One Punch S1 3

Бичиг: Хэнээтэй эрдэмтэн

Эр: Эрт цагт, нэгэн гоц залуу эрдэмтэн байдаг байж. Түүний гайхамшигт суут ухааны хүч хүн төрөлхтний ололт амжилтад ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой байсан. Гэвч тэрээр дэлхийд итгэх итгэлээ алдсан. Хүмүүс гоц ухааныг нь шагшран магтдаг байсан ч

Бичиг: "Профессор Гоц ухаантан Шинжлэх Ухааны Нийгэмлэгээс хөөгдөв"

Эр: түүний санаа болоод онолыг нь шинжлэх ухаанчдын хэн ч хүлээж аваагүй юм. "Соёл иргэншлийн хөгжил цэцэглэлтийн төлөө биш, хүний төрөл зүйлийг хөгжүүлэхийн төлөө." Тэр л түүний ганц мөрөөдөл байсан ба үүнийг биелүүлэхэд нь туслах нэг ч хүн гарч ирээгүй.

Эрдэмтэн: Муусайн сармагчнууд! Юуны чинь "аюултай санаа" гэж, галзуу мэтээр бичиж гэнэ! Өдийг хүртэл хүн төрөлхтөн эрсдэлээс зайлсхийж ирсэн гэж бодсон юм байх даа. Өөрсдөд нь хувьсал хэрэггүй гэж боддог тэнэгүүдэд генээ удамшуулах шаардлага байхгүй! Тэгээд ч энэ төлөвлөгөө миний ашиг сонирхлын төлөө байсан. Ганцаараа ч байсан хамаагүй хийх болно!

Эр: Түүнээс хойш тэр өөрийгөө судалгаа хийхэд зориулж, 70 насны заагт түүний хичээл зүтгэл үр дүнгээ гаргасан юм. Эхлээд тэр залуу насаа эргүүлэн авсан. Дараа нь тэр өөрийгөө хуулбарлаж эхэлсэн. Тэрээр өөрийнхөө лабораторийг "Хувьслын гэр" хэмээн нэрлэж, өөрийн хуулбаруудын хамт шинэ төрөл зүйлийг бий болгохын тулд тоо томшгүй туршилтууд хийж эхэлсэн. Эцэст нь түүний туршилтууд хүний бие дээр шилжин—

Сайтама: Хэтэрхий нуршуу байна!

Горилл: Юу?

Сайтама: Надад хамаагүй биз дээ? Дахиад л сүрхий царайлаад эхэллээ. Гол хэсгээ л хэл.

Жэнос: Багш их завгүй хүн. Хорь ба түүнээс доош үгэнд багтаа.

Горилл: У-Уучлаарай. Юу, товчхондоо бол манай эзэн таны биеийг их сонирхож байгаа.

Сайтама: Би эрэгтэй хүн сонирхдоггүй.

Жэнос: Үгүй ээ, та андуураад байна. Хүний хязгаараас давсан таны биеийг ашиглан хувьслын судалгаагаа цааш үргэлжлүүлэх гэж байгаа юм. Зүгээр өнгөрөөх юм бол ахин төвөг удах болно. Түүнийг зөнгөөр нь орхиж болохгүй. Одоо бидний хөдлөх ээлж.

Сайтама: Тэгвэл явцгаая.

Жэнос: Мэдлээ. Айн? Одоо юу?!

Сайтама: Тийм ээ, маргааш хямдрал зарлах болохоор очих худлаа болчихно.

Жэнос: Багш аа!

Горилл: Муу шүү. Эрдэмтэнд мэдэгдэхгүй бол...

Жэнос: Хөөе, чи.

Горилл: З-За?

Жэнос: Сүүлийн асуулт. Хувьслын гэр дөрвөн жилийн өмнө киборг хөгжүүлж байсан уу? Өөр хэчнээн байгаа юм? Өмнө нь хот устгаж байсан уу?

Горилл: М-Мэдэхгүй байгаа ч гэсэн, Хувьслын гэрт би л тулаанч киборг нь.

Эрдэмтэн бүгд нэг хоолой: Байж боломгүй юм! Хоцрогдсон хүмүүс рүү явуулсан манай шилдэг хүчин устсан хэрэг үү?! Хуягт Гориллын мэдээллээр бол тэд наашаа чиглээд ирж байгаа. Тэд энд ирвэл, бидний хийсэн бүх судалгаа болоод ажлууд устах болно. Нэлээн чухал хэрэг. Нууц хөзрөө ашиглах боллоо. Хядагч Кабүтог суллах бэлтгэлээ базаа. Юу?! Тэр л биш шүү! Болохгүй шүү дээ! Суллах нь ээ? Үүнээс өөр арга байхгүй байх.

Эрдэмтэн давхар: Үгүй ээ, больсон нь дээр.

Эрдэмтэн бүгд нэг хоолой: Тэгсэн ч гэсэн хэтэрхий аюултай. Муу совин татаад байна. Үүнээс өөр арга байхгүй гэж үү?

Эрдэмтэн давхар: Тайвшир!

Эрдэмтэн бүгд нэг хоолой: Бидний сүүлийн найдвар. Гэхдээ л... Эхлээд нэг давхраас найман давхар хүртэлх урхийг идэвхжүүл. Азтай байвал тэгээд дуусгана. Бүтэлгүйтвэл надад юу болохыг мэдэж байна.

Жэнос: Арай ч бүхэл бүтэн замд гүйнэ гэж бодсонгүй.

Сайтама: Өөр яах байсан юм?

Жэнос: Таныг нисэж чадна байх гэж бодсон юм.

Сайтама: Хүн ниснэ гэж байхгүй биз дээ?

Жэнос: Цагтаа очдог тань гайхалтай юм. Аргагүй л баатар шүү.

Сайтама: Ихэнхдээ амждаггүй л дээ.

Жэнос: Ирчихлээ. Гориллын хэлээд байсан газар.

Сайтама: Эндэх...

Жэнос: Хувьслын гэр.

Сайтама: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа... Найман давхар байгаа бололтой. Үгүй ээ... гэнэт юу хийгээд байна аа?

Жэнос: Юу... Нэг дэлбэрэлтээр устгах нь хамгийн үр дүнтэй гэж бодсон юм.

Сайтама: Тийм ч гэсэн дээ... Нөгөө тал ч гэсэн олон юм бэлдсэн байтал арай л ширүүн үү чи. Доод давхар шиг харагдаж байна.

Эрдэмтэн: Б-Битгий! Сайн уу, Хядагч Кабүто минь? Сайн сууж байв уу? Дахиад л миний хувилбаруудыг олноор нь алсан байх шив. Сэтгэл чинь ханасан уу?

Цох: Юу? Тэнэг минь! Сэтгэл ханахгүй нь ойлгомжтой биз дээ? Хүн газар доор түгжчихээд. Хувьслын гэрийн бүх цаг үеийн шилдэг тулаанч би.

Эрдэмтэн: Чиний сэтгэл зүй тогтворгүй учраас бид чамайг удирдаж чадахгүй байсан.

Цох: Удирдах аа? Тэнэг гэдэг нь! Би та нарын эрэлхийлж байсан "шинэ хүн"-ий дээд цэг. Миний оюун ухаан, биеийн хүчийг та нартай зүйрлүүлшгүй. Тиймээс та нар л миний үгийг сонсох нь зөв.

Эрдэмтэн: Тийм биш ээ, чи алдаа байсан. Үнэхээр гүйцэтгэл өндөр харьцуулахын аргагүй ч хүнлэг чанар дутагдсан. Намайг алсан ч хамаагүй. Намайг орлох олон ч хувилбар бий.

Цох: Юу?

Эрдэмтэн: Гэхдээ нэг гуйлт байна. Юу ч болсон авах ёстой дээж байна. Гэхдээ тэр их хүчтэй. Чамаас өөр хэн ч дийлэхгүй. Надад барьж өгөхийг хүсэж байна... ...амьд үхсэн нь хамаагүй.

Сайтама: Нэлээн том юм аа! Хөөрчихлөө байна! Айн?

Жэнос: Амьд биет мэдрэгдэж байна. Багш аа, хоёр нь наашаа ирж байна.

Цох: Яваад бай! Хоёулаа байна. Аль нь юм?

Эрдэмтэн: Баруун талынх нь...

Цох: Тэгвэл зүүн талынх нь хэрэггүй байх нь ээ!

Сайтама: Жэнос? Айн? Хөөе?

Цох: Би бол Хядагч Кабүто! Бидэнд тулааны туршилтын өрөө байгаа болохоор тэнд болцгооё.

Сайтама: Жэносыг орчин үеийн урлаг шиг болгосон болохоор болж байна!

Цох: Том байгаа биз? Байгууламж дахь хамгийн том өрөө. Тулааны чадварыг туршихын тулд энд биднийг тулаанд оруулдаг. Тэгвэл аллагаа эхлэх үү дээ. Юу? Одоо ч амьд байгаа хэрэг үү? Тэнэг гэдэг нь!

Жэнос: Пулемёт цохилтууд! Чадуулчихлаа. Түүнийг... би...

Сайтама: Нүүр чинь хагарчихсан байна. Өөрийгөө битгий хүчил.

Жэнос: Амьсгалаараа юу? Байж боломгүй юм!

Сайтама: Жэнос, чи зүгээр үү?

Жэнос: Тийм ээ.

Сайтама: Үгүй ээ, наад толгой чинь зүгээргүй байна! Нэлээн найдлага түрүүлж байх чинь ээ.

Эрдэмтэн: Үргэлж хүмүүс болоод тэдний дорой чадварт шүүмжлэлтэй хандаж ирсэн. Өөрөөсөө бусад бүх төрөл зүйл мунхаг амьтдаас өөрцгүй харагддаг байсан. Надад их шаналмаар байсан. Яалт ч үгүй арван тавтай байх үед бүх хүн төрөлхтнийг хувиргаж өөрийнхөө амар амгалан амьдарч чадах ертөнцийг бүтээхийг хүссэн. Миний гараар бүтсэн миний өөрийн ертөнц. Хүний төрөл зүйлийг давж гарах зөвхөн биднээс бүрдсэн шинэ төрөл зүйл бүхий ертөнцийг!" Харах хэрэгтэй. Тэр үеийн шаналалтай харьцуулбал энэ зэргийн биеийн өвдөлт юу ч биш.

Цох: Хөөе, хурдан хүрээд ир! Байгаа бүх хүчээрээ.

Эрдэмтэн: Чөтгөрийн бэлгэдэл... Хувьслын гэрийн хамгийн хүчтэй хэрцгий бүтээл, Хядагч Кабүто. Хувьслын сүүлийн түвшний мангасын эсрэг хүний хөгжлийн хууч үе хэрхэн тулалдахыг харъя. Шинэ хувьслын эрин үеийн очийг бадраах нь уу? Харуулаад аль!

Цох: Ойлгож байна, ойлгож байна! Чи хүчтэй харагдаж байна.

Сайтама: Битгий урам хугалаарай. Чи эндхийн шилдэг зэвсэг байх аа? Өглөөний хэдээс хамаагүй өөр бололтой. Харваас итгэл төгс байдалтай байна.

Жэнос: Хурдан юм!

Сайтама: Юу хийгээд байна аа? Хөөе.

Эрдэмтэн: Зугтсан уу? Хядагч Кабүто зугтлаа гэж үү?!

Цох: Сая гар хүрсэн бол алуулахаар байлаа! Хэн гээч нь вэ? Өөрийгөө нээлттэй орхисон байтал миний зөн совинд хүртэл аюултай гэж хэлээд байна!

Сайтама: Юу?

Цох: Чи муу новш! Яаж ийм их хүч эзэмшсэн юм?!

Сайтама: Чи ч гэсэн мэдмээр байна уу? Болж байна. Жэнос, чи ч гэсэн сайн сонс.

Жэнос: Одоо хэлж өгөх гэж байгаа юм уу?! Багшийн хүчний нууц?

Эрдэмтэн: Надад ч гэсэн хэлээч.

Сайтама: Айн? Хэн бэ?

Эрдэмтэн: Гоц ухаантан байна.

Сайтама: За яахав. Сайн сонс.

Жэнос: Эрсдэлтэй байна! Тэдэнд ийм зүйл хэлж өгч болж байгаа гэж үү?

Сайтама: Эхний чухал зүйл бол энэ хүнд бэлтгэл сургуулилтыг хийж чадах эсэх.

Эрдэмтэн: Сургуулилт аа? Мэс засал эсвэл генийн сайжруулалт ч биш сургуулилт аа?!

Цох: Яг ямархуу...?

Сайтама: Сайн сонс, Жэнос. Чиний үргэлжлүүлэх зүйл. Хэчнээн хэцүү байсан ч, гурван жил зарцуулан байж хүчтэй болсон. Зуун суниалт! Зуун гэдэсний таталт! Зуун суулт! Тэгээд арван километр гүйлт! Эдгээрийг өдөр болгон хийнэ! Мэдээж, өдрийн гурван хоолоо сайн иднэ. Өглөө гадил байсан ч болно. Оюун санааг хүчирхэгжүүлэхийн тулд өвөл, зун гэлтгүй агааржуулагч ашиглахгүй байх явдал. Эхэндээ үхмээр санагдтал хэцүү байна. "Ганц өдөр ч болтугай амрах уу?" ч гэж бодож эхэлнэ. Гэвч би хүчирхэг баатар болохын тулд яаж ч хэцүү байж, яаж ч цус гарч байсан өдөр болгон үргэлжлүүлэн хийсэн. Хөл хүндэрч хөдлөх боломжгүй болж байсан ч суултаа хийсэн. Гараас тас хийх хачин чимээ гарч байсан ч суниалтаа үргэлжлүүлсэн. Жил хагасын дараа өөрчлөлтөө мэдэрч эхэлсэн. Би халзан болсон байсан. Тэгээд хүчтэй болсон! Өөрөөр бол халзан болж, үхмээр санагдах хүртлээ сургуулилт хийсэн. Энэ бол миний хүчтэй болсон арга. "Шинэ хүний төрөл зүйл" бий болгохоор хувьслаар тоглоом хийж байгаа та нар яасан ч хол явж чадахгүй. Өөрийгөө өөрчлөх нь хүний хамгийн том хүч чадал!

Эрдэмтэн: Ю-Юу гэнэ ээ?

Цох: Энэ үнэн үү?

Жэнос: Багш аа... Та... битгий дэмийрээд бай!

Сайтама: Айн?

Жэнос: Наад чинь энгийн л тэнхээ суух сургуулилт! Тийм ч хэцүү зүйл биш! Энгийн л түвшнийх! Би... Би хүчтэй болох хэрэгтэй! Иймхэн зүйл сонсох гэж таны доор шавь ороогүй! Сайтама багш таны хүч... сургуулилт төдийхөн зүйлээс олж авсан зүйл биш!

Эрдэмтэн: Тийм шүү, би чиний—

Жэнос: Нууцыг тань мэдмээр байна!

Сайтама: Жэнос... Тэгж хэлсэн ч гэсэн өөр зүйл байхгүй.

Цох: Тийм үү?

Эрдэмтэн: Үгүй ээ! Хядагч Кабүто!

Цох: Нууцаа хэлэхгүй байсан ч хамаагүй л дээ.

Эрдэмтэн: Боль! Дахиад улангасах гэж байна уу!

Цох: Надаас илүү хүчтэй байх учиргүй! Тэгээд ч намайг бухимдуулсан болохоор- чамайг алах болно. Хядагч горим! "Би ийм болчхоороо бүтэн долоо хоногийн турш хяналтаа алдаж цус амсахгүй л бол сэтгэл ханахгүй!" Чамайг алсныхаа дараа ирэх бямба гараг хүртэл хотод улангасан түйвээнэ. Хүчтэй баатар л юм бол намайг зогсоох гээд үз!

Сайтама: Арай ч... үгүй байлгүй дээ.

Жэнос: Багш аа?!

Сайтама: Баларлаа. Би том алдаа гаргасан байж мэдэх юм. Тэр хядагч горимдоо орж, энэ байдлаараа долоо хоног үргэлжилнэ гэсэн.

Цох: Үх, үх, үх, үх, үх, үх, үх, үх, үх, үх, үх!

Сайтама: Энэ байдлаараа ирэх бямба гараг хүртэл гэсэн үү? Өнөөдрөөс долоо хоногийн дараа... ирэх бямба гараг... Өөрөөр бол өнөөдөр ч гэсэн бямба гараг гэсэн үг биз дээ? Тэгэхээр чинь...

Эрдэмтэн: Ингээд дууслаа. Түүнийг зогсоож чадах зүйл дэлхийд хаа ч байхгүй.

Сайтама: Тэгэхээр чинь... Өнөөдөр... дэлгүүрийн хямдралтай барааны өдөр биш үү!

Эрдэмтэн: Энэ залуу чинь яачхаа вэ?

Сайтама: Ингээд баларлаа!

Эрдэмтэн: Юу гээд байна аа—

Жэнос: Багш үүнээс болсон байх. Багш аа, дэлгүүр оройн арваас хаана. Тэнд очиход ойролцоогоор дөрвөн цаг болох байх. Хурдан явбал амжихаар байна.

Сайтама: Хурдан явбал амжина гэсэн үг үү?

Жэнос: Тийм ээ!

Сайтама: Явцгаая, Жэнос!

Жэнос: Мэдлээ, багш аа!

Эрдэмтэн: Судалгаагаа болилоо. Өөрчлөгдөх ёстой нь би л байх.

Эр: Мэдлээ. Хэргийг газрыг шалгаж байна. Тийм ээ, тийм. Өмнөх тохиолдлуудтай ижил, талбай хүчтэй галд шатсан байна. Магадгүй нөгөө залуу киборг байх гэхэд төдийлөн эргэлзэхгүй байна. За, ойлголоо. Гэхдээ л хүйс тэмтрэхээр их хүчтэй юм.

Эр2: Тийм ээ.

Бичиг: Орчин үеийн нинжа

Цох: Сайн уу, Хядагч Кабүто байна. Японоор "Ашүра" гэдэг нь санскрит хэлний Аүм, хуяг, тойрон аялал гэх ханзнаас бүтсэн. Юу гэж бодож байна? Юу ч гэсэн хамаагүй ээ! Ганц цохидог баатрын дараагийн дөрөвдүгээр ангид: "Орчин үеийн нинжа". Тэр залуу гарч ирэх бололтой шив дээ?

Back to episodes Go home