Big Deal

Киноны нэр: Сөжүний дайн
Дүрүүдэд:
Пюу дарга - 50-55 настай, эрэгтэй, Гүкбугийн санхүү хариуцсан хэлтсийн дарга, гэр бүлээ орхин насаараа компанид ажилласан

Сок захирал - 60-65 настай, эрэгтэй, мөнгөнөөс өөр зүйл мэдэхгүй, Гүкбугийн захирал

Инбом ахлах - 30-35 настай, эрэгтэй, ухаантай, Солкуинд ажилладаг санхүүгийн зөвлөгч

Кү өмгөөлөгч - 40-45 настай, эрэгтэй, Мүмён хуулийн фермд ажилладаг.

Бэк Сонбим туслах - 25-30 настай, эрэгтэй, Инбомын туслах

Сон туслах - 30-35 настай, эрэгтэй, Пюу даргын туслах, махлаг









 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Текст: ЭНЭХҮҮ КИНО НЬ АЗИЙН САНХҮҮГИЙН ХЯМРАЛЫН ҮЕИЙН БОДИТ ҮЙЛ ЯВДЛААС СЭДЭВЛЭН БҮТЭЭВ. БҮХ ДҮРҮҮД, БАЙРШИЛ, БАЙГУУЛЛАГА НЬ  ЗОХИОМОЛ БОЛНО. ӨМНӨД СОЛОНГОС УЛС ОЛОН УЛСЫН  ВАЛЮТЫН САНГААС ТУСЛАМЖ ХҮСЭВ.

Эрэгтэй сурвалжлагч:  Засгийн газар Олон улсын валютын сангаас тусламж хүсэхээр боллоо.   Гүкбу нь дампуурах эрсдэлийн эрмэг дээр ирээд байна.   Ард түмний сөжүний ирээдүй улам бүрхэг болоод байна.

Текст: СӨЖҮНИЙ ДАЙН 1997 ОН  НЬЮ ЙОРК СОЛКУИН ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ГРУПП Гүкбу, СӨҮЛ

Эрэгтэй сурвалжлагч 2: Хэтрүүлсэн өргөжилт болон замбараагүй удирдлагатай гэх хатуу шүүмжлэл өртөж, зээлийн эргэн төлөлтийн дарамтад орсон Гүкбу нь өнөөдөр зургаан охин компанидаа эхний дефолтоо зарлалаа. Гүкбу нь есөн удаагийн санхүүгийн төлөлт болох  82 тэрбум 50 сая вон төлж чадахгүйн улмаас   төлбөрийн чадамжгүй болоод байна.

Сок захирал: Ерөнхийлөгчийн ордноос тэгээд юу гэж байна?

Пюу дарга: Тодорхой сэргэлтийн төлөвлөгөөгүй бол дахиж уулзах боломжгүй гэнэ.

Сок захирал: Сонгуулийн үеэр хамаг мөнгө идчихээд, новшууд чинь.

Пюу дарга: Гадаа сэтгүүлчид...

Сок захирал: Соёлгүй гөлөгнүүд...

Пюу дарга: Захирал аа. Олон нийт Гүкбуг аваръя хөдөлгөөн өрнүүлж байгаа гэнэ. Бид ч гэсэн компанийн талаас ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй юм биш үү?

Сок захирал: Сонссон биз дээ? Бид тийм ч амар бууж өгөхгүй шүү. Хэзээ ч бууж өгч чадахгүй. Солонгос улсын номер нэг бренд дампуурч болно гэж үү дээ? Гэтэл энэ новшийн сурвалжлагч нар Гүкбуг хэт их өргөжсөнөөс болж дампуурч байна гэж солиорч байна лээ. Би өргөжилт хийсэндээ огт харамсахгүй байна. Дайн эхэллээ шүү. Гарцгаа! Пюу дарга аа.

Пюу дарга: За?

Сок захирал: Уулзаад үз. Чадварлаг өмгөөлөгч гэнэ. Бараг бүх томоохон компаниуд зөвлөгөө авдаг гэнэ.

Пюу дарга: Ойлголоо... Мүмён?

Текст: КҮ ЁНМУ САНХҮҮГИЙН АЛБАНЫ ДАРГА ПЮУ ЖУНГРУГ

Кү өмгөөлөгч: Ажил дээрээ дуудвал би очиж болох байсан шүү дээ.

Пюу дарга: Аан... Шүүх хурал ямар болдгийг сонирхоод хүрээд ирсэн юм.

Кү өмгөөлөгч: Аан, за.

Пюу дарга: Өмгөөлөгч өө. Өнөөдрийн шүүх хурлын шийдвэрийн талаарх таны бодлыг асууж болох уу?

Кү өмгөөлөгч: Харин л дээ... Охин компаниудыг нэгтгэж, гадаад хөрөнгийн нөлөөллийг саармагжуулсан нь Тэсон группийн удирдлага талаас эерэг нөлөө үзүүлсэн боловч...

Эрэгтэй шүүгч 1: Эерэг нөлөө үзүүлсэн нь үнэн боловч...

Кү өмгөөлөгч: Удирдлагын зөв үйлдэл гэж үзэх боломжгүй.

Эрэгтэй шүүгч 1: Удирдлагын зөв үйлдэл гэж үзэх боломжгүй.

Кү өмгөөлөгч: Шүүхэд өр зохицуулах хүсэлт гаргана уу.

Сок захирал: Зохицуулах аа?

Кү өмгөөлөгч: Шүүхэд өр барагдуулах хугацааг сунгаж, зохицуулах хүсэлт гаргаж байна гэсэн үг. Мэдээж хэрэг тэр хугацаанд захирал таны удирдах эрх 100 хувь хамгаалалтад байна.

Пюу дарга: Тийм юм байсан юм уу? Би анх удаа л сонсож байна.

Кү өмгөөлөгч: Тийм ээ, шинээр хэрэгжүүлж байгаа  систем байгаа юм. Магадгүй Гүкбу... анхдагч нь болох байх. Хэрэв зөвшөөрчихвөл  таван жилийн турш зөвхөн хүүг нь төлнө. Охин компаниудыг  дахин зохион байгуулж байх явцад, эд хөрөнгө зарахын зэрэгцээ удирдлагын эрхээ хадгалж, таван жилийн дараа үндсэн өрийг төлөхөд болно.

Сок захирал: Таван жилийн дараа төлж чадахгүй бол яах вэ?

Кү өмгөөлөгч: Зээлдүүлэгчид шүүхэд  дампуурлын тухай өргөдөл гаргах байх. Юуны өмнө, өр зохицуулах хүсэлт гаргаад, дараа нь өр барагдуулахад туслах зөвлөх фирмээ олох хэрэгтэй. Ихэнх зээлдүүлэгчид өрийг хариуцлагатайгаар  барагдуулахыг талыг илүүд үздэг.

Сок захирал: Хэрэв өр зохицуулах хүсэлт батлагдвал, Гүкбугийн бүх хууль эрх зүйн хэргийг Мүмёнд хариуцуулах болно.

Кү өмгөөлөгч: Чадах бүхнээ хийх болохоор та итгэж болно оо.

Сок захирал: Найдлаа шүү.

Кү өмгөөлөгч: Хичээх болно оо.

Бэк Сонбим туслах: Чуэ Инбом ахлагч? Танилцсандаа таатай байна, Бэк Сонбим гэдэг. Гордон захирал явуулсан юм. Солкуины Хонг Конг дахь салбарын ерөнхий захирал. Таныг дагуулаад ир гэсэн ч,  хараахан хуулийн машингүй болохоор өөрийнхөө машинаараа ирчихсэн.

Инбом ахлах: Гордон захирал хаана байгаа юм?

Бэк Сонбим туслах: Ганнамын Микро барилга. Тэнд дагуулаад ирээрэй гэсэн. Ахлагч аа?

Инбом ахлах: Дараа долоо хоногоос ажиллана гэсэн билүү? Завтай байгаа дээрээ зугаацаад ав. Түр унаж болно биз дээ?

Сок захирал: Солкуин Солонгост салбар нээнэ гэж би огт төсөөлөөгүй юм байна. Учрах тавилантай хүмүүс гэдэг нь энэ үү дээ?

Инбом ахлах: Захирал таныг анхны үйлчлүүлэгчээ  болгож байгаадаа баяртай байна гэнэ.

Сок захирал:  Баярлалаа.  Пюу дарга аа.

Пюу дарга: За?

Сок захирал: Солкуин манай зөвлөхөөр  ажиллаж байгааг зарлахад л зээлдүүлэгчид тайвшрахгүй гэж үү дээ?

Пюу дарга: Тийм шүү.

Инбом ахлах: Итгэх л юм бол таны хүссэн үр дүн  заавал үзүүлэх болно.

Сок захирал: Бичиг баримттай танилцсан байх. Бид... бүрэн шинэчлэх хийх шаардлагатай байх даа?

Инбом ахлах: Тийм ээ, захирал аа. 20 охин компаниас Гүкбу Дистрибюшнийг багтаан нийт 12 охин компанийг зарж, үндсэн бизнесээс бусдад нь дампуурлаа зарлах хэрэгтэй.

Сок захирал: Пюу дарга аа, компани тухай материал... бүрэн зөв харуулсан юм уу?

Пюу дарга: Тийм ээ, харуулах боломжтой бүгдийг харуулсан.

Сок захирал: 12 охин компанийг зараад, бусдыг нь дампуурлаар дуусга гэсэн үү? Бид арай ч тэгэх бологүй биз дээ?

Инбом ахлах: Та бүхний өгсөн материалыг сайтар судалсан. Таван жилийн дараа эргэн төлөлтөд  хэрэгтэй төлбөр хоёр их наяд давж байгаа биз дээ?

Сок захирал: Нууцлалын гэрээнд гарын үсэг зурвал үлдсэн бүх мэдээллийг үзүүлье.

Пюу дарга: Захирал аа, бид хараахан үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгээгүй байна шүү дээ.

Инбом ахлах: Гэрээг Хонг Конг дахь Солкуин судалж байгаа. Хэрэв итгэлцэлтэй холбоотой асуудал байгаа бол...

Пюу дарга: Би Солкиунд итгэхгүй байгаадаа биш ээ. Таны хэлсэн материалыг дахиад жаахан бодох хэрэгтэй байх гэж бодож байна.

Инбом ахлах: Нэмэлт материал байгаа бол  бид шалгах нь зүйтэй. Мэдээж хэрэг Пюу даргын хэлсэнчлэн, нухацтай шийдэх хэрэгтэй ч, ганц зүйлийг баттай хэлж чадахаар байна. Захирал аа... Солкуин... Гүкбу группийн сүүлчийн дампуурлыг хааж өгөх болно. Мөн... таны удирдах эрхийг заавал хамгаалж өгөх болно.

Инбом ахлах: Удирдах эрхээ хамгаалахын тулд бэлэн мөнгө бэлдэх хэрэгтэй. Гадаад дахь охин компаниудын хувьцааг зарах нь зүйтэй. Гүкбугийн гадаад дахь салбаруудын дунд зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй нь Гүкбу Япон юм.

Пюу дарга: Ахлагч аа, ахлагч аа. Өнөө орой танд зав байгаа болов уу?

Инбом ахлах: Бололгүй яах вэ? Угаасаа тантай нэг ярилцаж,  ууж суумаар байсан юм.

Пюу дарга: Яг ч уухын тулд биш л дээ. Харуулах зүйл байна аа.

Инбом ахлах: Аан... За. Тэгье.

Пюу дарга: Тэгвэл би түрүүлээд хүлээж байя.

Текст: НАМЯНЖҮ ДЭХ ГҮКБУ ҮЙЛДВЭР

Пюу дарга: Гүкбугийн анхны бэлэг тэмдэг нь  нисдэг морь байсан юм. Харин одоо бар болж өөрчлөгдсөн. Солонгосын дайн дууссаны дараа, өмнөх захирал маань Солонгосын хойг бар шиг харагддаг гээд...

Үйлдвэрийн туслах: Дарга аа!

Пюу дарга: Аан, тэндээс ирж байна. Энэ манай Таб нэртэй шинэ бүтээгдэхүүн байгаа юм. Жаахан амтлаад үзэх үү?

Инбом ахлах: Одоо юу?

Пюу дарга: Тийм ээ.

Инбом ахлах: Гашуун бас чихэрлэг юм.

Пюу дарга: Тийм шүү. Угаасаа сөжү гашуун, чихэрлэг шүү дээ. Бидний амьдралтай төстэй биш гэж үү? Тэгээд болоо юу? Өөр зүйл амтлагдах ёстой доо.

Инбом ахлах: Нэг тийм...

Пюу дарга: Нэг тийм...

Инбом ахлах: Жаахан...

Пюу дарга: Жаахан...

Инбом ахлах: Нэг...

Пюу дарга: Зөөлхөн?

Инбом ахлах: Зөөлхөн...

Пюу дарга: Тийм ээ, зөөлхөн.

Инбом ахлах: Бас... Нэг тийм...

Үйлдвэрийн туслах: Сэтгэл сэргэм?

Инбом ахлах: Сэтгэл сэргэм байна.

Пюу дарга: Тийм ээ, бид зөөлхөн, сэтгэл сэргэм бүтээгдэхүүнтэй болмоор байсан юм. Та маш сайн амталсан байна. Их сайн байлаа.

Пюу дарга: Бидэнд яг одоо... өөрийн компанидаа ажиллаж байгаа мэт ажиллах зөвлөх фирм хэрэгтэй байна. Солкуин шиг том газар үйлчилгээний төлбөртөө  амь насаа зориулахгүй байх л даа. Бидэнд... бүх эрсдэлийг хамт үүрэх хамтрагч хэрэгтэй байна шүү дээ.

Инбом ахлах: Дарга аа... жаахан зохисгүй асуулт байж магадгүй л дээ. Яагаад ингэж их хичээгээд байгаа юм?

Пюу дарга: Юуг?

Инбом ахлах: Юу гэсэн үг вэ гэвэл... Компани чинь таныг зохих ёсоор шагнадаг гэж үү? Үнэхээр үнэнч байхаар чинь л...

Пюу дарга: Ёстой нэг... Энэ үнэнч байх тухай биш ээ. Би угаасаа сөжүд дуртай. сөжүний компанид ажиллаж байгаадаа ч дуртай. Компани сайн байвал надад ч сайн. Компани хэцүү болохоор надад ч гэсэн хэцүү. Тийм л байна.

Инбом ахлах: Сок захирал... үнэхээр азтай хүн юм аа.

Пюу дарга: Үгүй дээ.

Инбом ахлах: Таныг харсан чинь... Эцэг маань ч гэсэн компанидаа тань шиг хүн байсан байх гэж бодогдож байна.

Пюу дарга: Тэтгэвэртээ гарчихсан байх даа?

Инбом ахлах: Өөд болоод... 10 жил болж байна. Их завгүй хүн байсан болохоор нэг их дурсамж байхгүй ээ. Новш гэж... Эцэг маань Гүкбу сөжүд  үнэхээр их дуртай байсан сан. Дарга аа.

Пюу дарга: За?

Инбом ахлах: Би үнэхээр өөрийн ажил гэж бодон... хичээх болно.

Пюу дарга: Баярлалаа. Нэг барьчих. Архи үнэхээр амттай байна шүү. Түр хүлээгээрэй. Өнөөдөр нэг сайн явчихдаг юм билүү? За.

Инбом; Пюу дарга хоёр: Төлөө!

Сон туслах: “Гүкбу ургамлын бэлдмэл” гэж сонсож байсан уу? Би та бүхэнд харуулъя. Эхлээд өндөгний шарыг хийгээд, ургамлын бэлдмэлээ хүртэл хийчихвэл Гүкбу ургамлын бэлдмэл  бэлэн боллоо!

Пюу дарга: За! Уучих. Уучих.

Инбом ахлах: Ууж чадахгүй нь ээ.

Сон туслах: Биед чинь сайн шүү.

Бэк Сонбим туслах: Үүнийг яаж уух юм бэ?

Пюу дарга: Үнэхээр амттай гээд байхад.

Инбом ахлах: Үнэхээр зэрлэг юм аа.

Инбом ахлах: Хэзээ харих юм бэ?

Пюу дарга: Ажилдаа явах хэрэгтэй.

Пюу дарга: Сургалтын төвийг ч гэсэн зарсан нь дээр юм байна. Цаг бүүр оройтчихож. Хоол идэхээр явцгаая. Нэг хундага уунгаа...

Сон туслах: Болж байна. Гоё доо!

Пюу дарга: Зах зээлийн судалгаа хийхээр явцгаая.

Зөөгчид: Сайн байна уу, сайн байна уу? Сайн байна уу, сайн байна уу? Үргэлж!

Эр 1: Таб!

Эр 2: Таб!

Эм 1: Таб!

Эр 4: Таб!

Зөөгчид: Таб!

Пюу дарга: Би Гүкбугийн ажилтан байгаа юм аа.

Эр 5: Энэ юу юм бэ?

Пюу дарга: Шинэ бүтээгдэхүүн байгаа юм. Нэг амсаад үзээч.

Эр 6: Энд нэг шилийг авъя.

Пюу дарга: За, за, очлоо. Инбом аа, Инбом аа. Аваачаад өгчих. Энэ хүн аваачаад өгнө өө. За, яваарай.

Инбом ахлах: Гүкбугийн шинэ бүтээгдэхүүн байгаа юм. Зөөлхөн бас сэтгэл сэргэм шүү.

Инбом ахлах: Гэртээ харих хэрэгтэй шүү дээ. Явъя, явъя. Одоо болно оо! Явъя, явъя.

Пюу дарга: Бүх юмаа гаргачихсан юм чинь өлсөж байгаа байх аа.

Инбом ахлах: Яв л даа!

Пюу дарга: Ам чинь цангаж байгаа биз? Ганц хундага уух хэрэгтэй шүү дээ.

Эмэгтэй сурвалжлагч 1:  Сөүлийн шүүх Гүкбугийн өр зохицуулах хүсэлтийг баталлаа.   Дампуурлаас зайлсхийсэн Гүкбу нь   удирдлагын эрхээ хадгалж,   өр төлөх хугацаагаа таван жилээр  хойшлуулах боломжтой боллоо.   Гүкбугийн нийлүүлэгч талаас  борлуулалт өнгөрсөн жилийхээс нэмэгдэж,    цэвэр орлого 20%-иар өссөн хэмээн   энэ үзүүлэлтэд Сэтгэл амарсан хэмээжээ.

Сок захирал: Сэтгэл амарсан гэнэ ээ? Ямар эргүү нь сэтгүүлчдэд Сэтгэл амарлаа гэж хэлдэг байна аа? Сэтгэл амарсан? Ямар ч инээдтэй юм.

Кү өмгөөлөгч: Хууль эрх зүйн шалгалтын эхний үе шат дууссан. Ажилчид ч гэсэн яг одоо компанидаа  санаа зовж байгаа байх. Энэ нөхцөл байдлыг аль болох ашиглаад цалин бууруулахад ашиглах нь зүйтэй.

Пюу дарга: Цалинг 20%-иар бууруулбал ажилчдад үнэхээр хүнд цохилт болно шүү дээ.

Сок захирал: Кү өмгөөлөгчийг ойлгож байна аа. Пюу дарга насаараа цалин харж амьдарсан болохоор дэлхийг өөрийнхөө өнцгөөс л хардаг. Нэг жижигхэн стаканд түгжигдчихсэн. Нээрэн миний хэлснийг шалгаж үзсэн үү?

Кү өмгөөлөгч: Тэгэлгүй яах вэ, захирал аа. Маш бага хүнээр чимээгүй хөдөлбөл болох юм шиг байна.

Сок захирал: Цаашид Кү өмгөөлөгч компани хуулийн багийнхантай биш, Пюу даргатай л ярилцаж байгаарай.

Кү өмгөөлөгч: За, ойлголоо.

Сок захирал: Дараа долоо хоногт уулзъя.

Кү өмгөөлөгч: За, захирал аа.

Сок захирал: Пюу дарга аа.

Пюу дарга: За, захирал аа?

Сок захирал: Бидэнд таван жил байгаа ч... хангалттай мөнгө хурааж чадахгүй ч юм уу, дунд нь хүүгээ төлж чадахгүй байх вий гэж бодож байсан уу? Тэгвэл шууд хуулийн зохицуулалтад орж, шүүх миний эрхийг булаачихна шүү дээ.

Пюу дарга: Тийм зүйл болохгүй байх аа.

Сок захирал: Пюу дарга аа.

Пюу дарга: За, захирал аа.

Сок захирал: Чи миний энэ сууж байгаа суудлын ачаа... хэр хүнд гэдгийг мэдэх үү?

Пюу дарга: Би яаж...

Сок захирал: Гүкбуг эцэг минь үүсгэн байгуулсан ч, би өргөтгөн байж 70 жил болгосон шүү. Суу, суу. Одоо хэлж байгаа бүхнийг зөвхөн чи бид хоёр л мэдэж байгаа шүү.

Инбом ахлах: Гүкбу зээлдүүлэгч нарын жагсаалтыг гаргасан биз дээ? Дараагийн долоо хоногт бүгдтэй нь уулзалт товло.

Бэк Сонбим туслах:  Долоо хоногийн дотор 30 уулзалт уу?

Инбом ахлах: Тийм ээ. Гүкбу болох зээлдүүлэгч хоёрын харилцааг  сайн ажиглана шүү.

Бэк Сонбим туслах:  Ахлах аа,   Гүкбу бондоор компанийг удирдаж чадна гэж үү?   Хувьцаа ч биш, яагаад бонд хэрэгтэй гэж?

Инбом ахлах: Бонд чинь өрийн гэрээ л гэсэн үг. Гүкбу шиг аюултай нөхцөл байдалд бонд эзэмшигч эзэн нь л гэсэн үг.

Бэк Сонбим туслах:  Гэхдээ...

Эм 2:  Зөөлхөн бас сэтгэл сэргэм.

Пюу дарга: Захирал аа, энэ чинь... төлбөр шамшигдуулсан гэх асуудал үүсэж магадгүй.

Сок захирал: Тэгээд л чиний нэрээр  компани байгуулчихъя гээд байна шүү дээ. Хэрэгтэй материалыг Кү өмгөөлөгчид өг. Гүкбу хувьцаа гарган, ойролцоогоор 200 тэрбум вон хийх хэрэгтэй. Нэмж хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө заръя гэж бодож байгаа. Ямар ч байсан... наад мөнгөөрөө бонд худалдаж ав. Болзошгүй нөхцөл байдлаас л сэргийлж байгаа юм. Юу гэх гээд байгааг ойлгож байгаа биз?

Пюу дарга: Хөрөнгө зарсан мөнгөөр өр төлөх байтал бонд худалдаж авна гэдэг жаахан... Яаж ч бодсон бондоор өөрийгөө арилжаалах нь маш том гэмт хэрэг. Танд дараа нь том асуудал үүсэж...

Сок захирал: Новш гэж! Тэрийг би өөрөө мэдээд хариуцчихна! Манай эцэг өмнө нь, чиний эхийн мэс заслын төлбөрт тусалж байсан гэсэн биз дээ? Би чамд ач хариулах боломж олгож байна шүү дээ. Чимээгүй, хэнд ч мэдэгдэж болохгүй шүү. Одоохондоо бидний бондод хэн ч анхаарал хандуулахгүй шүү дээ. Өртөг бага байгаа дээр нь бид чимээгүйхэн, мэдэгдэхгүйгээр цуглуулах хэрэгтэй. Ойлгосон биз?

Пюу дарга: За, захиарл аа. Тэд бүх бондоо нэрлэсэн үнийн дүнгийн  10%-иар зарна гэнэ ээ.

Сок захирал:  Нээрэн үү?

Пюу дарга: Бонд огт хэрэггүй гэнэ ээ.

Сок захирал:  Болж байна.  Дэён үнэт цаасны газрын бондыг 300 сая воноор худалдаж ав.

Эр 7: Бонд худалдаж авна гэдэг чинь жинхэнээсээ юм уу? Жаахан стрессдээд байсан юм. Чамайг авна гэсэн чинь гэнэт хайран санагдчихлаа шүү.

Инбом ахлах: Чамд байвал хог хэвээрээ л байна. Өндөр үнээр авах болохоор зүгээр зар.

Банкны ажилтан эр: Гүкбугийн бонд худалдаж авах гэж байгаа юм уу?

Бэк Сонбим туслах: Тийм ээ.

Бэк Сонбим туслах: Ахлах аа, өнөөдөр худалдаж авсан бонд  13%-ийн хүүтэй.  Бондын хүүгээ л бодох юм бол   хэдэн жилийн дараа    зөвхөн хүүгээрээ нэлээн ашиг  олчихоор байна шүү.

Инбом ахлах: Харин л дээ. Илүү өндөр өгөөж ч өгч магадгүй.

Пюу дарга: Бом!

Инбом ахлах: 10 сая воноор аваад 13% хувийн үйлчилгээний хураамж авч цуглуулж байгаад 100 сая вон болчихвол... чи яах вэ?

Пюу дарга: Голл! Үзмээр байгаа юм биз дээ?

Пюу дарга: Энэ газар үнэхээр амттай юм аа. Ийм газар байдгийг яаж мэдсэн юм?

Инбом ахлах: Бага байхдаа аавтайгаа хамт хэд, хэд ирдэг байсан юм. Гэхдээ байна аа, та яагаад сагсыг амаараа тоглодог юм бэ? Хийх үйлдэл нь ч ойлгомжтой болохоор байнга булаалгаад байгаа шүү дээ.

Пюу дарга: Угаасаа сагсыг чинь амаараа тоглодог байхгүй юу? Өрсөлдөгчөө амаараа унагаадаг байхгүй юу? Чи миний насан дээр  над шиг байж чадах юм шиг байна уу? Харж л байгаарай.

Инбом ахлах: Тэр хүртэл яах гэж уулзах юм?

Пюу дарга: Гэхдээ чамд болзох бодол алга уу? Угаасаа эмэгтэйчүүдэд таалагддаггүй байх аа. Байнга л Нью-Йорк явна, Хонг Конг явна.

Инбом ахлах: Танд тэгж хэлэх эрх байхгүй байх шүү.

Пюу дарга: Яагаад?

Инбом ахлах: Ийм жижигхэн Сөүл хотод, хоёр цагийн дотор машинаар хаашаа ч явж чадах байтал, Сөүлд амьдарч байж  гэртээ харих тийм хэцүү байна уу? Үр хүүхэд чинь таныг хаячихсан байх аа.

Пюу дарга: Ёстой нэг...

Инбом ахлах: Ямар хурдан уудаг юм бэ? Удаан уу. Би өнөөдөр хүргэж өгч чадахгүй шүү.

Пюу дарга: Чи архи уумаар санагдуулаад байна шүү дээ.

Эмэгтэй сурвалжлагч 1:  Хэдэн өдрийн өмнө,   томоохон гүйцэтгэх захирлуудын дунд    хууль бус гольфын бооцоо илэрсэн билээ.

Согтуу эр 1: Энэ муу новшуудыг дээ...

Эмэгтэй сурвалжлагч 1:  Гүкбу группийн захирал гэдэг нь  тодорхой болсон байна.

Эм 3:  Тийм ээ, Гүкбу группийн захирал мөн.   Байнга ирдэг болохоор царайг нь маш сайн санаж байна.   Ихэвчлэн цохилт тутамд  300-500 мянган воны хооронд бооцоо тавьдаг.   Тэр захирал байнга нэмж,  нэг сая воны бооцоо тавьдаг юм.

Эмэгтэй сурвалжлагч 1:  Татвар төлөгчийн мөнгийг дампуурлыг хойшлуулахад зарцуулж байхад   иргэд нь Гукбог аваръя  хөдөлгөөн зохион байгуулан   тусалж байна.   Гэтэл захирлууд нь...

Инбом ахлах: Аажуухан, аажуухан.

Эмэгтэй сурвалжлагч 1:  Өндөр бооцоотой гольф тоглож байна.

Согтуу эр 1: Эгч ээ, Таб сөжү авахаа болилоо. Өөрийг авъя!

Пюу дарга: Тэр Таб сөжүг нааш нь өгчих.

Эгч 1: За аа.

Пюу дарга: Дахиад нэг Таб авъя. Таб шүү, Таб!

Инбом ахлах: Дарга аа. Дахиад уух уу?

Текст: ХАЙРТАЙ ШҮҮ, Гүкбу

Эсэргүүцэгч эр 1: Ажилчид нь цалингаа хасуулж, дарга нар нь гольф тоглож байна! Чадваргүй, авилгач Сок Жинү огцор, огцор!

Эсэргүүцэгчид: Огцор! Огцор!

Эсэргүүцэгч эр 1: Сог Жинү огцор! Огцор!

Эсэргүүцэгчид: Огцор! Огцор!

Эсэргүүцэгч эр 1: Сог Жинү огцор! Огцор!

Эсэргүүцэгчид: Огцор! Огцор!

Эсэргүүцэгч эр 1: Сок захирал ажилчдын үл тоомсорлож байна! Огцор! Огцор!

Эсэргүүцэгчид: Огцор! Огцор!

Сок захирал: Өнөөдөр зөв өдөр биш юм шиг байна.

Пюу дарга: Өнөөдөр Солкуинтай уулзах сүүлчийн уулзалт байгаа юм. Зүгээр эхлэх нь...

Сок захирал: Цагдаа дуудах ёстой юм биш үү?

Пюу дарга: Одоо цагдаа дуудах юм бол хэвлэлээр... бүүр илүү шуугих байх аа. 10 минут л өгчих.

Инбом ахлах: Захирал аа.

Сок захирал: Эргүү амьтан. Толгойгоо ашиглаж мэдэхгүй гэдэг нь. Чи ойлгоорой.

Инбом ахлах: Уулзалтаа хойшлуулъя. Нисэхээсээ өмнө дахин холбогдъё.

Сок захирал: Тэгье.

Пюу дарга: Инбом аа!

Инбом ахлах: Яах гэж ирсэн юм бэ?  Санаа зовмоор юм.

Пюу дарга: Энэ... Ханиадны жаахан эм авсан юм.

Инбом ахлах: Ямар их юм авчихсан юм бэ? Хонг Конгд бүх юм байдаг шүү дээ.

Пюу дарга: Явна гэсэн чинь эвгүй байна шүү. Та нартай уулзаад ажил хэрэг их бүтсэн шүү. Маш их баярлалаа.

Инбом ахлах: Сагсан бөмбөгийн багийг зарсан гээд битгий их уугаарай. Одоо биеэ бодох хэрэгтэй шүү.

Пюу дарга: Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Чамайг явчихвал хамт уух хүн ч байхгүй ээ. Сон туслах хүүтэй болсон шүү дээ. Тэгээд долоон цаг болохоор л хурдан гэртээ харь гээд би  хөөгөөд явуулдаг юм. Над шиг битгий болоорой гээд. Дахиад орж ирэхдээ хэлээрэй. Тэр үед чинь дахиад хамт сөжү ууна аа.

Инбом ахлах: Та өөрөө амралтаараа Хонг Конгд ир л дээ. Ингэж үхэн хатан ажиллаж байхыг чинь захирал чинь ойлгодог юм уу?

Пюу дарга: Чамд тэгж хэлэх эрх байхгүй шүү. Чи ч гэсэн надтай адилхан ажилтан шүү дээ.

Инбом ахлах: Явлаа.

Пюу дарга: За, болгоомжтой яваарай.

Инбом ахлах: Баярлалаа.

Пюу дарга: Баяртай.

Текст: 1998 ОН 2003 ОН ТАВАН ЖИЛИЙН ДАРАА

Сок захирал: Энэ цохилтод 500 тавьдаг байж ээ. Одоо яах вэ? Одоо ч хамаагүй буулгамаар байна уу?

Захирал 1: Амаа тат, зүгээр 1000-аар яв. Гүкбу Япон-ыг  Осака шар айрагт худалдана гэсэн үү? Тэр алтан галууг зарвал ч... хэсэг хэцүү л байх байх даа. Японд борлуулалт сайн байсан биз дээ?

Сок захирал: Хэлээд юу гэх вэ? Өөр арга байх биш. Жаахан цоолоод л буцаад оёчихно шүү дээ. Бүгд дуусчихсан.

Захирал 1: Пюу дарга их зовж дээ.

Сок захирал: Тэр муу эргүү новш юу гэж зовдог юм? Солкуин баахан хураамж авч байж хамаг аргыг нь заагаад өгчихсөн байхад. Хэзээ шинэчлэлт хийх гээд байгаа юм бол оо?

Даргын туслах: Дарга аа.

Пюу дарга: Юу гэж байна?

Даргын туслах: Осака шар айраг дахиад хоёр хоног хүлээгээч гэнэ ээ. Гэрээ хийнэ гээд байгаа юм уу, үгүй гээд байгаа юм уу?

Пюу дарга: Хүлээхээс өөр яах вэ дээ? Бусанд бол ирнэ биз дээ?

Даргын туслах: Тэр байна аа...

Пюу дарга: Суу, суу, суу. Суу.

Даргын туслах: За.

Сон туслах: Хугацаа дуусаад аль хэдий нь  гурван өдөр өнгөрчихлөө шүү дээ. Албаар ингээд байх шиг байна.

Пюу дарга: Шүүхээс төлбөр төлөлтийг өдөр сунгахыг  зөвшөөрсөн үү?

Даргын туслах: Хараахан үгүй ээ. Зөвшөөрөх байлгүй дээ. Осака шар айрагтай хэлэлцээр хийх гэж байгааг  шүүх бас мэдэж байгаа шүү дээ.

Пюу дарга: Санаа зоволтгүй ээ. Осака гэрээгээ цуцлахгүй байлгүй дээ. Хэд хоног хоцорлоо гээд зээлдүүлэгчид  гэнэт ямар нэгэн зүйл хийхгүй байлгүй дээ. Юу ч гэсэн Сөүл рүү буцацгаая.

Сон туслах: За.

Даргын туслах: Шүүх рүү дахин ярьж нэг хэлье.

Осака захирал:  Бид сөжүний зах зээл рүү  эртнээс орохыг хүсэж байсан юм.   Тиймээс бид Гүкбу Япон-ыг хямдралаар   хурдан хөдөлсөн юм.   Гэхдээ танай Гинжу сөжү-гийн тавьсан санал маш боломжийн байсан тул   бид дахин бодох хэрэгтэй болсон.

Текст: ТАВАН ЖИЛИЙН ӨМНӨ

Осака захирал:  Бид Гүкбугийн оронд Гинжо сөжүг худалдаж авахаар шийдсэн.   Өнөөдөр санамж бичгийг эхлүүлцгээе.

Эр 8:  Уучлаарай.   Бид өнөө өглөө Гинжу сөжүтэй холбогдсон.   Тэд борлуулалтын үнийг дахин тохиролцох  хүсэлтэй байгаагаа хэлсэн.   Хэрвээ та бидэнд  бага зэрэг хугацаа өгвөл   бид тэдэнтэй ярилцахыг хичээе.   Гэхдээ бид юу ч амлаж чадахгүй шүү.

Осака захирал:  Юу болоод байна аа?   Бид зөвхөн Гинжу сөжүг л сонгосон.   Гүкбугийн худалдан авалтыг  бараг зогсоочихсон.   Солкуин итгэмжлэгдсэн зуучлагч болохоор   маш боломжийн санал тавьсан.

Эр 8:  Яг одоо бидний хэлж чадах зүйл гэвэл   тэд үнийн 30%-ийн өсөлтийн талаар  асууж байсан.

Осака захирал:  Гүкбу Япон руу яг одоо залга.   Хурдал!

Осака туслах:  За.

Даргын туслах: За? За, ойлголоо. Дарга аа!

Пюу дарга: За?

Даргын туслах: Осака шар айраг яг одоо уулзалдъя гэж байна.

Пюу дарга: Энд байгаа гэнэ үү?

Даргын туслах: Тийм ээ.

Пюу дарга: Ойлголоо, такси дууд.

Сон туслах: Такси! Такси! Энд, энд, энд.

Осака захирал:  Хянан шалгах үйл явц хүлээгдэж байснаас удаан үргэлжилсэн.   Бид хүлээлгэсэндээ...   уучлалт хүсэж байна.

Пюу дарга:  Зүгээр дээ.   Энэ талаар дахин сөхөхгүй байцгаая.

Осака захирал:  Баярлалаа.

Пюу дарга:  Сууцгаана уу.

Осака захирал:  Өнөөдөр гэрээгээ үргэлжлүүлье.

Пюу дарга:  Тэгэлгүй яах вэ?

Осака захирал:  Юу болоод байна аа?

Пюу дарга:  Юу?

Осака захирал:  Гүкбу Хонг Конгийн зээлдүүлэгчид   Японд зарга мэдүүлсэн байна.   Гүкбу Япон өмчлөлөөр зарга үүсгэсэн байна шүү дээ.

Пюу дарга:  Тийм байх боломжгүй дээ.  Гэнэт юу яриад байгаа юм бэ?  Өршөөгөөрэй.

Текст: ДАРГА АА, ГҮКБУ ЯПОН БАРААНЫ ТЭМДЭГТИЙН ЭРХЭЭР ШҮҮХЭД ДУУДАГДСАН БАЙНА.

Осака захирал:  Ийм эрх зүйн маргаантай байж  зарахыг оролдоно гэнэ ээ?   Байж боломгүй юм!   Явцгаая.

Пюу дарга:  Ноён Коно, ноён Коно!   Хүлээ л дээ!   Түр ярилцъя л даа!  Байз... Хонг Конгийн зээлдүүлэгч нар санаатай шуугиан тарьж байгаа юм шиг байна даа. Яаж байгаа юм бол? За?

Сон туслах:  Дарга аа.   Хонг Конгийн зээлдүүлэгчдийн төлөөлөгч Солкуин гэж байна шүү дээ!

Пюу дарга: Солкуин?

Сок захирал: За, цохилт тутамд 2000 боллоо шүү!

Даргын туслах 1: Захирал аа!

Сок захирал:  Хөөе, муу тэнэг амьтан минь!

Пюу дарга: Уучлаарай.

Сок захирал:  Чи ажлаа яаж хийгээд байгаа юм бэ?

Пюу дарга: Солкуин бидний гадаад дахь  бондын нөхцөл байдлын талаар бүгдийг мэдэж байгаа болохоор... хоёр талд тоглосон бололтой.

Сок захирал: Новш гэж, ойлгомжтой хэл л дээ!

Пюу дарга: Бидэнд Гүкбу Японыг Осака руу зарах талаар зөвлөөд дараа нь хорлосон байна,  тэр муу новшууд.

Сок захирал: Тэр новшууд борлуулалтыг хааснаас  юу хожиж чадах юм бэ? Тэд барааны тэмдгийн эрхээр нэхэмжлэл гаргаснаар юу хожих юм... Байз... Осака гэнэт цаг хожоод байсан нь ч сонин байна. Тэр новшууд удирдлагын эрхийг  авахыг хүсэж байна! Яаж ийгээд ч хамаагүй болиул! Яасан ч болохгүй шүү!  Болиул! Болиул!  Тэдний болиул!

Текст: ЗӨӨЛХӨН БАС СЭТГЭЛ СЭРГЭМ СӨҮЛИЙН ШҮҮХ

Инбом ахлах: Нэг алхам хоцорчихлоо. Төлбөрийн хугацаа гурав хоног хэтэрчхээд байхад 1,7 тэрбум вон алдсанаа ойлгохгүй л байсан юм уу? Солкуин эзэмшигчийн эрхээр Гукбуг дампууруулах хүсэлт гаргасан. Одоо шүүх л шийдэх үлдлээ.

Пюу дарга: Чи надад яаж ингэж чадаж байна аа? Чи... миний мэдэх Инбом мөн үү? Компанийн нууц мэдээллийг аваад харсан чинь бодол чинь өөрчлөгдсөн юм уу? Тэгээд харх шиг араас нууцаар бонд худалдаж авсан юм уу? Эсвэл арай... анхнаасаа зөвлөгөө өгнө гэж ойртсон нь... зорилго чинь байсан юм уу?

Инбом ахлах: Бид хуулийн дагуу Стоун хөрөнгө оруулалтын газраас бонд авсан. Стоун Гүкбугийн бондтой байсан. Бид тэднээс шударгаар бонд худалдаж авсан.

Пюу дарга: Наад үгэндээ намайг итгэ гэж байгаа юм уу? Намайг тэнэг гэж бодоо юу? Хэрэв та нар үнэхээр  хөрөнгө оруулагч байсан бол анхнаасаа зөвлөхөөр хандаж болохгүй байсан биз дээ?

Инбом ахлах: Нэг төрлийн санхүүгийн дэвшилтэд  чадвар гэж хэлж болно.

Пюу дарга: Юу?

Инбом ахлах: Энэ удаад маш сайн ойлгосон юм чинь, зах зээл дээр ажиллаж болох нь байна шүү дээ.

Пюу дарга: Чи үнэхээр хог байж. Санхүүгийн дэвшилтэд чадвар гэнэ ээ? Үйлчлүүлэгчээс булаасан мэдээллээрээ араас хутгалах нь дэвшилтэт чадвар юм уу? Анхааруулъя. Бид ингээд чадуулаад байж чадахгүй шүү. Зээлдүүлэгч нар дампуурахыг  хараад сууна гэж бодоо юу? Зээлдүүлэгч нарын ихэнх нь Солонгос хүмүүс шүү дээ. Гукбуг гадаадын компанид зүгээр өгчихнө гэж бодоо юу?

Инбом ахлах: Ёстой нэг, новш гэж. Ийм зүйл болчхоод байхад, зээлдүүлэгч нар тусална гэх  тэнэг бодолтой болохоор чинь  болохгүй байгаа юм шүү дээ. Наад бодол чинь анхнаасаа буруу. Тийм болохоороо л ялагдаж байгаа юм. Мэдэж байна уу?

Пюу дарга: Айх юм байхгүй юм биз дээ? Тийм дээ, булаана гэж дайрч байгаа хүмүүст айх юм юу байх вэ дээ?

Инбом ахлах: Бид хаашаа ч хамаагүй дайраад байдаггүй. Сул тал нь харагдаад байгаа болохоор л дайрч байгаа юм.

Пюу дарга: Сул тал ихтэй компани руу... дайрах нь мэдээжийн асуудал гэж үү?

Кү өмгөөлөгч: Солкуин талаас дампуурлыг дэмжих зорилгоор зээлдүүлэгч нарыг цуглуулах байх. Олонхын байр суурь аль талд гарах нь хамгийн ихээр нөлөөлөх учраас.

Сок захирал: Тэгэхээр заавал шүүхээр шийднэ гэсэн үг үү? Солкуин новшууд хоёр талд гарсан гэж илчлэн бүр мөсөн хөмрөг арга байхгүй юу?

Кү өмгөөлөгч: Захирал аа, Гүкбу тохирсон хугацаандаа өрөө төлөөгүй нь үнэн шүү дээ. Аль хэдий нь хүсэлт гаргасныг цуцлах боломжгүй. Солкуин нууцын гэрээг зөрчсөн гэдгийг бас шүүх дээр нотлох баримтаар нотлох шаардлагатай шүү дээ. Мэдээж хэрэг Солкуин шууд  хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой.

Сок захирал: Новш гэж... Пюу дарга таван жилийн турш тэр новшуудаар тоглуулсан байсан шүү дээ. Ийм юм байж болох уу? Яаж анхнаасаа ганц удаа ч сэжиглэхгүйгээр, тэдний үгэнд шууд орж чаддаг байна аа?

Кү өмгөөлөгч: Шантрах хэрэггүй шүү. Гүкбуг гадаадын компани руу явахыг  хараад суух Солонгос хүмүүс бараг байхгүй байх байх аа. Таб сөжү чинь ард түмний архи шүү дээ. Эхлээд олон нийтийг ашиглах хэрэгтэй. Дампуурлыг эсэргүүцэх зээлдүүлэгч нар ч гэсэн нэлээн их байх байх. Ямар ч байсан, тэр хүмүүсийг анхааралдаа авах хэрэгтэй.

Сок захирал: Дахиад бонд авах хэрэгтэй. Энэ долоо хоногтоо багтаагаад 10 тэрбум вон бэлдчихье. Бонд нэмж ав. Энэ байдлаараа үнэхээр... бүх юм дуусаж ч магадгүй.

Эр 9: Солкуин үнэхээр өөр юм аа. Галзуу стратегийн тооцоололтой юм гээч? Ялт ч үгүй, дэлхийн хөрөнгө оруулалтын компани өөр байна шүү.

Пюу дарга: Хөөе, энэ тэгээд стратеги юм уу? Энэ чинь залилан шүү дээ. Надаас илүү мэдэх ёстой байтал...

Эр 9: Ах аа, шулуухан хэлэхэд... хууль бус биш л бол залилангийн үйлдэл ч санхүүгийн стратеги шүү. Таамаглал, хөрөнгө оруулалт хоёр  юугаараа өөр гэж? Танзани улс жилд гурван их наядын орлого олоод 25 сая хүнд хуваадаг бол Солкуин 3 тэрбум олоод 160 сая хүнд хуваах нь байна шүү дээ.

Пюу дарга: Дуугүй наадхаа уу.

Текст: ГҮКБУГ АВРАХ КОМПАНИТ АЖИЛ

Пюу дарга: Гүкбуг авраарай, баярлалаа. Бидэнд туслаарай.  Ууна уу. Бидэнд хангалттай хугацаа байсан шүү дээ. Гэтэл Солкуин...

Инбом ахлах:  Сок Жинү захирал  хамгийн их борлуулалттай Гүкбу сөжүг барьцаа болгон ашиглаагүй гэж үү? Эцэст нь Сок захирлын хий дэмий үйлдэл Гүкбу сөжүг аюулд оруулаад байгаа билээ.

Пюу дарга: Энэ тараасан материалууд бол Солкуин Гүкбу Японыг зарахад саад болж, өр төлөхөд саад учруулсныг батлах бичиг баримтууд юм. Гуравдугаар хуудсыг харвал Солкуин Гүкбу Японыг зар гэж зөвлөсөн тайлан бий. Тухайн үед Солкуин нь аль хэдий нь жижиг компани байгуулсан байна.

Инбом ахлах: Сок Жинү захирал хэзээ ч  Гүкбуг аварч чадахгүй.  Өөрийн бурууг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Зөвхөн өөрөө л Гүкбуг удирдах ёстой хэмээн... амиа бодсон Сок захиралд та бүхэн итгэл компанидаа байлгасаар л байх уу?

Текст: СОЛКУИН 33.1% Гүкбу 66.9%

Пюу дарга: Гүкбу Японыг зарахад саад болоогүй л бол бид хангалттай өрөө төлж чадах байсан. Сэргэх бүрэн боломжтой байсан.

Инбом ахлах: Гүкбуг аврах зам бол хуулийн дагуу чадварлаг  удирдлагатай болох явдал юм.

Эр 10: Солкуины тухайд бол зөвлөх хэлтэс болон  хөрөнгө оруулалтын хэлтэс хооронд цагаан хэрэм гэх тогтолцоо байдаг. Гүкбугийн талаас яриад байгаа нууцлалын гэрээний асуудал бол огт байж боломгүй зүйл юм. Үнэхээр боломжгүй.

Эр 11: Цагаан хэрэм гэж юу билээ?

Эр 10: Үйлчлүүлэгчдээс олсон мэдээллийг өөрсдөдөө урвуулан ашиглахыг хориглосон тогтолцоо юм.

Эрэгтэй сурвалжлагч: Шүүх хурал ирэх долоо хоногт эхэлнэ. Гүкбугийн дампуурал энэ шүүх хурлаар шийдэгдэх гэж байна. Та сэтгэгдлээ хэлэхгүй юу?

Пюу дарга: За. Дэлхийн зөвлөх үйлчилгээний Солкуин хууль зүйл зөвлөгч нэр дор санаатайгаар ойртож, дотоодын бүх нууц мэдээллийг булааж авсан. Дараа нь бонд худалдаж авсныхаа дараа одоо Гүкбугийн удирдах эрхийг хүртэл булаах гээж байж байна. Шүүх хурал шударгаар  шийдэгдээсэй гэж хүсэж байна.

Бэк Сонбим туслах: Тооцоолж үзсэн чинь бид долоо хоногт 115 цаг ажиллаж байгааг мэдэх үү? Надад бонус ч байхгүй.

Инбом ахлах: Нью-Йорк руу явуулж өгч байгаа нь бонус биш юм уу?

Бэк Сонбим туслах: Тэр ч тийм шүү.

Текст: МҮМЁН ХУУЛЬ ЗҮЙЛ ФИРМ

Кү өмгөөлөгч: Чи ч гэсэн Гүкбутэй ажиллаж байсан биз дээ?

Өмгөөлөгч 1: Эрхэм хүндэт шүүгч ээ. Гүкбу бол жилийн орлого нь 200 тэрбум вон давах хэмжээний өндөр чадварлаг компани билээ. 1997 онд гарсан Таб сөжү нь Гүкбуд маш том хувь нэмэр оруулсаар ирсэн. Найрлагын нөхцөлийг ч мөн бүрэн хангасаар ирсэн. Мөн...

Сон туслах: Ийм чухал шүүх хурлыг  яагаад Мүмёнтой хийгээгүй юм бэ?

Пюу дарга: Гэнэт чадахгүй гэж байна лээ. Хоёр удаа татгалзахаар нь дахиж яриагүй ээ.

Даргын туслах: Гэхдээ... нөгөө талыг 2к гэдэг огт сонсож байгаагүй юм байна.

Өмгөөлөгч 1: Мөн эрхэм шүүгч ээ, Гүкбугийн ажилтны өмнөөс танд заавал уншиж өгөх өргөдөл байна.

Шүүгч 1: Товчхон уншина уу.

Өмгөөлөгч 1: Удирдлагуудын алдаанаас болж  компани хэцүү нөхцөл байдалд хүрэхэд Гүкбугийн 10,000 гаруй ажилчид гудамжинд гарч, архи байгаа бүх газар  Таб сөжүг сурталчилдаг байсан. Үүний үр дүнд 200 тэрбум воны ашигтай ажиллаж, зах зээлд эзлэх хувийг нэмсэн. Бүрэн эдгэрэх боломж яг урд байсан юм. Яг энэ үед дампуурах юм бол тэр хугацаанд шаргуу хөдөлмөрлөсөн  ажилчид гомдолтой байх болно.

К Өмгөөлөгч эмэгтэй: Тийм шүү. Гүкбу бол үйл ажиллагааны өндөр ашигтай,  хүчирхэг компани билээ. Гүкбугийн зээлдүүлэгч нар мөн Гүкбуг хөл дээрээ босохыг хүлээж байгаа. Ийм болохоор л Солкуин өргөдөл гаргасан юм. Авилгад идэгдсэн удирдлага дор Гүкбугийн ирээдүй бүүр ч бүрхэн байна.

Өмгөөлөгч 1: Эрхэм шүүгч ээ.

К Өмгөөлөгч эмэгтэй: Эрхэм шүүгч ээ. Гүкбугийн удирдлагын яагаад чадваргүй гэдгийг тайлбарлах гэсэн юм.

Шүүгч 1: Үргэлжлүүл.

К Өмгөөлөгч эмэгтэй: Хэдэн сарын өмнөөс, Сок захирлын хөрөнгийн талаарх  цуурхал тараад байсан. Үүнийг зах зээлийн ор үндэслэлгүй хов биш гэцгээж байсан. Өчигдөр прокурор... Сок Жинү захиралд мөрдөн байцаалт  албан ёсоор эхлүүлсэн байгаа. Сок Жинү захирал арай, компанийн өр төлөх ёстой байсан хөрөнгөөр компани дахь эрх мэдлээ хамгаалахын тулд ашигласан эсэх нь их сэжигтэй байна. Жишээлбэл, компанийн бондыг худалдаж авах зэрэг  хууль бус үйлдлүүд байж магадгүй.

Сок захирал: Чи тэгсэн юм уу? Чи гадуур яриад яваад байсан юм уу? Тийм биш бол, яг одоо тэр Кү новшийг дагуулаад ир. Мүмён энэ мэдээллийг задруулаагүй бол өөр яаж мэдэх юм бэ? Энэ чинь өмгөөлөгчийн тухай хуулийг  зөрчсөн үйлдэл биз дээ? Үгүй гэж үү?

Пюу дарга: Шалгая.

Сок захирал: Пюу дарга аа, үүнийг зөв ашиглах хэрэгтэй шүү. Солкуин новшууд бидний мэдээллийг хөрөнгө оруулалтын хэлтэстэйгээ хуваалцсан нь нотлоход хэцүү гэсэн биз дээ? Гэхдээ үүнийг барьж чадна шүү дээ. Үүнийг барьж чадна, тийм ээ? Ганцхан Мүмёний мэдэж байгаа мэдээллийг тэр новшууд яаж мэдээд байна? Өмгөөлөгчийн тухай хуулиар заргалдаж, үүнийг ашигласан Солкуин новшуудыг бас  илчилж хаях хэрэгтэй. Пюу дарга аа. Үүнийг л илчилж чадахгүй бол... дахиж битгий ирээрэй. Юун ирэх зүгээр явж үх. Кү өмгөөлөгчийг энэ удаагийн хэргээс  татгалзахад л мэдэх ёстой байсан юм. Пюу дарга чи өөрөө гадарлах ёстой байсан юм! Тэнэг амьтан.

Эр 10:  2К, Мүмён хоёр ямар холбоотойг батлах хэцүү боллоо.  Тэр ухаантай золигууд  нотлох баримт үлдээх учиргүй..  Сок захирлын хэрэг ч бас   хариуцсан прокурор нь зуучихсан болохоор тавьж явуулахгүй байх аа.   Гукбу хэцүү юм шиг байна.   Өөрийгөө буруутгахаа боль.   Ах танд одоо хийж чадах юм байхгүй.

Текст: ХАЛАГДАХ ӨРГӨДӨЛ

Пюу дарга: Би ганцхан зүйл асууя. Чиний хэлснээр... Сок захирал нохойн гөлөг мөн. Түүний хажууд байсан би ч хог. Гэхдээ... компани ажилчид ямар буруутай юм бэ?  Өөр мэдмээр байгаа зүйл алга.   Удирдлагын эрхийг авчих юм бол...   компанийг олигтой удирдаад явчих бодол байгаа юм уу?  Арай... ажилчдыг халж, үнийг нэмээд зарах гээгүй биз дээ?

Инбом ахлах:  Мөнгө олох олон арга бий.  Өмнөд Солонгос улс мөнгө олох  эрх чөлөөт улс биш гэж үү?

Пюу дарга: Мөрөөрөө ажиллаж байгаа хүмүүсийг хөөхийг яаж эрх чөлөө гэж хэлж чадаж байна аа?  Хүүхдүүдийн сургалтын төлбөр...   банкны зээлээ төлж чадахгүй байгааг   ганцхан удаа ч болов бодож үзсэн юм уу?

Инбом ахлах:  Сок захирал бонд худалдаж авсныг...   та мэдэж байсан биз дээ?  Тэр ч гэсэн таны эрх байсан байх.

Пюу дарга: Би буруу дүгнэснээ хүлээн зөвшөөрч байна.  Гэхдээ би...   Сок захиралд тусалж,   компаниа хамгаалах хэрэгтэй гэж бодож байсан.  Яагаад гэвэл... тэгж байж л ажилчид амьдарч чадна шүү дээ.  Би ганцхан зүйл гуйя.   Чиний хэдэн урамшууллын төлөө...  гудамжинд гарах хүмүүсийг... ганцхан минут ч болов нэг бодож үзээрэй.  Ядаж чи...

Эмэгтэй сурвалжлагч 1:  Өглөөний мэдээ.  Өнөөдөр үүрээр,  Намянжүгийн дээвэр дээрээс 50 гаруй насны эрэгтэй үсэрчээ.   Эрэгтэй нь Гүкбу группийн ажилтан болох нь батлагдсан бөгөөд   өглөө эрт ажилдаа ирсэн үйлдвэрийн ажилтны ачаар   яралтай тусламж дуудан  эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эрэгтэй эмч: Азаар хэдэн хэдэн газар дамжин  унасны ачаар амь аврагдлаа. Үнэхээр их азтай байна. Үнэхээр гайхамшиг шүү, захирал аа. Бөөрний хэсэгт урагдсаныг эс тооцвол... бараг өөр том гэмтэл байхгүй ээ. Нээрэн нүдний даралтын мэс засалд орох хэрэгтэй юм байна лээ.

Сок захирал: Нүдний даралт?

Эрэгтэй эмч: Хурдан мэс засалд орохгүй бол хараагаа алдах...

Пюу дарга: Үгүй дээ. Ямар ч байсан зүгээр ээ.

Сок захирал: Дараа долоо хоногт эмнэлгээс гарах юм байна лээ.

Пюу дарга: Тийм ээ.

Сок захирал: Пюу дарга аа. Яагаад ийм тэнэг үйлдэл хийж байгаа юм бэ? Чамайг тэгж үхчих юм бол би? Чиний нэр дээр байгаа бонд хэр их гэдгийг мэдэхгүй юу? Яаж түүнийг тэгж орхиод, надад хэлэх ч үгүй үхэх талаар боддог байна аа? Надад гомдож байгааг чинь ойлгож байна аа. Ийм бодлогогүй үйлдэл хийх гэж... Прокурорын зүгээс Ерөнхийлөгчийн  төсвийн хөрөнгө оруулалтыг ухаж байна. Ийм үед нэр өөрчилж чадахгүй биз дээ? Энэ эмнэлгийн хамгийн шилдэг эмч чам дээр ажилласныг мэдэж байна уу? Компани маань чиний эхийг ч аварч, бас чамайг ч гэсэн аварлаа, тийм ээ?

Пюу дарга: За, баярлалаа. Захирал аа.

Сок захирал: За?

Пюу дарга: Энэ давааг давбал манай ажилчдыг... битгий халаач.

Сок захирал: Тэгэлгүй яах вэ?  Амлаж байна. Ажилчдыг яасан гэж халах юм бэ? Халахгүй шүү дээ.

Текст: 2003 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 3 СОЛКУИН 43% Гүкбу 57%

Инбом ахлах: Бие нь зүгээр үү?

Пюу дарга: Гол юмаа ярь.

Инбом ахлах: Сон менежерт хэлээд шүүхээс бичиг баримтаа аваарай. 2K-ийн талаас гаргах дампуурлыг дэмжигч зээлдүүлэгч нарын  нэрсийг асуу.  Тэгвэл 2K талаас жагсаалтыг шүүх рүү факсаар явуулна.   Шүүх хурал дээр шүүгчээс   тэр факс хаанаас ирснийг шалгуулмаар байна гэж хэлээрэй.

Пюу дарга: Дахиад юу сэдээд байгаа юм?

Инбом ахлах: Гадарласан байлгүй дээ. Энэ шүүх хурлыг... 2K биш Мүмён хариуцсан нь үнэн. Зүгээр л... үүгээр барьж авах хэрэгтэй. Инээдтэй сонсогдож магадгүй ч... өмгөөлөгч новш нар хуулиа зөрчихийг хараад сууж чадахгүй нь.  Ямар ч байсан...   өөр зүйл сэдээгүй шүү.

Текст: 2K ХУУЛИЙН ФИРМ

К Өмгөөлөгч эмэгтэй: Олон нийт дургүйцсэн хэвээр л байна. Гүкбуг аврах компанит ажил ч бас амаргүй байна.

Кү өмгөөлөгч: Сок захирлыг баривчлах тушаал гарах байх. Зөв цагаа л олох хэрэгтэй.

Эмэгтэй туслах: Өмгөөлөгч өө. Шүүхээс дампуурлыг зөвшөөрсөн  зээлдүүлэгчдийн жагсаалтыг явуул гэнэ ээ.

К Өмгөөлөгч эмэгтэй: Явуул.

Эмэгтэй туслах: За.

Эр 12: Ахлагч аа, би өнөөдөр эрт тарлаа шүү.

Кү өмгөөлөгч: Тэг, тэг.

Инбом ахлах: Тарж байгаа юм уу?

Кү өмгөөлөгч: Үгүй ээ. Яаж шууд явах билээ? Ороод шийдэл асуудал их байна.

Инбом ахлах: Их хичээж байна шүү. Завтай бол жаахан ярьж суух гэсэн юм сан.

Кү өмгөөлөгч: Тэгдэг ч юм уу? Миний мэдэх гишүүнчлэлтэй клуб байдаг юм.

Инбом ахлах: Шууд таны офисс руу явцгаая. Ажлаа үргэлжлүүлэх ёстой шүү дээ.

Кү өмгөөлөгч: Утсаар ярьчхаад ирье.  За, захирал аа?   Чухал уулзалттай байсан болохоор таны дуудлагыг авч чадсангүй ээ.   Аан, Инён групп уу?   Би маргааш тантай холбогдъё.

Кү өмгөөлөгч: Яг үнэндээ би ч гэсэн ахлагч тантай нэг ууж суумаар байсан юм. Ингээд хамт суусан чинь гоё байна шүү.

Инбом ахлах: Тийм үү?

Кү өмгөөлөгч: Бидний насны зөрүү тийм ч их биш шүү дээ. Магадгүй би... ахлагч танаас таван жилийн өмнө  Сөүлийн их сургуулийг төгссөн байх. Үйлчлүүлэгчдээ ахархах гээгүй юм шүү. Жаахан дотно байя л гэсэн утгатай. Гүкбугийн уналт амжилттай болбол Солкуин Сөүлд салбараа нээнэ гэсэн үү? Ахлах таныг Сөүлийн салбарыг хариуцна гэх яриа байна лээ. Бид цаашид урт хугацааны хамтрагчид болох юм шиг байна. Ахлах аа. Бид Солкуин шиг үйлчлүүлэгчдийг нэгдүгээрт тавин ажиллах болно оо.

Инбом ахлах: Их таатай сонсогдож байна шүү. Яг үнэндээ би, Мүнён Гүкбугээс урваж бидэнтэй ажиллана гэж огт төсөөлөөгүй шүү. Өмгөөлөгчийн хууль байдаг шүү дээ. Тийм дээ... Америкийн хуульчид ч бас том компаниудад захирагдаад 100 гаруй жил болсон юм чинь.

Кү өмгөөлөгч: Та их бухимдсан харагдаж байна. Ямар нэгэн асуудал байна уу?

Инбом ахлах: Үгүй ээ. Юу ч гэмээр юм... Солонгос их гоё юм аа, болохгүй юм гэж байхгүй гэх бодол төрөөд... Зүгээр л жаахан... харамсалтай гэх юм уу?

Кү өмгөөлөгч: Ахлагч аа. Үүнийг чам шиг жаахан дүүгээсээ сонсох үг биш юм шиг байна. Би ВИП үйлчлүүлэгчтэйгээ  ганцхан удаа л бүдүүлэг харьцчихъя. Ганцхан зүйлээ л хий, муу новш минь. Мөнгө олоод инээ. Үүнийг л хий. Мөнгө олж байж яагаад дүр эсгээд байгаа юм? Эхэлсэн шигээ дуусга, муу новш минь. Ямар хогийн новш вэ?

Текст: ХОЁР ДАХЬ ШҮҮХ ХУРАЛ

Өмгөөлөгч 1: Эрхэм хүндэт шүүгч ээ, Гүкбогийн хуулийн зөвлөхөөр сүүлийн таван жил Мүмён ажиллаж байсан билээ. Гэтэл Мүмён энэ удаагийн Гүкбугийн хэргийг хариуцаагүй. Хагарал үүсэх ямар нэгэн шалтгаан байгаагүй. Гэтэл... яг одоо Солкуиныг өмгөөлж байгаа  2K гэх хуулийн фирмийн ард Гүкбугийн бүх мэдээллийг мэддэг Мүмён хуулийн фирм байгаа гэх хардлага төрсөн.

К Өмгөөлөгч эмэгтэй: Ямар аймаар цочирдмоор зүйл вэ? Нотлох баримтгүй таамаглал байна.

Өмгөөлөгч 1: Надад ч гэсэн цочирдмоор байна. Гэхдээ энэ нь ёс зүйгүй давхар төлөөлөл бөгөөд өмгөөлөгчийн тухай хуулийг илт зөрчиж байгаа илэрхий хэрэг юм. Эрхэм шүүгч ээ. Энэ бичиг баримтыг 2K шүүхэд гаргаж өгсөн юм. Илгээгч нь 2K мөн эсэхийг шалгаж өгнө үү.

Шүүгч 1: Өөрийн биеэр ирж шалгана уу.

Өмгөөлөгч 1: Шүүхэд 2К-ийн ирүүлсэн бичиг баримтын факсын дугаар Мүмён хуулийн фирмийн факсын дугаартай  таарч байна.

Текст: КҮ ЁНМУ

К Өмгөөлөгч эмэгтэй: Эрхэм шүүгч ээ, ямар нэг алдаа гарсан юм шиг байна.

Шүүгч 1: Энэ асуудлыг сайтар шалгаж үзэх шаардлагатай. Өнөөдрийн шүүх хурлыг дуусгая. Дараагийн шүүх хурлыг дараа долоо хоног хүртэл хойшлууллаа.

Эрэгтэй сурвалжлагч:  Гукбогийн дампуурлын хоёр дахь шүүх хурал ирэх долоо хоногт болно.   Гүкбу талаас өнөөдөр ч бас  амьдарлаа сөжүгээр аргадаж байгаа   иргэдийн хөлс хүчээ зарцуулсан хуримтлал   гадаадын хөрөнгө оруулагчдын гарт орж болзошгүйг   олон нийт болон зээлдүүлэгч нарт  хандсаар байна.   Мөн Солкуин нууцлал зөрчсөн нь тодорхой баримтаар батлагдсан тул   шүүх хурал Гүкбугийн талд  шийдэгдэнэ гэж таамаглаж байна.

Инбом ахлах: Дарга аа. Нүдний даралтын мэс засалд орчих л доо. Сувилагчаас сонссон. Хагалгаанд орохгүй бол хараагаа алдана гэж байна шүү дээ. Яагаад тэгсэн юм бэ? Арай Сок захирлын хэлсэн үгнээс болоод  ингээд байгаа юм уу?

Пюу дарга: Би гэнэт тэгсэн юм биш ээ. Бас захирлаас бүүр ч болоогүй. Тэр орой халагдах өргөдлөө бичээд ширээн дээрээ сууж байсан юм. Амьдралаа аажуухан эргээд хартал... Би гэдэг хүн... компаниас өөр юу ч мэддэггүй байж. Эхнэр ч явж, охин ч явж... Надад ганц үлдсэн нь... компани л байсан. Гэтэл компаниа хүртэл алдчих юм бол... одоог хүртэл амьдарсан миний амьдрал... хэтэрхий хоосон... гомдолтой байсан юм.

Инбом ахлах: Дарга таны тэгж их санаа тавьдаг тэр компани яг юу болоод өөрийн амьдралаа  ингэж үрнэ вэ? Би таныг үнэхээр ойлгохгүй байна. Миний үхэн хатан ажилладаг шалтгаан бол өндөр цалин, урамшуулал, тушаал дэвших нь баталгаатай болохоор юм шүү дээ. Гэтэл таных тийм биш биз дээ? Яг юуны төлөө ингэж ажиллаад байгаа юм бэ?

Пюу дарга: Би чамтай дахиж уулзвал яг үүний талаар хэлмээр байсан юм. Наад компани чинь чамайг эвдэж байна. Чам шиг ухаантай хүн хаана ч очсон өндөр цалин авч, хурдан тушаал дэвшиж чадна. Гэтэл заавал ингэж байж  мөнгө олох шаардлагатай юм уу? Би энэ толгойгоороо огт ойлгохгүй байна.

Инбом ахлах: Ёстой нэг... Мөнгө олоход яаж олох нь ямар хамаатай юм бэ? Зүгээр л олоход болоо шүү дээ. Бухимдмаар юм. Дарга аа. Дэлгэрэнгүй хэлж чадахгүй ч... угаасаа Гүкбу... Солкуиныг ялж чадахгүй ээ. Гүкбуг зарагдвал... би Сөүл дэх Солкуин салбарыг хариуцах болно. Санхүүгийн тал дээр ажлын байр бэлдэж өгч чадна.

Пюу дарга: Бохир мөнгө авахыг хүсэхгүй байна. Ингэнэ гэж мэдэж байсан юм аа.

Пюу дарга: Яагаад байгаа юм бэ?

Инбом ахлах: Сок захирлын төлөө бол огт биш шүү. Дарга аа. Хүн хэзээ ч мөнгийг ялж чадахгүй. Харин таныг жаахан өөр байж  магадгүй гэж бодож байна. Энэ зураг олон нийтэд задарвал би сэжиглэгдэнэ. Шүүгчид нууцаар ойртож... түүнийг ятга.

Эмэгтэй сурвалжлагч 1:  Шуурхай мэдээ.   Шүүхийн урьдчилсан сонсголын дараахан,  шөнийн 2 цагт   Гүкбу компанийн захирал Сок Жинү баривчлагджээ.   Сок захирал нь хуурамч нягтлан бодох  бүртгэл үүсгэн 20 тэрбум воны зээл авч,   15 тэрбум вон завшсан хэргээр буруутгагдаад байна.

Пюу дарга: Хуурсан ч хамаагүй, ямар ч хамаагүй аргаар ялсан нь зөв биз дээ?

Сон туслах: Юу? Дарга аа, хаачих нь вэ?

Даргын туслах: Өмгөөлөгч удахгүй ирэх юм сан. Дарга аа.

Сок захирал: Хаанаас авсан юм? Үүнийг ашиглавал... бүр мөсөн дуусах юм байна даа. Новшууд бүгд үхсэн дээ. Тийм байх аа, шүүгчийн царай факс дээр их сонин болоод байсан юм. Шүүх дээр шүүгчийн нүүрэн дээр энэ зургийг шидчих үү?

Пюу дарга: Захирал аа. Тэгвэл зураг өгсөн хүн асуудалд орно. Зургийг олон нийтэд зарлахгүй,  бас шүүхэд өгөхгүй гэж зураг өгсөн хүнд би амласан юм. Дээрээс нь Кү өмгөөлөгчтэй ганцаарчилж уулзан сүрдүүлж, бидний хүссэн үр дүнд хүрсэн нь дээр гэж байсан.

Сон туслах: Тэгвэл чи өөрийн биеэр очиж сүрдүүлэх юм уу? Хэн хийх юм? Өнөө үед танхай гарууд ч  өмгөөлөгчтэй орооцолддоггүй.

Пюу дарга: Нэргүйгээр хуулбарыг нь явуулбал яах бол?

Сон туслах: Ямар ч байсан ойлгосон болохоор үүнийг надад даатгачих.

Пюу дарга: Захирал аа... дахин нэг удаа хэлье. Зургийг задруулах юм уу, шүүх дээр ашиглаж болохгүй шүү.

Сок захирал: Пюу дарга! Одоо мэдээлэгч хэнд чухал юм? Ийм гоё зүйл олдсон бол баттай зүйл хийх ёстой шүү дээ. Надад даатгачих аа.

Өмгөөлөгч 1: Саяын гаргасан нотлох баримт бол... их дотно харагдаж байгаа гурван хүн гольф тоглож байгаа зураг юм. Солкуин зөвлөх үйлчилгээний ахлагч Чуэ Инбом, Мүмён хуулийн фирмийн КҮ Ёнму өмгөөлөгч, мөн хамгийн сүүлд... Энэ шүүх хурлыг хариуцаж байгаа  Сөүлийн шүүхийн Ку Жунсон шүүгч юм.

Шүүгч 1: Чимээгүй, чимээгүй! Шүүх хурлыг түр хойшлууллаа.

Текст: ИНБОМ АА, УУЧЛААРАЙ. ЗАХИРЛЫГ ЗОГСООЖ ЧАДСАНГҮЙ. ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ЭЦСИЙН ӨДӨР

Шүүгч 1: Гүкбугаас дэвшүүлсэн  гол асуудлуудтай холбоотой шүүх дараах дүгнэлтэд хүрлээ. Нэгдүгээрт... Солкуин Гүкбу нууцлалын баримтыг цуглуулан гадаадад гарах боломжийг нь хаасан. гадаадын хөрөнгө оруулалтын хэлтэстээ ашигласныг шүүхийн талаас нотлох баримт хангалтгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, Солкуин Гүкбугийн гадаадын бондыг цуглуулж, гадаадад гарах боломжийг хааж, мөн өр төлөх боломжийг хаасан гэдэг нь шүүхийн талаас үүнийг хангалттай нотлох баримтгүй гэж гэж үзэж байна. Гуравдугаарт, өрийн төлбөрөөс чөлөөлөгдсөн атлаа өрөө төлөөгүй гэх даргын хийсэн мөнгө завшилтаас үүдэн олон нийтийн итгэл алдагдахад хүргэсэн тул Гүкбогийн үйл ажиллагааг сэргээх боломжгүй гэж үзлээ.

Эр 13: Наадах чинь юу гэсэн үг вэ?

Шүүгч 1: Чимээгүй! Чимээгүй байна уу? Иймд Сөүлийн шүүх хурлын шийдвэрээр Гүкбу группийг дампуурсныг мэдэгдэж байна.

Эр 13: Та яагаад зээлдүүлэгч нарыг  бодохгүй байгаа юм бэ? Зээлдүүлэгчдийн 59% нь  дампуурлын шийдвэрийг эсэргүүцэж байна!

Сурвалжлагч 2: Та их хичээлээ шүү.

Инбом ахлах: Та ч гэсэн их хичээлээ.

Сурвалжлагч 2: Тантай нэг ярилцлага хиймээр байна.

Инбом ахлах: Бололгүй яах вэ?

Инбом ахлах: Нэг цохимоор байвал цохиж болно.

Пюу дарга: Би яагаад чамайг цохино гэж?

Инбом ахлах: Би таны оронд байсан бол нэг цохих юм шиг санагдаад...

Пюу дарга: Одоо л чамайг ойлгох шиг болж байна. Би байнга л чамд хожигддог шүү дээ. Хэд, хэд хожигдсон чинь... ойлгож эхэлж байна. Анхнаасаа одоог хүртэл чи... хэвээрээ л байсан. Би.. би ганцаараа л... буруугаар ойлгож байсан юм шиг байна.

Инбом ахлах: Дарга аа, компани бол зүгээр л мөнгө олдог газар. Та өөрийн амьдралаасаа хамгийн үнэ цэнтэй зүйлийг та өөрөө олоорой. Компаниас биш.

Инбом ахлах: Новш гэж. Үдэшлэг шүү дээ. Зугаац.

Эрэгтэй шүүгч 1: Чи гэсэн үү? Над руу дайр гэж зураг өгсөн хүн. Намайг оролдоно гэнэ ээ? Хариу цохилт авахдаа бэлэн биз дээ?

Инбом ахлах: Юу вэ?

Цагдаа: Чуэ Инбом. Таныг айлган сүрдүүлсэн хэргээр баривчилж байна. Чимээгүй дагаад явна уу.

Сок захирал: Пюу дарга. Өмнө нь цуглуулсан бонд хэд боллоо?

Пюу дарга: 230 тэрбум вон орчим болно.

Сок захирал: 230 тэрбум вон... Новш гэж, мэдээгээр харсан чинь Солкуин Гүкбугийн үнийг  гурван тэрбумаар өсгөж байна лээ. Ухаантай новшууд шүү. Түүний ачаар бондын үнэ ч өсөж байна шүү дээ. Тэгэхээр ойролцоогоор 700 тэрбум вон болно гэсэн үг биз дээ? Би ч ухаантай юм аа. Удирдах эрхээ булаалгасан ч, мөнгийг олох хэрэгтэй гэж бодож байсан юм аа. Пюу дарга аа, Бондыг оргил үнээр нь зараад Ханбит капиталд хөрөнгө оруулалт хийчих. Үгүй ээ. 400 тэрбум воныг л Ханбит капиталд хөрөнгө оруулаад, үлдсэнийг нь Самгён электроникт хөрөнгө оруулчих. Ойлгосон уу? Сонсож байна уу?

Пюу дарга: Намайг яагаад энд сууж байгаа гэж бодож байна вэ?

Сок захирал: Юу?

Пюу дарга: Мэдэхгүй байна уу? Би жаахан мэдээд л байна. Зэрлэг байгальд байна аа? Өргөсөн гишгэсэн ч... унасан чулуунд хөлөө даруулсан ч хамаагүй доголон морины тухай л даа. Хүн бүр тэр одой морины араас явах байх, тийм ээ? Арслан бол мэдээж хэрэг идчихнэ. Мэдээжийн зүйлийг... би одоо хүлээн зөвшөөрөх гэж байна. Үүнийг мэдрүүлсэн золигт... баярлалаа гэж хэлэх гэсэн юм.

Сок захирал: Новш чинь, юу гээд байгаа юм бэ?

Пюу дарга: Удирдах эрхээ булаалгуулсан ч... өөрийнхөө халаасыг  дүүргэх хэрэгтэй гэж бодсон юм.

Сок захирал: Инээнэ гэнэ ээ, муу новш чинь?

Пюу дарга: Муу новш минь! Хөөе. Шелл компани миний нэр дээр байдаг. Тэр мөнгийг би чамд яасан гэж өгөх юм бэ, муу тэнэг амьтан минь? Өөрийнхөө 20 жилийн турш хийсэн бүхнээ нэг бодоод үз л дээ. Муу хөлдүү толгойт новш оо! Ийм нөхцөлд байдал би чамд... насан туршдаа үнэнч зүтгэнэ гэж бодсон наад эндүүрэл чинь л буруу байхгүй юу? Тийм болохоор л чи хожигдож байгаа юм шүү дээ. Эргүү амьтан минь! Сайн хэрэглэнэ ээ. Сайн сууж байгаарай, муу нохойн гөлөг минь!

Сок захирал: Пюу дарга аа! Пюу дарга, хөөе! Хөөе, муу тэнэг амьтан минь! Хөөе, хөөе!

Пюу дарга: Новш чинь...

Сок захирал: Хөөе, муу новш оо! Буцаад ир, хэлэх юм байна! Түүнийг дагуулаад ирээч, хэлэх зүйл байна аа!

Эмэгтэй сурвалжлагч 1:  Гүкбугийн төлөөлөгч Солкуин   үндсэн бус охин компаниудыг  зарж эхэллээ.   Гүкбу групп нь   ажилчдынхаа 50 хувийг халж,   эрчимтэй бүтцийн шинэчлэлт хийж байна.   Гүкбу худалдан авалтад  10 гаруй компани өрсөлдөж байна.   Өртөг нь гурван их наяад  давна гэж үзэж байна.

Текст: ЮҮ ХЭЖИН И ЖЭХҮН СУН ХЁНЖҮ ЧУЭ ЁНЖҮН МӨН БАЙРОН МАНН ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ЖИРАНЖИЖҮ

Сон туслах: Бүгдээрээ будаагаа солино гээгүй билүү?

Үйлдвэрийн туслах: Хвангийн будаа яагаад дахиад ирчхэв ээ?

Пюу дарга: Ёстой нэг. Эдний будаа зүгээр шүү дээ. Шударгаар хэл л дээ, энэ будаа илүү дээр байгаа биз дээ?

Үйлдвэрийн туслах: Тэр... Дээр байх үе ч бий... үгүй байх ч үе бий.

Пюу дарга: Хөөе, санаа зовохгүйгээр шууд хэл л дээ.

Сон туслах: Ахлах аа.

Инбом ахлах: Зөөлхөн бас... байгалийн гэх юм уу?

Пюу дарга: Аан, зөөлхөн, зөөлхөн. Их тансаг байна гээч?

Үйлдвэрийн туслах: Юу гэсэн үг юм бэ?

Пюу дарга: Хуучны зар сурталчилгаанууд байдаг шүү дээ. Зөөлхөн, гялгар гээд л...

Инбом ахлах: Дажгүй юу?

Пюу дарга: Бүгд хамтдаа ажиллаж байна гэж  бодохоор их сайхан байна. Архи хэтрүүлж ууж байгаа нь л асуудал. Өдөр бүр.

Инбом ахлах: Сайхан харагдаж байна.

Пюу дарга: Тийм дээ. Сайхан байгаа. Чи ч гэсэн энд ир л дээ.

Инбом ахлах: Би Хонг Конг явлаа.

Пюу дарга: Ажилд ороо юу?

Инбом ахлах: Юун ажилд орох? Хонг Конгод байдаг найз маань Солкуин цагаан хэрмийн тогтолцоог эвдсэн гэх нотлох баримтыг олсон гэнэ ээ. Гордон түүнийг халчихсан юм. Өшөө авна гээд байгаа бүх материалаа аваад гараад ирсэн гэнэ.

Пюу дарга: Тэгээд тэр найзтайгаа хамт өшөө авах гэж үү?

Инбом ахлах: Дарга аа. Бодоод байсан чинь... дэвшилтэд санхүүгийн стратеги гэж байхгүй ээ. Хуурч мөнгө олж байгаа бүхэн луйвар.

Пюу дарга: Инбом аа. Зүгээр өөрийнхөө төлөө амьдар.

Инбом ахлах: Та үнэхээр их... өөрчлөгджээ.

Пюу дарга: Тийм ээ. Миний бодол өөрчлөгдөхөд чиний хувь нэмэр бас байгаа шүү.

Инбом ахлах: Тийм үү? Миний бодол өөрчлөгдөхөд бас таны хувь нэмэр байгаа юм сан.

Пюу дарга: Тийм үү?

Инбом ахлах: Бид яагаад одоо хүртэл ойлголцдоггүй юм бол?

Пюу дарга: Зөв биш гэж үү?

Инбом ахлах: Явлаа шүү.

Пюу дарга: Ёстой нэг.

Инбом ахлах: Бие бодоорой. Амжилтад хүрээрэй.

Пюу дарга: Баярлалаа. Инбом аа. Амьдрал тийм ч төвөгтэй биш шүү дээ. Тийм болохоор... юу гэмээр юм, нөгөө...

Инбом ахлах: Зөөлхөн үү?

Пюу дарга: Тийм ээ, жаахан... зөөлхөн амьдарч бас...

Инбом ахлах: Сэтгэл сэргэм үү?

Пюу дарга: Тийм ээ. Сэтгэл сэргэм бай. Тэгж амьдарцгаая, тэгэх үү?

Инбом ахлах: Явлаа шүү.

Текст: ЭНЭХҮҮ КИНОНООС САНАА АВСАН КОМПАНИ НЬ  2003 ОНД ДАМПУУРСАН. КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭ 1.8 ТЭРБУМ ВОНООС 3.4 ТЭРБУМ ВОНД ХҮРСЭН. ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЬ 1 ИХ НАЯД ВОНООС ИЛҮҮ АШИГ ОЛСОН ГЭДЭГ. ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ САНХҮҮГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙГ МЭДРЭХИЙН ТУЛД СОЛОНГОСЫН ЭДИЙН ЗАСАГ ӨНДӨР ҮНЭ ТӨЛСӨН. 20 ЖИЛ ӨНГӨРСӨН Ч ГЭСЭН,  ОДОО ЭНЭ ТҮҮХ ДАВТАГДСААР БАЙНА.

Ибом ахлах: Дарга аа, компани чинь таныг хангалттай дэмждэг юм уу?

Текст: СОЛОНГОСЫН НОМЕР НЭГ СӨЖҮНИЙ КОМПАНИ

Пюу дарга: Би угаасаа сөжү уух дуртай, сөжү хийдэг компанид ажилладагтаа ч дуртай. Ганцыг уучихъя.

Сон туслах: Манай компани дампуурахгүй биз дээ? Захирал сайн удирдаж чадаагүй нь үнэн л биз дээ?

Текст: ДАМПУУРЛЫН ЭРМЭГ ДЭЭР ИРЛЭЭ

Эрэгтэй сурвалжлагч: Гүкбу анхны дефолтоо зарлалаа.

Сок захирал: Солонгосын шилдэг архи Сөжү дампуурна гэдэг байж болох уу?

Пюу дарга: Бидэнд яг одоо... өөрийн компанидаа ажиллаж байгаа мэт \Nажиллах зөвлөгч хэрэгтэй байна.

Ибом ахлах: Солкуин... Гүкбу группийн дампуурлыг  хаах болно оо. Хичээх болно.

Пюу дарга: Үнэхээр амттай байна шүү.

Ибом ахлах: Нэг алхам хоцорлоо.

Пюу дарга: Чи яаж надад ингэж чадаж байна аа?

Ибом ахлах: Нэг төрлийн дэвшилтэд \Nсанхүүгийн технологи гэж болно.

Пюу дарга: Юу? Үйлчлүүлэгчдээс авсан мэдээллээрээ ар нуруунаас хутгалахыг дэвшилтэд санхүү гэдэг юм уу?

Текст: ЮҮ ХАЖИН

Солкуин захирал: Тэднийг 100 сая доллароор дампууруулна гэдэгтээ итгэлтэй байна уу?

Ибом ахлах: Мэдээж хэрэг. Солонгос улс мөнгө олох эрх чөлөөт улс биш гэж үү?

Текст: СӨЖҮНИЙ ДАЙН ТУН УДАХГҮЙ

ENGLISH

Туслах эрэгтэй 1: Инбом чи хаана байна аа?

Инбом: Бараг ирж байна. Шууд Азийн тусгай хэлтэс дээр очно  биз дээ?

Туслах эрэгтэй 1: Үгүй ээ, шууд Си-марк дээр хүрээд ир. Захирал чамаар товч танилцуулга хийлгэхийг хүсэж байна. Энэ удаад алдаа гаргаж болохгүй шүү.

Туслах эрэгтэй 1: Дагаад яваарай.

Инбом: Эрхэм ээ, надад тийшээ орох эрх байгаа гэж үү?

Туслах эрэгтэй 1: Зүгээр л тайлангаа танилцуул, алдаа гаргаж болохгүй шүү. Өөрийгөө бас танилцуулаарай.

Инбом: Сөүл улсын их сургуульд бакалавр, Чикагогийн их сургуульд MBA хамгаалсан. Ферстхаус-д гурван жил, энэ компанид гурван жил дүн шинжилгээний шинжээчээр ажилласан. Өнгөрсөн хавраас Өмнөд Солонгост дампуурлын цуваа үүсээд байгаа билээ.

Захирал: Инбом? Гол зүйлээ ярь. Бид Солонгосын талаар мэднэ.

Инбом: Ойрын хугацаанд дампуурлын улмаас зах зээл дээр 30 гаруй компани зарагдах дээрээ тулаад байна. Тиймээс би Сөүлд салбар байгуулах саналыг дэвшүүлж байна. Хэрвээ бид тэднийг яаралтай авахгүй бол Лемэн, Жей Пи, Дойчэ зэрэг томоохон өрсөлдөгчид, бас жижигхэн Лонстар шиг банкнууд хүртэл зүгээр өнгөрөхгүй байх. Бидний боломжийг тэд авах гэж дайрах болно. Манай анхны зорилтод бай бол Гүкбу. Дэлхий дээр хамгийн их архи хэрэглэдэг Солонгост Гүкбу нь хамгийн сайн сөжүг үйлдвэрлэдэг. Мөн Гукбу хэзээ ч алдагдалд хүрч байгаагүй.

 

 

08:20-09:50

Туслах эрэгтэй: Цаг гаргасанд баярлалаа. Яагаад чамайг Нью Йоркоос явуулсныг нь одоо л ойлголоо. Уул нь Би Хонгконгоос багийнхныгаа дуудах санаатай байсан юм.

Инбом: Яагаад тэр билээ?

Туслах эрэгтэй: Чи чинь хараал идсэн солонгос хүн шдээ.

Инбом: Би энд ирэлгүй 10 жил болсон юм сан. Тэгээд ч хэлэлцээр хийхийн тулд танил талдаа найдаад байж болохгүй.

Туслах эрэгтэй: Гайхалтай. Би дөнгөж сая нэг хэлэлцээр хийчихлээ.. Эндхийг түр хугацаанд оффисоо болгож болно. шүү. Төлөө. Би нээрээ тайланг чинь уншсан. Гүкбу гэсэн байх аа? Ёстой итгэмээргүй юм билээ.  Солонгосчууд өдөр бүр сөжү уудаг шүү дээ. Жаргалтай, гунигтай, уйдсан, аль нь ч бай, яаж ийгээд л сөжү уух шалтаг олоод ус шиг гударчихдаг. Ингэхэд ер нь бэлэн мөнгө хэвлэдэг компани яасан болоод дампуурдаг байна аа?

Инбом: Харин тийм ээ. Солонгосчууд одоо тэр гашуун ундаанаас салж хагацах цаг нь болсон.

Туслах эрэгтэй: Гукбу өчигдөр тохиролцоо хийх хүсэлт гаргасан. Тэд нар өрөө барагдуулах арга чаргаа олох хэрэг гарах нь дээ.

Инбом: Тэдэнд зөвлөх хэрэг болмогц би шууд холбоо барьчихна аа.

Туслах эрэгтэй: Энэ оффисыг ашиглахгүй юу. Би долоо хоногт гурван удаа л ирдэг юм. Бусад үед  нь би Хонг Конгт байна. Аан, нээрээ, чамайг онгоцны буудлаас тоссон тэр хүн ямар байсан? Чамд солонгос найз хэрэг болох байх гэж бодсон юм. Ярилцлагад орооч гэсэн чинь шууд Хонг Конг руу яваад өгнө билээ.

Инбом: Би ажлынхаа явцыг яаж тайлагнах байх юм?

Туслах эрэгтэй: Утас, цахим шуудан, мессенжер, юу ч байсан болно. Одоо энэ чиний дош болсон болохоор чамд давуу тал гарч ирсэн үг шүү. Ганц олдох боломж шүү.  Битгий баллачихаарай.

 

12:05-12:59

Инбом: Би бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө, хөрөнгө, санхүүгийн байдал, мөнгөн гүйлгээ, маркетинг, экспортын стратеги зэрэг бүх баримт бичгүүдийг нь гүйлгэж харсан. Тэгэхээр, бидний хэрэгжүүлэх стратеги ийм байна. Бид Стөүн хөрөнгө оруулалтын компанийн нэрээр тэдний бондыг аль болох ахиухан шиг залгина. Хэдэн жилийн дараа энэ цаасан компани Солонгосын Гукбү дэх хамгийн том хувьцаа эзэмшигч болох болно.

Эмэгтэй: Бид энэ төсөлд 100 сая доллар л санхүүжүүлж чадна. Тийм байхад яаж Гукбү шиг том компанийг гартаа оруулж чадах юм бэ?

Туслах эрэгтэй: Гукбүгийн бондын хэдэн хувийг бид нар гартаа оруулна гэсэн үг вэ?

Инбом: Бондууд нь одоо маш хямд зарагдаж байгаа. Бидний зорилго бол тэдний бондыг зарласан үнийх нь 10 хувиар худалдан авч, бондынх нь 30 орчим хувийг гартаа оруулах явдал.

Туслах эрэгтэй: Ердөө 100 саяаар тэднийг дампууруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

Инбом: 100 хувь.

 

13:43-14:12

Инбом: Санхүүгийн захирал нь одоо миний аргад орчихсон байгаа.

Туслах эрэгтэй: Тийм ч хялбархан хэрэг шиг харагдахгүй л байна даа.

Инбом: Өөрсдийнхөө компанийг байгаагаасаа хүчирхэг болж л харагдуулсан болохоос бодит байдал дээрээ зөвхөн захирал нь л шийдвэр гаргах эрхтэй. Солонгосын нийгэмд даргадаа зусардаж явдаг заавал нэг хүн гарч ирдэг юм. Хийж байгаа бүхэн нь хуурамч. Юутай ч, эхлээд шалгаад үзье.

 

 

 

35:11-36:10

Инбом:  Бид Стөүн хөрөнгө оруулалтын компанийн нэрээр тэдний бондыг аль болох ахиухан шиг залгина. Хэдэн жилийн дараа энэ цаасан компани Солонгосын Гукбү дэх хамгийн том хувьцаа эзэмшигч болох болно.

Эмэгтэй: Бид энэ төсөлд 100 сая доллар л санхүүжүүлж чадна. Тийм байхад яаж Гукбү шиг том компанийг гартаа оруулж чадах юм бэ?

Инбом: Тиймээс миний санал болгох хоёр дахь стратеги бол тэдний гадаад дахь охин компаниудаасаа бонд цуглуулж, Гукбүг хариу цохилт өгч чадахааргүй болгох явдал. Тэдний гадаад дахь хамгийн амжилттай яваа охин компани бол Гукбүгийн Япон дахь салбар. Тэд өрөө төлөхийн тулд бондоо заавал зарж таарна. Тэр бол Гукбүгийн хамгийн амжилттай салбар болохоор би тэднийг аль болох удаан тэсгээхийг хичээнэ. Тэр л бидний цохилт өгөх боломж.

Эрэгтэй:  Осака шар айраг тэр компаниасаа гарсан нь ойлгомжтой.

Инбом: Тэгвэл бидэнд Осака шар айрагтай өрсөлдөж чадах өөр шар айрагны үйлдвэр хэрэгтэй. Тэд алтан боломжоо алдах хүртлээ Гукбүг барих ёстой.

 

43:49-44:07

Эмэгтэй— Хонгконгт хүмүүсийн утас бараг л дэлбэрч байна. Үнэхээр солиотой. Гукбү одоо анзаарсан байх, тийм үү? Муусайн тэнэгүүд.  Миний хэрэг гарвал хэзээ ч хамаагүй залгаарай.

Инбом — Одоо ч замбараагүй юм болно доо. Зээлдүүлэгчидтэй тэмцэлдэж, шүүх дээр Гукбү-тэй үзэлцэх ч төвөгтэй байна байх даа.

Эмэгтэй— Чи тэдэнд тийм ч дуртай биш байх, тийм үү?

Инбом — Тийм ээ, ядаргаатай санагдаад байдаг юм. Тэр хорвоо дэлхийн талаар юу ч мэдэхгүй. Тэнэглэж байхыг нь харахаар би новшийн амьтан болчихсон юм шиг санагдаад байдаг юм.

47:00-47:13

49:31-53:04

1:00:28-1:02:28

01:04:17-01:04:29

Захирал: Нью-Йорк руу санхүүгийн шинжээчээр буцаж очихыг хүсэхгүй байгаа биз дээ? Бүгдийг нь гарга. Бид аль хэдий нь тэрбумыг зарцуулчхаад байна. Сарын сүүл гэхэд энэ ажил дуусна гэж найдаж байна шүү.

01:20:43-01:21:32

Захирал: Бооцоо хэтэрхий өндөр байна гэж бодохгүй байна уу?

Ибом: Шүүгчийг баривчилсан ч гэсэн зээлдүүлэгч,  хэвлэл мэдээллийнхэнд нэг их нөлөө үзүүлэхгүй ээ. Бид хүссэн зүйлээ олж авахын тулд үүнийг хийх л хэрэгтэй.

Захирал: Тэр шүүгчээр дампуурал зарлах болов уу?

Ибом: Тэр шүүгч Дээд шүүхийн дараагийн шүүгчид нэр дэвших хамгийн боломжтой хүн нь байсан. Харин өнөөдөр өөрийн шүүх хурал дээрээ маш ихээр доромжлууллаа. Шударга ёсоор тоглосон л гэсэн үг.

Одоо хувийн өшөө хорсол болж хувирлаа. Олон нийтийн Кугбүг заавал дампууруулах болно.  Ичмээр ч гэсэн Солонгосын шүүх засаглал ингэж ажилладаг.

Захирал: Харин л дээ, чи үүнийг үнэхээр том хэрэг гэж бодсон уу?

01:23:30-01:23:27

Англи захирал: Нээрэн үү?

Ибом: Машинд суу л даа.

Англи захирал: Тийм гэж үү?

Ибом: Тийм ээ.

01:25:35-01:27:55

Захирал: Та бүхэн анхаарлаа түр нааш нь хандуулна уу?

Юуны өмнө та бүхний сүүлийн таван жилийн хичээл зүтгэлийн ачаар бид гол зээлдүүлэгчийн хувиар Гукбүгийн үйл ажиллагааны эрхийг авсан гэдгийг хэлмээр байна. Ялангуяа, зөвхөн миний нэрийг урамшууллын жагсаалтад оруулахын тулд Нью-Йоркоос нисэж ирсэн Маркдаа онцгойлон талархаж байгаагаа илэрхийлье. Баярлалаа, Марк.

Хонконг дахь оффисоос Жулиа, Линда нарт ч бас. Тэд маань намайг энэ хүртэл түлхсээр ирсэн. Би өдөр бүр хэн нэгэн нь тэр тэнэг цагаан хэрмийг бариасай гэж залбирдаг байсан. Мөн, Японоос ирсэн Жирудоо бас маш их баярлалаа. Тэр Осака шар айрагнаас болж маш их ууртай байгаа. Эцэст нь, энэ бүхнийг боломжтой болгож өгсөн маш чухал хүнийг танилцуулахыг хүсч байна. Би түүний ачаар л энэ бүх уйтгартай сорилтыг тэвчиж чадсан. Ноёд хатагтай нар аа, Мүмёны ноён Кү-г танилцуулъя.

Кү өмгөөлөгч: Би чамд энэ шагналыг өгч байгаа шүү. Манай хамгийн өрөвдмөөр, хэцүү үйлчлүүлэгч болох Сулкин маань үндэсний эрдэнэсийг аймшигтай үнээр зарлаа шүү дээ. Хөрөнгө оруулалтынхаа хамгийн сайн өгөөжийг авах тэр өдөр хүртэл Мүмён уйгагүй ажиллах болно. Тэр өдөр ирэх хүртэл би хэзээ ч бууж өгөхгүй ээ. Та бүхний амжилт бол бидний амжилт. Баярлалаа! Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.

01:29:46-01:31:24

Би яг одоо энэ талаар яримааргүй байна. Солонгост ирэхээсээ өмнө байгуулсан гэрээгээ одоо хүртэл санаж байна уу?

Ажиллах явцад олж авсан аливаа арилжааны нууцыг задруулсан нь хохирол, хохирол учруулсан тохиолдолд тухайн ажилтан хохирлыг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Инбом, битгий мартаарай. Чи үхэх хүртлээ өрөнд живж магадгүй.

тиймээ.

Чи яаж энэ бүгдийг нь мөрийтэй тоглож чадах юм бэ?

Яагаад тэр компанийн төлөө амьдралаа сүйтгэж байгаа юм бэ?

 

 нэмэлт:

53:04

Эрэгтэй-1:Алив, суугаач.
Эрэгтэй-2: Баярлалаа.
Эрэгтэй-1: Ингээд танай компани эцэст нь албан ёсоор манай үйлчлүүлэгч боллоо.
Эрэгтэй-2: Тэгсэн билүү?
Эрэгтэй-1: Үнэндээ бид дэлхийн хэмжээнд гарахыг үргэлж хүсдэг байсан юс. Солонгосын хууль АНУ-аас ялгаатай учраас танд найз нөхөд хэрэгтэй шүү дээ. Тиймээс бид хамтран ажиллахдаа маш их баяртай байх болно.
Эрэгтэй-2: Хөөх. Үүнийг сонсоход таатай байна.
Инбом: Тохиролцоо хийхээс авахуулаад саяхны бүтцийн өөрчлөлтийг хүртэл Ву Мин Гүкбугийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тийм ойр дотно харилцаатай байж хуулийн дагуу бидэнтэй хамтран ажиллаж болох юм уу?
Эрэгтэй-1: Тэгэлгүй яах вэ. Наадах чинь асуудал биш. Хууль гэдэг чинь яг л аалзны тор гэсэн үг. Ялаа, шумуул гэх мэт жижиг шавжнууд баригдаж үхдэг бол шувуу шиг том амьтад амархан тойроод нисдэг. Би юунд санаа зовж байгааг чинь ойлгож байна. Бид ямар ч дүрэм зөрчихгүйгээр ажлаа үргэлжлүүлж чадна. Олон ч хуулийн фирмүүд бидний утсан хүүхэлдэй болоходоо баяртай байх болно.
Инбом: Хууль ёсных байж болно. Гэхдээ та хувьдаа хүлээн зөвшөөрч чадах юм уу? Таныг Гүкбутай найрсаг харилцаатай гэж сонссон.
Эрэгтэй-1: Ёс журамтай холбоотой шийдвэр, дүгнэлт гаргах чинь шүүхийн ажил.
Хуулийн фирмүүд зөвхөн ямар үйлчлүүлэгчтэй ажиллахаа шийддэг.
Одоогоор тодорхой болсон уу? Бид Гүкбуг хүчээр дампууруулаад халаасанд чинь хийж чадна.

01:29:46-01:31:24

Захирал: Би яг одоо энэ талаар яримааргүй байна. Солонгост ирэхээсээ өмнө байгуулсан гэрээгээ одоо хүртэл санаж байна уу? Ажиллаж байх хугацаандаа олж авсан аливаа худалдааны нууцыг задруулж хохирол учруулсан тохиолдолд учруулсан хохирлыг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Инбом, мартаж болохгүй шүү. Чи үхэх хүртлээ өрөнд живж ч магадгүй. Тиймээ. Чи яаж энэ бүгдээр мөрийтэй тоглож чадаж байна аа? Яагаад тэр компанийн төлөө амьдралаа сүйтгэж байгаа юм бэ?

Ибом: Хэрэв том ялалт байгуулахыг хүсч байвал эрсдэлтэй байх ёстой гэж чи надад хэлсэн.

Захирал: Инбом аа, чамайг шоронд хийсэн хүмүүс бол бид биш, тэр хараал идсэн шүүгч шүү дээ. Тэр Ерөнхий сайдын ажлыг хүсэж байсан бол чи... чи бидэнд хэрэгтэй шийдвэр гаргахад тусалсан шүү дээ. Бид түүнд ашигтайгаар  хэрэгтэй зүйлийг нь өгсөн. Бид зүгээр л дунд нь зохицуулалт хийсэн. Чи энд хэдэн сар байж байгаад гарч болно.

Ибом: Энэ хэний санаа байсан бэ? Кү өмгөөлөгч үү? Эсвэл таных уу?

Захирал: Энэ бол бидний хоорондох тэмцэл биш. Чиний хараал идсэн шударга ёсны тэмцэл шүү.

Ибом: Таны заналхийллийг би тодорхой сонслоо. Өөр хэлэх зүйл байна уу?

Захирал: Чамайг тайтгарах эсэхийг чинь мэдэхгүй ч, компаниас чамд урамшуулал, цалинг чинь өгөх болно. Амлая.

01:35:08-01:36:06

Захирал: Түр хүлээгээрэй, түр хүлээгээрэй.

Туслах: Бид сая үндэсний үнэт зүйлийг итгэмээргүй үнээр зарлаа.

Захирал: Юу гэнэ ээ? Яг хэдээр? Хурдан хэл л дээ!

Туслах: 3.4 тэрбум ам.доллар.

Захирал: Чөтгөр ав, 3.4 тэрбум ам.доллар гэж үү дээ?

Туслах: Тийм ээ.

Захирал: Новш гэж! Тийм ээ! Марк, 3.4 тэрбум ам.доллар шүү! Амаа бэлдээд намайг баярлуулахдаа бэлдэж байгаарай. Новш гэж, 3.4 тэрбум ам.доллар! За, маргааш болтол над руу битгий залгаарай, за юу? Би Хонг Конг руу нисэж Жулиатайгаа уулзлаа. За, юу? Инбом-ын шагналыг битгий мартаарай, за юу? Чи түүнд өгөх өртэй шүү дээ. Чи л өөрөө түүнийг шүүхэд өгсөн.Чи ч ёстой муу новш юм даа.

 

 

Эмэгтэй: “Үндэсний үнэт зүйл”-ийн борлуулалтын орлого үнэхээр гайхалтай. Ёстой алт үргээдэг тахиа байна.
Захирал
: Сөжү ялт ч үгүй, үнэхээр өвөрмөц бизнес юм аа. Дээд зэрэглэлийн сөжү 1997 онд зах зээлд гарснаасаа хойш зургаан сарын дотор нэг тэрбум шил зарагдаж, гурван жилд 3 тэрбум шил зарагдсан гэж байна. Энэ нь нэг насанд хүрсэнд дунджаар 85 шил ноогдож байна гэсэн үг. Чи үүнд итгэж чадах уу?

Шар үстэй дарга: Тийм шүү. “Үндэсний үнэт зүйл” дампуурлын зах зээлд гарвал өрсөлдөөн ширүүснэ дээ.

Захирал: Яг үнэн, айхтар ширүүн юм болно.
Шар үстэй дарга:
За, нэгэнт дампуурлаа зарлалаа гэхэд, борлуулалтыг аль болох сунжруулаарай, ойлгов уу? Үнэ нэмэхийн тулд худалдан авагчдыг тоглоом болгох хэрэгтэй. За, тэгээд, чи “Үндэсний үнэт зүйл”-ийг хэдэд үнэлсэн юм бэ дээ?

Инбом: Аан, за. 20 тэрбум ам.доллар гэж үнэлсэн. Гэхдээ 22 тэрбум хүртэл өсгөж болно.
Шар үстэй дарга:
Тэгвэл хүлээгдэж буй өгөөж нь хэд вэ?
Инбом:
Хэрэв 22 тэрбумын үнэлгээгээр зарагдвал... Өгөөж 600% болно. Шар үстэй дарга:  Чи надад 22 тэрбум дээр мөрий тавих гэх гээд байна уу?.

Эмэгтэй:  Би хэдэн өгүүлэл гаргана аа. “Wall Street Journal” бас хэдэн Английн бизнесийн сэтгүүл дээр “Үндэсний үнэт зүйл”-ийг дутуу үнэлсэн гэж бичүүлнэ. Ийм байхад хангалттай. Тэр муу сонины нүүрийг бид худалдаад л  авчихаж чадна, асуудалгүй шүү дээ.
Хар арьстай дарга:
Хэрэв 22 тэрбум гэдэг үнэлгээ гарвал шинжээчид үнийг нь 32 тэрбум хүртэл өсгөнө. 10 тэрбумаар нэмэгдэх ямар ч асуудалгүй байх аа.
Шар үстэй дарга:
 Найз аа, бас дахиад л нэг шагнал ирэх нь дээ. Хөөе, амаа тосоод байж бай. Намайг баярлуулах цаг ирж байгаа юм шиг байна шүү. Тийм ээ, яг үнэн. Чи жинхэнэ эр хүн юм аа. Чи энэ борлуулалтыг дуусгаж чадвал бид чамд “Sarkin Seoul”-ыг хариуцуулна. Бас чамайг салбар хариуцуулахаар нэр дэвшүүлнэ. Чиний Нью Йорк дээр санал болгож байсан “Сөүл”-ийн анхны салбарыг чамд байгуулах боломж олгоно шүү дээ.
Захирал:
Энэ новшийг Инбом гэдэг ч, би бол түүнийг “Тэсрэх бөмбөг” гэж нэрлэх хэрэгтэй гэж бодож байна. Учир нь тэр Сөүлийг дэлбэлээд, өөрийнхөө өмнө сөхрүүлэх гэж байна. Тэсрэх бөмбөг!

Шар үстэй дарга:  Хөөе, Инбом, Нью-Йорк руу санхүүгийн шинжээчээр буцаж очихыг хүсэхгүй байгаа биз дээ? Бүх чадлаа гарга. Бид аль хэдий нь тэрбумыг зарцуулчхаад байна. Сарын сүүл гэхэд энэ ажил дуусна гэж найдаж байна шүү.

47:00-47:13

Инбом: Тантай уулзах нь нэр төрийн хэрэг.

Инбом: Шүүхэд өргөдөл гаргаж, компанийг бүрэн удирдах мэргэжлийн хүмүүс томилж байж л Гукбүг аврах боломжтой.

49:31-53:04

Эрэгтэй: Зээлдүүлэгчдийн 62 хувь нь дампуурлаа зарлахаас татгалзаж байгаа гэсэн, үнэн үү?

Инбом: Үнэндээ 61 хувь л даа. Сок захирал одоогийн ерөнхийлөгчийг сонгогдохын тулд их хэмжээний нууц  бэлдсэнийг  олж мэдсэн. Хэрэв баривчлах тушаал гарвал тэр ч бас  сэжигтний эгнээнд орно. Ингэснээр зээлдүүлэгчдийн талаас илүү хувь нь бодлоо өөрчлөх байх.

Эрэгтэй: Тэглээ гээд бас л хангалтгүй. Тэр нууц сан хангалттай бохир санагдахгү байна.

Зээлдүүлэгчдийн өнцгөөс харахад тэд нар  Сок захирлын компанийг аврахын тулд чадах бүхнээ хийж байна гэж бодож байна.

Эрэгтэй-2: Аудитыг яах вэ? Тэднийг татварын албатай холбочихъё л доо.

Инбом: ОУВС-гийн хямралыг давж гарсан компанийг шалгах болов уу даа?

Эрэгтэй: Муугүй л санаа байна. Гэхдээ бурхан минь, бидэнд татварын шалгалтаас илүү том санаа хэрэгтэй байна. Бидэн шиг Гукбүг өөр  хэн сайн мэдэх вэ?

Эрэгтэй-2: Тэдний хуулийн фирм. 1997 онд тохиролцоо батлагдсанаас хойш Ву Мин Кукбог фирмийг хариуцаж байгаа.

Эрэгтэй: Тэд Гүгбүг-г таван жилийн турш төлөөлж байгаа. Тиймээс сул талыг нь мэдэж л таарна. Тэгвэл бидэнд яг тохирсон хамтрагч болж чадах нь.

Инбом: Дотоод хэлтсүүд хоорондоо мэдээлэл хуваалцаж байсныг Гукбү баталж чадахгүй. Тэгээд ч  Ву Мин бидэнтэй хамтран ажиллах нь хууль бус хэрэг болно. Ингэвэл харин ч  Солонгосын хуулийн ашиг сонирхлыг зөрчсөн хэрэг болно. Тэгвэл харин ч бидний толгойны өвчин болох юм биш үү?

Эрэгтэй: Хөөе, Инбом оо, чи ялмаар байна уу? Тэгвэл эрсдэл гарга, за юу? Бид учрыг нь олохдоо л олно. Мэдээлэл бол хаан гэдгийг санаарай. Өндөр эрсдэл, өндөр шан.

 

 

 

Back to episodes Go home