One Punch S2 7

Гиоро: Баатрын холбоо маш их хэмжээний хохирол амссан, бас манай агуу зэвсгүүд хүртэл хөдлөөгүй байгаа. Мангасын холбоо баттай ялалт байгуулна, Мангасын хаан Орочи-сама. За, тэгэхээр энэ замбараагүй байдал дунд баатрын холбоо яаж хөдлөх бол?

Яншаа: Чаранко. Би чамд жинхэнэ тулааны урлагийн сэтгэл зүрхийг шингээж өгөх болно. Хүрээд ир.

Хөтлөгч: Чаранко оролцогч нэг дайралтаар дуусгалаа. Ингээд манай шилдэг дөрөв цугларлаа. Хэн нь ялалтыг гартаа авах бол?

Бичиг: S зэрэглэлийн баатрууд

Сайтама: Хөөх. Үүнийг өмсөөд байхаар толгой загатнах юм.

Яншаа: Хөөе, чиний ээлж боллоо. Юу? Яагаад толгойгоо барьж байгаа юм? Сандраа юу?

Сайтама: Өө, тийм.

Яншаа: Чамтай тулалдах тулаан дээрээ би анхаарлаа бууруулаагүй байсан бол одоо би толгойгоо бариад чичирч байх байсан биз! Саяхан чиний шөвгийн дөрвийн тулаан гайхалтай байсан шүү. Сүйрюү ч бас нэг өшиглөлтөөр ялсан бололтой. Гэхдээ чиний өрсөлдөгч нэлээн аюултай. Би түүнийг л тэмцээний гэнэтийн оролцогч гэж бодож байна. Болгоомжтой байгаарай, Чаранко.

Сайтама: Нэг л сайн сэнпай шиг аашлаад эхэллээ. Би уг нь өөр хүн юм сан.

Гароу: Хоточ нохой...

Бичиг: S зэрэглэл, №12 Хоточ нохой

Гароу: очлоо шүү. Зөвхөн чи бид хоёр.

Эр: Ноцтой байдал. Хоточ нохойн талбай руу мангасууд дайрч байна.

Эр2: Юу?

Эр3: Бусад хотуудад ч бас олон мангасуудын дайралт болж байна.

Мангас: Үдэшлэгээ эхэлцгээе.

Нохой: Боль. Баатруудыг сулла. Нохой хүн би чамтай тулалдах болно. Чиний хор чинь иймхэн юм уу?

Могой: Чи амьд зүйл биш биз дээ?

Нохой: Мэдэгдсэн үү? Өөрийгөө устгах!

Могой: Нисгэгч нь өөр газар байх ёстой.

Эр: Y хотын хорын ерөндөг болоогүй юу?

Эр2: Хараахан мэдээ ирээгүй байна.

Эр: Новш гэж.

Эр3: Зүгээр дээ. Тэд хөдөлж эхэлсэн.

Мангас: Юу? Юу?

Бичиг: S зэрэглэл, №9 Драйв хүлэг баатар

Драйв: Мангасууд ар араасаа гарч ирж байна. Харин баатрын холбоо мэдээлэлгүй. Сонго. Миний тактикийн өөрчлөлтүүд чамайг тэвчиж чадахааргүй үхэлд хүргэнэ, эсвэл мэдэж байгаа бүх мэдээлээ хэлээд амар үхэх үү?

Маск: Миний тоглолтод саад боллоо доо. Үхэж түүнийхээ хариуг ав.

Могой: Олчихлоо.

Бичиг: S зэрэглэл, №5 Нялх эзэн хаан

Могой: Роботыг удирдаж байгаа нь чи биз дээ?

Нялх эзэн хаан: Хорыг анализ хийж дууслаа. Цүнх минь байсан бол...

Бичиг: S зэрэглэл, №10 Гахай бурхан

Нялх эзэн хаан: Гахай бурхан.

Гахай: Дэлбэрэлтийг сонсоод туслахаар ирлээ.

Могой: Саад болсон хүн үх.

Нялх эзэн хаан: Үгүй ээ! Тэр хортой. Би чамайг аваръя. Гахай бурхан! Хор...

Гахай: Асуудалгүй ээ. Амттай байна. Цадлаа.

Эр: Нялх эзэн хаанаас хорийн ерөндгийн мэдээлэл ирлээ.

Эр2: Сайн байна. Ингээд хорыг эмчилж чадах нь.

Эр3: Аргагүй л S зэрэглэлийн баатрууд.

Хөтлөгч: За ингээд хоёр дахь шөвгийн дөрвийн тулаан. Үүнийг бол заавал харах учиртай. Цөхрөлтгүй довтолгоонууд нь өрсөлдөгчөө устгасан Чозэ, нэг л цохилтоор энэ хүртэл ирсэн Чаранкогийн эсрэг.

Чозэ: Нэг дайралтаар буулгаж авах чинь амархан. Би өөрийн хязгааргүй давуу байдлаа харуулахын тулд өрсөлдөгчдөө өөрийн хэмнэлээр устгадаг! Би сонгогдсон хүмүүсийн удамшлаас гаралтай. Миний өвөг дээдэс үеийн үед зөвхөн дээд зэргийн гентэй хүмүүсээр үржсэн. Би бол тэдний оргил, генетикийн шилдэг бүтээл! Би энгийн хүнийг бүрмөсөн давсан төрөл юм. Энэ тулаанаар тэр хүчийгээ үзүүлж, эцэст нь дэлхийг удирдах болно.

Сайтама: Олон үгтэй юм аа. Генетикийн хувьд өөрчлөгдсөн эрдэнэ шиш шиг зүйл юм уу?

Чозэ: Чамайг ална. Нүд чинь нулимсаар дүүрч, өвдсөнөөс болж ярих амийг чинь харахаас хүлээж тэсэхгүй нь.

Эр: Эхэл!

Хөтлөгч: Дахиад л нэг цохилтоор. Чаранко шалбархай ч авалгүй шигшээд шалгарлаа.

Сайтама: Тэмцээн дуусах нь уу даа?

Хөтлөгч: Хүч нь мэдэгдэхгүй Чаранко.

Эр: I хотын А зэрэглэлийн баатруудтай холбоо тасарлаа.

Эр2: Ойлголоо. S зэрэглэлийн...

Баатар: Хүлээ. Би нуранги дунд нуугдаад, нэмэлт хүч ирэхийг хүлээж байсан. А зэрэглэлийн баатрууд ингэж олуулаа цугласан. Эндхийг бидэнд даатга.

Флаш: Үгүй ээ. Бүтэхгүй. Дайсантай хангалтгүй хүчээр тулалдах нь зөвхөн өөртөө учруулсан хохирлыг нэмэгдүүлдэг.

Бичиг: S зэрэглэл №13 Гялалзсан Флаш

Баатар: Хангалтгүй хүч гэнэ ээ?

Флаш: Амаа татаад хар.

Баатар: Энэ S зэрэглэл?

Баатар2: Илүү хохирол учруулаад байгаа юм биш үү? Үйлчилсэн үү?

Баатар: Шарх л нээсэн төдий.

Флаш: Миний онцгой дайралтыг хүлээж ав.

Баатар: Тэр чинь... Аймшигт Тацүмаки.

Тацүмаки: Хөөе та нар. Хүн дутаад байгаа үед ийм газар сэлгүүцээд байгаа юм уу?

Баатар2: Бид энэ наймалжтай уг нь тулалдаж...

Тацүмаки: Ялангуяа чи. "Гялалзсан Флаш" байх аа? S зэрэглэл юм бол сайн ажиллаач. Хэрэгцээгүй амьтан.

Флаш: Миний олзыг булаасан тэнэг эмэгтэй юу хэлээд байгаа юм? Арай надаас илүү хүчтэй гэх гээ юу?

Баатар3: Чамайг сонсчихвол яах юм бэ? Өөрсдийнхөө асуудалд биднийг хутгах хэрэггүй.

Флаш: Хэрэггүй юм хийгээд л.

Баатар: Юу ч хийж чадсангүй...

Гароу: Яах аргагүй S зэрэглэлийн баатрууд асуудалтай юм.

Орочи: Асуудалгүй ээ. Мангасыг бол хэдийг ч хамаагүй бүтээж чадна.

Самурай: Ингээд та нарыг нэг л шалтгаанаар цуглуулсан. Баатрын ангууч Гароутой холбоотой. Мөнгөн соёо түүнийг одоо хөөж байгаа. Гэвч, Мөнгөн соёо Гароуд ялагдаж магадгүй. Мөнгөн Соёоны чадвар яахын аргагүй маш сайн. Гэхдээ өрсөлдөгч нь өмнөх шавь нь. Түүнд зөөлөн хандаж магадгүй. Тийм болохоор, Илдийн ариун холбоо бид түүнийг олоод алах болно. Хайхын тулд хүмүүс хэрэгтэй. Хүчээ зээлүүлээч. Хамгийн хүчтэй сэлэмчид болох өөрсдийн хүчээ.

Эр: Чи ингэж хэлж байхыг бодоход нэлээн хүчтэй бололтой. Ойлголоо. Би шавь нараа явуулъя.

Самурай: Амахарэ...

Эр2: Биднээс асуусан нь зөв.

Самурай: Занбай...

Эр3: Аль хэдийн зохицуулсан гээд бод.

Самурай: Ничирин... Бүгдэд нь баярлалаа. Энэ ачийг заавал...

Эр4: Илдийн ариун холбоо хэзээ ийм болчхоо вэ?

Самурай: Харагири...

Эр4: Миний зорилго бол өөрсдийн чадвараа дээшлүүлэх. Өөрсдийн чадвараа сайжруулах нь ариун дэг журамд хамаатай зүйл.

Эр3: Хангалттай, чи согтсон байна.

Эр4: Чимээгүй. Би ярьж дуусаагүй байна. Надад маш онцгой зүйл байна. Мангасын эс. Үүнийг идээд биедээ оруулах юм бол хүний хязгаарыг давсан хүчтэй болно. Өөрөөр, мангас болно.

Эр2: Галзуурчхаж.

Эр: Хаанаас үүнийг авсан юм бэ?

Эр4: Мангасуудын үүсгэсэн мангасын холбоо гэж байгаа. Тэд над дээр ирсэн юм. Хүний дүр төрхөө хаясны хариуд тэдэнтэй нэгдэж одоогийнхоосоо илүү хүчтэй болох гэсэн юм.

Самурай: Арай чи...

Эр4: Мэдээж идсэн. Би хүн байхаа больсон. Итгэмээргүй хүчийг би олж авсан. Та нар ч бас мангас бол.

Самурай: Чи ч замаасаа хазайж дээ, Харагири.

Эр4: Миний хурдан сугалалт та нарын толгойг шууд л цавчина. Татгалзсан нэг нь үхэх болно.

Самурай: Харамсалтай байна.

Эр4: Харамсалтай байна, Атомик Самурай. Чамайг угаасаа л ал гэж тушаасан. Чамд гурван секунд байна. Мангасын эсийг ид. 3! 2! 1! 3! 2! 1! 3! 2! 1!

Самурай: Бусад нь чам шиг тэнэг биш. Явцгаая. Эхлээд устгах зүйл бол Мангасын холбоо.

Хөтлөгч: Супер тулааны эцсийн тулаанд тавтай морил. Хавь илүү хүчээр гарч ирсэн Чаранко, гэхдээ энд гайхалтай ялалт бий болж магадгүй юм. Цэнгэлдэх хөгжөөн дэмжигчдийн хоолойгоор дүүрлээ. Үүнийг үүсгэж байгаа хүн бол энэ залуу. Тэрээр хэн нэгний эсрэг зовно гэдэг төсөөлшгүй юм шиг санагдаж байна! Харанхуй биет нударгын Сүйрюү, чулуун дээрх усны нударгаараа Чаранко.

Сайтама: Энэ залуу миний үсийг анзаарсан уу?

Хөтлөгч: За, хэн ялах бол? Өө! Сүйрюү инээж мишээж байна. Яах аргагүй хавь илүү юм уу? Чаранко сандарсан байдлаа нуух гэж тайван юм шиг байж байгаа бололтой.

Сайтама: Би ийм л хүн дээ уг нь.

Эр: Бэлдээд.

Сүйрюү: Чаранко-күн, хөгжилдөцгөөе.

Сайтама: Юу?

Эр: Эхэл!

Хөтлөгч: Тулаан эхэллээ.

Сайтама: Болгоомжтой.

Хөтлөгч: Сүйрюү оролцогч эхэллээ. Гэхдээ яагаад ч юм зогсчихлоо. Ямар хурдан юм бэ.

Сайтама: Шигшээ тулаан болохоор хөдөлгөөнийг нь харъя гэж бодсон юм, гэхдээ тэр салхи аюултай. Албаар ингээд байна уу?

Сүйрюү: Юу болсон бэ? Харахгүй байгаа биш биз дээ?

Хөтлөгч: Дараалсан өшиглөлт. Гэхдээ хүрэхээсээ өмнө зогсоож байна. Чаранко оролцогч толгойгоо хамгаалахаас өөр зүйл хийж чадахгүй нь. Тулалдах хүслээ алдсан уу?

Сүйрюү: Энэ хөтлөгч юугаа ч ойлгохгүй байна даа. Би зүгээр биеэ халааж байна. Чи хүчтэй. Би ч бас хүчтэй болохоор мэдэж байна.

Сайтама: Миний хиймэл үсийг унагаах гээгүй юм уу?

Сүйрюү: Чиний нүд... Алдар нэр хүндийг хүсээгүй. Ямар нэг хөгжилтэй зүйлийг хайж байгаа харц.

Сайтама: Яах вэ... чиний зөв байх.

Сүйрюү: Чи яагаад энэ тэмцээнд орсон юм? Би бол шагналын мөнгөний төлөө.

Сайтама: Тэрийг би ч бас хүсэж байна.

Сүйрюү: Бас өөр нэг шалтгаантай. Хүчтэй хүнтэй тулалдмаар байна. Мэдээж, эцэст нь би ялна. Гэхдээ тэр үе нь хөгжилтэй.

Сайтама: Хөгжилтэй гэсэн үү?

Сүйрюү: Тийм ээ, хүчтэй байх хөгжилтэй.

Сайтама: Ойлголоо. Би тулааны урлагийг харах гэж энд ирсэн. Тулаанч нар нь хүчтэй гэж сонссон. Гэхдээ жоохон эсэргүүцсэн чинь тулаан шууд л дууссан.

Заккос: Тэд юу яриад байгаа юм?

Яншаа: Энэ хүртэл ирсэн хэцүү замаа ярьж байгаа байх.

Сайтама: Цагаа дэмий үрсэн хэрэг боллоо гэж бодсон юм, гэхдээ чи өөр бололтой.

Сүйрюү: Ойлголоо. Тэгвэл ингэвэл яаж байна? Би чамд тулааны урлагийг үзүүлье, тийм болохоор чи ч бас хичээж намайг хөгжөөгөөрэй.

Сайтама: Өө таалагдаж байна.

Сүйрюү: За тэгвэл... Эхлэх үү? Эхэллээ.

Хөтлөгч: Өмнөхөөсөө илүү хурдан. Сүйрюү эцэст нь жинхэнээсээ үзэж эхэллээ.

Сүйрюү: Зогсоохгүй шүү.

Хөтлөгч: Чаранко дээш хөөрлөө.

Сайтама: Аюулгүй.

Хөтлөгч: Шийдэгдлээ. Чаранко зүгээр болов уу? Босож чадах уу?

Яншаа: Чаранко.

Заккос: Яах аргагүй чадварын хэт зөрүүтэй юм.

Сүйрюү: Дуусчихсан уу?

Сайтама: Сүүлийнх нь ёстой айлгалаа. Хиймэл үс минь үнэхээр уналаа гэж бодлоо.

Сүйрюү: Болж байна. Ийм л байх ёстой.

Яншаа: Тэсэж байна шүү. Энэ байдлаараа бол боломжтой байж магадгүй.

Макс: Үгүй ээ. Сүйрюүг хар. Зөвхөн хөлөө ашиглаж байна.

Снек: Өөрийнхөө олзтой биеэ бариад тоглож байна.

Яншаа: Тэгэхээр...

Макс: ...жинхэнэ хүчээ гаргаагүй гэсэн үг.

Сүйрюү: Чиний зэвсэг цохилт биз дээ? Алив ээ, намайг цохь. Хөгжилтэй болго. Хариу цохих гэж байсныг анзаарсан уу? Цагаан бүстэй байж болох ч жинхэнэ тулааны туршлагатай бололтой. Зөвхөн толгойгоо хамгаалж байгаа нь хурц мэдрэмжтэйг нь харуулж байна. Чи юу хийдэг юм?

Сайтама: Ажил уу? Өө... Алхаад л, мангасуудыг алаад л...

Сүйрюү: Юу? Мангастай тулалддаг юм уу? Баатар шиг зүйл хийдэг юм байна.

Сайтама: Тийм ээ. Хэзээ нэг өдөр баатар болъё гэж бодож байгаа.

Сүйрюү: Чи ч бас баатар болохыг зорьж байгаа юм уу? Олигтой ажил ч биш бололтой байсан. Саяхан А зэрэглэлийн баатруудтай тулалдсан, гэхдээ сул дорой байсан учир юм болоогүй. Баатрууд гэдэг зүгээр нэр төдий. Тэдний ажил бол зүгээр л буян бөгөөд шударга ёсыг гайхуулж, хүмүүсийг өртэй болгох явдал. Тийм түвшний хүмүүс яаж ч хичээсэн энэ дэлхийг аварч чадахгүй. Сайхан санаа, сайхан бодол, өндөр ёс суртахуун, баатарлаг шударга ёс... Миний хүсэж буй хөгжилтэй амьдралыг бохирдуулж буй зүйлс бол тэд. Чи гайгүй хүчтэй, тийм дэмий зүйл хийлгүй эрх чөлөөтэй сайхан амьдарвал яаж байна? Юу? Сэтгэлээр унасан уу? Чамайг хүлээн зөвшөөрсөн учир зөвлөмж өгсөн юм.

Хөтлөгч: Цэвэр цохилт. Хүлээ...

Сайтама: Бохир гэнэ ээ? Тийм зүйл хамаатай юм уу? Хүссэн зүйлээ хийж байгаа нь зөвхөн чи биш. Сүйрюү байх аа? Би чамд зөвлөгөө өгье. Хөгжилтэй зүйлийг л хүсэж байгаа юм бол, үүнээс илүү хүчтэй болох хэрэггүй. Новш гэж, дахиад л хурдан дуусгах шахлаа.

Эр: Юу болсон бэ?

Хөтлөгч: Харсан уу?

Эр3: Гайхалтай.

Хөтлөгч: Яана аа. Чаранко оролцогчийн нэгэн үнэн ил боллоо. Тэрээр хиймэл үс зүүсэн байсан байна. Шүүгч нар хоорондоо ярилцаж байна. Арай...

Эр: Тайлбар хүргэе. Өмнөх тэмцээнд болсон Хүн чонын хэрэг, үүнээс болж тэмцээний дүрэм өөрчлөгдсөн. Баг эсвэл толгойгоо дарж нуух зүйл хориотой болсон. Хиймэл үс бас түүнтэй адил гэж үзэгдэнэ. Тиймээс, Чаранко хасагдлаа.

Хөтлөгч: Юу болох нь энэ вэ? Тулаан дууслаа. Ялагч нь Сүйрюү.

Эр: Нээрээ юу?

Эр2: Тулааныг үргэлжлүүл.

Яншаа: Чаранко чи залуу юм байж тийм хүнд хэцүү зүйлийг нууж байсан юм уу?

Заккос: Үгүй ээ, яаж ч харсан өөр хүн байна.

Снек: Сайтама? Энд юу хийж байгаа юм бэ?

Макс: Таних юм уу?

Эр: Дараа яг мөн эсэхийг чинь бататгана.

Сайтама: Зугтъя даа.

Сүйрюү: Тоглоомын цаг дууслаа. Одоо жинхэнэ тулаан.

Эр: Юу?

Сүйрюү: Би жинхэнэ хүчээ харуулаагүй байна шүү.

Хөтлөгч: Дэвжээ хоёр хуваагдлаа.

Сүйрюү: Явуулахгүй шүү.

Хөтлөгч: Гайхалтай. Тулалдсаар байна.

Сайтама: Хөгжилдөхгүй байсан юм уу?

Сүйрюү: Ялагдах чинь хөгжилтэй биш.

Эр: Тийм ээ! Үргэлжлүүлээд бай.

Эр2: Түүнийг дуусга.

Хөтлөгч: Үзэгчид хөөрөөд эхэллээ. Сүйрюү ухаанаа алдаж. Ийм царайг нь харж байгаагүй юм байна.

Сүйрюү: Одоо ойлго. Тулааны урлаг бол ийм зүйл. Хар биетэй нисдэг лууны нударга!

Хөтлөгч: Өшиглөлт, цохилт, дуусашгүй дайралтууд. Зогсохгүй нь.

Сүйрюү: Түүнд үйлчлэхгүй байна.

Хөтлөгч: Дэвжээ цуурлаа.

Сүйрюү: Тэр байрлал чинь...

Яншаа: Алах нь. Зугтаарай.

Сүйрюү: Энэ ч бас...

Сайтама: Ойлголоо... Жоохон ойлгоод ирлээ.

Сүйрюү: Чамд тулааны урлагийг жоохон ойлгуулж чадсан уу?

Сайтама: Тулааны урлаг гэдэг чинь... ...догь харагдах хөдөлгөөн л юм байна.

Сүйрюү: Өө... ...тэнэг юм! Миний олон дайралтыг хүлээж авчхаад ийм л дүгнэлтэд хүрэх юм уу?

Сайтама: Би ч бас хийж үзье даа. Мангасыг тэгж ялах юм бол догь шдээ.

Сүйрюү: Дооглох хэрэггүй шүү.

Хөтлөгч: Бөгсний дайралтаар цохилоо.

Сайтама: Өө. Миний бүс... Догь биш байлаа шүү.

Эр: Одоо бариад ав.

Сайтама: Баларлаа.

Эр: Зугтаж байна, хүлээ. Арын гарц руу. Түүнийг барьж ав.

Сүйрюү: Ялагдлаа, амьдралдаа анх удаагаа.

Жэнос: Ялагдчихлаа. Надад ямар ч боломж байсангүй. Дайснуудын дунд маш өөр түвшний мангас байна.

Бичиг: Гоүкэцү Аюулын түвшин: Луу

Бичиг: Хүчтэй хүмүүсийн эсэргүүцэл

Back to episodes Go home