Наймалж: Хүмүүс гуай! Алуулмааргүй байвал сөгдөцгөө! Би бол далайн гүний элч! Далайн хүмүүс бидэнд бууж өгцгөөх болно! Тэгээд хүмүүс та нар бидний хоол болж... Сайхан толгой байна! Чи наймалжны төрөл үү?
Эр: Дахиад нөгөө залуу хийсэн гэж сонссон.
Эр2: Нэр нь юу билээ?
Эр3: Мартчихаж, гэхдээ нэлээн хүчтэй гэсэн.
Бичиг: - Тэр дайсан болгоноо ганц цохилтоор буулгаж авдаг. - Тэр чинь булхайцагч байгаагүй билүү? - Тийм ээ, бусдын гавьяаг булаадаг - Тэр зүгээр л нэг муу C ангиллын баатар - Бас халзан
Мүмэн: С зэрэглэл? Харж байгаагүй царай байна. Би ч бас хичээхгүй бол.
Бичиг: Далайн гүний хаан
Эм: Хэн нэгэн туслаарай!
Мангас1: Далайн иргэд бид гадаргууг эзэгнэх болно! Эсэргүүцээд бүтэхгүй! Хариугаа хүртэнэ дээ, хүн гуай!
Хатгагч: Олны танил болж, одоогийн байдлаар А зэрэглэлийн 11-р байрт бичигдэж байгаа.. Бүгдийнх нь хайртай баатар, Хатгагч туслахаар ирлээ! Тусалж дэмжээрэй.
Эр: Хатгагч байна!
Эр2: Аврагдлаа!
Эм: Хичээгээрэй!
Хатгагч: За тэгэхээр... Сайхан том нүхтэй болмоор байгаа нь хүрээд ир!
Жэнос: Багш аа... Багш С зэрэглэлийн 2-т орж ирсэн байна. Дахиад жоохон хичээгээд л В зэрэглэлд орох нь!
Сайтама: В юу? Тэгвэл надад долоо хоног тутмын баатрын хуваарь байхгүй болно гэсэн үг, тийм ээ?
Жэнос: Яг тийм. Өө, өршөөгөөрэй. Байна уу? J хот уу? Жоохон хол юм. Ойр хавьд нь хэрэг болчхоор баатар байхгүй юу?
Сайтама: Завгүй залуу шүү.
Жэнос: Багш аа! Багшийн саяхан ялсан гэсэн амьтан өөрийгөө далайн хүн гэж гэсэн байх аа?
Сайтама: Санахгүй байна.
Эм: J хотод гарч ирсэн хэд хэдэн мангасууд өөрсдийгөө далайн хүмүүс гэж дуудаж харагдсан хүн бүр рүү дайрч байна.
Жэнос: А зэрэглэлийн баатар ганцаараа тулалдаж байгаа бөгөөд ялагдах дөхөж байгаа бололтой.
Эм: А зэрэглэлийн баатар түүнийг тогтоож байгаа ч хязгаартаа хүрч маш их гэмтэл авсан байгаа нь илт харагдаж байна. Баатрын холбооноос яаралтай хариу арга хэмжээ авах шаардлагатай байна.
Мүмэн: Хүлээж байгаарай!
Эм: Аюулын түвшин бол Бар. Нийт иргэдийг тус бүсээс хол байхыг уриалж байна.
Хатгагч: Нэлээн дажгүй юм гээч, нялцгай биетүүд ээ. Миний хайрт хулсан жад минь ойрд ийм сайн өрсөлдөгчтэй таараагүй баярлаж байна. Гэхдээ дуусгах цаг боллоо.
Мангас1: Битгий давраад бай, хүн гуай! Чиний тэнэг дэмжигч хүмүүс аль хэдийн зугтсан.
Мангас2: Гэхдээ чамайг зүгээр өнгөрөөхгүй. Манай ахан дүүсийг амь насыг авсан учир зовж үхнэ.
Хатгагч: Дахиад дөрвөн загас! Үзэгчгүй илүү амар байх болно! Дуулаарай, Хулсан жад минь! Аварга өрмийн дөрвөлжин дүрэлт! Чадлаа. Би чадлаа! Бурхны түвшний мангасуудыг би ганцаараа ялж чадлаа.
Хаан: Юу гээч, чи ядаргаатай болохоор үхэхийг чинь харах таатай байна.
Сайтама: Ж хот хүртэл хэр хол юм?
Жэнос: Удахгүй хүрнэ. Гэхдээ би юм харахгүй байна. Би түрүүлж яваад байршлыг нь мэдчихээд тантай холбоо барья.
Сайтама: Хөөе!
Эм: Баатрын холбооны зарлал. Энэ удаагийн аюулын түвшин бол Бар. Иргэд та бүхэн тухайн бүс нутгаасаа хол байгаарай.
Бичиг: А хот Баатрын холбооны төв байр
Эр: Анхааруулгыг гаргасан уу?
Эм: Саяхан хүсэлт гаргасан.
Эр2: Шинэчлээд дахин гаргаарай.
Эр: Юу гэсэн үг вэ?
Эр2: Хатгагч ялагдсан.
Мүмэн: Дугуйчин Мүмэн байна. Би яг одоо хэргийн газар руу явж байна. Байршлыг нь өгөөрэй.
Эм: Яг одоогоор бүх сүлжээ тасарсан...
Мүмэн: Хаана байна аа?
Баатар: Хөөе, больсон нь дээр. С зэрэглэлийн бидний очих газар биш.
Мүмэн: Юу?
Баатар2: Саяхан мэдээлэл ирсэн.
Эм: Шуурхай нүүлгэн шилжүүлэх анхааруулга. Аюулын түвшин Бараас Чөтгөр болж өслөө. J хотын бүгд хурдан нүүлгэн шилжинэ үү.
Баатар3: Ойлгов уу? Хөөе!
Эм: Давтъя. J хотын бүх иргэд нүүлгэн шилжинэ үү.
Хаан: Нүүлгэн шилжих ээ? Тэнэг юм. Нэгийг ч зугтаалгахгүй шүү дээ.
Макс: Стингерийг ялсан нь тэр үү? Үлдсэн нь ганц. Нэмэлт хүчийг хүлээх үү? Үгүй ээ, нэгийн эсрэг нэг бол чадаж магадгүй.
Хаан: Өвдөж байна. Яаж байгаа юм бэ?
Макс: Энэ муу хэзээ дээ ард минь ирчхэв? Цочоод хачин хоолойгоор дуугарчихлаа. Миний дариар цэнэглэсэн аянгат өшиглөлт үйлчилсэнгүй! Үүнийг ялж чадахгүй ээ.
Хаан: Чи хэн юм?
Макс: Би бол... Баатар, Аянгат Макс. Надтай тулалд.
Хаан: Тулалдах аа? Дуртайяа.
Макс: Боломжийг хайгаад зугтах болно. Юу болсон бэ? Бие минь мэдээгүй болчихлоо. Новш гэж. Муу бардам новш. Аянгат урвуу эргэлттэй цохилт!
Пури: S зэрэглэлийн баатар, Пури Пури хоригдол. Чамтай уулзах гэж шоронгоос оргож ирлээ!
Соник: Арай ч... Шоронд баатар байх гэж? Чамайг дагаад би ч бас зугтаж чадлаа. Баярлалаа.
Пури: Хоригдлын дугаар 4188 Соник-чан байх аа? Гайхсан уу? Миний сонирхлыг татсан залуусыг би үргэлж харж байдаг. Би үзэсгэлэнтэй залуус руу өөрийн мэдэлгүй дайраад байдаг учир бүх насаараа хоригдох ял авсан.
Хаан: Өө яана аа. Дахиад шинэ цэргүүд ирсэн үү?
Пури: Болж байна. Хүчтэй аура чамаас мэдрэгдэж байна! Соник-чан, ухарч бай. А зэрэглэлийн №11, Хатгагч-чан. А зэрэглэлийн №20, Аянгат Макс-чан. Хоёуланг нь сонирхдог байсан юм. Тэрийг минь үгүй хийсэн чамайг өршөөхгүй! Жэнос-чанд гүйцэгдээд S зэрэглэлийн хамгийн сүүлд орсон ч, би бол S зэрэглэлийн баатар! Би тэр хоёртой адилгүй шүү. Эхлээд хүчнийхээ хагасаар байдлыг ажиглах болно. Миний хайрт найз залуугийн минь оёж өгсөн цамцыг ураад хаячихлаа! Чамайг яасан ч өршөөхгүй дээ!
Хаан: Сайхан амттай мах байх шив. Жоохон жинхэнээсээ үзье! Юу? Өө яана аа... Нөлөөллөө шүү. Жоохон л...
Пури: Би ч бас мэдэрлээ. Жоохон л.
Соник: Хүчтэй царайлж байгаа ч Пури Пури хоригдолд бол нөлөөлж байна. Тэгсэн ч гэсэн энэ чөтгөрийн түвшний аюултай мангас болон S зэрэглэлийн баатрын тулаан уу? Инээдтэй юм. Би бол ялагдахгүй.
Пури: Новш гэж. Бодсоноос илүү хүчтэй цохилт байлаа. Гэхдээ би түүнд ялагдаж болохгүй. Үүнээс илүү өөр залуусыг түүнд өгөхгүйн тулд. Аргагүй нь дээ. Хувирахаас. Өөрийгөө бэлд! Хувиралт! Пури Пури хоригдол Сахиусан тэнгэрийн хэв маяг!
Соник: Шалдан болчихлоо. Яаж ч харсан сахиусан тэнгэр биш. Хүн ч биш. Бас би бүр хармаар ч үгүй байна. Би харилаа.
Пури: Миний сахиусан тэнгэрийн хэв маягийг харчхаад амьд үлдсэн хүн байхгүй.
Соник: Тэгвэл хурдан харья даа.
Хаан: Муухай үзэмж байна. Сүүлчийн үгс чинь ингээд л болоо юу?
Пури: Сахиусан тэнгэрийн дайралт!
Жэнос: Ойролцоох энергийн түвшин өндөр байна. Тэр байх. Новш гэж! Багштай холбогдох арга алга! Аргагүй нь дээ.
Хаан: Дууссан уу? Жоохон мэдэрлээ шүү. Сонсож бай. Хосолсон дайралтын зорилго нь өрсөлдөгчөө дуусгах явдал. Тусдаа дайралт бүрийг алах зорилготойгоор хийх ёстой. Ингэж. Хөгжилтэй биш байна уу?
Соник: Чи хэн юм бэ?
Хаан: Би бол далайн гүний хаан. Далайн хүмүүсийн хааны хувиар энэ ертөнцийг эзэгнэх болно. Чи ч бас намайг эсэргүүцэх үү?
Соник: Чи ганцаараа гадаргууг захирч чадна гэж бодоо юу? Өрөвдөлтэй юм.
Хаан: Өө? Тэгвэл чи ч бас үх.
Соник: Би л тэгж хэлмээр байна. Надад хүндлэл үзүүлсэн бол амьд үлдээх байлаа. Баатар биш ч гэсэн чамайг үгүй хийе.
Хаан: Бороо ороод эхэлсэн үү?
Соник: Удаан байна. Салхины өшиглөлт! Далайн гүний хаан гуай чиний хөдөлгөөнийг бүрэн харж байна.
Хаан: Юу яриад байгаа юм? Нэг л барьчих юм бол миний хэл тавихгүй шүү.
Соник: Шуудхан хэлье. Би чамд ялагдах боломжгүй. Бүтэхгүй ээ. Хүч чадалтай байж болох ч... надтай тулалдахад чи хэтэрхий удаан байна. Би баяртай байна, далайн хаан гуай! Чам шиг хүнтэй тулалдахаар өөрийнхөө хүч чадлыг мэдэрч байна! Яах аргагүй миний хөдөлгөөн хамгийн хурдан бөгөөд хамгийн хүчтэй нь! Яасан бэ? Эрүүл ухаанаа алдсан уу? Хурдан юм! Хүч нь ч бас! Түүнд яг юу болсон бэ? Том юм!
Хаан: Гадаргуу дээр гарч ирээд жоохон хатсан байсан юм, гэхдээ борооны ачаар бүр дээрдчихлээ. Чиний дайралт ерөөсөө өвтгөхгүй байна!
Эр: Яг одоогоор J хотод гарч ирсэн мангасууд хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Тэднийг зогсоох гэж оролдсон баатрууд хэргийн газар ухаан алдсаны даруй биеийн байдал нь хүнд байна.
Мүмэн: Ийм үед улаан гэрэл асах гэж...
Сайтама: Тэр хаашаа явчхав аа?
Мүмэн: Чи чинь... С зэрэглэлийн №2.
Сайтама: Чи ч бас баатар юм уу? Жэносыг харсан уу?
Мүмэн: Жэнос?
Эр: Өнөөдөр манай зочноор, баатрын А зэрэглэлийн №1 бөгөөд нэр хүндийн зэрэглэлээрээ 28 долоо хоног тэргүүлж байгаа супер баатар. Бас загвар өмсөгч, жүжигчин, дуучин хийдэг царайлаг Амай Маскийг хүлээж авцгаая!
Бичиг: Амай Маск
Бичиг: Гайхалтай баатар
Бичиг: А зэрэглэлийн №1. Загвар өмсөгч, жүжигчин, дуучин.
Маск: Маш их баяртай байна.
Эр: Яг одоо энэ удаагийн хэрэг чөтгөрийн түвшний аюул болж хувирсан. Энэ удаагийн нөхцөл байдал дээр юу гэж хэлмээр байна?
Маск: Хүнд асуулт байна.
Эр: Яагаад билээ?
Маск: Би хорон муутай тулалдаж байхдаа л баатар байдаг. Түүнээс бусад үед бол уран бүтээлчийнхээ карьерт анхаардаг.
Эр: Ойлголоо.
Маск: Өнөөдөр шинэ дуугаа танилцуулахаар л ирсэн.
Эр: Уучлаарай. Тэгвэл дууны талаар тань ярилцъя.
Маск: Гэхдээ үүнийг хэлье. Хүний санаа зовнилыг дарахын тулд баатрууд хүчтэй байхын зэрэгцээ үзэсгэлэнтэйгээр хурдтай хорон санаатнуудыг ялах ёстой. Тийм болохоор энэ удаа хорон санаатнуудад даруулсан баатрууд байгаа нь харамсалтай юм. Үүний дараа өөр ямар ч баатар хохирол амсахгүй нь тулд бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх болтугай.
Соник: Миний дайралт үйлчлэхгүй байна. Хүч дутаад байна уу? Түүнийг зэвсэггүйгээр алж чадахгүй нь. Одоохондоо ухраад зэвсэг олох хэрэгтэй.
Хаан: Барьчихлаа!
Соник: Хагаралт, цохилт.
Хаан: Юу?
Соник: Наанаа хүлээж бай. Дараа уулзах үед чиний төгсгөл ирэх болно.
Хаан: Хамаагүй ээ. Хогийг зүгээр орхиё.
Жэнос: Чи хэн бэ? Энд юу хийж байгаа юм? Нүүлгэн шилжих зарлалыг сонсоогүй юм уу?
Соник: Баатар уу? Далайн гүний хааныг агнах бодолтой байвал бууж өг.
Жэнос: Далайн гүний хаан?
Соник: Баатрууд та нар нийлээд ч барахгүй. Зүгээр баатар болж жүжиглэж байгаа та нар жинхэнэ хүч чадлыг барахгүй. Юуг ч хамгаалж чадахгүй.
Жэнос: Саяны гаж донтон хэн байсан бэ? Далайн хүн үү? Ойр орчмоос олон хүний амь мэдрэгдэж байна. Энэ тоо чинь... Хорогдох байр!
Эр хүүхэд: Аав аа, аймаар мангас гадаа байгаа юу?
Эр: Санаа бүү зов. Энэ хоргодох байранд байхад аюулгүй. Бас хэрэг гарвал энд байгаа бүгд хүчээ нийлүүлээд мангасыг ялна.
Хаан: Мэдэрч байна. Зөндөө байна. Тэнд! Сайн байцгаана уу? Бас баяртай.
Эр: Хүлээж байгаач!
Баатар1: Бид бууж өглөө! Ямар нэг хүсэлт байвал хүлээж авъя. Тийм болохоор битгий дайраач гуйя. С зэрэглэлийн би ялж чадахгүй гэж бодоод нүүлгэн шилжсэн байтал баларлаа. Би бол жинхэнэ бүтэлгүй баатар.
Хаан: Бууж өгч байна уу? Угаасаа үхнэ шүү, би алах болохоор. Миний хүсэлт бол... Алах үед минь сайхан хашхираад өгөөрэй дөө?
Баатар1: Дууслаа. Өрөвдөлтэй ч гэсэн, S зэрэглэлийн баатар ирэх хүртэл цаг хожиж л чадах бололтой. Гэхдээ энэ мангасын эсрэг яг яах юм? Бүтэхгүй. Түүнтэй ярилцаад цаг хожно гэж бүтэхгүй. Өмдөндөө шээчихлээ. Өрөвдөлтэй юм.
Баатар2: Би ч бас тулалдъя.
Баатар1: Баатрууд уу? Надаас өөр хүн байсан юм уу?
Снек: №38 буюу хамгийн доор байдаг ч би А зэрэглэлийнх. Чадна аа.
Баатар1: Би ч бас баатар! Нуруу Залуу ирлээ!
Хүүхэд: Баатрууд уу?
Эр: Баатрууд байсан юм уу?
Эр2: Баатрууд!
Эр3: Аврагдах нь.
Баатар4: А зэрэглэл байхаар хамаагүй дээрдэж байна.
Снек: Тийм ээ.
Баатар1: С зэрэглэлийн 2, В болон А зэрэглэлийн нэг нэг. Чадна аа! Ялж чадна!
Сайтама: Энэ зүгт мөн юм уу?
Мүмэн: Тийм. Зугтаж буй хүмүүсийн зүгээс харахад мангас ийшээ байгаа.
Сайтама: Саяхан шалдан залуу гүйгээд өнгөрлөө?
Мүмэн: Юу?
Сайтама: Усанд орж байгаад зугтаж чадаагүй юм байх даа. Би шалгаад ирье. Түрүүлээд яв.
Мүмэн: Ойлголоо. Дугуйчин Мүмэн байна. Тийм ээ, би явж байна. Юу? Хоргодох байранд уу? Эсрэг зүгт байжээ!
Снек: За. Намайг дохио өгөхөөр шууд дайраарай. Нэг... Хоёр...
Сайтама: Хачин юм даа. Яах аргагүй харагдсан юм.
Хаан: Яагаад чимээгүй болчхов оо?
Жэнос: Далайн хүн гэж чи юу?
Эр: Дугуйчин Мүмэн явсан гэнэ ээ?
Эр2: Тийм ээ. Зогсоож чадсангүй. Дугуйчин Мүмэн үү? Одоо хаана байгаа юм? С зэрэглэлийн чи бүтэхгүй. S зэрэглэлийн баатар ялагдсан мангасыг барахгүй. Бид тусгай салааг бүрдүүлэх болохоор чи...
Сайтама: S зэрэглэлийн баатар ялагдсан юм уу?
Эр2: Хэн бэ? Дугуйчин Мүмэн яасан бэ?
Мүмэн: Босоо гишгэх горим! Шударга ёс минь дүрэлз!
Сайтама: Баатрын холбооны хүн үү?
Эр2: Тийм ээ. Чи хэн юм бэ? Хурдан утасны эзэнд нь өг.
Сайтама: Баатар Сайтама байна.
Эр2: Сайтама?
Бичиг: Нугаршгүй шударга ёс
Хатгагч: Хөөе, миний аварга өрөм хатгагч ямар байсан? Ингэхэд, би 10 далайн хүнийг ялсан шүү!
Макс: Нэлээн өөдрөг байх шив.
Хатгагч: Өө, Аянгат Макс? Чамайг хэдэн далайн хүнийг ялсан гэж асуухгүй ч сайн байлаа. Ганц цохидог баатрын 9-р ангид: "Нугаршгүй шударга ёс."
Макс: Хэний талаар яриад байгааг чинь мэдэхгүй ч бидний золиосыг битгий дэмий үрээрэй.
Back to episodes Go home