Метал кардбот 1
Эр: Байна уу?
Ён: Ямар халуун юм бэ. Шатлаа.
Эм: Хүүе ээ тэр юу вэ?
Жүн: Юу вэ?
Эр2: Нар унаж байна.
Эм: Аврага том 2 бөмбөлөг мөргөлдөх мөчид өөр нэгэн ертөнц хальсаа хагалан гарч ирсэн юм.
Хүү: Ён Үн ээ уучлаарай.
Ён: Зүгээр ээ тоглож байхад ийм юм байдаг шүү дээ.
Эм: Ён Үн.
Бэйс: Ён Үн ээ болгоомжтой.
Ён: Арай хүчтэй шидчихсэн үү?
Юүри: Ча Ён Үн.
Ён: Юүри.
Юүри: Хамт явж кино үзэх үү? Би үнэгүй тасалбартай болчихсон.
Ён: Кино юу? Чамтай болзох юм уу?
Ай: Уучлаарай. Би бас хамт явна.
Ён: Үгүй ээ бид хоёрын болзоонд чи яагаад хамт явж байгаа юм бэ?
Ай: Шал балай юм. Бид хоёр чамайг болзоондоо авч явж байна.
Юүри: Хоёулаа андуурах юм аа.
Ён: За ээж. Юу? Одоо юу?
Ээж: Яана аа ээж нь гадаадруу томилолтоор явчихсан чинь ээж нь ганцаараа боулингийн газар, биллъяардны газар, теннисний газар тэгээд энэ баншны газраа хүртэл ажиллуулах болчихлоо.
Ён: Тэгээд намайг агуулах янзал гэж байгаа юм уу? Би найзуудтайгаа явж кино үзнэ гээд тохирчихсон.
Ээж: Энэ сарын халаасны мөнгийг 2 нугалана.
Ён: Тэгье. Гэхдээ хэдэн жилийн турш янзлаагүй агуулахыг гэнэт янзлаж яах юм бэ?
Ээж: Нэг эмээ тэр агуулахыг ашигламаар байна гэсэн юм аа.
Ён: Алив. 3 нугал гэдэг байж дээ. Тийм дээ нэгэнт хийх юм чинь баяр хөөртэй цэгцлэнэ ээ... Хүүе. Энэ юу вэ? Дотор нь нэг юм байх юм. Өө бөмбөлөг байна. Хөөх.
Акан: Ингээд олчихлоо.
Ён: Мангас байна.
Пэгсан: Юун мангас вэ манай хөөрхөн амьтныг.
Хунби: Жаал аа наад мэкардбол оо өгчих.
Ён: Мэкардбол оо?
Хунби: Чиний гарт байгаа бөмбөлөгийг хэлж байна.
Пэгсан: Эвээр хэлж байхад өгсөн чинь дээр шүү.
Ён: Хэн болчихоод хүний агуулах эвдээд ингэ тэг гээд байгаа юм бэ?
Хунби: Аа өөрсдийгөө танилцуулаагүй юм байна шүү дээ. Намайг хэн гэдэг вэ гэхээр мэкардболыг хайж энэ дэлхийг тойрогч Мабуридангийн Хунби.
Пэгсан: Би бол Пэгсан байна. Бэртмээгүй бол наад мэкардбол оо хурдан өгөөдөх.
Акан: Мэкардбол оо өгч болохгүй. Наадуул чинь дэлхийг сөнөөх гэж байгаа хорон санаатнууд.
Ён: Жижигхэн машин яриад байна шүү дээ.
Акан: Би жижиг машин биш мэкардбол Акан байна. Хурдхан наад мэкардболоо надруу шид.
Хун: Шидэж болохгүй. Пэгсан аа хурдан булаа.
Ён: За мэдэхгүй ээ... Хөөх нөгөө жижигхэн машин чинь робот болчихлоо.
Акан: Пуужин өдөөгч.
Хун: Хурдан босооч.
Ён: Би зүүдлээд байгаа юм байх даа. Өвдөж байхыг бодоход зүүд биш юм байна.
Пэг: Хаашаа зугтах гээд байна.
Ён: Ингээд л зодуулаад байх юм уу? Бидэнд зэвсэг байхгүй юм уу?
Ак: Мэдээж байгаа. Чи дайр гэсэн тушаал өгөхөд л болно.
Ён: Тэгээд аль түрүүн хэлэхгүй дээ. Дайраад.
Ак: Мэкардбол пуужин. Харваад. Мэкардбол буудаад.
Хун: Цөлийн амьтад минь ялагдана гэж үү? Тэгвэл амьтад аа нэгдээрэй.
Ён: Юу вэ? Энэ мангас чинь... Хөдлөх ч үгүй байна.
Ак: Дахиад нэг арга байгаа. Гэхдээ Ён Үн ээ чиний тусламж хэрэгтэй.
Ён: Юу ч байсан хийнэ ээ. Зүгээр л хэл.
Ак: Тэгье ээ. Чи биеийнхээ энергийг мэкардболд төвлөрүүлж үүсэх загварчлалыг дууд.
Ён: Би биеийнхээ энергийг үү?
Ак: Яагаад удаад байгаа юм бэ? Хурдлаач.
Ён: Мэкардболд миний энергийг цуглуул.
Ак: Аканы илд. Аканы ирт бамбай.
Ён: Одоо шүү.
Хун: Ийм юм болох гэж. Хэтэрхий бардсан юм шиг байна.
Пэг: Чи муу дараа харж л байгаарай. Өнөөдөр эндээс буцъя.
Хун: Хүүе хамт явъя.
Ён: Акан гэсэн билүү? Намайг Ён Үн гэдэг. Ча Ён Үн.
Ак: Ча Ён Үн танилцахад таатай байна. Өнөөдрөөс эхлээд чи миний мэкардбол суулгагч шүү.
Ён: Мэкардбол суулгагч аа? Тэгэхээр энэ мэкардбол бол энерги. Энэ бөмбөлөгийг дамжуулан чам шиг механималыг хөдөлгөж болдог гэсэн үг үү?
Ак: Тийм ээ. Мэкардбол бол эртнээс энэ дэлхий дээр байдаг ч түрүүний тэр муу санаатнууд энэ бөмбөлөгт санаархаж байгаа. Бидний хийх зүйл бол мэкардболыг цуглуулан хорон санаатнуудаас дэлхийг хамгаалах юм.
Ён: Гэхдээ би яагаад дэлхийг.
Ак: Тэр бол танай ээжийн хийж байсан ажил гэж сонссон.
Ён: Юу? Ээж ээ? Сая ээж гэсэн үү?
Ак: Чи бөмбгийг алдахгүй бариж чаддаг чинь мэкардболтой харьцдаг байсан ээжийн чинь чадвараас л үүдэлтэй байх.
Ээж: Ээж нь 20 настайдаа том осолд орж бүх зүйлээ мартсан. Тийм болохоор гэр бүл маань хэн бэ? Хаана амьдарч байсан бэ? Юу хийдэг байсан бэ гэдгээ санадаггүй.
Ён: Акан чи ээжийн өнгөрсөн амьдралыг мэдэх үү?
Ак: Үгүй ээ гэхдээ мэкардболыг хайгаад байвал ээжийнхээ тухай нууцыг олж чадах байх.
Ён: Болж байна. Дэлхийг хамгаалахын тулд мэкардболыг хайна аа. Тэгээд ээжийн нууцыг ч гэсэн.
2р анги
Лус: 13 жилийн дараа мэкардболын энерги хариу үзүүлсэн хэрэг үү?
Сэра: Хар Кома дахин гараад ирсэн үү?
Лус: Тийм юм шиг байна. Одоо шууд их газарт очиж мэкардболыг хайж ол. Тэгээд тэр хүчээр хар Комаг дарж ав. Одоо дэлхийн хувь тавилан Сэра чамаас шалтгаална шүү.
Сэра: Ойлголоо.
Лус: 13 жилийн өмнөх шиг зүйл дахин бий болж болохгүй. Хар Кома төдийгүй их газрын хүнд ч гэсэн битгий итгээрэй.
Сэра: Тийм зүйл хэзээ ч болохгүй ээ.
Ээж: Ча Ён Үн чи өчигдөр агуулахад юу хийчихсэн юм бэ?
Ён: Юу?
Ээж: Агуулах цэгцэл гэсэн болохоос биш дайны талбар болгоодох гэж хэн хэлсэн юм бэ?
Ён: Ээж ээ нэг шалтгаан байсан юм аа.
Ээж: Наанаа зогс.
Ён: Тайлбарлах гэхээр жоохон төвөгтэй.
Ээж: Тайлбарлаад байх хэрэггүй ээ. Чи энэ сард халаасны мөнгөгүй. Үгүй ээ 1 жил. Биш ээ цаашдаа хэзээ ч халаасны мөнгө авахгүй.
Ён: Юу? Хэзээ ч үү?
Эм: Өчигдөр үдээс хойш боомтын агуулахын гудманд хэн гэдэг нь тодорхойгүй роботууд гарч ирж тулалдсанаас болоод машин болон барилгууд сүйдэж. Эдгээр роботууд нь.
Ён: Ээж ээ тэр мангас. Тэр мангас гэнэт агуулахын дээврээс унаад ирсэн.
Ээж: Яана аа? Чи бэртээгүй биз дээ? Бэртчихсэн юм уу?
Ён: Үгүй ээ таны сая цохисон газар.
Ээж: Өө уучлаарай уучлаарай.
Эм: Цагдаа нар эдгээр роботуудын талаар олж мэдэхийн тулд мөрдөн шалгалт хийж байгаа бөгөөд иргэдээс мэдээлэл.
Ён: Ээж ээ.
Эм: Хүлээж байгаа юм байна.
Ён: Та 20 нас хүрэхээсээ өмнө юу хийж байснаа үнэхээр санадаггүй юм уу?
Ээж: Гэнэт яагаад тэрийг асуусан юм бэ?
Ён: Зүгээр л сонирхоод.
Ээж: Мэдэхгүй ээ санаж байгаа зүйл бол осолд ороод далайд унасан өдөр аав чинь намайг аварсныг л санадаг.
Ён: Тэр яах вэ одоо яах уу? Хамт мэкардболыг олмоор байгаа ч хичээлдээ явах ёстой байдаг.
Ак: Зүгээр ээ мэкардболыг би хайя. Гэхдээ чи дуудангуут шууд ирээрэй.
Ён: Окэй.
Ак: Болгоомжтой.
Ён: Акан хоёулаа аваръя.
Ак: Ён Үн ээ хүлээ.
Сэр: Зугтах юм бол хохино шүү.
Ён: Болохгүй ээ.
Эр: Байна уу? Түргэн тусламж уу?
Ён: Гараад ирлээ.
Эр: Харин тийм ээ.
Эм: Яана аа?
Эр: Ашгүй дээ.
Эм: Ашгүй дээ ашгүй.
Ён: Энэ. Сайн байна. Ёстой мундаг юм аа.
Сэр: Гутал.
Ён: Юу? Гутал аа?
Сэр: Мангар минь гутлыг маань ч гэсэн авахгүй яасан юм бэ?
Ён: Өө мартчихсан байна. Түр хүлээж байгаарай. Наанаа байгаа гутлыг шидээрэй.
Эр: Алив харъя. Энийг хэлж байна уу?
Ён: Тийм ээ мөн.
Эр: За харж байгаарай.
Сэр: Арчаагүй юм бэ.
Хар: Мэкардболыг алдаад дээр нь бүр байсангаа хүртэл алдсан юм уу?
Хун: Үнэхээр өршөөгөөрэй Кираян ээ. Механимал байгаа гэж мэдсэнгүй.
Хар: Механимал оо? Хэн сууж байсан юм бэ?
Пэг: Харин ээ нэг хүү байсан. Бага сургуулийн 5, 6р анги л байх.
Хар: Бага сургуулийн сурагч.
Эр: Гүйгээгээрэй гүйгээрэй.
Ён: Тэр охин хэн юм бол?
Багш: Хөөш. Миний хичээл дээр өөр юм хийнэ гэнэ ээ. Ийм юм зураад сууж байдаг. Муу золиг. Чи чи чи. Ийм мундаг авъяасаа нууж байсан хэрэг үү?
Ён: Зүгээр л сараачсан юм аа.
Багш: Юу? Сараачихад ийм байгаа юм бол жинхнээсээ зурвал бүр баллах нь ээ. Ча Ён Үн чи заавал мундаг зураач болоорой. Вэбтүн зохиолч ч юм уу?
Бүгд: Юу?
Багш: Гэхдээ энэ хэн юм бэ? Найз охин чинь үү?
Ён: Харин ээ би ч гэсэн мэдмээр л байна.
Ак: Ён Үн ээ мэкардболыг олчихлоо.
Ён: Нээрээ юу?
Бүгд: Юу вэ.
Ён: Акан. Акан.
Ак: Ча Ён Үн.
Ён: Мэкардбол суугаад... Механимал урагшаа. Мэкардболыг хаанаас олсон юм бэ?
Ак: Тэр цамхагийн хамгийн дээд давхраас маш хүчтэй энергитэй. Дээшээ гарлаа.
Ён: Акан. Гэнэт яасан бэ? Тэр чинь.
Сэр: Энд их газрын механималтай таарах гэж.
Ён: Үгүй ээ энэ хоолой чинь гүүрэн дээр таарсан.
Сэр: Өстэнтэйгээ өнчин модны гүүрэн дээр таардаг гэгчээр гүүрэн дээр таарсан хүн өстөн маань байх гэж.
Ён: Өстөн гэсэн үү? Би юу?
Сэр: Мэкардболыг хайж байгаа бүхэн бүгд миний дайсан. Вэгаболт дайраарай. Бэлдээд. Галлаад.
Ак: Ча Ён Үн хурдан дайрах тушаал өг.
Ён: Хүлээж бай. Эхлээд ярилцаж үзье. Битгий дайр. Би чамтай тулалдмааргүй байна.
Сэр: Би тулалдмаар байна. Би. Вэгаболт гэрлээр харваад.
Ён: Хүний амь аврахаар нь сайхан сэтгэлтэй гэж бодсон чинь Акан дайраад.
Ак: Мэкардбол пуужин харваад.
Сэр: Хурдан зугтаарай. Бидний энергинд санаархаад байна.
Ён: Мэкардболд миний энергийг цуглуул.
Ак: Аканы илд.
Сэр: Энэ ч гэсэн үү? Тэгвэл би ч гэсэн. Үүсэх загварчлал амжилтын дуу.
Ак: Аканы ирт бамбай. Хүчтэй байна. Дараагийнхыг нь бамбай маань дийлэхгүй юм шиг байна.
Ён: Тэгвэл түрүүлээд дайр Акан.
Сэр: Арай хар Кома биш биз.
3р анги
Сэр: Чи чинь хар Кома юу?
Хар: Таниж байх чинь намайг Кираян гэдэг. Харин чи.
Сэр: Сэра.
Ён: Сэра.
Хар: Хэдийгээр миний хайж байгаа хүн биш ч гэсэн адилхан мэкардбол суулгагчтай уулзана гэдэг сайхан байна. Гэхдээ мэндчилгээгээ ингээд дуусгая. Тэр мэкардболыг би авч явна.
Сэр: Хэн зөвшөөрсөн юм бэ? Вэгаболт дагаад яв. Ирт чулуу.
Хар: Лазераар харваад.
Сэр: Барьчихлаа.
Хамт: Яаж чадав аа.
Вэга: Сэра бид ялагдчихлаа.
Хар: Үнэхээр хүчтэй бөмбөлөг байна. Энэ байхад Кэнон вайлдыг хөдөлгөж болно.
Сэр: Арай механимал ашиглах гээгүй биз дээ?
Хар: Механималыг дууд. Мэкардболыг суулга.
Ён: Нөгөөдхийг чинь идчихлээ шүү дээ.
Ак: Үгүй ээ идээгүй удирдлагын суудалд суулгаж байгаа юм.
Хар: Кэнон вайлд одоо чи өөрийн хүчийг харуулаарай.
Сэр: Аюултай шүү. Зугтаарай. Вэгаболт зүгээр үү?
Вэга: Кэнон төрлийн механималын талаар сонсож байсан ч өөрөө тулалдаж үзээгүй юм.
Хар: Уулзангуутаа салах болчихдог харамсалтай л байна. Мэкардбол Кэнон.
Вэга: Сэра ядаж чи зугт.
Сэр: Болохгүй ээ. Тэгж чадахгүй.
Ён: Акан хоёулаа туслая. Болл пуужин харваад.
Ак: Харваад.
Ён: Хурдан зугтаарай.
Сэр: Яагаад туслаж байгаа юм бэ?
Ён: Гутлын чинь төлбөр гээд л бодчих.
Кэнон: Сая харвасан пуужингаас болоод энерги буурч байна.
Хар: Тэгвэл эхлээд тэрэнлүү дайрч эхлэ. Үүсэх загварчлал. Мэкардбол Кэнон.
Ён: Аканы ирт бамбай.
Ак: Аканы илд. Аканы ирт бамбай.
Хар: Кэнон төрлийн мэкардмол болохоор бөмбөлөгний энергийг их хэрэглэдэг юм байна. Өнөөдөр Кэнон вайлдыг сэрээсэндээ ханая даа. Сэра гэсэн билүү? Амиа уртасгаж чадсанд баяр хүргэе. Гэхдээ дараа уулзах юм бол тэр үед дуусгана шүү.
Ён: Акан. Яасан бэ? Акан. Ухаан ороорой Акан. Акан.
Сэр: Намайг аварсан гэж гайхуулах хэрэггүй. Анхнаасаа чи л оролцоогүй байсан бол мэкардбол оо булаалгахгүй байсан. 13 жилийн өмнө ч гэсэн ингэж байсан их газрын тэнэг хүмүүс.
Ён: Их газрын хүмүүс ээ?
Сэр: Би нэг зүйл анхааруулчихъя. Хар Кома бол чиний түвшнийх биш. Тийм болохоор дахиад бидний тулаанд битгий оролцоорой.
Хар: Механимал үнэхээр амьтнаас илүү хүчтэй байсан. Гэхдээ бөмбөлөгний энергийг амьтнаас илүү их хэрэглэдэг сул тал байна.
Хун: Энерги илүү хэрэглэдэг болохоор хүчтэй байгаа биш үү?
Хар: Тийм ээ. Амьтныг морь гэвэл механимал нь автомашин. Зорилгодоо аль болох хурдан хүрэхийн тулд илүү олон механималыг олох хэрэгтэй. Тэгээд аавыг унагаасан мэкардбол суулгагчийг ч гэсэн.
Багш: Ча Ён Үн. Хариулахгүй юу Ча Ён Үн. Хөөш. Чи, чи чи муу хог багшийгаа тоохгүй байна уу? Хөөш Ча Ён Үн.
Ён: Акан.
Багш: Юу вэ? Энэ чинь арай мастер иогчидын хийдэг өөрөөсөө ангижрах чадвар уу. Хүрч үзээд чихмэж үзээд гижигдэж үзсэн ч тоохгүй байна. Энэ золиг ийм жоохондоо энэ мундаг чадварыг сурчих гэж. Ча Ён Үн ирээдүйд дэлхийн хамгийн мундаг иогийн багш болоорой. Өнөөдрийн хичээлээ ингээд дуусгая. Намастэ.
Бүгд: Намастэ.
Хүүхдүүд: Хурдан гаръя. Бөмбөг тоглоё.
Юүри: Ён Үн өчигдрөөс хойш сонин болчихлоо.
Ай: Нэг л юм нуугаад байх шиг байна даа.
Ён: Бүтэн хоёр хоног. Тэр өдрөөс хойш Акан ямар ч хариу үзүүлэхгүй байна. Акан яавал чи сэрэх юм бэ? Надтай хамт дэлхийг хамгаалж ээжийн нууцыг ч гэсэн олохоор тохирсон биз дээ?
Юүри: Хэнтэй яриад байгаа юм бол оо утсаар бол яриагүй байх шиг байх юм.
Ай: Тэр жижигхэн машинтай л яриад байх шиг байх юм.
Юүри: Жижигхэн машинтай ярина аа? Энэ толгойгоо гэмтээчихсэн юм биш биз дээ?
Эр: Ард иргэдээ онц байдал. Мангас робот гараад ирсэн тул гүүрээрээ гарч огт болохгүй. Мангас робот гараад ирлээ. Бушуухан зугтаарай.
Ён: Тийм ээ хар Кома Сэра гараад ирсэн бол мэкардбол байгаа гэсэн үг. Шинэ мэкардболыг олчихвол Аканыг сэрээж чадаж магадгүй.
Юүри: Энэ хаачиж байгаа юм бол? Арай. Ён Үн ээ тийшээ явж болохгүй. Явж болохгүй шүү дээ.
Ён: Хоцорчихлоо.
Эм: Өнөөдөр үдээс хойш гудамжинд дахин үл таних мангас робот гарч ирсэн цагдаагийн тусгай албаныхантай тулалдсан байна.
Эр: Яана аа харь гаригийнхан уу?
Эм2: Гэнэт аймар юм аа.
Ён: Би ирлээ.
Ээж: Өө Ён Үн ээ ашгүй хүрээд ирлээ. Ээж нь завгүй байна. Боомтны агуулахад банш хүргээд өгчих үү?
Ён: Би маш их ядарч байна. Тэгээд. Өө би яагаад агуулахыг санасангүй вэ. Тэнд мэкардбол байж магадгүй шүү дээ.
Ээж: Хөөе Ча Ён Үн зүгээр явж болохгүй шүү дээ банш аа аваад яваач.
Ён: Хүүе бүгдийг нь цэвэрлэчихэж.
Эмээ: Алив хүү. Чи Ён Үн байх нь ээ.
Ён: Намайг таньдаг юм уу?
Эмээ: Мэдээж танина аа. Энэ агуулахын эзэн Ча захирлын хүү биз дээ? Тэгээд энэ агуулахыг сүйд хийсэн. Банш аа ширээн дээр тавьчихаад яв.
Ён: 15000вон.
Эмээ: Юу хийгээд байгаа юм бэ? Баншны мөнгийг төлөөч.
Эр: Надад бэлэн мөнгө байдаггүй л дээ.
Эр2: Автобусны карт л байна.
Эмээ: Тэгвэл энүүгээр төлж болохгүй юу?
Ён: Мэкардбол яаж энийг. Эмээ та хэн бэ?
Эмээ: Сонирхож байгаа бол намайг хэн гэдгийг таа л даа. Таах юм бол энэ мэкардболыг өгье. Гэхдээ тааж чадахгүй бол өөртөө байгаа механималыг надад өгөх ёстой шүү.
Ён: Юу гэж дээ би таныг хэн гэдгийг мэдэхгүй шүү дээ.
4р анги.
Эмээ: Намайг хэн гэдгийг таах юм бол энэ мэкардболыг өгье. Гэхдээ тааж чадахгүй бол өөртөө байгаа механималыг надад өгөх ёстой шүү. Хангалттай хугацаа өгнө өө.
Цэнхэр: 10 9.
Ён: 10 секунд уу?
Цэнхэр: 8.
Ён: 10 секунд хэтэрхий богинохон байна шүү дээ.
Цэнхэр: 7 6 5 4 3 2 1.
Ён: Мэдэхгүй ээ мэдэхгүй гэж байна. Гэхдээ Аканыг хэзээ ч өгч чадахгүй.
Эмээ: Тэгвэл би нэг санал тавих уу? Чиний механималыг амилуулж чадах мэкардболыг өгье. Оронд нь өөр мэкардбол олох юм бол талыг нь надад өгнө шүү.
Ён: Бүр талыг нь үү?
Эмээ: Дургүй байгаа бол боль оо.
Ён: За болж байна. Тэгье ээ. Сольё. Гэхдээ эхлээд нэг юм асуумаар байна. Эмээ та хэн бэ?
Эмээ: Миний нэрийг Хуху. Одоо бол нэрнээсээ өөр юм хэлж чадахгүй нь. Үлдсэн юмыг цаг нь болохоор мэдэж авна аа.
Ён: Тэгвэл дахиад ганц юм асууя. Хар Комаг хэн гэдгийг мэдэх үү?
Эмээ: Хар Кома бол өөр ертөнцөөс дэлхийн мэкардболыг авахаар ирсэн хүмүүс.
Ён: Өөр ертөнц өө?
Эмээ: Мэкардбол бүгд нийт 5 төрөл байдаг. Ус гал газар амь цаг хугацаа болон орон зай. Эд нар зохицон оршсоноор амь болон соёл иргэншил бий болсон. Тэр бол дэлхий юм.
Ён: Тэр чинь хар Кома бүх мэкардболыг аваад явчихвал дэлхий.
Эмээ: Дуусна гэсэн үг.
Ён: Дэлхийн төлөө. Тэгээд бас Акан болон ээжийн төлөө. Механимал урагшаа. Яагаад болохгүй байна аа? Механимал урагшаа. Механимал урагшаа. Яана аа. Аканыг сэрээж чадна гээд байсан худлаа байжээ. Акан. Акан сэрчихлээ. Акан. Акан. Баярлалаа. Эргээд ирсэнд баярлалаа.
Ак: Харин ч би баярлалаа. Ча Ён Үн чи намайг аварлаа. Дахиад чиний урмыг хугалахгүй ээ. Би амлаж байна.
Ён: Одоо тодорхой болсон бидний дайсан бол хар Кома гэдэг Кираян болон Мабуридан.
Ак: Нөгөө охин яасан бэ?
Ён: Сэраг яагаад ч юм бэ дайсан гэж хэлмээргүй байна. Одоохондоо шүү дээ.
Ак: Хүлээгээрэй энэ сонин мэдрэмж чинь юу билээ?
Ён: Акан хаачих гэж байгаа юм бэ? Акан.
Эр: Тэр хүн.
Ён: Сэра.
Сэр: Чи.
Ён: Уучлаарай би одоо завгүй байна. Дараа заавал уулзаж ярилцах зүйл байгаа шүү. Ээжийн маань баншны газар байгаа юм. Гуйж байна ганцхан удаа хүрээд ирээрэй.
Сэр: Юу болсон юм бэ? Тэгэхэд дууссан гэж бодсон юмсан.
Эм: Миникарны уралдааны аврага шалгаруулах тэмцээн. Эхнийх нь хөх салхи, хоёр дахь нь аянга, гурав дахь нь хар жолооч. Үнэхээр тааварлахын аргагүй уралдаан болж байна.
Ак: Энэ хавьд л юм шиг байна.
Ён: Мэкардбол энд байгаа юм уу?
Ак: Үгүй ээ энэ бол мэкардбол биш механималын мэдрэмж байна.
Ён: Механимал аа?
Эр: Сүүлийн тойрогтоо орлоо. Аваргын төлөө үзэж байна. Хөх салхи түрүүллээ.
Ён: Акан тэр хөх салхи механимал юм уу?
Ак: Харин ээ мэдрэгдэхгүй л байна.
Ён: Тэгвэл тэр аянга эсвэл хар жолооч уу?
Ак: Тэр. Тэр шар жижиг машин.
Ён: Тэр сүүлийнх нь уу?
Эр: За сүүлд нь аврага чоно аваргын төлөөх тойргийн өмнө зогсчихлоо. Ингээд аврага чоно 7 дахь удаагаа сүүлийн байранд орлоо доо.
Ён: Мабуридан байна. Арай механималыг булаах гээгүй биз дээ?
Хун: Миникар аа хаяж байгаа юм уу? Тийм дээ дандаа хожигдоод байхаар уур чинь хүрч байгаа байх. Тэгвэл бидэнд өгчих үү?
Эр: За ойлголоо өгье. Ав ав.
Ён: Болохгүй ээ.
Хамт: Энэ муу хог чинь.
Ён: Чи зүгээр үү?
Эр: Тийм.
Ён: Гуйх юм байна. Наад миникар аа хаях гэж байгаа бол надад өгчих. Оронд нь би том баншны 10 купон өгье.
Эр: Том банкны купон уу? Тэгье.
Ён: Баярлалаа. Юу вэ.
Хун: Чи жаал бидний авах гэж байсан юмыг булаана гэнэ ээ.
Пэг: Өмнө нь бардаж байгаад чадуулсан ч одоо бол гайгүй байлгүй.
Хамт: Амьтад дайраад.
Ак: Ён Үн ээ аврага чоноо нэг ашиглаад үз.
Ён: Аврага чоныг уу? Мэкардболыг суулгаад. Механимал урагшаа.
Чоно робот байна.
Ак: Тайвшир. Биднийг удирдлагын суудалд суулгасан байна.
Ён: Намайг бариад идчихлээ гэж бодоод ямар их айв аа. Ямар ч байсан танилцахад сайхан байна аврага чоно оо. Эхлээд тэр Мабуриданг зогсоогоод өгөх үү.
Пэг: Энэ муу чоно яагаад ийм хүчтэй байгаа юм бэ? Болохгүй нь ээ. Бүгд нэгдээд. Blow Up.
Ён: Хүмүүс аюулд орлоо хурдан хамгаал.
Ак: Аврага чоно үүсэх загварчлалаар хүчтэй ганцаардсан ашигла гэж байна.
Ён: Ганцаардсан улилт аа? Ойлголоо. Үүсэх загварчлал. Ганцаардсан улилт.
Хун: Хайран юм бид тэр механималыг авч чадах байсан юм.
Пэг: Харж л байгаарай муу жаал минь.
Ён: Хамт хүрээд ирлээ. Ингээд харах нь ээ аврага чоно яриж чаддаггүй юм байх даа?
Ак: Тийм л байх. Амьтны шинж чанар нь өндөр болохоор тэр байх.
Сэр: Анхааруулга өгөөд байхад үл тоож байгаа бол сургаад өгөхөөс биш яах вэ.
5р анги
Ак: Таны ачаар эргэн сэрж чадлаа. Баярлалаа.
Эмээ: Баярлах юу байх вэ хэн хэндээ дэм болох л гэж байгаа хэрэг.
Ён: Энэ бол өчигдөр тэр мангасуудтай тулалдаж байгаад авсан мэкардбол.
Эмээ: Тэгвэл амласан ёсоор би хүүгээ авлаа.
Ён: За ээж ээ би одоо завгүй. Юу? Надтай уулзах гэж хүн ирсэн ээ? Хүрээд иржээ.
Сэр: Хэлэх юм байна гээ биз дээ? Надад ч гэсэн хэлэх юм байна.
Ён: За одоохон. Май. Усанд унасан гуталтай чинь адилхан гутал байсангүй. Төстэй гутал авчихлаа.
Сэр: Хэн ийм юм авъя гэсэн юм бэ? Өгмөөр байгаа бол өөртөө байгаа мекардбол механималыг өг.
Ён: Уучлаарай тэгж бол чадахгүй.
Сэр: Хар Кома бол чиний тулалдах өрсөлдөгч биш. Мэкардболыг өгсөн нь өөрийгөө бодсон ч дэлхийг бодсон ч зөв зам шүү.
Ён: Тийм ч байж болох юм. Гэхдээ надад ч гэсэн хувийн шалтгаан байгаа.
Сэр: Тийм бол хар Коматай тулалдахаасаа өмнө надтай тулалдах ёстой доо.
Ээж: Хүү минь найз охиндоо бэлэг өгөөд байгаа юм уу?
Ён: Үгүй ээ би эртээд энэ Сэрагийн гутлыг усанд унагаачихсан юм.
Ээж: Тийм үү? Үгүй ээ нээрээ хэнийгээ дуурайгаад ийм салга юм бэ. Сэра гэсэн үү? Хүүгийнхээ өмнөөс уучлал гуйгаад банш өгье.
Сэр: Зүгээр дээ би явлаа.
Ээж: Үгүй ээ зүгээр идчихээд яв аа.
Вэга: Сэра чи ийм биш дээ яагаад байгаа юм бэ? Идэхгүй гээд байсан байж 3 таваг банш идээд гутал хүртэл аваад ирэх юм. Тэр Ён Үн гэдэг хүүхдээс болоод сэтгэл чинь гэгэлзээд байгаа юм уу?
Сэр: Гайгүй байлгүй тэр хүүхэдтэй хамаагүй асуудал.
Вэга: Тэгвэл.
Сэр: Мэдэхгүй ээ би өөрөө ч мэдэхгүй байна.
Юүри: Ён Үн ээ. Ай Ин сонин юм олсон гэнэ ээ. Мэкардбол гээд.
Ён: Мэкардбол оо? Үгүй ээ юу юм бэ?
Ай: Аав өмнө нь судлаж байсан юм. Саяхан гарч ирээд байгаа мангас роботтой холбоотой юм шиг санагдаад аавын компьютерийг ухаж үзсэн юм аа. Юүри бид хоёр энийг хайх гэж байгаа чи хамт явах уу?
Ён: Наадах чинь хаана байгаа юм бэ?
Ай: Намайг л дагаад яв.
Хун: Энэ хавьд байх аа. Олчихлоо. Энэ хадан дотор байгаа юм шиг байна. Гэхдээ энийг яаж гаргах уу?
Пэг: Энэ муу бол юу ч биш. Надад даатга.
Хун: Олчихлоо. Бид олчихлоо.
Па: Ёох нуруу.
Хун: Яана аа өвдчихсөн үү? Муухай сэрээсэнд уучил.
Па: Уучил аа ямар бүдүүлэг харьцаатай юм бэ? Хамаагүй жоохон юм байж.
Хун: Хүүе ээ механимал юм байж юу вэ?
Па: Механимал юм байж гэв үү? Хүмүүжилгүй хар хог.
Хун: Пэгсан тэр мууг хурдан барихгүй юу хийгээд байгаа юм бэ?
Па: Намайг сэрээсэнд баярлалаа. Гэхдээ би зиндаа доогуур юмнуудтай тоглодоггүй.
Пэг: Наанаа зогс.
Хун: Хөөе наанаа зогсооч.
Па: Та нар битгий дагаад бай. Яана аа юм идээгүй удсан болохоор бүр тамир барагдаад байна.
Хун: Тэгвэл мэкардбол авах уу?
Па: Байз байз та нарт мэкардбол байгаа юм уу?
Хун: Ямар вэ дээ бидэнтэй нэг тал болох уу?
Па: Таалагдахгүй байгаа ч өлсөж байснаас дээр л дээ. Тэгье ээ тэгье.
Пэг: Болж байна. Ямар механимал гэдгийг нь харах уу?
Хамт: Мэкардболыг суулга.
Хун: Механимал урагшаа.
Хамт: Үлэг гүрвэл механимал байна.
Па: Зүгээр ч нэг үлэг гүрвэл биш үлэг гүрвэлүүд дундаас хамгийн ухаалаг Пакирара байна.
Ён: Энэ чинь хуучны чулуун карер байна.
Ай: Тийм ээ. Өмнө нь эндээс хаш шиг эрдэнийн чулуу их гарсан. Аавын судалгаанаас харах юм бол ийм газарт газрын энергитэй мэкардбол байдаг гэсэн.
Ак: Ён Үн ээ итгэж болох байх аа.
Юүри: Ай Ин аа тэр чиний хэлээд байгаа мэкардбол биш үү?
Ай: Тийм байна. Үнэхээр мэкардбол байна.
Ён: Бурхан минь. Ай Ин үнэхээр олчихно гэж бодсонгүй.
Хун: Мэкардболыг урьдчилаад олцгоочихжээ.
Ён: Энэ хоолой чинь Мабуридан. Юүри Ай Ин аа хурдан агуйруу зугтаарай.
Пэг: Пакирара хурдан бариарай.
Па: Хурдан барь аа? Битгий тушаагаад бай. Би өөрөө мэдэж байгаа. Ёоё.
Ён: Акан хоёулаа туслах хэрэгтэй.
Па: Та нар гараад ир гараад ир гээд байна.
Ак: Бөмбөгөн пуужин харваад. Пакирара уулзаагүй удсан байна шүү.
Па: Уулзаагүй удсан аа? Болиж үз энийг амс. Резинэн хөлний цохилт. Дотор байгаа та хоёр зүгээр тоглоод байлгүй төмөр толгойг ашигла.
Пэг: За. Үүсэх загварчлал. Төмөр толгой.
Ён: Акан болгоомжлоорой.
Ай: Юүри хурдан зугтаарай. Гэрэл байна. Хадан хавцал байна.
Юүри: Ай Ин аа.
Ён: Акан 2уулаа ч гэсэн довтолъё. Үүсэх загварчлал. Аканы илд.
Ак: Аканы илд.
Пэг: Пакирара сүүлийн дайралт.
Ак: Гайгүй байлгүй. Аканы ирт бамбай.
Па: Акан чи ч дууссан даа.
Ак: Ийм юм байх гэж.
Ён: Болохгүй ээ.
6р анги
Ён: Болохгүй ээ.
Ак: Болгоомжтой бай. Үүсэх загварчлалд байхгүй техник байна.
Па: Ёоё эрүү. Энэ миний төлөвлөгөө биш дээ.
Пэг: Бөгс гэж. Ганцаараа л сагсалзаад байсан.
Хун: Өнөөдөр ямар байсан буцъя. Пакирараг олсон нь хангалттай гэж бодъё.
Ён: Балрах шахлаа.
Ак: Гэхдээ сая ашигласан техникийг яаж.
Хамт: Авраарай. Авраарай.
Ён: Ай Ин Юүри 2 байна.
Ак: Хүүхдүүд ээ. Пуужин идэвхижүүлэгч.
Юүри: Дахиад робот байна. Гуйж байна биднийг битгий гэмтээгээрэй.
Ак: Тайвшир. Би та нарыг аврах гэж ирлээ.
Юүри: Нээрээ юу? Баярлалаа.
Хамт: Үнэхээр баярлалаа.
Ак: Энэнээс хойш мэкардбол мэтийг хайх хэрэггүй. Энэ удаагийнх шиг амь насанд чинь аюултай байж магадгүй шүү.
Хамт: За.
Ай: Өө нээрээ энэ. Хорон санаатнууд авах гээд байх шиг байсан. Амийг минь аварсан болохоор өгч байгаа юм шүү.
Ак: Баярлалаа. Баяртай.
Ён: Ай Ин аа Юүри зүгээр үү?
Юүри: Хөөш Ча Ён Үн өөдгүй юм бэ чи ганцаараа хаачаад ирж байгаа юм бэ?
Ай: Урвагч бид хоёрыг хаяад.
Ён: Юун хаях вэ. Би роботыг өөрийнхөө талруу төөрүүлэх гээд ойруу орсон чинь араас яваагүй л даа.
Ай: Юу ч гэх вэ дээ.
Юүри: Харин тийм. Ча Ён Үн гэмшиж байгаагаа илэрхийлээд баншинд даа.
Ён: Банш уу? Тэгье. Хүн тус бүрд том банш 10, 10г өгье.
Юүри: Үнэн биз дээ?
Па: Нэг л сонин уур амьсгал байх чинь та нар хорон санаатнууд юм уу?
Хун: Пакирара чимээгүй бай.
Хар: Тэгээд энэ механимолоор тулалдаад ялсан юм уу?
Хун: Тийм ээ. Энэ Пакира их сайн тулалддаг юм билээ.
Па: Мурий амтай байсан ч үнэн юм ярих хэрэгтэй. Тулалдах гэнэ үү хэнтэй тулалдсан юм бэ? Анхнаасаа тэр чинь миний тулалдах зиндааных биш. Харин ч би ёстой хачин их харж үзсэн шүү.
Пэг: Хэн хэн нь том дугарах юм.
Хар: Тийм байх нь ээ. Тэр яах вэ тэр өдөр бүр юу ч үгүй болсон гэж бодсон чинь амьд байна гэхээр хөгжилтэй л юм.
Кома: Кираян мэкардбол юу болсон бэ?
Хар: Хар Комтан. Одоо бүх хүчээ дайчлан цуглуулж байна.
Ко: Яаравчлаарай аавын чинь бие хүнд байгаа шүү.
Хар: Аав уу?
Ко: Би амь өгөх мэкардболыг хэрэглээд хүнд үеийг давсан ч грандболыг олж чадахгүй бол дахиад яах ч аргагүй болно шүү.
Хар: Ойлголоо. Аав аа намайг грандболыг олтол тэсэж байгаарай.
Аав: Ён Үн ээ.
Ён: Аав аа.
Аав: Аавыгаа эзгүйд ээжийнхээ үгэнд сайн орсон биз дээ?
Ён: Тэгэлгүй яах вэ ээжийн хий гэсэн бүх юмыг би хийсэн шүү.
Аав: Аргагүй л миний хүү шүү.
Ён: Аа нээрээ аав аа ээжтэй анх танилцсан үе, тэр үеийн талаар яриад өгөөч.
Аав: Гэв гэнэт яасан юм бэ?
Ён: Зүгээр л сонирхол татаад л.
Аав: Золигийг дээ. Чамайг төрөхөөс 2 жилийн өмнө. Аав нь ачааны хөлөг онгоцны хянагчаар ажилладаг байсан юм. Тэгж л ээжтэйгээ танилцсан. Ээж чинь тэр цочирлоос болоод бүх юмаа мартсан. Аав нь ээжийг чинь асрах гээд хянагчийн ажлаа хийхээ больсохн.
Ён: Тэр гэрэл нь юу байсныг мэдэх үү?
Аав: Мэдэхгүй. Гэхдээ чи ээжийнхээ талаар сонирхдоггүй байсан гэнэт яасан бэ?
Ён: Үгүй ээ зүгээр л сонирхол татаад л. Аав аа ойрд тоглоомгүй юм чинь боулингаар өрсөлдөх үү?
Аав: Үгүй ээ. Чи л дандаа ялдаг биз дээ?
Ён: Таны оноон дээр 100 оноо нэмээд өгье.
Аав: 100 оноо. За тэгье. Оронд нь чи ялагдах юм бол том өрөөгөө цэвэрэлэн шүү.
Ён: За. Гэхдээ би ялах юм бол халаасны мөнгийг 2 нугалаж өгнө шүү.
Эм: Мундаг юм аа.
Аав: Нэг шидээд л страйк юм бол дахиад л ялагдах нь дээ.
Ён: За сүүлийнх шүү. Урагшаа пэрфэкт 300 оноо. Чадсангүй ээ.
Аав: Тийм ээ страйк л биш бол ялна. Юу гэж байгаа юм бэ?
Ён: Тийм ээ яг 300 оноо. Гоё доо.
Ак: Мэкардболтой харьцдаг чадвараас болсон байлаа ч үнэхээр мундаг байна. Ер нь л тэр бэлтгэлийг хийх цаг болсон бололтой. Ча Ён Үн одоо хүчирхэгжүүлсэн үүсэх загварчлалын бэлтгэл хийнэ.
Ён: Хүчирхэгжүүлсэн үүсэх загварчлал аа?
Ак: Мэкардболын энерги 5 төрлийн энерги байдаг энэ энергүүдийг зөв зохицуулж чадах юм бол шинэ технологи гаргаж чадна. 3 төрлийн мекардбол хэрэглэдэг байсан бол өнөөдөр 4 төрлийн мекардбол ашиглана.
Ён: Бүр 4г үү? Тийм боломж байгаа юм уу?
Ак: Аканы илдийг хэрэглэж байгаа хэрнээ улаан мекардболыг нэмээд үз.
Ён: Ойлголоо. Үүсэх загварчлал. Аканы илд. Галын хүч.
Ак: Аканы илд.
Ён: Галтай болчихлоо. Улаан мекардболоос болоод уу?
Ак: Тийм ээ. Хөх мекардбол хэрэглэсэн бол усны хүч Аканы илдийг эзлэнэ.
Ён: Тийм байх нь ээ. Тэгвэл.
Хамт: Аканы илд. Галын хүч.
Хар: Нөхцөл байдал хүндэрч байна. Энэ цаг мөчөөс эхлээд мэкардболыг хайж олоход бүх хүчээ дайчлана. Бидэнд саад болж байгаа хүмүүсийг ямар ч хамаагүй аргаар устгаж болно.
Хамт: Ойлголоо.
Хар: Хоёулаа ч гэсэн явах уу.
Эр: Кираян аа хүлээгээрэй. Би бол механимал Пэтан байна. Би хариугаа авах ёстой юм тийм болохоор өөрийн чинь хүчийг ашиглан хонзонгоо тайлмаар байна.
Хар: Хонзон гэв үү?
Ён: Ганцаардсан улилт. Маш хүчтэй байна. Өмнөхөөсөө үнэхээр хүчтэй болчихож.
Ак: Ийм маягаар мекардболыг хослуулан хүчирхэгжүүлсэн үүсэх загварчлал бий болгоход болно.
Ён: Ойлголоо. Одоо хар Коматай таарсан ч би чадна. Тэр чинь. L цамхагт таарсан Кираян уу.
Хар: Дахиад амилсан гэдэг нь үнэн байх нь ээ. Дээр нь шинэ механимал хүртэл. Энэ удаад харин дахиад хэзээ ч сэргэхээргүй болгоод өгье.
Ён: Хэн зөвшөөрсөн юм бэ? Би ч гэсэн тэр үеийнхээс өөр болсон. Акан, Аврага чоно бэлдээд.
Хар: Хүлээ. Эхлээд нэг механимал Акантай заавал уулзмаар байна гэсэн.
Ак: Надтай юу?
Хар: Мекардболыг суулга. Механимал урагшаа.
Ак: Пэтан.
Пэт: Акан уулзаагүй удсан байна шүү би чамд өрөө төлөх гэж ирлээ. За тоглоомоо эхлэцгээх үү?
7р анги
Хар: Пэтан эхлэх үү? 2 алхат пуужин харваад.
Ён: Акан зугтаарай. Ингэж дарлуулна гэж байхгүй. Бөмбөлөгөн пуужин харваад.
Ак: Харваад.
Ён: Энэ чинь шудрага биш байна. Хажуугаас нь туслана гэж байхгүй.
Хар: Шудрага бус аа? Надад бол шудрага бус гэж юм байхгүй. Аавынхаа төлөө мекардбол цуглуулахын тулд.
Ак: Энэ чинь хуучны Пэтан биш.
Пэт: Өмнө нь би байнга чиний хувьд 2догч байсан бол одоо Кираяны хүчээр чамаас би илүү гарна. Май чи эргэлдэгч алх.
Ён: Аканы илд усны хүч.
Пэт: Байж боломгүй юм. Миний эргэлдэгч алхыг.
Ак: Уучлаарай чи Кираяны хүчийг ашиглаж байгаа бол би ч гэсэн Ён Үний чадвараар хүчирхэгжсэн.
Сэр: Яагаад энд ирье гэсэн юм бэ?
Вэга: Энэ хавиас механималын энерги мэдрэгдээд байна. Энэ дуу чинь. Жазз байна. Сэра тэр шатан дээр. Жазз намайг санаж байна уу?
Жазз: Чи чинь Вэгаболт уу? Тэгвэл наад охин чинь мэкардбол суулгагч уу.
Вэга: Жазз наанаа зогс. Битгий яв.
Жа: Үгүй ээ би бол эрх чөлөөтэй мекардбол суулгагчтай орооцолдмооргүй байна.
Сэр: Чамтай зууралдах гээгүй дэлхийг аврах гэсэн юм гуйж байна.
Жа: Үгүй ээ. Яана аа ямар хурдан хүн гээч вэ. Тийшээ оръё доо.
Сэр: Болохгүй ээ.
Вэга: Сэра зүгээр үү?
Жа: Намайг тавь тавиач. Би чөлөөт урлагт дуртай. Би амар амгаланд дуртай. Би хэзээ ч тулалдахгүй гэж амлачихаад байхад яаж.
Сэр: Тэгээд.
Жа: Сайн тулалдана аа.
Вэга: Яах нь мэдэгддэггүй зан чинь хэвээрээ байна шүү.
Ээж: Сэра энд юу хийж байгаа юм бэ?
Сэр: Зүгээр л салхилаад.
Ээж: Хүүе гутлаа яачихсан юм бэ? Уначихсан юм уу? Суучих гэрт чинь хүргээд өгье. Дуурийн театрлуу банш хүргэж өгөх гээд явж байна. Чамтай таарна гэж бодсонгүй. Өчигдөр чамайг харахад нэг л танил юм шиг санагдаад байсан юм.
Сэр: Юу. Та багадаа хаана амьдарч байсан бэ?
Ээж: Би юу? Би 20 настайдаа хүнд бэртээд бүх юмаа мартчихсан. Аль хэдийн 13 жил өнгөрчихөж. Би ч гэсэн их хөгширчээ.
Сэр: 13 жилийн өмнө гэхээр арай.
Вэга: Мекардболын энерги байна.
Ээж: Сэра тэр уулзвараас аль зүгрүү явах вэ?
Сэр: Тийшээ.
Ээж: Юу?
Хар: Ингэх юм бол. Механимал урагшаа. Мэкардболыг суулга.
Ак: Тэр механимал чинь. Аканы ирт бамбай.
Ён: Акан битгий санаа зов. Одоо чи бид хоёр өөр болсон.
Хар: Кэнон вайлд. Мекардбол кэнон.
Ак: Аканы ирт бамбай усны хүч.
Ён: Зогсоочихлоо.
Ак: Тийм ээ зогсоох нь зогсоосон ч дараагийнхыг нь зогсоож чадахгүй байх. Аврага чоно зугтаарай.
Пэт: Акан аргаа барж байгааг чинь хараад хамаг гомдол бухимдал алга болж байх чинь.
Ак: Энэн муу Пэтан.
Хамт: Сэра. Жазз.
Жа: Акан Пэтан.
Сэр: Та 3 танилууд юм уу?
Жа: Танилгүй яах вэ дээ. Акан Пэтан хоёр тулалдаж байсныг мэдсэн бол тулалдана гэж хэлэхгүй л байсан даа.
Сэр: Тэгээд.
Жа: Хичээн тулалдана аа.
Хар: 3уулаа тулалдах юм уу? Аль талруу нь эхлээд дайрах уу?
Сэр: Гайхах юм байхгүй ээ.
Ён: Сэра.
Хар: Аль эрт дотносчихжээ.
Ён: Би бэлэг өгсөн юм аа.
Сэр: Битгий андуураад бай хар Коматай тулалдсаны дараа чамтай. Жазз эхлээрэй.
Жа: Сүнс бутлагч.
Ён: Акан Аврага чоно хэдүүлээ ч гэсэн дайраад.
Ак: Пэтан чиний сул тал хэвээрээ байх шив. Алхыг нь эргэлдүүлэхгүй наалдчихаар яаж ч чаддаггүй хэвээрээ.
Пэт: Акан чи муу. Энэ муу нохой чинь одоо яах гээд байна аа.
Хар: Кэнон вайлд мэкардбол кэнон. Кэнон вайлд юу хийгээд байгаа юм бэ? Дайраач.
Кэнон: Мэкардбол кэноноор дайрах юм бол таны сууж байгаа Пэтан хүртэл аюулд орно.
Хар: Аа тийм байх нь. Тийм бол. Үүсэх загварчлал. Шидэлттэй шумбалт.
Сэр: Ча Ён Үн Кэнон вайлд газарт хүрэх мөч бол боломж шүү. Намайг дохио өгөнгүүт дайраарай.
Ён: Ойлголоо.
Сэр: Одоо шүү.
Ён: Аканы илд.
Сэр: Тэсрэлттэй цохилт.
Хар: Эд нар чинь.
Ён: Ялчихлаа.
Хар: Ичмээр юм. Гэхдээ ухрахаас биш яах вэ.
Пэт: Акан харж л байгаарай.
Ён: Тусласанд баярлалаа.
Сэр: Битгий андуураад бай гээд байна. Баярлаж байгаа бол ээждээ л сайн ханд.
ёН: Манай ээж үү?
жа: За баяртай.
8р анги.
Багш: Хэн бэ? Хэн цонх хагалчихав.
Бүгд: Тэр.
Багш: Юу вэ. Ча Ён Үн. Ганц хоёр өдөр ч биш үргэлж хэрэг тарина. Байз даа. Тэндээс бөмбөг цохиод энэ хүргэчихэж байгаа юм уу? Тэр тэр ийм мундаг чадвараа нууж байсан хэрэг үү? За Пусаны цахлай Ким дасгалжуулагч аа би Хан багш байна. Бэйсболын тамирчин хэрэггүй юу? Мэргэжлийн бэйсболын цохигч олсон шүү.
Юүри: Өнөөдөр ч гэсэн нэг хэрэг тарьсан гэл үү?
Ён: Сургуулийн барилгыг давуулж чадах л байсан юм.
Юүри: За юу гэж байгаа юм бэ.
Ак: Ён Үн ээ сургуулийн ард механимал мэдрэгдээд байна.
Ён: Юу гэнэ ээ?
Ай: Ён Үн ээ хаачих нь вэ?
Ак: Энэ хавьд л байгаа даа. Өө тэр байна. Жазз.
Пэг: Пакира одоо шүү дайраарай.
Па: Чи битгий тушаагаад бай. Би өөрөө мэдэж байгаа. Резинэн хөлний цохилт.
Жа: Сэра энерги буураад байна. Акан.
Сэр: Надад тусламж энэ тэр хэрэггүй.
Ён: Би биш ээ Акан тусламаар байна гэсэн.
Ак: Хуучны дурсаад нэг сайхан хамтрах уу?
Жа: Тэгье.
Хун: Эд нар чинь 2уулаа юм бол хоёулаа гэж хэлэх хэрэгтэй шүү дээ. Амьтад Пакира бүгдийг нь зайлуул. Үүсэх загварчлал. Төмөр толгой.
Ак: Аканы ирт бамбай галын хүч.
Жа: Тэсрэлттэй цохилт.
Па: Дадхиад ялагдчихлаа ялагдчихлаа. Та хоёр одоо чадваргүй юм байж яагаад нэг тал болъё гэсэн юм бэ ямар булайтай юм бэ.
Хун: Би л хэлмээр байна. Ийм юу ч чаддаггүй механимал гэж мэдсэн бол зуурахгүй байсан юм.
Па: Юу вэ? Намайг буруутгаад байгаа юм уу? Ёстой нэг.
Пэг: Цагдаа байна. Дараа хэрүүлээ хий хурдан зугтъя.
Сэр: Тийм ч их тус болоогүй ч гэлээ хариу барих хэрэгтэй.
Ён: Өгөхгүй бйасан ч болно оо. Гутал чинь.
Сэр: Битгий андуураад байгаарай өмнө нь өмсөж байсан гутал ханзарчихаад өмсөхөөс өөр арга байсангүй. Уг нь гутал авах гээд явж байсан чинь Мабуридан банкруу дайрч байгааг хараад яаж ч чадалгүй тулалдаж байгаад энд ирчихлээ.
Ён: Өмсөхгүй хаячихвий гээд санаа зовж байсан юм.
Сэр: Санаа зоволтгүй ээ шинийг авахаараа хаячихна. Жазз явъя.
Эм: Чилгэр сайхан моддоороо алдартай байсан ой 2хон хоногийн дотор элсээр дүүрсэн хачирхайлтай зүйл явдал болоод байна. Мангас робот харагдах болсноос хойш байнга хачирхалтай зүйлс тохиолдоод байна.
Эмээ: Энэ ч гэсэн нэг л юм үнэртээд байна даа.
Сэр: Жазз би нэг юм асуумаар байна. Акан Пэтан хоёрыг яаж таньдаг юм бэ?
Жа: Бид 1 багшаар хичээл заалгадаг найзууд байсан. Акан их бардам болохоор их зантай гэж хэлүүлж байсан ч чадвараараа бол номер 1 байсан. Тэрэнтэй харьцуулахад Пэтан байнга Аканд ялагддаг 2догч байсан. Эцэст нь Пэтан нэг ч удаа Аканы ялж чадаагүй болохоор хэл үггүй яваад өгсөн. Акан бид хоёр ч гэсэн багш маань алга болоод тэгээд хөндийрсөн.
Сэр: Алга болсон гэв үү?
Жа: Хор ашигладаг механималд чадуулсан гэж сонсож л байсан гэхдээ баталгааатай зүйл мэдэхгүй.
Сэр: Хор ашигладаг механимал аа?
Ён: Ой яачихсан юм бэ?
Эмээ: Тэгээд л чамайг дуудсан юм. Акантай хамт газрыг шалгаад үз.
Ён: Ойлголоо. Мэкардболыг суулга. Механимал урагшаа.
Эмээ: Тэгнэ ээ тэр механималын хийсэн хэрэг байж.
Ён: Юу гэж байгаа юм бэ? Мекардболыг булаасан уу?
Хавч: Яахаараа болдоггүй юм бэ? Ийм юм сонсож байгаагүй юм уу? Түрүүлж авсан нь эзэн нь.
Ак: Чи чинь хэн бэ? Анх удаа харж байгаа юм байна.
Хавч: Намайг сонсож байгаагүй юм уу? Dispion гэдэг.
Ак: Dispion? Газрыг чи ийм болгосон хэрэг үү?
Хавч: Яг зөв. Цаашдаа дэлхийн бүх газар энэ газар шиг болно доо.
Ён: Гайгүй байлгүй тийм юм болно гэж байхгүй. Акан дахиад явлаа. Мэкардболыг суулга.
Хавч: Дахиад үнэгүй мекардбол өгч байгаа хэрэг үү? Баярлалаа. Чулуу байна шүү дээ. Арай.
Эмээ: Ён Үн хэр сайн тулалдаж байгааг нэг харах уу?
Эр: Аюулгүй газарт очиж үзэцгээе.
Хавч: Чи муу жаал намайг хуурна гэнэ ээ.
Ён: Хулгайч юм байж. Акан аврага Чоно дайраад.
Ак: Мекардбол пуужин харваад.
Ён: Энэ удаад бол зугтаж чадахгүй ээ. Үүсэх загварчлал. Аканы илд.
Хавч: Үхлийн хор.
Ак: Гайгүй байлгүй. Аканы ирт бамбай. Энэ юу вэ? Нэг ч удаа ийм дарайлт үзэж байгаагүй юм байна.
Ён: Акан бамбай хайлчихлаа. Ямар ч байсан ухрая.
Ак: Дайснаасаа айх хэрэг үү? Хэзээ ч тэгнэ гэж байхгүй.
Хавч: Мулгуу хог. Өмнө нь чам шиг ийм тэнэг механимал байсан даа. Үхлийн хор.
Ак: За сүүлийнх шүү. Энэ чинь. Бие маань.
Хавч: Мулгуу хог минь сайн яваарай.
9р анги
Хавч: Мулгуу хог минь сайн яваарай.
Ён: Аврага Чоно сайн байна.
Эр: Алив.
Хавч: Ямар ч байсан ухрая.
Ён: Акан зүгээр үү? Акан.
Ак: Хор нь тараад байх шиг байна хөдлөж чадахгүй нь.
Эмээ: Ён Үн ээ хурдхан ногоон мекардболыг ашигла.
Ён: Ногоон гэхээр амийн мекардбол.
Ак: Ийм юм байх гэж. Бие маань эргээд хэвийн болчихлоо.
Эмээ: Амийн энерги Аканыг сэргээж байгаа юм шүү дээ.
Ён: Сайн байна Акан тэр муу хорон золигийн хийсэн зүйлд нь хариу барья.
Ак: Гэвч тэр муу элсрүү ороод нуугдчихсан байна.
Ён: Санаа бүү зов. Элсэн дундаас гаргачихад болно.
Хамт: Аканы илд усны хүч.
Хавч: Толгой эргээд байна.
Ён: Одоо шүү. Акан аврага Чоно. Дайраад.
Хавч: Ийм арга ашиглана гэнэ ээ. Тэгвэл хорт шүршлэг.
Ён: Бүгд зугтаад.
Ак: Хайран юм бариж чадах байсан юм.
Ён: Гэхдээ л газар яагаад ийм болсон шалтгааныг олоод мэдчихлээ. Тэгээд.
Эмээ: Амласан ёсоор хүү.
Ён: Хүү гэсэн үү? Дөнгөж олж байхад.
Эмээ: Ён Үн ээ одооноос эхлээд мекардболын хүчийг сайн хараарай. Газар болон амийн мекардбол оо эмгэн би хүсэж байгаа тул энэ газарт амийн энергийг тарааж өгөөч.
Ён: Ямар сонин юм бэ энэ чинь илбэ шид. Тэр өдөр би мекардболыг энэ дэлхийд ямар чухал гэдгийг ойлгосон. Бас би ямар өндөр хариуцлага хүлээж байгаа гэдгээ ч гэсэн.
Калли: Лусын хаан чамд тусла гэсэн.
Сэр: Нэр чинь Каллигөү гэсэн үү? Чи ямар чадвартай юм бэ?
Кал: Ирээдүйг харах чадвартай. Цаашдаа мекардбол хайх ажилд чинь тус болно.
Сэр: Тийм байх нь ээ. Нээрээ Каллигөү 13 жилийн өмнө мекардбол хамгаалах гээд их газарлуу явсан хүнийг мэдэх үү?
Кал: Үгүй ээ. Хэрвээ мэддэг байлаа ч гэсэн хэлж чадахгүй. Лусын ордонд тэр хүний тухай ярих хориотой.
Сэр: Хориотой?
Кал: Тэр хүн бол шуламтай хийсэн гэрээгээ зөрчөөд хараалгачихсан.
Сэр: Шулмын гэрээ гэхээр миний хийсэн үү? Тэр хүнд ямар хараал хүрснийг мэдэх үү?
Шулам: Би хэлээд өгье. Маш олон жилийн өмнө над дээр ирсэн нэг лусын гүнж байсан юм. Тэр хөлтэй болоод оронд нь усны хөөс болдог хараал хүртсэн. 2 дахь нь 13 жилийн өмнө. Тэр ч гэсэн хүнд хайртай болоод бүх зүйлээ мартчихсан юм. Тэгээд Сэра чи бол 3 дахь нь. Би энэ удаад ч гэсэн чамайг хүнд хайртай болоод хараалгана гэж бодож байгаа.
Сэр: Гайгүй байлгүй. Би хүнд хайртай болохгүй.
Шулам: Худлаа шүү. Чиний хөл аль хэдийн хэлээд байна.
Сэр: Үгүй ээ. Үгүй гээд байна. Болохгүй ээ.
Кал: Сэра муухай юм зүүдэлсэн юм уу?
Сэр: Хар дарсан юм аа.
Жа: Хар дарсан аа? Би ч гэсэн зүүдэлсэн. Усны судалтай л газар бололтой.
Вэга: Усны судал аа? Энэ чинь орон сууц шүү дээ.
Жа: Тийм билүү? Гэхдээ л доор муу энерги байгаа нь тодорхой.
Ка: Сэра битгий санаа зов. Зүүд эсрэгээрээ байдаг гэдэгдээ.
Сэр: Тийм л байгаасай.
Вэга: Хөл чинь өвдсөн юм уу? Тийм дээ өчигдөр ч гэсэн их алхсан.
Жа: Өө тэгвэл хөлийг чинь амраах арга заагаад өгье. Хөгжим явлаа. Намайг дагаарай. Хөлний ядаргаагаа дээшлүүлэх хэрэгтэй.
Ён: Мекардболд тийм гайхамшигтай хүч байх гэж. Би үнэхээр мекардболыг хамгаалж чадах болов уу?
Ак: Гэхдээ л чамаас өөр хэн ч хамгаалж чадахгүй. Мэдээж Сэра ч гэсэн байгаа л даа.
Ён: Тийм ээ Сэра ч бас байгаа. Тэр охин яг хэн юм бол оо? Ягаад түчигнээд байна аа? Дээд давхарт айл нүүж ирсэн гэсэн хүүхдүүд нь гүйгээд байгаа юм байх даа? Энэ ч арай дэндэнэ ээ.
Ак: Тэгвэл шинэ хөрштэйгээ танилцангаа уулзаад үзээч.
Ён: Тэгдэг юм уу? Сэра.
Сэр: Ча Ён Үн.
Ён: Чи яагаад энд байгаа юм бэ?
Сэр: Манай гэр болохоор.
Ён: Сонин тохиолдол вэ. Манайх яг доод давхар.
Сэр: Ядаж байхад.
Ка: Үнэхээр доод давхарт хачин энерги байх нь байжээ.
Жа: Тэр хар л даа. Миний зөв гээд байхад.
Ка: Мекардболын энерги байна. Тэгээд бүр маш хүчтэй энерги.
Ён: Юу вэ? Загасны хайрч ч юм шиг.
Сэр: Айлын үүдэнд битгий сүүтэгнээд бай.
Ён: Юун сүүтэгнэх хэн сүүтэгнэсэн юм бэ? Хааччихсан бэ? Арай.
Сэр: Мэкардболыг суулга. Механимал урагшаа. Каллигөү мекардболын байгаа газарлуу хүргээд өг.
Ён: Мекардбол хайж байгаа юм уу? Тэгвэл хамт явъя л даа.
Сэр: Яахаараа? Тулаанаа түр хойшлууллаа гэж хэлсэн болохоос мекардбол оо хуваана гэж бол хэлээгүй дээ.
Ён: Өөдгүй юм бэ. Тэгвэл яах вэ хэн түрүүлж мекардболыг олох нь уу үзье л дээ. Акан.
Ак: Ойлголоо. Пуужин идэвхижүүлэгч.
Сэр: Мекардболын хаана байгааг мэдэж байгаа юм уу? Каллигөү. Тэнгэрлүү.
Ён: Юу вэ? Бүр нисээд байна шүү дээ.
Ак: Ён Үн ээ сайн барь. Пуужин идэвхижүүлэгч. Турбо.
Сэр: Овоо юм аа. Каллигөү жоохон хурдаа нэмэх үү?
Ка: Ойлголоо.
10р анги
Юүри: Энэ Ён Үн ёстой үзэгдэхгүй юм аа. Хааччихсан юм бэ?
Ай: Чи Инка хаант улсыг мэднэ биз дээ? Инка хаант улс сүйрэхээс өмнө чухал бөмбөлөг хадгалаж байсан гэсэн. Испанийн цэргүүд дайрч ирээд тэрийг нь хулгайлчихсан гэсэн. Тэгээд тэр бөмбөлөгийг Испанируу авч явж байгаад далайн дээрэмчдэд алдсан гэсэн. Тэгсэн хар салхи дэгдээд далайн дээрэмчдийн хөлөг живчихсэн гэсэн.
Юүри: Хараалтай бөмбөлөг юм байна. Тэр бөмбөлөг байх юм бол улс нь сүйрдэг хөлөг онгоц нь живдэг.
Ай: Тийм ч юм уу? За ямар ч байсан саяхан далайн гүн дэх хайгуулын хөлөг дээрэмчдийн хөлөгт байсан эрдэнэсийн хайрцгийг олоод гаргаж ирж байгаа гэсэн. Тэр дотор нөгөө бөмбөлөг бас байж магадгүй гэнэ ээ.
Юүри: Арай тэр бөмбөлөг чинь мекардбол биш биз дээ?
Пэт: Тавцан дээр байгаа хайрцагнаас хүчтэй бөмбөлөгийн энерги мэдрэгдэж байна.
Хар: Тийм үү? Тэгвэл эхлэцгээх үү?
Эр: Болгоомжтой. Юу вэ? Ахмадын өрөөрүү ороорой.
Ак: Наад хайрцагтаа гар хүрч болохгүй шүү Пэтан.
Пэт: Акан чи муу.
Ак: Би өмнө ч гэсэн хэлсэн дээ. 2 алхаар бол 100 жил болсон ч намайг ялахгүй гэж.
Пэт: Акан уучлаарай гэхдээ чи занганд орлоо доо.
Ак: Юу?
Пэт: Эргэлдэгч 2 алх.
Ак: Яая гээд байгаа юм бэ?
Пэт: Ойртож байгаад тулалдвал чамд ашигтай ч гэлээ бүр их наалдчих юм бол чи ч гэсэн дайралт хийж чадахгүй. Призмийн хүч.
Ён: Халуун юм бэ.
Ак: Халуун байна.
Ка: Тэднийг наалдаж байх хооронд бид мекардбол оо л авчихад болох юм байна.
Сэр: Үгүй ээ энэ далимаар хэн хэнийг нь устгана аа. Хуурмаг пуужин.
Ён: Бидэнрүү хүртэл буудаж болохгүй шүү дээ.
Хар: Пэтан хурдан холдоорой.
Ак: Хүүе оноогүй юм уу?
Сэр: Юунд нь гайхсан юм бэ? Тэр бол Каллигөү-н онцгой чадвар. Хуурмаг. Зүгээр л төсөөлөл.
Ён: Аа Пэтаныг холдуулах гэж харвасан байх нь ээ. Баярлалаа.
Хар: Зальтай хог. Намайг хуурна гэнэ ээ. Хэн хэнийг нь устгана аа. Эргэлдэгч алх.
Сэр: Алликун долгион.
Ак: Хайрцаг юу ч үгүй болчихлоо.
Сэр: Яана аа энийг огт бодоогүй юм байна.
Хар: Гэвч мекардбол бол хэзээ ч хагарахгүй. Пэтан одоохон мекардболыг ол.
Ка: Мекардбол далайд байна.
Ён: Акан чи ч гэсэн хурдан араас нь яв.
Пэт: Тэд мекардболыг олчихсон юм шиг байна.
Хар: Хүлээ. Бид эндээ хүлээнэ.
Пэт: Юу?
Ак: Ён Үн ээ тэнд байна.
Ён: Том юм аа. Тэгээд бүр 2 ширхэг. Сэратэй тэнцүү хуваахад болох юм байна.
Сэр: Битгий мөрөөд. Хуваана гэсэн бодол огт алга.
Ён: Юу? Түрүүн туслаад байсан чинь одоо бас муухай аашлаад байх юм. Янз янз болоод ёстой ойлгомжтой юм аа.
Сэр: Хэлсэн биз дээ? Хар Коматай тулалдахад 1 тал. Мекардбол хайхдаа бол дайснууд.
Ён: За за маш сайн тогтоож авлаа. Акан 2уулаа бүгдийг нь авъя.
Ак: Пуужин идэвхижүүлэгч.
Сэр: Эргэлдэгч дугуй.
Ён: Нэгийг нь найр тавьсанд баярлалаа. Сэра чи муухай ааштай ч гэлээ цаанаа л сайхан сэтгэлтэйгээ мэдэх үү?
Сэр: Дэмий юм ярих юм. Чамтай тулалдаж байгаад хар Комад ашиглуулах байх гэж л бодсон юм.
Ён: Тэр чинь.
Хар: Яг эртээдийнх шиг байрлалтай байна. Төгсгөл нь бол өөр л байх. Мекардбол кэнон.
Ён: Болохгүй ээ.
Хар: Ингээд хариугаа авчихлаа. Пэтан очоод мекардболыг аваад ир.
Пэт: За.
Сэр: Яах уу? За мэдэхгүй ээ.
Пэт: Зальтай хогнуудыг олчихлоо. Хэн бэ?
Загас: Намайг мэддэггүй юм уу? Би бол далайн супер од эндельфин байна. Нэр төрийн хэрэг гэж бод.
Пэт: Далайн супер од оо?
Загас: Далайн хамгийн алдартай дуучин. Чи далайн гахайн хоолойн чадлыг мэдэх үү?
Пэт: Үгүй ээ.
Загас: Тэгвэл уулзсанаа тохиолдуулаад сонсгоод өгье. Чихээ ухаж байгаад сайн сонсоорой.
Пэт: Энэ чинь дуу юм уу?
Загас: Хэн дуу дуулна гэсэн юм бэ? Энэ чинь хэт авиан дайралт.
Сэр: Эндельфин.
Загас: Сэра эгч ээ хурдан суугаарай.
Сэр: Эндельфин. Юу болсон юм бэ?
Загас: Би их газарлуу явмаар байна. Сэра эгчийг санаад байна гээд лусын хаанаас гуйсан чинь зөвшөөрсөн юм аа.
Сэр: Тийм байх нь ээ.
Ён: Лусын хаан гэв үү? Нөгөө усан дотор лусын ордонд амьдардаг хүн үү?
Сэр: Үгүй ээ чи буруу сонссон байна. Тархин дахь хүчил төрөгч буураад хий юм сонссон байх.
Ён: Тийм ч юм уу? Эндельфин аварсанд баярлалаа.
Загас: Баярлаж байгаа бол дараа миний дуулахыг бүтнээр нь сонсоорой.
Ён: Тэгье ээ. Ханатлаа сонсоно оо.
Сэр: Энэ мекардболыг харж байгаагүй юм байна. Ямар чадвартай юм бол?
Ён: Сонирхож байгаа бол шууд туршаад үзэхэд болно шүү дээ. Мэкардболыг суулга. Механимал урагшаа. Ийм юм байх гэж Акан алга болчихлоо.
Сэр: Тэгвэл тэр мини ачааны машин юу вэ.
Back to episodes Go home