Виллоу нэртэй охин
Виллоу: Ойд юу хийх болж байна аа?
Адам: Модон байшин барьж болно. Эсвэл замдаа төөрөөд аймшигт чононд идүүлж ч магад.
Ваа
Эсвэл хөршийн хүүхдүүдээс хамт тоглох уу гэж асуух уу? Тэгээд найзалж болно шүү дээ.
Виллоу: Надад найз хэрэггүй ээ.
Адам: Хүн бүрт найз хэрэгтэй байдаг юм.
Виллоу: Тэглээ ч удахгүй дахиад л нүүнэ шд.
Адам: Виллоу.
Виллоу! Нүүх хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ хонгор минь энэ бол чи. Мөн ээж чинь. Энэ байшинд байсан юм шүү дээ.
Виллоу: Сайн санахгүй байна.
Адам: Яахав чи жаахан байсан л даа. Хэрвээ чи жаахан боломж олговол... дахиад бидний гайхалтай, тухтай гэр болж магадгүй. Чамайг нэрстэй бялуу, самартай зайрмаг гэж орилохоос чинь өмнө бүгдийг нь янзална аа.
Виллоу: Та ёстой ичмээр юм аа. Алх, хадаас таны дайсан шүү дээ.
Адам: Золиг гэж, би зохицуулна аа.
Эцсийн эцэст би бол супер аав шүү дээ.
Виллоу: Супер-юу?
Адам: Би бол супер аав. Чиний мэдэхээр супер аавууд... гайхалтай зүйлсийг хийж чаддаг. Супер аавууд шпагеттигаа түлдэг чадвартай мөн өмдний цоорхойгоо...
Виллоу: Оёж чадахгүй гэж үү?
Адам: Оёж чадахгүй. Гэхдээ унтахаас чинь өмнө
аймаар үлгэр ярьчхаад... унтуулахгүй.
Виллоу: Унтуулахгүй.
Виллоу: Баярлалаа. Ачаагаа задлахад чинь тусалъя. Чамд тоглоомон гал тогоо барьж өгнө өө.
Виллоу: Аав л даа.
Адам: Дараа нь шпагетти яаж түлдгийг зааж өгнө өө. Хүн бүрийн боддог шиг амар зүйл биш шүү. Үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй...
Виллоу! Босоорой! Өнөөдөр хичээл чинь орно.
Харин хоёулаа унтчихаж! Босоод ир. Үүргэвчээ үүрээд. Дуулга. Дугуйгаа аваад ирье. Хурдлаарай!
Виллоу: За.
Адам: Хурдлаарай, хурдлаарай. Уучлаарай!
Эмэгтэй: Хөөе, болгоомжтой байгаач!
Адам: Хоёулаа амжина аа.
Виллоу: Аав аа улаан гэрэл!
Адам: Юу гэж дээ, чи хойно сууж байгаа болохоор... миний хувьд бол ногоон л гэсэн үг.. Амжчихлаа.
Виллоу: Үгүй ээ!
Адам: Яасан бэ?
Виллоу: Ингэж орж чадахгүй ээ.
Адам: Юу гэж дээ, чи тэдэнд таалагдана даа.
Виллоу: Та сургууль ямар байдгийг мэдэхгүй биз дээ?
Адам: Ор доо! Үүнийг мартчихлаа. Амжилт хүсье!
Виллоу: Баярлалаа!
Эмэгтэй: Бүгд, Виллоуд "сайн уу" гэж хэлээрэй!
Хүүхдүүд: Сайн уу, Виллоу.
Эмэгтэй: Өөрийгөө танилцуулахгүй юу?
Виллоу: Намайг Виллоу Флинн гэдэг. Аав маань ирланд хүн учраас ирланд нэр байгаа юм.
Хүү: Галзуу гэдэгтэй адилхан юм байна.
Виллоу: Аав маань гадаад мэдээний сурвалжлагч байсан ч... одоо бол анхны зохиолоо бичиж байгаа. Өмнө нь олон нүүдэг байсан ч энд бүүр нүүгээд ирсэн. Учир нь аав авгаынхаа гэрийн өвлөж... мөн би түүний ойг өвлөсөн.
Хүү 2: Шулмын ой юу?
Охин: Мөнгө өвлөсөн нь дээр байж дээ. Ядаж л шинэ хувцас авах байсан биз. Гутал ч юм уу.
Эмэгтэй: Лоана! Юу гэж байгаа чинь энэ вэ?
Виллоу: Би одоо сууж болох уу?
Эмэгтэй: Тэгэлгүй яахав. За дэвтрээ нээцгээгээрэй.
Хэн эссэгээ уншмаар байна?
Адам: Ёооё! Гайхалтай! Ямархуу байв?
Виллоу: Асуух ч хэрэггүй.
Адам: Оройн хоол удахгүй болно оо.
Виллоу: Үнэг! Хүлээгээрэй! Үнэг ээ? Үнэг... Үнэг ээ?
Хөөх... Сайн уу. Би ойн эзэн юм байна! Би ойн эзэн юм байна! Би ойн эзэн юм байна! Би ойн эзэн юм байна!
Дуу: Энэ бол миний гэх газар. Тэгэхээр?
Дуу: Учир нь энэ бол миний гэр.
Виллоу: Хаачих нь вэ? Гэр бүлийн зугаалга уу? Ном уу?
Адам: Өдрийн тэмдэглэл.
Виллоу: Баярлалаа.
Дуу: Хамгаалагдсан мэт санагдах юм. Танил мөртлөө нэг л шинэхэн.
Виллоу: Таалагдаж байна уу? Би чамайг... Вальдтраут гэж нэрлэлээ.
Дуу: Энэ бол миний гэх газар
Учир нь энэ бол миний гэр.
Эмэгтэй: Маргаашийн шалгалтаа битгий мартаарай. Хичээлээ хийгээрэй!
Виллоу: Сайн уу, аав аа! Ой руу явлаа шүү!
Адам: Гэрийн даалгавраа яах юм?
Виллоу: Тэнд хийчих нь ээ. Энэ нугыг хашихын тулд хэдэн метр хашаа худалдаж авах шаардлагатай вэ? Чамд санаа оноо байна уу? Тэнэг хашаагаар яадаг байна аа? Хөөе, буга аа. Төгөлдөр хуур уу даа?
Хүүхэн, залуу: Гүн эмгэнэл илэрхийлье!
Эмэгтэй: Таны хамаатан Альвина Флинн нас барсан тухай л даа.
Адам: Та нар хэн бэ?
Эрэгтэй: Манайх "Махчин ба махчин" гээд үл хөдлөхийн газар байгаа юм. авгыг чинь сайн таньдаг байсан юм. Мөн түүний ойг ч.
Эмэгтэй: Ойд нь их дуртай, байнга зугаалдаг байлаа. Байгаль биед хүч чадал, эрч хүч өгдөг шүү дээ.
Залуу: Тэгээд ойг чинь сонирхож явна.
Адам: Юуг нь сонирхож байна гэж?
Эмэгтэй: Бид ойг чинь худалдаж авмаар байна.
Альвинад санал тавихад их дуртай байсан шүү. Гэхдээ яг тохиролцох гэж байтал...
Залуу: Гүн эмгэнэл илэрхийлье.
Эмэгтэй: Тийм шүү.
Адам: Баярлалаа, гэхдээ ой бол охиных минь. Бид зарахгүй.
Эмэгтэй: За за. Яагаад бодоод үзэж болохгүй гэж?
Залуу: Яаран шийдвэр гаргаад хэрэггүй.
Эмэгтэй: Баяртай!
Залуу: Баяртай, өдрийг сайхан өнгөрүүлээрэй!
Адам: Нөгөө... байж боломгүй юм.
Виллоу: Сайхан хооллоорой.
Адам: Сайхан хооллоорой. Хонгор минь.
Виллоу: Амттай байна аа. Яахав хэдэн төмс нь түлэгдсэн ч гэсэн. Гэхдээ түлэгдэхээрээ амттай байдаг шүү дээ.
Адам: Тийм биш ч баярлалаа. Нөгөө... бидэнд шуудан ирсэн. Татварын албанаас. Хоёулаа өв залгамжлалын татвар төлөх ёстой. Тэр нь 16,000 евро.
Виллоу: Хөөх.
Адам: Хөөх. Бидэнд мөнгө байхгүй учраас... хэрвээ төлж чадахгүй дээрээ тулбал... шүүхээс хүмүүс ирээд... энэ бүгдийг биднээс авч магадгүй. Бүр энэ байшинг ч. Харин үгүй гэвэл... бид ойгоо зарж болно.
Виллоу: Үгүй ээ!
Адам: Үл хөдлөхийн газраас... хоёр хүн ирж уулзсан. Тэд ойг авахаар...
Виллоу: Тийм зүйл байхгүй. Энэ бол миний ой. Альвина эгч надад үлдээсэн шүү дээ.
Адам: Хонгор минь мэдэж байна аа, гэхдээ өөрөөр...
Виллоу: Та үргэлж надаас бүгдийг булаадаг. Үргэлж шүү!
Адам: Виллоу. Виллоу?
Виллоу: Яасан бэ? Үнэг ээ! Үнэг ээ! Хөөе, хүлээ!
Үнэг ээ? Зүрх сэтгэлээ сонс.
Адам: Надад туслах нь танай банкны зөвлөхийн ажил! Би...- Гэхдээ би...
Гүндүла: Хараач!
Адам: Би... эргээд залгая.
Гүндүла: Чамайг ирснийг сонсоод, гэнэтийн бэлэг барих гээд. Та-да!
Адам: Өө. Баярлалаа!
Гүндүла: Санахгүй байна гэж битгий хэлээрэй дээ. Би тэгж их өөрчлөгдөөгүй шүү дээ. Уулзаагүй хэр удсан билээ? Долоон жил үү?
Адам: Аа, тийм! Та чинь....
Эмэгтэй: Би чинь...
Адам: Гүүүн...дүла!
Гүндүла: Өөр хэн байх вэ дээ? Манай бяцхан Виллоу хаана байна?
Адам: Ойд.
Гүндүла: Аан.
Адам: Бид маргалдчихсан.
Гүндүла: Тэгээд ой руу явуулчихсан юм уу?
Гүндүла: Гансель, Гретел хоёр шиг үү?
Адам: Үгүй ээ! Санаа зоволтгүй. Тэр замаа сайн мэднэ. Булан тохой, амьтан, ургамал бүрийг мэднэ. Ой түүний хувьд бүх зүйл нь.
Виллоу: Хүн байна уу? Би юу даа? Бяцхан Виллоу даа.
Виллоу, Виллоу-н авга: Хайрт үр минь!
Виллоу авга: Чамайг бургасны нэрээр нэрлэсэн юм шүү. Виллоу. Хөлд орох үед чинь моднууд чиний найзууд болж... амьтад чамтай нөхөрлөн... ой чиний тоглож наадах газар байлаа. Чи энэ бүхнийг санахгүй болохоор гайхах байх. Ой санамжийг чинь булингартуулах эмнээс болсон хэрэг. Чамайг дөрвөн настай байхад чинь уулгачихсан юм.
Виллоу: ой санамж булингартуулах аа?
Виллоу авга: Тийм ээ чи зөв уншсан. Ой санамж булингартуулагч. Хайртай ээж чинь нас барахад
чамайг зовж байгааг харахыг хүсээгүй юм. Тэгээд л дурсамжийг чинь булаасан хэрэг.
Виллоу: та хэн бэ?
Виллоу авга: Харин одоо цаг нь ирлээ. Өөрийгөө хэн гэдгээ санах цаг. Виллоу чи бол шулмын овгоос гаралтай. Би шулам байсан, чи ч дараагийн... ойн шулам болох хувь тавилантай.
Виллоу: Шулам аа?
Виллоу-н авга: Номон дээр гараа тавиарай. Тэд чамд юу хийхийг чинь заах болно.
Виллоу: Энэ бол зүгээр л ном. Би дэмий зүйл бодчихож. Өө! Сайн уу? Сайн уу?!
Гримур: Чи хэн бэ? Гол нь яах гэж намайг сэрээв?
Виллоу: Уучлаарай, таныг айлгах гээгүй шүү.
Гримур: Би юу? Юу гэж дээ. Би юунаас ч айдаггүй юм. Тиймээс намайг юу ч айлгахгүй. Айж байна, үгүй ээ айгаагүй. Хэрэв би өөрийгөө танилцуулбал:
Намайг Гриммуур гэдэг. Хоёр М, Хоёр У-тай. Хэдэн мянган жилийн настай шулмын ном. Өөрийг чинь хэн болохыг асууж болох уу?
Виллоу: Би 11 настай, Виллоу гэдэг.
Гриммуур: Бургас? Бургас бургас гэнэ ээ? Хэдэн хуудас эргүүлэх хэрэгтэй байна. Тийм ээ, тэгэлгүй яах вэ! Даанч төстэй байсан юм аа. Яаж мартаж чаддаг байна аа. Виллоу! Чи чинь нөгөө зээ... Валинагийн бяцхан зээ охин. Альвина ч билүү. Уучлаарай. Ухаан санаа минь орж гарчхаж. Танилцсан даа таатай байна. Виллоу!
Виллоу: Альвина эгч намайг шулмын овгоос гаралтай гэсэн.
Гриммуур: Тэгэлгүй дээ! Аргагүй л 5 сарын 1-ийг... мэдрээд байсан юм аа. Чиний доторх бяцхан ид шидийн оч. Гэхдээ шулмын чинь хүч бүрэн сэргэж амжаагүй байна.
Виллоу: Тэгээд яаж сэргээх юм?
Гриммуур: Сайхан асуулт байна. Юуны өмнө хоёулаа дөрвөн элементийн... аль нь чиний ид шидийг өдөөж байгааг харцгаая. Нэгийг нь сонго, гэхдээ болгоомжтой байгаарай. Болгоомжтойгоор. Өө...Чиний дотор галын хүч байгаа нь тодорхой. Гайхалтай.
Виллоу: Гал. Заримдаа гал руу ойртох үед хачирхалтай зүйл тохиолддог.
Гриммуур: Тийм ээ, тэгэх боломжтой л доо. Заримдаа элементүүдийн хүч илүү эрт гарч ирдэг. Яг л... нууран дээр хөөс дэгддэг шиг. Гэхдээ өөрийнхөө бүрэн хүчийг олж авахын тулд эхлээд бусдыг нь олох хэрэгтэй.
Виллоу: Бусад нь гэж?
Гриммуур: Нөгөө 3 хүнээ. Өөр гурван залуу шуламууд. Дотроо ус, шороо, агаарын элементийг авч явдаг хүмүүс. Тэднийг хайж олох хэрэгтэй, Виллоу. Та нар хамтдаа байж л шулмын бүрэн хүчийг гаргаж чадна.
Виллоу: Тэгээд би охидууд уу очоод асуух юм уу? "Сайн уу, чи арай шулам юм биш биз? гээд үү?"
Гриммуур: Тэгж эхэлж болно л доо.
Виллоу: Тэд намайг тэнэг гэж бодох биз.
Гриммуур: Тэгвэл бидэнд... "хоп-хоп ухаантай бол" гэсэн шившлэг бий.
Гриммуур: Өөрөө шийдэж болохоо битгий мартаарай Виллоу. Гэхдээ санаж яв. Үнэг чамайг ямар нэг шалтгаанаар л энд авчирсан.
Виллоу: Тэгж байж ойн дараагийн шулам болно гэж үү?
Гриммуур: Үүгээр ч зогсохгүй.
Виллоу: Тэгж байж ойг хамгаална. Бусдыгаа яаж олох уу?
Гүндүла: Зохиол. Сэтгэл хөдөлмөөр л юм. Хэрвээ засвар хийх хүн хэрэгтэй бол... би нэг хүн танина шүү.
Адам: Виллоу!
Адам: Ирчихлээ!
Гүндүла: Сайн уу!
Адам: Чамд Гүндүла эгчийг нь танилцуулъя. Ойрхон амьдардаг хуучны танил маань.
Гүндүла: Тийм хуучны хүмүүс ч биш л дээ. Зөндөө том болчихжээ! Хамгийн сүүлд харахад чи их жаахан хүүхэд байлаа.
Виллоу: Тэгвэл би дээшээ гаръя даа. Хийх ёстой даалгаврууд байгаа.
Адам: би--- Виллоу? Өмнөх явдалд уучлаарай.
Мэдээж аав нь мөнгө олохыг хичээнэ ээ, гэхдээ ямар ид шидээр гаргаж чадах биш.
Виллоу: Зүгээр дээ.
Адам: за за.
Виллоу: Та ид шид гаргахгүй ч би гаргаж чадна. Удахгүй. Мөнгө тийм хэцүү зүйл биш байлгүй дээ.
Гриммуур: Бусад гурван залуу шулмыг хайхдаа энэ зүйлсийг анхаараарай. Тэд чамд ойролцоо насных байх ёстой. Мөн ойн ойролцоо амьдардаг. Тэд мөн өөрсдийн элементүүдийн шинж тэмдгийг харуулах болно. Ус. Шороо. Мөн агаар.
Виллоу: Сайхан байна шүү тэ. Аа. Ус! Чи над шиг шороогоор тоглох дуртай юм уу? Хумс чинь бохир болчихсон болохоор л. Би усанд дуртай. Чи ч гэсэн дуртай бололтой? Салхи үсийг чинь илбэх
таалагдаж байна уу?
Охин 1: Юу?
Виллоу: Тэгж хэлэх гээгүй юм аа...
охин 2: Юу яриад байгаа юм бэ?
охин 2: Юу гэнэ ээ?
Хүү 1: Шулам аа?
Охин 3: Чи галзуу юм уу?
Виллоу: Зүгээр л дээ. Галзуураагүй ээ.
Охин 4: Би одоо лусын дагинын сэлэлтийн хичээлд сууна. Багш намайг төрөхдөө сэрвээтэй байсан юм шиг сайн байна гэсэн.
Охин 5: Нээрэн үү?
Охин 4: Тийм ээ. Би ч бас яагаад ийм авъяастай байгаагаа мэдэхгүй л байна. Ус яг л миний элемент шиг санагддаг. За явлаа, химийн хичээлтэй.
Охид: Баяртай! - Баяртай!
Виллоу: Түүний элемент гэнэ ээ?
Гриммуур: Хэрвээ тэр хүн чинь мөн юм шиг санагдвал... өөрийгөө харуулах шившлэгийг ашиглаарай.
Виллоу: Лоана.
Лоана: Юу хүсээв?
Виллоу: чамтай хурдхан шиг ярьчихъя. Чамд нэг ийм зүйл байгаа бололтой. Ид шидийн аура.
Лоана: Тийм ээ би ч анзаарсан.
Виллоу: Тэгээд...чамд ийм мэдрэмж төрдөг үү? Яг л том зүйлд хүрэх юм шиг? Ид шидтэй ч юм шиг?
Лоана: Тийм ээ, өдөр бүр.
Гриммуур: Ил гаргахыг хүссэн хүндээ тоосонцроо цац. "Өөрийгөө харуул" гэх шившлэгээ шившээрэй.
Виллоу: Өөрийнхөө мөн чанарыг харуулж, надад оршихуйгаа харуул.
Лоана: Чи юу хийгээд байгаа юм?
Виллоу: Уучлаарай, чи гэхдээ удахгүй ойлгоно оо. Дахиад нэг. Өөрийнхөө мөн чанарыг харуулж, надад оршихуйгаа харуул.
Лоана: Чи галзуурчихсан юм уу? Яагаад байгаа юм бэ?
Виллоу: Яагаад шившлэг ажиллахгүй байна аа?
Лоана: Шившлэг ээ? Чи юу вэ? Шулам энэ тэр юм уу? Чи чинь тэнэг юм байна. Галзуугийн эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй юм байна даа. Жинхэнээсээ өөрийгөө шулам гэж боддог юм уу? Хамаг хувцас муухай болгочихлоо.
Охин: чи зүгээр үү? Лоанаг ийм бүдүүлэг байсанд уучлаарай. би--- чамайг түүнд хэлэхийг сонссон ...
өөрийгөө шулам гээд.
Виллоу: Тэгээд юу гэж? Чи бас шоолох гээ юу?
Охин: Үгүй ээ. Харин ч эсрэгээрээ. Нөгөө... надад ч гэсэн тийм мэдрэмж төрдөг.
Виллоу: Яагаад тэгж бодсон юм?
Охин: Би өөр хүнд хэлээгүй л дээ, гэхдээ салхи ... намайг сонсдог. Жишээ нь, дээр манай өвөөгийн малгай хийчихсэн юм. Тэгээд авах гэж оролдох болгонд нь... салхи хийсгээд л байсан. Тэгээд би салхинд... энэ тэнэглэлээ зогсоо... гэсэн чинь больчихсон. Гэхдээ... би зүгээр л төсөөлсөн байж магадгүй. Би их төсөөлөөд байдаг юм.
Виллоу: Хүлээгээрэй. Үүнийг олж мэдэх ганц л арга бий. Өөрийнхөө мөн чанарыг илчилж хэн гэдгээ надад харуулаач.
Охин: Гижиг хүрээд байна.
Виллоу: Би чамд ойгоо үзүүлье. Энэ бол хатагтай Кнобби.
Охин: Хатагтай Кнобби юу байна даа. Ногоон үс чинь гоё юм аа.
Виллоу: Хатагтай Кнобби тэнд байгаа... том биетэй залууд их дуртай. Энэ бол ноён Рүүти. Ноён Рүүти байнга гацчихдаг. Хатагтай Но-Кно-Кнобби, гээд л. На на навчнууд чинь гоё харагдаж байна гээд л.
Охин: Ёстой эгдүүтэй юм.
Виллоу: Гэхдээ Кнобби түүнд хэлж зүрхлэхгүй байгаа... учир нь ноён Мошвүүдтэй гэрлэчихсэн болохоор.
Охин: Их харамсалтай хэрэг болж. Гэхдээ Мошвүүд энэ хатагтайд дурлачихсан юм байна.
Хатагтай Харп. Гэхдээ Харп хатагтай ноён одойд дурлачихсан.
Виллоу: Тэд хамаагүй тохирохоор байгаа биз?
Охин: Тэд гэрлээд олон жижигхэн хүүхэдтэй болохгүй юу.
Виллоу: Энэ бол Валдтраут. Ойн эх. Тэр энд байгаа хамгийн хөгшин мод. Үндсийг нь харж байна уу? Ой даяар үндэс нь байгаа. Юу ч үзсэн барьсныг нь төсөөлөхийн ч аргагүй.
Охин: Тийм шүү. Чи энэ ойн эзэн болсон нь ашгүй дээ.
Виллоу: Тийм шүү, чиний зөв. Гэхдээ... Удахгүй өгөх хэрэгтэй болж магадгүй.
Охин: Үгүй байлгүй дээ.
Виллоу: Жинхэнэ шулам болчхоод мөнгө олно оо. Тэгж байж л ойгоо хамгаалж чадна.
Охин: Жинхэнэ шулам гэнэ ээ?
Виллоу: Өөр газар дахиад хоёр залуу шулам байгаа. Бүгд нэгдсэн цагт л бидний илбэ шид бүрэн нээгдэнэ.
Охин: Тэгээд юу хүлээсэн юм э?
Виллоу: Чамайг эхлээд нэг хүнтэй уулзуулъя. Алив.
Гриммуур таныг... Валентинатай танилцуулъя. Валентина, энэ бол Гриммуур. Хоёр М хоёр У-тай.
Валентина: Тантай танилцсандаа таатай байна.
Гриммуур: Надад ч бас таатай байна. Тэгээд ч надтай хүндэтгэлгүй ярьж болно шүү.
Валентина: За.
Гриммуур: Тэгснээс... чи өөрийгөө ямар хүчтэй гэж бодож байна? Агаар. Ёстой гайхалтай.
Валентина: Баярлалаа.
Гриммуур: Тэгэлгүй дээ.
Виллоу: Цай чанаад ирлээ.
Гриммуур:Өө, баярлалаа!
Виллоу: Зүгээр дээ. Сүү эсвэл чихэр нэмэх үү?
Гриммуур: Надад жаахан л бэх байхад болно доо. Гайхалтай. Нөгөө хоёр залуу шулмаа хэн бол гэсэн санаа байна уу?
Виллоу: Одоохондоо алга аа.
Валентина: Гэхдээ одоо хоёулаа болсон шүү дээ.
Гриммуур: амттай байна.
Вале: Лейла байвал яаж байна? Нөгөө ангийнх билүү дээ? Эцэг эх нь ургамлын дэлгүүртэй. Магадгүй шорооны хүчтэй шулам байж магадгүй.
Виллоу: Би шалгачихсаан. Тэр цэцгийн харшилтай юм байна лээ. Бас сэлж ч чаддаггүй.
Вале: Ярилцахад таатай байлаа, баяртай.
Охид: Баяртай. Тэгэхээр? Аль нь ч шороо устай холбоотой юм шиг санагдсангүй. Гэхдээ хумсанд нь шороо байгаа үгүйг харцгаая.
Виллоу: Би туршаад үзчихсээн. Даанч бүтээгүй.
Вале: Муу шүү.
Виллоу: Биднийг ажиглаад байна.
Вале: Нэлээн удаан дагалаа. Алив.
Виллоу: Чи хэн бэ? Яагаад биднийг дагаад байгаа юм?
Гречен: Намайг Гречен гэдэг, зүгээр дэмий тэнэж байсан юм.
Виллоу:Чамайг чагнаж байсныг чинь мэднэ ээ.
Гречен: За яахав жаахан л. Танай шулмын клубт орох гэсэн юм.
Вале: Юун шулмын клуб вэ?
Гречен: Та хоёр дандаа шулам болж тоглодог биз дээ? Би ёстой догь гэж бодож байгаа. Би үргэлж шулмын клубт байхыг хүсдэг байсан. Би орж болох уу? Гэртээ шүүр хүртэл байлгаад, шулмын банзал хүртэл оёж чадна шүү. Шившлэг зохиохдоо ч сайн.
Виллоу:Хүлээ, хүлээгээрэй. Чи буруугаар ойлгочхож. Бидэнд ямар ч клуб байхгүй. Алив, хоёулаа явцгаая.
Вале: Чи ч гэсэн явсан нь дээр байх. Бороо орж байна шүү дээ. Виллоу.
Виллоу: Яасан.
Вале: Түүнийг хар даа.
Гре: Над руу яагаад хараад байгаа юм?
Вале: Бороо орж байхад тэр норохгүй байна.
Гре: Байдаг л зүйл.
Виллоу: Чамайг хэн гэсэн билээ?
Гре: Грета. Гэхдээ найзууд маань намайг Гречен гэж дууддаг.
Вале: Клубт тавтай морил, Гречен_
Гре: Хөөх бурхан минь гэж.
Гриммуур: Би яг ч бурхан биш л дээ.
Гре: Нэг үрчлээтэй эрэгтэй байна. Бас энэ юу вэ?
Гриммуур: Хөөе.
Гре: Цаас уу даа?
Гриммуур: Болохгүй шүү.
Виллоу: Чамайг Гриммууртай танилцуулкя.
Гриммуур: Хоёр М, Хоёр У-тай.
Виллоу: Тэр нэг төрлийн...
Гре: Өө өө өө. За яах вэ. Энэ кино юу өөр зүйл үү?
Гэхдээ бодит байдал л бололтой. Та нар... Тэгэхээр, би... бид шулам гэж үү?
Гриммуур: Бас нэг зүйл нэмээд хэлэхэд чи...
Гре: Бурхан минь гэж.
Виллоу: Одоохондоо түргэдээд хэрэггүй байх.
Гриммуур: Юу?
Виллоу: Жинхэнэ шулам болсондоо дасах хугацаа хэрэгтэй байх.
Гре: Тэгэхээр бид шүүрээр нисч чадна гэсэн үг үү?
Вале: Тэр хэдийн дасчихсан бололтой.
Гре: Тэгээд шарсан төмс гаргаад л , шидэт саваа ашиглаад уу?
Виллоу: Тэрийг Гриммуураас асуусан нь дээр байх?
Гриммуур: Шарсан төмс өө? Шарсан төмс, шарсан төмс, шарсан төмс... Би ийм хачин үгнүүд мэдэхгүй юм байна. Харин савааны хувьд...
Гре: Түр хүлээж байгаарай. Ах нартаа хэлбэл тэд сандраад...
Гриммуур: Зогс, яасан ч тэгж болохгүй. Чи бусад хүмүүст мөнх бус үг яасан ч хэлж болохгүй.
Виллоу: Хүмүүс чамайг галзуу гэж бодох болно.
Гриммуур: Эсвэл бүр ч дор. Чамайг сэрээгээр зоож шийтгэнэ. Эсвэл чамайг шатаана. Эсвэл чамайг нууранд живүүлнэ.
Гре: Зүгээр дээ. Хамгийн гол нь бид шүүр дээр нисч чадна шүү дээ. Өө, уучлаарай... Хөөх яадаг дөрвөн хүн бэ? Ямар санамсаргүй тохиолдол вэ.
Гриммуур: Үгүй ээ тэд зүгээр дөрвөн хүн биш. Та хэдээс өмнөх дөрвөн шулам байгаа юм.
Гре:Энэ манай авга эгч байна.
Бүгд: Тийм үү?
Гре: Тийм ээ.
Вале: Энэ хүн миний элэнц эмээ Дездемона байна.
Гриммуур: Дездемона, нээрэн түүний нэр мөн шүү. Ёстой гайхалтай шулам байсан.
Виллоу:Тэгэхээр газрын шулам энэ хүнтэй холбоотой байх.
Гриммуур: Даан ч нэрийг нь санахгүй байна.
Гре: Энэ тэмдгийг хаа нэгтээ харсан ч юм шиг.
Гриммуур: Хаана гэж?
Гре: Энэ манай авга эгчийн булш.
Вале: Манай элэнц эмээгийн хажууд байна шүү дээ.
Гре: Энд таны элэнц авга эгч Альвинагийн булш байна. Харин тэр хэн бэ? Өөр нэг авга уу?
Виллоу: Манай ээж. Зүгээр дээ. Би бараг л санадаггүй юм.
Гре: Чи түүнийг санадаггүй гэж үү?
Виллоу: Танихгүй хүнээ яаж санахав дээ?
Вале: Боломжтой л гэж бодож байна. Чамтай уулзахаас өмнө нэг мэдрэмж төрдөг байсан. Юу дутаад байгаагаа ч мэдэхгүй тийм зүйл. Ойлгож байна уу?
Гре: Сайн ойлгосонгүй. Гэхдээ сайхан сонсогдож байна. Энэ нөгөө миний өмнө нь харж байсан тэмдэг байна. Зурган дээрх эмэгтэйн зүүлт.
Виллоу: Одилигийн төлөө уйл. Манай дөрөв дэх шулам түүний удам байх ёстой. Би хатагтай Одилиг мэдэх юм байна. Тэрээр балетын студитэй шүү дээ.
Охид: Сайн уу?
Эмэгтэй: Сайн уу? Юугаар туслах уу?
Виллоу: Бид энд... сургалтад суух гэж ирсэн юм.
Эмэгтэй: Бэлтгэлийн хувцас байгаа юу? Бэлтгэлийн хувцасгүйгээр сургалтад сууж болохгүй.
Гре: Гэхдээ...
Вале: Тэгэхээр яах уу?
Виллоу: Хөөе үүнийг бариад ав.
Гре: Буугаад ир!
Гре: Хувцсаа өмсөөд ирлээ.
Эмэгтэй: За... Намайг дагаад хийгээрэй! Хөлөө дээшээ өргөөд. Порт де Брас. Порт де Брас, буцлаа. Дахиад Порт де Брас.
Гре: Яг л зүүдэлж байгаа юм шиг санагдчихлаа. Би байнга балет бүжиглэхийг хүсдэг байсан.
Эмэгтэй: Хойш гэдийлээ.
Вале: Хатагтай Одили дөрөв дэх шулам мөн болов уу?
Эмэгтэй: Чимээгүй, бүжиглэхдээ шивнэлдэж болохгүй.
Тэгээд: Деми Пли. Мөн доошоо суугаарай. Бяцхан балеринагийн хувьд бид үүнийг мэлхий гэж нэрлэдэг.
Гре: Вагг!
Эмэгтэй: Зөөлөн налархай хөдлөөрэй. Дараа нь хүчтэй аваад тэнцвэрээ аваарай.
Виллоу: Хөөе, хараач! Гречен.
Эмэгтэй: Дээшээ тэнцвэрээ аваад! Ээ бурхан минь. Чи үнэхээр манай охин шиг хоёр зүүн хөлтэй юм байна.
Охин: Хөөе ээж л дээ. Үнэн ч гэсэн бүдүүлэг байна шүү.
Одили: Сайн уу Лотика, чи хоцорлоо шүү.
Виллоу: Тэр мөн бололтой. Дөрөв дэх шулам.
Лотика: Тэгэхээр миний дотор шид байгаа гэж үү? Та нарт ч уу?
Гре: Чи их хачин гэж бодож байгаа биз дээ? Гэхдээ надад лав байдаг л зүйл.
Лотика: Гэхдээ шулам чинь муу хүн биш юм уу?
Гриммуур: Чи сайн, муу шулам байдгийг мэдэх хэрэгтэй. Яг л бусад газар шиг. Чиний ямар хүн болох чинь... бүгд чамаас шалтгаална. Сонголт чинийх. Ямар үзэсгэлэнтэй юм бэ.
Лотика: Маш их баярлалаа, Грим...
Гриммуур:Гриммуур.
Вале: Хоёр М хоёр У үсэгтэй.
Гриммуур: Тэгэхээр та нар дөрвүүлээ боллоо. Дөрвөн элементийн дөрвөн залуу шулам. Браво.
Вале: Тэгээд бид яаж шидээ сэргээх юм бэ?
Гриммуур: Та хэдийг асуухгүй нь гэж бодлоо. А -М-АРХАН шүү.
Виллоу: Өвөлж авна гэж үү?
Гриммуур: Бүтэн сартай шөнө. Та хэдийн бэлдэх ёстой жаахан зүйлс байгаа.
Бүгд: жаахан гэнэ ээ?
Гриммуур: Царс модны холтос, вербена, сарнайн тос, могойн арьс. Зандан мод, луугийн цус, цагаан нахиа, селен, манан бургас, сүүдрийн ойм, өглөөний шүүдэр, валериан. Тахилгад бүх төрлийн ургамал авчран... ид шид чөлөөтэй урсах газар авчир. Мөн бүтэн сар гэрэлтэх шөнө, таны шид, ид шидийн гэрлээр дүрэлзэх болно.
Адам: Виллоу? Гүндула оройн хоолонд орохыг хүссэн. Бидэнтэй...
Виллоу: Би Валентинатай найман цагт уулзана.
Адам: Дараа уулзчихаж болохгүй юм уу? Гуйя. Баярлалаа.
Адам: Шарсан төмсөнд жаахан хугацаа орох нь. Өөр аргаар шарсан юм л даа.
Гүндүла: Би нэг их идэхгүй дээ, баярлалаа. Одоо бие сэтгэлийн дэглэм барьж байгаа.
Адам: Юу гэнэ ээ?
Гүндүла: Энэ долоо хоногт зөвхөн жимс л идэж байгаа. Сэтгэлд сайн л даа. Бас арьсыг маань ч сайхан гэрэлтүүлнэ. Нээрэн би хэдэн настай юм шиг байна?
Виллоу: 47?
Гүндүла: Юу гэнэ ээ?
Виллоу: 42 хагас уу?
Гүндүла: Ихэнх хүмүүс намайг 30 гарсан гэж хардаг.
Адам:Гэхдээ чи 40 настайшүү дээ. Гүндүла Тийм л дээ, гэхдээ үгүй юм шиг харагдаж байгаа биз дээ.
Адам: Тийм ээ, гэрэлтэж байна.
Гүндүла: Ямартай ч бие сэтгэлийн дэглэм барьснаас хойш оюун ухаан маань амарч байгаа шүү. Бараг л ер бусын зүйлстэй холбоо тогтоосон мэт санагдаж байгаа.
Адам: Хөөх тийм гэж үү?
Гүндүла: Тийм ээ. Хүлээгээрэй. Би мэдэрч байна... Би мэдэрч байна, би мэдэрч байна ... юу ч мэдэрсэнгүй. Танайх Wi-Fi-тай юу?
Адам: Тийм ээ байгаа. Тэгэж ч бодсон юм аа Адам Флинн. Өндөр давтамжийн цацраг нь исэлдэлтийн стресст хүргэдэг. Өөр мэдрэлийн эмгэгтэй ч болгож болдог. Сүнслэг хүч маань ажиллахгүй байсанд гайхах зүйл алга.
Адам: Үгүй ээ.
Лотика: Сайн уу Виллоу.
Виллоу: Сайн уу?
Вале: ЧИ ирчихлээ.
Виллоу: Гречен яасан юм?
Вале: Тэндээс ирж байна.
Гречен: Ах нартаа баригдах шахлаа.
Виллоу: Тийм ээ би ч бас баригдах шахсан.
Вале: Бэлэн үү?
Гре: Бэлэн!
Лотика: ЗҮрх хурдан цохилоод байна.
Гре: БИ ч гэсэн айж байна. Одоо яах вэ?
Вале: Мэдэх юм алга аа.
Виллоу: Зүрх сэтгэлээ сонс.
Бүгд: Нааш ир, сүнснүүд ээ, дагинууд аа, ирээрэй, манай тойрогт нэгдээрэй, санаа зовнилоо арилгаарай. Бүх зүйл урсаж, сүүдрийг гэрэл болгон хувиргана. Илбэчин, бидний ариун цагаан сэтгэлтэй нэгдэж, чиглүүлэгч гэрлээ асаагаач.
Бүгд: Нааш ир, сүнснүүд ээ, дагинууд аа, ирээрэй, манай тойрогт нэгдээрэй, санаа зовнилоо арилгаарай. Бүх зүйл урсаж, сүүдрийг гэрэл болгон хувиргана.
Илбэчин, бидний ариун цагаан сэтгэлтэй нэгдэж, чиглүүлэгч гэрлээ асаагаач.
Бидний сэтгэл хамтдаа нэгдлээ.
Гүндүла: Шидийн мэт оройн хоолонд баярлалаа.
Өө... өө. Чи мэдэрч байна уу?
Адам: Юуг?
Гүндүла: Хүүхдүүд маань байнга... эргэн тойронд минь ер бусын зүйлс тохиолддог гэдэг.
Адам: Гэхдээ зүгээр тэгж санагдаж...
Гүндүла: Адам... энэ бол ид шид.
Гриммуур: Тийм ээ! Болчихлоо.
Адам: Виллоу? Чи нэг л өөр байна даа.
Виллоу: Юу гэсэн үг юм?
Адам: Мэдэхгүй ээ чамд нэг л өөр зүйл байна.
Виллоу: Баярлалаа.
Адам: Гоё зүүлт байна.
Виллоу: Хэнээс ирсэн юм бол?
Адам: Нөгөө махчдаас бололтой. Сайхан сэтгэл үлдээх гэж.
Виллоу: Би өрөө ларна аа.
Адам: Тийм үү? Ашгүй дээ.
Гриммуур: За миний хайртай залуу дөрвөн шулам. Би аймшигтай зүүд зүүдлэв. Бүх зүйлээ алдана гэж зүүдэсэн. Алдана гэхийг ойлгож байна уу?
Вале: Одоо бид шулам болчхоод яах вэ?
Лотика: Тэнгэрээс шоколадаар бороо оруулж болох уу?
Гре: Эсвэл шууд өрөөгөө цэвэрхэн болгож болох уу?
Виллоу: Би мөнгө гаргаж сурмаар байна.
Гриммуур:Хүлээгээрэй, тайван байцгаа. Бүгд ээлж ээлжээрээ ярь. Тэгэхээр мөнгөний тухайд ...
Вале: Эсвэл шууд тооны бодлогоо бодоод л.
Бүгд: Тийм ээ!
Виллоу: Гэхдээ хамгийн чухал нь...
Гримуур: Зогс, зогсоо, зогсоо, зогсоо, зогсоо! ЗОГС! Зөөлөн салхи сэвэлзэхээс өмнө... эхлээд шидийн үндсээ эзэмших ёстой. Хичээлийн дугаар ... тэд гэж эхэлье. 336. Элементүүдийн хүч.
Виллоу:1-р хичээлээс эхлэхгүй юм уу?
Гриммуур: Үгүй ээ , тэгэх ямар ч хамаагүй. Ямартай ч бүгдийг нь сурах хэрэгтэй.
Хичээл 117: шившлэг.
Бүгд: Гайхалтай!
Дуу:Бид хамтдаа, бид бие биедээ таалагдан, нэгнээ санацгааж эхэлсэн. Бид хамтдаа, уйтгар гуниг, тайтгарлаа хамтдаа хуваалцана.
Гримуур: Бүгдийг нь цээжлэх хэрэгтэй.
Бүгд: Ийм ихийг үү?
Лотика: Чи чадна аа. Бидэн дээр битгий оруулаарай.
Гре:Уучлаарай.
Виллоу: Алив лаа минь ас. Яагаад асахгүй байна аа?
Лоти:Алив ургаарай.
Гре: Миний бодлоор өвс нэг миллиметрээр өссөн байх аа.
Виллоу:Жижиг хэсэг бүр байрандаа буц.
Дуу: Бид хамтдаа, уйтгар гуниг, тайтгарлаа хуваалцах болно. Бид хамтдаа хүчтэй, Учир нь хүн бүрт онцгой зүйл байдаг. Бид хамтдаа...
Гриммуур: Эхэл.
Гре: Чи чадна аа.
Вале: Өө.
Виллоу: Үсчинтэйгээ шүүхдэх хэрэгтэй болох нь.
Гриммуур: Энэ ямар төрлийн хандмал вэ?
Вале: Муудсан өндөг үү?
ЛОти: Үхсэн харх уу?
Грим: Зөв хариулт бол хүхэр. ХҮХЭР
Гре: Манай ах нарын оймс шиг үнэртэж байна.
Дуу: Учир нь бид хамтдаа...
Гриммуур: Сайн цээжлэх хэрэгтэй шүү. Бид хамтдаа...
Виллоу: Мартах эм.
Бүгд: Хамтдаа!
Эр:Гутал.
Эм:Тиймээ.
Эр:Эмийн сан.
Эм:Тиймээ.
Эр:Хоолны талбай.
Эр: Тийм шүү.
Эм: гайхалтай.
Эр: бүгдийг нь алга болгочихвол болох нь. Энэ ой бүхэлдээ замбараагүй юм байна.
Виллоу: Юу гэсэн үг юм?
Эм: Чи хэн бэ?
Виллоу: Виллоу Флинн. Миний ойд юу хийх гэж байгааг чинь мэдэж болох уу?
Эр, эм: Чиний ой?
Эм: Бид энд худалдааны төв барих гэж байгаа. Ёстой гайхалтай биш гэж үү?
Эр: Тиймээ. Маш том машины зогсоолтой.
Виллоу: Мод болон амьтдыг яах болж байна?
Эм: Тэд явах биз.
Эр: Сайн зай гаргах хэрэгтэй.
Эр: Хичээлээ тараад өдөр бүр дэлгүүр хэсч болно.
Эм: Бас хумсаа янзлуулаад л.
Эр: Зайрмаг идээд л.
Эм: Фитнесс студи гээд л.
Виллоу: Би яасан ч зөвшөөрөхгүй. Юу ч болсон гэсэн.
Эр: Гэхдээ чиний шийдвэр биш шүү дээ.
Эм: Ойдоо салах ёс хийх цаг болсон байх.
Эр: Баяртай гэж хэлээрэй!
Эм: Баяртай.
Эр: Баяртай
Эм: Яв даа.
Эм: Миний ой гэнэ шүү.
Гриммуур: Яг зөв цагтаа сэрээлээ шүү Виллоу. Аймшигтай хар дарсан зүүд зүүдэлж байлаа. Хүмүүс номоо өнгөөр нь ялгаж байна гээд.
Виллоу: Бид одоо бэлэн үү?
Виллоу: Та бидэнд мөнгө гаргаж өгөхийг зааж өгч болох уу? Одоохон аавын өрийг төлөх ёстой болох нь.
Гриммуур: Үүнийг хэлэх болсондоо харамсаж байна Виллоу. Гэхдээ ингэх боломжгүй. Шидийн эртний хуулинд заасан байдаг. Ямар ч чулууг алт болгож болохгүй. Өөрөөр хэлбэл шидээр мөнгө гаргах хориотой.
Гре: Их бороо орсон ч аялалаа цуцлах хэрэг болох нь.
Виллоу: Гэхдээ энэ миний төлөвлөгөө байсан шүү дээ. Би тэгээд л шулам болсон шд. Ойг аврахын тулд. Махчид энд худалдааны төв барина гэсэн.
Гриммуур: Юу гэнэ ээ?
Виллоу: Та яагаад эрт хэлээгүй юм бэ?
Гримуур: Гэхдээ би оролдсоншүү дээ? Даанч чи яриаг минь дуусгаагүй. Та нар бүгдээрээ юм сурах гээд асууж байсан.
Вале: Өөр зам байгаа байлгүй дээ.
Гриммуур: Тийм шүү. Виллоу.
Лотика: Худалдааны төв гэнэ ээ? Юу болоод байгааг хэлэх хүн байна уу?
Гре: Харин тийм.
Вале: Тэгээд ойг устгах гэж байгаа юм.
Лотика: Хэрвээ ойг махчин тас шувуудад үлдээвэл... тэнд амьдардаг бүх амьтад орон гэргүй болох нь.
Гре: Сүүл нь нохойгоо хөдөлгөдөг. Одоо юу хийх ёстой юм бэ?
Гриммуур: Хүлээгээрэй бид нохойтой билүү?
Вале: Гречений хэлэх гэсэн... зүйл нь...
Гре: Яг л би сармагчингийн авга гэсэн шиг.
Гриммуур: Энэ чимээ сармагчин биш, салхи байна даа.
Вале: Салхи гэнэ ээ? Юу болоод байгаа юм бол оо%
Дагаад яв.
Гриммуур: Болгоомжтой, их аюултай шүү.
Гре: бурхан минь!
Лотика: Виллоу, юу болоод байна?
Виллоу:Ой! Шуурга түүнийг гэмтээх нь байна. Чи зогсоох хэрэгтэй.
Вале:Тайвшир, салхи! Гуйя! Алив ээ! Чи яагаад байгаа юм бэ? Болохгүй байна. Бүр уур хүрчихлээ.
Яагаад байгааг нь ойлгохгүй байна.
Виллоу: Шуурга ойг сүйтгэх нь байна.
Лотика: Би гэртээ харьмаар байна!
Виллоу: Шуургыг зогсоохын тулд шидээ нэгтгэх хэрэгтэй. Алив! Чи бол би, дөрвөн сэтгэл холбогдлоо. Илбэ бидний найз, бидний ид шидийн хүч одоо хоорондоо тохирно.
Виллоу: Болохгүй байна. Чи ид шидээ барьж чадахгүй байна Лотти!
Лотика: Гэхдээ би айгаад байна.
Виллоу: Одоо айх цаг биш, ойлгож байна уу?
Гре: Болиоч,чи түүнийг бүр айлгаад байна.
Вале: Маргалдахаа больцгоо.
Виллоу: Дахиад хийцгээе. Олон удаа.
Виллоу: Вальдтраут. Вальдтраут!
Гриммуур: Үгүй ээ.
Виллоу: Валдтраут... Салхи чинь Вальдтраутыг унагачихлаа. Чи хүчээ хянаж чадсангүй
Вале: Гэхдээ салхи яагаа ч үгүй шүү дээ. Юу болсныг ойлгохгүй байна.
Лотико: Хөөе Виллоу!
Виллоу: Намайг тайван орхи. Гуйя. Чамайг олчихвол ойгоо хамгаална гэж бодсон. Бүгд дэмий зүйл байж.
Гре: Чамайг бидэнтэй хамт байна л гэж бодсон юмсан. Алив явцгаая.
Эрэгтэй: Өдрийн мэнд. Жозеф Оберле, би энэ газрыг хариуцдаг байгаль хамгаалагч.
Адам: Өдрийн мэнд.
Адам: Танд юугаар туслах уу эрхмээ?
Оберле: Оберле. Би орж болох уу?
Адам: Тэгэлгүй яахав. Ямар нэг зүйл болоо юу?
Оберле: Харин л дээ. Гомдол гарсан. Танай ойн мод унасан байна лээ.
Адам: Тиймээ өчигдрийн шуурганаас болсон байх.
Оберле: Тиймээс эзнийх нь хувьд замаа цэвэрлэх ёстой.
Виллоу: Гэхдээ хэн ч явдаггүй зам шд.
Оберле: Тэгсэн ч ялгаагүй гэж айж байна охин минь. Замаа тодорхой болгоод дахин ийм зүйл болгохгүйн тулд... замын ажил хийсэн нь дээр байх.
Адам: Их үнэтэй сонсогдож байх чинь.
Оберле: Харин ч үүнийг хийхгүй бол төлөх торгууль чинь өндөр болно шүү. Уучлаарай, ноён Флинн, гэхдээ би зүгээр л ажлаа хийж байна.
Адам: Би арга олно оо. Бид дууслаа. Зарах хэрэгтэй.
Виллоу: Үгүй ээ ааваа. Тэгж болохгүй. Тас шувууд ойг огтлоод... худалдааны төв барина гэсэн. Аав аа, гуйя! Хоёулаа шийдэл олно оо.
Адам: Яаж?
Гүндүла: Сайн уу? Би зах орчхоод ирлээ. Юу болоо вэ? 7 хоног бороо цутгачихсан юм шиг царайтай байх чинь. Би амттай луувангийн шөл хийгээд өгье. Нээрэн Виллоу... аав чинь чамайг хамтдаа цагийн өнгөрөөдөг байснаа санахгүй байгаа гэж хэлсэн. Чи мартчихсан юм уу?
Виллоу: Мартах?
Гриммуур: Би чамд туслах уу, Виллоу? Ой санамж арилгах аа?
Виллоу: Тас шувуудын ойг худалдаж
авахыш нь мартуулмаар байна.
Гриммуур: Тэгж болохгүй ээ Виллоу. Энэ чинь хэтэрхий аюултай. Ганцхан дусал... уусан хүн
өдрийн хоолондоо юу идсэнээ мартдаг.
Виллоу: За тэгвэл...
Гриммуур: Гэхдээ энэ шил чинь тэдний бүх амьдралыг мартуулахаас гадна хайртай хүмүүсийг нь ч мартуулна.
Виллоу: Чиний зөв. Муухай санаа байна. Бүр толгой өвдчихлөө. Чамд мэддэг шившлэг байна уу?
Гриммуур: Байлгүй яахав. Хараад ирье. Энд. Ходоод өвдөх, хоолой өвдөх, толгой өвдөх. Виллоу?
Виллоу!
Виллоу: Бүр мартчихаж. Би бол шулам. Миний хайж байгаа зүйл надад ирнэ шүү дээ. Яг одоо, яг энд. Нууц үг. Ямар нууц үг байсныг нь уншмаар байна. Боббелчен Боббелчен? Хэзээ ч байгаагүй мэт.
Эмэгтэй: Флинн бидэнд ойгоо зарна.
Эр:Тийм ээ тэгэх л ёстой Дахиж шуурганд унасан юм шиг мод хөрөөдөх гэж зовохгүй.
Эмэгтэй: Үнэхээр бүтчихлээ шүү.
Эрэгтэй: Тийм ээ сайн ажиллаа. Тэр их хэмжээний торгууль төлөх ёстой. Түүнийг бүр сүйрүүлэх биз.
Эмэгтэй: Тэр ч одоо дууслаа даа. Дахиж босохын аргагүйгээр.
Эрэгтэй: Тийм шү. Амтат бялуу.
Эмэгтэй: Чи нэг зүйл мартаагүй юу?
Эрэгтэй: Юуг хонгор минь?
Эмэгтэй: Миний кофе.
Эрэгтэй: Тийм ээ, кофе, мэдээжийн хэрэг... уучлаарай! За аваад ирлээ.
Эмэгтэй: Баярлалаа. Кофе.
Виллоу: Үүнийг Валдтраутын төлөө.
Эмэгтэй: Сайн уу нархан минь?
Эрэгтэй: Сайн уу!
Эмэгтэй: Боббелчен чи юу хийж яваа юм?
Хүү: Сургууль эрт тарчихсан.
Эмэгтэй: Эмээгийндээ очмоор байна уу? Аав ээж нь удахгүй очно оо. Тэгээд хамтдаа оройн хоол идэцгээе.
Хүү: Пицца идэж болох уу?
Эрэгтэй: тийм ээ, пицца идэцгээе!
Гриммуур: Гэхдээ ганцхан дусал л тэдний амьдралыг мартуулж... хайртай бүх хүмүүсийг нь ч мартуулна.
Эмэгтэй: Баяртай.
Эрэгтэй: Баяртай. Хөөрхөн гэдэг нь. Хүү хүрээд ирж. Тиймээ.
Виллоу: Битгий уу!
Эмэгтэй: Флинны охин!
Виллоу: Та хоёр хүүгээ мартчихна.
Эрэгтэй: Гартаа юу барьчихсан байгаа юм?
Адам: Чи юу хийчихсэн юм?
Виллоу: Намайг уучлаарай.
Эрэгтэй: Ер нь бол хулгай л даа. Эвдээд орж ирж л байдаг.
Адам: Эхлээд шалгах хэрэгтэй.
Эмэгтэй: Хяналтын камерт бүгд бичигдсэн байна лээ.
Эрэгтэй: Бичлэгэн нотлох баримт.
Адам: Тийм л дээ. Тэгвэл охинтойгоо ярилцаад шийдчихье.
Эрэгтэй: Хүлээгээрэй энэ тийм энгийн зүйл биш.
Эмэгтэй: 11 настай охин чинь шүүхэд дуудагдахад хэтэрхий залуу байна. Гэхдээ түүний зан байдал жаахан
Эр, эм: анхаарал татахуйц.
Эр: Тийм ээ, бид хоёр бодож үзээд ингэж анхаарал татсанаас хүүхэд халамжийн газрын найзуудтайгаа холбож өгөхөөр шийдсэн. Эцсийн эцэст ганцаараа хүүхэд өсгөх амаргүй шүү дээ.
Адам: Хэн түүнийг надаас салгахгүй шүү.
Эр: Бид өмнө нь олон л зүйлтэй таарж байсан. Гэхдээ та бүгдийг нь тайван замаар шийдмээр байгаа бол үнэхээр тэгмээр байгаа бол-
Эм: Ойгоо бидэнд өгчих.
Эр: Тийм ээ ой.
Адам: Энэ чинь шантааж шүү.
Эм: Гэрээ гэж нэрлэцгээе.
Эр: Хоёр талын эрх ашгийн үүднээс.
Эм: Бидэнд ойгоо зар. Тэгвэл чи биднийг дахиж хэзээ ч харахгүй бас их өрнөөсөө ч сална. Мөн бүх стресс!
Виллоу: Үгүй ээ, ааваа тэгж болохгүй, тэд Валдтраутыг унагаж, ...
Адам: Виллоу!
Эм: За яахав. Тэгвэл бид хүүхэд халамжийн найзруугаа ярих хэрэгтэй болох нь.
Эм 2: Сайн байна уу, хүүхэд халамжийн газарт холбогдлоо. Юугаар туслах уу?
Адам: Хүлээгээрэй! Би чамд ойгоо зарна.
Виллоу: Үгүй ээ! Аав аа! Гуйя! Ааваа гуйя! Үгүй ээ, үгүй, гуйя! Ингэж болохгүй шүү дээ. Тэд ойг огтлоно шүү дээ.
Адам: Виллоу.
Виллоу: Намайг уучлаарай. Та нарыг хамгаалах гэж оролдсон ч чадсангүй.
Альвина: Чи ганцаараа ойгоо хамгаалж чадахгүй.
Виллоу: авга эгч альвина?
Альвина: Ийм хэцүүү ажил болохоор л дөрвөн шулмын хосолсон хүч хэрэг болдог юм.
Виллоу: Бид хүчээ нэгтгэсэн ч бүтээгүй шүү дээ. Би зөндөө уурласандаа Вальдтраутын үхэлд Валентинаг буруутгачихсан. Хэдий түүний буруу биш байсан ч гэсэн. Бусад найзууддаа ч муухай хандчихсан. Одоо хэн нь ч надтай нийлэхгүй байх аа.
Альвина: Чи хамгийн аюулт шившлэгээс ч илүү их зориг шаарддаг зүйл хийх хэрэгтэй. Хэрвээ чи тэдэнд зүрх сэтгэлээ нээвэл та нар нэг хүн шиг болж хүч чинь нэгдэнэ. Эрхэм залуу шуламуудад, өнөөдөр 5 цагт хуучин оршуулгын газарт ирээрэй.
Би нэг зүйл хэлмээр байна. Үүний дараа надтай нийлэхгүй гэсэн ч би ойлгоно оо. Гэхдээ надад дахиад нэг боломж өгөөч. Найз Виллоу нь.
Вале: Чи юу хэлэх гэсэн юм?
Гре: БҮр оршуулгын газарт шүү.
Виллоу: Би нэг зүйл ойлгосон. Бидний өмнөх шулмууд илбээс илүү зүйлээр хоорондоо холбогдсон. Тэд найзууд байсан. Би байнга л найз хэрэггүй гэж боддог байсан. Ганцаараа хийж чадна л гэж боддог байлаа. Гэхдээ тийм биш юм байна.
Хүн бүрт найз хэрэгтэй. Тэгээд та нар надад хэрэгтэй байна. Бас уучлалт гуймаар байна. Валдтраут унасан нь салхины буруу биш. Харин ч Валдтраутыг хамгаалахыг хүссэн. Энэ бол Тас шувууд байсан. Тэд ойн замыг хаахын тулд түүнийг хөрөөдөөд аавыг улам их өрөнд оруулчихсан. Валентина, чамайг буруутгаж байсанд уучлаарай.
Тэгээд чам руу тэгж хашгирах ёсгүй байсан юм. Намайг уучлах уу?
Вале: Мэдээж. Эцсийн эцэст бид шулам эгч дүүс шүү дээ.
Гриммуур: Би тусалмаар байна л даа гэхдээ та нар өөрсдөө хийх хэрэгтэй.
Виллоу: Хэдийн тусалчихсан шүү дээ.
Лотика: Тийм шүү бидэнд хичээл заасанд баярлалаа Гриммуур.
Вале: Хоёр М хоёр У-тай. Бид ойгоо хамгаална.
Виллоу: Хамтдаа юу? Хамтдаа!
Виллоу: Гал.
Гре: Ус.
ЛОтика: Газар.
Вале: Агаар.
Бүгд: Шулам эгч дүүс.
Эрэгтэй: Болчихлоо. Энэ ойг огтолцгооё.
Эмэгтэй: Энэ юу болоод байна аа?
Эрэгтэй: Бүгдийг нь огтолцгооё.
Эрэгтэй 2: Чи яагаад намхан болчхов?
Эрэгтэй: Өмнө нь намаг байгаагүй дээ.
Эрэгтэй: Юу? Эрэгтэй 2: Туслаач! Надад туслаач!
Эрэгтэй: Би ч гэсэн шигдээд байна.
Эрэгтэй: Би гацчихлаа!
Виллоу: Лотти, чиний ээлж. Алив!
Лотти: Газар дээр ирээрэй. Бид ойгоо хамгаалах ёстой. Уучлаарай.
Виллоу: Зүгээр дээ хичээсэн шүү дээ.
Вале: Би хийх гээд үзье.
Эрэгтэй: Тэндээс эхлэх байх аа?
Эрэгтэй 2: Юу болоод байна аа?
Эрэгтэй: Энэ юу вэ?
Гриммуур: Үнэг чамайг ямар нэг шалтгаанаар энд авчирсан.
Виллоу: Тиймээс би ойгоо хамгаалж чадна.
Эрэгтэй: Надад хэлээч хонгор минь, чи үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна уу?
Эмэгтэй: Үргэлжлүүлэлгүй яахав.
Эрэгтэй: Зөв шүү.
Эмэгтэй: Хараач ямар хөөрхөн юм бэ? Ганцаараа юу хийж байгаа юм?
Вале: Тэр ганцаараа биш.
Эрэгтэй: Холдоод өгөхгүй юу?
Бүгд: Би бол чи, дөрвөн сэтгэл холбогдлоо. Илбэ бидний найз, бидний ид шидийн хүч хоорондоо нийлэх болно.
Эрэгтэй: Хүлээгээрэй.
Эрэгтэй: Үгүй, үгүй. Зогс! Юу болоод байна аа? Зогс, зогсоо!
Эмэгтэй: Чадахгүй байна. Зогсоож чадахгүй байна.
Эрэгтэй: Хонгор минь!
Эмэгтэй: Өөрөө жолоодоод байна.
Эрэгтэй: Машинаа болгоомжтой. Туслаач! Битгий гуйя!
Эмэгтэй: Машин!
Эрэгтэй: Үгүйээ! Зогсоорой!
Охид: Илбэ миний хүслийг биелүүлдэг. Одоо зогсоорой.
Эмэгтэй: Та нар харамсана даа.
Эрэгтэй: онгор минь! Хонгор минь! Эндээс гарцгаая! Энэ бүхэн юу вэ?
Виллоу: Ой та нарыг хүсэхгүй байна. Яваад хэзээ ч битгий эргэж ирээрэй.
Эрэгтэй: Чи дураараа л чалч, гэхдээ ой биднийх. Энэ гэрээ нь байна.
Виллоу: Одоо гэрээ чинь ийм боллоо.
Эрэгтэй: За яахав чи тэнэг ойгоо ав.
Эмэгтэй: Холд.
Гре: Эндээс хурдан яв.
ЛОтика: Эргэж битгий ирээрэй.
Эрэгтэй: Хонгор минь, гуйя!
Виллоу: Хэдүүлээ хөөчихлөө.
Лотика: Ойгоо ч аварчихлаа.
Вале: Бүгд хамтдаа!
Виллоу: Баярлалаа.
Адам: Хонгор минь.
Виллоу: Ааваа.
АДам: Энд юу болоод байгаа юм бэ? Би ноён Форстерлд хэлэх гэж байсан юм...
ОБерле: Оберле.
Адам: Бид ойгоо зарчихсан гэж хэлэх гээд.
ОБерле: хүмүүс орилолдоод ойгоос гарч байсан.
Адам: Сая хүмүүс тэднийх үү?
Виллоу, чи дахиад юу хийчихсэн юм бэ?
Виллоу: Таснууд бодлоо өөрчилсөн. Ойг хүсэхээ больчихсон.
Адам: юу гэнэ ээ?
Гре: Битгий асуу.
Адам: За за. Гайхалтай ч гэлээ өрөө яаж төлөх болж байна аа?
Оберле: Үгүй ээ! Байж боломгүй юм. Бурхан минь гэж энэ чинь итгэмээргүй юм.
Виллоу: Бүх зүйл зүгээр үү?
Оберле: Үгүй ээ. Үгүй ээ тийм л дээ. Тэнд байгааг харж байна уу?
Гре: Тэр бяцхан цэцэг үү?
Оберле: Бяцхан цэцэг ээ? Энэ бяцхан цэцэг биш. Энэ бол мөнх бусын нууцлаг цэцэг. Энэ төрлийн ургамал одоогоор бол устаж үгүй болсон. Гэхдээ энд байж байдаг. Энэ харин ононис натрикс байна.
Их ховордсон ургамал шүү дээ.
Виллоу: Чиний ойг хамгаалах гэж ургуулсан цэцэг биш үү?
Лоти: Шившлэг бүтсэн бололтой.
Оберле: Тэгвэл ойг улсын хамгаалалтад оруулах ёстой. Зөвхөн үүгээр ч зогсохгүй. Байгаль хамгаалах газар үүн шиг ойг хамгаалахад нэлээд их мөнгө өгдөг.
Виллоу: Тэгвэл бид өрөө төлж чадах нь.
Адам: Ашгүй дээ.
Оберле:Түргэн мэдээ хүргэдэг хэрэг.
Адам: Та нар хийчихлээ. Яаж хийснийг чинь мэдэхгүй ч үнэхээр чадлаа шүү. Баярлалаа!
Адам: Хамт явах уу?
Виллоу: Ойдоо үлдэнэ ээ.
Адам: Тэгэлгүй яахав.
Виллоу: Чи чадлаа ЛОтти. Шившлэг чинь бүтчихлээ.
Вале: Газар шороогоор ойгоо хамгаалах санаа чинь бүтсэнээр барахгүй Валдтраутыг ч амьлуулчхаж.
Гре: Тиймээ. Эцсийн эцэст хамгийн жижиг ид шид
бол хамгийн агуу нь.
Гриммуур: Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй. Болгоомжтой байгаарай, би үрчийх нь байна.
За ямар хамаа байх вэ?
Виллоу: Та нар мэдэх үү? Альвина эгч надад өгсөн хамгийн сайхан бэлэг ой эсвэл шулмын байшингийн аль нь ч биш байж. Бүр ид шид ч биш.
Лотти: Тэгээд юу байсан юм?
Виллоу: Хамгийн сайхан бэлэг бол та нар байж!
Виллоу: Баярлалаа Альвина эгчээ.
Гре: Хэдүүлээ чанга хэлцгээе.
Охид: Баярлалаа, Алвина эгчээ.
ТРЭЙЛЭР
Эмэгтэй: Тавтай морил, Виллоу. Өөрийнхөө хэн болохыг
Виллоу: Би сонсож байна.
Эмэгтэй: ...нээх...
Охин: Юу сонссон гэж?
Эмэгтэй: Цаг нь ирлээ.
Виллоу: Ойг.
Бичиг: 2025
Эмэгтэй: Чамд шулмын хүч бий, Виллоу.
Виллоу: Шулам гэнэ ээ? Сайн уу?
Бичиг: Ид шидийг нээж
Эмэгтэй: Гал, ус, газар, шороо.
Бичиг: махбодийг сурч
Гриммуур: Дөрвөн хүчний бэлэгдэл залуу дөрвөн шулам. Хамтдаа байж л...
Бичиг: хүчийг мэдэр
Охид: Ид шид бидний найз болооч.
Гриммуур: Та нар шидийн хүчээ олох болно.
Охид: Бидний шид нэгдэх болтугай.
Бичиг: Виллоу нэртэй охин
Гречен: Бид нар тэгээд шүүр унаад нисэх юм уу? Ид шидээр шарсан төмс гаргаад л, байнга амраад л.
Back to episodes Go home