One Punch S1 6

Сайтама: Мэргэжлийн баатрын хувиар дебют хийснээс хойш таван өдөр өнгөрлөө. Одоогоор сүртэй том хэрэг болоогүй байна. Гэхдээ яагаад ч юм Жэнос хүрээд ирсэн. Түрүүнээс хойш юу бичээд байгаа юм бэ?

Жэнос: Би таны хичээл, сургалтын дэглэмийн дэлгэрэнгүйг бичиж байна.

Сайтама: Баларлаа. Дахиад босго өндөрсгөөд эхэллээ. Надад түүнд зааж өгөх зүйл юу ч байхгүй байтал. Түүнийг хуурсан юм шиг санагдаад бүр муухай санагдаж байна. Бод. Ямар нэг техник эсвэл сэтгэл зүйн юм бодож ол. Надад бие бялдрын бэлтгэлээс өөр юм байхгүй. Гэхдээ тэр Жэносын сэтгэлийг хангахгүй! Бас тэр чинь киборг!

Жэнос: Ингэхэд, семинар дээр С зэрэглэлийн баатар нэг долоо хоног идэвхгүй байх юм бол баатрын бүртгэлээс хасагддаг гэсэн. Багш зүгээр юм уу?

Сайтама: Тэгж хэлсэн юм уу?

Жэнос: Тийм.

Сайтама: Гэхдээ зурагт үзэж байхад хийх зүйл юу ч гараагүй.

Жэнос: Мэдээ дээр бол баатрууд хэрэгтэй том байгалийн гамшиг болон аюултай мангас гэх мэт том хэргүүдийг л мэдээлэх болно. Багш үргэлж хүчтэй дайснуудыг ялж ирсэн болохоор мэдээгүй биз, гэхдээ С зэрэглэлийн баатрууд цүнхний хулгайч, дээрэм гэх мэт зүйлсийг шийддэг. С зэрэглэл баатруудаар олон тул, хэвээр үлдэхийн тулд идэвхтэй хэрэг шийдвэрлэх ёстой. Маш олон хүмүүс урам зориггүй болж карьераа сольдог гэсэн. Борлуулагч шиг өөрөө гарч юм хийхгүй бол юу ч ирэхгүй.

Сайтама: Манга уншиж байх цаг байхгүй байж!

Жэнос: Явах нь уу?

Сайтама: Чи битгий цуг яв! S зэрэглэл чамтай байвал С зэрэглэлийн би хийгээгүй гэж хэлэх боломж бий!

Жэнос: Гэхдээ шавийн чинь хувиар...

Сайтама: Жэнос би анхнаасаа баатар болмоор гэх хүчтэй хүслээр бие бялдрын бэлтгэл хийж энэ хүртэл ирсэн. Магадгүй чи баатрын хувиар том зорилго тавиад явах юм бол өөрчлөгдөж магадгүй. Шууд хэлэхэд чи бол киборг тийм болохоор биеэ бэлтгэх хэрэг байхгүй. Түүний оронд бодох бодлоо өөрчлөөд хүчтэй болж магадгүй. Новш гэж, юу хэлээд байгаагаа ойлгохгүй болоод ирлээ. Тэгэхээр өөрөөр... хүч чадал эсвэл техник биш эхлээд сэтгэл зүрхээ бэлтгэх хэрэгтэй. Тэгэхийн тулд энэ хэцүү мэргэжлийн баатрын салбарт амьд гар. Тэгээд S зэрэглэлийн шилдэг 10 болохыг зорь. Тэр бол бэлтгэл.

Жэнос: Ойлголоо. Оролдож үзнэ ээ!

Сайтама: Итгэчихлээ, ашгүй дээ! Тэгээд би хот даяар муу залуусыг хайж гүйсэн. Гүйгээд, гүйгээд, гүйсээр байсан. Гэхдээ! Хот амар амгалан байсан! Бууж өглөө. Дахиад ганц өдөр л үлдлээ. Эхлээд харья дөө. Маргаашийн асуудлаа маргаашийн өөртөө даатгая.

Бичиг: Маргааш нь

Сайтама: Өнөөдөр ч бас амар амгалан байна! Хийх зүйл алга! Би бүртгэлээ алдах нь. Хөөе! Чи чинь... Хэн билээ? "Дэмбэрэлт"? Үгүй ээ, "Домогт"? Өө, Дэгээт Паник!

Соник: Дууны хурд Соник. Эцэст нь оллоо, Сайтама. Өнөөдөр чамайг алж...

Сайтама: Уучлаарай, би завгүй байгаа болохоор дараа болъё.

Соник: Юу? Надаас... зугтаж чадна гэж бодоо юу? Юу вэ? Сая сайн харсангүй. Түүний толгойг цавчсан байх ёстой байтал илд минь...

Сайтама: Завгүй байна гэж хэлсэн шүү дээ. Уур хүрээд байгаа болохоор саад битгий бол. Цохино шүү.

Эм: Тэр хүн! Тэр хүн үнэхээр аюултай. Зохицуулаад өгөөч.

Майктай Бар: Чи юу? Майктай Бар баатар ирлээ.

Сайтама: Баатар? Соник тэд чамайг гэмт хэрэгтэн гээд бодчихож. Чи шоронд ороод сайхан бодлоо цэгцэл.

Майктай Бар: Чамайг хэлж байна, халзан гуай.

Сайтама: Юу?

Эм: Энэ хүн өчигдрөөс хойш муухай царай гаргаад хотоор гүйгээд байсан.

Сайтама: Гэхдээ би чинь баатар.

Майктай Бар: Чам шиг баатар сонсож байгаагүй юм байна.

Сайтама: Тэгээд юу гэж? Би саяхан эхэлсэн!

Майктай Бар: Юу ч гэсэн чи хүмүүст төвөг удаад байна. Үнэхээр баатар юм бол хүмүүст төвөг удахаа боль. Бусад баатруудын нэр хүндийг гутааж байна.

Эр: Хөөе, тэр чинь Майктай Бар биш үү?

Эр2: Тийм байна, Майктай Бар байна.

Эм: Үгүй байлгүй дээ!

Эр: Гайхалтай жинхэнэ нь.

Майктай Бар: С зэрэглэл байсан ч эхний 10-т орвол танигдах юм аа. За яах юм шинэ залуу? Энд жоохон үзэлцэж намайг догь харагдуулах уу?

Соник: Дэлбэрдэг шүрикэн.

Майктай Бар: Юу вэ?

Эр: Майктай Бар?

Эр2: Үнэхээр үү?

Сайтама: Юу хийгээд байгаа юм, Соник?

Жэнос: Саад болоод байсан болохоор унтуулсан юм.

Эр: Хөөе, баатар дуудаарай. Баатар!

Эр2: Зугтаарай!

Соник: Сайтама... Чи ч бас баатар гэх тэнэг зүйл нь болсон юм уу? Тийм бол надтай тулалдахаас өөр аргагүй байдал үүсгэх болно, баатар Сайтама. Алан хядлага!

Сайтама: Юу? Хөөе, болиод өг.

Соник: Сайтама, надтай тулалд! Чи чинь баатар биз дээ? Олон хүн үхнэ шүү.

Сайтама: Новш гэж. Бүгд надад саад болоод л. Надад тэгж байх цаг алга! Муу залууг хайж буулгаж авахгүй бол. Муу залуу?

Соник: Ирэхгүй бол би очлоо шүү.

Сайтама: Энд байна. Ингээд ажилд тооцогдох болов уу?

Эр: Z хотод С зэрэглэлийн баатрын барьсан залуу гэхдээ тэр нь аллага болон олон гэмт хэргүүдэд холбогдож байсан бололтой.

Эр2: Z хот уу? Миний асуусан мөрдлөг юу болж байна?

Эм: Сүнсний хот уу?

Эр2: Тийм.

Эм: Тэр бол... Аль хэдийн албан хүсэлт явуулсан.

Тацүмаки: Тэр сонирхолтой яриа чинь юу вэ? Би явах уу?

Эр2: Тацүмаки? Хаанаас гараад ирэв ээ?

Тацүмаки: Юу вэ? Орж ирж болохгүй юм уу?

Эр2: Мэдээж. Гэхдээ Z хотын хэрэг бол зүгээр нэг албаны хэрэг.

Тацүмаки: Юу? Намайг бүтэхгүй гэж бодоо юу? Үгүй ээ. Энэ удаагийн хэрэгт S зэрэглэлийн баатар хэрэггүй гэх шийдвэрийг холбоо гаргасан.

Эр2: Тийм ээ, яг тийм.

Тацүмаки: Илүү хүчтэй зүйл гарч ирвэл надад хэлээрэй дээ. Би өөрөө явсан бол илүү хурдан байх байсан байтал. Үнэхээр тэнэг юм.

Бичиг: А хот Баатрын холбооны төв байр

Эр: Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй газар бүрээс мэдээлэл ирсэн. Эхнийх нь Q хотыг шалгаж байгаа S зэрэглэлийн Хоточ нохой. Асуудал байхгүй.

Ахлах: Асуудал байхгүй ээ?

Эр: Тийм.

Ахлах: Итгэхэд бэрх юм. Q хот чинь мангас болон маш олон хохирол гардаг том газар.

Эр: Тэр юм болохоор тийм зүйл болсон ч өөрөө байгаа болохоор асуудалгүй гэж хэлсэн биз. Тэрээр үйл ажиллагаагаа Q хотод төвлөрүүлдгийн зэрэгцээ түүнд мангас баттай устгасан түүхүүд бий.

Эр2: S зэрэглэлийн баатрууд бүгд ёстой хайнга байх юм. Тайлан бичихэд тохирохгүй хүмүүс.

Эр: Дараагийнх нь W хот. А зэрэглэлийн Хүнд Конг баатар: Асуудал байхгүй. H хотын B зэрэглэлийн Мөөг болон С зэрэглэлийн Морины яс: Асуудал байхгүй. D хот А зэрэглэлийн Аянгат Гэнжи: "Асар том биетийн сүйрлийн дараа удаан сэргээгдэхээс гадна асуудал байхгүй."

Эм: В болон D хот ихээхэн хохирлыг амсжээ. Холбоо нэлээн хүнд цохилтыг ч бас авсан.

Эр: Ирээдүйд иймэрхүү ижил сүйрлийг зогсоохын тулд нийгэмд заналхийлж болох аливаа далд үйл ажиллагааг илрүүлэх ёстой.

Ситч: Яах вэ, энэ мөрдөн байцаалтыг ийм зорилгоор хүссэн. Гэхдээ мангасуудыг эрт илрүүлэх нь хэцүү байдаг.

Эр: F хотын А зэрэглэлийн Могойн хатгалт Снек: “Диваажин алан хядах бүлэглэлийн удирдагч асан Алхан толгойт костюм, зангиа зүүсэн харагдсан. Цаашид мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна” гэлээ. Ингээд дууссан.

Ахлах: Z хот яасан юм? Тэнд хаягдсан дүүрэгт болзошгүй гамшгийн цуу яриа сонсогддог.

Эр: Тайлан болоогүй ээ. Гэхдээ Z хотыг А зэрэглэлийн хоёр баатар шалгаж байгаа.

Мушгиа сахалт: Энэ Z хот уу?

Бичиг: А зэрэглэлийн №33 Мушгиа сахалт

Мушгиа сахалт: Мөрдлөгөө эхлүүлэх үү дээ?

Бичиг: А зэрэглэлийн №29 Алтан бөмбөг

Алтан бөмбөг: Тийм ээ, хурдан дуусгая.

Мушгиа сахалт: Z хот том ч гэсэн үүнээс цааш жоохон урагшлахад нөгөө хүнгүй дүүрэг байдаг. Бусад газартай харьцуулахад энэ Z хот хамгийн их мангастай гэлцдэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд давтамж аажмаар нэмэгдэж, сүүлийн хэдэн жил маш дээд хэмжээний мангасууд гарч ирэх болсон. Оршин суугчид бүгд хотын төв рүү дүрвэсэн.

Алтан бөмбөг: Мэднэ ээ. Инженерийн шугам сүлжээ нь л үлдсэн сүнстэй хот болоо биз дээ?

Мушгиа сахалт: Хямдхан байшин бол энд л бий.

Алтан бөмбөг: Болиод өг. Энд үнэхээр мангасууд амьдардаг гэсэн цуу яриа хүртэл байдаг. Чи хүртэл сонссон биз.

Мушгиа сахалт: Мэдээж. Тийм болохоор эндхийн мөрдлөгийг бидэнд даатгаа биз.

Алтан бөмбөг: Хаягдсан дүүрэгт орохоор тулаанд бэлтгэлтэй байдалд орох уу даа.

Мушгиа сахалт: Тийм ээ, анхаарлаа бууруулж болохгүй.

Алтан бөмбөг: Гэхдээ яагаад энд зөвхөн мангасууд их гарч ирдэг юм?

Мушгиа сахалт: Тэр бол нууц. Олон онол байгаа ч гэсэн миний хувьд бол... мангасууд байгалиасаа үржиж буй колони байгаа. Эсвэл мангасуудыг төрүүлдэг хатан байгаа эсэх. Мэдээж баталгаа олоогүй л дээ, гэхдээ энэ сүнстэй хотод ямар нэг зүйл бий. Эсвэл байх ёстой. Эргэлзээгүй.

Жэнос: Ойрын дохиолол уу?

Алтан бөмбөг: Мангасыг агнаж чадвал шууд л дээд зэрэглэлд орно доо.

Мушгиа сахалт: Тийм шүү. Үргэлж Амай Маскийг нэгт байлгаад байж болохгүй.

Зэрэг: Ард?

Алтан бөмбөг: Мангас байсан уу?

Мушгиа сахалт: Баттай мэдэхгүй. Гэхдээ ийм газарт хүн амьдарч байгаа гэж итгэж чадахгүй. Хөөцгөөе.

Жэнос: Биднийг хөөгөөгүй бололтой.

Мангас: Энэ миний сонссон газар уу? Тийм биш бололтой. Энэ хүртэл ирсэн байтал. Хүн байхгүй юм уу?

Мушгиа сахалт: Мангас. Гэнэт л гараад ирлээ. Алтан бөмбөг өө, бэлэн үү?

Алтан бөмбөг: Тийм ээ! Ялалт!

Мангас: Өө, хүмүүс.

Алтан бөмбөг: 20 миллиметрийн зузаан төмөр хавтанг хүртэл нэвтэлж чадах миний алтан сум. Үүнийг хүрт! Ялаа мэт хаачихлаа.

Мушгиа сахалт: Алтан аа!

Мангас: Хөөх!

Мушгиа сахалт: Эршүүд... Дүрэлт! Миний Эршүүдээс бултчихлаа?

Мангас: Муугүй шүү.

Мушгиа сахалт: Тэдгээр тэмтрүүлүүд... Төмөр шиг хатуу байх. Бас төмөр ташууруудыг дураараа ашиглаж чадах мангас... Хүчтэй юм! Баатрын холбооноос нэмэлт хүч дуудах хэрэгтэй. Нэг зүйл асууж болох уу? Чи энэ сүнстэй хотод төрсөн мангас уу?

Мангас: Би гаднаас ирсэн. Энд олон мангасууд цугладаг гэх цуу яриа сонссон. Цуу яриа л төдий бололтой. Гэхдээ, тэр цуу яриа гайгүй үнэн болгож болно гэж бодоод ирлээ. Сүнсний хотын мангас... Сайхан сонсогдож байна!

Эм: Z хот руу явуулсан баатруудаас тусламжийн дуудлага ирлээ. А зэрэглэлийн №29 Алтан бөмбөг ухаан алдсан. А зэрэглэлийн №33 Мушгиа сахалт асуудалд орсон байна. Нөгөө хаягдсан хотод.

Эр: Ойролцоох бүх баатруудыг дуудаж яаралтай тусламж үзүүл! А зэрэглэлээс дээших!

Баатар1: Z хотын мангасын дохиог харсан уу?

Баатар2: Аюулын түвшин Бараас дээш бололтой.

Баатар3: Сүнсний хотын мангас уу?

Баатар4: Баттай мэдэхгүй.

Баатар5: Би явъя. Цуу ярианы эзнийг баримаар байна.

Мушгиа сахалт: Ойлголоо. Ийм мангасуудтай байнга учраад байх юм бол үнэгүй байсан ч энд амьдармааргүй байна.

Мангас: Уйтгартай юм бэ. Уйтгартай юм! Эцэст нь баатрыг болгож тавьсан байтал ганц ч хашхирсангүй. Сайн бодоод үзвэл ийм газар амьдарсан ч хүн байхгүй бол од болж чадахгүй. Яах аргагүй урагшилж тэдний амьдардаг газрыг олъё. Хэн нэгэн ирчихлээ. Өөр нэг баатар уу? Эсвэл энгийн иргэн үү? Юу вэ? Хүн байсан юм уу? Хэрэв цуу ярианы мангасууд байдаг бол хүн амьдарна гэж байхгүй. Яах аргагүй зүгээр цуу яриа бололтой.

Сайтама: Баларлаа. Замаг авахаа мартчихаж.

Жэнос: Багш аа, үүдэнд баахан замаг байхыг харлаа.

Сайтама: Өө тэр бол... хямдхан олж авсан зүйл юм аа.

Жэнос: Яах аргагүй замаг үсний ургалтад сайн гэдэг ч яг баталсан зүйл байхгүй, түүний бодит үр нөлөө нь батлагдаагүй байгаа. Би жоохон судалгаа хийж үзсэн, багш аа. Жишээ нь энэ сайт дээр...

Сайтама: Хэн ч үсний талаар хэлээгүй шүү дээ!

Эр: Z хотын мөрдлөгийн тайлан. “Хотын төв болон орон сууцны хорооллын талаар онцлох зүйл алга. Мөрдлөгийн явцад бид орхигдсон дүүрэгт нэгэн догшин мангастай тааралдсан. гэхдээ устаж чадалгүй ялагдсан. Үхлээс зугтсан ч гэсэн, харин бидний тааралдсан мангас алга болсон бөгөөд одоо ч тэр хавиар тэнүүчилж байгаа байх. Бас тэр мангасыг бодоход, тэр нутагт хүчирхэг мангасууд аль хэдийн бий болсон гэсэн цуу яриа бий бололтой."

Эр2: Нэлээн аймшигтай мангас бололтой.

Фүбүки: Мангас?

Эр2: Тийм ээ.

Фүбүки: Тэгвэл энэ удаа өнгөрөөе.

Тацүмаки: Харав уу? Анхнаасаа би явах ёстой байсан юм.

Эр: Гэхдээ... Та түүнтэй тулсан ч гэсэн хэцүүдэх л байсан байх.

Тацүмаки: Амархан, тэнэг минь.

Эр: Тэр цуу яриаг бататгаагүй ч, нэмэлт хүчээр очсон мангасууд аймшигт нотлох баримтын гэрч болсон байна.

Баатар1: Хөөе, хөөе, энэ юу вэ? Ямар мангас нь ингэсэн юм бэ? Ийм зүйлтэй тулмааргүй байна шүү.

Макс: Энэ юу вэ? Мушгиа сахалтын тулалдсан мангасын нэг хэсэг үү?

Баатар3: Мангасуудын хооронд газар нутгийн маргаан гарсан байж магадгүй. Яах аргагүй энд ямар нэг зүйл байна.

Эр: Бид Z хотын асуудлаар мөрдөн байцаалтын ажиллагаагаа үргэлжлүүлж, сонор сэрэмжтэй байх ёстой.

Эр2: Хөөе, сонссон уу? Z хотын сүнсний хотын яриа.

Эр3: Тийм ээ, мангасууд нийлээд ямар нэг зүйл төлөвлөж байгаа гэсэн.

Эр4: Үгүй ээ, тийм цуу яриа биш бүр аюултай мангас байгаа гэх тухай.

Эр5: Юу юм бэ?

Эр6: Сонсоогүй юм уу? Мангас болон хүний хүртэл айдаг газар болсон гэсэн.

Бичиг: Аймшигт хот

Жэнос: Багш аа, гэрийн урд байсан нүхийг би бөглөсөн.

Сайтама: Өө, баярлалаа!

Жэнос: Бас багш 388-аас 342 хүртэл ахисан байна.

Сайтама: Өө? Нөгөө Паникаас болж уу? Тэгээд миний зэрэглэл ахижээ. Нэг долоо хоног болчихлоо. Чи ямар нэг зүйл хийсэн юм уу?

Жэнос: Үгүй ээ. Би юу ч хийгээгүй.

Сайтама: Нэг долоо хоног л юм чинь дээ.

Жэнос: Би одоогоор S зэрэглэлийн хамгийн доор буюу 17-т байгаа.

Сайтама: Бэлтгэлээ үргэлжлүүлэх нь дээ, Жэнос.

Жэнос: Гэхдээ олон нийтээс авдаг санал асуулгаар 6-т байна.

Сайтама: Яагаад?

Жэнос: "19 настайдаа S зэрэглэлд орсон гоц авьяастан." "Их зүйл хийх болно." "Үнэхээр царайлаг юм." "Хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхөөс татгалзаж байгаа нь үнэхээр догь." Тэгж бичигдсэн байна.

Сайтама: Чи өөрөө уншихаар ичихгүй байна уу?

Жэнос: Эдгээр нь миний хийсэн зүйлд биш, харин миний зурган дээрх сэтгэгдэл дээр үндэслэсэн болно. Би юу ч гэж бодохгүй байна.

Сайтама: Өө тийм үү?

Жэнос: Өөр бас байна. "Киборг хунтайж." "Ган мэт гаднах байдлын цаана би түүний эмзэг сэтгэлийг мэдэрч байна." "Хамгийн царайлаг таван баатрын тоонд багтсан."

Сайтама: Одоо болно!

Бичиг: Сайн шавь

Фүбүки: Би бол Фүбүки. Тамын цасан шуурга гэвэл мэдэх байх? Би энэ анги дээр тэгж их гарч ирээгүй л дээ. Ганц цохидог баатрын 7-р анги: "Сайн шавь." Эцэст нь Фүбүкигийн гарах ээлж.

Эр: Фүбүки-сама, дараа долоо хоногт бид гарахгүй.

Фүбүки: Худлаа биз дээ?

Back to episodes Go home