One Punch S2 11

Бууч: Бууж өгөх бол энэ сүүлийн чинь боломж, Гароу. Ийм байх ёсгүй гэж бодсон уу? Харамсалтай байна, баатрын ангууч аа. Энд байгаа бүх баатрууд бүгд үхэлтэй олон удаа тулгарч байсан хүмүүс. Би өөрийн мэдэх хамгийн сайн баатруудыг цуглуулж чамайг агнахаар ирсэн.

Гароу: Хамгийн сайн гэнэ ээ? Тэр үгэнд чинь буруу юм байгааг зөвхөн би мэдрээд байна уу? S зэрэглэлийн баатрууд яасан юм? Баатрын холбоо миний аюулыг ойлгоогүй байгаа юм уу? Эдгээр нэг дунд зэргийн хүмүүсийн цуглуулга миний сэтгэлийг хөдөлгөхгүй байна.

Бууч: Чам шиг гэмт хэрэгтэн хүртэл S зэрэглэлийг л бодох юм уу?

Гароу: Юу?

Бууч: S зэрэглэл ч алдартай юм аа. Баатрын холбооноос хол давсан цалин авна, бидний мэдэхгүй нууц мэдээллүүдийг ч бас тэд л мэддэг. Ижилхэн баатрууд байтал энэ ялгаа юу юм бэ? Зөвхөн дээд зиндаанд байгаа хүмүүсийг үнэлдэг зэрэглэлийн системтэй байх нь олон чадварлаг баатруудыг хүлээн авахыг үгүй хийдэг.. S зэрэглэл биш байж болох ч хүчтэй баатрууд зөндөө бий. Бас чи. S зэрэглэлийн баатруудыг ялж анхаарлыг өөртөө татсан чи. Бид өөрийгөө батлах төгс бай болно гэсэн үг.

Гароу: Өөрсдийн алдар нэрийг төлөө S зэрэглэлийн баатрыг албаар дуудаагүй юм уу? Хүүхэд сонсох юм бол сэтгэлээр унана даа. Амьсгалахад хэцүү байна. Толгой ч бас эргэж байна. Хор уу? Мангасын холбоо гэх мангасууд асуудал үүсгэж байгаа бололтой. Над шиг хүнийг хөөж байх цаг байгаа юм уу? Барьцааны хүнийг аврах нь чухал биш үү?

Бууч: Мэдээж чиний дараа мангасын холбоо. Гарч ирээд байгаа баатруудыг бид бас зохицуулах болно.

Гароу: Энэ залуус бол жинхэнэ мангас болох замд байгаа миний шат. Би буцахгүй ээ.

Хатгагч: Хор нөлөөлж эхэллээ.

Бууч: Удахгүй хязгаартаа хүрнэ.

Гароу: Урагшилсаар байх юм бол, оргилд нь хүрэх болно.

Хүүхэд: Өчигдрийн шударга ёсны залууг харсан уу? Эцэст нь шинэ чадвараа ашигласан. Шударга ёстой галын өшиглөлт.

Хүүхэд2: Тийм ээ, догь байсан шүү.

Хүүхэд: Тэгсэн ч гэсэн тэр ёстой хүлээж авлаа шүү. Нөгөө Чөтгөр хавчны үхсэн байдал.

Хүүхэд3: Нуух гэж байсан өндгийг нь Шударга ёсны залуу харсан үеийг санаж байна уу?

Гароу: Гэхдээ Чөтгөр хавч бараг ялах шахсан... Маха эмэгтэй болон Бяцхан шударга ёс орж ирсэн ч, гурвын эсрэг нэг тэнцүү байж чадсан нь үнэхээр догь байсан.

Зэрэг: Юу вэ?

Хүүхэд: Яагаад чи Чөтгөр хавчийг дэмжээд байгаа юм?

Гароу: Чөтгөр хавч үзэсгэлэнтэй далайг л хамгаалахыг хүссэн. Түүний төлөө ганцаараа тулалдаж байсан. Бас жоохон хүчтэй байсан бол ялах байсан. Түүнийг өрөвдөж байна.

Бичиг: Тус тусын бахархал

Мэлхий: Одоо! Шагайн гогцоо!

Смайл: Мөхлийн дэлхийн эргэлт!

Мэлхий: Юу вэ?

Смайл: Гинж мэлхий. Ялагдчихлаа.

Бам бам: Энэ муу могойн илдийг авчхаж.

Гароу: Надад байж болохгүй юм уу? Муухай юм бэ.

Нүдний шилт: Хордоод бас хөлөндөө оногдсон байж...

Смайл: Болгоомжтой.

Эвэр: Надад даатга. Бизон овоолгын жолооч!

Нүдний шилт: Холдоорой.

Эвэр: Юу вэ? Хэзээ дээ?

Харваач: Новш гэж!

Нүдний шилт: Бидний цагийг тааруулчхаж. гэхдээ нээлттэй байна. Үгүй ээ.

Эвэр: Намайг буулга, новш гэж.

Хатгагч: Цуурайт миний хулсан жад. Новш гэж.

Гароу: Хагас нь үлдлээ.

Смайл: Үхлийн буу... Энэ байдлаараа бид арчигдах нь. Амьдаар авч явахаа мартъя.

Бууч: Тийм ээ. Тэр өөрөө сонголтоо хийсэн.

Нүдний шилт: Ийм хурдаар одоо хүртэл хөдөлж чадах юм уу? Хязгаартаа хүрсэн байх ёстой байтал. гэхдээ нэг л мэдэхэд бид түүний урсгалд орчхож. Яах аргагүй хүнтэй тулалдаж байгаа мэт санагдахгүй байна.

Гароу: Хатгагч. Надтай нэгийн эсрэг нэг тулалд.

Хатгагч: Хүлээж авлаа! Манайхан саад болох хэрэггүй шүү.

Смайл: Битгий! Бид хамтдаа тулалдах ёстой.

Бууч: Шүүрийн шанага болгоод өгье.

Хатгагч: Юу вэ?

Гароу: Хатгагч цуу ярианы дагуу тэнэг байсан нь тус боллоо.

Хатгагч: Хуурчээ.

Бууч: Холд. Би хийе. Одоогийн Гароу миний сумнаас бултаж чадахгүй. Гароугаас холд.

Гароу: Хөөе, юу болсон бэ? Саяхан тийм ойр байсан байтал... Гэнэтхэн зугтах гээ юу даа? Ганцаардана шүү дээ.

Нүдний шилт: Мултарч чадахгүй нь.

Бууч: Тэр нүдний шилтийг бамбай болгож байна. Ингэвэл буудаж чадахгүй нь.

Нүдний шилт: Бидний байрлал байхгүй болсон учраас би зүгээр төвөг удах юм уу?

Эр: Энэ шинэ залуу төвөг удаж байна. Түүнтэй гавьяагаа хуваалцаж чадахгүй нь.

Нүдний шилт: Надад тийм зүйл хэрэггүй ээ. Та нар авчхаж болно. Дууслаа. Алуулах нь! Би баатар болж чадахгүй ээ. Над шиг энгийн залуу... Би хязгаартаа хүрсэн.

Сайтама: Хязгаар гэнэ ээ? Чиний хязгаарыг хэн шийддэг юм? Илүү дутуу юм бодох цаг байгаа юм бол, урагш алх.

Нүдний шилт: Тэр үед би өөрчлөгдөнө гэж шийдсэн, түүн шиг! Бамбай болгож ашиглуулахгүй шүү. Түүний оронд шууд...

Гароу: Өө энэ чинь л, хичээгээрэй. Тамиртаа нэлээн итгэлтэй гээ биз дээ?

Хатгагч: Муу новш.

Бууч: Хатгагч аа! Энэ бол занга.

Хатгагч: Тийм байсан ч үл тоож чадахгүй. Аварга өрөм Хатгагч.

Бууч: Өөрийн биеэр махан бамбайгаа үгүй хийнэ гэдэг. Энэ байдалд бол хэнийг ч онох дээр санаа зовохгүй. Дууслаа, Мангас Гароу.

Гароу: Энэ байшин дотор жаал байгаа. Наанаасаа буудах юм бол ононо шүү.

Бууч: Юу хэлэх нь гэж бодтол. Тийм худал үгэнд чинь итгэнэ гэж бодоо юу?

Гароу: Сайн хар. Мангасын ялах мөчийг!

Бууч: Ялсан нь шударга ёс. Үх! Үхлийн шүршүүр! Байж боломгүй юм. Яагаад оносонгүй вэ?

Тэроа: Ах аа...

Гароу: Тэнэг хүн шиг сэтгэлдээ автаад л. Жүжиглэх гээд бүтэхгүй. Би мэднэ шүү. Саяны зүйл чинь бүх сумаа ашиглах үхлийн шүршүүр биз дээ?

Бууч: Тэр намайг бусадтай адил хуурсан уу?

Гароу: {}"Түүний цохисон мангасуудыг татсан мах болгож, устгадаг." Тийм байсангүй дээ? Баярлалаа. Буугаар ялагдаж чадахгүйгээ мэдэж авлаа. Ийм байх ёсгүй гэж бодож байна уу? Харамсалтай нь ийм л байна. S зэрэглэлийн баатруудыг дуудах байсан юм даа. Нэг нь та нартай нэгдсэн бол нөхцөл байдал өөрчлөгдөх байсан биз.

Бууч: Юуны чинь S зэрэглэл! Түүнээс өөр хүн юм хийж чадахгүй гэж бодоо юу? S зэрэглэл яахын аргагүй гайхалтай. Гэхдээ... бид ч бас амиа эрсдэлд оруулж тулалдах баатрууд. Намайг хар. Баатрын ангуучийг буланд шахсан нь, А зэрэглэлийн баатар, Үхлийн буу!

Гароу: Чи ч асуудалтай юм аа.

Бууч: Би чамайг ялах болно. Бидний оршихуйг батлахын тулд.

Гароу: Зэрэглэлд хамгийн их донтсон нь чи бололтой. Тэнэг юм. Тэнэг юм.

Тэроа: Ах аа...

Гароу: Өө. Амьд байсан юм уу? Хөөе.

Тэроа: Хэн нэгэн туслаарай.

Гароу: Ус...

Жэнос: Тусламжийн дуудлагыг хүлээж авлаа. Эндээс харахад нөгөө нэг баатрын ангууч бололтой. Чамайг устгах болно. Автомат бууны цохилт!

Гароу: Урсгал усны чулуу бутлах нударга! Үх! Муу новш. Албаар намайг уруу татсан уу?

Жэнос: Энэ залуу... Өөрийгөө урсгал усны чулуу бутлах нударгаар хамгааллаа. Ойлголоо. Бусад баатрууд ингээд л зовоод байж.

Сайтама: За, би чадах нь. Кинг нэг л миллиметр цустай үлдсэн байна. Би чамаас илүү болжээ. Өө? Эсэргүүцэх юм уу? Хүлээж бай. Тайвшир, Сайтама... Нэг л цохих юм бол би ялна. Эндээс эргэн ирэлт хийх нь боломжгүй.

Кинг: Ямар байв даа? Би эцсийн мөчид эргэн ирэлт хийж үзүүллээ. Жоохон хөгжилдөж чадав уу? Чамд ялалтыг өгөхгүй ч, иймэрхүү ойрхон болгож бол болно. Чиний хөдөлгөөн бол нэг л хэвийн байдаг. Боломж өгч байхад, нэг л товчоо дараад байхаар чинь. Нүдээ аньсан ч ялж чадна. Ингээд 81-0 болж байна. Тоглоомын удирдлагаа зээлэх болохоор бэлтгэл хий дээ.

Сайтама: Тоглоом стресстэй болгох юм аа.

Кинг: Ялах юм бол зүгээр болно доо. Юм эвдэж болохгүй шүү за юу?

Сайтама: Өө чиний юм дуугарч байна.

Кинг: Өө тийм байна.

Сайтама: Мангас уу? За сайхан болгож тавья.

Кинг: Өөр S зэрэглэлийн баатар очсон гэж байна. Бид очсон ч дуусчих байлгүй дээ.

Сайтама: Өө.

Кинг: Гэснээс, Сайтама гэрийн минь хажууд баахан мангас үхсэн байх аймаар байна. Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй юм шиг санагдаж байна.

Сайтама: Өө, дараа нь Жэносоор шатаалгачихъя. Гэхдээ, яагаад энд тийм их мангас гарч ирдэг юм бол?

Кинг: Тийм болохоор энд хэн ч амьдардаггүй. Өчигдөр шиг хаа сайгүй мангас гарч ирэх юм бол иймэрхүү газрууд олшрох байх. Ингэхэд Жэнос хаана байна?

Сайтама: Өчигдрөөс хойш ирээгүй.

Кинг: Юу? Зүгээр юм болов уу? Мангасын холбоо гэх зүйл гараад ирсэн. Арай алуулсан байж магадгүй.

Сайтама: Зүгээр байлгүй дээ. Жэнос юм чинь. Яах аргагүй гаръя даа.

Нүдний шилт: S зэрэглэл ирсэн юм уу? Ашгүй дээ.

Гароу: Хүчтэй... Үнэхээр өндөр хурдтай бөгөөд Майктай Мастер шиг хүчтэй. Эргэлзэхгүйгээр галлах их бууны гал. Одоогийн би бол ялж чадахгүй. Новш гэж...

Жэнос: Бууж өг. Надаас чи зугтаж чадахгүй.

Гароу: Тэр... Тэр хөдөлгөөнийг сана!

Жэнос: Хөдөлгөөнөө өөрчилчихлөө. Дөрвөн хөл дээрээ хөдөлж байна.

Гароу: Чичир. Би ийм зүйл дээрээ бага байхаасаа сайн байсан юм. Ялангуяа эвдлэх дээрээ.

Жэнос: Бүтэхгүй.

Гароу: Ар араасаа... Баатрууд та нарын анхаарлыг би нэлээн татаж дээ. Алдартай болоод баярлаж байна.

Жэнос: Одоо дэлхий дээр мангасын хөдөлгөөн ихэссэн тул үймээнд автсан байгаа. Баатрын холбоо нэг л аюултай тулгарч чадна. Чам мэтийн хүнтэй зарцуулах цаг байхгүй.

Гароу: Намайг хэн ч биш гэнэ ээ? Тэгвэл туслаач, Чөтгөр киборг оо! Чамайг ялчих юм бол дэлхий надаас илүү айна биз дээ? Бүгдэд нь хэл. Ямар ч баатар намайг барахгүй. Би бол хамгийн хүчтэй мангас. Хэн ч намайг ялж чадахгүй.

Жэнос: Тийм зүйл байхгүй.

Мангас: Одоо. Баатрын ангуучийг авар.

Гароу: Юу вэ?

Мангас2: Мангасын холбоо байна. Гароу-сан таныг авахаар ирлээ. Хэцүү байдалд орсон биз дээ? Бид тусалъя.

Гароу: Дахиад та нар уу?

Мангас2: Манай дээд тушаалтнууд чамд даргын цол өгнө гэсэн. Гайхалтай биш гэж үү?

Гароу: Хүсэхгүй байна. Алга бол.

Мангас2: Энэ удаа бол тэгж чадахгүй нь. Бид ч бас тушаалтай яваа. Худлаа...

Жэнос: Баатрын ангууч, арай мангасын холбоотой нэгдсэн байсан гэж үү?

Гароу: Юу?

Жэнос: Өчигдөр би ялагдсан. Гэхдээ надаас илүү хүчтэй мангасууд байгаа гэдгийг бататгасан. Одоо ямар ч аюул гарч ирсэн би дахиж анхаарлаа бууруулахгүй. Бас би өнөөдрийн би өчигдрийнхөөс илүү хүчтэй. Сайтама багш намайг оргилыг зорьж бэлтгэл хий гэсэн. Би тэрийг жоохон ойлгоод ирж байна. Иймхэн зүйлд ялагдахгүй шүү.

Гароу: Сайтама багш?

Жэнос: Ямар ч мангасын барахгүй төгс баатар байдаг юм. Шат.

Банг: Жэнос-күн.

Жэнос: Банг?

Банг: Эндхийг бидэнд даатгаж болох уу?

Бомб: Хуйлрах салхины ган цавчилт! Мангасуудыг надад даатга, Банг. Чи Гароуг.

Банг: Баярлалаа, ах аа. За тэгэхээр. Уулзалгүй удаж, Гароу.

Гароу: Энэ хоолой... Хамгийн ядаргаатай өвгөн хүрээд ирсэн үү?

Банг: Чамд яг юу болсон юм бэ? Би дуусгаад өгье. Дайраад ир.

Гароу: Та хүчтэй юм уу?

Яншаа: Энэ юун бүдүүлэг жаал вэ? Энэ мууг гаргаад хаях уу?

Банг: Үгүй ээ. Сэрэхээр нь цадтал нь хоол өг. Урсгал усны чулуу бутлах нударга!

Бичиг: Шавийнхаа арыг даах

Back to episodes Go home