Сайтама: Чи өдийг хүртэл нэлээн даварсан. Гэхдээ өнөөдөр чамайг дуусгах болно. Май, май, май. Доогуур өшиглөлтийн дайралт. Миний олсон гацаах дараалсан дайралт.
Кинг: Яана даа. Чи ойлгохгүй байна даа. Жинхэнэ бурхны хөдөлгөөн чинь энэ.
Эм: Үүнийг хүрт! Бөжингийн үсрэлт!
Сайтама: Дахиад нэг!
Эм: Бөжингийн үсрэлт!
Сайтама: Новшийн тоглоом. Ёстой новшийн тоглоом.
Бичиг: Тэр ийм л зүйл хэлж чадав
Сайтама: Юу? Энэ юу вэ?
Кинг: Өө, сүүлийн үед олон баатруудад өгсөн. Туршилтын загвар л бололтой. Нэмэлт хүчний дуудлага болон байршлыг нь харуулдаг зүйл бололтой.
Сайтама: Би аваагүй дээ.
Кинг: Юу? Өө, чамайг иймэрхүү товчлууртай зүйлд муу гэж бодсон байх аа.
Сайтама: Дахиад нэг. Энэ удаа илүү хурдан доогуур өшиглөлт хийгээд ялах болно!
Эр: Мангасын холбооноос зурвас авлаа... Мангасын холбооноос зурвас авлаа...
Эр2: Хэн нэгэн түүнийг эзэмдчихлээ!
Эр3: Төвд байрлах бүх баатруудыг дууд.
Эр4: Байна уу, баруун барилгын уулзалтын 7-р өрөөнөөс ярьж байна.
Эр5: Галлах уу?
Эр: Бууд! Бууд!
Ситч: Хүлээ! Зурвасыг нь сонсъё.
Бичиг: Шударга ёсыг бүрхэх тор
Гиоро: Баатрын холбооны ноёд хатагтай нар аа, танилцахад таатай байна. Би бол мангасын холбооны менежер Гиоро Гиоро. Танай том даргын хүүхэд бидэнд байгаа.
Ситч: Юу хүсэж байгаа юм бэ?
Гиоро: Бидэнд нэг л шаардлага бий. Мангас байлаа гээд дарангуйлуулахыг хүсэхгүй байна. Энэ өдрөөс хойш биднийг зүгээр орхихыг хүсэж байна. Яг одоо бол Z хотын хаягдсан хэсэгт нуугдаж хамтдаа өчүүхэн, үржил шимгүй оршихуйг бий болгодог. Бид гадаад ертөнцөд амьдрах гэх мэт хэт ихэмсэг зүйлийг эрэлхийлдэггүй. Бид энгийн иргэдтэй сөргөлдөцгөөх зүйл дахиж хийхгүй. Хүмүүсийн амьдралд оролцохгүй. Түүний оронд, бидэнд аюулгүй амьдрах газрыг олгооч. Бидний хүсэл бол хүмүүс болон мангасууд хамтдаа дасан зохицож амьдрах нийгмийг бүтээх.
Ситч: Тэгвэл яагаад ингэж сүйтгэл үйлдсэн юм?
Гиоро: Өөрсдийн хүч чадлаа үзүүлснээр, энэ хүсэлт та нарт ч бас ашигтай гэдгийг ойлгуулахыг хүссэн. Хоёр тал үүнээс илүү хохирлоос зайлсхийхийг хүсэх учиртай.
Эр: Гал зогсоох санал уу? Бидний хүлээж байсан зүйл. Ойлголоо. Бид мангасын холбоонд гар хүрэхгүй гэдгээ үүгээр амлая. Та нар барьцааны хүнийг яг одоо сулла. Аюулгүй байдлын мэдрэмжийг хоромхон зуур мэдэр, хортон шавж минь. Үүнээс илүү хүчээ бэхжүүлэхээс чинь өмнө бүгдийг чинь...
Эр2: Яана аа... гар минь халтирчихлаа.
Гиоро: Хөөе, хөөе бид тохиролцсон хэвээр байна шүү, Дестрокролидиум. Болохгүй шүү. Жоохон биеэ барихгүй бол.
Эр: Үхчихлээ.
Ситч: Та нар үнэхээр тохиролцох гэж ирсэн юм уу?
Гиоро: Томчуудыг өдөх нь сонирхолтой. Хүмүүс болон мангасууд зэрэгцэх орших оо? Миний хамгийн шилдэг тоглоом байлаа. Ийм үгэнд итгэнэ гэдэг, бодсоноос илүү тэнэг юм!
Ситч: Барьцааны хүнээр яах гээ вэ? Арай аль хэдийн...
Гиоро: Амьд байгаа. Барьцааны хүн авсан нь хулчгар та нарыг зугтаалгахгүйн тулд. Гурван өдөр өгье. Тэр хооронд баатрын холбооны хамгийн шилдэг хүчнийг бүрдүүлж жаалыг аврах гэж ир. Орочи-самаг оролцуулаад мангасын холбооны гишүүд та нарыг хүлээж байх болно.
Эм: Дэлбэрсэн үү?
Эр: Нэг үлдсэн байна. Баатрууд болоогүй юу?
Эр2: Ярилцаж дууссан уу? Тэгвэл жоохон галзуурч болно биз дээ?
Хар туяа: Саяных ослын дуудлага уу?
Бичиг: S зэрэглэл №11 Супер хайлш Хар туяа
Эр: Өө! Хар туяа! Чамд төвийн хамгаалалтыг даатгасан байсан нь ашгүй дээ.
Ситч: Үгүй ээ, дуусаагүй байна. Саяных зүгээр хүн нь. Жинхэнэ бие нь гарч ирнэ шүү.
Мангас: Хэтэрхий оройтож анзаарлаа. S зэрэглэлийн бие минийх. Юу? Миний төмөр мэт хатуу өрөм түүнийг цоолж чадахгүй байна гэнэ ээ? Энэ чинь зүгээр арьс биз дээ?
Хар туяа: Юу яриад байгаа юм бэ? Миний хатуурсан биеийг төмөр хүртэл дийлэхгүйг бүгд мэднэ шүү дээ.
Эр: Мангасын холбоо өөртөө нэлээн итгэлтэй юм.
Эр2: Яах вэ?
Эр3: Ойлгомжтой шүү дээ. Барьцааны хүнийг аврах нь ойлгомжтой.
Эр4: Занга гэдгийг нь мэдсээр байж S зэрэглэлийн баатрыг явуулах зүгээр юм уу?
Хар туяа: Муу шүү. Холбооны дарга нар мангасаас болж сандралд автсан байна. Энд нэг юм хэлсэн нь дээр. Харцгаа. Ямар байна?
Эр: Юу вэ, Хар туяа-күн?
Хар туяа: Миний булчинг хараад та нар тайвшрав уу?
Эр: Тиймэрхүү л.
Хар туяа: Өөртөө итгэлтэй гэвэл бид ч бас адилхан. Эцэст нь миний гялалзах цаг ирсэн бололтой. Айх ёстой нь дайсан. Ядаж бүх хүчээ гаргаж болохоор дайсан байгаарай.
Мангас: Баатрууд ирэх болов уу?
Мангас2: Өнөөдөр харсан биз дээ? Бид хамаагүй хүчтэй!
Мангас3: Барьцааны хүн авахгүй байсан ч. Бүгд дайраад л дуусах юм биш үү?
Гиоро: Зоригтой байх нь зүгээр л дээ, гэхдээ бодохгүйгээр дайрах нь заавал нэг дутагдалтай байх болно. Баатрын холбоонд ч гэсэн мангас байгаа нь үнэн. Тийм хүмүүсийг зугтаалгах юм бол дараа нь асуудал болно. Тийм болохоор бүгдийг нь нэг дор цуглуулж, бүх хүчээрээ бяцлах болно. Барьцааны хүн бол түүний төлөөх өгөөш. Бүх хүчтэй дайчдаа алдсан холбоог шууд үгүй хийх болно. Эсэргүүцэх чадлаа алдсан хүн төрөлхтөн бидний ялалтыг хүлээж аваад цөхрөлд автах болно. Тэгээд Орочи-сама хаан болж мангасуудаар захирагдах шинэ ертөнц үүсэх болно. Юу болсон бэ? Алга ташилт байхгүй юм уу? Орочи-самад зүтгэхгүй юм уу?
Мангас: Бид баатрын холбоог бяцлах гэж л цугласан. Зүтгэнэ гэж хэн хэлсэн юм?
Мангас2: Хүлээж бай. Яагаад бидний дунд сул дорой нэгэн байна?
Жоом: Хөөе, юу хийгээд байгаа юм?
Гиоро: Байсан юм уу, Жоом оо? Ялагдсан хэр нь буцаж ирсэн юм уу даа?
Жоом: Хүлээж бай! Би хөлөө алдсан төдий. Би тулалдаж чадна. Дараагийн удаа би... Бид чинь нэг тал биз дээ? Алив ээ! Үгүй ээ, болиоч. Болиоч, гуйя.
Мангас: Түүнийг идчихлээ.
Гиоро: Чи ч бас Дү Эс ээ?
Садист: Би бол... бараг гэмтээгүй. Би ялагдаагүй.
Гиоро: Түүний хүч бол хэрэгтэй. Амьд үлдээх үнэ цэн байж магадгүй.
Мангас: Дараагийн удаа гэж байхгүй шүү.
Садист: Новш гэж.
Гиоро: За юу билээ? Асуудалтай хүн байвал тулаан дууссаны дараа Орочи-саматай ярилцаж болно. Хэрвээ түүнийг ялж чадах юм бол шинэ босс төрнө.
Мангас: Сайхан сонсогдож байна.
Мангас2: Ингэхэд, Гиоро Гиоро. Гоүкэцү харагдахгүй байна.
Гиоро: Өө? Нээрээ тэр буцаж ирээгүй байна. Би шалгаад ирье. Гоүкэцү алуулсан гэж үү? Хэнд алуулсан юм бэ? Яах аргагүй миний төлөвлөгөө амархан бүтэхгүй бололтой.
Гароу: Би хаана байна аа? Би хэн нэгэнд ялагдсан юм уу? Одоохондоо нуувч руугаа буцахгүй бол. Тэр чинь? Эргэлзээгүй. А зэрэглэлийн, Үхлийн буу байна. Кингэд ялагдсан гэмтэл арай л хүнд байна. Бие минь хязгаартаа хүрчхэж. Өнөөдөр томоотойхон харъя.
Доктор: Ингээд болох байх. Яаж байна, Жэнос? бүх зүйл асуудалгүй бололтой.
Жэнос: Тийм. Маш их баярлалаа, Күсэно доктор оо. Гэнэт яаруулсанд.
Доктор: Аль болох хурдан урд шугамд гармаар байна гэхээр чинь л. Жоохон өөрчлөлт хийсэн ч гэсэн энэ удаагийн сайжруулалтаар чи баттай хүчтэй болсон байх учиртай.
Жэнос: Ойлголоо. Би дахиж ялагдахгүй ээ.
Доктор: Хэтрүүлж болохгүй шүү. Заримдаа ялагдахад зүгээр шүү дээ. Амьд байгаа цагт л. Өчигдрийн чамайг хараад өөрийнхөө залуу үеийг санасан. Шударга ёсны төлөө юунаас ч айлгүй урагшилж байсан тэр үе. Жэнос... Бодлогогүй зүйл хийх хэрэггүй шүү.
Эр: Нэмэлт! Нэмэлт!
Эр2: Мангасын холбоо гэнэ ээ?
Эр3: Үнэхээр төв байранд нэвтэрсэн юм уу?
Эм: Нэг дарга алуулсан гэнэ.
Эр4: Тэд юм хийж чадахгүй юу?
Эм: Өнөөдөр үүрээр мангасын холбоо гэх байгууллага баатрын холбоотой хүнийг барьцаалж авчээ. Тэд дайсагнасан санаагаа ил тод зарласан.
Дүү: Цохиур ах аа?
Эм: Энэхүү тунхаглалын агуулга нь мангастай холбоотой
Заккас: Баатан болон Мангасын холбоо шууд тулах бололтой.
Яншаа: Дайн уу?
Эм: гамшгийн цаашдын тархалтыг илтгэж байгааг баатрын холбоо анхааруулж байна.
Яншаа: Мангасын холбоог дээ ямар хэрцгий юм.
Лин лин: Ялагдах юм бол бид яах юм бэ?
Заккас: Хэцүү ч гэсэн бид юу ч хийж чадахгүй.
Яншаа: Новш гэж.
Лин лин: Тэд ялж чадна биз дээ? Баатрууд.
Нялх эзэн хаан: Төлөвлөгөөнд оролцохгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Металл хүлэг баатар чи одоогийн нөхцөл байдлыг ойлгож байна уу?
Метал хүлэг баатар: Хэрэв тэд биднийг дайралтад оруулах юм бол энэ нь бидний хохирлыг улам нэмэгдүүлнэ. Нөөцөө хайхрамжгүй золиослох нь утгагүй.
Нялх эзэн хаан: Тийм шалтаг хэлэх цаг биш. Тэд барьцааны хүн авсан.
Метал хүлэг баатар: Тэр бодол чинь байдлыг улам дордуулна гээд байна. Дайсны нуувчийг олсны дараа барьцааны хүнийг аврах төлөвлөгөөг хаяж шууд бөмбөгдөх хэрэгтэй. Би зөвлөлд тийм санал тавьсан ч зөвшөөрөөгүй. Тэд өөрсдийн хүслийг хамгийн түрүүнд бодож байгаа бололтой. Хэрэв тийм бол би энэ удаагийн төлөвлөгөөнд оролцохгүй.
Нялх эзэн хаан: Эхэллээ. Үнэхээр хувиа хичээгч.
Бичиг: Мангас нэвтэрч баатрын холбооны хоёр ажилчин алуулав. Мангасын холбоо дайн зарлав.
Эм: Ард түмэн бидний дараагийн алхмыг ажиглаж байгаа.
Эр: Хэвлэлд гарсан тэрхүү мэдээлэл хэцүү болголоо.
Эр2: Баатрын холбооны бүтэлгүйтлийг мэдсэн учраас илүү шууд арга хэмжээ авах ёстой.
Мангас: Мангасын холбоо юу? Тэднийг хаанаас олж болохыг бичээгүй ч надад нэг санаа байна. Z хотод байгаа. Тэд хувьсгал үйлдэх гэж байгаа.
Мангас2: Энэ бол хүмүүст зориулсан зурвас биш.
Мангас3: Биднийг ч бас дуудаж байна.
Мангас4: Мангасын холбоонд нэгдье.
Бүгд: Баатруудыг алж хаяцгаая.
Сайтама: Өнөөдөр ч бас мангасууд олон байна шүү. Эд надтай уулзахаар ирсэн юм уу? Бас түүнээс илүү, хогийн машин ирэх цаг болчихлоо.
Хүүхэд: Юу? Бидний нууц баазад өөр хүн байна гэнэ ээ?
Хүүхэд2: Тийм ээ, танихгүй ах унтаж байсан.
Хүүхэд3: Үнэхээр үү? Тарэо чи хараад ир.
Тарэо: Юу?
Хүүхэд2: Түүн рүү орилоод хөөчих.
Тарэо: Чадахгүй ээ.
Хүүхэд2: Дуугүй бай, яв.
Тарэо: Өвдөж байна.
Гароу: Халуун буухгүй нь. Ингээд хэдэн өдөр хөдөлж чадахгүй нь. Хэн бэ? Энд юу хийж байгаа юм?
Тарэо: Энэ байшин бол... манай нууц бааз.
Гароу: Өө, чи чинь. Баатрын ном уншиж байсан жаал байна шүү дээ.
Тарэо: Юу? Тэр үеийн ах.
Гароу: Ах гэж дуудахаа боль гэж хэлсэн биз дээ. Яах гэж ирсэн юм?
Тарэо: Өө... Энэ байшингаас гараад өгөөч.
Гароу: Юу? Яагаад чамаар тийм зүйл хэлүүлэх ёстой юм?
Тарэо: Нөгөө... Бусад минь тэгж хэл гэсэн болохоор.
Гароу: Найзууд чинь уу? Татгалзаач дээ тиймэрхүү юмнаас.
Тарэо: Гэхдээ...
Гароу: Уйлахаа боль! Ядаргаатай юм. Санаа зовох хэрэггүй. Би удахгүй өөр газар руу явна. Хэрэв тэгээд ч асуудалтай гэх юм бол, найзуудаа энд аваад ир. Ойлгосон уу, жаал аа?
Тарэо: Ойлголоо.
Гароу: Чамд сайхан зөвлөгөө өгөх үү? Бусдаараа дооглуулахгүй байх арга?
Тарэо: Юу? Тийм ээ. Мэдмээр байна.
Хүүхэд: Тарэо муу золиг удаж байна шүү.
Хүүхэд2: Түүнд ямар нэг зүйл болсон юм болов уу?
Баатар: Ухарч бай, жаал уу даа.
Хүүхэд3: Хөөх! Үхлийн буу байна.
Баатар: Энд аюултай шүү.
Хүүхэд: Смайлман болон Хатгагч бас ирсэн байна.
Хүүхэд2: Гайхалтай. Баатрууд цуглаж.
Баатар2: Баатрын ангууч тэр байшинд байгаа биз дээ?
Баатар: Тийм. Баатрын ангууч Гароу. Өнөөдөр чи бидний ан байх болно.
Хүүхэд: Өршөөгөөрэй... Дотор нь ямар нэг зүйл байгаа юм уу?
Баатар3: Тэр байшин дотор мангас байгаа. Хурдан эндээс яв.
Хүүхэд3: За. Баларлаа. Яах вэ, Тарэог оруулчихсан шүү дээ.
Хүүхэд2: Баатрууд ирчихсэн юм чинь. Зүгээр байлгүй дээ.
Хүүхэд3: Тийм дээ.
Хүүхэд: Тийм.
Гароу: Бусдадаа дооглуулахгүй бас тушаалгуулмааргүй байвал, хүчтэй болоход болно.
Тарэо: Юу?
Гароу: Яаж байна? Сайн зөвлөгөө байгаа биз?
Тарэо: Үгүй ээ, тэр чинь ойлгомжтой.
Гароу: Тийм ээ, ойлгомжтой. Чи ойлгож байгаа юм биш үү? Инээхээр шарх минь өвдөж байна.
Тарэо: Зүгээр үү, ах аа?
Гароу: Санаа зовох хэрэггүй. Чи харь.
Тарэо: За.
Баатар2: Хаалга нээгдэж байна.
Баатар: Сонсоцгоо. Нэг л харагдах юм бол шууд бууд.
Гароу: Бүсэлчхэж. Хүлээ! Сайн зөвлөгөөний хариуд баатрын номоо үзүүл. Байгаа биз дээ?
Тарэо: Байгаа. Яагаад?
Гароу: Хэрэг болоод байна.
Тарэо: За. Болно оо. Май.
Гароу: Энд бүх баатрын мэдээлэл багтсан биз дээ?
Тарэо: Тийм. Гэхдээ яг бүгд биш.
Гароу: Ойлголоо.
Бичиг: А зэрэглэл №8 Үхлийн буу
Бичиг: А зэрэглэл №10 Хатгагч
Гароу: Урд...
Бичиг: В зэрэглэл, №6 Зэрлэг эвэр
Бичиг: А зэрэглэл №27 Смайлман
Гароу: дөрөв. ард нь,
Бичиг: В зэрэглэл №21 Нүдний шилт
Бичиг: А зэрэглэл №36 Гинж мэлхий
Гароу: хоёр.
Бичиг: В зэрэглэл №43 Бам бам
Бичиг: В зэрэглэл №99 Харваач
Гароу: Бас тал бүрд нэг. Нийтдээ найм. Энгийн үед бол амархан. Гэхдээ ийм гэмтэлтэй үед бол... Азаар энэ ном хэрэгтэй мэдээлэлтэй байна.
Тарэо: Ах аа! Гадаа хэн нэгэн байна.
Гароу: Чимээгүй бай. Цаг алга.
Баатар: Гараад ир, баатрын ангууч аа! Чи биднийг мэдэрсэн байх учиртай.
Гароу: Жаал аа, чи хэвтэж бай. За, би гарлаа. Битгий буудаарай. Гуйж байна, энэ байшин руу битгий бууд.
Хатгагч: Бууж өгч байгаа юм уу?
Гароу: Тэнэгт. Та нарыг буулгаж авсныхаа дараа унтах газаргүй болчихвол асуудал үүснэ.
Баатар3: Биднийг агнах аа?
Баатар: Түүнд өдөөгдөх хэрэггүй, Зэрлэг эвэр ээ. Нэлээн хүнд байдалтай байх шив. Бид чамайг амьдаар чинь холбоо руу авч явна. Байцаалт авч чиний зорилго, бас хамтрагчдын чинь тухай мэдээллийг авна.
Гароу: Аргагүй л баатар. Намайг алахгүй байх нь эелдэг юм.
Тарэо: Хөөх! Баатрууд! Бас нэлээн хүчтэй нь.
Гароу: Зүгээр өнгөрөөхгүй шүү. Чиний хариуг барина.
Баатар3: Өөрийгөө мангас гэж дуудсандаа харамсана даа.
Гароу: Та нар ч бас. Баатар гэх цол хэргэм хүнд шүү. Баатрын ан! Та нарыг алаад 100 давна.
Баатар4: Чи энд дуусах болно.
Гароу: Эхлээд чамайг.
Хатгагч: Агаар дээр үү? Гайхалтай.
Гароу: Ойрхон байлаа шүү. Намайг амьд авч явах гэсэн юм шиг санагдсангүй. Суман бороо!
Баатар5: Бараг чимээгүй байх ёстой миний дайралтыг.
Гароу: Хортой сум байна. Номыг уншсан нь ашгүй дээ.
Тарэо: Яагаад ахыг баатрууд хөөж байгаа юм?
Мэлхий: Ийм нөхцөл байдалд хүртэл ухрахгүй байна гэдэг... Баатрын ангууч зүгээр нэг тэнэг юм уу?
Нүдний шилт: Гинж мэлхий-сан, Майктай Мастер болон Металл Цохиур хүнд гэмтсэн. Бүгдээрээ ярилцсан зүйлийг мартаж болохгүй шүү.
Мэлхий: Хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Ойлголоо. Түүнд зөөлөн хандахгүй.
Смайлман: Аргагүй л Мөнгөн Соёон шилдэг шавь.
Мэлхий: Жирийн нэг тэнэг биш. Үнэхээр хурц мэдрэмжтэй юм.
Гароу: Дундын зайнаас Гинж Мэлхий болон Смайлман дайрна.
Харваач: За, онолоо.
Гароу: Хэт холдох юм бол Харваач болон Бам бам галлана. Цэвэрлэгээг нь Үхлийн буу юу? Тэгээд тэр түрүүнээс хойш юу хийгээд байгаа юм?
Нүдний шилт: Харваач аа.
Харваач: Баярлалаа.
Гароу: Дэмжигч үү? Надаас зайгаа барьж байсан нь аргагүй юм. Тэгвэл... Чамайг бамбай болгох болно. Зугтаалгахгүй шүү. Новш. Үүнээс илүү нээлттэй байх юм бол дахиад ардаасаа буудуулна. Муу новш.
Нүдний шилт: Чамайг зугтсан үед хөөх нь миний ажил. Тэсвэр болон эсэргүүцлээрээ ялагдах бодол алга. Гэмтэл дээрээ хордсон. Чи удаан тэсэхгүй. Гэхдээ ойрын тулаан бол тэдний ажил.
Гароу: Тэднээс зугтаж чадах хүч үлдээгүй байна. Одоогийн байдалд бол бүх сум, бусад зэвсгүүдээс нь бултаж чадлаа юу?
Баатар: Бууж өгөх бол энэ сүүлийн боломж чинь шүү, Гароу!
Бичиг: Тус тусын бахархал
Back to episodes Go home