One Punch S2 9

Сайтама: Тусламж дуудах хоолойг чинь сонссон шүү, Сүйрюү. Ганцаараа сайн тэмцлээ. Үлдсэнийг нь надад даатга.

Сүйрюү: Тэр толгой чинь...

Бакүзан: Баатар уу? Баатар юм уу? Өөрийгөө нэр хүндтэй болгохын тулд гарч ирж байгаа сул дорой юу?

Бичиг: Хамгийн хүчтэй хүний зовлон

Бакүзан: Битгий инээлгэ. Өөрийнхөө хүчийг мэдэхгүй муу хог. Чи бол... Чи...

Сайтама: Хүлээ, хэн бэ? Уулзаж байсан билүү?

Бакүзан: Чимээгүй! Энэ удаа Мангас болсон Бакүзан-сама чамайг үхлийн цохилтоор нүдэх болно. Харанхуй тамын онцгой урлаг: Чөтгөрийн өшиглөлт.

Сайтама: Та нар ч бас уу?

Бакүзан: Унаагүй чинь муугүй л юм. Гэхдээ чи төсөөлшгүй хүчний ялгаагаа ойлгосон байлгүй. Баавгай алах өшиглөлт.

Сүйрюү: Гэмтсэн тэднийг хамгаалж байна уу? Эхлээд өөрийгөө хамгаал.

Бакүзан: Аллагын цохилт! Тулааныхаа үеийн уучлалтыг ирэх боломж одоо л олдоно шүү. Уйтгартай юм. Цочирдчихсон уу? Дуусгах цаг боллоо. Хажууд байгаа хогууд чинь ч бас явах газаргүй. Там авчрагч гарын цохилт.

Сайтама: Нэмэргүй нь, санадаггүй ээ. Энэ одоо хэн байсан юм? За яах вэ. Чи ч ёстой зовлоо шүү. Эцэст нь ялсан байтал. Мангасыг ялчихсан юм чинь дараа хичээгээрэй.

Сүйрюү: За. Аварсанд баярлалаа. Чи яг хэн юм бэ?

Сайтама: Би бол Сайтама. Баатар.

Сүйрюү: Сайтама? Тэгвэл нэрээ нууцалж тэмцээнд орсон юм уу?

Сайтама: Өө баларлаа.

Сүйрюү: Чи яг яах гэж? Баатрын холбооны төлөвлөгөө байсан юм уу?

Сайтама: Үгүй ээ. Тулааны урлагийг харахыг хүссэн юм. Бас шагналын мөнгийг авах гэж. Сүүлийн үед баатрын ангууч гэх залуу гадуур явах болсон. Түүнийг тулааны урлагийн мастер гэсэн, тийм болохоор сонирхсон юм.

Сүйрюү: Ойлголоо. Түүний эсрэг арга хэмжээ авах гэж үү?

Сайтама: Яг ч тэгж хэлэхгүй. Зүгээр тасалбар гарт орж ирсэн болохоор л. Бүр ерөнхийдөө... Уйдсан болохоор.

Сүйрюү: Уйдсан юм уу? Гэхдээ чиний ачаар миний амь аврагдлаа.

Сайтама: Эрт ирээгүйд уучлаарай.

Сүйрюү: Сайтама-күн. Гадагшаа гараагүйн дээр байх. Мангасын холбоо гэх байгууллагын мангасууд гадуур байгаа бололтой.

Сайтама: Нээрээ юу?

Сүйрюү: Тийм. Тэд хүнийг мангас болгож чадна. Сая чиний ялсан Бакүзан ч бас тэдний нэг. Хоёр дахь тулааны чинь?

Сайтама: Саяных тэр байсан юм уу? Би цохисон хүн бүрээ санахгүй л дээ.

Сүйрюү: Юу ч гэсэн одоо аюултай. Томоотой сууж байсан нь дээр. Ойрхон Гоүкэцү байгаа байх.

Сайтама: Гоүкэцү?

Сүйрюү: Тийм. Зайлсхийх ёстой өөр нэг мангас. Би хүртэл ямар ч нөлөө үзүүлж чадаагүй. Тэр хүч чадал бол хууль бус.

Жэнос: Засвараа дуусгаад хурдан буцахгүй бол. Гэнэт дайруулсан ч намайг ганц цохилтоор буулгаж авах мангас. Тэрийг зүгээр орхиж болохгүй. S зэрэглэлийн баатруудыг цуглуулж Сайтама багшийн хүчийг авч, хамтдаа дайрна.

Сайтама: Тийм хүчтэй юм уу?

Сүйрюү: Хамгийн нарийн бэлтгэлтэй байсан ч гэсэн түүнийг ялж чадах болов уу даа?

Сайтама: Ойлголоо. Тэгээд тэр мангас хаашаа явсан юм?

Сүйрюү: Юу? Тийшээ л дээ...

Сайтама: Өө... Саяны чанга чимээ тэр үеийнх юм уу? Би шалгаад ирье.

Сүйрюү: Юу? Болохгүй ээ. Сонсоогүй юм уу? Би чамд анхааруулсан.

Сайтама: Сонссон л доо. Тэгээд?

Сүйрюү: Чи ойлгохгүй байна. Тэрээр нэгэн цагт тулааны шилдэг мастер байсан. Жирийн нэг тулаанч биш! Чи баттай алуулна.

Сайтама: Тулааны урлагийн мастер уу? Төгс. Дажгүй тулаан болж болох юм. Хөөе. Чи гэмтсэн биз дээ? Хүчлэх хэрэггүй.

Сүйрюү: Тавихгүй ээ. Амийг минь аварсан хүнийг үхэл рүү нь явуулж чадахгүй. Зогсоож чадсангүй. Эцэст нь жинхэнэ баатрыг харсан байтал. Тэр энд үхэх ёсгүй. Илүү олон хүнийг аврах ёстой байсан.

Сайтама: Өө ингэхэд, хэлэхээ мартсан зүйл байна. Худлаа хэлж тэмцээнд орсныг минь... Нууцалж болох уу?

Сүйрюү: Гоүкэцү хүчтэй байсан уу? Нэг л цохилтоор ялсан болохоор бусадтай нь харьцуулж чадахгүй. Нэг зүйл асууя.

Сайтама: Юу?

Сүйрюү: Айдсаа давж чадах эсэхийг мэдэхгүй, гэхдээ оролдож үзмээр байна. Би баатар болж чадах болов уу?

Сайтама: Мэдэхгүй ээ.

Сүйрюү: Юу?

Сайтама: Гэхдээ байна аа... Би болсон юм бол хэн ч чадна биз дээ? Эхэндээ айх нь ойлгомжтой зүйл. Би хэт хүчтэй болохоосоо өмнө тийм л байсан.

Сүйрюү: Хэт хүчтэй болсон баатар уу? Муугүй л сонсогдож байна. Өөр нэг асуулт асууж болох уу, Сайтама-күн?

Сайтама: За.

Сүйрюү: Чиний шавь болж болох уу?

Сайтама: Яасан ч үгүй.

Пури: Новш гэж... Бие нь үзүүртэй болохоор сайн тулалдаж чадахгүй нь. Яаж тулалдах вэ?

Эр: Хоригдол оо! Гараа ашиглах хэрэггүй.

Эр2: Бөмбөг болон гинжээ ашигла.

Эр3: Гинжээрээ цохь.

Пури: Дэмжиж өгсөнд баярлалаа, залуус аа. Дараа нь би талархлын үнсэлтээ өгөх учраас дээвэр дээрээ байж байгаарай.

Эр: Бүтэхгүй нь, бидний хоолой хүрэхгүй нь.

Эр2: Гэхдээ яагаад шалдан тулалдах хэрэгтэй юм бэ?

Пури: Өөрсдийнхөө аюулгүй байдлыг бодохгүй намайг дэмжих залуус... Тэр хайрыг чинь дэмийг үрэхгүй ээ. Өө! Хайр! Тийм ээ. Ойлголоо. Гүн хайраар өвдөлтийг хүлээж авах юм бол... ...айх зүйл үлдэхгүй. Сахиусан тэнгэрийн тэврэлт.

Эр: Бидэн рүү ширтээд байна... цусаар дүүрэн байж.

Пури: Байна уу? Пури Пури хоригдол байна. Юу? Миний сайхан гэрийн хонгоруудыг минь аваад явсан гэнэ ээ? Тэр мангас одоо хаана байна?

Сайтама: Байхгүй болсон?

Эр: Тийм. 30 минутын өмнө бүгд хамтдаа явсан.

Сайтама: Бүгд нэг дор гарч ирээд бүгд нэг дор алга болсон уу? Тэдний зорилго юу юм? Новш гэж. Ийм том сүйрлийг зүгээр өнгөрөөх гэж дээ? Өөр бусад баатрууд гадаа тулалдаж байсан байтал. Би юу хийж байсан юм бэ? Мангасыг ялж чадахгүй бол өөрийгөө баатар гэж дуудаж чадахгүй. Хүлээ... Хэн нэгнээр баатар гэж дуудуулахын тулд би мангастай тулалдаагүй. Чухал нэг зүйлээ мартсан юм шиг санагдаж байна. Миний баатар болсон шалтгаан... Өөрөө хүсэж л анх эхэлсэн. Гэхдээ холбоонд нэгдсэнээс хойш уйдсан хэвээр л байсан. Тэр баатрын ангууч миний сонирхлыг татсан. Тийм болохоор тулааны урлагийн тэмцээнд орсон. Гэхдээ... Сүйрюү болон бусад нь бас тулааны урлагийн мастер мангастай тулалдсан ч. Юу ч мэдрээгүй. Юу ч олж авч чадаагүй.

Кинг: Сайтама?

Сайтама: Кинг? Чи гарах зүгээр юм уу?

Кинг: Тийм, анхааруулгыг сонссон ч чимээгүй болсон байсан. Яагаад гутарсан царай гаргаад байгаа юм?

Сайтама: Нөгөө... Олон зүйл бодсон юм.

Кинг: Ойлголоо. Залуу юм байж бууж өгөх хэрэггүй шүү.

Сайтама: Кинг...

Кинг: Бас буцаад ургаж магадгүй. Бас эмчилгээ...

Сайтама: Хүлээ, хүлээ. Тийм зүйлийн талаар яриагүй байна. Илүү том зүйл.

Кинг: Чам шиг биш байна шүү. Үргэлж хүчтэй байдаг Сайтама.

Сайтама: Би үүнээс илүү хүчтэй болж чадахгүй.

Кинг: Юу?

Сайтама: Би хэтэрхий хүчтэй болчихсон. Хэнтэй ч тулалдсан юу ч мэдрэхгүй байна. Юу ч олж чадахгүй. Өөр нэгнээс сурах зүйл юу ч алга.

Кинг: Гэхдээ тийм их хүчтэй байна гэдэг чинь гайхалтай биш гэж үү?

Сайтама: Кинг... Өсөх боломж үлдээгүй байна гэдэг өөрийнхөө өсөлтийг хүлээх догдлол байхгүй болно гэсэн үг. Хэдэн ч мангасыг ялж байсан, би сэтгэлийн гүндээ уйдсан хэвээр. Баатар ийм ганцаардмал гэж бодсонгүй.

Кинг: Сайтама ганцаардаж байгаа юм уу?

Сайтама: Тийм бололтой.

Кинг: Өртөөний хажуухан бүжгийн дугуйлан бий.

Сайтама: Яагаад?

Кинг: Ганцаардаж байвал найзтай бол.

Сайтама: Үгүй ээ, тийм юм биш.

Кинг: Тэгвэл юу юм?

Сайтама: Тайлбарлахад хэцүү... Сонирхохгүй байна, бас сүүлийн үед тийм завтай байхгүй байгаа.

Кинг: Тэгвэл байдал намдахаар аялалд явбал яаж байна?

Сайтама: Аялал? Хмм... Явмаар байгаа газар бол алга...

Кинг: Яана даа... Уйдсан гэсэн байж ямар ч зүйл хийхгүй сорилт ч авахгүй. Би ч бас тийм үетэй байсан. Сонсож бай, Сайтама. Амьдрал бол хаашаа ч хүрэхгүй аялал. Хэрэв шинэ дүр зургийг хармаар байгаа бол өөрөө олж очих ёстой.

Сайтама: Чи өмнө нь аялалд гарч байсан юм уу?

Кинг: Сайтама, хүчтэй болчхоод зорилгодоо хүрсэн гээд буруугаар ойлгоод байна. Баатрын зам тийм амархан биш байх шүү.

Сайтама: Чи хүнд ингэж хэлэхээр баатар хийгээгүй юм байж.

Кинг: Тулаанаас сэтгэл ханамж хүсэх нь анхнаасаа буруу. Агуу зоригтойгоор тэмцэж хэн нэгний төлөө хөдлөх нь, баатрын оршин буй нь шалтгаан болж байгаа биз дээ?

Сайтама: Энэ үнэний ортой юм яриад байна уу?!

Кинг: Ингэж хэлэх юм бол Сайтама хамгийн төгс баатар болох арай болоогүй байна.

Сайтама: Тийм шүү.

Кинг: Өөрөөр хэлбэл туйлыг эрэлхийлэх нь хэвээр. Чамд хэрэгжээгүй асар их боломж байсаар байх ёстой. Тийм бол, өөрийнхөө хязгаартаа хүрсэн гэдэг чинь хэтэрхий бардам мэт сонсогдохгүй байна уу?

Сайтама: Кинг...

Кинг: Төгс баатар болоход юу хэрэгтэй вэ? Шударга ёсны няцашгүй сэтгэл үү? Тулааны эр зориг? Ямар нэгэн бэрхшээлийг даван туулах зориг? Энэ асуултын хариултыг олох хүртэл, уйдаж байх цаг байхгүй байх ёстой. Ядаж л би тэгж боддог. Манга дээр ч бас тэгж бичсэн байсан.

Сайтама: Гайхалтай юм чи. Төгс баатар уу? Түүний утгыг нь бодож үзэх үү? Намайг илүү уйдаах байх даа.

Кинг: Тэгж их уйдаад байгаа юм бол манайд очиж тоглох уу?

Сайтама: Үгүй ээ, одоо бол тэгэх бодол алга. Юу ч хийсэн юу ч өөрчлөгдөхгүй.

Кинг: За боломж олдсон юм чинь тоглоё доо. Хааяа нэг ялагдсан нь дээр биз дээ? Би чамайг ялъя.

Сайтама: Намайг өдөж чадахгүй шүү. Угаасаа тоглоомд ялагдсан гээд би уурлахгүй. Миний сэтгэл хөдлөл тийм амар биш.

Кинг: Тийм үү? Ойлголоо. Юу гээч, би чамд давуу эрх олгож гарынхаа нэг л хуруугаар тоглоё.

Сайтама: Хэллээ дээ. Энэ удаа чамайг ална даа.

Гароу: Түүнд ялагдана гэж бодсонгүй. Хурд болон хүч нь миний төсөөлснөөс илүү байсан. Зугтаж чадсан нь л азтай байлаа. Дөрвөн хөлтэй тулаанчийн эсрэг тулааны урлаг зориулагдаагүй. Сайн зүйл сурч авлаа. Үнэхээр хөгжилтэй байна. Би илүү хүчтэй болж чадна. Юу? Тэр чинь... Тийм ээ, мөн. Өөр боломж олдохгүй. Бие минь хөдөлнө, бас өвдөлт ч мэдрэхгүй байна. Харин ч хүчээр цалгиж байна. Кинг, чамайг агнах болно. Тэр яаж хөдлөх бол? Уншлаа. Бэлд!

Кинг: Юу?

Сайтама: Сая чам руу дайрсан нөхрийг таних уу?

Кинг: Мэдэхгүй ээ.

Сайтама: Мангасууд ч гэлтгүй тийм хүмүүс хүртэл үү? Хэзээ дуусах юм бэ? Ингэхэд чи юу болж байгааг сонссон уу?

Кинг: Үгүй.

Сайтама: Би бас сайн мэдэхгүй ч, хаа сайгүй мангасууд гарч ирж, өөрийгөө мангас гэж дуудах баатрын ангууч байгаа гэсэн. Нэлээн олон зүйл болж байгаа.

Кинг: Тийм гэж үү?

Сайтама: Баатрын ангууч миний сонирхлыг жоохон татсан.

Кинг: Тийм үү?

Сайтама: Өмнө нь өөрийгөө мангас гэж дуудах хүн байгаагүй. Би өөрийгөө баатар гэж дуудаад явж байх үеийг санагдуулсан. Тийм болохоор жоохон хүлээж байна. Магадгүй надаас илүү хүчтэй байж магадгүй.

Кинг: Ойлголоо. Хурдан таараасай даа.

Соник: Гараад ир. Чи хэн... Хоёр байна. Над руу дайрна гэдэг чинь, үхэхэд бэлэн гэсэн үг биз дээ?

Эр: Дайрсан? Муухай юм бэ.

Эр2: Тийм биз дээ, Эцсийн 44 хүний сүүлчийн амьд үлдсэн гишүүн болох Дууны хурд Соник.

Соник: Тосгоны хүмүүс үү?

Эр2: Бид бол алтан 37-ын нэг. Би бол Хурдан салхи.

Эр: Тамын гал.

Соник: Надаар яах гээ вэ?

Эр2: Чамайг элсүүлэхээр ирлээ. Бидэнтэй цуг том зүйл хийх үү?

Соник: Том зүйл?

Эр2: Тийм ээ. Бид энэ гарагийн удирдагч болно хүн төрөлхтнийг давж гарсан мангасуудын хувиар.

Эр: Мангасууд л цуглах Мангасын холбоо гэх зүйл бий. Бид бол түүний гишүүд. Одоо дэлхийг бид өөрчлөх гэж байна.

Соник: Тэнэг зүйл шиг л сонсогдож байна. Бас би яагаад орох юм?

Эр2: Гялалзсан Флашийг баттай буулгаж авмаар байна. Туслаач.

Соник: Хөх инээд хүргэчихлээ. Надад тийм тоглоом тоглох зав цаг ч байхгүй. Алга бол, үхмээргүй байгаа бол шүү дээ.

Эр2: Жоохон харуулъя.

Эр: Мангасын холбоо гэж хэлсэн биз дээ? Бид ч бас...

Эр2: ...мангасууд. Чи мангас болох л төдий.

Эр: Энэ нь аливаа сайжруулагч эм, суулгацаас хамаагүй дээр.

Эр2: Хүчтэй болох тухай бодол чиний сонирхлыг татаж байна уу? Энэ бол мангасын эс. Үүнийг идэхэд л болно. Чамд үүнийг үлдээе. Мангасын холбоонд хүлээж байя.

Соник: Энэ байдлаараа яаж ч бэлтгэл хийсэн түүнийг давах дүр зураг орж ирэхгүй байна. Гэхдээ ямар ч үнээр хамаагүй Сайтамаг ялмаар байна. Түүний тулд бол... ...хүн байхаа больж ч болно. Түүнд ялагдсанаас хойш би үхсэнтэй адил л байгаа. Бас хүний амьдралд наалдаад байх зүйл байхгүй. Сайтама... Би мангас болохоор шийдлээ.

Эм: Мангасууд зарим хэсэгт байсан хэвээр. Одоохондоо бид нүүлгэн шилжүүлэх тушаалыг цуцлах боломжгүй байна.

Эр: Урт өдөр байлаа шүү.

Эм: Хамгийн аймшигтай нь Маршалл Горилл. Өөрийнхөө аюулын түвшинг чөтгөр болгох хүртэл А зэрэглэлүүдтэй тулалдсаар байх болно гэж зарласан.

Эр: W хот уу? Ойр хавийн баатруудыг цуглуулаад хотыг бүсэл.

Зомби: Хэрэггүй ээ. Хэдэн ч олон хогийг цуглуулсан дэмий цагаа үрсэн хэрэг болно.

Эр: Зомби хүн?

Бичиг: S зэрэглэл, №8 Зомби хүн

Зомби: Эндхийг надад даатга.

Эр: Ойлголоо.

Зомби: За тэгэхээр...

Горил: Хөөе! Баатрууд ерөөсөө харагдахгүй байна.

Зомби: Хэрэв миний зөв бол... Энэ удаагийн дайралтыг ардаас нь удирдаж байгаа зүйл бол тэр байгууллага... Тэр ер анхаарахгүй байна. Магадгүй түүнийг нуувч хүртэл нь дагасан нь дээр байх.

Горил: Юу? Нэлээн хүчтэй хүн байх шиг.

Зомби: Баларлаа. Энгийн иргэн рүү дайрах нь.

Горил: Чи мэргэжлийн баатар уу?

Эр: Юу?

Горил: Горилл байна шдээ.

Эр: Чи ч бас горилл юм биш үү?

Горил: Чи юу юм? Чөлөөт мангас уу?

Эр: Чөлөөт мангас гэж юу юм? Би зүгээр дэлгүүр хэсэж явна.

Горил: Дэлгүүр гэнэ ээ? Мангас юм байж хүний ертөнцөд уусах юм уу? Горилл мангасуудыг гутааж байна.

Эр: Гэнэт тэгж хэлүүлэхээр чинь...

Горил: Дайсан болох боломжтой амьтан юм бол энд үх.

Эр: Асуудлаа өөр газар очиж шийд.

Зомби: Байг өөрчиллөө, түүнийг дагах болно.

Бомб: Эцэст нь, өдөржин мангас алсаар байгаад дууслаа. Энэ бол чиний ажил л даа. Хөөе, Банг... Арай Гароу энэ үймээн дунд мангас эсвэл баатарт ялагдсан болов уу?

Банг: Тэгж бодохгүй байна, ах аа. Би түүнийг тийм сул дорой болгож бэлтгээгүй. Тийм болохоор л хариуцлагыг нь хүлээж би ялах ёстой. Гароу... Мангас болох үгний утгыг мэдэж байна уу? Өөр хүнд алуулах юм бол, ядаж өөрийн гараар.

Бомб: Нар жаргах нь...

Эр: Драйв хүлэг баатраас чухал мэдээлэл олж авлаа. Өнөөдрийн дайсантай холбоотой мэдээлэл. Тэд өөрсдийгөө мангасын холбоо гэж байгаа. Зорилго нь баттай биш ч, баатрын холбоог дайснаа болгож хүмүүсийг мангас болгох аргатай бололтой. Тэдний удирдагч бол мангасын хаан Орочи. Тэдний нуувчийн байршлын талаарх мэдээллийг ч бас авсан. Байршил нь Z хотын хаягдсан дүүрэг.

Эр2: Мангасуудад булаагдсан газар уу?

Эр3: Гэхдээ тэд даргын хүүг хулгайлсан гэдэг... Яах аргагүй тохиролцох бодолтой байгаа юу?

Эр4: Тийм ээ. Бидэнд юу ч хийх хэрэггүй гэж хэлж байгаатай адил. Өөрсдийн хүчирхийллээс зайлсхийнэ гэж бодоо биз?

Эр3: Хэрэв сүнстэй хотын мангасууд хамтарсан бол утга учиртай болно.

Ситч: Тийм бол энэ удаагийн бослого тэдний эсэргүүцлийн жагсаал мэт болно. Эдгээр мангасууд бүлэг болж ажиллах оюун ухаантай. Тэд манайд хандах магадлал маш өндөр.

Эр: Энэ бидний боломж байж болох юм. Ямар нэгэн заль мэх бодож, дараа нь тэдгээрийг үгүй хийе.

Эм: Эхлээд тэдний яриаг сонсъё. Бидний гол зорилго бол барьцаалагдсан хүмүүсийг аврах явдал.

Эр2: Тийм ээ. Эрхэм зөвлөх Наринки бол манай шилдэг хандивлагчдын нэг юм. Хүүд нь ямар нэг зүйл болох юм бол биднээс сална. Ямар ч үнээр хамаагүй аварцгаая.

Эр: Мангасын холбооноос зурвас хүлээж авлаа.

Ситч: Ямар...

Эр: Мангасын холбооноос зурвас хүлээж авлаа.

Эр2: Хөөе.

Эр3: Тэр нэг л хачин байна.

Эр: Мангасын холбооноос зурвас хүлээж авлаа. Мангасын холбооноос зурвас хүлээж авлаа. Мангасын холбооноос зурвас хүлээж авлаа.

Соник: Үүнийг болгох нь зүгээр байсан биз дээ? Угаасаа ийм зүйлийг түүхийгээр нь идэх нь тэнэг хэрэг. Тэгж их бодохоо болъё. Өөрийгөө бэлдээд хүлээж бай... Сайтама!

Бичиг: Үүний дараа Соникийн гэдэс маш хүндээр өвдсөн

Бичиг: Шударга ёсыг бүрхэх тор

Back to episodes Go home