One Punch S2 12

Банг: Урсгал усны чулуу бутлах нударга.

Жэнос: Довтолгоо хамгаалалт нь төгс зохицсон хөдөлгөөн. Адилхан тулааны урлаг ч гэсэн Бангийн байрлал өөгүй юм. Тулаан шийдэгдлээ.

Гароу: Юу вэ? Новшийн өвгөн шиг биш дайралтууд. Баларлаа, ухаан балартаж байна. Үхэх нь...

Банг: Юун хачин хөдөлгөөн вэ? Хаанаас сурч авсан юм? Яг л амьтан юм шиг.

Гароу: Болоогүй байна. Түүнийг ашиглах юм бол яаж ийгээд болгоно.

Бомб: Үгүй шүү. Мангасуудыг зохицуулсан. Банг, Гароу л үлдсэн.

Бичиг: Шавийнхаа арыг даах

Шувуу: Гароуг амьд авчрах баг явуулсан ч, Чөтгөр киборг арай ч тийм хүчтэй гэж бодсонгүй. Бас Мөнгөн Соёо ч бас... Ингэх юм бол Гароуг авах боломжгүй. Гэхдээ энэ байдлаараа хоосон гартай буцах юм бол энэ удаа Орочи намайг идэж магадгүй. Яаж ийгээд Гароуг амьд авч гарах хэрэгтэй... Гэхдээ бүтэхгүй бололтой.

Банг: Хэрэв ах байсан бол, тийм хэмжээний бэртэлтэй байж босож чадах уу?

Бомб: 60 насаар залуу байсан бол яаж ийгээд тэснэ. Тэгж л бодож байна. Юу ч гэсэн дахиад жоохон. Одоо, Банг.

Гароу: Банг, муу өвгөн... Хамгийн шилдэг шавийнхаа хамгийн гэмтсэн үед нь ирэх юм. Бас өөр нэг өвгөн нь, Хуйлрах салхины ган цавчих нударгын Бомб! Хоёулаа ингэж дайраад ичихгүй байна уу? Эднээс өвдөг дээрээ сөгдөөд уучлалт гуйсан ч, Чөтгөр Киборг намайг явуулахгүй. Энэ байдлаас гурвууланг нь алж л гарч чадна. Бүтэхгүй ээ.

Банг: Миний шилдэг шавийн Чаранкогийн өвдөлтийг мэдэр, Гароу.

Хүүхэд: Баатар мангас болж тоглоцгооё. Чи ч бас тоглоно биз дээ, Гароу?

Хүүхэд2: Алив ээ.

Гароу: За.

Хүүхэд: Ца-ран! Шударга ёсны залуу ирлээ. Шударга ёсны өшиглөлт.

Гароу: Болгоомжтой.

Хүүхэд: Юу?

Гароу: Өвдсөн байх даа.

Хүүхэд: За, тэгвэл чи мангас бол.

Гароу: Юу?

Бүгд: Чи мангас бол.

Гароу: Яагаад амьдрал минь нүдний минь өмнүүр өнгөрөөд байна? Ёстой муухай дурсамж байна. Түүний нэр чинь...

Хүүхэд: Чи мангас за юу?

Гароу: Тийм, Тат-чан... Ангийн хамгийн алдартай хүүхэд.

Эм: Юу вэ? Юу болсон бэ?

Эм2: Гароу зодолдсон.

Эр: Тоглож байсан байтал Гароу гэнэт уурласан.

Эр2: Баатрууд болж тоглож байсан Гароу уурласан.

Эр3: Юу вэ? Энэ одоо юу бодож байгаа юм?

Эр: Хөөрхий, Тат-чан.

Багш: Чи яагаад зодолдсон юм?

Гароу: Тэр бол...

Багш: Баатар мангас болж тоглож байгаад уурласан гэдэг чинь үнэн үү?

Гароу: Тат-чан үргэлж...

Багш: Тоглоом бодит байдлын ялгааг ойлгохгүй байна уу?

Гароу: Үгүй ээ, тийм биш. Би үргэлж мангас болж...

Багш: Чи уурласан биз дээ? Яаж хариуцлагыг нь хүлээх юм?

Гароу: Мангас болохыг хүсээгүй юм биш. Тат-чан үргэлж баатар болдогт л уурласан уу? Үгүй ээ, тийм ч биш. Би баатар болж тоглоод хавь илүү шударга бус байдлыг мэдэрсэн. Баатар мангас болж тоглох нь зүгээр л хүүхдийн зурагтын цувралыг дуурайж байгаатай адил Хэн ч юу ч болох нь хамаагүй. Тат-чан ангийн хамгийн алдартай хүүхэд байсан. Гэхдээ би ганцаардмал бөгөөд үргэлж найзгүй байсан. Баатар хэн болохыг мэдэж байсан. Надад боломж байгаагүй.

Хүүхэд: Шударга ёсны залуугийн цавчилт. Яагаад бултаж байгаа юм?

Гароу: Юу?

Хүүхэд: Манайхан, Гароуг барьж бай.

Зэрэг: За!

Гароу: Юу? Мэдээж мангас ялах дүр зураг байхгүй. Би баттай ялагдана.

Хүүхэд: Шударга ёсны өшиглөлт. Баасан Мангас Гароу ялагдлаа.

Гароу: Хэнд ч таалагддаггүй жаал хэнд ч үзэн ядагдахгүй хүүхдэд зодуулна. Би тэвчиж чадахгүй нь. Тат-чан надтай тулалд.

Хүүхэд: Юу? Юу яриад байгаа юм?

Гароу: Би дахиад мангас болмооргүй байна. Хэрвээ би ялах юм бол намайг тайван орхино гэж амла.

Хүүхэд: Манайхан Гароуг барьж бай.

Гароу: Булхайцаж байна. Намайг тавь. Би Тат-чантай тулалдмаар байна.

Багш: Тоглож байсан чинь чамайг гэнэт галзуурсан гэж бүгд хэлсэн.

Гароу: Тийм зүйл болоогүй. Тат-чан алдартай болохоор бүгд үргэлж намайг муу хүн болгодог.

Багш: Үгүй ээ, чи муу зүйл хийсэн. Бүгдээс нь уучлалт гуй.

Гароу: Юуны чинь шударга ёс. Юуны чинь хорон муу. Эцэст нь бүгдийнх нь хүслээр би алуулж байгаа төдий. Шударга бус байна! Тэвчиж чадахгүй нь! Би уурлаж байна. Тэдэнд ойлгуулахыг л би хүссэн. Сул дорой хүний цохилтыг мэдрүүлмээр байна. Бүх талыг нь няцаамаар байна.

Банг: Ингээд дууслаа, Гароу.

Гароу: Юу ч... ...дуусаагүй байна.

Банг: Юу вэ? Гароу...

Жэнос: Банг! Дээр чинь.

Бомб: Мангас?

Банг: Жэнос-күн.

Жэнос: Банг, тэр одоо мангас болсон. Би тэр хоёрыг буудаж унагаах болно.

Шувуу: Намайг сонс. Гароуг би авч явна. Үлдсэнийг нь даатгалаа шүү.

Жэнос: Мушгирсан шатаах их буу!

Шувуу: Ахмад жаран хөлт өө.

Бомб: Энэ юу вэ? Амьд амьтан юм уу?

Банг: Хараач! Бусад баатрууд. {}Жэнос-күний тэр дайралтыг аваад шарх ч авахгүй байна гэдэг...

Жаран хөлт: Энэ дайсан үнэхээр аймшигтай байх нь дамжиггүй.

Бичиг: Ахмад жаран хөлт

Бичиг: Аюулын түвшин: Луу

Гароу: Та нар юундаа саад болж байгаа юм?

Шувуу: Зүгээр мартаад. Эндхийг Ахмад жаран хөлтөд даатга. Тэр бол бүх зүйлийг устгах агуу сүйрэл. Ийм ялгаваргүй сүйтгэгч хүчийг би биширдэг. Урьдын адил чи өрсөлдөгчөө дуусгасангүй, баатрын ангууч аа. {}Нэг унасан үед нь шууд дуусгах хэрэгтэй. Хэвтэж байгаа баатрууд бүгд амьд биз дээ? За санаа зовох хэрэггүй. Ахмад жаран хөлт бүгдийг дуусгах болно.

Гароу: Дэмий зүйл хийхээ боль. Тэд бол миний олз.

Шувуу: За, за. Тайван бай.

Гароу: Муу новш, намайг буулга. Та нарыг өршөөхгүй шүү.

Шувуу: Яагаад уурлаад байгаа юм? Тэднийг дуусгаагүй чиний буруу. Энэ байдлаараа хоёр S зэрэглэлийн баатрыг устгах нь бидэнд ч бас ашигтай. Бидний хамгийн хүчтэй дайснууд учраас. Чи бас өөрөө мэдэрсэн биз дээ? Тулаанд тохирол гэж зүйл бий. Бидний стратегийг гаргагч, Гиоро Гиорогийн хэлснээр бол Ахмад жаран хөлтийг эсэргүүцэж чадах хүн бол цорын ганц маш хүчтэй бодлын хүчтэй Аймшигт Тацүмаки. Цэргийн технологийн асар их зэр зэвсэгтэй, Металл Хүлэг баатар, хамгийн хүчтэй хүн гэгдэх, Кинг. Өмнө нь түүнийг барах алах шахсан Бласт. Ахмад жаран хөлт Бластаас өшөөгөө авах гэж баатрын холбоотой хамтарч байгаа юм. Тэрээр номер нэг баатрыг тулааны талбарт татахыг маш их хүсэж байгаа. Тохирлоор харахад бол тэр хоёр S зэрэглэлийн баатарт үүнээс зугтах боломж байхгүй. Мөнгөн Соёо хосгүй чадвартай ч, тэр нь тулааны урлаг үйлчлэх дайсанд л. Чөтгөр Киборгийн чадвар үнэхээр гайхалтай ч, гэхдээ түүний хүч чадал түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн галын хүчийг давж чадахгүй. Тэр гурав баттай алуулна.

Жэнос: Ирж байна шүү.

Банг: Жэнос-күн!

Бомб: Найдлаа шүү.

Жэнос: Ойлголоо.

Бомб: Хуйлрах салхи...

Банг: Урсгал усны...

Зэрэг: Архирах Ки тэнгэрийн нударга!

Жэнос: Гайхалтай хөдөлгөөн бэ. Ийм хатуу хуягтай амьтны эсрэг, төгс үйлчилж байна.

Зэрэг: Болоогүй байна шүү!

Бомб: Дутуу үнэллээ.

Банг: Гэхдээ бид тэрийг л нэг л удаа ашиглаж чадах байсан. Баярлалаа, Жэнос-күн.

Жэнос: Зүгээр дээ.

Бомб: Чиний ачаар сайн хохирол учрууллаа. Ингээд цочрол бүхэл биеэр нь дамжина. Хэдэн сая хэсэг бол муу мангас.

Банг: Дууслаа. Үнэхээр үү?

Бомб: Энэ муу новш арьсаа гуужууллаа. Нээрээ юу? Ингээд ялж чадахгүй яах юм бэ?

Банг: Хот тэнд байгаа. Тийшээ очих юм бол энгийн иргэд өртөх болно.

Жэнос: Банг.

Банг: Юу?

Жэнос: Би түүнтэй тулалдана. Би тэр мангасыг аль болох удаан хоргоох болно. Та хоёр зугт.

Банг: Жэнос-күн тэгж чадахгүй нь дээ.

Бомб: Ялж чадахгүй гэж мэдсэн байж бодлогогүй зүйл хийх хэрэггүй. Залуу хүмүүст ирээдүй би.

Доктор: Жэнос... Бодлогогүй зүйл хийж болохгүй шүү.

Жэнос: Үнэхээр тэр нь зүгээр юм уу? Хүлээн зөвшөөрч чадахгүй нь.

Банг: Энэ чинь бүтэхгүй ээ. Чиний их буу үйлчлэхгүй.

Жэнос: Энэ муу, Гоүкэцү, Бас Гароу... Бүгд мангасын холбооных. Энэ тулаанаас зайлсхийх боломжгүй. Хоёр илдны дайралт. Тэдэнтэй тулалдах нь тийм л зүйл.

Жаран хөлт: Чамайг бяцална даа.

Жэнос: Хэрэв тэр бодлогогүй юм бол...

Банг: Жэнос.

Жэнос: Энэ байдлаараа би... тулалдах үнэ цэнэгүй. Тийрэлтэт жолоодлогын сум!

Жаран хөлт: Муу хэрэгцээгүй бөөс! Юу вэ?

Банг: Ам руу нь орчихлоо.

Жаран хөлт: Үх!

Жэнос: Энэ чинь ходоодны хүчил.

Жаран хөлт: Юу ч үгүй болтол чинь хайлуулъя.

Жэнос: Хайлах нь чи. Хэт шатаах их буу.

Банг: Чадлаа.

Жэнос: Дахиад л. Би... ялж чадсангүй. Тэднийг аварч чадсангүй.

Банг: Ах аа, гүйгээрэй.

Жаран хөлт: Бүтэхгүй ээ.

Шувуу: Юу болсон бэ? Нэлээн чимээгүй болчих шив, баатрын ангууч аа.

Гароу: Ийм үр дүн гарах ёсгүй байсан юм. Би тэднийг өөрийн хүчээр ялахыг хүссэн, тэгэх юм бол би айдсын бэлэг тэмдэг болно. Түүнд л баатрын ангуучийн утга бий.

Шувуу: Айдсын бэлэг тэмдэг? Чи юу? Одоогийн чи бол мангасын холбооны Ахмад жаран хөлтийг няцаах хүчгүй.

Гароу: Одоогийн би... Хүлээж бай.

Жэнос: Надад юу дутагдаж байна вэ? Түүн шиг мангасууд олон бий. Тийм мангасуудын эсрэг би зүгээр л харж чадах юм уу?

Бомб: Банг, муу шүү! Энэ байдлаараа хот руу орох нь. Иргэд хохирол амсана шүү.

Жэнос: Банг.

Банг: Ах аа... Нэгийгээ үзэх цаг боллоо. Амьдралдаа үлдсэн бүх хүчээ гаргах болно.

Кинг: Зориг. Ахмад жаран хөлт өө. Сонсож бай, муу шавж. Чиний хүссэн Бластыг аваад ирлээ.

Банг: Энэ чинь Кинг!

Жэнос: Бласт гэсэн үү?

Бомб: Хөөе, хараач. Чиглэлээ өөрчилж байна.

Жаран хөлт: Бласт?

Кинг: Тийм ээ. Өмнө нь чамайг ялсан, тэгээд айж зугтаалгасан хүн чинь. Баатар Бласт. Дахиж үзэлцмээр байвал ийшээ хүрч ир. Юу болсон бэ? Айгаа юу? Муу хулчгар. Хөөе айгаад өмдөндөө дусаах гэж байвал харьж хий. Чам шиг шавж нар гэртээ хариад ээжийнхээ сүүг уу.

Эр: Кинг амжсан бололтой.

Эм: Тийм. Тэрээр Ахмад жаран хөлтийг өдөх мэдээлэл асуусан.

Эр: Өөр рүүгээ татаж нүүр тулах гэж байна уу?

Эм: Нууц мэдээлэл ч гэсэн, Бласттай холбоотой гэдгийг нь хэлсэн.

Эр: Тэр юу гэсэн бэ?

Эм: Нэг л үг: "Ойлголоо." Би бас Кинг хөдөлгүүрийг сонссон.

Кинг: Эцсийн цохилтыг нь, энд уруу татаж байгаад хотоос холдуулж хийгдэнэ. Ингээд болно. Өө, Сайтама? Сайтама!

Сайтама: Жэнос уу? Яах аргагүй энд байжээ.

Кинг: Тийм ээ. Ирсэн нь ашгүй дээ. Юу? Сайтама чи нэлээн тайван болчхож?

Сайтама: Сэтгэл сэргэчихлээ. Чамд тоглоомд ялагдаад стрессдэж байсан юм.

Кинг: Уурласан хэвээр байжээ.

Жэнос: Сайтама багш аа! Нэг зүйл асуумаар байна.

Сайтама: Юу?

Жэнос: Надад дутагдаж байгаа зүйл юу бол?

Сайтама: Хүч юм биш үү?

Жэнос: Баярлалаа!

Кинг: Үгүй ээ! Сайтамагаас үлгэр дуурайл авах юм бол... Битгий Жэнос!

Жэнос: Багшийн тулаан надад жинхэнэ замыг харуулж өгсөн. Тэр бол хүч чадлын бэлэг тэмдэг. Миний зорих хүн. Би ч бас тэнд хүрэх болно.

Сайтама: Харих уу даа?

Шувуу: Гароу? Ухаанаа алдсан уу? Сайн амар даа. Чи удахгүй Орочитой уулзах болно.

Back to episodes Go home