One Punch S1 1

Эр: Юу болоод байна аа?!

Эр2: Тийшээ хар даа!

Эр3: Ойртож байна! Хэн нэгэн алга уу?

Эм: Аянгат Макс болон Смайлманаас холбоо тасарлаа.

Эр: Түгшүүрийн дохиог хурдан зарла!

Сурвалжлагч: Та бүхний харж байгаачлан, А хотод томоохон дэлбэрэлт болж байна! Энэхүү байдлаас харахад мангас гарч ирсэн бололтой. Нийгэмлэгээс эрсдэлийн түвшинг тооцож байгаа ч харах төдийд ойлгомжтой байгаа гэж...

Сайтама: Явах уу даа.

Бичиг: Шударга ёсыг цогцлоогч

Эм: Аав аа! Ээж ээ!

Вакцин: Чи одоо хэн гээч нь вэ?

Сайтама: Сонирхлоороо баатар болж байгаа хүн байна.

Вакцин: Юу гээч... хөгтэй зогсолт вэ? Би хүмүүс та нарын тарьсан дэлхийн бохирдлоос үүссэн бий болсон Вакцин Мэн байна! Дэлхий бол цор ганц амьд организм. Та муусайн юмнууд амьдралын хүчийг шимэгчилж байгаа халдварт өвчнөөс өөрцгүй. Хүн төрөлхтөн болон тэдний доожоогүй соёл иргэншлийг үгүй хийхийн тулд намайг Эх дэлхийн хүсэлтээр бий болсон юм! Гэтэл чи сонирхлоороо, бүр зүгээр л сонирхлоороо гэнэ ээ? Ийм утгагүй шалтгаанаар яаж эх дэлхийн элч надтай нүүр тулж зүрхэлнэ вэ?! Аргагүй л хүн төрөлх-

Сайтама: Дахиад л... Ганц цохилтоор дуусгачихлаа! Новш гэж!

Бичиг: Гурван жилийн өмнө

Эр: Мангас байна!

Эр2: Зугтаарай!

Хавч: Айн? Чи зугтаахгүй юм уу? Ажилд ороод удаагүй ч аль хэдийн ядарч цуцсан ажилчин уу даа. Хэтэрхий их хавч идээд гэнэтхэн хавчин хүн болсон би хүчирхэг Краблант болсон байхад юунд үл зугтаана вэ? Үхэхийг хүсээ юу? Тийм биз дээ?

Сайтама: Нэг зүйлийг буруу хэлчихлээ. Компанийн ажилтан биш ээ. Ажилгүй. Тэгээд ч одоо ажил хайж байгаа. Өнөөдөр ярилцлагад орсон ч дахиад бүтэлгүйтсэн. Тиймээс юу ч хамаагүй мэт санагдаж байна. Хүчирхэг Краблант гарч ирсэн ч зугтаах хүсэл алга. Тэгээд зугтаахгүй бол яана гэж?

Хавч: Чиний нүдний цог минийхтэй адил мөхсөн байна. Цог золбоогүй чамайг онцгойлон харж үзээд явуулъя. Тэгээд ч би... өөр олз хайж байна. Том эрүүтэй жаал. Олохоороо түүнийг хэдэн хэсэг болгоно оо!

Хүүхэд: Юугаа харсан юм?

Сайтама: Том эрүүтэй жаал... Олохоороо хэдэн хэсэг болгоно гэсэн! Хөөе, жаал аа. Чи хавчин мангасыг уурлуулахаар зүйл хийсэн юм уу?

Хүүхэд: Айн? Цэцэрлэгт унтаж байхаар нь арилдаггүй маркераар хөхний толгой зурж өгсөн.

Сайтама: Тэр байж! Энэ жаал өөрийнхөө юу хийснийг ойлгоогүй бололтой. Яах вэ? Одоо ч цаг байна! Гэхдээ царай муутай жаал юм аа... Надад хамаагүй юм хойно, орхиод явчихдаг юм билүү? Тийм дээ, надад огт хамаагүй зүйл шүү дээ.

Хавч: Олчихлоо!

Сайтама: Би одоо юу хийж байна аа? Жаал аа, энэ чиний араас ирсэн! Хурдан зугт! Надад санаа зоволтгүй. Хурдан яваач!

Хүүхэд: Г-Гэхдээ... Миний бөмбөг...

Сайтама: Бөмбөг гэнэ ээ?!

Хавч: Чи юу сэдээд байна? Арай наад хөгийн жаалаа аврах гээ юу даа!

Сайтама: Нэг муу дүрсгүйтсэнийх нь төлөө хүүхэд алах гээд байгаа юм уу? Бодоод үзээч!

Хавч: Аль хэдийн өчнөөнөөр нь алчихсан. Харагдах байдлаар минь доог тохуу хийсэн хэн ч бай шангаа хүртэнэ. Тэгээд ч наад жаал чинь... миний бие дээр хөхний толгой зурсан! Бүр арилдаггүй маркераар шүү! Энэ саврыг хар! Бүр алчуур ашиглаад арчиж чадахгүй байна! Саад болоод байвал чамайг ажил хайх боломжгүй болгоод өгнө шүү!

Сайтама: Саначихлаа. Чи миний өмнө нь үзэж байсан анимэ дээрх дайсан шиг харагдаж байна!

Хавч: Үх.

Сайтама: Хүлээж бай. Төрөлт буурч байгаа өнөө үед энэ жаалыг алуулахгүй. Тийм дээ, би бага байхаасаа л баатар болохыг хүсдэг байсан. Ажилтан биш, чам шиг хогийн юмнуудыг нэг цохилтоор агаарт нисгэх чадалтай баатар. Ажил хайхаа болилоо! Хүрээд ир!

Хавч: Юуны чинь баатар! Өрөвдөлтэй юм чинь! Өөдөөс эсэргүүцэл үзүүлж чадахгүй байж. Эндээ ингээд... Үхэж үз!

Сайтама: Тэр явдлаас хойш гурван жил өнгөрчээ. Түүнээс хойш би халзан болох хүртэл үхтлээ бэлтгэл хийж хэнд ч дийлдэшгүй хүчирхэг болсон. Хүсээд байсан баатар шигээ болсон байх учиртай. Гэхдээ яагаад юм болоо? Юу нь буруу байгаа юм болоо? Яагаад сэтгэл минь дүүрэхгүй байна аа?

Эмээ: 482 иен боллоо.

Сайтама: За. Түр хүлээгээрэй. Надад 82 иен байна.

Эрдэмтэн: Гайхалтай. Гайхалтай, дүү минь! Үнэхээр хол явна гэж бодсонгүй.

Дүү: Тийм ээ. Бодож байснаас минь илүү дээр байна, ах аа. Би дэлхийн хамгийн хүчирхэг эр болохыг зорьж байсан. Хамгийн хүчирхэг эр. Миний мөрөөдөл байсан.

Эрдэмтэн: Эцэст нь, хамгийн хүчтэй стероид, "Булчингийн хаан" бэлэн боллоо! Дүү минь! Үүнийг уувал чиний хүсээд байгаа хүч чадал чинь ирнэ!

Дүү: Юу? Үүнийг уух юм уу?

Эрдэмтэн: Тийм ээ! Уухад амар болгож гүзээлзгэний амт оруулсан.

Дүү: Ах аа...

Эрдэмтэн: Ийм байвал болохоор байна шүү! Миний ухаан болон чиний биеийн хүч! Хамгийн хурц ухаан болон хамгийн хүчирхэг биеийг бүтээж ах дүү чи бид хоёр нэгдсэнээр дэлхийг эзлэн захирцгаах хаад болох болно. Г-Гайхалтай! Сайн байна, дүү минь. Мянга мянган хүн үхлээ! Энэ эрчээрээ дараагийн хотыг чиглэе!

Дүү: Ах аа, энэ байхгүй юу даа. Миний эрэлхийлж байсан хүч чадал. Хамгийн хүчирхэг хүч чадал.

Эм: Онцгой байдлын нүүлгэн шилжүүлэлт. D хотод аварга мангас гарч ирлээ. Аварга мангас В хотыг чиглэн явж байна. Тус хэсгийн бүх иргэд нэн даруй нүүн шилжинэ үү. Давтан хэлье, В хотыг чиглэн...

Эрдэмтэн: Яг тийм! Болгоод өг! Тэдэнд үзүүлээд өг!

Дүү: Би бол хамгийн хүчирхэг эр, Би бол хамгийн хүчирхэг эр. Би бол хамгийн хүчирхэг эр.

Эрдэмтэн: Ямар байна даа, дүү минь?

Сайтама: Хамгийн хүчирхэг эр болсон сэтгэгдэл хэр байна?

Эрдэмтэн: Юу?! Тэнд хүн байна!

Сайтама: Дотуур өмдөө өмсөөч.

Эрдэмтэн: Мөрөн дээр чинь байгаа залууг алаад аль!

Дүү: Ах аа! Яагаад ийм зүйл болчхов оо?! Би зүгээр л хамгийн хүчирхэг нь болохыг хүссэн! Арай гэж хамгийн хүчирхэг нь болж байхад... Хэн гэдгийг чинь мэдэхгүй ч, чамаас болж ах минь үхчихлээ! Хамгийн хүчирхэг! Ах дүүсийн хүч! Хамгийн хүчирхэг нь би. Тийм байхаараа яана гэж? Шаналж байна.

Сайтама: Тэгж байгаа биз? Дийлдэшгүй хүчтэй байх... их уйтгартай юм. Өө.

Бичиг: B хот сүйрсэн

Сайтама: Дэлхийн муу муухай зүйлс арилах шинж алга. Баатар болсон ч өмнөх явдалтай ижил байна. Өөрөөр хэлбэл надад ямар ч нөлөө нөлөөлөхгүй байна. Түүнээс бол надад уйтгартай биш байна. Гэхдээ ойрд сэтгэл зовоох боллоо. Өдөр өнгөрөх тусам сэтгэл хөдлөл минь багасаж байна. Айдас, түгшээх, баяр хөөр, уур хилэн зэргийг мэдрэхээ больж байна. Хүчтэй болсныхоо хариуд, хүн байх ямар нэгэн хэсгээ алдаж байгаа юм болов уу?

Мангас: Брүүн, брүүн? Харсан бол нуугдах утгагүй шүү. Би бол тусгай загвар ЁО649Z марк II байна! Тусгайлан захиалсан машин барих их дуртай шүү.

Сайтама: Тулаанд орж байхад янз бүрийн сэтгэл хөдлөл толгойд эргэлдэж байсан.

Мангас: Би өөрийгөө чимэглэхээр шийдсэн юм.

Сайтама: Айдас, сандрах, уур хилэн.

Мангас: Би тусгайлан захиалсан машинд дуртай мангас Хэрвээ миний замд саад хийх гэвэл тэр том гэрлээ гялалзуулах болно шүү!

Сайтама: Одоо бол бүхнийг дуусгахад нэг цохилт л хэрэгтэй. Өнөө орой будаа дээр өндөг хийж идэх нь дээ. Өдөр бүр бэртэл гэмтэлгүй гэртээ ирж, бээлийгээ угаадаг. Мангасуудтай тулалдахаар гарахдаа сэтгэлээсээ оролцож байгаа мэдрэмж төрдөггүй. Зүгээр л сонирхлоороо баатар хийдэг. Өөрөөр бол... хангалттай байж чадсан бол тэгээд л болоо. Миний гэр! Хүчтэй юм байна! Чи юу юм?

Газар доорх хүн: "Юм" гээд бүдүүлэг юм аа. Бид бол жинхэнэ дэлхийн хүмүүс.

Сайтама: "Бид ээ"?

Газар доорх хүн: Та муусайн юмнууд биднийг "газар доорх хүмүүс" гэж дууддаг. Бидний хүн ам ихсэж байгаагаас гадарга дээр амьдрах шаардлагатай боллоо. Гадарга дээр багагүй олон хүн байгаа ч гэсэн энэ байдал бидэнд төвөг удах болно. Тиймээс та нарыг устгах болно. Бид довтолж эхэлснээс хойш, гадарга дээрх иргэдийн 70%-ийг устгах болно. Энэ бол амьд үлдэхийн тулаан. Чамайг ойлгоно гэж найдъя. Гэвч их гайхширлаа шүү. Бидний цохилтоос амьд үлдсэн гадарга дээрх биетийг анх удаагаа харж байна.

Сайтама: Надад ч гэсэн. Ийм тулаан хийхээр мангас хараагүй удсан байна. Гадарга доорх хүмүүс ээ!

Газар доорх хүн: Бид бол дэлхийн хүмүүс! Я-Яаж?!

Эр: Муу новш! Үх!

Эр2: Дуусчихсан уу?

Эр3: Яачихсан гадарга дээрх хүн байсан бэ?

Сайтама: Би бол... сонирхлоороо баатар болж байгаа хүн. Би ялагдахгүй. Гадаргыг... би хамгаалах болно!

Эр: Том дуугарч байх шив!

Сайтама: Энэ мэдрэмж юу вэ? Цээжинд оргилж буй зүйл? Энэ сандрал! Энэ түгшүүртэй байдал! Хэдийн мартагдсан байсан жинхэнэ тулааны урам зориг! Одоо л саналаа. Энэ байж!

Хаан: Хөөе, хөөе... Хүүхдүүдийг минь ингэж байхыг бодоход нэлээн хүчтэй бололтой.

Сайтама: Энэ байна!

Хаан: Гадарга доорх хаан би чамайг буулгаж авах болно.

Сайтама: Үүнийг чинь л... хүсэн хүлээж байлаа!

Эр: Гадарга биднийх! Гадарга дээрх хүмүүс үхэх ёстой! Би бол доод гадаргын хаан! Гадаргын хүмүүс бэлтгэлтэй—

Сайтама: За, үзэлцэх үү дээ! Би хэтэрхий хүчтэй байсан.

Бичиг: Хамгийн хүчирхэг эр

Бичиг: Ганцаардмал Киборг

Хавч: Энэ долоо хоногт миний хийсэн зүйл ямар байв даа? Дараа долоо хоногт юу болохыг хүчирхэг Краблант миний бие хэлж өгөх цаг боллоо. Айн? Дүрс байхгүй юм уу? Сайтамагийн амьдарч буй Z хотод нэгэн залуу гарч ирэх болно. Юу, цаг болчихсон? Ямартай ч Ганц цохидог баатрын хоёрдугаар ангид: "Ганцаардмал Киборг." Дараа долоо хоногт—

Back to episodes Go home