Mecardball S1 19-22

19р анги

Ай:        Ён Үн Сэра хоёрын ялалтын төлөө.

Бүгд:     Ялалтын төлөө.

Ээж:     Ямар нэг сайхан юм болжээ дээ.

Ён:        Тэгэлгүй яах вэ. Өнөөдөр тулаандаа ялаад баахан мекардболтой болчихсон.

Ээж:     Тулаан аа? Мекардбол гэсэн үү?

Юүри:   Бидний хамт хичээллэдэг спорт. Мекардбол гээд бөмбөгөө булаацалддаг спорт гэх үү дээ.

Ээж:     Сайн мэдэхгүй ч гэлээ хөгжилтэй юм аа. Дараа нь би бас хамт тоглоно шүү.

Эмээ:   Үнэнээсээ хэлж байна уу?

Ээж:     Тийм ээ. Та итгэхгүй байх л даа гэхдээ би бөмбөгөөр тоглодог бүх тоглоомонд дуртай. Мэдээж хамгийн сайн чаддаг зүйл маань усанд сэлэлт л дээ.

Эмээ:   Тийм үү? Дараа заавал хамт тоглоно оо.

Ээж:     За сайн идээрэй. Нэммээр байвал хэлээрэй.

Ён:        Ээж ямар нэг зүйл мэдээд байгаа юм болов уу?

Сэр:      Харин л дээ магадгүй ой санамжинд нь бага сага зүйл үлдсэн ч байж болно.

Кома:    Кираян ялагдсан аа?

Вал:      Уучлаарай. Би хүчээ ашигласан ч эсрэг талд илбэ шидийг арилгагч механимал байсан. Дээр нь Кираяны аавтай тулалдаж байсан кэнон тулаанч болон Пэтаны багш Галт шувуун хамгаалагч гээд дайснууд хамаагүй хүчтэй байсан.

Кома:    Тэгвэл ганц л арга байна. Тамын хаалгыг нээхээс.

Эр:        Ирчихлээ.

Юүри:   Ойрд хар кома гарч ирэхгүй болохоор нам гүм байна шүү.

Ай:        Харин тийм. Нээрээ Сэра юу хийж байна.

Ён:        Киам хөндийд үлдсэн мекардболуудыг хайж байгаа.

Ай:        Акан болон бусад механималууд яасан?

Ён:        Акан Хуху эмээгийн тушаалаар аврага чонотой хамт гудамжнаас мекардбол хайж байгаа.

Юүри:   Гудамжнаас аа?

Ён:        Тийм.

Ак:        Тэндээс мекардбол үнэртсэн гэсэн. 

Бэри:    Болж байна. Мекардболыг би олно оо. Аварга чоно. Мекардбол хаана байна аа?

Ак:        Эндээс эхлээд өөрсдөө хайцгаа гэнэ ээ.

Эрвээ:  Чи одоо юу гээд байгаа юм бэ? Энийг бүгдийг нь ух гэж байгаа юм уу?

Хүмүүс:       Хөх нь. Хөх нь. Гуйж байна. Юу вэ. Бүгд асгараад. Юу вэ? Тэр тэр.

Бэри:    Тийм байх нь ээ тэр төхөөрөмжинд мекардбол байсан байх нь ээ. Хүлээгээрэй мекардбол Вэритэл очиж байна. Тэр юм уу? Олчихлоо.

Ак:        Вэритэл болгоомжтой.

Бэри:    Болохгүй ээ.

Эр:        Энэ одоо юу вэ? Намайг авраарай.

Кома:    Кираян чи уралдаанч Грифон гэж сонссон уу?

Хар:      Үгүй ээ сонсож байгаагүй юм байна.

Кома:    Уралдаанч Грифон бол тамд очсон ч авардаг гэгддэг хамгийн хүчтэй тулаанч механимал.

Хар:      Тийм мундаг хэрэг үү? Хаанаас уралдаанч Грифоныг олж болох вэ?

Кома:    Тамын гал гэж нэрлэгддэг галт лаавтай агуй. Гэхдээ амиа ч алдаж магадгүй шүү.

Хар:      Надад хамаагүй ээ аавыгаа л аварч байвал. Тэгээд би л хүчтэй болж байвал тамруу ч хамаагүй ороод ирье. Кэнон вайлд ингэж хичээх хэрэггүй байсан юм уучлаарай.

Кэнон:  Үгүй дээ Кираян танд би үйлчлэх ёстой. Маш халуун байна танд зүгээр үү?

Хар:      Санаа бүү зов. Энэ хамгаалагч хувцас галт лаавын халуунаас хамгаална. Намайг тэр галт уулын орой дээр буулгаарай.

Кэнон:  Ойлголоо та болгоомжтой байгаарай.

Хар:      Үнэхээр там юм аа. Уралдаанч Грифон намайг сонсож байвал хариулаарай. Уралдаанч Грифон.

Урал:    Намайг дуудаж байгаа хүн хэн гэдгээ хэлээрэй.

Хар:      Би бол чамайг авахаар ирсэн Кираян байна. Энэ механимал уралдаанч Грифон юм уу?

Урал:    Миний суулгагч болох юм уу? Ямар шалтгаантай юм бэ?

Хар:      Миний аав олон жилийн турш ухаангүй хэвтэж байгаа. Би аавыгаа аврахын тулд грандболыг олох ёстой. Тэрэнд чиний тусламж хэрэгтэй байна.

Урал:    Би ийм уянгын халилд маш дургүй. Эвээр хэлж байхад буцаад яв. Түргэл.

Хар:      Хүлээгээрэй. Би хүчтэй болмоор байна. Намайг ичгүүртэй байдалд оруулсан тэдэнд тамыг амсуулмаар байна. Тэрэнд чи хэрэгтэй байна.

Урал:    Одоо л үнэнээ хэлж байх шив. Тэгвэл чадвараа харуул. Би миний нуруун дээр сууж чадсан хүнийг л мекардбол суулгагч гэж хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ миний нуруун дээр суухын тулд амиа дэнчинд тавих ёстой.

Хар:      Тэр зэргийн зүйлд бэлтгэлтэй байгаа.

Урал:    Болж байна. Надад өгөх мекардбол чинь бэлэн бол эхлэ.

Хар:      Мекардбол суулга. Механимал урагшаа... Барьчихлаа.

Урал:    Намайг унах гэсний чинь шийтгэл.

Хар:      Одоо бол яасан ч алдахгүй.

Урал:    Сэргэлэн юм хэдий болтол тэсэхийг чинь харна аа. Овоо тэсэж байх шив. Тэгвэл чамд тамыг үзүүлээд өгье. Кираян гэсэн билүү? Би одооноос чамайг миний мекардбол суулгагч гэж хүлээн зөвшөөрлөө.

Хар:      Сайн туслаарай уралдаанч Грифон.

Юүри:   Хөөх ойн түймэр гараад байгаа юм уу?

Эмээ:   Галт уул дэлбэрээд ийм болчихсон байна.

Ай:        Яалаа гэж дээ тэр галт уул чинь идэвхитэй уул мөн ч гэлээ хэдэн 100 жилийн турш унтаа байгаа даа.

Эмээ:   Би ч гэсэн тэрэнд нь гайхаад л байна. Мекард болтой л холбоотой юм шиг байх юм. Ён Үн ээ чи очоод үз дээ.

Ён:        За шууд явлаа. Акан явцгаая. Акан эхлээд галыг унтраая. Аканы илд усны хүч. Сонин юм даа яах аргагүй галыг унтраасан даа.

Ак:        Энэ чинь.

Ён:        Энэ юу вэ?

Ак:        Домогт л яригддаг боловч бодитоор нь хэн ч харж байгаагүй уралдаанч Грифон байна.

Ён:        Хүлээ тэр дээр хүн суучихсан байна. Хэн юм бол?

Хар:      Намайг танихгүй байна гэхээр гомдож байна шүү Ча Ён Үн.

Ён:        Кираян.

Хар:      Чиний ачаар тамыг үзчихээд ирлээ. Одоо чиний тамыг үзэх ээлж.

20р анги

Урал:    Тамын гал.

Ён:        Аканы илд усны хүч.

Ак:        Юу вэ? Зөвхөн галаар бууддаггүй юм байна.

Хар:      Би хэлж амжсангүй. Уралдаанч Грифон бол галт ууланд амьдарч байсан механимал болохоор халуун лааваар тургидаг гэдгийг ч гэсэн.

Ак:        Ён Үн ээ сайн бариарай.

Хар:      Уралдаанч Грифон алдалгүй дагаарай. Мултарч чадахгүй дээ.

Ён:        Тийм бол шилжилт хийнэ дээ.

Хар:      Май чи. Уралдаанч Грифон илдэт далавч. 1 удаа чадуулсан ч 2 удаа бол чадуулахгүй.

Ак:        Айхтар эд байна. Огт дайралт орохгүй байна.

Ён:        Сул талгүй бол сул талтай болгоно доо. Мекардбол суулга. Гат шувуун хамгаалагч галын хуй.

Галт:     Галын хуйд өртөөд зүв зүгээр байж байх юм.

Ак:        Домгийн механимал  гэсэн үнэхээр аймар юм.

Урал:    Үнэхээр аймшигтай зүйлийг үзээгүй байх нь айхдаа бэлдээрэй. Кираян эхлэцгээе.

Хар:      За. Уралдаанч Грифон хүчирхэгжээд.

Ак:        2р түвшний хувиралт.

Хар:      Уралдаанч Грифон тамыг амтлуул.

Урал:    Тамын гал.

Ён:        Акан зугтаарай.

Ак:        Ийм юм байх гэж.

Галт:     Акан хамт дайръя.

Ак:        Ойлголоо багш аа.

Хар:      Уралдаанч Грифон одоо ингээд дуусгаад өгье.

Урал:    Тамд уна. Хүчтэй шумбалт.

Хар:      Ча Ён Үн ингээд дуусгая.

Кома.    Кираян аав чинь хүнд байна. Одоо шууд эх гарагруугаа буц.

Хар:      Багахан хугацаа өгч болохгүй юу. Нэг ажлынхаа төгсгөлийг үзмээр байна.

Кома     Тэгмээр байгаа ч ерөнхий сайдын талынхан хөдлөж эхлэсэн юм шиг байна.

Хар:      Ерөнхий сайд уу? Ча Ён Үн манай аавд талархаарай.

Галт:     Яагаад зүгээр явчихав.

Ак:        Харин тийм.

Ён:        Үнэхээр аймар эд гараад ирлээ.

Эмээ:   Уралдаанч Грифон бол ёстой хорон мууг нь тоочоод баршгүй тулаанч робот. Сул тал гэх юм байхгүй. Ганц сул тал нь механимал нь хэтэрхий хүчтэй болохоор суулгагч нь тэсдэггүй.

Ён:        Суулгагч нь тэсдэггүй гэхээр суулгагч нь амиа алддаг гэсэн үг үү?

Эмээ:   Тэрийг уралдаанч Грифон мэддэг болохоор өөрийгөө галт ууланд хориж суулгагч ойртуулдаггүй байсан эцэст нь Кираян тамын үүдийг нээчихлээ дээ.

Сэр:      Уралдаанч Грифоныг зогсоох арга байхгүй юу?

Эмээ:   Ганц хүн байх нь байгаа л даа. За. Тэр бол төгсгөл үеийн механимал хайпер Кэнон.

Ён:        Энэ Хайпер кэнон хаана байгаа юм бэ?

Сэр:      Далайн гүнд байгаа юм уу?

Эмээ:   Үгүй ээ сайн хар. Эртний түүх дурсгалын газар болох Ийстэр арал. Хайпер кэноныг явж олцгоох уу даа.

Ён:        Юу? Эмээ та бас явах юм уу? Юугаар явах юм бэ?

Эмээ:   Миний хувийн онгоц бий. Хамгаалагч Акан гээд.

Ён:        Юу?

Эмээ:   Ча нисгэгч хурдан бэлдэхгүй юу хийгээд байна.

Ён:        За.

Кома:    Хунби, Пэгсан Кираяныг эзгүй байх хооронд хийх ажил байгаа.

Хун:      Хэлж болно. Бүх хүчээ дайчлая.

Кома:    Энэ механималыг олоод аваад ир.

Пэг:      Энэ механимал хаана байгаа юм бэ?

Кома:    Тэрийг дэлхийн шилдэг хулгайч болох та хоёр олж мэд.

Хун:      За ойлголоо гэхдээ Кираян байхгүй байхад бид хайж болох юм уу?

Кома:    Тэгэлгүй яах вэ Кираянд юм хайх завгүй байгаа.

Шилт:   Ерөнхий сайд эзэн хааны хөлдүү агуулахыг оролдох гэснийг арай хийж болиуллаа.

Хар:      Дэлхий дээр таньтай тулалдсан суулгагчтай уулзсан. Хариугаа бүрэн авч чадаагүй ч таны өс хонзонг тайлах гээд хичээж байгаа. Тийм болохоор грандболыг олтол тэсэж байгаарай.

Сайд:    Өө ханхүү Кираян биш үү? Грандбол юу болж байна даа.

Хар:      Бүтэмжтэй байгаа бүү санаа зов.

Сайд:    Ашгүй дээ. Хурдхан шиг грандбол олоод эзэн хаан босож байж л ханхүү танд хаан ширээгээ залгамжлуулна шүү дээ тэгж байж л хаант улс маань амар амгалан болно биз дээ?

Хар:      Зөв яриж байна намайг грандбол олоо иртэл ерөнхий сайд та эзэн хааныг сайн халамжлаж байгаарай. Дэмий юм хийх хэрэггүй шүү.

Ён:        Акан Ийстэр арал хол банйа уу?

Ак:        Дахиад 3 цаг орчим явах ёстой.

Ён:        Бүтэн 3 цаг уу? Өдрийн хоолоо ч идээгүй болохоор өлсөөд байх юм.

Эмээ:   Тэгвэл тэр арал дээр юм идчихээд явах уу?

Ён:        Юу? хөөх энийг хэзээ бэлдчихсэн юм бэ?

Эмээ:   Уг нь өдрийн хоолонд идэх гээд ээжид чинь захиалчихсан байсан юм. Юмыг яаж мэдэх вэ гээд аваад ирлээ.

Ён:        Сайхан хооллоорой.

Ак:        За.

Ён:        Сайхан байна. Өө нээрээ далай харсан чинь саналаа өмнө нь ээжийг далайгаас урвасан гэж буруу ойлгосон гээд байсан тэр чинь юу гэсэн үг юм бэ?

Сэр:      Лусын гүнж хөлтэй болохын тулд шуламтай гэрээ байгуулах ёстой. Танай ээж хөлтэй болсныхоо хариуд хүнд хайртай болвол бүх зүйлээ мартах гэрээ байгуулсан. Лусын хаан ээжийг чинь хүнд хайртай болоод далайгаас урваж холбоогоо тасласан гэж бодож байгаа.

Ён:        Гэвч үнэндээ бол Кираяны аавтай тулалдаж байгаад цочролд орж бүх юмаа мартсан гэж үү?

Сэр:      Тийм.

Ён:        Тэгвэл чи шуламтай ямар гэрээ байгуулсан юм бэ? Чи ч  гэсэн гэрээгээ зөрчвөл шулмын хараал хүрэх үү?

Сэр:      Тэрийг мэдэх хэрэггүй ээ.

Ён:        Яагада вэ би ч гэсэн мэдэж байж л туслана биз дээ?

Ак:        Ён Үн ээ ирчихлээ. Тэр бол Ийстэр арал.

Ён:        Сонин юм аа. Сэра тэр арлыг харсан уу?

Сэр:      Вэгаболт доошоо бууцгаая.

21р анги

Ён:        Гоё юм аа. Арал дээр нууцлаг хүч байгаад байх шиг ээ.

Эмээ:  Тийм болохоор Хайпер кэнон байгаа хэрэг.

Сэр:      Бодож байснаас илүү том арал байна. Өөр механималуудыг дуудъя даа.

Ён:        Би ч гэсэн тэгж бодож байлаа. За дуудах уу?

Хамт:    Мекардбол суулга. Механимал урагшаа.

Эмээ:   За явж Хайпер кэноныг олоорой.

Хамт:    За.

Хар:      Ерөнхий сайд хачин зүйл хийвэл шууд холбоо бариарай. Грандболыг олтол эзэн хаанд асуудал үүсэж огт болохгүй.

Шилт:   Санаа бүү зов. Ханхүү та л биеэ хичээгээрэй. Ерөнхий сайд аа.

Сайд:    Сайд та Кираян ханхүүг дуудсан юм уу?

Шилт:   Үгүй ээ хар Кома.

Сайд:    Хэн ч нүүр тулан уулзаж байгаагүй хар Комад ханхүү ч тэр эзэн хаан ч тэр толгойгоо мэдүүлээд явах юм даа.

Ши лт:  Үг хэл чиинь хэтэрч байна шүү.

Сайд:    Ганц зүйл асууя. Эзэн хааны хөлдөөгч агуулахыг нээх нууц дугаар нь юу юм бэ?

Шилт:   Тэрийг зөвхөн Кираян ханхүү мэднэ. Би мэдэхгүй. Энэ бол урвалт.

Сайд:    Юун урвалт 13 жилийн турш ухаангүй байгаа хааны оронд энэ хаант улсыг хэн удирдаж байгаа билээ. Тэгэхээр Кираян грандбол олж ирээд эзэн хааныг сэрээчихвэл би юу болох уу? Хурдхан нууц дагуурыг хэлээдэх.

Хар:      Тэр нууц дугаарыг би хэлээд өгье.

Шилт:   Кираян аа.

Сайд:    Түрүүн яах аргагүй л дэлхийрүү явсан даа.

Хар:      Тийм дүр эсгэсэн юм аа.Таныг яахыг харах гээд.

Сайд:    Юу гэнэ ээ? Хурдхан буудаарай.

Хар:      Эцсээ хүртэл балиар аашлах нь ээ. Өдийг хүртэл хүндэтгэлтэй хандаж байсан одоо бол араатан шиг хандана аа.

Сайд:    Хэн зөвшөөрсөн юм бэ? За. Дайраад. Галлаад. Харин ч сайн юм боллоо. Энэ далимаар хөлдөөгч дөдийгүй ордоныг хүртэл устгая.

Хар:      Уралдаанч Грифон чиний хорон аашинд тэднийг даатгалаа.

Урал:    Одоо л таалагдаж байна. Тамын гал.

Бэри:    Тэндээс механимал үнэртээд байна аа? Ён Үн ээ. Аврага чоно Хайпер кэноныг олчихлоо гэхдээ.

Ён:        Аврага чоно оо чулуу биш механималыг олно шүү дээ.

Ак:        Жинхэнэ механимал гээд байх юм.

Ён:        Наадах чинь жинхэнэ юм бол яаж хөдөлгөх юм бэ? Хэтэрхий том байна шүү дээ.

Сэр:      Тэгвэл эсэргээр нь мекардболыг шидээд үзэхээс биш. Мекардболыг суулга. Энэ биш юм байх дээ.

Эмээ:   Хайпер кэноныг олчихсон гэв үү?

Ак:        Тэр байна.

Ён:        Гэвч мекардбол огт нөлөөлөхгүй байна.

Эмээ:  Ийм механимал харж байгаагүй юм байна. Сэрээх арга нь өөр юм шиг байна даа.

Сэр:      Хүлээгээрэй тэр дээр бичээс байна. Хайпер кэноныг сэрээх арга биш үү?

Эмээ:   Эртний Ийстэр арлын бичээс байна. Хайпер кэноныг сэрээхэд грандбол хэрэгтэй.

Хамт:    Грандбол оо?

Эмээ:   5 дайчинтай тулалдсан наймаалжны аманд 5 ширхэг бөмбөлөг байдаг. Энэ бөмбөлөг ариун хүчтэй учирвал грандбол болно.

Сэр:      Вэгаболт энэ хавийг сайн шалгаад юу ч байсан хамаагүй 5 төрлийн онцгой хэлбэр үүсгэж байгаа зүйлийг олж өгөөрэй.

Вэга:     Ойлголоо. Сэра тэр доошоо хардаа.

Ён:        5 дайчин мөн байна. Наймаалж хаана байна?

Сэр:      Дайчинтай тулалдана гэсэн гэхээр дайчдыг урд зүгрүү байгаа биз.

Ён:        Урд аа? Наймаалж байтугай наймаалжны сүүдэр ч алга.

Сэр:      Тэр хүн чулуунууд. Вэгаболт дээшээ гардаа. Ийм юм байх гэж. Олчихлоо. Чулуун хүмүүс нь наймаалжны хэлбэртэй юм байна. Наймаалжны ам бол тэр агуй.

Ён:        Хөөх арлын доор агуй байх гэж. Энийг хайгаад олчихдог Сэра чи мундаг юм аа.

Ак:        Харин тийм Ён Үн байсан бол олох ч үгүй байсан даа.

Ён:        Акан чи.

Ак:        Ён Үн ээ түр хүлээ. Хуху эмээ хэлэх юм байна гэсэн.

Эмээ:   Ён Үн ээ Сэра баларсан шүү Мабүридан хүрээд ирлээ.

Ён:        Юу? Мабуридан уу? Арай Хайпер кэнонд санаархаагүй байгаа.

Сэр:      Би тэднийг хариуцъя чи грандболыг хайж ол.

Ён:        Сэра болгоомжлоорой.

Хун:      Тэр байна. Дракус доошоо буугаарай. Яана аа зөвхөн бид Хайпер кэноныг хайгаагүй юм байна.

Сэр:      Хайпер кэнон энд байгааг яаж мэдсэн юм бэ?

Хун:      Яана даа биднийг дэлхийн шилдэг хулгайч гэдгийг мэдээгүй байх гэж.

Пэг:      Бид бол хүссэн бүх зүйлээ гартаа оруулж чадна.

Сэр:      Тэгвэл авах гээд оролд л доо. Кэнон Пайтон. Драгон кэнон.

Ён:        Тэр чинь. Мекардбол байна.

Ак:        Тэр 5 бөмбөлөг грандбол болно гэсэн үг биз.

Ён:        Тийм ээ ариун хүчтэй учирвал.

Арал:    Өөрөө хэн бэ?

Ён:        Мекардбол яриад байна.

Арал:    Дахиад асууя. Чи хэн бэ?

Ён:        Би бол Ча Ён Үн. Грандболыг авахаар ирсэн мекардбол суулгагч байна.

Арал:    Шалгалтанд л тэнцэж байж грандболд сонгогдоно. Чамд тийм эрх бий юу?

Ён:        Би газраас хөөрч байна. Би сансарт байна шүү дээ.

Ак:        Ён Үн ээ тэр хардаа.

Ён:        Акан... Акан зүгээр үү?

Ак:        Ён Үн ээ цаашаа бай.

Ён:        Акан... Энэ чинь грандбол уу.

22р анги

Сэр:      Кэнон пайтон зөөлөн аянга. Ийм юм байх гэж.

Хун:      Яана аа та сандарчихав уу даа.

Пэг:      Энэ удаад бүр гайхшруулаад өгье дөө.

Хаш:     Драгон кэнон.

Сэр:      Урт биетэй болохоор эргэхдээ уддаг сул талыг нь ашиглаад байна. Каллигөү чи туслаарай.

Кал:      Ойлголоо.

Сэр:      Хуурмаг пуужин.

Кал:      Май.

Хун:      Юу вэ? Хуурчихлаа.

Сэр:      Одоо шүү алликун долгион.

Пэг:      Энэ жинхэнэ байна. Тэгж байгаа бол Пакира хөдлөөд. Төмөр толгой.

Ён:        Грандбол Хайпер кэноныг сэрээгээрэй. Грандболыг суулгаад. Механимал урагшаа.

Ларго:   Би бол хайпер кэнон Ларгон.

Жэт:      Би бол хайпер кэнон Жэтгон.

Ён:        Ларгон Жэтгон танилцахад таатай байна.

Лар:      Чи биднийг сэрээсэн мекардболд суулгагч байх нь. Хамт тулалдаж байгаадаа баяртай байна. Эхний тушаалаа өгөөрэй.

Ён:        Болж байна. Хайпер кэнон тэнд байгаа Дракусруу дайраад.

Лар:      Хайпер кэнон. Гинжин кэнон.

Хун:      Тэр чинь хайпер кэнон байна. Биднийх шүү дээ.

Ён:        Юун биднийх вэ? Хайпер кэнонтой би түрүүлээд уулзсан. Ларгон гинжин кэнон.

Хун:      Байж боломгүй юм. Хачин том мөртлөө солиотой хурдтай юм байна.

Пэг:      Яаж ингэж чаддаг юм бол?

Ён:        Мэдээж ойлгохгүй л дээ. Энэ хайпер кэнон бол хамаагүй их хүчтэй грандболыг агуулж яваа юм чинь.

Хун:      Грандбол гэхээр Кираяны хайгаад байсан мекардбол уу?

Пэг:      Дракус юу хийгээд байгаа юм бэ? Чи ч гэсэн дайр.

Хамт:    Ихэр кэнон.

Жэт:      Жэтгон им эм пи талбар.

Хамт:    Биеэ хөдөлгөж чадахгүй байна.

Хун:      Дракус ухаантай бай дракус.

Жэт:      Нэмэргүй дээ. Миний emp талбарт орвол механимал хэсэгтээ саажилтанд ордог.

Сэр:      Үлдсэнийг би зохицуулъя. Кэнон пайтон зөөлөн аянга.

Ён:        Энэ бол хайпер кэноныг сэрээдэг грандбол.

Эмээ:   Бусад мекардболоос хамаагүй том юм байна.

Ён:        Тийм ээ анх харсан 5 мекардбол нийлээд ийм грандбол болсон ингээд нийлчихдэг гэж огт бодсонгүй. Тэгээд дээр нь яагаад грандбол л хайпер кэнэнд нөлөөлж байгааг мэдэхгүй байна.

Эмээ:   Хялбараар тайлбарлавал мекардбол бол нүүрс болон газрын тос шиг энерги юм. Нүүрс болон газрын тосыг хэрэглэхийн тулд олборлогч болон автомашин мэтийн техник хэрэг болдог шиг мекардболын энергийг хэрэглэхийн тулд механимал хэрэгтэй байдаг юм. Мекардбол их байх тусам механимал илүү хүчтэй байдаг бололвч мекардболд ч гэсэн хязгаар гэж бий. Чулуужсан түлшнээс илүү хүчтэй эх үүсвэр олж тэрнээс илүү хүчтэй цөмийн энерги хайж олдог шиг энэ грандбол бол энгийн байдаг мекардболууд нийлж илүү хүчирхэг мекардбол болон дахин төрж байгаа юм.

Сэр:      Хайпер кэнон бол грандболыг хэрэглэхээр бүтээгдсэн механимал байх нь.

Эмээ:   Яг зөв. Ён Үн ээ энэ хорвоогийн бүх зүйлд давуу тал байдаг бол сул тал бас байдаг жамтай. Хайпер кэноны давуу сул талыг олж мэдэх ч гэсэн суулгагчийн үүрэг юм шүү.

Ён:        Ойлголоо.

Хар:      Миний нүднээс далд ор.

Сайд:    Ханхүү та зүгээр үү?

Хар:      Түр толгой л эргэж байгаа юм.

Сайд:    Дээд зөвлөлийнхэн энэ талаар мэдэх юм бол зүгээр байхгүй дээ. Магадагүй эзэн хааныг сэрэхээс ч өмнө шинэ хаан сонгоно гэж магадгүй юм.

Хар:      Аль болох саад болж бай. Тэрнээс урьтаж грандболыг хайж олоод аавыг сэрээж өв залгажлагч нь гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх болно.

Ён:        Зүгээр үү?

Ак:        Цаашаа бай.

Ён:        Акан.

Эмээ:   5 ширхэг бөмбөлөг ариун хүчтэй учирвал грандбол болно.

Ён:        Ариун хүч нь би юм байх даа?

Ак:        Мэкардболын энерги 5 төрлийн энерги байдаг энэ энергүүдийг зөв зохицуулж чадах юм бол шинэ технологи гаргаж чадна.

Ён:        Магадгүй. Энэ мекардбол ч гэсэн үү? Ай Ин аа маргааш мекардболоор шинэ технологи нээх гэсэн юм чи туслах уу?

Ай:        Окэй. Маргааш уулзъя.

Хүүхдүүд:   Хамт явъя. Хүлээж бай.

Ай:        Энэ грандбол байх нь ээ.

Ён:        Тэр яах вэ өчигдөр гуйсан юм ясан бэ?

Ай:        Шөнөжин аавын зөөврийн компьютерийг ухаж үзсэн чинь чиний зөв байсан. Мекардболын ханыг нэвтлэж чадах хүчтэй энерги. Өөрөөр хэлэх юм бол Конвергенцийн энерги өгөх юм бол хоорондоо нэгдэж шинж чанар нь өөрчлөгдөн тэр дундаас шинэ техник гардаг бололтой.

Ён:        Конвергенцийн энерги ээ?

Багш:    Юу шивнэлдээд байгаа юм бэ? Ча Ён Үн чи жоохон юм байж.

Ён:        Баригдчихлаа.

Багш:    Одооны хүүхдүүд ухаалаг утсаар л тоглодог гэж бодсон юмсан. Энэ бөмбөлөгөөр бас тоглож чаддаг байх нь ээ. Уламжлалт тоглоомоо хайрладаг Ча Ён Үн мундаг байна.

Ён:        За.

Багш:    Дараа багштайгаа бөмбөлөг мөргөлдүүлж тоглох уу?

Ён:        За тэгье. Ямар их сандрав аа. Ёстой нэг гэв гэнэт гарч ирэхдээ бүр нэг мэргэжлийн хүн шүү.

Ай:        Угаасаа ийм шүү дээ. За явах уу?

Ён:        Тэгье.

Хар:      Дэлхий дээр мекардболыг хайж байтал грандболыг олох байх гэсэн юмсан. Грандбол ер нь хаана байгаа юм бол оо.

Хун:      Кираян Кираян Кираян. Грандболыг олчихлоо.

Хар:      Тэр чинь үнэн юм уу?

Пэг:      Тийм. Нөгөө баншны газрын жаалд байгаа.

Хар:      Баншны газар гэхээр Ча Ён Үн үү?

Ай:        За одоо эхлээрэй.

Ак:        Энерги нэмэгдэж байна.

Ай:        Дахиад жоохон хүчлээд өг. Хана нэвтлэж арай хүрэхгүй байна.

Ак:        Чадсангүй.

Ён:        Сонин юм даа Ийстэр арал дээр амархан л байсан даа.

Ак:        Ён Үн ээ энерги нэмэгдэж байна.

Ён:        Би хүчээ хэрэглээгүй дээ.

Ай:        Энэ бол Конвергенцийн энерги биш тэгээд Ён Үн ээ чамаас гараагүй ээ.

Ён:        Кираян.

Back to episodes Go home