One Punch S1 5

Бичиг: А Хот Баатрын холбооны төв байр

Эр: Тэгэхээр Дугуйчин Мүмэн С зэрэглэлийн №1 болохоор шийдэгдлээ.

Эр2: Ойлголоо. Өөрт нь мэдэгдье.

Эр3: Тэр яагаад B зэрэглэл рүү орох хүсэлгүй юм бол?

Эр: За тэгэхээр дараагийн асуудал руугаа оръё. 55-р удаагийн баатрын шалгаруулалтын шалгалт дээр нийтдээ...

Эм: 11,684 хүн оролцсон бөгөөд 6 өөр цэнгэлдэхэд шалгалт авсан. Өмнөх шалгалтуудаас 22%-иар илүү их хүн оролцсон.

Эр3: Олон хүнтэй байлаа гээд баярлаж болохгүй. Илүү их шалгагдагчтай болсон ч, баатруудын чанар муудах юм бол тоо ямар ч үнэ цэнэгүй. Тийм болохоор илүү чанга шалгахгүй бол болохгүй. Тэгээд нэгэн сонирхолтой хүн шалгалт дээр ирсэн гэсэн.

Эр4: Тийм ээ, бататгаагүй л байгаа, гэхдээ боломж нь өндөр бололтой.

Бичиг: <Чадвар> Шатаах. Шаардлагатай бол өөрийгөө устгах боломжтой <Өргөдөл гаргасан шалтгаан> Шавь болохын тулд. Би шударга ёсны нэрийн дор бузар мууг устгахын тулд өөрт байгаа бүх зүйлийг ашиглах болно.

Эр: Шалгагдагч нар хоёр эгнээгээр жагсаарай.

Эр2: Дараагийнх нь! 30 секундийн ташуу үсрэлт! Бэлдээд... Эхэл!

Эр: Дараагийнх нь, 1,500 метрийн гүйлт. Эхэл! Дараагийнх нь, хүндийн өргөлт. Дараагийн, цохилт! Дээш үсрэлт! Сохор номин цохих! Цохилтын машин!

Эр2: Би харилаа.

Бичиг: Шилдэг багш

Сайтама: Эцэст нь бүх шалгалтаа өгөөд дууслаа. Одоо үр дүнг нь хүлээх л үлдлээ. Чи ч бас дуусчихсан уу?

Жэнос: Тийм.

Сайтама: Чамд бие бялдрын шалгалт өгөх хэрэг байгаа юм уу?

Жэнос: Юу?

Сайтама: Зүгээр өөрийн өгөгдлийн мэдээллээ өгч болохгүй юу? За, хамаагүй ээ. Тэгээд ямар байсан?

Жэнос: Бичиг болон бие бялдрын шалгалт ёстой тэнэг байсан.

Сайтама: Тийм ээ? Баатар болоход ийм амархан байх нь ээ?

Жэнос: Үр дүн удахгүй гарах байх. 70 оноотой байвал тэнцэнэ. Бичгийн шалгалт дээр бол хэн ч бүтэн оноогоо авах биз. Асуудал нь бие бялдрын шалгалт, багш бид хоёрт бол амархан биз.

Бичиг: Нэг цагийн дараа

Жэнос: Би 100 оноо авжээ.

Сайтама: Үнэхээр үү?

Жэнос: Тийм. S зэрэглэлийн баатар болсон гэж бичсэн байна.

Сайтама: S зэрэглэл? Юу юм бэ?

Жэнос: Зэрэглэл ямар ч утга учиргүй л байх. Багш яасан байна?

Сайтама: Юу? Өө! Энэ чинь би ч бас...

Жэнос: S зэрэглэл. Ойлгомжтой үр дүн. Бас надаас илүү бичгийн фонт нь том байна. Аргагүй л, багш. Ингэхэд ярилцлагад танаас юу асуусан юм?

Сайтама: Ярилцлага?

Жэнос: Тийм.

Эр: За тэгвэл эцсийн асуулт. Жэнос, энэ барилга танил харагдаж байна уу? Бид өөрсдийгөө Хувьслын гэр гэдэг асуудал таригчдыг мөрдөж байсан юм. Бид тэдний баазыг эцэст нь олсон ч яагаад ч юм устгагдсан байсан.

Эр4: Бас маш их хэмжээний галын хүчээр.

Эр: Үүнийг чи хийсэн үү?

Жэнос: Тийм. Яасан? Ойлголоо. Багшийг бол төвөг удаж ярилцлага авах хэрэггүй гэж бодсон байна. Багш аа?

Сайтама: Тийм ээ. Би чинь 71 оноо авсан С зэрэглэлийн баатар юм чинь.

Жэнос: Ойлголоо. Саяхан С үсгийн дээд хэсгийг S гээд андуурчээ.

Сайтама: Битгий анализ хийгээд бай!

Жэнос: Энэ ямар нэгэн алдаа байх. Би хариуцагчтай нь очиж ярилцах болно.

Сайтама: Үгүй ээ, битгий! Ичмээр шүү дээ.

Эр: Жэнос болон Сайтама. 4 цагаас тэнцэгчдийн семинар болно. Лекцийн 3-р танхимд ирээрэй.

Сайтама: Юу ч гэсэн явцгаая. Тэнцчихсэн юм чинь асуудал байхгүй. Хурдан дуусгаад харьцгаая.

Эр: Эцэст нь хайж байсан киборгоо оллоо.

Маск: Сонссон.

Эр: Түүний өмнөх ололт амжилтуудыг тооцож шууд S зэрэглэлийн баатар болгосон. Танд бас мэдэгдье гэж бодоод.

Маск: Тийм ээ, би ч бас санал нийлж байна. Жэнос уу?

Бичиг: Лекцийн танхим #3

Снек: Эхлээд тэнцсэнд чинь баяр хүргэе. Нэг нь азаар тэнцсэн ч гэсэн энэ азтай байдлаа дэмий үрэхгүйгээр сайн хичээгээрэй дээ. Гэхдээ хэт хөөрөх хэрэггүй. Үүнээс цааш баатрын хувиар нэр төртэй байж даруухан байгаарай! Та нарын царай баатрын холбооны веб сайт дээр гарах болно. Сонсож байна уу? Наад тэнэг толгой чинь бүхэл дэлхийд ил болно. Өөрийгөө ичмээр байдалд оруулмааргүй байвал... Над шиг сайн баатар болохыг зорь!

Жэнос: Багш аа!

Снек: А зэрэглэлийн баатар болох юм бол Холбоонд нэлээн нэр хүндтэй болно. Хариуцлагагүй хандсан хүмүүсийг би шалгаж... оноог нь бууруулж зэрэглэлийг нь бууруулах болно! Санаж яваарай!

Сайтама: Оройн хоолонд юу идэх вэ?

Жэнос: Баатрын холбоо 3 жилийн өмнө үүссэн бололтой.

Сайтама: Дөнгөж 3 жил болж байгаа юм уу?

Жэнос: Саятан Агонигийн ач хүү мангасын дайралтад өртөх үед өнгөрч явсан хүнд авруулсан гэсэн. Тэгээд тэрийг нь сонссон Агони, өөрийнхөө хөрөнгийг ашиглаж системийг бодож олж баатрын холбоог үүсгэсэн гэсэн.

Сайтама: Уйтгартай семинар байлаа шүү.

Жэнос: Юу ч гэсэн бид шинэ баатрын хувиар дэлхий дахинд мэдэгдэх болно. Ингээд толгойгоо өндөрт өргөж ажлаа хийж чадах нь. Багш аа. Ингээд би албан ёсоор таны шавь боллоо. Үүнээс цааш ч бас үргэлжлүүлэн миний багш байгаарай.

Сайтама: За.

Жэнос: За багш аа, өнөөдөртөө ингээд баяртай.

Сайтама: За, баяртай. Баларлаа. Шавь болгохыг тэгж хурдан хүлээн зөвшөөрөх хэрэггүй байсан байх. Ялангуяа энэ залуу дээр бол...

Снек: Өнөөдрийн шинэ хоёр үнэхээр шалгалтыг давсан юм уу? Ёстой муухай хандлагатай байсан шүү. А зэрэглэлийн 38-д байдаг намайг мэдэхгүй байсан. Энэ ертөнцийн хүнд хэцүү байдлыг хүртэл мэдэхгүй бололтой. Муусайн сонирхогчид! Тэгвэл маш хурдан үхнэ шүү.

Эр2: Үгүй ээ. Жэнос-күн бие бялдар бичгийн шалгалт дээрээ төгс оноо авсан. Шууд л S зэрэглэл руу орсон чадварлаг шинэ хүн. Нөгөө нэг Сайтама-күн бичгийн шалгалт дээрээ муу авсан ч, бие бялдар дээрээ 50. Тэнцсэн гол шалтгаан нь тэр. Бие бялдрын бүх шалгалт дээр тэрээр баатрын холбооны шалгалтын амжилтыг санаанд багтамгүй хэмжээгээр эвдсэн. Түүний бие дотор бурхан байгаа мэт. Снек, чи Жэнос-күнээс зэрэглэл дор болсон, Сайтама-күн бас чамайг хурдан гүйцэж магадгүй.

Снек: Тэр үү?

Сайтама: С зэрэглэлийн дээд байрыг авах юм бол B зэрэглэл болох юм уу? Тэгээд түүний дээр А зэрэглэл бөгөөд түүний дээр S зэрэглэл. Жэнос үнэндээ гайхалтай хүн байж. Мэдэхгүй ээ. Миний болмоор байсан баатраас арай өөр юм шиг.

Снек: Шинэ хүмүүст зориулсан семинарын үргэлжлэл! Энэ бизнесийн салбарт шинэхэн хүмүүсийг бяцлах нь элбэг байдаг. Зэрэглэлээрээ гүйцэгдэх дургүй хүмүүс олон. Тийм болохоор ингэж шинэ хүмүүсийг үгүй хийнэ!

Сайтама: Баатрын бүртгэл?

Жэнос: Тийм. Би S зэрэглэл бөгөөд та С зэрэглэлийнх. Бид зэрэглэлийнхээ хамгийн төгсгөлд. Яг одоо, Жэнос болон Сайтама гэх нэр хадгалагдсан байгаа ч, хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа явуулах юм бол баатрын нэр хэрэгтэй болно.

Сайтама: Баатрын нэр? Юу юм бэ?

Жэнос: Тэд нь баатрын шинж чанарыг агуулсан хочтой адил гэж бодож байна. Жишээ нь, би "Шар үст Киборг".

Сайтама: Хүлээ, тийм юм бол би чинь "Нөмрөгт халзан" болчих юм биш үү.

Жэнос: Чадвараас ялгаатай нь алдар нэр хүндээрээ бас зэрэглэдэг бололтой. Шүтэн бишрэгчдийн клубтэй баатрууд хүртэл байгаа бололтой. За тийм зүйл хэнд ч хамаагүй л дээ.

Сайтама: Юу?

Жэнос: Өнөөдөр утгагүй хүсэлтийг минь хүлээж авсанд баярлалаа.

Сайтама: Чамайг шавиа болгоно гэж амласан юм чинь дээ. Энэ хавьд болох уу?

Жэнос: Тийм.

Сайтама: Бэлтгэлийн тулаан гэсэн ч, жинхэнээсээ үзэлцэхгүй биз дээ?

Жэнос: Би тийм л бодолтой байна. Багшийн бүх хүчийг гаргахын тулд бүх хүчээрээ дайрах болно. Хүсэлтийг минь биелүүлээрэй.

Сайтама: Ойрхон байлаа шүү. Дахиад хувцас минь шатах шахлаа.

Жэнос: Надад илүү их хурд хэрэгтэй! Алга? Би саянаас хойш хожуу дүрсийн хөөгөөд байсан юм уу? Тэнд! Шат! Энэ удаа оносон. Ингээд багш жоохон ч гэсэн жинхэнээсээ... Ард...

Сайтама: За, би яллаа.

Жэнос: Багш аа...

Сайтама: За?

Жэнос: Энэ тулааны дүрмийг мартаа юу? Бултаж чадах бүх дайралтаас бултах. Тоглоод байлгүй жинхэнээсээ үз. Биеэ барих хэрэггүй. Бас... Намайг тулалдаж чадахгүй хүртэл үргэлжлэх. Багш өөрөө хүртэл хүчнийхээ нууцыг тайлбарлаж чадахгүй. Энэ тулаанаар ямар нэг зүйл ойлгож магадгүй. Өршөөл үзүүлэх хэрэггүй. Тийм дүрэмтэй, багш аа. Юу вэ?

Бичиг: Үхэл

Сайтама: Өлсөж байна. Явж хоол идье. Удон идэхээр явцгаая.

Жэнос: Явъя даа. Хүчтэй болохын тулд юу ч хамаагүй хийх шийдэл бол бий. Гэхдээ... Багшийн хүчинд ойртох дүр зураг... ерөөсөө харагдахгүй байна. Тэс өөр түвшнийх.

Сайтама: Юу болсон бэ? Удонд дургүй юм уу?

Маск: Ойлголоо, байршлыг нь олсон уу? Баярлалаа, би одоо очлоо. Санаа бүү зов. Би түүнд салбарынхан түүнээс юу хүлээж байгааг л хэлэх гэж байна.

Сайтама: Удонд дургүй байгаагүй чинь ашгүй дээ.

Жэнос: Тийм ээ, дургүй хоол гэж байхгүй.

Сайтама: Би ч мөнгө багатай л байгаа л даа... Дахиад нэг үзэлцэх үү, Жэнос?

Эм: Тэр хүн галзуу юм.

Эм2: Үгүй байлгүй дээ!

Сайтама: Бууж өглөө.

Жэнос: Ингээд болсон уу?

Сайтама: Чи гайхалтай юм аа!

Эр: Тавтай морил...

Маск: Жэнос-күн байх аа. Би бол А зэрэглэлийн №1 Амай Маск. Чамтай ярилцмаар байна.

Сайтама: А зэрэглэлийн №1 гэж?

Эм: Амай Маск байна.

Эм2: Царайлаг юм!

Жэнос: Ярилцах аа?

Сайтама: Чамайг бяцлах гэж ирсэн байж магадгүй шүү. Болгоомжтой бай, Жэнос.

Жэнос: Ойлголоо. Тэгвэл багш энд хүлээж бай. Болж байна. Хоолоо шингээмээр байсан юм.

Маск: Чамайг онцгойлон S зэрэглэл болгосон бололтой.

Жэнос: Тэгээд юу гэж?

Сайтама: Тэр зүгээр болов уу? Аль хэдийн болчхоо юу?

Жэнос: Тийм.

Сайтама: Аргагүй л S зэрэглэл. А зэрэглэлийн дээд түвшний хүн чам дээр ирэх гэж...

Жэнос: Тийм биш ээ.

Сайтама: Тэр тулалдахаар ирээгүй юм уу? Тэгвэл яаж гэж ирсэн юм?

Жэнос: Ерөнхийдөө... Хүлээн авсан.

Сайтама: Юу? Юу гэсэн үг юм?

Эм: Өршөөгөөрэй! Амай Маскийн найз биз дээ? Гарыг чинь барьж болох уу? Баярлалаа!

Эм2: Минийхийг ч бас.

Сайтама: Яах аргагүй S зэрэглэл С зэрэглэлтэй огт өөр харьцах юм аа. Бодоод байвал наадах чинь авлига биш үү? Чи киборг биз дээ?

Жэнос: Тийм.

Сайтама: Март даа. Юу ч гэсэн ингээд нэг ялалт нэг ялагдалтай боллоо. Өнөөдрөөс эхлээд бид мэргэжлийн баатрууд. Хоёулаа хамтдаа хичээцгээе?

Жэнос: За.

Маск: Мэргэжлийн баатар шударга ёсны үзэсгэлэнт бэлэг тэмдэг болох ёстой. Энэ бол миний философи. Ялангуяа S зэрэглэл байвал. Тэгж их ширтэх хэрэггүй ээ. Би чамтай уулзахаар л ирсэн байхад. Баатрын шалгалт чинь ямар байсан?

Жэнос: Ямар ч утгагүй зүйл, тийм зүйл бол цаг дэмий үрсэн хэрэг. Тулалдах гэж ирсэн бол хурдан эхэл. Энэ ч бас цагаа дэмий үрсэн хэрэг.

Маск: Түргэн ууртай байх нь зүгээр, гэхдээ хэтрүүлэх юм бол... асуудал үүснэ шүү. Холбоон талаарх шүүмжлэлийг чинь сонсоогүй дүр эсгэе. Ярилцаж дууслаа. Би чамайг хүлээн авч байна. Их зүйл хүлээж байгаа шүү. Жэнос-күн.

Жэнос: Багш аа... Би явчхаад ирье.

Сайтама: Өө, за. За тэгвэл баяртай.

Жэнос: За, өршөөгөөрэй.

Маск: Цагаа дэмий үрсэн хэрэг ээ? Сонирхолтой залуу вэ?

Сайтама: Нөгөө... Явчхаад ирнэ гэсэн дээ... Ийм утгатай байсан юм уу?

Жэнос: Тийм. Эд зүйлсээ цуглуулаад ирлээ. Би энд байж болох уу?

Сайтама: Мэдээж үгүй.

Жэнос: Түрээсээ төлнө.

Сайтама: Шүдний сойзоо авчирсан уу?

Жэнос: Тийм!

Бичиг: Аймшигт хот

Снек: Би бол А зэрэглэлийн №38 Снек! Миний нэрийг "Снэйк" гэж бодох хүмүүс бий. Снек болохоор битгий андуураарай. Ганц цохидог баатрын 6-р ангид: "Аймшигт хот." Цаг үлдсэн байна аа? Мэдээж мэдэж байна. Тийм ээ! Энэ салбарт ангийн тойм дээр цаг нөгчөөх үе байдаг!

Back to episodes Go home