One Punch S2 3

Банг: Юу болсон бэ? Босож ч чадахгүй нь уу?

Бичиг: Урсгал усны нударга чулуу бутлах

Банг: Чаранко... Чи сүүлийн зургаан сар энд юу хийсэн юм? Чамайг шавь болгосон үедээ үхэх гэж байгаа юм шиг л бэлтгэл хий гэж хэлээ биз дээ? Чамайг чадвараа дээшлүүлэх боломж олж харахгүй байна. Чамд тулааны урлагийн авьяас ч алга. Өнөөдрөөс чамайг дожогоос хөөж байна. Дахиж битгий буцаж ир!

Жэнос: Банг хачин аашлаад байна аа?

Бичиг: Ан эхэлсэн нь

Чаранко: Гэнэтхэн өдөр тутмын бэлтгэл хийж намайг зодож хаясан. Тийм сайхан сэтгэлтэй Банг багш ингэнэ гэдэг... Ямар нэг зүйл болоод байна. Та нар бол ямар нэг зүйл мэдэж магадгүй гээд ирсэн юм.

Жэнос: Би мэдэхгүй ээ.

Фүбүки: Банг гэж нөгөө S зэрэглэлийн Мөнгөн соёо юу?

Кинг: Ярьж дууссан бол тоглоомоо үргэлжлүүлье.

Чаранко: Хүн нь нэмэгдчихэж.

Жэнос: Гэхдээ нэг таамаг гаргаж бол чадна. Гароутай холбоотой байх.

Чаранко: Гароу? Манай дожогоос хөөгдсөн тэр залуу юу? Яагаад тэр гэж?

Жэнос: Юу вэ? Чи юу ч сонсоогүй юм уу? Бангийн өмнөх шавь Гароу баатрын холбооны эрэн сурвалжлагдаж буй мангасуудын нэг болсон. Банг тэрийг өөрийн биеэр устгахаар нэрээ өгсөн.

Чаранко: Мангас? Гароу юу?

Жэнос: Холбооны төв дээр ямар нэг хэрэг гарсан бололтой. Холбоо нууж байгаа ч гэсэн, хүнд хэцүү тулаан болох юм бол иргэд гэмтэж болно. Тийм болохоор Банг чамайг өөрөөсөө түлхсэн байх.

Чаранко: Тийм байжээ. Банг багш намайг төвөг удна гэж бодоо юу?

Жэнос: Сайтама багш Бангийн үйлдлийг юу гэж бодож байна?

Сайтама: Би тэр өвгөнийг тэгж сайн мэдэхгүй л дээ. "Мөнгөн соёо", догь баатрын нэр байна шүү. Түүнтэй харьцуулахад "Нөмрөгтэй халзан" гэж юу вэ? Нэг бодогдоод байгаа зүйл байна. Чи хэн бэ?

Жэнос: Багш аа, энэ бол Бангийн одоогийн хамгийн шилдэг шавь болох Чаранко. Өмнө нь уулзаж байсан.

Сайтама: Юу? Тийм үү?

Чаранко: Байнга ачаа болоод байж болохгүй. Багшийнхаа төлөө би Гароуг зогсоох ёстой. Гэхдээ тийм амархан олно гэж байхгүй л дээ. Түүнийг олсон байсан ч би бол...

Гароу: Хөөе, чи. Баатар биз дээ?

Мүмэн: Тийм ээ.

Бичиг: С зэрэглэл, №1 Дугуйчин Мүмэн

Мүмэн: Би бол Дугуйчин Мүмэн.

Гароу: Ан.

Мүмэн: Ан гэнэ ээ? Юу гэсэн үг вэ? Чи миний шүтэн бишрэгч биш бололтой.

Гароу: Би бүрэн мангас болохын тулд хэрэгтэй олз минь.

Майктай цагаан хоолтон: Олчихлоо.

Эр: Тэр мөн юм уу?

Майктай цагаан хоолтон: Итгэлтэй байна. Хөөе, хариугаа авах цаг боллоо.

Гароу: Өшөө авах гэж ирээ юу, Майктай Цагаан хоолтон гуай? Арай хийнэ олж авсан амиа хаях гэж энд ирэх гэж дээ. Үнэхээр хөөрхөн тэнэг юм. Чиний булчинтай найзууд ч бас амьд харихгүй. Үх! Юу вэ?

Майктай мастер: Манай хөвгүүдэд тус болсон бололтой.

Бичиг: S зэрэглэл, №16 Майктай Мастер

Гароу: S зэрэглэл? Тийм ээ! Нэлээн том хүнийг олж авчээ. Баяртай байна шүү. Булгилаад эхэллээ!

Майктай мастер: Майктай Мөргөлт!

Эр: Гараад ирлээ! Багшийн Майктай мөргөлт!

Майктай хар нүх: Энэ хөдөлгөөнөөрөө олон мангасыг үгүй хийсэн.

Майктай бар: Аргагүй л, Багш. Ингээд тэр новш... Ах аа! Тэр унасангүй.

Майктай хар нүх: За дүү минь, зугтахад бэлд.

Майктай мастер: Энэ залуу үнэхээр хүн юм уу?

Бомб: Бүх асуудлаа цэгцэлж чадсан уу?

Банг: Би бол ганцаараа үлдсэн өвгөн. Тантай адил.

Бичиг: Хуйлрах салхины ган цавчих нударгын мастер Бомб

Бомб: Солиороод бай. Би хэдэн зуун шавьтайгаа салах ёс хийж ирсэн.

Банг: Хөөрхөн дүүгийнхээ төлөө бүх зүйлээ хаяж ирэх шилдэг нь юм аа, ах аа?

Бомб: Гароуг зүгээр орхих юм бол нэг л өдөр манай дожог буулгахаар ирэх биз. Мэдээж явна!

Банг: Болгоомжтой байя, ах аа. Одоо түүнийг хэр хүчтэй болсныг хэлж мэдэхгүй.

Бомб: Намайг дуудахаар хэмжээнийх юм чинь дээ.

Майктай бар: Тийм ээ, өөр нэг Майктай цохилт!

Майктай хар нүх: Багшийн мөргөлтөөс амьд үлдэхээр нь жоохон айсан шүү.

Майктай бар: Ингээд удахгүй бололтой.

Майктай мастер: Тэр бол хүн. Энэ бол баттай. Гэхдээ, яагаад? Энд алахгүй бол болохгүй гэсэн мэдрэмж төрөөд байх юм? Харамсалтай нь, дуусгая.

Мүмэн: Хүлээж бай!

Майктай мастер: Дугуйчин Мүмэн?

Мүмэн: Ичихгүй байна уу? S зэрэглэлийн баатар хүнийг алах гэж байдаг? Тулаанд аль хэдийн ялчихсан байж.

Майктай бар: Баатар руу дайрсан түүний буруу.

Майктай хар нүх: Саад битгий бол. Бидэнтэй орооцолдсон хариуг нь барих болно.

Майктай мастер: Хангалттай. Түүний хэлсэн зөв. Би хүмүүстэй тулалдахын тулд энэ майкийг өмссөн юм биш. Сонсож бай, чи... Ингээд дахиж хүнийг битгий гэмтээ.

Гароу: Ойлголоо доо. Би явлаа. Асуудал удсанд уучлаарай. Худлаа! Та нарыг бүгдийг нь ална.

Майктай мастер: Тэгж бодсон юм аа. Энд үх!

Гароу: Өө зөрчихлөө. Өвгөнийг санагдуулаад байдаг учир энэ зүйлийг ашиглахаас зайлсхийж байсан юм. За яах вэ.

Майктай мастер: Энэ залуу жинхэнэ хүчээ нууж байсан юм уу?

Гароу: Хөөе, хөөе. S зэрэглэлийн баатар өвдөг сөхөрлөө.

Майктай мастер: Басах хэрэггүй шүү. Зүгээр намайг гайхшруулсан л төдий.

Гароу: Чи наанаа байж бай. Мангас Гароу хүмүүсийг чинь хядах болно.

Майктай мастер: Гароу? Чи нөгөө өөрийгөө мангас гэж дууддаг хүн байсан юм уу? Битгий! Тэднийг зүгээр орхи.

Мүмэн: Шударга ёсны мөргөлт!

Гароу: За та нар ч бас хүрээд ир.

Майктай мастер: Гароу!

Гароу: Чиний тулааны урлагийг аль хэдийн харсан. Дууслаа. Майктай Мастер. За. Жоохон хог цэвэрлэх л үлдлээ.

Эр: Муу новш! Ийм олон хүний эсрэг ялж чадна гэж бодоо юу?

Эр2: Муу новш! Боль! Туслаарай.

Чаранко: Хангалттай, Гароу. Дожогийн нэр төрийг сэвтээгч. Үүнийг хүрт. Урсгал усны чулуу бутлах нударга...

Банг: Нүд халтирам юм.

Бомб: Оройтож дээ. Хөөе, Банг, түүнийг дараа нь хаа гарч ирэхийг таамаглаж чадах уу? Банг?

Банг: Чаранко.

Эр: Майктай Мастер баатрын ангуучид ялагдсан бололтой.

Эр2: Үгүй байлгүй дээ! S зэрэглэлийн баатар ялж чадаагүй юм уу?

Эр: Бүх шавь болон Дугуйчин Мүмэнийг хүртэл зодсон гэсэн.

Эр2: S байна уу, С байна уу хамаагүй агнуулах юм уу? Бид яах ёстой юм бэ?

Эр3: Айгаад байгаа юм уу? Баатрын ангуучийг өөрсдөө барьцгаая.

Эр2: Бүтэхгүй ээ.

Эр: S зэрэглэлийг ялсан хүн шүү дээ.

Эр3: Ойлгохгүй байна уу? Тэр бол аймаар мангас биш. Зүгээр л хүн шүү дээ.

Эр2: Гэхдээ Мөнгөн соёогийн шавь байсан бололтой.

Эр3: Би ч бас тулааны урлагийг жоохон мэднэ. Дайсан минь ингэж цохивол чи ингэнэ. Ингэх юм бол ингэж хаана! Тэгээд ингэх юм бол ингэнэ...

Эр: Гараад ирлээ.

Мүмэн: Чи энэ хүртэл надтай уулзах гэж ирнэ гэдэг. Баярлалаа, Сайтама-күн.

Сайтама: Тийм ээ. Гадилыг энд үлдээчих үү?

Мүмэн: За, баярлалаа. Чи өөрөө идэх юм уу?

Сайтама: Баатрын холбооны сонинд гарсан байсан л даа. Нэг мангаст маш олон баатрууд ялагдсан гээд. Амьд үлдсэн чинь ашгүй дээ. Май гадил ид.

Мүмэн: Тэр хүн байсан.

Сайтама: Юу?

Мүмэн: Өөрийгөө мангас гэж дуудах хүн. Гэхдээ хүчтэй. Маш хүчтэй хүн.

Сайтама: Загасан мангасаас хүчтэй юм уу?

Мүмэн: Тэр... Далайн гүний хаан маш хүчтэй байсан ч, энэ удаа нэг л өөр байсан.

Майктай мастер: Түүний хөдөлгөөн. Тэр тулааны урлагийн техник ашигладаг. Мөнгөн соёо жинхэнэ мангасыг өсгөсөн бололтой.

Сайтама: Энэ хүн гэнэт яриан дунд ороод ирлээ, хэн болохыг нь мэдэх үү?

Мүмэн: Хөөе! S зэрэглэлийн баатар Майктай Мастер шүү дээ.

Сайтама: Өө, тийм! Сонин дээр байсан шдээ. Хамгийн аймаар зодуулсан хүн нь гэсэн.

Майктай мастер: Хамгийн их тулалдсан хүн нь болохоор л. Новш гэж... Тийм жаалд ялагдана гэж бодсон ч үгүй. Тулааны урлаг гэж ядаргаатай зүйл юм аа.

Сайтама: Тулааны урлаг? Гадил ид.

Майктай мастер: Юу? Өө, баярлалаа.

Сайтама: Тэгээд наад зүйлээ сайн яриад өгөхгүй биз?

Гароу: Хөөе, жаал аа. Сонирхолтой ном уншиж байх шив.

Тарэо: Энэ бол S зэрэглэлийн Кинг гэдэг баатар. Хамгийн хүчтэй нь. Энэ бол А зэрэглэлийн Аянгат Гэнжи. Манай гэрийн хавиар байнга эргүүл хийдэг. Харав уу? Гарын үсгийг нь авсан.

Гароу: Гарын үсэг нь үү? Би ч бас гарын үсгийг нь авмаар байна шүү. Надад дараа нь замчлаад өгч болох уу?

Тарэо: За! Ах ч бас баатарт дуртай юм уу?

Гароу: Энэ баатрын ном чинь гоё юм. Хөөе, надад долоо хоног зээлэхгүй биз?

Тарэо: Юу? Зээлж чадахгүй ээ.

Гароу: За яавал гэж дээ. Хамарч юм бэ. Өө, юу вэ? Мангасууд хүртэл байгаа юм биш үү? Догдлуулж байна шүү.

Тарэо: Юу? Яагаад мангасууд нь? Аймаар байтал.

Гароу: Аймаар байвал гоё. Тэр нь хамаагүй догь гэж бодохгүй байна уу?

Тарэо: Юу? Муухай сонирхолтой юм аа, ах аа.

Гароу: Гоё юм аа. Би ч бас ийм номд бичигдмээр байна.

Тарэо: Баатар болмоор байгаа юм уу? Би ч бас. Гэхдээ биеийн тамиртаа муу.

Гароу: Тэр нь дээр.

Тарэо: Ах муухай ааштай юм аа.

Гароу: За. Эргүүлийн цаг. Явъя даа. Номд бичигдсэнээр бол А зэрэглэлийн Алтан бөмбөг баарандаа ирэх цаг нь. Баяртай, жаал аа.

Тарэо: Эргүүлдээ болгоомжтой байгаарай, ах аа.

Гароу: За. Баяртай. Бас намайг ах гэж дуудахаа боль. Ам хэлээ мэд.

Тарэо: Юу? Юм хэлсэн үү, ах аа?

Гароу: Хурдан гэртээ харь, жаал аа.

Майктай мастер: Миний дайралтыг, бүгдийг нь хааж, бас хариулсан. Бас миний цохилтуудын эсрэг төгс хариу үзүүлсэн. Түүний хөдөлгөөн дайсныхаа дайралтыг хоёр дахин хүчтэй болгож буцаадаг. Даралтын цэг, үе мөчний цохилт нь бас асуудал үүсгэнэ. Дайралтад нь өртөх юм бол биеийн чадвараа хэсэг хугацаанд алдана. Миний ихэнх таарсан мангасууд бүгд биеийн хүчиндээ л найддаг байсан. Тэр бол өөр. Хүмүүсийг устгах техниктэй хүн. Өөрөөр, баатруудыг ялах аргуудыг мэднэ.

Чаранко: Хүчтэй тулааны урлагийн өрсөлдөгчтэй таармаар байна?

Сайтама: Тийм, жоохон сонирхоод эхэллээ. Дажгүй хүн мэдэх үү? Нөгөө... Чампо?

Чаранко: Чаранко!

Сайтама: Май, гадил өгье.

Чаранко: Наанаа битгий тавиад бай. Тэгвэл Банг багшаас асуусан нь дээр байх. Чамд дуртай юм чинь.

Сайтама: Өвгөнийг хүчилж болохгүй шүү дээ.

Чаранко: Бүдүүлэг байна шүү. Бас сонирхогч хүмүүс шууд тулааны урлагийн хүмүүстэй үзэлцээд явахгүй. Эхлээд анхан шатны мэдлэгийг олж авч... Үгүй ээ, түүнээс өмнө бие бялдраа бэлдэнэ, хэдэн зуун шатаар гүйнэ. Эхлээд дожог цэвэрлэхээс эхэл.

Сайтама: Таньдаг хүн байхгүй юм бол болъё доо.

Чаранко: Хүлээ! Хүлээ! Өө тийм миний бүртгүүлсэн холимог тулааны урлагийн тэмцээн байгаа. Надад тасалбар нь байгаа даа. Май.

Сайтама: Үрчийчихсэн байна шдээ.

Чаранко: Тулалдахаар бүртгүүлсэн ч гэсэн нэрээ татах гэж байсан юм. Гэхдээ энэ чамайг дотогш оруулна. Очиж тулааныг нь үз. Олон тулааны урлагийг олж харна шүү.

Сайтама: Баярлалаа. Чаранко нэрээ татах гэж байгаа юм уу?

Чаранко: Ийм гэмтэлтэй юм чинь дээ.

Сайтама: Шагнал нь гурван сая гэсэн байна.

Чаранко: Том тэмцээн юм чинь дээ.

Сайтама: Шагналын мөнгө нь, гурван сая.

Чаранко: Шууд хэлчихье, хүний өмнөөс орж болохгүй шүү. Хөөе, сонсож байна уу?

Гароу: А зэрэглэлийн баатар, Алтан бөмбөг биз дээ?

Бичиг: А зэрэглэл, №26 Алтан бөмбөг

Гароу: Ярилцмаар байна. Гарцгаая.

Алтан бөмбөг: Жоохон уулгаад аль. Яаж байна аа? Хайран юм бэ. Болж байна. Ойрхон машины зогсоол байгаа. Тэнд үзэлцье. Хааяа нэг гарч ирэх юм даа. Мэргэжлийн баатруудтай тулаан өдөх гэсэн тэнэгүүд. Архинаас болж зориг ороод ингэж байгаа бол бууж өгөөрэй. Одоо бол амжина шүү.

Гароу: Чимээгүй бай! Муу согтуу... Чи...

Алтан бөмбөг: Гэнэн байна даа, баатрын ангууч аа? Үнэхээр ийм залууд Майктай Мастер ялагдсан юм уу? Хэлчихье, би ч бас ан хийхдээ муугүй шүү. Хурдан дуусгаад, явж ууя. Миний гарын хөдөлгөөнөөр чиглэлийг нь харчхав уу? Тийм бол ингэвэл яаж байна? Ойлттой буудалт. Өө, азаар амин чухал хэсгийг чинь зөрчихлөө. Ямар байна? Баатрууд гайхалтай байгаа биз дээ?

Гароу: Азаар гэнэ ээ? Согтоод баримжаа чинь муудсан байгаа болохоор л биз дээ? Саяны буудалтаар намайг дуусгаж чадаагүй чиний ялагдал.

Алтан бөмбөг: Харамсалтай нь надад зөндөө сум байна. Дурсамж хурцлах алтан сум! Олон буудалт. Аллагын хөдөлгөөн... Алтан дайралт! Бага зэрэг хөдлөөд бүгдээс нь бултаж байна. Үгээ буцааж авъя. Овоо золиг байна. Гэхдээ, сүүлийн сум. Ингээд дуусгая.

Гароу: Ямар байна даа? Мангасууд гайхалтай байгаа биз дээ? Дууслаа. Үх.

Мушгиа сахалт: Бааранд байхгүй байсан болохоор чинь надтай цаг товлосноо мартсан гэж бодлоо.

Бичиг: А зэрэглэл, №28 Мушгиа Сахалт

Гароу: А зэрэглэлийн баатар, Мушгиа сахалт уу?

Мушгиа сахалт: Нэлээн сайн мэдэж байх шив. Харин чи бол нөгөө цуу ярианы баатрын ангууч уу?

Гароу: Онолоо. Шагнал болгож чамайг бас үгүй хийе.

Алтан бөмбөг: Түүний баруун хөл гэмтсэн. Хөлийн хөдөлгөөнөө ашиглаж чадахгүй.

Мушгиа сахалт: Ойлголоо. Сайхан мэдээлэл байна.

Гароу: Чи ч гэсэн ийм давчуу газар урт зүйл ашиглах хэцүү биш үү?

Мушгиа сахалт: Тэр юу л бол доо? Баригдлаа даа. Томбой!

Гароу: Бариад... авлаа. Мэдэх үү? Та нарын онцгой дайралтууд бүгд баатрын номд бичигдсэн байдаг. Зэвсэг болон дайралтыг чинь мэдэж байхад асуудалгүй.

Алтан бөмбөг: Даврах хэрэггүй шүү, ийм зүйлийг үүрд үргэлжлүүлж чадахгүй шүү.

Гароу: Би илүү хүчтэй болно. Чаддаг юм бол намайг буулгаж ав. Тэр хүртэл даврах болно доо.

Эм: Баатрын холбоо их мөнгө олдог биз дээ?

Эр: Тэнэг юм ярих хэрэггүй ээ. Амар тайван байдлыг хамгаалахын тулд их мөнгө ордог. Бид мөнгө олдоггүй ээ.

Эм: Тэгвэл үүнийг яаж авч өгсөн юм?

Эр: Юу?

Эм2: Үргэлж манай газарт ирдэг биз дээ?

Эр: Мэдээж амар тайван байдлын төлөө. Баатрын холбооны ажилтны хувиар та нартай хөгжилдөх нь чухал. Урд шугамд хорон муутай тулалддаг над шиг хүнд хааяа нэг ийм амралт шаардлагатай.

Эм: Тайван, тайван.

Эм2: Өдөр бүр тайвшрах хэрэгтэй байдаг байх нь ээ?

Эр: Яг тийм. Дараагийн удаа, Амай Масктай уулзуулъя.

Эм: Юу? Нээрээ юу?

Эм2: Би том шүтэн бишрэгч нь.

Эр: Хацар дээр үнсэх юм бол.

Эм: Харин л дээ...

Эм2: Үнэхээр биз дээ?

Гароу: Намайг ч бас танилцуулаад өгөөч. Хацар дээр чинь үнсэж өгье.

Эм: Тайван, тайван.

Эм2: Амар амгалангийн төлөө.

Гароу: А зэрэглэлийн баатруудыг агнаад сайхан байсан байтал. Баасан дээр гишгэсэн юм шиг болчихлоо. "Урд шугамд хорон муутай тулалдана гэнэ ээ"? Бөөлжис цутгачихлаа!

Сайтама: Өө, эцэст нь олчихлоо. Хайж байлаа шүү.

Гароу: Намайг дагаж байсан юм уу? Тэр ч бас баатар юм уу? Харж байгаагүй царай байна. Нэр хүндгүй л залуу биз. Намайг барьж зэрэглэл ахих гээ юу? Гэхдээ үгүй шүү.

Сайтама: Юу? Яаж байгаа юм бэ? Чи хэн юм? Намайг дээрэмдэх гээ юу? Дэлгүүр хэсэж байхад саад болох хэрэггүй. Өршөөгөөрэй. Үүнийг авъя. 3,000 иен. Тийм үнэтэй юм уу? Муугүй шүү.

Жэнос: Багш аа... Бүр тийм дээрээ тулаа юу?

Сайтама: Үгүй ээ, тийм биш. Би үлдсэн амьдралынхаа турш хиймэл үс зүүх гээгүй.

Жэнос: Күсэно доктор оо. Жэнос байна. Ярих зүйл байна. Үгүй ээ, Сайтама багшийн нөхцөл байдалтай холбоотой. Бидний өмнө нь ярилцсан хиймэл үс, тэрийг арьсанд суулгаж болно гэсэн байх аа? Тийм ээ. Яах аргагүй хэрэгтэй бололтой. Хар үс байгаа байх нь ээ? Тэгвэл та хэзээ суулгах боломжтой болох вэ? Аль болох хурдан. Дараа долоо хоногийн лхагва гарагт. Ойлголоо. За, би ч бас очно. Ойлголоо. Тэр өдөрт болно. Баярлалаа. Сайтама багш аа! Дараагийн лхагва гарагт завтай юу?

Сайтама: Хүний толгойд дураараа хиймэл үс суулгах гээд хэрэггүй. Би үүнийг ашиглаж тулааны тэмцээнд орно. Чаранкогийн хувиар.

Жэнос: Өнөөдөр үү?

Сайтама: Тийм. Тулааны урлаг гэдэг зүйлийг жоохон харчхаад ирье.

Бичиг: Металл Цохиур

Back to episodes Go home