Жэнос: Багш аа, дараа нь хаашаа явах вэ?
Сайтама: За шөлнийхөө орцыг авчихсан шүү дээ, тэгэхээр ариун цэврийн цаас болон шампунь... Алдартай болохоор бүр ийм газар ч гарч ирэх юм аа. Өөрийн гэсэн тоглоомтой байгаад гоё юм аа.
Жэнос: Би тоглоом үйлдвэрлэгчтэй холбоо баръя.
Сайтама: Үгүй ээ, тийм зүйлийг чинь өөрөө хэлэх юм биш. Явцгаая.
Жэнос: За! Багш аа, хаашаа явах вэ?
Эр: Юу вэ?
Хамелон: Мөлхөгч амьтдад донтсон зан минь намайг түүний нэг болгосон. Би бол Агуу хэлээ сунгагч!
Эр: Мангас байна!
Эр2: Зугтаарай.
Хамелон: Нэг ч охин зугтаалгахгүй шүү. Та нар миний эхнэр болно. Хөөх, гайхлаа шүү. Энэ мэдрэмж... Энэ царай! Жирийн хүн биш байна.
Кинг: Дахиад л биш шүү. Би баатар баймааргүй байна.
Эр: Тэр хүн бол дэлхийн хамгийн хүчтэй хүн гэгддэг баатар.
Эр2: Кинг байна!
Хамелон: Хаа нэгтээ харсан царай гэж бодтол! Нөгөө домогт...!
Эр: Чамайг бол ганц цохилтоор ялна!
Эм: Гарын үсгээ өгөөч!
Эр2: Кинг! Кинг!
Бүгд: Кинг! Кинг! Кинг! Кинг! Кинг! Кинг!
Хамелон: Хийсэн зүйлийг минь өршөөгөөрэй!
Эр: Кингийн яруу алдар бадраг!
Эм: Муу гаж донтон!
Зэрэг: Заваан юм.
Эр: Түүнийг болгоод өг, Кинг!
Кинг: Яагаад ийм зүйл болчхов?
Эр: Мангас сөгдөөд уучлалт гуйж байна.
Эр2: Кинг-сан үнэхээр л жинхэнэ нь.
Эр3: Кинг-сан та мангасын оршихуйг мэдрээд ирсэн юм уу?
Кинг: Үгүй ээ, зүгээр дэлгүүр орох гээд...
Эр: Хөөе, чи! Кинг-сантай хүндлэлгүй харьцаад бүдүүлэг юм биш үү?
Кинг: Зүгээр дээ надад хамаагүй.
Эр: Гар барьж болох уу?
Кинг: Завгүй байна аа. Намайг зүгээр явуулчхаж болох уу?
Эр: Уучлаарай!
Эр2: Бүгд тарцгаагаарай.
Эр: Маш их баярлалаа!
Кинг: За, авчихлаа. "Догдлох тачаангуй эгч дүүс 2", тусгай хувилбар. Тоглоом авчхаад харих энэ мэдрэмж юутай ч зүйрлэшгүй. Хурдан хариад тоглоё.
Бичиг: S зэрэглэл, №7 Кинг
Жэнос: Багш аа, тэр яах аргагүй Кинг бололтой.
Сайтама: Хэн юм?
Жэнос: S зэрэглэлийн уулзалтад ирсэн байсан баатар.
Кинг: Би энэ цувралыг 3 жил хүлээсэн. Догдлоод эхэллээ!
Бичиг: Баатрын эргэн ирэлт
Жэнос: Кинг... Тэр хүнийг Сайтама багшийг үл харгалзан хамгийн хүчтэй эр гэж дууддаг.
Сайтама: Өө...
Жэнос: Гэвч, ийм газар юу хийж байгаа юм бол?
Эм: Мангас!
Жэнос: Мангас? Багш аа, бид... Үгүй ээ. Кингийн чадварыг харах сайхан боломж байж магадгүй. Байдлыг ажиглая.
Жи-4: Би бол Жи 4. Байгууллагын бүтээсэн Машин бурхан. S зэрэглэлийн Кинг биз дээ? Чамайг үгүй хийх болно.
Эр: Хараач! Кинг байна! Кинг байсан байна.
Кинг: Би бол дэлхийн хамгийн хүчтэй залуу болох S зэрэглэлийн №7 баатар гэдгийг мэднэ биз дээ?
Жи-4: Чамайг алахаар би ирсэн.
Эр: Энэ юун чимээ вэ?
Эр2: Кингийн хөдөлгүүрийг мэдэхгүй юм уу? Кинг-сан тулаанд орох үедээ гаргадаг чимээ. Энэ чимээг сонсоод амьд үлдсэн мангас байдаггүй гэдэг.
Жи-4: Сонс. Энэ бол миний хиймэл оюун ухааны тулааны системийн туршилт. Мэдээлэл авахын тулд чи бүх хүчээрээ тулалдаж өгөөрэй.
Кинг: Энэ робот юм уу? Байгууллага гэж бас юу юм бэ? Яг юу яриад байгаа юм? Болж байна. Гэхдээ эхлээд би угаалгын өрөө ороод ирье. Давсгаа барих юм бол хүчнийхээ хагасыг л гаргаж чадна. Тэгвэл мэдээлэл цуглуулж чадахгүй биз дээ?
Жи-4: Энд 10 минут хүлээх болно. Нэг минут оройтох тутам 10 хүнийг ална. Ойлгосон уу?
Сайтама: Хүчтэй мангас байна даа.
Жэнос: Багш аа, тэр робот бололтой. Бас нэлээн хүчтэй. Надаас илүү дээд зэрэглэлийнх байж магадгүй. Чөтгөрийн түвшний дайсан байж болно. Кинг ийм зүйлийн эсрэг яаж тулалдах бол?
Кинг: Намайг алахаар ирсэн юм уу? Яагаад ийм зүйл болчхов оо? Айж байна. Айж байна. Би хүчтэй биш! Би бол зүгээр л ажилгүй 29 настай гэрийн буг. Кингийн хөдөлгүүр гэж юу вэ? Тэнэг юм уу? Энэ бол зүгээр айсандаа цохилж буй миний зүрх. Би хаашаа ч явсан миний өмнө гарч ирдэг бөгөөд нүдээ аньсан хойно өөр хүн ялсан байдаг. Тохиолдлоор тийм зүйл олон дахин удаа болсон. Тийм л зүйл байтал! Нэг л мэдэхэд баатрын холбооноос надад S зэрэглэлийн үнэмлэх өгч хамгийн хүчтэй шинэ хүн болсон. Үгүйсгэж чадаагүй миний буруу ч гэсэн, арай ч ийм зүйл болно гэж мэдсэнгүй. Баларлаа. Баатраа болимоор байна. Эхэллээ. Бод! Ямар нэг зохицуулах арга байх ёстой. Бүтэхгүй ээ! Робот миний нэрээс айна гэсэн юм байхгүй! Уучлаарай! Намайг уучлаарай! Хэн нэгэн миний өмнөөс тулалдаж байна. Аврагдлаа!
Сайтама: Юу вэ, пуужинтай цохилт уу? Жэнос туслуулах уу?
Жэнос: Үгүй ээ! Багш та надад S зэрэглэлийн шилдэг 10 болох гэж зорь гэсэн. Иймэрхүү зүйлийг би өөрөө зохицуулах хүчтэй болох ёстой!
Сайтама: Ойлголоо. За, битгий ялагдаарай даа.
Эм: Анхааруулга! Яаралтай нүүлгэн шилжүүлэлт. М хотын төв парк дотор робот мангас гарч ирсэн байна. Энгийн иргэд маш хурдан нүүлгэн шилжинэ үү.
Кинг: Яаж ийгээд эсэн мэнд харьж ирлээ. Тэр аймаар робот зүүдэнд орно доо. Тоглоом тоглоод мартъя даа. Догдлох тачаангуй эгч дүүсийн эхлэл яах аргагүй сайн юм аа. Ингэхээр чинь догдолж ханахгүй нь!
Эм: Ах аа, нэрээ оруулаарай.
Кинг: Нэр үү? Жинхэнэ нэрээ ашиглавал тэнэг. Яадаг юм билээ?
Сайтама: Кинг байвал яаж байна?
Кинг: Үгүй ээ, баатрын нэр арай болохгүй ээ. Кинг ах аа, гэж хэлж байхыг минь сонсвол... Хүлээ. Юу? Энэ юун залуу вэ? Яагаад энд байгаа юм?
Сайтама: Цонх чинь нээлттэй байсан.
Кинг: Энэ чинь 22-р давхар. Б-Болохгүй шүү! Хүний гэрт ингэж дураараа орж ирж болохгүй. Намайг S зэрэглэлийн баатар гэдгийг мэдэх үү?
Сайтама: Мэднэ ээ. Кинг биз дээ?
Кинг: Энэ чинь нөгөө S зэрэглэлийн уулзалтад ирсэн байсан В зэрэглэлийн баатар...
Сайтама: Цай авч болох уу? Гэхдээ... Ийм тоглоом тоглох төрлийн хүн гэж мэдсэнгүй.
Эм: Ах аа, нэрээ шийдээч.
Кинг: БИТГИЙ.
Сайтама: Энэ юун тоглоом вэ? Хөгжилтэй харагдаж байна.
Кинг: Юу? Өө, энэ бол тулаантай тоглоом.
Сайтама: Робот удирдах юм уу?
Кинг: Тийм.
Сайтама: Өө.
Кинг: Үнэндээ би ийм тоглоомд дуртай. Энэ тоглоомыг ч бас адал явдалтай гэж бодтол хайр дурлалынх байжээ. Андуураад бурууг авчхаж.
Сайтама: Догдлох эгч дүүс гээд бичсэн байна шүү дээ.
Кинг: Тийм үү? Догдлох оддыг сөнөөгч биш байсан юм уу? Өө, хууртагдчихаж! Хаяхаас даа!
Сайтама: Тэгвэл үүнийг тоглоё.
Кинг: Тийм дээ. Тэр нь хамаагүй дээр. Хүлээ. Тогломоор байгаа юм уу?
Сайтама: Болохгүй юм уу? Завтай биз дээ?
Кинг: Яадаг нөхөр вэ? В зэрэглэлийнх юм байж дураараа юм. Би түүнээс ах шүү дээ.
Жэнос: Шат. Чиний дотоод хэсгүүд шатсан. Том бие чинь сул тал чинь байлаа. Нисгэгч? Үгүй, жинхэнэ төрх нь байна. Баларлаа.
Сайтама: Хөөе, Кинг. Чи сайн юм аа.
Кинг: Үнэндээ хэдэн тулааны тоглоомын тэмцээнд бол ялсан.
Сайтама: Тэмцээн гэж? Бодит байдал дээрээ ч хүчтэй байж, тоглоом дотроо ч бас сайн юм уу?
Кинг: Энэ муу хэр удаан энд байх гээ вэ? Зүгээр яваач.
Сайтама: Тэгээд сая яагаад зугтсан юм? Жэнос одоо тулалдаж байгаа л даа, гэхдээ чи хүчтэй S зэрэглэлийн баатар биз дээ? Яагаад робот мангасаас зугтсан юм бэ? Тэрийг асуух гээд дагаж иртэл чи тоглоод унасан. Мангасуудыг сонирхохоо больсон юм уу? Арай хэт хүчтэй болоод тулалдах нь ядаргаатай болсон уу? Гуйж байна. Хэлж өгөөч.
Эм: Яаралтай нүүлгэн шилжүүлэх анхааруулга. М хотын тэнгэр дээр аварга шувуу мангас гарч ирлээ. Аюулын түвшин: Чөтгөр. Битгий гадагш гараарай.
Сайтама: Өөр нэг.
Эм: Давтъя.
Сайтама: Өнөөдөр гурав дахь нь. Яах юм? Би бол очлоо. Гайхлаа шүү. Аюул чам руу тэмүүлээд ирж байна. Кингэд мангасыг татдаг ямар нэг зүйл байгаа бололтой.
Кинг: Тийм ээ. Би үргэлж л азгүй байсан.
Сайтама: Үүнийг яах юм?
Кинг: Сүүлийн үед бүр муу болсон.
Сайтама: Чиний гэр хүртэл ирсэн юм чинь... тулалдах ёстой биз дээ?
Жэнос: Энэ туяаг яаж ийгээд зохицуулахгүй бол.
Робот: Буугаад ир! Миний зорилго бол зөвхөн Кинг. Чам шиг хүнд зарцуулах цаг байхгүй.
Кинг: Гуйж байна, бурхан минь. Тэр үед, тэр үед ч бас. Би зүгээр орооцолдсон төдий. Би үргэлж зугтаж ирсэн. Тэр үед хэн нэгэн мангасыг ялдаг. Би зүгээр хэргийн газар дээр байсан байтал, хүмүүс намайг ялсан гэж бодно. Би зодоон ч хийж байгаагүй байтал. "Кинг". "Баатруудын баатар". "Дэлхийн хамгийн хүчтэй эр". Тийм цол авах эрхтэй юу би? Инээд хүрмээр юм. Би бол худлаар дүүрсэн эр!
Робот: Чамайг даа. Энэ юу вэ? Тэнэг зүйлээ... Уур миний туяаг үгүй болгож байна.
Жэнос: Кингийг онилж байгаа бололтой. Гэхдээ би түүнээс илүү хүчтэй эрийг мэднэ.
Сайтама: Тулалдахгүй юм уу, Кинг?
Кинг: Тийм биш. Нийтийн хүндэлдэг Кинг би биш. Өө! Хэлэхгүй бол. Хэлэхгүй бол тэр...! Үнэндээ би...
Сайтама: Чиний хэлсэн зүйл чинь үнэн үү? Хүчтэй байдал болон алдар нэр хүнд бүгд худлаа юм уу? Сая шувуутай таараад өмдөндөө дусаах шахсан чинь үнэн юм уу?
Кинг: Яаж наанаа зогсож байгаа юм? Шувуу хаана байна? Тэр... Юу?
Сайтама: Зүгээр үү?
Кинг: Туслаарай! Хэн нэгэн!
Сайтама: Хөөе, тайвшир. Мангасыг ялсан шүү. Нүд чинь зүгээр үү? Удаанаар нээгээд үз. Харж байна уу?
Кинг: Чи хэн бэ?
Сайтама: Би юу? Тийм ээ. Сонирхлоороо баатар хийж буй хүн.
Кинг: Хүнд шархдаж.
Сайтама: Иймхэн зүйл юу ч биш дээ. Бас өнөөдөр том ялалт байгууллаа.
Кинг: Энэ хүн...
Сайтама: Хөөе, юу болсон бэ? Хөөе.
Кинг: Уучлаарай.
Сайтама: Хөгжилтэй байсан уу? Худал хэлж зугтаж байхдаа баатар хийгээд л.
Кинг: Хөгжилтэй биш.
Сайтама: Надад бол хамаагүй, бас чамд сургаал айлдах бодол алга.
Кинг: Нөгөө... Сайтама-саны алдар нэр хүндийг би авсан байж магадгүй.
Сайтама: Алдар нэр хүнд гэсэн асуудал биш. Чи бол бүгдийнх нь баатар.
Кинг: Үгүй ээ, би...
Сайтама: Чи юу ч гэж хэлэх байсан, бүгд чамайг хамгийн хүчтэй баатар гэж бодож байгаа. Кинг, энэ байдлаараа худлаа хэлэх юм уу? Эсвэл баатар байхаа болих уу?
Кинг: Шийдэх зориг алга.
Сайтама: Тэгвэл яагаад хүчтэй болж болохгүй гэж?
Кинг: Юу?
Сайтама: Би явлаа. Баяртай.
Кинг: Хүлээ! Уурлахгүй юм уу? Чи хичээж баатар болсон байтал би...
Сайтама: Хааяа нэг тоглоом тоглохоор ирнэ. Ойлгосон уу?
Кинг: Хөөе. За. Болно оо.
Жэнос: Күсэно доктор оо. Машин бурхан Жи 4 гэх роботын хэсэг. Үнэхээр гайхалтай хүч болон дэвшилтэт хиймэл оюун ухаантай байсан. Надад хэрэглэж болох хэсэг байвал суулгаад өгөөрэй.
Күсэно: Энэ чинь... Жэнос, чи үүнийг хаанаас олж авсан юм?
Жэнос: Доктор оо, би илүү хүчтэй болмоор байна.
Күсэно: Ойлголоо, оролдож үзье. Чамайг илүү хүчтэй болгож чадна.
Жэнос: Баярлалаа.
Күсэно: Гэхдээ Жэнос чи шударга ёсны төлөө киборг болсон ч гэсэн, хэтрүүлж болохгүй шүү.
Жэнос: Үгүй ээ. Хязгаараа давах нь миний ажил. Одоогийн надад S зэрэглэлийн шилдэг арав болох зорилго бий.
Күсэно: Нөгөө нэг багшийн чинь хэлсэн зорилго уу? Чамайг тэрийг дурдана гэж бодсон юм. Гэхдээ Жэнос нөгөө киборг... Чиний эх нутгийг устгасан киборгийн талаар юм олсон уу? Сүүлийн үед баатрын үйл ажиллагаандаа төвлөрөөд байх шиг.
Жэнос: Харамсалтай нь сэжүүр олоогүй байгаа.
Күсэно: Ойлголоо. Гэхдээ...
Жэнос: Өдийг хүртэл олон хотыг устгаж зөндөө хүнийг алсан галзуурсан киборг. Түүнийг заавал олж өөрийн биеэр устгах болно. Юу ч болж байсан, заавал!
Күсэно: Баатар болж багштай болсон ч гэсэн өшөө хорсол нь арилаагүй юу? Жэнос би чамд санаа зовж байна. Би ч бас тэр киборгийг хөөж байгаа. Түүнийг хэр аюултай гэдгийг би мэднэ. Хэрэв түүнтэй таарсан ч бай яарч болохгүй шүү. Түүний оронд надтай шууд холбогд. Чи бол тайван бөгөөд ухаантай. Гэхдээ залуу насны эрч хүч чинь чамайг хөтөлж магадгүй. Ганцаараа тулалдах гээд хэрэггүй.
Жэнос: Күсэно доктор оо, би ойлголоо. Энэ бол бидний тулаан.
Ситч: Би баатрын холбооны дэлхийн сүйрлийн эсрэг байгуулагдсан багийг удирдана. Намайг Ситч гэж дуудаж болно. Эхлээд та нар шиг гэмт хэргийн ертөнцийн хэрэгтнүүд бидний дуудлагыг хүлээж авсанд баярлаж байна. Өмнө нь хэлсэнчлэн, энэ удаа та нарын гэмт хэргийн асуудлыг ер дурдахгүй. Энэ занга биш. Та бүхний харж байгаа баатрууд бол миний хамгаалалт төдий.
Эр: Баатрууд гэсэн үү?
Эр2: Болж байна. Алаад өгье.
Ситч: Та нар дэмий хөдөлгөөн хийхгүй бол тэд ч бас хөдлөхгүй.
Эр2: Одоо энэ төвийг эзэлж авах уу?
Эр3: Өндөр шагналтай хэрэгтнүүд, дээд зэргийн алуурчид бүр оргодлууд хүртэл... Ийм хүмүүсийг төв байранд авчраад юу бодож байгаа юм бол, Ситч-сан?
Бичиг: А зэрэглэл, №7 Шидтэн
Хүнд танк: Юунаас болж цуглуулсныг мэдэхгүй ч,
Бичиг: А зэрэглэл, №5 Хүнд Танк Боолт
Хүнд танк: гэмт хэрэгтнүүд зүв зүгээр алхаж байх гэж.
Цэнхэр гал: Ямар нэг дэмий хөдөлгөөн хийх юм бол би шууд хөдлөх болно.
Бичиг: А зэрэглэл, №6 Цэнхэр гал
Ситч: Тулааны чадвараараа S зэрэглэлтэй тэнцэх гурван А зэрэглэлийн баатар. Тэд байгаа цагт дэмий хөдөлгөөн хийх тэнэг байхгүй. За, яриагаа эхэлье.
Соник: Хүлээ. Сайтама гэх баатар хаана байна? Энэ барилгад амьдардаггүй юм уу?
Ситч: Юу? Чи хэн бэ? Юу ч гэсэн холбоогүй яриагаа дараа болъё. Миний ярих зүйлс бол чухал.
Соник: Энд байхгүй юм уу? Тэгвэл би явлаа.
Цэнхэр гал: Яриаг нь сонсолгүй явах гээ юу? Энд байгаа цагт тэгүүлэхгүй шүү.
Соник: Бараас дээш түвшний аюул ихсэх болсон. Энэ сард л гэхэд өнгөрсөн гурван жилийн дунджаас гурав дахин илүү болсон. Энэ бол агуу зөнч Шибабавагийн хэлсэн дэлхийн төгсгөл ойртож байгааг илтгэж байгаа эсвэл аль хэдийн эхэлсэн байх боломжтой. Энэ байдлаараа энэ үргэлжлэх юм бол баатрууд дутагдах болно. Зөн дээр агуу сүйрэл нь зургаан сарын дотор болно гэж бичсэн байсан. Одоогийн нөхцөл байдал тухайн аюул байгаа хэвээр гэдгийг баталж байгаа. Бүх S зэрэглэлийн баатруудыг явуулж байгаа ч, хэт их аюул байгаа бөгөөд бүгдийг нь зохицуулж амжихгүй байна. Нөхцөл байдал муудах юм бол бид бүгд хүн төрөлхтнийг хамгаалахын төлөө тулалдана. Тийм болохоор ямар ч хүн байсан та нар дунд байгаа дайчдаас бидэнд туслахыг гуйж байна. Тэгэхээр ингэсэн үг үү? Би татгалзаж байна.
Ситч: Тэр муу... Тараагаагүй байсан цаасыг... Хэзээдээ?
Соник: Та нартай хамт баатар болж тоглох нь дотор муухайруулж байна! Новш гэж. Цагаа дэмий үрсэн хэрэг болжээ. Гаднын хүн баатрын холбооны төв рүү орох сайхан боломж байсан юм. Гэхдээ мэдэж байгаа зүйл бол В зэрэглэлийн №33, царай болон нэр.
Эр: Үнэхээр ийм залуу юу?
Эр2: Итгэмээргүй юм.
Фүбүки: Тийм. Түүний бие бялдрын шалгалтын оноо рекордыг давсан.
Бичиг: В зэрэглэл, №1 Тамын цасан шуурга
Зэрэг: Фүбүки-сама!
Фүбүки: Түүний дараа ололт амжилтын талаар онцлох мэдээ гараагүй ч С зэрэглэлээс В зэрэглэл рүү өссөн. Мөн маш хурдтайгаар. Яах аргагүй энэ хүнд ямар нэг зүйл байна.
Соник: Ямар нэг байх учиртай. Түүний хүч чадлын нууц.
Фүбүки: Эхлээд түүний байршлыг хайцгаая.
Зэрэг: За!
Соник: Заавал олоод харамсуулах болно. Дууны хурд Соник намайг хоёр удаа ичгүүртэй байдалд оруулсных нь төлөө.
Фүбүки: Биеэ бэлдээд хүлээж бай.
Соник: Хүлээж бай,
Соник/Фүбүки: Сайтама!
Сайтама: Хөөе, чи яагаад бүх хэрэгслийг нь аваад байгаа юм? Балайраад бай.
Кинг: Түрүүлж авсан хүний олз.
Сайтама: Нэг тал биз дээ, тэнэг ээ? Би түвшин ахиагүй юм чинь яаж боссыг барах юм бэ?
Кинг: Би түүнийг ганцаараа ялж чадах болохоор зүгээр ээ.
Сайтама: Өө удирдлага эвдэрчихлээ.
Кинг: Юу?
Эр: Шан харамж байгаа биз дээ?
Гароу: Хөөе! Хөөе! Хөөе! Энэ зөн чинь үнэхээр гайхалтай юм гээч.
Бичиг: Хүн мангас
Back to episodes Go home