Сэйко: Дайн тулаанд бидний төлөө зүтгэсэн ухаалаг нэгэн, гашуудал хэмээн үлдсэн нэгэн Сүнснийхээ хүсэл тэмүүллийг эрхэмлэж ирсэн хайрт хүү минь бүү шантраарай. Баяртай хайрт найз минь Амар амгалан нойрсож салхинд хийсэх лааны гэрэл мэт хөрсөндөө буцаж солонго болон нойрс доо
Жин /хорон/: Нэмэргүй ээ.
Сэйко: Дайн тулаанд бидний төлөө зүтгэсэн ухаалаг нэгэн, гашуудал хэмээн үлдсэн нэгэн Сүнснийхээ хүсэл тэмүүллийг эрхэмлэж ирсэн хайрт хүү минь бүү шантраарай. Баяртай хайрт найз минь Амар амгалан нойрсож салхинд хийсэх лааны гэрэл мэт хөрсөндөө буцаж солонго болон нойрс доо
Жин /хорон/: Нэмэргүй!
Бүгд: Сайхан хооллоорой!
Бичиг: (17-р анги: Бид бүгд хамт байж чадна!)
Айра: Амттай юм! Ер нь яагаад энэ удаад намайг дуудаагүй юм? Удирдагч чинь би биз дээ?!
Аяасэ: Яагаад чи энд байгаа юм? Ажиллаагүй байж идэхээ боль!
Сэйко/Аяасэ: - Роккэн хэсэгт юу болж байна? - Ажил хийхгүй бол ам тостохгүй гэж мэдэх үү?!
Манжиро/Айра: - Ойрд холбоо бариагүй болохоор сайн мэдэхгүй юм. - Юу гэнэ ээ?
Чикитита /хүү/: Сүү амттай байна.
Чикитита: Ашгүй дээ.
Таро: Би ч бас идэж болох уу?
Айра: Бас яагаад чи буцаад ирээ вэ? Дахиж дэлхийд ирэх хэрэггүй гэж хэлсэн байх аа!
Чикитита: Үхэр өгсөнд чинь баярласан ч. Сүү гарахгүй болсон тул буцаж ирэхээс өөр арга байсангүй. Бас бидний гараг Пафноферис гэх уушгинд шууд хүчилтөрөгч хүргэдэг усаар хүрээлэгдсэн байдаг.
Кэн: Юу? Тиймээс үхэр саахад хэцүү.
Аяасэ: Айн? Юу гэсэн үг вэ? Уушгиараа амьсгалдаг байж усанд амьдардаг юм уу?
Чикитита: Гэхдээ Чикитита сүү уухгүй бол амьд байж чадахгүй. Тиймээс бид дэлхийд амьдрахаар болсон.
Кэн: Шууд уушгинд хүчилтөрөгч хүргэдэг ээ? Перфоркарбонд суурилсан гараг гэсэн үг үү?
Чикитита /хүү/: Энд байж болохгүй юм уу?
Айра: Тийм биш ээ. Хүссэнээрээ энд байж болно.
Сэйко: Тэндэх болохгүй. Газар нутаг нь хэтэрхий хуучирсан.
Манжиро: Тийм бол шууд Хаяаши ёслолыг бэлдэж чадахгүй.
Сэйко: Өөр арга алга шив. Жижи өрөвдөлтэй ч, хэсэгтээ тэр хэвээр нь байлгахаас.
Манжиро: Ер нь Хаяаши ёслол хийлээ гээд, бүрэн зайлуулж чадах болов уу? Хорон нүд ганцаараа бол болох байх л даа. Гэхдээ Жижи-саны сүнсний хүч хэтэрхий хүчтэй болохоор салгаж чадахгүй л байх. Чадлаа ч Жижи-санд ямар нэг сөрөг нөлөө үлдэх байх.
Жин: Халуун юм!
Сэйко: Чи юу хийгээд байгаа юм?
Сэйко/Аяасэ: - Идэх юмаар тоглохоо боль! - Таро.
Жин: Халуун! Түр хүлээ! Тас харанхуй байна! Бүгд хаачаа вэ? Эндэх хаанах вэ?
Аяасэ: Яасан бэ Таро, наргиад байгаа юм уу?
Таро: Би биш ээ!
Жин: Момо юу? Наана байгаа юм уу?
Аяасэ: Жижи? Жижи, буцаад ирээ юу?
Жин: Момо?
Сэйко: Хүлээ! Хорон сүнс хүний хоолойг дуурайж хуурах гэж оролддог. Одоохондоо хоригийг нь тайлж болохгүй. Таро, нүүрээ нээ. Удаанаар.
Аяасэ: Хэн нь юм бэ? Хачин царай гаргачихсан болохоор ялгахгүй байна.
Кэн: Жижи-сан?
Жин: Момо! Окарүн! Зүгээр үү? Ашгүй дээ!\NҮнэхээр их санаа зовж байлаа! Эгч ч байна, ашгүй дээ!\NҮзэсгэлэнтэй хэвээрээ байна шүү!
Сэйко: Харваас жинхэнэ нь бололтой.
Аяасэ: Эмээ, энэ юу болоод байна аа?
Сэйко: Момо, хүйтэн ус олоод ир.
Жин /Хорон/: Новшнууд аа. Бүгдийг чинь ална даа!
Жин: Халуун юм!\NХүлээ, яаж байна аа?
Сэйко: Ойлгомжтой. Энэ ч төвөгтэй болчихлоо шүү.
Аяасэ: Тэгэхээр юу вэ?
Жин: Япа паа, япа паа, хоёр оноо авлаа. Хамгийн хөөрхөн дурладаг амьтан мөрөг загас.
Аяасэ/Жин: - Хүйтэн ус цацвал хорон нүд - Япа паа, япа паа, хоёр оноо авлаа. - Халуун ус цацвал Жижи болно - Зүрхэнд чинь хүртэл тэвэрмээр байна.
Жин: Япа паа, япа паа, хоёр оноо авлаа.
Таро: Ёооё! Түр хүлээ!\NБи өвдөлт мэдэрнэ шдээ! Ер нь хэр удаан миний биеийг зээлэх гэсэн юм бэ? Энэ хэвээрээ Ханатай нялуурч чадахгүй нь!
Жин: Уучлаарай!
Сэйко: Ханатай хэсэг хугацаанд уулзуулахгүй ээ.
Таро: Хөөе, Сэйко-сан! Яагаад вэ?
Сэйко: Тэгээд ч манай хөл хорио 10 цагаас эхэлдэг. Шөнө дөлөөр Ханаг хачин залуутай уулзуулж чадахгүй.
Таро: Арван цаг чинь хэтэрхий эрт байна!
Сэйко: Тэрнээс илүү Жижи, уучлаарай. Момо бас дөрвөн нүдэт ч гэсэн. Хорон нүд орооцолдсоныг мэдсэн бол зөвхөн та нарыг явуулахгүй байсан юм. Миний хариуцлага. Уучлаарай.
Аяасэ: Хөөе болиоч. Тан шиг биш байна.
Жин: Би тусламж гуйсан болохоор уучлалт гуйх хэрэггүй ээ.
Муур: Ёстой нэг, гэнэн амьтад юм аа. Өөрсдийгөө хорон нүдийг дарж чадна гэж бодоо юу? Хорон нүд анхнаасаа уулын савдаг байсан юм. Уулын савдаг гэхээр бурхантай тэнцэх нэгэн гэсэн үг. Энгийн хүнд шүглэх юм бол, галзуурч, эс нь дэлбэрч үхнэ. Тиймээс сүнсний хүч өндөртэй хүмүүсийг л онилдог. Тэр тал дээрээ энэ шилдэг сав л даа. Хорон нүд дөнгөж төрсөн нялх хүүхдээс өөрцгүй байгаа. Энэ удаад азаар аюулаас зугтаж чадсан ч, тэр улам л хүчирхэг болно. Хэзээ нэг өдөр дарж чадахааргүй болно шүү.
Сэйко: Ямартай ч Жижи хэн нэгний нүдэнд өртөх газар заавал бай. Манжирогоор ажиглуулах болно. Ёслол хийж чадах болох хүртэл Камигоэ хотоос гарах хэрэггүй. Хаалтын хүчээ дээд хэмжээнд нь ашиглаж чадахгүй болчихно. Бас Тарогийн хаалт ч удаан тэсэхгүй. Хорон нүд шиг хорон сүнс хаалтын эсрэг дархлаатай болчихдог. Сүүлд нь үүнийг л ашиглах шаардлагатай болно. Хүн бүр халуун устай усны сав авч явж бай. Хэзээд цацаж болохоор. Жижи ч бас дээд зэргээр болгоомжтой бай. Гараа угаахдаа, ус уухдаа, бороотой өдөр. Бага зэрэг л хүйтэн усанд хүрвэл хувирчихна шүү.
Жин /хорон/: Хүн төрөлхтнийг хүйс тэмтэрнэ.
Аяасэ: Тэрийг дахиж хармааргүй байна шүү.
Кэн: Тийм шүү. Сүнс зайлуулах ёслол хүртэл хичээцгээе.
Аяасэ: Харийн сам хорхой хаана амьдрах вм?
Чикитита: Ойрхон фермд амьдарч ажиллах болсон. Сэйко-саны ач байгаа юм.
Аяасэ: Туслахаар ирсэнд баярлалаа.
Чикитита: Ямар нэг юм болбол дахиад дуудаарай.
Кэн: Харийн сам хорхой гуай? Тэр нисдэг таваг яаж нисдэг юм бэ? Татах хүч нөлөөлөхгүй байх арга хэмжээ авсан юм уу?
Чикитита: Тэр ... байгаа юм.
Аяасэ: Нээрэн Сам хорхой, чамайг хэн гэдэг юм?
Чикитита: Дэлхийн хэлээр бол... Пэни Вэни гэдэг.
Чикитита/хүү/: Баяртай!
Чикитита: Баяртай, Сам хорхой!
Кэн: Сам хорхой-сан дараа намайг суулгаарай!
Айра: Чики-чан дараа уулзъя! Сам хорхой харьж үз!
Аяасэ: Нисдэг тавгаар харих юм уу?
Кэн: Үнэхээр ойрхон байх юм.
Аяасэ: Жижигийн эцэг эх хэвтэж байгаа эмнэлэг хүртэл хэр хол бэ?
Сэйко: Ийшээ шилжүүлсэн болохоор 10 минут л болох байх.
Жин: Таро, хувцсаа буруу харуулаад өмсчихөж.
Таро: Амаа тат! Надад нүцгэн байх нь таалагддаг.
Сэйко: Усны саваа авсан уу?
Аяасэ: Авсан!
Сэйко: Халуун ус?
Аяасэ: Хийчихсэн! Окарүн.
Кэн: Бэлэн!
Аяасэ: За!
Кэн: Уучлаарай.
Аяасэ: Зүгээр дээ. Хэт их санаа зовох юм.
Кэн: За.
Аяасэ: За, энд гараа тавьчих.
Кэн: За. Аяасэ-сан түрүүнээс хойш юу хийгээд байгаа юм?
Аяасэ: Юу? Юу ч хийгээгүй байна.
Кэн: Гар чинь хүрээд... ямар тоглоом болох, дүрмийг нь мэдэхгүй болохоор...
Аяасэ: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.
Жин: Хөөе, Момо! Таро огт хүний хэлснийг сонсохгүй байна. Ямар нэг үг хэлээч!
Таро: Амаа тат!
Жин: Би биеэ хөдөлгөж чадахгүй болохоор чи над шиг хөдөл л дөө!
Таро: Ядаргаатай юм аа.
Жин: Эхэлье! Бэлдээд... Шал өөр байна!
Таро: Мэдэхгүй тэнэг ээ! Миний бие болохоор би хүссэнээрээ хөдөлнө
Аяасэ: Гэснээс Жижигийн эцэг эхэд эргэлтийн бэлэг авч очихгүй юм уу?
Сэйко: Баларлаа! Ойрхон дэлгүүр байдаг билүү?
Бичиг: Энд бүх зүйл бий: Супермаркет
Манжиро: Эмнэлгийн ойролцоо байгаа.
Сэйко: Аврагдлаа шүү!
Аяасэ: Тэнхээ орсон байгаасай.
Жин: Үргэлж тамир тэнхээ ихтэй чийртэй хүмүүс болохоор, өвдөж байх нь тохирно.
Аяасэ: Арай л цэвдэг биш үү? Хүчтэй царайлаад байгаа юм уу?
Жин: Мэдээж үгүй шүү дээ. Тэгээд ч санаа зовохгүй байна!
Аяасэ: Сайн харагдаж байна шдээ.
Кэн: Тийм!
Аяасэ: Ер нь зүгээр зогсохоор яах болж байна? Таро, биеэ хөдөлгөөч!
Таро: Тэгж хэллээ гээд, зөвхөн биеэ хөдөлгөх хэцүү байна!
Аяасэ: Өөр тийш харахаа боль! Өө, хийчихлээ!
Кэн: Эвгүй юм аа.
Таро: Миний биеийг буцааж өг.
Мэдээ: ...Амь үрэгдсэн хүн байхгүй гэж мэдэгдлээ. Мөн цаг агаарын ачаар, галт уулын идэвхжилт намжсан ч, үргэлжлүүлэн түгшүүрийн 4-р түвшинд байх хэвээр байна. Дараагийн мэдээ... Дайжа хотод амьдардаг Кито Жүйчи болон бусад 9 хүнийг хүн амины хэрэг, хууль бусаар хорьсон хэргээр баривчиллаа. Тэдний удирдагч болох Кито Наки, нас нь тодорхойгүй этгээдийг, одоо ч зугтаж байгаа гэж үзэн эрэн сурвалжилж эхэллээ.
Эмгэн: Новш гэж. Хараал ид! 200 жилийг зарцуулж тийм том болгож байхад! Новш! Хараал ид! Новшнууд! Өршөөхгүй дээ, Аяасэ Момо! Газар доорх хүмүүсийг дайснаа болгох шив.
Аяасэ: Окарүн! Хамт явъя!
Кэн: Аяасэ-сан. Өглөөний мэнд. Жижи-сан хэр байна даа?
Аяасэ: Тийм ч сайнгүй шүү. Хорон нүд хаалтад дасаад эхэлчих шиг болсон.
Кэн: Сүнс зайлуулах ёслол хэзээ бэлэн болох юм?
Аяасэ: Мэдэхгүй ээ. Энгийн сүнс зайлуулах ёслол нөлөөлөхгүй гэсэн. Наадам болгож хийдэг Хаяаши ёслол гэж байдаг даа? Түүгээр Хорон нүдийг хөгжөөж биеэс нь гарахад амар болгоно гэсэн.
Кэн: Ойлгомжтой.
Аяасэ: Гэхдээ Хаяаши ёслолыг хийхийг зөвшөөрөх газар олдохгүй байгаа гэсэн.
Кэн: Тэгвэл Тарогийн хаалт нөлөөлөхөө больчихвол, дахиад хорон нүд гарч ирвэл яах юм?
Аяасэ: Бид дарахаас өөр аргагүй. Тиймээс чамаас гуйх зүйл байна.
Кэн: Юу юм?
Охин 1: Сайн уу?
Охин 2: Жижи яасан юм? Хамт байхгүй байгаа юм уу?
Аяасэ: Мико! Чамайг хараад тайвширчихлаа.
Охин 2: Яасан бэ?
Аяасэ: Бодит байдалд буцаад ирсэн мэт л!
Охин 2: Тэрнээс илүү галт уул аюултай байгаагүй юу? Идэвхэжсэнийг нь харсан уу?
Аяасэ: Уучлаарай, наад талаар чинь ярихыг хүсэхгүй байна.
Охин 2: Айн? Яагаад? Та нарын дуртай зүйл биз дээ? Энийг хар л даа! Галт уулын ойролцоо нисдэг таваг гарч ирсэн гэсэн!
Аяасэ: Айн? Аварга өт яасан юм?
Охин 2: Юу юм? Харийн биет юм уу? Ухаалаг утас ав л даа. Холбоо барьж чадахгүй болчих юм!
Аяасэ: Мөнгө байхгүй ээ. Эмээ дүрэмт хувцас энэ тэр авч өгдөг ч, ухаалаг утас болохоор мөнгө өгдөггүй.
Айра: Тэр цуурхлыг тараасан хүн нь би. Тиймээс Аяасэ Момог муулах хэрэггүй.
Аяасэ: Хөөе, Айра. Түр хамт явчих.
Айра: Яасан бэ Аяасэ-сан?
Аяасэ: Суга жүжиглэлтээ боль, дагаад яв.
Айра: Намайг тавиач!\NЮу хийх гээд байгаа юм?
Аяасэ: Амаа тат! Гомдоллоод байлгүй дагаад яв царай муут аа!
Айра: Үгүй ээ! Алуулмаар байна уу? Ангийнхны минь өмнө дотно мэт аашлахаа больж үз!
Аяасэ: Болж байна. Энэ чинь л Айра байхгүй юу?
Айра: Чамтай дотно байгаад байвал нэр хүнд минь буурчихна. Такакүра-күн өөр шүү. Надтай ярьсанд чинь баярласан шүү. Тэгээд юу ярих гэсэн юм?
Аяасэ: Тэр тухайд, Окарүн, Айра хоёр. Манайд хоноглож байгаасай гэж хүсэж байна. Жижи дахиад Хорон нүдэнд хувирах үед та хоёр хамт байвал сэтгэл амар. Мэдээж эмээ хамт байх ч, 24 цагийн турш ажиглаад байж чадахгүй. Одоо ч намайг хичээлдээ явж байх хойгуур Манжиротой хамт Жижиг ажиглаж байгаа. Шөнө чадахаар нь амраамаар байна.
Кэн: Тэгвэл өөр аргагүй бололтой. Тийм өөр аргагүй бололтой.
Айра: Хамгийн муу санал ч. Татгалзаж чадахгүй болгочих юм!
Кэн: Өөр аргагүй гэсэн үг шүү дээ.
Айра: Яагаад ийм зүйл болчхов оо? Үнэрээ адгийн юм!
Аяасэ: Хүсэхгүй байгаа бол хүчлэхг—
Кэн/Айра: Хоноглох болно!
Аяасэ: Тийм ээ! Тэгвэл өнөөдрөөс эхлэх үү?
Айра: Өнөөдөр үү? Яадаг юм билээ?
Аяасэ: Найзтайгаа уулзах төлөвлөгөөтэй бол хүссэн үедээ ирж болно.
Айра: Тийм төлөвлөгөө байхгүй ээ.
Аяасэ: Айра надаас болж найзтайгаа муудалцсан бол, өөрийгөө хүчилж нийлэхгүй байсан ч болно шүү.
Айра: Яагаад чамаас тийм зүйл сонсох ёстой гэж? Чи хамаагүй. Буруутай нь би.
Жин: Гар нь салчихлаа. Эгч ээ, яах вэ? Утаа гараад эхэллээ!
Сэйко: Цаг нь болох шив. Таро, одоо суллаж болно. Сайн ажиллаа.
Таро: Ёооё. Хэцүү байлаа шүү.
Жин: Баярлалаа, Таро. Аварсан шүү!
Сэйко: Жижи, одооноос тусламж байхгүй. Өдийг хүртэлхээсээ илүүгээр уснаас болгоомжлоорой. Халуун усаар гар, нүүрээ угаагаарай.
Жин: Мэдлээ!
Аяасэ: Би ирлээ!
Сэйко: Яг цагтаа ирлээ.
Аяасэ: Бүгдийг нь аваад ирсэн шүү.
Кэн: Өршөөгөөрэй.
Жин: Окарүн! Санасан шүү!
Кэн: Эрч хүчтэй байх шив.
Таро/Аяасэ: - Энд байна! Ийшээ! - Айн? Таро салчихсан байна.
Айра: Адгийн юм. Үнэхээр дургүй хүрчихлээ.
Жин: Айра-чан! Үргэлж л хөөрхөн байх юм аа!
Айра: Баярлалаа, ачааг минь оруулаад өгөөч?
Аяасэ: Таро, зүгээр үү?
Муур: Хөөе, Момо.
Айра: Хөөе, хүрмээ хаана өлгөх юм?
Сэйко: Бүгд хурдхан усны саваа ав. Жижи хувирах юм бол шууд халуун ус цацаарай.
Аяасэ: Би улааныг нь авлаа.
Муур: Момо!
Сэйко: Бас шууд хоолоо идэх болохоор ширээгээ гаргачих.
Аяасэ: Таро, зүгээр үү?
Таро: Жаахан амармаар байна.
Муур: Хөөе, Момо миний зөөлхөн дэр хаана байна?
Аяасэ: Би яаж мэддэг юм.
Кэн: Жижи-сан, бие чинь зүгээр үү?
Жин: Тэнгэрийн хязгаар хүртэл нисэж ч чадна.
Бүгд: Сайхан хооллоорой!
Аяасэ: Ямар тоник хэрэглэдэг юм?
Айра/Жин: - СКК Голд экспериэнс. - Амттай харагдаж байна! Халуун юм!
Аяасэ: Үнэтэй юм! Дараа ашиглуулж болох уу?
Жин/Аяасэ: - Окарүн дараад нь Смаш Бро тоглоцгооё. - Тэгвэл чийгшүүлэгч чинь?
Айра: Адилхан брэндийнх
Жин/Аяасэ: - Би сайн шүү. - Үнэтэй юм
Кэн: Тэгье. Нэг мөр бүгд тоглоцгоох уу?
Муур: Момо, миний зөөлхөн дэр...
Аяасэ: Би яаж мэддэг юм гээд байна.
Сэйко: Хөөе дөрвөн нүдэт, шар буурцгийн сүмс аваад өг.
Кэн: За.
Бичиг: (Сүмс)
Сэйко: Наадах чинь биш.
Кэн: Аан, за.
Бичиг: (Шар буурцгийн сүмс)
Айра/Аяасэ: - Хамтдаа хонох болбол хайрын түүх ярьдаг биз дээ? - Аймшгийн түүх ярьдаг биз дээ?
Айра/Аяасэ: - Тэгвэл би эхэллээ шүү. - Хүний үг сонсооч.
Айра: Хайр гэхээр Такакүра-күн. Тэгэхээр...
Кэн: Аймшгийн түүх биз дээ?
Кэн: Сүнс далайд цуглах нь их бузар сүнсийг хуурайшилтыг хүсдэг гэж сонсож байсан.
Айра: Такакүра-күн ухаантай юм!
Аяасэ/Бичиг: - Энэ ядаргаатай юм. - Дараагийн ангид: Бид нэг гэр бүл боллоо
Back to episodes Go home