Мэкардбол 11-20
Ён: Акан ачааны машин болоод хувирчихлаа.
Кал: Тэр чинь Акан хувирсан юм биш ээ эхлүүлэгч.
Хамт: Эхлүүлэгч ээ?
Кал: Мекардбол өөрийгөө хамгаалахын тулд хүчтэй энергийн ханаар ороогдсон байдаг юм. Механимал тэр энергийн ханыг нэвтлэхдээ их хүч хэрэглэдэг эхлүүлэгч ашиглавал хамаагүй бага хүч ашиглаад үлдсэн хүчээ тулаандаа зарцуулж чаддаг.
Ён: Тэгвэл Акан хаачсан юм бэ?
Кал: Мэдмээр байгаа бол чи өөрөө эхлүүлэгчийг шидээд үз.
Сэр: Аа.
Ён: Механимал урагшаа. Акан байна. Болчихлоо.
Ак: Гайхалтай. Биеэс энерги цацарч байгаа юм шиг л байна.
Ён: Тийм үү? Энэ эхлүүлэгчийг булаалгачихсан бол балрах шахсан байна.
Сэр: Гэхдээ хамгийн чухал зүйл бол мекардбол болон мекардбол суулгагчийн чадвар гэдгийг битгий мартаарай.
Ён: За.
Хар: Наад луугийн бөмбөлөг чинь мекардбол гэж бодогдоод байна.
Хун: Бид хулгайлахыг бол чадна л даа дахиад нөгөөдүүл ирээд саад болоод байвал яах уу?
Пэг: Пакира бол тэднийг дийлэхгүй юм билээ.
Па: Юу гэнэ үү? Та нар чинь хэнийг буруутгаад байна аа? Өөрсдийнхөө чадварыг хэлээч.
Драс: Би бол Драс.
Кус: Би бол Кус.
Хамт: Нийлээд ихэр кэнон Дракус.
Па: Энэ хачин юмнууд чинь юу вэ? Амтлагчтай амтлагчүй гэдэг шиг юм уу? Эр эмээрээ нийлчихсэн.
Хамт: Юу гэнэ ээ.
Хун: Хүлээгээрэй ихэр кэнон гэхээр кэнон хэлбэрийн механимал юм уу?
Хар: Тийм ээ гэхдээ кэноноос илүү гайхалтай чадвартай шүү.
Пэг: Ингээд бодох нь ээ анх танилцаж байсан маань санагдчихлаа. Музей байсан билүү?
Хун: Тийм ээ одоо бодоод үзэхээр тэр үе хамаагүй романтик хөгжилтэй байсан даа.
Пэг: Чи чинь хачин Хунби юу?
Хун: Чи нөгөө намайг дуурайгаад байдаг жижигхэн хулгайч Пэгсан байх нь ээ.
Пэг: Хэн дуурайсан юм бэ? Би эхлээд ажиллаж эхлэсэн шүү.
Хун: Түрүүлж эхлэхээрээ яадаг юм бэ? Хулгайлсан юмнуудаа харвал би чамаас дээр шүү. Гэхдээ энд юу хийж байгаа юм бэ? Хаш усан үзмийг авах гэж ирээгүй биз дээ?
Пэг: Чи ч гэсэн үү? Болохгүй ээ тэр чинь минийх.
Хун: Түрүүлж авсан хүн нь эзэн.
Пэг: Өгнө гэж байхгүй шүү.
Хун: Сайхан юм аа. Аргагүй эрдэнэс юм аа.
Пэг: Чи яаж байгаад хулгайч болчихсон юм бэ?
Хун: Баян болох гээд. Тэгээд бүр энэ дэлхийн хамгийн баян хүн.
Пэг: Яг над шиг юм байна. Хоёулаа хамт ажиллаад үзвэл ямар вэ?
Хун: За болиж үз.
Пэг: Сайн бариарай. Явцгаая.
Эр: Хунби, Пэгсан та хоёрыг баривчлаж байна.
Кома: Аль эртнээс та хоёрыг ажиглаж байлаа. Баян болмоор байна уу? Тийм бол энэ мекардболыг олоод надад авч ирж өг.
Хун: Тэгвэл ажлаа эхлэх үү?
Хамт: Механимал урагшаа.
Хун: Мэкардболыг суулга.
Па: Хөөх энэ чинь амтлагчтай амтлагчгүй биш нэг дээр нэмэх нэг юм байна.
Ён: Аав ийм юманд хамт явахгүй дээ.
Ак: Гэхдээ гэнэт юун хаш сийлбэрийн үзэсгэлэн бэ?
Ён: Аав энэ үзэсгэлэнгийн зохион байгуулагч байгаа юм. Тэр чинь механимал уу?
Пэг: Бөмбөлөг тэнд байна. Явцгаая.
Аав: Болохгүй ээ. Энийг яасан ч болохгүй.
Хун: Ах аа холдоорой бэртэх юм бол хариуцлага хүлээхгүй шүү.
Аав: Болохгүй ээ.
Ак: Та зүгээр үү?
Аав: Тийм ээ би зүгээр л дээ тэр сийлбэр, сийлбэрийг эргүүлж авч чадахгүй бол.
Ак: Санаа бүү зов. Би аваад өгнө. Эхлээд тэдний энергийг саринуулах хэрэгтэй. Мекардбол пуужин харваад.
Хун: Пуужин байна зугтаарай.
Ён: Мабуридан эвээр хэлж байгаа дээр сийлбэрийг эргүүлээд өг.
Хун: Чадахгүй гэвэл ямар вэ? Хүсэж байгаа бол хүчээр булаахгүй юу.
Ён: Яах уу? Тулалдаж байгаад эвдчихвэл яана аа. Тэгвэл наад сийлбэрийн чинь төлөө би бүх мекардболоо тавиад тулалдъя.
Хун: Бүх мекардбол оо дэнчинд тавих юм уу? Үгнээсээ буцахгүй шүү.
Ён: Баригдлаа даа. Танай мабуридантай хэзээ ч тулалдсан ялна аа.
Хун: Дракусыг хараад их гайхах байлгүй. Одоо жинхэнэ дракусын хүчийг харуулна аа. Дра.
Пэг: Кус.
Хамт: Кросс.
Ён: Байж боломгүй юм. Нэгдчихлээ шүү дээ.
Ак: Юу вэ? Ямар эвгүй мэдрэмж вэ?
Хун: Хүчтэй кэноноор зайлуулаарай. Ихэр кэнон харваад.
Ак: Аканы ирт бамбай.
Ён: Ийм юм байх гэж кэнон байгаа гэж огт бодоогүй юмсан.
Ак: Тулалдахыг их амархан зөвшөөрсөн юм аа.
Хамт: Ихэр кэнон.
Хун: Манай дракус ямар байна? Хүчтэй байгаа биз.
Ак: Баларлаа ингэж байгаад сийлбэр дээр нь мекардбол оо хүртэл булаалгах нь байна.
Ён: Үгүй ээ одоохондоо арга бол байгаа. Мэкардболыг суулга.Механимал урагшаа. Дуунаас нь л маш их энерги мэдрэгдэж байна.
Пэг: Тэгсэн ч ялгаагүй ээ. Ихэр кэнон харваад.
Ён: Ганцаардсан улилт.
12р анги
Хамт: Ялчихлаа.
Хун: Нөгөө золиг чинь хааччихав аа? Хаачсан юм бэ?
Ён: Сайн байна аврага чоно.
Ак: Овоо байна шүү эхлүүлэгч үнэхээр хүчтэй юм байна.
Хамт: Биднийг амархан ялагдана гэж бодоо юу? Ихэр кэнон харваад.
Ён: Юун их кэнон харваад байна аа?
Эрвээ: Хэн бэ? Хэн хүний ойд ирчихээд шуугилдаад байгаа юм бэ? Хүүе ээ чи чинь аврага чоно биш үү? Холд оо? Юунаас холд гээд байна аа?
Хун: Тэр чинь одоо юу вэ?
Пэг: Харж байгаагүй механимал байна.
Эрвээ: Чи аймшиггүйгээр намайг цохиж байгаа юм уу? Очин харвалт.
Ак: Дэнгийн эрвээхийн механимал Паемос. Уурлах юм бол юу ч ялгахгүй дайрдаг гэж сонссон.
Ён: Өө тийм юм биз дээ? Паемос ялаарай.
Ён: Болохгүй ээ.
Пэг: Сийлбэр хагарчихлаа.
Хун: Тэгвэл мекардбол биш юм уу? Балай юм бэ хуурамч юмнаас болоод энергиэ барчихлаа. Дракус явцгаая. Шал дэмий юм хийчихлээ.
Хамт: Одоо л бие халж байсан юмсан харамсалтай л юм.
Ён: Одоо энийг яах юм бэ? Чамаас болоод манай гэр бүл сүйрчихлээ. Гудманд гарах дээрээ тулчихлаа.
Эрвээ: Ёстой нэг. Хуучны үгэнд хүний хэрэгт битгий оролц гэдэг дээ. За ойлголоо хуучин шиг нь болгоод өгөхөд болох юм уу?
Ён: Хагарчихсан юмыг яаж янзлаг юм бэ?
Эрвээ: Чи чинь одоо юунд эргэлзээд байна аа? Алив холд. Эргэн төрөлтийн оч.
Ён: Яагаад галруу яваад орчихсон бэ?
Ак: Паемос үхэхийнхээ өмнө ингэж шинээр төрдөг гэж сонссон. Адилхан аргаар л сийлбэрийг аврах гэж байгаа байх.
Ён: Тийм үү? Тэгэх боломжтой юм уу?
Эрвээ: Ямар байна? Энэ байхад болж байна уу?
Ён: Юу? Энэ чинь юу вэ? Сийлбэр уг нь ийм хэлбэртэй байсан. Энэ чинь хэвтчихсэн байна шүү дээ.
Эрвээ: Эргэн төрөлтийн очийг хэрэглээгүй удчихсан юм аа. Дахиад эхлэлээ дахин төрөлтийн оч.
Ён: Анаконда юу?
Эрвээ: Дахин төрөлтийн оч.
Ак: Болчихлоо яг мөн.
Эрвээ: Оч гаргаагүй удсан болохоор бүр ядарчихлаа.
Ён: Паемос баярлалаа. Чиний ачаар аврагдлаа. Түрүүн муухай аашилсанд уучлаарай.
Эрвээ: Энийг хараад байгаарай өөрөө өвтгөчихөөд эмчлээд байгаа хэрэг үү? Ёстой нэг. Ядарсан ч гэлээ сайхан оч гаргаад бүр сэтгэл сэнээ сэргэчихлаа.
Хар: Мекардбол биш байсан юм уу?
Хун: Тийм гэхдээ тэр жаалд нэг хачин жижигхэн ачааны машин байсан.
Пэг: Тэр дотроос аврага чоно гарсан чинь хуучнаасаа илүү хурдан болчихсон байсан. Бүр илүү хүчтэй болчихсон.
Хар: Жижиг ачааны машин гэхээр эхлүүлэгч юм байх даа? Эртээд далайд алдсан мекардбол тэгвэл.
Кома: Кираян одоо хүртэл грандболыг олж чадаагүй юм уу?
Хар: Уучлаарай. Дэлхийн суулгагч нар салахгүй саад болоод байх юм.
Кома: Тэгвэл чамд хэрэгтэй механималыг явуулъя.
Хар: Валла.
Вал: Кираян аа уулзаагүй удаж шүү.
Хар: Танилцаарай энэ бол аавын маань механимал Валла.
Хун: Нэг л зэвүүн мэдрэмж төрөөд байх юм.
Хар: Валла гуйх юм байна. Надад туслаж чадах уу?
Вал: Хэн гуйж байгаа билээ дээ татгалзаж чадна гэж үү? Бүх хүчээ дайчлаад туслана аа.
Ён: Үзэсгэлэн хойшилсон ч гэлээ сийлбэрийг олж өгсөн гээд аав тусгай халаасны мөнгө өгсөн. Тийм болохоор би өдрийн хоолонд даана аа.
Юүри: Юу авч өгөх юм бэ? Пицца, стеэйк буффет.
Ён: Хариу нь бол ойлгомжтой шүү дээ. Манай ээжийн том банш.
Хамт: Юу?
Юүри: Ердөө л үү?
Ён: Сэра байна. Сэра. Найзуудтайгаа хамт банш идэх гэж байна. Чи хамт явах уу?
Сэр: Яршиг аа.
Ён: Юу? Сэра сая банш идчихээд явсан юм уу?
Ээж: Тийм ээ дасгал хийсэн чинь өлссөн гэнэ. Гэртээ дасгал хийхээр чимээ их гарах байх гээд гадаа дасгал хийдэг гэнэ ээ. Ёстой нэг харах тусам л таалагдаад байх юм.
Ён: Тэгвэл тэгээд тэрийгээ хэлнэ л биз дээ.
Сэр: Сайхан байна. Гэртээ эргээд ирсэн юм шиг.
Вэга: Сэра тэндээс бөмбөлөг мэдрэгдээд байна.
Эр: Ахмад аа нэг хачин бөмбөлөг байна. Өнөөдөр барьсан наймаалжинд байсан. Сувд бол биш юм шиг байна.
Эр2: Юу? Наймаалж уу?
Хар: Наадах чинь миний алга болсон зүйл байна. Наад бөмбөлөгөө эргүүлээд өгчихвөл хариу барина аа.
Эр2: Мангас робот байна.
Хар: Та хоёрын амийг хэлтрүүлж.
Эр2: Ойлголоо одоо өглөө амийг минь л өршөөчих.
Хар: Эхлүүлэгчийг олж өгсөнд баярлалаа Валла.
Вал: За зүгээр дээ.
Хар: Сэра. Чамд харуулах юм байна.
Сэр: Юу вэ. Дахиад нэг эхлүүлэгч байсан байна. Тэгвэл наадахыг чинь ч гэсэн булаана аа.
Хар: Мэкардболыг суулга.
Сэр: Механимал урагшаа.
Хар: Механимал урагшаа.
Хамт: Дайраад.
Пэт: Эргэлдэгч алх.
Вэга: Тэнгэрийн хашгираан.
Юүри: Дахиад л мангас робот гараад ирж.
Ай: Түрүүн Сэра тийшээ явсан даа.
Юүри: Ён Үн ээ хаачих нь вэ.
13р анги
Пэт: Эргэлдэгч алх.
Вэга: Энерги буурч байна.
Сэр: Каллигөү Вэгаболтод туслаач.
Кал: Ойлголоо.
Хар: 2уулаа дайрах юм бол Кэнон вайлд бэлдээрэй.
Вал: Кираян аа би гаръя.
Хар: Валла чи юу? Тэгвэл найдлаа шүү.
Вал: Мекардбол хэрэггүй ээ.
Сэр: Вэгаболд тэнгэрийн хашгираан. Каллигөү алликун долгион.
Вал: Пэтан бол өгөөш гэдгийг ч мэдэхгүй. Хараалт усны эргүүлэг.
Вэга: Гэнэт хөдлөж болохгүй байна.
Кал: Миний бие ч гэсэн хүлэгдээд байх шиг.
Вал: Сүйрлийн солир.
Сэр: Болгоомжтой холдоорой.
Вал: За одоо буцах уу?
Хар: Явцгаая Пэтан.
Ён: Сэра.
Сэр: Ча Ён Үн.
Ён: Битгий ай эмнэлэгт байна. Чамайг ухаан алдаад далайд унахад Акан бид хоёр аварсан санаж байна уу?
Сэр: Би далайд унасан юм уу?
Ён: Тийм гэхдээ чи их мундаг юм аа. Далайд унаад удсан байж зүв зүгээр амьсгалаж байсан яг л унтаж байгаа юм шиг байсан.
Сэр: Юу гэж дээ. Өө нээрээ Вэгаболт Каллигөү яасан бэ?
Ён: Хоёулаа манай гэрт байгаа. Механималууд бүгд найзууд болчихсон. Хоёулаа ч гэсэн тэдэн шиг найз болдог бол гоё доо.
Сэр: Хэрэггүй ээ. толгой өвдөөд амармаар байна.
Ён: Би ч гэсэн яг явах гэж байлаа. Гэрийн даалгавар овоорчихсон. За баяртай. Маргааш дахиад ирнэ ээ.
Сэр: Кираян харж л байгаарай.
Ён: Тэр чинь юу вэ? Дахиад сийлбэр байна. Хагарчихвал яана гэж бодож гэртээ авч ирдэг байна аа? Ён Үн ээ энэ удаагийн үзэсгэлэнд тусласан алдартан сийлбэр бэлэглэсэн болохоор хагалчихваа болгоомжтой байгаарай. Бэлэг юм бол хагарсан ч манайх дампуурахгүй байх аа. Сэра байна. Ийм хурдан гарчихсан юм уу? Бие чинь зүгээр үү?
Сэр: Механимал аа авах гээд ирлээ.
Жа: Сэра.
Вэга: Их өвдсөн уу?
Загас: Эгч ээ ямар их санаа зовсон гээч.
Сэр: Санааг чинь зовоосонд уучлаарай.
Ён: Хоолоо идсэн юм уу? Ээж өдрийн хоол бэлдчихсэн идээд явах уу? Гараа гэмтээчихсэн биз дээ?
Сэр: Хэрэггүй ээ.
Загас: Эгч ээ идчихээд яв аа. Тэгээд аварга чонотой тоглох надад ёстой гоё байна.
Жа: Тэгье ээ Би ч гэсэн Акантай ярих юмаа дуусаагүй байгаа.
Ён: Хар л даа бүгд хүсээд байна. Тэнд сууж бай одоохон хийгээд өгье.
Сэр: Энэ аквариум чинь.
Ён: Ээжийн хобби. Хүмүүс алтан загас энэ тэр л тэжээдэг манай ээж сонин байгаа биз. Гэхдээ хачирхалтай нь ээжийг аквариумруу ширтэхээр наадуул чинь бүгд шавж ирээд. Бас инээдэг юм байна. Инээхээрээ бүр ч хөөрхөн юм аа. Та нар яаж байна аа.
Жа: Тэгнэ ээ тэр яг хэрэг тарих гээд байсан юм.
Загас: Уучлаарай.
Хаш: Толгой өвдчихлөө.
Ён: Механимал байна шүү дээ.
Хаш: Намайг мэдэж байхыг бодоход мекардбол суулгагч байх нь. Гэхдээ би одоо. Чури байна. Жоохон нас ахисан ч гэлээ гарцаагүй Чури байна.
Ён: Чури. Тэгвэл чи манай ээжтэй хамт тулалдаж байсан механимал юм уу?
Хаш: Тийм ээ миний нэрийг Кэнон тулаанч гэдэг. Чуритай хамт Хар Комаг зогсоохын тулд далайгаас их газарт ирсэн.
Сэр: Тэгвэл 13 жилийн өмнө их газарлуу явсан лусын гүнж нь Ён Үний ээж юм уу? Тэгнэ ээ тэр тэгэхэд.
Хаш: Уг нь их газрын мекардбол суулгагчид хар Комаг зогсоох ёстой ч тэд эрх мэдэлтэй болоод өөрсдийн үүргээ тоохгүй хаясан. Эцэст нь Чури бид хоёр далайн эргийн хадан хавцал дээр хар Коматай тулалдсан. Үгүй ээ би хөдлөж чадахгүй байна. Тэр дэлбэрэлт Чури бид хоёрын төгсгөл байсан. Чури амьд байгаа биз дээ?
Ён: Тэгэхэд аав ээжийг маань аварсан. Ээж тэр цочирлоос болоод бүх юмаа мартчихсан ч гэлээ.
Хаш: Тийм байх нь ээ үнэхээр их аз. Тэр яах вэ Чури гэрлээд хүүхэдтэй болчихсон гэхээр гайхалтай юм. Хэр их хугацаа өнгөрчихсөн юм бэ?
Ён: 13 жил. Кэнон тулаанч аа. Ээжтай хамт далайгаас ирсэн гэл үү? Яг хаанаас ирсэн юм бэ? Арал юм уу? Эсвэл боомт юм уу?
Хаш: Далайн гүн. Лусын ордон.
Ён: Лусын ордон оо?
Хаш: Танай ээж лусын гүнж.
Ён: Ээж лусын гүнж гэж үү? Байж боломгүй юм.
Сэр: Байж болно оо би ч гэсэн лусын гүнж.
Ён: Юу?
Сэр: Тийм болохоор л усан дотор зүгээр амьсгалаж байсан хэрэг.
Ён: Бүр төөрөлдчихлөө. Яг юу болоод байна аа?
Сэр: Төөрөлдөж байгаа ч хоёр зүйл бол тодорхой боллоо. Лусын ордоноос танай ээж кэнон тулаанчийг алга болоход лусын хаанаас урвасан л гэж бодсон. Гэвч тэр худлаа байж. Тэгээд чи бид хоёр дахиад тулалдах хэрэггүй юм байна. Би чамайг их газрын мекардбол суулгагч гэж андуурсан юм.
Ён: Бид тулалдах хэрэггүй болсон гэл үү? Тэгвэл. Сэра хар Кома гараад ирлээ.
Хаш: Хар Кома гэсэн үү? Чуригийн хүү би ч гэсэн тулалдмаар байна гуйж байна.
Ён: Чи ч гэсэн үү?
Сэр: Яасан? Ээжийн чинь механимал шүү дээ.
Ён: Лусын ордоноос ирсэн гэсэн шүү дээ тийм болохоор чамд илүү тохирно.
Хун: Өнөө муу чинь дахиад хүрээд ирлээ.
Хамт: Хүчтэй кэноноор хийсгээд өг. Ихэр кэнон.
Ён: Акан бид зугтвал цамхаг аюулд орно.
Аз: Өөр арга байхгүй. Аканы ирт бамбай. Ийм юм байх гэж.
Сэр: Инээдтэй гэдэг нь. Эсрэг тал маань кэнон юм бол би ч гэсэн кэноныг ашиглана. Механимал урагшаа. Мэкардболыг суулга.
Хаш: Суусанд баяр хүргэе. Сайхан тулалдаад үзье.
Сэр: Баярлалаа.
Хаш: Пайтон тэнгэрт.
Сэр: Одоо нэг сайхан үзэлцээд өгье.
14р анги.
Ён: Луу. Үгүй ээ кэнон Пайтон тэнгэрт гарчихлаа.
Пэг: Сүрхий царай зүстэй эд байна.
Хун: Тэр хамаагүй ээ. Бидэнд кэнон байгаа. Дракус дайраад.
Хамт: Ихэр кэнон харваад.
Сэр: Кэнон пайтон зогсоо.
Хаш: Луут кэнон.
Ён: Сэра.
Хун: Ямар ч чадваргүй луу байна.
Пэг: Харин тийм хэрэггүй айчихлаа.
Хун: Дракус дайралтаа үргэлжлүүл.
Ён: Кэнон пайтон яагаад дарлуулаад байгаа юм бэ? Хурдан босоод дайр л даа дайраач.
Сэр: Болохгүй нь ээ. Жазз бэлдээрэй.
Жа: За.
Ён: Кэнон пайтон ухаантай бай. Сэраг ч гэсэн манай ээж шиг болгох юм уу? Нэг л удаа бүтэлгүйтэхэд болно. Сэраг хамгаал л даа манай ээжийг бодоод ч дээ гуйя.
Хаш: Чуригийн төлөө.
Хуа: Болсон. Одоо дууссан гэж ойлго.
Пэг: Тийм ээ хэрэггүй юманд энерги зарцуулах хэрэггүй.
Хун: Ингээд анх удаа.
Хамт: Ялчихлаа. Хүлээгээрэй. Арай. Энэ лууруу тэгж их дайраад байхад зүв зүгээр байх юм. Супер ихэр кэнон харваад.
Сэр: Кэнон пайтон. Луут кэнон.
Хамт: Байж боломгүй юм. Супер ихэр кэнон шүү дээ.
Хаш: Сэра. Чуригийн хүү би амлаж байна. Дахиад 13 жилийн өмнөх алдаагаа давтахгүй ээ.
Сэр: Сүүлийнх шүү. Үүсэх загварчлал. Зөөлөн аянга.
Пэг: Ийм юм байх гэж. Дракус эвдэрчихлээ.
Хун: Зөвхөн бид л луу гэж бодсон чинь жинхэнэ луу байна.
Ён: Сайн байна Сэра хурдхан дайраарай.
Сэр: Санаа зоволтгүй ээ. Би өөрөө мэднэ.
Пэг: Одоо яах уу?
Хун: Тэнгэр нурсан ч гэсэн бултах арга байдаг. Сононууд аа газрыг нураа.
Сэр: Кэнон пайтон эхлээд хүмүүсийг авраарай.
Ак: Пуужин идэвхижүүлэгч.
Ён: Аврага чоно. Паемос бүгд хөдлөөрэй.
Эр: Баярлалаа.
Эрвээ: Ча Ён Үн би хэрэгтэй юм уу? Гал цацаад байж болох юм уу?
Ён: Тийм ээ найддаа шүү Паемос.
Эрвээ: Дахин төрөлтийн оч минь авалцаад өг.
Ён: Паемос нээрээ мундаг шүү.
Эрвээ: Намайг магтаад байгаа юм уу? Ичээгээд яагаад байгаа юм бэ?
Сэр: Вэгаболт Каллигөү та хоёр ч гэсэн туслаарай.
Хун: Анх удаа яллаа гэж бодсон чинь. Дараа заавал хариугаа авна аа. Явцгаая.
Ён: Та итгэхгүй байж магадгүй л дээ. Далайн гүний лусын ордоноос ирсэн лусын гүнж шүү.
Эмээ: Би мэднэ ээ.
Ён: Мэдэж байсан юм уу?
Сэр: Хэн юм бэ?
Ён: Ээжийн баншны газрын байнгыг үйлчлүүлэгч Хуху эмээ ба бие хамгаалагчид нь. Үнэндээ би бас сайн мэдэхгүй ээ.
Эмээ: Тэгээд та хоёр хүчээ нэгтгэж тулалдахаар болсон юм уу?
Ён: Тийм. Танилцсан чинь энэ кэнон Пайтон манай ээжтэй хамт тулалддаг байсан механимал гэсэн. Өө нээрээ манай ээж бас далайгаас ирсэн лусын гүнж гэсэн.
Эмээ: Тэрийг ч гэсэн мэдэж байгаа.
Ён: Юу? Мэдэж байсан юм бол яагаад надад хэлээгүй юм бэ? Ямар муухай худалч юм бэ.
Эмээ: Надаас асуугаагүйй биз дээ? Ээжийгээ лусын гүнж мөн үү гээд.
Ён: Бурхан минь. Ээжийгээ лусын гүнж юм уу гэж асуудаг хүн хаа байсан юм бэ?
Эмээ: Ямар ч байсан та хоёр хамтрахаар болсонд үнэхээр баяртай байна. Ён Үн бас Сэра. Та хоёрын учрал бол хувь тавилан. Өөрсдийн хувь тавиланг үл тоосон их газрын мекардбол суулгагч нарын оронд хар Комагаас энэ дэлхийгээ хамгаалж өгөөрэй.
Хар: Кэнон төрлийн механимал аа?
Хун: Тийм ээ. Кэнон Пайтон гэсэн. Сэра суулгагч нь.
Вал: Өө за за хавцал дээр дууссан гэж бодсон юмсан. Санаа бүү зов Кираян аа би өөрөө мэдээд зохицуулчихна.
Хар: Ойлголоо. Гэхдээ нэг хачин юм нь мекардбол их болохоор л аав энэ хотыг сонгосон гэвч санасны зоргоор мекардбол олдохгүй юм.
Вал: Би ч гэсэн тэрийг л хамгийн их гайхаж байлаа.
Хар: Арай мекардбол алга болчихоогүй биз дээ?
Вал: Яалаа гэж. Магадгүй хэн нэг нь нуучихсан байх.
Улаан: 13н жилийн өмнө мекардбол суулгагч нар ирснээ гэнэт алга болчихоор нь тайвшраад байсан юм. Эцэст нь бидний айж байсан зүйлб олчихлоо.
Шар: Арай бидний өмнөх суулгагч нар уваснаас болсон юм болов уу?
Улаан: Хэрэв тийм бол шууд ирэх л байсан.
Хөх: Одоо яах уу?
Шар: Мекардболыг эргүүлж өгөөд эвлэрэх хэрэгтэй.
Хөх: Эрүүл ухаантай байна уу? Тэд хэзээ ч биднийг уучлахгүй.
Шар: Тэгээд тулалдах юм уу? Бид механималгүй болоод удаж байна.
Улаан: Ямартай ч тэдний тулааныг ажиглаад хугацаа хожъё.
Шар: Ямар хугацаа яриад байгаа юм бэ? Амь хоохойлох хугацаа юу?
Улаан: Тэрийг дараа олж мэдэх биз.
Ээж: Банш бэлэн боллоо.
Ён: Үдэшлэг гэхээр нь бүр горьдоод байсан чинь ердөө л баншны газар.
Ээж: Ердөө л баншны газар уу? Муу хог чинь яваад жижиг таваг аваад ир.
Ён: Захирал аа би өнөөдөр зочлож ирсэн шүү.
Сэр: Би аваад ирье.
Ээж: Энэ мини машиныг их л харсан санагдах юм.
Хаш: Чури би байна. Кэнон пайтон. Чи санахгүй байна уу?
Ээж: Би андуурсан бололтой. Би таваг аваад ирье.
Ён: Ээж.
Сэр: Та зүгээр үү?
Эмээ: Толгой нь санахгүй байгаа ч бие нь санаад байна.
15р анги
Пэг: Кираянд хэлэхгүй ингэж болох юм уу? Мекардбол хайхгүй өөр юм хийлээ гээд уурлана даа.
Хун: Түр цагийн ажил хийж байна гээд л бодчих. Очир эрдэнэ хулгайлах цагийн ажил гэхээр дажгүй биз дээ?
Пэг: Тэр ч мэдээж л дээ.
Хун: Иймхэн юмаар биднийг зогсоох юм уу? Баригдчихлаа. Гаръя... Хамгаалалтанд хүрээд байхдаа яадаг юм бэ? Сонирхогч биш дээ.
Пэг: Уучлаарай. Хуучнаа бодоод техникаа ашиглаагүй удсан болохоор л.
Хун: Далайн эргийн хавцал дэр гарсан хачирхалтай дэлбэрэлт. Ой санамжаа алдсан 20 настай бүсгүйг ачааны хөлөг онгоц хянагч аварсан аа?
Хар: Валла ч гэсэн 13 жилийн өмнө тэнд байсан гэл үү?
Вал: Тийм ээ Кэнон вайлд аавтай чинь хамт тулалдаж байхыг нь харсан.
Хар: Тэгвэл аавтай тулалдсан дэлхийг суулгагчийг мэдэх юм байна.
Вал: Яг тодорхой бол мэдэхгүй ч далайгаас ирсэн бүсгүй гэдгийг нь мэднэ ээ.
Хар: Далайгаас ирсэн бүсгүй? Тэр бүсгүй амьд уу?
Вал: Харин л дээ аавын чинь дайралтанд өртөөд хавцлаас унасныг бол мэднэ. Тэрнээс хойш.
Хун: Энэ энэ нэг л юм мэдрэгдээд байна аа.
Пэг: Кираян аа Кираян аа.
Хун: Аавтай чинь тулалдсан механималын суулгагчийг олчихлоо.
Хар: Нээрээ юу?
Хун: Далайн эргийн хавцал дээр дэлбэрэлт болсон өдөр далайд унасан бүсгүйг ачааны хөлөг онгоц хянагч аварсан гэнэ ээ.
Пэг: Тэр эмэгтэй цочирдлоос болоод бүх юмаа мартчихсан гэсэн. Одоо бол тэр хянагчтай гэрлээд баншны газар ажиллуулдаг гэсэн.
Хар: Баншны газар аа?
Эр: Амттай байлаа.
Ээж: Өө за баяртай. Тавтай морил.
Хар: Энэ хүн аавын өстөн юм уу?
Ээж: Кимчитэй банш авч явахаар 2 байгаа.
Хар: Байж боломгүй юм. Ийм энгийн эмэгтэйд аав.
Ээж: Тийшээ суугаарай эрхэм ээ, эрхэм ээ.
Хар: Аа за.
Ээж: Том банш авах уу? Хамгийн их зарагддаг банш.
Хар: Аа за.
Ээж: 7 дээр том банш нэгийг.
Хар: Аавынхаа өшөөг авах гээд энэ өдрийг л хүлээж байлаа.
Ээж: Миний хөл.
Хар: Гэхдээ би ийм юм бодоогүй шүү дээ.
Ээж: Танд хэрэгтэй юм гараа юу.
Хар: Ус.
Ээж: Миний хүү шиг санагдаад шарсан банш урамшуулалд нь өглөө.
Хар: Баярлалаа. Өстөндөө баярлалаа гэнэ үү?
Ён: Ээж ээ би ирлээ.
Ээж: Аа ашгүй хүрээд ирлээ. Ай Ин Юүри хоёр хэлсэн. Чи дахиад л сургалтаа тасласан гэл үү? Хаагуур тэнээд байгаа юм бэ чи.
Ён: Харин нөгөө дэлхийд чухал асуудал гараад.
Ээж: Дэлхий. Өө тийм үү? Миний хүүг чухал ажил хийгээд явааг дэлхий мэддэг болов уу яадаг бол.
Ён: Харин ээ асууж үзээгүй л дээ.
Хар: Энэ хоолой чинь.
Ён: Тийм болохоор робот үлэг гүрвэл гээд бүгд л яагаад гэнэт дэлхий дээр гараад ирсэн юм бол оо.
Хар: Юу болоод байна аа? Ча Ён Үн энэ хүүхний хүүхэд юм уу? Тэгээд л мекардболыг.
Ээж: Аа за очлоо. Хүүе хаачсан бэ?
Ён: Ээж ээ яасан бэ?
Ээж: Энд байсан хүн алга болчих юм.
Хар: Хэлэх үг алга. 13 жилийн өмнө алга болсон суулгагч болон түүний хүү хоорондоо холбоотой байх юм. Тэгвэл аавынхаа хонзонг танай хүүгээс авна аа. Тэр нь илүү өвтгөж шаналгах байлгүй.
Бэри: Сайн уу намайг Вэритэл гэдэг. Романтик механимал.
Сэр: Вэритэл бол миний өгч байгаа бэлэг шүү.
Хамт: Бэлэг ээ?
Ббэри: Сэра би чамтай хамт байхгүй юм уу? Би Вэгаболттой хамт байна гэж бодсон шүү дээ. Бидний хайрыг салгаж байдаг ямар муухай даажинтай тавилан бэ?
Вэга: Хэлэх ч үг алга.
Ён: Вэритэл танилцахад таатай байна.
Бэри: Үгүй ээ би чамд дурүй. Би Вэгаболттой хамт байна.
Сэр: Вэритэл энэ суулгагч бол Чуригийн хүү.
Бэри: Юу гэнэ ээ? Чуригийн хүү. Тэгвэл ч яриа өөрчлөгдөнө шүү.
Кал: Сэра хар Кома гараад ирлээ.
Ён: Тэгвэл Вэритэлийн чадварыг харъя даа. Механимал урагшаа.
Сэр: Механимал урагшаа.
Хун: Ингээд хүрээд ирлээ дээ. Драс Кус дайраад.
Жа: Сүнс бутлагч.
Бэри: Гунигийн нулимс.
Пэг: Пакира резинэн хөлний цохилт.
Сэр: Ён Үн ээ Пакираг чи ав. Би тэр сарьсан багваахайг авъя.
Ён: Сонссон уу Вэритэл хурдан босоорой.
Хун: Драс Кус бүгдээрээ ч гэсэн явъя.
Хамт: Хумсан пуужин харваад.
Бэри: Түрүүн Вэгаболтын хажууд намайг доромжилсны чинь хариу.
Па: Ялагдаж байгаа царайлах ч бас хэцүү юм байна.
Ён: Ялагдаж байгаа царайлах гэв үү? Кираян.
Хар: Ча Ён Үн өдий хүртэл чамайг таниагүй байсанд уучлаарай.
Ён: Гэв гэнэт юу яриад байна аа?
Хар: Өнөөдөр л аавыг минь унагаасан өстөний хүү нь чамайг гэдгийг мэдсэн.
Ён: Ээжтэйгээ тулалдсан хар Кома.
Хар: Тийм ээ аав маань танай ээжтэй тулалдсанаас хойш одоо хүртэл ухаангүй байгаа.
Ён: Тийм зүйл. Гэвч ээж ч гэсэн тэр хэргээс болоод бүх зүйлээ мартчихсан. Кираян чи миний дайсан ч гэлээ гуйж байна. Тулаан зөвхөн чи бид хоёрын дунд шүү.
Хар: Болж байна. Гэхдээ бэлтгэлтэй байгаарай даа өрөвдөж энэрэх юм юу ч байхгүй шүү.
Ён: Би ч гэсэн ялгаагүй ээ. Акан. Аврага чоно. Паемос бүгд бэлдээд. Механимал урагшаа.
Хар: Механимал урагшаа.
Хамт: Дайраад.
16р анги
Хун: Дракус ихэр кэнон харваад. Нэг цохилтоор дуусчгачихаж байгаа хэрэг үү? Ийм юм гэж байх аа. Ингэж цочих гэж. Чи бас хэзээ гараад ирэв ээ?
Сэр: Дөнгөж сая. Зөөлөн аянга... Өнөөдөр амаргүй байх чинь.
Кал: Гэхдээ Сэра Ён Үний зүгээс нэг л сонин мэдрэмж төрөөд байх юм.
Сэр: Яалаа гэж Пакираг бол Ён Үн ганцаараа хангалттай. Арай Кираян. Кэнон пайтон. Мөнхийн дөл.
Ён: Аканы илд. Сүүлээрээ ороолгоод гацнаардлын улилт.
Эрвээ: Очин харвалт.
Вал: Мулгуу хог. Шал хэрэггүй өс хонзонгоос болж том хэргийг нурааж байдаг. Өс хонзонгоо тэгж их авмаар байгаа бол энэ удаад яах вэ туслая. Хараалт усны эргүүлэг.
Эрвээ: Би унаад байна.
Вал: Кираян аа хурдан дайраарай.
Хар: Баярлалаа. Валла. Өмнө нь үзүүлж байгаагүй дайралт үзүүлье. Шидэлттэй шумбалт.
Ён: Бүгд зугтаарай.
Ак: Зугтмаар байгаа ч санаагаар болохгүй байна.
Хар: Мекардбол кэнон.
Шар: Энэ чинь мекардболын агуулах уу?
Хөх: Тийм ээ мөн.
Улаан: Дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан мекардболуудыг хадгалаж байгаа. Цаашдаа энийг ашиглах хар Кома болон далайн суулгагч нарыг хооронд нь тулалдуулна.
Хөх: Тэдний хүчийг бууруулъя гэж байгаа байх нь.
Улаан: Үгүй ээ хугацаа хожиё гэж байгаа юм.
Шар: Тэр хугацаа гэдэг чинь юу юм бэ?
Улаан: Тэдний эсрэг тэмцэх цаг.
Кал: Сэра тэр доор байна. Гал дундаас Ён Үн болон Аканы энерги мэдрэгдээд байна.
Сэр: Юу гэнэ ээ? Кэнон пайтон хурдан буугаарай. Ён Үн ээ. Ча Ён Үн. Намайг сонсож байна уу? Ча Ён Үн.
Ён: Би зүгээр ээ Паемос. Одоо галаа унтрааж болно.
Сэр: Энэ чинь юу болоод байна аа?
Ён: Кираянд ялагдчихлаа. Бүр маш арчаагүйгээр. Акан болон аврага чоно. Вэритэл хүртэл бүгд эвдэрсэн. Өдий хүртэл цуглуулсан байсан мекардбол оо хүртэл бүгдийг булаалгачихлаа. Ашгүй Паемосын эргэн төрөлтийн чадвараар амилсан ч гэлээ одоо Кираянтай тулалдаад ялна гэдэгтээ итгэлгүй байна.
Сэр: Чи яагаад ийм сул дорой юм бодоод байгаа юм бэ?
Ён: Сул дорой биш ээ. Магадгүй бид Кираяныг мэддэггүй байсан бололтой.
Кал: Их цочирдсон юм шиг байна. Яана аа Ён Үн ингэж болохгүй юмсан.
Сэр: Тэгвэл Хуху эмээгээс гуйхаас биш яах вэ.
Эмээ: Ён Үн ээ 100 удаа тулалдаад бүгдэнд нь ялсан хүнээс илүү аймар хүн хэн гэдгийг мэдэх үү? 100 удаа ялагдсан ч 100 удаа хөл дээрээ босдог хүн. Өнгөрсөн хугацаанд чиний хүүндээ төлсөн мекардбол болон надад байсан мекардбол. За энүүгээр дахиад хөл дээрээ босоорой. Оронд нь хөрөнгө оруулагчийн хувьд нэг болзол байгаа. Цаашдаа чиний бэлтгэлийг би өөрөө хариуцна.
Ён: Хуху эмээ та өөрөө юу?
Эмээ: Тийм. Өнөөдрөөс эхлээд шууд бэлтгэлтэй. Урагшаа.
Сэр: 7 хоногийн турш биеийн хүчний бэлтгэл хийлээ шалтгаан байгаа юм уу?
Эмээ: Бие нь хүчтэй бол ухаан санаа ч хүчтэй болдог жамтай. Маргаашнаас эхлээд үндсэн бэлтгэлээ орно Сэра чи ч гэсэн туслаарай. Бүгд л ёстой гайхах байх даа.
Багш: Ча Ён Үн. Аймшиггүйгээр миний хичээл дээр унтана гэнэ ээ. Тэгээд бүр шүлсээ гоожуулаад уу? Ийм юм байх гэж. Унтаж байгаад нойрондоо газрын зураг зурж байгааг харсан ч шүлсээрээ дэлхийн газрын зураг зурсныг харж байсангүй. Дэлхийн газрын зураг байна.
Бүгд: Юу?
Багш: Чи муу хог ийм мундаг чадвараа нууж байсан юм уу?
Юүри: Гэхдээ Ён Үн ойрд нэг л биш ээ. Бүтэн 7 хоног хичээлийн цаг дээр унтаад л байх юм.
Ай: Ямар нэг юм болсон нь гарцаагүй ээ.
Сэр: Бэлэн болсон бол эхлэх үү?
Ён: Тэгье ээ. Механимал урагшаа.
Сэр: Механимал урагшаа.
Ён: Акан гараа авдаг нь яаж байгаа юм бэ?
Ак: Ён Үн тэр хардаа.
Ён: Яагаад байгаа юм бэ? Ай Ин аа, Юүри.
Ай: Энэ шудрага ёсны роботонд Ён Үн ээ чи суудаг юм уу?
Юүри: Өмнө нь хадан хавцал дээр чи аварсан юм уу?
Ён: Тийм.
Юүри: Биднийг хуурсан гэж үү? Өөдгүй юм бэ?
Ай: Тэгээд дээр нь Сэра хүртэл.
Эмээ: Одоо яана аа? Нууцыг чинь мэдчихлээ.
Ай: Энэ хүн дарга юм уу?
Эмээ: Дарга биш ээ хөрөнгө оруулагч л гэх үү дээ.
Ай: Намайг Хан Ай Ин гэдэг. Би ч гэсэн дэлхийг хамгаалахад тусламаар байна.
Ён: Ай Ин аа.
Ай: Манай аав бол архелогич бөгөөд физикч байгаа юм. Эртнээс мекардболыг судлаж байсан. Тийм болохоор би ч гэсэн мекардболыг их сонирхдог. Гуйж байна.
Юүри: Би ч гэсэн тусламаар байна. Хэрвээ татгалзах юм бол нийгмийн сүлжээнд байршуулаад бүх хүнд хэлчихнэ шүү.
Эмээ: Их эгдүүтэй сүрдүүлэг байна. Ойлголоо дураараа л бол.
Юүри: Нээрээ юу? Баярлалаа.
Эмээ: За тэгвэл одоо жинхэнэ бэлтгэлээ хийх үү дээ. Гараад ир галт шувуухамгаалагч.
Хамт: Галт шувуу хадгалагч аа? Багш аа?
Сэр: Багш аа?
Эмээ: Бүгд гайхна гэж би хэлсэн биз.
17р анги
Галт: Акан Жазз уулзаагүй уджээ.
Ак: Багш аа та амьд байгаа.
Жа: Үгүй ээ хаана байсан юм бэ? Бид ямар их хайсан гээч.
Галт: Уучлаарай. Нарийн юмыг дараа ярья. Одооноос эхлээд би та хоёрыг бэлдэнэ.
Жа: Юу?
Ак: Багш та юу?
Галт: Амаргүй бэлтгэл болно. Бодолтой байсан чинь дээр шүү.
Юүри: Юу хийгээд байгаа юм бэ?
Ай: Тактикийн анализ. Дайснуудаа мэдэхээс өмнө өөрсдийнхөө тактикт анализ хийх нь хэрэгтэй.
Юүри: Тийм үү? Тэгвэл би туслах чинь.
Галт: Одооноос эхлээд та хоёр надруу дайрна шүү. Дайрах хугацаа 1 минут. 1 минутын дараа би дайрна.
Хамт: Юу?
Ён: Аканы багш гэвэл их чадварлах байх даа. Сайхан байна шүү.
Сэр: Хараад мэдэх байлгүй. Шууд дайрлаа. Жазз сүнс бутлагч.
Ён: Мекардбол пуужин харваад.
Ак: Харваад.
Хамт: Оночихлоо.
Ён: Үгүй байлгүй дээ. Ямар амархан бултаад байна аа.
Сэр: Яг л орон зайн шилжигч шиг. Ён Үн ээ хоёр талаас нь дайръя.
Ён: Хоёр талаас нь уу? Ойлголоо дайраад Акан.
Сэр: Жазз Акан дайраад.
Эмээ: 1 минут болчихлоо. Дайралт солигдоод.
Жа: Юу?
Галт: Салхин цохилт.
Ён: Энэ юу вэ?
Сэр: 1 минут гэдэг хугацааг мартсан байж.
Галт: Акан Жазз хуучинтайгаа харьцуулахад чадвар чинь огт сайжраагүй байна. Бөөн пуужин харваад.
Жа: Уулзаагүй удсан байж жоохон зөөлөн ханд л даа.
Галт: Өмнө ч гэсэн хэлсэн дээ бэлтгэлийг бодит юм шиг бодит тулааныг бэлтгэл шиг.
Ак: Багшийн чадвар яг хэвээрээ ааш зан ч хэвээрээ байна.
Галт: Галын хуй.
Эр: Тушаал ёсоор мекардболыг цацчихлаа.
Улаан: Энэ мөчөөс эхлээд А төслийг эхлүүлж байна.
Шар: Гэвч хоёр талыг тулалдуулахын тулд хөндийрүү дуудах хэрэгтэй. Яаж энийгээ мэдэгдэх үү?
Улаан: Тэрийг бодоод олчихсон байгаа.
Хун: Кираян аа амжилттай өс хонзонгоо авсанд баяр хүргэе.
Пэг: Би ч гэсэн. Баяр хүргэе баяр хүргэе.
Хар: Баярлалаа. Бүгд та нарын ач.
Вал: Одоо хонзонгоо тайлчихсан юм чинь мекардбол олохдоо анхаарах хэрэгтэй.
Хар: Мэдэж байгаа. Гэхдээ мекардбол нуугдаад огт харагдахгүй юм.
Хавч: Тэр мекардболыг чинь би олоод өгье.
Ён: Багш чинь зүгээр ч нэг эрүүл саруул биш бүр ид шажигнаж байна.
Ак: Харин ч бүр хүчтэй болчихсон юм шиг байна.
Галт: Амрах хугацаа дууслаа. Дахиад бэлтгэлдээ ороод.
Жа: Дахиад уу? Маргааш болъё оо. Ядраад байна.
Галт: Тэгээд.
Жа: Хичээх болно оо.
Галт: Энэ удаад би дайрна. Та нар зугтахад болно. Миний өөдөөс хөдлөж болохгүй.
Ак: Кэноноос зугтах бэлтгэл юм уу?
Галт: Тийм ээ. Кэнон төрлийн механималтай тэмцэхдээ түүний эсрэг хөдлөнө гэдэг бол тэнэг үйлдэл оронд нь хурдаараа түүнээс зугтаж энергийг нь барах хэрэгтэй. Эхлэлээ. Бөөн пуужин. Сэра Ён Үн хоёр цаг хугацаа болон орон зайн мекардболд энерги төвлөрүүлээд дараа нь Жазз Акан хоёрт дамжуул.
Сэр: Энергийг төвлөрүүл гэсэн үү?
Жа: Болчихлоо.
Ак: Гайхалтай. Ча Ён Үн юу хийгээд байгаа юм бэ? Хурдлаач.
Ён: Би Сэрагаас өөр шүү дээ хугацаа хэрэгтэй. Гуйж байна.
Галт: Акан анх удаа Жаззд ялагдлаа даа.
Ак: Юун ялагдах гомдмоор юм хэлж байна шүү.
Галт: Үгүй ээ хэзээ зугтчихсан хэрэг вэ?
Ён: Дэлбэрэхийн яг өмнө арай хийж л. Яг л дэлбэрчих шахлаа шүү.
Юүри: Ча Ён Үн.
Хамт: Сайн байна.
Эмээ: Золиг минь улам л гайхшруулаад байх юм.
Галт: Ингээд өнөөдрийн бэлтгэлээ дуусгая.
Ак: Гэхдээ багш та тэр үед яагаад алга болчихсон юм бэ?
Галт: Тэр хэргийг бодохоос ч дургүй хүрдэг боловч та хоёр мэдмээр байгаа болохоор хэлье. Би их газрын механимал суулгагчдыг өөрсдийн үүргээ умартан шунал хүслийнхээ төлөө мекардболыг хувьдаа ашиглаад эхэлмэгц тэднээс холбоогоо тасласан. Тэгж байтал нэг өдөр тэд гэнэт уулзъя гээд би уулзах газарлуу нь очсон чинь.
Ак: Dispion уу?
Галт: Тийм ээ би тэрний хорноос бултаж чадсан ч хэн даалгасныг нь мэдэх гэж түүнийг барьсан. Их газрын мекардбол суулгагч нар даалгасан уу хурдан хэлээдэх.
Хавч: Тэрийг хэлж чадахгүй. Оронд нь энийг ав. Хорт шүршлэг.
Галт: Нүд.
Хавч: Үхлийн хор.
Галт: Тэрнээс хойш намайг газрын гүнд булагдсан байсныг энд байгаа Хуху эмээ аварсан юм.
Ак: Тийм байх нь ээ. Эртээд Dispion-ий яриад байсан механимал нь багш таныг гэж мэдсэнгүй.
Галт: Dispion-той уулзсан хэрэг үү?
Ак: Тийм ээ харамсалтай нь алдчихсан.
Хавч: Тэр хадан багананы хажуугаар баруун тийш эргэхэд болно.
Хар: Сонирхоод асууж байгаа юм шүү. Dispion чи мекардболыг яаж олсон юм бэ?
Хавч: Би ухагч механимал болохоор газрын гүнээр явж байгаад санамсаргүй олсон юм аа.
Вал: Мекардбол байна. Тэгээд бүр маш их байна.
Хар: Болж байна. Бүгд тараад мекардболыг цуглуул. Мэкардболыг суулга.Механимал урагшаа.
Ён: Хичээж бэлтгэл хийсний дараа банш идэх хамгийн сайхан шүү.
Жа: Хүн гуай бид л бэлтгэл хийсэн шүү.
Ён: Гомдмоор юм бэ юу гэж байгаа юм бэ? Сэра бид хоёр ч гэсэн ямар их ядарлаа даа.
Эр: Юу? Кираяныхан хөндийрүү явсан гэв үү? Мекардбол олноороо байгаа бололтой.
Эмээ: Мекардбол уу? Тэгвэл хэзээ ч булаалгана гэж байхгүй ээ. Ён Үн ээ Сэра хөдлөөрэй.
Ён: За. Явцгаая.
Галт: Хүлээ. Явахаас өмнө Аканд өгөх бэлэг байна.
Ак: Бэлэг үү?
Галт: Акан налуу хувиралтыг санаж байна уу?
Ак: Тэр чинь тантай хамт хийсэн.
Галт: Тийм ээ. Ён Үн ээ эхлээд чи хувираарай.
Ён: Ойлголоо. Урагшаа. Мэкардболыг суулга.
18р анги
Ён: Мэкардболыг суулга.Механимал урагшаа... Акан нисчихлээ.
Эмээ: Энэ далавч Галт шувуу хамгаалагчийн бэлэг байжээ.
Галт: Хамгаалагч далавчтай болсон хамгаалагч Акан шүү.
Ён: Хамгаалагч Акан аа?
Ак: Ён Үн ээ одоо хөдлөх үү?
Вал: Ийм их мекардбол байхад өмнө нь яагаад олоогүй юм бол?
Хар: Харин ээ. Хөндийн гүнд байсан болохоор тэр юм болов уу? Ямар ч байсан бидний хувьд аз шүү.
Вал: Тийм үү? Гэнэтийн аз ч хор байж болох юм шүү.
Хар: Их энерги мэдрэгдээд байх юм арай грандбол биш биз.
Вал: Үгүй ээ механимал байна.
Хар: Тэр чинь Сэра, Ча Ён Үн үү?
Ён: Кираян аа өмнө чи ялсан ч энэ удаагийн тулаан шал өөр байх болно. Чи харж болно шүү.
Хар: Ёстой салдаггүй хог юм. Дэлхийн хүмүүсийн амь уртасгах чадварыг үнэлэж байна аа.
Бүгд: Галт шувуу хамгаалагч.
Галт: Dispion чамтай дахиад уулздаг юм байж. Өшөөгөө авах боломж олгосонд баярлалаа. Гэхдээ Пэтан чи яагаад наанаа байгаа юм бэ?
Пэт: Тэр бол.
Жа: Аканыг ялах гээд хар Коматай хамтарч байгаа.
Галт: Дэлхийг хамгаалах ёстой байж дайсантайгаа хамтарсан хэрэг үү?
Пэт: Тэгээд яах гэж зөвхөн Аканд л сайн хандсан юм бэ? Бүгд багш таны буруу шүү.
Галт: Өөрийн арчаагүй занг бусдад тохдог зан чинь хэвээрээ шив.
Пэт: Тийм ээ арчаагүй би таныг харж байхад Аканыг ялах болно. Эргэлддэг хүчирхэг алх.
Ён: Акан зугтаарай.
Ак: Пэтаны дайралт хүчтэй болсон байна.
Пэт: Тэгэлгүй яах вэ надад маш их мекардбол байгаа.
Хар: Кэнон вайлд. Мекардбол кэнон.
Хун: Хаашаа зугтах нь уу? Дракус ихэр кэнон харваад.
Ён: Акан түрүүн бэлтгэл дээр байснаа хийе.
Хар: Энэ чинь яах аргагүй л оногдсон доо.
Вал: Кираян аа болгоомжлоорой.
Хар: Кэнон вайлд хурдан дайраарай. Эд нар чинь ямар техник хэрэглээд байна аа?
Шар: Ингээд А төсөл амжилттай боллоо. Хэн ялах бол?
Улаан: Олон мекардболтой хар Кома байлгүй.
Хөх: Мекардбол олон байлаа гээд тулаанд ялахгүй. Гэхдээ чадвар нь ойролцоо бол мекардбол олон байх тусам ашигтай.
Шар: Анхнаасаа хар Комаг хэтэрхий хөөргөөд байгаа юм уу?
Улаан: Санаа бүү зов. Далайн тал хүчгүйдээд ирвэл өөр бодсон зүйл байгаа. Яадаг ч байлаа гэсэн эцсийн ялагч нь бид болох болно оо.
Эр: Ойлголоо. Киам хөндийд тулаан эхлэсэн байна гэнэ.
Ай: Ён Үн Сэра хоёр ялж чадах болов уу?
Эмээ: Тэрийг мэдэхгүй ээ. Гэхдээ гэнэт мекардбол гараад ирсэн гэхээр тэд хөдлөсөн гэсэн үг. Шалтгаан нь юу юм бол? Тэгээд бүр тэр олон мекардбол оо гаргаж тавиад шүү дээ.
Эр: Магадгүй өгөөш байх.
Эмээ: Өгөөш өө? Тэгж байгаа бол өгөөшийг үмхэхээс биш яах вэ.
Хавч: Яг төлөвлөсөн ёсоор боллоо. Одоо бол холдоно оо. Галт шувуу хамгаалагч.
Галт: Dispion чиний ачаар сайхан амарсан. Энэ удаад би чамайг унтуулаад өгнө өө. Үүрдийн үүрд шүү. Бөөн пуужин харваад.
Хавч: Тэнэг хог. Хорт шүршлэг.
Галт: Чи л тэнэг байна даа албаар дуудаж байгааг ч мэдэхгүй. Салхины нөлөө.
Хавч: Хорсоод байна.
Галт: За сүүлийнх нь шүү. Салхин цохилт. Нэг удаа хууртах ч 2 удаа бол хууртахгүй ээ.
Пэт: Эргэлдэгч алх.
Хар: Эд нар байнга бултаад байх юм. Мекардболын энергийг барах гээд байгаа юм болов уу?
Вал: Тийм бол би зугтаалгахгүй бариад өгье. Хараалт усны эргүүлэг.
Жа: Хөдлөж болохгүй байна.
Ён: Эртээд ч гэсэн ингэж чадуулсан даа.
Сэр: Баригч мекардболыг бүр хүчирхэгжүүлээд үзье.
Хаш: Байз даа тэр чинь. Одоо л ойлголоо тэр механимал сонин хүч хэрэглээд байна.
Кал: Тийм байх нь ээ би ч гэсэн далайд тулалдахдаа гайхаад байсан юм.
Ён: Тэгвэл эхлээд тэрийг устгах ёстой юм байна.
Ак: Гэвч асуудлын гол нь хөдлөж болохгүй байна.
Галт: Би устгаад өгье.
Вал: Гайгүй байлгүй хараалт усны эргүүлэг.
Ак: Багш хүртэл.
Хар: Сайн байна. Бүгдийг нь нэг дор зайлуулаад өгье. Кэнон вайлд шидэлттэй шумбалт.
Ён: Акан хурдан зугтаарай.
Ак: Энэ хачин хүчнээс болоод техник нөлөөлөхгүй байна.
Кал: Сэра тэр хачин шидтэнг би хариуцъя.
Сэр: Каллигөү чи юу? Мэкардболыг суулга.
Вал: Хараалт усны эргүүлэг.
Кал: Нүдний оронд нүд шүдний оронд шүд. Илбэ шидийн оронд илбэ шид. Ганц ивэртийн цохилт.
Вал: Энэ мууд яагаад хараал хүрэхгүй байна?
Кал: Яагаад гэвэл миний ганц ивэртийн цохилт чиний илбэ шидийг хаагаад байгаа. Хуурмаг пуужин.
Вал: Валлагийн бамбай. Пуужин онох шиг болсон доо.
Кал: Наадах чинь хуурмаг пуужин төсөөлөл гэсэн үг. Тэгээд бамбай чинь хамгаалж чадахгүй. Гол нь хараал чинь арилчихсан.
Вал: Юу? Байж боломгүй юм.
Хаш: Акан хурдан зугтаарай.
Хар: Юу вэ. Кэнон вайлд нисээд.
Ён: Хаашаа явах нь уу?
Ак: Сайн яваарай Кираян Аканы илд.
Хар: Чадуулчихлаа.
Сэр: Сүүлийнх нь шүү зөөлөн аянга.
Хар: Ялчихсан гэж бодсон юмсан.
Back to episodes Go home