Аяасэ: Чи муу!
Жин: Үнэхээр уучлаарай.
Айра: Хэдэн удаа ингэж байж санаа чинь амрах гэсэн юм? Гараа угаахдаа хүртэл халуун ус ашиглаж бай гэж тэгж их хэлж байхад.
Сэйко: Тэгтлээ хатуурхах хэрэггүй ээ. Түүнд ч хэцүү байгаа.
Аяасэ: Окарүн, зүгээр үү?
Кэн: Тийм ээ, яаж ийгээд.
Жин: Окарүн, үнэхээр уучлаарай!
Кэн: Санаа зовох хэрэггүй дээ. Хорон нүд өмнөхөөсөө илүү хүчтэй болчхож.
Аяасэ: Хөөе эмээ, арай л аюултай биш үү? Жижи бүх зүйлсээс болгоомжлох боломжгүй!
Сэйко: Тийм шүү, маргааш гэхэд байшин минь байхгүй болчхож ч магадгүй.
Аяасэ: "Магадгүй" биш шүү!
Хаяаши гишүүн 1: Саад боллоо шүү!
Сэйко: Садаа болох гэж байгаа бол харь.
Хаяаши бүгд: Мэдлээ.
Аяасэ: Хаяаши хэзээ ирэх юм?
Сэйко: Хэн мэдлээ?
Аяасэ: Ямартай ч байрлалаа ч болов шийдэх үү? Огт байрлалаа олоогүй байгаа. Тэр дундаа Айра.
Айра: Айн? Би удирдагч шүү! Чи л надтай тааруул!
Аяасэ: Тэнэгтэй хөдөлгөөнөө тааруулах гэвэл сүйрдэг юм байгаа биз дээ!
Айра: Юу гэнэ ээ? Муу гахай!
Аяасэ/Айра: - Царай муут, царай муут, царай муут! - Гахай, гахай, гахай!
Хаяаши гишүүн 1: Өршөөгөөрэй. Аяасэ Сэйко хатагтайн гэр мөн биз дээ?
Сэйко: Тийм бол юу гэж?
Хаяаши гишүүн 1: Аан тийм байж.
Хаяаши гишүүн 2: Бид...
Хаяаши гишүүн 3: ...хүсэлтийн тань дагуу ирлээ.
Бичиг: Патарсон, Ёошикичи, Тоширо, Хидэжи
Хаяаши бүгд: Хаяаши байна. Хаяаши байна!
Бичиг: 18-р анги: Бид нэг гэр бүл болов
Сэйко: Тийм юм бол түрүүлээд хэлээч.
Хаяаши гишүүн 1: Ямартай ч бидний нүүр царай гэж байдаг болохоор л, өршөөгөөрэй.
Аяасэ: Баларлаа. Бодсоноос өөр байгаа ч нэг л сэтгэл хөдөлчихлөө!
Жин: Догь юм!
Айра: Худлаа байлгүй дээ.
Аяасэ: Тэд сүнс зайлуулагч юм уу?
Сэйко: Үгүй ээ, сүнс ч мэдэрч чадахгүй.
Аяасэ/Хаяаши: - Гэхдээ тэдний тоглолт жинхэнэ. - Шалгалт, шалгалт. Микрофон шалгаж байна.
Сэйко: Сүнсний ертөнцөд ч дуугаа хүргэдэг хүч бий. Бас сүнс мэдэрч чадахгүй байх нь... ёслолын үеэр хорон сүнсэнд татагдахгүй байлгана.
Хаяаши гишүүн 1: Залуусаа! Эрч хүчтэйгээ харуулцгаа!
Айра/Кэн/Аяасэ: Тийм ээ!
Хаяаши гишүүн 1: Өшөө эрч хүчтэй орилоод өг! Алив ээ!
Айра/Кэн/Аяасэ: Тийм ээ!
Хаяаши гишүүн 1: Бүгдийг нь шавхаад аль!
Айра/Кэн/Аяасэ: Тийм ээ!
Хаяаши гишүүн 1: Бэлэн биз дээ?!
Айра/Кэн/Аяасэ: Тийм ээ!
Хаяаши гишүүн 1: Сүнс зайлуулах цаг! Сүнс зайлуулах цаг!
Хаяаши сүнс зайлуулах дуу: Зэвэрсэн, харанхуй ертөнцийн өлсгөлөн араатнууд тэнүүчилж байна Намайг хүлээн авах хар газар нутаг Хөлдүү тэнгэрт ч цуурайтах бүүвэйн дуу Зовлон шаналлын сорвиноос хангинах гашуудлын дуулал Цуурайтах дуун дунд нурж эхэлж байна Галзуурсан сүнснээс салж эхэлж байна СҮНСНИЙ АН, Цусан тахилаас болж тэнүүчлэх болсон сүнс СҮНСНИЙ АН, энэ олон шөнийн дараа унтаж зүрхлэв ээ
Хаяаши гишүүн 1: Ард! Харж байна уу? Хэнийг ч ардаа орхихгүй ээ! Урагшаа! Өшөө үзүүлээд өг!
Жин: Боль!
Хаяаши сүнс зайлуулах дуу: Хоосон тал газар агаарыг цуурайттал унасан сахиусан тэнгэр уйлж байна
Сэйко: Момо! Жижиг сайн барьж бай!
Хаяаши сүнс зайлуулах дуу: Эрчилсэн далавч, бутрахад амархан үнэнч хайрын хүсэл тэмүүлэл
Сэйко: Хүчээ ашиглаад хөдөлгөхгүй барьж байгаарай!
Аяасэ: Мэдлээ!
Хаяаши сүнс зайлуулах дуу: Харанхуй руу татагдах мартагдсан мэдрэмж Зогсоох боломжгүй, чиний атаархал
Жин: Битгий арилгаач!
Аяасэ: Энэ чинь...
Жин: Хорон нүдийг битгий алаач!
Хаяаши гишүүн 1: Хөөе! Эрч хүчээ харуулаад өг!
Жин: Хамт тоглоно гэж амласан юм! Тэр хэн нэгэнтэй тоглохыг л хүссэн юм! Үргэлж хоригдож байсан ч, хэзээ нэг өдөр хэн нэгэнтэй тоглохыг мөрөөдөж. бүжгийн бэлтгэл хийсээр байсан. Гэтэл арай гэж гарч ирж байхад нь дахиад алах гээ юу? Тэр чинь хэтэрхий гунигтай байна! Би маш их хичээж ус ашиглахгүй байхаар хичээе! Тиймээс гуйя! Хорон нүдийг битгий алаач!
Хаяаши сүнс зайлуулах дуу: СҮНСНИЙ АН Тэнгэрийг ч галдах дүрэлзэж буй гал СҮНСНИЙ АН, ЭЦСЭЭ ХҮРТЭЛ УДИРДЛАГАА АЛДАХ НЭГЭН
Жин: Гуйж байна! Гуйж байна!
Хаяаши сүнс зайлуулах дуу: СҮНСНИЙ АН!
Хаяаши гишүүн 1: Нөгөө...
Сэйко: Болилоо. Сүнс зайлуулах ёслол хийхгүй. Хорон сүнсийг өөрсдийн гэр бүл болгоно.
Айра: Айн? Юу? Юу гэж хэлсэн бэ?
Сэйко: Энэ хүртэл ирсэн байхад уучлаарай. Одоо явж болно.
Хаяаши гишүүн 1: Аан, тийм үү? Ойлголоо.
Аяасэ: Эмээ итгэлтэй байна уу?
Сэйко: Жижи тэгж хэлж байна. Өөр сонголтгүй шдээ. Би Жижигийн ийм сэтгэлд нь дуртай.
Айра: Тэгвэл юу гэж? Бид үргэлж түүнийг асрах хэрэгтэй юм уу? Огтхон ч хүсэхгүй байна! Өөрсдийн нандин цагаа түүний хувиа хичээсэн зангаас болж үрмээргүй байна!
Кэн: Тийм бол би хорон нүдийг дарж чадахаар болъё. Би хүчтэй болж, хорон нүдийг амархан дарж чаддаг болбол, Тэр хувирсан ч асуудалгүй биз дээ?
Айра: Тийм зүйлийг чи заавал хийх шаардлагатай гэж үү? Олигтой унтаж ч чадахгүй шдээ! Амь насанд чинь ч халтай.
Кэн: Найз минь байгаа юм.
Аяасэ: Тэгвэл би ч бас хүчирхэг болъё. Хоёр байвал илүү амар биз дээ?
Айра: Түр хүлээ! Би ч бас хүчтэй болно! Чамайг хийсгэхийн төлөө!
Аяасэ: Чаддаг юм бол оролдоод үз, царай муут аа!
Жин: Окарүн, надад тэврүүлээч. Окарүн!
Сэйко: Залуусаа!
Жин/Сэйко: - Окарүн! - Халуун ус!
Хаяаши бүгд: Саад болчихлоо!
Хаяа бүгд: Дахиад ямар нэг зүйл болбол холбогдоорой!
Бичиг: Тоширо
Сэйко: За, сайн ажиллаа.
Аяасэ: Нээх удахгүй дуудаж магадгүй. Эмээ, байшин хүйтэн байна.
Сэйко: Ямартай ч их дэлгүүрээс цаасан хайрцаг олоод ир. Өвдөглөөд цэх суу. Хэвлийн доод булчингаа чангал. Толгойн орой болон хурууныхаа үзүүрээс лазер цацраг гарч байна гэж төсөөл. Түлхэгдэж байсан ч унаж болохгүй. Газарт үндэслэсэн мэт суу.
Жин: За.
Аяасэ: Жижи, ингэж сууна. Араас түлхээд үз. Бүх хүчээрээ түлхсэн ч болно.
Жин: Айн? Үнэхээр үү? Хөөх, унахгүй байна! Үнэхээр үү? Гайхалтай!
Сэйко: Урьд их дургүй хийдэг байсан байж сайн сурчихсан байх шив.
Аяасэ: Хэрэг болно гэж бодоогүй юм чинь.
Жин: Бага ангид байхад сонин байрлал авдаг байсан нь энэ юм уу?
Аяасэ: Ийм байдалтай байхдаа онцгой хүчээ ашиглаж чадна.
Сэйко: Энэ бол Ки гарч байгаа байдал. Ийм байдалд дасвал сүнсний энерги ашиглаж чаддаг болно. Чиний сүнсний энерги маш их. Ийм сүнсний энергитэй байхад хорон нүдийг өөрөө дарж чадах байх.
Кэн: Алив.
Жин: Өө, цочлоо шүү.
Кэн: Жижи-сан халуун усаар гараа угаагаарай.
Жин: За.
Кэн: Дулаацаад ирлээ.
Жин: Баярлалаа. Баярлалаа, Окарүн.
Кэн: Зүгээр дээ.
Жин: Тэнд цаасан хайрцаг нь салчхаж.
Кэн: Чи битгий ойртоорой. Шүүдрийн дусал үлдсэн байх магадлалтай.
Жин: Надаас болж ийм зүйл болсонд уучлаарай.
Кэн: Уучлалт гуйх хэрэггүй ээ. Бид адилхан. Намайг турбо эмээ хараах үед Аяасэ-санд төвөг удаж байсан. Гэхдээ чин сэтгэлээсээ надад санаа тавьж байсан. Тэр үеийн амьжиргааны зардал, хувцасны мөнгийг нь өгье гэж бодоод, сонины хүргэлт хийгээд мөнгө авч очиж байсан юм. Гэтэл...
Сэйко: Надад буцааж өгөөд яах гэсэн юм мулгуу минь? Чамайг асарсны ачийг хариулах гэж байгаа бол, Тэрийгээ өөр асуудалд орсон хүнд тусалж өнгөрөө. Тэрийг л бие биедээ тусалж амьдрах гэдэг юм.
Жин: Эгч, догь юм аа!
Кэн: Би ч бас тийм үгс хэлмээр байна гэж бодсон. Миний хувьд бол догь царайлж байгаа төдий. Гэхдээ жаахан ч болов догь болмоор байгаа болохоор дуурайж байгаа юм.
Айра: Хямралын менежмент гэж огт байхгүй юм аа.
Бүгд: Сайхан хооллоорой.
Айра: Такакүра-күн нэмэх үү? Шөл ч байгаа шүү. Их идээрэй.
Кэн: За.
Сэйко: Жижи хөвлийн булчиндаа хүчээ төвлөрүүлж, цэх суу. Кигээ үргэлж гаргаж бай.
Жин: Мэдлээ.
Аяасэ: Нэмүүлье.
Айра: Өөрөө хийгээч.
Аяасэ: Чи муу, Окарүнд хийж өгч байгаа байж.
Айра: Мэдээж шд.
Аяасэ: Юу гэнэ ээ муу царай муут аа? Үзмээр байна уу?
Айра/Аяасэ: - Гахай, гахай, гахай, гахай! - Царай муут, царай муут, царай муут, царай муут!
Жин: Сайн яваарай!
Айра/Жин: Такакүра-күн ямар нэг юм мартаагүй биз? - Хөөе! сайн яваарай!
Айра/Кэн: - Өнөөдрийнхөө бэлтгэлийг хангасан уу? - Тийм.
Жин/Аяасэ: - Айн? Сайн яваарай. - Гэдэс өвдөж байна. - Бүгд хичээгээрэй! - Байшин хүйтэн болохоор даарчхаж.
Айра: Чи гэдсээ гаргачхаад унтаж байсан.
Жин: Урам зориг! Эр зориг! Эрч хүч! Чин сэтгэл! Юу билээ? Эрч хүч! Чин сэтгэл
Аяасэ: Тийм бол хөнжил нөмрүүл л дээ!
Айра: Такакүра-күн сонсооч, Аяасэ Момо үнэхээр муухай унтах зуршилтай!
Жин: Урам зориг! Эр зориг! Эрч хүч! Чин сэтгэл! Юу билээ? Эрч хүч! Чин сэтгэл
Аяасэ: Хөөе болиоч!
Айра: Хүний тоник дураараа хэрэглэдэг.
Аяасэ: Чи зүгээр гэж хэлсэн биз дээ!
Аяасэ/Айра: - Айра шүдээ аймшигтай хавирч унтдаг! - Хөөе, новш оо! Худлаа хуцахаа боль!
Жин: Бүгд биеэ бодоорой!
Аяасэ: Би шийдлээ! Цагийн ажил хийнэ!
Охин 1: Гэнэт яагаа вэ?
Аяасэ: Байшингаа засах болно!
Охин 2: Баларсан юм!
Охин 1/Аяасэ: - Ухаалаг утас авахгүй юм уу? - Тийм зүйл хэрэггүй ээ.
Аяасэ: Би одоо халууныг хүсэж байна.
Охин 1: Танай гэр тийм хүйтэн билүү?
Аяасэ: Бараг хөлдөх шахам!
Охин 2: Ририна цагийн ажилд нь туслах хүн хайж байгаа гээгүй билүү?
Охин 1: Өө, хэлж байсан. Ресторан билүү?
Аяасэ: Нээрэн үү? Хийнэ гээд хэлчхээрэй!
Охин 1: Гэхдээ чи цагийн ажил удаан хийж чаддаггүй шдээ. Үргэлж даргатайгаа муудалцдаг.
Аяасэ: Би шударга бус зүйлийг тэвчдэггүй.
Охин 2: Догь гэдэг нь.
Охин 1: Нээх удахгүй больчихвол зуучилж өгсөн надад ч хэцүү.
Аяасэ: Зүгээр! Би том болсон! Тийм ч амархан бууж өгөхгүй!
Охин 1: Сонссон уу, Мүко?
Охин 2: Сонслоо, Ми.
Охин 1: Окарүн! Момо өнөөдөр цагийн ажилтай болохоор түрүүлээд харьж бай гэсэн.
Кэн: За, ойлголоо.
Охин 1/Охин 2: - Тиймээс... - Тиймээс!
Охин 1: Бидэнтэй болзчих!
Кэн: Юу? Татгалзаж байна!
Охин 1: Хамт яв, новш оо!
Охин 2: Эсэргүүцэхээ боль!
Кэн: Түр хүлээ! Би болзохгүй ээ!
Охин 1: Хамт цай уух л төдий шдээ!
Кэн: Тэрийг чинь л болзоо гэдэг биз дээ?
Охин 1: Тэгвэл Момо, Жижи хоёр хамт цай уувал болзоо юу?
Кэн: Тийм биш.
Охин 1: Тэгвэл ямар ялгаатайг хэлээд аль, хөөе!
Кэн: Үгүй ээ!
Бичиг: Камигоэ худалдааны гудамж
Кэн: Хүсэхгүй байна!
Охин 1: Окарүн ийшээ!
Кэн: Би нэг ч дусал цай уухгүй!
Охин 1: Цангана даа.
Кэн: Цангахгүй!
Охин 1: Баттай биз? Ороод юу ч уухгүй шүү!
Кэн: Уухгүй!
Охин 3: Тавтай морил, эзэнтээн! Хэдэн хүн бэ?
Охин 1/Охин 2: Гурав!
Охин 1: Хөөе, тэр үйлчлэгч нь ажлаа хийгээч.
Аяасэ: Хүлээ, Окарүн?
Кэн: Аяасэ-сан!
Охин 1/Охин 2: Алив ээ.
Охин 3: Тавтай морил, эзэнтээн!
Муур: Идэх юм хангалтгүй байна! Өшөө хоол өгөөд аль!
Сэйко: Юмс үнэд орчхоод байна, мулгуу минь!
Муур: Хоол өгдөггүй гэрээс чинь явлаа шүү, хөөш!
Сэйко: Яваач тэгээд!
Муур: Тийм үү? Хэзээ ч энэ новшийн гэрт чинь буцаж ирэхгүй дээ! Дараагийн ангид, "Нэг л эвгүй мэдрэмж төрөөд байна"
Бичиг: 19-р анги нэг л эвгүй мэдрэмж төрөөд байна
Back to episodes Go home