Эр- Тэгэхээр нь би “Сонс, хатагтай. Суудалнууд жижигрээгүй, таны өгзөг томорчихож” гэж хэлсэн юм.
Эр1- Уучлаарай, эрхэмээ. Энэ бүхээгт зөвхөн нэгдүгээр зэрэглэлийн зорчигчид орох ёстой.
Харр- Та энийг хайгаа юу?
Эр1- Та ямар нэгэн юм авах уу?
Харр- Шотланд виски. Холимог. Хольцгүй.
Паял- Онгоцны ахмад ярьж байна. Бидэнд агаарын даралтын улмаас чичиргээ үүснэ гэсэн мэдээлэл ирээд байна. Та бүхэн суудалдаа сууж суудлын бүсээ зүүнэ үү, биднийг суудлын бүсээ тайл гэсэн дохио өгөх хүртэл суудлаасаа босохгүй байхыг хүсье.
Эр2- Шувуунууд ийм өндөрт нисэж чаддаггүй гэж сонссон юм байна.
Харр- Зөвхөн сахиусан тэнгэрүүд чаддаг гэж дуулсан..Тэсрэх бөмбөг хаана байна?
Эр2- Би бол тэсрэх бөмбөг.
Эр1- Би танд хийгээд өгөх үү?
Паял- Хэрэггүй ээ, шилтэй нь өгчих..Баярлалаа..Ахиад л нөгөө хуучны телевизын шоуны кино.
Эр2- Чи яах гэж байна?
Паял- Гарна даа.
Эр2- Их инээдтэй байна.
Паял- Үгүй ээ, инээдтэй биш.
Эр2- Чи чинь яаж байнаа? Юугаа хийгээд байгаа юм бэ? Намайг тавиач дээ!.. Туслаарай, туслаарай! Надад туслаарай!
Ната- Сайхан нисэв үү?
Эр2- Муу солиотой новш!
Дила- Солиотой хүүхэн гээч!
Эр2- Энэ чинь юу вэ? Юу болоод байгаа юм бэ?
Дила- Чөтгөр гэж, би нисэхийг үзэн яддаг.
Эр2- Үгүй ээ! Үгүй байлгүй дээ! Энэ чинь юу юм бэ? Та нар хэн юм бэ?..Та нар хэн юм бэ?
Чарл-Эрт урьдын цагт гурван өөр бяцхан охидууд байжээ.
/ Наталие /
Эм- Амьдарлын хамгийн сайхан нь эрх чөлөө.
/ Алекс..Дилан /
Чарл-Тэд гурван тэс өөр бүсгүйчүүд болон өссөн юм.
Хөтр- Ялагч болж чадлаа. Урагшаа, Наталие.
Чарл- Гэхдээ тэдэнд гурван ижил зүйл байгаа. Тэд гайхамшигтай, үзэсгэлэнтэй…
Эр3- Энд чи миний мэдэлд байх болно. Би чамайг захирна. Чи өгзөгийг минь үнсэж…
Чарл- Мөн тэд миний төлөө ажилладаг. Намайг Чарлие гэдэг.
Дила- Ийшээ явъя.
Алек- Үгүй ээ, ийшээ явъя.
Ната- Байзаарай. Би Ёо-Ёо биш ш дээ.
/Чарлигын сахиусан тэнгэрүүд/
Чаад- Өглөөний мэнд, далайн од минь.
Дила- Өглөөний мэнд.. Чаад. Хонгорхон Чаад.
Чаад- Өглөөний цайгаа ууж болох юм гэж бодлоо. Тэгээд гадаа нь, бяхан Чаадыг хийж болно ш дээ.
Дила- Наад бодлоо түр хойшлуулж бай..Байна уу? Тиймээ, би одоо очлоо..Аз биш гэж үү?
Чаад- Би өндөгнөөс өөр юм хийж чадна шүү.
Дила- Хэрэггүй ээ, өндөгнөөс болоогүй.
Чаад- Тэгвэл завь болохгүй байна уу?
Дила- Үгүй ээ, завь биш. Би явах хэрэгтэй болчлоо.
Чаад- Чаадаас болоо юу?
Дила- Чаад байж магадгүй л юм.
Чаад- Чаад байна. Чаадаас болж.
Ната- Эдвардо, намайг хөдөлгөөч..Өглөөний мэнд. Би хөнгөлөлтийн хуудсан дээр гарын үсэг зурсан, тиймээс юмнуудаа үүдэнд тавиад явчихаж байгаарай.
Эр3- Баярлалаа.
Ната- Зүгээр ээ..Байна уу? Хөөе, би очлоо.
Алек- Нэг зүйлийг тодорхой болгомоор байна.
Жэйс-Тэгээч дээ, ийм үед бидний нууц хадгалах өнгөрсөн.
Алек- Энэ маш урт, хэцүү, хүнд байх болно.
Жэйс-Заримдаа хүнд байвал би улам бүр хурдан болдог юм.
Алек- Хэрэв чи тэсрэх бөмбөгийг салгахгүй бол Лос анжэлэс шинэ усан дорх анхаарал татах зүйл болно.
Жэйс-Аль утас нь вэ? Улаан нь уу эсвэл цэнхэр нь үү? ..Ямарч нэмэр болохгүй байнаа.
Алек- Миний нарийн боов.
Жэйс-Тэнэг юмаа. Би яагаад утсыг мулт татаж болохгүй гэж?
Алек- Хонгор минь, наадах чинь хуурамч утаснууд. Жинхэнэ механизм дотор нь байгаа. Гурвалсан гадаад тэжээлийн цахилгаан гүйдэл, тэсрэх бөмбөг дэлбэрнэ.
Жэйс- Хөөх. Усны хувцастай ваксэр гэхэд тэсрэх бөмбөгний талаар их юм мэдэх юмаа.
Алек- Интэрнэтээс ямар их мэдээлэл олж авдаг нь гайхалтай биш гэж үү?..Байна уу?
Жэйс-Байна уу?
Алек- Тиймээ, за. Би очлоо.
Жэйс-Би хэзээ тэр Чарлиетай чинь танилцах юм бэ?
Алек- Чарлие тийм ч онцгой хүн бишээ.
Жэйс-Гэхдээ Чарлие гэж ангаахай юм байгаа биз дээ?..Эмэгтэй хүн биз дээ, тийм үү?
Алек- Цаашид Жэйсонгоо ингээд нуугаад байж чадахгүй нь ээ.
Дила- Хүчтэй эмэгтэйн айлган сүрдүүлэлтэнд өртддөг залууг хэн хүсэхэв дээ?
Алек- Намайг духаараа тоосго хагалдагыг мэдээгүй үедээ залуучууд сайхан л ханддаг юм.
Ната- Наад заль чинь таалагдаж байнаа.
Алек- Бөөрөлзөгөнөтэй нарийн боов. Би өөрөө хийсэн юм.
Ната- Гоё доо. Сайхан сонсогдож байна..Гайхалтай харагдаж байна, Алекс.
Дила- Бурхан минь.
Босл- Энийг юу гэх вэ?
Дила- Хятадын зодооны нарийн боов.
Босл- Инээгээд байх юм алга байна. Манай нэг найз цээжиндээ зодооны нарийн боовоор цохиулж цахилгаантай гялгар уутанд хэвтээд гэртээ хүргэгдсэн дээ.
Алек- Энэ чинь Хятал биш, зодооных ч биш. Бөөрөлзгөнөтэй нарийн боов.
Босл- Алекс, чи зүгээр үү?
Ната- Жинхэнэ төрхөө нууж явдагт асуудалтай байгаа юмаа.
Босл- Бүгд ялгаагүй ш дээ..Цаашаа..Алекс. Миний сахиусан тэнгэрүүд минь, зүрх бол булчин. Бид Бялдаржуулах төвд дасгал хийхэд, булчин улам бүр том, хүчирхэг болдог. Зүрхтэй яг адилхан.
Дила- Би лав хирсийн зүрхтэй байхаа.
Босл- Тэр үнэн. Тэрүүгээрээ бахархаж яваарай..Энэ бяцхан зүрхнүүд эдгэрнэ дээ. Цаг хугацаа нь ирэхээр зүрхнүүд чинь шир болж, та нар цэвэрлэгдэж эр хүний хайр татах боломжтой болно. Гурван бүрдэл, хүн бүрт арван.
Алек- Баярлалаа, Бос.
Дила- Баярлалаа, Бос.
Босл- Өршөөгөөрэй, утсаа авах хэрэгтэй байна.
Чарл- Өлөөний мэнд, сахиусан тэнгэрүүдээ.
Бүгд- Өглөөний мэнд, Чарлие.
Чарл- Дилан, Алекс, Наталие, та нарыг дараачийн даалгавартаа бэлэн гэж найдая. Эрик нокстой танилц. Гайхалтай инженер, Нокс техноложигийн үндэслэгч. Удахгүй мэдээлэл хангамж, программ хангамжийн компани байгуулах гэж байгаа. Урд шөнө Ноксыг хулгайлж дуу таних програмыг нь хулгайлсан байна.
Алек- Тэр ард байгаа эмэгтэй хэн бэ?
Чарл- Вивиан вүүд. Нокс техноложигийн ерөнхийлөгч.
Ната- Наад хүүхэн чинь хулгайлчихаж.
Виви- Тэгвэл бүгдээрээ гэртээ харьж болох нь ээ.
Босл- Сахиусан тэнгэрүүдээ, манай шинэ үйлчлүүлэгч Вивиан вүүдтэй танилц.
Виви- Сайн уу?
Босл- Вивиан биднийг Эрик ноксыг олж гэж хөлсөлсөн.
Дила-Сайн уу?
Алек- Сайн уу?
Дила- Хатагтай Вүүд, Ноксын алга болсон нь хэнд хамгийн их нөлөөлж байгаа бол?
Виви- Би байхаа. Бид түншүүд. Түнш болохоосоо өмнө ..бид найзууд байсан юм.
Ната- Нокстой дайсагнадаг хүмүүс байгаа юу?
Чарл- Рожэр корвин. Ред стар системийн эзэмшигч. Дэлхий хиймэл хамгийн том хиймэл дагуулын пүүс.
Босл- Зургаан сарын өмнө Нокс техноложыг худалдаж авахыг оролдож байсан. Нокс зарахаас татгалзсан чинь Корвин алга болсон.
Дила- Гоё юмаа.
Алек- Мөнгө төгрөг өг гэж шаардсан уу?
Виви- Шаардаагүй ээ. Гэхдээ Ноксын амьд байгааг би мэдэж байна.
Ната- Би сайн судлаж үзнээ. Ямар нэгэн юм байж магадгүй.
Алек- Тэгэхээр Корвин цорын ганж сэжүүр. Биднийг Ноксрүү аваачна гэж найдая даа.
Чарл- Корвин Мадам вонгын Хаус оф Блоссомд долоо хоног үрт массаж хийлдэг. Энэ бол Корвиныг тандах цорын ганц боломж.
Корв- Юу гэсэн гэнээ? Үхсэн биеэн дээгүүр минь гар гэнээ? Би наад болзолуудыг чинь хүлээж авч болно..Сэрүүхэн болж байх чинь,Ёоко. Намайг жаахан дулаацуулаач.
Алек- Таны мэдэлд.
Корв- Сайн байна..Энэ мянган жилээ эхлэж болох уу?
Алек- Банзай!
Корв- Тиймээ.
Алек- Нурууны дөрөв, тавдугаар үе чинь маш хөшүүн байна.
Корв- Харин тиймээ.
Алек- Би гаргаж чадах нь уу үзээдхэе л дээ.. Инергийн зөв цэгийг идэвхижүүлсэнээр цусны эргэлтээ сайжруулж, өвчинөө намдааж, эсвэл бүр..эр хүнийг ухаан алдуулж болдог юм.
Ната- За, явцгаая..Палм паялот..Машины түлхүүр.
Дила- Цагийн хувиарыг нь авчихлаа.
Алек- Та зүйрмэглэсэн.
Корв- Гараараа иллэг хийхдээ чи их сайн юмаа. Чам шиг хүнийг ажилтанаар авах юмсан.
Алек- Санал болгосонд баярлалаа. Гэхдээ миний гар таны ажилчинд дөхөж ч очихгүй.
Ната- Хэрэв Корвин Ноксын хулгайлсан бол бохир ажлыг нь хийдэг хүн байх л ёстой. Найдвартай.
Дила-Нат, хулгайлсан хүний зураг нь яаж байна?
Ната- Машины цонхоор авсан зургын фокуыг засаж байна.
Эрэр- Та захиалгаа өгнө үү?
Дила- Гурван бяслагтай бургэр, гурван шарсан төмс, гурван интоортой бялуу. Та хоёр яамаар байна?
Ната- Энэ нөгөө хулгайлагчдын нэг.
Алек- Аймар чөргөр эр байна.
Дила- Ашгүй дээ. Муу залууг оллоо. Одоо наадхыг чинь хайж олноо.
Ната- Тэгээд Корвины доор ажилладаг эсэхийг нь олж мэднэ.
Дила- Корвин өнөө орой юу хийх билээ?
Алек- Үдэшлэгт очих хүн байна уу?
Ната- Бос?
Дила-Баярлалаа, Нат.
Ната- Зүгээрээ..Наадах чинь яриа дамжуулагч. Наадахаа муур шиг арынхаа араанд хийчих.
Босл- Мэдэж байнаа. Амны микрофон. Мэдээж.
Алек- Хэдүүлээ байнга холбоотой байх боломжтой боллоо.
Босл- За за. Бүгдээрээ сайн халхавч хийлээ, Жонь дэвид гэдэг нэрийг минь санахгүй бол зүгээр л намайг Жэй Ди гэж дуудаарай. Тэгээд…
Алек- Жак донат.
Дила- Жак даниэлс.
Алек- Жувэниль дэлинкүнтс.
Дила- Жонь делориан..Болзоот хүн чинь ирдээ, Жэй Ди.
Корв- Өршөөгөөрэй, хатагтай нараа..Рожэр корвин. Тавтай морил.
Босл- Жонь дэвид рэйж, өөрөө өөртөө багш.
Корв- Жонь дэвид рэйж гэнээ?
Дила-Тайвшир, Бос. Уух юм захиал..Өршөөгөөрэй, хатагтай?
Ната- За, Сайн уу?
Босл- Сайн уу? Хатагтай. Хаммэрхайд өгөхгүй юу.
Ната- Зүгээр ээ.
Дила- Аймар чөргөр эр байна уу?
Ната- Аймар гэвэл зөндөө олон, чөргөр гэвэл алга.
Эрэр-Би бодохдоо таныг…
Алек- Үгүй ээ.
Эрэр- Тэгэхээр ямарч боломжгүй…
Алек- Үгүй ээ.
Пит- Ёстой гайхалтай.
Ната- Юу тэр вэ?
Пит- Инээмсэглэл чинь.
Ната- Баярлалаа.
Босл- Энэ чинь Япон газар уу, үгүй юу?
Корв- 13 дугаар зууны Шинто сүм байгаа юм. Би энийг..Кёотогын Фэдэксээс санаа авч хийсэн..Загас идэх үү?
Бос- Хортой биш биз?
Корв- Үхлээс айдаггүй эр хүний хувьд хамгийн ховор амттан даа.
Дила- 60 аас нэг нь үхлийн хортой.
Босл- Тахиа шиг байна. Цэцэгт байцаатай идвэл яг таарах юм байна.
Корв- Үхлээр наргиа хийдэг залуу.
Ната- Сайн байна, Бос. Одоо Ноксын тухай яриул.
Корв- Ядаж л хүндлүүштэй өрсөлдөгч байна. Зөв совин, шүүмж хоёрыг яаж тэсч гарахыг чинь харнаа.
Дила- Нат, юу хийгээд байгаа юм бэ? Наад бармень чинь хөөрхөн юмаа.
Ната- Ажлаа л хийж байна.
Алек- Чи таалагдаж байна. Буцаж очоод жаахан сээтэгнэ.
Пит- Хурдан байна шүү.
Ната- Намайг зүгээр ч нэг Тэслэгч Наоми гэж нэрлээгүй юм шүү.
Пит- За за..Өмнө чамайг энд ажиллаж байхыг хараагүй юм байна.
Ната- Шинээр орсон юм. Яг онгон гэдэг шиг. Нөгөө анх удаагаа.. Корвиныд ажиллаж байна.
Алек- Тэнгэр минь. Цаадах чинь өнгөрсөн.
Дила- Үгүй шүү. Харин ч эргүүлж байна.
Алек- Зүгээр л тавиураа аваад яв.
Дила- Үгүй ээ, үгүй, битгий яв. Үлдээд наад залуутайгаа ярь.
Алек- Үсээ эргүүл.
Ната- Юу?
Алек- Наад новшийн үсээ эргүүл.
Пит- Өршөөгөөрэй. Дандаа ингээд байдаггүй л дээ, гэхдээ хэрэв чамд уулздаг хүн байхгүй бол магадгүй би…
Ната- Тиймээ.
Пит- Мэдээж байгаа л даа. Уучлаарай.
Ната- Үгүй ээ, үгүй. Хэнтэй ч уулзахгүй байгаа..Эрх чөлөөтэй.
Пит- За за. Пүрэв гариг?
Ната- Миний дуртай өдөр.
Пит- Гайхалтай. Би тасалбар авчихнаа.
Ната- Би тасалбарт дуртай.
Алек- Чи юугаа мэдэхэв дээ? Наталиетай ярилцдаг залуу гараад ирлээ.
Дила- Жэй Ди хаана байна?
Босл- Намайг босгоод өгөх хүн байна уу?..Хөөе, охидоо. Намайг сонсож байна уу?
Алек- Чөргөр эр, 10 цаг...Яагаад дандаа зугтдаг байнаа?
Дила- Болгоомжтой.
Алек- Нат!..Бэхэлгээ.
Дила- Үсрээрэй!
/ 27:00 хүртэл ярихгүй /
Дила- Бүгдийг нь шалга!
Ната- Цэвэр!
Алек- Цэвэр!
Дила- Цэвэр!..Нокс.
Чарл- Гайхалтай ажиллалаа, сахиусан тэнгэрүүдээ. Гэхдээ бид ажлынхаа дөнгөж талыг нугалаад байна. Ноён Ноксын хулгайлагдсан технологийн асуудал байгаа.
Дила- Тэр программ хангамжийн чинь юу нь тийм онцгой юм бэ?
Нокс- Тэр, тэр их гайхалтай. Бид программыг сайжруулсан. Хүн бүрийн дуу хоолой онцгой. Онцгой шинжтэй, яг, яг нөгөө цасан ширхэг шиг. Тэгээд бас нөгөө зурагжуулалт хийж…
Виви- Дуу авианы Ди Энь Эй. Дуу хоолойны дохиог хувиргаж эсвэл засаж өөрчлөх боломжгүй гэсэн үг.
Чарл- Тийм учраас л Корвин авах гээд байгаа юм.
Ната- Мэдээж л дээ. Ред старын бүх хиймэл дагуулууд дэлхийн байрлал тогтоох системтэй.
Дила- Дуу хоолой танигчыг нийлүүлсэнээр…
Алек- Ямарч гар утсыг гэрийн төхөөрөмж болгож болно.
Виви- Хэн ч нуугдаж чадахгүй..Буруу гарт орвол ямар аюултай болохыг төсөөл. Хувийн нууц гэж байхгүй.
Чарл- Та нар хувийн өмчид халдана, сахиусан тэнгэрүүдээ. Корвин Калифорны спидвэйгийн Ред старт уралдаан зохиож байгаа.
Алек- Корвиныд нууц камер байрлуулах..боломж гарна гэсэн үг.
Чарл- Уралдаандаа орох цаг боллоо, сахиусан тэнгэрүүдээ.
Корв- Рожэр Корвиныг анх дэлхийн уралдаанд оролцож эхлэхэд олон хүн машин уралдааны бөглөрлийн үе ирлээ гэж хэлж байсан юм. Бүгдийг нь халах хэрэг гарсан..Инээх юм юу байна? Халсан юм чинь..Туршилтын уралдаанд хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Алек- Нат..Би дотогшоо орлоо.
Корв- Би юу ч гэхэв дээ? Миний төлөөх Ред старын өдөр. Тэгээд буцаад л дэлхийн ноёрхол, боолчлолын өдрүүд болно..Сайн уу?
Алек- Ид шидээ ашигла.
Дила- Гадаа..халуун байна шүү..Энд ч гэсэн халуун байна.
Эрэр- Тэгвэл би тухтай болгож чадах байх.
Дила- Халууцаад энгэрээ задгайлчихсан..Гоё байна..Баярлалаа.
Босл- Залуусаа, машиныг зассан чинь таалагдаж байнаа..Манайх арай том толитой.
Дила- Машинд дуртай шүү.
Эрэр- Хурдан машинд дуртай юу?
Дила- Хурдан бүх юманд дуртай.
Эрэр- Бурхан минь.
Дила- Суулгасанд баярлалаа.
Эрэр- Зүгээр ээ.
Алек- Даалгавар биелэгдлээ. Маргааш, Корвин биднийг Ред стараар аялуулах болно.
Корв- Үзүүлээд өг, коббой минь. Бахархуулах юм хийгээрэй.
Алек- Нат!..Хөөе,юу болоод байгаа юм бэ?
Ната- Охидоо,хуучны танил маань уралдаж байна. Нөгөө Хятад хорооллын аймар амьтан.
Дила-Аймар чөргөр эр.
Алек- Тойрог зам ш дээ. Наадах чинь хаашаа ч явж чадахгүй.
Дила-Цаадах чинь араас нь явчихлаа.
/ 34 минут 23 хүртэл ярихгүй /
Чарл- Корвины гар цүнхэнд бичил камер суурилуулсан. Бидэнд Ред старын байдлыг тандах боломж олдлоо.
Ната- Яг тэр хаалганы ард том компьютэр байна.
Нокс- Миний программ хангамж байж магадгүй, гэхдээ хамгаалалт нь сайтай шиг байна.
Алек- Тиймээ. Нэвтрэх хориотой.
Дила- Хурууны хээ, бичиг баримт.
Ната- Нүдний скайнэр.
Чарл- Сахиусан тэнгэрүүдээ, дайраад ор.
Дила- Ред старын зөвхөн хоёр захирал төв компьютэрээр нэвтэрч чадна. Нэвтэрийн тулд нэвтрэх картаа хоёулаа зэрэг хийх ёстой..Царцмагтай скайнэрын дэлгэц хурууны хээг авна.
Ната- Лазэр яг есөн милметрээс нүдийг скайнардана.
Алек- Төв компьютэрт нэвтэрсэний даараа камераар ажиглалт хийж байгаа агааргүй үүднйи өрөөрүү орно.
Ната- Баригдалгүй нэвтрэх цорын ганц арга байгаа. Үл үзэгдэгч болох.
Алек- Шал даралт мэдрэгч төхөөрөмжтэй. Шүргэлцээ хитэрвэл 25 секунд тутамд түгшүүрийн дохио өгнө.
Виви- Боломжгүй юм байна.
Ната- Харин ч хөгжилтэй гээч.
/ Захирал нэг …Захирал хоёр/
Дила- Мэйн сиэгэнбок бол тачаангуй.
Эр2- Хаягаа андуурчихсан байна ш дээ.
Ната- Цаадуулаа хэлбэрт оруулаад ташуурдаад өгөхөд бэлэн үү, Алекс?
Дори- Та хатагтай Ээронс биз дээ. Намайг Дорис гэдэг. Будлиж байгааг минь уучлаарай. Уг нь таныг энэ долоо хоногт биш ирэх долоо хоногт ирнэ гэж хувиар гаргасан. Юу болсоныг би мэдэхгүй байнаа.
Алек- Яг наадахны чинь учрыг олох гэж ирлээ.
Дори- Та ажлын бүтээмж шалгах мэргэжилтэн үү?
Алек- Тиймээ..Мөн.
Дори- Шулам.
Алек- Сонссон шүү..Та нарын арга барил хуучирсан бас их муу байна. Сайшааж магтуулахын тулд дор хаяж сайхан санаа сэдвэл шагнал хүртэнэ..Энэ хооронд өрсөлдөгч нар чинь шинэчлэгдэж сайжир байгаа!...Чи..Хамгийн сүүлд даргадаа ямар санал тависан бэ?
Эр4- Коланы машиныг үнэгүй болгох тухай.
Алек- Яагаад?
Эр4- Яагаад гэвэл кафэйн програм гаргахад тустай.
Алек- Төгс, ухаалаг, энгийн бас учир зүйтэй. Тэгээд дарга чинь юу гэсэн бэ?
Эр4- Дарга татгалзсан.
Алек- Асуулт! Энэ компаны бүтээгдэхүүнийг хэн хийж байгаа вэ?..Та нар..Инженерүүд хийдэг. Менежерүүд биш. Тэд та нарт хариулах ёстой болохоос та нар тэдэнд биш! Энэ залуугийн Коланы машины санаа шиг санаа гаргах хүн байна уу?..За за, тэгээд хэл дээ! Тэгсэнээс..надад үзүүлэх хүн байна уу?
/ Ред стар төв компьютэр дөрөвдүгээр түвшин /
Ната- Болохгүй байна.
Ната- Баригдалгүй нэвтрэх цорын ганц арга байгаа. Үл үзэгдэгч болох.
Алек- Шал даралт мэдрэгч төхөөрөмжтэй. Шүргэлцээ хитэрвэл 25 секунд тутамд түгшүүрийн дохио өгнө.
Эр5- Баярлалаа, эрхэмээ.
Ната- За..Энэ хавийг харвал дургүйцэхгүй гэж найдая.
Нокс- Тэгэхээр Ред старын компьютэрлуу нэвтрэх бүрэн боломжтой гэж үү?
Алек- Бас дотор талыг ажиглаж байгааг мэдэхгүй байгаа.
Нокс- Та нар мундаг юмаа. Баярлалаа.
Виви- Нокс Техноложигийн програм хангамж Ред старын системд байгаа гэх нотолгоо хэрэгтэй байна. Хаана байгаа вэ?
Алек- Агентлагт Бослигын нөтбүүкэн дээр байгаа. Ред старын төв компьютэрлуу орон шууд холбоос.
Виви- Босли гэнээ?..Магадгүй бил өөрөө өөрсдөө дүн шинжилгээ хийх хэрэгтэй байх. Мэдээж Эрик бол хамгийн сайн хүн…
Ната- Бидний зорилго бол Ред старт танай хулгайлагдсан програм хангамж байгаа эсэхийг мэдэх. Та нар тэдний системд нэвтэрвэл зүйд нийцэхгүй хэрэг болно.
Дила- Ямар нэгэн нотолгоо олвол даруйхан та нарт мэдэгдэнээ.
Нокс- Учиртай л юм. Болж байна, тиймээ? Тиймээ, Вив?
Алек- Нокс одоо ч аюулд орж магадгүй байна.
Дила- Инээмсэглэ. Битгий түншээ сандраагаад бай.
Ната- Ноксын гэрийн хамгаалалтыг шалгах хэрэгтэй.
Дила- Мэдээж. Би зөвшөөрч байна.
Нокс- Бүх юм зүгээр үү?
Дила-Зүгээр ээ. Энэ дээр юу ч алга.
Нокс- Хөөх. Догь байлаа.
Дила- Гринь бэрэт гэж хэн бэ?
Нокс- Манай аав.
Дила- Сайхан юмаа.
Нокс- Харин энэ аавыг алсан залуу..Тиймээ, тэд Армийн тагнуулын газарт хамт байсан юм. Аавын хамгийн сайн найз байсан ч ааваас урвасан.
Дила- Харамсалтай байна.
Нокс- Зүгээр ээ.
Дила- Яагаад хадгалаад байдаг юм бэ?
Нокс- Өөртөө сануулах гэж. Итгэж байгаа хүндээ болгоомжтой байх. Хууртагдахгүй байх гэж. Харин чи? Эцэг эхтэй юу? Нөгөө, эцэг эхтэй нь мэдээж л дээ. Гэхдээ нөгөө, ээж чинь хаана байдаг вэ?
Дила-Ээж намайг 6-н настай байхад өнгөрсөн, харин аавтайгаа огт уулзаж байгаагүй.
Нокс- Аавтайгаа огт уулзаж байгаагүй гэж үү?
Дила-Үгүй ээ.
Нокс- Тэгээд одоо бас..огт харж байгаагүй хүний дор ажилладаг. Сонирхолтой л хандлага байна..Гөлгөр болчихож. Скрабэл тогломоор байна уу? Санаа зоволтгүй дээ, би хүнээр…
Дила-Зүгээр дээ.
Нокс- Юу гэж хэлдэг билээ? Нөгөө…
Дила- Энэ бол түгшүүрийн товч.
Нокс- За.
Дила-Наад товчоо дарвал, асуудал гарсан бол бид гурвын хамгийн ойр байгаа нь ингээд л шууд хүрээд ирнэ.
Нокс- Ингээд үү? За за. Яг одоо чи байж болох л юм.
Дила-Тиймээ. Гэхдээ ямарч асуудал гараагүй байна.
Нокс- Тиймээ, байгаа..Би, би, би..яаж тахиа шарахаа..мэдэхгүй л байна. Скрабэл тоглох уу? Сэгсрээд, жигнээд? Би сэгсрэе, чи жигнэ.
Дила- Би сэгсрэмээр байна.
Ната- Хөөе, Пит?
Пит- Юу байна даа?
Ната- Сайн. Харин чи?
Пит- Сайн. Уулзах сайхан байна.
Ната- Уулзах сайхан байна.
Пит- Тасалбараа авах уу?
Ната- За.
Пит- За за.
Ната- Боломж олгосонд баярлалаа.
Пит- Тоглож байна уу? Би үнэхээр чамтай уулзахыг хүссэн юм.
Ната- Нээрэн үү?
Пит- Тиймээ..Гайхалтай харагдаж байна.
Ната- Баярлалаа.
Алек- Өөрсдийнхөө тухай их бодож үзлээ. Надад хэлэх юм….
Жэйс- Үгүй ээ, үгүй, үгүй. Чамд хэлэх юм байгааг мэдэж байна, гэхдээ надад ч гэсэн хэлэх юм байна. Чиний тухай, өөрийнхөө тухай, өөрсдийнхөө тухай маш их бодож үзлээ. Бид солиотой амьдралтайг ч мэдэж байна, гэхдээ яаж ч чадахгүй. Би чамд хайртай.
Эмэм-Ред старын төв компьютэр Нокс техноложигын програм хангамжыг хайж байна. Програм хангамж илэрсэнгүй.
Босл- Очлоо..Сайн уу?
Вив- ЮНИСЭФ-д өгөх үү, айх уу?
Босл- Залуу хатагтай минь, маш сайхан хувцас байна.
Вив- Харанхуйд гялалздаг юм.
Пит- Чамд бүжиг таалагдана гэж найдая.
Ната- Тоглож байна уу? Би бүжгэнд дуртай.
Харр- Чи. Тайзан дээр бүжиглэмээр байна уу?
Пит- Бид үү?
Ната- Тиймээ!
Пит- Тиймээ!
Харр-Үгүй ээ. Зөвхөн бүсгүйчүүд тайзан дээр гарна.
Пит- За за.
Ната- Санаа зоволтгүй дээ. Доор зай олоод бүжиглэчихэе дээ. Зүгээр дээ.
Пит- Үгүй ээ, үгүй, хүлээж бай. Сонсооч, энэ бол Соул Трэйны хүндэтгэл. Чамайг тайзан дээр гаргахгүй байж чадахгүй. Тиймээс, бүсгүй бүжиглэнээ.
Ната- Нээрээ юу?
Пит- Нээрээ.
Ната- Тайзан дээр гарахыг дандаа хүсдэг байсан юм.
Пит- Цагийг сайхан өнгөрүүлээрэй.
Ната- За за, би удахгүй ээ.
Босл- Хатагтай Вүүд, миний нэвтэрч болохгүй хил хязгаар гэж байдаг юм.
Виви- Хил хязгаар намайг хэзээ ч зогсоохгүй, Жонь. Хатагтай бас Вивиан.
Босл- За за, хатагтай Вивиан.. Хатагтай Вивиан. Та мэргэжлийн хүн. Мэргэжлийн хүн биш ч гэлээ та гүйцэтгэгч. Бид зөвхөн ажил хэргийн холбоотой байх ёстой.
Виви- Ууж болох уу?
Босл- Хундага аваад ирье.
Пит- Гоё бүжиглэж байгаа биз дээ? ..Гоё байгаа биз дээ гээд байхад чинь, тийм үү?..Та хоёр их гоё биетэй юмаа. Маргаангүй. Маргаангүй..За за. Робот. Тиймээ..Яг хуучных шиг байгаа биз? Яг тийм..Намайг Пит гэдэг. Та хоёр сайн уу?..Гүйж байгаа хүн. Хар даа!..Гайхалтай.
Ната- Нээрээ юу?
Пит- Гайхамшигтай байлаа.
Ната- Ёстой хөгжилтэй байна. Бүр сэтгэл хөдөлчихлөө..Би нойл орчихоод ирье.
Жэйс-Сонсооч..Би юу гэх гээд байна вэ гэхээр..Надтай гэрлэх үү? ..Үгүйээ, хонгор минь, хонгор минь? Хайрт минь, бурхан минь, үгүй ээ! Чамайг хараал идэг, Салазар! Хараад идэг, Салазар!
Эр4- Болноо!
Жэйс-Сая сайн байсан уу? Сайн жүжиглэсэн байх.
Эр4- Үгүй ээ. Хамгийн шилдэг зураг авалт боллоо. Энэ дэлхийн хамгийн шилдэг кино!
Алек- За. Сайн уу? Өнөөдөр ямар байв? Гайхалтай. Супэр баатрууд ямар нууц таних тэмдэгтэй байдгыг чи мэднэ дээ, тэд..үгүй ээ, супэрбаатар биш. Чи тулаантай киноны од. Би их тулаантай. Шал тэнэг юмаа.
Ната- Хөөе, охидоо. Хөгжилтэй байна уу? Ёстой хөгжилтэй байна, яг үхэх нь ээ.
Алек- Жэйсон, би нууц саятаны доор ажилладаг гэмт хэргийн тулааны багийн элит гурван охидын нэг. Тиймээ, яг зөв.
Корв- Энд юу хийж яваа юм бэ?
Алек- Төгс.
Эр5- Сайн уу?
Ната- Сайн уу?
Эр6- Алив ээ, яваарай, хөдөлцгөөе!
Алек- Мурфи Өү маяэр, хангалттай.
Ната- Хэн чамайг явуулсан бэ?..Хэн?
Эр5- Вүү, Вүү…
Ната- Хэн гэнээ?
Эр5- Вүү..Вивиан.
Ната- Олигтойхон хэлээч!
Эр5- Вивиан Вүүд! Муу новш.
Восл- Би галанд дуртай.
Жэйс- Хөөе?
Алек- Бурхан минь! Чи оногдчихож!
Жэйс-Үгүй ээ, үгүй ээ. Худлаа буудахаар жаахан өвддөг л дээ, гэхдээ би зүгээр ээ.
Алек- Бурхан минь.
Жэйс- Миний автобус яачихаав?
Алек- Жэйсон, би чамд бүх үнэнээ хэлээгүй юмаа.
Жэйс- Буудаж байхад чи дотор нь байсан уу? Тэрийг хар л даа.
Алек- Гол нь, би зүгээр л..Би усны хувцасны ваксар бишээ.
Жэйс- За за. Бараг л болж байсан юмсан.
Алек- Явах хэрэгтэй байна.
Жэйс- Чарлие юу?
Алек- Тиймээ.
Ната- Сонсооч, явах хэрэгтэй болчлоо. Одоо тайлбарлах зав алга. Маргааш надруу ярина биз дээ?
Пит- Мэдээж. Тиймээ.
Ната- Гайхалтай. Баярлалаа.
Пит- За за.
Ната- Өршөөгөөрэй.
Харр- Муу залуу.
Пит- Залуусаа, та нар одоо л халж байх шив.
Ната- Дилан. Нат байнаа. Вивиан вүүд хуурамч, өөдгүй луйварчин байна. Вивианы хөлсний алуурчин над дээр ирсэн. Ноксод анхааруулах хэрэгтэй байна.
Дила- Би яг одоо гэрт нь байна.
Ната- Тийм үү?
Дила- Юу гээч? Алексруу ярь, тэгээд агентлаг дээр уулзацгаая.
Ната- Дилан? Дилан! Новш.
Дила- Хөөе? Цонхны дэргэд битгий зогс, аюултай шүү.
Нокс- Хөөе? ..Ёслолын хувцас..Бурхан минь.
Дила-Сонсооч, би дөнгөж сая..Тэр хэн бэ?
Виви-Нууцаар ажиллаж байна уу?
Дила-Энэ бол бүрэн үйлчилгээний ажил.
Виви- Тийм байх л даа. Наад даашинзанд чинь ямарч зэвсэг байхгүйг харж байнаа. Гудамжинд салхилж яваа солиотой амьтад та хоёрыг цохиж мэдэх л юм.
Нокс- Вив, улигт бодлоо хая. Бүх ажил бүтэмжтэй, Вивгийн утсан хүүхэлдэй болгохгүй.
Виви- Би энд нэг бүтэлгүй төгсгөлийг дуусгамаар байна. Сууцгаа л даа.
Нокс- Оргилуун дарс уух уу?
Дила- Дайсан.
Нокс- Мэдэж байнаа.
Виви- Гунигтай мэдээ. Найз охидууд чинь үхсэн. Бас Корвин.
Нокс- Чи бид хоёр бүтэхгүй гэж бодож байна. Жинхэнэ тэсрэлт, Дилан, нэгэнт чи..бол шуудайн дахь эм муур болохоор. Таалагдаж байна. Шулуухан хэлэхэд. Чи эмэгтэй хүн. Эмэгтэйчүүд төрөлхийн зөн совинтой. Мөрдөгч хүн байж юу болох гэж байгааг төсөөлөөч үгүй.
Виви- Би мэдэж байсан.
Нокс- Вив, мэдсэн.
Виви-Дараа нь юу болохыги ч мэдэж байна.
Нокс- Хэлээд өг, хонгор минь.
Виви- Бүх сахиусан тэнгэрүүд диваажинруу явна.
Дила- Бас Босли юу?
Нокс- Цаадахыг чинь алахгүй ээ. Таалагддаг юм. Бас Компьютэр нь ч гэсэн.
Виви- Онцгой залуу.
Дила-Корвин энэнд ямарч хамаагүй.
Нокс- Хамаагүй ээ. Гэхдээ надад таалагддаггүй байсан юм.
Дила- Хулгайлагдсан чинь заль байсан.
Нокс- Тийм гэж айж байна.
Дила- Ред стар ч гэсэн заль байсан.
Нокс- Бүгдийнх нь учрыг олчихлоо. Өөр асуух зүйл байна уу?
Дила-Яагаад?
Нокс- Даргаасаа асуу?
Дила-Чарлие юу? Чарлиег мөрдөж байгаа юм уу?
Нокс- Чарлие, Чарлие, Чарлие. Үхэхээр амьдралын бүх асуултандаа хариулт авдаг гэж сонссон. Надад мэдэгдэнэ биз дээ? ..Явж Чарлие баръя..Явцгаая.
Алек- Чи зүгээр үү? Юу болоод байнаа?
Ната- Ямар нэгэн юм болоод байна.
Алек- Дилан хаана байна?
Нокс- Үхэхээр амьдралын бүх асуултандаа хариулт авдаг гэж сонссон. Надад мэдэгдэнэ биз дээ? Одоо тэгээд яахав? Хаус оф пэнкэйк? Сиззлэр үү?
Виви- Чи дэлхийн хамгийн хядхан амьтан.
Жаал-Тэгээд ямар харагдсан бэ?
Хүү- Сайн мэдэхгүй ээ. Догь байсан байхаа.
Жаал-Хэзээ ч хөх харж байгаагүй байж.
Хүү- Харж байсан.
Жаал-Хараагүй.
Хүү- Зөндөө олныг харж байсан.
Жаал-Мөн тийм байх даа.
Дила- Эгчдээ туслаач?..Битгий асуугаарай.
Алек- Нокс хаана байна? Цаадах чинь зүгээр үү?
Дила- Гайхалтай байгаа. Нокс муу хүн. Хулгайлагдсан нь санаатай заль байсан. Нокс энэ бүхний ард байж.
Ната- Юу? Яагаад?
Дила- Намайг цонхруу буудаж унагаахдаа тодорхой юм хэлээгүй.
Ната- Бурхан минь! Босли!
Дила- Босли аюулгүй ээ. Нокс аваад явчихсан.
Алек- Байзаарай. Ойлгомжтой хэлээд өгөөч. Босли биднийг алахыг оролдож байгаа хүнтэй цуг байгаа. Тэгэхээр яаж аюулгүй байх юм бэ?
Дила- Яагаад гэвэл Чарлиег алахаас нааш тэд Бослиг алахгүй.
Алек- Чарлиег алах гэнээ?..Тэнгэр минь.
Дила- Ноксын яах санаатай байгааг мэдэхгүй ч бид зогсоож чадна гэдгийг мэдэж байна..Нокс биднийг
үхсэн гэж бодож байгаа юм бол яагаад агентлагыг дэлбэлж байгаа юм бол? Чарлиегаар яах гээд байгаа юм бол?
Алек- Нокс биднийг Ред старлуу нэвтрүүлэхийг хүссэн.
Виви- Буруу гарт орвол ямар аюултай болохыг төсөөл.
Ната- Нокс өөрийнхөө програм хангамжийг буцааж авахын тулд төв компьютэрлуу биднийг оруулаагүй. Дэлхийн байршил илрүүлэх хиймэл дагуулыг олж авахын тулд оруулсан.
Алек- Ноксын програм хангамж Чарлиегийн дууг таньж чадна.
Ната- Тэгээд Ред старын хиймэл дагуулаар Чарлиег мөрдөнө.
Алек- Гэхдээ яагаад Чарлиег олохын тулд ийм их төвөг удаж байгаа юм бол?
Нокс- Харин энэ аавыг алсан залуу..Тэд Армийн тагнуулын газарт хамт байсан юм. Аавын хамгийн сайн найз ааваас урвасан.
Дила- Нокс аавыг нь Чарлие алсан гэж бодож байгаа.
Ната- Тэгэхээр Нокс Чарлиег утсаар ярьж байгааг нь барьж авбал..
Алек- Чарлиегийн байрлалыг илрүүлж чадна.
Ната- Тиймээ. Гэхдээ Нокс Чарлиег утсаар яриулах шаардлагатай болно.
Алек- Чарлиетай шууд холбогдож чадах цорын ганц хүн бол…
Дила- Босли.
Босл- Надад мөстэй ус авчраад өгөхгүй юу?..Надруу нисээд ирээч, сахиусан тэнгэрүү дээ. Ирээч дээ. Гуйя, нисээд ир, сахиусан тэнгэрүүдээ!..Гайхахгүй байнаа, нэг удаа би хэрэмтэй зөндөө удаан ярьж байсан юм. Хүмүүстэй яридагаас ч удаан ярилцсан..Байна уу? Хөөе? Хөөе? Сонсож байна уу?
Дила- Бослигын нөтбүүк байна уу?
Ната- Тэд нар аваад явчихсан биз.
Алек- Ноксын гэрийг шалгаж үзэх хэрэгтэй.
Ната- Би жолоо баръя.
Босл- Сахиусан тэнгэрүүдээ, Сахиусан тэнгэрүүдээ, надад туслаарай!
Ната- Босли?
Босл- Сахиусан тэнгэрүүдээ! Бидний нэвтрүүлгийн өдөр эхэллээ. Ирээд намайг аваарай, охидоо. Миний хоолойг сонсож байгаа бол ямар нэгэн гурвалжин ч юм уу нэг юм зураад миний байрлалыг олоод намайг авраарай.
Дила- Бослиг олох арга байна уу?
Алек- Манай энэ төхөөрөмжөөр бол Босли 32 километрийн дотор байх ёстой.
Босл- Намайг хорисон энэ газар Шэрийн унтлагын өрөө шиг. Бас муухай үнэртэй.
Ната- Алив ээ, Босли хаана байгаагаа хэл л дээ.
Босл- Далай байгаа юм шиг үнэртээд байна. Цонхоор харахад надад далай харагдаж байна.
Дила- Хойд Америкийн хаана ч байж магадгүй.
Босл- Жак, миний хаана байгааг хэлээд өгөөч.
Дила- Юу?
Ната- Ситта пигмеяа байна ш дээ! Пигми натхач! Тэд ганц л газарт амьдардаг. Кармел!
Босл- Энэнээс өөр хэлж чадах юм алгаа. Үлдсэн амьдралын минь эхний өдөр ч байж магадгүй. Намайг ойлгож байна уу? Миний амьдралын хамгийн анхны сүүлийн өдөр ч байж магад. Би асуудалд орсон бололтой.
Алек- За тэгэхээр гэрэлт цамхаг, хоёр зочид буудал, долоон хувийн эдлэн газар байна. Нэг нь Үндэсний паркын эзэмшлийнх, нэг нь Ник Херо корпорацын эзэмшлийнх…
Дила- Байзаарай. Зеро гэдгийг Эксээр бичсэн байна уу З гээр бичсэн байна уу?
Алек- Экс.
Дила- Наадах чинь анаграм байна. Эрик нокс гэдгийн шинэ хувилбар.
Алек- Эргүү амьтан. Нэг хуучны хонгилоор далайн эрэгрүү хүрч болно. Далайгаар явбал бид баригдахгүй байх шилдэг арга. Завь хэрэг болох нь дээ.
Ната- Бас халхавч. Шууд хурдны завиар очиж болохгүй.
Дила- Маринаруу яв.
Ната- Чаад, арай хурдан явж болох уу? Жаахан яараад байнаа. Хэрэв чамайг зөвшөөрвөл би жолоодох уу? Би жолоодож чаднаа.
Чаад- Уучлаарай, далайн одын найзуудаа. Энэ хайрын онгоцонд нэг л ахмад бий. Тэр ахмад нь би. Чаад.
Ната- Чаад..Чаад, Хайрын онгоцны ахмадаа.
Чаад-Чаад.
Ната- Бид жаахан яараад байнаа.
Чаад- Би бол Чаад.
Эмэм-Нокс Техноложигийн дуу таних програмыг татаж дуусаад баталгаажууллаа..Ред стар хиймэл дагуулын сүлжээг холбож баталгаажууллаа.
Нокс- Өшөө авах ч хөгжилтэй шүү.
Чаад- Далайн одоо, надад хүндэтгэлтэй байна. Миний ажлыг сонирхож байгааг чинь хүндэлж байгаагаа хэлмээр байна. Бас чи маш хөөрхөн. Далайн одоо? Далайн одоо? Чи хаачих гэж байгаа юм бэ?..Далайн одоо, чи сэлэх гэж байгаа юм уу? Хаашаа явах гэж байгаа юм бэ? Ахиад хаачих гээд байгаа юм бэ? Далайн одоо? Чаадаас болсон уу?
Дила- Үгүй ээ! Чаад гайхалтай байсан!
Чаад- Чаад гайхалтай байсан.
Алек- Би дээвэр дээрээс дохио өгье.
Дила- Би Ноксын учрыг олноо.
Ната- Би Бослиг буцааж авчирна.
Дила-Тахиа яаж шарахаа мэдэхгүй байна..Тэнэг амьтан.
Нокс- Дилан. Амьд байгаад чинь бурхандаа баярлалаа. Өршөөгөөрэй. Чи намайг мэднэ дээ.
Дила-Хэдийнээ төгс найз бүсгүйтэй төгс залуутай учирсанаа би ухаарсан.
Виви- Сайн уу, шаргал үстээ. Найзууд нь ирчихэж.
Нокс- Жимми, Поулие. Яваад Бослиг сайн хамгаал даа. Одоо, одоо, хурдан яв.
Ната- Бос?..Босли?
Босл- Наталие? Наталие, чи мөн үү?..Энэ хаалганы ард байнаа.
Ната- Босли, чамайг харж байгаадаа ямар их баяртай байна гээч. Бид гурав ирсэн. Чамайг эндээс гаргана.
Алек- Улаан утас. Цэнхэр утас. Жи Пи эс утасны дохио. Пигми натхач.
Ната- Гижиг хүрээд байна.
Босл- Бас хэн залгадаг байнаа?
Ната- Пит байна.
Босл- Пит гэнээ?
Ната- Байна уу? Сайн уу, Пит. Юу байна даа?
Пит- Сайн. Чи өөрөө залгаарай гэж хэлсэн ш дээ.
Ната-Залгаасай гэж хүсээгүй ээ, үгүй ээ, залгаасай гэж хүссэн.
Босл- Дараа эргээд залгаж чадах уу гэж асуу.
Ната- Чамтай ярьж байгаадаа баяртай байна.
Пит- Ярихыг хүссэн юмаа. Тэгээд чамтай хамт баймаар байна. Чамтай байнга уулзана гэж найдаж байна. Тасралтгүй байнга уулзмаар байна.
Ната- Харин тиймээ, харин тийм. Энэ долоо хоногт галзуурмаар их ажилтай байна.
Босл- Наталие, ард чинь..Нам цохичихооч.
Виви- Эмэгтэйчүүдийн ажилд эрчүүдийг битгий явуулж бай.
Босл- Сайн байна, Наталие.
Ната- Баярлалаа, Босли..Пэтэр, хөөе?
Нокс- Нөхцөл байдал арай өөр байсан бол чи бид хоёр гайхалтай хосууд болох байсан юм.
Дила-Тиймээ. Намайг буудаж цонхруу унагаагаагүй, хайртай хүмүүсийг минь алах гээгүй байсан бол бид боломжтой л байсан.
Нокс- Нууц хадгалж чадах уу? Хэнд ч хэлж болохгүй шүү, за юу?
Дила- Заваан гэдгийг чинь үү?
Нокс- Чинийх шиг булцгар, зөөлөн, амттай уруул хэзээ ч үнсэж байсангүй..Утсаар ярих хэрэгтэй байна.
Алек- Есөн цаг, Чарлие. Яг цагтаа. Ороод ир л дээ, алив.
Нокс- Ноён Бослигийн утас. Эрик Нокс ярьж байна.
Чарл- Ноён Нокс гэнээ? Чарлие тавнсэнд байна..Сахиусан тэнгэрүүд танд тусалсанд баяртай байна. Та ажлын өрөөнд байна уу?
Алек- Утсаа тасал, Чарлие. Чамайг барилаа ш дээ.
Нокс- Үгүй ээ, бид нар далайн эрэг дэээр байна. Та наашаа ирж чадах уу?
Чарл- Галт тэрэгний хуваарь хараадхая, Эрик. Өөр төлөвлөгөө байгаа. Наана чинь Босли байна уу?
Нокс- Угаалгын өрөөрүү явчихсан. Одоохон буцаад ирнэ..За, байзаарай. Ирж байна..Босли?
Алек- За, алив ээ.
Нокс- Босли биш байна. Уучлаарай. Та, та утсаа түр барьж байхгүй юу?
Чарл- Тэгье.
Ната- Уучлаарай. Утсаа түр барьж байхгүй юу?
Пит- Тэгье. Мэдээж.
Ната- Надад их таалагддаг юмаа..Хөөе, Бос?
Нокс- Босли?..Ирж явна, эрхэмээ..Уучлаарай. Биш байна. Дамжуулж хэлэх юм байна уу?
Ната- Намайг төлөвлөснөөрөө ярисан гээд хэлчихээрэй.
Нокс- Ойлголоо.
Ната- Ахиад ганцхан секунд.
Пит- Тохиромжгүй цаг байна уу? Чи сатаараад байх шиг байна.
Виви- Нөгөө алдартай Чарлие юу?
Пит- Үгүй ээ, Пит байна.
Ната- Хөөе, наад залуу чинь таалагддаг юм.
Нокс- Утасны цаанаас хоолой нь гоё сонсогдож байна. Чиний огт харж байгаагүй бас нэг аав чинь. Муу мэдээ, хонгор минь. Явах болчлоо..Явж даргыг чинь тамлаж алах хэрэгтэй байна..Маяки, Жэрри? Та хоёр сахиусан тэнгэрийн бялуунд дуртай биз дээ?
Ната- Лос анжалэсаас жинхэнэ эр хүнийг олох ямар хэцүү байдгыг мэдэж байна уу?
Дила- Асаагуурыг минь битгий ав.Байзаарай, байз, байз. Та нарт хэлэх юм байна. Цаг нь дуусахаар та нар бүгдээрээ нүүрээрээ шал арчиж би эндээс сарны алхаагаар бүжиглээд гарна..Намайг сонсооч дээ. Эхлээд, намайг сандалнаас босгоод өгчих. Тэгээд би хамраа хугалахаас өмнө та нарын дээгүүр харайгаад гарна..Нэгэнт миний итгэлт асаагуур асахгүй байгаа болохоор ард хүлээтэй байгаа гараараа л хийхээс дээ.
Эр6- Бариад ав!
Дила- Кин конгын алга..Лянхуа цэцгэн дээр Будда..Энийг өгзөг өшиглөх гэдэг юм.
Ната- Алекс!
Дила- Хөөе?..Баярлалаа, даргаа.
Босл- Алив ээ, жаргалтаа мөчөө санана шүү.
Алек- Нокс Диваажингийн буланг өнгөрөөд хойд зүгрүү явж байгаа.
Босл- Тэнгэр минь. Олчихож. Тэр чинь Чарлиегийн байшин ш дээ.
Алек- Та уулзаж байсан юм уу?
Дила- Чарлиег харж байсан юм уу?
Босл- Би Чарлиегийн үнэнч найз бас ажилтан.
Ната- Нээрээ Чарлиетай танилцсан юм уу?
Босл- Танилцсан гэж юу гэж байгаан?
Дила- Хоёр нүдээрээ харж нүүр тулан уулзсан юм байна ш дээ.
Босл- Гарыг нь харсан юмаа.
Алек- Хэний ч гар байж болно ш дээ..Тэдди бамбаруушаа авч чадах эсэхээ харж л байя.
/ 24 минут 33 сек хүртэл ярихгүй /
Нокс- Уучлаарай, Чарлие.
Алек- Диланыг ав! Пуужин тойроод ирнэ.
Нокс- Үгүй ээ!
Ната- Дилан!
Нокс- Үгүй ээ!
Алек- Явцгаая!
/ 26минут 48 сек хүртэл ярихгүй /
Алек- Чарлие.
Ната- Охидоо, одоо л нэг юм Чарлиетай уулзах нь байна ш дээ.
Дила- Би зүгээр харагдаж байна уу?
Алек- Тогших уу?
Ната- Чарлие?
Алек- Чарлие?
Чарл- Өглөөний мэнд, сахиусан тэнгэрүүдээ..Гэртээ байхгүй байгааг минь уучлаарай.
Ната- Таныг эсэн мэнд байгаад баяртай байна, Чарлие.
Чарл- Би зүв зүгээр, сахиусан тэнгэрүүдээ. Даалгавараа биелүүлсэн үү?
Дила- Түнш маань дэлбэрсан байхаа.
Чарл- Эрик нокс Жонь Маккадэн байсан юм. Амьдралынх нь зорилго намайг буулгаж авах байсан юм. Аав нь манай Армийн тагнуулын хэлтэст хоёр газарт ажилладаг байсан юм. Тэрийг нь олж мэдээд нөгөө тал аавыг нь алсан.
Дила- Нокс энэ талаар сонсоогүй байсан байх.
Босл- Чарлие, энэ даалгавар тун таатай байсан. Бас хурдхан шиг буцаад ажилдаа ормоор байна.
Алек- Босли, хитэрхий олон Будда уусан шүү. Лав цөөдөөгүй байх.
Чарл- Аль хэдийн шинэ ажлын байр бариулж байгаа. Та нарыг буцаад очихд шоо шинэ гоё байр бэлэн болно.
Бүгд- Баярлалаа, Чарлие.
Дила-Чарлие, та бидэнтэй хамт байх боломжгүй юм уу?
Чарл-Дуртайяа уулзмаар л байна, Чарлие. Даанч надад харж хандаж байх нандин эрдэнэс байгаа.
Алек- Алив ээ, Чарлие. Хөгжилтэй байна даа.
Ната- Тиймээ, бид нар наргил модны самар, Буддануудаас ууж байна..Чарлие, таныг ирж бидэнтэй хамт наргил модны самарнаас уухгүй бол таныг нээрээ байдаг гэдгийг яаж мэдэх юм бэ?
Чарл- Итгэл, сахиусан тэнгэрүүдээ. Итгэл гэдэг юм.
Дила- Чарлиегийн төлөө.
Алек- Чарлиегийн төлөө.
Ната- Чарлиегийн төлөө.
Босл- Чарлиегийн төлөө..Хатагтай нарт мөсөөр хундага өргөнөө.
/ Найруулагч Эм жи си..Кино зохиолыг бичсэн Раян ров, Эд соломон, Жонь огэст..Ерөнхий
зураглаач Рассэл карпэнтэр/
Ната- Явах болчлоо. Намайг уучлаарай.
Дила- Явах хэрэгтэй. Явахгүй бол болохгүй.
Алек- Тэдди бамбаруушаа авч чадах эсэхээ харж л байя.
Чаад- Чаад гайхалтай. Гайхалтай залуу. Гайхалтай залуу. Чаад гайхалтай. Гайхалтай залуу.. Чаад гайхалтай..Чаад гацчихлаа.
Дила- Миний дуулга асуудалтай байнаа. Дуулга үнэхээр асуудал болж байна.
Алек- Сайхан!
Орчуулсан Лхамсүрэн.
Дүрүүдэд
Чарл- Эр
Босл- Эр
Нокс- Эр
Пит- Эр
Жэйс- Эр
Корв- Эр
Алек- Эм
Ната- Эм
Дила- Эм
Виви- Эм
Үргэлжлэх хугацаа 98 минут.
Back to episodes Go home