One Punch S2 5

Эр: Металл цохиуртай холбогдох боломжгүй болсон гэнэ ээ?

Эр2: Тийм. А зэрэглэлээс дээш баатруудаас тусламж хүссэн.

Эр3: Ахмад жаран хөлт гэгдэх аварга шавжин мангас. Аюулын түвшин: Луу.

Эм: Бараг л байгалийн гамшиг.

Эр3: Хоёр жилийн өмнөхтэй харьцуулагдахгүй. Зөвхөн тоонд найдаад тэрийг ялж чадахгүй.

Эм: Кинг өөр нэг зүйлтэй тулалдаж байгаа бололтой, бусад S зэрэглэлийн баатрууд юу хийж байгаа юм?

Эр: Олон газраас ослын дуудлага. Юу болоод байна аа?

Мухаук: Новш гэж. Биднийг бүсэлчихлээ.

Ханборгоцой: Энэ байдлаараа баригдах нь.

Мухаук: Хүлээ!

Бичиг: S зэрэглэл, №6 Металл Хүлэг баатар

Ханборгоцой: S зэрэглэлийн Металл хүлэг баатар байна.

Мухаук: Аврагдлаа.

Метал хүлэг баатар: Саад болоод байна. Зэвсгийн туршилт бол ямар нэг үзүүлэн биш. Хурдан холдоцгоо.

Зэрэг: Уучлаарай.

Метал хүлэг баатар: Шалбархай ч байхгүй юу? Биологийн хувьд хуяг нь гайхалтай тэсвэртэй юм.

Ахмад мангас: Тээртэй амьтан.

Ханборгоцой: Биднийг хөөхөө больсон уу?

Мухаук: Яаж ийгээд зугтаж чадсан бололтой.

Ханборгоцой: Металл Цохиур-сан зүгээр болов уу?

Хирс: Зугтаалгахгүй шүү, баатрууд аа?

Нялцгай: Наад хоёроо бидэнд өг.

Зэрэг: Мангасууд?

Шувуу: За, тэгэхээр... Металл Цохиур Ахмад жаран хөлттэй үзэлцэж байгаа гэсэн мэдээлэл авсан. Тэр яг хаана юу хийгээд байна?

Эр: Юу болох нь энэ вэ. Хот бүрд Чөтгөрийн түвшний мангасууд зэрэг гарч ирнэ гэдэг. Хариу арга хэмжээ баг хүрэхгүй нь.

Бичиг: Тулааны урлагийн тэмцээн

Гароу: Яах аргагүй аль хэдийн ядарсан байжээ. Жинхэнэ чадвараа шалгая гэж бодтол ингэхээр чинь дэндүү хурдан дуусах бололтой.

Метал цохиур: Басаад байгаарай.

Гароу: Арай л их цус алдаж. Арай хийнэ л ухаан алдахгүй байгаа байх. Бас хэдэн яс чинь бас хугарсан байна. Чамайг зогсоож байгаа зүйл чинь баатрын бахархал уу? Савалт нь бүр хурдан болчхож? Бас илүү хүчтэй. Тийм байх боломжгүй, гэхдээ эргэлзээ алга. Цохилт авах тусмаа, гэмтэх тусмаа, тэрээр илүү хүчтэй болж байна. Ямар учиртай юм?

Метал цохиур: Учирсаад байх юм байхгүй ээ. Тулалдах хүсэл!

Гароу: Юу юм?

Метал цохиур: Хүрээд ир, баатрын ангууч аа. Чиний дараа аварга жаран хөлт байгаад байна.

Гароу: Энэ залуу одоо ч...? Тэр тулалдах хүсэл чинь хэр удаан тэсэх бол доо? Жоохон тоглоё. Үүнийг хүрт. Энд! Тэнэг.

Метал цохиур: Би гэмт хэрэгтнүүд болон баатрын ангуучийг зүгээр орхихгүй гэж шийдсэн. Чиний ялзарсан хүслийг би үгүй хийх болно.

Гароу: Онохгүй байна, тэнэг ээ. Ингэж үхэх хүртлээ савах гээ юу?

Метал цохиур: Үхэх хүртлээ гэнэ ээ? Би тийм амархан биш. Ялах хүртлээ! Онцгой дайралт! Тулалдах хүслийн догшин хуй салхи!

Гароу: Зүгээр эргээд л байгаа юм биш үү? Инээд хүргэх хэрэггүй. Харамсалтай нь, чам шиг сонирхогчийн дайралтыг хаах нь хүүхдийн тоглоом л гэсэн үг. Нэг юм унасан уу? Майктай Мастер болон Металл цохиур зүгээр л нэг биеийн хүчтэй тэнэгүүд. Тулааны урлагийн эсрэг бол ямар ч чадваргүй. Баатрын холбоог буулгаж авах нь бодсоноос амар байх бололтой. Хүлээ, юу вэ? Тийм тэнэг дайралт ийм хэмжээний хүчтэй байсан юм уу? Нэг л оногдсон бол асуудалд орох байлаа.

Зэнко: Ах аа! Цохиур ах аа. Юу болоод байгаа юм? Наад хүн чинь хэн юм?

Гароу: Дүү чинь үү?

Метал цохиур: Зэнко! Хол бай.

Зэнко: Ах аа!

Гароу: Том боломжоо алдлаа даа. Одоо чамайг дуусгаад өгье.

Зэнко: Болохгүй. Ах минь миний өмнө хүчирхийлэл харуулахгүй гэж амласан. Тийм болохоор одоо болсон.

Гароу: Юу?

Зэнко: Тулаан дууссан.

Гароу: Яагаад гэр бүлийн чинь дүрмийг дагах ёстой юм?

Зэнко: Дууссан.

Гароу: Өө тийм, надад өөр нэг хийх зүйл байсан. Тэнэг зүйл дээр цагаа үрэх завтай хүн биш л дээ.

Метал цохиур: Чи эхлүүлээ биз дээ?

Гароу: Амийг чинь аварлаа даа, Металл Цохиур аа.

Метал цохиур: Юу?

Зэнко: Ах аа, түүнийг тоолгүй зүгээр харьцгаая. Мангас ч байна.

Метал цохиур: Өө тийм! Тэр эцэг хүү хоёр аюулд орсон.

Зэнко: Худлаа биз дээ? Хүлээ! Болиоч дээ. Алуулна шүү.

Метал цохиур: Чи харь, Зэнко.

Зэнко: Ёстой нэг, тэнэг. Өө. Ах аа? Байна уу?

Шувуу: Хмм... Тэр цуу ярианы баатрын ангууч уу? Хүн гэхэд муугүй л юм.

Нялцгай: Гэхдээ баатрыг дуусгасангүй дэг.

Шувуу: Үгүй ээ, тэр хүн бол манайд хэрэг болж магадгүй, Шавар мөгөөрс өө.

Нялцгай: Металл Цохиурын дүү... Барьцааны хүн хэд ч байсан болно биз дээ?

Гароу: Хөөе. Муухай харц мэдрээд байсан чи байх нь ээ. Амьд юм уу?

Шувуу: Хүлээ, баатрын ангууч аа.

Гароу: Хоёрын эсрэг нэг үү?

Шувуу: Бид чиний дайсан биш. Үүнийг харах юм бол чи ч бас сонирхох ёстой.

Бичиг: Мангасын холбоо

Гароу: Мангасын холбоо?

Шувуу: Сонирхсон уу? Бидэнтэй цуг явахгүй биз? Чамайг нуувч руугаа авч явъя.

Гароу: Сонирхохгүй байна. Алга бол.

Шувуу: Саяны зүйлийг хараагүй гэж бодъё. Гэхдээ нэг өдөр уулзах болно. Чи ангуучаа үргэлжлүүлээд байх юм бол шүү дээ.

Нялцгай: Санаж яваарай.

Гароу: Муухай юм.

Хирс: Үнэхээр сэтгэлээр уналаа.

Мухаук: Миний Мохи цохилт нөлөөлсөнгүй гэж үү?

Ханборгоцой: Миний боргоцойн буу ч бас.

Хирс: Хан боргоцойд таван оноо. Мохиканд хоёр. Энэ бол 100 онооноос. Сул дорой болохоор бүр шоглоом ч болохгүй нь. Эцсийн тулааны төлөө би энэ бие эврээ яаж бэлтгэсэн гэж бодож байна вэ? Мэдэж байна уу?

Шувуу: Хирс бөх өө! Барьцааны хүмүүсийг аваад ир. Ухарцгаая.

Хирс: Юу вэ? Металл хүлэг баатартай тулалдахгүй юм уу?

Шувуу: Үгүй ээ. Тэр бол холоос удирддаг зүгээр робот. Бас өнөөдөр эцсийн тулааны өдөр биш. Ганцаараа хөдлөхийг зөвшөөрөхгүй шүү.

Хирс: Ойлголоо. Энэ хүмүүсийг авч явах юм уу?

Шувуу: Үгүй ээ, хүүхэд нь байхад болно.

Ханборгоцой: Боль.

Мухаук: Новш гэж! Металл Цохиурын урмыг хугалах нь. Үхээд ч хамаагүй хамгаална даа.

Хирс: Тэгвэл үх. Харсан уу, Галт шувуу? Миний аюулын түвшин юу болно гэж бодож байна?

Шувуу: Хэнд хамаатай юм бэ? Ахмад жаран хөлт өө! Бидний даалгавар биелсэн. Ухрах цаг боллоо.

Метал хүлэг баатар: Газар доошоо зугтах нь уу? Тэгүүлэхгүй шүү. Явуулахгүй дээ.

Шувуу: Ингээд болно. Өнөөдөр эцсийн тулааны өдөр биш.

Эр: Үзүүлээд өг. Хичээгээрэй, Хүнд Конг!

Хүнд Конг: Новш гэж, нэмэлт хүч ирэхгүй нь. Яг юу болоод байна аа?

Сармагчин: Чи А зэрэглэлийн баатар уу? Хэдэн А зэрэглэлийн хүнийг албал миний аюулын түвшин өсөх вэ?

Аянгат Гэнжи: Цахилгаан үйлчлэхгүй мангас. Ёстой тохирохгүй нь. Өнөөдөр азгүй байна шүү.

Эм: А зэрэглэлийн баатар, Аянгат Гэнжи-сан. Азгүй биш шүү дээ. Бусад хотуудад илүү аймаар мангасууд галзуурч байгаа.

Аянгат Гэнжи: Яг юу болоод байна аа?

Эр: Хөөе. Суугаад байгаа нь ганцхан чи. Гарах цаг боллоо, тэнэг ээ. Хурдлаач, Чаранко.

Сайтама: За. Явах уу даа.

Хөтлөгч: Ноёд хатагтай нар аа, та нарыг удаан хүлээлгэчихлээ. 22 дахь удаагийн Супер тулааны оролцогчид одоо гарч ирнэ. Эхлээд манай анхны оролцогч. А зэрэглэлийн №19 болох Аянгат Макс гэх баатар. Хайпер Каратэгийн Макс тулааны урлагтай!

Макс: Шагналыг л авах болно.

Хөтлөгч: Манай цорын ганц эмэгтэй тулаанч бөгөөд аянга шиг хурдан дайралттай: Алганы хонхны нударгатай Лин Лин.

Лин лин: Хурдан эхэлье.

Хөтлөгч: Дараагийнх нь Бэнпатс. Мөн олон хагас шигшээд шалгарсан тамирчин, гулгамтгай гар нь өрсөлдөгчөө хаана ч цохиж чаддаг А зэрэглэлийн хамгийн доор жагсах эр Могойн хатгалт Снек!

Снек: Хамгийн доор гэж хэлэх хэрэг байсан юм уу?

Хөтлөгч: Үүгээр зогсохгүй шүү. "Аянгын нударга" Болтанэ хэмээх супер дамжуулагч биетэй залуу! "Базузугийн цөмийн нударга" сургуулийн мастер Базузу! "Олон нударга" урлагийн Гатлин! Наран цэцэг дожогийн, Хамүкичи болон түүний "Зөөлөн өөрийгөө хамгаалах" урлаг! Дэйв өөрийн "Аварга том дарж алах техник"-ээрээ! Бодлыг хүчийг судлах тулааны урлагийн мастер Ложи. Халуун ногооны нударга сургуулийн Мэнтай. Мэргэжлийн бөх Жакүмэн. Сонгогдсон хүмүүсийн урлагийн Чозэ. Урсгал усны чулуу бутлах нударгын сурагч асан Яншаа хүний урлагтай Яншаа хүн.

Эр: Сандраад бөөлжих нь.

Хөтлөгч: Долоо дахь удаагаа оролцож байгаа, бууж өгөхөө мэдэхгүй эр анхны ялалтаа авах уу? "Жинхэнэ нударга"-ын Заккос!

Заккос: Би эхний ялалтаа аваад сүй тавих болно.

Хөтлөгч: Үргэлжлүүлээд, бүртгэл дээрээ толгойг минь битгий онилоорой гэж бичсэн залуу. Тэр үнэхээр энд тулалдахаар ирсэн юм уу? Чулуун дээрх усны нударгаараа Чаранко.

Сайтама: Яагаад бүгд муулаад байгаа юм бэ?

Эр: Тэр чинь S зэрэглэлийн Жэнос биш үү?

Эр2: Тулааны урлаг үздэг байх нь ээ?

Хөтлөгч: Зарим нь түүнийг хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж байгаа бөгөөд хоёр удаагийн аварга! Бүх тулаанаа илт давуугаар ялдаг. Гэхдээ өөрөө жинхэнэ хүчээ гаргаж байгаагүй гэдэг. Харанхуй тамын аллагын жүцүгийн мастер Бакүзан.

Бакүзан: Өнөөдрийн аваргын цол утга учиртай байх болно.

Хөтлөгч: Мөн хосгүй хүч чадлаараа гайхуулж байгаа хүн. Өнгөрсөн долоон тэмцээнийг алгасаад гарч ирсэн, өмнө нь дөрвөн удаа түрүүлсэн амьд домог "Харанхуй биет нударга" урлагийн мастер Сүйрюү!

Сүйрюү: Тийм ээ!

Хөтлөгч: Сүүлийн гурван жил сайхан хөгжилдсөн гэж байгаа бөгөөд энэ удаа шагналын мөнгийг л хүсэж байгаа гэсэн. Түүний хүч алдар нэрээс зууралддаггүйтэй нь холбоотой байж болох уу? Гэхдээ энэ удаа, Бакүзан ч бас оролцож байгаа.

Бакүзан: Тэр Сүйрюү юу? Түүнийг алах юм бол би хамгийн хүчтэй амьд тулаанч болно.

Сүйрюү: Алах хүсэл мэдэрч байна шүү. Гэхдээ би өмнөх тэмцээний ялагчтай л тулахыг хүссэн юм. Болдог байсан бол илүү хүчтэй хүнтэй тулалдахыг хүссэн.

Хөтлөгч: Ингээд 18 оролцогч. 22 дахь удаагийн супер тулааныг эхлүүлцгээе.

Эр: Гүнзгий амьсгал, Гүнзгий амьсгал... Би зүгээр. Би зүгээр. Би зүгээр.

Сайтама: Хөөе ах аа, сандраад байгаа юм уу?

Эр: Ах гэж дуудахаа боль. Би чиний сэнпай байж болох ч чамтай адил 20 настай шүү.

Сайтама: Энэ надаас дүү юм уу?

Заккос: Хөөе, чи. Сонсож байгаагүй тулааны урлаг байна. Сонирхогч байлгүй. Тулааны урлагийг дутуу үнэлэх хэрэггүй шүү. Яг одоо нэрээ тат. Эс үгүй бол чамайг өршөөхгүй бяцлах болно.

Сайтама: Чамд хэлээд байна.

Эр: Чамтай ярьж байна.

Заккос: Бүсээ хүртэл зөв бүслээгүй байна.

Эр: Чи юу ч сураагүй юм уу? Бүтэхгүй юм даа.

Заккос: Супер тулаан бол холимог тулааны урлагийн оргил. Сонирхогчдын тоглох газар биш.

Эр: Тэр бол надтай адил урсгал усны чулуу бутлах нударгын хүн.

Заккос: Энэ хүн үү? Ойлголоо. Түвшин нь нэлээн унаж дээ.

Эр: Юу гэнэ ээ?

Заккос: Банг энэ удаа тусгай шүүгч болох байсан ч сүүлийн мөчид нь цуцлаад асуудал үүсгэж байна.

Эр: Банг багш уу?

Заккос: Тулааны урлагийн ертөнцийн эрдэнэс гэгдэх хүн дожо болон сурагч нараа хаяж баатар болж тоглох гэж дээ.

Эр: Тэвчиж чадахгүй нь. Чи бас уурлаач дээ?

Сайтама: Юу?

Эр: Би гарсан ч гэсэн чи эцэс хүртэл нь үлдсэн шавь биз дээ?

Сайтама: Өө, ойлголоо. Зүгээр дээ. Хэлж л байг.

Эр: Юу?

Сайтама: Би энд хэрэлдэх гэж ирээгүй. Намайг бяцална гэж байгаа юм бол... хүлээж байя. Хүчтэй харагдахгүй байгаа ч гэсэн.

Эр: Сайхан хэллээ, Чаранко.

Заккос: Чамайг хэдэн хэсэг болгоно доо.

Бомб: Гароуг хөөж эхлэх нь зүгээр ч, үнэхээр гарч ирэх юм уу даа? Нэлээн уурлаж дээ. Юу? Бидний ажиглаж байсан А зэрэглэлийн баатар ямар нэг зүйлд хөөгдөж байна.

Банг: Юу? Хөдөлцгөөе.

Мангас: Энэ хотыг чөтгөрийн нударга би сөнөөх болно.

Бомб: Гароу биш бололтой.

Банг: Ах та байж бай.

Баатар: Мөнгөн соёо? Цагаа оллоо. Хамтдаа... Юу?

Мангас: Чи S зэрэглэлийн баатар биз дээ? Мэднэ шүү. Тулааны урлагийн мастер байх аа. Би хүн байхдаа бас тулааны урлагаар хичээллэж байсан. Гэхдээ тэмцээн хангалтгүй байсан. Тийм, энэ хүчээ хүссэнээрээ тултал ашиглахын тулд би мангас болсон.

Баатар: Хөөх.

Банг: Түүнийг ийм болчхоос өмнө хурдан олцгооё.

Хөтлөгч: За! Эхний тулаан эхлэх боллоо. Максын эсрэг Лин Лин.

Эр: Эхэл!

Хөтлөгч: Лин Лин эхэлж дайрлаа.

Лин лин: Зүрхний цохилт!

Динамит: Ташуур нь ийм хүчтэй гэж үү?

Садист: Дү Эс надтай шууд тулахад зуун жилээр эрт байна. Муу өрөвдөлтэй хэрэгцээгүй баатрууд.

Эр: Хүнд Конг...

Сармагчин: А зэрэглэл иймхэн юм уу? Тулаан болсонгүй. Юу ч гэсэн, цуу яриаг тараагаарай. А зэрэглэлийн Хүнд Конгыг ялсан нь агуу Маршал Горилл гэж.

Эр: Энэ байдлаараа урагшлахгүй нь.

Эм: Зугтаалгахгүй шүү.

Эр: Б... Буруу дайсантай таарчихлаа.

Загас: Сонирхолтой. Зөв таарах юм бол аюулын түвшин бар бид хүртэл А зэрэглэлийн баатрыг ялж чадах нь.

Эм: Нуугдах хэрэг байхгүй бололтой.

Эр: W хотод Хүнд Конг ялагдсан гэх мэдээлэл ирлээ.

Эр2: Металл Цохиур болон Металл хүлэг баатартай холбогдож чадахгүй хэвээр.

Эр: I хотод гарч ирсэн аварга биет барилгуудыг идэж томорч байна. Ясжиж байна. Үүнээс илүү үргэлжлүүлж болохгүй.

Эр2: Хор! Y хотын мангас хор ашиглаж баатруудын биеийг саажуулж байна.

Эр: Бүтэхгүй нь. Хэтэрхий олон байна.

Эр2: Энэ байдлаараа бүгд арчигдах нь.

Цус сорогч: Хүн болон манай тал ч нэг нэгнийхээ чадварыг дутуу үнэлсэн бололтой. Бид бодсоноосоо илүү хүчтэй байж, бас хүмүүс бодсоноос илүү сул дорой байлаа.

Динамит: Болиоч... Боль. Чи яагаа вэ? Харанхуйн Илд ээ?

Садист: Миний ташуурыг хүртсэн хүн, тодорхой өдөөгчийг амсаж миний хайрын боол болдог.

Динамит: Болиоч!

Садист: Миний хайрыг хүсэж байвал, үхэх хүртлээ тулалд.

Динамит: Та нар...?

Садист: Яана аа... Дахиад боол болох хүмүүс гараад ирлээ. Догдлуулж байна шүү.

Фүбүки: Хөөх. Ийм л зүйл Чөтгөрийн түвшний аюул юм уу? Цагаа гайгүй үрэх нь. Чамайг ялах юм бол тэд удирдлагагүй болох уу? Надад өртэй болох юм бол нэг сумаар хоёр туулай.

Динамит: Мэдсэн юм аа! Фүбүкигийн баг.

Фүбүки: Энэ байдлаар чинь зугтаалгаж чадахгүй.

Садист: Өө, миний садист байдлаар минь тэгж их тоглох хэрэггүй шүү. Догдлоод чамайг шууд алчхаж магадгүй.

Хөтлөгч: Макс Лин Линийг маш амархан яллаа. Түүний тулааны ур чадвар нь их содон гэж ярьдаг. Доод байранд жагссан байсан ч, эмэгтэй өрсөлдөгчийн эсрэг ямар ч гэмтэлгүй ялж чадлаа.

Макс: Гэмтэлгүй гэж хэлэхгүй дээ.

Заккос: Гутлынхаа дарийг ашиглалгүй ялчхав уу даа?

Сайтама: Доод байр гэж юу юм?

Эр: Чадварын хувьд болон чансаа муу тулаанчид тэмцээний оноолтын доод хэсгээс эхэлдэг.

Сайтама: Ойлголоо. Бусдаасаа илүү сул дорой гэж бодогдож байсан байх нь.

Эр: Тулааны урлагаа орхиж баатар болсон хүмүүс амархан байдлыг сонгож зугтсан гэж үзэгддэг.

Сайтама: Банг?

Эр: Банг багш бол онцгой. Бас чи ч бас доод байрынх шүү, Чаранко.

Сайтама: Юу? Өө, тийм байна. Хамгийн буланд байгаа хоёр нь хүчтэй биш... намайг сул дорой гэж бодож байгаа байх нь ээ.

Заккос: Үгүй ээ, тэр хоёр бол яахын аргагүй хүчтэй. Чамайг ялчхаад үзэлцэх Бакүзан бол аварга авах боломжтой хүн.

Сайтама: За байз... Энэ оноолтоос үзэхэд... Өө. Чи ч бас сул дорой юм байна.

Хөтлөгч: Манай хоёр дахь тулаан болох Заккосын эсрэг Чаранко эхэллээ!

Заккос: Ална даа!

Хөтлөгч: Чаранко хүчтэй юм. Заккос тулаанч нэг цохилтоор л унасан уу? Эсвэл энэ Чаранко оролцогч хүчтэй гэхээсээ илүү... тэр сул дорой юм. Заккос маш сул дорой юм. Сүй тавих найз охиноо хүртэл урьсан байсан бололтой байсан. Ингээд тэр амьдралын төлөвлөгөө нь үнэхээр буруугаар эргэлээ.

Сайтама: Өө. Муу зүйл хийчихлээ.

Хөтлөгч: Шинэ мэдээлэл ирлээ. Найз охин нь ирээгүй бололтой! Асуудалгүй! Асуудалгүй!

Сайтама: Аштай юу даа.

Заккос: Юу ч аштай биш.

Жэнос: Бодож байсан үр дүн. Энэ байдлаараа багш тулааны урлагийг мэдэрч чадалгүй дуусах нь дээ.

Сүйрюү: Заккосын хөдөлгөөн муугүй байсан. Ингээд шигшээд хэнтэй таарах нь баттай боллоо.

Бичиг: Мангасын бослого

Back to episodes Go home