Хорон санаат: Энэ ертөнцийг би харанхуйгаар хучих болно!
Баатар: Наанаа зогс, Чөтгөр гүн гуай!
Гароу: Энэ тэнэг дуу явахаар Шударга ёсны залуу ирсэн гэсэн үг. Яг сайхан үед нь дахиад баатар ирж саад боллоо. Тэсээрэй! Битгий бууж өгөөрэй, Чөтгөр гүн гуай! Шударга ёсны залууг болгоод өг.
Баатар: Шударга ёсны цохилт!
Гароу: Новш гэж! Дахиад ялагдчихлаа. Шударга ёсны залууг ялж чадах мангас хэзээ гарч ирэх юм бэ? Юу? Баатрууд хэнд ч ялагдахгүй ээ? Яагаад? Шударга ёс үргэлж ялна? Гэхдээ энэ чинь шударга бус байна! Мангасуудад ч бас хүсдэг зүйлс бий. Мангасууд ч бас хичээж байгаа. Тийм байтал үргэлж алуулаад дуусдаг. Дэмжиж байгаа миний сэтгэл яах юм бэ? Мангасууд хамаагүй догь. Алдартай нь ялж үзэн ядагдаж байгаа нь ялагдана гэдэг? Өрөвдөлтэй юм! Тийм бол би... Хэнд ч ялагдахгүй, хамгийн хүчтэй мангас болох болно! Би энд юу хийж байгаа юм? Өнгөрсөн шөнө юу болсныг нээх сайн санахгүй байна.
Эр: Өчигдөр шөнө Зэймит дарга дайралтад өртсөн ба энэ нь бараг баатрын ангууч Гароугийн хийсэн зүйл биз.
Эр2: Түүний бай зөвхөн баатар биш, бүхэл холбоо гэсэн үг үү?
Эр3: Майктай Мастерыг ялж чадахаар хүчтэй. Энгийн хамгаалалт айдсыг арилгахгүй.
Бичиг: Металл Цохиур
Эр3: Анхааруулах бичиг гарга.
Эр: Удирдах ажилтнууд боломжтой бол гэртээ байх ёстой. Гарах үедээ S зэрэглэлийн баатруудаар хамгаалуулах.
Эр2: Болох юм уу? S зэрэглэлийн баатрууд мангасуудтай зууралдаад завгүй байгаа даа.
Эр3: Ивээн тэтгэгчид холбоотой удирдах албаны аюулгүй байдлыг хангах нь чухал.
Кинг: Удирдах албаны хүний бие хамгаалагч аа? Татгалзаж байна. Яагаад гэнэ ээ? Одоо тулалдаж байгаа болохоор. Сая ялчихлаа. Гэхдээ одоо нууц нуувчид байгаа босс руу явах гэж байна. Өөр хүнээс асуу.
Наринки: Өнөөдөр бие хамгаалалтыг найдлаа шүү. Металл цохиур-күн.
Бичиг: S зэрэглэл, №15 Металл Цохиур
Металл цохиур: Чухал даалгавар гэж хэлэхээр нь ирсэн чинь...
Наринки: Одоо баатрын холбооны удирдах албан тушаалтнууд хүртэл онилуулж байгаа бололтой. Гэхдээ манай хүү иргэдийн хоолыг идмээр байна гээд байсан юм.
Хүүхэд: Хөөх! Хараач, аав аа. Цэлцгэнүүр байна!
Наринки: 10,000 иен ч хүрэхгүй сүши... ямар дорд зүйл байх гэж бодтол дажгүй сонирхолтой байх юм шиг.
Металл цохиур: Юу вэ энэ? Би тамд байгаа юм уу? Хөөе! Идээд дуусгасан тавгаа буцааж тавьж болохгүй.
Хүүхэд: Яагаад?
Металл цохиур: Чиний төлбөрийг бодоход хэрэгтэй.
Наринки: Тавгаа буцаах нь соёлтой хүний шинж биз дээ?
Металл цохиур: Буцааж тавихаа боль гээд байна.
Наринки: Энэ далайн зараан өнгө нь жоохон муу юм? Тэдэнд түрс байгаа болов уу?
Хүүхэд: Дунд зэрэг тослогтой хэсэг гэж юу юм? Тунаны тослог хэсгээс бусдыг идэж болдог юм уу?
Металл цохиур: Битгий буцааж тавиад бай. Дараагийн тавгаа буцааж тавих юм бол ална даа.
Наринки: Утасны дуудлага?
Металл цохиур: Дүү минь байна. Түр гарчхаад ирэх болохоор энд байж бай. Өөр аргагүй ээ. Гэнэтхэн чухал даалгавар ирсэн. Дараа дэлгүүр авч явъя аа. Юу? Одоо хаана байна аа? Хулгана сүшинд. Өө! Тийм биш ээ. Үнэхээр даалгавар. Алив ээ, битгий уйл. Дараа тайлбарлая. Тасаллаа шүү. Баяртай! Уйлмаар байгаа нь би. Дээд тушаалтны хүсэлтийг дахиж хүлээж авахгүй дээ. Баларлаа! Гароу юу?
Хүүхэд: Аав аа.
Металл цохиур: Тэр биш бололтой.
Наринки: Түүнд туслаарай. Мангас хүүг минь авчихлаа.
Мангас: Баатрын холбооны удирдах албан тушаалтан. Хүүхдээ дагуулаад явж байсан нь яамай. Хүүхдийг нь аваад явъя.
Металл цохиур: Хүлээ. Энэ газраас хэнийг ч гаргахгүй. Тэд мөнгөө ч төлөөгүй байна.
Сайтама: Чаранко муу золиг зүгээр л бүртгүүлсэн гэсэн байх аа. Яадаг тэнэг вэ. Гэхдээ энэ бол болно байх. Үнэхээр хүчтэй хүмүүс ирсэн байж магадгүй.
Эм: Ямар нэрээр бүртгүүлсэн бэ?
Сайтама: Нөгөө... Чаранко.
Эм: За тэгвэл тулааны урлагийн нэрээ бичээрэй.
Сайтама: Тулааны урлаг аа? Өө, юу байсан билээ? Тэгэхээр... Энэ тэмцээний оноолт байх нь. Чансаагаар жагсаасан байна. Энэ Бакүзан гэх залуу хүчтэй байх нь ээ. Нөгөө талд Сүйрюү гэх залуу дээр бичигдэж.
Эр: Сайн уу? Чи Чаранко биз дээ?
Сайтама: Өө үгүй ээ, танил нь уу?
Эр: Хөөе, яасан бэ? Сэнпайгаа мартаа юу даа? "Чулуун дээрх усны нударга аа"? Яадаг наргиа вэ? Сандарч байгаа чинь аргагүй дээ. Чи намайг ялж чадахгүй юм чинь.
Чаранко: Тэр муу. Миний өмнөөс ороогүй байгаасай даа. Тийм тэнэг биш байлгүй. Хүлээ, Сайтама чинь нэлээн тэнэг.
Мүмэн: Сайтама?
Чаранко: Өө, чи чинь?
Мүмэн: Чи Сайтама-күнийг таних юм уу?
Эр: Чаранко, би яагаад энэ тэмцээнд орсныг мэдэх үү?
Сайтама: Хэнд хамаатай юм бэ? Зүгээр хурдан гараач дээ.
Эр: Хоёр шалтгаантай. Эхнийх нь, энэ супер тулаан нэр хүндээ өргөх маш том боломж. Өмнө нь Банг багш хүртэл ялж байсан. Бас хоёр дахь нь, өмнөх тэмцээн дээр болсон тэр хэрэг. Ялсан хүн нь Хүн чоно гэх багтай тулаанч байсан. Гэхдээ тэмцээний дараа жинхэнэ Хүн чоно ухаангүй олдсон. Түүнээс болж, хуурамч нэр ашиглах, зүсээ хувилгах хориотой болсон.
Сайтама: Зүсээ хувилгах?
Эр: Тулааны урлагаа худлаа бичсэн чи ч бас. Саарал бүсэд орсон байж магадгүй.
Сайтама: Баригдах юм бол яах вэ?
Эр: Хасагдаж үлдсэн амьдралынхаа турш орох боломжгүй болно. Тэр ослын дараа, нэлээн их мөнгөөр торгуулна биз. Баривчлагдах хүртэл боломжтой.
Сайтама: Нээрээ юу?
Эр: Юу болсон бэ? Үгүй байлгүй дээ. Чи... ...хэрэгтэн нь хэн гэдгийг мэдэж байгаа юм уу?
Сайтама: Аюулгүй.
Эр: Би ч бас бичлэгээр техникийн хараад бататгасан. Эргэлзээгүй. Өмнөх тэмцээний хэрэгтэн нь... Гароу!
Гароу: Сайн уу? Би ирлээ.
Тэроа: Өө, ах аа. Дахиад эргүүл хийж байна уу?
Гароу: Ах гэж дуудахаа боль гээд байхад. Номоо зээлж бай.
Тэроа: Зээлэхгүй ээ.
Гароу: Юу?
Тэроа: Хэлээд байна! Хамтдаа уншицгаая.
Сайтама: Гароу юу? Дахиад л нөгөө нэр гараад ирлээ.
Эр: Зургаан сарын өмнө... Тэр хөөгдсөний дараахан. Яах аргагүй.
Сайтама: Тэр хэргийн дараа?
Эр: Чи тасалж байсан болохоор мэдэхгүй биз. Тэр багш гадуур гарсан өдөр болсон. Юу?
Гароу: Залхлаа.
Эр: Юу?
Гароу: Энд сурах зүйлс үлдээгүй байна. Жинхэнээсээ тулалдъя.
Эр: Тэр жинхэнэ төрхөө далдалж, соёогоо нууж байсан. Тэр байгаагүй бол бид дожогоос гарахааргүй байсан юм. Муу новш. Тийм болохоор би ирсэн. Би энэ тэмцээнд ялж, өөрийн итгэлээ буцааж авна. Гароугийн эсрэг зогсож чадах итгэлийг. Гэхдээ дожогийн сул дорой чамайг үүнд оролцоно гэж бодсонгүй. Даварч дээ. Чамайг өөрийгөө шилдэг сурагч гэж дуудаж байхыг сонссон. Тэгж их даврах хэрэггүй шүү.
Мүмэн: Ойлголоо. Сайтама-күн чиний оронд орж магадгүй гэж үү?
Чаранко: Тийм. Хэрэв тийм газарт сонирхогч орох юм бол алуулна шүү дээ.
Мүмэн: Санаа зовох хэрэггүй. Учир нь тэр бол баатар.
Эр: Би ч бас Гароу хөөгдөнө гэж мэдэж байсан бол дожогоос гарахгүй байсан юм. Тэгсэн бол Банг багшийн хамгийн шилдэг шавь би байх байсан юм. Юу гэж бодож байна? Дахиад ухаан алдах хүртэл чинь боох уу?
Сайтама: Гэхдээ дожогоос гарсан биз дээ?
Эр: Юу?
Сайтама: Чаранко ганцаараа Гароутой үзэлцсэн. Тийм болохоор Гароуг би үгүй хийх болно. Хэрэв тэр баатрын ангуучаа үргэлжлүүлэх юм бол хэзээ нэг өдөр уулзах ёстой. Өөрөөр, зугтсан хүн нь байнга сэнпай юм шиг царайлахаа болих хэрэгтэй.
Эр: Саяны хэлсэн үгсээ битгий мартаарай. Супер тулаан бол нэг өдрийн тэмцээн! Хэрэв чи ялаад дээшлэх юм бол талбар дээр уулзах болно. Тэр үед чамд зааж өгнө. Жинхэнэ тулаан ямар байдгийг.
Сайтама: Жинхэнэ тулаан... Тийм зүйлийг ёстой санахгүй байна шүү.
Хүүхэд: Харсан уу, Аав аа? Мангасуудыг хормын дотор дуусгалаа.
Наринки: За, зураг авцгаая.
Металл цохиур: Хөөе, аюултай болохоор. Хурдан гарцгаа.
Мангас: Бид хоёр чамайг барсангүй. Биднийг давдаг аргагүй л хүчтэй юм. Металл цохиур. Энэ бол S зэрэглэлийн баатар. Гэхдээ тийм хүчтэй байж өөрийгөө хамгийн оргилд нь байгаа гэж бодох хэрэггүй. Үнэндээ би ч бас тэгж боддог байсан.
Металл цохиур: Шавж ч тэсвэртэй юм аа? Би дуусгаад өгөх үү?
Мангас: Гэхдээ тэр үед сэнпай минь гарч ирсэн.
Металл цохиур: Өөр нэг үү?
Ах мангас: Өшөөг чинь авах болно оо.
Бичиг: Мангас Ах жаран хөлт
Хүүхэд: Сэжгийн юм бэ.
Металл цохиур: Саяныхаас хамаагүй илүү том байна!
Наринки: Энэ юун үнэр вэ?
Бичиг: Мангас Рафлесидон
Металл цохиур: Баатрын ангууч Гароутай холбоогүй биз дээ? Бодоод байх хэрэггүй дээ. Эхлээд бяцлах болно.
Мүмэн: Тийм ээ! Тэр ямар ч үед, юу ч болж байсан хөл дээрээ зогсоно. Тийм болохоор, Сайтама-күнд санаа зовох хэрэггүй.
Чаранко: За, гэхдээ...
Мүмэн: Бас тэр хүний дүрд орж дүрэм зөрчихгүй дээ. Баатар юм чинь.
Чаранко: Өө... Өө... Тийм бол зүгээр дээ.
Мүмэн: Тийм ээ!
Сайтама: Ёстой завтай байна шүү.
Бичиг: Хоточ нохой
Тэроа: Энэ бол Хоточ нохой. Хөөрхөн байгаа биз дээ?
Гароу: Зүгээр нэг нохойн хувцастай залуу шиг л харагдаж байна. Хүчтэй юм уу?
Тэроа: Мэдээж! S зэрэглэлийн баатар юм чинь.
Гароу: S зэрэглэл, №12 уу?
Тэроа: Q хотын Хоточ нохойн талбайн өмнө үргэлж сууж байдаг. Тийшээ очих юм бол хэзээд ч уулзаж болдог гэсэн.
Гароу: Тийм үү?
Эм: Анхааруулга! Яаралтай нүүлгэн шилжүүлэлт! Анхааруулга! Яаралтай нүүлгэн шилжүүлэлт! S хотын худалдааны дүүрэгт мангас гарч ирлээ. Аюулын түвшин: Чөтгөр. Яг одоо S зэрэглэлийн Металл цохиур хэргийн газарт байгаа. Гадна байгаа иргэд дотогш орцгооно уу.
Тэроа: Ах аа?
Гароу: Сая сонссон биз дээ? Чи хурдан харь.
Тэроа: За.
Эм: Давтъя. Анхааруулга! Яаралтай нүүлгэн шилжүүлэлт! Анхааруулга! Яаралтай нүүлгэн шилжүүлэлт!
Ах мангас: Жаран хөлтийн жагсаал!
Рафлесидон: Муугүй юм аа.
Ах мангас: Дүү нар минь ялагдсан нь аргагүй юм байна.
Металл цохиур: Та нарын зорилго юу юм? Яагаад тэр хүмүүсийг онилоод байгаа юм?
Рафлесидон: Биднийг ялах юм бол хэлж өгье. Эцэст нь миний унтуулах үнэр нөлөөлөөд эхэллээ.
Ах мангас: Сайн байна.
Металл цохиур: Ухаан алдах нь.
Ах мангас: Энэ байдлаараа унт! Үүнийг хүрт! Үүнийг хүрт!
Рафлесидон: Өөрийгөө цохичихлоо?
Ах мангас: Галзуурчхаж.
Металл цохиур: Ёстой сайхан сэргэлээ.
Ах мангас: Юу? Илүү хүчтэй болчхож?
Рафлесидон: Тийм амархан унтуулах үнэрийг гадагшлуулах боломжгүй дээ. Юу болсон бэ?
Металл цохиур: Сэтгэл зүрх минь байхад бараг юуг ч хийж чадна. Саяхан намайг нэлээн их цохилоо доо. Гэхдээ би бол сайхан сэтгэлтэй залуу. Нэг удаа цохиод л тэнцүү гэж бодох болно. Ингэж огшоогүй удсан байна. Мангасуудын зорилгыг асуухаа мартчихаж. Гэм алдлаа. Тэд гэмтээгүй бололтой. Хөөе, сэрээч та хоёр. Цохиод сэрээх үү?
Ханборгоцой: Туслахаар ирлээ!
Мухаук: Бид ч бас тулалдах болно.
Бичиг: С зэрэглэл Мохикан
Бичиг: B зэрэглэл Хан боргоцой
Металл цохиур: Сая дуусчихсан.
Ханборгоцой/Мухаук: Юу?
Эр: Аргагүй л Металл цохиур. Ингээд дарга болон түүний хүү... Яасан бэ?
Эр2: Ар араасаа гарч ирсэн жаран хөлтүүд. Тэгэхээр...
Эр: Арай!
Эр2: Хоёр жилийн өмнө юу болсныг санаж байна уу? Хэрэв тэр дахиад гарч ирэх юм бол...
Эр: Тийм ээ. Ганц бие хамгаалагч хангалтгүй. Хот тэр чигээрээ устах болно.
Ханборгоцой: Тэр чинь... Аварга шавжин мангас, Ахмад жаран хөлт. Луу түвшний аюул.
Металл цохиур: Луу юу?
Мухаук: S зэрэглэлийн нэмэлт хүч дуудъя. Одоохондоо холдоцгооё.
Металл цохиур: Түүний бай бол тэр хоёр. Намайг саатуулж байхад аваад зугт. Аль болох хурдан.
Ханборгоцой: Хурдал.
Металл цохиур: За тэгэхээр. Яах вэ?
Ханборгоцой: Ийшээ хараад байна уу даа?
Ахмад мангас: Зугтаалгахгүй шүү.
Металл цохиур: Дайрах нь.
Ханборгоцой: Эргэж харах хэрэггүй, зугт.
Металл цохиур: Хатуу юм!
Ахмад мангас: Холд.
Металл цохиур: Бүтэн савалт минь хүртэл нөлөөлсөнгүй. Гэхдээ... Тэр муу новш намайг дайрах үед нүүрээ хамгаалсан. Тэрийг онилохоос өөр арга алга.
Мухаук: Биднийг хөөж байна.
Ханборгоцой: Үгүй ээ, хараач. Дээр нь!
Мухаук: Тэр чинь...
Металл цохиур: Онцгой дайралт! Тэмцэх сэтгэл зүрх! Лууг болгож тавина.
Ахмад мангас: Жаран хөлтийн долгион!
Мухаук: Энэ бол Луу түвшний аюул.
Ханборгоцой: Хүн төрөлхтөн тулах зүйл биш байна.
Эм: Яаралтай нүүлгэн шилжүүлэлтийн анхааруулга! S хотод Луу түвшний аюулын мангас гарч ирлээ. Нүүлгэн шилжүүлэх байр нь аюулгүй байдлын баталгаа биш.
Эм: Аль болох хурдан хотоос гарна уу.
Эм2: Баатруудад юу болсон бэ? Ялагдсан юм уу?
Эр: Дэлхийн төгсгөл.
Эр2: Хурдан зугтъя.
Гароу: За, за. Хөл хөдөлгөөнтэй байх чинь. Луу түвшний аюул гарч ирэхээр наадам болох юм. Тэгэхээр Металл цохиур амьд байх болов уу даа? Металл цохиур? Тэр яаж? Тийм байх нь. S зэрэглэлийн баатар надаас өөр мангаст ялагдах гэж дээ? Цагаа дэмий үржээ.
Металл цохиур: За, буцъя даа.
Гароу: Хүлээж бай, Металл цохиур!
Металл цохиур: Юу?
Гароу: Амьд байгаа чинь ашгүй дээ. Миний хоёр дахь S зэрэглэл. Одоо чи надтай тулалдах болно. Чамайг агнана.
Металл цохиур: Юу? Юу яриад байгаа юм, тэнэг ээ? Тэр жаран хөлтийг харахгүй байна уу? Хурдан нүүлгэн... Ойлголоо. Чи баатрын ангууч гэгдэх хүн үү?
Гароу: Тийм ээ. Би бол Гароу.
Металл цохиур: Би завгүй байна. Хүрээд ир, наад тэнэг толгойг чинь зад нээгээд өгье.
Эм: Юу? S хотод луу түвшний аюул гарч ирсэн гэнэ.
Эм2: Зүгээр болов уу?
Бичиг: Яаралтай нүүлгэн шилжүүлэх сэрэмжлүүлэг. S хот. Түвшин: Луу.
Сүйрю: Та нар супер тулааныг үзэхээр ирээ юу? Хамт орж болох уу? Удсан болохоор замаа мартчихаж.
Эм: Чи чинь...
Эм2: Тийм байна.
Сүйрю: Болно биз дээ?
Бичиг: Тулааны урлагийн тэмцээн
Back to episodes Go home