Dandadan S2-7

Охин 1: Эзэнтэн буцаж ирлээ.

Охид: Тавтай морил, эзэнтээн!

Аяасэ: Тавтай морил, ийшээ.

Охин 2: Өршөөгөөрэй, тэр үйлчлэгч үнэхээр их зантай байна.

Охин 1: Аяасэ-сан! Илүү эелдэг зөөлөн байх хэрэгтэй!

Аяасэ: За. Ирчихсэн үү, хөгийн новш оо.

Охин 1: Аяасэ-сан! Яаж байна аа! "Тавтай морил" биз дээ?!

Аяасэ: Уучлаарай! Хэл халтирчихлаа.

Охин 2/Охин 3: - Юу захиалах юм?\N- Энэ амттай харагдаж байна. - Болж байна.\N- Тийм биз?

Охин 1: Ямар захиалга өгөх вэ?

Охин 2: Цэвэр алимны шүүс!

Охин 3: За тэгвэл би цай авъя.

Охин 2: Окарүн юм уухгүй гэсэн байх аа?

Кэн: Айн? Авалгүй яадаг юм. Хүсэж байна. Аяасэ-сан сэтгэлээ зориулж...

Охин 2: Чи муу түрүүн юу ч уухгүй гэж донгосоод байсан байж!

Аяасэ: Амттай болоорой... амттай болоорой...

Охин 2/Аяасэ: - Илүү чанга!\N- Амттай болоорой... амттай болоорой... Огтхон ч амттай болохгүй байна, золиг минь!

Охин 2/Аяасэ: - Өшөө сэтгэлээ шингээ, тийм ээ энэ эрчээрээ бай! \N- Амттай болоорой! Амттай болоорой!

Охин 2: Хичээвэл чаддаг л юм байна шдээ. Дараагийн удаа бүх эрч хүчээ гарга!

Аяасэ: Ална--- зөвлөгөө өгсөнд талархлаа.

Охин 1: Тэгвэл өшөө амттай болгохын төлөө цээжнийхээ өмнө зүрхэн поз аваарай. Бүгд хамтдаа хийе! Эхэллээ шүү. Бэлдээд...

Бүгд: Моэ, моэ их буу!

Бичиг: Моэ, моэ их буу

Аяасэ: Новшнууд аа саначихъя.

Охин 3: Дажгүй ажил байгаа биз.

Охин 2: Момо-чаны өхөөрдөм зургийг дарчихлаа!

Аяасэ: Ресторан гээд байгаагүй билүү?!

Охин 2: Үйлчлэгчийн кафе ч бас хөөрхөн шдээ!

Аяасэ: Намайг шоолох гэж ирсэн юм биш үү? Харьцгаа!

Охин 2: Баяртай, сайн ажиллаарай. Хичээгээрэй! Гэрээ засахын төлөө урагшаа!

Аяасэ: Явж үз!

Охин 2/Кэн: - Окарүн, явъя!\N- Түр хүлээж бай!

Охин 2: Яасан?

Кэн: Би үлдэнэ.

Охин 2/Охин 3: Цагийг зугаатай өнгөрүүлээрэй!

Кэн: Ажлаа хийж байхад чинь ирсэнд уучлаарай.

Аяасэ: Ёстой нэг! Дахиж битгий ирээрэй! Даарч байна.

Кэн: Чи хэд хүртэл ажиллах юм?

Аяасэ: Айн? 10 цаг хүртэл.

Кэн: Тэгвэл би ажил чинь тартал хүлээж байя.

Аяасэ: Харьж бай. Хүйтэн байгаа болохоор ханиад хүрчихнэ.

Кэн: Охин хүүхдийг шөнө ганцааранг нь явуулах аюултай.

Аяасэ: Би хүчтэй болохоор зүгээр ээ.

Кэн: Ойлголоо. Тэгвэл харилаа...

Аяасэ: Болгоомжтой яваарай.

Бичиг: 19-р анги: Нэг л эвгүй мэдрэмж төрөөд байна

Аяасэ: Сайн ажиллаа. Олон зүйл дээр төвөг удсанд уучлаарай.

Охин 1: Момо-чан сайн байлаа!

Аяасэ: Үнэхээр үү?

Охин 1: Дараа дахиад найдлаа шүү!

Аяасэ: За! Би ингээд явлаа!

Охин 1: Болгоомжтой хариарай!

Аяасэ: Харих уу даа.

Кэн: Сайн ажиллаа! Цагийн ажил чинь дуучихсан уу?

Аяасэ: Айн? Юу вэ? Харьчхаагүй байсан юм уу!

Кэн: Ийм цагаар эмэгтэй хүүхдийг ганцааранг нь явуулж болохгүй! Хурдан харья. Хүйтэн байна шүү.

Аяасэ: Хүтйэн байгаа болохоор...

Манжиро: Бүх хүчээрээ! Гайхалтай! Огт хөдлөхгүй байна.

Сэйко: Аргагүй л мөн дөө. Хурдан сурч байна шүү. Манжиро халуун ус бэлд.

Манжиро: За.

Сэйко: Жижи ингээд сууж бай, шар буурцгийн сүмс дусаагаад үзье.

Жин: Хүлээ!

Манжиро: Багш аа, арай эртдэх юм биш үү?

Сэйко: Жижи, төсөөл. Бүх биеэсээ халуун уур гарч байна гэж төсөөл. Зүгээр ээ. Өөртөө итгэ. За эхэллээ шүү.

Жин: Ойрхон байлаа!

Манжиро/Жин: - Гайхалтай! Ийм зүйл боломжтой гэж үү?\N- Баларлаа...

Сэйко/Жин: - Гоц авьяастнууд ч гайхалтай юм аа.\N-  хамаг тамир барчихлаа.

Сэйко: Анхаарлаа бүү сулруул. Өрөөн доторх температурын хэмжээнд бол аргалж болж байгаа ч, хүйтэн зүйлд хамаагүй хүрч болохгүй шүү. Гэхдээ дарж болох аргыг мэдсэн нь яамай даа. Ийм байхад хэвийн амьдралдаа буцаад орж чадна.

Аяасэ: Би ирлээ!

Сэйко: Айн? Оройтлоо! Цаг хэд болж байгааг мэдэж байна уу? Цагийн ажил хийсэн юм. Цагийн ажил? Сонсоогүй шүү!

Аяасэ: Ямар хамаатай юм?

Кэн/Аяасэ: Хүйтэн байна.

Аяасэ: Энэ халуун уснаас уулаа шүү.

Айра/Жин: - Ийм орой болтол хамтдаа юу хийж...\N- Момо, сонсооч...

Кэн: Хорон нүд, боль! Надтай тулалд! Болиоч! Хорон нүд ээ!

Аяасэ: Энэ халуун уснаас уулаа шүү. Ойрхон байлаа. Амандаа хийсэн минь болж.

Жин: Момо! Уучлаарай! Би ийм...

Аяасэ: Зүгээр дээ.

Кэн: Аяасэ-сан зүгээр үү? Амьсгалж чадах нь уу?

Аяасэ: Зүгээр ээ, жаахан айсан төдий. Бас бидний супер шударга тоглолтыг харсан уу?

Кэн: Инээх зүйл биш шдээ.

Аяасэ: Үнэхээр даарч байна. Хувцас хүртэл урагдчихаж.

Сэйко/Кэн: - Чиний буруу биш ээ. Зүгээр.\N- Ханиад хүрэх нь. Хурдан хувцас өмс!

Кэн: Хэрвээ минийх зүгээр бол...

Аяасэ: Баярлалаа, Окарүн!

Айра: Уучлаарай.

Аяасэ: Юуг вэ?

Айра: Түрүүн болсон зүйлд...

Аяасэ: Өөр аргагүй байсан биш гэж үү? Тийм үе байж ч болно.

Айра: Уучлаарай. Цаашид маш болгоомжтой байна аа.

Аяасэ: Амаа хамхиад хурдан унт. Хэтэрхий нухацтай юм.

Чикитита: Би ч бас ийм тосгонд амьдармаар байна Давлагаан чимээгээр гулгаж байна' Давлагаа хоорондоо мөргөлдөж'

Чикитита/Эр 1: - Би ч бас ийм тосгонд амьдармаар байна\N- Пээни-сан! Таны найз гэх хүн хүрлээ!

Чикитита: Найз минь уулзахаар ирэх сайхан байна шүү! Өө, Окарүн-сан.

Кэн: Юу? Сам хорхой юу? Яаж ийм харагдаад байгаа юм?

Чикитита: Дэлхийд байхдаа үргэлж ийм төрхтэй байдаг.

Кэн: Хөөх, гайхалтай! Харийнхан энгийн үед хүн төрхтэй болж нийгэмд амьдардаг гэдэг үнэн байжээ! Гэснээс дэлхийд хэр их харийн хүн байгаа вэ?

Чикитита: Мэдэхгүй байна. Окарүн-сан ямар нэг юм хэрэг болоо юу?

Кэн: Айн? Өө уучлаарай! Үнэндээ танаас гуйх зүйл гарсан юм. Намайг шавиа болгооч! Надад хэрхэн цохихыг зааж өгөөч. Гуйж байна!

Чикитита: Үгүй.

Кэн: Яагаад?

Чикитита: Хүч хэрэглэх нь муу зүйл. Тэр ч яахав, эд нарыг зөөлцөөд өгөхгүй биз? Амарч байх цаг байхгүй шүү.

Кэн: Үүнийг дуусахаар шавиа болгох уу?

Чикитита: Үгүй шүү.

Кэн: Яагаад? Бууж өгөхгүй дээ. Би маргааш хэрхэн цохихыг сурах болно! Би ирлээ!

Сэйко: Оройтлоо, дөрвөн нүдэт ээ! Чи ч бас цагийн ажил хийгээ юу?

Кэн: Тийм.

Сэйко: Хурдхан хоолоо ид! Чамайг идтэл аяга, тавгаа угааж чадахгүй нв.

Манжиро: Бид хэдийн хязгаартаа хүрлээ. Энэ удаад Момо-саны сэргэлэн байдлын ачаар амь гарсан ч, дахиад адилхан арга нөлөөлөхгүй. Ер нь хорон сүнстэй хамт амьдрах чинь өөрөө галзуу хэрэг. Хаяашиг дахиад нэг дуудацгаая. Та ёслолыг хийхгүй юм бол, би хийе. Болно биз дээ? Тэдэнтэй холбоо барилаа шүү.

Сэйко: Манжиро. Хатуу юм даа. Том хүн юм чинь хүүхдийн бүх асуудлыг өөрсдөө үүрч, хүссэнээрээ хий гэж хэлмээр байна шдээ.

Манжиро: Бодит байдлыг харуулах нь ч том хүний хариуцлага. Надад ч бас Жижи-саны сайхан сэтгэл таалагдаж байна. Гэхдээ боломжгүй зүйл боломжгүй л байдаг.

Сэйко: Гунигтай юм аа.

Кэн: Өшөө хурдан цохих хэрэгтэй.

Муур: Наадах чинь ямар гээч бүжиг вэ?

Кэн: Бүжиглээгүй байна.

Муур: Дургүй хүрмээр гар шүү.

Кэн: Намайг тайван орхи!

Муур: Хөөе, чи яагаад цохилтын бэлтгэл хийгээд байгаа юм?

Кэн: Хүчтэй болохыг хүсэж байгаа болохоор л тэр!

Муур: Хүчтэй болоод яах гэсэн юм? Алахыг хүссэн хүн байгаа юм уу?

Кэн: Үргэлж уур хүрч байна. Хорон нүдийг юу ч үгүй болтол нь хэмх нүдмээр байна.

Муур: Чи цохиж сурахыг хүсээ юу? Эсвэл хүчтэй болохыг хүсээ юу?

Кэн: Тиймээс л хүчтэй болохын тулд цохиж сурахыг хүсэж байна.

Муур: Үгүй ээ, тийм биш. Цохиж сурлаа гээд хүчтэй болчихгүй. Хүч болон чадвараараа хорон нүд хэд дахин илүү. Нэмээд нэлээн хурдтай шүү. Надтай дүйцэхүйц юм чинь.

Кэн: Юу вэ? Тэгээд би яах юм?

Муур: Чи муу хэний хүчийг зээлж ашиглаж байгаагаа мэдэж байна уу, мулгуу минь? Дахиад нэг асууя. Цохиж сурахыг хүсээ юу? Эсвэл хүчтэй болмоор байгаа юм уу?

Кэн: Хүчтэй болмоор байна.

Муур: Хөгийн амьтан. Дагаад яв. Миний хүчийг ашиглаж байж дорой байгаа чинь таалагдахгүй байна. Тиймээс бэлтгэж өгөхөөс. Үхэх бэлтгэлтэй дагаад яваарай.

Кэн: Ийшээ ирэх байсан юм уу?

Муур: Нэрэлхэлгүй ороод ир.

Кэн: Баларлаа! Олдох юм бол загнуулна!

Муур: Загнуулж байхдаа раамэны талаар бодож бай.

Кэн: Загнуулахгүй байх талаар ярьж байна!

Айра: Такакүра-күн юу хийж байгаа юм?

Кэн: Ширатори-сан? Дагаад ирсэн юм уу?

Муур: Замд тээглэсэн чулуу чинь. Наадхаа орхи.

Кэн: Энэ бүгд нууц шүү!

Айра: Юу хийх гэж байгаагаа хэлээч!

Кэн: Ширатори-сан дагаж явах аюултай шүү!

Айра: Хэлтэл чинь явахгүй ээ!

Муур: Хурдхан харь, шаар минь.

Айра/хувирсан/: Юу гэнэ ээ муу новшийн банш минь? Дахиж надтай ингэж яривал, наад хөвөн нүүрийг чинь бяцалчихна шүү!

Муур: Болж байна, тэнэг ээ! Алаад өгье л дөө!

Кэн: Ойлгосон болохоор! Хоёулаа чимээгүй бай!

Айра: Тийм бол хэл л дээ! Би ч бас хүчтэй болмоор байна!

Кэн: За.

Айра: Түрүүний муухай үгсийг Шулуун үстэй уран нугараач хэлсэн шүү, за? Миний хэлсэн үгс биш шүү!

Кэн: Тийм үү?

Айра: Тийм шүү! Би тийм үгийг хэзээ ч хэлэхгүй!

Муур: Мулгуу.

Айра: Үслэг төрхтэй гахайн нүүрт

Муур: Чи муу "баяртай" болмоор байна уу?

Айра: Юу гэнэ ээ новшийн банш минь. Бяцалчихна шүү!

Кэн: Эд нар бүтэхгүй юм байна!

Айра: Такакүра-күн би айгаад байна.

Кэн: Зүгээр ээ! Бидэнд бас мангасын хүч байгаа.

Муур: Би байна, мулгуу минь.

Айра: Үхмээр байна уу, үслэг бөмбөг өө? Такакүра-күн уучлаарай! Зүгээр үү?

Кэн: Зүгээр ээ, чи харин зүгээр үү?

Айра: Өө, би гэж тэнэг!

Муур: Энэ ноттой тааруулж үсэр.

Кэн: Яагаад?

Муур: Хөөе цаг байхгүй болохоор хурдалж үз. Мулгуу үсэрч байна.

Кэн: Хөөе! Юу хийх гээд байгаа юм?

Муур: Наадах чинь чиний тулааны хэмнэл.

Кэн: Хэмнэл?

Муур: Харин энэ бол хорон нүдний хэмнэл. Ойлгож байна уу? Чинийх энэ. Хорон нүднийх энэ. Түрүүний үсрэлттэй зүйрлэвэл, Чамайг нэг үсрээд газардах хүртэл, хорон нүд 4 өөр үйлдэл хийж чадна.

Кэн: Юу? Танаас хурдан юм уу? Тэгээд л салж чадахгүй...

Муур: Тийм биш! Би арван тэрбум дахин хурдан! Техникийн талаар ярьж байна! Чиний тулааны хэмнэл хэт хэвийн. Үндэс нь бол нэг нот тутамд хэдэн грамм оруулж чадах вэ гэдэг л байна. Хэдэн удаа үйлдлээ сольж чадах эсэх нь тулааны хувьд чухал байгаа юм. Тэр хөгийн эмэгтэй хүртэл нэг нотонд 4 өөр үйлдэл хийж чаддаг. Хорон нүд ч 4 өөр үйлдэл. Хараалын байшин дахь дайралтыг нь оруулбал 10 үйлдэл. Харин чинийх 2 үйлдэл. Би биш шүү.

Айра: Чанга юм! Найрал хөгжим үү?

Кэн: Хаанаас гараад байгаа чимээ вэ?

Муур: Тэд ирчихлээ.

Кэн: Ирсэн? Хэн бэ? Хэтэрхий чимээтэй болохоор сонсогдохгүй байна...

Найрал хөгжимчин: Заваан чимээ сонсогдлоо. Хэн ийм чимээ гаргаад байна? Хэн юм бэ?

Аяасэ: Дахиж хэзээ ч хийхгүй.

Охин 2/Аяасэ: - Хийгээч.\N- Үгүй ээ.

Охин 3: Тийм ээ, халагдсан ч хамаагүй юм уу?

Аяасэ/Охин 2: - Новш гэж.\N- Тийм ээ!

Охин 2: Дараагийн ангид: "Хичээгээрэй Окарүн!" Тэгээд...

Аяасэ/Охин 2: - Новш гэж.\N- Хийгээч.

Аяасэ: Моэ моэ их буу!

Кэн/Аяасэ: - Аяасэ-сан.\N- Новш гэж!

Back to episodes Go home