Киноны нэр: Диплодокус
Дүрүүдэд:
Диплодокус - эрэгтэй, 9-12 насны, үлэг гүрвэл
Тед - эрэгтэй, 30-40 насны, зураач
Аав - эрэгтэй, Диплодокусын аав, үлэг гүрвэл
Ээж - эмэгтэй, Диплодокусын ээж, үлэг гүрвэл
Өвөө - эрэгтэй, Диплодокусын өвөө, үлэг гүрвэл
Хокус Покус - эрэгтэй, 20-30 насны, шидтэн
Хокус Покус (хүүхэд) - эрэгтэй, 5-6 насны
Хокус Покус (хулгана) - эрэгтэй, шулганасан хоолойтой
Нейроковски - эрэгтэй, 50-60 насны, эрдэмтэн
Шавж судлал - эмэгтэй, 50-60 насны, Нейроковскигийн туслах
Шидтэн - эрэгтэй, 70-80 насны
Одой - эрэгтэй, 60-70 насны
Эмгэн шулам - эмэгтэй, 60-70 насны
Илжиг - эрэгтэй
Сонгино - эмэгтэй
Редактор - эмэгтэй, 25-35 насны, хэвлэлийн газрын редактор
Хулгана - эрэгтэй, хулгана болж хувирсан радио
Могой - эрэгтэй
Номын өт - эрэгтэй
Автомат хоолой - эмэгтэй
Хөтлөгч - эрэгтэй
Эм 1 - Хокус Покусын ээж
Эм 2 - 7-10 насны, Тедийн зурагт номыг уншигч
Эр 1 - Хокус Покусын аав
Номын өт: Сайн уу? Намайг Номын өт гэдэг. Би бол зурагт түүхийг хүндэтгэлтэйгээр залгигч. Төгсгөлд нь дахиад гарч ирнэ ээ. Харин одоо тухлан сууж үзээрэй.
Диплодокус: Юу вэ? Хөөх.
Ээж: Хоол боллоо!
Диплодокус: Очлоо, ээж. Ээж! Аав! Ёоё. Бүүр сунгах нь байна.
Аав: Юу бодож байсан юм?
Диплодокус: Гайхалтай!
Аав: Гайхалтай? Амьдрал гэдэг чинь үлгэр биш шүү. Амьдрал бол...
Ээж: Тэнд их аймаар шүү!
Диплодокус: Та гарч үзээ юу?
Ээж: Үгүй ээ, зүгээр л их аймаар гэж дуулсан юм байна.
Диплодокус: Өвөөгийн зөв өө.
Аав: Амьдрал яг л энэ хана шиг байх ёстой.
Диплодокус: Саарал бас уйтгартай юу?
Аав: Үгүй ээ, энгийн, ердийн, бас аюулгүй. Чи том болох хүртлээ энд бидэнтэй хамт байна. Эсвэл бүүр ч удаан. Яг л манай бахархалт өвөг дээдэс шиг. Бидэнд хэрэгтэй бүхэн энд байгаа. Аюулгүй байдал, байгаль, цэвэр агаар, найзууд.
Диплодокус: Адал явдал яах вэ?
Аав: Адал явдал аа?
Ээж: Дипло, чи жаахан хэвээрээ байна. Бид энд хэдэн үеэрээ амьдарч ирсэн. Өөрчлөх аргагүй, гэхдээ бид хамтдаа байгаа шүү дээ.
Диплодокус: Энд л биш бол, өөр хаана ч байсан яах вэ.
Аав: Хамаг юмыг эмх замбараагүй болгоод байвал тэгж л дуусах байх даа.
Диплодокус: Би ганцаараа байсан ч болоосой! Дуртай газар луугаа явах байлаа.
Аав: Хүссэнээрээ л бол. Яг одоо өрөөндөө оч!
Тед: За? Сайн уу?
Редактор: Миний дуртай уран бүтээлчээр юу байна?
Тед: Дажгүй дээ. Бүгд...
Редактор: Тэгвэл хаалгаа нээ.
Тед: За.
Редактор: Ямар сайхан студи вэ? Тед, бүх агуу уран бүтээлчид агуу нийтлэгч хэрэгтэй байдаг юм. Тэгэхээр хэзээ чамаас хэвлэлд өгөх аятайхан юм гарах вэ? Би үүрд хүлээгээд байж чадахгүй шүү.
Тед: Тийм ээ, мэдэж байна, одоо нэг зүйл хийж байгаа...
Редактор: Тед, больж үз. Дахиад л зурагтай ном биш шүү. Ид шид үү? Хөөрхөн биш байна. Галзуу эрдэмтэн? Яасан ч байсан хөөрхөн биш. Энэ чинь юу вэ?
Тед: Тийм л дээ, энэ... Би жаахан хүүхэд байхаасаа л үлэг гүрвэлийн тухай зурагт ном зохиохыг хүсдэг байсан юм.
Редактор: Царай муутай гүрвэлүүд. Заваан юм. Тед, чи бол жинхэнэ уран бүтээлч, түүнээс гадна авьяаслаг.
Тед: Баярлалаа...
Редактор: Тэгэхээр битгий дэмий үрээд бай! Үнэхээр уран бүтээлээ сая сая хүмүүст хүргэмээр байна уу?
Тед: Тийм ээ.
Редактор: Тэгвэл миний хэлснийг яг таг биелүүл. Бид хүүхдүүдэд зориулсан сэтгүүл гаргах гэж байгаа. Надад маргааш өглөө гэхэд маш хөөрхөн, өхөөрдөм дүр хэрэгтэй байна. Яг л... яг нэг... нэг иймэрхүү! Мяу.
Тед: Энэ...
Редактор: Мяу.
Тед: Тийм л дээ, гэхдээ юу гэхээр миний зурагт номууд...
Редактор: Тед, томоожиж үз. Хүссэн бүхнээ авна гэж байхгүй.
Тед: За за. За.
Редактор: Тийм хурдан биш шүү. Шинэ, хөөрхөн юм бүтээх зай гаргахын тулд бид өнгөрснөөсөө салах ёстой. Хурдлаарай.
Тед: Хурдал.
Редактор: Наад гүрвэлүүд чинь бидний амжилтын замд саад болж байна. Наадуулаа арилгаад, шинэ, хөөрхөн юм бүтээх зай гарга.
Тед: Гэхдээ тэр хөөрхөн юм чинь надад нэг л тохирохгүй...
Редактор: Тед. За яах вэ. Өөрөө л мэд. Май, үүнээс санаа аваарай. Өхөөрдөм дүр, маргааш өглөө есөн цагт. Мяу.
Тед: Хурдал.
Диплодокус: Сонсож байна уу?
Өвөө: Сонслоо. Чи адал явдал хүсэж байгаа байх аа? Сайн байна, сайн байна.
Диплодокус: Тийм л дээ, гэхдээ...
Өвөө: Жаал аа, залуу диплодикус агуу адал явдал туулахаар хоёр хөл дээрээ алхаж явна. Тийм ээ, тийм. Яв, яв.
Диплодокус: Сонсохгүй байна уу?
Өвөө: Тийм ээ, сонсож байна. Чамайг сонслоо. Хөгшин диплодокус бяцхан адал явдал туулахаар дөрвөн хөл дээрээ явна. Маш, маш хөгшин диплодокус ямар ч адал явдал туулж чадахгүй.
Диплодокус: Тэд энд байгаагүй ч болоосой. Тэгвэл би хүссэн газар луугаа явж чадна.
Аав: Тайвшир даа, өтгөн манан л байна.
Ээж: Юу болоод байна аа?
Диплодокус: Үгүй ээ!
Ээж: Зугт, хонгор минь.
Диплодокус: Ээж? Ээж, та байна уу?
Тед: Уучлаарай, анд минь. Өөр арга байсан ч болоосой.
Диплодокус: Би энд баймааргүй байна! Би энд баймааргүй байна! Айн? Туслаарай! Би энд баймааргүй байна! Би энд баймааргүй байна!
Хөтлөгч: Айдас гараг дээрх манай орон нутгийн даруухан шидтэнүүдийн тулаан ийнхүү дуусаж байна. Сүүлчийн оролцогч хуваарийн дагуу...
Хокус Покус: За за, за. Ид шид, ид шид, гунигтай биш.
Хөтлөгч: Хокус Покус.
Хокус Покус: Уучлаарай! Хүчирхэг ноён Хокус Покус.
Диплодокус: Хүчирхэг ээ? Хүчирхэг.
Хокус Покус: Анхаар! Тун удахгүй та бүхэн Гайхамшигт үзүүлбэр гэдэг гайхалтай үзүүлбэрийг үзэх гэж байна. Хувирлын гайхамшиг!
Хулгана: ♪ Хонгор минь, хонгор минь ♪
Эмгэн шулам: Дахиад л биш шүү.
Одой: Энэ юун цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан сонирхогчийн илбэ вэ?
Диплодокус: Ёоё!
Хулгана: Браво!
Эмгэн шулам: Юу? Шүүгч рүү дайрна гэнэ ээ?
Шидтэн: Тэмцээнээс хаслаа!
Хокус Покус: Юу? Намайг уу? Тэмцээнээс хаслаа, хаслаа... Би эргээд ирнэ ээ!
Диплодокус: Юу?
Хокус Покус: Байз, байз, байз! Өнөөх гүрвэл байх чинь.
Диплодокус: Би хаана байна аа?
Хокус Покус: Мэдэхгүй юу? Айдас гарагт.
Диплодокус: Манай гэр бүл надаас болж алга болчихсон.
Хокус Покус (хүүхэд): Аав. Аав, яаж ид шид ашиглахыг зааж өгөөч.
Эр 1: Хокус Покус, чи бэлэн болоогүй байгаа. Ёоё! За яах вэ.
Хокус Покус (хүүхэд): Тийм ээ.
Эр 1: Анхны шившлэг бол юмыг хулгана болгож хувиргах. Саваагаа өргөөд...
Хокус Покус (хүүхэд): Ингэж үү? Үгүй ээ!
Эм 1: Юу болсон бэ?
Хокус Покус (хүүхэд): Аав хулгана болчихлоо!
Эм 1: Яаж?
Хокус Покус (хүүхэд): Ингээд л. Үгүй ээ!
Хокус Покус: Тийм ээ, тийм, тийм юм болох ч хэцүү шүү. Чи миний үзүүлбэрийг баллаж орхилоо! Чамайг хэн явуулсан бэ?
Диплодокус: Мэдэхгүй ээ. Би өөрийгөө л энд авчирсан байх.
Хокус Покус: Яах вэ дээ.
Диплодокус: Би эцэг эхдээ уурлаад, тэднийг яваад өгөөсэй гэж хүссэн юм. Тэгээд би өөр газар очихыг хүссэн.
Хокус Покус: Битгий худлаа яриарай. Чи амьтны хүрээлэнгээс зугтаж ирсэн биз дээ?
Диплодокус: Худлаа яриагүй ээ! Птеродактил өвөөгийнхөө нэрээр андгайлъя!
Хокус Покус: Тийм үү? Тэгвэл яаж тэгснээ харуул л даа, гүрвэл ээ.
Диплодокус: Би энд баймааргүй байна!
Хокус Покус: Юу байсан бэ? Бид хаана... Ид шид байна. Бид дэлхийгээр аялж чадах нь. Хурдлаарай! Би тэр тэмцээнд одоо ч ялж чадах нь! Айдас гараг руу буцацгаая.
Диплодокус: Яаж?
Хокус Покус: Байз. Яаж гэж юу гэсэн үг вэ?
Диплодокус: Яаж ажилладгийг нь мэдэхгүй байна. Нүд, чихээ таглаад, Би энд баймааргүй байна гэхээр би алга болоод, тэгээд хаана ирснээ огт мэддэггүй.
Тед: Түр хүлээгээрэй. Гэхдээ би сая... Та хоёр энд юу хийж байгаа юм?
Диплодокус: Манан намайг дагаад байна.
Хокус Покус: Хөөх. Энэ ч бас чиний хийсэн хэрэг үү? Муугүй шүү. Нэг л өдөр миний чинээнд хүрч магадгүй л юм. Хөөе! Хойшоо! Хойшоо бол! Хойшоо бол гэсэн шүү!
Нейроковски: Шавж судлал! Даалгавар амжилттай! Хоёр цагийн гажуудлыг барьж авлаа!
Хокус Покус: Миний хэн гэдгийг мэдэхгүй юу? Би бол хар шидийн мастер. Энэ нөмрөг шиг л хар. Надтай уулзана гэдэг чиний хувьд нэр хүндийн хэрэг.
Нейроковски: 300 сая жилийн тэртээгээс ирсэн Диплодокус Лонгус байна. Яаж наашаа ирэв?
Диплодокус: Энэ манан эцэг эхийг минь булаасан.
Нейроковски: Оргүй хоосон гэх гэсэн байх. Манан маш олон хүнийг авч одсон. Гэхдээ эцэст нь дээж авах боломж гарч байна.
Хокус Покус: Үгүй ээ, эрдэмтэн юм байна.
Нейроковски: Шавж судлал. Аль болох дөхөж очоорой. Ойрт.
Шавж судлал: Хэтэрхий аюултай шүү дээ.
Нейроковски: Тийм ээ, тийм, тийм. Тийм ээ, тийм. Тийм ээ. Тийм ээ. Тийм!
Шавж судлал: Сайн бариарай! Бурхан минь гэж. Бүгд зүгээр үү?
Нейроковски: Мэдээж, мэдээж, зүгээр байлгүй яах вэ. Дээжээ авсан шүү.
Хокус Покус: Юу вэ? Нил ягаан?
Нейроковски: Би авчихъя аа. Минийх байна. Профессор Нейроковски.
Хокус Покус: Тийм ээ, тийм. Би бол хорвоо дээрх цорын ганц ноён Хокус Покус.
Шавж судлал: Харин би бол Шавж судлал. Танилцахад таатай байна.
Диплодокус: Диплодокус. Би хаана байна?
Шавж судлал: Нейровиллд тавтай морил. Ашгүй дээ. Яг оройн хоолон дээр амжиж ирсэн байна.
Тед: Гуйж байна. Сайн уу?
Редактор: Зүгээр л шалгах гээд. Ажил чинь хэр байна?
Тед: Сайн, сайн байгаа! Тийм ээ, сайн байгаа. Тийм ээ, сайн байна. Нөгөө юуг арилгаж... дуусаж байна л даа.
Редактор: Юу? Арилгах аа? Өхөөрдөм дүрийнхээ загварыг гаргах ажил чинь яаж байна гэж асууж байхад. Цаг яваад байгаа шүү.
Тед: Мэдэж байна аа, мэдэж байна, надад нэг хөгжилтэй, бяцхан, инээмсэглэсэн, хөөрхөн... бяцхан цайны гүцний санаа байна.
Редактор: Яах вэ дээ. Санаарай. Өглөө есөн цагт...
Тед: Мэдээж санаж байна. Тийм ээ. Ес, ес, орой ес үү?
Редактор: Өглөө!
Тед: Мэдээж, мэдээж л дээ. За за.
Нейроковски: Гуйя! Гуйж байна, би лаборатори луу явах ёстой!
Шавж судлал: Үгүй ээ, одоо биш. Эхлээд тайвшраад, сайхан бялуу идээд ав.
Нейроковски: Нил ягаан уу?
Хокус Покус: Нил ягаан? Нил ягаан ямар учиртай юм?
Нейроковски: Хачин юм аа. Энэ ер бусын чих хаанаас гардаг байна аа?
Диплодокус: Аав, ээж хоёр чихийг минь татаж, асуудлаас гаргадаг байсан юм.
Нейроковски: Нээрэн үү?
Шавж судлал: Түүнийг уучлаарай. Профессор ер бусын онол, гажуудалд дуртай юм л даа.
Хокус Покус: Гажуудал!
Нейроковски: Тийм ээ, тийм, гажуудал!
Диплодокус: Энэ манан намайг хаа сайгүй дагаад байна.
Нейроковски: Оргүй хоосон. Яг ч үгүй л дээ. Чамтай уулзахаасаа өмнө харсан юм байна.
Диплодокус: Тийм гэж үү?
Нейроковски: Тийм ээ. Насаараа судалж байгаа. Энэ ер бусын үзэгдэл манай нийгэмд шууд аюул заналхийлж байна. Оргүй хоосон юуг ч үлдээдэггүй. Хоосон. Бүх зүйл алдагддаг.
Шавж судлал: Чимээгүй.
Диплодокус: Манай аав, ээж хоёр...
Шавж судлал: Зүгээр дээ, Диплодокус. Танай гэр бүл яг яасныг мэдэхгүй шүү дээ. Юмс зүгээр нэг алга болчихдоггүй. Намайг улаан лооль түүхэд шинээр нэмж ургадаг.
Нейроковски: Тийм ээ, тийм. Юм бүхэн маш төвөгтэй.
Хокус Покус: За за, сонсоцгоо.
Нейроковски: Маш их шүү.
Хокус Покус: Чи эцэг эхээ алдсан байх аа? Одоо яах вэ дээ! Байдаг л зүйл. Бид одоо явах болно, луу минь. Алив ээ.
Диплодокус: Би луу биш.
Хокус Покус: Юу?
Диплодокус: Оргүй хоосон гэж яг юу билээ?
Нейроковски: Дагаад яв. Юу?
Хокус Покус: Ямар ч хэрэггүй юм.
Нейроковски: Тийм ээ, зарим хүний хувьд ойлгоход хэцүү байх. Хорвоо ертөнц их нууцлаг. Хар нүх, бяслагийн нүх, оймсны нүх гээд л.
Хокус Покус: Уйтгартай юм.
Нейроковски: Матрицын механикаас эхэлье. Долгионы механикийг олж нээхээс ч өмнө бүтээгдсэн зүйл юм шүү дээ. Бүх шийдлийн олонлогийг шугаман дифференциал тэгшитгэлээр авч үзэхэд яг тохирдог юм. Хийсвэр фреймворк бол нэгэн жигд, шугаман вектор орон зай. Товчоор хэлбэл олон жилийн дараа би...
Диплодокус: Хөөх. Хөөх. Хөөх.
Нейроковски: Олон жилийн дараа би энэ бүх гажуудал, хачирхалтай үзэгдлүүдийг...
Диплодокус: Би энэ газрыг мэднэ. Очиж байсан.
Шавж судлал: Нээрэн үү? Тийм гэж үү?
Нейроковски: Энэ бол Бермудийн дөрвөлжин. Маш нууцлаг газар. Энэ газрын зурагт би бүх зүйл алга болсон нууцлаг газруудыг тэмдэглэсэн байгаа.
Диплодокус: Алга болох оо?
Нейроковски: Тийм ээ, тийм. Оргүй хоосон болсон. Олон жилийн дараа би үүнийг үл мэдэгдэх агуу хүч чадалтай нэгэн хийж буй зүйл гэдгийг ойлгосон юм.
Хокус Покус: Хүч чадал аа?
Диплодокус: Тэр агуу хүч чадалтан манай аав ээж яасныг мэдэх болов уу?
Шавж судлал: Тэр хүч чадалтан хаана байгааг мэдвэл гэр бүл чинь яагаад алга болсныг мэдэж чадах байх. Тийм биз дээ, профессор оо?
Нейроковски: Яг тийм. Одоо үүнийг харж бай. Би өрөөсөн оймсоо олж чадахгүй үедээ нөгөөг нь ийшээ хийдэг. Энэ машин алга болсон өрөөснийх нь газар зүйн координатыг гаргаж өгдөг юм. Хар даа, хар даа, хар даа!
Хокус Покус: Дээд зэргийн илбийн үзүүлбэр.
Диплодокус: Үнэхээр гайхалтай юм.
Нейроковски: Тийм ээ, тийм, тийм. Одоо оймсны оронд оргүй хоосны дээжигйг ашиглаад, тэр агуу хүч чадалтан хаана байгааг заасан газрын зургийг гаргаж авах боломжтой. Бас мэдээж өрөөсөн оймсонд хүргэхгүй гэж найдаж байна.
Диплодокус: Ээжид хүрэх газрын зураг.
Шавж судлал: Тийм ээ.
Нейроковски: Барилаа! Би барилаа!
Диплодокус: Айн?
Хокус Покус: Надад өг, нааш нь өг! Шинжлэх ухаанд хэзээ ч битгий итгэ.
Диплодокус: Юу гэсэн үг вэ?
Шавж судлал: Бэх нь дуусчихлаа.
Нейроковски: Үгүй ээ, үгүй! Хэвлэгч зүгээр байна. Энэ бол бидний газрын зураг.
Шавж судлал: Би хэвлэгчийг шалгая.
Диплодокус: Дээр нь юу ч алга.
Нейроковски: Юу ч биш! Бүүр юу ч биш! Тэг! Гайхалтай юм!
Шавж судлал: 0.0 ээ?
Нейроковски: Компьютер газарзүйн координатыг харуулж байна. 0.0!
Хокус Покус: Тэнд юу байгаа юм? Тэнд юу байгаа вэ гэх гээд.
Нейроковски: Юу ч байхгүй. Тэг! Одоо л ойлгож байна! Алив ээ, явцгаая!
Автомат хоолой: Автомат жолоодлого аслаа.
Диплодокус: Манай өвөө олон газраар аялж байсан гэсэн. Тэр бараг бүгдийг нь...
Хокус Покус: Юу гэнэ ээ? Уйдсандаа унтчихсан байна! Ямар удаан юм бэ? Чиний хүчийг ашиглая.
Диплодокус: Үгүй ээ! Би хэний ч мэдэхгүй газар луу шилждэг. Бидэнд ямар нэг зүйл тохиолдож магадгүй.
Хокус Покус: Тийм ээ, адал явдал гэдэг юм.
Диплодокус: Илүү хурдан нисэж болох байх. Шавж судлал аа, бид...
Шавж судлал: Намайг дуудсан уу, Диплодокус?
Диплодокус: Арай удаан биш нисэж болох уу?
Нейроковски: Энэ пуужинг Нэг муу хог 723 гэдэг юм. Үзүүлэлт нь найдваргүй л дээ, гэхдээ будаг нь их гайхалтай болсон шүү.
Шавж судлал: Тийм ээ, 50-аас дээш хурдтай явж болохгүй.
Диплодокус: Гэхдээ...
Хокус Покус: Юу ч хийж болохгүй. Хаашаа ч явахгүй байвал дээр.
Диплодокус: Болиоч.
Хокус Покус: Гэртээ л байж бай.
Диплодокус: Үгүй ээ, болиоч!
Хокус Покус: Тийм ээ. Тийм ээ. Тийм ээ! Алив ээ!
Шавж судлал: Чи галзуурчхаа юу? Нааш нь өг.
Автомат хоолой: Мөргөлт дууслаа.
Хокус Покус: Ямар аймаар шунгаж оров оо? Тийм ээ!
Шавж судлал: Хөгжилтэй байна уу?
Хокус Покус: Хөөе, үнэнээ хүлээ, жаахан инээлгэсэн л биз дээ?
Шавж судлал: Надад хошигнож байх зав алга.
Диплодокус: Оргүй хоосны эх үүсвэр хаана байна?
Нейроковски: Энэ ноёд мэдэж байж магадгүй.
Хокус Покус: Өө хөөрхий.
Шавж судлал: Тийм ээ. Хамраас болоод уурлаж байх шиг байна.
Диплодокус: Айн? Тэдний яриаг үнэхээр ойлгож байгаа юм уу?
Шавж судлал: Би ахлах сургуульд хэд хэдэн эртний хэл сурсан.
Диплодокус: Хөөх. Дээр байдаг нэг зүйл.
Нейроковски: Хэтэрхий энгийн байна, хүү минь. Надтай адилхан урт насалсан бол хариулт тэнгэрээс унаад ирдэггүйг ойлгох байлаа.
Диплодокус: Таныхаар болог ээ.
Нейроковски: Минийхээр болсон. Энэ эртний ухаалаг хүмүүс бидэнд очих ёстой газрын маань тэмдгийг үзүүлж байх шиг байна. Гайхалтай!
Хокус Покус: Алив, явцгаая.
Тед: Унтаж буй сонгинууд. Жаахан хөөрхөн болгодог юм билүү? За за.
Автомат хоолой: Баярлалаа.
Диплодокус: Энэ зөв газар гэж найдъя.
Хокус Покус: Найдвар тэнэгүүд рүү ирмэдэг юм.
Шавж судлал: Гэхдээ аз заяа тэнэгүүдэд тусалдаг.
Диплодокус: Профессор оо, эртний Египетчүүд яагаад биднийг энд ир гэсэн юм бол?
Хокус Покус: Таая л даа, эрдэмтэн биднийг дахиад л ямар ч утгагүй газар аваад ирлээ!
Шавж судлал: Чи тийм агуу шидтэн юм бол өөрөө шийдэл бодож олооч!
Нейроковски: Тийм ээ.
Хокус Покус: Уучлаарай. Хөөе, унтаж буй гоо үзэсгэлэн минь!
Нейроковски: Хөөе, болиоч!
Хокус Покус: Би энд амьдардаг агуу хүч чадалтныг хайж байна.
Диплодокус: Үгүй ээ!
Нейроковски: Оргүй хоосон.
Сонгино: ♪ Үнэхээр сайхан өглөө байна ♪ ♪ Би ямар удаан унтсан гээч ♪
Нейроковски: Оргүй хоосон тэднийг арилгаад, шинээр гаргаад ирлээ.
Шавж судлал: Гайхалтай юм аа.
Хокус Покус: Агуу хүч чадалтан энэ хавьд байх л ёстой!
Шавж судлал: Дахиад л дуу биш шүү. Уучлаарай.
Нейроковски: Ингээд л гараад ирсэн. Ер бусын юм.
Диплодокус: Энэ газрын зургийг хараад өгөөч. Энэ газрыг хайж байгаа юм л даа.
Шавж судлал: Нэг л биш байна. Хавх байна.
Нейроковски: Хавх аа?
Шавж судлал: Тэнд! Манай пуужин! Диплодокус!
Нейроковски: Диплодокус!
Шавж судлал: Хокус Покус!
Нейроковски: Хокус Покус! Хаана байна аа? Диплодокус!
Диплодокус: Туслаарай! Гуйя! Туслаач!
Нейроковски: Тэнд!
Хокус Покус: Ингээд дуусна гэж байхгүй ээ. Хэн ч миний агуу байдлыг мэдэхгүй нь.
Диплодокус: Би энд баймааргүй байна!
Шавж судлал: Юу болсон бэ?
Нейроковски: Сайн мэдэхгүй ээ.
Шавж судлал: Тэд алга болчихлоо. Диплодокусын эцэг эх шиг.
Нейроковски: Шавж судлал аа?
Шавж судлал: Сонгиноос болж байгаа юм аа, профессор оо. Агуу хүч чадалтан байсан уу?
Нейроковски: Үгүй ээ. Арай өөр зүйл. Надад нэг санаа байна.
Хокус Покус: Анхаараач ээ, Диплодокус!
Диплодокус: Юу?
Хокус Покус: Замаа хараач ээ! Чи би энд баймааргүй байна гэж хэлээгүй.
Диплодокус: Би тэгж бодсон.
Хокус Покус: Чамд жолоодох арга байхгүй юу?
Диплодокус: Хичээж байна аа! Энд алга.
Илжиг: Юу алга гэж?
Хокус Покус: Юу вэ?
Диплодокус: Ярьдаг илжиг байна.
Илжиг: Ярьдаг үлэг гүрвэл.
Хокус Покус: Илжиг энд юу хийж байгаа юм?
Илжиг: Би ч бас өөрөө мэдмээр л байна. Заримдаа надад зохиолч нь хэзээ ч дуусгаагүйг номын дүр юм шиг санагддаг. Хаягдсан, цаг хугацаа, орон зайд гацсан...
Диплодокус: Яг тийм. Орон зай. Энэ газрыг мэдэх үү? Бид хаа сайгүй хайсан.
Илжиг: Хаа сайгүй байгаа зүйлийг яагаад хаа сайгүй хайна гэж?
Диплодокус: Хаа сайгүй?
Илжиг: Бясалгал, эсвэл зүүдээр дамжуулан бие махбодын шоронгоосоо сулрах ховорхон тохиолдлуудад бид ертөнцийг зүгээр нэг зүүд биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хандлагатай байдаг бөгөөд ямар нэг дээд бие махбод эсвэл хувийн шалтгаанаар бодит амьдрал дээр ямар нэг зүйл бүтээх хүсэлд хөтлөгдөж, тэрхүү хувийн шинж чанар нь...
Хокус Покус: Үгүй ээ, гүн ухаанч юм байна. Биднийг бүсэлчихлээ! Хөөе, хөөе, хөөе, тайвшир. Тайвшрах хэрэгтэй байна. Чадвар чинь улам сайжраад л байх юм аа.
Диплодокус: Нээрэн үү?
Хокус Покус: Тийм ээ, харахгүй байна уу? Биднийг асуудлаас гаргаж чадаад байна шүү дээ.
Диплодокус: Эцэст нь энэ урт чих хэрэгтэй болох шив дээ. Би нислэгээ удирдаж байна. Бага зэрэг л!
Хокус Покус: Муугүй л байлаа.
Диплодокус: Сургуулилт хэрэгтэй байна аа.
Могой: За, за, за. Чи 300 сая жилийн өмнө амьдарч байсан миний дээд, дээд, дээд, дээд, дээд, дээд, дээд, дээд, дээд, дээд, дээд, дээд, дээд, дээд, дээд дээд, дээд, дээд, дээд үеийн үеэлтэй адилхан юм.
Диплодокус: Тийм л дээ, үеэл ээ. Чи энэ газрын талаар мэдэхгүй биз? Би тэнд гэр бүлийнхэнтэйгээ уулзах ёстой юм.
Могой: Мэдээж. Би нууц зам мэднэ. Зөвхөн зоригтнуудад зориулсан газар.
Диплодокус: Чиний хошуун дотор уу?
Могой: Доошоогоо төгсгөл хүртэл.
Диплодокус: Чинийхээр болог ээ. Алив ээ, тайван байгаарай.
Хокус Покус: Гүрвэл хүйтэн цустай юм чинь чамд ч амар л даа. Бас би түүнд итгэхгүй байна.
Диплодокус: Тэр манай хамаатан.
Хокус Покус: Яг тийм. Хөөе! Намайг битгий орхиорой.
Диплодокус: Хачин юм аа, түүний яриад байсан нууц замыг олохгүй байх юм.
Хокус Покус: Хэлээд юу гэх вэ? Хэн тэгнэ гэж мэдэх вэ дээ?
Диплодокус: Юу? Юу болоод байна?
Хокус Покус: Тэр гэдсэндээ орсон хоёр амттай хоолыг шингээхэд бэлдэж байна!
Диплодокус: Тэгвэл тэр... нууц зам байхгүй гэж бодож байна уу? Үргэлж томчуудын үгэнд ороод байвал гэрийнхнийгээ хэзээ ч олохгүй нь.
Хокус Покус: Яг тийм. Тэдэнд биш, надад итгэ!
Диплодокус: Юу? Айн?
Хокус Покус: Энэ мөн үү? Олчихсон уу?
Диплодокус: Үгүй ээ. Энэ манай гэр байсан юм.
Хокус Покус: Битгий гунигла даа. Үүний ачаар одоо очих газаргүй болсноо мэдлээ. Тэгэхээр одоо хүссэн газар луугаа шилжиж очоод, аятайхан адал явдал туулах боломжтой болох шив дээ? Жишээлбэл Айдас гараг руу явж болох юм.
Диплодокус: Үгүй ээ. Би хүссэн газар луугаа шилжиж чаддаг болсон юм чинь найзууд руугаа буцах болно.
Шавж судлал: Яагаад ер нь энд ирсэн юм, профессор оо? Ойлгохгүй байна.
Нейроковски: Диплодокустай уулзахад өмнө нь энд ирж байсан гэж хэлснийг санаж байна уу?
Шавж судлал: Үнэн.
Нейроковски: Лабораторид байсан энэ газрын зураг руу заасан.
Шавж судлал: Тийм ээ. Тэгсэн.
Нейроковски: Тэгээд би түүнийг наашаа буцаад ирсэн байх гэж бодсон юм.
Шавж судлал: Юу, уучлаарай, энэ юун газар билээ?
Нейроковски: Бермудийн дөрвөлжин. Аймшигтай газар...
Шавж судлал: Үгүй ээ, үгүй, гурвалжин биш билүү?
Нейроковски: Гурвалжин. Жин. Тийм ээ, тийм. Гурвалжнаас хэн ч эргэж ирж байгаагүй.
Шавж судлал: Тийм ээ.
Нейроковски: Гэхдээ илүү олон хүн дөрвөлжинд нууцлагаар алга болж байсан юм.
Шавж судлал: Тэгвэл би хэтэвчээ анзаарч байя даа.
Нейроковски: Энэ хоолойнууд далайчдыг сахиусан тэнгэрийн мэт хоолойгоор сүйрэл рүү дагуулсан лусын дагинууд байх.
Шавж судлал: Дахиад л дуулах уу? Усны хөдлөлт!
Хокус Покус: Миний ид шидийн хүчинд одоо ч эргэлзсээр байна уу?
Нейроковски: Миний тооцоо зөв байж. Диплодокустай энд уулзана гэж мэдээд байсан юм.
Шавж судлал: Та нар яаж...
Диплодокус: Би ч бас сайн ойлгохгүй л байна, гэхдээ яаж ч юм би ертөнц дамжиж аялж чадаж байгаа.
Нейроковски: Боломжгүй юм.
Хокус Покус: Эрдэмтэн ингэж хэлэх гэж.
Шавж судлал: Чи юу ч туулсан бай, давж гарсанд чинь баяртай байна.
Нейроковски: Анхаарлаа хандуулаарай. Нүүр тулцгаая. Бид гаднын агуу хүч чадалтны байгаа газрыг тэмдэглэсэн газрын зургийг уншиж чадаагүй. Даалгавар бүтэлгүйтлээ.
Шавж судлал: Бид чамд тусалж чадсангүй, Диплодокус. Гэхдээ бүгд нэг л өдөр дуусдаг юм. Уйтгар гуниг хүртэл. Шуурга бүрийн дараа нар дахиад л гардаг. Нэг л өдөр чи ч бас өөрийн нартай газрыг олно гэж итгэж байна.
Диплодокус: Нар. Газрын зураг дээрх газар нар юм байна! Бас дөрвөлжин!
Нейроковски: Мэдэхгүй ээ, хэтэрхий энгийн юм шиг ээ. Тийм ээ, нар дөрвөлжин л дөө, бүгд л мэднэ, гэхдээ...
Диплодокус: Санаж байна уу? Илжиг хаа сайгүй байгаа гэсэн.
Хокус Покус: Би ухаантай илжгэнд итгэдэггүй.
Диплодокус: Бидний зочилсон ертөнц бүрд нэг ижил зүйл байсан. Нар. Хаа сайгүй байгаа. Эртний Египетчүүд дээшээ заасан.
Нейроковски: Тийм ээ, эртний Египетчүүд нарыг шүтдэг байсан. Гэхдээ зүгээр тохиолдол ч байж мэднэ.
Шавж судлал: Тийм ээ, чи гэр бүлээ санаж байгаа учраас итгэхийг хүссэн байх. Ядарсан байх аа.
Диплодокус: Би ядраагүй ээ! Надад итгэхгүй байвал би та наргүйгээр нар луу шилжиж очлоо.
Нейроковски: Үгүй ээ, үгүй, болохгүй. Чамайг яаж шилжээд байдгийг мэдэхгүй л дээ, гэхдээ чи цельсийн 5,500 хэм бүхий хийн куб руу шилжиж очвол шатаж орхино.
Диплодокус: Агуу хүч чадалтан шиг л сонсогдож байна. Тэнд очиж байсан уу? Тэнд аюулгүй очих арга үнэхээр байхгүй гэж үү?
Шавж судлал: Магадгүй пуужингаараа очиж болох юм?
Нейроковски: За за, шараад үзээд. Биш ээ, туршаад үзье. Гэхдээ эхлээд өөрсдийгөө нарны үхлийн туяанаас хамгаалах ёстой.
Номын өт: Дуусах болж байна уу? Уучлаарай. Би арай эрт ирчхэж. Уучлаарай. Дараа уулзъя. Өлсөөд байна.
Нейроковски: Сайн хараад аваарай, Шавж судлал аа. Энэ бол сансар!
Шавж судлал: Уйтгартай юм. Би зурагтаар бас шинжлэх ухааны зөгнөлт киноноос харчихсан.
Диплодокус: Хөөх.
Хокус Покус: Чамаас болж ертөнцийн хамгийн агуу шидтэн үгүй болох гэж байна! Баяртай байгаа гэж найдъя.
Нейроковски: Хачин юм даа, бид наран дотор орсон ч, халуун болохгүй байх юм.
Редактор: Над руу баахан сонгинын зураг явуулсан юм уу? Чи галзуурчхаа юу?
Тед: Гэхдээ би бодохдоо...
Редактор: Больж үз! Битгий бодоод бай. Хэнд ч чиний санаанууд хамаагүй. Би чамд хөөрхөн бяцхан муужгай харуулсан. Зүгээр хуулаад зур гэж урлан дээр чинь орхиод явсан. Хүмүүс муужгайнуудад дуртай. Би өглөө есөн цаг гэхэд хөөрхөн муужгай авна шүү. Хэлснээр хий, үгүй бол чамайг халлаа!
Шавж судлал: Зүгээр үү?
Хокус Покус: Зүгээр ээ.
Шавж судлал: Чи биш ээ.
Нейроковски: Байз даа. Энэ... энэ чинь зүгээр цаас байна.
Диплодокус: Энд байна! Ээж, аав!
Шавж судлал: Үгүй ээ!
Диплодокус: Өвөө!
Нейроковски: Үгүй ээ, үгүй! Зогс! Битгий хүрээрэй.
Тед: Хөөрхөн юм хүссэн юм биз дээ? Хөөрхөн юм өгье л дөө. Энэ бол хөөрхөн зүйл. Тийм ээ, маш, маш хөөрхөн. Хөөрхөн юм зураад өгье. Хөөрхөн юм зураад өгье. Хөөрхөн юм зурна аа. Маш, маш, маш хөөрхөн.
Нейроковски: Нэг төрлийн аварга том...
Хокус Покус: Намайг харж чадах уу?
Нейроковски: Үгүй ээ. Миний таамгаар бол энэ бяцхан хэсэг газрыг энэ цонхны хэмжээгээр л харж чаддаг байх.
Тед: Тийм ээ. Тийм ээ, чадлаа. Чадлаа. Тийм ээ! Тийм ээ! Би чадлаа! Чадлаа, чадлаа, чадлаа. Тийм ээ!
Диплодокус: Энэ юу вэ?
Шавж судлал: Ямар өнгөлөг юм бэ?
Хокус Покус: Миний нүд!
Нейроковски: Агуу хүч чадалтан зураач юм байна. Харин бид хүүхэлдэйн баатрууд.
Хокус Покус: Уучлаарай, би нэг муу хүүхэлдэйн баатар биш шүү. Агуу шидтэн байна.
Диплодокус: Тэгэхээр энэ агуу зураач миний гэр бүлийг арилгаад ийм юм зурсан юм уу? Надад дээшээ хүрэхэд туслаад өг. Би эвдэлсэн зүйлсийг нь хүчээр засуулна.
Хокус Покус: Алив ээ, юу хүлээгээд байгаа юм?
Тед: Тийм ээ! Юу? Юу вэ? Байз, юу?
Диплодокус: Хурдлаарай! Туслаарай! Нэг юм хий л дээ!
Нейроковски: Чи юу хийчхэв ээ!
Шавж судлал: Тийм ээ. Юу хийчхэв ээ?
Хокус Покус: Би түүнтэй адилхан болмоор байна!
Диплодокус: Тэр миний гэр бүлийг буцааж өгөх ёстой. Буцаагаад өөрчил!
Хокус Покус: Одоо биш ээ. Би өөр зүйл хийх хэрэгтэй байна.
Шавж судлал: Болгоомжтой! Муур!
Нейроковски: Зураачийг өөрийнх нь ертөнц рүү буцаах зам биш байна. Түүнийг гадагшаа гаргаж, гаднаас манай ертөнцийг удирдуулах ёстой.
Шавж судлал: Энэ чинийх үү? Би хадгалж байя.
Нейроковски: Зураачид энд байвал аюултай. Түүнд ямар нэг зүйл тохиолдвол бид дууслаа гэсэн үг. Лаборатори луу буцаж туршилт хийх хэрэгтэй байна. Гэхдээ яаж?
Диплодокус: Суугаарай. Чи тэр хачин муурыг өөрөө зурсан, тэгээд бариулах шахлаа. Хөөх.
Нейроковски: Гайхалтай юм. Ямар олон төрлийн зураг байгааг хараач.
Шавж судлал: Бүгд ер бусын юм.
Нейроковски: Зураачийн зурж байсан бүх зүйл энд байна. Энэ дөрвөлжнүүд дотор.
Шавж судлал: Чи бүгдийг нь зурсан юм уу?
Диплодокус: Ямар олон ертөнц вэ?
Хокус Покус: Би илүү дээр зурах байсан.
Шавж судлал: Эднийг хараач. Их дээр үеийнх байх даа.
Диплодокус: Яагаад манай ертөнцийг арилгасан юм?
Хокус Покус: Чи газардах чадвараа сайжруулах хэрэгтэй юм байна даа.
Диплодокус: Би олон хүн дунд шилжиж очих гээгүй шүү. Манай аав ээжийг буцаагаад... Буцаагаад зураад өгч болох уу?
Хокус Покус: Байз, түр хүлээ. Миний хамар яах юм?
Шавж судлал: За, май.
Хокус Покус: Боломжгүй юм.
Нейроковски: Түүний шидэт саваа!
Шавж судлал: Дахиад л биш шүү.
Диплодокус: Зураачид буцаагаад өг. Миний гэр бүлийг буцаагаад зураг!
Хокус Покус: Түүнийг хараач дээ. Үүнийг өргөж ч чадахгүй.
Диплодокус: Тэгвэл буцаагаад өөрчил.
Шавж судлал: Сэрээрэй. Болиоч! Миний талбайг муухай болгоод байна!
Нейроковски: Зураач өөрийнхөө бүтээл боллоо. Ямар ч утгагүй юм. Манай ертөнц ч бас ямар ч утгагүй болж байна.
Шавж судлал: Яадаг билээ.
Хокус Покус: Айн? Юу?
Диплодокус: Юу?
Илжиг: За за, ямар сонин зангилаа вэ?
Хокус Покус: Үгүй ээ. Нөгөө гүн ухаанч байна.
Шавж судлал: Харандаа хуудсыг цоолж орхилоо!
Нейроковски: Өөр түүх рүү юу?
Илжиг: Би ч бас гайхсан шүү. Бид өөр хуудсан дээр байгаа ч гэсэн, адил нөхцөл байдалд байна шүү дээ.
Нейроковски: Бид зурагт номд амьдардаг юм байна.
Шавж судлал: Би зурагт номд дуртай шүү.
Нейроковски: Сайхан юм аа.
Илжиг: Би зурагт роман гэдэг үгийг илүүд үздэг. Сүүлийн үед хүмүүст үүнийг зурагт роман гэж ойлгуулах хэрэгтэй болсон нь харамсалтай хэрэг.
Диплодокус: Айн?
Хокус Покус: Болчихлоо.
Шавж судлал: Тоглоом биш шүү дээ. Чи хангалттай их юм баллалаа.
Нейроковски: Зураач наашаа ирсэн учраас манай ертөнц аюулд орлоо.
Хокус Покус: Хөөе!
Диплодокус: Хөөе! Хаачих нь вэ? Хаачих гээв? Буцаад ир.
Шавж судлал: Энэ бүх аялал энэ тэрээс өмнө юмс энгийн байж дээ.
Эмгэн шулам: Чамд цагаан гаатай талхан байшингаасаа жаахныг өгье. Гэхдээ Хансел Гретел хоёрт хадгалж байгаа юм. Тийм ээ, чамайг хулгана болгож байдаг. Ёстой Хокус Покусын л шившлэг байна. Муухай, бас харамсалтай нь эргэж буцалтгүй тэнэг. Сургуульд инээдэмтэй амьтан байсан юм. Хэн ч түүнийг хүндэлдэггүй байлаа. Ганцхан чадвартай шидтэн. Би дахиад цай аваад ирье. Юу? Муур байна. Малгайтай, сахалтай хулгана харсан уу?
Нейроковски: Эхлээд бүх юмыг эмх цэгцэд нь оруулах хэрэгтэй.
Диплодокус: Манай аав ээж яах вэ? Би зураачийг, бас харандааг олсон шүү дээ.
Нейроковски: Харандаа бол түүнийг буцааж явуулах цор ганц боломж!
Диплодокус: Яагаад буцаана гэж?
Нейроковски: Сонсооч, жаал аа, юу болж байгааг мэдэхгүй бол битгий саад болоод бай. Надад хийх чухал ажил байна. Харандаа, хулгана хоёр энд үлдэх болно. Хулгана, хулганыг... Хөвөн хэрэгтэй. хөвөн.
Хокус Покус: Хөөе. Одоо дууссан бололтой. Профессор зураачийг буцааж, чи хэзээ ч эцэг эхтэйгээ дахиж уулзахгүй нь.
Нейроковски: Байзнаарай, энэ хавьд их буугаар аялах тухай заавар бичлэгтэй хуурцаг хаа нэгтээ тавьсан даа. Тийм ээ, тавьсан л байх ёстой.
Диплодокус: Түүнийг буцаагаад хувирга. Тэгээд миний эцэг эхийг зурж өгөг.
Хокус Покус: Юу? Үгүй ээ. Үгүй ээ, үгүй, тэр чинь хэтэрхий ялихгүй зүйл. Надад илүү дээр санаа байна.
Диплодокус: Юун санаа?
Хокус Покус: Би өөртөө хамар зурчихсан байгаа биз? Чиний эцэг эхийг ч бас зураад өгөхөд болно.
Диплодокус: Тийм л байх.
Хокус Покус: Тийм ээ. Гэр бүлийн эргэн уулзалт. Ийм тохиолдолд онцгой газар очих хэрэгтэй. Би мэдлээ. Манай ертөнц, Айдас гараг руу буцацгаая. Танай гэр бүлийг ид шидийн тэмцээний үеэр зурж өгье.
Диплодокус: Тэмцээн?
Хокус Покус: Би түүнээс илүү сайн зураач. Хүн бүрийн дуртай адал явдлыг зурж чадна. Тэгээд хэзээ ч арилгахгүй. Бид ердөө... шидэт харандааг хулгайлахад л болно.
Диплодокус: Хулгайлах гэж юу гэсэн үг вэ?
Хокус Покус: Би хулгайлах гэчхэв үү? Зээлэх гэх гээд. Түр зуур зээлье.
Диплодокус: Айн?
Нейроковски: Тоглоомоо больж үз!
Хокус Покус: Цэвэр.
Нейроковски: Болиоч.
Хокус Покус: Агуу хүч минийх боллоо.
Нейроковски: Миний хайгаад байсан зүйл байна. Уран зураг яаж ч юм хэрэг болдгийн ховор жишээ.
Шавж судлал: Нэг чимээ сонслоо. Юу болоод байна? Энэ чинь... Тэд хаана байна?
Хөтлөгч: Ертөнцийн хамгийн агуу шидтэн цолын төлөө өрсөлдөж буй өөр нэгэн оролцогч.
Хокус Покус: Хуурамч! Энэ нөгөө... зураачийг хамгаалахын төлөө. Энэ өрөвдөлтэй илбүүд үүнтэй харьцуулахад юу ч биш! Би хамгийн агуу шидтэнийг барьж авсан. Та нарыг түүний дарангуйллаас чөлөөллөө. Одооноос эхлээд бүх ертөнцийн хувь заяа миний гарт орлоо! Энэ гүрвэлийг харж байна уу? Тийм ээ, чамтай ярьж байна, араатан минь. Наашаа гараад ир. Нэр чинь хэн бэ?
Диплодокус: Эцэг эх чинь яаж хүнд сайхан хандахыг зааж өгч байгаагүй юу?
Хокус Покус: Эцэг эх ээ? Тийм л дээ. Дарангуйлагч чиний эцэг эхийг булаасан байх аа?
Диплодокус: Тийм ээ.
Хокус Покус: Эцэг эхээ надад дүрслээд өг, харин би тэр аймшигт араатнуудыг буцаагаад амилуулъя.
Шавж судлал: Профессор. Түүний саваа хугарчхаж. Яадаг билээ. Бид бууж өгч болохгүй юм сан.
Нейроковски: Ингээд дууслаа. Одоо юу ч хамаагүй.
Шавж судлал: Юу ч гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Нейроковски: Юу ч хамаагүй.
Хокус Покус: Танай ээж аварга том байсан биз дээ?
Диплодокус: Тийм ээ. Намайг орондоо ороход намайг том навчаар хучаад, унтахаас минь өмнө үнсдэг байлаа.
Хокус Покус: Тийм ээ, тийм, тэрийг мартаж үз. Том, хурц шүдээрээ олзоо тастдаг байсан биз дээ?
Диплодокус: Бид ногоо иддэг.
Хокус Покус: За за, дараагийнх нь! Аав чинь аймаар байсан уу, үгүй юу?
Диплодокус: Жаахан л. Тэр хатуу чанга аашилдаг байсан, гэхдээ сайхан сэтгэлтэй. Ер нь бол... манай аав, ээж хоёр тийм муухай байгаагүй ээ.
Хокус Покус: Хар даа!
Диплодокус: Манай аав ээж тийм муу байгаагүй!
Хокус Покус: Яасан бэ? Чиний хүссэнийг л зурлаа. Хөөе! Надад өг! Би ялсан!
Шидтэн: Зүгээр үү, залуу?
Хокус Покус: Гайхалтай. Чи ч бас намайг шоолох гэж ирээ юу?
Диплодокус: Хөөе, хичээсэнд баярлалаа, гэхдээ чи үнэхээр зурж чаддаггүй. Тэр чаддаг. Зураачид харандааг нь буцааж өгөх цаг болсон байх.
Хокус Покус: Хэзээ ч үгүй! Би харандааны ачаар л агуу шидтэн болсон!
Диплодокус: Миний аав, ээж хоёр яах юм? Бас би?
Хокус Покус: Би, би, би! Надад чиний аав, ээж, чиний асуудал, эсвэл чи ч хамаагүй.
Диплодокус: Гэхдээ чи амласан.
Хокус Покус: Ээж? Ээж? Надад хулгана байхгүй. Явж үз. Юу? Чи юугаа... Үгүй ээ, энэ тоглоом биш. Жаахан хулгана шиг үнэртэй л юм байна. Хөөе, хөөе, үгүй ээ! Үгүй! Үгүй ээ, болохгүй ээ! Үгүй ээ! Үгүй, үгүй, үгүй!
Диплодокус: Намайг баяртай байлгах гэснийг чинь мэднэ ээ, гэхдээ... Хөөе! Энэ бүгд үү? Бүгдээрээ юу? Чи бүгдийг нь зурсан юм уу? Тийм ээ, мэднэ. Ойлголоо. Өөр хүн яахыг чинь заадаг гэнэ ээ? Ямар байдгийг нь ойлгож байна аа. Надад үргэлж л юу хийхийг минь заадаг. Чи ч бас дажгүй шүү. Юу гээч? Яагаад бид хүссэнээ хийхгүй байгаа юм?
Нейроковски: Шавж судлал аа.
Шавж судлал: Энэ олон жилийн дараа надад аяга цай хийж өгөх шив. Ертөнцийн төгсгөл болж байна даа, профессор оо.
Нейроковски: Зөвхөн бүх зүйл харанхуйлж эхлэхэд л чамд цай хийж өгсөндөө харамсаж байна.
Шавж судлал: Нейроковски, тас харанхуйд хүртэл од гялалздаг юм.
Нейроковски: Би хамгийн холын оддыг ч судалж үзсэн. Харин хамгийн тод од миний дэргэд гялалзаж байна!
Шавж судлал: Диплодокус!
Диплодокус: Би...
Шавж судлал: Эхлээд асуух ч үгүйгээр алга болсон, харин одоо...
Диплодокус: Би...
Шавж судлал: Тэгээд асуухгүйгээр дахиад гараад ирлээ.
Диплодокус: Уучлаарай.
Нейроковски: Бас асуулгүйгээр харандааг авч явсан!
Диплодокус: Би тэнэг зүйл хийсэн, гэхдээ яаж засахыг нь мэднэ.
Нейроковски: Засах аа? Зураач энд байгаа учраас ертөнц сүйрч байна. Яг одоо хэн ч бидний түүхийг бүтээхгүй байгаа!
Диплодокус: Тиймээс л дараагийн хэсгүүдийг нь бид өөрсдөө бичих ёстой!
Шавж судлал: Яаж? Бид зурмал дүрүүд шүү дээ.
Диплодокус: Тэгээд юу гэж? Бид өөр өөр түүхээс гарч ирсэн ч, миний шилжих чадварын ачаар бид хамтдаа цугларч чадлаа. Зураач тэрийг төлөвлөөгүй.
Шавж судлал: Гэхдээ, байз...
Диплодокус: Миний төлөвлөгөө ийм байна.
Шавж судлал: Хүлээ. Хокус Покус хаана байна? Тэр яасан гэнэ ээ?
Диплодокус: Би ярья. Эхлээд Хокус Покусыг зогсоож, харандааг авна. Тэгээд зохих ёсоор эзэнд нь буцааж өгнө. Хоёрдугаарт Хокус Покус зураачийг буцааж хувиргах ёстой. Тэр саваагаа хугалсан, гэхдээ би наалддаг туузаар засчихсан. Сүүлд нь, миний чадварыг ашиглан зураачтай хамт өөрийнх нь ертөнц рүү шилжиж, тэр тэнд манай аав, ээжийг зурж өгнө.
Шавж судлал: Үгүй ээ!
Нейроковски: Үгүй ээ! Зураачийн зурсан өөр өөр ертөнц хооронд шилжиж болох ч, түүний ертөнц рүү очно гэдэг огт өөр зүйл! Хокус Покусын хамар яасныг санахгүй байна уу? Чи зураачийн ертөнцөд байх ёсгүй. Тэнд амьд үлдэхгүй!
Шавж судлал: Тийм ээ, түүний зөв. Чи зурагт номын нэг хэсэг. Зурагт номдоо л үлдэх ёстой.
Диплодокус: Тийм л дээ, гэхдээ өөрөөр зураачийг яаж тийш нь явуулах вэ?
Нейроковски: Байзна.
Диплодокус: Айн?
Нейроковски: Энэ киног мэдэх үү?
Диплодокус: Кино гэж юу юм?
Нейроковски: Кино гэдэг бол... Би профессор ч гэлээ надаас юм сурч болох хэвээрээ шүү. Би бяцхан илтгэл бэлдсэн.
Диплодокус: Ёоё!
Нейроковски: Сар луу аялсан нь бол сар луу пуужингаар аялах тухай мэдлэг олгох кино. Сар луу явахын оронд их бууг нар луу галлана. Зураачийг суманд хийж тогтооно. Харандаа цаасыг нэвтэлж чаддагийг та нар мэднэ. Тэгээд ертөнц хоорондын хаалтыг давж чадна. Тиймээс харандааг сум болгон ашиглаж, нарыг нэвтлүүлэх болно. Ингэж байж зураач эндээс гарч, харин чи амиа золиослох хэрэггүй болно.
Диплодокус: Та саяхан үүнийг хийсэн үү?
Шавж судлал: Баяр хүргэе, профессор оо. Баяр хүргэе.
Хокус Покус: Туслаарай!
Диплодокус: Энэ бол Айдас гараг.
Хокус Покус: Хэн нэгэн туслаарай!
Шавж судлал: Алив ээ! Айгаад байх зүйл байхгүй.
Хокус Покус: Туслаарай!
Нейроковски: Хаана ингэж үсэрч сураа вэ?
Шавж судлал: Сонины газрын сонин түгээгч рүү үсэрч байхдаа.
Хокус Покус: Хэн нэгэн туслаарай! Туслаарай! Туслаач! Диплодокус! Чамайг харах сайхан байна.
Диплодокус: Намайг чамд хамаагүй гэж чи хэлсэн байх аа.
Нейроковски: Хоёр нүүртэн үнэртэж байна. Чи хамартай байсан бол бас үнэрлэх л байлаа.
Хокус Покус: Мэднэ ээ, миний буруу. Санаандгүй ертөнцийг устгасандаа та бүхнээс уучлалт гуйж байна.
Шавж судлал: Яг тийм. Энэ чинь одоо юу вэ?
Хокус Покус: Би тэгээгүй шүү! Муур зурсан юм!
Диплодокус: Хөөрхөн муур уу?
Нейроковски: Харандаа хаана байна?
Шавж судлал: Муур энэ хавьд хаа нэгтээ тоглож байгаа байх аа.
Хокус Покус: Хөөе, намайг буулгаач! За за, болж байна, та нарын зөв. Би бол муу шидтэн. Үргэлж л муу байсан. Намайг буулгаад өг л дөө. Гуйж байна! Алив ээ!
Диплодокус: Олчихлоо!
Редактор: Хөөрхөн биш байна.
Хокус Покус: Намайг буулгаач! Алив ээ! Намайг буулгаарай!
Редактор: Хөөрхөн биш байна. Өхөөрдөм дүр. Хурдал. Яах вэ дээ. Мяу.
Хокус Покус: Би дахиад ийм алдаа гаргахгүй ээ.
Диплодокус: Алдаагаа засмаар байвал зураачийг буцаагаад хүн болгож хувирга.
Хокус Покус: Гэхдээ би хэлсэн шүү дээ. Би бол муу шидтэн.
Нейроковски: Одоо дотоод сэтгэлээ шинжилж байх цаг биш ээ. Сайн, муу хамаагүй, хувиргаад аль!
Хокус Покус: Та нар ойлгохгүй байна. Би шившлэгийг өөрчилж чадахгүй. Би ганц л шившлэг мэднэ. Юмыг хулгана болгох. Тэгээд л болоо.
Диплодокус: Юу?
Нейроковски: Юу?
Хокус Покус: Чи намайг ингэж бүтээсэн. Би шинэ зураач болж чадвал ганцаараа байхгүй, хүмүүсийн хүндлэлийг хүлээнэ гэж бодсон.
Диплодокус: Би чамайг хүндэлдэг. Бас чи надад таалагддаг.
Хокус Покус: Айн?
Редактор: Зурагт ном чинь биш шүү. Хөөрхөн биш байна. Хурдлаарай.
Шавж судлал: Мэддэг ганц шившлэгээрээ ямар нэг юм хий! За за.
Диплодокус: Үзэсгэлэнтэй юм аа. Яагаад өмнө нь дуулдаггүй байсан юм?
Шавж судлал: Зүгээр л дуулах шалтгаан гардаггүй байсан болохоор.
Диплодокус: Болгоомжтой!
Редактор: Яах вэ дээ. Мяу. Хөөрхөн биш байна.
Нейроковски: Шавж судлаач хаана байна? Юу? Үгүй ээ!
Хокус Покус: Ядаж л миний буруу биш шүү.
Редактор: Мяу. Ийм хурдан биш шүү.
Нейроковски: Тэр зураачийн чадвартай болчхож.
Диплодокус: Би зураачтай хамт өөрийнх нь ертөнцөд очвол тэр үүрд хулгана хэвээрээ байх уу?
Нейроковски: Мэдэхгүй ээ. Түүний ертөнцөд манайхтай адил юм юу ч байхгүй.
Хокус Покус: Миний хамар шиг алга болно шүү!
Диплодокус: Өөр сонголт алга аа.
Хокус Покус: Үгүй ээ!
Диплодокус: Би гадагшаа шилжиж чадахгүй нь!
Нейроковски: Юу?
Диплодокус: Би хаалтыг давж чадахгүй байна!
Редактор: Хурдлаарай. Тэднийг арилга. Хөөрхөн биш байна.
Хокус Покус: Би хөөрхөн болоход хэтэрхий залуу байна!
Нейроковски: Зураачийг ямар ч үнээр хамаагүй хамгаалах ёстой! Муур түүнийг баривал үнэхээр сүйрэл болно!
Диплодокус: Зөвхөн харандаа л цаасыг нүхэлж чадна. Нарыг ч урж чадна. Нэг санаа байна!
Хокус Покус: Тэр юу вэ?
Диплодокус: Бид үүгээр зураачийг нар луу буудах гэж байсан юм!
Редактор: Өхөөрдөм юм аа.
Нейроковски: Миний хөөрхөн, өхөөрдөм бялуу.
Редактор: Хурдлаарай. Тэднийг арилга. Хөөрхөн биш байна.
Хокус Покус: Хөөе!
Диплодокус: Тийм хол шившлэг хийж чадахгүй шүү дээ. Юу хийгээд байгаа юм?
Хокус Покус: Амьдралын минь хамгийн агуу илбэ.
Хокус Покус (хулгана): Нуугдаарай. Би сатааруулъя. Хөөе! Чаддаг юм бол барь л даа! Би том, тарган, амттай хулгана байна!
Редактор: Өхөөрдөм юм аа!
Хокус Покус (хулгана): Алив ээ! Хүч тэнцүү хүнтэйгээ үзэлц!
Диплодокус: Үгүй ээ! Гал.
Нейроковски: Баяртай!
Шавж судлал: Одоо баяртай!
Редактор: Ямар хамаа байна. Ямар хачин зүүд вэ?
Диплодокус: Энэ би юм уу?
Тед: Дип. Гэхдээ чи яаж... Чи чаджээ. Хар даа, би буцаад хүн болчхож. Диплодокус, чи алга болж байна. Хурдан зурагт ном руу ороорой.
Диплодокус: Энэ ертөнцөд болдоггүй юм аа. Чиний зурагт номд байх эсэх минь надаас хамаарахгүй бололтой. Сайхан адал явдал туулсан шүү.
Тед: За?
Редактор: Өглөөний есөн цаг, цаг дууслаа. Миний хөөрхөн муужгай хаана байна?
Тед: Хаана ч байхгүй. Дахиад зурмааргүй байна.
Редактор: Чи халагдсан шүү. Чамд л гэж хэлэхэд би карьерынхаа туршид хэзээ ч ийм чадваргүй амьтантай ажиллаж үзсэнгүй...
Аав: Юу бодож байсан юм?
Диплодокус: Аав! Таныг олчихлоо!
Өвөө: Хэзээ ч яваагүй шүү.
Ээж: Тэнд их аймаар шүү!
Диплодокус: Ээж!
Ээж: Чи яагаад ч юм өндөр санагдаад байх юм.
Диплодокус: Ямар нэг юм санаж байна уу? Манан?
Өвөө: Айн?
Аав: Юу?
Диплодокус: Таныг найзуудтайгаа танилцуулмаар байна. Та нарыг нэг газар луу аваачна аа.
Аав: Найзууд чинь бүгд энд байна.
Диплодокус: Ойртоорой. Дахиад дээвэр дээр газардахгүйн тулд дахиад 15 метр хол үсрэх хэрэгтэй.
Аав: Би явахгүй шүү...
Хокус Покус: Зуурмагаар ёстой гайхалтай зүйл хийж чадах юм аа.
Нейроковски: Диплодокус дахиад ирж магадгүй гээд зарим юман дээр тусалж байгаа юм. Дээврээ нураалгахгүйн тулд би байшингаа 15 метр холдуулахаар шийдсэн.
Шавж судлал: Ухаалаг юм.
Ээж: Хөөх.
Аав: Энэ өнгөлөг намаг чинь юу гээч газар вэ?
Ээж: Ямар цэвэрхэн байгааг нь хар даа.
Нейроковски: Чамайг харах сайхан байна, Диплодокус.
Аав: Хүү минь, чи ээн инээдэмтэй ярьдаг тоглоомыг хаанаас авав?
Ээж: Нөхрийг маань уучлаарай. Анх удаа намгаас гарч үзэж байгаа юм.
Диплодокус: Энэ манай гэр бүл.
Хокус Покус: Харин энэ манай гэр бүл.
Шавж судлал: Танилцахад үнэхээр таатай байна. Бид та нарын талаар ихийг сонссон.
Өвөө: Өдрийн мэнд. Сайхан толгой байх чинь.
Аав: Хүү минь, би... Чиний зөв байж. Амьдрал манай хана шиг байх шаардлагагүй.
Диплодокус: Саарал бас уйтгартай юу?
Аав: Саарал бас уйтгартай.
Ээж: Хорвоо гэдэг ямар үзэсгэлэнтэй газар болохыг харуулсанд маш их баярлалаа.
Аав: Тийм ээ.
Текст: ТИЙМ ЭЭ!
Тед: За май.
Эм 2: Сайн уу? Таны гарын үсгийг авч болох уу?
Тед: Мэдээж.
Эм 2: Нэг асуулт байна л даа.
Тед: За?
Эм 2: Та санаануудаа хаанаас олдог юм?
Тед: Үнэнийг хэлэхэд, би хулгана байхдаа бүгдийг нь өөрөө үзсэн юм. Зурагт ном дотроо илбэдүүлсэн хулгана болсныхоо дараа. Тэгээд аль чадахаараа бүгдийг нь зурж тавьсан.
Эм 3: Сайн уу?
Эм 4: Сайн уу?
Номын өт: За за, ажилдаа орцгооё. Сайхан байна. Үнэхээр амттай юм. Хачирхалтай мэдрэгдэж байна. Жаахан чихэрлэг юм. Баяртай.
Хокус Покус: За за. Би гараг дээрх амьтдаа аварч чадлаа.
Диплодокус: Үнэнийг хэлэхэд тэр чинь бахархаад байх зүйл биш шүү дээ.
Трейлэр:
Аав: Амьдрал яг л энэ хана шиг байх ёстой.
Диплодокус: Саарал бас уйтгартай юу? Адал явдал яах вэ?
Аав: Хамаг юмыг эмх замбараагүй болгоод байвал тэгж л дуусах байх даа.
Диплодокус: Би ганцаараа байсан ч болоосой! Би энд баймааргүй байна! Би энд баймааргүй байна!
Хокус Покус: Хойшоо! Хойшоо бол! Хойшоо бол гэсэн шүү!
Диплодокус: Энэ манан эцэг эхийг минь булаасан.
Нейроковски: Оргүй хоосон гэх гэсэн байх. Манан маш олон хүнийг авч одсон. Гэхдээ эцэст нь дээж авах боломж гарч байна.
Хокус Покус: Үгүй ээ, эрдэмтэн юм байна.
Диплодокус: Таныг найзуудтайгаа танилцуулмаар байна.
Шавж судлал: Харин би бол Шавж судлал. Тэр хүч чадалтан хаана байгааг мэдвэл гэр бүл чинь яагаад алга болсныг мэдэж чадах байх.
Хокус Покус: Би бол Хокус Покус. Ид шид байна. Бид хорвоогоор аялж чадах нь!
Нейроковски: Профессор Нейроковски. Энэ газрын зурагт би бүх зүйл алга болсон нууцлаг газруудыг тэмдэглэсэн байгаа.
Диплодокус: Алга болох оо?
Нейроковски: Тийм ээ, оргүй хоосонд алга болсон хүмүүс.
Шавж судлал: Сайн бариарай.
Диплодокус: Ямар байдгийг нь ойлгож байна аа. Өөр хүн яахыг чинь заах ямар байдгийг.
Могой: Би нууц зам мэднэ. Зөвхөн зоригтнуудад зориулсан газар.
Диплодокус: Юу гээч? Яагаад бид хүссэнээ хийхгүй байгаа юм?
Өгүүлэгч (эр): Диплодокус.
Тед: Би жаахан хүүхэд байхаасаа л үлэг гүрвэлийн тухай зурагт ном зохиохыг хүсдэг байсан юм.
Редактор: Царай муутай гүрвэлүүд. Надад маргааш өглөө гэхэд маш хөөрхөн, өхөөрдөм дүр хэрэгтэй байна. Яг л... яг нэг... нэг иймэрхүү! Мяу. Хөөрхөн биш байна. Өхөөрдөм дүр. Хурдал.
Текст: Тун удахгүй.
Back to episodes Go home