One Punch S2 2

Цэнхэр гал: Саяны зүйлс үнэн юм уу? Гэмт хэрэгтнүүдээс тусламж хүсэж байгаа юм уу? Тэрийг холбоо зөвшөөрсөн юм уу?

Ситч: Тийм ээ! Одоо л хүн төрөлхтөн бид хамтдаа нэгдэхгүй л бол давахгүй ханын өмнө ирчхээд байна. Одоо байгаа баатрууд: С зэрэглэлд 390, В зэрэглэлд 101, А зэрэглэлд 38, S зэрэглэлд 17, хангалттай биш. Үнэгүй ажиллуулахгүй. Мангасуудыг ялсан тоогоор чинь шан харамж олгоно.

Хүнд танк: Больсон нь дээр. Мөнгөө дэмий үрсэн хэрэг. Байдал хэцүү болсон үед иймэрхүү нөхдүүдэд найдаж болохгүй.

Эр: Юундаа том дуугараад байгаа юм? Чиний уулзсан хүмүүсээс их хүнийг би алсан шүү. Оролдож үзэх үү?

Хүнд танк: Эд... ...зүрх сэтгэлгүй.

Ситч: Гэхдээ...

Гароу: Оноод хэлчихлээ шүү! Энэ зөгнөл нь муугүй шүү. Хэний ч харж байгаагүй бурхны түвшний аюул ирж байгааг мэдсэн байна. Тэр хөгшний зөв. Энд байгаа бүгд нийлээд ч намайг алж чадахгүй.

Ситч: Юу? Чи хэн юм?

Гароу: Намайг Гароу гэдэг. Мангасуудыг хүндэлж бэлтгэл хийж олон тулааны урлагийн дожог үгүй хийж ирсэн залуу. За яасан бэ? Бүгдээрээ хүрээд ир. Хэн нь хамгийн хүчтэйг шалгаж үзье. Түүний төлөө л би ирсэн.

Ситч: Тэнэг зүйлээ боль.

Гароу: Тэнэг ээ?

Ситч: Чи хэрэггүй. Алга бол.

Гароу: Зочиндоо ингэж хандах юм уу, Шударга ёсны тал хүн гуай? Өө би шийдлээ. Энд байгаа бүх хулчгаруудад хорон мууг мэдрүүлэх болно. Бяцхан нядалгааны үдэшлэг хийе!

Ситч: Та гуравт өгөх ажил байна. Түүнийг гаргаж хая.

Шидтэн: Дуртайяа.

Гароу: Хөөе, хөөе? Яг хүчээ оруулж цохисон юм уу? Тийм зүйл байхгүй байсан ч хүчтэй хүн бол... ...хүчтэй байдаг юм! Муу тэнэг!

Эр: Хөөх! Муугүй шүү.

Эр2: Тийм ээ! Үзүүлээд өг.

Гароу: Юу? Та нар юу яриад байгаа юм? Та нар ч бас үхнэ.

Эр: Юу гэнэ ээ?

Эр2: Чи манай талынх биз дээ?

Гароу: Үгүй. Баатрууд үргэлж оройтож ирдэг бөгөөд мангасууд үргэлж санаачилгатай байдаг. Тэд гэнэтхэн гарч ирдэг. Сонсож бай. Та нар бол хүний тал. Би бол мангасуудын тал.

Цэнхэр гал: Хүн өөрийгөө мангас гэж дуудна гэнэ ээ? Тэнэг хог! Чиний биеийг шараад өгье.

Гароу: Ийм заль мэх харахад гоё ч, арга нь мэдэгдчих юм бол догь биш шүү.

Цэнхэр гал: Энэ муу...!

Ситч: Төв цамхаг, 7 давхрын нийтэд зориулалттай танхимаас ярьж байна. Байгууламжид байгаа бүх баатруудыг цуглуул! Бүгдийг нь.

Гароу: Одоо бол хэд хэдэн S зэрэглэлийн баатрыг хүлээж авах нь арай л хэтрэх байх. За юу ч гэсэн Мангас Гароугийн нээлт ийм байхад болно биз. Энэ бол дайны тунхаг. Зургаан сарын дотор би илүү хүчтэй болоод урд хаалгаар буцаж ирнэ. За баяртай.

Фүбүки: Ойлгож байгаа биз дээ?

Зэрэг: Тийм!

Бичиг: В зэрэглэл, №3 Зэрлэг Сармагчин

Бичиг: В зэрэглэл, №2 Сормуус

Фүбүки: Бай жоохон ч гэсэн эсэргүүцэл үзүүлэх юм бол?

Эр: Дахиж хэзээ ч урдаас юм хэлэхээргүй болтол нь нүдэх болно.

Фүбүки: Сайн байна.

Зэрэг: За, Фүбүки-сама!

Бичиг: Хүн мангас

Жэнос: Сайтама багш В зэрэглэлийн №7 болж өссөн байна. Би ч бас S зэрэглэлийн №14 болж өссөн.

Сайтама: Тааралдсан мангасаа л ялсан юм сан. Тийм хурдан өсөө юу?

Жэнос: Сүүлийн үед мангасууд өдөр бүр гарч ирэх болсон. Багш мангасуудыг ялсан ч холбоо руу мэдэгдээгүй. Тэгсэн ч байсан зэрэглэл чинь өсөж байна гэдэг гэрчүүд багш таны үйлдлийг мэдээлж байгаа юм. Өөрөөр багшийн баатар гэх дүр төрх иргэдэд бага багаар мэдэгдэж байгаа гэсэн үг. Удахгүй Сайтама багш шүтэн бишрэгчдийн клубтэй болж магадгүй.

Сайтама: Үгүй байлгүй дээ. S зэрэглэлийн чи хүртэл шүтэн бишрэгчдийн клубгүй байтал.

Жэнос: Надад шүтэн бишрэгчдийн клуб байгаа.

Сайтама: Үнэхээр үү?

Жэнос: Өндөр хурдны объект илэрлээ! Хүний хурд биш байна. Мангас уу?

Сайтама: Өө, хэрэгсэл.

Жэнос: Багш завгүй байгаа бололтой. Би явахаас даа. Шинэ хэсгүүдээ турших боломж гарна. Гараад ир! Хүн үү? Юу хүсээ вэ?

Соник: Сайтамаг гаргаад ир. Энд амьдардаг гэх мэдээллийг олж авсан.

Жэнос: Сайтама багшийн танил уу?

Соник: Чамтай хаа нэгтээ уулзаж байсан. Би бол Дууны хурд Соник, Сайтамагийн өстөн. Өнөөдөр шийдэх гэж ирлээ. Ойлгосон бол холд.

Жэнос: Дууны хурд Соник! Чи байсан юм уу, гаж донтон. Багшийн өстөн гэж дуудахаасаа ич. Үүнээс илүү нэг алхам хийх юм бол чамайг үгүй хийнэ!

Жэнос: Устгагдах ёстой нь... нойтон хамуу чи.

Сайтама: Өө баларлаа.

Бичиг: 20 минутын дараа

Сайтама: Би Кингийн хадгалсан өгөгдлийг дараад хадгалчихлаа. Асуулгүй аваад ирсэн зүйл байтал. Зүгээр байлгүй дээ. Үгүй л дээ. Баларлаа.

Эр2: В зэрэглэлийн №7 баатар Сайтама. Гараад ир. В зэрэглэлийн №1 Тамын цасан шуурга чамтай ярилцах гэж ирлээ.

Сайтама: Өө, би сонин бол авдаг шүү.

Эр2: Бид худалдагч биш! Чамаас илүү өндөр зэрэглэлийн баатар.

Фүбүки: Танилцахад таатай байна, шинэ баатар Сайтама-сан. Би бол Тамын цасан шуурга. Ингэж хэлбэл мэдэх үү?

Сайтама: Юу? Мэдэхгүй ээ. Чи хэн бэ?

Эр2: Энэ хүн бол В зэрэглэлийн №1.

Сайтама: Өө тийм байх нь ээ. Тусалж дэмжээрэй! Юу вэ?

Эр: Энэ муу ёстой бардам юм.

Эр2: Биднийг дутуу үнэлээд байгаа юм шиг болохоор шууд хэлье. В зэрэглэлийн хүн эхлээд Фүбүки-самагийн мэндийг мэдэх нь ойлгомжтой.

Сайтама: Мэнд ээ? Сайн байна уу? Сайтама гэдэг. Тусалж дэмжээрэй?

Фүбүки: Ингэхэд болно. Чи баатрын бизнес олон салбартай гэдгийг мэднэ биз дээ?

Сайтама: Салбар?

Фүбүки: Энэ салбарт аль нэг бүлэгт орохгүй бол үүнээс цааш амьд үлдэхгүй шүү.

Сайтама: Ойлгохгүй байна.

Фүбүки: Ганцаараа зэрэглэл өсөх нь бүтэхгүй гэсэн үг.

Сайтама: Яагаад вэ?

Фүбүки: Саад болох учраас.

Сайтама: Хэн?

Фүбүки: Өрсөлдөгчид чинь.

Сайтама: Ойлгохгүй байна аа. Би жоохон завгүй байна.

Фүбүки: Ярьж дуусаагүй байна шүү. Миний дор нэгд. Тэгэх юм бол В зэрэглэлийн суудлыг чинь хадгалж өгнө.

Сайтама: Өө? Юу? Аа! Чиний хэлэх гээд байгаа зүйл бол татгалзах юм бол та нар саад болно гэсэн үг үү? Чи В зэрэглэлийн бүх баатруудыг ингэж сүрдүүлдэг юм уу? Хаанахын мафийн хүн бэ?

Фүбүки: Үгүй ээ, би зөвхөн өөрийн сонирхсон баатруудыгаа л.

Сайтама: Надад 1-р байрын суудлаа алдана гэж айгаа юу? Санаа бүү зов. Би удахгүй А зэрэглэлд орно. Бодоод байхад чи яагаад А зэрэглэл рүү ороогүй юм?

Фүбүки: Хурдан хариултаа өг.

Сайтама: Татгалзах нь ойлгомжтой. Баатруудын дунд тийм дэг журам байх ёсгүй!

Фүбүки: Сормуус! Зэрлэг сармагчин!

Зэрэг: За!

Фүбүки: Дахиж баатрын хувиар ажиллаж чадахгүй болтол нь зод.

Сайтама: Чи энэ байдлаараа амьд үлдэхгүй шүү. Фүбүки.

Фүбүки: Чи надад саад болох нь ээ?

Сайтама: Энэ чинь... ...бодлын хүч үү?

Фүбүки: Яг тийм. Нэлээн гайхахгүй байгаа бололтой.

Сайтама: Надтай чулуу гэх зүйлсээр тулалдах юм уу? Больсон чинь дээр.

Фүбүки: Намайг басаж байх шив? Харамсана даа. Үхлийн ирмэг дээр чинь аваачъя. Тамын шуурга! Мах нь ховхорч, яс нь цуурч, хормын дотор зоригийг нь мохоох харгислал. Чиний л буруу шүү. Намайг давж чадна гэж бодсон болохоор! Надаас илүү хүн үгүй! Дайсан болох хүмүүсийг...

Сайтама: Ийм зүйл хийгээд дээд зэрэглэлд хүрч чадахгүй шүү.

Фүбүки: бяцлах болно.

Сайтама: Чи баатрыг ойлгохгүй байна. Энэ ертөнцөд маш их хүчтэй муу хүмүүс зөндөө бий. Тэднийг эсэргүүцэх нь баатар. Ганцаараа байсан ч хамаагүй. Өөрөөсөө сул дорой хүмүүсийг цуглуулж хүчтэй гэж мэдэрдэг чи ойлгохгүй. Хэзээ нэг өдөр хариугаа хүртэнэ. Салбар? Шинэ хүмүүсийг бяцлах? Зэрэглэл? Хэнд хамаатай юм бэ? Баатруудыг дутуу үнэлэх хэрэггүй, новш оо.

Фүбүки: Дуугүй бай! Чи миний юуг мэдэх юм? Юу болсон бэ? Ёо.

Жэнос: Хархыг хөөж байгаад... ...багшийн гэрийн өмнө ирчихлээ.

Фүбүки: Тэр чинь S зэрэглэлийн Жэнос. Яагаад энд байгаа юм? {}Сайтама багш аа, гэрийн чинь өмнө тоос босгосонд уучлаарай.

Сайтама: Тоосноос хавь илүү зүйл байгаа биз дээ? Саяхан Соник харагдсан даа. Та хоёр юу хийж байгаа юм?

Фүбүки: Чи S зэрэглэлийн баатартай холбоотой юм уу?

Сайтама: Юу? Жэнос уу?

Жэнос: Би бол Сайтама багшийн шавь.

Фүбүки: Шавь? S зэрэглэл В зэрэглэлийн үү?

Жэнос: Чи чинь В зэрэглэлийн №1 Тамын цасан шуурга уу? Ойлголоо. Багшийг шинэ хүн гэдгээр нь бяцлахаар ирээ юу? Тэгээд түүнтэй тулалдаж байгаад үхэх шахсан юм биз дээ?

Сайтама: Үгүй, сая чиний дайралтад өртөх шахсан.

Жэнос: Тийм гэж үү? Тэгвэл уучлаарай.

Соник: Дэлбэрдэг Шүрикэн!

Фүбүки: Мангас уу?

Сайтама: Үгүй ээ. Надад зөндөө асуудал байгаа учраас чи харь.

Жэнос: Иймэрхүү зүйлийг дахиад 100-г шидсэн ч нөлөөлөхгүй шүү.

Соник: Нэг ч удаа цохиж чадаагүй юм байж том дуугарах хэрэггүй. Хүүхэлдэй гуай. Сайтама. Намайг хар! Чиний шавийг хог болгосны дараа чи.

Фүбүки: Ямар аймаар алах хүсэл вэ? Бас зогсож байгаагаас нь л тулааны гайхалтай чадварыг нь мэдэрч байна. Энэ хүн аюултай.

Жэнос: Багш аа, энэ бол ядаргаатай дагагч. Дахиж гарч ирэхгүй болтол нь үгүй хийе.

Соник: Чам шиг залхаг намайг алж чадлаа юу? Тийм хэмжээний чадвартай байж надтай тулалдах гэсэн хэвээр үү?

Жэнос: Би хэзээ чамд бүх чадвараа харуулсан юм? Чи ялагдлаа. Хурдатгал.

Сайтама: Надтай бэлтгэл хийснээс хойш жоохон хурдан болчхож. Өө. Сайжруулалт хийлгэсэн юм болов уу?

Фүбүки: Харж чадахгүй нь.

Соник: Яагаад миний ард гарч ирээд байгаа юм?

Соник: Энэ жаал өөрийгөө надаас хурдан гэж бодоо юу?

Жэнос: Үснээс чинь юм авчихлаа.

Соник: Муу новш.

Жэнос: Анхаарлаа буурууллаа даа, Дууны хурд Соник? Автомат бууны цохилт! Бултчихлаа? Юу?

Соник: Өрөвдөлтэй юм. Тийм итгэлтэй байсан байж зүгээр хий хоосон цохих ямар байна даа? Энэхүү мастер техник нь тусгай хөлийн ажиллагаа болон миний хэт хурдан хөдөлгөөнийг ашиглан дараах дүр зургуудыг бүтээж байгаа. Дөрвөн давхар оршуулга! Одоо үх. Тараах цавчилт.

Жэнос: Хөдөлгөөнийг нь харж чадахгүй нь. Тэгвэл энэ хавийг бүхэлд нь устгана. Шатаах их буу, дээд хүчдэл.

Фүбүки: Дууслаа!

Соник: Би ялсан уу? Үгүй ээ, намайг цавчихаас өмнө уначихсан. Сайтама... Шавиа аврах гээ юу? Гэнэн байна шүү.

Сайтама: Гэрийнхээ өмнө дэлбэрэлт болгож чадахгүй. Бас та хоёрт тулалдах шалтгаан байхгүй. Жэнос... Чи ийм тэнэг тулааны төлөө бүтээгдсэн юм уу? Бас Соникийн бай би биз дээ? Чи ядаргаатай болохоор энэ удаа жинхэнээсээ үзье. Хүрээд ир.

Соник: Энэ мөчийг хүлээж байлаа. Чамайг алахын тулд төгс болгосон техникээ харуулъя!

Сайтама: За, харцгаая.

Соник: Эцсийн төгс арга барил! Арав дахин их оршуулга!

Жэнос: 10 хуулбар гэнэ ээ? Хөөрчихсөн ч гэлээ нэлээн бэлтгэл хийжээ.

Фүбүки: Түүний тулааны чадвар бол яахын аргагүй S зэрэглэл. В зэрэглэлийн Сайтама ялах учиргүй. Тэгсэн ч гэсэн...

Соник: Яагаад ч юм чамтай тулахаар, ямар ч ялах боломж олдоггүй. Чамайг ялж энэ дүр зургийг үгүй болгохгүй бол, би хэзээ ч урагшилж чадахгүй.

Сайтама: Алах хөдөлгөөн: Үнэхээр ноцтой Үсрэлтүүд!

Соник: Юу вэ? Юу байсан бэ?

Сайтама: Шугам дамжиж үсрэнгээ чамайг давсан төдий.

Соник: Цочролын долгионоороо намайг ялчхаж байгаа юм уу? Тоо томшгүй хуулбар... Надаас илүү хурдан байлаа. Дараагийн удаа л...

Жэнос: Үхчихсэн үү?

Сайтама: Түүнийг алах гээгүй.

Фүбүки: Хүчтэй юм. Энгийн хүн бол биш. Би хэзээ ч №1 болж чадахгүй. Надад ухаан, тэсвэр хатуужил, амьдралын ухаан байсан. Бас төрсөн цагаас минь хойш байсан бодлын хүч. Би оргилд зогсох ёстой байсан. Тэр байгаагүй бол. Эгч минь бөгөөд хамгийн хүчтэй бодлоор удирдагч, Тацүмаки.

Бичиг: S зэрэглэл, №2 Тацүмаки

Фүбүки: Түүнээс болж би амьдралынхаа турш юунд ч тэргүүлж байгаагүй. Тийм болохоор В зэрэглэлийн №1 болоод бодсон юм. Хэрвээ би энэ байрандаа байж бүх В зэрэглэл болон түүнээс дооших баатруудыг удирдвал ганцаараа ажилладаг эгчийгээ давна гэж бодсон.

Жэнос: Тэр нусгай... Аймшигт Тацүмаки чинь S зэрэглэл биз дээ? Тийм бол яагаад А зэрэглэлийн №1-ийг зориогүй юм?

Фүбүки: А зэрэглэл бол бүтэхгүй. А зэрэглэл руу орох нь амархан ч... №1 болж чадахгүй. Хэзээ ч. А зэрэглэлийн №4 Буши Дрилл. А зэрэглэлийн №3 Окама Итачи. А зэрэглэлийн №2 Иаиан.

Бичиг: А зэрэглэл, №2 Иаиан

Бичиг: А зэрэглэл, №3 Окама Итачи

Бичиг: А зэрэглэл, №4 Буши Дрилл

Фүбүки: S зэрэглэлийн Атомик Самурайн энэ гурван шавь S зэрэглэл болж чадахгүй байгаагийн шалтгаан? А зэрэглэлийн №1 Амай Маскийг хэн ч давж чадахгүй.

Маск: Балар эртний зэрлэг мөсөнд хөлдсөн байдалтай олдож, дахин сэргэсэн, Суппон. Судалгааны төвөөс зугтаж хотод гарч ирж ойртох гэж оролдсон хүмүүсийг гэмтээх чөтгөр. Холбоо чамайг амьд бариач гэж гуйсан, гэхдээ би тийм өршөөл үзүүлэхгүй.

Бичиг: А зэрэглэл, №1 Амай Маск

Маск: Чимээгүй бай.

Эм: Амай Маск!

Эм2: Гайхалтай.

Эм: Хүчтэй юм.

Фүбүки: Энэ ертөнц төсөөлшгүй мангасуудаар дүүрэн. Чи хүртэл өөрөө мангас ч гэсэн, Амай Маск болон манай эгчийг гүйцэхээр биш. Бас дэлхийн хамгийн хүчтэй хүн гэгдэх Кинг болон баатрын ертөнцийн оргилд байдаг Бласт бий. Мангасуудын дундах мангас. Бид өөрсдийн хүчээр дээш гарах хэцүү. Тэгээд ингэж хамтарч яагаад болохгүй гэж?

Сайтама: Болохгүй юм биш л дээ. Гэхдээ би чиний туслах болмооргүй байна.

Фүбүки: Ялимгүй хүчтэй болохоор уу? Чи оргилд хүрч чадахгүй шүү. Чамайг өөрийнхөө багт оруулъя гэж байхад.

Кинг: Сайн уу, Сайтама? Чи арай миний тоглоомыг аваад явсан юм уу?

Фүбүки: Кинг?

Сайтама: Уучлаарай, би авчихсан.

Кинг: Мэдсэн юм аа. Буцаагаад өг.

Сайтама: Үнэхээр уучлаарай.

Кинг: Сүртэй зүйл биш дээ, буцаагаад өгчих юм бол.

Сайтама: Чиний мэдээллийг устгачихсан.

Кинг: Юу? Юу гэсэн бэ?

Фүбүки: Яагаад? Яагаад S зэрэглэлийн хүн В зэрэглэлтэй ингээд ярилцаж байгаа юм бэ?

Жэнос: Багш хэнтэй ч хамтрахгүй. Хэнтэй ч дайсагнахгүй. Зэрэглэлийг үл тооно.

Сайтама: Миний буруу.

Кинг: Үгүй ээ, зүгээр дээ. Өө товчлуур нь эвдэрчхэж.

Жэнос: Гэхдээ хүчтэй хүмүүсийг өөртөө татна.

Фүбүки: Би тэдний нэг байсан бол ч...

Жэнос: Яагаад гэвэл... ...хүчтэй болохоор.

Эр: S зэрэглэлийн №14 Жэнос, бас В зэрэглэлийн №7 Сайтама. Ийм нэртэй байхад болох уу?

Бүгд: Асуудалгүй.

Эр: Олон тооны мангасуудын эсрэг зоригтойгоор дайрсан учир Жэнос-күний баатрын нэр "Чөтгөр Киборг." Харагдах байдлаас нь шууд аваад Сайтама-күний баатрын нэр бол... "Нөмрөгтэй халзан".

Эр2: Баатрын нэр бол баатар болохыг зорьдог хүмүүсийн биширдэг зүйл. Энэ хоёр сонсоод баярлах байх.

Эр3: "Чөтгөр Киборг" болон "Нөмрөгтэй халзан". Бүр илүү сайн ажиллана даа.

Ситч: Ямар ч хэрэгцээгүй нэрийн төлөө хоёр цаг ярилцлаа. Харин Гароугийн талаарх яриа 15 минутад дуусаж байгаа юм уу? Хараал идсэн өөдрөг үзэлтнүүд!

Эр: Өөрийгөө мангас гэж дуудсан толгойдоо юмтай хүн үү? Сандрах хэрэггүй, Ситч.

Эр2: Тэр хүн мангасыг S зэрэглэлийн №3 Мөнгөн соёо хөөж байгаа.

Эр3: Тэр өвгөнд бол итгэж болно.

Эр4: Хэрэгтэй болбол Тацүмаки болон Бласт ч байгаа.

Эр: Тэр бол зүгээр л хүн, Ситч. Зөгнөлтэй ямар ч холбоогүй.

Ситч: Новш! Гароуг тэгээд зохицуулах үнэхээр хангалттай юу?

Майктай цагаан хоолтон: Новш. Чи хэн юм бэ? Би бол А зэрэглэлийн баатар. Яагаад над руу дайрч байгаа юм?

Гароу: А зэрэглэлийн №9 Майктай Цагаан хоолтон. Зүгээр олоод чамайг олзоо болгосон. Гэхдээ сорилт болсонгүй болохоор сэтгэлээ унаж байна.

Майктай цагаан хоолтон: Чи өөрийгөө бэлдээрэй. Баатрыг дайснаа болговол юу болохыг мэдэх үү?

Гароу: Өө хүлээж байя. Жинхэнэ мангас түвшний баатруудтай тулалдахыг.

Бичиг: Ан эхэлсэн нь

Back to episodes Go home