Киноны нэр: Балетчин
Дүрүүдэд:
Ийв – Гол дүр, 25 гаран насны, эмэгтэй
Захирагч – 60 гаран насны, эр, тосгоны захирагч
Винстон – 60-70 гаран насны, эр
Захирал эм – 60-70 гаран насны, эм, Руска Рома бүлэглэлийн толгойлогч
Ноги – 40 орчим насны, эм, Руска Ромад туслах хийдэг
Жон Вик – 50 орчим насны, эр, Мэргэжлийн алуурчин, Бабаяга хочтой
Даниэл Пайн – 50 орчим насны, эр, Эллагийн аав
Элла – 12 настай, охин, Даниэлийн охин
Лена – 30-36 насны эм, Ийвийн эгч
Ийвийн аав: Үнэхээр үзэсгэлэнтэй.
Ийв: Аймшигтай байна. Би чадахгүй юм байна.
Ийвийн аав: Одоохондоо л. Удахгүй чаддаг болно. Чи маш хурдан том болж байна.
Ийв: Та дандаа л тэгж хэлдэг шүү дээ.
Ийвийн аав: Тийм ээ, үнэн юм чинь. Чи эгчтэйгээ их адилхан болж байна шүү.
Ийв: Би түүнийг санадаг байсан болоосой.
Ийвийн аав: Намайг буцаад ирэхэд тохой өндөр болчихсон байвал ... гэрийн хорионд хийнэ шүү.
текст: М18 УЛААН УТАА
Ийвийн аав: Өнөөдөр юу сурснаа сайн санаарай, за юу? Ийв, надтай хамт яв. Чимээ гаргаж болохгүй шүү.
Захирагч: Бид чамд зүрх сэтгэлээ нээсэн. Бид чамайг гараа дэлгэж хүлээж авсан. Бид гадны хүн чамайг... өөрийн овгийн охинтой гэрлэхийг зөвшөөрсөн. Гэтэл чи энэ сайхан сэтгэлд яаж хариу барив? Чи өөрийн биш зүйлийг хулгайлж авч явсан. Чиний энэ урвалтын төлөөсийг... эхнэр чинь амь насаараа төлсөн. Чи биднээс зүгээр л яваад өгчхөж болно гэж бодсон уу? Айн? Тэр хаана байна? Ийв хаана байна? Гайхалтай.
Ийвийн аав: Чи бол хараал идсэн хулчгар. Хувь тавилан нүглийг чинь зөвтгөнө гэж өөртөө итгүүлэхийг хүсдэг.
Захирагч: Сонголт гэж байдаггүй юм.
Ийвийн аав: Тийм ээ. Тэгж бодох чамд амар байдаг биз дээ?
Захирагч: Би энэ бүхнийг хийх ёстой... болоод л хийж байгаа юм. Сайн байршуулсан нэг сум... гайхамшиг бүтээж чаддаг юм. Сайн ч биш... бас муу ч биш. Гэхдээ хүн үүнийг хэрхэн ашиглаж байгаагаар нь... түүнийг хэн бэ гэдгийг нь таньж болдог юм. Чи сонголт хүссэн. Чамд сонголтыг өгье. Чи өөрийгөө алвал... охин чинь амьдарна. Эсвэл намайг алаад... чи бас охинтойгоо хамт үхнэ. Сонголт чиний гарт. Чи сонголтоо хий. Чамд үүнийг хийх зориг бий юу?
Ийв: Аав аа!
Ийвийн аав: Хонгор минь? Над руу хар. Зүгээр дээ. За яваарай.
Ийв: Аав аа.
Ийвийн аав: Намайг уучлаарай, хонгор минь. Би чамд ийм зүйл хүсээгүй юм шүү.
Ийв: Аав аа.
Ийвийн аав: Намайг уучлаарай.
Ийв: Аав аа!
Ийвийн аав: Аав аа...
Винстон: Чайковский. Ямар гоё юм бэ. Хэн нэгнийг алдсан үед харуусах шиг хэцүү зүйл байдаггүй юм... Үнэнтэй нүүр тулах шиг хэцүү зүйл байхгүй... Уй гашууг гэтэлгэх амар зам байдаггүй юм даа. Би чамд чин сэтгэлээсээ хандахыг хүсэж байна. Тэр асуудалгүй биз дээ? Чиний эцэг сайн хүн байсан юм. Тэр чамайг эрх чөлөөтэй, нээлттэй амьдраасай гэж хүссэн. Өөрийн туулсан шиг хүнд амьдралыг чамд хүсээгүй юм. Гэвч... бид бүгдээрээ гаргасан шийдвэрээрээ л амьдарна шүү дээ. Түүнийг чамаас булаасан. Тэр тал дээр надад хийж чадах зүйл байхгүй. Гэхдээ миний хийж чадах зүйл... чамайг аавын чинь гэр бүлд хүргэж өгч чадна. Тэд чамайг харж хандана... мөн, нэг өдөр... тэд чиний гэр бүл болно гэж найдаж байна.
текст: ТАРКОВСКИЙН ЦУВАЛ АНДРЕЙ РУБЛЕВ: ГУРВАЛ
Винстон: Захирал одоо чамтай уулзах болно.
Ноги: Тэ эцэг эх нь хэн байсныг мэдэх үү? Нааш ир. Суу.
Захирал эм: Чи бүжиглэдэг биз дээ? Би энэ театрыг ажиллуулдаг юм... Би байнга л шинэ бүжигчин хайж байдаг юм. Би чамайг мэднэ. Би шаналж байгааг чинь мэдэж байна. Чиний дотор юу буцалж байгааг харж байна. Би чамд тэр уураа гаргах газар өгч чадна. Тэр хүмүүс өнгөрснийг чинь булаасан байж болно. Ирээдүйг чинь хулгайлахыг зөвшөөрч болохгүй.
Винстон: Тэгээд?
Ийв: Тэр миний зам энд... Руска Роматай хамт байх гэсэн.
Ноги: Маш сайн байна... Ийв.
Ийв: Баярлалаа, Ноён. Уинстон.
Винстон: Зүгээр дээ, МаКарро авхай. Бас би танд туслахдаа... үргэлж таатай байх болно.
Ноги: Миний нэрийг Ноги гэдэг.
Ийв: Та миний эцгийг мэддэг байсан уу?
Ноги: Мэддэг байсан. Чиний эцэг над шиг Руска Рома байсан юм. Чи бас Руска Рома болно. Тэр бидний нэрлэдгээр Кикимора байсан.
Ийв: Тэр нь юу юм?
Ноги: Славакын домогт... гардаг КиКимора бол нэг төрлийн сүнс юм... Хорон муу санаатай нэгний хувьд... тэр аюултай бас сүйрэл авчирна.
Ийв: Хадны мангаа шиг уу?
Ноги: Тийм ээ. Харин гэм зэмгүй нэгнийг... тэр асран хамгаалдаг юм. Энэ бол... нэг зоосны хоёр тал... шиг л зүйл. Алах... аврах. Мэдээж, эцсийн... шийдвэрийг чи л гаргана.
текст: АРВАН ХОЁР ЖИЛИЙН ДАРАА
Захирал эм: Дахиад! Дахиад! Дахиад! Дуусав уу?
Ийв: Үгүй.
Захирал эм: Сайн байна. Өнөөдөртөө болно. Цусанд чинь бохир орохоос өмнө шархаа цэвэрлээрэй. Үгүй бол бид хөлийг чинь тайрна шүү. Татъянагын ээлж, тэрийг дууд.
Ийв: “Эрхэм дээдэс” чамайг дуудаж байна.
Татъяна: Тэр эмэгтэй намайг үзэн яддаг.
Ийв: Тэр бүгдийг үзэн яддаг.
Татъяна: Бурхан минь, Ийв. Чи яагаад өөрийгөө ингэж зовоодог юм бэ?
Ийв: Би бэлэн байхыг хүсэж байна.
Татъяна: Юунд бэлэн байх гэж? Юу нь хөгжилтэй гээч? Би жаахан байхдаа жинхэнээсээ балетчин болохыг мөрөөддөг байсан.
Ийв: Чи жинхэнэ балетчин. Чамаас илүү бүжигчин энд байхгүй. Нөгөө зүйлийг бол сургалтаар сурчихна.
Ноги: Байгаа оносон... нэг сум... дэлхийг өөрчилж чадна. Кикиморагын зорилго бол тэр сумыг зогсоох.
Сургагч эр 1: Цаг дууслаа!
Ноги: Кикимора болохын тулд... та нар алуурчин болох ёстой. Та нар алуурчин шиг хөдөлж... түүн шиг сэтгэж сурах хэрэгтэй. Дараагийн дасгалд... бид хуурамч сум ашиглана.
Ийв: Ямар дүрэмтэй юм?
Ноги: Ямар ч хамаагүй үнээр хажуудах хүнээ хамгаалах. Тэр бол цорын ганц дүрэм. Чи яагаад бүтэлгүйтэв?
Ийв: Тэр хамаагүй хүчтэй байна.
Ноги: Хүч чадлаас болж чи ялж эсвэл ялаггдаг гэдэг итгэсээр байна уу? Чи үргэлж сул дорой байх болно. Чи үргэлж биеэр жижиг байна, энэ чиний сул тал байх болно. Тэр чамайг ялж байгаа нь... чи түүнд тулааны өнгийг тодорхойлохыг зөвшөөрснөөс болж байгаа юм. Чи ялмаар байна уу? Тулааны өнгө аясыг өөрчил. Сайжир... дасан зохиц, бас зальжин бай. Өөрийн хүч чадлыг мэдэр... түүнийхийг биш. Охин шиг тулалд. Эхэл.
Захирал эм: Сайн байна.
Ийв: Тэр хаана байна? Татъянагын эд зүйлс алга түүнд ямар нэг зүйл болоо юу?
Захирал эм: Суу. Татъянад Руска Ромад үлдэхэд шаардлагатай чанарууд дутсан юм.
Ийв: Та юу яриад байгаа юм?
Захирал эм: Түүнд чамд байдаг шиг алуурчны зөн совин дутдаг. Чиний хүүхэд насыг чамаас булаасан. Тэр шаналал чамайг хөтөлдөг. Татъянад бол... Түүнд гуниг бий ч шаналал биш. Үүнд асар том ялгаа бий. Та хоёрын зам одоо салсан.
Ийв: Тэгвэл та намайг яагаад хориод байгаа юм? Би бэлэн болсон.
Захирал эм: Магадгүй чиний зөв байх. Цаг нь болжээ. Энэ бол чиний сургалтын сүүлийн шат.
Эм 1: Бурхан минь. Надаар даажигнаад байна уу, новшнууд аа? Би новшийн тест юм уу? Шороотой хутгаж байх шив. Чи намайг хэн гэдгийг мэдэх үү?
Ийв: Үгүй.
Эм 1: Би бол чи... новшийн арван жилийн дараах чи.
Захирал эм: Азаар чи гарч чадсан боловч... чи эхэлсэн газартаа буцаад ирлээ шүү дээ. Энэ бүхэн юуны төлөө гэж? Нэг муу гөлөгнөөс болж уу?
Эр 2: Зүгээр нэг ГӨЛӨГ байгаагүй юм.
Захирал эм: Ингээд, Жардани... чиний тасалбар ашиглагдсан. Чи дахин энд ирэх ёсгүй шүү. Түүнийг аврах завь руу аваач.
Ийв: Та тэр мөн байна. Баба Яга гэж дууддаг нэгэн. Сурагчид бүгд таны талаар ярьдаг. Би эндээс яаж гарах вэ?
Жон Вик: Урд хаалга түгжээгүй байгаа.
Ийв: Үгүй ээ. Би яаж таны хийдэг зүйлсийг хийж эхлэх вэ?
Жон Вик: Хийгээд эхэлчихсэн бололтой. Тэр хаалганы цоож чиний бодсоноос ч хурдан онгойно. Чи одоо ч явж болно. Чамд одоо ч сонголт бий.
Ийв: Та яагаад яваагүй юм?
Жон Вик: Би үүн дээр ажиллаж байгаа.
Ноги: Захирал чамайг анхны ажлаа авахад болсон гэж үзсэн. Чи энэ эмэгтэйг хамгаална.
Текст: ХАМГААЛАХ ХҮН: КАТЛА ПАРК АЮУЛ: ИЛСОН
Ноги: Катла Парк. Түүний эцэг нь манай гол үйлчлүүлэгч. Түүний өрсөлдөгч нар охиныг нь... хулгайлж барьцаалах магадлалтай гэж тэр үзэж байгаа. Чиний ажил бол тэдэнд тэр боломжийг өгөхгүй байх. Хамгаалалтыг давахын тулд... 3Д хэвлэсэн буу ашиглах ёстой...Глок 43Икс ашиглана. Устөрөгчийн хүчитгэсэн бянт хоолойтой резинен сумтай.
Ийв: Резин сум юм уу?
Ноги: Асуудал байна уу?
Ийв: Үгүй.
Ноги: Хатагтай Парк Хасах Арван Нэгт байгаа.
Ийв: Байрлалдаа ирлээ.
Ноги: Ойлголоо.
Ийв: Үйлчлүүлэгчийг харлаа.
Ноги: Байрлалаа хадгал.
Ийв: Тэр бүжиглэж чаддаг юм байна. 10 цагт хөдөлгөөн илэрлээ.
Ноги: Аюул уу?
Ийв: Бэлэн байдалд. Аюул гэдэг илэрхий байна.
Илсон: Бидний замаас холдсон нь чинь дээр шүү.
Ийв: Тэгж чадахгүй.
Илсон: Ойлгож байна аа.
Катла: Үгүй, үгүй, үгүй. Яг одоо надад хүрэхийг би зөвшөөрөхгүй. Хөөе, хөөе.
Ийв: Хөөе, зүгээр дээ. Чи одоо аюулгүй, зүгээр. Чамайг эндээс гаргая.
Текст: 2 сарын дараа
Текст: ГЭРЭЭ ХААГДСАН $750,000 ШИЛЖҮҮЛЭВ
Эр 3: Хөөе, тэр дээр ямар новш нь болоод байна? Хэн нэгэн хариу өгөөрэй.
Хамгаалагч эр: Чи цахилгаан шатанд гацсан уу?
Ийв: Тийм ээ. Үнэхээр аймар байсан.
Текст: ТАТЪЯАНА ЖЕРЕМЕНКО ХУНТ НУУР
Эм 2: Авхай, уутнаас чинь юм гоожоод байна.
Ийв: Тийм ээ. Баярлалаа.
Эм 2: Зүгээр дээ.
Захирал эм: Надад тасалсан гар авчрах шалтгаан байна уу?
Ийв: Сорвийг нь хар. Би өмнө энэ соривийг харсан. Энэ миний аавыг алсан хүн гар дээрээ ийм сорвитой байсан. Энэ бол овгийн тэмдэг. Та тэднийг хэн гэдгийг мэдэж байсан.
Захирал эм: Чи яаж намайг буруутгаж зүрхэлж байна? Би чамайг л хамгаалж байсан.
Ийв: Тэднийг хэн байсныг яагаад та надад хэлээгүй юм?
Захирал эм: Охин минь, чи ойлгохгүй. Ийм тэмдэгтэй хүмүүс... Тэд дүрэм журам, үр дагавар, өршөөл гэдгийг мэдэхгүй. Тэд бидний ажилд оролцдоггүй, Бид тэдний ажилд оролцдоггүй. Энэ бол Руска Роматай ижил настай гэрээ.
Ийв: Эдгээр бүх дүрэм, тэд хэнд үйлчилдэг юм?
Захирал эм: Чи цус урсгадаг ажил хийдэг бол... Дүрэм журам байх ёстой... Үгүй бол юу ч үлдэхгүй.
Ийв: Яагаад овог хүүхэд хулгайлах хэрэгтэй гэж?
Захирал эм: Би чамд сануулж байна... Чи тэднийг олохгүй... Тэднийг ангуучлах юм бол сүйрэл л ирнэ. Би чамд наад санаагаа орхихыг... тушааж байна. Чамд ойлгомжтой хэлэв үү?
Ийв: Мэдлээ, ээж ээ.
Захирал эм: Гуйя... гараа аваад яв.
Ресепшн эр: Континенталд тавтай морилно уу. Өрөө авах уу?
Ийв: Үгүй ээ. Менежертэй чинь уулзах гэсэн юм.
Ресепшн эр: Тэр таныг хүлээж байгаа юу?
Ийв: Үгүй, тэр хүлээгээгүй.
Ресепшн эр: Ойлголоо. Таны нэрийг асууж болохсон болов уу?
Ийв: Ийв. Ийв МаКарро.
Ресепшн эр: Би юу хийж чадах аа үзье.
Винстон: Руска Ромагын Ийв МаКарро. Тантай дахин уулзах сайхан байна. Суугаач. Та ямар хэргээр над дээр зочлов?
Ийв: Эцгийг минь хөнөөсөн овгийнхныг хайж байна.
Винстон: Хэрэв би танд хайхгүй байхыг зөвлөвөл яах вэ?
Ийв: Би инээмсэглээд толгой дохино... тэгэээд таныг үл тоомсорлоно. Захирал тэдний талаар бас дүрмийн талаар надад анхааруулсан. Тиймээс, таныг дургүй байгааг ойлгож байна.
Винстон: Үнэхээр эелдэг хэрэг байна... Танд би хэдэн зөвлөгөө өгч болох уу, МаКарро Авхай. Эдгээр хүмүүст ямар ч нууц байдаг байлаа гэхэд... та түүнийг сонирхохгүй байвал танд л ашигтай.
Ийв: Тэгсэн ч би мэдэх хэрэгтэй байна.
Винстон: “Мэдэх хэрэгтэй” гээд л бид диваажингийн цэцэрлэгээс хөөгдсөн юм шүү дээ. Та дахиад хөөгдөхөд бэлэн үү... Ийв?
Ийв: Гуйж байна.
Винстон: За тэгвэл. Би чамд хэлье. Тэр бол овог биш, тэр бүлэглэл... Тэд мөнгөний төлөө бус... зугаацах гэж хүн алдаг. Бид илүү соёлтой нийгэмшсэн байдаг бол тэд тийм биш.
Ийв: Тэднийг хаанаас олох вэ?
Винстон: Яг нарийн байршил нь тодорхойгүй. Гэхдээ бид манай буудалд буухад нь тэднийг хянадаг.
Ийв: Тэд Континеталаар үйлчлүүлдэг юм уу?
Винстон: Тийм. Тэднийг хаа сайгүй шээлгэж байснаас... майханд дотор шээлгэсэн нь дээр биз дээ? Бас тийм ээ, ийм тэмдэгтэй хүн одоогоор... манай Прагын буудалд байгаа гэж би бодож байна.
Ийв: Ямар ажлаар?
Винстон: Явах уу?
Муриэл: Байна, хонгор минь.
Винстон: Муриэл, хонгор минь... Надад Даниэл Пайнтай холбоотой мэдээллийг явуулаач.
Муриэл: Даниэл Пайн... Гэрээ гурван өдрийн өмнө орж ирж. Шагнал нь 2 саяас эхэлсэн байна. Тэр одоогоор Прагын Континенталын 315-р өрөөнд нуугдаж байгаа. Гаднаас дуудлага бүртгэгдээгүй... Бас тэр маш их хэмжээний Өрөөний үйлчилгээ авсан байна. Ихэнхдээ зайрмаг.
Винстон: Чихэрсэг юм байх даа? Хувилаад явуулаач.
Текст: ДАНИЭЛ ПАЙН ШАГНАЛ 2,000,000
Ресепшн эр: Эрхэм ээ... Танд дуудлага ирлээ. Захиралаас.
Винстон: Амжилт хүсье, авхай.
Ийв: Өрөө авъя.
Ресепшн эр 2: Мэдээж. Та манайд хэр удах вэ?
Ийв: Нэг л шөнө. 314-р өрөөг... авч болох уу?
Эр 4: Пайнаас хөдөлгөөн алга. Миний захиалга яаж байна?
Лена: Пайныг сайн харж бай. Сонирхсон хүн гарч ирэх шиг боллоо.
Эр 4: Чиний зөв байж. Сонирхосн хүн байна. Эмэгтэй, залуухан... хар үстэй. Тэр орчихлоо.
Элла: Чи хэн бэ?
Ийв: Новш гэж.
Элла: Та муухай үг хэлэх ёсгүй.
Ийв: Тийм ээ. Уучлаарай. Чамайг хэн гэдэг вэ?
Элла: Элла.
Ийв: Намайг Ийв гэдэг.
Элла: Та энд манай аавыг өвтгөх гэж ирээгүй биз дээ?
Ийв: Чиний аав гэсэн үү?
Даниэл Пайн: Элла, нааш ир. Бүх зүйл сайхан болно. Чи яагаад наашаа ирээд миний ард орж болохгүй гэж? Чамд юу хэрэгтэй юм?
Ийв: Намайг хүүхэд байхад, чамтай ижил тэмдэгтэй хүмүүс аавыг минь алсан. Би тэднийг хаанаас олохыг л мэдмээр байна.
Даниэл Пайн: Чи юунд орооцолдсоноо огт гадарлахгүй байх шиг байна, тийм үү?
Эр 4: Тэр алах оролдлого хийсэнгүй. Тэд зүгээр л ярилцаж байна.
Оператор эм 1: Гэрээний үйлчилгээ. Би юугаар туслах вэ?
Лена: Данс 8651.
Оператор эм 1: Гэрээний нэр?
Лена: Даниэл Пайн. Гэрээний хөлсийг хоёр дахин нэм.
Текст: ШАГНАЛ $ 4,000,000 ДАНИЕЛ ПАЙН ӨССӨН $ 4,000,000
Даниэл Пайн: Новш. Чи бүхнийг бүр дордуулчихлаа. Чиний хайж байгаа тэр хүмүүс... энэ буудлыг бүсэлчихсэн байгаа... хэн нэгэн дүрэм зөрчиж өгөөшийг үмхэнэ гэж найдаад сууж байгаа... Миний бодлоор тэд чамайг алуурчин гэж бодсон байх. Чи тэдний тэвчээрийг үгүй хийлээ.
Ийв: Тэд яагаад буудалд байгаа гэж?
Даниэл Пайн: Тэд намайг алж охиныг авахыг хүсэж байгаа. Хонгор минь, доошоо! Элла, нааш ир. Яваарай.
Эр 4: Тэр хөдөллөө. Хонгилд байна. Хараал идэг!
Даниэл Пайн: За алив. Хойшоо, хойшоо, хойшоо буцаад яваарай! Миний ард ор. За яваарай. Элла, хонгор минь... Явцгаая.
Ийв: Тэд яагаад түүнийг авах гээд байгаа юм?
Даниэл Пайн: Тэд бол гаж бүлэглэл. Хэн ч тэндээс гардаггүй юм. Хэзээ ч. Чи надад Эллаг авч гарахад туслах ёстой. Тэр үүнээс дээр амьдралаар амьдрах эрхтэй.
Ийв: Би чадахгүй. Энэ миний зорьсон зорилго биш.
Даниэл Пайн: Чи бол Кикимора. Чиний хийдэг зүйл биз дээ? Надад түүнийг хамгаалахад тусалбал. Тэднийг хаанаас олохыг хэлж өгье. Гуйж байна?
Элла: Аав аа... Бид үхэх үү?
Даниэл Пайн: Үгүй. Үгүй, хонгор минь. Үгүй, өнөөдөр биш. Чи түүнд итгэж болно.
Даниэл Пайн: Сайн уу.
Ийв: Зүгээр дээ.
Даниэл Пайн: Хөөе.
Ийв: Хэд үлдсэн бэ?
Даниэл Пайн: Хоёр. Магадгүй арав байх. Новш гэж.
Захирагч: За?
Лена: Бид охиныг авчихлаа.
Захирагч: Сайн байна.
Лена: Эрхэм ээ, тэнд өөр нэг хүн байсан.
Захирагч: Хэн юм?
Лена: Нэг эмэгтэй?
Захирагч: Гэрээнээс болоод уу?
Лена: Би тэгж бодохгүй байна. Миний бодлоор Эллагын араас яваа байх.
Захирагч: Тийм үү? Бид...түүний хэн болохыг мэдэж чадав уу?
Лена: Одоохондоо үгүй. Би түүнийг Континенталын хамгаалалтад үлдээсэн.
Ийв: Тэд үүнийг эхлүүлсэн.
Эм 3: Тэр худлаа.
Ийв: Би ямар ч дүрэм зөрчөөгүй.
Эм 3: Чи миний новшийн эрүүг хугалсан.
Ийв: Одоо ч ашиглаж л байна шүү дээ. Би нэг ч хүн алаагүй.
Ресепшн эр 2: Та одоо буудлаас явах ёстой.
Ийв: Ойлголоо.
Бууны дэлгүүрийн эр: Юу сонирхож явна даа, хатагтай?
Ийв: Би ан хийхийг хүсэж байгаа юм. Та энэ хүмүүстэй ажиллаж байсан уу?
Бууны дэлгүүрийн эр: Ажиллаж байгаагүй.
Ийв: Гэхдээ тэднийг мэднэ байх.
Бууны дэлгүүрийн эр: Та надаас илүү мэднэ гэдэгт би итгэлтэй байна. Би илэн даланүй байж болох уу? Би ийм байхыг илүүд үздэг. Та бараагаа сонирхож явна уу, эсвэл худалдан авалт хийх үү?
Ийв: Бараанаас л хамаарна даа.
Бууны дэлгүүрийн эр: Таны араас, хатагтай. Өршөөгөөрэй. Тэгэхээр... Та том ан хийх үү эсвэл жижиг анх хийх үү?
Ийв: Том.
Бууны дэлгүүрийн эр: Б-7 Харбинжер ТТИ. 308-ын гучин сумтай. Трикон Оптик Хараатай ... Ойрын тулаан хийх бол яг тохирно Хажуу РМР лазертой... Хурдан, бохир тоглох боломжтой гэсэн үг. ТТИ тусгай Бенелли М-2 21 инч бариултай. Том хэмжээтэй цэнэглэх бариул... Том хэмжээтэй дайз суллагчтай. Баавгайн толгойг ч таслана. Ядах юмгүйгээр. Энэ бол миний хамгийн дуртай эд. Новш! Новшнууд. За яахав... та надаас сонсоогүй шүү. Тэдний нарийн байршил нь огт батлагдаагүй... Тэднийг хайж очсон бүхэн сураггүй алга болдог. Энэ ч муу ёр шүү. Хэдий тийм ч... Цуу яриагаар тэд энэ оргилуудаар байдаг гэж ярьдаг... Аберси болон Фэлдкирк уулсын гүнд. Үүнээс өөр зүйл байхгүй.
Ийв: Энэ л надад хангалттай. Баярлалаа. Дэлгүүрийг чинь сүйтгэсэнд уучлаарай. Надад унаа хэрэгтэй.
Захирал эм: Намайг олж мэдэхгүй гэж бодсон уу? Санаатайгаар тушаалыг минь зөрчсөнийг чинь?
Ийв: Тэгвэл тэднийг хэн гэдгийг надад хэлчих.
Захирал эм: Бид тэдэнтэй орооцолдох ёсгүй гэж хэлсэн шүү дээ. Чи юуны төлөө гэр бүлээ үгүй хийх эрсдэл хийгээд байгаа юм? Хувиа хичээсэн шалтгаанаас. Яг одоо буцаж ир эсвэл надад сонголт үлдэхгүй шүү.
Агнета: Танд ямар нэг зүйл хэрэгтэй юу?
Ийв: Зүгээр л кофе өгчих.
Эм 4: За эндээс, явцгаая.
Агнета: Агнета байна, зоогийн газар руу хүн явуулаарай. Түргэлээрэй!
Ийв: Би чамайг гэмтээхгүй. Ямар новш нь вэ?
Харуул: Захирагч аа, харуул байна.
Захирагч: Юу болсон бэ?
Харуул: Гадны хүнийг зогсоож чадсангүй.
Захирагч: Бүтэн протоколыг хэрэгжүүл.
Харуул: Түүнийг ол! Тэр махны газар руу явж байна!
Захирагч: Цайны үдэшлэг хийж байна уу? Чи өвөөгийнхөө мэндийг мэдэхгүй юм уу?
Элла: Аав хаана байна? Тэр зүгээр үү?
Захирагч: Миний санаа ямар их зовсныг чи төсөөлөх ч үгүй. Бид бүгд адилхан. Чиний эцгийн хувьд... Тэр... манай уламжлалыг зөрчсөн. Тэр чамайг хулгайлах гэж байсан юм. Надаас хулгайлах гэсэн. Гэр бүлээс чинь хулгайлах гэсэн.
Элла: Би чамайг үзэн ядаж байна.
Захирагч: Үзэн ядалт чинь чамайг хүчирхэг нэгэн болгоно, Элла.
Элла: Би чамайг үзэн ядаж байна.
Лена: Захирагч аа. Бид түүнийг барьчихлаа.
Захирагч: Тэр амьд уу?
Лена: Тэр Руска Рома юм байна. Тэдний тэмдэгтэй байна.
Захирагч: Би танай захиралтай нэг удаа уулзаж байсан юм. Их олон жилийн өмнө Москвад уулзсан. Жаахан эвгүй хатагтай байсан. Гэхдээ л бид сайхан яриа өрнүүлсэн. Бидний ямар үүрэгтэй байх талаар бас хамгийн чухал... нь юунд оролцохгүй байх маш сайн ойлголцсон.
Ийв: Захирал намайг илгээгээгүй. Руска Ромад үүнд ямар ч хамаагүй.
Захирагч: Одоо бол хамаатай. Чи яах гэж ирсэн юм? Хэрэв чи охины араас ирсэн бол их том андуурсан байна. Элла бол миний ач охин. Нэг л өдөр энэ бүгд түүнийх болно. Миний хүү... тэр харин... охиныг өв хөрөнгөөс нь салгахыг хүссэн.
Ийв: Чи өөрийн хүүгээ алуулах гэж захиалга өгсөн юм уу?
Захирагч: Чи анзаарсан байх гадны хүмүүс манай хэрэгт хошуу дүрэхэд бид дургүй. Энд та нар шиг хүмүүс ирж... жинхэнэ амьдрал... зохиодог юм. Гэр бүл өсгөж. Нэг л өдөр чи өөрийн гэсэн... гэр бүлтэй болохыг хүсдэггүй гэж үү?
Ийв: Би гэр бүлтэй байсан! Би хүүхэд байсан. Танай овгийн хүмүүс гэрт минь ирсэн.
Захирагч: Aа, ойлголоо. Тэгэхээр энэ өс хонзон байж.
Ийв: Тэд эцгийг минь алж... намайг хулгайлах гэсэн.
Захирагч: Чамайг хулгайлах гэсэн гэнэ ээ?
Ийв: Хувь тавилан гэдэг доогтой зүйл шүү.
Лена: Юу болсон бэ?
Захирагч: Тэр Пайнд ажиллаж байгаагүй юм байна. Хүүхэд байхад нь би эцгийг нь алсан... болохоор тэр энд ирж. Тэр чиний дүү.
Лена: Үгүй ээ.
Захирагч: Бурхан минь гэж! Юу хийж байгаа чинь энэ вэ? Лена!
Лена: Энэ бүх хугацаанд, би чамайг үхсэн гэж бодож явсан.
Ийв: Чи юу яриад байгаа юм?
Лена: Чи намайг санахгүй байна, тийм үү? Чи энд төрсөн, Ийв. Бид хоёулаа энд төрсөн. Миний дүү гэртээ иржээ. Би жаахан байхдаа үргэлж боддог байсан... “Аав яагаад намайг биш чамайг авч явсан юм бол?” гэж. Сүүлд нь ойлгосон л доо миний хувьд оройтсон байсан. Би аль хэдийн хүний амь тасалчихсан байсан. Харин чи... тэр чамайг энэ газраас хол өсгөж чадна гэж бодсон... төрсөн газраас чинь холдуулж... гэхдээ тэр чиний цусанд байгаа бололтой, тийм үү? Эцсийн эцэст... Бид бол алуурчид.
Ийв: Бид адилхан биш. Танай хүмүүс... эцгийг минь алсан.
Лена: Бидний эцэг. Тийм ээ. Биднээс уравсан болохоор. Тэгээд ээж түүний төлөөсийг төлсөн. Тэр шөнө захирагч чамайг аврах гэж оролдсон. Тэр чамайг гэрт чинь буцааж авчрах гэж байсан.
Ийв: Миний эцэг надад энгийн амьдрал өгөхийг хүссэн!
Лена: Тэр одоо бахархах байх даа.
Ийв: Та нар хүүхдийг ийм амьдралд өсгөж болохгүй!
Лена: Руска Рома чамд өгсөн шүү дээ.
Ийв: Үгүй! Тэр надад сонголт өгсөн! Би үүнийг сонгосон!
Лена: Тийм үү? Эсвэл хувь тавилан чамд өөр нэг зам өгсөн биш үү? Ядаж л бид энд хэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Кикимора гэсэн худал зүйл байхгүй.
Алуурчин эр 1: Бид түүнийг харлаа. 83-р байшин. Ленатай дотор байна, эрхэм ээ. Тэд ярилцаж байна.
Захирагч: Хоёуланг нь үгүй хий.
Алуурчин эр 1: Эрхэм ээ?
Захирагч: Хоёуланг нь ал.
Алуурчин эр 1: Захирагчийн хэлэхийг сонслоо. Байшинг дэлбэл.
Лена: Тэд чамайг үхсэн гэж хэлэхэд би есөн настай байсан.
Ийв: Амьсгалаа гамна.
Лена: Би чамайг санасан.
Алуурчин эр 1: Бүгд дотогш ор. Амьд хүн байна уу шалга.
Захирагч: Довтолгооны баг, довтолгооны баг... сонсож байна уу? Дууссан уу?
Ийв: Чамайг үхэх хүртэл дуусахгүй.
Захирагч: За? Чи бид хоёр асуудалтай боллоо.
Захирал эм: Ямар асуудал байдаг билээ?
Захирагч: Танай овгийн гишүүн зуун жилийн настай гэрээг зөрчлөө.
Захирал эм: Руска Рома дайн хийх санаа байхгүй. Ялангуяа танайхантай.
Захирагч: Чи түүнийг илгээсэн үү, үгүй юу гэдэг нь надад сонин биш. Чи харин түүний үйлдэлд хариуцлага хүлээх болно.
Захирал эм: Тэр нь?
Захирагч: Танай овог төгсгөл болно. Танай шавь нар, новшийн тэжээмэл амьтад бүгд үхэх болно. Түүнийг буцааж дууд.
Захирал эм: Захирагч аа, тэр Руска Ромагын эсрэг ажиллаж байгаа. Би оролдсон ч түүнийг буцааж дуудаж чадахгүй.
Захирагч: Тэгвэл бидний хооронд дайн болно.
Захирал эм: Магадгүй гэрээгээр зохицуулж болох байх. Би асуудлыг шийдүүлэхээр хүн явуулъя. Чадварлаг нэгнийг илгээе. Дахин цус урсгах хэрэггүй. Хэрэв үүнийг зөвшөөрч байвал... Танай хүмүүс дайрахгүй гэдгийг амлах ёстой.
Захирагч: Хэрэв шөнө дунд гэхэд тэр... амьд байвал бид өс хонзон авч дайрах болно.
Захирал эм: Хэрэв асуудлыг шийдчихвэл?
Захирагч: Тэгвэл би хариултаа бодолцоё.
Захирал эм: Маш сайн байна. Мэдээж надад танай байршил хэрэгтэй. Тэр нууц надтай хамт үхнэ гэдгийг би танд баталж байна.
Ноги: Хатагтай, тэр манай гэр бүлийн гишүүн шүү дээ.
Захирагч: Тэр сонголтоо хийсэн. Баба Ягаг явуулжээ. Холлштатын ард иргэд ээ... энэ зарлиг хонх дуугарах хүртэл хүчинтэй. Одооноос эхлэн довтлохыг хориглоно. Энэхүү зарлиг зөрчсөн хүнийг хөөх арга хэмжээ авна. Чононд ан хийх боломжийг нь өгцгөөе.
Ийв: Тэр намайг алуулахаар чамайг явуулаа юу?
Жон Вик: Тэр чамаас л шалтгаална. Эсвэл чи эндээс явж болно. Чиний л сонголт.
Ийв: Намайг санаж байна уу? Театрт байсан? Танд хэлсэн үгийг минь санаж байна уу? Намайг хүссэн үедээ явж болно... миний сонголт мэдэх хэрэг гэж хэлсэн.
Жон Вик: Одоо ч тийм байгаа.
Ийв: Би явахгүй.
Жон Вик: Чи үүнийг хийх хэрэггүй. Зүгээр л яв. Яв. Зүгээр л... яв.
Ийв: Тэр миний эцгийг алсан.
Жон Вик: Би мэднэ.
Ийв: Үүнийг дуусгахыг минь зөвшөөрөөч. 11:32
Жон Вик: Шөнө дунд гэхэд... дуусгасан байх ёстой...
Ийв: Дүрэм.
Жон Вик: Бас үр дагавар.
Эр 5: Эрхэм ээ, Жон Вик түүнийг явуулчихлаа тэр дайрч байна. Бүтэн протоколыг дахин хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Захирагч: Анхаараарай. Бүх иргэд гадны хүмүүсийг ангуучилж болно.
Эр 6: Тэр энд байна! Түргэлээрэй, над дээр. Болгоомжтой байгаарай. Бүх зүйл цэвэр эсэхийг шалга.
Текст: УРД ТАЛЫГ ДАЙСАН РУУ ЧИГЛҮҮЛ
Ийв: Янзтай.
Эр 5: Анхаараарай. Гадны этгээд зэвсгийн агуулахад байна. Бүх баг зэвсгийн агуулах руу очно уу. Тэр намайг алахыг хүсэж байгаа... Бас тэр Эллаг авахыг хүсэж байгаа.
Декс: Тушаал өгнө үү?
Захирагч: Түүнийг хайж ол... тэгээд түүнийг үгүй хий.
Декс: Явцгаая.
Эр 5: Зэвсгийн агуулахын үүдэнд хоёр хүн унасан байна. Давтан хэлье, хоёр хүн агуулахын үүдэнд унасан байна.
Декс: Зогс, наанаа зогс. Бүх иргэд хонгилд яаралтай очно уу.
Эр 5: Бүх иргэд хонгил руу очно уу.
Эр 6: Ороорой. Арыг чинь авлаа.
Эр 7: Новш.
Текст: ГАЛААР ШҮРШИГЧ ШАТААГЧ ТӨХӨӨРӨМЖ
Эр 7: Тэнд байна! Тэр тэнд байна. Тэнд байна!
Эр 5: Бид гадны хүнийг барааг алдлаа. Бүх багийнхан анхаар. Байршлаа хадгалж урагшлаарай.
Эр 6: Бид талбай дээр байна. Нүд илтгээрэй. Илгээрэй. Бид талбай дээр байна.
Эр 5: Альфа баг, зогс! Тэр хонгилоос гарсан байна. Ар талаа шалгаарай.
Харуул: Эрхэм ээ. Холлштаттын ашиг сонирхолын төлөө... таныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх ёстой.
Захирагч: 200 жилийн турш, Холлштаттын ямар ч удирдагч... эрх мэдлийн суудлаа хаяж нуугдаж байсан удаагүй.
Харуул: Би ойлгож байна. Гэхдээ, эрхэм ээ, бид бас Жон Викын мөрийг алдчихлаа.
Элла: Намайг тавь! Намайг тавь.
Текст: 11:56
Эр 5: Анхаар. Бүх иргэд анхаараарай. Гадны хүн...
Эр 8: Энэ бол амиа хорлолт. Энэ чинь хараал идсэн Жон Вик.
Эм 5: За алив ээ. Тэр ганцаараа шүү дээ.
Захирагч: Үүгээр нэвт гар. Хангалттай гэж бодохгүй байна уу? Чи үнэхээр түүнийг надаас аварна гэж бодоо юу? Энэ... бүгдээс аварч чадах уу? Энд болж байгаа зүйл... юуг ч... өөрчилж чадахгүй. Тосгон энэ хэвээр үлдэнэ... хүүхдүүд өсөж том болно... бас энэ систем... мянган жил үргэлжилсэн шиг ээ үргэлжлэх болно. Өөрийгөө хар. Чи алуурчин болохоор сонгоогүй, чи бол алуурчин болох заяатай хүн. Эгч чинь алуурчин болох тавилантай байсан шиг. Элла ч мөн адил алуурчин болох тавилантай. Энэ бол чиний хувь тавилан... чи хувь тавиланг өөрчилж чадахгүй. Чи зөвхөн өөртэйгээ л тэмц...
Ийв: Зүгээр дээ. Явцгаах уу?
Захирал эм: Жардани?
Жон Вик: Бүх зүйл дууссан.
Захирал эм: Тэр үхсэн үү?
Жон Вик: Захирагч үхсэн.
Захирал эм: За за.
Элла: Аав аа?
Даниэл Пайн: Сайн уу, хонгор минь. Нааш ир. Наашаа гараад ир.
Ресепшн эр: 814-р өрөө. Уулзалт сайхан болсон гэдэгт итгэлтэй байна.
Винстон: Өрөө авах нь уу?
Ийв: Тийм ээ.
Винстон: Аюулгүй байхыг хүсье, МаКарро авхай. Та могойн толгойг тасалсан байж болно... гэхдээ бие нь... одоо ч амьд байгаа. Тэд таны араас ирэх болно.
Муриэл: Гэрээний алба. Танд юугаар туслах вэ? Дансны нэр? Бүртгэл үүсгэж байна.
Текст: ЗУРВАС ИЛГЭЭЖ БАЙНА... НЭЭЛТТЭЙ ГЭРЭЭ ИЙВ МАКАРРО $5,000,000 Би Икс 1 МАКАРРО, И.
Trailer:
Винстон: Чи бүжиглэх дуртай юу? Би бүжигчдийн сургууль мэднэ. Хүсвэл би чамайг хүргээд өгье.
Текст: ЛАИОНСГЭЙТ
Ноги: Хөлсний алуурчдыг зогсоохын тулд та нар өөрсдөө хөлсний алуурчин болох хэрэгтэй. Чи үргэлж илүү жижиг, илүү сул дорой нь байх болно. Чи ялмаар байна уу? Сайжир. Зохьц!
Ресепшн эр: Континенталд тавтай морил.
Винстон: Руска Ромагийн Ийв Макарро. Дахин уулзахад үнэхээр таатай байна.
Текст: 2025 онд
Даниэл Пайн: Чи юунд хутгалдсан гэдгээ мэдэхгүй байна.
Текст: Өс хонзонгийн шинэ дүр төрх
Ийв: Тэд аавыг минь хөнөөсөн. Тэднийг үхтэл энэ дуусахгүй.
Захирагч: Хувь тавилан гэдэг онцгой зүйл биш.
Ийв: Та мөн байна. Тэд таныг Бабаяага гэж дууддаг. Би таны хийдэг зүйлийг яаж хийж эхлэх вэ?
Жон Вик: Аль хэдийн эхэлчихсэн л харагдаж байна даа.
Текст: БАЛЕТЧИН, ЖОН ВИКИЙН ЕРТӨНЦӨӨС, ТУН УДАХГҮЙ
Back to episodes Go home