Эр: Энэ жилийн аварга сүрэг шумуул олшрох шалтгаан нь юу вэ? Шумуулын талаар хэд хэдэн ном туурвисан шумуул судлаач Кафэч хүрэлцэн ирсэн байна.
Эр2: Урьсанд баярлалаа. Тэгэхээр шууд гол яриандаа оръё. Энэ жилийн шумуул шинэ төрөлд хамаарагдаж байна. Надад ч гэсэн мэдэх зүйл алга.
Эр: Харьж үз! Өршөөгөөрэй. Одоо бид тархалт хамгийн ихээр нөлөөлж магадгүй бүсүүдийг авч үзье.
Сайтама: Өө, Z хотоор дайран өнгөрөх нь ээ. Одоо бүр шумуулын нүүдэл ээ? Больж үз л дээ.
Эр: Чухал мэдээллийн улмаас хөтөлбөрийг тасалдуулж байна. Z хотод аварга сүрэг шумуул үзэгдсэн байна. Дайралтад өртсөн малын үхэж хорчийсон араг яс олдсон байна. Сүрэг шумуултай тааралдвал нэн даруй зугтаагаарай.
Эм: Яаралтай нүүлгэн шилжүүлэх анхааруулга. Аюулын түвшин: Чөтгөр Иргэд зааварчилгагүй гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Давтан хэлье, Z хотын иргэд гэрээсээ...
Жэнос: Байг илрүүллээ.
Бичиг: Ганцаардмал Киборг
Эр: Анхааруулгын ачаар хэн ч алга байна! Шумуулд хазуулаад хүн үхнэ гэж байх аа! Энэ бүгдийг авч байвал жаахан цус юу байх вэ дээ. Салхи уу? Юу вэ—?!
Шумуул: Алив л дээ, залуусаа. Ерөөсөө хангалтгүй байна. Илүү ихийг авчир!
Жэнос: Байг илрүүллээ. Тийм байх нь. Чи тэднээр цус соруулаад, дараа нь өөртөө авч байгаа бололтой. Шумуулуудыг ямар нэгэн дохиогоор удирдаж байх шиг байна. Энэ тэдний нууцлаг байдлыг тайлбарлаж байгаа байх. Удирдаж байгаа чамайг устгавал, энэ сүрэг ч гэсэн байхгүй болох байх аа?
Шумуул: Идэш ирчихлээ. Хурдан шавхаад аль.
Жэнос: Шат. Чамайг устгах болно. Энэ чигээрээ битгий хөдөл.
Шумуул: Намайг устгана гэнэ ээ? Оролдоод үз л дээ!
Сайтама: Барьчихсан уу. Хогийн шумуулыг дээ!
Жэнос: Шат.
Шумуул: Дараагийнх нь хөл байх шүү. Юу... Миний хөл хааччихав?
Жэнос: Нэмэргүй ээ. Чи надаас зугтаж чадахгүй шүү.
Шумуул: Тэр одоо яачхаа вэ? Одоогийн байдлаар түүнд алуулах нь байна. Хотын иргэд нуугдаж байгаа ч гэсэн, ойд амьтад бол байгаа. За, хүрээд ир. Бүх сорж нөөцөлсөн шүүсээ надад өг!
Жэнос: Олон байна. Хотыг бүхэлд нь гэлтгүй ойр орчмоос цус цуглуулах юм бол түүний хувьд энэ хооллох эх үүсвэр гэлтгүй түүнээс илүү зүйл байж магадгүй байх. Хурдан дуусгасан нь дээр бололтой.
Сайтама: Байз бай чи! Чи бид хоёр хараахан дуусаагүй байна!
Жэнос: Тэр одоо юу вэ?
Сайтама: Аманд орчихлоо! Золиг чинь—! Айн? Тэнд нэг юм бөөгнөрөөд байна? Юу—? Шумуул юм уу?!
Жэнос: Хөөе, чи. Нуугдсан нь дээр шүү. Энэ сүрэг их ухаантай. Чамайг мэдчихвэл шууд дайрна шүү.
Сайтама: Нээрэн үү? Тэр ч муу шүү. Хурдан зугт—
Жэнос: Ярьж байгаагаас чинь хараад хүний дайтай оюун ухаантай юм байх гэсэн аргагүй л шавж юм даа. Шумуулуудтайгаа ойртож шатахад амар болох ч гэж дээ. Чамайг байгаа болгоод 500 метрийн зайд амьд биет байхгүй гэдгийг баталгаажуулсан учир энд чөлөөтэй галлан шатаасан юм. Баларлаа, сая нэг залуу—
Сайтама: Ашгүй аврагдлаа. Чи ч гайхалтай юм аа. Саяных юу байсан бэ? Үнэхээр бүрэн түйвээлээ шүү! Гэхгүй юу. Юу, шумуулыг шумуулаар нь гэж хошигнож хэлсэн юм аа.
Шумуул: Тэнэг ч бол доо! Тэдний хэрэг одоо байхгүй болсон. Юу вэ гэхээр, ямар их... хүчтэй болсныг минь хараач! Иймхэн цохилтоор шумуул алж чадах ч юм уу? Сул дорой ч юм даа
Жэнос: Тийм байх нь. Хэдий чинээ цус их хэрэглэнэ, төдий чинээ хүчтэй болдог байх нь.
Шумуул: Дараагийнх нь толгой чинь!
Жэнос: Анхаарлаа сулруулчхаж. Ялах боломж алга. Ингэж байвал өөрийгөө устгахаас өөр аргагүй шив дээ. Уучлаарай, профессор оо...
Сайтама: Хөгийн... шумуул чинь! Хөгийн... шумуул чинь!
Жэнос: Хүлээгээрэй! Нэрээ хэлээч!
Сайтама: Аан, Сайтама гэдэг.
Жэнос: Шавь тань болмоор байна.
Сайтама: Аан, за.
Жэнос: Юу—? Багш аа!
Сайтама: Үнэхээр хүрээд ирэх шив. Нөгөө...
Жэнос: Жэнос гэдэг, Сайтама багш аа.
Сайтама: "Багш аа" гэхээ больж болох уу?
Жэнос: Багштан!
Сайтама: "Багштан" ч гэсэн боль! Уучхаад гэртээ харьж үз. Надад шавь хэрэггүй. Байз, чи бүрэн бүтэн болж ээ?
Жэнос: Тийм ээ, биеийн дийлэнх хэсэг механик учраас эд анги нь байвал хурдан засагддаг.
Сайтама: Жигтэй юм аа.
Жэнос: Та ямар төрлийн эд анги хэрэглэдэг вэ?
Сайтама: Хэрэглэдэггүй.
Жэнос: Тэгвэл таны толгой дээрх арьсны өнгөтэй дуулга тань?
Сайтама: Энэ чинь арьс.
Жэнос: Тэгэхээр та залуу насан дээрээ эрт халзарсан байх нь ээ.
Сайтама: Тийм, би халзан! Асуудал байна уу?!
Жэнос: Би юу? Та миний яриаг сонсох юм уу?
Сайтама: Үгүй ээ, хэрэггүй. Зүгээр.
Жэнос: Үнэндээ дөрвөн жилийн өмнө би арван тавтай байхдаа жинхэнэ хүн байсан.
Сайтама: Хүний яриаг сонсдоггүй гар байх нь ээ?
Жэнос: Бид хэцүү байдалд байсан ч, гэр бүлтэйгээ тайван аз жаргалтай амьдарч байсан. Гэхдээ тэр өдөр галзуу киборг хяналтаасаа гарч бидний амьдарч байсан хот руу халдсан. Галзуу киборг... Магадгүй гэмтсэн шинэчлэлт нь түүний тархины үйл ажиллагаанд гэмтэл учруулсан байх. Тэр харсан болгоноо устгаж байсан. Цэцэрлэгт хүрээлэн, сургууль, барилга, манай гэр... Тэгээд ч болоогүй манай гэрийнхнийг хүртэл. Гайхамшгаар амьд үлдсэн би Арван тавтай сул дорой байсан болохоор ганцаархнаа эвдэрч сүйдсэн хотод байсан. Тэр хавиар доктор Күсэно санаандгүй өнгөрөн явж байсан. Доктор Күсэно, хот руу халдаж байгаа киборгоос үүссэн сүйрлийг зогсоох даалгавартай шударга ёсны эрдэмтэн байсан. Би доктор Күсэногоос бие дээр минь сайжруулсан мэс ажилбар хийхийг гуйсан. Тэгээд би шударга ёсны төлөө киборг болон ахин мэндэлж хэзээ нэг өдөр тэр галзуу киборгийг устгана гэж доктор Күсэнод амласан.
Сайтама: Ойлголоо—
Жэнос: Түүнээс хойш дөрвөн жил өнгөрч, Арван естэй болсон би муу бүхнийг устгаж нэг хотоос нөгөө хот руу хэсүүчилж байна. Би тоо томшгүй олон мангас болон гэмт хэргийн бүлэглэлүүдийг устгасан. Гэвч хяналтаа алдаж галзуурсан киборгийн талаар ямар ч зүйл олж чадаагүй минь бухимдалд оруулж, улам л цухалдуулж байна. Дайсантайгаа нүүр тулах болгондоо би тэр киборгийг хөөж байгаагаа олж хардаг. Тэгээд өнгөрсөн долоо хоногт шумуул гэх мангас гарч ирэх үед, би сонор сэрэмжээ алдсан. Тэр галзуу киборгоос өөр зүйлд ялагдах боломж байхгүй гэж бодож байтал дайсныхаа мэдээллийг дүгнэн гаргалгүй шууд нүүр тулахаар яаран очсон. Үр дүн нь таны мэдэж байгаачлан, асар их хүчтэй дайсандаа ялагдал хүлээсэн. Сайтама багш, та тэнд байгаагүй бол гарцаагүй устгагдах байсан. Би Сайтама багш танд амь насны өртэй болсон. Доктор Күсэно нэг удаа аварсан бол Сайтама багш та намайг дахин аварлаа. Илүү хариуцлагатай байх хэрэгтэй боллоо. Иймд би тэр киборгийг устгах хүртлээ үхэж болохгүй. Үүний тулд, миний өмнө гарч ирэх хүртэл шударга ёсны төлөө муу муухайтай тэмцсээр байх ёстой. Илүү хүчирхэг болох хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт, таны цохилтыг хараад би энэ хүний доор шавь болон суралцах хэрэгтэй гэдгээ ойлгосон. Би ч гэсэн тань шиг хүчтэй болох хэрэгтэй! Надад ялахгүй бол болохгүй дайсан байгаа. Энэ зөвхөн надтай хамааралтай тулаан биш. Миний төрсөн хот, доктор Күсэнод ч гэсэн хамааралтай зүйл. Туршлагагүй байгаагаа анзаарлаа. Одоо надад хамгийн том муу муухайг устгаж чадах агуу хүч хэрэгтэй байна. Доктор Күсэно—
Сайтама: Тэнэг минь! Хорь юм уу цөөн үгээр дүгнээд хэлээч!
Эрдэмтэн: Шумуул охин ялагдсан гэнэ ээ? Бүр нэг цохилтоор? Тэр ч туршилтын загвар байсан л даа. Яагаад нүцгэн байгаа юм бол? Ойлгосонгүй. За яахав. Тэр ч сайн загвар болох бололтой. Хүчээр ч хамаагүй түүний биеийг судалъя. Илгээмж явуулж түүнийг урь. Бидний Хувьслын гэрт.
Жэнос: Багш аа, дүгнэлт хийчихлээ. Багш тан шиг хүчтэй болох аргыг зааж өгөөч.
Сайтама: Жэнос...
Жэнос: За!
Сайтама: Чи хэдтэй вэ?
Жэнос: Арван естэй.
Сайтама: Залуухан байна. Намайг хурдан давж гарах байх.
Жэнос: Үнэхээр үү?
Сайтама: Би одоо хорин тавтай ч, сургуулилтаа эхэлсэн зун хорин хоёртой байсан. Зааж өгсөн ч болно. Гэхдээ их хэцүү. Хийж чадах уу?
Жэнос: Тийм ээ! Объект өндөр хурдтай ойртож байна. Ирж байна!
Сайтама: Юу?
Мангас: Миний нэрийг... Айн?
Сайтама: Таазны мөнгө төлөөрэй!
Дун: Хөөе...
Мэлхий: Яасан?
Дун: Манай дайралтын төлөөлөгч Камакүри ялагдсан бололтой. Түүнийг дохиог мэдрэхгүй байна.
Мэлхий: Юу? Тэр нэлээн хүчирхэг нь биш билүү?
Жэнос: Гадаа хоёр нь байна. Багш аа, үүнийг надад даатга!
Сайтама: Хүний тааз эвдэх ч гэж дээ!
Жэнос: Юу ч биш ээ.
Сайтама: Хаалгаар орж ирж болсонгүй юу?
Жэнос: Багш аа!
Сайтама: Зүгээр дээ. Юу ч гэх юм... соёолж байгаа хулс шиг санагдчихлаа.
Киборг: Өндөр эрчим хүчний түвшин илрүүллээ.
Жэнос: Киборг уу? Арай...?
Киборг: Бай биш байна.
Сайтама: Юу вэ? Харахгүй байна.
Киборг: Саад болж байна!
Жэнос: Чамаас асуух асуулт байна.
Арслан: Гар хөл нь хөдлөх боломжгүй нөхцөлд оржээ. Сайн байлаа, Газрын Луу!
Сохор номин: Тэдэнтэй тулалдах яршигтай шүү дээ.
Жэнос: Багш аа!
Киборг: Өөр тийшээ хараад нэлээн зоригтой юм гээч! Би бол Хувьслын гэрийн шинжлэх ухааны үр жимс. Хуягт Горилл. Чиний дайралт нөлөөлөхгүй.
Жэнос: Хувьслын гэр гэнэ ээ? Тэр чинь багшаас юу хүссэн юм?
Киборг: Чамд хамаагүй зүйл. Тэгээд ч бидний эсрэг зогссон болгоныг устгах нь бидний дүрэм. Чамайг устгахгүй бол болохгүй.
Арслан: Хөөе, новш оо! Яаж хараад байгаа юм?
Сайтама: Газар доор сэрүүхэн байгаа ч гэсэн бараг зэрэг дулаахан сайхан байна. Нойр хүрээд байгаа болохоор орхиод өгөхгүй биз?
Арслан: Байр байдлыг чинь ойлгуулах хэрэгтэй бололтой. Сонсож бай! Үүгээр чиний нүдийг бяцлах болно! Эсэргүүцэхийг чинь харъя л даа! Араатны хаан арслан хэзээ ч хэнийг ч амархан орхидоггүй.
Сайтама: За за, хошигнолоо дуусгая. Та нар уучлалт гуймаар байвал одоо л гуй. Хүний тааз нураачхаад!
Арслан: Болж байна. Тэгвэл араатны хааны жинхэнэ хүчийг—
Сайтама: Ээ л дээ... Чухал газраа завааруулаад хаячхаж.
Арслан: Хөөе, сонсож байна уу?
Сайтама: Шороо гөвж байна, байж бай.
Арслан: Болсон уу?
Сайтама: Дахиад жаахан. Болчихлоо.
Арслан: Тэгвэл араатны хааны жинхэнэ хүчийг үзүүлээд өгье. Арслангийн зүсэлт!
Дун: Зүгээр үү, Мэлхий—
Арслан: Саад болоод байна! Ширэнгийн хууль ийм л байдаг! Дараагийнх нь чи!
Сохор номин: Байз! Одоохондоо алж болохгүй!
Арслан: Арслангийн зүсэлт: Солирын хүчтэй шүршилт!
Сайтама: Дараалсан... энгийн цохилт.
Сохор номин: Ийм зүйл сонсоогүй дээ! Эндээс зугтаад дахин цугларъя.
Сайтама: Олчихлоо!
Сохор номин: Худлаа байлгүй дээ!
Жэнос: Асуултад хариул эсвэл энэ чигээрээ уст. Сонго.
Киборг: Устах нь чи л байна. Тэнэг ч бол доо. Миний хүч Хувьслын гэрт гуравдугаарт ордог. Ийм хүчээр бол хоёр дахь хүчирхэг Араатны хааныг хэзээ ч ялахгүй. Чи устгагдана.
Сайтама: Наадах чинь энэ биш үү?
Жэнос: Тийм бололтой.
Киборг: Нөгөө, уучлаарай. Бүгдийг нь хэлэх болохоор өршөөгөөч!
Сайтама: Юу вэ? Саяхныг хүртэлх хоолой чинь яагаа вэ?
Киборг: Уучлаарай, догь сонсогдох гээд тэгсэн юм.
Эр: Юу гэсэн үг юм? Дайралтын баг ялагдсан?!
Эр2: Энэ зайлшгүй байсан.. Дүгнэлт хийх гэж бүү яар.
Эр: Яагаад ийм зүйл болчхов?
Эр3: Бушуу судал.
Эр: Хурдал! Хурдал гээд байгаа юм биш үү!
Эр2: Магадгүй алдаа гарсан байх.
Эр3: Тийм биш ээ.
Эр: Бид эхлээд мэдэгдэх хэрэгтэй.
Эр2: Шалгаж байна.
Эр3: Болгоомжтой.
Эр: Юу болоод байна аа?
Эрдэмтэн: Юун үймээн дэгдээд байна?
Бичиг: Хэнээтэй эрдэмтэн
Шумуул: За, Шумуул охины урьдчилсан танилцуулгын цаг боллоо! Дараа долоо хоногт миний төрсөн газрын тухай байх болно. Би төрөхөөсөө л— Юу?! Цаг болчихсон гэж үү?! Аргагүй шив. Ганц цохидог баатрын дараагийн гуравдугаар ангид: "Хэнээтэй эрдэмтэн". Эрдэмтэн гэж хэний талаар юм бол оо?
Back to episodes Go home