Кэн: Бүх хүчээ гаргалаа шүү.
Жин/хорон/: Хөгжилтэй юм. Чи үнэхээр хөгжилтэй юм аа. Өшөө! Өшөө үзэлцье! Анх удаа л ингэж хөгжилдөж байна! Наад төрх чинь юу вэ? Хурдан хувираач. Үргэлжлүүлмээр байна.
Айра: Баларлаа! Такакүра-күн түрүүн бүх хүчээ нэг удаа ашиглачихсан болохоор дахиж хувирч чадахгүй!
Кэн: Хараахан дуусаагүй байна. Хэн ч саад болж болохгүй шүү!
Аяасэ: Эмээ! Окарүнд тусалъя—
Сэйко: Итгэлтэй байна уу? Бид оролцох юм бол хорон нүдийг зайлуулах болно гэсэн үг.
Муур: Яах юм? Сэйко болон бусдынх нь тусламжийг авах юм уу? Өвдөг чинь чичирч байна. Арай гэж зогсож байгаа юм биш үү?
Жин/хорон/: Хурдлаач. Би хүлээх дургүй! Хурдан хувираад надтай тулалд!
Кэн: Үгүй. Сул доройг дээрэлхэхийг хүсэхгүй байна. Чи намайг ялж чадахгүй. Түрүүн үзэлцээд баттай болсон. Тиймээс дахиж тулалдахгүй.
Жин/хорон/: Юу гэнэ ээ! Хэнийг дорой гээд байгаа юм? Би бол! Хүчтэй нэгэн!
Кэн: Дорой.
Жин/хорон/: Хүчтэй. Хүчтэй!
Кэн: Дорой, дорой.
Жин/хорон/: Хүчтэй!
Кэн: Өшөө хүчтэй болбол тулалдаж болох л юм.
Жин/хорон/: Юу? Би өшөө хүчтэй болох юм уу?!
Кэн: Гэхдээ өөр хүнтэй тулалдсан нөхөртэй үзэлцмээргүй байна. Үзэлцмээр байгаа бол зөвхөн надтай л үзэлцээрэй.
Муур: Тийм, тийм.
Жин/хорон/: Болж байна! Зөвхөн чамтай л тулалдъя!
Кэн: Гэхдээ хүн төрөлхтнийг хүйс тэмтэрнэ гэсэн чамд итгэж чадахгүй нь.
Жин/хорон/: Зөвхөн чамтай л тулалдъя гэж хэлээд байна!
Кэн: Гэхдээ хичээлдээ яваад завгүй болохоор хааяа бол болох л юм.
Жин/хорон/: Үгүй! Өдөр бүр тулалдмаар байна!
Кэн: Тэгвэл долоо хоногт нэг удаа. Энэ нөхцөлийг зөвшөөрөхгүй бол тулалдахгүй ээ.
Жин/хорон/: Шударга бус байна! Новшийн шударга бус байна!
Манжиро: Багш аа, тэр чинь...
Сэйко: Дажгүй болж байна шүү.
Муур: Ёстой нэг, хүнд төвөг удахдаа сайн золиг юм даа.
Аяасэ: Турбо эмээ юу болоод байгаа юм? Окарүнтэй хамт юу төлөвлөөд байгаа юм?
Муур: Тэр ядаргаатай зүйл хэлээд. Хорон нүдний тоглоомын найз нь болох юм гэсэн.
Кэн: Өмнө нь хорон нүдтэй тулалдахдаа, нухацтай тогломоор байна гэж тэр хэлсэн. Шалтгааныг нь мэдэхгүй ч, хорон нүдний хувьд хүн алах нь тоглохтой адилхан утгатай байх. Та ч бас хорон нүдийг дөнгөж төрсөн хүүхэд гэж хэлж байсан. Хэрвээ тийм бол тоглож, хөгжилддөг үе дээрээ явж байгаа. Би хорон нүдийг илүүрхэж чадвал түүний анхаарал над дээр л төвлөрч эхэлнэ. Тэгээд бусдад минь хохирол учруулахаа болих байх. Би хүчтэй болбол хорон нүдтэй найз болж магадгүй. Тэгвэл... зөвхөн надтай тулалдах бөгөөд хүн алахгүй. Долоо хоног бүрийн мягмар гарагт хичээлээ тараад нэг удаа үзэлцэнэ. Тийм байхад болох уу?
Жин/хорон/: Түр хүлээ! Тэд хүмүүсийг алмаар байгаа болохоор, саяны амлалтыг зөвшөөрөхгүй гэж байна. Би чамайг алах хүртэл чи хадгалж бай.
Кэн: Ойлголоо. Нандигнан хадгалж байя.
Жин/хорон/: Чамайг хурдан алмаар санагдчихлаа! Хөгжилтэй юм аа!
Жин: Окарүн, Би...
Кэн: Хэнийг ч бэртээгээгүй ээ. Цаашид ч тийм зүйл болохгүй ээ. Энгийн амьдралдаа буцаж чадна.
Жин: Окарүн.
Сэйко: Давгүй л юм!
Жин: Яагаад бүгд зайгаа бариад байгаа юм?
Манжиро: Энэ хараалтай биетийг хариуцлага үүрч өөрийнхөө сүмд хадгалж байя.
Бичиг: 21-р анги: Гэрээ засмаар байна
Сэйко: Болгоомжтой байгаарай. Ямар нэг зүйл болбол шууд залгаарай.
Манжиро: Ойлголоо.
Аяасэ: Дараа дахиж очно оо. Дараагийн удаа Цүчиноко бэлдчихсэн байгаарай.
Манжиро: Тэр тухайд амлаж чадахгүй ч, унтамхай Бүүтүбер болчихсон байна!
Аяасэ: Дажгүй л юм.
Манжиро: Баяртай.
Сэйко: Баяртай, Манжиро!
Сэйко: Хараалаас болж осолд орчхов оо!
Жиний ээж: Аяасэ-сан! Энэ удаад тус болсонд баярлалаа!
Аяасэ: Жижигийн ээж.
Сэйко: Энэ удаад би анхааралгүй байлаа, өршөөгөөрэй.
Жиний ээж: Зүгээр дээ.
Айра: Эгч хүндэтгэлтэй ярилаа!
Кэн: Ёс зүйтэй харагдаж байна.
Аяасэ: Хөөе, юундаа ичээд байгаа юм?
Жин: Болиоч.
Сэйко: Жижи, кигээ гаргах бэлтгэлээ үргэлжлүүл. Хараал үлдчихсэн байгаа. Ямар нэг зүйл болбол шууд манайд ирээрэй.
Жин: За! Манайхан их төвөг удчихлаа! Энэ ачийг тань үүрд мартахгүй ээ!
Айра: Хариуг нь бариарай.
Аяасэ: Тийм зүйл хамаагүй. Маргааш уулзъя.
Жиний гэр бүл бүгд: Маш их баярлалаа!
Айра: Ядарчихлаа. Такакүра-күн хоёулаа ч гэсэн харья.
Аяасэ: Окарүн, Айра хоёрт ч баярлалаа!
Кэн: Би л харин их удаан төвөг удчихлаа. Аяасэ-сан, маргааш уулзъя.
Аяасэ: Тэгээд л болоо юу?
Кэн: Өөр хэлэх зүйл байгаа билүү?
Аяасэ: Тэгээд л болоо юм уу? Гомдох, гомдох.
Айра: Такакүра-күнийг яах гээд байна?
Аяасэ: Амаа хамхи, царай муут аа! Хурдхан хариач!
Айра: Юу гэсэн бэ? Муу гахай!
Кэн: Ширатори-сан харья!
Аяасэ: Зайл муу новш оо! Дахиж битгий ирээрэй!
Айра: Хэн ирж байдаг юм гахай минь! Такакүра-күн айгаагүй биз дээ?
Аяасэ: Одоо л чимээгүй боллоо.
Сэйко: Оюун бодол хоосрох үед ийм л мэдрэмж төрдөг байх даа. Ямартай ч супер халуун рашаанд очъё доо.
Аяасэ: Тийм ээ!
Муур: Би яах юм?
Сэйко: Бүгд хамтдаа.
Муур: Тийм ээ!
Бичиг: (Камигоэ буудал) (Байгалийн халуун рашаан) (Байгалийн халуун рашаан)
Эр 1: Маш их баярлалаа!
Аяасэ: Хүйтэн байна. Арай гэж дулаацсан байтал даарчихлаа. Гэснээс гэрээ яах юм?
Сэйко: Дахин засахаас өөр аргагүй шдээ.
Аяасэ: Мөнгө байгаа юм уу?
Сэйко: Байхгүй. Түрүүний супер халуун рашаанд идсэн нь сүүлчийн зоог.
Аяасэ: Худлаа байлгүй дээ!
Сэйко: Одоо цаашид яах нь хамаагүй.
Аяасэ: Би дөнгөж ажил хийж эхэлсэн болохоор мөнгөгүй шүү.
Сэйко: Хэн чамаас мөнгө асуусан юм? Чиний цагийн ажлын цалинд найдлага тавьж байсан удаагүй.
Аяасэ: Том дуугарч гэнэ! Үргэлж хүчтэй царайлах юм. Бүгдийг нь хонуулсан юм чинь, хонуулсны хөлс авч болоогүй юм уу?
Сэйко: Тийм зүйл хэрэггүй.
Аяасэ: Догь царайлахаа боль. Хэтэрхий өөрийгөө хүчлэх хэрэггүй шүү.
Сэйко: Эмээгээ басахаа боль. Гэхдээ Бакатоногийн DVD-гээ яадаг юм билээ?
Аяасэ: Би ч бас Кэн-саны бүх зүйлээ алдчихсан юм байна шд! Чи муу одоо хэн бэ? Бусдын хувийн эзэмшилд!
Сэйко: Хаанаас ирсэн мал бэ чи?
Кэн: Аяасэ-сан хүлээж бай!
Аяасэ: Хөөе! Та хоёр яагаад буцаад ирээ вэ?
Кэн: Танай гэрт санаа зовоод, харих замдаа Ширатори-сантай хамт харийн Сам хорхойнд очоод. Гэрийг чинь дахиж барихад туслахыг гуйсан юм. Гэтэл өөрийнхөө найз Лүдрис-саныг танилцуулсан.
Аяасэ: Үгүй байлгүй дээ! Уучлаарай!
Чикитита: Тэр үзэсгэлэн гоод өшиглүүлэх нь нэр төрийн хэрэг гэж байна.
Аяасэ: Үгүй ээ, уурлачихсан л байна.
Чикитита: Тэр мэргэжлийн барилгачин байгаа юм. Түүнд даатгачихвал гэрээ дахин барих маш амархан.
Аяасэ: Уучлаарай, гэхдээ тэр уурлаад байна шд.
Сэйко: Чи ихэвчлэн завгүй байдаг байж. Хариад хүүхэдтэйгээ тогло.
Чикитита: Би үргэлж таны ачийг хариулахыг хүсэж байсан!
Кэн: Би ч бас байнга төвөг уддаг болохоор та хоёрын төлөө ямар нэг зүйл хиймээр байна.
Сэйко: Чи ч бас, арай гэж зогсож байгаа байж энд эргэлдэхээ боль. Хурдан харьцгаа.
Кэн: Та ч бас хэцүүдсэн байгаа биз дээ?
Сэйко: Хэцүүдээгүй.
Аяасэ: Хэцүүдсэн.
Сэйко: Тэгж их ачийг минь хариулмаар байгаа бол хүслээрээ л бол.
Аяасэ: Уучлаарай, гуйж болох уу?
Чикитита: Мэдээж!
Кэн: За!
Аяасэ: Одоо ч ууртай байгаа юм уу?
Чикитита: За. Байшинг энэ нано арьсыг ашиглаж барих болно. Их амархан ашиглаж болно. Хаа нэгтээ нано арьсыг тавиад шавар шиг хэлбэрт оруулбал. Ийм маягаар юу ч хийж болно. Юу ч хийж болно.
Аяасэ: Юу? Гайхалтай!\NБи ч бас хийж үзье!
Кэн: Энэ чинь одоо юу вэ?
Чикитита: Нано арьсыг дээд зэргийн нано машинаар хийсэн.
Аяасэ: Энэ юу вэ? Шаржигнасан юм!
Чикитита: Бас хэлбэрээ санах ойтой болохоор Эвдэрсэн ч нано арьс буцаад хэлбэртээ орно. Хийхийг хүссэн зүйлээ сайн төсөөлөөрэй. Тархины чинь долгионыг нано машин хүлээн авч, төсөөлсөн хэлбэрт чинь оруулна.
Сэйко: Ойлгомжтой, энэ гайхалтай юм. Баярлалаа Каппа, маш их тус боллоо.
Чикитита: Зүгээр дээ. Таны төлөө бол юу ч байсан хийнэ! Лүдрис-сан ч үзэсгэлэн гоод тусалсандаа баяртай байна.
Сэйко: Чи юу хэлж байгааг нь ойлгохгүй байгаа биз дээ?
Аяасэ: Баярлалаа Окарүн, Айра ч бас.
Айра: Нойр хүрч байна. Хурдан харья дөө.
Кэн: Танайх засагдсанд баяртай байна. Манай гэр шиг санагддаг болохоор эвдэрсэн байхад сэтгэлд түгшүүртэй байлаа.
Аяасэ: Тийм шүү. Нэг л мэдэхэд олон хүний цуглардаг газар болчихсон. Хамгаалах хэрэгтэй. Дараа хүссэн үедээ ирээрэй!
Кэн: За!
Аяасэ: Баярлалаа, манайхаан! Дараа дахиж ирээрэй! Бүгдэд нь хайртай шүү! Ачтан минь шүү!
Сэйко: Үүний хариуг барихгүй бол ч. Ямартай ч өнөөдөр хоол хийхгүй ээ.
Аяасэ: Тэг дээ, сайн амар.
Жиний ээж: Жин! Удаан юм!\NБанг! Банг!
Жин: Ээж ээ! Цонхоор толгойгоо гаргах аюултай! Бас намайг ч гэсэн суулгаач!
Жиний аав: Хонгор минь хурдаа багасга.
Жиний ээж: За, ирчихлээ! За, хань аа, хийцгээе!
Жиний аав: Хонгор минь, чимээгүй байгаарай.
Жиний ээж: Өглөөний мэнд! Энжожи гэр бүлийнхэн байшинг чинь дахин засахаар ирлээ!
Жиний аав: Хонгор минь, чимээгүй.
Жиний ээж: Айн? Эвдрээгүй байна шдээ.
Жин: Өө, Момо!
Аяасэ: Эмээ унтаж байна.
Жин: Олон зүйл дээр уучлаарай.
Аяасэ: Санаа бүү зов. Харин хорон нүд яаж байна?
Жин: Үнэндээ, тэр тухайд... Би хэд хэдэн удаа хорон нүд болж хуьирсан. Хорон нүд юу ч хийгээгүй. Амлалтдаа хүрч байгаа!
Аяасэ: Нээрэн үү?
Жин: Бэлтгэлийн ач эсэхийг мэдэхгүй ч, саяхнаас хорон нүдтэй холбогдоод байгаа юм шиг мэдрэмж төрөх болсон. Түүний догдолж байгаа сэтгэл нь надад мэдрэгддэг болсон. Дан ганц үзэн ядалт биш харин ч хөгжилдөж байгаа байх.
Аяасэ: Ойлголоо. Дахиад ямар нэг зүйл болбол манайд ирээрэй.
Жин: Момо. Чамд сайн хүн байгаа юу? Хүлээ, хэтэрхий сандарч байгаа юм биш үү!?
Аяасэ: Тэгээгүй! Огт тэгээгүй!\NЧиний үгэнд сэтгэл хөдлөхгүй байна!
Жин: Хүлээ! Одоо бүүр намайг хараагаад эхэллээ!
Охин 1: Өө! Энжожи! Уулзалгүй уджээ! Байнга чөлөөтэй байсан юу болсон юм?
Жин: Хөөрхөн охидыг эгдүүцүүлэх гэж амарсан юм!
Охин 2: Юу вэ?
Аяасэ: Чи ингээд гялалзаад байж бай.
Охин 3: Энжожи энэ шинэ төрлийн амттай нь! Уух уу?
Аяасэ: Түр хүлээ наадах чинь! Хувцастай байна уу?
Жин/хорон/: Эндэх хаанах вэ?
Охин 3: Энжожи-күн тайякигийн амттай нь хэр байна?
Жин/хорон/: Ална шүү новш оо. Хэтэрхий амттай байна. Хөөе Жижи, наад наргиан чинь алдартай биш ээ.
Аяасэ: Өө чи юу? Алуулмаар байна уу? Алдартай биш гээд байхад!
Жин/хорон/: Одоогоор цагаа олоогүй болохоор буцаад Жижи болж болох уу? Үгүй ээ, энэ үнэхээр амттай юм.
Охин 4: Юу, Момо? Юундаа хар өглөөгүүр нялуураад байгаа юм?
Аяасэ: Тийм биш!
Жин/хорон/: Минийх!
Аяасэ: Юу вэ?
Эр 1: Хөөе, Жижи байна!
Эр 2: Эцэст нь хөл бөмбөгийн дугуйланд элсэхээр болоо юу?
Эр 3: Гайхалтай!
Аяасэ: Буцаад ир! Боль гэж хэлээд байна!
Бичиг: (Бүлээн) (Зарагдаж дууссан)
Аяасэ: Нэмэр алга, халуун юм нь бүгд зарагдаад дуусчхаж.
Жин/хорон/: Түрүүний амттай зүйлээ хурдан уулга.
Аяасэ: Бүлээн юм өгөөд хэвэнд нь оруулахыг хүссэн ч. Өөр арга алга. Ядаж л хүн рүү дайрахгүй бололтой. Энэ хэвээр нь жаахан ажиглая даа. Юу бичээд байгаа юм?
Жин/хорон/: Алахыг хүссэн хүмүүсээ!
Аяасэ: Хөөе, хөөе, хөөе! Чимээгүй!
Багш: Хөөе, Энжожи! Хичээлийн үеээр хэнийг алахыг хүсээд байгаа юм?
Жин/хорон/: Хүн төрөлхтнийг!
Аяасэ: Энэ тийм наргианд авчихсан байгаа. Наадах чинь алдартай биш, новш оо!
Бичиг: (Танүки үдон) (Шоюү раамэн) (Аягатай тэмпүра) (Карри) (Хүйтэн гоймон) (Хүйтэн!)\N(Байгаа)
Аяасэ: Юу? Худлаа байлгүй дээ. Халуун юм байхгүй юм уу?
Худалдагч: Уучлаарай, өнөөдөр бүгд дуусчихсан байна.
Аяасэ: Хүлээ, хүлээ!
Жин/хорон/: Амттай юм.
Аяасэ: Савх ашигла. Алхам, алхмаар урагшилъя даа.
Охин 5: Хөөе, Жижид ямар нэг зүйл болоо юу?
Аяасэ: Юу тэр вэ?
Охин 5: Тэр алмаар байна гэж хэлдэг хүн мөн билүү?
Аяасэ: Дүрээ өөрчилсөн юм биш үү?
Охин 6: Магадгүй орон сууцны цогцолборын сүнс шүгэлчихсэн юм биш үү?!
Аяасэ: Юу юм?
Охин 5: Магадгүй алтан төмсөгтэй болсон байж магад!
Аяасэ: Юу вэ? Яаж алтан төмсөгний талаар мэдэж байгаа юм?
Охин 5: Өө, нээрэн чамд утас байхгүй шдээ. Одоо групп дээр халуун сэдэв болж байгаа. Орон сууцны цогцолбор дахь сүнс.
Эр 4: Харж байна. Надад ч дайсан харагдаж байна. Би чамтай яриад байна.
Жин: Момо санааг чинь зовоосон зүйл байгаа юм уу? Надад даатгачих! Дараагийн ангид, "Алдартай болох нууц арга!
Бичиг: (22-р анги алдартай болох нууц арга)
Аяасэ: Аа, толгой өвдөж байна.
Жин: Май өвчин намдаагч! Такоякигийн амттай нь!
Аяасэ: Түүний толгойг хөргөөд өгөөч.
Кэн: Аяасэ-сан! Үүнийг ашиглаач!
Аяасэ: Баярлалаа.
Кэн: Нано арьсаар хийсэн!
Аяасэ: Тийм зүйл авмааргүй байна!
Back to episodes Go home