Хатагтай цох ба хар муур: Кино
|
Эрэгтэй дүр |
Эмэгтэй дүр |
|
Ван Фу |
Маринет/Хатагтай цох |
|
Том |
Сабина |
|
Габриэль Агресте/ Хоук Мот/ Хар эрвээхэй |
Натали |
|
Винсент |
Клое |
|
Нино |
Сабрина |
|
Эрэгтэй сурагч 1 |
Эмили |
|
Адриен/Хар муур |
Эмэгтэй сурагч 1 |
|
Раймонд |
Эмэгтэй сурагч 2 |
|
Эр дуу хоолой |
Эмэгтэй сурагч 3 |
|
Эр хөтөч |
Эмэгтэй сурагч 4 |
|
Хөгшин харуул |
Аля |
|
Эр жуулчин |
Нүүроо |
|
Эр зөөгч |
Раймондын найз охин |
|
Эр 1 |
Ягаан үст эм |
|
Эр хүүхэд 1 |
ТВ нэвтрүүлэгч эм |
|
Цагдаа |
Эмэгтэй хүүхэд |
|
Плаг |
|
|
Сонин зарж буй эр |
|
|
Тасалбар түгээгч эр |
|
|
Эрэгтэй цагдаа |
|
|
Эр нэвтрүүлэгч |
|
|
Эр 2 |
|
Фу: Та ид шидэд итгэдэг үү?
Миний нэрийг Ван Фу гэдэг. Шидэт эрдэнэс нэртэй гайхамшигт эрдэнийн чулууны хамгаалагч байна. Зуун зууны туршид нуугдсан ер бусын хүчийг гайхамшигт эрдэнийн чулуунууд аливаа аюулаас ертөнцийг хамгаалах хамгийн аугаа баатруудад олгосоор ирсэн билээ.
Тэдний дундаас хамгийн аймшигтай нь акумаг бүтээдэг.
Өчүүхэн төдий уур хилэн дүрэлзүүлсэн хэнийг ч аймшигт мангас болгон хувиргах чадвартай харанхуйн эрвээхэй!
Энэ харанхуйн хүчийг зогсоохын тулд хоёр өрсөлдөгч баатар нэгдэх ёстой.
Хоёр шидэт эрдэнэс хамтдаа хамгийн дээд хүчийг агуулдаг! Тэр хүч үхлээс ч хүчирхэг билээ. Гэвч өөрийгөө золиослох сэтгэлтэй баатрууд цаг нь ирэхэд зоригтой байж чадах болов уу?
Том: Аа, энд байна уу, Маринет. Миний охин, өглөөний цай чинь хөрчихлөө.
Маринет: Уучлаарай, аав аа. Би өлсөөгүй ээ. Явах хэрэгтэй байна!
Том: Зүгээр дээ. Замдаа хэдэн круассан авчихъя!
Маринет: Замдаа гэнэ ээ?
Том: Өө! Охиноо сургуульд нь хүргэж өгнө гэхээс тэсэн ядан хүлээж байлаа.
Маринет: Юу? Үгүй! Үгүй, үгүй, үгүй, үгүй. Аав аа, өнөөдөр болохгүй. Би өөрөө явна. Хүүхдүүд намайг хараад шоолж элэглэхийг та хүсэхгүй байгаа биз дээ?
Том: Мэдээж үгүй ээ, охин минь.
Маринет: Баярлалаа.
Том: Тэгвэл сургууль чинь тарахад уулзъя. Би найзуудад чинь зориулж сайхан амттан хийсэн. Бас чиний дуртай ганц эвэртийн бялууг ч мартаагүй шүү!
Маринет: Өө, үгүй дээ. Ааваа би танд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? Надад найз байхгүй.
Сабина: Хайрт минь, ямар нэг юм шатаж байгаа юм биш биз?
Том: Үгүй ээ, үгүй! Багетнууд шатчихлаа!
Маринет: Уучлаарай, ээжээ. Аав надад сайн сайхныг л хүсэж байгааг би мэдэж байна, гэхдээ...
Сабина: Юу болов , охин минь?
Маринет: Тэд намайг шоолох байх гэхээс би айж байна. Та төсөөл дөө, тэд юу гэж бодох бол?
Сабина: Бусдын юу гэж бодох бол гэхээс битгий санаа зов. Чи зөвхөн нэг зүйлийг л сонсох хэрэгтэй.
Маринет: Ээжээ, гэхдээ... мөрөөдлөө яаж биелүүлэх вэ?
Сабина: Чи өөртөө итгэх л хэрэгтэй.
Маринет: Таны зөв, ээжээ.
Маринет: /дуулна/ Хэрэв өөртөө итгэж чадвал
Хэрхэхээ би мэдэх болов уу?
Магадгүй өнөөдөр л би явах замаа олбол
Мөрөөдөл минь намайг эрх чөлөөтэй болгоно доо.
Зураач эр: Замаа хараач ээ!
Маринет: /дуулна/ Бодол санаагаа цэгцэлж чадахгүй нь
Бусдаас үргэлж хоцрохоосоо залхаж байна.
Хэрэв өөртөө итгэж чадвал
Хэрхэхээ би мэдэх болов уу?
Хэн нэгний амьдралаар
Хачин гоё амьдарвал яах бол?
Мөрөөдөл хүсэл минь удахгүй юм
Маш хурдан сарниад алга болчих юм
Худалдаачид аль хэдий нь ээ иржээ
Хурдхан шиг юу зарахаа, яагаад хийж байгаагаа тэд сайн мэднэ.
Тэд хийдэг зүйлсээ хийсээр
Түүндээ сэтгэл хангалуун
Тэр зүйлээ л би олмоор байна.
Хэрэв өөртөө итгэж чадвал
Хэрхэхээ би мэдэх болов уу?
Магад өнөөдөр л би мөрөөдлийн замаа олно
Маргаангүй түүнийг нь бүгд харна.
Оюун санаанд минь буй тэр гайхалтай өнгөнүүд
Орчлон ертөнцийн олон янзын хэлбэр дүрс, загварууд гээд л
Гагц өөртөө итгэж чадвал
Гарцаагүй намайг чөлөөлөх биз ээ.
/машины араар нуугдана/ Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй нь
Нүүрээ ч харуулж чадахгүй нь
Би зүгээр л
Байх ёсгүй газартаа байгаагаа мэдэж байна.
/даашинз харангаа/ Хүсэл мөрөөдлөө биелүүлж чадвал
Хонгорхон зүрх минь яах бол?
Харин би өөртөө эргэлзсээр
Хором мөч урсан өнгөрсөөр
Хожимдчихоогүй байгаасай гэж би хүснэ.
/2 хүний хувцас солигдоно/ Гэвч өнөөдөр шинэ өдөр
Гарцаагүй бүгд харна.
Ганцхан өөртөө итгэж чадна гэдгээ
Ганхалгүй зогсоод хэлж чадна.
Хэрэв өөртөө итгэж чадвал
Хэрхэхээ би мэдэх болов уу?
Магадгүй өнөөдөр л би явах замаа олбол
Мөрөөдөл минь намайг эрх чөлөөтэй болгоно.
Эргэлзэж тээнэгэлзэхгүйгээр
Энэ удаад би итгэлтэй шийднэ.
Хэрэв өөртөө итгэж чадвал
Харин бүхнийг харах болов уу?
Хүмүүс: Ноён Агресте.
Натали: Бүгд бэлэн болсон ноёнтон.
Зурагчид: Гайхалтай, болж байна.
Натали: Өөр мэдээ гэвэл, үзүүлбэр бүх талаараа амжилттай болсон.
Габриэль: Шүүмжүүд ирсэн даруйд нь надад авчраарай.
Натали: За, ноёнтон.
Габриэль: Баруун талаас гурван сантиметр хас. Хормойг нь бага зэрэг доошлуул. Тэр бүсийг нь авч хая.
Винсент: Өө! Үнэхээр гайхалтай!
Нино: Юу байна даа, залуу?
Оюутан: Дасгал хийж байна уу?
Нөгөө оюутан: Би булчинтай болж байгаа шүү!
Клое: Хувцаслалт ?
Сабрина: Төгс.
Клое: Номууд?
Сабрина: Бэлэн. Адриан?
Клое: Би түүнд хотоо үзүүлнэ гэж амласан. Хэрэв бүх зүйл төлөвлөсний дагуу болбол, тэр 12-р сарын үдэшлэгт намайг дагуулж явах болно. Тиймээс бүх зүйл төлөвлөгөөний дагуу байх ёстой, ойлгов уу, Сабрина?
Сабрина: Төлөвлөгөө? Бэлэн.
Нино: Болгоомжтой!
Клое: Чи Габриэль Агресте брендийн цамцыг минь баллаж орхилоо!
Маринет: Намайг … Намайг үнэхээр, үнэхээр уучлаарай…
Клое: Маринет! Чи… чи үнэхээр—
Аля: Намайг тоох хэрэггүй ээ, би зүгээр л ханан дээр суусан ялаа шүү дээ.
Клое: …үнэхээр миний шинэ хамгийн сайн найз болох гэж байна!
Энэ зүгээр л үнэ хүрэхгүй ноолууран цамц байсан юм.
Явцгаая, Сабрина. Бид хичээлдээ орох ёстой. Их зүйл сурах хэрэгтэй.
Миний уур үнэхээр их хүрч байна. Би бүр идчихмээр байна… талханд цөцгий түрхээд!
Сабрина: Гэхдээ хэтэрхий их нүүрс ус, өөх тос шүү дээ. Арьсан дээр чинь тууралт гарч мэднэ!
Клое: Мэдэж байна аа!
Маринет: Чи ингэх шаардлагагүй байсан шүү дээ.
Аля: Уучлаарай, чамайг аврах гэж дугаарлаж зогссон найзуудынхаа ард би дугаар аваад зогсох ёстой байсан юм уу? Зүгээр л тоглож байна. Миний нэр Аля.
Маринет: Баярлалаа, намайг… Маринет гэдэг.
Аля: Чи энд нэг зүйлээрээ алдартай шүү дээ. Сүйрлийн соронз гэдгээрээ. Чи үнэхээр урмыг минь хугалдаггүй шүү. Зарим нь тэгж бүтэлгүйтэх гэж оролдоод ч чаддаггүй юм.
Маринет: Тийм ээ, би хичээдэг… тэгэхгүй байхыг. Тийм болохоор чи хол байсан нь дээр байх.
Аля: Чи тоглож байна уу? Би аливаа үйл явдлын зургийг авах гэж л амьдардаг.
Би чамд наалдаастай цавуу шиг л хамт байна гэж мэд.
Чи бид хоёр яг л учрах ёстой хүмүүс байсан ч юм бил үү?
Аля: Энэ үнэхээр догь боллоо!!
Эмили: Хайрт минь, чиний хийж өгөхөөр амласан тэр даашинз чинь хаана байна ?
Габриэль: Хонгор минь, би хийх болно оо. Бидэнд цаг хангалттай байгаа шүү дээ.
Эмили: Би үүрд хүлээхэд ч бэлэн байна.
Габриэль: Би амьдралынхаа үлдсэн бүх мөчөө чамайг тэр даашинзаа өмссөн ганцхан агшныг харахын төлөө өгөхөд ч бэлэн байна, Эмили минь.
Цуглуулагч: Үнэнээ хэлэхэд би ийм хачин олдвор өмнө нь хэзээ ч харж байгаагүй юм байна. Үнэхээр аймшигтай мэдрэмж төрүүлж байна.
Аля: За хичээгээрэй, охин минь.
Залгаарай, за юу.
Жулека: Би ч гэсэн тэгж тэсрэлт хийж чадвал гэж хүсэх юм даа.
Эмэгтэй сурагч 1: Чи үнэхээр хэтэрхий юмаа, Маринет!
Эрэгтэй сурагч 1: Тэр зориуд ингээд байгаа юм шиг санагддаг!
Эмэгтэй сурагч 2: Үнэхээр болхи шүү!
Эмэгтэй сурагч 3: Тэр юу ч хийсэн, хол байсан нь дээр!
Эмэгтэй сурагч 4: Чи төрөхдөө л болхи байсан уу?
Клое: Сонсож бай Маринелла! Хичээл тараад хоёулаа бие биеийнхээ үсийг сүлжих үү? Тэгээд би чамайг үсээр чинь боогоод боомилчихъё! Ямархуу сонсогдож байна даа?
Маринет: Түр хүлээгээрэй, тэнд бас нэг охин Агрестегийн цамц өмсчихсөн байна уу даа?
Клое: Юу? Хэн тэгж зориглов!
Хм, чи надаас зугтаж чадахгүй ээ, Маринелла!
Маринет: Уучлаарай! Уучлаарай.
Энд нэг гарц байх ёстой.
Яаралтай гарц.
Миний амьдрал ингээд дууслаа.
Би Парисаас яваад, нэрээ өөрчлөөд, үсээ будна аа !
Бага ч гэсэн аз ивээгээсэй билээ.
Адриен: Чи зүгээр үү?
Маринет: Өө, аа—аа… би юу?
Адриен: Чи уйлаад байгаа юм уу?
Маринет: Юу? Үгүй ээ, би уйлаагүй! Энэ чинь ердөө… харшил. Энд их шороо байна.
Үгүй ээ, шороо биш, шороо—үгүй ээ… Тоос! Нүдэнд минь орчхож!
Адриен: Чи үнэхээр зүгээр биз?
Чамд туслах уу?
Маринет: Түр хүлээ, чи бид…
За юу гэж? Сайн уу?
Адриен: Тэр үнэхээр сонин охин шүү.
Нино: Хөөе, найзаа! Уучлаарай! Зам тавиарай!
Өө, харамсалтай нь чи бүх үйл явдлыг үзэж чадахгүй нь дээ.
Адриен: Тийм ээ, энд жаахан ганцаардаж байна.
Нино: Маргааш үзэсгэлэн эхэлнэ. Чи надтай хамт яв даа. Маш гоё шинэ тоглоомууд байна гэнэ. Үнэхээр тасархай байх болно! Чи мэдэж байгаа шүү дээ, би чамайг дэмжихээр очно.
Адриен: За за.
Габриэль: Өөр юу байна?
Натали: Маргааш хамгийн түрүүнд та “Дэлхийн загвар” сэтгүүлд ярилцлага өгнө.
Габриэль: За баярлалаа, Натали.
Натали: Оройн хоол? Хүүтэйгээ хамт, ноёнтон.
Габриэль: Үгүй ээ, би ажил ихтэй байна.
Натали: Түүнд эцэг нь хэрэгтэй.
Габриэль: Өөрийнхөө ажилдаа анхаарвал би талархах болно шүү.
Натали: Уучлаарай, Адриен.
Адриен: Би мэднэ ээ, дасал болсон зүйл шүү дээ.
Адриен: Төрсөн өдрийн мэнд, ээж ээ.
Габриэль: Би энэ хар нууцыг цааш нууж чадахгүй нь.
Надад дээд хүч чадлыг өг! Тэгвэл би эхнэрээ эргүүлж авч ирж чадна!
Нүүроо: Эзэн минь, би таны энэ хүслийг биелүүлж чадахгүй. Зөвхөн хатагтай цох болон хар муурт ид шидийн хүч бий.
Габриэль: Тэднийг яаж олох вэ?
Нүүроо: Тэднийг зөвхөн үймээн самууны цагт дуудах боломжтой.
Габриэль: Хэрэв хариулт нь үймээн самуун бол, би ертөнцийг шатааж, өөрийгөө тэр гал дунд алдахад ч бэлэн байна! Харанхуйн хүч бостугай!
Фу: Цаг нь болжээ.
За, та хоёр! Та нар сэрүүн байгааг би мэдэж байна. Би хайрцгийг онгойлголоо шүү. Гэхдээ сануулъя: огтхон ч хэрүүл хийхгүй! Та хоёр хамтран ажиллах ёстой!
Фу: Өө— Үгүй! Үгүй ээ!
Клое: Хөөе, Маринелла!
Чамайг гэрт чинь хүргэж өгье.
Маринет: Би явах хэрэгтэй!
Уучлаарай! Уучлаарай!
Клое: Үзэн яддаг найзаасаа зугтдаггүй юм шүү дээ!
Би зүгээр л нэг сайхан орилолдож маргалдмаар байна. Хоёр соёлтой өсвөр насныхан шиг л!
Фу: Түр хүлээ! Бид тэднийг хамтдаа сонгох ёстой!
Уучлаарай!
Үл таних эмэгтэй: Хөөе!
Маринет: Та зүгээр үү?
Фу: Чи намайг аврахын тулд амиа эрсдэлд оруулсан гэж үү?
Түр хүлээгээрэй! Энэ чи байна! Чи шүү дээ! Надтай хамт яв! Одоо! Дэлхий аюулд орлоо!
Маринет: За за, та зүгээр юм шиг байна.
Клое: Маринелла!
Маринет: Би явах хэрэгтэй байна!
Фу: Түр хүлээ! Санаж яв! “Нэг хүний амийг аварсан нь бүх дэлхийг аварсан гэсэн үг шүү!”
Маринет: Би энэ солиотуудаас холдох ёстой!
Фу: Айх хэрэггүй! Эс тэгвээс бид бүгд үхнэ! Чи сонгогдсон хүн нь!
Маринет: Энэ хот бүхэлдээ сэтгэцийн эмнэлэг шиг болчхож ээ!
Клое: Маринелла!
Чи хаана байна? Яагаад ийм удаан юм бэ, Сабрина? Чи түүнд зугтах боломж олгочихлоо!
Сабрина: Би хоёр цүнх авч явж байна шүү дээ.
Клое: Чи зөвхөн өөрийнхөө л тухай боддог! Түүнийг ол!
Сабрина: Энд алга аа!
Раймонд: Хонгор минь, чи надтай гэрлэх үү?
Раймондын найз охин: Энэ үнэхээр төгс байна, Раймонд! Энэ орчин, хөгжим бүгд… гэхдээ би өөр хүнд хайртай!
Раймонд: Ийм зүйл байж яаж болдог юм бэ? Би дахин хэзээ ч хайрлахгүй!
Эр дуу хоолой: Түүний зүрхийг акума болго. Уур хилэнг нь сулла.
Эр хөтөч: Өмнө нь горгонууд шөнөөр амь орж, Нотр-Дамыг муу ёрын сүнснээс хамгаалдаг гэж итгэдэг байсан!
Маринет: Би одоохон явчихна аа! Амлаж байна. Намайг айлгах хэрэггүй.
Би чинь өөрөө өөрийгөө айлгачихдаг шүү дээ.
Чи энд юу хийж байгаа юм бэ?
Түр хүлээ!
“Нэг хүний амийг аварсан нь бүх дэлхийг аварсантай тэнцэнэ” гэнэ үү?
Тики: Нэлээн удлаа шүү ! Хөөх! Өө бурхан минь! Ямар догдлом хэрэг вэ! Та нар цахилгаан эрчим хүчийг нээчихсэн юм шив дээ! Охид ч бас өмд өмсдөг болжээ! Эцэст нь!
Ийм чанга байдаг гэдгийг нь мартчихаж.
Маринет: Чи чинь...
Тики: Цаг бага байна, түргэн хийцгээе. Миний нэр Тики, Би бүтээлийн Квами. Танилцсандаа таатай байна, Маринет.
Тийм ээ, би чиний нэрийг мэднэ. Би чинь Квами. За тэгэхээр Квами гээд хэлж чадах уу?
Маринет: Өө…
Тики: Өө, за, хэрэггүй дээ. Намайг жижигхэн жинни гэж ойлго. Гэхдээ хүслийг биелүүлэхгүй шүү. Харин хамтдаа бид хамгийн аюултай адал явдлуудыг туулж, амь насаа эрсдэлд оруулж, дэлхийг аварна! Бэлэн үү?
Маринет: Өмнө нь иймэрхүү зүүд зүүдэлж байсан чинь би... орондоо шээсэн шүү дээ.
Тики: Өө, хөөрхөн юм. Гэхдээ энэ бол бодит үйл явдал. Мот хүн төрөлхтний шунахай сэтгэлд ялагдсан. Тэр одоо юу хийх чадвартайг бид мэдэхгүй. Дэлхийн хувь заяа чиний гарт байна!
Маринет: Юу гэнэ ээ?
Тики: Өө, мм...
Өөрөөр тайлбарлах гээд үзье.
/дуулна/ Чи бол Хатагтай цох
Бүх зүйл хэцүү байсан ч
Чи чадах л болно.
Маринет: Юу?
Тики: /дуулна/ Бид хамтдаа туулах болно.
Маринет: /дуулна/ Чи андуурч байна.
Тики: /дуулна/ Үгүй дээ!
Маринет: /дуулна/ Андуурч байгаа нь илт байна.
Тики: /дуулна/ Огтхон ч тийм биш ээ.
Маринет: /дуулна/ Чамд баатар хэрэгтэй.
Тики: /дуулна/ Яг зөв!
Маринет: /дуулна/ Гэхдээ тэр нь би биш.
Тики: /дуулна/ Чиний даруу зан надад таалагдаж байна аа.
Би Хатагтай цох болгон зөв хүнээ сонгосон.
Чи дотроо энэ үнэн гэдгийг мэдэж байгаа
За тэгэхээр эхэлье!
Залуу надад ганцхан ажил бий, би түүндээ сайн шүү.
Үүнийг олон жил ч хийсээр ирсэн
Үнэн зоригт зүрхнүүдийг олдог юм би
Үргээх айдсыг хайртай нь хамт бас олно.
Маринет: /дуулна/ Яагаад заавал би гэж?
Ямар ч онцгой авьяасгүй нэгэн шүү дээ би.
Тики: /дуулна/ Чи юу хийж чадахаа л хүлээ, тэгээд хар.
Маринет: /дуулна/ Би яавч дэлхийг аварч чадах нэгэн биш.
Тики: /дуулна/ Чин үнэнээр итгэх хэрэгтэй байна.
Чи бол Хатагтай цох.
Маринет: /дуулна/ Би тэр чинь биш ээ.
Тики: /дуулна/ Туршиж үзэхгүйгээр хэн ч үүнийг мэдэхгүй шүү дээ.
Маринет: /дуулна/ Чи буруу охиноо сонгосон байна.
Тики: /дуулна/ Харин бүх зүйл хэцүү болоход
Маринет: /дуулна/ Би зүүдэндээ нуугдчихъя
Тики: /дуулна/ Зүгээр л өөрөө байгаарай.
Сэтгэлийнхээ гүнд
Маринет: Юу гэсэн үг вэ?
Тики: /үглэнэ/ За, тодорхой болгоё.
Мянган жилийн турш би Хатагтай цохнуудыг олсоор ирсэн.
Магад аюул тулгарахад ертөнцөд нэг нь үргэлж хэрэгтэй байдаг юм.
Хамгийн харанхуй цаг, урт шөнүүдэд ч
Хамгаас хүчтэй Хатагтай цох хэзээд байсаар ирсэн юм.
Тулаан, тагнуул
Туршуул, найзууд гээд
Үхэлд тултлаа ойртож, дараа нь дахин эхлэх
Үзэсгэлэнт чиний чадвар илрэх мөчийг харах гайхалтай байх болно
Үнэхээр чи өөрийн замаа олох болно, супер азын цох минь.
Маринет: Надад энэ бүх хүч бадал байгаа гэж үү?
Тики: /дуулна/ Чамд юу байгааг би хэлээд өгье
Чи огт өөр хүн болж чадна шүү.
Маринет: /дуулна/ Зүгээр л намайг тайван орхи
Би гэртээ харимаар байна.
Зүггүй чиний хүссэн тэр удирдагч чинь би биш
Би чамд хэрэгтэй хүн чинь биш.
Хатагтай цох би биш
Харваас үүнийг би хийж чадахгүй.
Аливаа юмс хэцүү болоход
Асуудалгүй шалтаг тоочдог би
Хатагтай цох би биш
Тики: /дуулна/ Хэрэв чи сонсож эхлэхгүй бол би чиний бөгсийг өшиглөх гэж байна шүү.
Маринет: /дуулна/ Би үүнийг хийж чадахгүй.
Тики: /дуулна/ Чиний шийдвэрийг хүлээгээд миний тэвчээр барагдаж байна.
Маринет: /дуулна/ Аливаа юмс хэцүү болоход
Тики: /дуулна/ Бүгдэд нь л хэцүү байдаг
Чи тэмцэж сурна.
Маринет: /дуулна/ Асуудалгүй шалтаг тоочдог би
Тики: /дуулна/ Тэгвэл би чиний өмнөөс шийдвэр гаргах болох нь.
Маринет: /дуулна/ Хатагтай цох би биш.
Тики: /дуулна/ Ингэж байх цаг алга
Чи мэдэхгүй бол би мэдэж байна
Чи бол Хатагтай цох.
Хөгшин харуул: Ганц шөнө шүү дээ. Ганц шөнө амарч байхад намайг дуудаж л байдаг.
Үүнийхээ хариуг амсах л болно доо, би хэлээд өгнө өө гайгүй. Маргааш надтай тооцоо бодох л болно.
Илтгэх юм юу ч алга.
Цагийг минь дэмий үрж байна!
Хүлээ… Тэр юу вэ?
Хатагтай цох: Хөөх.
Эхлээд дуу дуулаад л, одоо йо-йо юу?
Дараа нь юу болох уу, цайны үдэшлэг үү?
Хатагтай цох: Би… хаана байна аа?
Хар муур: Сайн уу?
Чи юу хийж байна гэж бодоод байгаа юм бэ?
Хатагтай цох: Би…
Хар муур: Энэ бол залуу бүсгүйд аюултай газар шүү.
Хатагтай цох: Уучлаарай, тусламж эрсэн хонгорхон охин би биш. Чи өөрөө ер нь хэн юм?
Хар муур: Миний нэрийг Хар муур гэдэг.
Хатагтай цох: Би чамайг таних бил үү?
Хар муур: Би энэ хотын шинэ баатар. Дэлхийг аврахаар энд ирсэн юм.
Хатагтай цох: ХА! Юугаараа? Бөөгнөрсөн үсээрээ юу?
Хар муур: Тэгвэл чи өөрөө юу болж таарах юм? Тарвас уу?
Хатагтай цох: УУЧЛААРАЙ?!
Хар муур: Тэгвэл… туслахын хувьд зохимжтой юм шиг байна.
Хатагтай цох: Юу гэнэ ээ?! Би… бас дэлхийг аврахаар ирсэн хүн байна.
Хар муур: Харж байна, чамайг. Чи энд чанга дуу гаргаад, замбараагүй орж ирээд, өөрийнхөө бүх хөдөлгөөнийг илчилж байна.
Хатагтай цох: Нууцаар орж ирэх гэсэн минь талаар өнгөрлөө!
Хар муур: Өөрийгөө анхаарал сарниулах хүн гэж сонсож байсан уу?
Хатагтай цох: Би юу болж байгааг ойлгохгүй байна. Бүх юм буруу байна.
Хар муур: Чиний хийх ёстой ганцхан зүйл бол миний удирдлагыг дагах, туслах аа.
Хатагтай цох: Би туслах биш.
Хар муур: Шшш… Хөдөлж болохгүй.
Хатагтай цох: Чамд ямар нэгэн төлөвлөгөө бий юу?
Хар муур: Төлөвлөгөө? Надад төлөвлөгөө бий юу гэнэ ээ? Төлөвлөгөөнөөс ч илүү зүйл надад бий.
Надад есөн амь бий.
Сүйтгэх хүч чадал.
Шөнийн хараа.
Хурц мэдрэмж! Над руу нууцаар ойртох боломжгүй.
Зэвсгийн талаар яриад ч хэрэггүй. Энэ бол бүхнийг хамарсан төхөөрөмж, ямар ч дайсанд бэлэн.
Хар муур: Гүйгээрэй!
Болзооны эхний өдөр ийм зүйл болмооргүй юм.
Хатагтай цох: Та хоёр ч их сайн тохирдог бололтой юм аа.
Хар муур: Би зохицуулчихъя, туслах аа!
Ялагч бол… Хар муур!
Туслах аа! Чи ард юу хийгээд байгаа юм бэ?
Надад туслаач! Энэ миний анхных ажил шүү дээ.
Хатагтай цох: Юу гэнэ ээ?
Эр жуулчин: Тэр чинь тарвас уу даа?
Хар муур: Би тарвас гэж хэлээ биз.
Хатагтай цох: Хөл дээрээ ч бууж чадахгүй байж өөрийгөө муур гэж нэрлээд байгаа юм даа.
Хар муур:Чихэнд минь хөгжим шиг л сонсогдож байна.
Хар муур: Бөмбөг шиг үсрэлт!
Аля: Би Нотр Дамын халдлагын газраас шууд дамжуулж байна.
Энэ үнэхээр гайхалтай байлаа! Өө, бурхан минь! Та нар харсан уу!!!
Тэр бол баатар. Тэр бол эмэгтэй баатар.
Хатагтай цох: Бид ёроолд нь хүрчих шиг боллоо.
Хар муур: Ядаж л загас нь шинэхэн байна.
Хатагтай цох: Чи зүгээр үү?
Эр зөөгч: Хатагтайд оргилуун дарс, харин ноёнтон та юу захиалах вэ?
Эр 1: Зүгээр л ус.
Хатагтай цох: Уучлаарай!
Хар муур: Сайхан хооллоорой.
Хатагтай цох: Аа!
Намайг хүлээ! Битгий намайг хүлээ!
Эр хүүхэд 1: Сонсогдож байна, ээж ээ! Ирж байна!
Чанга яригчаар: Галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжилно уу.
Хар муур: Вүүү! Чамайг барьчихлаа! Одоо хэн нь баатар гэж?
Хар муурт хоёр оноо… харин Горгойлд бол тэг!
Горгойл: …
Хар муур: Суу! Ха? Хөөх… Хөө?
Бариарай! За больё! Өө! Авчрах хэрэггүй! Авчрах хэрэггүй!
Хатагтай цох: Муужгай минь!
Аа! Уучлаарай! Уучлаарай! Болгоомжтой.
Том: Юу болоод байна аа?
Сабина: Сайн мэдэхгүй л байна. Гэхдээ их ноцтой юм шиг байна.
Том: Маринет гэртээ байгаа нь сайн хэрэг юм даа.
Хатагтай цох: Болгоомжтой!
Ээж ээ? Аав аа? Би оройн хоолноосоо их хоцрох нь ээ! Яа!
Хатагтай цох: Болгоомжтой
Надя Чамак: Бид Парисын төв хэсэг, метро Пасси дээрээс шууд дамжуулж байна!
Доор маш гайхалтай бөгөөд түгшүүртэй нөхцөл байдал үүсээд байна.
Бид илүү мэдээлэл авмагц эргэн холбогдоно. Сандрах хэрэггүй, энэ бол зүгээр л мэдээ!
Хатагтай цох: Муур аа? Чи зүгээр байгаа нь сайн хэрэг. Туслахын хувьд муугүй шүү, тийм ээ?
Цагдаа: Тэднийг ол!
Хатагтай цох: Түргэхэн! Явъя!
Хатагтай цох ба Хар муур (нэгэн зэрэг): Тэр юу байсан бэ?
Ван Фу: Акума.
Хатагтай цох: Тэнд хэн байна? Чи хэн бэ?
Хар муур: Энэ нөхөр чинь хэн гээч нь вэ?
Ван Фу: Миний хэн бэ гэдгийг мэдэхийн өмнө чи өөрөө хэн гэдгээ мэдэх ёстой.
Хар муур: Юу гэнэ ээ?
Хатагтай цох: Ойлгох амархан шүү дээ! Тэр галзуурчхаж.
Хар муур: Би чамайг тарвас шиг харагдаж байна гэж л бодож байна.
Хатагтай цох: Чи больж болохгүй юу!
Хар муур: Тарвас!
Хатагтай цох: Галзуу амьтан!
Хар муур: Тарвас!
Хатагтай цох: Галзуу амьтан!
Хар муур: Тарвас!
Хатагтай цох: Галзуу амьтан!
Хар муур: Тарвас!
Хатагтай цох: Галзуу амьтан!
Ван Фү: Боль! Зогс!
Ван Фү: Хатагтай цох чи бол бүтээлийн хүчийг эзэмшдэг.
Хатагтай цох: Тарвас гэл үү?
Ван Фү: Харин чи, Хар муур. Сүйтгэх хүчийг эзэмшдэг.
Хар муур: Өө, гоё юм аа!
Хатагтай цох: Ха! Яг л таарлаа.
Хар муур: Харин чи энэ бүхнийг яаж мэддэг юм?
Ван Фү: Та хоёр заавал Хоук Мот буюу Хар Эрвээхэйг ялж дийлэх ёстой. Тэр бүх уур хилэн, үзэн ядалтыг аймшигт амьтад болгон хувиргаж байгаа.
Хатагтай цох: Хар юу гэнэ ээ?
Ван Фү: Тэднийг зогсоож, акумаг нь барь.
Хар муур: Тэгж л дээ, амархан юм байна. Би зохицуулчихъя.
Ван Фү: Үгүй ээ! Зөвхөн хамтдаа байж чадвал илүү хүчтэй. Зүрх сэтгэл, оюун ухааны төгс тэнцвэрийг олох цорын ганц арга энэ. Үгүй бол та хоёр Хар Эрвээхэйг хэзээ ч ялж чадахгүй.
Хатагтай цох: Би энэ бүхэнд гарын үсэг зурж зөвшөөрөөгүй шүү дээ!
Хар муур: Би ойлгож байна. Чи айж байна. Бүтэлгүйтэл бол чиний дайсан биш, харин чиний айдас. Тэгэхээр миний туслах болоод явбал чи аюулгүй байх болно!
Хатагтай цох: Би энэ залууг нэг минут ч тэвчиж чадахгүй нь!
Хар муур: Түр хүлээ! Би чамтай дахин уулзах болов уу?
Хатагтай цох: Мэдээж! Чиний зүүд, миний хар дарсан зүүдэнд. Эсвэл бүр илүү дээр нь, бид хоёр хоёулаа алуулчхаад дараагийн амьдралдаа уулзъя, ямар вэ дээ?
Хар муур: Хөөх.
Хар муур:/дуулна/ Сэтгэлээсээ инээмсэглээгүй
Их уджээ.
Би сүүлийн үед ердөө л
Биелэгдэшгүй зорилго, учир шалтгаан хайж
Өөрийн орон зайгаа олохыг хичээж явлаа.
Гэнэт би шөнийн тэнгэрт дүүлэн нисэхэд
Гэрэл анивчсан гоёхон хот минь тэр дор байна.
Хараад л баймаар, гайхан бодоод, мэдмээр санагдана
Хачирхалтай энэ адал явдал хаа хүрэх бол гэж бодно.
Гэнэт тэр зүүдэн доторх зүүд шиг гарч ирэхэд
Гэтэл бүх зүйл гэнэт удааширч эхлэв.
Над руу хараад, инээмсэглэхэд нь
Энэ бүхэн үнэхээр үнэн гэдэгт эргэлзэж байна.
Хөл минь газарт хүрээгүй л байна.
Хөнгөхөн гэнэт эрх чөлөөг мэдэрч эхлэв.
Хот дээгүүр дүүлэн алхаж
Өвдөлт, гунигаа ардаа орхилоо.
Хосгүй энэ мэдрэмж хүчтэй, тоомсорлож үл чадна.
Түүн рүү алхах болгонд
Тэр миний хажууд байж чадах болов уу?
Сэтгэлээсээ инээмсэглээгүй
Их уджээ.
Намайг мэдэх хүн бүр үүнийг зөвшөөрөх байх
Эцэст нь би жинхэнэ зорилгоо олсон бололтой
Энэ шөнө Парист, миний хатагтай (Тийм ээ).
Том: Ямар нэг зүйл дутаад л байна даа. Маринет! Маринет!
Хонгор минь, Маринетийг харсан уу?
Сабина: Тэр дээр байгаа.
Том: Охин минь. Эмээгийн чинь хийдэг шөлөнд яг юу дутаад байгааг ойлгохгүй байна. Ганга уу, яншуй юу?
Маринет: Розмарин биш үү, аав?
Том: Хаха! Мэдээж! Чамгүйгээр би яах байсан бол доо, миний жижигхэн тогооч! Муа!
Адриен: Тэр зүгээр л… гайхалтай. Тэр…
Тэр… өмхий юу даа? Плаг! Чи үнэхээр дургүй хүргэм юм аа!
Плаг: Уучлаарай, хүү минь. Хайрын түүхүүд гэдэс өвтгөчихдөг юм.
Адриен: Болгоомжтой! Чи бүхнийг эвдчих гээд байна.
Плаг: Өө мэдээж! Би чинь Сүйтгэлтийн Квами шүү дээ! Дашрамд, би энэ бяслагийг хогноос олсон. Чамд үүнээс илүү өмхий юм байна уу?
Натали: Хм?
Адриен: Гоё шүү, Плаг.
Натали: Хм?
Адриен: Би чамтай бүр жинхэнэ шидтэнтэй ярьж байгаа юм шиг ч ярьж чадахгүй юм.
Натали: Адриен, бүх зүйл зүгээр үү?
Адриен: Өө, тийм ээ, бүгд зүгээр, Натали!
Натали: Би дараа ирье!
Тики: Чиний хяналтыг сайжруулах хэрэгтэй! Бас шидэлт! Бас мууртай холбоотой үгс! Зүгээр л… буцаад цохилт өгөхөд бэлэн байх ёстой!
Маринет: Чи тоглож байна уу? Бид бараг л үхэх шахлаа! Хүмүүс гэмтэж ч болох байсан! Бүгд миний буруугаас болж!
Тики: Гэхдээ хэн ч гэмтээгүй. Чи сайн байсан.
Адриен: Хоёулхныхаа хооронд хэлэхэд, тэр намайг үнэхээр аварсан. Миний төлөө амь насаа эрсдэлд оруулсан, тэр үнэхээр зоригтой байсан.
Тики: За, за, тайвшир! Энэ бол ПиТиЭфАйЭфЭсийн сонгодог шинж тэмдэг! Удахгүй арилчихна.
Маринет: ПиТи юу гэнэ ээ?
Тики: "Эхний Акуматай тулалдааны дараах цочрол" гэсэн үг. Зүгээр л надтай хамт амьсгал.
Адриен: Тэр үүнийг их удаан хийж байгаа бололтой. Чаддаг нь илт харагдаж байна.
Тики: Тэгээд…
Тики: Тэгээд гарга!
Маринет: Чи намайг орхичихсон шүү дээ!
Тики: Чи ганцаараа байгаагүй! Нөгөө хамгаалагч байсан биз дээ?
Адриен: Би “Миний нэрийг Хар муур” гэж хэлэхэд, тэр “Хөөх, үнэхээр гоё юм” гэж байсан.
Адриен: “Гуталт муур” гэнэ үү? Юу гэж дээ. Тэр нөхөр бол үнэхээр инээдэмтэй.
Адриен: Тэр миний хувцаслалтыг үнэхээр таашаадаг юм шиг санагдсан.
Маринет: Тэр хувцсан дээрээ хонх зүүчихсэн байсан шүү дээ!
Адриен: Бид хоёрын хооронд бүх зүйл бүтэмжтэй болоход туслах ямар нэгэн зүйл чамд баймаар даа.
Плаг: За за! Би чамд нэг дүрэм хэлье. Хоёр хагас нийлбэл илүү хүчтэй. Эсвэл нэг тиймэрхүү үг байдаг даа.
Тики: Тэгээд ч, чи дэлхийг аварчихвал түүнтэй ахиж хэзээ ч уулзахгүй.
Адриен: Юу гэнэ ээ?
Плаг: Би мэдэхгүй ээ, өөрөө ойлго!
Маринет: Би дахиж хэзээ ч ийм зүйл хийхгүй! Нэг бүтэлгүйтэл хангалттай.
Микрофон шидлээ. Маринет энд хүрээд дууслаа!
Тики: Гуйж байна шүү дээ.
Маринет: Баяртай.
Тики: Чи...
Маринет: Энэ жинхэнэ биш. Зүгээр л зүүд. Маш, маш муухай зүүд.
Хм? Өө! Үгүй ээ, үгүй ээ, үгүй!
Юу ? Чи ийм тоглоом тогломоор байна уу? Хаха! За тэгвэл яах вэ, би ч бас тоглоно!
Баяртай, хачин жижигхэн амьтан минь! Өөр хүний амьдралыг баллахаар яв!
Тики: Чи сонгогдсон нэгэн. Чамд тулгарч буй сорилтууд чиний боломжид тохируулан өгөгдсөн. Чи ойлгохгүй байна уу?
Маринет: Үгүй ээ, чи л ойлгохгүй байна!
Би айж байна! Би… би айж байна. Гуйя… намайг зүгээр орхи.
Натали: Ноёнтон, маргаашийн бэлтгэл бүрэн дууссан. Би одоо гэртээ харилаа!
Надя: Нотр Дам дээр гарсан хий үзэгдлийн халдлага юу эсвэл олон нийтийн үймээн үү? Газар дээрээс авсан мэдээгээр олон гэрч чулуун хүн амилж, хоёр өнгөлөг, баг өмссөн өшөө авагчидтай тулалдсан гэжээ. Эдгээр баатрууд одоогоор хот дотор нуугдаж байгаа гэж таамаглаж байна.
Нүүроо: Би танд анхааруулсан шүү, Эзэн минь. Одоо боль, эс тэгвээс буцах гарцгүй болно. Та бүхнээ алдах болно.
Габриэль: Надад алдах зүйл юу ч байхгүй.
Габриэль: /дуулна/ Чамайгаа харах бүртээ
Чин зүрхнийхээ дотроос шархалж байна
Ихэмсэг зогсож буй
Эмили минь, үзэсгэлэнт минь.
Чамайгаа эргүүлэн авчрахын тулд
Би юу хийх ёстойгоо
Одоо мэдэж байна.
Хоук Мот: Чадварууд ийм зүйл хийж чадна гэж чи надад хэлээгүй шүү дээ!
Нүүроо: Эзэн минь, энэ буруу зүйл.
Хоук Мот: Хэрэв эмх замбараагүй байдал тэр үнэт эрдэнийн чулууг гаргаж ирдэг юм бол, тэгвэл эмх замбараагүй байдлыг бий болгоно!
Нүүроо: Энэ хүчийг ингэж ашиглаж болохгүй!
Хоук Мот: Энэ бол миний шийдэх асуудал гэж бодож байна, шавж аа! Чамд би юу хийх гэж байгаагаа хэлээд өгье!
Хоук Мот: /дуулна/ Тэр хоёр эрдэнийн чулуу
Тэгээд удахгүй минийх болно.
Тэдгээрийн тусламжтайгаар би түүнийгээ амилуулна.
Нүүроо: Гэхдээ энэ бол боломжгүй зүйл.
Хоук Мот: /дуулна/ Түүнийг сэрээх хүртэл
Би олно, би булаана
Би нугална, би хагална.
Хагарах ёстой бүхнийг би хагална!
Хамгийн доройг ч аваад
Хамгийн доод шатнаас эхэлнэ би.
Нэгэнт эхэлчихсэн болохоор хэн эхэнд нь байх бол?
Надад төөрөгсдийг өг
Надад ядарч сульдсан хүмүүсийг өг.
Нийгэмд гадуурхагдсан бүхнийг!
Урам зориггүй болсон бүхнийг!
Нүүроо: Эзэнтэн минь, ингэж болохгүй.
Хоук Мот: Чимээгүй! Өнөөдөр эмх замбараагүй байдал ноёрхоно! Дуул!
Хоук Мот: /дуулна/ Харж бай! Эмх замбараагүй байдал
Өнөөдөр ноёрхох болно!
Нүүроо: Жинхэнэ эцсийн хүч энэ биш.
Жинхэнэ эцсийн хүч бол...
Хоук Мот: Боллоо! Би юу хийх ёстойгоо мэдэж байна.
Хоук Мот:/дуулна/ Чиний гүн харанхуй
Чиний эргэлзээ, зовлон
Би тэр очийг авч
Гал болгон бадраана.
Төөрч ганцаардсан сэтгэл бүрийг
Төвөггүйхэн Хоук Мот хяналтдаа авна
Чиний утгагүй амьдралд
Чин үнэнч зорилго өгнө.
Тэгээд хүсвэл та нарыг үл хайхран хаяна.
Нүүроо: Энэ надад үйлчлэхгүй.
Хоук Мот: Ямар хамаатай юм бэ? Чи ядаж надад л үйлчилж байгаа биз дээ. Дуул!
Бүгд:/дуулна/ Хоук Мот! Хоук Мот!
Хоук Мот: /дуулна/ Харж бай! Эмх замбараагүй байдал
Өнөөдөр ноёрхох болно!
Сонин зарж буй эр: “Парисын сонин”! Онцгой дугаар! Горгойд довтлов! Тэр хоёр багтай хүн хэн бэ? Найз уу, эсвэл дайсан уу?
Аля: Чи тэнд байсан бол харах л байсан даа!
Маринет: Би ерөнхийд нь ойлгочихсон.
Аля: Итгэж байна уу? Нэг супер баатар бүсгүй, бүр би түүний анхны зургийг авсан! Үнэхээр сайхан хосууд, тийм биш гэж үү?
Маринет: Чи галзуурчхаж!
Аля: Яагаад? Яагаад болохгүй гэж ?
Маринет: Тэр бол миний… өө, би юу хэлэх гэсэн бэ гэхээр, энэ түүний найз залуу биш.
Аля: Чи яаж мэдэж байгаа юм?
Маринет: Илт байгаа биз дээ. Зургийг нь хараач. Тэд хоёр бие биедээ таалагдаж байгаа гэж ерөөс харагдахгүй байна. Энэ зурагт ч биш. Энэ зурагт ч биш! Тэр зурагт ч бүр биш!
Аля: Ямартай ч, би түүнийг дахин ажиллаж байхад нь асууж л таарна.
Маринет: Энэ аюултай байж магадгүй шүү, Аля.
Аля: Хэрэв чи сэтгүүлч болохыг хүсвэл үйл явдлын яг дунд нь байх ёстой.
Цагдаа нар: Бүгд дууссан! Та нарыг бүсэлсэн!
Ягаан үст эм: Тэд хаа сайгүй байна!
Баярлалаа! Та нар гайхалтай үзэгчид байлаа!
Шоу дуусаагүй байна шүү!
Сүүлчийнхээ галтай цохилтоор төгсгөе!
Адриен: Чи өмнө нь… дурлаж байсан уу?
Нино: Хм? Чи тоглож байна уу? Намайг зүгээр нэг “Хайр дурлалын доктор” гэж дууддаггүй юм шүү дээ. Миний өрөөнд ороод ир, өвчтөн минь.
Би бүх арга мэхийг мэднэ, найз минь.
Нэгдүгээр дүрэм: Чи өөр хэн нэгэн шиг байх ёстой. Нууцлаг, яг л баг зүүсэн юм шиг.
Аля: Түүнд бүү хуурт!
Нино: Хөгжөө! Тэдэнд таалагддаг юм.
Аля: Эрчүүд инээдтэй харагдах гэж хичээх үед үнэхээр эвгүй байдаг.
Нино: Сарнайн баглаа авч явахаа бүү мартаарай.
Тэр нь өөртөө итгэлтэйг харуулна.
Аля:Үгүй ээ, тэр бол яарсан, цөхөрсөн хүний шинж.
ТВ нэвтрүүлэгч эм: Бид Парисын төвд өчигдөр болсон банкны дээрмийн онцгой дугаарын сурвалжилгаа үргэлжлүүлж байна. Энэ хэрэг магадгүй холбоотой байж болох…
Сабина: Энэ үнэхээр аймшигтай юм!
ТВ нэвтрүүлэгч эм: Хотын дарга Буржуа өнөөдрийн Тюйлри цэцэрлэгт болох Сургуулийн нээлтийн өдөрлөгийн аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ.
Том: Би охиноо нэг харчхаад ирсэн нь дээр байх аа.
Сабина: Хэрэггүй дээ! Хэрэв аюултай байсан бол өдөрлөгийг цуцлах л байсан.
Том: Тэр намайг тэнд байгаа гэж ч мэдэхгүй дээ!
Нино: Харин хамгийн чухал дүрэм бол үргэлж тайван, онцгой байх.
Аля: Сайн уу, Нино!
Нино: Өө, с-сайн уу! Юу байна даа, Аля? Чи… чи үнэхээр… ээ…
Маринет, тийм үү? Бид уулзаж байсан шүү дээ!
Тийм ээ, энэ бол миний найз Адриен.
Маринет : Бид аль хэдийн танил болсон.
Нино: Аа, ойлголоо! Та хоёр нэг нууцтай юм байна.
Маринет : Хүлээ, юу гэж? Үгүй ээ! Чиний бодож байгаагаар биш.
Адриен: Тийм ээ, огтхон ч биш.
Аля: Маш хурдан эвгүй байдалд орлоо шүү.
Хэн галзуу хулганад суумаар байна? Нино, чи явах уу?
Нино: Би юу? Чамтай хамт уу? Өө, ээ… Би… ээ… Мэдээж. Явцгаая.
Аля: Маринет, Адриен, та хоёр явна биз дээ?
Адриен: Үнэндээ, би аавыг ирэхээс өмнө явах хэрэгтэй байна…
Маринет :Тийм ээ, би ч бас. Би аавынхаа талх нарийн боовны газарт туслах ёстой!
Адриен: Танай аав талх нарийн боовны газартай юм уу? Ямар гоё юм бэ!
Маринет: Тийм ээ, өглөө болгон шинэхэн круассаны үнэрт сэрнэ гэдэг чинь…
Адриен: Танай аав үнэхээр мундаг хүн юм!
Маринет: Тэр хамгийн шилдэг нь. Надад хэдэн макарон байгаа, чи хүсвэл амсаад үз.
Адриен: Хөөх, эд нар үнэхээр гоё юм аа.
Маринет: Баярлалаа.
Аав аа?
Том: Хайрын алим идэх үү?
Адриен: Энэ чиний аав юм уу?
Маринет: Хүлээгээрэй. Би тайлбарлая.
Том: Ээждээ битгий хэлээрэй, гуйя!
Адриен: Уучлаарай, аав маань залгаж байна. Аав аа?
Габриэль: Адриен. Чи хаана байна?
Адриен: Үзэсгэлэн дээр. Та ирж болно шүү дээ! Бид хамтдаа цагийг өнгөрөөж болно.
Габриэль: Чи шууд гэртээ харь. Аюулгүй байх болно. Би машин явуулъя.
Адриен: Би гэр лүүгээ явах хэрэгтэй болчихлоо.
Маринет: Аав аа! Үнэхээр ичмээр байлаа шүү дээ.
Том: Чи… ааваасаа ичиж байгаа юм уу?
Тасалбар түгээгч эр: Хөөе, чи тасалбараа авч орохгүй юм уу?
Аля: Энэ үнэхээр хөгжилтэй харагдаж байна! Чи галзуу хулганад дуртай биз дээ?
Нино: Үгүй ээ! Үгүй ээ, би… Үгүй ээ, би айгаагүй!
Аля: Чи энэ хулганад дуртай болно доо. Гурван удаа эргэлдэнэ шүү.
Сабрина: Клое, би үнэхээр… өндрөөс айдаг.
Клое: За, тэгвэл би өөртөө тийм ч хувиа хичээдэггүй, намайг боддог өөр найз олох л хэрэгтэй болох нь.
Сабрина: Үгүй ээ! Би… Би сууна аа!
Ягаан үст эм: Энэ бол… шоуны цаг! Гараа өргөгтүн!
Маринет: Өнөөдөр үүнээс илүү муу зүйл тохиолдохгүй л байх даа.
Нино: Юу болоод байна аа? Бид яагаад зогсчхов?
Аля: Тайвшир, Нино. Энэ бол үзүүлбэрийн нэг хэсэг.
Нино: Миний нүдний шил!
Аля: Үзүүлбэрийн нэг хэсэг л гэж бодож байна.
Нино: Бодож байна гэсэн чинь юу гэсэн үг вэ?
Аля: Хорон санаатнууд.
Нино: Хаана?
Ягаан үст эм: Энэ бол тэдний анхаарлыг татах зүйл.
Надя Чамак: Бид нэвтрүүлгээ түр зогсоож, шуурхай мэдээ хүргэж байна. Луврын музейн ойролцоо үймээн самуун дэгдээд байна.
Клое: Чи яагаад намайг энэ юманд суулгасан юм бэ?
Маринет: Би ийм зүйл тохиолдохыг зүгээр хараад байж болохгүй. Би айхгүй байна…Би ахиж хэзээ ч айхгүй.
Маринет: /дуулна/ Түнэр харанхуй
Тэнгэрт ганц ч од үгүй
Дуу чимээ нам жим
Бодит байдал бүдгэрч байна
Мөрөөдлүүд минь нарны гэрэлтэй хамт замхарч байна
Дэлхий минь холдон ард үлдэв
Бүдгэрэн холдсоор
Би ганцаараа үүнийг давж чадахгүй
Гэртээ харих замаа олохгүй нь
Сэтгэл дотор минь эргэлзэж байна.
Зориг зүрхтэй байж
Жаахан л хичээхэд болно.
Өөрийгөө зоригжуулъя
Өөртөө итгэхийн төлөө
Энэ бол миний хувь тавилан
Энэ л хором намайг зоригжуулж чадах уу?
Өнгөрснөө ардаа орхиж
Өөр хүн болох цаг ирэв үү?
Урдаас ирэх салхи шуургыг
Өрсөж би тэсэж чадах уу?
Цаг нь болсон уу?
Энэ л хором намайг зоригжуулж чадах уу?
Намайг хүлж байсан тэр л эргэлзээ
Намжин бүдгэрч алга болж байгааг
Би ойлгож эхэлж байна.
Энэ л хором …
намайг зоригжуулж чадах уу?
Шинэхэн замаар алхахад
Зүрхэнд минь ассан найдвар намайг гэрэлтүүлнэ.
Ирээдүйн тухай бодохоос догдолж
Өөдөө тэмүүлэхдээ айж байна
Тэмцэх хэрэгтэй юу?
Миний мэдэхгүй зүйл асар их байна.
Гэсэн ч айдсаа давж
Хэдий ганцаараа байсан ч…
Шинэ ертөнцийг нээж чадвал...
Тики: Чи бэлэн үү, Маринет?
Маринет: Хэрэв би бүтэлгүйтвэл яана?
Тики: Чи хайртай хүмүүсээ хамгаалахын тулд өөрийнхөө айдсыг даван туулах ёстой.
Маринет: Тики! Толбонуудаа гэрэлтүүл.
Маринет:/дуулна/ Харанхуйд нуугдсан бүхэн
Гэрэлд өөр болж хувирна.
Зүрхний минь гүнээс булгилах эрч хүч
Зүйргүй өндөрт намайг аваачна.
Саад бэрхшээл ямар ч байсан
Би замаасаа няцахгүй.
Аврах ёстой хүмүүстээ зориулан
Өөртөө байгаа хүчийг ашиглана.
Би зугтахгүй, би нуугдахгүй
Өнөө шөнө би тэмцэлгүйгээр сөхрөхгүй.
Одоо л ирлээ тэр хором
Намайг зоригжуулах тэр л хором.
Хатагтай цох: Наад бохир савраа холдуул. Битгий ай. Би энд байна. Юу вэ?
Ягаан үст эм: Шидэт эрдэнэсээ одоохон өгөөдөх!
Хатагтай цох: Үгүй бол юу гэж?
Ягаан үст эм: Би чамайг шавж шиг няцлах болно.
Хатагтай цох: Өө үгүй ээ. Чи л биш шүү.
Хар муур: Мөрөөдөл биелдэг юм.
Ягаан үст эм: Та хоёрыг үгүй хийх цаг ирлээ.
Хар муур: Чимээгүйхэн таах гээд үзье л дээ. Бас хэрцгийгээр.
Ягаан үст эм: Хангалттай. Бүх хөзрийг дэлгэлээ.
Хатагтай цох: Чи сая...
Хар муур: Хөөх, бидний хүч.
Хатагтай цох ба Хар муур: Хамтдаа бол илүү хүчтэй юм байна.
Хатагтай цох: Тэд хааччихав?
Ягаан үст эм: Хамгийн сүүлийн удаа галзуу хулгана дээр суу даа. Энэ муу тэнэгүүдэд үзүүлээд өг.
Хатагтай цох ба Хар муур: Галзуу хулгана.
Ягаан үст эм: Чи үнэгүй суухгүй шүү.
Хар муур: Буруу замаар яваад байна. Буруу.
Хөөх, гялалзсан юм аа.
Хатагтай цох: Тусламж хэрэгтэй юу?
Хар муур: Тусламж хэрэгтэй юу ч гэх шиг. Битгий айгаарай.
Баруун хөлөөс минь татаад байна уу даа? Хүлээ.
Клое: Эндээс яв.
Хар муур: Би та нарт туслах гэж байна шүү дээ. Надад итгэ.
Энэ бөмбөлгийг яаж дэлбэлэх вэ?
Удаан уулзсангүй шүү.
Клое: Сабрина, надад туслаарай.
Чи намайг хэн гэдгийг мэдэж байна уу?
Аля: Энэ галзуу зүйл байлаа! Чи харсан уу?
Нино: Тэгэлгүй яах вэ.
Ягаан үст эм: Харин одоо сүүлчийн үдэшлэг.
Надя Чамак: Энэ дор үнэхээр том үймээн самуун болж байна.
Аля: Сүүлчийн үг хэлэхийг хүсвэл одоо хэл.
Нино: Аля, би чамд хайр…
Аля: Хатагтай цох!
Нино: Вүүүү!
Аля: Хар даа!
Хатагтай цох: Тийм ээ!
Хатагтай цох ба Хар муур: Бид хамтдаа илүү хүчтэй!
Хатагтай цох: Надад нэг санаа байна, үүнийг хийцгээе.
За, муужгай минь, чиглүүлээд өгөөрэй.
Хатагтай цох: Өө, үгүй дээ!
Сабрина: Тийм ээ!
Хар муур: Лувр! Зөв санаа байна.
Хоук Мот: Дараагийн удаа би өршөөхгүй. Та нар надаас айх л болно, би тангараглаж байна!
Хар муур: Чи юу хийхээ мэдэж байгаа биз дээ?
Хатагтай цох: Тэгж бодож байна… Чамайг барьчихлаа! Баяртай, жижигхэн эрвээхэйнүүд ээ!
Эрэгтэй цагдаа: “Малгайтны бүлэглэл”! Та нар Парисын хамгийн их эрэн сурвалжлагдсан хулгайчдыг барилаа.
Аля: Бас бидний амийг аварлаа. Та хоёр бол жинхэнэ баатрууд! Хатагтай цох, харин чи хэн бэ?
Хар муур: Би зүгээр л туслах нь.
Хатагтай цох: Бид хамтрагчид!
Хар муур: Алив ээ цохиоч!
Надя Чамак: Энэ багны цаана хэн нуугдана вэ? Найз уу, эсвэл дайсан уу?
Эр нэвтрүүлэгч: Ямар ч байсан тэдний нэг зүйл тодорхой. Тэд үнэхээр загварлаг хувцаслах юм.
Маринет:/дуулна/ Гайхамшигт хүч минь, хамгийн шилдэг нь
Алдаж оносон ч бүхнийг давна.
Гайхамшигт хүч минь, азын одтой
Хайрын хүч хамгийн бат бөх нь
Бас нэг өдөр
Би сургуульдаа буцна
Тэр үнэхээр гоё
Түүнийг бодохоор л сэтгэл зүрх хөөрнө.
Адриен:/дуулна/ Тэр ойр байхад би өөрийгөө хүчтэй мэдэрдэг
Намайг унасан үед тэр намайг өргөж дэмждэг
Харин би түүний инээмсэглэлийг харах мөчид
Тэр жинхэнэ…
Маринет: /дуулна/ Гайхамшигт хүч минь
Хамгийн шилдэг нь
Алдаж оносон ч бүхнийг давна.
Адриен: /дуулна/ Алдаж оносон ч
Маринет: /дуулна/ Гайхамшигт хүч минь, азын одтой
Адриен: /дуулна/ Азын одтой!
Маринет: /дуулна/ Хайрын хүч хамгийн бат бөх
Адриен: /дуулна/ Хамгийн бат бөх!
Маринет: /дуулна/ Гайхамшигт хүч минь
Азын одтой
Адриен ба Маринет хамтдаа: Хайрын хүч хамгийн бат бөх
Гайхамшигт хүч!
Хар муур: Парис одоо аюулгүй боллоо. Бид л үүнийг хийсэн.
Хатагтай цох: Итгэхэд бэрх юм даа.
Хар муур: Чи мэдэж байна уу, тарвас аа?
Хатагтай цох: Би сонсож байна, заваан амьтан минь.
Хар муур: Битгий буруу ойлгоорой, чиний стиль үнэхээр гоё. Гэхдээ чи жаахан хурдан цохилт хийж чадвал бүр ч дээр байх сан.
Хатагтай цох: Тийм үү? Сонирхолтой л юм.
Хар муур: Удаан ч гэлээ, тарвас шиг нэлээн хүчтэй юм.
Хатагтай цох: Үүнийг чи өшиглөлт гэж нэрлээд байгаа юм уу? Өө, ямар хөөрхөн муурын зулзага вэ.
Хар муур: Чи зодолдмоор байна уу?
За яах вэ. Үүнийг зогсоож чадах эсэхийг чин харъя л даа.
Хатагтай цох: Чи үүнийг цохилт гэж бодож байна уу?
Хар муур: Зүгээр л жижигхэн маажилт шиг л юм байна.
Хатагтай цох: Хумсаа хугалчихгүйхэн шиг зодолдоорой доо.
Хар муур: Энэ чамд зовлон болчхов уу даа?
Хатагтай цох: Чи яаж намайг ингэтлээ уурлуулж чаддаг байна аа?
Би үнэндээ гэртээ харих хэрэгтэй.
Хар муур: Битгий яваач.
Чи хэн юм бэ, Хатагтай цох оо?
Маринет: Адриен зөвшөөрнө гэж чи үнэхээр бодож байна уу, Аляа?
Аля: Мэдээж шүү дээ! Би Ниногоос асууна аа.
Клое: Миний бодлоор та хоёр хамт явах хэрэгтэй байх. Учир нь Адриен надтай хамт явах юм, талх нарийн боовны охинтой биш.
Маринет: Одоо боль, Клое. Томчууд ярьж байна. Чи харин очоод үсээ янзалсан нь дээр биш үү? Хулганын үүр шиг л харагдаж байна.
Маринет: Тики, би хийх гэж байна. Би Адриенээс үдэшлэгт хамт явахыг асуух гэж байна.
Би бүхнийг төлөвлөсөн: өмсөх хувцас, хэлэх үг, өхөөрдөм жижиг зангиа хүртэл.
Тики: Хар эрвээхэй одоо ч хөдөлгөөнтэй байгаа, бид төвлөрөх ёстой.
Маринет: Тайвшир, Тики! Түүний явуулсан бүх дайснуудыг нь бид ялсан. Тэр магадгүй айсандаа нуугдаж байгаа байх.
Тики: Эсвэл шуурганы өмнөх нам гүм байж ч мэднэ. Ммм, харж байна уу?
Хатагтай цох: За муужгай минь. Үүнийг хурдан хийцгээе. Маргааш миний хувьд том өдөр. Тэгэхээр эртхэн унтаж амрах хэрэгтэй.
Хар муур аа? Чи хаана байна?
Өө үгүй ээ! Би цагтаа амжаагүй!
Тэд түүнийг аваад явчихлаа, тэр алга болчихсон… Муужгай минь.
Хар муур: Тэгэхээр чи намайг боддог л юм байна шүү дээ.
Хатагтай цох: Чи надад үнэхээр таалагддаггүй ээ!
Хар муур: Харж л байгаарай.
Хар муур: Намайг дага.
Хатагтай цох:За за тэгэхээр. Чи болзоо бүрээ энд авчирдаг байх нь ээ?
Хар муур: Үнэндээ би хэнийг ч энд авчирч байгаагүй. Ээж маань нас барснаас хойш би өөртөө дахиж хэнтэй ч ойр дотно болохгүй гэж амласан юм.
Хатагтай цох: Аа… Уучлаарай, Хар муур аа.
Хар муур: Уучлал гуйх хэрэггүй. Би одоо гунигладаггүй… чамтай танилцсанаасаа хойш.
Би жаахан зүйл бэлдсэн. Гэхдээ итгэлтэй биш байна, баллачих вий гэж айж байна.
Хатагтай цох: Чи мэдэж байна уу, нэг хүн надад хэлж байсан юм. “Бүтэлгүйтэл бол чиний дайсан биш, харин айдас чинь юм.” гэж.
Хар муур: Тийм шүү. Тэгэхээр, би өөрийгөө эвгүй байдалд оруулахад бэлэн.
Хатагтай цох: Тэгээд чамд үүнийг хийхэд төгөлдөр хуур хэрэгтэй гэж үү?
Хар муур: Бэлэг гэх үү дээ. Чамд зориулсан бэлэг.
Хар муур: /дуулна/ Итгэж чадахгүй нь
Чи надад энэ ертөнцийг нээж өглөө
Анх удаа би жинхэнэ эрх чөлөөг мэдэрч байна.
Энэ бүхэн чиний л ач
Хатагтай цох: /дуулна/ Би ч бас ижилхэн мэдэрч байна
Чи намайг эргэлзээ, өвдөлтөөс чөлөөлдөг
Зам минь чинийхтэй дахин огтлолцоход
Би юу хийхээ мэддэг.
Хар муур: /дуулна/ Гарыг минь атга
Хатагтай цох ба Хар муур: дуулна/ Хамтдаа зогсъё
Ертөнцийг хамтдаа туулъя
Ямар ч зүйл биднийг дийлэхгүй
Өдөр ч бай шөнө ч бай
Чи бас би
Бидний дундуур юу ч орж чадахгүйг
Дэлхий ертөнцөд харуулъя
Хатагтай цох: /дуулна/ Чиний ачаар би өөрийгөө
Эрх чөлөөтэй гэдгээ итгэлтэйгээр мэдэрч байна.
Дарамтад ороход
Одоо би ганцаараа биш гэдгээ мэдэж байна.
Зүрх, оюун нийлэхэд
Чи минь хажууд байхад би илүү хүчтэй.
Хар муур: /дуулна/ Би бүх зовлонгоо хуваалцаж чадна
Чи миний гүн шархыг ил болголоо.
Чи намайг бэлэн биш байхад олж авсан
Одоо хувь тавилан минь чинийхтэй холбоотой боллоо.
Зүрх, оюун нийлэхэд
Чи минь хажууд байхад би илүү хүчтэй.
Хар муур: Чи энэ өмссөн багтайгаа өдөр бүр дэлхийг аварч байна. Гэвч багын ард байгаа охин миний зүрхийг аварсан юм шүү.
Хатагтай цох: /дуулна/ Энэ яг ямар мэдрэмж вэ?
Би түүнд дурлаж болохгүй.
Нүдээрээ л намайг хөдөлгөж байна
Гэхдээ би түүнд дурлаж болохгүй.
Хар муур: /дуулна/ Тэр харцыг би таньж байна.
Чиний нүд чинь бүжиглэж байна.
Энэ надад бас байдаг
Нуугдаж ирсэн тэр л харц.
Хатагтай цох: /дуулна/ Намайг уучлаарай
Миний зүрх аль хэдийн
Өөр хүнийх болсон.
Тиймээс бид цааш үргэлжлүүлж болохгүй.
Хар муур: /дуулна/ Хүлээ, битгий яваач.
Цаг хугацаа өг, хайрыг хамтдаа бүтээе.
Бид гайхамшигтай хос байж чадна гэдгийг би мэднэ.
Би чамд дурлаж байна.
Хатагтай цох: Уучлаарай.
Хар муур: Яагаад тэр надад дурлана гэж би бодсон юм бол?
Энэ багийн цаана хоосон зүрх л бий.
Плаг: Өөр юу хоосон байгааг чи мэдэж байна уу? Миний гэдэс. Сонс, хүү минь, би чамд хэлсэн дээ. Туслахдаа битгий дурлаарай гэж.
Габриэль: Адриен. Би чамайг хүлээж байлаа. Чи хаагуур яваад ирэв?
Адриен: Танд ямар хамаатай юм?
Габриэль: Чи өчигдөр орой гэртээ ирээгүй.
Адриен: Гэнэтхэн л одоо та наддаа санаа тавиад эхэлчихсэн үү?
Габриэль: Мэдээж би санаа тавина. Би чиний аав шүү дээ.
Адриен: Миний аав гэнэ ээ? Би аавыгаа аль эрт алдсан!
Габриэль: Адриен! Хүлээ!
Маринет: Тики... Би… Би Адриенд сайн гэдгээ мэдэж байна. Хар муурт биш.
Тики: Зүгээр л зүрхээ дага.
Маринет: Чиний зөв өө. Миний зүрх. Адриен.
Тэнд байна.
Тики: Алив ээ яв.
Маринет: Хөөе, Адриен!
Адриен: Өө, хөөе, Маринет.
Маринет: Би үдэшлэгийн талаар бодож байлаа л даа. Тэгээд… чамайг надтай хамт… явахыг хүсэх болов уу гэж бодсон юм…
Адриен: Уучлаарай, Маринет, гэхдээ… болохгүй ээ. Зүгээр л… өөр нэг хүн байгаа. Уучлаарай.
Клое: Би чамд анхааруулсан шүү дээ. Үлгэр хэзээ ч биелдэггүй юм. Өөр хүн бий, тэр нь яг чиний урд зогсож байна. Бидэнд бүү саад болоод бай.
Маринет:/дуулна/ Би Парисыг гэр минь болно гэж зүүдэлдэг байсан
Гэтэл одоо бүх зүйл үймээнтэй мэт санагдана.
Хүмүүсийн дунд ч би ганцаардсан
Хүлээлт нь намайг агуу амжилт олох ёстой мэт дарамтална.
Бүхнийг мартах нь дээр бололтой
Зүгээр нэг хийсвэр мөрөөдөл байжээ.
Унах л гэж цаасан мөрөөдлүүдийг бүтээсэн юм шиг
Бүгдийг өлгөж орхиод
Хаалгаа хаачихъя
Гараа сунгая
Өөрийнхөөрөө байх хүнээ олмоор байна.
Зүгээр л өөрөөрөө байх нь хангалтгүй юу?
Өөрийгөө эрх чөлөөтэй болгомоор байна.
Зүүд минь намайг урагш хөтөлнө
Гэвч тэд дотроо л үлдэх болов уу?
Би шинэ ертөнцийг хармаар байна.
Гэвч яагаад би дандаа
Зугтаж, нуугддаг юм бол?
Гараа сунгая
Өөрийнхөөрөө байх хүнээ олмоор байна
Зүгээр л өөрөөрөө байх нь хангалтгүй юу?
Өөрийгөө эрх чөлөөтэй болгомоор байна.
Надад энэ хэрэгтэй
Хэлмээр байгаа бүхнээ хэлэхийн тулд
Өөр зам заавал байх ёстой
Би амьдрахыг хүсэж байна, би үлдэхийг хүсэж байна
Зүгээр л өөрөөрөө байх нь хангалтгүй юу?
Зүгээр л өөрөөрөө байх нь хангалтгүй юу?
Габриэль: Эмили, хайрт минь… Хэрэв би чамайгаа буцааж авчирч чадахгүй юм бол, би өөрөө чам дээр очих ёстой. Чи харанхуй зүрх хүсэж байна уу?
Тэгээд тийм зүйлийг хүсэж байгаа юм уу?
Тэгвэл минийхийг ав!
Би чамайг үзэн ядаж байна. Хатагтай цох, Хар муур хоёр.
Эр 2: Би чамд хайртай.
Маринет: Дотогшоо ороорой!
Эмэгтэй хүүхэд: Ээж ээ!
Маринет: Хар муур аа, чи хаана байна аа?
Адриен: Чи сонирхолгүй байвал, тэд улам ихээр чиний араас хөөцөлдөх болно.
Маринет: Зугтаач!
Плаг: За, өрөвдөлтэй жүжиг дууслаа, хүү минь! Явъя! Энэ удаа би тоглоогүй байна.
Адриен: Плагг, Сарвуунуудаа дэлгэ!
Хар муур: Чамд үнэхээр миний тусламж хэрэгтэй харагдаж байна даа.
Хатагтай цох: Ирсэнд баярлалаа.
Хар муур: Найз залуу чинь чамд тусалчих завгүй л яваа юм уу?
Хатагтай цох: Энэ тухай одоо ярьж байх цаг нь биш!
Бид хоёрын хүч хүрэхгүй байна, Хар муур аа. Хэтэрхий хүчтэй юм.
Хар муур: Би үүнтэй тэгвэл ганцаараа тэмцэнэ.
Хатагтай цох: Үгүй! Хар муур, бид… хамтдаа хүчтэй шүү дээ.
Хоук Мот: Муурын зулзага арслангийн аманд орлоо доо.
Хар муур: Катаклизм!
Хатагтай цох: Хар муур аа!
Хоук Мот : Муур үргэлж дөрвөн хөл дээрээ газарддаг эсэхийг одоо харцгаая.
Надя Чамак: Аа! Энэ нурж унах нь байна!
Хатагтай цох: Муужгай!
Хар муур аа, сэрээч дээ!
Хар муур аа, ямар нэг юм хэлээч!
Намайг битгий орхиоч!
Түүнд бүү хүр!
Хоук Мот : Би чиний яс чичирч байгааг мэдэрч байна! Чи зүгээр л айсан жаахан охин, тийм үү?
Тики: Маринет! Дахиад босоод ир! Босоод зогс! Айдаст ялах боломж бүү өг.
Маринет: Тэр хэтэрхий хүчтэй. Надад Хатагтай цох хэрэгтэй. Би түүнгүйгээр хэн ч биш.
Хар муур: Хатагтай цох оо, надад туслаач.
Тики: Хатагтай цох чамаас л бүтдэг. Зүрхэнд чинь хайр айдсаас хүчтэй байгаа цагт чи өөрөө хэн нэгэн болохын тулд чамд ямар ч баг хэрэггүй.
Хар муур: Чи энэ өмссөн багтайгаа өдөр бүр дэлхийг аварч байна. Гэвч багын ард байгаа охин миний зүрхийг аварсан юм шүү.
Хоук Мот : Адриен?
Габриэль: Адриен!
Хар муур / Адриен: Аав аа, та гэж үү? Энэ бүхнийг та хийсэн гэж үү?
Габриэль: Өөрийгөө хараач. Би юу хийчихээ вэ? Миний жаахан хүү.
Хар муур / Адриен: Гэхдээ яагаад?
Габриэль: Би ээжийг чинь буцааж авчрахын тулд бүхнийг оролдсон, хүү минь. Ээжтэй чинь анх уулзсан мөчөөс бид бие биеэ үүрд мэддэг байсан юм шиг л санагдсан. Хоёр хагас нэг болж нэгдсэн юм шиг. Бид бие биедээ бүх зүйл нь байсан. Тэгээд бидэнд хамгийн том бэлэг ирсэн нь чи энэ ертөнцөд мэндэлсэн учраас. Бид нэгэн гэр бүл болсон. Тэр чинь л бидэнд хангалттай байсан. Гэтэл хувь тавилан… өөрөөр шийдсэн. Би үхэх ёстой байсан юм. Чамд ээж чинь надаас илүү хэрэгтэй байсан. Тэр явсны дараа би… би ямар ч аргагүй болсон. Чиний нүдэнд харууслыг харахаас би тэсэж чадаагүй, Адриен. Шидэт эрдэнэсийн тухай сонсоод… Ээжийг чинь буцаахын төлөө би юуг ч хийхэд бэлэн байсан! Түүнийг чамд буцааж өгөхийн тулд. Тэгээд би өөрийгөө алдсан. Одоо л ойлгож байна. Үхлээс илүү хүчтэй цорын ганц зүйл бол… хайр юм байна. Би бүтэлгүйтсэн, хүү минь. Чи намайг уучилж чадах эсэхийг би мэдэхгүй.
Хар муур / Адриен: Та ээжийг минь орхих хэрэгтэй, аав аа.
Надя Чамак: Парисын бүх үймээн самууны ард алдарт Габриэль Агресте өөрөө байсан нь илэрлээ.
Ван Фу: Найдварын гал асаахад зүгээр л нэг оч хэрэгтэй. Зүрхэн доторх хайр айдсыг ялсан л юм чинь одоо гэрэл гэгээг нь цацруул л даа. Чи бол бүтээлийн гайхамшиг шүү дээ, Хатагтай цох.
Хатагтай цох: Би яах ёстойгоо мэдэхгүй байна.
Ван Фу: Санаж яваарай, хүний амийг аварсан хүн дэлхийг авардаг гэдгийг. Чиний зөн совин нэг удаа миний амийг аварч байсан. Тэр нь чи байсан.
Хатагтай цох: Парисын ард иргэд ээ ! Одоо айхаа болих цаг ирлээ! Амар амгалан эргэн ирлээ! Хэрэв дахин харанхуй биднийг бүрхвэл, хайрын хүч та нарыг хамгаална.
Хүмүүс: Хатагтай цох! Хатагтай цох! Хатагтай цох!
Аля: Энэ даашинзыг хараач ээ!
Нино: Тийм ээ, үнэхээр дэгжин байна!
Маринет: Та нар Адриенийг харсан уу?
Нино: Тэр гадаа байсан. Удахгүй орж ирнэ гэсэн.
Клое: Маринет, энэ оройг сайхан өнгөрөөгөөрэй. Гэхдээ ирэх жил би дахин хэрэлдэж эхлэнэ шүү.
Маринет: Чи надад найдаж болно оо.
Клое: Сабрина, явцгаая.
Маринет: Өө… Би та нартай дараа уулзъя.
Нино: Хайр гэж энэ дээ!
Адриен : Чамайгаа маш их санаж байна, Хатагтай цох оо.
Дэлхий амар амгалан боловч миний зүрхэнд дайн байлдаан хэвээрээ л байна.
Маринет: Хар муур аа!
Адриен: Маринет.
Маринет: Эсвэл намайг Хатагтай цох гэж дуудаж болно.
Габриэль: Натали. Миний нууцыг хамгаалах ганц итгэлтэй хүн бол чи. Өнөөдрөөс эхлээд энэ нууц зөвхөн бид хоёрын дунд үлдэнэ.
Back to episodes Go home