Гэрганшүүп: Байж боломгүй юм! Манай хамгийн шилдэг дайчдын Грорибас ялагдсан гэнэ ээ? Яадаг амьтан бэ? Бас яаж нэвтэрч орж ирсэн юм бэ? Новш гэж! Хөлгийг хамгаалж байх ёстой Мелзаргард юу хийгээд байгаа юм? Шилдэг тулаанчдаас тэр бид хоёр л үлдсэн байтал. Гадуур тоглоод яваа юм уу? Ийм үед! Новш гэж!
Борос: Гэрганшүүп, юу хийгээд байгаа юм?
Гэрганшүүп: Борос-сама! Үнэхээр уучлаарай. Энэ гарагийн нэг хүн хөлөг рүү орж ирсэн байна. Орж ирээд дөнгөж дөрвөн минутын дотор хөлгийн 23%-ийг сүйтгэсэн байна. Халдагч ганцаараа ч гэсэн түүн рүү явуулсан бүх дайчдыг үгүй хийсэн.
Борос: Сандрах хэрэггүй. Энергийн цөм устаагүй байгаа цагт, энэ хөлөг унана гэж байхгүй. Одоо устсан байгаа хэсэг нь хөлгийн гишүүдийн амьдардаг хэсэг үү? Хогууд түүнд нөлөө болохгүй биз. Гэрганшүүп... Грорибас болон Мелзаргардтай нийлж энэ халдагчийг үгүй хий.
Гэрганшүүп: Грорибас саяхан ялагдсан.
Борос: Юу?
Гэрганшүүп: Мелзаргардыг би дуудаад ирье. Тэр бид хоёрын хослол халдагчийг үгүй хийх болно.
Бичиг: Орчлон ертөнцийг захирагч
Бичиг: А хот дээр гарч ирсэн нууцлаг харь гарагийн хөлөг
Эм: Саяхан А хотын дээр гэнэтхэн гарч ирсэн том нисдэг объектын талаарх мэдээлэл орж ирлээ.
Эр: Хэргийн газар дээр ирсэн байна. Харна уу, А хот руу орох бүх гол зам хаагдаж, ноцтой нөхцөл байдал зарласан байна. Амьд үлдсэн хүмүүсийн хэлж байгаагаар, А хот бүрэн үгүй болсон байна.
Бичиг: Нэр: Алхан тол- Ажилд орох өргөдөл
Бичиг: А хот дээр гарч ирсэн нууцлаг харь гарагийн хөлөг
Эр2: Энэ бол саяхан камераар авсан аварга нисдэг биетийн зураг. Юу гэж бодож байна?
Эр3: Энэ бол харь гарагийн хүний хийсэн зүйл байх. Эсвэл бидний мэдэхгүй маш дэвшилтэт оршихуй. Мэдээж өөр олон боломж бий.
Эр2: Ойлголоо.
Эр: Бас харь гарагийн хөлгөөс маш хүчтэй амьд амьтад бууж ирж байгаа гэх мэдээлэл ирсэн. Яг одоо хэргийн газар S зэрэглэлийн баатрууд ирсэн байна.
Иаи: Тэр мангасын биеийг нүцгэн гараараа буталж хаяна гэдэг. Аргагүй л S зэрэглэлийн баатар. Гэхдээ тэгсэн ч... Тэгсэн ч бүтэхгүй! Түүний нөхөн төлжих чадвар хавь илүү! Түүний дайралтыг биеэрээ хүлээж авч болохгүй. Гарыг минь шууд л үгүй хийх дайралтын хүчтэй. Заавал бултаарай!
Банг: Цавчиж үзэх үү дээ?
Мелзаргард: Тэднийг бөмбөгдөж дуусгах уу? Зүгээр гэж бодож байна. Хөлөгтэй холбогд. Явчхаад ирье.
Металл цохиур: Хаашаа явж байгаа юм? Муу хог! Доромжлоод байгаарай, хөөе! Татсан мах болж дээ, хохино!
Гэрганшүүп: Мелзаргард! Юу хийгээд байгаа юм?
Мелзаргард: Тулаан дунд байна.
Гэрганшүүп: Халдагч!
Мелзаргард: Байж боломгүй юм.
Гэрганшүүп: Үнэн. Хурдан дуусгаад буцаад ир.
Сайтама: Энэ ч бас онгойхгүй нь. Хөөе, нээгээч! Зочин ирлээ! Өө, эвдэлчихлээ.
Мелзаргард: Шийдлээ. Та нарыг хэдэн хэсэг болгож хөлөгтөө хатааж хадах болно. Зүгээр гэж бодож байна.
Металл цохиур: Эдгэчихсэн үү, муу новш? Сайхан нүдээд өгье л дөө.
Иаи: Манайхан! Түүнд шууд дайралт үйлчлэхгүй байж магадгүй. Одоохондоо ухраад түүнийг галаар шатааж устгах гэх мэт арга бодож үзье.
Металл цохиур: Би цохихоос өөр юм мэдэхгүй! Яалтай билээ!
Банг: Би ч бас үүнийг л мэднэ. Хөгшин хүнд шинэ зүйл зааж өгч чадахгүй.
Пури: Би ч бас. Уучлаарай, Иаи-чан.
Самурай: Иаи, чи надад итгэхгүй байна уу? Надад цавчиж чадахгүй зүйл байхгүй!
Иаи: Бүтэхгүй ээ. Энэ хүмүүс хүний яриаг сонсохгүй хүмүүс.
Гэрганшүүп: Мелзаргард! Яах аргагүй хөлөг руу буцаад ир. Халдагчийг устгах нь хамгийн нэн тэргүүний ажил.
Мелзаргард: Тэгмээр байгаа ч гэсэн би ч бас энд завгүй байна.
Гэрганшүүп: Юу гэнэ ээ? Чамтай тулалдаж чадах амьдралын хэлбэр гадаргуу дээр ч бас байна гэж үү?
Мелзаргард: Тэд тийм хүчтэй биш. Хөлгийн байдал юу болж байна? Унах нь уу?
Гэрганшүүп: Унахгүй ээ, гэхдээ хөлгийн гишүүдийн хагас нь алагдсан.
Мелзаргард: Юу? Сонсож бай. Чи хөлгөөс энэ байршил руу бөмбөгдөлт хий!
Гэрганшүүп: Надад ч бас тэгж байх цаг алга. Бас бөмбөгдөлт чинь доод тушаалтнуудын ажил биз дээ?
Мелзаргард: Би одоохондоо хөлөг руу буцаж чадахгүй нөхцөл байдалд байна.
Гэрганшүүп: Ойлголоо. Тэгвэл би их буучдад мэдэгдье. Бөмбөгдөлтөд өртөөд битгий үхчхээрэй дээ.
Мелзаргард: Хөөе, хүлээ! Чи бууж ирээд надад тусал. Тэгсэн нь илүү хурдан. Хөөе! Гэрганшүүп! Муу новш. Тийм хүчтэй халдагч юм уу?
Металл цохиур: Дахиад нэг байвал яаж байна?
Мелзаргард: Бүтэхгүй ээ. Тэгж өөрийгөө ядрааж байгаа чинь сайн хэрэг.
Металл цохиур: Энэ юу вэ? Сувд? Яагаад ийм зүйл?
Мелзаргард: Буцаагаад өг!
Металл цохиур: За май. Новш гэж! Муухай юм бэ! Үхчихсэн үү? Хөөе, энэ залуугийн биед сувдтай адилхан зүйл байна. Тэр сул тал нь!
Банг: Өө!
Самурай: Сайн байлаа. Тэгвэл тэр сувдыг нь олох хүртэл цавчихад болно гэсэн үг!
Мелзаргард: Байж боломгүй юм! Миний 100 жилийн турш ургуулсан толгой! Ийм газар үхэх юм уу? Гэхдээ... Та нар бөмбөгдөлтөөр үхэх болно. Галлалт удахгүй эхлэх болно!
Гэрганшүүп: Халдагч сонсож бай! Юм сүйтгэхээ болиод хурдан гар. Халдагч сонсож бай! Хурдан гар! Эс үгүй бол бүх хүчээ ашиглаж чамайг ална.
Сайтама: Юу гэнэ үү? Толгой дотор минь шууд хоолой сонсогдож байна.
Гэрганшүүп: Үүнээс илүү нэг алхам хийх юм бол чамайг ална!
Сайтама: Гармаар байгаа ч гэсэн төөрчхөөд гарч чадахгүй нь.
Гэрганшүүп: Гарах юм уу? Ойлголоо, би замчилж өгье. Эхлээд баруун тийш яваад дээш шатаар өгс.
Сайтама: Баруун?
Гэрганшүүп: Тийм ээ, баруун.
Сайтама: Тэгвэл зүүн тийшээ явъя.
Гэрганшүүп: Үгүй ээ, хүлээ! Наад зүг рүү чинь биш. Хүлээ... Хүлээ! Тийшээ болохгүй. За, миний буруу. Би өөрөө очъё. Хүлээж байгаач. Аа! Үгүй ээ!
Сайтама: Ямар нэг удирдлагын өрөө шиг харагдаж байна.
Гэрганшүүп: Чи... Наймалж? Бидний хөлөг дээр нэлээн даврах шив?
Сайтама: Хөөе! Чулуу наашаа ирж байна.
Гэрганшүүп: Чамайг орчлон ертөнцийн хамгийн хүчтэй бодлоор удирдагч Гэрганшүүп устгаж болно!
Бууч: За, бараг боллоо. Гэрганшүүп-сама бөмбөгдөлт хийхэд бараг бэлэн боллоо. Үргэлжлүүлэх үү? Угаалгын өрөө рүү явсан юм байх даа. Хөөе, Гэрганшүүп-сама!
Сайтама: Бодлоор удирдах шиг үү?
Гэрганшүүп: Өөр аргагүй нь. Супер бодлоор удирдах таталцлын давалгаа! Үх! Дэлхийн хүн гуай! Миний хосгүй бодлын хүч надад таталцлын хүчийг хүртэл удирдах боломжийг олгодог! Чи хар нүх гэж зүйлийг мэдэх үү? Хүчтэй таталцлын хүчний өмнө гэрэл хүртэл... Хүлээ.
Сайтама: Одоо юу вэ?
Гэрганшүүп: Үүнийг хүрт! Чулуун бороо! Чадлаа!
Сайтама: Зөвхөн ингээд чулуу шидээд байхаар бодлын хүчээ дэмий үрсэн хэрэг болно. Ийм зүйлийг хэн ч чадна.
Гэрганшүүп: Чи... яаж... Гэрганшүүп би... тийм байх боломжгүй.
Сайтама: Өршөөгөөрэй. Нэг зүйл асууж болох уу? Та нарын босс хаана байна?
Нялх эзэн хаан: Муу шүү.
Эр2: Үнэн үү?
Стич: Тийм ээ, Нялх эзэн хаанаас хөлгийн энергийн түвшин нэмэгдэж байна гэсэн мэдээлэл хүлээж авсан.
Эр2: Гэхдээ энгийн иргэд...
Стич: Хайлт болон аврах багаа одоохондоо эргүүлэн тат. Бүгд ямар дайралтыг хүлээж авахад бэлд. Удахгүй дайралт ирэх болно.
Мүмэн: Суугаарай!
Бууч: За. Гэрганшүүп-сама хариу өгөөгүй байгаа ч хамаагүй дээ. Тэгэхээр... Мелзаргардын хажууд байгаа дайснууд дээр төвлөрүүл гэсэн байх аа.
Металл цохиур: Одоо хоёр толгой үлдлээ. Энэ эрчээрээ зам нээгээд өгнө дөө!
Мелзаргард: Цаг нь болсон уу? Хөлөг, бөмбөгдөлт ирнэ.
Бууч: Өө олчихлоо. За, бөмбөгдлөө!
Мелзаргард: Дууслаа.
Бууч: Бултах, боломжгүй. Шууд үхнэ. Юу? Юу болсон бэ?
Банг: Юу вэ?
Пури: Зогсчихлоо.
Тацүмаки: Та нар надгүй бол бүтэхгүй нь дээ. Ганц хогийг ч дуусгаж чадахгүй? С зэрэглэлээс дахиж эхэлбэл яаж байна? Сумаа буцаагаад ав.
Стич: Энэ чинь...
Бууч: Би харимаар байна өө.
Эр2: Чамайг ирнэ гэж бодсонгүй. Баярлалаа, Дугуйчин Мүмэн-күн.
Мүмэн: Амьд үлдсэн хүмүүсийн байх боломжтой газрыг хэлж өгөөч? Бараг тэнд үлдсэн байгаа байх.
Эр2: Гэхдээ чи...
Мүмэн: Би тэднийг нэн даруй очиж аврах болно.
Хатгагч: Бидэнд ч бас хэлж өгөөч.
Макс: Тийм ээ, чамайг ганцааранг чинь догь байлгаад байж болохгүй.
Эр2: Хатгагч, Аянгат Макс...
Хатгагч: Үүнийг зээлж болох уу?
Эр2: Та нар...
Банг: Сайхан барилаа. Олчихлоо. Хагалах. Нэг үлдлээ!
Самурай: Мөнгөн соёо!
Иаи: Шууд цохилт...
Мелзаргард: Сул дорой! Сул дорой! Та нар бүгд сул дорой юм. Нэг цохиулаад л үхдэг! Тактикаа жоохон өөрчлөхөд л болох байж. Би шууд дайралтдаа анхаарах юм бол маш амархан дуусах болно. Дараагийнх нь чи! Чиний сэлмийг даван гарч гавлыг чинь хагалах болно.
Самурай: Чаддаг юм бол оролдоод үз.
Борос: Ирсэн үү? Энэ гарагийн шилдэг дайчин... Ямар ч хязгааргүй энерги мэдрэгдэж байна.
Сайтама: Халдагчдын босс нь чи юу?
Борос: Гайхалтай! Тулалдахаасаа өмнө нэрээ солилцъё. Би бол сансрын дээрэмчид болох Харанхуй материйн удирдагч бөгөөд Орчлон ертөнцийг захирагч нэгэн.
Сайтама: Би бол сонирхлоороо үгүй ээ, мэргэжлийн баатар хийдэг Сайтама гэх хүн.
Борос: Сайтама...
Сайтама: Орчлон ертөнцийг захирагч дэлхийгээр яах гээд байгааг мэдэхгүй ч, А хотыг үгүй хийж зүрхэллээ дээ.
Борос: Дэлхийгээр яах гэж байгаа юм гэж үү? Зөгнөл байсан учраас.
Сайтама: Зөгнөл? Тэр чинь...
Борос: Би орчлон ертөнцөөр аялж харсан бүх зүйлээ сүйтгэдэг байсан. Би хэтэрхий хүчтэй байсан. Удалгүй надтай үзэлцэж чадах хэн ч үлдээгүй. Би уйдаж үхэх дээрээ тулж байлаа. Тэгтэл нэгэн зөнч надад хэлсэн юм. Маш алс хол байх энэ гараг дээр миний тулааны хүсэл тэмүүллийг сэргээж чадах нэгэн амьтан бий гэж хэлсэн. 20 жилийн өмнөх явдал юм. Энэ хүртэл ирэх гэж ямар их цаг хугацааг зарцуулсныг мэдэх үү? Манай хүмүүс намайг явуулах гэсэн худал зөн байна гэж хэлж байсан юм. Гэхдээ одоо баттай боллоо. За, намайг амьд байгааг минь мэдрүүлж өгөөч. Түүний төлөө би энд ирсэн.
Сайтама: Чи тэнэг юм уу? Уйтгартай амьдралаасаа салах гэж бусад гараг руу дайраад л. Утсаар борлуулагч нар ч ийм зүйл бодохгүй шүү.
Борос: Миний хэмжээлшгүй, тэсвэрлэшгүй хүчийг битүүмжлэхийн тулд хийсэн энэхүү хуяг дуулга, сая эвдэрлээ.
Сайтама: Тийм үү?
Борос: За эхэлцгээе!
Бичиг: Хамгийн хүчтэй баатар
Борос: Ганц цохидог баатрын төгсгөлийн анги, "Хамгийн хүчтэй баатар." Хамгийн хүчтэй нь гэж яг юу юм бэ, Сайтама? Надад ч бас хэлж өгөөч.
Back to episodes Go home