Mecardball S1 23-26

23р анги

Ён:        Кираян чи яаж мэдэж ирсэн юм бэ?

Хар:      Буруу асуулт байна. Яаж биш яах гэж ирсэн юм бэ гээч. Ча Ён Үн чамд байгаа грандболыг авах гэж ирлээ.

Ён:        Грандбол оо? Мабуридан хэлсэн байх нь ээ. За яах вэ авмаар байгаа бол булаа л даа.

Хар:      Тэр грандбол.

Ён:        Гэхдээ өмнөх тулаанаас шал өөр байх болно. Механимал урагшаа.

Ларго:   Би бол хайпер кэнон Ларгон.

Жэт:      Би бол хайпер кэнон Жэтгон.

Хар:      Энэ механимал чинь аврага том кэнон гаргадаг хайпер кэнон юм уу?

Урал:    Кираян чи санаа зовох хэрэггүй. Надад л итгэж байхад болно.

Хар:      Санаа зовсон юм байхгүй. Надад грандболоос өөр бодох зүйл алга. Грандболыг өөрийн болгохын тулд юу ч байсан хийнэ.

Урал:    Тэгвэл эхлэх үү?

Хар:      Уралдаанч Грифон. Тамын гал.

Ён:        Хайпер кэнон гинжин кэнон.

Урал:    Кираян сайн барь.

Хар:      Бодож байснаас хурдан байна. Би эсрэг талаа хэтэрхий дутуу үнэлжээ. Давхар хувирал. Уралдаанч Грифон хүчирхэгжээд.

Ён:        Ларгон Жэтгон болгоомжтой байгаарай. Наадахыгаа дорд үнэлэж болохгүй шүү.

Лар:      Намайг одоохондоо мэддэггүй байх нь. Энэ хорвоогийн юу ч миний гинжит кэноныг зогсоож чадахгүй. Гинжит кэнон.

Хар:      Планкс бамбай.

Лар:      Миний гинжит кэноныг зогсоож байгаа хэрэг үү?

Хар:      Тамыг амс. Тамын шүршүүр.

Ён:        Болгоомжтой наад жад чинь хуваагддаг шүү.

Лар:      Битүү ороох хар шуурган хадаас.

Хар:      Үнэхээр амаргүй эд байна. Тэгвэл хүчтэй шумбалт. Сүүлийнх нь сайн яваарай. Тамын шүршүүр.

Жэт:      Хэн дуусга гэсэн юм бэ? emp талбар.

Урал:    Ийм юм байх гэж бие.

Хар:      Уралдаанч Грифон яасан бэ?

Урал:    Миний бие хөдлөхгүй байна. Энэ жижигхэн золиг сонин юм хийчих шиг боллоо.

Жэт:      Ларгон одоо шүү хурдан босоорой.

Хар:      Кираян чи өөрөө сайн яваарай. Гинжит кэнон.

Хаш:     Лусын хаантанд бараалхаагүй удсан байна шүү.

Лус:      Чи чинь кэнон Пайтон. Өдий хүртэл юу болсон хэрэг вэ?

Сэр:      Эхлэдэ танд хэлэх зүйл байна. Чури биднээс урваагүй байсан байна. 13 жилийн өмнө хар Коматай тулалдаж байгаад цочролд ороод бүх юмаа мартсан байж.

Лус:      Юу гэнэ ээ.

Хаш:     Сэрагийн хэлсэн үнэн. Би ч гэсэн 13 жилийн дараа л сэрлээ.

Лус:      Тэрийг нь ч мэдэхгүй. Чури амьд байна уу?

Сэр:      Гэрлээд их газарт амьдарч байгаа. Түүний хүү надтай хамт тулалдаж байгаа Ён Үн гэдэг хүү.

Лус:      Чури хүүтэй болсон хэрэг үү?

Сэр:      Тийм ээ хаантан таны зээ хүү. Та Чуритэй уулзах уу?

Лус:      Их газрын хүн болсон бол дахиад уулзана гэж байхгүй байх. Оронд нь Сэра чи Чури болон Чуригийн хүүг хамгаалаарай.

Сэр:      Ойлголоо.

Эр:        Мекардболын суулгагч байж болохоор охиныг оллоо.

Хөх:      Болгоомжтой байгаарай. Хэзээ ч мэханимал хэрэглэж магадгүй шүү.

Эр:        За сайн ойлголооо. Хааччихав аа? Яах аргагүй ийшээ орсон доо.

Эр2:      Мэкардбол.

Эр:        Механимал. Авраарай.

Хөх:      Юу вэ? Баригдсан аа? Мулгуу. Зөвлөлийн дарга аа.

Улаан:  Хэрэггүй зүйл хийсэн байх юм.

Хөх:      Хэн бидэнд аюул учруулаад байгааг л мэдэх гэсэн юм.

Улаан:  Хэчнээн өстөн  байлаа ч гэсэн мекардболын суулгагч нарын дунд мөрдөх ёстой бичигдээгүй хууль бий. Цаашдаа өнөөдринх шиг зүйлийг уучлана гэж байхгүй.

Хөх:      Тэгвэл зөвлөлийн дарга та ингээд л хараад байх хэрэг үү?  Далайн суулгагч болон хар Кома хүчтэй механималтай болчихсон гээд байхад шүү дээ.

Улаан:  Мэдэж байгаа.

Хөх:      Тэр чинь юу вэ?

Улаан:  Манай суулгагч болон механимал. Тэгээд бүр маш хүчтэй.

Урал:    Би ингэж доромжлуулах гэж үү? Кираян өөртөө байгаа бүх мекардболыг хэрэглэ.

Хар:      Бүгдийг үү? Ойлголоо.

Урал:    Илүү, бүр илүү хүчтэй.

Ай:        Ийм юм байх гэж. Кираян ч гэсэн конвергенцийн энерги.

Урал:    Илүү, илүү, Кираян чи өөрийн бүх хүчийг шавхаарай.

Хар:      Тэнгэрийн жад.

Жэт:      Ён Үн ээ тэнгэрт хачин зүйл байна.

Ён:        Муу мэдрэмж төрөөд байна. Ирж байна шүү.

Хар:      Ча Ён Үн одоохон грандболыг өгөөдөх.

Ён:        Гайгүй байлгүй. Чамд грандболыг өгчихвөл энэ дэлхий тэр чигтээ галан далай болно. Би бол дэлхийг хамгаалж байгаа мекардболын хамгаалагчийн хувьд хэзээ ч грандболыг өгөхгүй.

Хар:      Тэгж байгаа бол.

Шилт:   Эзэн хааны эд зүйлийг цэгцлэж байгаад олсон юм. Ханхүү танд байх хэрэгтэй байх.

Хар:      Аавын үлдээсэн мекардболыг хүртэл ашиглан бүх зүйлийг сүйрүүлнэ ээ... Бүгдийг нь үгүй хий. Тэр хүн чинь аав уу? Болохгүй ээ? Юу байсан бэ?

Урал:    Кираян энерги буураад байна. Анхааралтай байгаач.

Жэт:      Ларгон энергийн коныг ашиглан гинжит кэноныг төвлөрүүл. emp талбар. Энергийн кон.

Лар:      Ойлголоо. Гинжит кэнон.

Урал:    Мекардболын энерги дуусчихлаа дахиад тулалдах боломж байхгүй. Ямар ч байсан ухарлаа.

Ён:        Хайпер кэнонтой хэрнээ ялагдах шахлаа.

Ай:        Аргагүй шүү дээ. Кираян ч гэсэн Конвергенцийн энерги ашигласан юм чинь.

Ён:        Юу? Кираян аа? Энэ удаад Кираян анхаарал алдаж би ялсан ч дахиад тулалдвал ялж чадах болов уу?

Ай:        Тийм болохоор тэрнээс нь өмнө шинэ технологио дуусгах хэрэгтэй би туслана аа битгий санаа зов.

Ён:        За.

24р анги

Ээж:     Хөөх энэ сувдыг надад өгч байгаа юм уу? Ийм том бол их л үнэтэй дээ.

Сэр:      Далайгаас олсон болохоор санаа зовох хэрэггүй дээ.

Ээж:     Гэхдээ л энийг яаж авах юм бэ?

Сэр:      Надад сайн ханддаг шүү дээ.

Ээж:     Үгүй ээ чи тэр чинь хөршүүд  юм чинь аргагүй шүү дээ. Тэгвэл за яах вэ гэж бодоод авлаа. Оронд нь урамшууллын банш дээр нь чамд насаараа үнэгүй банш идэх эрх өгч байна. Түр хүлээж байгаарай.

Ён:        Үнэхээр олсон юм уу?

Сэр:      Лусын хаан өгсөн юм. Өнгөрсөн хугацаанд ээжийг чинь буруу ойлгож байсанд уучлаарай гээд.

Ён:        Аа тэгсэн юм уу? Гайхлаа шүү.

Сэр:      Өнөөдөр Кираянтай тулалдсан гэл үү?

Ён:        Тийм ялах нь ялсан ч арай хийж л яллаа.

Сэр:      Цаашдаа зөвхөн Кираян биш их газрын суулгагч нараас ч гэсэн болгоомжлох хэрэгтэй. Үнэндээ түрүүн намайг дагаад байсан.

Ён:        Дагах аа? Намайг ч гэсэн дагаж байгаа юм биш биз дээ? Гэр бас хоолны газрыг.

Эмээ:   Тэрэнд санаа бүү зов. Та нарыг болон гэр бүлийг чинь бид хамгаалах болно.

Сэр:      Хуху эмээ гэдэг хүнийг мэдэх үү? Тэр хүн Чури бид хоёрыг лусын гүнж гэдгийг мэдэж байсан.

Лус:      Самшин. Самшин амьд байжээ.

Сэр:      Самшин эмээ лусын хаан мэнд хүргэсэн шүү.

Ён:        Самшин гэж юу юм бэ?

Эмээ:   Өө цаг нь болохоор хэлнэ гэж бодож байсан юм. Самшин бол дэлхийн амь амьдралыг хамгаалж байдаг охин тэнгэр юм.

Ён:       Юу? Охин тэнгэр ээ? Аа тэгээд л тэгэхэд.

Эмээ:   Газар болон амийн мекардбол оо эмгэн би хүсэж байгаа тул энэ газарт амийн энергийг тарааж өгөөч.

Ён:        Илбэ шид л гэж бодсон шүү дээ. Гэхдээ тэр чухал зүйлийг яагаад хэлээгүй юм бэ?

Эмээ:   Одоо мэдлээ гээд хэрэгтэй юм юу ч байхгүй. Цаг нь болохоор бүгдийг мэдэж авна. Одоо бол хар Комаг зогсоох л хамгийн чухал зүйл.

Сэр:      Санаа бүү зов. Энэ удаад би ч гэсэн Ён Үнтэй хамт тулалдах болно.

Эмээ:   Болж байна. Та хоёрт итгэлээ.

Ээж:     Банш бэлэн боллоо. Сэра сайн идээрэй.

Ён:        Ээж ээ энийг яаж идэж барах юм бэ?

Ээж:     Хэн чамайг ид гэсэн юм бэ? Сэра сайн идээрэй.

Хар:      Болохгүй ээ.

Вал:      Хар дарсан бололтой.

Хар:      Өчигдрөөс хойш аавын сүүлийн тулаан байнга харагдаад байх юм.

Вал:      Сүүлийн тулаан гэв үү?

Хар:      Өмнө нь чиний яриж байсан шиг далайн эргийн хадан хавцал дээр аав тулалдаж байхад сүйрлийн солир кэнон вайлд дээр уначихсан.

Вал:      Ямар хачин зүүд вэ? Грандболоос болоод хэтэрхий стрессдээд байх шиг байна. Хэсэгтээ түр амар даа.

Хар:      Амармаар байгаа ч  хугацаа алга. Хурдхан грандболыг олоод буцах хэрэгтэй байна. Нар мандмагц Ча Ён Үнийг хайж олоод грандболыг булаагаад ирнэ. Гэвч тэрнээс өмнө шийдэх ёстой асуудал байгаа.

Вал:      Тэр чинь юу юм бэ?

Хар:      Мекардбол хайпер кэноныг хөдөлгөхийн тулд мекардбол дахиад хэрэгтэй байна.

Хун:      Мекардболд санаа зовох хэрэггүй ээ.

Пэг:      Диспионы хэлсэн газарт очсон чинь мекардбол их байсан.

Хавч:    Өмнө нь хэлж байсанчлан би газар доогуур явдаг болохоор мекардбол булаатай байгаа газрыг их олдог юм.

Хар:      Баярлалаа Диспион үнэхээр их тус боллоо.

Хавч:    Зүгээр дээ.

Урал:    Кираян битгйи мартаарай. Дахиад нэг л удаа миний урмыг хугалвал чи бид хоёр тэгээд дуусна шүү.

Эмээ:   Лусын хаан миний нууцыг бүгдийг нь Сэранд хэлчихээгүй байгаа. Хэлж болохгүй юмсан.

Эр:        Ай Ин гэдэг хүүхдээс осонирхолтой зүйл олж мэдлээ.

Эр2:      Аав нь алдартай архелогич бөгөөд физикч байсан Хан Жин Иг профессор. Олон жилийн өмнө туршилт хийж байгаад дэлбэрч нас барсан юм байна.

Эр:        Хүмүүсийн яриж байгаагаар бол их газрын суулгагч нарын хийсэн хэрэг ч гэлцдэг юм байна.

Эмээ:   Магадгүй Ён Үн гэдэг хүүгийн найз болсон нь санаандгүй тохиолдол биш байх.

Ай:        Энэ график бол чи конвергенцийн энерги гаргах гэж байгаад чадаагүй үед. Энэ бол Кираяны үзүүлсэн конвергенцийн энерги.

Юүри:   Ён Үнээс Кираян илүү хүчтэй байна. Урам  хугарч байна шүү Ча Ён Үн.

Ён:        Бодож байснаас их ялгаатай юм байна. Шалтгаан нь юу вэ?

Ай:        Мекардболд энерги төвлөрүүлдэг конвергенцийн энергийг өөрөөр бол spirit  гэдэг.

Юүри:   spirit гэхээр ухаан санаа?

Ай:        Үгний утгыг бодоод үзэх юм бол ухаан санаа болон сэтгэл конвергенцийн энерги гаргахад маш чухал бололтой.

Ён:        Ухаан санаа болон сэтгэл гэсэн үү? Байна уу?

Сэр:      Ён Үн ээ Кираян тулалдъя гэсэн. Тулалдах газар нь далайн эргийн хадан хавцал.

Ён:        Далайн эргийн хадан хавцал аа? Кираян яасан?

Сэр:      Мэдэхгүй ээ яах аргагүй ийшээ ирээрэй гэсэн дээ.

Хун:      Ихэр кэнон.

Ён:        Өөдгүй амьтан нуугдаж байгаад дайрна гэнэ ээ.

Хун:      Өөдгүй ээ? Бид тийм зүйл мэдэхгүй ээ. Ялж л байвал болоо.

Пэг:      Дракус дайраарай супер ихэр кэнон.

Сэр:      Драгон кэнон.

Ён:        Акан шилжээрэй.

Хун:      Дракус эхлээд тэр сул тал ихтэй урт хүзүүтрүү дайрна шүү.

Сэр:      Эртээдийнхх шиг чадуулна гэж бодоо юу? Жазз дайраарай.

Жа:       Тэсрэлттэй цохилт.

Ён:        Кираян яасан? Кираян хаана байна аа?

Хар:      Бүү санаа зов. Энд байна.

Бин:      Ингээд хар Комагийн шилдэг нь ирлээ дээ. Юу? Одоо юу? Арай хийж овоо тулаан болох гэж байхад. Ойлголоо. Харамсалтай л юм.

Хар:      Ча Ён Үн миний аав болон чиний ээжийн хамгийн сүүлд тулалдсан газар болохоор би энэ газрыг сонгосон. Тэгэхээр чи бид хоёрын тулалдах сүүлийн газар ч гэсэн энэ газар болно гэсэн үг. Тэрнээс өмнө дахиад ганц удаа хэлчихье. Зүгээр л грандболыг өгчих.

Ён:        Грандболыг авах гээд байгаа шалтгаан чинь юу юм бэ?

Хун:      Кираяны ааваас болсон хэрэг.

Пэг:     Грандбол байвал тэр хүн ухаан орж чадна.

Ён:        Аав гэхээр ээжтэй тулалдаж байгаад ухаан алдсан хүн үү? Шалтгааныг чинь ойлгож байгаа ч грандболыг өгч чадахгүй. Би бол дэлхийг хамгаалах ёстой мекардбол суулгагч.

Хар:      Шал дэмий юм хэлчихлээ. Ча Ён Үн одоо сүүлийн тулаанаа эхлэлээ.

Ён:        Нааш ир.

Хар:      Тэнгэрийн жад.

Ён:        Сэра зугтаарай. Аканы ирт бамбай.

Ак:        Энэ чинь кэноноос илүү хүчтэй байна даа.

Ён:        Кираяны шин гаргасан зэвсэг л дээ. Тэгвэл би ч гэсэн хайпер кэноныг хэрэглэнэ дээ.

Сэр:      Пайтон Жазз. Дайраарай.

Хамт:    За.

Жа:       Планкс бамбай.

Ак:        Ён Үн ээ одоо шүү. Хайпер кэноныг дууд.

Ён:        Механимал урагшаа. Грандболыг суулгаад.

Урал:    Дахиад таарч байх шив хайпер кэнон энэ удаад жинхэнэ тамыг амтлуулах болно.

Шар:     Хэлсэн ёсоор диспионоор дамжуулан хар Комад мекардбол шилжүүлсэн байгаа. Гэхдээ мекардболыг өгөөд байж болох юм уу?

Улаан:  Угаасаа бидний зорилго бол далайн тал болон хар Кома тулалдаж хэн хэнийх нь хүчийг суллах. Хөрөнгө оруулалт гэж бодоцгооё.

Хөх:      Ердөө ийм юмнаас болоод биднийг дуудсан юм уу?

Улаан:  Үгүй ээ өнөөдөр та бүхэнд танилцуулах хүн байгаа.Их газрын шинэ мекардбол суулгагч.

Хамт:    Мекардбол суулгагч аа?

25р анги

Бин:      Bin Reinhart байна. Далайн механимал суулгагчийг дагасан гэж сонссон. Суулгагчтэй зөвхөн суулгагч л харьцана. Битгий хязгаарыг даваад байгаарай.

Хөх:      Наад үгээ надад хэлээд байна уу? Намайг хэн гэж бодоо вэ? Сагсуу хог.

Бин:      Мекардболын чадвараа алдаад хэрэггүй болсон суулгагч тэрнээс өөр хэн ч биш.

Хөх:      Юу гэнэ ээ зөвлөлийн дарга аа ийм муу амьтанд ингэж хэлүүлж байна гэхээр маш дургүй хүрч байна.

Бин:      Тэгвэл.

Хөх:      Энэ муу ер нь яг хэн юм бэ?

Улаан:  13 жилийн өмнө хар Кома далайн суулгагч гарч ирэхэд манай их газрын мекардбол суулгагч нар айж түгшсэн. Тэгээд дэлхийгээр тарсан мекардбол суулгагч нарын үр садыг хайж олоод хамгийн хүчирхэг хүүхдүүдийг цуглуулан шилдэг элит бэлтгэлд хамруулсан. Бин бол тэдний дундаас хамгийн шилдэг нь. Хэдийгээр хүнтэй харилцахдаа тааруу ч гэсэн эцсийн эцэст биднийг хамгаалах болно оо.

Ён:        Хайпер кэнон гинжит кэнон. Аканы илд.

Жа:       Планкс бамбай.

Хамт:    Ихэр кэнон.

Хар:      Кэнон вайлд бэлдээд.

Урал:    Дахиад механимал хэрэггүй. Надад л анхаарлаа төвлөрүүл.

Хар:      Надад тушаагаад байгаа юм уу?

Урал:    Чамд итгэж байгаад би амьдралдаа анх удаа ялагдаж булай болох нь. Одоо энэ тулааныг би удирдана.

Хар:      Юу гэнэ ээ?

Урал:    Кираян грандбол хэрэггүй юм уу?

Хар:      Уучлаарай кэнон вайлд.

Урал:    Нөхцөл байдлаа ойлгосон бол бусад мекардбол оо бүгдийг нь гаргаад бүх энергийг нь төвлөрүүл. Өмнөх шигээ анхаарал алдав даа.

Хар:      Тэнгэрийн жад. Дайраад.

Хаш:     Би хөдлөхгүй байна.

Эр:        Хаантаан би ч гэсэн хөдлөж чадахгүй байна.

Хаан:    Тэр чинь юу гэсэн үг юм бэ? Валла хаана байна? Валла.

Хар:      Яагаад байнга ийм юм харагдаад байна аа?

Урал:    Кираян дахиад урам хугалаж байх шив. Анх чамтай уулзахдаа би хэлсэн. Надад суухдаа амиа дэнчинд тавих ёстой гэж. Энэ мөчөөс эхлээд чиний амь бол минийх.

Ён:        Жэтгон зогсоо.

Жэт:      emp талбар ийм юм байх гэж. Миний emp талбарыг.

Лар:      Битүү ороох хар шуурган хадаас.

Хар:      Ча Ён Үн грандболыг өгөөдөх.

Ён:        Кираян яг чөтгөр шиг болчихсон байна. Өө нээрээ тэгэхэд.

Эмээ:   Уралдаанч Грифон бол ёстой хорон мууг нь тоочоод баршгүй тулаанч робот. Сул тал гэх юм байхгүй. Ганц сул тал нь механимал нь хэтэрхий хүчтэй болохоор суулгагч нь тэсдэггүй.

Ён:        Суулгагч нь тэсдэггүй гэхээр суулгагч нь амиа алддаг гэсэн үг үү? Болохгүй ээ. Кираян ухаантай бай.

Сэр:      Ча Ён Үн яагаад байгаа юм бэ?

Ён:        Сэра би Кираяныг авармаар байна.

Сэр:      Аврана гэв үү? Кираян бол дайсан. Тэгээд эрүүл ухаанаа алдсан.

Ён:        Мэднэ ээ. Гэвч ааваас нь болоод амийг нь үнэгүйдүүлж болохгүй. Ингээд орхичихвол грандболыг гартаа оруулах нь бүү хэл амиа л алдана. Сэра туслаач.

Сэр:      Ойлголоо. Бүгд уралдаанч Грифонруу дайр. Кираяныг уралдаанч Грифоноос салгана.

Хаш:     Мөнхийн дөл.

Жа:       Планкс бамбай. Тэсрэлттэй цохилт.

Хар:      Тэнгэрийн жад.

Ён:        Болгоомжтой зугтаарай.

Урал:    Одоо тулаанаа дуусгах уу? Кираян чи сүүлийн энергиэ шавхаарай. Бүгд сайн яваарай. Супер хүчтэй шумбалт.

Ён:        Кираян зогс тэгж байгаад чи өөрөө амиа алдана гуйж байна.

Ак:        Энэ юу вэ? Яг нум шиг юм байна.

Ён:        Тийм байх нь. Ай Иний хэлсэн конвергенцийн энерги шүү. Акан шинэ зэвсэгээрээ дайраад.

Ак:        Ойлголоо.

Ён:        Яваарай.

Ак:        Май чи.

Урал:    Гайгүй байлгүй. Планкс бамбай.

Ён:        Кираян болохгүй ээ.

Пэг:      Кираян. Одоо яана аа?

Хун:      Яах юу байдаг юм бэ? Эхлээд амиа бодох хэрэгтэй ямар ч байсан буцацгаая.

Ай:        Кираяныг аврах гэсэн чин сэтгэл чинь конвергенцийн энергийг дуудсан юм шиг байна. Тэр нь Аканыг шинэ зэвсэгтэй болгосон.

Сэр:      Кираяны spirit нь аавыгаа аврах Ён Үний spirit нь Кираяныг аврах байжээ.

Ай:        Тийм ээ.

Юүри:   Ён Үн ээ Кираян ухаан орж байх шиг байна.

Хар:      Чи чинь Ча Ён Үн болон Сэра. Юу болоод байна аа?

Эмээ:   Уралдаанч Грифонд чи идүүлэх шахлаа шүү дээ.

Хар:      Идэх гэв үү?

Эмээ:   Уралдаанч Грифон тэсрэх юм бол суулгагчийнхаа биеийг энерги болгоод ашиглачихдаг. Ён Үнд баярлаарай. Чамайг аварсан шүү.

Хар:      Миний дайсан намайг аварсан гэв үү?

Ён:        Чиний хэлснээр аавыгаа аврах гэж байгаа юм бол өгье.

Хар:      Грандбол.

Ён:        Гэхдээ надад амла. Дахиад дэлхийрүү дайрахгүй гэж.

Хар:      Итгэмээргүй юм аа. Грандболыг ийм амархан олоод авчих гэж.

Кэнон:  Тийм ч амар байгаагүй. Та өөрийн амийг алдах шахсан шүү дээ.

Хар:      Тийм л дээ. Ча Ён Үн би чамд өртэй боллоо. Би амласандаа заавал хүрнэ.

Кэнон:  Одоо буцах уу?

Хар:      Эхлээд ганц юм шалгая. Өчигдрөөс хойш байнга аавын тухай зүйлс санаанд ороод байсан энэ грандболоос болсон байх. Кэнон вайлд аа надад тусла.

Кэнон:  Хэлэхэд л болно.

Хар:      Аав аа.

Хаан:    Энэ бичлэг бол өөрийн ой санамжийг мекардболд үлдээсэн бичлэг. Кираяныг төрснөөс 1 жилийн дараа хайртай эхнэр минь нас барсан. Тэгэхэд мекардболын талаар олж мэдсэн. Грандболыг олчихвол эхнэрээ аварч чадна гэж сонсоод өөр гараг болох дэлхийд ирсэн. Гэвч дэлхийд би.

Улаан:  Энэ газар бол конвергенцийн энергийг хэмждэг газар. конвергенцийн энергийг олсон хүний бүтээл л дээ.

Шар:     конвергенцийн энерги гэж юу юм бэ?

Улаан:  Мекардболуудын энергийг нийлүүлээд илүү хүчтэй болгодог холимог энерги. Бүх мекардболыг нийлүүлээд төгсгөлийн тэраболыг бий болгодог хүч гэж хэлж болно.

Шар:     Тэрабол.

Улаан:  Зүүн талын 2 нь далайн мекардбол суулгагч болон хар Комагийн конвергенцийн энерги юм. Одоо бодит үр дүн л үлдээд байна даа.

26р анги.

Ён:        Кэнон вайлдыг яагаад дуудсан юм бол?

Сэр:      Харин л дээ бидэнрүү дайрах гээгүй байлгүй.

Ён:        Мэдээж шүү дээ Кираян амласан.

Хар:      Тийм ээ зүүд биш байж. Кэнон тайлд одоо шууд гарагруугаа буцъя.

Кэнон: Ойлголоо.

Ён:        Өө за баяртай ч байхгүй явчих юм уу?

Сэр:      Нэг л сонин байна даа. Ён Үн ээ Кираяныг дагаад явъя.

Вал:      Кираян аа амьд байсан юм уу?

Хар:      Валла үнэнээ хэл. Тэр үед ямар шалтгаанаар аавруу дайрсан юм бэ?

Вал:      Юу гэсэн үг билээ?

Хар:      Кэнон вайлд болон далайн механималруу чи хараалт усны эргүүлэг шидэж сүйрлийн солироор дайрсан шүү дээ.

Вал:      Тэрийг яаж?

Хар:      Аавын үлдээсэн мекардболд бүгд бичигдсэн байсан.

Вал:      Тэгнэ ээ тэр сонин юм зүүдэллээ гэхэд чинь арай үгүй байлгүй гэж бодож байсан юм.

Хар:      Хүлээн зөвшөөрч байгаа юм уу? Ямар шалтгаантай юм бэ?

Вал:      Хар Кома надаас урвасан. Танай аав мекардбол олж өгнө гэж амлачихаад далайгаас ирсэн суулгагчийн зальжин үгэнд итгэж биднийг хуурсан.

Хар:      Хуурсан нь та нар шүүү дээ. Грандбол олвол ээжийг аварч чадна гэж хэлчихээд худлаа гэдэг нь баригдангуут аавыг устгах гэж байсан байж.

Вал:      Жоохон гэж бодсон чинь толгой нь овоо ажилладаг юм байна.

Хар:      Ганц зүйл асууя. Грандболыг олвол аавыг сэрээж чадна гэдэг чинь ч гэсэн худлаа юм уу?

Вал:      Угаасаа бидний дундах бүх зүйл дууссан болохоор бүгдийг нь хэлээд өгье. Бидний зорилго бол дэлхийн мекардболд эзэн суух. Танай аав та хоёр ердөө л хэрэглүүр байсан хэрэг.

Хар:      Кэнон вайлд устгаарай.

Кэнон:  Энэ чимээ чинь.

Хар:      Амьтад яагаад байна аа? Та нар чинь.

Вал:      Амьтдыг өөрийн гар хөл гэж бодсоор л байна уу? Хараалт усны эргүүлэг.

Кэнон:  Хөдлөж чадахгүй байна. Валла чи.

Вал:      Ийм мөч битгий ирээсэй гэж хүсэж байсан юмсан. Сайн яваарай Кираян.

Хар:      Пэтан.

Пэт:      2 алхат пуужин. Кэнон вайлдад хийсэн хараалаа тайл.

Вал:      Эхлээд чи болгоомжтой байсан нь дээр байлгүй.

Пэт:      Юу?

Вал:      Сүйрлийн солир. Одоо дууслаа.

Ён:        Гайгүй байлгүй. Аканы сум харваад.

Вал:      Ийм юм болох гэж.

Хар:      Ча Ён Үн.

Сэр:      Каллигөү Валлагийн хараалыг тайл.

Кал:      Ганц эвэртийн цохилт.

Кэнон:  Кираян аа би суларчихлаа. Баярлалаа Каллигөү.

Хар:      Валла аав болон намайг хуурсны чинь төлөөс мекардбол кэнон.

Вал:      Энийгээ хэрэглэхгүй гэж бодсон юмсан. Тийм бол хар Комагаас авсан хүчээр бүгд үгүй бол. Сүйрлийн өдөр.

Ак:        Миний энергийг сороод байна.

Ён:        Миний эрч хүч буураад байх шиг байна.

Сэр:      Зөвхөн механимал төдийгүй бидний энергийг хүртэл сороод байна.

Кэнон:  Кираян аа хурдан зугтаарай.

Хар:      Үгүй ээ гайгүй байлгүй хэзээ ч хар Кома мэтэд ялагдахгүй.

Вал:      Байж боломгүй юм сүйрлийн өдрийг задлачихлаа гэж үү?

Хар:      Сүйрлийн өдөр гэж сүүлчийн өдөр гэсэн үг. Өнөөдөр бол Валла чиний сүүлчийн өдөр. Мега мекардбол кэнон.

Вал:      Хар Кома.

Хар:      Энийг эргүүлж өгье дөө.

Ён:        Яасан бэ? Аавыгаа сэрээх ёстой гэсэн биз дээ?

Хар:      Грандбол байсан ч аавыг аврах боломжгүй гэсэн. Би хууртсан байна. Хар Кома аавыг хүртэл хуурч дэлхийн мекардболд эзэн суух гэж байж. Тэрийг танай ээж зогсоосон. Аав танай ээжийн ятгалганд орж бодлоо өөрчлөхөд Валла хар Комагийн тушаалаар этр хоёрлуу дайрсан.

Ён:        Тэгвэл тэр хоёр.

Хар:      Эхлээд дайснууд байсан бололвч сүүлд нь найзууд болсон бололтой. Ча Ён Үн. Баярлалаа. Сэрад ч гэсэн.

Сэр:      Гэрлүүгээ буцах юм уу?

Хар:      Хар Комаг олж хариугаа авна. Дараа нь харина даа.

Ак:        Пэтан чи ч гэсэн явж байгаа юм уу?

Пэт:      Бүр мөсөн явахгүй ээ. Кираянтай хамт эргээд ирнэ. Эргээд ирэхээр хэн нь хамгийн хүчтэй нь вэ гэдгээ үзнэ шүү.

Ак:        Чи нээрээ эцсээ хүртэл том дугарах юм. Ойлголоо би тэр өдрийг хүртэл чамайг хүлээе.

Ён:        Акантай анх уулзсан өдөр ээжийнхээ нууцыг ч тайлж дэлхийгээ ч хамгаална гэж амласан. Эцэст нь бид чадлаа.

Сэр:      Одоохондоо дуусаагүй ээ. Их газрын суулгагч нар үлдсэн.

Ён:        Тийм ч билүү. Өө нээрээ үнэхээр үнэхээр сонирхол татаад асууж байгаа юм. Чи шуламтай ямар гэрээ хийснээ хэлж болох уу?

Сэр:      Анхны лусын гүнж хүн шиг хөлтэй болоод хайр нь бүтэхгүй бол усны хөөс болдог гэрээ байгуулсан. Хоёр дахь лусын гүнж болох танай ээж хүнд хайрта болвол бүх зүйлээ мартана. Гурав дахь нь болох би.

Ён:        Заавал одоо яваад байхдаа яах вэ дээ. Сэра уучлаарай юу гэж. Сэра. Сэра. Сэра.

Пэг:      Ингэнэ гэж мэдээд Диспионы өгсөн мекардболыг завшчихсан юм.

Хун:      Цаашдаа Дракус болон Пакираг ашиглаад дэлхийн хамгийн баян хулгайч нар болно оо. Мабүридангийн шинэ эхлэлийн.

Хамт:    Төлөө.

Улаан:  Хар Кома алга болсон. Тэрний ачаар даалгавар бүр амар боллоо. Одоо далайн мекардбол суулгагчийг устгаарай.

Бин:      Рэдирон. Ингээд чадвараа харуулах цаг ирлээ.

Рэд:      Удаан хугацааны турш хичээн бэлтгэсний хэрэг гарлаа даа.

Улаан:  Бин чамд өгч байгаа бэлэг шүү.

Бин:      Мекардболыг суулгаад. Механимал урагшаа. Бөмбөлөг spirit. Рэдрон урагшаа.

Back to episodes Go home