Эр: Ирж байна шүү.
Эр2: Жинхэнэ нь!
Яншаа: Үзэгчдийн уур амьсгал өөрчлөгдлөө.
Сайтама: Яагаад вэ?
Хөтлөгч: Энэ хүний тулааныг дахин харах өдөр ирнэ гэдэг. Бүх хүн баярлаж байна. Сүйрюү тулаанч гарч ирлээ. Түүний өрсөлдөгч бол Макс.
Макс: Нэлээн алдартай ч гэсэн энэ надаас илүү хүчтэй гэж үү? Үгүй ээ, тийм биш. Сана, Аянгат Макс аа. Чиний давмаар байгаа хүн бол тэр биш. Тэр мангастай харьцуулахад бол хог шиг л харагдаж байна. Сүйрюү-сан. Би илүү хүчтэй болохгүй бол болохгүй. Хэрэв тэгэхгүй бол баатар байж хүмүүсийг хамгаалж чадахгүй. Ингэх нь муухай. Гэхдээ чамайг тийм хэмжээний өрсөлдөгч гэж үзээд мангасын эсрэг ашиглах шинэ техникээ ашиглах болно.
Сүйрюү: Чи мэргэжлийн баатар билүү? Ойлголоо. Өндөр үзэл баримтлалтай бэлтгэл хийдэг байх нь. Хүч чадлыг хүсэх шалтгаан олон байдаг л даа.
Эр: Тулаанчид бэлдээрэй. Эхэл!
Макс: Аянгат... биеэ эвхсэн аварга давхар сүхэн өшиглөлт!
Сүйрюү: Миний хүч чадлыг хүсэх шалтгаан бол... ...амархан амьдралаар амьдрах. Би илүү хүчтэй байсан учраас уучлаарай.
Бичиг: Мангасын бослого
Яншаа: Харсан уу, Чаранко? Сүйрюүгийн өшиглөлтийг?
Сайтама: Харсан. Яасан?
Яншаа: Айн, чи яаж тийм тайван байгаа юм? Өө, ойлголоо. Шинэ хүн болохоор уу?
Жэнос: А зэрэглэлийн баатрыг ганц өшиглөлтөөр... Дэлхийд мэргэжлийн баатраас хүчтэй хүмүүс зөндөө байжээ. Ойлгомжтой л доо. Сайтама багш ч бас сонирхлоороо л хөдөлж байсан. Өөр тийм адилхан хүн байх нь ойлгомжтой. Гэхдээ багшийн түвшний хүн бол гарч ирэхгүй биз. Гэхдээ тэр хүн бол тулааны урлагийг мэдэрмээр байгаа багшийн сэтгэлийг хангаж магадгүй. Энэ чинь...
Хөтлөгч: Ноёд хатагтай нар аа, хөөрсөн байгааг чинь ойлгож байна, гэхдээ дараагийн тулаан бол Бэнпатс болон Могойн хатгалт Снек хоёрын тулаан! Ялагч нь хоёрдугаар үед Сүйрюүтэй тулах болно.
Бэн: А зэрэглэлийн баатар аа? Хүчтэй харагдахгүй л байна.
Снек: Аянгат Максыг ялсан Сүйрюүг ялах юм бол миний зэрэглэлд нөлөөлж магадгүй. За. Могой хазалтын нударга.
Бэн: Ийм сүржин байрлалд чинь хууртагдлаа юу даа. Доод зэрэглэлийн муу новш, миний нударгыг хүрт.
Снек: Би доод зэрэглэлийнх биш... А зэрэглэлийн доод юм шүү.
Бичиг: Хөтлөгчийн студи
Эр: Асуудал үүслээ. Ойрхон мангасууд гарч ирсэн бололтой.
Хөтлөгч: Юу?
Эр: Хурдан нүүлгэн шилжүүлэхгүй бол болохгүй.
Хөтлөгч: Өө баларлаа. Би хурдан илтгэе.
Бакүзан: Тэгэх хэрэг байхгүй.
Хөтлөгч: Юу? Бакүзан?
Бакүзан: Тэгэх нь үймээн л үүсгэнэ.
Эр: Гэхдээ мангасууд цэнгэлдэх рүү дайрах юм бол...
Бакүзан: Бидэнд ийм олон тулааны урлагийн мастер цугласан байна. Үүнээс илүү аюулгүй газар байлаа юу?
Эр: Тийм шүү.
Бакүзан: Санаа бүү зов. Мангас цэнгэлдэхэд орж ирэх юм бол би зохицуулна.
Жэнос: Мангасууд уу? Сүүлийн үед их гарч ирж байна шүү. С хот... энэ хотод бас гарч ирсэн байна. Багшид хэлэх үү? Үгүй ээ, би зохицуулахад болно. Тэмцээнд саад болгохгүй. Хэд ч байсан хамаагүй устгах болно.
Бэн: Юу вэ? Сул дорой биш юм байна шүү дээ.
Эр: Снек яллаа.
Снек: Би ч бас хүчтэй хүмүүсийн нэг гэдэгтээ итгэмээр байна. Гэхдээ бодит байдал бол харгис. Дээд зэрэглэлийн баатрууд мангасуудаар дүүрэн.
Жэнос: Шат.
Эр: Чөтгөр Киборг байна.
Эр2: Гайхалтай.
Эр: Аврагдлаа.
Жэнос: Би яг одоо С хотын цэнгэлдэхийн хажууд байна. Нөхцөл байдал?
Эр: Олон газарт мангасууд гарч ирсэн. С хотод одоогоор нийтдээ тав байна.
Эм: Чөтгөр Киборг, тэнд бас мангас байсан.
Эр: Тэнд ч бас байсан.
Эм: Би тэндээс ирсэн.
Жэнос: Нэгийг нь устгасан. Үлдсэн дөрөв нь хаана байна?
Эр: Тэнд мангасууд хаа сайгүй байсан.
Эр2: Ойлголоо. Бид замчилъя.
Хөтлөгч: Нийлмэл электрик цочрол ашиглан дайрч, Болтанэ оролцогч яллаа. Гатлин оролцогч маш хурдтай цохилтуудаар яллаа. Хамүкичи эцэст нь уналаа. Дэйв оролцогч биеэрээ дарж дуусгалаа. Ложи тулаанч ялагдсан. Шүүгч энд тулааныг зогсоолоо. Хүчтэй юм, Чозэ оролцогч. Мэнтай оролцогч юм болсонгүй.
Жэнос: Пуужинт өшиглөлт. Өөр нэг мангас энд байх ёстой. Хаана байгааг нь хэл эсвэл зовоож алах болно шүү. Сонго.
Хөтлөгч: Дараагийн оролцогч бол мэргэжлийн мөх Жакүмэн! Түүний эсрэг Яншаа оролцогч. Шинэ оролцогчдын хоорондын тулаан.
Сайтама: Яншаа, хичээгээрэй.
Яншаа: Дуугүй бай. Би Банг багшийн №2 шавь байсан юм шүү. Нэлээн том юм аа. За, за. Би илүү хүчтэй. Тийм байх. Хүнд хэцүү бэлтгэлээ сана.
Эр: Энэ залуу аймаар царайтай юм.
Мангас: Чиний царайг авах болно.
Жэнос: Олчихлоо. Чамайг устгах болно.
Мангас: Өө? Алдартай хүн гараад ирлээ. Чиний ч бас царайг авах уу даа? Миний илд ямар байна?
Жэнос: Би албаар хатуу толгойгоо онилуулсан юм. Өндөр хүчдэлийн нударга. Алга бол.
Эм: Бүгдийг нь хормын дотор зохицууллаа. S зэрэглэлийн Жэнос үнэхээр л хүчтэй юм.
Эр: Чөтгөр Киборг. Сүүлчийн мангас өмнөд хойд зүгт хоёр гудамжны цаана байгаа. Аль хэдийн хэдэн баатрууд очсон байгаа.
Жэнос: Ярьж чадах нь уу?
Эр: Тулааны үед түүнээс хараагаа салгаж болохгүй шүү. Нэг л мэдэхэд ард чинь ирнэ.
Жоом: S зэрэглэлийн баатар уу? Чи ч бас жоомонд дургүй юу?
Жэнос: Жоом гэхээсээ илүү шавжин мангаст дургүй л дээ. Сүүлийнх нь. Түүнийг хурдан зохицуулах юм бол, багшийн тулаанд амжиж магадгүй.
Жоом: Би хүчтэй шүү.
Хөтлөгч: Жакүмэн оролцогч уналаа. Яншаа залуу гайхалтайгаар боож яллаа. Хоёр тулаанч нэг нэгэндээ баяр хүргэж байна. Гайхалтай спортын зан чанар.
Сайтама: Ялсан уу, Яншаа?
Яншаа: Юу гэнэ ээ? Тулааныг үзээгүй юм уу, Чаранко? Сэнпай чинь яллаа.
Сайтама: Угаалгын өрөөнд байсан юм.
Яншаа: Бүтэхгүй хүн юм аа. Хүлээ. Чиний дараагийн өрсөлдөгч... Түүнээс болгоомжтой байгаарай. Би Бакүзаны тулааныг харсан.
Сайтама: Өө, баларлаа.
Яншаа: Тэр сул дорой өрсөлдөгчтэй хүртэл өршөөл үзүүлэхгүй нэгэн.
Сайтама: Угаалгын өрөөнд бүсээ тайлаад
Яншаа: Хөөе.
Сайтама: яаж бүслэхээ мартчихаж.
Яншаа: Миний хэлсэн зүйлийг сонссон уу?
Хөтлөгч: Дараагийн тулаан бол Заккосыг ялж гарч ирсэн Чаранко болон хоёр удаагийн аварга Бакүзан хоёрын тулаан юм. Олон тулаанч нарыг цусан далай болгосон түүний харанхуйн тамын алах урлаг. Энэ удаагийн өрсөлдөгч нь бас нэг талт тулаанаас болж эмнэлэг хүргэгдэх үү?
Бакүзан: Би энд байх ёсгүй хүмүүст хичээл зааж байгаа төдий. Сонсож бай. Тулааны урлаг бол цохилт солилцдог энэ нь жирийн нэг спорт биш. Амиа алдах эсвэл авах... Хөөе.
Сайтама: За, ингээд болох байх.
Бакүзан: Ална даа.
Эр: Эхэл.
Хөтлөгч: Эхэллээ. Бакүзаны эсрэг Чаранко яаж тулалдах бол?
Бакүзан: Бүрэн нээлттэй байна. Энэ одоо хэн бэ? Үнэхээр тулалдмаар байгаа юм уу?
Хөтлөгч: Бакүзан оролцогч урагш хөдөллөө.
Бакүзан: Чи... сонирхогч юм уу?
Сайтама: Тийм ээ. Үнэндээ би анх удаа л ийм зүйл хийж байна. Тулааны урлагаа надад үзүүлээч.
Бакүзан: Болж байна. Чиний хүссэнээр сайхан цаазаар авч өгье. Эхлээд хөлөөс чинь. Миний чөтгөрийн өшиглөлтийг амсах юм бол яс чинь бутарч дахиж алхаж чадахгүй болно. Дараа нь бие чинь. Миний баавгайг алах өшиглөлтийн дараа нь аллагын цохилтоо өгнө. Ингээд чиний хоёр гар хугарч гол эд эрхтнүүд чинь бяцарна. Эцэст нь толгой чинь.
Сайтама: Өө.
Бакүзан: Миний там руу явуулах гарын цохилт чиний гавлын ясыг хувааж чамайг шууд...
Сайтама: Миний толгойд битгий хүр.
Хөтлөгч: Дэвжээнээс гарчихлаа.
Сайтама: Баларлаа. Дахиад тулаан хийж чадсангүй.
Эр: Тулаан дууслаа. Эмч дуудаарай. Дамнуурга авчраарай!
Хөтлөгч: Ямар гээчийн гэнэтийн ялалт вэ! Аварга авах бололцоотой байсан Бакүзан, анхлан суралцагч Чаранкод ялагдлаа.
Сүйрюү: Дахиад л нэг цохилтоор уу? За. Би ч бас тэгье.
Эр: Олон газар гарч ирсэн мангасуудын талаар ярилцахаар Ноён Хэлгүйг дуудаж авчирсан. Хэлгүй-сан, энэ удаа болж байгаа мангасуудын дайралтыг юу гэж бодож байна? Юу ч хэлэхгүй юу? Шуурхай мэдээ ирлээ. А зэрэглэлийн Аянгат Гэнжи хүнд гэмтэлтэй ухаан алдсан байхыг олжээ. Энэ хэрэгтээ холбоотойгоор хэлэх зүйл байна уу? Яах аргагүй үгээр илэрхийлж чадахгүй байгаа бололтой.
Эр2: Хөөе. Тэсээрэй!
Мухаук: Ёо.
Эр2: Зүгээр үү, Мохикан-күн? Энд аавтайгаа нэг хүүхэд байсан байх учиртай. Хүүхдэд юу болсон бэ?
Эм: Наринкигийн хүү Ваганмаг мангасууд хулгайлсан.
Эр: Юу? Ямар зорилготойгоор?
Эм: Тэрийг мэдэхгүй байна. Гэхдээ Наринки нь холбооны далан хувийн санхүүг бүрдүүлдэг. Түүний итгэлийг алдах нь маш их хохирлыг авчирна.
Эр2: Тийм шүү. Тэр хүүг аврах нь бидний гол зорилго. Хотод байгаа бүх А зэрэглэлээс дээш баатруудад мэдээл.
Эр: Гэхдээ...
Эм: Хотод байгаа мангасуудыг зүгээр орхих юм уу?
Эр2: S зэрэглэлийн Металл Цохиур ухаан алдсан байдалтай олдлоо.
Жоом: Алив ээ, юу болсон бэ? Ийм зүйлээр намайг онохгүй шүү.
Жэнос: Хөдөлгөөнийг нь харж чадахгүй нь.
Жоом: Хаашаа хараад байгаа юм? Энд байна шүү.
Жэнос: Хурд нь ч гэлтгүй. Түүний өвөрмөц алхаа нь, миний харж чадахгүй барилгууд дундаас дайруулж байна. Өөр аргагүй нь. Үүнийг ашиглахыг хүсээгүй юм.
Жоом: Өө? Ямар нэг онцгой чадвар нууж байсан юм уу? Нүднээсээ туяа гаргах юм уу?
Жэнос: Үнэндээ ийм зүйлийг суулгамааргүй байсан, гэхдээ Күсэно докторын зөв байж.
Жоом: Дагадаг пуужин уу? Хорт утаа юу?
Жэнос: Дайсан надаас илүү давуу талтай байсан нөхцөл байдлыг зөвшөөрч, одоогийн өөрийн байдлаа хүлээн зөвшөөрөхгүй бол сайжирч чадахгүй.
Жоом: Арай шавжийн хор биш биз дээ? Юу вэ? Миний хөл... Энэ юу вэ?
Жэнос: Энэ бол хэт бат бөх наалдамхай бодис. Хурдтай нинжа хүртэл ирвэл хөдөлгөөнийг нь зогсооно. Гэхдээ үүнийг ашиглах юм бол түүнийг хурдыг хүлээн зөвшөөрсөн болно.
Жоом: Юу яриад байгаа юм?
Жэнос: Чамд хамаагүй. Шат. Хөлөө золиослоод зугтсан уу? Ямар ч байсан үхлийн шарх. Эхлээд цэнгэлдэх рүү буцъя. Багшийн тулаанд амжиж магадгүй. Өндөр хурдтай объект ойртож байна. Жоом уу? Үгүй ээ, шал өөр зүйл...
Фүбүки: Хөөе... Та нар... Дайсны зальд ингэж хурдан унах хэрэггүй.
Садист: Сандраад хөөрхөн юм аа. Харамсалтай нь эд миний хүүхэлдэй болсон. Туслахуудаа алдсан мэдрэмж ямар байна? Алив ээ, эсэргүүцэхгүй бол. Эсвэл биеэ барьж байгаа юм уу? Тэгвэл чамайг ч бас садист өөрийнхөө боол болгох уу?
Сайтама: Ингэвэл чи амьд үлдэхгүй шүү.
Фүбүки: Дуугүй бай
Садист: Ийм олон хүний эсрэг муугүй шүү. Гэхдээ хэр удаан тэсэж чадах юм? Жинхэнэ шийтгэлийг өгөх цаг боллоо. Үйлчиллээ. Одоо чи минийх болсон. Чи чинь бодлоор удирдагч эгч дүүсийн нэг байх аа? Чиний дүү бол S зэрэглэлийн баатар болох Тацүмаки. Тэгвэл чамайг өгөөш болгох юм бол Тацүмаки өөрөө хүрээд ирнэ гэсэн үг биз дээ? Алдартай дүүтэй байх сайхан юм аа? Миний ташууранд өртсөн байж ухаанаа алдахгүй байна гэдэг. Ямар гээчийн сэтгэлийн хүч вэ. Миний дургүй төрөл. Өвдөж байна, новш оо. Дүүг чинь авчрах өгөөш болгоё гэж бодсон юм, март даа. Чамайг одоо алах болно.
Фүбүки: Эгч минь хэлүүлэлтгүй ирэх болно.
Садист: Энэ юун чичиргээн вэ?
Фүбүки: Бодсоноос ойр байжээ. Намайг өвдөлт мэдэрснийг мэдэрсэн байна. Ирж байна.
Садист: Дэлбэрэлт? Нэг зүйл ойртож байна. Аймшигтай ямар нэгэн зүйл.
Фүбүки: Тэр ирж байна. Аймшигт Тацүмаки!
Эр: Супер Садист! Баатрууд дунд ч бас мангас байсан байна.
Садист: Энэ бодсоноос илүү аюултай юм.
Эр: Манайх бүрэн хүйс тэмтрүүлсэн.
Садист: Эндээс холдсон нь дээр байх.
Фүбүки: Ирлээ. Эгч ээ. Би тулалдаж...
Тацүмаки: Одоо харь, Фүбүки. Бүгдийг нь би цэвэрлэх болно.
Садист: Та нар. Надад зугтах цаг хугацаа хожиж өг.
Фүбүки: Хүлээ, эгч ээ. Тэд бол манай тал. Битгий дайраарай. Битгий дайр гэж байхад...
Тацүмаки: Энэ чинь дайралт болохгүй.
Фүбүки: Үгүй ээ, хангалттай.
Тацүмаки: Бас ийм хүмүүс чинь манай тал биш, тээр гэж хэлж болно. В зэрэглэлийн клуб ажиллуулсан хэвээр байгаад чинь гайхлаа шүү. Мангас зугтчихлаа шүү дээ. Чамтай ярилцаж байх цаг алга даа. Өөр мангасууд байгаа бололтой. Тэдэнд мэдэгдээрэй? Иймэрхүү ноцтой үед нүүлгэн шилжихгүй бол саад л болно.
Снек: Өөртөө эргэлзэхгүй нь тулд бодохгүй байхыг хичээсэн, гэхдээ чадахгүй нь. Дахиад бодогдоод ирлээ.
Мангас: Хүмүүсийг идмээр байна. Хүний мах идмээр байна!
Снек: Одоо болсон. А зэрэглэлийн Могойн хатгалт Снек би ирсэн учир чи хэнд ч гар хүрэхгүй. Бодоод байхад тэр үеийн би хамаагүй өөдрөг байсан. Би бол хүмүүсийг аварч чадах хүчтэй оршихуй жинхэнэ баатар гэж бодоод сэтгэлээ тайвшруулж ирсэн. Гэхдээ бодит байдал харагдсан. Миний хүчээр яагаад ч дийлэхгүй оршихуйнууд. Тоо томшгүй олон хүн дотор надаас хамаагүй хүчтэй хүмүүс байсан гэх үнэн. Мэргэжлийн баатрууд үнэхээр хэрэгтэй юм болов уу? Сүүлийн үед эргэлзэх болсон. Хэрвээ би байхгүй байсан ч... Баатрын холбоо байхгүй байсан ч... Бидний өмнөөс мангасыг ялах хүн байх юм биш үү гэж? Ядаж л энэ хүн, миний хамгаалаад байх хүн биш.
Сүйрюү: Өмнөх Макс-күн хамаагүй таалагдсан юм шүү.
Снек: Чи харин бултаад дайрахгүй байгаа чинь яагаад юм?
Сүйрюү: Чиний чадварыг шалгасан л юм. А зэрэглэлийн баатрууд их мөнгө олдог биз дээ? Ийм хэмжээнийх л юм бол амархан ажил байж магадгүй. Тоглосон юм аа. Би мөнгө л хүсэж байна.
Снек: Чи яагаад хүчтэй болсон юм? Чам шиг ямар ч жинхэнэ зорилгогүй залуус яагаад ийм хүчтэй юм?
Сүйрюү: Авьяас гэдэг зүйл нь л байх даа?
Снек: Чиний бүх зүйл дургүйг минь хүргэж байна.
Сүйрюү: Бэлтгэл хийдэг байх үедээ багшийнхаа хань л болж байсан. Сүүлийн хэдэн жил бол ямар ч бэлтгэл хийгээгүй. Гэхдээ та яагаад баатар хийж байгаа юм? Ийм хэмжээний чадвараар.
Снек: Юу гэнэ ээ?
Сүйрюү: Сүүлийн үед хүчтэй мангасууд олширсон. Та хичээсэн ч гэсэн ямар нэг өөрчлөлт авчрахгүй биз дээ? Баатар байсан ч байгаагүй амьд үлдэх ёстой хүмүүс амьд үлдэнэ. Мангас байсан ч байгаагүй бай байгалийн жамаар сул дорой нь үгүй болно. Энэ бол байгалийн жам.
Снек: Тэгвэл мангасуудын дайралтад өртсөн хүмүүсийг зүгээр орхи гээ юу?
Эм: Юу болоод байна аа? Шоуны нэг хэсэг үү?
Эр: Мангасууд!
Эр2: Яаж эмнэлэг хүртэл ирээ вэ?
Мүмэн: Эндхийг бид хамгаалах болно. Бүгд дээвэр рүү яваарай.
Сүйрюү: Тэгсэн ч байсан бид амьд үлдэнэ.
Эр: Шоронд мангас юу хийж байгаа юм? Босс бол та нарыг устгах гээд оргочихсон шүү.
Мангас: Пури Пури хоригдол байхгүй юм уу? Хамаагүй ээ.
Снек: Хэн амьд үлдэнэ гэнэ ээ?
Сүйрюү: Хүчтэй хүн нь.
Снек: Юу?
Сүйрюү: Өөрөөр ингэсэн үг.
Сайтама: Ёстой хөөрцгөөж байна даа.
Орочи: Юу болсон, Гиоро Гиоро? Мангасууд сайхан үймээн үүсгэсэн үү?
Гиоро: Тийм ээ. Хэдэн хүнээ алдсан ч гэсэн, бид давуу талтай болсон. Баатрын холбоо одоо сандарч байгаа.
Босс: Гоүкэцү юу хийж байгаа юм?
Орочи: Тулааны урлагийн хүмүүс цугларч байгаа цэнгэлдэх рүү явж байгаа бололтой. Бидний батлагдсан ялалтуудад Чөтгөр Киборг, Металл цохиур, мөн Металл хүлэг баатар. Гэсэн хэдий ч бидний хамгийн агуу зэвсгүүд ээлжээ хүлээж байна. Мангасын холбооны үнэмлэхүй ялалт баттай болсон. Мангасын хаан Орочи-сама!
Бичиг: S зэрэглэлийн баатрууд
Back to episodes Go home