One Punch S1 9

Жэнос: Далайн хүн гэдэг нь чи байх аа?

Хаан: Тийм бол юу гэж? Чи ч бас өөр нэг цэрэг биз.

Жэнос: Чамайг устгах гэж ирлээ. Дайсан... ингээд болсон уу?

Бүгд: Хөөх!

Эр: Гайхалтай!

Эр2: Гайхалтай!

Жэнос: Нэлээн айсан байж дээ.

Хаан: Уур хүрч байна шүү. Чамайг хэдэн хэсэг болгоод өгье.

Жэнос: Дахиад анхаарлаа буурууллаа. Би хэзээ ч сурахгүй юм даа.

Эр: Сайтама...

Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Sign,Бичиг: Сайтама С зэрэглэл / №2 Z Хот

Эр: С зэрэглэлийн №2. Чи хийх нь үү?

Сайтама: Тийм. Бороо орж байгаа болохоор хурдлаарай.

Эр: Бие бялдрын шалгалтаар бүх л дээд амжилтыг эвдсэн. S зэрэглэлийн баатруудтай хамтарч солирыг устгасан. Гэхдээ хаанаас ч юм гараад ирсэн учир булхайцагч гэж дуудаж байгаа. Зүгээр үед бол С зэрэглэлийн баатрыг зогсоох ёстой...

Эр2: Энэ удаа түүний жинхэнэ хүчийг харж чадаж магадгүй.

Эр: Сайтама-күн, чамд байршлыг нь явуулах болохоор хурдан очоорой.

Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Eptitle,Бичиг: Нугаршгүй шударга ёс

Жэнос: Хоргодох байраас зугтаж чадах нь хурдан зугтацгаа! Би баттай ялж чадна гэж байхгүй. Түүнийг завгүй байлгаж байхад хурдан зугт.

Хаан: Нэгийг ч зугтаалгахгүй шүү!

Жэнос: Аянгат нүд!

Хаан: Харж чадахгүй нь.

Жэнос: Пулемётын цохилтууд!

Хаан: Хосолсон дайралтуудад үнэхээр дуртай юм аа?

Эм: Хичээгээрэй, ах аа!

Хаан: Чимээгүй! Жаал зүгээр хайл. Чи ганцаараа байсан бол тийм хэмжээний шүлтлэг шүлснээс амархан бултах байсан. Харин түүний оронд жаалыг хамгаалж өөрийгөө золиосолно гэдэг. Чи тэнэг ч гэсэн намайг шархдуулж чадсан чамайг магтъя. Аль хэдийн эдгэрчихсэн л дээ. Одоо, үх.

Мүмэн: Шударга ёсны уналт! Шударга ёсны Дугуйчин Мүмэн ирлээ!

Жэнос: С зэрэглэлийн №1 уу? Битгий...

Эр: Дугуйчин Мүмэн байна!

Эр2: Дугуйчин Мүмэн ирсэн байна.

Эр3: Гэхдээ...

Хаан: Уйдчихлаа. Өө, уучлаарай. Чамайг алахаа мартчихаж.

Мүмэн: Шударга ёсны мөргөлт! Надаас юм хүлээгээгүйг нь... ...мэдэж байна. С зэрэглэлийн баатар тус болохгүй гэж бодож байгаа. Би тэрийг хамгийн сайн мэднэ! Би В зэрэглэл болоход хангалтгүй. Сул дорой гэдгээ мэдэж байгаа. Би чамайг ялж чадахгүйг би хамгийн сайн мэднэ.

Хаан: Юундаа бувтнаад байгаа юм бэ? Өршөөл ирж байна уу?

Мүмэн: Тэгсэн ч гэсэн хийхээс өөр аргагүй. Ялах эсвэл ялагдах биш. Би энд чиний урд зогсохгүй бол болохгүй.

Хаан: Ойлгохгүй баахан зүйл яриад байлгүй хурдан уна.

Хүүхэд эр: Хичээгээрэй! Дугуйчин Мүмэн хичээгээрэй! Шударга ёсны дугуйчин хичээгээрэй! Мангасыг ялаад өг. Хичээгээрэй!

Эр: Тийм ээ, хичээгээрэй.

Эм: Түүнийг ял!

Эр2: Найдаж байгаа шүү, Дугуйчин Мүмэн!

Эр3: Хичээгээрэй!

Эр: Түүнийг ял!

Эм: Хичээгээрэй!

Хаан: Бүтэхгүй ээ!

Сайтама: Сайн байлаа. Сайхан ч тулалдлаа.

Хаан: Дахиад өөр нэг хог түрэгдээд гараад ирсэн үү?

Сайтама: Хөөе, Жэнос. Чи амьд уу?

Жэнос: Багш аа...

Сайтама: Хүлээж байгаарай. Энэ далайн новшийг үгүй хийчих нь.

Хаан: Сонссон шүү. Муугүй шүү. Миний цохилтод унахгүй байна гэдэг. Өдийг хүртэл ирсэн хогуудаас тэс өөр түвшнийх бололтой.

Сайтама: Юу? Чиний цохилт сул дорой байсан төдий.

Эр: Дахиад нэг хүн ирчихлээ.

Эр: Тэр хэн бэ? Баатар уу?

Эр2: Тэр толгой... Баатрын бүртгэлээс харж байсан.

Эр3: Би мэднэ! С зэрэглэлийн шинэ хүн. №2 байх аа.

Эр: С зэрэглэл үү?

Эр2: Цөхрөлт нөхцөл байдал өөрчлөгдөөгүй бололтой.

Эм: Гэхдээ сая цохиулсан харагдсан.

Эр: Чиний төсөөлөл байлгүй дээ.

Эр: Түүний цохилтоос болж олон баатрууд хийссэнийг хараа биз дээ?

Хаан: Би бол Далайн гүний хаан, Далайн хаан. Далай бол бүхэл дэлхий дээрх амьдралын эх гэхэд болно. Өөрөөр дэлхийн удирдагч би дэлхий дээрх бүх амьд амьтны дээр зогсох оршихуй! Намайг эсэргүүцэх юм бол...

Сайтама: За, за. Ойлголоо. Бороо орж байгаа болохоор хурдан дуусгая.

Бүгд: Юу? Гайхалтай! Гайхалтай байлаа.

Эр: Ашгүй дээ!

Хүүхэд эр: Чадлаа!

Сайтама: Уйтгартай юм. Энэ удаа жоохон юм хүлээсэн байсан юм сан.

Соник: Зэвсгээ аваад яараад ирлээ. Муу далайн гүний хаан. Зугтаачихсан байх шив.

Сайтама: Хөөе, тэр юу вэ?

Жэнос: Шуудан байна. Энд шууданч ирдэггүй учраас дроноор хүргэдэг.

Сайтама: Шууданч дрон уу?

Жэнос: Үгүй ээ, баатрын холбооных бололтой.

Сайтама: Аан за.

Жэнос: Олон нийт үүнийг баатруудад илгээдэг бараг л шүтэн бишрэгчдийн захидалтай адил.

Сайтама: Үнэхээр үү? Надад ирсэн юм уу?

Жэнос: Байна.

Сайтама: За, хурдан хариад нээгээд үзье.

Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Sign,Бичиг: Хайрт Жэност, Би чиний үнэнч шүтэн бишрэгч шүү! Чамайг анх харсан цагаасаа хойш шүтэн биширч байгаа! Чамайг жинхэнэ баатар гэж боддог. Би чиний шүтэн бишрэгчдийн клубд хүртэл элссэн! Галзуу шүтэн бишрэгч чинь!

Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Sign,Бичиг: Өөрөөсөө ич! Муу булхайцагч! Чи бол баатар биш

Жэнос: Тэд... Илгээсэн хүнийг нь би шалгаад ирье.

Сайтама: Завтай хүн байх юм аа.

Эр: Нэг л цохилтоор дуусгачихлаа!

Эр2: Ганц цохилт! Ганц цохилт!

Эр: Үнэхээр С зэрэглэл юм уу?

Эр2: Хүчтэй юм.

Эр3: Эсвэл... мангас нь хүчтэй байгаагүй юм биш үү?

Эр4: Гэхдээ олон баатрууд ялагдсан шүү дээ.

Эр3: Тэгвэл ялагдсан баатрууд нь сул дорой л байсан гэсэн үг.

Эр4: Тэр бол... Яах аргагүй сая харснаар бол мангас хүчтэй харагдсангүй.

Эр3: Тэнд байгаа С зэрэглэлийн баатар нэг цохилтоор ялсан шүү дээ! Ялагдсан баатрууд нь хэр сул дорой байсан юм бэ? А зэрэглэл эсвэл S зэрэглэл гэдэг ч, үнэндээ сүртэй зүйл биш бололтой.

Эр5: Хөөе, болиоч! Тэд бидний төлөө амиа эрсдэлд оруулсан шүү дээ.

Эр3: Амиа эрсдэлд оруулсан гэнэ ээ? Хэн ч чадна шүү дээ. Баатрууд мангасыг ялах ёстой. Энэ удаа зүгээр дууслаа. Гэхдээ тийм энгийн хүмүүс гарч ирээд аврах гэж оролдох нь жоохон ядаргаатай л юм. Яах аргагүй өөрийгөө баатар гэж дуудах бол...

Эр: Чи амаа тат!

Эр3: Яагаад надад уурлаад байгаа юм? Баатрын холбоо бидний хандиваас төсвөө авдаг биз дээ? Бид мөнгө төлж байгаа юм чинь хамгаалуулахгүй бол болохгүй. Бас энэ удаа халзан залуу ганцаараа зохицуулсан. Бусад баатрууд бол хий дэмий үхсэн. Цаг хожихыг бол хэн ч чадна. Бусад баатрууд ямар ч баатарлаг зүйл хийгээгүй.

Эр: Дуугүй бай!

Эр2: Аврагдсан юм чинь тэгээд болоо биз дээ?

Эм: Яг тийм.

Сайтама: Өнөөдөр азтай байна шүү. Бусад баатрууд мангасыг ядраасан байсан учир түүнийг ялах амархан байлаа. Оройтож ирсэн нь ашгүй дээ. Би юу ч хийгээгүй байтал ингээд бүх гавьяаг авчихлаа. Хөөе та нар цуу яриаг тараагаарай даа. Мангасыг дуусгасан нь би шүү! Намайг хоцрохоос өөр зүйл хийгээгүй гэсэн цуу тарвал би болгож тавина шүү.

Эр: Юу гэж байгаа юм бэ?

Эр2: Мангас ядарсан байсан гэнэ ээ?

Эр3: Юу? Хүлээ. Тэр чинь Сайтама!

Эр: Сайтама?

Эр3: Z хотод түүнийг булхайцагч гэж дууддаг баатар.

Эр: Юу? Булхайцагч?

Эр2: Гэнэтхэн гарч ирээд маш хурдтайгаар зэрэглэл ахисан биз дээ?

Эр3: Сэжигтэй шүү.

Сайтама: Хөөе, та нар! Унасан баатруудыг асраарай даа? Үхчих юм бол асуудал болно, би тэдний ажлыг шимэгчилж чадахаа болино.

Эр: Яах аргагүй Булхайцагч уу?

Эр2: Шударга бус байна шүү.

Эр3: Бүх гавьяаг нь авч явж байж ээ?

Эр: Түүнтэй харьцуулахад бусад баатрууд илүү баатарлаг байлаа.

Эр2: Хэрэв бусад баатрууд байгаагүй бол... бид яах байсан бол?

Эр: Тийм ээ, баатруудад үнэхээр чин сэтгэлээсээ баярлаж байна.

Жэнос: Сайтама багш аа... Үнэхээр ингээд болох юм уу?

Сайтама: Бороо зогсчихлоо.

Жэнос: Хэрэв энэ багшийн сонгосон зам юм бол би юу ч хэлэхгүй. Гэхдээ ирээдүйд Сайтама багш үнэхээр буланд шахагдах юм бол тэр үед би...

Сайтама: Хөөе, дахиад нэг байна.

Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Sign,Бичиг: Баатар Сайтамад Чиний ачаар би... Маш их баярлалаа!

Сайтама: Надад талархаж байна.

Жэнос: Таны аварсан хэн нэгэн биз.

Сайтама: Ойлголоо. Өөр байхгүй юу?

Жэнос: Баатрын холбооноос нэг ирсэн байна.

Сайтама: Холбоо? Намайг халж байгаа юм уу? Хамаагүй л дээ. Энэ юу вэ? С зэрэглэлийн №1?

Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Sign,Бичиг: Z Хот Баатрын холбооны оффис

Сайтама: Тэгээд намайг яах гэж дуудсан юм?

Эр: Баатрын бүртгэлд бүртгүүлэх үедээ, холбооны гарын авлагыг авсан биз дээ?

Эр2: Чи уншаагүй юм уу? Олон дүрэм, журам бичигдсэн байгаа.

Сайтама: Хайвал хаа нэгтээ байгаа л байх.

Эр: Хамаагүй ээ. Эхлээд С зэрэглэлийн №1 болсонд баяр хүргэе.

Сайтама: Юу? Ойлголоо. Та нар баатрын зэрэглэлийг шийддэг байх нь ээ.

Эр: Хяналтын зөвлөлд илүү олон гишүүд байдаг, гэхдээ өнөөдрийн ярилцлагыг бид дөрөв хийнэ.

Сайтама: Ярилцлага?

Эр: С зэрэглэлийн №1 болсон хүнд В зэрэглэлд орох боломж олддог. Гэхдээ чи С зэрэглэлдээ үлдмээр байвал хамаагүй.

Эр2: Яамаар байна, Сайтама-күн? В зэрэглэл рүү орох уу? Тэгэх юм бол дахиад сүүлийн байранд нь орж ирнэ.

Сайтама: Хамаагүй ээ, боломж олдсон юм чинь В зэрэглэл болъё доо. Тэгэх юм бол долоо хоногийн хуваарь байхгүй болно биз дээ? Бас Жэнос S зэрэглэл юм чинь би үүрд С зэрэглэлд байгаад байж чадахгүй.

Эр: Ойлголоо, зэрэглэл ахимаар байгаа байх нь.

Эм: Тэгвэл эхлээд хэдэн асуулт авч бас сэтгэл зүйн шалгалтыг авах ёстой.

Эр3: Сайтама... Далайн гүний хааныг алсан хүн тэр үү?

Эр4: Юу гэж бодож байна? Үнэхээр булхайцагч байна уу?

Эр3: Бие бялдрын шалгалтаар бүх дээд рекордыг эвдсэн тул баттай.

Эм: Цуу яриагаар үзэхэд тэр шалгалт дээрээ хүртэл булхайцсан гэсэн.

Эр: Цуу яриа бол цуу яриа. Одоо түүнд эргэлзээд байх хэрэг байхгүй. Өөрөө зэрэглэл ахимаар байна гэж хэлж байна. Жоохон явуулаад үзвэл яаж байна? Жинхэнэ бол В зэрэглэл дээр ч дээшлэх болно.

Эр3: Гэхдээ хуурамч байвал түүнд харамсах үе ирнэ. Тэр харгис, хэрцгий ертөнцөд орно.

Эр: Тэр үеийн юмыг тэр үед нь л.

Маск: В зэрэглэл рүү ахих аа? Зураг авалтаар минь юу үзүүлж байгаа юм гэж бодтол? Тийм зүйлийг би харахгүй байсан ч болно.

Эр: Энэ бол гүйцэтгэх хорооноос гаргасан шийдвэр.

Маск: Сонсож бай. Миний сонсмоор байгаа зүйл бол нийгэмд хүчтэй нөлөө үзүүлэх А болон түүнээс дээших баатрууд. Адилхан зэрэглэлийнх учраас, тэд хангалтгүй байвал миний дүр төрхөд нөлөөлнө. Ялангуяа сүүлчийн хэрэг...

Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Sign,Бичиг: Үл мэдэгдэх баатрын булаалт Бас өөр нэгэн ялалт Үл мэдэгдэх баатар S зэрэглэлийн баатраас гавьяаг нь булаалаа Ялагдал!

Маск: Хангалтгүй гэдгээс бүр хавь илүүтэйгээр ичгүүртэй. Тэгж бодохгүй байна уу?

Эр: Нийгэмд үзүүлэх нөлөө гэснээс, энэ удаа зэрэглэл ахих гэж байгаа баатар бол далайн гүний хааныг дуусгасан хүн.

Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Sign,Бичиг: Баатрын холбооны эмнэлэг

Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Note,Бичиг: Ялагдал!

Пури: Ямар муухай царай гаргаа вэ? Хөөрхөн царайгаа нандигнах хэрэгтэй шүү!

Хатгагч: Чи юу?

Макс: Шорон руугаа буцаагүй байсан юм уу?

Пури: Та нартай уулзах гэж шоронгоос оргосон. За сахиусан тэнгэрийн эмчилгээний цаг!

Хатгагч: Хүлээж бай!

Пури: Хүлээ! Та нарт эмчилгээ хэрэгтэй!

Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Note,Бичиг: S зэрэглэлийн бүтэлгүйтэл!

Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Sign,Бичиг: Зэрэглэл ахилт - Баатрын Холбоо В зэрэглэлийн №101 Сайтама (Баатрын нэр: Тодорхойгүй) Таныг зэрэглэл ахисныг үүгээр баталж байна.

Сайтама: Өнөөдрөөс В зэрэглэл үү? Шалгалт нь ёстой удчихлаа. Би ч завтай байсан л даа. Амттай хоолны үнэр...

Эр: Тавтай морил.

Сайтама: Холимог оден авъя.

Эр: За.

Мүмэн: Уух уу? Уумааргүй байвал надаар ядаж дайлуулаач.

Сайтама: Яагаад?

Мүмэн: Тэр.

Сайтама: Холбооноос ирсэн биз дээ?

Мүмэн: Зэрэглэл ахисныг чинь тэмдэглэе.

Сайтама: Намайг сундалсанд баярлалаа. Би алхах уу?

Мүмэн: Үгүй ээ... Ийм хэмжээнийх бол зүгээр. Хөөе, чи айгаагүй юу? S зэрэглэлийн Жэнос баатраас салаад үлдсэн биз дээ? Дайсан бол чөтгөрийн түвшин. С болон В зэрэглэлийн баатрууд нийлсэн ч хэзээ ч ялж чадахгүй хүчтэй. Зугтмаар байвал...

Сайтама: Чи ч бас S зэрэглэл юм уу?

Мүмэн: Үгүй ээ, би С зэрэглэл. Шоолбол шоол.

Сайтама: Шоолохгүй ээ. Долоо хоногийн хуваарь С зэрэглэлийн бидэнд хэцүү юм аа.

Мүмэн: Сонирхолтой залуу юм аа, чи. Би бол Дугуйчин Мүмэн. Чамтай адил баатар.

Сайтама: Юу? Хөөе! Болгоомжтой. Өө! Чи чинь тэр үеийн!

Мүмэн: Чамайг хайж байлаа. Захидалдаа бичиж чадаагүй.

Сайтама: Ойлголоо. Тэгвэл мозүкү аваад өг.

Мүмэн: Эрхэм ээ, түүнд хамгийн сайхан мозүкүгаа өгөөрэй!

Эр: За!

Шибабава: Ирж байна!

Эр: Шибабава-сама? Юу болсон бэ?

Шибабава: Сүйрлийн гамшиг ойртож байна.

Эр: Шибабава-сама! Тэсээрэй.

Шибабава: Төгсгөл! Дэлхий аюулд орлоо!

Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Eptitle,Бичиг: Юутай ч зүйрлэшгүй аюул

Хаан: Юу? Энэ юун газар вэ? Би бол далайн гүний хаан! Энэ удаа нэг алдаа гаргасан ч далай дунд тулалдаагүй. Энэ бол зочилсон тоглолт! Далай дотор тулалдсан бол амархан ялах байсан! Ганц цохидог баатрын 10-р анги: "Юутай ч зүйрлэшгүй аюул." Надаас илүү аюултай зүйл байх юм уу?

Back to episodes Go home