One Punch S1 4

Алхан толгойт: Яагаад ажиллах ёстой гэж?! Яагаад мөнгө төлж байж идэх ёстой гэж?! Хуваалцаж болохгүй гэж үү? Баячууд нь таргалж, ядуус нь үхнэ! Ийм ертөнцийн юу нь эрх чөлөө гэж?! Бүгд ажлын боол болж байна! Ажиллах зугаатай гэж үү? Үгүй ээ! Юу гэж тийм байх билээ?! Бид ажил хийхийг хүсэхгүй байна! Тиймээс Алхан толгойт би ажиллахыг хүссэн нь ажиллаж, үлдсэн нь дэмжлэг авах нийгмийг бид бүтээх болно! Алхан толгойт надаар удирдуулсан Диваажингийн бүлгэм бий болгох болно!

Эр: Толгойлогч оо, хэн ч сонссонгүй.

Алхан толгойт: Юу гэнэ ээ?! Новш! Мунхаг ч бол доо! Явцгаая! Эхлээд хотын хамгийн баян Зэнирүгийн орд байгууламжийг нураагаад жинхэнээсээ тэнцэж буйгаа илэрхийлье! Өндөр барилгууд бол тэгш бус байдлын бэлгэдэл!

Бүгд: Мэдлээ, эрхэм ээ!

Эр: Энэ барилга бүхэлдээ Зэнирүгийнх.

Алхан толгойт: Хууль бус юм хийж их мөнгөтэй болсон байж таарна. Өршөөхгүй! Буулгаж хая!

Эр2: Мэдлээ, эрхэм ээ! Бай устлаа!

Алхан толгойт: Аргагүй л туршилтын тулааны өмсгөлүүд үнэхээр хүчтэй юм. Амиа золиослон байж дээрэмдсэн минь үр шимээ өгч байна.

Эр: Байз, энэ барилга биш байж. Уучлаарай, толгойлогч оо. Зэнирүгийн гэр багахан дээшээ байна.

Алхан толгойт: Хэн ч алдаа гаргадаг! Хамгийн чухал нь түүнээсээ суралцах. Тийм биш гэж үү?

Эр: Тийм шүү!

Алхан толгойт: Тэгвэл Зэнирүгийнх рүү урагшаа!

Хүү: Баярлалаа, дугуйтай ах аа!

Сайтама: Битгий хайч чулуу даавуу гэж тоглоё гээд бай! Зүүд үү?

Эм: Өөрсдийгөө Диваажин хэмээн нэрлэсэн террорист халдагчид F хотын өндөр барилгыг устгах зэрэг хяналтаас гарсан зүйл хийж байна. Дөнгөж сая толгойлж буй хүнийх нь мэдээллийн авлаа.

Бичиг: B зэргийн хэрэгтэн Алхан толгойт

Эм: B зэргийн Алхан толгойт гэх хэрэгтэн өмнө нь хэд хэдэн хүчирхийллийн хэрэгт оролцож байсан. Хоёр метр арван таван см өндөртэй, хоёр зуун арван кг жинтэй. Тэрбээр нэг удаа гудамжинд хорин эртэй тулалдаж, бүгдийг нь эмнэлэгт хүргэсэн байна. Диваажин гэх бүлгэм телевизэд энэхүү мэдэгдлийг илгээн "Ажил хийхгүй байгаа хүмүүст үнэгүй хүнс, хувцас, хоргодох газраар хангах хүртэл үймээнээ үргэлжлүүлэх болно" гэх ойлгомжгүй шаардлага тавьсан байна.

Сайтама: Уйтгартай юм даа.

Эм: Алхан толгойтын бүлгэмд ажилгүй, ажиллах хүсэлгүй залуус нэгдсэн бололтой.

Сайтама: Энэ удаа оролцоод хэрэггүй байх.

Эм: Мөн бүлгэмийн гишүүд нь халзан байгаа нь нэлээн аюултай санагдуулж байна. Гудамжинд халзан хүнтэй таарвал хурдан байгаа газраасаа холдоорой.

Сайтама: Ю-Юу гэнэ ээ? Надтай— адилхан биш гэж үү! Ашгүй нэг баатар болж байхад, ингэхээр чинь би ч гэсэн, муу залуу шиг болчихно шүү дээ! Буулгаж авна даа!

Эр: Зугтаарай!

Эм: Тэд байна!

Эр: Диваажингийн бүлгэм ирж байна!

Эр2: Тэд... үнэхээр буулгаж авах нь! Хэтэрхий аюултай байна!

Мүмэн: Байж бай, хорон санаатнууд аа! Шударга ёсны төлөө Дугуйчин Мүмэн ирлээ!

Эм: Дугуйчин Мүмэн хүрээд ирлээ!

Эр: Тэр ирсэн юм чинь одоо айх зүйлгүй!

Алхан толгойт: Баатар аа? Утгагүй юм!

Мүмэн: Очлоо шүү!

Эр: Хэн нэгэн түргэн тусламж дуудаарай!

Эр2: Ноён Зэнирү, та зугтана уу!

Зэнирү: Террорист бүлгэмээс зугтвал нэр хүнд минь унана.

Соник: Явах шаардлагагүй. Чи их азтай юм. Бидний гэрээ дуусах дөхсөн ч ийм зүйл болж л байдаг.

Эр2: Чи бие хамгаалагч—

Зэнирү: Өө, Соник! Чамд даатгаж болох уу? Тэд—

Соник: Мэдээж. Тэдний аминд л санаа зов. Овоорсон цогцсоос яаж салахаа л бод. Диваажин гэгчид... шинэ төрлийн тулааны өмсгөлөөр биеэ тоноглосон амьтад. В зэргийн хэрэгтэн Алхан толгойт. Жаахан ч гэсэн чилээ гаргана гэж найдъя.

Бичиг: Орчин үеийн нинжа

Эр: Толгойлогч оо, энэ модны цаана харагдаж байгаа барилга бол Зэнирүгийнх. Хүмүүс Алтан ялгадас гэж нэрлэдэг.

Алхан толгойт: Алив, явцгаая! Энд нэг юм байна.

Соник: Хүлээж байлаа, Алхан толгойт оо. Зэнирү намайг илгээлээ. Эхлэхээсээ өмнө хэлчихье. Надтай өдий хүртэл тулалдсан хүмүүс амьд үлдсэн удаагүй. Энэ удаа ч тийм байх болно. Ажлаа төгс хийх хэрэгтэй. Одоо бууж өгвөл амийг чинь хэлтрүүлье. Та хэд яамаар байна?

Алхан толгойт: Юу вэ? Юу болоод байна аа?

Эр3: Яагаад бүгд—

Алхан толгойт: Баларлаа! Новш гэж!

Соник: Юу хийгээд байна аа? Сүрдүүлэх гээ юу? Намайг харахгүй байгаа биз дээ?

Алхан толгойт: Тэнд байна!

Эр: Алан хядагч байна!

Сайтама: Би биш ээ!

Соник: Зугтахын оронд тулалдахаар шийдээ юу. Болохгүй шүү, муу зан хөдлөх нь байна.

Алхан толгойт: Мөнгөнд худалдагдсан Зэнирүгийн нохой. Эрх чөлөөний тулалдаж байгаа намайг нохойд ялагдана гэж бодоо юу?!

Соник: Ойлголоо, амархан ч бол доо. Тэр ч яах аргагүй тэнэг юм даа. Илүү ойлгомжгүй байдлаар хад чулуугаа байрлуулж болоогүй юм байх даа?

Алхан толгойт: Хад чулуу одоо ч гэсэн их байна! Намайг зогсоохгүй бол очсоор л байх болно шүү!

Соник: Явах замыг минь мэдчихвэл миний хурдыг гүйцнэ гэж бодоо юу? Өрөвдөлтэй ч юм даа. Хүслээр чинь тоглоё. Ер нь бол, эгц урагшаа... явна!

Алхан толгойт: Хурдан байна. Яалт ч үгүй харахгүй байна. Харахгүй байсан ч хамаагүй ээ. Учир нь гэвэл! Барьчихлаа! Миний эсрэг тулалдсан мунхаг өөрийгөө тамд очиж эргэцүүл!

Соник: Дууссан. Гэхдээ зөөлөн хандаж чадсангүй. Тийм ээ, Алхан толгойн бие энд байна. Тэгвэл одоо буцлаа— Бие нь алга болчхов уу?

Алхан толгойт: Ойрхон байлаа! Толгой руу онилсон нь сайн хэрэг. Миний гавал энгийн хүнийхээс илүү зузаан байдаг нь юутай сайн хэрэг вэ. Новш! Түүний нэрийг мэдэхгүй ч нэг л өдөр— Юу? Бас юу вэ?

Сайтама: Өө, олчихлоо.

Жэнос: Шумуулан мангасын дараа би дахиад дайсныхаа хүчийг басамжилсан. Хамгаалалтаа буруулснаас болж Кабүто тэр завшааныг ашигласан. Хэрвээ Сайтама багш байгаагүй бол, би үнэхээр устгагдах байсан.

Профессор: Тийм байж. Гэхдээ зүгээр байгаа чинь аштай юу даа.

Жэнос: Профессор оо... Би дахиад Сайтама багшаар аврууллаа. Таны аварсан миний энэ амь. Тэгээд Сайтама багшаар авруулсан энэ амь, дахиад авруулах ч гэж дээ.

Профессор: Ер нь л ойлголоо, Жэнос. Ерөнхийдөө бол Сайтама гэгчийн хэр гайхалтайг хэлэх гээ юу?

Жэнос: Тийм ээ.

Профессор: Жэнос, энэ удаа амжихгүй ч, хөгжүүлэлтийн шинэ бүрдэл хийж байгаа. Үүгээр соливол Сайтамагийн тогтнолыг ч давж мэдэх юм. Чамаас ингэж их сонсож байхыг бодоход тэр асар их хүчтэй нэгэн бололтой.

Жэнос: Тийм ээ.

Алхан толгойт: Юу вэ чи? Диваажин бүлгэмд нэгдэх гээ юу?

Сайтама: Үгүй ээ, тийм биш. Би зүгээр л сонирхлоороо баатар хийдэг хүн. Хувийн шалтгаанаас болоод та нарыг болгож тавихаар ирлээ. Тэгээд дагагчид чинь хаана байна?

Алхан толгойт: Тэгвэл үх! Эндээс хурдан холдохгүй бол. Ю-Юу?! Сая цохисон биз дээ?

Сайтама: Гонсойчихлоо байна. Тулааны өмсгөл гэхээр нь бага ч гэсэн догдолж байсан юм сан. Хачин загвартай дээрээ зүгээр л хүч чадал өгдөг хэрэг үү.

Алхан толгойт: Эдгээрийг тогтоох ямар хэцүү байдгийг мэдэх үү? Чам шиг тэнэг үнэ цэнийг нь ойлгох ч юм уу?! Би энэ өмсгөлийн хүчийг бүрэн дүүрэн гаргуулах нэгнийг хайж байсан юм! Эргэлттэй дайралт!

Сайтама: Энэ арга барилыг хүүхэд байхдаа хийдэг байсан юм байна.

Алхан толгойт: Үгүй байлгүй дээ.

Сайтама: Алхан толгойт гэсэн билүү? Тэр надтай төстэй юм.

Алхан толгойт: Чи хэн гээч нь юм?! Х-Хүлээ! Би зүгээр л ажиллахаа болих гэсэн юм!

Сайтама: Муу зүйл хийхээ болих уу?

Алхан толгойт: Юу? Чи намайг алахгүй юм уу?

Сайтама: Явж үз.

Алхан толгойт: М-Мэдлээ!

Сайтама: Харих уу даа.

Соник: Алхан толгойт хаашаа явсан? Дахиад нэг хүн байжээ.

Сайтама: Алхан толгойт тийшээ явсан. Нүцгэн шалдан.

Соник: Энэ юу вэ?

Сайтама: Хөөе, андуураад байна.

Соник: Юуг андуурсан гэж?

Сайтама: Би Диваажингийн бүлгэмийнх биш ээ.

Соник: Худлаа битгий ярь.

Сайтама: Үгүй ээ, үгүй, үгүй. Тэнэгтээд бай! Сайн хар л даа!

Соник: Тэгэх хэрэг байхгүй. Халзан байгаа чинь л нотолж байна.

Сайтама: Үгүй ээ. Хар л даа! Би байна! Би! Сонирхлоороо баатар хийж байгаа—

Соник: Чамайг мэдэхгүй юм байна.

Сайтама: Тийм үү?

Соник: Аль нь ч байсан хамаагүй. Чи миний хөдөлгөөнийг хоёр удаа уншсан. Энэ чинь л асуудал. Би нинжагийн тосгонд төрж, бага байхын л хөдөлгөөн техникээ төгс байлгаж ирсэн. Тийм байтал чи хараад уншсан. Уучилж баршгүй зүйл хийлээ.

Сайтама: Энэ одоо юу яриад байна аа?

Соник: Миний бахархалд халдлаа. Чи хэн ч байсан надаас зугтаж чадахгүй.

Сайтама: Битгий худлаа ярь. Чи зүгээр л өөрийнхөө хөдөлгөөнийг туршиж үзмээр байгаа биз дээ? Гэмгүй инээдээс чинь харахад ойлгомжтой байна.

Соник: Дуу чимээг давах энэ хурд ямар байна? Тэгээд бас доргилтын долгион нь? Харж байна уу? Энэ хурдыг гүйцээд барьж чадах уу?

Сайтама: Хөөе... Харьж болох уу?

Соник: Тэр муу! Салхины өшиглөлт!

Сайтама: Шаг мад. Уучлаарай! Санаандгүй шүү. Яг зогсоох гэж байсан чи өөрөө хөдлөөд цохиулчихлаа.

Бичиг: Техникийн саатал гарсан тул түр хүлээнэ үү

Соник: Би аллагаас авахуулаад бие хамгаалагч хийж ирсэн шилдэг нинжа, Дууны хурд Соник! Гэвч ажлаа түр хугацаагаар болъё. Чам шиг хүчирхэг дайсантай тулгарсан болохоор үүнийг нэг тийш болгох хүртлээ сургуулилт хийх болно. Нэрээ хэлээч.

Сайтама: Сайтама.

Соник: Сайтама! Дараа уулзах үед чиний төгсгөл байх болно!

Сайтама: За.

Соник: Шилдэг нинжа Дууны хурд Соник миний бие, чамайг юу ч үгүй ялах болно доо!

Сайтама: Хичээгээрэй!

Жэнос: Дууны хурд Соник оо? Хэн юм? Нуршсан урт нэртэй тэр хэн гээч юм?

Сайтама: Мэдэхгүй ээ. Гэнэт гарч ирээд өрсөлдөгч гэж зарлачхаад алга болчихсон.

Жэнос: Танд садаа болоод байвал би алга болгоод өгөх үү.

Сайтама: Чи ч ялгаагүй байна. Тэгээд ч яагаад дахиад хүрээд ирэв ээ? Хариач! Танихгүй хүмүүс байцгааж!

Жэнос: Багш аа, би хүчтэй болохгүй бол—

Сайтама: Дуугүй бол! Би их чухал асуудал мэдээд цочролд орчхоод байж байна. Өнөөдөр харьчих, гуйж байна.

Жэнос: Чухал асуудал аа? Тан шиг агуу хүнд учирч болох чухал асуудал тань юу юм? Надад хэлээч.

Сайтама: Хэн ч намайг мэдэхгүй байна. Баатар болоод гурван жил болж байна. Тэр их хугацаанд муу залуусыг ялсаар ирсэн. Бусад баатруудыг миний дайны зүйл хийж байхыг харж байгаагүй. Хүмүүс намайг мэдмээр юм даа! Шүтэн бишрэгчтэй байх нь мэдээжийн зүйл байна биз дээ?! Намайг өнөөдөр юу гэж хэлсэн гэж бодно? "Чамайг мэдэхгүй юм байна" гэсэн. Хотын хүмүүс намайг террорист халдагч гэж харж байсан. Өмнө нь гарч ирсэн мангасыг би зохицуулсан байтал!

Жэнос: Нээрээ л тийм шүү. Саяны мэдээнд дурдагдаагүй хүмүүс гэхэд л Сайтама багш, Дууны хурд Соник ч байгаагүй. Дугуйчин Мүгэн баатрын ачаар гэх нь холгүй байсан. Арай... Багш аа! Баатрын бүртгэлд бүртгүүлээгүй юм уу?

Сайтама: Орон нутгийнхаа баатрын холбооны салбарт сорил өгч, заасан уг оноонд хүрч чадвал албан ёсны баатраар бүртгэгдэх болно. Холбооноос таныг хүлээн зөвшөөрвөл, мэргэжлийн баатарт тооцогдон, холбооноос цуглуулсан хандиваас цалин авна. Олон нийтэд танигдсан бүх бүртгэлтэй баатрууд мэргэжлийн баатар болох ба хувь хүнийхээ хувьд хэчнээн идэвхтэй баатар байсан ч зүгээр л гаж...

Жэнос: ...гаж этгээдээс өөрөөр харагдаж сэжиглэгдэнэ шүү.

Сайтама: Мэдээгүй байж. Чи бүртгүүлсэн юм уу?

Жэнос: Үгүй ээ, надад хэрэггүй.

Сайтама: Бүртгүүлье! Хамт бүртгүүлбэл шавиа болгоно шүү.

Жэнос: Явцгаая!

Алхан толгойт: Ө-Өршөөж... хайрла.

Эр: Байгууллагаас өмсгөл хулгайлчхаад өршөө гэнэ үү дээ? Юу ч ойлгохгүй тэнэг юм даа.

Эр2: Өмсгөлийн хүчийг туршихын тулд зориуд хулгайлахыг зөвшөөрсөн л дөө.

Эр: Биеийг нь яах вэ?

Эр2: Үлдээчих.

Алхан толгойт: Зузаан гавалтай төрүүлсэнд баярлалаа, ээж ээ. Би ажилд орно оо!

Бичиг: Баатрын сорилд бүртгүүлэх

Эр: Өнөөдөр залуучуудад тулгарч буй хөдөлмөрийн асуудлыг хэлэлцэхээр мэргэжилтэн Мажимэда хүрэлцэн ирсэн байна.

Мажимэда: Урьсанд баярлалаа.

Эр: Бидний харсанчлан Диваажин бүлгэмийн хэрэг ажиллах хүсэлгүй болсон залуучуудын өсөлтөд нөлөөлж байна. Энэхүү үзэгдлийг юу гэж бодож байна?

Мажимэда: Диваажин бүлгэмийн хэрэг ч гэсэндээ

Сайтама: Би ч гэсэн ялгаагүй гэсэн үг үү?

Мажимэда: тэдэнд алдартай дууны үг болох "Мөрөөдөлдөө битгий бууж өг, мөрөөдлөө биелүүл" гэх үгс нөлөөлж байх шиг байна.

Бичиг: Сайтама

Сайтама: Тэдгээр ажилгүй хэдтэй.

Мажимэда: Дэмий ярианд итгэдэг хүмүүс өөрсдийгөө зөвтгөх шалтаг хайж сэтгэл санаагаар унаж байна.

Сайтама: Нэг буруу алхам хийсэн бол тэдний нэг болох байжээ.

Жэнос: Орох уу, багш аа?

Сайтама: Т-Тэгье.

Бичиг: Шилдэг багш

Алхан толгойт: Тэгэхээр би саяхан өөрчлөгдсөн Алхан толгойт байна. Дараагийн ангийг танилцуулахаас өмнө өөрийгөө жаахан танилцуулмаар байна. Айн, тэгж болохгүй юм уу? Ганц цохидог баатрын дараагийн тавдугаар ангид: "Шилдэг багш". Ийм багш надад байсан бол амьдрал өөр байх ч байсан юм билүү.

Back to episodes Go home