One Punch S1 12

Борос: Жинхэнэ хүч минь суллагдсан надтай ингэж үзэлцэх гэж.

Сайтама: Тийм ээ. Чи хүчтэй юм.

Майктай мастер: А хотыг дахин сэргээх боломжгүй байж магадгүй. За яг одоо бол нүднийхээ өмнө буй дайсанд төвлөрөх хэрэгтэй. №2 байсан ч гэсэн тийм жаахан охинд л зөвхөн даатгаж чадлаа юу? Надад ч бас өөрийн гэсэн агаарын хөлгийн эсрэг тулалдах арга бий. Жишээ нь!

Тацүмаки: Хөөе! Юу хийж байгаа юм бэ? Наана чинь сайхан нуранги байна. Саад болж байгаа болохоор алга бол.

Майктай мастер: Энэ бодлын хүч гэж үү? Бууж өглөө!

Мангас: Дахиад дайралт! Зөрүүлээд галла!

Мангас2: Буунууд эвдэрсэн.

Мангас: Үнэхээр үү? Баларлаа шүү.

Мангас3: Энэ гараг үнэхээр хүчтэй юм.

Мангас4: Борос-сама!

Бууч: Би харимаар байна.

Жэнос: Ямар гээчийн хүч вэ? Тацүмаки ганцаараа л буулгах нь.

Драйв: Надад ажил бий. Би түрүүлээд харилаа. Үр дүн тодорхой болсон бололтой.

Нялх эзэн хаан: Хүссэнээрээ бол. Зарим нь аль хэдийн явчихсан.

Драйв: Түүнээс өмнө, Жэнос-күн ярилцаж болох уу? Чамд хэлмээр байгаа зүйл байна.

Жэнос: S зэрэглэлийн №9, Драйв хүлэг баатар. Бид чинь танилцаагүй байх ёстой.

Драйв: Сонсож бай. Металл хүлэг баатар бол чиний дайсан. Болгоомжтой бай.

Жэнос: Юу гэж байгаа юм?

Драйв: Удахгүй ойлгох болно. Гэхдээ одоохондоо түүнд ойртоогүйн дээр.

Самурай: Муу новш. Нэлээн сонирхолтой болгож байх шив.

Мелзаргард: Ялалтыг хараад эхэллээ.

Банг: Хөшсөн мөр зүгээр болчихлоо. Тэгсэн ч гэсэн би жоохон зэвэрч дээ.

Мелзаргард: Чи амьд байсан юм уу?

Самурай: Хөөе. Хаашаа хараад байгаа юм? Атомик цавчилт!

Мелзаргард: Басах хэрэггүй. Басах хэрэггүй шүү!

Банг: Чи зүрхээ нуухын тулд бие дотроо хөдөлгөдөг. Гэхдээ нөхөн төлжилт чинь үргэлж толгойноос чинь эхэлнэ, тэгээд зүрх чинь... төвд нь байна. Ингэж олон удаа харах юм бол сармагчин хүртэл ойлгоно. Харав уу? Шаг мад.

Мелзаргард: Новш!

Иаи: Банг гуай.

Самурай: Дахиад ганц савалт л хэрэг болох байсан байтал. Дэмий зүйл хийх юм, Мөнгөн соёо.

Банг: Яана даа, хааяа нэг бүтэн биеийн дасгал хийж байхгүй бол.

Пури: Ингээд бүх толгой нь дууссан. Тэгэхээр ялалт биднийх.

Металл цохиур: Гэхдээ маш том хөлөг дээр байна л даа.

Мүмэн: За, мэдээлсэн сүүлчийн амьд үлдэгч. Явцгаая!

Хатгагч: За.

Макс: Мүмэн! Юу хийгээд байгаа юм? Хурдал.

Мүмэн: За.

Борос: Сайхан хөдөлгөөн байна. Аргагүй л хүчтэй юм. Борос надтай эн тэнцүү тулалдаж байгаа нь чи анхных! Миний дотор байгаа бүх устгалын энергийг суллах цаг боллоо! Хог үүнийг хүртэх юм бол яс нь хүртэл үгүй болно. Ард чинь! Чи үнэхээр үнэ цэнтэй өрсөлдөгч байлаа, гэхдээ энэ тулааны үр дүн харагдаад эхэллээ. Эх гарагийнхаа хүнд хэцүү орчинд амьд үлдэх гэж манай төрөл хамгийн оргилд нь гарч ирсэн. Манай нөхөн төлжих чадвар орчлон ертөнцийн хамгийн шилдэг нь. Ялангуяа би өөрийгөө эдгээх чадвараар, биеийн хүч, энергиэрээ чамайг хол давсан. Чиний хувьд маш хүнд гэмтэл миний хувьд бол хэдэн секундийн дотор л эдгэнэ. Бүх энергиэ үгүй болсон гардаа төвлөрүүлэхэд, эдгэрэлтийн хурдыг ихээр нэмнэ. Шинэ юм шиг л. Харин чамтай харьцуулахад чи бол үргэлжлүүлэн гэмтсээр удаанаар тэнхээгээ алдаж...

Сайтама: Дуугүй бай. Олон юм хуцаад л. Дуусчихсан юм уу? Тулаан?

Борос: Үгүй ээ! Солирын тэсрэлт! Миний биеэс гадагшлуулсан энерги хөдөлгөгч хүч болж хувирч, амьд амьтны хязгаарыг давсан хурд... хүчтэй болгоно! Үүнийг хийхээр хүчилтөрөгчгүй газар бэлтгэл хийсэн юм шиг болдог. Үүний үр дүнд нас минь богиносдог. Тийм болохоор тулааныг хурдан дуусгах нууц хөзөр болгож ашигладаг.

Пури: Хөдөлж байна!

Хар туяа: Болж байна шүү. Гайхалтай, Тацүмаки-чан!

Сайтама: Өө. Ирчихлээ!

Борос: Энэ хүн... миний бүх хүчийг гаргах гээд байна! Тийм ээ, Сайтама. Ийм болохоор л чамайг ялах үнэ цэнтэй.

Сайтама: Дараалсан энгийн цохилтууд.

Борос: Би чамайг ялах болно! Бүх энерги минь суллагдаж чамайг болон энэ гарагийг үгүй хийх болно! Нисэж буй од, Архирах их буу!

Сайтама: Тэгвэл би ч бас эцсийн хөдөлгөөнөө хийнэ. Алах дайралт: Маш нухацтай... Нухацтай Цохилт.

Борос: Би ялагдсан уу?

Сайтама: Ухаан алдаагүй байгаа юм уу? Чи яахын аргагүй хүчтэй юм.

Борос: Зөгнөлийн хэлснээр. Сайхан тулаан боллоо.

Сайтама: Тийм ээ.

Борос: Худалч. Чи бүх хүчээ гаргаагүй. Надад ямар ч боломж байгаагүй. Тулаан ч биш байсан. Зөгнөл гэх зүйл ч болохгүй нь. Чи хэтэрхий хүчтэй байсан. Сайтама...

Бичиг: Хамгийн хүчтэй баатар

Тацүмаки: Унаж байна уу?

Жэнос: Багш ингэсэн үү?

Мангас: Дууслаа! Энергийн цөм эвдэрчихлээ!

Мангас2: Унах нь!

Мангас3: Борос-сама жинхэнэ хүчээ гаргасан бололтой.

Мангас4: Гарцгаа, гар.

Мангас: Зугтаарай!

Мангас2: Битгий түлхээд бай, тэнэг ээ!

Бууч: Би харимаар байна, Ээж ээ!

Иаи: Унаж байна.

Металл цохиур: Юу? Хөөе, муу юм биш үү.

Банг: Муу шүү. Холбооны төв байр руу гүйгээрэй.

Самурай: Иаи! Надаас бариарай!

Иаи: Зүгээр ээ, багш аа!

Самурай: Новш гэж. Мөнгөн соёо яаж ийм хурдан юм бэ?

Иаи: Тэгж уралдаж байх цаг алга.

Пури: Сахиусан тэнгэрийн гүйлт!

Металл цохиур: Хөөе шалдан гуай, миний урд битгий гүйгээд бай! Удаан юм бэ!

Пури: Сахиусан тэнгэрийн гүйлт!

Металл цохиур: Хэлэхээс цаашгүй юм уу?

Бүгд: Унах нь!

Жэнос: Уначихлаа.

Хар туяа: За, явцгаая.

Маск: А хот яагаад ийм болчхов оо?

Бичиг: А зэрэглэл, №1 Царайлаг Амай Маск

Маск: Өнөөдөр бүх S зэрэглэлийн баатруудын уулзалт болсон. Тайлбарлаж өгөөч, Металл цохиур аа?

Металл цохиур: Юу?

Маск: Би ойлгож чадахаар.

Металл цохиур: Царайлаг Амай Маск... Чи хаанаас гараад ирэв?

Маск: Хажуугийн хотод цувралын зураг авалт хийж байсан юм. Чичиргээн болсон учир шалгахаар иртэл А хот устгагдсан байсан.

Металл цохиур: Маш том хөлөгтэй мангасууд бидэн рүү дайрсан. Тэгээд их буугаар галлаад ийм зүйл болчихсон. Гэхдээ бид зохицуулсан.

Маск: Зохицуулсан гэнэ ээ? Ийм нөхцөл байдлыг ялалт гэх юм уу? Ямар ичгүүргүй юм! Та нараас ичиж байна!

Металл цохиур: Хөөе. Амжиж ирээгүй юм байж сүртэй царайлах хэрэггүй шүү.

Маск: Яах аргагүй би амжиж ирээгүй. Гэхдээ энд байсан та нар юу юм? Нэг ч барилгыг хамгаалаагүй байгаа юм биш үү?

Самурай: Бид төв байрын барилга дотор уулзалт хийж байсан. Дайсны дайралтыг аваад шууд гадагшаа гарсан ч, гэхдээ хот аль хэдийн сүйрсэн байсан.

Маск: Тэгээд юу гэж? Тэгж хэлэх юм бол хэвлэл мэдээлэл зүгээр өнгөрөөнө гэж бодоо юу?

Пури: Чи... Хэний талд юм? Бид чадах бүхнээ хийсэн.

Маск: Би шударга ёсны тал. S зэрэглэлийн баатрууд ийм арчаагүй байвал... ичгүүртэй. Хэрэг болохгүй бол зүгээр хүслээрээ тэтгэвэртээ гар.

Металл цохиур: Хөөе! Солиороод байгаарай. Шүтээн гээд юу эсэхийг чинь мэдэхгүй ч болгож тавина шүү.

Маск: Намайг яагаад S зэрэглэл руу ордоггүйг мэдэх үү? Та нар шиг сул дорой юу ч чадахгүй новшнуудыг S зэрэглэл руу оруулахгүйн тулд А зэрэглэлийн №1-ыг хамгаалдаг юм. Металл хүлэг баатар, уулзалт дууссан байтал одоо ирж байгаа юм уу?

Металл хүлэг баатар: Энэ үү? Гайхалтай.

Жэнос: Металл хүлэг баатар аа! Ямар хэргээр энд ирсэн юм? Тулаан аль хэдийн дууссан.

Драйв: Металл хүлэг баатар бол чиний дайсан.

Металл хүлэг баатар: Жэнос-күн үү?

Жэнос: Арай харь гарагийн хөлгийг авах гэж ирээ юу? Харь гарагийн технологийг ашиглаж илүү хүчтэй зэвсэг бүтээх гээ юу?

Металл хүлэг баатар: Яг тийм. Хүчтэй зэвсэг нь... энх тайвны төлөө хэрэгтэй.

Маск: Хүчтэй зэвсэгтэй байсан ч, та нар шиг баатруудын гарт дэмий үрэгдэнэ.

Металл цохиур: Чамайг дараа нь болгож тавина аа. Биеэ бэлдээрэй.

Хар туяа: Хөөе! Харь гарагийн амьд үлдэгчдийг оллоо!

Мангас: Борос-сама ялагдах гэж дээ.

Мангас2: Бид ч бас алуулах уу?

Мангас3: Сайхан ярилцаад өршөөлгөх хэрэгтэй.

Мангас4: Өлсөж байна шүү.

Бууч: Муу тэнэг! Тэгж байх цаг биш. Хэн нэгэн ирж байна.

Хар туяа: Амай Маск! Юу хийж?

Маск: Тэдэнд амьд үлдэх эрх байхгүй. Тэд бол хорон санаатан. Шударга ёсыг гүйцэтгэсэн төдий. Чи бол ойлгох байлгүй, Жэнос-күн... Шалгалтаас хойш завгүй байсан даг. Гэхдээ Далайн гүний хаан болон энэ удаагийн хэргийг хараад жоохон урам хугарлаа шүү.

Банг: Зүгээр орхисон нь дээр.

Жэнос: Санаа бүү зов. Би зүгээр. Багштай уулзахаас өмнөх намайг санагдуулж байна. Сэтгэл санаа нь тавгүй байгаа эр, бузар мууг арилгах гээд хэт их эрмэлздэг. Яг л надтай адил өнгөрсөнд ямар нэг хүнд хэцүү зүйлийг туулсан байх. Нээрэн! Багш эсэн мэнд үү?

Сайтама: Өө гараад ирлээ.

Тацүмаки: Хөөе! Яагаад В зэрэглэлийн чи хөлгөөс гарч ирж байгаа юм?

Жэнос: Багш аа! Эсэн мэнд байжээ.

Сайтама: Өө, Жэнос! Дуусчихсан болохоор харьцгаая.

Жэнос: Дайсны удирдагчийг ялсан уу?

Сайтама: Тийм ээ, нэлээн хүчтэй байсан шүү. Миний тулж байсан хамгийн хүчтэй нь.

Жэнос: Ойлголоо. Тэгвэл багш байхгүй байсан бол зөгнөлийн дагуу... дэлхий сүйрэх магадлалтай байжээ.

Тацүмаки: Үл тоож байна уу?

Сайтама: Үгүй ээ. Зөгнөл гэх зүйлд анхнаасаа итгээд хэрэггүй бололтой.

Тацүмаки: Хүлээ! Яаж хийснийг чинь мэдэхгүй ч чи өөрөө хөлөгт суусан юм уу? В зэрэглэлийнх юм байж дэмий хошуу дүрэхээ боль. Чи мэт байхгүй байсан ч би ганцаараа хангалттай! Халзан! Наймалж! Чанасан өндөг! Гэрлийн чийдэн! Авокадо! Тэнэг царайт! Гоблин! Шавж! Халзан!

Сайтама: Жэнос.

Жэнос: Ямар нэг зүйл хэл.

Тацүмаки: Ширээний теннисний бөмбөг! Будаа! Шошго толгойт!

Жэнос: За.

Тацүмаки: Данх! Халзан! Өвдөгний яс!

Жэнос: Сонсож бай, новшийн жаал аа. Дуугүй болоод алга бол эс үгүй бол дэлбэлнэ шүү.

Сайтама: Тийм ээ, болж байна.

Тацүмаки: Өршөөхгүй. Жаал гэнэ ээ? Би чамаас эгч шүү.

Сайтама: Жэнос?

Тацүмаки: Дараагийнх нь чи, В зэрэглэл ээ?

Банг: Хангалттай, Тацүмаки. Чи чинь холбоог төлөөлөх баатар биз дээ?

Тацүмаки: За яах вэ.

Банг: Хүчтэй баатрууд яагаад ийм асуудалтай юм бол?

Сайтама: Жэнос чиний бүх зүйл чинь хачин чигт харчхаж. Би засаад өгье. Өө, уучлаарай гар чинь салчихлаа.

Банг: Нуруу минь өвдөж байна.

Жэнос: Тэр өдөр А хот газрын зургаас арчигдсан. Харь гарагийн хүмүүсийн ирэлт болон А хотын сүйрэл түүхэнд бичигдэж маш том шуугиан тарьсан ч хэсэг хугацаа өнгөрөхөд шуугиан намжиж хэн ч алга болсон хотын талаар ярихаа больсон.

Бичиг: А хот сүйрэв - Харь гарагийнхны түрэмгийлэл

Жэнос: Металл хүлэг баатар хөлгийг салгаж авсан. Удалгүй баатрын холбоо төв байраа улам хүчирхэгжүүлж нэвтэршгүй ган цайзыг бүтээсэн. Төв байрнаас гарах шинэ замуудаар дэд бүтцийг сэргээн засварласан. Баатрууд аль ч хот руу хурдан хөдөлж чадахаар болсон. А зэрэглэлээс дээш баатрууд энэ төв байранд амьдрах эрхийг олж авсан.

Эр: Харахтун! Барилгыг суурь хүртэл нь нураасан байна! Саяхан Z хотод гарч ирсэн мангас одоо Y хотод...

Бичиг: Плутон Газар доорх ертөнцийн хаан

Бичиг: Аюулын түвшин: Луу

Плүтон: Хүмүүс та нар хоосон зүйлээр дэлхийг хог болгож, шуналдаа оруулж байна. Одоо миний хүчирхэг хошууны дор орших тамын гүнд буцалж ялзартугай! Чи хэн бэ?

Жэнос: Сонирхлоороо баатар болж халтуур хийдэг... агуу хүн...

Плүтон: Агуу хүн?

Жэнос: Түүний шавь нь.

Сайтама: Дахиад нэг цохилтоор дуусчихлаа. Новш гэж!

Back to episodes Go home