Gracie and Petro

Загас: Тавтай морил. Хэрвээ чи нарны туяа, далдуу мод зэрэгт дуртай бол...үнэхээр сайхан хороолол шүү. Эд нар бол манай эзэн Баннистеруудынхан. Их тайван амгалан хайраар дүүрэн гэр бүл. Яг л миний хүссэн шиг. Үнэндээ энд их бүтэхгүй зүйлс байдаг. Энэ хоёр бие биенээ үзэн ядаж... муур, нохой хоёр шиг л муудалцдаг.

Педро: Өө үгүй ээ.

Загас: Энэ бол Педро, аав түүнийг ерөнхийдөө гудамжнаас олж...аварсан гэхүүдээ. Юу?

Эрэгтэй: Өглөөний мэнд, Педро.

Педро: Танд ч бас өглөөний мэнд. Өө ёстой гоё байна. Бөмбөг!

Эмэгтэй: Гэрт оруулахгүй шүү.

Загас: Энэ бол Грейси. Ээжийн сонгосон цэвэр үүлдэр болох...Лондонгийн хамгийн шилдэг үржүүлгийн газраас авсан...ухаантай, томоотой амьтан.

Грейси: Баярлалаа.

Охин: Хөөе.

Загас: Сүүлд ийм зүйл болоход бид өвөөг эмнэлэгт хүргэх хэрэгтэй болсондоо. Гэхдээ та нар тэднийг сургамж авсан гэж бодож байна уу? Юу гэж дээ.

Аав: Хүүхдүүлээ, өглөөний цай бэлэн боллоо.

Охин: Өглөөний мэнд.

Эрэгтэй: Өглөөний мэнд.

Загас: Үгүй ээ үгүй үгүй. Үгүй ээ!

Аав: Үгүй ээ.

Ээж: Гэрт оруулахгүй гэсэн байх аа.

Загас: Энэ бол Грейси, Педро хоёрын түүх юм. мөн тэдний...шударгаар хэлэхэд тийм ч адал явдалтай биш л дээ.

Грейси: Заваан юм бэ.

Педро: Болгоомжтой гүнж минь, нүүр чинь тийм болж магадгүй шүү.

Грейси: Заваан гэдгийг ч мэдэхгүй байж.

Педро: Чи чимээгүй гэдгийг мэддэг ч болоосой.

Грейси: Ёстой ухаалаг хариу үйлдэл байна даа.

Педро: Би угаасаа ярихгүй байсан ч чамаас илүү ухаантай.

Грейси: Тийм л дээ чи яриагүй байсан ч...заваан үнэр чинь хэлээд өгчихдөг юм чинь. Заваан юмбэ?

Педро: Юу гээд байлаа?

Грейси: Юу?

Педро: Яасан?

Загас: Юу ч биш дээ.

Зүгээр л та хоёрыг хэдэн хором муудалцахгүй байхыг чинь харах гэсэн юм.

Грей: Бид байнга муудалцдаггүй.

Пед: Харин тийм заримдаа бүр хамт унтдаг.

Загас: Тэгвэл нэг зүйл байна. Хэзээ нэг цагт та хоёр бие биедээ хэрэг болж  магадгүй.

Педро:Өө, Лоренс, залуу минь. Чи ёстой алиа загас юм аа?

Охин: Юу? Наад шарвинаа тавь хүү минь.

Хүү: Чи өөрөө л наадахаа тавь.

Охин: Дохионы хэлээр тэнэг гэдгийг яаж хэлэх үү?

Аав: Зүгээр дээ. Бүгдээрээ тайван байцгаагаарай. Хэдүүлээ Солт Лейкийн шинэ гэртээ очоод улам сайхан болно оо.

Охин: Хамгийн том өрөөнд нь орно шүү

Хүү: Мөрөөдөж л бай.

Өвөө: Хэн нэгэн өглөөний цай гэсэн үү?

Ээж: Үгүй ээ аав аа.

Өвөө: Ашгүй дээ хиймэл шүдээ олоогүй байсан юм.

Загас: Тэгэх нь ч аргагүй л дээ.

Охин: Зүгээр дээ. Нүүх аймшигтай гэдгийг мэдэж байнаа гэхдээ айгаад байх зүйл байхгүй. Энэ газар бол зүгээр л байшин. Гэр бол чиний гэр бүл байдаг газар. Тэгж бодоод үзвэл гайхалтай адал явдал болно шүү. Та хоёрыг юу баярлуулахыг мэдчихлээ.

Өвөө: Өвөө нь ирлээ. Хөлөө мэдээтэй байгаарай хүүхдүүд ээ. Сайн нисээд ирээрэй Солт Лэйкт уулзацгаая! Би түрүүлээд очиж байя.

Охин: Грэйси Педро хоёр зүгээр гэдэгт итгэлтэй байна уу?

Аав: Тэгэлгүй дээ. Тэд хамтдаа цагийг өнгөрөөхөд сайхан боломж болох болно.

Грей: Педро, хоёулаа хүүхдүүдэд санаа зовох хэрэг байгүй.

Педро: Энэ тэгээд чиний амьтанд өгөх сэтгэл санааны дэмжлэг үү? Үгүй ээ, чиний зөв.

Хүүхдүүд л жаргалтай байг.

Охин: Баяртай, Педро. Баяртай, Грейси. Солт Лейкд уулзацгаая.

Грейс, Педро: Инээмсэглээрэй!

Пед: Чи миний сүүлэн дээр гишгээд байна.

Грейс: Дахиад чихэнд хүрдэг л юм бол дахин дахин чамайг ариутгана шүү.

Пед: Чи яасан их зай эзэлдэг юм бэ?

Грей: Тэгвэл шударга байх үүднээс яг дундуур нь зурчихъя. Тэгээд чи өөрийнхөө, би өөрийнхөө талд байя.

Пед: Чиний тал минийхээс том байна шд.

Грейс: Яг адилхан л байна даа. Хагас л бол хагас.

Пед: Тэгвэл би чиний хагасыг авбал дургүйцэхгүй биз дээ.

Грейс: Зогсоорой зогс. Булчингаа хөдөлгөж болохгүй шүү.

Педро: Утас!

Грейс: Үгүй ээ үгүй үгүй. Педро! Нохойн бурхандаа баярлалаа.

Пед: Хэдэн хором сана зовж байлаа шүү.

Грейс: Нэг зүйл сонсогдохгүй байна уу?

Педро: Юу байна даа? Үгүй ээ үгүй.

Грейс: Алив, явцгаая! -Педро, зэрэг шүү!

Педро: Юу хийгээд байгаа юм бэ?

Грейс: Зэрэг хөдөлнө шүү. Үгүй ээ, миний ээлж, миний ээлж! Чи муу тэнэг Педро!

Педро: Өө үгүй ээ үгүй үгүй.

Охин: Грейси, Педро хоёрыг харсангүй.Чи харсан уу?

Эрэгтэй: Яасан хөөрхөн хүхдүүд вэ?Бид одоо хөөрөхөөр бэлдэж байна.Тэр үед онгоц дээшээ...үүлэн дээгүүр том шувуу шиг л ниснэ.Ойлгосон уу хүү минь?

Охин: Өршөөгөөрэй, бид тэжээвэр амьтдаа тээш рүү орж байгааг харсангүй.

Эрэгтэй: Санаа зоволтгүй, манай нислэг хэзээ ч ачаа тээшээ үлдээж байгаагүй. Бүр 6 сарын мягмар гаргийн нислэгээр үү дээ? Гэхдээ тээш чинь имжгүй л бол.Та хоёр имжтэй хамт аялаж байгаа юм уу?

Охин: Бид хоёр юу болохыг нь ч мэдэхгүй шүү дээ.

Манай тэжээвэр амьтад бол Грейси, Педро буюу муур, нохой хоёр.

Эрэгтэй: Тэгвэл бидэнд найдахад л болно шүү дээ. Гэхдээ онгоцонд 30 мл-ээс их шингэн зүйл байлгаж болохгүй. Тэгэхээр загасыг чинь аваадахъя.

Загас: Нэг ухаантны хэлсэн зөв байж. Энгийн суудлаар нисэх хэрэггүй гэж.

Грейси: Аравхан минут, Софи. Амлаж байна аа... онгоц. Софи, Кевин, Педро! Педро, чи хаана байна аа? Өө, Педро! Чи зүгээр үү?

Пед: Би үхчихсэн бололтой.

Грейс: Сүүл чинь хөдөлж байна шдэ.

Пед: Өө тэгвэл би амьд юм уу? Би амьд байна!

Грейс: Манай гэр бүл! Онгоц хоёр минутын дараа хөөрнө!

Пед: Тийш ээ. Яваад байгаарай. Онгоцоо зогсоогоорой.

Грейс: Чи яагаад зогсчихов оо? Би гомдоллосон юм биш шүү.

Пед: Аль нь манай онгоц юм бэ?

Грейс: Тэр онгоцыг гүйцэцгээе! - Педро: Алив!

Эрэгтэй: Өө, хүүе.

Загас: Хөөе. Хоёроо. Педро, Грейси хоёр байна, цонхоороо хар даа. Цонхоо хараачээ.

Ер нь ассан юм уу?

Грей: Чадахгүй нь ээ.

Пед: Чадах ёстой. Хүүхдүүдийн төлөө үүнийг хий!

Грей: Бараг л хүрлээ.

Харх 1: Сайхан зүйл оллоо цохиоч Распутин. Сайхан олз байна.

Распутин: Хүмүүс ирэхээс өмнө хурдалцгаая.

Педро: Тэр салхины учрыг олсон хүн байна уу?

Распутин: аа. Аргалаарай, Уэйд. Хөөе.

Педро: Юу хийх гээд байгааг чинь мэдэж байна шүү.Биднээс холд.

Грей:Бохир сарвуугаа надаас хол байлга.

Рас: Бидний тусламжийг хүсэхгүй байгаа юм уу? Хамаатай ч биш л дээ.Бид хоёр ямар онгоцноосоо хоцорсон ч биш. Алив, Уэйд.

Педро: Хүлээ, та хоёр тусалж чадах юм уу?

Рас: Магадгүй л юм. Та хоёр хаачих гэж байсан юм?

Пед: Солт Лэйк гэдэг газар. Сонсож байсан уу?

Уэйд: Тэгэлгүй дээ, сонсож байсан юм байна.

Грейс: Манай гэр бүл тийшээ нүүж байгаа юм. Биднийг очихгүй бол хүүхдүүдийн санаа зовох байх.

Уэйд: Итгэлтэй байна уу? Та хоёр тээшинд хийгдээд хаягдсан анхны тэжээвэр амьтад биш л дээ.

Рас: Зориудаар гэх үү дээ?

Педро: Туслах юм уу, үгүй юм уу?

Рас: Туслалгүй яахав.

Уэйд: Гэхдээ үнэтэй л тусална даа.

Рас, Уэйд: Гялалздаг зүйл.

Педро: За та хоёр хүзүүвчтэй боллоо. Одоо бид хоёр Солт Лэйк рүү яаж явах уу?

Рас: Та хоёр эндээс явж чадахгүй ээ. Боломжгүй зүйл.

Грейс: Үгүй ээ, буруу хариулт байна.

Уэйд: Зүгээр л та хоёрын сонсохыг хүссэн зүйл биш байна.

Рас: Чи давжаа биетэй дээрээ тэнэг юм байна.

Уэйд: Явцгаая! Аа!

Педро: Аятайхан байсан чинь дээр шүү. Мэддэг бүхнээ хэл гэж байна.

Уэйд: Би юу ч хэлэхгүй ээ.Чамаас ч догшин муурнуудад баригдаж байлаа.

Рас: Мангар нохой!

Педро: Өө тийм үү?Тэгвэл аятайхан байж бай.

Уэйд: Ойлголоо доо ойлголоо.Би ярья аа ярья. Солт Лейк рүү яаж очихоо мэдмээр байна уу? Сургагчийг шалга. 

Грейс: Сургагч аа? 

Уэйд: Сургагч чамд бүгдийг хэлнэ. 

Рас: Халтар харх анд минь ингэсэнд чинь итгэхгүй нь ээ.Тийм ч амархан бууж өгөхгүй шүү. 

Педро: Чи муу... 

Уэйд: Явцгаая! 

Рас: Галзуу өвчний вакцин хийлгэсэн л гэж найдъя.Чи намайг хаана байсныг таахгүй дээ? 

Уэйд: Амжилт хүсье, тэнэмэл тэнэгүүд ээ. 

Грейс: Сургагчийг шалгах аа?Сургагч гэсэн үү? 

Педро: Грейси чи миний загатнааг арилгахад тусалж болох уу? 

Грейси: Юу? Мэдээж үгүй.Эсвэл хоёулаа өөр онгоцонд суучих уу? 

Педро: Эхнийх нь гоё байсан болохоор уу?Чи мэднэ дээ, гүйгээд л унаад л, өнхрөөд л хэзээ ч сууж чадаагүй онгоцондоо сууна гэж үү? Үгүй ээ бидэнд хүн л хэрэгтэй. Тэд биднийг Кевин, Софи хоёр луу хүргэхэд тусална. 

Грейси: Тэгээд хүзүүвчгүйгээр яаж хийх болж байна аа? 

Педро: Тиймээ хоёулаа хүзүүвчгүйгээр төөрсөн тэнэмэл амьтан гэсэн үг. Энэ тэрүүгээр тэнээд л хамгийн гол нь үнэр. 

Грейси: Зүгээр үнэртэй ч болоод зогсохгүй. Төрсөн өдрийг минь сүйрүүлснээс хойшхи хамгийн муухай зүйл байна. Энэ бүгд чиний буруу! 

Педро: Юу яасан гэнэ ээ? Би чиний төрсөн өдөртэй ямар ч холбоогүй.

-Би тэр бялуунд хүрээгүй.

Грейси: Би өнөөдрийг яриад байна. 

Педро: Аан тийм л дээ. Тэр тэнэг савыг хоёр хуваах.. чиний санаа байсан шүү. Намайг холд гэхэд холдсон бол одоо бид энд хүзүүвчгүй болж гацахгүй Солт Лейк рүү явах гэж төөрөхгүй зүгээр л тэнэг амьтдын хэлснээр сургагчийг шалгах гэж...

Грейси: Педро.Баннистерийн гэр бүлийг хайхгүй, тэжээвэр амьтад нь хайгаад явахгүй гэхдээ чи энэ бүгдийг хараагүй, учир нь чи аль хэдийн Солт Лейк руу явчихсан мэт л байсан! 

Грейси: Педро,

Педро: Тэгээд бид яаж тийшээ. Бидэнд туслах уу? Би, аан-- чи-- чи хэн бэ? 

Гүрвэл: Би бол сургагч. Гүрвэл. 

Грейси: Чи бидэнд тусалж чадах уу? Солт Лейк рүү яаж явахыг хэлж өгөхгүй биз? 

Гүрвэл: Солт Лейктих хол байдаг. Удаан бас их аюултай аялал болно шүү. Эсвэл автобусанд сууж болно. Цаг тутамд нэг явдаг. Тэр автобус та хоёрыг 1-5-р зам руу хүргэнэ. Тэр замаар явбал Солт Лейк рүү хүргэх болно. 

Педро: За хангалттай энгийн сонсогдож байна. Баярлалаа, сургагч, эрхэм ээ. 

Гүрвэл: Амжилт хүсье. Нэг зүйл хэрэг болно. Дахиад нэг зүйл байна. Лас Вегаст болгоомжтой байгаарай. Тэн дэх бол мөрөөдлийн хот. 

Педро: Тэнд юу нь болохгүй гэж? 

Гүрвэл: Мөрөөдөл бүхэн сайхан биш шүү дээ. 

Грейси: Хүзүүвчгүй болохоор эвгүй санагдаад байна. 

Педро: Алив, Грейси, тайвшир! Надад итгээрэй, санаа зовох зүйлгүй дээ. 

Эрэгтэй: Хар даа, хэдэн тэнэмэл амьтад оллоо.

 Эрэгтэй 2: Хөөрөхөөс өмнө тэднийг бариад ав. 

Педро:Хэлснээ буцаалаа, зугтаарай. 

Эрэгтэй: Новш! 

Педро: Юу?

Эрэгтэй 2: Буудаарай... тэднийг яасан ч холдуулж болохгүй. 

Эмэгтэй: Хаалга хаагдлаа. 

Эрэгтэй: Хурдан буудаарай, бууд. 

Грейси: Баярлалаа. 

Педро: Өртэй боллоо шүү. За. Хөөе, хөөе. 

Грейси: Уучлаарай

Педро: Зөрчихье. 

Туулай: Ийшээ. Та хоёрыг шоунд оруулахаас өмнө наанаасаа гараад нуугд. Тэгээд та хоёр яасан юм дээ, муурнууд аа? 

Педро: Тэр нохой ш дээ. 

Туулай: Зүйрлэж хэлж байгаа юм, хонгор минь. Миний хэлэх гэсэн зүйл бол та хоёр шиг тэнэмэл амьтад... мөрөөдлийн хот явж яах гэж байгаа юм? 

Грейси:Солт Лейк рүү явах онгоцноосоо хоцорчихсон юм. 

Педро: Бас бид хоёрыг яагаад тэнэмэл гээд байгаа юм? 

Туулай: Бохир, хүзүүвчгүй, зугтаж байсан болохоор чинь? Шүүсэн юм биш шүү, би ч тийм байсан, нэгдүгээр зэрэглэлийн тэнэг. 

эрэгтэй: Хьюстон руу явах 237 дугаар нислэг хойшлогдлоо. 

Эмэгтэй: За тийм байна. Танай дамжин нислэгийг шалгасныг харлаа л даа. мөн, тэндээс, харахаар аан, аан за. Өө үгүй байлгүй дээ. Уучлаарай, гэхдээ тэр ачаа чинь...алдагдсан бололтой. 

Софи: Юу? Та нар Педро, Грейси хоёрыг алдчихсан юм уу? 

Эмэгтэй: Үгүй үгүй. Үгүй ээ, бид дөрөв дэх ачааг чинь алдчихсан бололтой. 

Софи: Грейси, Педро хоёр ачаа биш, тэд бол бидний гэр бүл! Тэгээд та нар яах гэж байгаа юм? 

Эмэгтэй: Аан, за та хэдэд үнэгүй ундааны тасалбар өгч болно. 

Софи: Уух юмны тасалбар аа? 

Эмэгтэй: Өө... 

Кевин: Та ухаан санаагаа алдчихаа юу? 

Софи: Та нар Педро, Грейси хоёрыг ингээд алдчихаж бологүй ш дээ. Тэднийг олох хүртлээ хүн болгон руу залга гэж байна! Захирал руугаа залга, ахлах руугаа залга! Тэнгэрийн хөлгийг дууд, арми цэрэг дуудаж, тэнгисийн явган цэргүүдийг ч дууд! 

Аав: Хэдүүлээ жаахан тайвширсан нь дээр байх. 

Кевин: Хамгийн муу үйлчилгээтэй газар байна. Хамгийн муу нь, хамгийн муу нь. 

Ээж: Сайн байна уу, нэг зүйлийг тодорхой хэлчихье. Та болон танай нислэгийн газар манай тэжээвэр амьтдыг олсон чинь дээр шүү. Үгүй бол би хүүхдүүдтэйгээ буцаж ирээд 

чамтай цуг орхих болно, ойлгов уу? 

Эмэгтэй: Тийм ээ, хатагтай. Би хамгийн сайн хүмүүсээ томилох болно оо. Байна уу, ээжээ? Тийм ээ, оройн хоолоо хөргөгчиндөө хийчихээрэй. Манайх дахиад хэдэн тэжээвэр амьтан алдчихлаа. 

Аав: Хамраараа амьсгалаа аваарай. Одоо лаагаа үлээлээ. Алив ээ? Дээрдэхгүй байна уу? 

Софи: Үгүй ээ. Яахав жаахан л. Гэхдээ Педро, Грейси хоёр яах болж байна аа? Тэд их айж байгаа байх даа. 

Педро: Хөөх!

Грейси:Ёстой гайхалтай юм аа. Бүгдээрээ өөр ч гэсэн яг адилхан юм байна. 

Туулай: Тийм үү? Юу бодож байгааг чинь мэдэж байна. Бүгдээрээ адилхан байж яаж ийм өөр байна гэж үү? 

Грейси: Юу бодож байгааг яаж мэдчихэв ээ? 

Туулай: Мэдээж бид өөр газар, өөр соёл иргэншил, өөр өөр ч гэлээ... бид бүгд нэг зүйлийг хайрлах хайраараа нэгддэг. Хүмүүсийг "Хөөх" гэж хэлүүлэх. Энэ л биднийг гэр бүл шиг болгодог. Гэр бүл биднийг нэгтгэдэг, Яг л энд байгаа та хоёр шиг. 

Грейси: Өө бид гэр бүл биш ээ. 

Педро: Бүр найзууд ч биш, түүнээс илүү... 

Грейси: Хамтрагчид.

Педро: Өрөөний найзууд.

Грейси: Танилууд.

Педро: Хамтдаа тэжээвэр амьтад бологсод. 

Педро, Грейси: Гэр бүл лав биш. 

Туулай:За бид ирлээ. 

Педро: Энэ Лас Вегас юм уу? 

Туулай: Бяцхан зөвлөгөө, хонгор минь. Догь баймаар байвал "Лас" гэдгийг нь хая. Та хоёртой уулзахад үнэхээр сайхан байлаа. 

Грейси: Тэгээд 1-5-р зам хаана юм бэ? 

Туулай: Тэгэхээр сүүдэргүй! 

Педро: Хөөх тэр үүнийг яаж хийчхэв ээ? 

Грейси: Хамгийн гол нь Солт Лейк рүү яаж явах юм бэ? 1-5-р замаа ч олохгүй байна шүү дээ. 

Педро: Би сэтгэлээр унах болгондоо өндөрт гардаг юм. Муур, нохой явж байна шүү, холдоорой. 

Эрэгтэй: Хожчихлоо! 

Эрэгтэй2: Гэртээ харих нь ээ!

Грейси: Сайн уу, хөөрхөнөө. 

Педро: Дэлгүүр хэсэх аялал биш шүү, явцгаая. Утас байна. 

Эмэгтэй: Жерри, боль л доо. 

Педро: Гялалзаж байна шүү Тийм ээ! 

Эрэгтэй: Нэнси чи тэргээ аваад пентхаустай давхарт хүрээд ирэхгүй биз? 

Нэнси: Тэгэлгүй яахав, дарга аа. 

Эрэгтэй 2: Пентхаус люкс. 

Педро: Хөөх! 

Грейси: Хөөх. 

Педро: Бурхан минь. 

Грейси: Нээрээ л мөрөөдлийн хот байна шүү! 

Педро: Зүүд юм бол битгий сэрээгээрэй. 

Грейси: Би 1-5-р замыг харах шиг боллоо. 

Педро: Тэгвэл ашгүй дээ. Биднийг эндээс гарга л даа. 

Грейси: За загасан тархит аа. Өөр аятайхан санаа байна уу? 

Педро: Тийм ээ амьдарцгаая! Вегаст болсон зүйлсВегастаа үлдэнэ. 

Грейси: Нээрээ юу? 

Педро: Тийм ээ. Чи ч гэсэн амтлаад үз. 

Грейси: Бодож байгаа зүйл чинь ердөө хоол хэрэг үү? 

Педро: Гудамжны дүрэм за юу? Амттан олсон л бол идэх хэрэгтэй. 

Грейси: Бид ширээн дээр сууж болохгүйг мэднэ биз дээ. 

Педро: Тийм ээ. 

Грейси: Чи биднийг асуудалд оруулах нь. 

Педро: Бид гэртээ байхдаа л ширээн дээр сууж болохгүй. Энд бол гэр биш шүү дээ. Сайхан шинэ загасны өндөг байна даа. 

Грейси: Түрс гэдэг юм. Дэлхийн хамгийн сайхан амттануудын нэг. Чамд дэмий үрээд яахав. Надад жаахныг өг л дөө. 

Педро: Амттай байна шүү. Грэйси, чи өлсөхгүй байгаа нь харамсалтай. Өө, Грейси. Грейси? Чи хаашаа явчхав аа? 

Грейси: Шунахай нэгэн яаж яваад уначихав? 

Педро: Хэн нь шунахай байна даа? 

Грейси: Хөөх энэ хоол ёстой амттай байна. 

Педро: Амттай байна. 

Грейси: Сүүлчийн зайдсаа бяцхан гэж нэрлэнэ ээ! 

Педро: Би түрүүлж харсан шүү. 

Грейси: Шударга биш байна, буцаагаад өгөөч. 

Педро: Ирээд ав л даа. Амттай байна шүү. Грэйси, чи энд ирээд авч чадаагүй нь харамсалтай. Учир нь-- хэхэ, хүлээгээрэй, юу вэ? Хэн гэрэл асаачхав аа? 

Грейси: Ер нь бол би асаачихлаа. Жаахан эргүүлсэн нь дээр биү. 

Педро: Ийм их зүйл идэх хэрэггүй байж. Яг бөөлжих нь ээ. Би яг шидэгдлээ. 

Грейси: Шидэгдэж л байхгүй юу. Хурдан тавь Педро, чи хэтэрхий хүнд байна. 

Педро: Туслаач! Би яг живлээ. 

Грейси: Чи чинь том муур шд, босооч. 

Педро: Чи муу. Намайг бараг л алах шахлаа. 

Грейси: Бурхан минь чи жинхэнээсээ аюулд өртөж байсан гэж үү? 

Педро: Тэгвэл чамд аюул гэж юу байдгийг харуулаад өгье. Хоёр чихийг чинь эргүүлж аваад... дараа нь соронзон хальсан дээр буулгаад цаасны хавчаар хийгээд чамайг үүрд тийм байдалтай чинь үлдээнэ дээ.

Грейси: Чихнээс бусдыг нь л оролдоорой. 

Эрэгтэй: Өрөөндөө орцгоох уу? 

Эмэгтэй: Ёстой тансаг өрөө байна шүү. 

Эрэгтэй: Юу вэ? 

Педро: Хөөрхөн харагдаарай. Илүү хөөрхөн хараарай. Хамгийн хөөрхнөөрөө хараарай. 

Эрэгтэй: Хэн үүнийг хариуцах юм бэ? Хамгаалагчид аа

Педро: Хөөрхөн харагдаагүй бололтой. 

Эмэгтэй: Үгүй ээ муур нохой л биш шүү. Тэднийг гарга! 

Педро: Грейси, ийшээ! 

Грейси: Педро, туслаач! 

Педро: Үгүй ээ зогсоорой. 

Грейси: Үгүйээ. 

Грейси: Дахиад тэсэхгүй нь ээ.

Педро: Тэссэн чинь дээр шүү. Би өмнө нь ийм байдалд орж байгаагүй. 

Өмхий хүрэн: Тэднийг хурдан олох хэрэгтэй... 

Эрэгтэй: Сайхан хэллээ эрхэм ээ. Гэхдээ юу хэлээд байгааг чинь ойлгохгүй байна. Юутай сайхан зүйл хэлсэн гэдэгт чинь... итгэлтэй байна. 

Өмхий хүрэн: Чимээгүй бай. Би ажиллаж байна. 

Эрэгтэй: Өө, уучлаарай, уучлаарай, ноён Шерлок. Энэ бол зүгээр л... үнэхээр сэтгэл хөдөлгөм байна. Тан шиг ийм эрхэм мөрдөгчтэй хамт ажиллаж байгаа минь үнэхээр с-с-сэтгэл хөдөлгөм байна. 

Өвөө: Сүүлийн хайрцаг аюулгүй найдвартай ирлээ. Ээж чинь санаа зовоод л байсан. Хөгшин аавыгаа сайн мэддэггүй бололтой? Яахав зогсохдоо жаахан муу байсан байх. Гэхдээ энэ талаар битгий хэлээрэй, хүүхдүүд ээ? Тэр цавууг хаана савласныг хайцгаая. 

Софи: Хөөх Кевин хараач. Энэ Грейсигийн төрсөн өдрийн үдэшлэг байна. Бялуунд нь халуун сүмс орсныг ёстой мэдээгүй шүү. 

Кевин: Барф-о-рама. 

Ээж: Хүүхдүүд ээ! Тээвэрлэсэн газрыг олсон байна. Удахгүй бууна гэнээ. 

Софи: Грейси, Педро!  Юу вэ? Энэ юу вэ? 

Кевин: Мутант туулай шиг харагдаж байна. 

Софи: Мутант туулай? Мутант гэж юу гэсэн үг юм... Аа! 

Ээж: Яасан бэ хүүхдүүд ээ? 

Софи: Ёстой хачин юм аа ээжээ. Мэдэхгүй ээ, имж л бололтой. 

Аав: Өө чинь бяцхан имж байна шүү дээ. Бяцхан имж найзаа. 

Софи: Имж гэнэ ээ? Эгдүүтэй л юм. 

Ээж: Өө хонгор минь. Аав ээж хоёр нь явж хайх болно оо. Бид гэр бүлээ орхихгүй. 

Аав: Ээжийнх нь зөв шүү хүүхдүүдээ. Бид хайртай хүмүүсээ хэзээ ч орхихгүй. 

Ээж: Гэхдээ хүүхдүүдийг хэн харах болж байна? 

Кевин: Өвөө. 

Өвөө: Санаа зоволтгүй ээ хүүхдүүд ээ. Амьтад зэрлэг байгальд бие дааж чаддаг юм. Яахав амьтанд идүүлчихгүй л бол. Оройн хоолондоо юу идмээр байна?

Грейси: Тахиа? Тахиа гэдэг чинь юу гэж байгаа юм? Би архираад дараа нь асуух гэж байсан юм.

Педро:Архирах аа? Чи хэзээ ч хүний өөдөөс архирч чадахгүй төгс авхай гуай. 

Грейси: Төгс гэнэ ээ?Намайг хар л даа, би бүр норчихсон байна.Хумс минь хүртэл хугарчихсан.Дахиж  замаасаа хазайхгүй шүү ойлгов уу? 

Педро: Хамаг буруугаа над руу чихэх хэрэггүй.Чи л харин. Том залуу минь мөрөн дээр чинь юу байгаа юм бэ? Тарвага юмуу? 

Эрэгтэй: Барьчихлаа. 

Педро: Болгоомтой. 

Грейси зугтаарай.

Өмхий хүрэн: Чи том алдаа хийлээ дээ үслэг царайтай найз минь. Зүгээр л мөрдөгч надтай хамт явчихвал бүх зүйл зүгээр болох болно. 

Педро: Цаашаа бай хачин тарвага минь. Грейси бид хоёр гэр лүүгээ харих гэж байна. 

Өмхий хүрэн: Би бол халиу, тарвага биш! Би, аа-- Сонсооч.Хэрвээ чи болон хоёрдугаар зэрэглэлийн нохойтойгоо чимээгүй ирэх юм бол сайн зүйл болох болно гэж амлъя. 

Педро: Грейсиг надаас өөр хэн ч тэгж дууддаггүй юм.Тэр бол цэвэр үүлдрийн нохой гэдгийг хэлчихье. 

Өмхий хүрэн: Туслаарай.Ичгүүртэй юм бэ. Дойл, тэд зугтах нь байна. 

Педро: За Грейси эндээс хурдан явцгаая. 

Дойл: Эрхмээ би нохойг нь барьчихлаа.Яг таны хэлснээр. 

Грейси: Педро, туслаач! 

Педро: Грейси чи түүнийг хазах хэрэгтэй. 

Грейси: Хүн хазах аа?Би чинь сайн нохой шүү дээ. 

Педро: Хэзээ нэгэн цагт дүрмээ зөрчих л байсан,одоо тэр чинь. 

Грейси: Бурхан минь, намайг уучлаарай. 

Дойл: Ёооё. 

Педро: Чи муу байхдаа сайн л юм байна шд.1-5 зам минь очиж байна шүү! 

Дойл: Эрхмээ нохойг тавьсанд өршөөгөөрэй.Гэхдээ түүнийг тийм хурц шүдтэй гэж мэдсэнгүй.Өө, бурхан минь, эрхэм ээ, та газарт юу хийж байгаа юм бэ?Гутлан доор минь нуугдаж байсан юм уу?Гэхдээ битгий цөхрөөрэй, эрхэм ээ.Танд туслахаар ирлээ.Эрхэм ээ?Гэхдээ агаарт унах үедээ та үнэхээр гайхалтай харагдсаныг хэлмээр байна.Нисдэг сарьсан багваахай азтай юм аа. 

Өмхий хүрэн: Ёооё.Ийм чадвартай хүн авсан минь сүүлчийн удаа болог. 

Педро: Одоо хоёулаа яах билээ? 

Грейси: Хоёулаа зам дээгүүр яваад байвал тэр тарваганд гарцаагүй баригдана.Гэхдээ би буудлын тагтан дээрээс богино замыг харсан.Саяхан л тэнд байсан даа. 

Педро: Товчлоно гэж үү?Чи итгэлтэй байна уу? 

Грейси: Тэгж л бодож байна. 

Педро: Тэгж бодсон гэж үү? 

Грейси: Би үнэхээр итгэлтэй байна. Хэзээ ч ингэж халууцаж байсангүй. 

Педро: Хэзээ ч ингэж цангаж байсангүй.Юу байсан бэ?Чи сая сонссон уу?Нэг зүйл харах шиг боллоо. 

Грейси: Таван одтой гэрийн тэжээмэл амьтдын рашаан сувилал уу?Үгүй ээ, тэнд!Утас байна. Битгий. Зогс.Наадах чинь утас биш ээ. 

Могой: Өршөөгөөрэй.Чи сүүлийг маань хазчихсан бололтой. 

Педро: Юу гэнэ ээ?Миний буруу.Бидний сүүл гэнэ ээ? 

Могой: Амттай харагдаж байх чинь.

Могой 2: Түүнийг идэцгээе. 

Могой: Буцаад ир бяцхан зууш минь. Минийх шүү. 

Могой 2: Чи бямба гаригт саламандр идсэн биздээ! 

Могой: Би түүнийг түрүүлж харсан. 

Могой 2: Би түүнийг хоёр дахь удаагаа харсан. 

Педро: Би хэрүүлийн яс хаяхыг бас өөрөө ч яс болохыг хүсдэггүй, тиймээс намайг явуулж болохгүй юу? 

Могой: Чи урд талыг нь ав. би хойд талыг нь авъя. 

Могой 2: Дахиад л сарвуу, шүд үү? Үгүй гэж хэлсэн шүү.

Педро: Болгоомжтой. 

Могой: Ээж чамд илүү дуртай байсан. 

Могой 2: Тэр чамтай илүү удаан хамт байсан. 

Грейси: Чи их удлаа шүү.Баярлалаа гэсэн үг. 

Софи: Цаашаа бай, завгүй байна. 

Кевин! Энэ их чухал.Чи мэдэх хэрэгтэй.Би Грэйси, Педро хоёрын тухай дуу бичиж байгаа.Тэгээд эндээс Лос Анжелесын бүх радил станц руу явуулаад хүн бүрээс туслахыг гуйх болно. Май.Хүчтэй хэмнэл өгөөд гитартайгаа хамт бут авна аа.Чи юу гэж бодож байна? 

Эрэгтэй: Зурвас ирлээ. 

Софи: Ээж аав олчихсон байна уу?Байдаг л нэг бичлэг байна.Бид чадна гэж бодож байна уу?

Эрэгтэй: Энэ үдэшлэгийг эхлүүлье . 

Загас: Эндээс харахад ойлгомжтой.Грейси, Педро хоёр өөрсдийгөө...үнэхээр муу байдалд хутгаж орхисон юм.Энэ хоёрт бараг л 100 удаа хэлсэн байх.Эвтэй баймаар байвал хамтдаа бай гэсэн ч хүлээж аваагүй.Тэд үргэлж өөрсдийгөө бие биенээсээ илүүг мэддэг гээд ийм зүйл болчихдог. За үргэлжлүүлцгээе. 

Педро: "Би ёстой итгэлтэй байна","Өө, би үнэхээр итгэлтэй байна" Тэр кактусны хажуугаар түрүүн өнгөрсөн билүү? 

Грейси: Үгүй ээ. 

Педро: Тэгвэл тэр? 

Грейси: Мэдээж үгүй.Тэр кактустай яах аргагүй зөрсөн дөө.Бид төөрчхөж. Бид төөрөөгүй яг зөв явж байгаадаа. 

Педро: Тийм гэж үү?Өөр товч зам уу?Чи байнга өөрийгөө илүүг мэддэг гэж боддог.

Одоо ямар хамаатай гэж?Бид энд ямар ч байсан үхэх болно,гэхдээ ядаж гэртээ хариад биднийг сольсон гэдгийг олж мэдсэнээс дээр биз. 

Грейси: Солих оо?Тэд хэзээ ч биднийг солихгүй. 

Педро: Өө тийм үү?Тэд байнга л тэгдэг. Хайртай мэт дүр эсгэж байгаад чамайг замын хажуугийн хайрцагт хийгээд хаяад явдаг. 

Грейси: Үнэхээр уучлаарай Педро. 

Гэхдээ тэд л муу хүмүүс байсан.Софи, Кевин хоёр бидэнд хайртай, санаа нь зовж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

ПЕдро: Чи яаж тийм итгэлтэй байгаа юм? 

Грейси: Би зүгээр л 

Педро: Мэдэж байна гэж үү? 

Грейси: Энэ товч замаас илүү мэдэж байгаа зүйл байна. Ямар ч байсан хоёулаа эндээс амьд гарахын тулд хамтарч ажиллаад эвлэрэх үү? 

Педро: За эвлэрцгээе.Гэхдээ гэртээ харих хүртлээ шүү. 

Грейси: Зөвшөөрлөө.Аль зүг рүү явах уу? 

Педро: Шууд урагшаа! 

Софи: За ингээд боллоо.Ингээд оруулаад л миний...бидний бичлэгийг хүн бүр үзэх болно.Чи хүндтэй зүйл хиймээр байна уу? 

Кевин: Таны араас. 

Софи: Чамгүйгээр би хийж чадахгүй байсан.Чи хийх ёстой.

Кевин: Таны дараа. 

Софи: Үгүй ээ жинхэнээсээ хэлж байна. 

Загас: Зүгээр л хийгээч дээ. 

Софи: Ганцаараа чадахгүй байх байсан.

Кевин: Таны дараа. Таны дараа. 

Софи: Чи хийсэн нь дээр ээ. 

Загас: Тэдний хэрэлдэж, муудалцахын аль нь муу болохыг мэдэхгүй нь. 

Аав: Педро Грейси хоёрыг хэн нэгэн олоо юу? 

Ээж: Үгүй ээ гэхдээ хэн нэгэн бичвэл надад шууд мэдэгдэл ирнэ. 

Софи: Биш байна.Мэдээж тэд биш.Ээж, аав!Та хоёр хүрээд ирээ юу? 

Ээж: Бидэнд тайлбарлах зүйл байна уу?Ганцхан өдөр л орхисон байхад,хийж байгаа зүйл чинь энэ үү?Аав ээж хоёр нь та хоёроор үнэхээр их бахархаж байна. Хамтдаа ийм зүйл хийсэнд чинь итгэж чадахгүй нь ээ. 

Аав: Аргагүй л мөрөөдлийнбаг. 

Софи: Бид хоёр ийм зүйл хийсэн ч 

Педро, Грейси хоёроос сураг алга.

 Ээж: Байна уу?Тийм ээ. Мэдээж. Энэ бол агаарын тээврийн компанийн ерөнхийлөгч байна.Та хоёртой ярья гэнэ ээ. 

Эрэгтэй: Сайн байна уу?Надад та хоёр шиг...залуу хүүхдүүдийн хийсэн Грейси, Педро хоёрын бичлэгийг харахад таатай байлаа.Та нар биднийг оллоо.

Софи: Тийм үү? 

Эрэгтэй: Аан гайхалтай.Маш сайхан бичлэг.Маш гэгээлэг.Маш үр дүнтэй. 

Софи: Үр дүнтэй гэнэ ээ? 

Эрэгтэй: Нөгөө...юу л даа. та хоёрын бичлэгнээс болоод нислэг цуцлалт 600%-д хүрсэн байна. Манай хувьцааны үнэ унаж, оффисууд маань...бүслэлтэд орчихсон бололтой.Биднийг уучлаарай. Уучлаарай.Бичлэгээ буулгаад өгөөч.Удаан тэсэхгүй бололтой.Бид юу ч хамаагүй хийх болно оо. 

Софи: Юу ч хамаагүй гэнэ ээ? 

Грейси: Би бослоо, бослоо.Чи миний чихэн доор унтаж байсан юм уу? 

Педро: Би юу? Мэдээж үгүй. Би их хөдөлгөөнтэй унтдаг л даа. Нойрондоо юу хийдгээ ч мэдэхгүй байна. Шөнө их хүйтэн болохоор юу ч биш гэсэн үг. 

Грейси: За тэгвэл сайн байна. Энэ хэвээрээ байгаарай. 

Морь: Чи өөрийгөө хурдан гэж бодоо юу Честер? Чи бүр хоцорч байна шүү. 

Грейси: Магадгүй тэд бидэнд тусалж магадгүй. 

Педро: Хэн гэнэ ээ? Энэ утаснуудыг хар даа? 

Грейси:Өө, үгүй ээ! Үгүй ээ!Чи өөрийгөө хянах ёстой.Одоо нааш ир.Биднийг уучлаарай, Солт Лейк хаана байдгийг мэдэх үү? 

Морь: Үгүй ээ гэхдээ төмөр морь тийшээ явдаг гэдгийг мэдэх юм байна.Найзад чинь юу болоод байгааг хэлээд өгөөч? 

Педро: Ямар ч утас байхгүй, утас байхгүй. 

Грейси: Та мэдэхийг хүсэхгүй байх аа.Биднийг өргөж болохгүй л байх даа? 

Өмхий хүрэн: Та хоёр энд байж байна уу? 

Грейси: Педро!Педро! 

Морь: Сайн бариарай хонгор минь.Нэг бар сүүлнээс минь барьчихсан бололтой. 

Энэ муур яг хуучин нөхөр шиг минь барьдаг юм байна.

Өмхий хүрэн: Илүү хурдлаад өг. Дойл, хурдлаарай, Дойл! 

Морь: Сайн бариарай хонгорууд минь. 

Педро: Би нисэж байна! 

Өмхий хүрэн: Илүү хурдан, Дойл! 

Эрэгтэй: Эрхмээ та биднийг хурдлуулмаар байгааг ойлгож байна л даа...гэхдээ, өө...харамсалтай нь би дөнгөж дагалдан дээрээ явж байгаа. 

Өмхий хүрэн: Алив, одоо!Юу байгаагаа харуулаач.Хөөх! Дойл, тэд зугтаж байна! 

Педро: Намайг тоолоход үсрэхэд бэлдээрэй.Нэг, хоёр...Хөөх сүрхий юм гээч. 

Морь: Энэ морь төмөр байж магадгүй ч, би тийм биш.Алив, муур минь үсрээрэй. 

Педро: Тийм шүү уучлаарай. 

Морь: Амжилт хүсье! 

Педро: Баярлалаа! 

Өмхий хүрэн: Тоормос, тоормос, Тоормос дараач тэнэг минь. 

Эрэгтэй: Тэнүүлч, хулгайч. Хэн ч үнэгүй суудаггүй юм шүү! 

Педро: Ээж--ээжээ! Грейси, сэрээрэй!Хурдлаарай, бид зугтах хэрэгтэй байна. Том, аймшигтай, муухай шувуу биднийг алахаар ирж байна! 

Грейси: Педро, юу болоод байгаа юм бэ? 

Шувуу: Хэн ч үнэгүй суудаггүй юм? Намайг Конрад гэдэг, амьдармаар байвал зугтсан чинь дээр шүү!

Педро: Гүйгээрэй! Үсрэхэд бэлэн байгаарай, үсэр! 

Шувуу: Та нар тамын гал тэргэнд суулаа даа. 

Педро: Надад нэг санаа байна! 

Грейси: Сайн байна, надад юм бодох ухаан алга. 

Педро: Тэгэхээр байна аа. Ухаантай байсан уу? 

Грейси: Тийм ээ, гэхдээ чи нэг зүйл мартчихаж. 

Педро: Юу юм?

Грейси: Махчин шувууд нисэж чадна. Шувуу: Энд, муужгай муужгай тэнд харин бяцхан нохой. Конрад авга дээрээ хүрээд ир. Би гэрийн тэжээвэр амьтдад ямар дуртай гээч. Яг та хоёр шиг! Айх чинь сайн шүү. Махыг чинь зөөлрүүлдэг юм.Амттай. 

Педро: Алив, Грейси. Эндээс гарах зам байх л ёстой.Алив ээ. 

Грейси: Ямар ч хэрэггүй. 

Педро: Баярлалаа. 

Грейси: Тэгж хэлэх хэрэггүй ээ. 

Педро: Грейси?Чамд хэлэх зүйл байна.Чиний төрсөн өдрийн тухай юм л даа. Брайн, Софи хоёр бялуунд чинь яаж яваад халуун сүмс орсныг мэдэхгүй байсан даа? Би байсан юм. Үнэндээ атаархаад байсан юм. Бүтэн өдрийн турш Грэйсигийн төрсөн өдөр. Грэйсигийн төрсөн өдөр гээд байхаар нь би хэзээ ч өөрийн гэсэн үдэшлэг хийж чадахгүй нь гэж бодсон юм. 

Грейси: Педро минь дээ. Кевин, Софи хоёр г үрчлэгдсэн өдрөөр чинь үдэшлэг хийж өгөх гэж байсан шүү дээ.Гэхдээ дараа сард нь байсан. 

Педро:Грэйси, намайг бүх зүйлд уучлаарай. Одоо илүү муухай санагдчихлаа. 

Грейси: Тэгж их гэмших хэрэггүй дээ. Дуртай тоглоом чинь яаж алга болсныг мэдэх үү? 

Педро: Ноён Сарвуу юу? Амгалан нойрсох болтугай. 

Грейси: Амгалан нойрсох болтугай. Намайг уучлаарай, би зүгээр л...чамайг намайг үзэн яддаг гэж бодсон юм.

Педро: Чамайг үзэн ядах аа? 

Грейси: Чи хөгжилтэй, адал явдалд дуртай харин би үнэхээр уйтгартай, томоотой. 

Педро: Би л чамайг надад дургүй гэж бодсон. 

Грейси: Хамгийн инээдтэй нь хоёулаа нэг гэрт удаан байчхаад бие биенээ огт мэддэггүй байж. 

Педро: Өнгөрснөө өнгөрсөнд нь үлдээх үү? 

Грейси: Тэгье ээ. Өнгөрсөн бүхэн өнгөрсөн дөө үлдэг. 

Педро: Жаахан идмээр байна уу? 

Грейси: Ийм үед хоол идлээ гэж үү? Сонсооч, надад нэг санаа байна. 

Педро: Зүгээр надад л байна уу эсвэл дэлхий дээр хамгийн муухай амьтан нь Конрад уу? 

Грейси: Тийм шүү, тэнэг юм яриад бай. Тэр бүр царай муутай гэдгээ ч үсэглэж хэлж чадахгүй. 

Шувуу: Хоёр үсэн бөмбөг миний хоол болох гэж байгаагүй мэдэхгүй чалчина гэнэ ээ? 

Грейси: Одоо! Юу гэж нэрлэхээ мэдэж байна уу Педро? Амьтны соронзон. 

Педро: Хаха, надад таалагдаж байна. 

Шувуу: Та хоёрыг барьдаг л юм бол дурсамжаас өөр юу ч үгүй болно доо, үсэн бөмбөг минь! 

Педро: Бидний сүүлийн зогсоол ирсэн бололтой. 

Шувуу: Төрсөн өдөртөө харамсана даа. Миний хамгийн дургүй зүйлс бол үнэгүй зорчигчид. 

Грейси: Танил сонсогдож байна уу? 

Педро: Тийм ээ, би-- Өө, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй. 

Грейси: Та хоёр энд юу хийж байгаа юм бэ? 

Распутин: Бариад ав, Уэйд! 

Педро: Бид худалдаж авахгүй. 

Грейси: Ганц хором ч хүлээхгүй. Та хоёр биднийг яаж олсон юм?

Уэйд: Мэрэгчдийн сүлжээ. Америкт хаа ч байсан мэрэгчдээс 6 футаас илүү холдоггүй 

гэдгийг мэдэхгүй юу? 

Грейси: Ямар аймшигтай бодол вэ. 

Педро: Бидний хүссэн зүйлд хариулсангүй. Сайхан сэтгэлтэй болохоороо гэж битгий хэлээрэй дээ. Надаар зүрх сэтгэлтэй гэдгээ шалгуулмааргүй байгаа бол? 

Распутин: Би санаа зовж харамссан юм.Бид бүгд элэг нэгт амьтан биш гэж үү?Том жижиг намхан өндөр байлаа гээд? Та хоёр биднийг явуулбал зугтахгүй гэж үү?Биднийг тэжээвэл бид үржихгүй гэж үү?Хэрэв чи-За за бид шагналын мөнгөний хойноос явсан юм аа. 

Распутин: Би хүлээн зөвшөөрч байна.Угаасаа ашигтай шүү дээ. 

Педро: Хүлээгээрэй, өө--

Грейси: Хүлээ юун шагналын мөнгө вэ? 

Уэйд: Та хоёр хараагүй юм уу? 

Распутин: Уэйд, тэдэнд телевизийн сурталчилгааг үзүүл. 

Эрэгтэй: Манай нисэхийн тээврийн компани зорчигчдоо нэгдүгээрт тавихаар шаргуу ажиллаж байгаа..Эрхэм зорчигчдоо,та бүхэн бичлэг дээрх амьтдыг харсан бол манай дугаарлуу залгаарай.Шагналын мөнгийг хувиасаа өгөх болно. 

Грейси: Энэ хоёр--

Педро: Софи, Кевин хоёр уу даа?Биднийг хайсан хэвээрээ юм байна.Биднийг мартаагүй бхйж. 

Распутин: Та хоёрыг хайж байгаад хүзүүвчийг чинь өгөнгөө шагналын мөнгө авах гэсэн юм. 

Уэйд: Бидний төлөвлөгөөг мэдсэн болохоор хэзээ ч бүтэхгүй. 

Грейси: Яагаад болохгүй гэж? 

Педро: Бидэнд мөнгө хамаагүй зүгээр л гэртээ харимаар байна. 

Распутин: Юу? 

Уэйд: Шударга байцгаана гэж үү?Энэ хорвоо дээр юу болоод байна аа?Арван жи гэж хэлээрэй.За явуулчихлаа. 

Распутин: Та хоёр сайхан суугаад гэрийнхнээ иртэл хүлээж байгаарай. Харин бид сайхан мөнгөө цуглуулна. 

Педро: Гэхдээ хархнууд мөнгөөр яадаг юм? 

Уэйд: Бяслаг!

Распутин: Та хоёр гайхах л байх. 

Грейси: Бүр ядарчихлаа. 

Педро: Дахиад ганц ч см хөдөлж чадахгүй нь. 

Өмхий хүрэн: Тэнэг галт тэргэндээ суулаа гээд өөрсдийгөө тийм ухаантай гэж бодоо юу? 

Педро: Бид хоёр тэр зочид буудлын өрөөг завааруулаагүй ээ. 

Өмхий хүрэн: Бид зочид буудлынх биш тэнэг муураа. Та хоёр тэнэг тэгж бодоо юу? Богино наслахдаа гайхахгүй биз дээ? 

Распутин: Тэд бидний олз, бас бидний шагналын мөнгө. Ямар ч тэнэг тарвага биднээс булаахгүй.

Педро:Одоо бидний боломж Грэйси, зугтаарай! 

Грейси: Ойлголоо! 

Уэйд: Наашаа, тарвагаа! Распутин: Хөөе, тарвага аа! 

Өмхий хүрэн: Би тарвага биш. 

Распутин: Тарвага! 

Уэйд: Тэдний араас! 

Өмхий хүрэн: Дойл?Туслаарай. 

Дойл: Эрхмээ та лонхонд юу хийж байгаа юм бэ? 

Өмхий хүрэн: Явцгаая. 

Өвөө: Юү Хү!Хүүхдүүд ээ, өмдөө өмс! 

Кевин: Тэд олчихсон байна. 

Өвөө: Хөөе хүүхдүүдээ.Сая хиймэл шүднүүдээ авчихлаа. Хармаар байна уу? 

Софи: Грейси, Педро хоёр байна.Ердөө 20 минутын зайтай газар. 

Өвөө: Тэгвэл 10 минутын дотор очицгооё.Сайн бариарай дугуйгаа шатаацгаая! 

Өмхий хүрэн: Дойл, тэд зугтаж байна! 

Дойл: Түр хүлээгээрэй эрхмээ биеэ халаагаадахъя.Шөрмөсөө татуулмааргүй байгаа биз дээ? 

Өмхий хүрэн: Яваач тэнэг минь. 

Педро: Юу хийгээд байгаа юм бэ? 

Распутин: Бид шагналын мөнгөө авах ёстой. 

Педро: Тэд биднийг барьчихвал та хоёр юу ч авахгүй. Анхаарлыг нь сарниулж чадах уу? 

Распутин: Хэзээ ч хамаагүй. 

Эрэгтэй: Зурвасирлээ. 

Софи: Өвөө.Төлөвлөгөөнд жаахан өөрчлөлт орлоо! 

Эрэгтэй: Биднийг эргүүл. 

Өвөө: Тэсэж байгаарай амьтдаа!Тусламж очиж байна! 

Өмхий хүрэн: Хаа нэгтээ байгааг чинь мэдэж байна шүү.Ойрхон болохоор нь бараг амталж байна. 

Распутин: Хөөе, сайн барь.

Уэйд: Хурдлаачээ. 

Дойл: Юу? Юу болоод байна аа?

Өмхий хүрэн: Юу?Энэ удаад зугтана гэж байхгүй шүү.Унаад байгаарай, ковбой минь.

Тиймээ. Өөрсдийгөө ийм байдалд хутгачхаад уйлах чинь ичмээр шүү.  Дойл!Дойл? 

Дойл: Хөөх зүгээр л дэлбэрээд байна.Дахиад дэлбэрчихлээ. Түүнд нэг хонх зүүх хэрэгтэй юм байна даа. 

Өвөө: Хүүхдүүдээ явж бай, өвөө нь гүйцнэ ээ. 

Софи: Ёстой том газар байна шүү.Хаанаас хайж эхлэх үү?

Распутин: Хөөе, хүмүүс ээ! 

Уэйд: Тэжээвэр амьтан чинь хаана байгааг мэднэ шүү.- Тэд яг энд байна!

Распутин: Энд! Алив! Уэйд: Алив! 

Софи: Сонссон уу? 

Кевин: Юу сонссон уу гэж? 

Эрэгтэй: Хэрэглэгч тодорхойлогдоогүй байна. 

Софи: Кевин, чи хаачих нь вэ? 

Грейси: Чихнээс чихэнд үү? 

Педро:Үгүй ээ, зүүн тийшээ яв.Үгүй ээ чиний зүүн.

Педро: Миний сүүл.Бас сарвуу нүдийг минь. 

Грейси: Чи 2 хором хөдлөхгүй байж болох уу? Улам дордуулаад байна. Хэрэгтэй үед хархнууд хааччихав аа? 

Распутин₮ Алив!

Уэйд: Бид бараг ирчихлээ! 

Софи: Өө, Кевин, би чамд тусалъя. 

Распутин: Тэд яг энд байна!

Уэйд: Тийм ээ, алив! 

Софи: Өө, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй, боль!Хоёулаа энэ унаанд хангалттай өндөр биш шүү дээ.Хөдөлгөөнт хөлөгт тавтай морил ! 

Распутин: Өө.Сайн хэрэг ч биш дээ.Энэ бол зүгээр паркийн зугаалга.Хоёулаа аюулгүй биз дээ? Хэр муу байж болох бол? 

Эрэгтэй: Сайн бариарай, эхлэх гэж байна шүү.Амьдралынхаа мартагдашгүй цагийг өнгөрөөхдөө бэлдээрэй.

Софи: Ямар хурдан юм бэ?Хүн байна уу, туслаарай?Туслаач! 

Грейси: Хэн гэнэ ээ?

Петро: Юу? 

Софи: Хүн байна уу туслаарай! Педро: Хүүхдүүд үү?- Хүүхдүүд ээ! Грейси: Хүүхдүүд ээ, хаана байна? 

Петро: Алив, бид тэдэнд туслах ёстой.  Баруун, зүүн, баруун.

Грейси: Баруун, боллоо. 

Петро: Доошоо! Дээшээ.

Грейси: Бараг л болчихлоо. 

Өмхий хүрэн: Хаашаа явж байна гэж бодоов? 

Дойл: Дахиад л бид ирлээ. 

Грейси: Манай гэрийнхэн галзуу хулганад суучихлаа. 

Петро: Мөн бид тэдэнд туслах ёстой. 

Өмхий хүрэн: Хагас ухаантай минь зогсооч! 

Дойл: Ёооё!

Өмхий хүрэн: Зогсооч. 

Дойл: Эрхмээ би өөрсдийгөө ийм сайн хамтарна гэж бодсонгүй.Та сайхан үнэртэж байна. 

Софи: Хүн байна уу, гуйя бид буумаар байна.Хүлээгээрэй, Кевин! 

Грейси: Өө, Педро, тэнд! 

Педро:Зөв, хяналтын самбар.

Грейси:За!Яаралтай зогсоох товчлуурыг нь олоорой.-Нэг товчлуур байгаа байх.-

Педро: За ойлголоо.Аа! Оллоо! 

Грейси: Ээ бурхан минь гэж. 

Распутин: Тэднийг чадахгүйд бяслагаа тавилаа. 

Уэйд: Тохирлоо. 

Педро: Грейси, хурдлаарай! 

Грейси: Улаан, ногоон утсын алийг нь таслах уу? 

Педро: Энэ байвал яаж байна? 

Софи: үгүй, үгүй, үгүй, үгүй!

Эрэгтэй:Чөлөөт уналтанд бэлдээрэй! 

Педро: Чи тат, би түлхэе.Гартай байсан ч болоосой.

 Эрэгтэй: Гурав!

Софи: Бид буумаар байна, гуйя! 

Эрэгтэй: Хоёр!

Софи: гуйя! 

Эрэгтэй: Нэг! 

Распутин: Хүлээгээрэй хэрэв тэд сүйрвэл бид шагналын мөнгөө авч чадахгүй шүү дээ. 

Уэйд: Тэгвэл тэдэнд тусалцгаая. 

Педро: Ямар ч хэрэггүй юм байна! 

Грейси: Үгүй ээ үгүй .Энэ бүгдийн дараа одоо л биш шүү.Бид хамтдаа гэртээ харьцгаах болно. 

Петро: Ажиллаж байна. 

Грейси: Алив! 

Петро: Наашаа хүрээд ир. 

Распутин:Бүгд хамтдаа!

Уэйд: Алив! 

Эрэгтэй: Баяр хүргэе, та нар аврагдлаа. 

Уэйд: Бид хийж чадлаа. 

Распутин: Хоёулаа чадлаа.

Уэйд: Чадна гэдэгт нь мөрийцсөн шүү дээ. Тийм шүү! 

Петро: Чамайг ийм араатны хүчтэй гэж мэдсэнгүй. 

Грейси: Би ч мэдээгүй.Гэхдээ чамайг суут ухаантан гэж мэдсэнгүй. 

Петро: Заримдаа би ч өөрийгөө гайхдаг л даа. 

Грейси: Бас та хоёр. Эцсийн эцэст үнэхээр л зүрх сэтгэлтэй юм байна шүү. 

Распутин: Манай гол хүн, сайхан сэтгэлт нэгэн. 

Уэйд: Алив ээ. 

Софи: Бид суллагдлаа, бид эрх чөлөөтэй! Кевин, бид чөлөөтэй болчихлоо нааш ир. Аа, тэд байна! Грейси! Педро!Нааш ир!Та хоёрыг олж чадлаа.Зүгээр үү? Та хоёр хаана байсан юм бэ? 

Кевин: Та хоёр зүгээр үү? 

Педро: Та хоёр зөндөө санаа зовж байлаа. 

Софи: Грейси чи заваарчхаж.Өө, Педро чи яг хэвээрээ байна.Та хоёрыг зөндөө санасан шүү. 

Кевин: Хүслээ шивнээрэй. 

Аав: Сайн хүү. 

Грейси: Чи юу хүссэн юм? 

Педро: Бялуунд халуун сүмс битгий байгаасай гэж. 

Өвөө: Их авхаалж шаардсан тоглоом шүү.Бариад ир.Өө миний буруу. 

Педро: Чи биднийг одоо авч явна гэж байхгүй шүү тэнэгээ.Бид гэртээ чөлөөтэй байна. 

Өмхий хүрэн: Та хоёр үнэхээр дүлий тэнэгүүд байх нь ээ? 

Дойл: Өдрийн минь, эрхэм- ноёнтон- хатагтай? Би иргэний нисэхийн компанийн мөрдөгч багйаа юм. Бид тэдний хамгийн сайн хүмүүс. Аан хамтрагч бид хоёр танай хайртай тэжээвэр амьтад гэртээ эсэн мэнд ирсэн эсэхийг шалгах гэсэн юм. 

Педро: Иргэний нисэх гэнэ ээ?Лас Вегасаас ийшээ шууд ирж болох байсан юм уу? 

Өмхий хүрэн: Хэлсэн биз дээ, чимээгүйхэн ирэх ёстой байсан юм. 

Педро: Тийм байлаа ч гэсэн чи огтхон ч аюулгүй сонсогдоогүй шүү дээ. 

Грейси: Мэднэ дээ харгис гээд л.

Педро:Чөтгөр? 

Өмхий хүрэн: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. 

Педро: Нээрэн л тэгсэн байх даа. 

Дойл: Тэгэхээр та бүхэн тэр сайхан бичлэгээ интернетээс буулгаж болох болов уу? 

Үгүй бол бид ажлаасаа халагдах нь. 

Софи: За яахав. 

Кевин: Тэгье.

Софи: Ойлголоо. 

Дойл: Маш их талархаж байна. Баярлалаа. Хамтрагч бид хоёр та бүхэнд баяртай гэж хэлье дээ. 

Өмхий хүрэн: Бас би бол өмхий хүрэн. 

Педро: Өө өмхий хүрэн гэнэ ээ? 

Грейси: би яагаад энэ тухай бодоогүй юм бэ? 

Софи: Нааш ир!Греси, Педро, наашаа.Алив, нааш ир.За, Кевин үүнийг бариад ав. 

Загас: Энэ бүхний эцэст тэр хоср удаан маргалдахаа больж өөрсдийн ижил төстэй, ялгаатай байдлаа хүндэлдэг болсон юм. Тийм ч учраас харханд тамлуулж байсан ч элсэн цөлд төөрч, бараг л амьдаараа идэгдэхээ шахаж мөн дахин дахин, дахин үхэх шахсан ч Грейси, Педро хоёрын адал явдал үнэхээр гайхалтай байсан юм. Үгүй, үгүй, үгүй ээ дахиад л биш шүү. 

Эрэгтэй: Иргэний нисэхийг сонгосонд баярлалаа. 

Эрэгтэй 2: Хамгийн муу иргэний нисэх шүү. 

Эрэгтэй:Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Уэйд: Хөөе, Распутин, чи надад олзоо юунд үрснээ ерөөсөө хэлээгүй. 

Распутин: За яахав 

Уэйд: Гялалзаж байна. 

Распутин: Бүгд дээшээ манайхаан.

 

 

 

Back to episodes Go home