Hi Five

The Filmbridge LLC

Төрөл: УСК                                              Хуудасны тоо: 30
Нэр:
Hi-Five (Гарын таван хуруу)                                Орчуулсан:

Дүрүүдэд:

Вансо: 18-20 насны охин, гол дүр, супер хүчтэй
Кидун: 30 орчим насны, эр, гол дүр, супер хүчтэй
Сонёо: 45 орчим насны, эм, гол дүр, супер хүчтэй
Жисон: 35 орчим насны, эр, гол дүр, супер хүчтэй

Ягсон: 50 орчим насны, эр, гол дүр, супер хүчтэй
Ёнчун: 80 эргэм насны, эр
, шашны гаж урсгалын тэргүүн
Ёнчун залуудаа: 30 орчим насны, эр
Чүнхва: Ёнчуны охин


Түргэний эмч эр:
Бид 20 минутын дараа очлоо. Донорын биеийн байдал сайн байгаа. Байна уу? Байна уу?

Эр 1: Дахиад тог тасарчихсан уу?

Эмч эр 1: Баримт бичгүүдийг шалгасан. Донор амиа хорлосон байна. Ийм залуу хүн байж хайран юм.

Эмч эм 1: Харин тийм ээ.

Эмч эр 1: У эмч хаана байна? У эмч ээ!

У эмч: Энд байна аа.

Эмч эр 1: Эцэг чинь! Сайн байна уу!

У эмч: Хэр байна даа?

Эмч эр 1: Бид одоо задалж эхлэх хэрэгтэй.

У эмч: Энэ юу вэ? Мэнгэ үү, шивээс үү?

Эмч эр 1: Шивээс байна.

У эмч: Нэг л танил харагдаад байх чинь.

Эмч эр 1: Надад ч гэсэн тэгж санагдаад байгаа. Түүхийн номноос харсан юм болов уу?

У эмч: Хүндэтгэлтэй бай. Хэн нэгний хайрлаж, санаж үгүйлэх нэгэн...

Текст: МЭС ЗАСАЛ

У эмч: Хайрын цэцгийг цацан энэ газрыг орхилоо. Гар өвдөж байна шүү. Яш төмөр шиг биетэй юм. Хичнээн хутга хугалчихав аа?

Эмч эр 1: Тэр одоо ямар супер баатар биш дээ?

У эмч: Бурхан минь!

Эмч эр 1: Яав? Юу болов?

Эмч эм 1: Мангас!

У эмч: Хулгана аа? Гараад ир!

Эмч эр 1: Битгий ир ээ!

У эмч: Гараад ирээч!

Эмч эр 1: Битгий ирээрэй!

У эмч: Хурдлаарай!

Эмч эр 1: Ус!

Эмч эр 2: Чамд ямар ч зовиур байгаагүй юм уу?

Вансо: Үгүй гэж хичнээн удаа хэлэх юм бэ?

Эмч эр 2: Үнэхээр байж боломгүй юм. Бөөлжиж, дотор муухайрч огих ёстой доо. Зүрх шилжүүлэн суулгуулсан хэрнээ... Ингээд шууд эдгэрчихсэн гэж үү? Хачин юм аа.

Жонмин: Хэрвээ тэр өвдөөгүй бол харин ч сайн юм биш үү?

Эмч эр 2: Мэдээж тийм л дээ. Түүнийг сайн байгаад баяртай байна. Гэхдээ ямар нэгэн зовиур байх ёстой доо.

Вансо: Тэгээд би гэртээ харьж болох уу, үгүй юу?

Эмч эр 2: Үнэхээр зүгээр бол яв даа.

Жонмин: Энэ юу вэ? Шивээс хийлгэсэн юм уу?

Вансо: Мэдэхгүй ээ. Мэс заслаас болж ингэсэн байх.

Жонмин: Эмнэлэгт байх даа муу хүнтэй найзлаа юу?

Вансо: Надад ямар ч найз байхгүй ээ!

Жонмин: Орилоод байлгүй аятайхан ид ээ. Харж байна уу? Зүрхний цохилт чинь 90 гарсан байна!

Вансо: Боль доо, Аав. Мөнгөгүй байж ийм үнэтэй юм битгий аваад бай.

Жонмин: Хэн намайг мөнгөгүй гэж байна? Хиймээр эсвэл авмаар байгаа зүйл байвал зүгээр шууд хэл.

Вансо: Нэг зүйл хиймээр байна.

Жонмин: Хэл хэл.

Вансо: Таеквондогын бэлтгэлдээ яваар байна...

Жонмин: Яасан ч үгүй.

Вансо: Юу хүсэж байгаагаа хэл гэсэн биз дээ!

Жонмин: Дахиад Таеквондо байхгүй ээ! Энэ аюултай.

Вансо: Эмч намайг бага зэрэг хийж болно гэсэн шүү дээ

Жонмин: Тэр юугаа мэддэг юм? Би л мэднэ.

Вансо: Дахиад гүйхгүй бол зүрх шилжүүлэн суулгасаны хэрэг юу байна?

Жонмин: Их сургуульд орохоороо сунгалтын дасгал хийж болно.

Вансо: Аав аа!

Жонмин: Сонсож байна! Тэмцээний дундуур зүрхний шигдээс болсныг чинь бодоход... Одоо ч хүйтэн хөлс цувж байна. Ээж чинь... Тэр ч гэсэн зүрхний шигдээсээр өөд болсон. Өвөө чинь ч гэсэн зүрхний шигдээс болсон. Хэрвээ чамайг алдах юм бол, надад амьд явах ч хэрэг алга!

Эмэгтэй хүмүүс: Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан. Үүрдийн дээд оршихуй. Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан. Үүрдийн дээд оршихуй.

Чүнхва: За, эзэн минь. Мэднэ ээ. Эрхтэн гэдэг баттерей биш ч, тэр байнга сольж байгаа. Энэ удаа нойр булчирхай нь байсан. Аз болоход, эцэг энэ удаа тэсэхгүй гэж бодож байна. Ямартай ч... Чи сэргэлтийн өмнө бүх зүйлийг авах болно. Үнээ битгий буулгаарай.

Эмэгтэй хүмүүс: Үүрдийн дээд оршихуй! Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан! Үүрдийн дээд оршихуй! Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан!

Ёнчун: Би өлсөж байна. Сайхан шарсан мах аваад ир.

Эмэгтэй хүмүүс: Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан!

Жонмин: Илүү хүчтэй! Дэлхийд гарахын төлөө!

Вансо: Аав.

Жонмин: Яасан ч үгүй.

Вансо: Би асуугаа ч үгүй байна.

Жонмин: Чи бэлтгэл хийж болохгүй ээ.

Вансо: Тэрний талаар биш ээ.

Жонмин: Чи зааланд гүйсэн үү? Зүрхний цохилтыг чинь харсан. Яг цагтаа!

Вансо: Би гүйгээгүй ээ...

Жонмин: Тэгвэл гутал чинь яасан юм? Дахиад нэг удаа!

Вансо: Алив ээ. Хянахаа болихгүй бол энийг хаячихна шүү!

Жонмин: Сонсож бай. Өнөө орой гараад... Шинэ гутал аваад гэртээ харь. Бас найзууддаа эрүүл хоол авч өгөөрэй. За бэлтгэл дууслаа!

Сурагч хүүхдүүд: Эелдэг бас зоригтой!

Вансо: Би найзгүй шүү дээ.

Жонмин: Таеквондо! Сайн байна! Жун Пил! Хоцорч ирсэн болохоор 50 удаа өшиглөлт хийнэ ээ. Тэеквондо! Эрхэм ээ! Би яг залгаж мөнгө дутуу байгааг тайлбарлах гэж байсан юм.

Вансо: Хөөе, хүүхэд ээ! Энэнээс илүү өшиглөж чадахгүй нь үү? Чиний насан дээр байхдаа 540 эргэлттэй өшиглөлт хийдэг байлаа. Холдож бай. Өөрийнхөө төлөө л хийж байгаа шүү дээ. Цэх зогсоод, бай руугаа хараад, тэгээд өшиглө! Жун Пил. Чи ингэсэн шүү, за?

Жонмин: Юу болов оо?

Вансо: Аав аа. Бидэнд үнэхээр ирээдүйтэй хүүхэд байна!

Жунпил: Таеквондо!

Хүүхдүүд: Хөөе! Хурдлаарай!

Охин хүүхэд 1: Уучлаарай!

Охин хүүхэд 2: Хурдлаач ээ!

Охин хүүхэд 1: Барьчихлаа!

Охин хүүхэд 3: Чамайг барина даа!

Охин хүүхэд 2: Удаан юм аа!

Охин хүүхэд 3: Юу гэж дээ!

Жонмин/ТЕКСТ/: ААВ: НАЙЗУУДТАЙГАА БИТГИЙ ГҮЙЛДЭЭРЭЙ!!

Чүнхва: Сун эмч хэлэхдээ... Хурц хоол идэх нь нойр булчирхайнд тань муу гэсэн. Аа, гээрэй!

Ёнчун: Чүнхва.

Чүнхва: За, аав аа.

Ёнчун: Энэ бүх хугацаанд намайг асрах хэцүү байсан байх. Намайг уучлаарай.

Чүнхва: Үгүй дээ. Дагагчдынхаа төлөө та эрүүл байх хэрэгтэй шүү дээ. Та бүх бүтээлийн төлөө амьдрах...

Ёнчун: Хүн төрөлхтний юу нь гайхалтай гээч? Хэдийгээр чи аппарат зүүгээд комонд орсон байсан ч... Сайн сонссоор байдаг юм шүү дээ. Аав маань комонд байх үед... Би түүний талаар хамаг л муухай зүйлсийг хэлсэн. Тэр бүгдийг нь сонссон байх. Хүлээн зөвшөөрнө өө. Би бол энэ дэлхийн хамгийн адгийн зулбасга.

Сун Хурим: Энэ яг л машины хөдөлгүүр гэх мэт хамаг эд ангийг сольсон юм шиг. Спорт машины шүү.

Чүнхва: Зүгээр л шинэ нойр булчирхайтай болоод л уу? Тэгвэл би ч гэсэн солих хэрэгтэй юм байна.

Сун Хурим: Миний таамаглаж байгаагаар... Тэр донор нэг л өөр байсан бололтой.

Чүнхва: Супер хүчтэй донор байсан гэх гээд байна уу?

Текст: СУПЕР ХҮЧНИЙ ТУХАЙ> <ХЭРХЭН АМЖИЛТТАЙ КИНО ЗОХИОЛ БИЧИХ ВЭ?

Жонмин: Бэлтгэл хийхгүй гэж хэлсэн биз дээ! Яагаад бэлтгэлийн хослолоо өмсөөд байгаа юм?

Вансо: Тухтай болохоор л. Эмч хэлэхдээ тухтай хувцас өмсөх нь зүрхэнд сайн гэж хэлсэн.

Жонмин: Одоо ч гэсэн үү! Чи бэлтгэл хийхгүй! Битгий гүй! Удаан алх!

Вансо: Ойлголоо, ойлголоо! Чи долоо хоногийн өмнөөс л манай заалаар эргэлдээд байх юм. Чи гаж донтон, сталкер эсвэл надад дурлачихсан юм уу? Энэ гурвуулаа гэмт хэрэг шүү!

Жисон: Миний гар! Ёохх! Миний гар! Чи ч үнэхээр хүчтэй юм аа. Үүнийг эхлээд сайн мэдэх хэрэгтэй байж.

Вансо: Боль доо! Дунд сургуулийн охины бага зэрэг л атгалт шүү дээ!

Жисон: Дунд сургуулийн охин байж ямар том ярьдаг юм?

Вансо: Манай өвөө намайг өсгөсөн юм.

Жисон: Чи юу хийж чадах аа мэдэхгүй байна, тийм үү?

Вансо: Би бодохдоо... Хурдан өсөлттэй байсан ч, супер хүчтэй байсан гэж мэдээгүй.

Жисон: Ээж чинь энэ талаар мэдэх үү?

Вансо: Надад ээж байхгүй ээ.

Жисон: Аав байгаа юу?

Вансо: Тийм ээ, байгаа. Хэрвээ тэр мэдвэл... Тэр ухаан алдаж 3 өдөр уйлах юм болно. Түүнд яасан ч хэлэхгүй.

Жисон: Сайн байна. Энэ бол супер чадвараа нуух дүрэм.

Вансо: Тэгвэл та ямар чадвартай юм? Бидний энэ хүчийг авсан донор хэн байсан юм?

Жисон: Зургаан эрхтэн хандивлах боломжтой гэдгийг мэдэх үү?

Вансо: Үгүй ээ.

Жисон: Зүрх... Уушиг, нүдний эвэрлэг бүрхүүл, бөөр, элэг... Бас нойр булчирхай. Биднээс гадна дахиад дөрвөн хүн байгаа гэсэн үг. Үлдсэн хүмүүсийг олоод мэдээлэл авах хэрэгтэй.

Вансо: Тэднийг яаж олох юм?

Мэдээний хөтлөгч эм: Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн 17 дахь удаагийн спортын наадам... 17-нд Сөүл цэцэрлэгт хүрээлэнд болно. Энэ арга хэмжээ нь 2 жил тутамд болдог ба... Энэ жил 100 гаруй хүмүүс оролцох магадлалтай байна. Тус холбооны тэргүүн Хван...

Текст: АЛТАН ДИВААЖИН ТОГЛООМЫН ТӨВ

Хөтлөгч эр: Эрхтэн суулгуулсан хүмүүсийн 17 дахь спортын наадам. Одоо тэд хурдалж эхэллээ! Модоо шилжүүлцгээж байна! Сайн байна! Эвэрлэгийн баг ялж эхэллээ! Зүрхний баг! Хичээгээрэй! Та хамгийн сүүлд явж байна!

Вансо: Тийм ээ, Найк байна! Надад шинэ пүүз хэрэгтэй байсан юм.

Жисон: Тэднийг олж чадсан уу? Айн? Аан үгүй ээ, тэд байхгүй байна. Энийгээ буцаагаад ав.

Вансо: Та өдөржин утсаа ширтэхийн оронд сайн хайж байхгүй дээ? Танд найз байхгүй биз дээ?

Жисон: Яагаад найз хэрэгтэй гэж?

Сонёо: Юм уугаарай! Энэ үнэгүй ээ. Би бөөр шилжүүлэн суулгуулсан юм. Би эрүүл аз жаргалтай байгаа болохоор хүмүүст ингэж талархаж байгаа юм. Хоол боловсруулахад сайн шүү.

Вансо: Баярлалаа.

Жисон: Өөр юу байна?

Сонёо: Хоол шингээхдээ муу бол пробиотик байна. Ходоодыг чинь витаминаар... Бүрхэнэ гэсэн үг дээ.

Жисон: Таны гарыг харж болох уу?

Сонёо: Миний гарыг уу? Яагаад?

Жисон: Нөгөө гарыг чинь.

Сонёо: Яасан юм?

Жисон: Танд алимны амттай нь байгаа юу?

Сонёо: Байлгүй яахав! Хэт их уувал, гэдэс чинь өвдөнө шүү. Надад бас хоол, салад байгаа. Хүргэлтээр салад авбал 5%-ийн хямдралтай. Алив үзүүлье. Юугаа хийгээд байна аа?

Вансо: Миний хувьд гэвэл... Зүрх шилжүүлэн суулгасаны дараа... Үнэхээр хурдан гүйдэг болсон. Бас? Хүчтэй болсон.

Жисон: Тэр уушиг шилжүүлэн суулгуулсан.

Вансо: Түүнд үзүүлээч.

Эр 1: Ямар чөтгөр нь вэ! Хурдан ирээрэй!

Эм 1: Юу болсон бэ?

Вансо: Таны чадвар юу вэ?

Сонёо: Минийх үү? Надад байхгүй ээ.

Вансо: Хагалгааны дараа юу ч мэдэгдээгүй юу?

Сонёо: Сайн мэдэхгүй л байна, гэхдээ хүмүүс арьсыг маань гоё болсон гэсэн. Намайг илүү хөөрхөн болсон байна гэсэн. Хөөрхөн гэж хэлүүлэхэд эвгүй байсан шүү. Хөөрхөн байх нь миний чадвар юм болов уу? Хөөрхөн байх чинь супер чадвар биз дээ?

Жисон: Хэрвээ та хүсвэл л.

Сонёо: Үнэнгээсээ ярьж байна аа! Нэг залуу тараг аваад, миний дугаарыг асуусан. Би анхны хайрыг нь санагдуулсан гэсэн.

Жисон: Маргаангүй ээ.

Зөөгч эм 1: Сайхан хооллоорой.

Жисон: Танд ч гэсэн шивээс байгаа болохоор... Хараахан олоогүй ч супер чадвартай л гэсэн үг.

Вансо: Тэр бол супер хүчтэн судлагч. Бараг бүгдийг нь мэддэг.

Жисон: Супер чадварууд нэгдэх үед... Хараахан илрээгүй байгаа маш хүчирхэг чадвар гарч ирж болно. Бид бусдыгаа олоол илүү ихийг мэдэж болно.

Сонёо: Тэднийг яаж олох юм?

Кидун: Пак Вансо. Зүрх шилжүүлэн суулгуулсан. Жиндок дунд сургуулийнl, 9-ийн Б-ийн сурагч. Таеквондогийн тамирчин. Хөөх! 5 удаагийн аварга бил үү? Ирээдүйн зорилго. До Кён Сү-тэй гэрлэх. BTS-ийн гишүүн бил үү?

Вансо: Үгүй ээ, EXO.

Кидун: Ким Сонёо. Бөөр шилжүүлэн суулгуулсан. 1975 онд төрсөн бил үү? Ганц бие байх аа? Одоо ч залуухан хөөрхөн харагдаж байна. Пак Жисон. Уушиг шилжүүлэн суулгуулсан. Ажил...

Жисон: Одоо болно оо!

Сонёо: Чи хэн бэ?

Кидун: Намайг Хван Кидун гэдэг. Бас өөрөөр Дамжуулагч гэж дууддаг. Би нүдний бүрхүүл шилжүүлэн суулгуулсан.

Сонёо: Кидун. Биднийг яаж олсон юм?

Кидун: Та нар бүгд шивээстэй биз дээ? Хэдхэн метрийн зайд ойртоход... Үнэхээр тод гэрэлтэж харагддаг. Зөвхөн би л харж чаддаг, тайлбарлаж мэдэхгүй юм.

Вансо: Өмнө нь юу хийдэг байсан юм. Цахилгаан эсвэл интернэт хянадаг байсан уу?

Кидун: Үүнийг хэлж байна уу?

Зөөгч эм 1: За?

Кидун: Энд нэг пиво авъя.

Зөөгч эм 1: Тэгэлгүй яахав.

Сонёо: Мундаг юм аа. Манай багийн ахлагч болох уу? Би бусдыгаа хайж...

Жисон: Ахлагч гэнэ шүү? Ямар цэргүүд биш дээ? Тэр зөвхөн ойртсон үед л хэлж чадна. Тэд хаана ч байж болно шүү дээ.

Сонёо: Тэгвэл хакердаж үзвэл ямар вэ? Кинон дээр гардаг шиг...

Жисон: Хакердах аа?  Ямар дарангуйлал биш дээ? Хэрвээ хүмүүсийг хакердаж байгаад баригдвал нууцлал... Харилцаа холбооны зөрчил... Хувийн мэдээлэл задруулсан гээд хариуцлага хүлээх болно.

Вансо: Та л эхлээ бусдыгаа олохыг хүссэн шүү дээ.

Жисон: Ийм аргаар хийх нь буруу л гэж хэлж байна.

Вансо: Санаа зовохгүй байна уу?

Жисон: Би завгүй болохоор л.

Вансо: Гэхдээ та ажилгүй биз дээ.

Жисон: Хэн тэгж байна?

Вансо: Тэгвэл ямар ажил хийдэг юм?

Жисон: Би кино зохиол бичдэг.

Вансо: Яг юуны талаар?

Жисон: Баатруудын түүх.

Вансо: Үзье.

Жисон: Дараа долоо хоногт дуусна.

Кидун: Чи баатрын түүхт дуртай юм уу? Тэгвэл Уриггириг мэдэх үү? Тэдэнд баатруудын талаар маш зүйлс бий.

Жисон: Чи тэр сайтанд дуртай юм уу?

Кидун: Тийм ээ.

Жисон: Тэр сайт Япончуудаар дүүрэн байдаг. Чи барууны үзэлтэн үү?

Кидун: Чи яг коммунист байх аа. Тэгж ч бодсон юм аа. Юу ч ярихав дээ.

Жисон: Хүндэтгэлгүй ярьж байна уу? Чи хэдэн онд төрсөн юм?

Кидун: 1988.

Жисон: Би 87 онд төрсөн.

Кидун: 88 оны эхээр.

Жисон: Хэдэн сард?

Кидун: Дөрвөн сарын эхээр.

Жисон: 88 оны дөрвөн сар уу? Би бараг жилээр ах юм байна!

Кидун: Тэгээд би нэгээр дүү гээд юу гэж?

Жисон: Нэгээр дүү бол хүндэтгэлтэй харьц!

Сонёо: За тайвшраач дээ! Бид нэг донорын хүчинд л амьд байна. Бараг л нэг гэр бүл гэсэн үг!

Вансо: Хөөе, ах аа! Тооцоогоо хуваана гэсэн биз дээ!

Жэрим: Энэ бүгд чинь юу вэ? Энэ удаа бас ямар шоугаа тавьж... Хөөрхий сүнснүүдэд яс арьс санал болгох гэж байгаа юм бол?

Чүнхва: Энэ удаа битгий үнэтэй байна гэж хэлээрэй. Би өөр хүн зарчихна шүү. Солонгос улсад гаж урсгалууд хүчтэй болж байгааг мэднэ биз дээ.

Жэрим: Ядаргаатай юм аа...

Чүнхва: Эндээс гар.

Жэрим: Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан.

Ёнчун: Тэнгэр газрын бурхан, Сэргэлтийн эзэн.

Жэрим: Эргэн ирсэнд тань баяр хүргье.

Ёнчун: Ирсэнд баярлалаа, Жэрим эзэн минь.

Жэрим: Үүнээс илүү яаж ядруухан сүнснүүдийг аврах билээ? Танаас сурах гэсэн юм.

Ёнчун: Яг л надаас хулгайлахаар ирсэн мэт сонсогдож байна.

Жэрим: Чих тань муудсанаас болсон байх. Буруу сонсож ээ, та.

Ёнчун: Үнүй дээ, үгүй. Би сайн сонсож байгаа. Охин маань санг шилжүүлэхийн төлөө хэдийг хүссэн юм?

Жэрим: Одоо хүртэл... Тэр эмийн компанийг зарахыг хүсээгүй. Таны эхлүүлсэн бизнес болохоор шүү дээ. Үнэхээр хариуцлагатай охин шүү.

Ёнчун: Бёнжун. Манай гэр бүлд сайн хариуцлагатай хүүхэд байдаггүй. Бид ясны шуналтай хүмүүс.

Жэрим: Тэр дагагч бүрт 450 мянгыг авахыг хүсэж байгаа. Хэрэв та тэднийг сэргэлтийн өмнө өгвөл, би 500 мянгыг өгье.

Ёнчун: Чамаас болж миний чих өвдсөнийг санаж байна уу? Бидний хүч чадлын үзүүлбэрийн үеэр чи санамсаргүй цохьсон доо.

Жэрим: 550 мянган вон.

Ёнчун: Тэгээд би чамайг зодоод, чи өмдөндөө баасан даа. Би тэр өдөр олон эм зарсан шүү.

Жэрим: Одоо хангалттай!

Ёнчун: Чи бол зүгээр л намайг дагасан өмдөндөө баадаг нэгэн шүү дээ! Өөрийгөө бурхан болсон гэж бодоо юу?

Жэрим: Новш чинь! Боль гэсэн биз дээ! Хараал идсэн наймаачин! Намайг өмдөндөө баагч гэж дуудахаа боль!

Ёнчун: Үнэн биз дээ!

Эр 2: Сайн байна! Яг зөв!

Ягсон: Хоолны цаг болоход 5 минут үлдлээ! Ажил эхлэхэд бүгд байрандаа байна шүү. Аюулгүй байхын тулд цагаа барих хэрэгтэй. Хамгаалалтын малгайгаа заавал өмсөөрэй.

Сынхүн: Гуравхан минут үлдээ! Илүү цагаар ажил гэж албадаж болохгүй ээ. Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж байгаа гэдгийг мэдэх үү?

Ягсон: Сынхүн тийм сайн хууль мэддэг юм бол, яагаад энд ажиллаж байгаа юм?

Сынхүн: Гэрээт ажилчдыг битгий ялгаварлаад байгаарай.

Ягсон: Би тэгээгүй ээ. Ажлын цаг амралтын цагийг яс баримтлах тухай л ярьж байна.

Сынхүн: Гэхдээ сан дүрэм журмаа барьдаггүй биз дээ. Хамгаалалтын хэрэгсэл дутмаг хэрнээ сэргэлтийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. Хэрвээ осол гарвал та хамгаалж чадах уу, дарга аа? Гаж урсгалын тэргүүн тэгж чадах юм уу?

Ягсон: Муу авралгүй тамд шатах амьтан! Яаж наад амаараа Эцэг бурханы талаар ярьж чадаж байна аа!

Сынхүн: Юу болсон бэ?

Ажилчин эр 1: Энэ дээрээс уначихлаа.

Сынхүн: Хараал ид гэж! Би үүнийг солих хэрэгтэй гэж зөндөө хэлсэн дээ! Түргэн дуудаарай! Хэзээ ирнэ гэж байна?

Ажилчин эр 2: Чо залгасан байгаа.

Текст: АЮУЛГҮЙ БАЙХ НЬ ТАНЫГ БААТАР БОЛГОНО!

Чүнхва: Би яг харсан! Яагаад надад итгэхгүй байгаа юм?

Сун Хурим: Итгэхгүй байгаа юм биш ээ. Үүний талаар шинжлэх ухаанд тайлбарласан байдаг. Хэт сэтгэл хөдөлсөн үед Дофамин...

Чүнхва: Үгүй дээ, үгүй гэнэ! Би тайван байсан. Үнэхээр сайн харсан. Тэр ухаан орсон даруйдаа л мах идэхийг хүссэн. Түүнийг барих үед үс нь шууд бууралтчихсан. Бас тэр мод... Чи юу гэж хэллээ...

Сун Хурим: Өршөөгөөрэй?

Чүнхва: Донор онцгой биетэй байсан гэсэн байх аа?

Сун Хурим: Тийм байх боломжтой л гэж хэлсэн.

Чүнхва: Өөр эрхтэн авсан хүмүүс бас байгаа биз дээ?

Вансо: Дахиад нэг удаа!

Жисон: Агаарт тоосонцор байх ёстой. Болих уу?

Вансо: Зүгээр ээ, үргэлжлүүлье.

Жисон: Амралтын өдөр байна даа. Хийх юм байхгүй юм уу? Найзгүй юм уу?

Вансо: Найзууд байхгүй ээ.

Жисон: Яагаад? Ааваас чинь болоод уу?

Вансо: Бас тийм ээ. Би олон жил өвдсөн болохоор л тэр л дээ.

Жисон: Мэддэг юм байна. Чи өвдсөн болохоор эсвэл тэд чамайг өвчтэй гэж боддог болохоор найзгүй байдаг. Супер хүмүүс ер нь л ганцаардмал байдаг Үүнийг мэдэх үүt?

Вансо: Үгүй ээ.

Жисон: Асуугаа ч үгүй байна шүү дээ.

Вансо: Юу юм?

Жисон: Хорон санаатан супер хүмүүсийн л адил. Бусад руу дайрдгаараа л ялгаатай. Яагаад?

Вансо: Тэгвэл тэр бүх чадварыг эзэмших юм уу?

Жисон: Яг зөв! Тиймээс бид эхлээд дайсанг олох хэрэгтэй юм байна! Бидний хүчийг авахаас нь өмнө шүү дээ.

Вансо: Бид ээ?

Жисон: Тийм ээ, бид. Их хүч чадалтай хүмүүс найзууд болдог. Яг л баян хүн баян хүнтэйгээ уулздаг шиг.

Вансо: Ах аа. Ингэ дээ.

Жисон: Яагаад?

Вансо: Зүгээр хий. Хэрвээ та хорон санаатанг олвол надад хэлээрэй. Би өөрсдийгөө аврах болно!

Сонёо: Вансо!

Вансо: Хэн хорон санаатан гэдгийг яаж мэдэх юм?

Жисон: Бид олж мэднэ ээ. Миний таамаглаж байгаагаар... Тэр новш л хорон санаатан байгаа. Үнэхээр амиа бодсон. Бүр хоёр далавч идсэн шүү дээ!

Сонёо: Вансо! Жисон! Би олчихлоо! Би хүч чадлаа олчихлоо! Харж байгаарай. Хараарай. Би зүгээр л чадваргүй байвал яах уу? Яагаад зөвхөн миний нуруун дээр шивээс байгаа юм бол?

Вансо: Та яагаад супер чадвартай болохыг хүсээд байгаа юм?

Сонёо: Тэгвэл би яг л баатар шиг бусдыг аварна.

Жисон: Бүх супер чадвартай хүмүүс бусдыг авардаггүй юм аа.

Сонёо: Яагаад?

Жисон: Туршлага, хичээл зүтгэл, өөр аварсан хүмүүс... Бас өөрийгөө золиослох хэрэгтэй. Хүн бүр баатар болдоггүй юм.

Вансо: Би ч үүнд дургүй шүү.

Жисон: Тэр ер нь ирж байгаа юм уу? Тэр хакер хийгээд бусдыгаа олсон уу?

Сонёо: Мэдэхгүй ээ, өөрөөс нь асуугаач. Хэрвээ их уугаад байвал ходоод чинь өвдөнө шүү.

Жисон: Тэр яагаад дандаа хоцордог байна аа? Ёс зүйгүй гэдэг нь. Ядаж чат бичиж болно доо.

Текст: БААТРУУДЫН ЧАТ ГРУПП НАДАД ТУСЛААРАЙ! ХВАН КИ ДУН: НАМАЙГ АВРААРАЙ

Тоглоомийн газрын эр: Хараал ид.

Кидун: Би мөнгийг нь эргүүлж өгнө өө.

Тоглоомийн газрын эр: Угаасаа өгнө, новш минь!

Кидун: Яаж нэг машинаас 11 удаа жэкпот хийдэг юм?

Тоглоомийн газрын эр: Чи эвдэлсэн! Одоо төл! Шилээ ав даа!

Кидун: Би эвдэрсэн гэж бодохгүй байна аа. Би төлнө өө.

Тоглоомийн газрын эр: Угаасаа төлнө, тэнэг ээ! Чамайг ялах бүртээ хуруугаа ирмээд байсныг чинь харсан шүү. Чи ямар цахилгаан удирддаг Пикачу юу?

Кидун: Би Пикачу биш ээ, эрхэм ээ. Энэ бол супер чадвар.

Тоглоомийн газрын эр: Мэдээж, ноён Электро. Чамайг босс доо хэлнэ ээ! Тэр чамд хичээл зааж өгнө өө. Түлхээч ээ.

Сонёо: Гэдэс чинь өвдөнө шүү гэж хэлээд байхад 5-ыг уучихаж байгаа юм даа! Тэр хаачсан бэ?

Тоглоомийн газрын эр: Дунд сургуулийн хүүхдүүд орж болохгүй ээ. Энэ интернет кафе биш.

Вансо: Би уул нь ахлах сургуульд орсон байх ёстойl. Жилийн чөлөө авсан юм.

Тоглоомийн газрын эр: Ахлах сургууль байна уу хамаагүй ээ, чи орж ирж болохгүй. Тараг гэдэс өвтгөөд байдаг юм.

Сонёо: Би тараг зарах гэж орж ирээгүй ээ. Наад залууг чинь авах гэж ирсэн юм.

Тоглоомийн газрын эр: Түүнийг зүгээр аваад явна гэж байхгүй ээ! Тэр манай машиныг эвдчихсэн! Байз даа. Яаж утасгүй байж тэдэнд хэлсэн юм?

Жисон: Өршөөгөөрэй. Нойлын цаас байхгүй биз.

Тоглоомийн газрын эр: Тэнд байна.

Жисон: Үнэхээр хол юм аа.

Тоглоомийн газрын эр: Найз чинь юм уу?

Кидун: Үгүй ээ.

Вансо: Ах аа! Наад хүнээ явуул. Манай аав Таеквондогийн багш шүү.

Тоглоомийн газрын эр: Тэгвэл манай аав шоронд байсан! Миний хэлснийг сонсоогүй юу? Энэ залуу миний бизнесийг сүйтгэсэн! Би үнэхээр их баларлаа!

Жисон: Тэр үүнийгээ төлөх ёстой. Бид найзууд биш ээ. Тэрэнд ямар ч найз байхгүй. Тэр шийтгүүлэх хэрэгтэй. Найдваргүй амьтан. Бид хавирга идэхээр явлаа. Юмаа сурч дуусаад ирээрэй. Ирхэгүй байсан ч яахав, надад хамаагүй.

Сонёо: Түүнийг явуулчихаж болохгүй юм уу? Байж байгаарай! Би та нарт үнэгүй уух юм өгье.

Тоглоомийн газрын эр: Та нарт ер нь чих байна уу? Гэдэс өвддөг гэж хэлээд байхад!

Кидун: Үхэр эсвэл гахайн хавирга?

Хамгаалагч эр 1: Тэд 10 минутын өмнө орсон.

Жу ахлах: Дөрвүүлээ энд байсан юм уу?

Эр 3: Яг 4 минут 28 секунд боллоо, ах аа .

Кидун: Хараал ид!

Сонёо: Өө! Вансо! Суугаарай!

Тоглоомийн газрын эр: Залуусыг дууд! Юу гээч нь вэ?

Жу ахлах: Гүйцээд гар!

Тоглоомийн газрын эр: Хөөе! Ямар новш нь вэ?

Сонёо: Одоо яах вэ?

Кидун: Хурдан яваарай!

Сонёо: Вансо!

Эр 4: За, цохиорой!

Тоглоомийн газрын эр: Зогсохгүй бол бүгд үхсэн гэж мэдээрэй! Манай машиныг тоглоом гэж бодоо юу? Бид уралдаад бууна шүү! Болиоч ээ, найтаагч аа! Шилээ аваач!

Жисон: Заваан юм аа!

Кидун: Зогсоорой!

Кидун: Дөрвөн хүний ширээ байна уу?

Текст: ХАВИРГАНЫ ГАЗАР

Сонёо: Баярлалаа.

Кидун: Муугүй идэх юм аа!

Жисон: Түүний төлөө үхэх гэж байдах тооцоо ч хийсэнгүй шүү?

Кидун: Яг л өөрөө төлсөн юм шиг ярьж байх чинь, хөгшөөн.

Жисон: Би чиний хөгшин биш.

Кидун: Би тийм утгаар хэлээгүй.

Вансо: Найзууд байж муудалцахаа больцгоо.

Жисон: Найзууд аа? Энэ новш! Бид цаашдаа түүнтэй хамт байх юм уу?

Кидун: Хэрвээ чи бусдыгаа олж чадна гэвэл өөрөө хий л дээ.

Жисон: Чадахгүй байгаадаа биш ээ! Энэ чинь хууль бус.

Кидун: Ийм мундаг хуулийн мэдрэмжтэй байж яаж бусдын бүтээлийг хулгайлж чаддаг байна аа?

Жисон: Миний амьдралыг мөрдөө юу?

Кидун: Тэгсэн бол юу гэж? Их шударга санагдсан тул би харсан юм. Зохиолч гэл үү? Зарсан ганц зохиолоо найзаасаа хулгайлаа биз дээ. Тиймээс л найзгүй байгаа юм шүү дээ. Чи чинь том интернетийн тролл бил үү? Чамайг маш олон удаа шүүхэд өгсөн! Юмсыг хараа ч үгүй байж дандаа шүүмжилж байдаг. Бас ядуу биз дээ! Авсан хувьцаа чинь 90% унасаныг мэдсэн үү? Танд $80 үлдсэн байна.

Текст: ТОНИЛЖ ҮЗ

Кидун: Мөнгө олохын төлөө сайн хөдөлмөрлөөрэй. Хувьцааны чинь мөнгийг өгдөг... Ээжээсээ санаа зовохгүй байна уу?

Жисон: Хөөе!

Вансо: Ах аа! Битгий!

Кидун: Чиний оронд байсан бол би амиа хорлох байсан юм.

Сонёо: Яаж тэгж хэлж чадаж байна аа! Хэлэх хэлэхгүй юм гэж бас байна! Амиа хорлох оо? Явцгаая, түүнийг битгий тоо.

Жисон: Хаашаа явна гэж! Тавиач!

Вансо: Хөөе! Явъя! Хэрэлдэхээ болиоч! Найзууд байна гэж амлаа биз дээ!

Жисон: Чамайг өрөвдсөн болохоороо л хамт байсан юм! Үнэхээр өөрсдийгөө найзууд гэж бодоо юу? Хөөе! Хүрээд ир дээ!

Сонёо: Та хоёр чинь яагаад байгаа юм! Дахиж уулзахгүй байцгаая!

Жонмин: Яагаад утсаа авахгүй байгаа юм? Хаана байсан юм? Энэ яачихсан юм? Хэнтэй байсан юм? Найзууд уу?

Вансо: Надад найз байхгүй ээ.

Жонмин: Тэгвэл ганцаараа юу хийсэн юм? Найзуудынхаа дугаарыг өгөөдөх.

Вансо: Надад найзууд байхгүй ээ.

Жонмин: Ямар нэг муу зүйл болсон гэж бодоод цагдаа, эмнэлэг... Бүр моорог хүртэл орлоо. Ямар их санаа зовов оо! Таалагдахгүй байна шүү. Дахиж битгий найзуудтайгаа уулзаарай!

Вансо: Хараал ид! Надад найзууд байхгүй. Намайг сонсож байна уу? Надад хэн ч байхгүй. Бүгд намайг үзэн яддаг! Би хэнд ч хэрэггүй хүн! Ингэж амьдарснаас үхсэн нь дээр байсан юм!

Жисон: Чи яахлаараа үхдэг юм!

Вансо: Хараал ид гэж! Аав аа, та намайг бачимдуулж байна! Таниас болж зүрх зогсох нь! Би нохой биш биз дээ. Яагаад энийг надад зүүсэн юм? Аав аа, та намайг үхтэл минь давчидуулж байна. Надад та хэрэггүй!

Жонмин: Вансо. Вансо, хүлээж бай! Битгий гүй! Унаад өгнө шүү дээ!

Эм 1: Юм уугаад явахгүй юм уу. Юм авч ирэхээ болихгүй юу.

Сонёо: Уучлаарай.

Эм 1: Бөөр шилжүүлэн суулгах чинь сайн болсон гэж сонссон. Та эрүүл харагдаж байна. Арьс чинь гэрэлтээд.

Сонёо: Чи илүү хөөрхөн шүү дээ.

Эм 1: Таниас болж хоёр хүн үхсэн. Та эрүүл байх хэрэгтэй шүү. Тийм биз дээ?

Сонёо: Намайг үнэхээр уучлаарай. Үлдсэн амьдралынхаа турш... Нөхрийн чинь төлөө сайн зүйлс хийнэ ээ. Бас олон хүнд туслана аа.

Эм 1: Таныг дахиад амиа хорлоосой гэж хүсэж байна. Энэ удаад битгий бүтэлгүйтээрэй. Амжилттай байна гэж найдаж байна. Битгий дахиж гал тавиарай... Тэгвэл миний нөхөр шиг гэмгүй хүн үхэж мэднэ. Зөвхөн таныг л үхээсэй гэж хүсэж байна.

Чүнхва: Үүнийг хийцгээе.

Сун Хурим: Юуг?

Чүнхва: Үүнийг сайн судлаад шинэ эм гаргаж авъя.

Сун Хурим: Юу гэсэн үг үү?

Чүнхва: Тэтгэвэртээ гартал дахиад 3 жил байгаа билүү?

Сун Хурим: Үнэндээ 3 жил 4 сар үлдсэн.

Чүнхва: Тэтгэвэртээ гарсныхаа дараа... Ач нарынхаа живхийг сольмоор байна уу? Эсвэл эмийн компанийн дэд ерөнхийлөгч болох уу?

Сун Хурим: Өршөөгөөрэй?

Чүнхва: Цаг хугацааны л асуудал. Солонгосчууд эмийн салбарт Нобелийн шагнал авах нь, тийм биз дээ?

Сун Хурим: Гэхдээ яаж...

Чүнхва: Энэ арга нь гэж бодож байна.

Жисон: Яагаад энд ирсэн юм?

Вансо: Та тэдэнтэй огт уулзахгүй байхаар шийдсэн үү?

Жисон: Тэр л эгч тэгж хэлсэн шүү дээ.

Вансо: Гэхдээ та хорон санаатанг олмоор л байгаа биз дээ.

Жисон: Тэр олдчихсон. Хайгаад ч хэрэггүй.

Вансо: Боль доо. Тэр ирмэдэг ах дайсан биш ээ. Тэр илүү Миннион шиг хүн байсан.

Жисон: Тэрийг хэлээгүй ээ. Өөрийгөө хэлсэн юм. Өвдсөн үед юу ч хамаагүй болдогийг мэдэх үү. Дараа нь хүмүүс чиний дургүйг хүргэж эхэлнэ. Тэгээд тэр хүмүүсийг үзэн ядсандаа өөртөө дургүй болж эхэлнэ. Юу ч үгүй үлдсэн хүн л хорон санаатай болдог дүрэм.

Вансо: Гэхдээ танд супер чадвар байгаа.

Жисон: Би үүгээр яана гэж? Би яагаад тэр новш шиг хэрэгтэй чадвартай болоогүй юм бол оо? Ямар ч хэрэггүй зүйл.

Вансо: Та чинь яачихсан юм?

Жисон: Тийм дээ ч би ингэж амьдарч байна. Би тэр зохиолыг хулгайлаагүй. Бид хамтдаа хийж байхад тэр өөр юм бичнэ гэсэн. Март даа.

Вансо: Ах аа. Үнэхээр намайг өрөвдсөндөө хамт байсан юм уу?

Жисон: Тэр үгээ буцааж авлаа. Намайг уучлаарай гэж байна гэж Сонёо-д хэлээрэй.

Вансо: Тэгвэл өөрөө очоод хэл.

Жисон: Хаашаа?

Вансо: Бид элэг авсан хүнийг олсон.

Дарга эр: 7-р багийн ахлах аа. Тэд чинь манай чуулганы гишүүд биш. Тэдний хэрэгцээг хангаад байвал сэргэлтээс өмнө ажилаа дуусгаж чадахгүй. Манай үед олсгүйгээр 50 давхар луу авирдаг байсан.

Ягсон: Эцэг бурхан хэлэхдээ аюулгүй байдал хамгийн чухал гэсэн, эрхэм ээ.

Дарга эр: Тийм ээ, зөв. Тэр бүхнийг мэддэг. Ийм байхад юунд санаа зовно гэж? Учир нь ямар ч итгэлгүй болохоор айж байгаа юм! Юм идэцгээе.

Ягсон: Дарга аа.

Дарга эр: Цайны цаг хүртэл дахиад 15 минут дутуу байна.

Ажилчин эр 3: Хоолоо идээд ажилдаа орцгооё. Ямар роботууд биш дээ. Яаж ганцхан өдөрт дуусгах вэ дээ?

Сынхүн: Сайхан хооллоорой. Үүнийг дуусгахын тулд хэн нэгэн ажиллах хэрэгтэй шүү дээ. Надад гоймон авчихаарай?

Ажилчин эр 3: За.

Сынхүн: Баярлалаа!

Текст: АХ АА, ХЭЗЭЭ ИРЭХ ЮМ?

Кидун: Тэр ирэхгүй ээ. Харсан хэрнээ хариу бичихгүй байгаа биз дээ. Тэр ирлээ гээд яана гэж? Хүчил төрөгч л үрнэ биз. Хэрэггүй хүчтэй сонин залуу вэ.

Сонёо: Уучлаарай, гэхдээ би явсан нь дээр байх. Түүнтэй очоод уулзаарай.

Вансо: Яагаад? Ямар чадвартайгаа мэдмээргүй байна уу?

Сонёо: Уучлаарай, Вансо. Надад энд байх эрх байхгүй.

Вансо: Юу гэсэн үг вэ? Таны чадварыг олж мэдээд хамтдаа баатрууд болно гэж амласан биз дээ.

Сонёо: Чи миний ч гэсэн амьдралыг ухсан биз дээ? Намайг шаардлагагүйг мэдэж байгаа.

Кидун: Ахх, би тийм ч сайн хараагүй ээ...

Сонёо: Гайхалтай чадвараа сайн зүйлд зориулаарай. Бүх зүйлд баярлалаа.

Кидун: Тэгвэл би ч гэсэн явлаа! Новшийн юм аа. Би ч гэсэн амьдрах гээл явж байна. Юуны супер баатрууд? Яагаад ч бусдад туслах юм? Ер нь тарцгаая! Групп чатаа ч устгая!

Ажилчин эр 4: Тэд зүгээр гэсэн. Санаа зоволтгүй.

Ягсон: Юу хийж байна аа? Сонсоогүй юм уу? Хурдан гарцгаа!

Ажилчин эр 4: Дарга хэлэхдээ санаа зоволтгүй эндээ бай гэсэн. Хэрвээ та нар үхвэл тэр хариуцлага хүлээх үү! Яг одоо гарцгаа! Хоёр эгнээ болоод! Болгоомжтой!

Сонёо: Юу байсан бэ?

Ягсон: Хурдлаарай!

Сонёо: Бид нар зөв замаар явж байна уу?

Кидун: Ёстой мэдэх юм алга!

Ягсон: Сынхүн! Энд байна! И Сынхүн!

Сынхүн: Ахлах аа, туслаарай!

Вансо: Энүүгээр яваагүй бил үү?

Сынхүн: Туслаач дээ!

Ягсон: Сынхүн! Малгайгаа өмсөөрэй!

Сынхүн: Ах аа, холдоорой!

Вансо: Хойшоо бай.

Сонёо: Тэнд хүн байна! Кидун! Хаалгыг нээгээрэй!

Вансо: Ах аа, хүлээж бай!

Сонёо: Хурдлаач ээ!

Ягсон: Энэ аюултай!

Кидун: Нээх юм уу үгүй юу?

Жисон: Нээчих. Өмнөх явдалд уучлаарай. Утаанаас болоод юм харагддаггүй ээ. Бас хөгжимөө унтраачих!

Сонёо: Кидун!

Кидун: За одоохон. Түүнийг оллоо! Би замыг чинь хэлээд өгье, яв яв!

Жисон: Намайг явах үгүйг чи заах юм уу?

Кидун: Би чамд замчилж байна даа.

Жисон: Тэгвэл яагаад чи өөрөө явж болохгүй гэж?

Сонёо: Галзуураа юу! Битгий хэрэлдээд бай!

Кидун: Чамайг онгойлго гэсэн болохоор хийсэн биз дээ. Зам асуухад чинь бас хэлсэн. Өөр юу хүсээд байгаа юм?

Жисон: Надад дарга шиг битгий тушаагаад бай гэж байна.

Кидун: Чи л надад тушаагаад байна шүү дээ! Тэгээгүй гэж үү?

Жисон: Надад юу хийхийг минь битгий заагаад бай! Би чамаас тушаал авахгүй за!

Сонёо: Новш гэж! Муу тэнэгүүд ээ! Дандаа хэрэлдэж байх юм, хоёр хараал идсэн тэнэг новшнууд чинь! Яг одоо ор!

Вансо: Бидэнд зам заагаад өгөөрэй.

Жисон: Айн?

Кидун: Зүүн тийш ээ, дахиад жоохон. Тийш ээ, биш ээ! Сайн байна. Чигээрээ яваарай. Тэнд байна!

Ягсон: Сынхүн! Тэр зүгээр үү? Энэ замаар! Сынхүн! Хөөе дүү минь, сэрээрэй.

Сонёо: Эрхэм ээ!

Ягсон: Ус...

Сонёо: Ус аа? Ус гэнэ! Хурдлаарай!

Кидун: Ус!

Жисон: Хурдал!

Сонёо: Өө, үгүй ээ.

Кидун: Ус! энд?

Сонёо: Зогсоод байлгүй ямар нэг юм хийгээч!

Жисон: Сая яасан бэ?

Вансо: Хаашаа вэ?

Сонёо: Зогсоорой! Кидун хаана байна?

Кидун: Би хаана байна гэж үү? Намайг ус аваад ир гэсэн биз дээ. Хаана байгаагаа хэлвэл намайг олох юм уу? Энд усны сав байна, бас баатрын зурагтай постер...

Вансо: Эхлээд гарцгаая.

Ягсон: Усны сав, постер гэсэн үү? Би хаана гэдгийг мэднэ. Гуйя, түүнийг гаргаач. Дагаад яваарай. Явцгаая. Тэр ердөө 100 метрийн зайд байна.

Сонёо: Ийм үйлдвэр байж утааны маск байдаггүй юм уу?

Ягсон: Уучлаарай.

Вансо: Би тэнд хэдэн томоохон сав харсан. Хүчил төрөгчийн сав байхгүй юу?

Жисон: Хүчил төрөгчийн сав ирлээ!

Ягсон: Тийшээ биш ээ.

Ягсон: Намайг Хо Яг Сон гэдэг. Элэг шилжүүлэн суулгуулсан хүн байна Би өмнө нь байсан өвчнийг эдгээж чаддаггүй. Гэхдээ би ослоос үүдэлтэй хугарал, хөхрөлт... Мөр хөших, архаг ядралыг эмчлэх чадвартай. Миний хэрэг гарвал хэлээрэй.

Вансо: Та ч гэсэн манай аав шиг оройн цагаар дуудлагын жолооч хийдэг юм уу?

Сонёо: Тэр үед... Та хүмүүсийг эмчлээд өвчнийг нь өөртөө авч байсан.

Ягсон: Бага зэрэг ус уучихвал, байж байгаад гайгүй болчихдог юм.

Сонёо: Хөөх. Та л жинхэнэ баатар байна даа! Тийм ээ? Баяр хүргье!

Сонёо: Хатагтай.

Ягсон: Би таныг л жинхэнэ баатар гэж бодож байна Миний амийг аварсан шүү дээ. Баярлалаа гэж хэлмээр байна.

Жисон: Яасан?

Кидун: Яасан гэж?

Жисон: Юу яасан гэж?

Кидун: Би сайн мэдэхгүй байна! Битгий уйлаад бай, эгч ээ! Түрүүн л аймар харааж байснаа одоо уйлах чинь тохиромжгүй байна. Намайг айлгаад байна!

Сонёо: Үнэндээ, өмнө нь... Би сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй эмгэгтэй байсан. Хагалгааны дараа би илүү эрүүл болчихсон.

Жисон: Хараал хэлэх нь түүний чадвар гэж бодсон.

Сонёо: Болиоч дээ! Бүгдийг нь мартаарай. Өөрсдөдөө баатрын нэр өгөх үү?

Кидун: Яагаад тэгнэ гэж?

Сонёо: Холливудын кинон дээр бүгд баатрын нэртэй байдаг шүү дээ. Нэг төрлийн эрэгтэй эсвэл эмэгтэй гээд.

Вансо: Би яг л есөн амьтай супер муур шиг хурдтай бас хүчтэй. Есөн охин гэвэл ямар байна?

Жисон: Итгэлтэй байна уу?

Вансо: Англиар хэлвэл илүү гоё. Nine Girl. Та яг л хүчил төрөгчийн сав шиг. Танк хүү гэвэл ямар байна? Харин таны хувьд?

Сонёо: Би шинэ тарагны менежер юм чинь. Шинэхэн охин гэвэл ямар уу? Хачин юм аа? Шинэхэн гэдэг үгтэй эмэгтэйгээс илүү охин гэх нь тохирч байгаа биз дээ?

Жисон: Дураараа бол доо. Би лав тэгж дуудахгүй.

Сонёо: Таны нэр Яг Сон биз дээ.

Ягсон: Тийм ээ.

Сонёо: Эдгээгч гар гэвэл ямар байна? Таны гар эдгээдэг шүү дээ. Кидун чинь удирдаач гэсэн нэртэй юм чинь...

Вансо: Блютүүд Мэн! Та wi-fi болон бусад зүйлсийг удирддаг юм чинь.

Сонёо: Тийм ээ! Үнэхээр гоё юм.

Кидун: Хөөе, Есөн охин гуай. Чи хичээлдээ муу биз дээ?

Вансо: Аав намайг зүгээр эрүүл байгаарай л гэсэн.

Ягсон: Байз даа. Надад нэг нэрний санаа төрлөө. Би хүмүүсийг эдгээж бас энергийг нь нөхдөг юм чинь. Баттерэй Мэн гэвэл ямар байна. Бүгд англи нэртэй байгаа юм чинь...

Сонёо: Тийм шүү! Гоё! Баттерэй Мэн! Одоо бүгдээрээ баатрын нэртэй боллоо... Яг энэ мөчид тохирсон хөгжим тавиач!

Вансо: Үнэхээр янзтай! Ах аа, энэ бас гоё. Харж байгаарай. Эхлээрэй!

Сонёо: Хөөх!

Вансо: Дахиад нэг удаа!

Кидун: Одоо болно оо!

Текст: 1992 ОНЫ БАРСЕЛОНА ОЛИМП ТАЕКВОНДОГИЙН БАГИЙН ГИШҮҮН

Жонмин: Хаашаа яваад ирэв?

Вансо: Найзуудтайгаа уулзсан юм.

Жонмин: Найзгүй гээд байсан биз дээ.

Вансо: Одоо болсон. Туслах уу?

Жонмин: Чи дийлэхгүй байх аа. Өвдөж магадгүй шүү, Хойш оо! Харав уу? Аав нь сайн хэвээрээ байгаа биз дээ?

Вансо: Муугүй шүү.

Жонмин: Би хүчтэй хэвээрээ болохоор... Тусламж хэрэгтэй бол хэлж байгаарай.

Вансо: Аав аа.

Жонмин: Чи эмээ болсон хойноо ч гэсэн... “Аав аа!” гэж дуудвал... Аав нь баатар шиг гарч ирээд бүхнийг зохицуулах болно оо. Даарах нь зүрхэнд муу. Маргааш эмч дээр очиж үзүүлнэ. Орондоо ор доо.

Хоолой эм 1: Манай “Шинэ Бурхан Эмнэлэг” нь бүх хүмүүстээ эрүүл энхийг хүсэж байна. Манай ажилчид хамгийн сайнаараа ажиллаж байна.

Хамгаалагч эр 2: Уучлаарай. Дараагийнх нь ирэхээр суугаарай.

Ягсон: Уучлаарай.

Текст: ШИНЭ БУРХАН САН

Ёнчун: Гишүүнийг суулга. Аль хэлтэст байдаг юм?

Ягсон: Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан. Намайг Хо Яг Сон гэдэг, Тоног төхөөрөмжийн 7-р хэлтсийн ахлах. Нэр төрийн хэрэг, эрхэм ээ!

Ёнчун: Өчигдрийн дэлбэрэлтээс айсан байх, гэмтээгүй биз дээ?

Ягсон: Би зүгээр ээ, эрхэм ээ. Баярлалаа.

Ёнчун: Хувь тавиландаа л баярлалаа гэж хэл.

Ягсон: Мэдлээ, эрхэм ээ. Илүү их итгэлийн төлөө хичээх болно оо. Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан.

Ёнчун: Чамд шивээс байгаа юм уу?

Ягсон: Би саяхан азаар эрхтэн шилжүүлэн суулгуулсан...

Ёнчун: Чи юу авсан?

Ягсон: Элэг, эрхэм ээ.

Ёнчун: Мэс заслын дараа ямар нэгэн зүйл болсон уy?

Ягсон: Би маш эрүүл саруул болсон бас...

Ёнчун: Тэр биш ээ. Сонин зүйл мэдэгдсэн үү?

Ягсон: Тэгэхээр... Сайн мэдэхгүй байна, гэхдээ илүү залуу харагдаж байна гэсэн. Залуу харагдахад элэг чухал шүү.

Ёнчун: Нэр чинь хэн гэл ээ?

Ягсон: Хо Яг Сон, эрхэм ээ.

Ёнчун: Хо Яг Сон, 7-р багийн ахлагч. Биеэ сайн бодоорой. Дараа уулзъя.

Жу ахлах: Хэн нэгэн сувилагч болох гэж байгаа юм уу?

Текст: СУВИЛАХУЙН УХААН

Ягсон: Үгүй ээ, зүгээр сонирхож уншдаг юм.

Жу ахлах: Янзтай. Намайг уучлаарай. Өөр газар луу явахаар болчлоо. Яагаад энд уулздаг байна аа?

Ягсон: Буцаад эргэх үү?

Жу ахлах: Үнэхээр уучлаарай. Алив дээ... Шинэ Бурхан эмийн сан хаана байдаг юм?

Ягсон: Би яг хажууд нь ажилладаг. Би маш сайн мэднэ ээl.

Жу ахлах: Сайн байна. Болгоомжтой яваарай.

Ягсон: Тэгэлгүй яахав.

Жу ахлах: Энд бохь байсан даа.

Ягсон: Бохь оо?

Чүнхва: Яагаад эхлэхгүй байгаа юм?

Сун Хурим: Ахх, тийм ээ... Эхлээд эдийн шинжилгээ хийх шаардлагатай. Үхлийн тунгаас давсан ч мэдээ алдуулалт нөлөө үзүүлэхгүй.

Ягсон: Тэргүүн тахилч уу? Ашгүй дээ. 7-р багийн ахлах, Хо Яг Сон гэдэг. Тэргүүн тахилч аа? Би хаана байна аа? Гэртээ харих хэрэгтэй юмсан. Хүлээ! Би тэр сувилагчын номны бүх агуулгыг нэгтгэсэн...

Чүнхва: Мэдээ алдуулалтыг март, зүгээр зүсээд ав.

Ягсон: Ахлах тахилч аа! Туслаарай! Ахлах тахилч аа! Ахлах тахилч аа!

Чүнхва: Амаа татаач!

Ягсон: Ахлах тахилч аа...

Чүнхва: Зүгээр ухаан алдуулчихаж болохгүй юм уу. Яасан бэ?

Сун Хурим: Уучлаарай?

Чүнхва: Хэн нэгнийг хүлээгээ юу?

Ёнчун: Намайг хүлээж байгаа юм.

Хүмүүс: Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан.

Ёнчун: Чи хөгжилтэй зүйл төлөвлөжээ. Дахиад уулзах шив, 7-р багийн Хо Яг Сон. Зүгээр дээ. Хэн чамайг ингэсэн? Сун эмч ээ!

Сун Хурим: За, эцэг бурхан минь.

Ёнчун: Хэрвээ жоохон үлдээвэл, элэг буцаад ургана биз дээ?

Сун Хурим: Тийм ээ, эрхэм ээ.

Ёнчун: Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан. Жинхэнэ золиос болж... Миний дотор үүрд амьдраарай.

Сун Хурим: Ким эмч ээ, түүнийг хүл!

Ким эмч: Уучлаарай!

Ёнчун: Адилхан болохоор болохгүй байх нь ээ. Шилжүүлэн суулгацгаая.

Чүнхва: Жу ахлах аа.

Жу ахлах: За, захирал аа.

Чүнхва: Түүнийг дуусгацгаая. Бүгдийг нь бариад ав.

Эмээ 1: Баярлалаа! Жоохон удаан!

Жу ахлах: Хөөе эгч ээ! Энд байна!

Сонёо: Очлоо!

Эмээ 1: Маш их баярлалаа.

Жу ахлах: Гоё юм байна уу?

Сонёо: Мэдээж байгаа! Надад пробиотик...

Жонмин: Охин минь. Яасан, юу болсон бэ? Чи зүгээр үү?

Жу ахлах: Охиныг аваад ир.

Хамгаалагч нарын ахлах эр: Нэг бяцхан охины төлөө?

Жонмин: Чи хэн бэ?

Хамгаалагч нарын ахлах эр: Явцгаая.

Жонмин: Хаашаа?

Хамгаалагч нарын ахлах эр: Нээх удахгүй ээ.

Жонмин: Охин минь! Тэнд байж бай! Хойш оо! Өхх, миний нуруу! Хөдөлж чадахгүй байна! Завсарлага! Хойшоо.

Вансо: Та чадна аа!

Хамгаалагч нарын ахлах эр: Бүгдэрээ нэгэн зэрэг! Хурдал! Зодолдооч ээ!

Жонмин: 540 эргэлтийг мэдэх үү?

Хамгаалагч нарын ахлах эр: Байна уу, ээж. Кимчигээ идээд дууссан. Одоо савыг нь аваад очлоо.

Жонмин: Асуудал гарвал Аав аа гэж дуудаарай гэж хэлсэн биз дээ. Ус аваад ир.

Вансо: Ус аа?

Жонмин: Цүнхэнд байгаа.

Кидун: Туслаарай!

Сонёо: Буруу хүнээ барьжээ гэж хэлсэн биз дээ. Намайг гаргавал...

Сун Хурим: Намайг тавь.

Чүнхва: Аав чамд албан тушаал санал болгоо юу?

Сун Хурим: Надад албан тушаал биш Нобелийн шагнал хэрэгтэй.

Чүнхва: Юу гээч. Чи буруу талдаа байна даа. Өвгөн хичээсээр байх болно. Гэхдээ хэн нь илүү удаан амьдрах бол?

Сун Хурим: Өөрийгөө хараач.

Чүнхва: Чи хэн бэ?

Ёнчун залуудаа: Яагаад ингэж удаав?

Чүнхва: Чи хэн гээч новш нь вэ?

Ёнчун залуудаа: Согтуу байгаа юм уу? Аавыгаа танихгүй байна уу? Залуу байхдаа царайлаг байсан гэж хэлээ биз дээ? Чи нээрээ...

Эр 5: Тавтай морил! Дагаад яваарай! Энэ замаар. Номлогч оо!

Эм 2: Замаа сайн хараарай, энэ замаар! Ийшээ яваарай. Шинэ гишүүд ийшээ яваарай!

Ёнчун залуудаа: Тэд хаана байна? Миний бусад хүмүүс.

Чүнхва: Би мэдэхгүй ээ.

Ёнчун залуудаа: Бурхан болоход бусад минь хэрэгтэй байна.

Чүнхва: Та айхгүй байна уу? Хэрвээ бурхан байдаг бол та шийтгүүлэх болно доо.

Ёнчун залуудаа: Чи ойрд сүмд яваад байгаа юм уу?

Чүнхва: Аав аа!

Ёнчун залуудаа: Би өршөөгдөхгүйгээ мэдэж байгаа тул бурхан болохоор хичээж байна. Тэр ч миний хамар доор нуухаар ухаантай хүүхэд шүү. Удаан уулзсангүй шүү Жу ахлах аа.

Жу ахлах: Чи хэн бэ?

Ёнчун: Намайг хэн гэдгийг чи мэднэ ээ.

Жу ахлах: Үгүй ээ, мэдэхгүй. Зөөлөн байгаарай. Захирал түүнтэй зөөлөн харьц гэсэн шүү.

Кидун: Новш гэж.

Текст: ТА ХААНА БАЙНА!

Сувилагч эр 1: Юу вэ? Чи нээсэн юм уу?

Сувилагч эр 2: Хоёулаа хамт ирээ биз дээ.

Кидун: Намайг тавь! Пак Жисон! Жисон! Муу новш чинь! Эгч ээ! Туслаарай! Эгч ээ! эгч ээ! Хараал ид!

Текст: КИ ДУН: ТУСЛААРАЙ! БИД БАРЬЦААЛАГДСАН! ХАЯГ НЬ? ГАЗРЫН ЗУРГИЙГ ДАГА

Кидун: Нүд л биш шүү! Үгүй ээ! Нүд л биш шүү! Миний эрхтэнийг оронд нь ав!

Ёнчун залуудаа: Уйланхай хүүхэд вэ. Тунгалаг бүрхүүл шилжүүлэн суулгах амархан биз дээ?

Сун Хурим: Тийм ээ, эрхэм ээ!

Кидун: Яасан ч үгүй шүү! Нүд л биш шүү!

Ёнчун залуудаа: Яагаад бүгдийг нь зэрэг суулгаж болохгүй гэж?

Кидун: Би маш их баян!

Сун Хурим: Бидэнд дахиад нэг хүн хэрэгтэй.

Кидун: Би мөнгө өгье!

Сун Хурим: Нэг нэгээр нь хийсэн нь дээр.

Кидун: Хэд хэрэгтэй юм бэ, новш оо.

Ёнчун залуудаа: Түүнд мэдээ алдуулалт үйлчилнэ биз дээ? Тэр дэндүү их чимээтэй юм. Их өвдөх байх шүү.

Жонмин: Үгүй ээ.

Вансо: Юу үгүй гэж?

Жонмин: Юу ч байсан.

Вансо: Гэхдээ би явах хэрэгтэй.

Жонмин: Үгүй шүү! Явуулахгүй! Юм нуугаад байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу?

Вансо: Хэзээнээс мэдсэн юм?

Жонмин: Хүүхдийнхээ унгасыг үнэртээд л... Юмс буруу байгааг ээж аавууд мэддэг юм шүү дээ. 3 жилийн турш эмнэлэгт байхдаа, чамд ганц ч найз байгаагүй. Бие чинь сайжирсанаас хойш, чи шинэ найзуудтай болсон. Гэхдээ яагаад тэр хүмүүстэй найзлаад байгаа юм... Сургуулийн дээрэлхэлт үү! Би чамд шинэ пүүз авсан. Гэсэн ч чи хуучин гутлаа өмссөөр байна. Миний хөөрхий охин минь дээ! Ингээд л Таеквондо сурмаар байгаа юм уу? Хүнд цохиулахгүйн тулд уу? Дээрэлхүйлэхгүйн тулд уу? Хүмүүс дээрэлхээд байгаа болохоор сурмаар байсан юм уу...

Вансо: Аав.

Жонмин: Ингээд л...

Вансо: Үнэндээ...

Жонмин: Дахиад өвдвөл яах юм бэ?

Вансо: Найзууд маань хүмүүст баригдчихсан байгаа.

Жонмин: Үхтлээ санаа зовж байна.

Вансо: Бид яг л гэр бүл шиг. Би тэднийг явж аврах хэрэгтэй байна.

Жонмин: Үгүй ээ! Чи болохгүй! Миний ард байгаарай. Муу новшнуудыг дээ! Тэр залуусыг яасныг харсан биз дээ. Нас бол зүгээр л тоо.

Вансо: Дуугаа сольчих уу?

Жонмин: Энэ дуу одоо ч цусыг минь хөөргөж байна аа. Барселонад алт авахын өмнө энэ дууг сонсож байсан юм. Миний хоч юу билээ?

Вансо: Таеквон Ви!

Жонмин: Таеквон Ви! Би шударга ёсны өшиглөлтөөрөө л ялсан!

Жисон: Яасан бэ?

Сонёо: Алив ээ, хурдал!

Жисон: Бид хаана байна аа?

Сонёо: Бид нар хулгайлагдсан. Алив гарцгаая.

Жисон: Нойл нь хаана байна аа? Тийшээ биш ээ.

Сун Хурим: Та зүгээр үү, эрхэм ээ?

Ёнчун залуудаа: Энэ үнэхээр гайхалтай юм аа. Wi-Fi дохиог харж байсан уу? Зөвхөн нэг нүдэнд хийсэн болохоор орж гараад байна.

Сун Хурим: Уучлаарай, эрхэм ээ. Тэр гэнэт сэрээд дайраад эхлэсэн.

Ёнчун залуудаа: Түүнийг одоо ч хүчтэй байгаа нь санаа зовоож байна. Тэр ч гэсэн үүнийг хийж чадах хэвээрээ юу?

Сун Хурим: Задалж байх үед гэмтсэн байсан. Үүнд ямар ч эмчилгээ байхгүй ээ, эрхэм ээ.

Кидун: Хэн бэ?

Ягсон: Би байна аа. Баттерей Мэн.

Кидун: Ах аа! Намайг эмчлээд өгөөч. Та хүмүүсийг эдгээдэг шүү дээ!

Ягсон: Миний баттерей үхсээн.

Кидун: Ус уувал та сэргэнэ шүү дээ. Надад туслаач дээ. Сүүлд би танд ус авч ирсэн биз дээ! Би айгаад байна аа. Нэг амьдралд хоёр удаа сохорно гэж юу байсан юм бэ!

Хөтлөгч эр: Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан. Бүх гишүүд болон шинэ хүмүүс тавтай морилно уу! Одоо, түүний амлалтыг санацгаая! Шинэ, мөнхийн биетэй... Тэр биднийг тамаар аврахаар ирлээ. Бас үл итгэгчдийг шийтгэх болно. Тэр дахин амилсан! Хаадын хаад, эздийн эзэн! Бидний бурхан аав, Со Ён Чун!

Эм 2: Гараа дээшээ өргөөрэй!

Хөтлөгч эр: Хамтдаа хэлцгээе. Бурхан аав!

Итгэгч эр 1: Бурхан аав!

Итгэгч нар: Аав аа, намайг ашиглаач!

Арын албаны эр: Тэр хэн бэ?

Арын албаны эм: Мэдэхгүй ээ.

Ёнчун залуудаа: Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан. Үүрдийн дээд оршихуй. Амлаж байсан шигээ, Би залуужин эргэн ирлээ. Намайг дагасан бүхэн миний хүмүүс байх болно! Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан. Хадыг бутлах ч хүч чадалтай! Амлаж байсан шиг ээ, өөрийн хүчээр хадыг нураах болно. Надад итгэсэн хүн бүхэн... Миний ивээлд багтах болно!

Итгэгч эр 2: Юу вэ? Юу болоод байна аа?

Итгэгч эм 1: Баярлалаа! Баярлалаа, эрхэм ээ!

Итгэгч эр 3: Бурхан аав!

Итгэгч эм 2: Аав аа!

Ёнчун залуудаа: Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан. Бүхий л амьтныг тэтгэгч! Өвчтэй хүмүүсийг эдгээж, үхэгсдийг амилуулна!

Итгэгч эр 2: Би алхаж байна!

Итгэгч эм 1: Бурхан аав минь! Баярлалаа! Шинэ бурханд мөргөе!

Ёнчун залуудаа: Надад итгэсэн бүхэн! Миний ивээлд багтах болно!

Итгэгч нар: Бурхан Аав аа!

Итгэгч эр 1: Дахин сэргэсэн бурхан!

Жонмин: Яахаараа ийм олон хаалгатай байдаг байна аа? Баяр болоод байгаа юм байх даа?

Вансо: Хүүе!

Жонмин: Бурхан минь! Айлгаад хаячих юм аа. Битгий гүй! Хөөх!

Ёнчун залуудаа: Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан. Би бурхан болж эргэн ирлээ! Намайг тахин шүт! Тэгээд чи Вансо юу?

Вансо: Чи хэн бэ?

Ёнчун залуудаа: Хөөрхөн охин байна. Ноён Пак Жон Мин! Барселонагийн баатар! Би ч гэсэн тэр үед тамирчин байсан. Уулзсандаа баяртай байна. Хараал ид. Өвдөж байна шүү дээ! Охиндоо хүндлэл гэдгийг зааж өгөөгүй юм уу? Настай хүнийг яахаараа өшиглөдөг байна аа?

Жонмин: Уучлаарай. Гэхдээ яагаад над руу орилоод байгаа билээ? Аан ойлголоо! Чи нөгөө дээрэлхүү хүүхэд үү! Ахмад хүн рүү яахаараа орилдог байна аа! Хүндэтгэлгүй новш чинь! Чамд аав байхгүй юу?

Ёнчун залуудаа: Мэдээж байгаа, өөд болчихсон. Тэр 1905 онд төрсөн.

Вансо: Чи манай найзуудыг барьсан уу?

Ёнчун залуудаа: Үнэндээ, манай охин барьсан.

Вансо: Охин гэнэ ээ?

Ёнчун залуудаа: Тэр саяхан нэг олиггүй шүтлэгтэй болсон. За ярилцаж ханалаа, гол яриандаа орцгооё. Вансо. Надад чиний зүрх хэрэгтэй байна.

Жонмин: Чи чинь ухаанаа алдчихаа юу!

Сонёо: Есөн охин! Есөн охин! Чи зүгээр үү?

Ёнчун залуудаа: Чам руу очих гэж байсан юм. Тавтай морил. Гэхдээ яаж гарсан юм?

Сонёо: Та Вансо-ийн аав уу? Сайн байна уу?

Жонмин: Сайн уу. Чамд салах ёс гүйтэцтгэх хугацаа өгье. Намайг Шинэхэн Охин гэдэг. Энэ бол Танк хүү.

Жисон: Битгий...

Ёнчун залуудаа: Хөөе!

Сонёо: Та түүгээр их бахархдаг байх даа.

Жонмин: Мэдээж. Гэхдээ түүнийг хэтэрхий сул байгаад санаа зовж байна. Та хүүхэдтэй юу, Танк Охин?

Сонёо: Шинэхэн Охин л доо.

Жонмин: Уучлаарай.

Ёнчун залуудаа: Хатагтай Ким Сонёо! Би ярьж болох уу?

Сонёо: Чи хэн бэ?

Ёнчун залуудаа: Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан.

Вансо: Ах аа! Тэр залуу бол хорон санаатан. Түүнд шивээс байгаа.

Жисон: Яагаад тэр залуу би ах гэж?

Вансо: Тэр царайлаг юм.

Жисон: Та халамжлуулж байхаас өөр аргагүй хүг шиг шүү дээ.

Ёнчун залуудаа: Намайг юм ярьж байхад яаж тасалж чадаж байна аа?

Сонёо: Юу? Кидун, ноён Хо хоёр хаана байна?

Ёнчун залуудаа: Би тэднийг идчихсэн.

Жонмин: Муу новш чинь!

Вансо: Хүлээ.

Ёнчун залуудаа: Үхчихээгүй биз дээ?

Сонёо: Өө, үгүй ээ!

Жисон: Чи зүгээр үү? Хөөе! явцгаая аа! Хурдал аа! Тэр ирлээ!

Ёнчун залуудаа: Пак Жисон. Уушиг авсан нөхөр. Чиний ажил бол...

Жисон: Сарны циклон!

Сонёо: Тэр үхчихсэн үү?

Вансо: Сая юу гэсэн бэ?

Жисон: Үхлийн цохилтоо хийхдээ хэлдэг үг шүү.

Ёнчун залуудаа: Заваан юм аа! Өөдөөс шүлсээ үсчүүлээд. Сарны юу гэнэ ээ?

Вансо: Юу ч гэсэн үг юм?

Сонёо: Бурхан минь!

Жисон: Цаашаа. Хүн орхоодойн...

Ёнчун залуудаа: Дэлбэрэлт! Алив дээ. Ким Сонёо-гийн шивээс энд байна уу. Амархан арга байжээ! Чи миний талд байсан бол би ийм их юм хийх хэрэггүй байжээ. Надад туслаач. Тэднийг хүчийг надад өгөхөд таньд хэцүү биш биз дээ.

Сонёо: Үгүй ээ! Надаас холд!

Ёнчун залуудаа: Зүгээр тэдний хүчийг надад өгчих өө. Цус урсгаад байх шаардлагагүй. Өөрийн гэсэн тарагны компанитай болмоор байна уу?

Кидун: Миний нүдийг өгөөдөх!

Ёнчун залуудаа: Хараал ид, Сун эмч ээ. Нүдний бүрхүүлийг мэдсэн юм аа... Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан. Жинхэнэ золиос болж, миний дотор үүр амьдар.

Сонёо: Яагаад байгаа юм бэ?

Ёнчун залуудаа: Би амьдралдаа хоёрхон зүйлийг л хүссэн. Эхнийх нь залуу нас. Дараагийнхийг нь хэлэхийн тулд надаас асуух хэрэгтэй шүү дээ! Дараагийнх нь...

Жисон: Бурхан болохыг хүссэн биз дээ? Дэлхий ертөнц бурханг харах хэрэгтэй юу? Чи хүмүүсийг аврагч юм уу? Энэ чиний новшийн л түүх биз дээ? Чи гаж урсгалын талаар уншсан л байх ёстой. Гэхдээ тийм комментууд зүгээр троллууд байдаг юм!

Ёнчун залуудаа: Чи бусдыг уурлаалах авъяастай юм.

Кидун: Тэр үнэхээр алдартай тролл шүү.

Жисон: Амаа тат аа.

Ягсон: Бурхан аав аа!

Ёнчун залуудаа: Өө, яасан эдгээгч гар аа?

Ягсон: Бүгд худлаа биз дээ? Бидэнд харуулсан бүхэн чинь хуурамч биз дээ? Би гэр бүлээ орхиод... Чиний төлөө өдөр шөнөгүй ажилласан! Би чамд амьдралаа өгсөн! Би тэнэг болохоороо энэ бүхнийг хийсэн гэж үү?

Ёнчун залуудаа: Тийм. Хэрвээ жинхэнэ бурхныг хармаар байвал, өөрийн биеэ надад зориул.

Кидун: Нүдийг минь буцааж өг өө, муу новш оо!

Жисон: Яв аа! Яагаад тэгж байгаа юм бэ?

Сонёо: Тэр ирлээ!

Жисон: Тэр хөвж байна!

Ягсон: Би үсээ будах хэрэгтэй юу?

Хөтлөгч эр: Бид Бурхан аавдаа бүхнээ зориулах болно оо! Бидний бие мах бодь, гэр бүл, хөрөнгө гээд бүхнээ! Тэгж байж л бид аврагдана! Бурхан Аав аа! Бурхан Аав аа! Бид амьдралаа зориулахаа амлаж байна!

Ягсон: Байж боломгүй юм!

Сонёо: Юу болсон бэ?

Ягсон: Хэрэв энэ унтарвал танкнууд шатаж хүн бүр үхэх болно!

Жисон: Хүлээж бай! Амьсгаа авах хэрэгтэй байна. Винни...

Ягсон: Хүн бүрийг алах гээ юу? Бүх дагагчдаа алахыг хүсээ юу?

Ёнчун залуудаа: Би үргэлж л шинэ дагагчидтай болж чадна. Би бол үхлийн бурхан. Би биш чи ингэсэн шүү. Мөнхийн гэгээн Ён Чун, амилсан шинэ бурхан. Миний нэг хэсэг болоод мөнхөд амьдар. Ким Сонёо! Тэднийг надад өг! Эсвэл бүгдээрээ үх.

Жисон: Нүдээ нээгээч! Пак Вансо!

Сонёо: Үх, муу новш минь!

Ёнчун залуудаа: Үгүй ээ!

Сонёо: Есөн охин!

Хөтлөгч эр: Бид түүнийг шинэ биетэйгээр эргэн харна аа! Харин одоо хүлээцгээе...

Жисон: Энийг яаж унтраах вэ?

Ягсон: Мэдэхгүй байна аа.

Сонёо: Тэгвэл бид юу хийх вэ?

Ягсон: Үүнийг цахилгаан дамжуулагчаар буулгах хэрэгтэй. Гэхдээ би инженер биш. Уучлаарай.

Кидун: Надад бүх хүчээ өг.

Сонёо: Чи яах юм?

Кидун: Мэдэхгүй байна аа, гэхдээ нэг зүйл хийх хэрэгтэй!

Жисон: Хөөе! Хэрвээ чи хийж чадвал, хоёулаа чацуу болно шүү.

Кидун: Хэрвээ би хийж чадвал, ах чинь болно шүү!

Сонёо: Тийм ээ!

Жисон: Дуусаад, шивээсээ буцааж өгөөрэй!

Кидун: Би одоо ах чинь шүү!

Ягсон: Өхх.

Жисон: Алив гараа барьцгаая.

Вансо: Байж байгаарай.

Жисон: Гараа өг өө.

Ягсон: Сайн бариарай.

Ёнчун залуудаа: Барьчлаа! Яагаад ялах гээд тэмцээд байгаа юм? Та нар миний хэлснийг хийгээд намайг дагаад байж байх хэрэгтэй!

Ягсон: Болиоч!

Вансо: Есөн охин!

Сонёо: Тавиарай!

Вансо: Чададгүй ээ! Аав аа!

Жонмин: Миний бяцхан охин! Яагаад ингээд уначихаа вэ? Уначихсан юм ууl? Хэн нэгэнд цохиулаа юу? Хэн миний бяцхан охиныг цохьсон? Аавыгаа уучлаарай! Би эрт ирэхийг хичээсэн. Үнэхээр уучлаарай. Чи зүгээр үү? Аавыгаа уучлаарай. Хараал ид гэж муу новш чинь!

Ёнчун: Хо Яг Сон. Шашны тэргүүн болмоор байна уу?

Ягсон: Би сувилагч болно оо.

Ёнчун: Хараал ид гэж.

Жонмин: Машин аваад ирье. Хүлээж байгаарай.

Сонёо: Өө, үгүй ээ! Бүх тарагнууд маань муудчихлаа даа! Шөнийн хүргэлт хийх гээд... Тэрэг дүүрэн аччихсан байсан.

Жонмин: Машины зогсоол ийшээ байсан уу?

Сонёо: Хөх залуу.

Кидун: Блютүүд Мэн шүү дээ!

Сонёо: Тийм ээ. Унаа хүлээх зуураа дуу сонсох уу?

Кидун: Юу сонсмоор байна? За би өөрөө мэдээд сонгъёо.

Жисон: Хөөе нэг дуу байдаг даа.

Кидун: Үгүй шүү.

Жисон: Ямар дуу гэдгийг хэлээгүй шүү дээ.

Кидун: Баттерей Мэн.

Ягсон: За?

Кидун: Үүнийг минь эдгээгээд өгөөрэй?

Ягсон: Замаараа жоохон ус аваад эдгээгээд өгье.

Жонмин: Түлхүүрээ хаана үлдээчихлээ? Энд байна. За.

Сонёо: Машинаа хүлээж байхдаа нэрээ сонгох уу?

Вансо: Сүүлд нэрээ сонгосон биз дээ.

Сонёо: Өөрсдийнхөө нэрийг л сонгосон шүү дээ. Багийнхаа нэрийг сонгоогүй. Кинон дээр баатрууд багийн нэртэй байдаг биз дээ.

Жисон: За нэрээ сонго оо.

Сонёо: Англи байх уу, Солонгос уу?

Жисон: Хүссэнээрээ бол оо.

Ягсон: Үнэндээ би нэр сонгохдоо сайн.

Сонёо: Зүгээр ээ, би нэрээ сонгоё. Чи зөндөө ажилласан юм чинь жаахан амраад ав Баттерей Мэн. Мэндчилгээ шиг эелдэг нэр байвал ямар вэ?

Ягсон: Надад орж ирж байгаа нэр бол...

Сонёо: 5-уулаа юм чинь! Англиар тав гэж оруулвал ямар вэ?

Вансо: Юу гэх гээд байгааг чинь ойлголоо. Ах аа. Ингэ дээ.

Кидун: Яг зөв.

Текст: ГАРЫН ТАВАН ХУРУУ

Back to episodes Go home