One Punch S1 10

Үлэг гүрвэл: Би энэ мөчийг хүлээж байлаа, хүмүүс гуай. Далайн гүний хаан байхгүй болсон учраас энэ гарагийг Үлэг гүрвэл бид захирах болно.

Эр: Бай Браво цэг рүү чиглэж байна.

Эр2: Ойлголоо. Бид хуваарийн дагуу ирж байна.

Эр3: Удахгүй Браво цэг дээр хүрэх болно.

Бичиг: Юутай ч зүйрлэшгүй аюул

Үлэг гүрвэл: Чи хэн билээ?

Тацүмаки: Байна уу? Юу вэ? Буц гэж юу вэ? Хачин мангас гарч ирсэн учраас энд ир гэсэн нь та нар биз дээ?

Үлэг гүрвэл: Хачин...?

Тацүмаки: Тийм ээ. Яг эхлэх гэж байлаа.

Үлэг гүрвэл: Сонсож бай! Би бол балар эртний хаан. Өмнө нь энэ гарагийг захирч байсан үлэг гүрвэлийн хааны хувьд би бүхэл амьд...

Тацүмаки: Асуудал гэж юу вэ? Наадах чинь надад хамаатай юм уу? Хөөе, чимээгүй бай! Утсаар ярьж байгааг харахгүй байна уу? Ёстой нэг, юу вэ? Хүнд тушаагаад л өөрийгөө хэн гэж бодоо вэ?

Үлэг гүрвэл: Болсон уу?

Тацүмаки: Энэ том толгой чинь одоо юу вэ, айлгах гээ юу? Би айх ёстой юм уу?

Үлэг гүрвэл: Боломж байгаа дээр зоригтой царайл давжаа хүн гуай.

Тацүмаки: Давжаа гэж юу вэ? Бүдүүлэг юм.

Үлэг гүрвэл: Жоохон чадвартай бололтой. Гэхдээ намайг устгахын тулд аварга солир авчирсан нь дээр шүү.

Тацүмаки: Тийм үү? Тэгвэл тэгье.

Үлэг гүрвэл: Хөх инээд хүрчихлээ.

Тацүмаки: Дахиад 300 жил унтвал яаж байна?

Банг: Урсгал усны чулуу бутлах нударга. Иймэрхүү. Оролдож үзэх үү? Та хоёр хурдан сурдаг харагдаж байгаа учраас хурдан л тогтоох байх шүү.

Сайтама: Сонирхолтой зүйл үзүүлнэ гэхээр чинь ирсэн байтал. Сурталчилгаа юу? Би сонирхохгүй байна өө. Жэнос чи хий.

Жэнос: Үгүй ээ, би ч бас татгалзъя. Миний хүсэж байгаа зүйл бол биеэ хамгаалах урлаг биш жинхэнэ устгалын хүч.

Чаранко: Та нар! Манай тулааны урлагийг дооглож байна уу? Хамгийн шилдэг сурагч нь болох Чаранко би... Бууж өглөө!

Жэнос: Үнэхээр шилдэг нь юм уу?

Банг: Тийм ээ.

Жэнос: Таны дожо чадварлаг тулаанчдаар дүүрэн гэж сонссон.

Банг: Манай нэг сурагч минь жоохон хэрээс хэтэрсэн. Миний хамгийн чадварлаг сурагчдыг бүгдийг нь нүдэж хаяад хөдөлж чадахгүй болгосон учраас үлдсэн хүмүүс нь айгаад гарчихсан.

Сайтама: Тэр тийм хүчтэй юм уу? Нэр нь?

Банг: Гароу. Манай шилдэг сурагч байсан ч би түүнийг зодож хаяад хөөчихсөн.

Сайтама: Өвөө хүчтэй байх нь ээ.

Чаранко: Хөөе! Энэ чинь алдарт баатар Мөнгөн соёо шүү дээ! S зэрэглэлийн №3. Ус шиг хөдөлж дайснаараа тоглож аварга чулуунуудыг буталдаг ширүүн гол шиг цохилт өгнө! Тулааны урлагийн мастер! Та нар саяхан баатар болсон биз дээ? Банг багшийг дутуу үнэлбэл шангаа хүртэнэ шүү.

Банг: Боль, Чаранко. Битгий ичгэвтэр байдалд оруул. Сайтама-күн надаас хэд дахин илүү хүчтэй.

Чаранко: Багш аа, тоглоом биз дээ?

Эр: Мөнгөн соёо-сама! Холбоо намайг илгээлээ. Бүх S зэрэглэлийн баатруудыг яаралтай дуудсан. Холбооны төв байр руу дагаж явна уу. Өө! Жэнос-сама юу? Бүх S зэрэглэлийн баатрууд дуудагдаж байгаа учир та ч бас дагаад яваарай.

Жэнос: Луу түвшний аюул уу?

Банг: Яана даа... Чаранко, дожог найдлаа шүү.

Чаранко: Болгоомжтой байгаарай!

Жэнос: Бүх S зэрэглэл дуудагдаж байгаа бол багшийн хүч бас хэрэг болж магадгүй. Цуг явах уу?

Сайтама: Болно оо, завтай юм чинь.

Бичиг: А хот Баатрын холбооны төв байр

Самурай: Өө Мөнгөн соёо!

Банг: Уулзалгүй удаж, Атомик Самурай.

Самурай: Чамайг ирнэ гэж мэдсэн юм. Киборг Жэнос болон... Юу? Энэ хэн билээ?

Банг: Энэ хүн бол В зэрэглэлийн Сайтама-күн. Хэзээ нэг өдөр S зэрэглэлийнх болох чадвартай тэгээд аваад ирсэн юм.

Сайтама: Ах ч бас баатар байх нь ээ! Танилцахад таатай байна.

Самурай: Гар барихгүй ээ. Би хүчтэй хүмүүсийг л хүлээн зөвшөөрдөг. Чамайг S зэрэглэлд гарч ирсний дараа мэндлэх болно. Бас би ах гэж хэлүүлэхээр насан дээр очоогүй шүү. Дөнгөж 37 настай.

Сайтама: 37 настныг ах гэхгүй юм уу? Мэдсэнгүй.

Тацүмаки: Хөөе, хэн В зэрэглэлийн хогийг авчирсан юм бэ? Бидэнд хүндэтгэлгүй гэж бодохгүй байна уу? Уригдсан байж болох ч соёлтой хүн бол татгалзана биз дээ? S зэрэглэлийн баатруудтай ойртох бодолтой л энд ирсэн биз дээ? Заваан юм, алга бол.

Сайтама: Энэ юун задарсан хүүхэд вэ? Төөрчихсөн юм уу?

Жэнос: Тэр бол S зэрэглэлийн №2 Тацүмаки.

Тацүмаки: Тэр гэж юу вэ?

Жэнос: Мангасуудыг бодлын хүчээр ялдаг. Бодлоор удирдагч.

Сайтама: Өө тийм үү?

Жэнос: Бүгд ирсэн бололтой. Бид ч бас оръё.

Тацүмаки: Хөөе. Намайг үл тоохоо боль!

Бичиг: S зэрэглэл, №17 Пури Пури Хоригдол

Пури: Энэ боломжийг ашиглаж Жэностой дотносмоор байна.

Бичиг: S зэрэглэл, №16 Жэнос

Жэнос: Нэлээн ноцтой хэрэг бололтой. Бараг бүгд ирсэн байна.

Бичиг: S зэрэглэл, №15 Металл Цохиур

Металл цохиур: Чөтгөр байна уу, Луу байна уу, би бэлэн шүү.

Бичиг: S зэрэглэл, №14 Майктай Мастер

Майктай мастер: Сайтама? Хаа нэгтээ сонсож байсан нэр байна...

Бичиг: S зэрэглэл, №13 Гялалзсан флаш

Бичиг: S зэрэглэл, №12 Хоточ Нохой

Хоточ нохой: Нэг нь унгачихлаа.

Бичиг: S зэрэглэл, №11 Супер хайлш Хар туяа

Хар туяа: Бүгд миний биеийн харж байна. Харж байна!

Бичиг: S зэрэглэл, №10 Гахай бурхан

Бичиг: S зэрэглэл, №9 Драйв хүлэг баатар

Бичиг: S зэрэглэл, №8 Зомби хүн

Зомби хүн: Урам зоригтой харагдаж байгаа хүн алга. Бас тэр гахай хэр удаан юм идэх гэсэн юм?

Бичиг: S зэрэглэл, №7 Кинг

Бичиг: S зэрэглэл, №6 Металл хүлэг баатар Байхгүй

Бичиг: S зэрэглэл, №5 Нялх эзэн хаан

Нялх эзэн хаан: №1 хүн дахиад ирээгүй байна. Уг нь уулзмаар байсан юм.

Бичиг: S зэрэглэл, №4 Атомик Самурай

Самурай: Мөнгөн соёо тэр залууст тулааны урлаг заах гээ юу?

Бичиг: S зэрэглэл, №3 Мөнгөн соёо

Банг: Тэгээд өнөөдөр юунаас болж цугласан юм?

Бичиг: S зэрэглэл, №2 Тацүмаки

Тацүмаки: Хэн мэдэх юм бэ? Намайг энд гэнэт дуудаж ирүүлчхээд хоёр цаг хүлээлгэж байна.

Бичиг: S зэрэглэл, №1 Бласт Байхгүй

Бичиг: В зэрэглэл, №63 Сайтама

Сайтама: Би цай авч болох уу?

Ситч: Оройтсонд уучлаарай. Металл Хүлэг баатар болон Бластын байршлыг мэдэхгүй бөгөөд холбоо барих боломжгүй байна. Үүнээс илүү хүлээгээд хэрэг байхгүй тул шуурхай хурлаа эхэлцгээе. Энэ удаагийн хэргийг надад даатгасан бөгөөд би бол баатрын холбооны Ситч. Хурдхан яриандаа орцгооё. Баатруудын хамгийн дээд түвшинд байдаг та нарыг ганц л шалтгаанаар цуглуулсан. Энэ удаа дэлхийг хамгаалуулмаар байна. Гэхдээ S зэрэглэлийн та нар хүртэл амиа алдаж магадгүй. Зугтах нь ч бас зориг. Одоо ухарсан ч S зэрэглэлийн суудлыг чинь хэвээр үлдээх болно Гэхдээ одоо ярих яриаг минь сонсох хүмүүс заавал үлдэх ёстой болно. Олон нийтийн сандрал үүсгэхгүйн тулд хэрэг явдал дуустал энд хоригдох болно. Та нар яриаг минь сонсох уу?

Металл цохиур: Тэр зүйл чинь үнэхээр л биднийг цуглуулах хэмжээний зүйл биз дээ? Би дүүгийнхээ чухал төгөлдөр хуурын бэлтгэлийг орхиод ирсэн. Хэрэггүй зүйл байвал, энэ барилгыг үгүй хийнэ шүү.

Тацүмаки: Тийм нэг бороохойгоор чадлаа юу?

Металл цохиур: Юу гэнэ ээ? Чиний толгойг бут цохиод өгөх үү?

Тацүмаки: Чадна гэж бодож байвал оролдоод үз, тэнэг толгойт оо.

Металл цохиур: Үзэлцмээр байна уу, тагжгар аа?

Гялалзсан Флаш: Хурданд яриагаа эхэл. Тэгэхгүй бол энэ үсээ босгосон залуу үхэх нь.

Металл цохиур: Хөөе, үсний боолттой новш оо, чи эмэгтэй хүний талд ороод байгаа юм уу?

Ситч: Агуу зөнч Шибабава нас барсан!

Зомби хүн: Тэр Шибабава юу? Алуулсан юм уу?

Эр: Үгүй. Дараагийн зургаан сарын ирээдүйг харж байгаад, сандарч ханиалгаж эхлээд өөрийнхөө шүлсэнд хахаж үхсэн.

Хар туяа: Ойлголоо. Түүний зөгнөлгүйгээр сүйрлийг тогтоох ёстой болох нь ээ. Тэр бол энэ удаагийн уулзалтын зорилго биз дээ?

Ситч: Үгүй. Шибабава-сама хэдэн сүйрлийг зөгнөж байсан.

Сайтама: Өршөөгөөрэй! Хөөе, чи. Шибабава-сама гэж хэн юм? Баатар юм уу?

Пури: Мэдэхгүй юм уу? Зөнч. Бүр агуу зөнч. Мангасын дайралт болон газар хөдлөлт гээд бүх зүйлийг зөв зөгнөдөг.

Эр2: Шибабава-самагийн зөгнөлийн ачаар даван туулсан сүйрэл зөндөө бий. Гэхдээ тэгсэн ч гэсэн бид түүнд маш сайн халамж тавьж ирсэн.

Ситч: Тийм ээ, түүний хэдэн зөгнөл нь 100% баттай байдаг учир. Асуудал нь түүний хамгийн сүүлийн зөгнөл болох агуу зөн. Ханиалган хахан байж үлдээсэн түүний бяцхан тэмдэглэл. Баттай болох ирээдүй энд бий. Энэ байна! Уншиж байна уу?

Жэнос/Банг: Дэлхий...

Зэрэг: аюулд орсон?

Нялх эзэн хаан: Юу вэ? Тэнэг юм бэ. Би хичээлтэй болохоор явж болох уу?

Ситч: Нялх эзэн хаан чамайг гоц ухаантан гэж сонссон ч энэ аюулыг мэдэрч чадахгүй байвал насанд хүрээгүйн чинь баталгаа.

Нялх эзэн хаан: Юу гэнэ ээ?

Ситч: Сонсож бай! Шибабава-самагийн зөн 100% баттай байдаг! Бас тэр өдийг хүртэл олон сүйрлийг зөгнөж ирсэн. Түүний дотор олон хүний амийг авч одсон сүйрэл ч бий, гэхдээ Шибабава-сама аюултай гэж өмнө нь ганц ч удаа хэлж байгаагүй. Лууны түвшнээс илүү сүйрэл эсвэл мангас ирэх гэж байна. Тэр нь дараагийн зургаан сард болно!

Хоточ нохой: Ойлголоо, гэхдээ зургаан сарын аль өдөр ирэхийг нь мэдэхгүй бололтой.

Гялалзсан Флаш: Тийм ээ, төлөвлөхөд хэцүү юм.

Ситч: Түүний зөв. Гэхдээ дараагийн зургаан сард тулалдах бэлтгэлтэй байгаасай гэж хүсэж байна.

Сайтама: Дараагийн зургаан сар гэхээр өнөөдөр эсвэл маргааш ч байж магадгүй байх нь ээ.

Ситч: Тийм ээ. Чи хэн бэ?

Сайтама: Ирсэн нь ашгүй дээ.

Жэнос: Энэ барилга дайралтад өртөж байна!

Хар туяа: Байж боломгүй юм! Энэ чинь баатрын холбооны төв байр!

Тэнгэрийн мангас1: Нэлээн бат бөх цамхаг байх шив дээ. Дайрах цаг боллоо. Шонхор, Бүргэд, Начин, Кайт!

Зэрэг: За!

Тэнгэрийн мангас1: Баатрууд гэж дуудагдах хүмүүсийг үгүй хийх юм бол гадаргуу биднийх болно. Шууд дайраад орцгооё. Тэнгэрийн хаан намайг дагаарай!

Тэнгэрийн мангас2: Аав аа... дээр... Зугтаарай.

Тэнгэрийн мангас1: Тэнгэрийн хаан би шавж шиг алууллаа! Хэн бэ?

Мелзаргард: Саяных юу байсан бэ? Хэн мэдлээ? Ниссэн болохоор нь алчихлаа. Зүгээр гэж бодож байна. Хөлөг, хамгаалах, үүрэг.

Эм: Ослын хүчдэл ажиллаа.

Ситч: Юу байсан бэ? Гадаа юу болоод байна?

Эр2: Мэдэхгүй ээ. Бүх холбоо тасарсан байна!

Ситч: Байж боломгүй юм.

Хүүхэд: Аав аа!

Эр: Зүгээр дээ! Надаас барь. Тийм ээ, хичээгээрэй. Сайн байна.

Мелзаргард: Юу вэ? Амьд үлдсэн хүмүүс байгаа юм биш үү? Хөлөг, бүгдийг нь алж чадаагүй байна. Тэгвэл ална. Зүгээр гэж бодож байна.

Иаи: Яг одоо зугт. Энэ алах хүслийг чинь мэдрэхгүй гэж бодоо юу? Атомик багшийг дагаж ирээд S зэрэглэлийн баатруудын уулзалт дуусахыг хүлээж байтал, гэнэтхэн сүйрэл болох гэж. Чиний хийсэн хэрэг үү?

Ситч: Устгалын түвшин 99,8% гэнэ ээ? А хот хормын дотор устчихлаа! Зөгнөл шууд л хүрээд ирнэ гэж хэн мэдэх билээ?

Банг: Хөөе! Энэ барилга яагаад зүгээр байгаа юм?

Эр: Энэ барилгыг Металл хүлэг баатартай хамтарч барьсан. Тийм болохоор энгийн хоргодох байраас хамаагүй илүү бат бөх.

Металл цохиур: Тэгээд л цонх байхгүй байх нь.

Нялх эзэн хаан: Юу ч гэсэн гадагшаа гараад бататгахгүй бол. Зөгнөл эсэхийг нь бататгаж чадахгүй.

Жэнос: Багш аа! Та... Багш аа...

Сайтама: Том юм аа! Харь гарагийн хүмүүс үү? Тэр хотыг хэдэн хэсэг болгожээ. Гараг руугаа... буцаад яв!

Мелзаргард: Цэрэг хүн. Бас ч хүчтэй юм. Хурдал. Хурдан ал. Зүгээр гэж бодож байна.

Иаи: Энэ муу, үхэшгүй юм уу? Дайралт бүр нь алахаар юм! Би бол ялж чадахгүй.

Мелзаргард: Ямар сул дорой амьтан бэ! Амархан ална. Зүгээр гэж бодож байна.

Иаи: Хуваагдаад байна уу? Новш гэж, ийм үед үү?

Мелзаргард: Үүнийг би алах болно. Үлдсэнийг нь даатгалаа.

Мелзаргард2: Ойлголоо.

Мелзаргард3: Би сая зугтсан хүнийг ална.

Мелзаргард4: Зүгээр гэж бодож байна.

Мелзаргард5: Би...

Иаи: Багш аа!

Самурай: Иаи, зүгээр үү? Чиний зүүн гар...

Иаи: Багш аа! Энэ мангасад сэлэм үйлчлэхгүй. Намайг мартаад зугт!

Самурай: Саад болохоо боль. Иаи! Чиний сэлэмний замнал дуусах болоогүй байна шүү! Цус алдалтаа зогсоо!

Иаи: За, багш аа!

Мелзаргард: Энэ гарагт надтай тулалдаж чадах амьдралын хэлбэр байсан юм уу? Сайн байна! Бидний халдлагыг тэсэх гээд үз!

Самурай: Гараг гэнэ ээ? Чи сансраас ирсэн юм уу? Хөвдөг тоглоомд чинь найзууд чинь байгаа юу? Тийм дээ. Энэ хотыг ганцаараа чи ийм болгоогүй бололтой.

Банг: Атомик Самурай, би тусалъя.

Металл цохиур: Энэ хотыг ингэсэн нь чи юу?

Мелзаргард: Тийм бол юу гэж?

Пури: Алуулсан үзэсгэлэнтэй залуусын өшөөг... би авах болно. Өрсөлдөгчөө баттай алах хүсэл, дайралтуудаар... дайрах болно! Харанхуйн Сахиусан тэнгэрийн дайралт!

Эр2: А хот болон бусад бүх хотуудад нүүлгэн шилжүүлэх зарлал тавь. Яг одоо. Сая М системийн бүх амин чухал мэдээллийг шалгах дэлгэцийг А хотын хүмүүсээр дүүргэ Бид амьд үлдэгчдийг тооцох хэрэгтэй.

Эр3: Аюулын түвшин?

Эр: Эргэлзээгүй луу.

Эр2: Үгүй ээ. Бурхны түвшний аюул байж магадгүй.

Нялх эзэн хаан: Газар дээрх дайсныг дөрвөн S зэрэглэл байхад аргалах биз. Асуудал нь тэр зүйл. Хүрч чадахгүй нь. Ямар ч агаарын хөлгийг хормын дотор буудаж унагах биз.

Хар туяа: Кинг-сан, S зэрэглэлийн хамгийн шилдэг таван тулаанчийн нэг гэгддэг таны саналыг сонсмоор байна.

Жэнос: S зэрэглэлийн №7 Кинг. Дэлхий дээрх хамгийн хүчтэй залуу гэж яригддаг, бусад баатрууд хүртэл түүнийг хүндэлдэг бололтой.

Кинг: Надад хийж чадах зүйл байхгүй. Тийм өндөрт байгаа бол дайрах арга байхгүй. Бас нууцлаг энэ хөлөг нь одоохондоо чимээгүй байна. Боломж байгаа дээр Металл хүлэг баатрыг дуудсан нь дээр байх.

Тацүмаки: Юу вэ? Өрөвдөлтэй юм. Чи тийм байж хамгийн хүчтэй хүн юм уу?

Хар туяа: Хөөе, Тацүмаки-чан. Кингийг уурлуулах юм бол алуулна шүү.

Тацүмаки: Хот байхгүй болсон байтал тэдэнд дахиад чөлөөт цаг олгох гээ юу? Итгэмээргүй юм! Март даа! Би өөрөө зохицуулна!

Жэнос: Хүлээ, би ч бас явъя. Хэр үйлчлэх эсэхийг нь мэдэхгүй ч, би доороос дайралт хийж үзье.

Тацүмаки: Сонсоогүй юм уу? Март гэж хэлсэн шүү дээ!

Хар туяа: Яарах хэрэггүй, Жэнос-күн. Сэтгэлийг чинь ойлгож байгаа ч түүнийг уурлуулах юм бол алуулна.

Жэнос: Ойлголоо. S зэрэглэлийн баатруудтай угаасаа хамтрах хэрэг байхгүй. Дайсны хөлөгт багш аль хэдийн орсон байгаа. Энэ зөгнөл эсвэл юу ч байлаа гэсэн, багшийг ялж чадах зүйл гэж үгүй. Хэрэв багшийн ялж чадахгүй зүйл гэж байвал хүн төрөлхтөн аль эрт үгүй болсон байгаа.

Грорибас: Энэ хүртэл ирсэн чинь сайн хэрэг, халдагч аа! Гэхдээ ингээд дууслаа. Грорибасыг ялах ямар ч боломжгүй. Миний хүчилтэй амьсгал чамайг хайлуулах болно.

Сайтама: Босс нь гарч ирэх цаг болоогүй юу? Амьд байвал шүү дээ.

Бичиг: Орчлон ертөнцийг захирагч

Грорибас: Энэ удаагийн хэсгийг Грогибас би тайлбарлах болно! Би саяхан шинэ хөдөлгөөнөө төгс болгож. Нийтдээ хорин хөдөлгөөнтэй болсон! Гэхдээ энэ удаа бүгдийг нь харуулж чадаагүй нь харамсалтай, намайг алчихсан болохоор л доо! Ганц цохидог баатрын 11-р анги: "Орчлон ертөнцийг захирагч". Найдлаа шүү, Борос-сама!

Back to episodes Go home