One Punch S1 7

Эр: Энэ чинь...

Эр2: Холбох үйл ажиллагаа эхлүүлэх болно.

Эр3: Ойлголоо.

Эр4: Торино хэмжүүрээр 6-аас 9 хүртэл дээшилж байна!

Бичиг: А хот Баатрын холбооны төв байр

Эр: Гэнэт чиглэлээ өөрчилсөн? Ойлголоо. Тэгвэл бид чадах зүйлсээ бодолцож үзье.

Жэнос: Одоо явахад болох юм уу? Ойлголоо. Багш аа, баатрын холбоо яагаад ч юм намайг дуудлаа. Би явчхаад ирье.

Сайтама: За. Халагдаж байгаа юм болов уу даа?

Бичиг: Сайн шавь

Бичиг: Z хот Баатрын холбооны оффис

Эр: Өө, чи Жэнос-күн үү?

Банг: Намайг Банг гэдэг. Танилцахад таатай байна.

Жэнос: Банг, S зэрэглэлийн №3 "Мөнгөн соёо." Жинхэнэ чадвартан. Холбоо намайг дуудаад ирсэн юм.

Банг: Бүгд төв байр руу явсан. Энэ жижиг салбар хоосон болсон. Дуудагдсан бүх S зэрэглэлийн баатруудаас хоёулаа л ирсэн.

Жэнос: Яагаад вэ?

Банг: Хэт хол эсвэл өөр зүйл хийгээд завгүй байсан биз. Мэдээж муухай цэвдэг сэтгэлтэй тоодоггүй хүмүүс бий. Биднийг дуудах үед ихэвчлэн ямар нэг маш хэцүү асуудлыг шийдвэрлэх гэж үздэг. Өнөөдөр ч бас адилхан. Аюулын түвшин нь Луу, хамгийн муу тохиолдол. 35 минутын дараа Z хотыг маш том солир мөргөх болно. Ойр хавийн S зэрэглэлийн баатрууд яаж ийгээд зохицуул гээд дуудсан.

Жэнос: Солир?

Банг: Гэнэт чиглэлээ өөрчилсөн бололтой. Ингээд мөргөх бололтой. Онох юм бол Z хот үгүй болно. Энэ удаа бидэнд хийж чадах зүйл байхгүй. Чи ч бас хайртай хүмүүсээ хол нүүлгэн шилжүүлсэн нь дээр.

Жэнос: Хотынхон мэдэх үү?

Банг: Цохилт болохоос 30 минутын өмнө нөлөөлөх талбайг тооцоолж, нүүлгэн шилжүүлэх тушаал гаргана гэж надад хэлсэн.

Эм: Анхаар! Баатрын холбооноос анхааруулга өгч байна. Эмх замбараагүй байдал үүснэ шүү.

Жэнос: Чи яах юм?

Банг: Чи гэсэн үү? Намайг Банг-сан гэж дууд.

Жэнос: Нүүлгэн шилжихгүй юм уу?

Банг: Надад гэр бүлээс минь уламжлагдаж ирсэн дожо бий. Тэрийгээ орхиж чадахгүй ээ. "Урсгал усны чулуу бутлах нударга". Сонсож байсан уу? Явчихсан уу?

Эм: Яаралтай нүүлгэн шилжүүлэх сэрэмжлүүлэг. Аюулын түвшин: Луу. Нэн даруй нүүлгэн шилжүүл. Солир унах хүртэл 21 минут. Мэргэжилтнүүд Z хотыг бүхэлд нь сүйрүүлнэ гэж таамаглаж байна.

Эр: Том юм.

Эр2: Үүнээс зугтана гэж байхгүй.

Эм: Аль болох хурдан, нүүлгэн шилжээрэй.

Жэнос: Энэ удаа яахын аргагүй амьд үлдэх дээрээ бууж өгсөн хүмүүс олон байна. Z хот ганц аюулд орсон юм биш. Хөрш хотууд хүртэл устах байлгүй. Одоо бол нүүлгэн шилжээд амжихгүй. Энэ зүйлийг ийм эрт туршина гэж бодсонгүй! Миний дээд шаталтын их буугаар яаж ийгээд болгох болов уу? Энэ хотод багш ч бас амьдардаг. Ганцаараа зугтчихаж чадахгүй. Тэр чинь? Чи Бофой байх аа?

Бофой: Чи шинэ залуу, Жэнос. Солирыг зогсоохоор ирээ юу?

Жэнос: Тийм. S зэрэглэлийн №7. Өрсөлдөгчөө болон ойр орчмын бүх зүйлийг устгахын тулд түүхий галын хүчийг ашигладаг баатар. Тэр ч бас Z хотод амьдардаг юм уу? Эсвэл амиа эрсдэлд оруулж ирсэн үү? Бофой надад чиний тусламж хэрэгтэй.

Бофой: Татгалзаж байна.

Жэнос: Яагаад?

Бофой: Би энд шинэ зэвсгээ турших гэж л ирсэн. Солир бол төгс бай.

Жэнос: Туршилт гэнэ ээ? Солир унах юм бол чи ч бас үхнэ шүү.

Бофой: Би үхэхгүй.

Жэнос: Юу?

Бофой: Чиний ярьж байгаа зүйл бол холын зайгаас удирддаг робот. Харамсалтай нь би амиа эрсдэлд оруулаагүй. Бас би Бофой биш. Харин Металл хүлэг баатар. Баатрууд жинхэнэ нэрээр нь биш баатрынх нь нэрээр дууд. Бүгд мэднэ дээ. Яриагаа дуусгах цаг боллоо.

Жэнос: За!

Бофой: Пуужинг хөөргөлөө.

Жэнос: Металл хүлэг баатар? Ингэх юм бол урд саад болно. Гайхалтай. Ийм хэмжээний устгах хүч. Энэ баатар аюултай. Болгоомжлох хэрэгтэй.

Бофой: Ийм хэмжээний хүчээр бүтэхгүй юу?

Жэнос: Цохилт өгөх хүртэл 33 секунд. Бүх хүчээрээ их бууг галлахад 5 секунд орно. Гэхдээ Бай маш ойртоод ирсэн байна. Түүнийг буталсан ч гэсэн дараа нь юу болох вэ? Солир бутарсан ч том сүйрэл болно биз дээ? Гэхдээ миний зэвсэг түүнийг устгаж чадах уу? Металл хүлэг баатрын тоо томшгүй олон пуужин нөлөөлөөгүй байтал.

Банг: Тайвшир. Тайван байдлаа алдсан байгаа чинь мэдрэгдэж байна. Чи бүтэлгүйтэлд санаа зовоход хэтэрхий залуу байна. Буланд шахагдах юм бол зүгээр сайхан даваад гар. Үр дүн нь өөрчлөгдөхгүй. Тэр бол хийх хамгийн зөв зүйл нь.

Жэнос: Даваад гар аа? Түүний зөв. Хэрэв үр дүн нь өөрчлөгдөхгүй юм бол бүх зүйлээ туршиж үзэхгүйгээр үхэх чинь тэнэг хэрэг. Банг, доошлоорой.

Банг: Өө.

Жэнос: Би бүтэлгүйтэл, үр дагаврын талаар цаашид бодохгүй! Энэ дайралтад би бүх зүйлээ... зориулах болно! Новш гэж бүтсэнгүй юу?

Банг: Үгүй ээ, солир ухарч байгаа харагдаж байна.

Жэнос: Үнэхээр үү?

Банг: Үгүй ээ. Миний төсөөлөл байж.

Жэнос: Тэнэг өвгөн! Би энд булшлагдах юм гэж үү? 9 секунд үлдлээ. Зугтаа, Банг-сан.

Сайтама: Өвөө, Жэносыг найдлаа шүү.

Банг: Чи хэн бэ?

Сайтама: Би бол баатар болж буй хүн.

Жэнос: Багш аа?

Сайтама: Миний хотод... унаад... үзээрэй!

Банг: Буталчихлаа! Итгэмээргүй юм! Гэхдээ...

Жэнос: Нурж байна.

Банг: Энэ барилга ч ганцхан биш. Хот тэр даяар сүйрэлд автаж байна.

Сайтама: Ингээд шийдэгдлээ.

Бичиг: 3 өдрийн дараа

Эр: Z хот том солирын аюулаас зайлсхийж чадсан ч, солирын хэлтэрхийнүүд хаа сайгүй тарснаас болж хот сүйдсэн.

Жэнос: Тэр үед баатрын холбоо намайг биш багшийг дуудсан байсан бол. Багш болон Металл хүлэг баатар хоёр хамтарсан бол хохирлыг багасгах боломжтой байсан.

Сайтама: Гэхдээ Металл хүлэг баатар ганцаараа юмаа хийж байсан биз дээ? Санаа зовох хэрэггүй дээ. Хохирлыг бол багасгаж чадсан гэж бодож байна. Хэн ч үхээгүй юм чинь.

Жэнос: Түүний зөв. Багшийн цохилтоор солирын эрчмийг бууруулсан. Онолын хувьд солирын цохилтын долгион бүх зүйлийг устгах байсан. Үүнийг зогсоох нь гайхамшиг л байсан. Багшийг ирээдүйг гэрэлтүүлсэн баатар гэж магтах нь маргаангүй. Гэхдээ Багш мэдэхгүй. Олон нийтийн зарим нь түүнийг Z хотыг хэсэгчлэн сүйрүүлсэн муу хүн гэж зарлаж байгаа. Гэхдээ би үүнийг хэлэх ёсгүй.

Сайтама: Ингэхэд, бидний зэрэглэл өссөн болов уу?

Жэнос: Тийм ээ. Би S зэрэглэлийн 17-оос 16 хүрсэн. Металл хүлэг баатар 7-оос 6. Багш С зэрэглэлийн 342-оос 5 хүртэл өссөн.

Сайтама: Тав? 342-оос 5? Юу вэ? Галзуу юм.

Жэнос: Үгүй ээ. Таны үйл ажиллагаа А эсвэл бүр S зэрэглэлийнх байсан. Луу түвшний аюул байсан юм чинь.

Сайтама: Тийм үү?

Жэнос: Хохирол гараагүй бол, S зэрэглэлийн 5 руу өсөх байсан биз. Солирыг устгах нь А зэрэглэлийнх болоход хангалттай. Гэхдээ баатрын холбоо энэ удаагийн хэрэгт Металл хүлэг баатар болон миний оролцоо их байсан гэж дүгнэсэн.

Сайтама: Ингэхэд үргэлж аюулын түвшин "чөтгөр" эсвэл "бар" гэдэг. Түүнд утга байгаа юм уу?

Жэнос: Байгаа. Бар: Хүний амь насанд аюул заналхийлж буй аюул. Чөтгөр: Бүхэл бүтэн хотын үйл ажиллагааг зогсоох, эсвэл устгах аюул заналхийлж буй аюул. Луу: Олон хотыг устгах аюул заналхийлж буй аюул. Бурхан: Хүн төрөлхтний мөхлийн аюул заналхийлж буй аюул.

Сайтама: Хөөх, мэдээгүй юм байна.

Жэнос: Баатрууд хариу өгөх эсэхээ шийдэхдээ аюулын түвшинг харгалзан үздэг гэж бодож байна. Гэхдээ багшид бол хамаагүй байх.

Сайтама: Ойлгомжтой шүү дээ. Баатрууд зугтчих юм бол хэн тулалдах юм? Юу хийгээд байгаа юм бэ?

Жэнос: Таны үгсийг тэмдэглэж авч байна.

Сайтама: Тэгсэн ч гэсэн тийм зүйлээр ийм ихээр зэрэглэл ахих гэж... За. Би гарчхаад ирье.

Жэнос: Гарах нь уу, багш аа? Би цуг явъя.

Сайтама: Чи байж бай. Ямар нэг зүйл болбол дахиад чи гавьяаг нь авчих нь. Нэлээн сүйдсэн байна шүү. Миний дуртай дэлгүүр нурчхаж. Намайг хөөсөн муухай ааштай өвгөний барилга... зүгээр үү? Новш гэж.

Майктай бар: Хөөе. Муу булхайцагч новш.

Сайтама: Нөгөө... хэн билээ?

Майктай бар: Майктай Бар байна! Битгий хүн мартаад бай. Ах аа? Нөгөө залуу байна.

Сайтама: Нэрэнгээсээ хэн билээ?

Майктай хар нүх: Дүү минь намайг дуудсан уу?

Майктай бар: Ах аа!

Майктай хар нүх: Майктай Хар нүх ирлээ! S зэрэглэлийн баатруудын гавьяа дунд орж зэрэглэлээ өсгөсөн хүн чи юу?

Сайтама: Юу вэ?

Майктай бар: Ингэж хурдан 5-р зэрэглэл руу өснө гэдэг булхай.

Сайтама: Юу? Та нар юу хүсээ вэ?

Майктай бар: Юу? Ойлгомжтой биш гэж үү? Чамайг дахин үйл ажиллагаа явуулж чадахааргүй болтол чинь...

Майктай хар нүх: Хүлээ, дүү минь. Түүн шиг залууд иймхэн зүйл хийгээд хангалтгүй. Илүү хүндээр төлүүлье. Хамгийн хэрцгий арга барилаар... Чи юу? Энэ хотыг устгасан новш?

Майктай бар: Ойлголоо! Энэ хотод түүнд уурласан зөндөө хүмүүс бий!

Майктай хар нүх: Итгэмээргүй юм! Ямар муухай хүн бэ?

Майктай бар: Ойлголоо. Тэднийг ашиглаж...

Майктай хар нүх: Энэ дүр зургийг хараад юу ч бодохгүй байна уу?

Майктай бар: Сэтгэл зүрхийг нь үгүй хийнэ!

Майктай хар нүх: Хүмүүсийг аварсан гэж бодоод сайрхаж байх шив! Тэгээгүй бол хүмүүс дунд ичих ч үгүй алхаж чадахгүй биз дээ? Чиний бүтэлгүйтлээс болж, байх газраа алдсан хүмүүс зөндөө байна! Ингэж бүтэлгүйтэх байсан юм бол анхнаасаа оролцохгүй байхад яасан юм? Өөр баатрууд яаж ийгээд болгох байсан юм! Ийм том сүйрлийг үүсгэчхээд баатар болж тоглох хэвээр үү? Энэ хотыг хар. Энэ бүх сүйрэл чиний буруу!

Эр: Тийм ээ. Чиний буруу!

Майктай хар нүх: Өгөөшийг үмхчихлээ! Сонссон уу? Гэр оронгүй болсон хүний ​​зүрх шимшрүүлсэн уйлааныг! Чиний гаргасан үйлдлээс болж ийм их хохирол үүссэн.

Эр: Тийм ээ!

Эр2: Тийм шүү!

Майктай хар нүх: Хариуцлагыг үүрнэ гэж бодохгүй байна уу?

Эм: Тийм ээ!

Эр: Муухай амьтан!

Майктай хар нүх: Баатар болохоо боль.

Майктай бар: Боль! Боль! Боль! Боль!

Майктай хар нүх: Боль! Боль! Боль!

Бүгд: Боль! Боль! Боль!

Майктай бар: Чадлаа. Ингээд түүний сэтгэл зүрх үгүй болсон байх ёстой. Булхайцахаар ингэж байгаа юм. Тэр тэнэг!

Бичиг: Z Хотын форум – С зэрэглэлийн баатар хотыг устгасан гэж үнэн үү? - Энэ тэнэг баатар юм уу? - Миний байшин түүнээс болж үгүй болсон! Бас миний жампыг буцааж өг - Юуны чинь солир! Тэр худлаа ярьж байна! - Энэ халзан зүгээр Жэносын алдар нэрийг хулгайлсан! - Бас халзан гэнэ ээ? Гаж донтон юм уу?

Бүгд: Боль! Боль! Боль!

Майктай бар: Олны сэтгэлгээ гэж энэ үү? Тэд бүгд нэгэн дуугаар дуугарч байна.

Банг: Сайтама-күн... Чи яахын аргагүй энэ хотыг аварсан. Тэгсэн байтал хотын энэ хариу үйлдэл. Энэ бол бодит байдал. Чи хүчтэй... миний харж байсан хамгийн хүчтэй нь. Тийм болохоор би юм хэлэхгүй! Чамайг энэ салбарт ялзарч байгааг харахыг хүсэхгүй байна. Огцрох нь бас сонголт.

Майктай хар нүх: Дуусгах цаг боллоо! Хөөе! Түүнээс хачин хөдөлгөөн харагдлаа.

Сайтама: Юу? Чи юу...

Майктай хар нүх: Үгүй байлгүй дээ! Энэ хотыг устгасан шиг энд байгаа хүмүүст уураа гаргах нь уу? Дургүй хүмүүсээ алах юм уу? Тэгүүлэхгүй шүү! Майктай ах дүүс чиний хүчирхийллийг өршөөхгүй. Баатар юм бол бидэнтэй шударга тулалд.

Банг: Шинэ хүнийг бяцлахын зэрэгцээ өөрсдийн нэр хүндийг нэмэх гээ юу? Арай л шунахай юм даа. Тийм болохоор В зэрэглэлээс дээшлэхгүй байгаа юм.

Майктай бар: Жинхэнэ бар шиг тулалдах Майктай Бар болон...

Майктай хар нүх: Атгалтын хүч нь 2,800 фунт Майктай Хар нүх!

Майктай бар: Ах дүүс бид баатрын зам мөрөөс гарсан чамайг шийтгэх болно.

Майктай хар нүх: Юу? Новш гэж! Хэдэн хэсэг болгоно доо. Ёо! Бууж өглөө! Бууж өглөө! Миний гар бяцрах нь.

Сайтама: Юу? Тоглож байгаа байлгүй дээ?

Майктай хар нүх: Бууж өглөө! Уучлаарай. Худлаа хэлсэнд уучлаарай.

Сайтама: Үгүй ээ, чи худлаа хэлээгүй. Солирыг устгасан нь би! Хэлэх зүйл байвал сонсоно. Хэлээд үз.

Эр: Гэхдээ чамаас болж миний шинэ машин... Чимээгүй бай!

Сайтама: Та нарын хохирол хэнд хамаатай юм? Тэрийгээ солирт хэл, тэнэг ээ! Сонсож бай! Би та нарын бишрэл гэх мэтийг хүсэж баатар болоогүй. Би хүсдэг учраас хийж байгаа юм. Үзэн ядмаар байвал үзэн яд! Муу халзангууд!

Эр: Халзан нь чи биз дээ?

Сайтама: Юу гэнэ ээ?

Жэнос: Багш аа.

Сайтама: Өө Жэнос уу? Хүлээ. Энэ залуус миний тухай...

Жэнос: Харьцгаая, Багш аа.

Сайтама: Өө, за. Новш гэж. Тэр залууг санаж авна даа. Хэзээ ч мартахгүй.

Жэнос: Багш аа. Би Сайтама багш шиг гайхалтай хүнтэй учирч байгаагүй.

Сайтама: Гэнэт юу вэ? Сэжгийн юм.

Жэнос: Олон нийт таныг хүлээн авахгүй байсан ч би багшийг дагасаар байх болно.

Сайтама: Тийм зүйл хэлэх хэрэггүй дээ.

Эр: С зэрэглэлд гайхалтай баатар орж ирсэн гэж сонссон.

Эр2: С зэрэглэл?

Эр: Тэр солирыг буталсан залуу биз дээ?

Эм: Худлаа байлгүй дээ.

Эр: Сул дорой хүмүүсийг онилж байж өөрийгөө баатар гэх гээ юу?

Эр2: Найдаж болох баатар гэж байхгүй ээ.

Бичиг: Далайн гүний хаан

Бофой: Миний нэр бол Бофой. Үгүй ээ, та нар Металл Хүлэг баатар гэвэл ойлгох байх. Ганц цохидог баатрын 8-р ангид: "Далайн гүний хаан". Далайн хаан гэнэ ээ? Нэлээн бардам юм. Яг ямар зүйл бол?

Back to episodes Go home