Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Үсчин |
Чоно |
|
Цагдаа |
Эм |
Мангас |
|
Өвөө |
|
|
|
Майкл |
|
|
41-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Мангас, залуу хоёр
Цагдаа: Том царс мод машин дээр унажээ.
Машины марк болон улсын дугаарыг тэмдэглэж авлаа.
Азгүй юм болжээ.
Модны урт өргөнийг хэмжинэ ээ.
Энэ чинь юу вэ?
Хөөх, сонин юм.
Энэ шат хаашаа явдаг юм бол?
Энэ юу гээч нь вэ?
За за,за.
Нуугдмал цэцэрлэг юм биз дээ.
Хөөе, энд хүн байна уу?
Надад та энэ газар доорх ордон, цэцэрлэгийн зөвшөөрлийг харуулах хэрэгтэй байна.
Энэ тэнгэр яг л бодит юм шиг харагдаж байна шүү.
Тэнд хэн байна. Гараад ир. Би үнэнээсээ хэлж байна шүү.
Мангас: Тоглоом дууслаа. Үл таних хүн гуай.
Цагдаа : Яагаад, би ямар нэг асуудалд ормооргүй л байна шүү
Мангас: Чи миний дуртай цэцгийг зулгаачихлаа.
Цагдаа: Чамд ядаж энэ газрын зөвшөөрөл гээч юм байгаа юм уу?
Харин би түүсэн цэцгээ өөртөө биш, хэн нэгэнд зориулж авсан юм.
Яг үнэндээ, даргадаа өгөх гэж байгаа юм.
Үгүй ээ, хүлээгээрэй… хүүдээ зориулсан юм байна.
Мангас: Муу худалч.
Цагдаа: Үгүй дээ, үнэхээр шүү, энд байна.
Цэцэрлэгт байхдаа
Бүжгийн үдэшлэгт.
Их суруулийн хамтлагт байхдаа.
Одоо тэр ховор цэцэг судалдаг ургамал судлаач болсон юм л даа.
Түүнийг энэ цэцэгт дуртай байна гэж л бодсон юм аа.
Би одоо явлаа.
Мангас: Ямар царайлаг хүүхэд вэ?
Цагдаа: Намайг явуулаач дээ, гуйж байна.
Гуйж байна, би дахиж цэцэг түүхгүй ээ.
Мангас: Чи явж болно оо.
Энэ цэцгийг бэлэг гээд бодчих.
Гэхдээ… оронд нь надад хүүгээ өг.
Цагдаа: Хөөе, энд юу болоод байна аа.
Ногоон үст хүү: Сонин сайхан юу байна, аав аа?
Цагдаа: Тэр цэцэрлэгийн цэцгүүд хортой байсан байх аа.
Ногоон үст хүү: Түр хүлээгээрэй, ямар үзэсгэлэнтэй цэцэг вэ?
Хаанаас олсон юм бэ?
Эрдэмтэд хараахан олж илрүүлээгүй байгаа ургамал шүү дээ, энэ чинь.
Дахиад байгаа юм уу?
Цагдаа: Юу л даа, чихрийн уулзварын тэнд унасан мод байгаа.
Тэрний доор…
Үгүй ээ, би чамайг тийшээ явуулж чадахгүй.
Би цементээр хийнэ ээ. Маргааш хийнэ.
Ногоон үст хүү: Аан энд байх нь.
Янзтай.
Өвөө: Одоо ингээд нүүнэ дээ.
Чоно: Битгий санаа зов.
Ийшээ.
Питер: Сайн уу?
Өвөө: Сайн байна уу?
Питер: За, тэгээд юу болов?
Чоно: Тэр хүнд дурласан.
Сэтгэлээ илчлэхээс ичээд байгаа юм.
Өвөө: Яагаад сэтгэлээ илчлэх гээд байгаа юм?
Тэр залуудаа үнэхээр их хайртай бол тэр мэдэх болно шүү дээ.
Чоно: Тэр өөрийн үзэмжээсээ ичээд байгаа юм л даа.
Тэр залуутайгаа бүр уулзаагүй байгаа шүү.
Өвөө: Аан, интернет болзоо юм биз дээ?
Өөр хүний зураг илгээх юм уу?
Чоно: Интернет биш ээ.
Тэр залуу нь хүн.
Энэ маань үлгэрийн… мангас. Намайг өршөөгөөрэй.
Тэр өөрийгөө ингэж илэрхийлдэг юм.
Өвөө: Юу вэ?
Питер: Уучлаарай, наадхаа тоглохгүй байж болохгүй юу?
Баярлалаа.
Өвөө: Чиний нэр хэн билээ хонгор минь?
Мангас: Оримона.
Өвөө: За, Оримона.
Би юу хийхээ мэдэх юм байна.
Тэр залуугийн эцэг эхтэй уулзах хэрэгтэй.
Дээр үед бүх зүйл эцэг эхээр л дамжуулдаг байлаа шүү дээ.
Бүтэл сайнтай байсан шүү.
Мангас: Би аль хэдийн…
Чоно: Юу л даа, тэр аавтай нь уулзсан л даа.
Гэхдээ нэг их бүтэлтэй болоогүй ээ.
Өвөө: Чиний өөрийгөө яаж илэрхийлэхээс бүх зүйл хамаарна даа.
Чи гайхалтай бас хүчтэй юм.
Чи бас их дуугүй юм аа. Үүнд ахмад үеийнхэн дуртай байдаг.
Гэхдээ муухайгаар хэлээгүй л дээ.
Чи гэр оронгүй хүн шиг харагдаж байна.
Мангас: Би угаасаа тэгж харагдана шүү дээ. Би чинь мангас.
Өвөө: Чи мангас биш ээ.
Мангас чинь ийм байдаг юм.
Харин чи хонгор минь үзэсгэлэнтэй мангас.
Өвөө: Бидэнд танай шилдэг үсчин хэрэгтэй байна.
Үсчин: Та бүгдэд үү?
Өвөө: Үгүй дээ. Зөвхөн түүнд.
Мангас: Сайн байцгаана уу, хүмүүс ээ.
Өвөө: Та хэд надаар тоглож байгаа байлгүй дээ.
Өөрсдийгөө үнэхээр мэргэжлийн хүмүүс гэж хэлдэг гэж үү?
Бид нар өөрсдөө аргалж чадах юм чинь.
Мангас: Түр хүлээгээрэй. Одоо Кевиний өдрийн хоолоо идэх цаг.
Ногоон үст хүү: Хөөх.
Цагдаа: Ээ бурхан минь гэж. Нөгөө мангас чинь гараад ирж.
Мангас: Сайн уу, найз минь. Намайг таньж байна уу?
Намайг уучлаарай. Хоёулаа буруу ойлголцоод байх шиг байна аа.
Гуйж байна. Бүхнийг эхнээс нь эхлэе.
Таны нэрийг хэн гэдэг вэ?
Гэхдээ нэг их хамаагүй л дээ.
Өөрийг тань аав гэж дуудахыг зөвшөөрнө гэж найдаж байна.
Питер: Өвдөж байна уу?
Өвөө: Тэр зүгээр дээ. Хурим болохыг хартлаа амьдарна.
Цагдаа: Та нар яагаад энд байгаа юм?
Юу хүсээд байгаагаа шууд хэл л дээ.
Питер: Таны хүүтэй гэрлэхийг хүсэж байгаа юм аа.
Цагдаа: Хэн нэгэн ирээрэй! Надад тусламж хэрэгтэй байна!
Мангас : Бүх зүйл дууссан. Цааш амьдрах ямар ч шалтгаан алга.
Өвөө: Оримона, утгагүй зүйл битгий яриад бай.
Бүх зүйл зүгээр дээ. Хоёр дахь дээрээ бүтэх ч юм билүү?
Эсвэл гурав дахь дээрээ.
Мангас: Надад дахиж оролдож үзэх цаг байхгүй.
Надад дахин олон удаа оролдох цаг алга.
Надад ердөө гуравхан өдөр, шөнө л үлдсэн.
Питер: Наадах чинь юу гэсэн үг вэ?
Мангас: Би хараагдсан. Тийм л юм болсон.
Энэ гурван өдрийн хугацаа дуусахаас өмнө би гэрлэх ёстой.
Эс тэгвээс би сүйрэх тавилантай.
Гэхдээ би үүнтэй эвлэрчихсэн байсан.
Өөрийгөө ганцаараа өрөөнд тоосгоор таглана гэж шийдсэн байсан.
Гэвч Кевинийг харсан тэр агшинд зүрх минь хүчтэй догдолсон.
Одоо би үргэлжлүүлж амьдармаар байна.
Өвөө: Тэгнэ ээ.
Гэхдээ бидэнд төлөвлөгөө хэрэгтэй.
Чамд түр хугацааны хурим хурдхан зохион байгуулъя.
Харин хараал тайлагдсаны дараа Кевинтэй харилцаагаа жинхэнээсээ эхлүүлнэ.
Эм: Тэгэхээр бүгдээрээ анхаарлаа нааш нь хандуулна уу.
Сүйт бүсгүй зөвшөөрч байна уу?
Мангас: Тийм ээ.
Тэгвэл сүйт залуу зөвшөөрч байна уу?
Өвөө: Майкл!
Майкл: Тийм ээ, зөвшөөрч байна.
Эм: Тийм бол энэ хуримын бөгжнүүдийг хувь тавилангийн учрал нэгдлийн бэлгэ тэмдэг болгон хүлээн авна уу.
Өвөө: Яагаад юу ч болохгүй байна вэ?
Хараал нь тайлагдсан уу?
Эм: Энэ бөгж үргэлж чамд хайр чинь хязгааргүй гэдгийг сануулж байх болно.
Мангас: Үгүй ээ!
Өвөө: Майкл, энэ үнэхээр чиний анхны гэрлэлт мөн үү?
Майкл: Гялалзаж байна.
Тийм ээ!
Өвөө: Би үнэхээр ойлгохгүй байна.
Магадгүй нэг үнсэлт тус болж мэднэ.
Зогсоорой, Майкл.
Бид дуусаагүй шүү.
Чоно: Яагаад та ойлгохгүй байна вэ?
Хэрвээ хайр байхгүй бол, ид шид ч байхгүй.
Питэр: Оримона хаачив?
Ногоон үст хүү: Ёстой янзтай юм аа.
Би ардын хөгжимд ингэтлээ татагдана гэж санасангүй шүү.
Тоглохоо битгий зогсоогоорой. Гуйж байна.
Энэ хэмнэл үнэхээр галзуу байна!
Бас манай цэцэрлэг бол миний хэзээ ч харж байгаагүй хамгийн догь газар шүү.
Мангас: Харин би...
Би үнэхээр жигшүүртэй мангас.
Ногоон үстэй:Тийм үү?
Чи яагаад тэгж хэлж байгаа юм?
Мангас: Намайг хар л даа.
Ногоон үст хүү: Үнэнийг хэлэхэд, гадаад төрх чухал гэж би хэзээ ч бодож байгаагүй.
Миний бодлоор оюун ухаан ба зан чанар хоёр илүү үнэ цэнтэй.
Мангас: Тэгвэл Кевин, чи надтай гэрлэх үү? Гуйж байна.
Ногоон үст хүү: Айн?
Нээрээ юу?
Би мэдэхгүй байна аа.
Би бодож болох уу? Давуу тал болон сул талыг нь?
Мангас: Болно оо. Битгий удаарай, гуйя.
Гуйж байна шүү.
Ногоон үст хүү:Чи хаашаа явж байна вэ?
Мангас: Би өмнөх гэрлэлтийнхээ учрыг олоод ирье.
Ногоон үст хүү: За за. Янзтай.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
|
Чоно |
|
Тэмээчин |
|
Дагина 1 |
|
Аржун |
|
Дагина 2 |
|
Цаазлагч |
|
|
|
Падиша |
|
|
|
Хянагч 1 |
|
|
42-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Урам зоригийн дагина
Дагина 1 : Дагинасаа, шинэ өдөр эхэллээ. Нисэх цаг боллоо. Бусдадаа урам зориг хайрлаарай. Урам зориг.
Урам зориг.
Урам зориг.
Урам зориг.
Чоно: У-рам зо-риг.
Чи хэнд урам зориг өгч байгааг мэдэж болох уу?
Дагина 2 : Ирсэн хүн болгоныг урамшуулна даа.
Тэмээчин: Босооч ээ. Босооч ээ. Залхуу тэмээ минь.
Хөөе, бөхөө хөдөлгөөч ээ!
Чоно: Энэ чиний үйлчлүүлэгч үү?
Дагина 2: Тийм байх даа. Тэр энд унасан юм чинь.
Урам зориг.
Чоно: Гоё юм аа.
Хэрвээ ямар нэгэн асуудалд орвол намайг дуудаарай. Би тусална шүү.
Дагина 2: Ямар асуудал?
Чоно: Мэдэхгүй байна даа. Гэхдээ чам шиг ийм авьяастай хүнд удахгүй дээ.
Дагина 2: Хөөе!
Тэмээчин: Аржун, хүү минь.
Нэгэн цагт надад ганцхан доголон хөгшин тэмээ л байлаа.
Энэ бүхэн зөв урам зориг олсны минь ач шүү.
Аржун: Гэхдээ аав аа, таны бүх урам зориг түүнээс л гарч ирсэн шүү дээ!
Падишад туслаад тэгээд тэр оронд нь таны өрсөлдөгчдийг бизнесээс гаргасан. Энэ дагина танд тэр бүх баялгийг өгөөгүй гэж үү?
Энэ бүхэн чинь нүдэн дээр ил байна, аав аа.
Тэмээчин : За яах вэ, чиний зөв байж.
Гэхдээ би яаж асар том, гайхамшигтай бизнесийн эзэнт гүрнээ инээдтэй циркийн үзүүлбэрчинд өвлүүлж чадах юм бэ?
Алив ээ. Миний сахилгагүй хүүг бизнесмен болгоодхооч.
Аржун: Хэзээ ч үгүй.
Хэзээ ч үгүй шүү. Үгүй.
Болиоч ээ!
Цаазлагч: Чи Истиш мөн үү?
Тэмээчин: Хэн асууж байна вэ?
Цаазлагч: Падиша.
Падиша: Чамайг хэнд ч урам зориг өгдөг гэж мэдээ ирсэн.
Тэмээчин: Агуу удирдагч минь.
Падиша: Чи бидэнд туслах хэрэгтэй байна. Үнэн хэрэгтээ, сүүлийн үед бидний амьдрал бага зэрэг уйтгартай, бүр нэгэн хэвийн болчихсон.
Жишээ нь, би яг одоо саван доторх зөгийн бал шиг амттай усан үзэм идэж байна.
Гэсэн ч би үүнээс огтхон ч аз жаргал мэдрэхгүй байна.
Би чамайг миний амьдралын утга учрыг олж өгөхөд тусална гэж найдаж байна, Истиш.
Миний урам зоригийг эргүүлээд олоод өг тэгвэл би чамд өөрийн эзэнт гүрний талыг өгье. Ойлгов уу?
Тэмээчин: Өгөөмөр удирдагч минь.
Падиша: Гэхдээ чи бүтэлгүйтвэл…
Цаазын ял хүлээж байгаа шүү.
Чоно: Түүнд үйлчлэхгүй байгаад гайхаж байна.
Би чамайг бүгдэд урам зориг өгч чаддаг гэж бодсон.
Питер: Та яагаад түүнийг торонд хориод байгаа юм бэ?
Тэмээчин: Энэ чамд хамаагүй шүү, залуу хүү минь.
Түүний тор алт гэдгийг харахгүй байна уу?
Хаана ч явсан би түүнийг хооллодог. Тэр зүв зүгээр.
Бидэнд туслах юм уу, үгүй юм уу?
Питер: Нотолгоо таныг бусдаас өөр гэж харуулж байна.
Учир нь дагинын шид тан дээр л зөвхөн болохгүй байна шүү дээ.
Падиша: Нотолгоо чамайг худалч гэдгийг харуулж байна даа.
Питер: Үгүй ээ, үүнийг хар.
Дагина 2: Урам зориг.
Питер: Дагина үнэнийг батлахын тулд түүнийг дуулж бүжиглэ гэж урам зориг өгсөн.
Чоно: Биднийг олзлогчид дагинатай үлдээж том алдаа гаргалаа даа.
Хэн нэгэн ийшээ ирвэл тэр хүмүүст биднийг эндээс гарга гэж урамшуулж чадна шүү дээ.
Тэмээчин: Хэн нэгэн ирэхгүй бол яах юм бэ? Бид энд үүрд байна шүү дээ.
Хөөе, би чамтай уулзсан өдөртөө харамсаж байна.
Үүнээс илүү сайн юм тохиолдож болох байсан шүү дээ.
Тэр тэмээ өөр газар унахад яадаг байна аа?
Питер: Дагина чинь далавчтай биз дээ?
Чи энэ гяндангаас нисээд гарж болно шүү дээ.
Дагина 2: Гэвч би нисдэггүй л дээ.
Чоно: Яагаад вэ?
Дагина 2: Чи сохор юм уу? Энэ далавчийг хар л даа.Тэгээд намайг хар.
Чоно: Утгагүй юм бэ. Би заанууд ч нисэж байхыг харсан.
Тэдний далавч биеийн харьцаа чинийхээс их шүү.
Магадгүй чи урам зориггүй байгаа байх.
Дагина 2: Тийм байх л даа.
Чоно: Чи тэгвэл яагаад өөртөө урам зориг өгч болохгүй юм бэ?
Дагина 2: Учир нь дагина бусдад л урам зориг өгч болдог.
Питер : За тэгвэл, бид чамд жаахан урам зориг өгвөл яасан юм бэ?
Би чамайг нисэж чадна гэдгийг мэдэж байна.
Энэ бол дагинын байгалийн чанар шүү дээ.
Чи хоёр далавчтай бол нисэж чадах нь тодорхой.
Хөөе, за даа, намайг дэмжээч дээ!
Чоно: Чи чадна аа!
Палиша: Тэнгэр дээр дүүлэн нис.
Чоно: Алив ээ.
Питер: Би чамд жаахан тусалъя.
Тэгээд чи зөвхөн гайхамшигтай далавчны булчиндаа л төвлөрөх хэрэгтэй.
Дагина 2: Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй.
Чоно: Нисээрэй, нис, нис.
Питер: Болж байна шүү.
Дагина 2: Залуусаа март даа. Бүтэхгүй юм байна.
Питер: Дахиад үз л дээ.
Хянагч 1: Энэрэнгүй Падиша дахин нэг боломж олгохоор шийдэж.
Чоно: Тийшээ очоод биднийг сулла гэж урам зориг оруул.
Дагина 2: Урам зориг.
Хянагч 1: Бид юу ч сонсохгүй ээ.
Чихээ бөглөчихсөн байгаа биз дээ?
Питер: Санаа битгий зов. Надад төлөвлөгөө байна.
Хэрэв Падиша урам зориг орохгүй бол бас түүний албатууд чихний бөглөөтэй бол чи бидэнд урам зориг өгч чадна шүү дээ.
Дагина 2: Юу хийх гэж?
Питер: Энэ хонгилоос гаргахад.
Чоно: Яаж бид тэгэх билээ? Хаа саагүй хамгаалагчид байна шүү дээ.
Питер: Тийм ээ, гэхдээ зөв урам зориг байвал бид ямар нэгэн гарц олж чадна.
Дагина 2: Би амьдралынхаа турш урам зориг өгч ирсэн.
Гэхдээ энэ нь ямар нэгэн хэмжээгээр бусдад хор хохиролтой байсан юм шиг надад үргэлж санагддаг.
Хэрвээ тэмээ ядарсан бол амрах хэрэгтэй гэж би зүрх сэтгэлдээ итгэдэг.
Мөн хэрвээ чиний бизнес удаашралтай байвал, магадгүй чи буруу салбарт явж байгаа ч юм билүү.
Хэрвээ чи амьдралд дурлах хүсэл тэмүүллээ алдсан бол, чи зүгээр л уруу дорой байдалд орсон байна.
Магадгүй хэсэг хугацаанд тэр мэдрэмжгүй амьдарвал, дараа нь өмнөхөөсөө ч хүчтэйгээр буцаж ирэх ч юм билүү, тийм ээ?
Чоно: Тэгвэл бид яах билээ? Толгойгүй амьдрах болж байна уу?
Хянагч 2: Алхаад бай!
Падиша: Сайн уу, залуусаа.
Чоно: Түр зуур хүлээгээрэй.
Чи чадна аа.
Дагина 2: За тэгвэл урам зориг!
Цаазлагч: Юу хийгээд байна вэ?
Чоно: Чи бид гурвыг эндээс зугт гэж урамшуулах байсан шүү дээ. Тэр биш!
Дагина 2: Тэгвэл урам зориг!
Цаазлагч: Зогс!
Тэмээчин: Өө бурхан минь гэж. Ямар өндөр юм бэ?
Хэрвээ чи тэр цаана байгаа уяанд хүрвэл бид бүгдийг аварч чадна шүү дээ.
Чи Падишаг тэгж гүйлгэсэн юм чинь түүнийг тийшээ гүйлгээд уяаг авхуулж чадна биз дээ.
Питер: Битгий! Тэгвэл тэр унана шүү!
Падиша: Унахыг үнэхээр хүсэхгүй байна.
Саяхан л амьдралд дурлах тэр хүсэл тэмүүллээ дахин олж авсан шүү дээ.
Тэмээчин: Яагаад заавал түүнийг тэгтлээ их урамшуулсан юм бэ?
Тэр ингэтлээ гүйх хэрэг огт байсангүй шүү дээ.
Дагина 2: Тийм ээ, гэхдээ амьдрал чинь ер нь л ийм байдаг.
Хэт их урам зориг заримдаа хор хөнөөл дагуулдаг.
Үүнийг ойлгоход жаахан хугацаа л хэрэгтэй байдаг юм.
Тэмээчин: Чи үүнийг шүүх эрхгүй.
Чамд онцгой авьяастай төрөх хувь заяа оногдсон.
Одоо тэр авьяасаа бидний төлөө ашиглах цаг нь болсон.
Миний хүү юу даа?
Аржун: Та хэзээ ч намайг циркт байгаасай гэж хүсдэггүйг мэднэ.
Гэхдээ одоо таны жигшдэг тэр гайхалтай циркийн ур чадвараараа би таны амийг аварч байна.
Нэлээд гайхалтай хөдөлгөөнүүд байлаа, тийм биш гэж үү?
Бүгд: Тийм ээ.Гэхдээ тус болсонгүй.
Аржун: Би бүх зүйлийг тун тодорхой харсан.
Би та нарыг аварч чадна гэдэгтээ итгэлтэй байсан.
Чоно: Бидэнд үнэхээр сонголт үлдэхгүй боллоо.
Чи тийшээ нисэж очоод тэр олсыг авах хэрэгтэй.
Бүгдээрээ: Алив ээ, алив ээ, алив ээ, алив ээ, алив ээ, алив ээ, нисээрэй.
Дагина 2: Би унавал яах уу?
Аржун: Чи унахгүй ээ, ниснэ.
Би үүнийг тов тодорхой хэлж чадах байна.
Дагина 1: Та нар асуудалд орсон байна.
Урам зориг дутсан байна.
Падиша: Хөөе! Бид юугаар ч дутаагүй шүү.
Тэмээчин: Зүгээр л нис. Чиний тусламж бидэнд хэрэггүй.
Чоно: Хэрвээ бид удахгүй эндээс гарах арга олж чадахгүй бол, олс тасарч хэн нэгэн унах аюултай.
Аржун: Тийм ээ, би тов тодорхой харж байна.
Питер: Тэнд дүүжлээстэй байгаа олсыг бидэнд өгч тусалж болох уу?
Дагина 1: Чамд ямар ч олс хэрэггүй ээ.
Зөвхөн урам зориг л хэрэгтэй.
Питер: Хар даа, тэр нисэж байна.
Чоно: Би юу гэж хэллээ?
Дагина 2: Тайвшир, ойлгосон уу?
Дагина 1: За тэгье.
Өнөөдрийнхөө ажлыг энд хүрээд дуусгая.
Дагина 2: Би нээрээ нисэж чадаж байна гэж үү?
Бүгд: Олс! Олсыг аваад ир!
Питер: Би яагаад чи урам зориг өгөх дургүйг ойлголоо.
Учир нь чиний жинхэнэ зориулалт урам зориг өгөхөд биш, харин эсрэгээр нь.
Урам хугалах.
Чи бол урам хугалагч дагина шүү дээ.
Чи гайхалтайгаар биднийг урам зориг өгөхөөс өөрийгөө урам хугалж татгалзсан.
Тэр нь л бидний амийг аварсан шүү дээ.
Дагина 2: Наадах чинь онцгой тохиолдол байсан шүү дээ.
Хэн урам хугарахыг хүсэх билээ?
Аржун: Циркийн хүмүүс шиг бидэнд тойруу зам хэрэггүй.
Энэ хавцлыг шууд гаталдаг юм.
Питер: Бидэнд урам хугарах үе заримдаа хэрэгтэй байдаг.
Чоно: Бас үүрд хэрэгтэй хүмүүс ч байна.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
|
Чоно |
|
|
|
Бор шош |
|
|
|
Асрагч шош |
|
|
|
Саарал шош |
|
|
|
Саарал шош 1 |
|
|
|
Саарал шош 2 |
|
|
|
Саарал шош 3 |
|
|
|
Сахалт шош |
|
|
|
Өвгөн шош |
|
|
|
Шар үст шош |
|
|
|
Малгайтай шош |
43-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Угсаа залгамжлах ханхүү
Бор шош: Тэгэхээр, би асрагчтайгаа хамт амьдардаг байсан юм л даа.
Тэгээд нэг өдөр гэнэтхэн телевизээр хааны ордон гарч ирээд, тэнд баахан нөмрөг, юу ч юм бэ, бас тэр удам дамжсан сахиус. Тэгээд асрагч маань үүнийг анзаараад : “Хөөх, хүү минь! Чи яг тэр ижил сахиустай байсан шүү дээ! Чи минь нялхаараа олдохдоо яг тэр сахиустай олдсон юм шүү дээ!” гэж билээ.
“Чи ханхүү юм байна, хүү минь!” гэсэн.
Би үргэлж өөрийгөө хааны удмын хүн шиг л мэдрээд байдаг байсан юм аа.
Чоно : Асуудлын гол нь тэр сахиус хулгайд алдагдчихаад байгаа юм.
Бор шош: Хэн нэг нь авч явсан.
Хэрвээ хааны гэр бүлийнхэн амьд байсан бол,тэд лавтайяа намайг таних байсан даа. Гэхдээ тэд бүгд саяхнаас нэг нэгээрээ нас барчихсан. Тийм болохоор би л угсаа залгамжлагчдын сүүлчийнх нь болж байна.
Гэхдээ бидэнд баталгаа хэрэгтэй.
Питер : Таны асрагч андуурсан байх боломж бий юу?
Бор шош: Яасан ч үгүй.
Хэзээ ч тийм зүйл болохгүй.
Тэр бол маш их мэдлэгтэй эмэгтэй.
Асрагч аа!
Уучлаарай, түр азнаач дээ.
Энэ сахиусны тухай юм л даа.
Асрагч шош: Өө, чи тэр жаахан гартаа тэр сахиусыг бариад явж байсан шүү дээ.
Ямар өхөөрдөм байсан гэж санана.
Гарт чинь багтах шахам л байсан даа.
Питер : Та сахиусыг хамгийн сүүлд хэзээ харснаа хэлж өгч чадах уу?
Бор шош: Огт санаанд орж ирэхгүй байна.
Яг үнэндээ ерөөсөө санахгүй байгаа юм.
Питер : Тэгвэл бид тэр хааны сахиусыг хаанаас харж болох вэ?
Бор шош: Ордонд, хаа нэгтээ л байгаа байх.
Музейд ч юм уу?
Питер : Тийм ээ, мэдээж.
За за, очоод харцгаая.
Бор шош: Уучлаарай, анд минь. Чадахгүй нь ээ.
Бид нэг цагийн дараа тулаантай.
Чоно: Тулаан гэсэн чинь юу гэсэн үг вэ?
Тэгээд биднийг яах гэж дуудсан юм?
Бор шош: Бүжгийн тулаан байгаа юм аа.
За яах вэ, та хоёр музейд жаахан мөрдлөг хийж чадахгүй гэж үү дээ?
Үүнийг нэг хар даа!
Чоно: Юу гэж бодож байна?
Питер : Энэ чинь ханхүү биш байна.
Зүгээр л настай авгайчуудын мөрөөдөл л байна даг.
Бид энд байж болохгүй.
Чоно: Тийм ээ.
Ядаж тэр сахиусыг нэг хараад гаръя л даа.
Питер : За за, тэгье.
Саарал шош 1:Хүлээгээрэй.
Хаашаа ч явах шаардлагагүй.
Питер : Бид ямар нэг улс төрийн хэрэгт хутгалдчихсан бололтой.
Нөгөө Шош чинь жинхэнэ хааны удмын залгамжлагч нь юм биш үү?
Саарал шош 1: Тэр хүн ханхүү биш.
Саарал шош 2: Хуурамч амьтан байгаа юм!
Чоно: Тэгвэл бид энд юу хийж байгаа юм бэ?
Саарал шош 1: Яагаад гэвэл чи... Чи бол... аа!
Энэ бол миний хүсэж байсан газар! /шивнэлдэнэ/
Итгэхгүй байна шүү. /шивнэлдэнэ/
Би үүнийг хүсэж байна. /шивнэлдэнэ/
Би үүнийг авмаар байна! /шивнэлдэнэ/
Саарал шош 2: Пинто Бини улсын тагнуулуудаа.
Саарал шош 1: Тийм ээ, бидний хорлонт хөршүүд шүү дээ!
Саарал шош 3: Засгийн газраас өөр хэн энэ хуйвалдаанд оролцож байгаа вэ?
Чоно: Бид ямар ч хуйвалдаанд оролцоогүй!
Питер : Бид зүгээр л Шош ханхүү мөн эсэхийг нотлох гэж туслахаар ирсэн юм.
Гэхдээ бид чинь түүнийг жинхэнэ ханхүү биш л гэж бодсон шүү дээ.
Саарал шош 1: Бидний ажил дууслаа !
Тэд бүгдийг үгүйсгэнэ гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ,.
Питер : Том алдаа хийлээ дээ гэж бодохгүй байна уу?
Саарал шош 3: Баяртай.
Саарал шош 1: Тэр чинь Пинто Бини байна шүү дээ!
Саарал шош 3: Тийм байна.
Сахалт шош: Орой дээр нь амжиж ирсэн нь сайн боллоо.
Питер : Энд юу болоод байгаа юм бэ?
Сахалт шош: Бинландын засгийн газарт нэг нууц ажилтан бий.
Тэр та нарын тухай бидэнд хэлсэн юм л даа.
Манай улсад бол та нар үндэсний баатар болсон. Харж байна уу?
Энэ бол Пинто Бинигийн хамгийн дээд хүндлэл байгаа юм.
Питер : Бид бараг юу ч хийгээгүй шүү дээ.
Тэгээд ч бид цаашдаа юу ч хийхгүй.
Энэ хайрцагт юу байгаа юм?
Сахалт шош:Энэ бол ханхүүгийн сахиус.
Бид сахиусыг хулгайлан авч, аюулгүй хадгалж чадсан юм.
Одоо бол сахиусыг жинхэнэ эзэнд нь буцааж өгөх цаг нь болсон.
Ханхүү хаан ширээнд суух тэр үед тэр Пинто Бини улсыг үнэнч нөхөр нь гэдгийг ойлгох болно гэдэгт би итгэдэг.
Шош 1: Бинландын агаарын хүчин байна.
Сахалт шош:Шүхрүүдээ аваад үсэр!
Питер : Хүлээгээрэй.
Бид авчихлаа.
Хамгийн сүүлд тэр үнэхээр сүйрэл болсон Гамлет ханхүүгийн хэрэг явдлын дараа улс төрийн хэрэгт дахиж оролцохгүй гэж амласан шүү дээ.
Хэн нэгэнд туслах гээд оролдох бүрд чи л бүхнийг улам дордуулдаг.
Чоно: Уучлаарай, Питер.
Би зүгээр л Шош алга болсон төрөл саднаа олохыг л хүсэж байна гэж бодсон юм.
Питер : За за, одоо энэ галзуу ертөнцөөс явах цаг боллоо.
Чоно: Пийт. Питер.
Питер, энд байна.
Хөгшин шош:Энэ чинь эртний зүйл байна.
Питер : Юу?
Юу хуучин гэж?
Хөгшин шош:Бүх зүйл.
Эдгээр балгаснууд бүгд.
Бас энэ аяга гээд л.
Энэ эртний аягыг миний амьдралд чи зүгээр л унагачихлаа.
Үнэхээр аймшигтай.
Бүх зүйл хуучин.
Хаана ч шинэ зүйл гэж байхгүй.
Гайхширч байна.
Ямар нэг шинэ зүйлтэй болох сон.
Чоно: Питер?
Питер : Түр хүлээ.
Хэрвээ энэ нь тэдний хувьд жинхэнэ шинэ эхлэл нь бол яах вэ?
Харин бид замд нь саад болоод байгаа бол яах вэ?
Чоно: Үгүй ээ, бид саад болоогүй.
Бид энэ хэрэгт оролцохгүй гэж шийдсэн шүү дээ.
Питер : Уучлаарай, гэхдээ...
Ядаж энэ сахиусыг дамжуулаад өгч болохгүй юм уу?
Бидний буруугаас болоод дахиад алдагдаж болохгүй шүү дээ.
Элс
Чоно: Тэнд байна.
Питер : За, сахиусаа ав, ханхүү.
Бор шош: Янзтай.
Ёстой дээд зэрэглэлийн хүндэтгэл.
Малгайтай шош: Одоо дараагийн бүжгийн хосоо угтан авцгаая!
Саарал шош 1: Бид ямар нэг зүйл хийх ёстой!
Бид ямар нэг юм хийх л хэрэгтэй!
Бор шош: Энэ чинь... Хүлээгээрэй.
Өө, бүжиг.
Асрагч аа!
Малгайтай шош: Дараагийн бүжгийн хос тэмцээнээс хасагдлаа.
Бор шош: Юу гэнэ ээ?
Шударга биш байна шүү дээ.
Тэд биднийг хасчихлаа, Асрагч эх ээ!
Тийм ээ.
Танай тэнэг тэмцээн хэнд хамаатай юм бэ?
Бид зүгээр л эндээ бүжиглэнэ!
Питер : Сахиус яах болж байна аа?
Бор шош: Дараа болъё.
Саарал шош 1: Бид ямар нэг юм хийх хэрэгтэй.
Саарал шош 2: Бид хийх л болно.
Багтай шошнууд: Муухай байна. Болъё оо.
Сахалт шош: Ямар гайхалтай бүжиг вэ!
Ханхүү!
Та намайг сонсож байна уу?
За найз минь, яваад өг!
Саарал шошнууд: Тийм ээ. Тийм ээ.
Саарал шош 1: Юу вэ?
Дахиад юун хөгжим вэ?
Энэ чинь Пинто Бини улсын агаарын хөлөг байна!
Яагаад тэднийг буудаж унагаахгүй байна аа?
Саарал шош 2: Тийм ээ, яагаад?
Саарал шош 3: Энэ бол нэг төрлийн дэвшилтэт агаарын хөлөг юм байна. Бидний нисэх хүчин хүрч чадахгүй гэж байна.
Саарал шош 2: Бид хэлэлцээр хийх хэрэгтэй юм шиг байна даа.
Чи бол жинхэнэ залгамжлагч мөн гэдгийг бид зарлахад бэлэн боллоо.
Харин бусад бүх зүйл яг хэвээрээ үлдэнэ.
Та нар бидний бүх зөвлөгөөг дагах уу?
Бас Пинто Бини гэж улс үгүй!
Бор шош: Үгүй ээ, ийм байх боломжгүй.
Энд дахиж юу ч урьдын адил байхгүй ээ.
Үүнээс ч илүү.
Дан ганц дуу гэхгүй.
Харин бүжиглэж, дуулах нь... тэр бол зүгээр ээ.
Чоно: Юу вэ тэр?
Сонс доо, энэ бол урт зам.
Сахиусыг зүгээр л тэр суудал дээр орхиод явцгаая.
Питер: Хөөе чоно оо,нааш ир дээ.
Хар даа, энэ чинь хааны сахиус байна.
Гэтэл Шошийн сахиус нь огт өөр юм байна шүү дээ!
Тэд бүгдийг буруу ойлгосон байна!
Шош ханхүү биш юм байна!
Хөөе, цааш үргэлжлэхээс өмнө намайг сонсох хэрэгтэй байна.
Тэр ханхүү биш.
Саарал шош 2: Хамаагүй ээ.
Бид бүгдийг зохицуулсан.
Саарал шош 3: За Бинландын төрийн дууллыг эхлүүл!
Бүгд бүжигт бэлдэнэ үү.
Эм шош: Бид хэдийд энэ бүжгийг сурах юм бэ?
Эр шош: Сурах хугацаа байсангүй. Энэ хэдийд хуулбарласан юм бол?
Чоно: Гайхалтай. Бүгд одоо жаргалтай харагдаж байна.
Одоо л тэдэнд бүх зүйл сайн сайхан болно гэж найдъя.
Сахалт шош: Хөөе. Бүгд маргаашаас эхлээд хоёр ёслолоор эхлэх ёстой гэдгийг бид ард түмэнд яаж тайлбарлах юм бэ?
Шар үст шош: Учир нь тэд манай компьютерыг хакердчихсан.
Сахалт шош: Тэгэхээр…
Бид гэр лүүгээ буцах бололтой.
Гэхдээ бид заавал буцаж ирнэ!
Өвгөн шош: Тийм ээ. Эцэст нь нэг юм шинэ зүйл бий боллоо.
Шинэ эхлэл.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Шулам |
Чоно |
|
Сүнс цуглуулагч |
|
Ясан хүн |
|
Дуучин эр |
|
|
|
Залуу эр |
|
|
|
Эмч |
|
|
|
Рок өвгөн |
|
|
|
Хулгайч сүнс |
|
|
|
Жолооч сүнс |
|
|
|
Цагдаа сүнс |
|
|
44-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Сүнс цуглуулагч
Чоно: Танай ертөнцөд энэ ажил яаж явагддагийг мэдэхгүй ч энд бол нас барсан хүмүүсийн сэтгэлийг нэгэн цуглуулагч хураадаг юм.
Питер: Айн, сүхээр үү?
Чоно: Үгүй ээ, нэг гитараар.
Айн?
Энэ хавьд байх ёстой.
Харген.
Харген.
Тэр хөгжмийг сонсож байна уу?
Питер: Тийм ээ.
Чоно: Энэ тэр байна. Бид түүнийг одоо харах гэж байна.
Сүнс цуглуулагчийг зөвхөн авч явах гэж байгаа хүмүүс нь л хардаг юм.
Гэхдээ бидэнд тэр онцгой тохиолдол болох гэж байгаа бололтой.
Харген.
Харген.
Сүнс цуглуулагч: Би маш удаан чамайг хүлээлээ. /дуулна/
Чамайг дуудаж байна. /дуулна/
Нисээд ирээч, чи минь. /дуулна/
Хөгшин хатагтай минь, хүрээд ирээч. /дуулна/
Хөвгүүд ээ, миний цаг дуусах дөхжээ.
Миний гитарт юу тохиолдож байгааг хар л даа.
Питер: Та зүгээр нэг шинэ утас аваад, гитараа засаж болдоггүй юм уу?
Сүнс цуглуулагч: Үгүй ээ. Сүнс цуглуулагч болон гитар бол нэг л зүйл.
Миний гитар ингэж хагарч унаж байгаа нь миний ажил дуусаж байгаагийн шинж.
Надад залгамжлагч хэрэгтэй байна.
Питер: Ойлголоо, тэгвэл бид яаж туслах вэ?
Сүнс цуглуулагч: Миний ертөнцөд залгамжлагч байхгүй нь ойлгомжтой.
Харин энэхүү цуглуулгыг зөвхөн "блюз" дуулж чаддаг хүн хийж чадна.
Харин миний сүнс цуглуулагч хийж байх үед блюзийн эрин үе дууссан.
Энд байгаа хэн ч тоглож чаддаггүй.
Питер: Та тэгвэл орчин үеийн хөгжмийг тоглоод үзвэл яасан юм бэ?
Өвгөн: Гэри?
Гэри?
Гэри?
Сүнс цуглуулагч: Сүнс цуглуулахын тулд зөвхөн блюзийн аялгуугаар л тоглох ёстой.
Питер: Манай хотод сайн хөгжимчид зөндөө бий, гэхдээ хэн нь ч үхлийн элч байхыг зөвшөөрөхгүй байх.
Чоно: Үнэндээ би ийм юм хийх нэг хүнийг мэдэх юм байна
Эс Пи Би
Сүнс цуглуулагч: Энэ болж байна аа. Дууны үг нь ч таарах юм байна.
Дуучин эр: Залуу минь мөнгөний талаар яръя л даа.
Би үнэгүй дуулж 300 жил амьдрах ёстой юу?
Намайг тэнэг гэж бодоо юу?
Яагаад ийм юм би хүлээн зөвшөөрөх ёстой гэж?
Питер: Энэ бол ховор, нэр хүндтэй ажил шүү дээ.
Бас тантай ч их зохицохоор.
Дуучин эр: Нэр хүндтэй нэр хүндтэй ч гэх шиг.
Мянган удаа зөвхөн нэг хүнд тоглолт үзүүлэхийн оронд намайг алчхаач!
Би аль хэдийн цуглуулагч юм шиг л амьдардаг.
Хөөе. Нэр чинь хэн гэнэ ээ? Нааш ир!
Энэ дотогшоо ор.
Эмэгтэй: За, тэгье!
Дуучин: Ха, харж байна уу?
Питер: Битгий уурлаарай.
Таны ажил догь л доо, гэхдээ их зэрлэг юм аа.
Сайн дураараа хийх залгамжлагч гарч ирвэл би лав гайхна аа.
Залуу эр: Хүлээгээрэй, гуйя!
Би та нарын яриаг сонссон.
Намайг ав аа, би яг тохирох хүн.
Сүнс цуглуулагч: За тэгвэл, чи тоглоод үз.
Залуу эр: За. Түр хүлээгээрэй.
Байз. Нэг ноот мартчихжээ...
Өө за, одоо саналаа.
Сүнс цуглуулагч: Хөөе, хүү минь, сүнс цуглуулах гэдэг чинь зүгээр хэдэн гитарын
аккорд тоглох шиг амархан зүйл биш.
Залуу эр: Гэхдээ би хурдан суралцана аа!
Үнэн шүү!
Танд таалагдах бүхнийг хийх болно.
Питер: Та зүгээр үхэгсдийн ертөнцөөс авчраад тэдэнд зааж өгч чадахгүй гэж үү?
Сүнс цуглуулагч: Би одоо аль хэдийн үхэгсдийн ертөнцөд байна, за юу?
Блюзийг тоглож дуусмагц буцах зам гэж үгүй, Жак.
Питер: Наадах чинь юу вэ?
Сүнс цуглуулагч: Хэн нэгний сүнс миний гитарыг дуудаж байгаа бололтой.
Залуу эр: Надад ганцхан боломж олгооч.
Гуйж байна. Ганцхан боломж.
Чоно: Тийм ээ, магадгүй энэ залууд бид үнэхээрийн боломж өгөөд үзэх хэрэгтэй байх.
Сүнс цуглуулагч: За, үзэцгээе.
Энэ төхөөрөмж юу вэ?
Залуу эр: Гитарын утас нь дутаад байна.
Би зүгээр өөрийнхийгөө хэрэглэчих үү?
Сүнс цуглуулагч: Үгүй шүү. Ямар ч гитар хэрэглэхгүй.
Чи цуглуулагч болоогүй байгаа шүү!
Сайн, болгоомжтой тоглох хэрэгтэй шүү.
Чи хүний сүнсийг нь харж байвал чи блюзийн хэмнэлийг зөвөөр мэдрэх болно.
Тэгээд тэр сүнс гитарын хайрцагт орж иртэл нь тогло.
Хэрвээ чи зөв тоглож байвал тэр ч дуулах болно.
Залуу эр: Нээрээ гэж үү?
Сүнс нисдэг гэнэ ээ?
Сүнс цуглуулагч: Тийм ээ!
Залуу эр: Юу вэ? Тэр залуу сая уначихлаа шүү дээ!
Сүнс цуглуулагч: Тийм ээ! Зүгээр л тоглоод аль!
Залуу эр: Бид түүнд туслах хэрэгтэй!
Сүнс цуглуулагч: Олон юм ярихаа болиод зүгээр л тогло доо!
Залуу эр: Тэр яг юу вэ?
Юу юм бэ?
Сүнс цуглуулагч: Сүнс!
Зүгээр тоглоод л бай!
Залуу эр: Би юу ч ойлгохгүй байна.
Яагаад энэ зүйл над руу чиглээд байгаа юм бэ?
Өө, үгүй ээ.
Энэ сүнс наашаа ирээд байна!
Бүх хаалгаа түгжээрэй!
Хурдан!
Эмч: Бид одоохондоо түүнийг зүгээр ажиглаж байя.
Сүнс цуглуулагч: Одоо бүр гитарын хоёрхон утас л үлдлээ.
Гэхдээ би залгамжлагч олоогүй л байна.
Гитар дуугарахгүй бол миний ертөнц үхдэлээр дүүрнэ.
Питер: Юунд асуудал байгаа юм бэ?
Та ганцаараа тэднийг хардаг биш юм уу?
Сүнс цуглуулагч: Бусад нь ч бас харна.
Питер: Бидэнд тэгвэл блюз тоглож чаддаг, сүнснээс айдаггүй хүн хэрэгтэй.
Чоно: Залуус аа, нааш ир!
Рок өвгөн: Үгүй дээ, больё л доо.
Би анхнаасаа л та нарт удаан байхгүй гэдгээ хэлсэн, тийм үү?
Удаан аа? Чи яагаад тэгж бодоод байгаа юм?
Питер: Энд юу болоод байна?
Чоно: Миний бодлоор тэр сүнстэй яриад байх шиг байна.
Рок өвгөн: Чи Чарли биз дээ? Манай анхны хамтлагийн гишүүн.
Чарли?
Чарли, уулзаагүй ямар их удаа вэ?
Питер: Гэхдээ тэр одоо тоглоход дэндүү ядарсан гэж бодохгүй байна уу?
Сүнс цуглуулагч: Зүгээр дээ, тэр удахгүй шинэхэн мэт болно оо.
Рок өвгөн: Сайхан үе байсан шүү.
Чоно: Яасан бэ?
Зөвхөн ажилчдад
Сүнс цуглуулагч: За, алив ээ, алив, алив,
Тэр үнэхээр мундаг байна, тийм ээ?
Тэр үнэхээр сайн сүнс цуглуулагч болно оо.
Тийм ээ, би бэлэн байна!
Тэр амьд байна. Нөгөөх нь ч гэсэн.
Хүлээгээрэй. Би яг ямар сүнсийг авах юм бэ?
Рок өвгөн: Би чиний оронд байсан бол арай өөр өнгө сонгох байсан даа, Чарли.
Сүнс цуглуулагч: Би өмнөх цуглуулагчид маш их урам хугаллаа.
Тэр надад хэлж байсан: "Сүүлийн блюз дуугаа тоглохоос өмнө залгамжлагчаа заавал бэлд."
Гэхдээ одоо ганцхан утас л үлдсэн байна.
Блюзийг ганцхан утсаар тоглож болдоггүй биз дээ?
Рок өвгөн: Чарли, блюзийг дэлхийн аль ч хөгжмөөр тоглож болно.
Хулгайч сүнс: Чи одоо тоглохгүй юм уу?
Цагдаа сүнс: За, бүгд гараа өргө.
Гараа өргөөч!
Чоно: Бидэнд тусалж чадах хүнийг би мэдэх юм шиг байна.
Ясан хүн: Чи ямар сүнс цуглуулагчийн тухай яриад байгаа юм?
Би тэднээс ч дээгүүр зиндаатай.
Толгой дээрээ титэмтэй гэдгийг минь анзаараагүй л байна уу?
Чоно: Энэ залууд туслаач дээ.
Тэр үнэхээр цаггүй болчхоод байна аа.
Түр хугацаанд түүнийг орлож болохгүй гэж үү? Залгамжлагчийг олтол.
Питер: Та мөнхөд амьдарна биз дээ?
Зүгээр туршиж үзээд суудалдаа буцаад ир.
Ясан хүн: Ганцхан утсаар ч тоглож болдог гэдгийг харуулъя.
Дин дин дин дин…
Харав уу? Амархан байгаа биз дээ?
Сүнс цуглуулагч: Тэр бол миний залгамжлагч.
Ясан хүн: Үгүй ээ!
Чоно: Зүгээр тогло.
Сүнс цуглуулагч: Сайхан боллоо. Хахахаха
Шулам: Тэр ажлыг аваагүй чинь зөв. Чамд ямар хэрэгтэй юм бэ?
Ясан хүн: Би яг тэгж хэлсэн.. Надад ийм ажил хийх цаг байхгүй.
Шулам: Гэхдээ тэр яагаад байгаа юм бэ?
Жолооч сүнс:Ямар гоё юм бэ, залуу минь?
Миний амьдралдаа сонсож байсан хамгийн гоё хөгжим байна.
Питер: Уучлаарай, Ясан хүн. Бид чамайг үүнтэй хутгалдуулсанд.
Хэрвээ залгамжлагч олоход чинь туслахыг хүсвэл бид бэлэн.
Ясан хүн: За, харж л байя.
Питер: Хаашаа явж байгаа юм бэ?
Ясан хүн: Элсэн цөлд төөрөөд, миний блюзийг сонсохыг хүлээж байгаа нэгэн байна тэнд.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Ээж |
Чоно |
|
Эдгар |
|
Шувуу 1 |
|
Аав |
|
Шувуу 2 |
|
Өвөө |
|
|
45-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Хөхөөнцөр
Питер: Яагаад энд хэн ч байхгүй байгаа юм бэ?
Чоно: Бүх зүйл нь автомат үйлдвэр учраас.
Би тусламж дуудсан
Астрал туслахууд ирж байгаа.
Питер: 335.
Чоно: Тэр өндөгнүүд сүүлчийнх.
Бид хаалгыг хааж болно.
Өө.
Питер: Ямар нэгэн юм болоо юу?
Чоно: Энэ хөхөөнцөрийн өндөг байна.
Хэрэв астро тахиа үүнийг өөрийнхөө өндөгнүүдтэй хамт байсан гэдгийг мэдэх юм бол тэд задгай сансар луу шидэх болно.
Бид үүнийг сансрын цагдаад шилжүүлж өгөх хэрэгтэй.
Питер: Бид үүнийг сансрын цагдаад шилжүүлж өгөх хэрэгтэй гэнэ ээ?
Чоно: Сансрын хөлөг дөхөж ирж байна.
Одоо тэд нэгэнт энд ирсэн болохоор үүнийг бидэнгүйгээр дуусгах болно.
Явцгаая.
Эдгар: Виктор! Виктор!
Би чамайг дахин хэзээ ч харахгүй нь гэж айж байлаа.
Виктор минь дээ.
Аав: За, өө бурхан минь.
Эдгар: Наанаа зүгээр битгий зогс, Виктор.
Би чамд тусалъя.
Аав: Тэр хэн бэ?
Ээж: Тэр танай гэр бүлийн гишүүн гэж өөрөө хэлсэн.
Аав: Тэр хүн миний гэр бүлийн гишүүн биш.
Чи яагаад огт танихгүй хүнийг гэртээ оруулаад байгаа юм бэ?
Ээж: Би хэнийг ч гэртээ оруулаагүй.
Тэр аль хэдийн энд байж байсан.
Магадгүй Питер түүнийг дотогш оруулсан байх.
Аав: Тэгвэл Виктор түүнийг хөөн гаргах гэж байна.
Питер: За, баяртай.
Чоно: Баяртай.
Эдгар: Энэ загас барих дэгээ бол жинхэнэ урлагийн бүтээл юм аа, ноён Николас.
Өвөө: За, баярлалаа.
Анхны загвар юм л даа.
Аав: Надад хэлээд аль даа, Эдгар. Бид яагаад байгальд ийм хайхрамжгүй, аймшигтай зэрлэгүүд шиг хандах ёстой гэж?
Эдгар: Виктор, би чамтай санал нийлж байна.
Маш зөв хэллээ.
Зэрлэгүүд.
Өөрчлөлт хийх цаг нь болжээ.
Аав: Чиний зөв.
Цаг нь болсон.
Ээж: Эдгар, энэ даашинз арай дэндүү хуучинсаг биш байна уу?
Эдгар: Үнэхээр сайхан даашинз байна.
Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна шүү.
Өвөө: Эдгар, миний шинэ загас барих дэгээг хар даа.
Эдгар: Гоё юм аа.
Питер?
Питер!
Би зүгээр л амьсгалж байхад чи бүр том болчих юм аа, Питер.
Өө, хөөх.
Хөөе, чи үүнийг хийж чадах уу?
За, чи тэгвэл дуулж чадах уу?
Ээж: Түүнийг хэн оруулсныг бид олж мэдсэн үү?
Аав: Хэнд хамаатай юм бэ, Барбара?
Хамгийн гол нь байгалиа хамгаалах хэрэгтэй.
Үүнийг ойлгож авсны дараа бусад асуултууд хамааралгүй болно.
Өвөө: Ямар сайхан дуу вэ?
Эдгар: Бүгдээрээ цэцэрлэгт хүрээлэнд очоод маш олон мод тарьцгаая.
Аав: Энэ бол гайхалтай санаа.
Гоё санаа байна!
Ээж: Алив, нааш ир.
Өвөө: Наадах чинь үнэхээр гоё санаа байна.
Эдгар: Питер.
Питер: Хэн бэ?
Эдгар: Питер, гэрийн даалгавраа хийсэн үү?
Питер: Тийм ээ, эрт хийгээд дуусчихсан.
Эдгар: Чи үнэхээр ухаантай юм.
Чи коллежид орох хэрэгтэй.
Тэгээд чи оюутны байранд амьдарч болно.
Үүнийг бодож үзээрэй.
Питер: Энэ Эдгар гэгч залуу хачин юм.
Тийм ээ, энэ залуу хаанаас ч юм мэдэхгүй гэнэт гарч ирсэн.
Тэгээд ч түүнийг өмнө нь хэн ч танихгүй байсан.
Харин одоо гэрийнхэн бүгд түүнтэй яг л нэг гэр бүл мэт харьцаж байна.
Чоно: Тэр эр өмнө нь үргэлж ганцаараа амьдардаг байсан.
Тэгээд тэр гэр бүлтэй болохоо мэдээд одоо тэднийг алдахаас айж байгаа.
Чи гэр бүлтэйгээ насан туршдаа хамт амьдарсан.
Тийм учраас чи ойлгохгүй ээ.
Эдгар: Питер.
Питер.
Питер: Эдгар? Чи юу хүсээд байгаа юм бэ?
Эдгар: Питер, чи нэн даруй явах хэрэгтэй байна.
Питер: Гэхдээ... яах гэж?
Эдгар: Аав, ээж чамайг аялуулахыг үнэхээр их хүсэж байгаа.
Энд луужин байна.
Бас зууш.
За тэгээд Владивосток руу явах тасалбар.
Аав: Тийм юм байж боломгүй ээ.
Эдгар яагаад ийм хачин юм зохиож ярина гэж?
Үгүй дээ, Питер, чи зүгээр зүүдэлсэн байх.
Ээж: Виктор, чи ирж байна уу?
Питер: Та нар хаашаа явж байгаа юм бэ?
Өвөө: Бид бүгд Эдгарийнх рүү явж байна.
Аав: Тийм ээ, Эдгар гайхалтай далайн эргийн амралтын газрын дарга юм байна лээ. Түүнд том харш, дарвуулт онгоц бий.
Питер: Түр хүлээж бай даа.
Би яах юм бэ?
Ээж: Хөргөгчид чамд хангалттай их хэмжээний хоол байгаа.
Өвөө: Энэ бол үнэхээр гайхалтай дэгээ шүү, Питер.
Хөргөгчийн хоол дуусахад, чи үүнийг голын загас барихад ашиглаарай.
Питер: Гэхдээ би яагаад та нартай хамт явж болохгүй юм бэ?
Эдгар: Питер, чи хичээлтэй биз дээ, тэ?
Тэгээд манай хотод хүүхэд оруулах хориотой байдаг юм.
Учир нь тэнд байгаль, гайхалтай загас агнуур, гоё хувцаснууд гээд хүүхдүүд тэвчихгүй зүйлс бий.
Тэд үнэхээр их уйдах болно.
Явахаасаа өмнө сууцгаая.
Аав, ээж: Тэгцгээе.
Чоно: Бүгд сайн уу.
Энд юу болоод байгаа юм бэ?
Хөөе, энэ яаж энд ирсэн юм бэ?
Питер: Юу гэсэн үг вэ?
Чоно: Хөхөөнцөр.
Чи энд хөхөөнцөрийн өндөг аваад ирсэн юм уу?
Питер: Тийм ээ, гэхдээ дараа нь алга болсон юм шиг санагдсан.
Чоно: Алга болоогүй ээ, эндээ хагарсан бололтой.
Байна уу?
Манай энд хөхөөнцөр байна.
Эдгар: Бүгдээрээ яараарай.
Одоо явцгаая.
Би амьтнаас харшилтай юм л даа.
Чоно: Зогс!
Аав: Юу болоод байна аа?
Чоно: Энд хөхөөнцөр байна. Гэр бүлийн шимэгч.
Энэ танай гэр бүлийн гишүүнийг түлхэж амьдралаас чинь гаргаж,
тэдний байрыг эзлэхийг санаархаж байна.
Эдгар: За за, би явах ёстой.
Ээж: Гэхдээ хэн бэ?
Аав: Тийм ээ, бас яагаад?
Өвөө: Гэхдээ бид хамтдаа гайхалтай байсан.
Аав: За тэнд нэг хот байгаа юм л даа.
Ээж: Тэгээд бид удаан явахгүй ээ.
Шувуу 1: Хөхөөнцөр байгааг мэдээлсний дагуу ирж байна.
Аав: Түр хүлээж бай даа.
Та нарт эрэн сурвалжлах зөвшөөрөл байгаа юу?
Бидний мэдэж байгаагаар Эдгар ямар ч хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй.
Шувуу 1: Галактикийн хуульд гэр бүлийн ямар нэгэн гишүүний дүрд хувирахыг хориглодог юм.
Өвөө: Юу?
Чоно: Хөхөөнцөр нар нь дүрээ хувиргагч.
Шувуу 2: Тийм ээ, тэд өөрсдийгөө аврах янз бүрийн хэлбэрүүдтэй.
Энийг хар л даа.
Ээж: Өө, бурхан минь!
Эдгар: Барбара, дүр төрх тийм ч чухал биш шүү дээ.
Шувуунууд: За зүгээр үгэнд ороод яваарай, найз аа.
Тийм ээ. Алив.
Өвөө: Би үүнийг огт ойлгохгүй байна.
Эдгар хотын дарга юм уу, үгүй юм уу?
Өвөө: Энэ дэгээ бол урлагийн бүтээл юм.
Ээж: Би даашинзыг өмсөж чадсангүй дээ.
Ой мод шатаж, экологийн сүйрэл болж байна.
Аав: Хараач, тэд дахиад л байгалийг сүйтгэж байна.
Бүтэн сар болсон ч би түүнийг мартаж чадахгүй байна.
Би тэр хөхөөнцөрийн үүр рүү шууд яваад худалч нүд рүү нь эгц харах болно.
Аав: Бүх зүйл хяналтад байна.
Хэрэв бид Эдгарыг үрчилж авах юм бол тэр шоронгоос гаргана гэж байна.
Ээж: Тийм ээ!
Өвөө: Тийм ээ!
Питер: Гэхдээ, аав аа, таны түүний худалч нүд рүү эгц харах юу болсон бэ?
Аав: Тийм ээ, бид яг тэгсэн. Дараа нь бид байгаль орчин яриад эхэлсэн.
Өвөө: Чи түүнд дэгээг өгөв үү тэгээд?
Аав: Үгүй ээ, дүрэмд хориотой юм байна лээ.
Питер: Эдгарын намайг энэ гэр бүлээс хөөхийг хүсэж байгаа нь хэнд ч таалагдахгүй байна гэж үү?
Эцэг, эхийн хайр халамж чинь яачихаа вэ?
Аав: Чи Эдгарыг үрчилнэ шүү дээ.
Питер, чи түүнийг аварлаа.
Өвөө: Ойлгомжтой.
Питер: Ойлголоо. Боль.
Чоно: Зүгээр тайвшир. Тайвшир. Тайвшир.
Аав: Сайн уу?
Ээж: Сайн уу, Эдгар?
Питер: Юу вэ? За, боль л доо. Тэгээд тэр одоогоос бидэнтэй цуг амьдрах болж байна уу?
Аав: Үгүй бололтой.
Бид түүнийг хаа нэгтээ цэргийн сургууль руу явуулчихъя.
Питер: За, аав аа. Би бүр юу хэлэхээ ч мэдэхгүй байна.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Эмгэн |
Чоно |
|
Араб эр |
Грегийн эхнэр |
Сфинкс 1 |
|
Судлаач |
|
Сфинкс 2 |
|
Дэслэгч |
|
Сфинкс 3 |
|
Грег |
|
Сфинкс 4 |
|
Цагдаа |
|
Сфинкс 5 |
46-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Сфинкс
Араб эр: Дэслэгч ээ! Дэслэгч ээ!
Энд байна аа.
Хар даа. Тэнд.
Судлаач: Хөөх. Ямар гэгчийн олдвор вэ?
Энэ Сфинксийн хөшөө байна.
Энд байжээ. Удаан хайсан шүү.
Дэслэгч: Тэнд юу байгаа юм бэ?
Судлаач: Энэ чинь... Миний бодлоор оньсого байна.
Домогт өгүүлснээр Сфинксүүд ихэвчлэн янз бүрийн оньсого асуухтай холбоотой байдаг.
Энэ бол тэдний хийдэг зүйл.
Дэслэгч: Би харж болох уу?
За энд юу байна вэ?
Судлаач: Хэн цаг хугацааны төвд байна вэ?
Дэслэгч: Наадах чинь энгийн оньсого байна шүү дээ.
Цаг хугацааны төвд бидний алдар суут эзэн хаан бий.
Наполеон Бонапарт.
Бид одоо цааш явахгүй байсан нь дээр байх аа.
Одоо энд будаалцгаая!
Энд хоноцгооё!
Дэслэгч: Хөөе!
Бүгд хаана байна аа?
Хөөе!
Хүлээгээрэй!
Хөөе, зогсоорой!
Зогс.
Чоно: Би элсэн цөлөөр дайраад явж байсан юм. Тэгсэн тэр тэнд байсан.
Питер: Чи тэнд хэр удаан байсан бэ?
Дэслэгч: Би мэдэхгүй ээ.
Би цаг хугацааны баримжаагаа алдаад удаж байна..
Нар жаргахаас татгалзав.
Питер: Баяр хүргэе. Та өнөөдөр нар жаргахыг эцэст нь энд харах болно.
Чоно: Үгүй ээ, тэр тэгэхгүй.
Учир нь тэр одоо ч цөлд байгаа.
Питер: Дахиад хэл дээ.
Чоно: Учир нь би түүнийг ингэж авчирсан.
Гэхдээ би түүнийг хаашаа ч авч явсан ч тэр зөвхөн эргэн тойрон дахь цөлөө л харах юм.
Дэслэгч: Энэ бол бохир заваан Сфинксын хийсэн зүйл.
Би оньсогыг буруу тааснаас болж энэ бүх зүйл эхэлсэн гэж бодож байна.
Гэхдээ мэдээжийн хэрэг, одоо надад хариулт байсан ч гэсэн би тэр новшийн сфинксийг олж чадахгүй. Үнэхээр уур хүрэм.
Питер: Манай хотод хэд хэдэн сфинкс байдаг.
Магадгүй та өөр нэгэн Сфинксд зөв хариултыг өгвөл хараалыг арилгаж болох байх.
Үгүй ээ, ажиллахгүй ч байж магадгүй.
Чоно: Гэхдээ л үүнийг туршиж үзэх нь зүйтэй.
Дэслэгч: Зүгээр дээ.
Би бүр цөхрөнгөө барж байна.
Би тэднийг харж байна, хар даа.
Питер: Дэслэгч ээ, хүлээ!
Чоно: Хүлээ!
Питер: Цөлийн төсөөллийн байдлыг үл харгалзан, бодит байдал дээр та хүн ам ихтэй хурдтай машинуудаар дүүрэн хотод байна гэдгээ үргэлж санах хэрэгтэй. Задгай ус зайлуулах хоолой, нүх гэх мэт бусад олон аюулууд бий шүү.
Дэслэгч: Агуу сфинкс, намайг сонс.
Та цаг хугацааны төвд байгаа.
Таны асуултын хариулт энэ байна.
Сфинкс 1: Тийм үү? Тэгээд би яагаад болохгүй гэж?
Сфинкс 2: Учир нь чи үргэлж 2-т байдаг.
Сфинкс 1: Энэ чиний өнцгөөс хамаарна.
Дэслэгч: Хангалттай! Наадах аа боль.
Би чамд хариултыг өгсөн.
Би эцэст нь тэр тэнэг оньсогыг таасан эсэхээ мэдэх эрхтэй!
Сфинкс 3: Найз аа?
Бид чамаас оньсого асуугаагүй.
Гэхдээ бид чадна шүү.
Дэслэгч: Үгүй ээ.
Питер: Хөөе, болгоомжтой бай!
Сфинкс 2: Юу удаан байх тусам илүү нордог вэ?
Сфинкс 1: Наадах чинь оньсого биш, гутамшиг байна.
Чи түүнээс Хейлигийн хэмжээг асуух хэрэгтэй.
Сфинкс 2: Чи тоглоод байна уу?
Тэр наадахыг чинь хоёр секундийн дотор интернэтээс харж чадна.
Питер: Дэслэгч ээ, та найдвараа алдахгүйг хичээх хэрэгтэй.
Бид одоо анх танаас оньсого асуусан жинхэнэ сфинксийн байршлыг нь мэдэх хэрэгтэй.
Дэлхий дээр үлдсэн Сфинксүүдээс яг Египетчүүдийн хийсэн жинхэнэ Сфинкс их ховор болсон.
Дэслэгч: Хэрэв минийх их бууны суманд өртөж сүйрсэн бол яах вэ?
Эсвэл ачааны хөлөг онгоц сүйрч далайд төөрсөн үү?
Эсвэл тэр... элсэн цөлд үүрд оршуулагдсан.
Аа.
Би яаж цааш явах ёстой юм бэ?
Би бүр хүслээрээ үхэж ч болохгүй.
Түр хүлээж бай даа.
Би жинхэнэ цөлд байхдаа үхэж чадаагүй нь үнэн ч одоо энд, танай орчин үеийн хотод…
Питер: Хүлээ. Хүрээд ир л дээ.
Чоно: Дэслэгч ээ биеэ барьж үзээч.
Дэслэгч: Яагаад би юу ч мөргөхгүй байгаа юм бэ?
Эмгэн: Бурхан минь.
Питер: Хүлээ. Буцаад ирээч дээ.
Дэслэгч: Тэр тэнд байна.
Питер: Юу?
Дэслэгч: Сфинкс.
Энэ гарцаагүй мөн байна.
Чоно: Тэр биш гэж үү? Яг адилхан харагдаж байна.
Дэслэгч: Үгүй ээ, тэр.
Питер: Түр хүлээгээрэй.
Таны хариулт яг зөв юм уу?
Цаг хугацааны гол нь Сфинкс гэж?
Зөв биш юм шиг байна.
Гэхдээ зүгээр бод доо.
Яагаад яг энэ Сфинкс бүх цаг үеийн төвд байна гэж?
Маш олон сфинкс байдаг шүү дээ.
Энэ сфинкс оньсогыг асуусан болохоор гэж үү?
Дэслэгч: Гэхдээ энэ бүхэн намайг түүнийг гомдоосон учраас эхэлсэн.
Одоо би түүнд хүндэтгэл үзүүлэх нь зохистой.
Би хариултаа санал болгоё.
Хүлээгээрэй.
Уучлаарай.
Та бол бүх цаг үеийн төвд байгаа юм.
Сфинкс 4: Хариулт чинь буруу байна.
Питер: Хүлээгээрэй, би мэднэ.
Бид дэлхий дээр байгаа.
Харин дэлхийн нарны аймагт нарыг тойрч эргэдэг.
Зөв хариулт бол Нар. Тэр цаг хугацааны төв юм.
Сфинкс 4: Хариулт чинь буруу байна.
Чоно: Чи юу хийгээд байгаа юм бэ?
Питер. Питер.
Тэдний араас намайг явуул.
Ойлголоо. Миний хариулах ээлж юм биз дээ?
Миний хариулт бол…нэг зүйл…хмм ямар ч хамаагүй нэг хүн.
Сфинкс 4: Хариулт чинь буруу байна.
Сфинкс 5: Чи өөрөөрөө бахархаж байна уу?
Сфинкс 4: Хөөе би зүгээр л ажлаа хийж байна.
Сфинкс 5: 3000 жилийн турш чи хоёр хүн болон ярьдаг нохойг аргалжээ.
Чи их ядарсан байх даа.
Сфинкс 4: Чамд энэ нь ч байхгүй биз дээ.
Сфинкс 5: Намайг энд оньсого хэлэх гэж тавиагүй.
Би хүмүүст түр зуурын шинж чанарыг сануулж амьдардаг.
Сфинкс 4: Гэхдээ чи хэзээ нэгэн цагт үүрд мөнхийн хаалгыг оньсогогүйгээр яаж онгойлгох юм?
Сфинкс 5: Үүрд мөнх байхыг хэн ч хүсэхгүй.
Сфинкс 4: Юу?
Хүн бүр үүрд мөнх амьдрахыг хүсдэг.
Питер: Чи яагаад оньсогод хариулсан юм бэ?
Чоно: Би чамайг өөр яаж олох байсан юм?
Питер: Сфинкс биднийг хаа нэг газар илгээсэн ч бид хотод хэвээрээ л байгаа.
Би үүнд итгэлтэй байна.
Тиймээ, гэрлийн шон байсан гэж бодож байна.
Хэрэв чи өөр арга олсон бол, биднийг чиглүүлж болох байсан.
Гэхдээ бид одоо Сфинксийг сохроор хайх хэрэгтэй боллоо.
Чоно: Юу ч байсан бид харж, сонсож чадна.
Бас харагдаж, сонсогдох ч боломжтой хэвээр байна.
Бид зүгээр л нэг сайхан хүнээс биднийг удирдуулахыг хүсэцгээе.
Хэн нэгэн байна уу?
Бид чамайг харж, сонсож чадахгүй ч бид энд байгааг чинь мэдэж байна.
Биднийг авраач!
Питер: Хүлээ. Жаахан сул дуугаар ярь л даа.
Биднийг галзуугийн эмнэлгээс оргосон гэж бодно шүү дээ.
Тэгээд бидэн рүү хэн ч ирэхгүй бас Сфинксийг хэзээ ч олохгүй.
Грег: Хонгор минь, би тэр нохой сая ярьсан гэдэгт итгэлтэй байна.
Питер: Бид маш удаан алхах хэрэгтэй.
Грег: Хөөе, зогс.
Алив ээ.
Сайн уу, нохой минь
За, ямар нэг зүйл хэлээрэй.
Чамайг ярьж чадна гэдгийг би мэднэ шүү.
Энэ үнэхээр өвдөж байна! Их өвдөж байна!
Грегийн эхнэр: Алив ээ, Грег!
Бусдын нохойд зөвшөөрөлгүй хүрч болохгүй шүү дээ.
Чоно: Чи яагаад энэ бидний явах ёстой зам гэж бодсон юм бэ?
Питер: Энд ямар нэгэн саад байгаа бололтой.
Би бариул гэж бодож байна.
Үүнийг дагаад байвал бид аюулгүй гэж бодож байна.
Цагдаа: Хөөе! Буцаад ир!
Та нар уналаа шүү дээ!
Буцаад ир!
Питер: Энэ би юу? Эсвэл энэ элс илүү гүн болоод байна уу?
Одоо нэг жижигхэн алхам.
Цагдаа: Чи тийш ээ юу гэж явсан юм бэ, тэнэг минь?
Чи хүүхэд дагуулж явж байна шүү дээ.
Үхмээр байгаа юм уу?
Дэслэгч: Хөөе, би чамайг хэн болохыг мэдэхгүй ч яг одоо надаас гараа авсан нь дээр шүү.
Питер: Хүлээ!
Түүнийг зүгээр л явуулчих.
Бас бидэнд туслаач.
Би танаас гуйж байна.
Та Сфинкс рүү явах такси олж өгч болох үү?
Тэд их сургуулийн далангийн ойролцоо байгаа.
Цагдаа: За.
Питер: Хэрэв зөв хариу нь нар биш бол бүхэл бүтэн галактикийг тойрон эргэдэг
болохоор сансар огторгуй юм болов уу?
Гэхдээ тэнд маш олон галактикууд байдаг.
Дэслэгч: Мөн зөвхөн нэг нь минийх.
Питер: Тийм ээ!
Чоно: Чи хариултыг олчихсон уу?
Питер: Тийм ээ! Хүн бүр аливаа зүйлийн ажиглагч байдаг.
Хэн ч байсан бай бүх цагийн төвд байдаг зүйл бол ажиглагч өөрөө юм байна.
Сфинкс: За, та нарын дараагийн романс юу вэ?
Питер: Тэр бол би. Би цаг хугацааны төвд байна.
Сфинкс: Бусад нь ч бас тийм гэж бодож байна уу?
Дэслэгч: Тийм.
Чоно: Тийм ээ.
Сфинкс: Хариулт зөв байна.
Одоо та бүхэн үүрд мөнхийг угтан авна уу.
Питер: Баярлалаа, баярлалаа. Болгоомжтой байгаарай.
Дэслэгч: Би... гэртээ харьж болох уу?
Судлаач: Сфинксийн хөшөө ямар олдвор вэ?
Тэнд юу байгаа байна вэ?
Дэслэгч: Юу ч биш!
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Ээж |
Чоно |
|
Өвөө |
|
|
|
Аав |
|
|
|
Ховсдогч |
|
|
|
Ногоон эр |
|
|
|
Ягаан эр 1 |
|
|
47-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Агуу хамгаалагч
Аав: Барбара, хонгор минь.
Би наана чинь аль хэдийн үзчихсэн.
Бүх л газар үзлээ.
Хаана ч өндөр настны үнэмлэх алга байна.
Өвөө: Би тэр үнэмлэхгүйгээр амьдарч чадахгүй шүү дээ.
Галт тэргэнд сууж чадахгүй. Музей рүү орж ч болохгүй.
Бүх зүйл ингээд л эхэллээ.
Зөнөж эхэлж байгаа юм байна.
Би хаана юу тавьснаа мартчихна.
Удахгүй та нарыг ч мартах вий. Та нар харж л байгаарай.
Би хөгширч, хөгширч ээ.
Ээж: Аав аа, одоо боль. Гуйж байна.
Ийм зүйл болж л байдаг шүү дээ.
Аав: Надад нэг сайхан санаа төрлөө.
Ховсдогч дээр очвол танд гарцаагүй тусална гэдэгт би итгэлтэй байна.
Та ховсын тусламжтайгаар мартсан зүйлээ санаж чадна.
Ховсдогч: Зөвхөн энэ цаг руу л хараарай.
Бүх анхаарлаа энэ хөдөлж буй жижигхэн шаргал алтан дээр төвлөрүүл.
Өвөө: Шаргал алтан цаг, шаргал алтан цаг.
Ногоон эр: Надад хуруувчийг л өгчих. Агуу хамгаалагч Сүн.
Хуруувчийг л өгчих.
Аав: Аав аа, ямархуу болов?
Биднийг хүлээ л дээ. Та хаачих нь вэ?
Ээж: Түүнд юу тохиолдоо вэ?
Ховсдогч: Тэр өөрт нь маш чухал зүйлээ саначихсан бололтой.
Аав: Аав аа, хүлээ л дээ. Өндөр настны үнэмлэхээ хаана хийснээ санасан уу?
Өвөө: Үгүй ээ. Виктор.
Би харин байлдааны шидэт таягаа хаана хийснээ саналаа.
Ээж: Аав аа, болохгүй ээ. Гуйж байна. Болиоч дээ.
Та хэн нэгний булшийг ингээд ухаж болохгүй.
Наана чинь үхсэн хүний бие байгаа шүү дээ.
Өвөө: Үгүй ээ. Энд миний байлдааны шидэт таяг маань байгаа.
Аав: Би тэр муу ховсдогчийг шүүхэд өгнө дөө.
Би ердөөсөө ч ойлгохгүй байна.
Өөрийгөө яг үнэндээ хэн байсныг санасан гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?
Аав аа, больж үз. Тэгээд сайн бод л доо.
Өвөө: Миний жинхэнэ нэр бол агуу хамгаалагч Сүн.
Олон зууны турш би ертөнцийн аугаа нээлтүүдийн нэгийг хамгаалсаар ирсэн юм. Түүний араас гэтэж буй хүмүүсээс би нуусаар ирсэн. Хамгаалж буй зүйлийн маань араас тэд хаашаа ч явахаас, юуг ч хийхээс буцахгүй.
Аав: Барбара минь дээ. Яахаараа юм л болбол ухаан алдаж унаад байдаг юм бэ дээ? Зүгээр ярилцаж болохгүй юу?
Тэгээд та яг юу хамгаалж байдаг юм?
Өвөө: Шидэт зүйл. Аниргүйн хуруувч.
Аав: Юу? Хуруувч юм биз дээ? Тэгээд би тэр зүйлийг нь харж болох уу?
Өвөө: Болохгүй ээ, хүү минь.
Маш сайн нуусан байгаа.
Аав: За за, ойлголоо. Бүх зүйл ойлгомжтой.
Та нэг тийм хуруувч шиг зүйл хамгаалж байгаа юм байна.
Тэгээд наад саваа модоороо яг яах гэж байгаа юм?
Өвөө: Энэ бол миний байлдааны шидэт таяг.
Аав: Барбара хонгор минь. Чи минь сэрэх хэрэгтэй байна.
Би бүх хүнийг нэгэн зэрэг халамжилж чадахгүй нь.
Байна уу? Манайд нэг хөгшин байдаг юм л даа.
Түүний ухаан санаа орж гараад байгаа бололтой.
Нэг саваа мод барьчхаад алчуураар зүлгээд суух юм.
Юу? Саваа модыг нь ав гэж үү?
Би тан руу эргээд залгая даа.
Юу вэ? Николас. Яг юу болоод байгаа юм бэ?
Өвөө: Тэд байлдааны шидэт таягийг минь хайж байсан.
Одоо авах гээд миний араас ирж.
Питер: Та нар жаахан чимээгүй байж болохгүй юу?
Би гэрийн даалгавраа хийж байна шүү дээ.
Өвөө: Би явах хэрэгтэй байна.
Ээж: Аав хааччихав аа?
Аав: Тэнд явна.
Ягаан эр1: Эзэнтэн минь.Агуу хамгаалагч Сүн таягаа олоод авчхаж ээ.
Бид 200 жилийн турш ажиглаж байсан юм.
Түүнийг барих гэж оролдсон боловч зугтаачихлаа.
Ногоон эр: Тэгвэл түүний гэрийнхнийг нь л барихад болно шүү дээ.
Хамгаалагч гэрийнхнийгээ баригдсаныг дуулаад бидэн дээр шууд ирэх бус уу? Эцэст нь аниргүйн хуруувч биднийх болох болно.
Ягаан эр1: Гэрийнхэн нь зөвхөн түүний халхавч байсан болов уу гэж би эмээж байна.
Ногоон эр: Харж л байя. Энэ ажлыг чимээгүйхэн шиг хийгээрэй дээ.
Ээж: Энэ гэр бүл чинь яг яачхаад байгаа юм бэ?
Хүү минь зэргэлдээ ертөнцөөр аялж чадна.
Харин аав минь хэн ч гэнэ вэ нэг хамгаалагч юм байх, тэгээд шидэт саваанаасаа галт бөмбөлөг гаргаж чаддаг ид шидтэй.
Надаас ямар нэг том зүйл нууж байвал одоо л хэл хайрт минь.
Аав: Барбара минь дээ. Чамаасаа юу ч нуугаагүй ээ.
Би чамтай л адил энэ бүгдийн хохирогч болчхоод байна.
Чоно: Тэгэхээр товчхондоо ийм байна.
Хорон санаатнуудын гарт оруулахгүйн тулд олон мянган жилийн турш хамгаалсаар ирсэн нууц хамгаалагчдын нэг нь танай өвөө юм байна гэдгийг би олж мэдлээ.
Ээж: Ийм зүйл байх боломжгүй. Та нар хөгшин өвөөгөө сайн мэднэ шүү дээ.
Аав: Хонгор минь, тэр Күн Фүгийн тамирчин шиг л үсэрч байхыг би хоёр нүдээрээ харсан.
Питер: Бид өвөөг олох ёстой.
Аав: Бид тэгээд юу хийх болж байна аа?
Барбара, тайвшрах хэрэгтэй хонгор минь.
Тайван суугаадах. Биеэ сулла.
Хамаг булчин чинь чангарчхаж.
Чиний хатуу мөрийг барьж байгаад хуруугаа хугалчихлаа.
Ингэсэн нь ч дээр байх тийм үү? Хонгор минь.
Түргэн тусламж дээр очвол бага зэрэг тайвширч магадгүй л юм.
Түргэн тусламж хэн дуудсаныг танаас асууж болох уу?
Өө за. Баярлалаа. Тийм ээ.
Энэ эмнэлэг гэдэгт та итгэлтэй байна уу?
Бид ихэвчлэн үүнээс өөр эмнэлэгт ирдэг л дээ.
Ногоон эр: Тавтай морил, хүндэт найзууд минь. Тавтай морил.
Энэ чинь эмнэлгийн өрөө биш байна, Барбара.
Питер: Өвөө тэр хамгаалж буй зүйлээ хаа нэгтээ ойр л нуусан байж таарна.
Ямар нэг зүйл болбол хурдан авахын тулд. Гэхдээ гэртээ биш бол өөр хаана байж болох вэ? Үе үе шалгаад явдаг тийм газар л байгаа байх.
Чоно: Тэгээд яг хаана гэж?
Питер: Миний санаж байгаагаар өвөө энэ сандал дээр дандаа суугаад тагтаа хооллодог. Нар шарж, бороо орж байсан ч хамаагүй 7 хоногт 3 удаа яг энэ сандал дээр ирж суудаг.
Чоно: Надад бол баахан л өвс ногооноос өөр сэжигтэй зүйл огтхон ч харагдахгүй л байна.
Питер: Наадах чинь л бидэнд хэрэгтэй гэж бодож байна.
Өвөө: Бүгд чимээгүй. Тэд энд байна.
Та хоёр тэднийг над дээр дагуулаад ирсэн байна.
Питер: Юу гэсэн бэ, өвөө?
Өвөө: Би энэ муусайн хорон санаатнуудыг та нар над дээр шууд аваад ирсэн байна гэж хэллээ.
Ногоон эр 2: Би чамд өгөх ёстой мэдээгээ сая л саналаа. Май.
Ногоон эр: Агуу хамгаалагч аа, бид таныг тэсэн ядан хүлээж байя.
Аав: Николас сонсооч.
Ногоон эр: Виктор, гоншигнохоо боль.
Аав: Уучлаарай. Николас, хугарсан хуруу минь үнэхээр их өвдөж байна.
Тэр нэг муу тэнэг хуруувчаа аваад ирээч, тэгээд эмнэлэг явцгаая.
Өвөө: Сайхан л оролдлого байлаа. Гэхдээ итгэл төрүүлсэнгүй.
Питер: Өвөө, тэд аав ээж хоёрыг хорьчихсон байна шүү дээ.
Өвөө: Аниргүйн хуруувч бол үүнээс ч үнэтэй эд, залуу хүү минь.
Питер: Залуу хүү минь гэнэ шүү. Би таны зээ хүү байна.
Чоно: Юу болсон бэ?
Өвөө: Хуруувч алга болчхож.
Ногоон эр: Энэ бол эгэлгүй нэгэн гутлын үдээс. Хэрэв чи хэн нэгний гуталд үүнийг зүүх юм бол чиний хэлсэн бүгдийг биелүүлнэ.
Аав: Уг нь хэрэгтэй л эд юм.
Ногоон эр: Тэгэлгүй яах вэ.
Энэ бол амар тайвны шанага.
Нэрээс нь л юу гэдэг нь тодорхой байгаа биз дээ.
Аав: Барбара хонгор минь. Наашаа хүрээд ирэхгүй юу.
Энд их сонирхолтой зүйл байна.
Ногоон эр: Виктор.
Аав: Өө уучлаарай. Намайг уучлаарай.
Ногоон эр: Эхнэр чинь тэндээ амарч л байг ээ.
Цуглуулга минь ингээд бүтнэ болчихвол юу хийж болохыг төсөөлөөд үз л дээ. Ганц л аниргүйн хуруувч л дутаад байгаа юм.
Гайхалтай. Ингээд бүгд цуглах шив.
За тэгэхээр наад авдраа эвдэлж хая.
Яах вэ энэ ордонд ганцхан байгаа авдар л даа. Гэхдээ ажил бүттэл хэн ч хаашаа ч явахгүй.
Аав: Николас, намайг сонс. Та тэр хуруувч гэгчийг нь өгчхөөч дээ.
Энэ хөөрхий залуугийн цуглуулга бүрэн болох юм байна.
Тэгээд тэр бас дуу чимээнээс харшилдаг бололтой дог оо.
Өвөө: Энэ муу чинь чив чимээгүй аниргүй байхыг л хүсээд байгаа юм.
Хэнийг ч яриулахгүй, хэнийг ч алхуулахгүй. Бүр хэнийг ч амьсгалуулахгүй болгохыг хүсэж байгаа юм.
Ногоон эр: Чи дуугүй л амьсгалж чадахгүй бол бүр амьсгалж ч чадахгүй гэж мэдээрэй.
Энэ бол шинэ ертөнцийн уриа үг байгаа юм.
Алив, бушуухан надад хуруувчийг өг!
Питер: Түүнд хуруувч нь байхгүй гэж би танд хэлсэн шүү дээ.
Өвөө: Чи чинь юугаа яриад байгаа юм?
Чамд хуруувч байхгүй юм уу?
Ногоон эр: Хүлээгээрэй. Чи яахаараа надаас үүнийг асууж байдаг юм?
Чи түүнийг алдчихсан юм уу?
Ямар гэгчийн хамгаалагч гэхээрээ мартчихдаг байна аа?
За за, бүх зүйл хангалттай.
Энэ муусайн тэнэгүүдийг задгай сансарт хая!
Аав: Хөөе. Тавиач!
Ээж: Юу?
Ногоон эр: Чи чинь яагаад зогсоод байгаа юм?
Бусдадаа туслаач!
Хүлээгээрэй. Чи хэн бэ?
Аав: Наадах чинь ховсдогч байна.
Тэр л энэ бүхнийг эхлүүлсэн.
Ховсдогч: Миний нэрийг агуу хамгаалагч Сүн гэдэг билээ.
Энд байгаа шидэт эрдэнэсийг авран хамгаалахаар ирлээ.
Ногоон эр: Үгүй ээ!
Алив чимээгүй.
Ховсдогч: Бүгд ийшээ ор!
Ногоон эр: Хүлээгээрэй.
Ховсдогч: Хамгаалагчид эрдэнэсийг олох гэж энд тэндгүй хайж байсан юм. Тэр муу луйварчныг олох хэцүү байсан шүү.
Би танай өвөөг ховсдоод, өөрийн дурсамжаа түүнд итгүүлсэн юм л даа.
Их төлөвлөгөө их амжилттай болсон шүү.
Аав: Түр хүлээгээрэй. Тэр цонхоор үсэрч гараад, бүр Күн Фүгийн тулаан хүртэл хийсэн шүү дээ.
Ховсдогч: Энэ бол ховсын ач.
Аав: Чи над дээр туршаад үзэж болох уу?
Ховсдогч: Үгүй ээ.
Би одоо та бүхнийг ховсдох болно. Тэгээд юу болсныг бүгд мартах болно.
Дараа нь чоно чи намайг хамгийн холын ертөнцөд аваачна. Тэнд очоод ч би чиний ой дурсамжийг арилгах болно.
Аав: Би үүнийг хүсэхгүй бол яах вэ?
Бид хаана ирчхэв ээ?
Ээж: Энэ юун газар юм бол?
Өвөө: Энд яаж ирснээ санаж байгаа хүн байна уу?
Питер: Бид энд юу хийж байгааг чи мэдэж байна уу? Чоно оо.
Чоно: Уучлаарай. Бид өмнө нь уулзаж байл уу?
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Багш |
Чоно |
|
Питер 2 |
Ээж |
Робот 1 |
|
Аав |
|
Робот хүү |
|
|
|
Чоно 2 |
|
|
|
Өт |
48-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Зэргэлдээ ертөнцийн Питер
Питер: Уучлаарай. Чи хэн бэ?
Хөөе. Юу болоод байгаа юм бэ?
Робот 1: Тэгэхээр чи одоо бидэнд албадлагын болрыг хаана нууснаа хэлэх л болж дээ.
Питер : Чоно оо. Энд юу болоод байгаа юм бэ?
Чоно: Надад мэдэх юм алга аа. Тэд намайг нэг хачирхалтай нэртэй болор хулгайлсан гэж бодоод байгаа юм аа. Би зөндөө хэлсэн. Тийм зүйл хулгайлаагүй гэж.
Робот 1: Тэр болрыг буцааж өгтөл чи наанаасаа өлгөөтэй байх болно.
Чоно: Би үнэнээсээ хэлж байна шүү, тийм зүйл хулгайлаагүй.
Би зүгээр л голд сайхан сэлж байтал тэд хаанаас ч юм гараад ирсэн.
Робот хүү: Би та нарыг суллах болно. Тэр болор алга болсноос хойш ангуучид хүн бүрийг барих болсон.
Чоно: Ингэхэд юун болор юм бэ?
Робот хүү: Албадлагын болроор ямар ч хүнийг юу ч хийлгүүлж болдог юм л даа.
Одоо зугт даа. Зугт.
Питер : Баярлалаа, анд минь.
Чоно: Чи гэртээ харьж болохгүй ээ. Биднийг зугтсаныг мэдвэл хаа сайгүй хайх болно.
Питер: Тэгвэл хатагтай Томасын гэрлүү явцгаая.
Чоно: Багш чинь үү?
Питер: Тийм ээ. Хэн ч биднийг тэнд хайхгүй.
Сайн байна уу? Хатагтай Томас.
Багш: Питер.
Чоно: Тэр энд юу хийж байгаа юм бэ? Хатагтай Томас?
Багш: Питер, юу болоод байгаа юм бэ?
Питер: Энэ бол зэргэлдээх ертөнцийн чоно юм л даа. Бид үүнийг зохицуулна аа.
Багш: Питер, чи үүнийг зохицуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
Чоно: Тэгвэл энэ чинь хэн бэ?
Чоно 2: Хамтрагч маань байгаа юм.
Чоно: Тэд л нөгөө болрын араас явсан гэдэгт итгэлтэй байна.
Чоно 2: Би яаж амьдардгийг чинь хараад өөрийн гэсэн хамтрагчтай болмоор байсан юм л даа. Сайхан санаа биш гэж үү? Хүндлэл.
Би түүнтэй анх уулзахад, тэр ээрч муураад айж эхэлсэн. Тэгээд албадлагын болрыг ашиглахаас өөр сонголтгүй болсон юм л даа. Яах вэ найзууд шиг л байх гээд. Яг л та хоёр шиг.
Чоно: За за, тэгээд энд яах гэж ирсэн юм?
Чоно 2: Хамтдаа тэр ангуучдын хэргийг олъё л доо. Та хоёр чинь сайн хамтрагчид.
Бид хоёр бол одоо л бие биеэ таньж эхэлж байна.
Питер: Эхлээд наад толгой дээрх болрыг нь аваад зомби шиг байлгахаа болиулъя.
Чоно 2: Болохгүй ээ. Түүнээс хол бай. Тэр танай ертөнцийн Питер биш.
Питер: Чи яагаад түүнд туслаад байгаа юм бэ?
Намайг яаж орхисныг хараач дээ.
Чоно: Тэр чинь чи биш шүү дээ. Тэс өөр Питер.
Өөр ертөнцийн Питер, түүнийг гэрт нь хүргэж өгөх ёстой.
Тэр болрыг нь авчих юм бол гэнэт сандраад, юу ч хийж мэднэ.
Чоно 2: Би энэ болрыг авхуулахыг хэрхэвч зөвшөөрөхгүй.
Энэ чинь миний анд найз.
Та хоёр өөрсдийн гэсэн нөхөрлөлийг бий болгосон. Бид ч бас тэгэх гэж байна.
Питер: Чи чинь бүр галзуу юм байна шүү дээ.
Чоно оо, чи ч бас түүний л нэгэн ижил юм байна!
Багш: Та хоёрын аль чинь тэгээд маргааш Марк Твейний талаар илтгэл тавих юм бэ дээ? Ойлгомжтой.
Чоно: Сонсооч, тэр муу зүйл хийсэн байна л даа. Би хүлээн зөвшөөрч байна.
Гэхдээ би тэр биш шүү дээ.
Түүний ийм үйлдэл хийж байгааг нь ч ойлгож байна.
Тэр чононд хэн ч байхгүй. Харахгүй байна уу? Бүр хэн ч байхгүй шүү дээ.
Питер: Тэгээд юу гэж? Бид түүнийг тэр зомби Питертэй нь хамт явуулах юм уу, яг л тэжээвэр нохой шиг нь? Энэ чинь тэгээд жинхэнэ нөхөрлөл мөн үү?
Чоно: Үгүй ээ, бид энэ Питерийг гэрт нь буцаана. Харин оронд нь хэн нэгнийг өгөх ёстой.
Питер: Юу? Дахиад өөр Питер гэж үү? Бүр муу ч зүйл байж болно.
Хөөе. Хэн албадлагын болор туршиж үзмээр байна даа?
Чоно: Бид түүнд жинхэнэ найз олж өгөх ёстой ч юм бил үү?
Түүнийг ганцаараа биш гэдгийг нь мэдрүүлэх хэн нэгэн ч юм уу.
Түүнд тусалж дэмжээд, санаа тавих хүн.
Питер: Үнэнээсээ яриад байгаа юм уу?
Чоно: Бид өөр ертөнцийн янз бүрийн араатан амьтан, адгуусанд тусалдаг биз дээ?
Тэгээд яагаад зэргэлдээ ертөнцийн өөрсдөдөө тусалж болохгүй гэж?
Питер: За яах вэ. Болж байна. Би тэгвэл нөгөө Питерээс болрыг нь сугалж авна.
Чоно 2: Алив ээ. Хурдал!
Робот хүү: Эднийг дагавал болрыг олно гэж би эс хэл лүү.
Чоно 2: Хурдал, хурдал!
Чоно: Бид түүнд болрыг нь өгөх ёстой!
Робот хүү: Та нар бүслэгдсэн. Бидэнтэй хамт яв!
Чоно 2: Миний найзын толгой дээрээс гараа ав!
Тэр жулдрай нэгэн байхыг хүсэхгүй байгаа. Тэр баатар болохыг хүсэж байгаа.
Чоно: Түүний юу хүсэж байгааг өөрөөс нь яагаад асууж болохгүй гэж?
Жинхэнэ найзууд тэгдэг л юм даа.
Хэрвээ жинхэнэ, үнэн сэтгэлийн найз чинь болж чадах хэн нэгэн хүн гарч ирэх тоолонд чи үүнийг жинхэнэ нөхөрлөл гэж харах хүртлээ итгэж байх юм бол, чи хэзээ ч нөхөрлөл гэж юу болохыг мэдэхгүй өнгөрнө.
Чоно 2: Хэн ийм зүйл хүснэ гэж?
Чоно: Мэдэхгүй л юм. Гэхдээ л гэнэтийн явдал болох биш үү?
Чи миний зөв гэдгийг мэдэж л байгаа биз дээ?
Питер: Орилохоо боль!
Питер 2: Хар дарсан зүүд байна. Би зүүдэлж байгаа, тийм ээ?
Питер: Үгүй дээ, энэ бол бодит амьдрал.
Питер 2: Үгүй ээ, юу болоод байгаа юм бэ? Би унтаж байсан. Гэтэл энэ нэг юм гэнэт гараад ирсэн. Гэтэл одоо энд ингээд гацчихсан байдаг. Би гэртээ харимаар байна.
Питер: Жаахан зоригтой байгаач. Хуучин амьдралд чинь аваачиж өгнө өө, амлаж байна.
Чоно: Ангуучид байна. Бидний мөрийг мөшгөж чадсан бололтой.
Питер: Битгий ай, анд аа. Чи чинь би шүү дээ. Зэргэлдээх ертөнцийн чи би хоёр.
Чи иймэрхүү адал явдалтай өмнө нь таарч байгаагүй л биз дээ. Бидэнтэй хамт байвал чи уйдахгүй дээ. Адал явдлаар дүүрэн байна гэж мэд.
Айгаагүй биз дээ, анд минь?
Питер 2: Үгүй ээ үгүй. Ийм байх боломжгүй. Бүр дордоод байна шүү дээ.
Энэ бүхэн хэзээ дуусах вэ?
Питер: хэдхэн алхчихаа , удахгүй бүх зүйл дуусна.
Чоно 2: Чи духанд нь болор шигтгэсэн нь л дээр дээ. Арай дээрдэж ч магадгүй.
Питер: Үгүй ээ.
Чоно 2: Алив ээ.
Питер: Чи чадна аа.
Питер 2: Үгүй ээ. Би өндрөөс айдаг. Би ийм өндрөөс.... хэзээ ч үгүй. Би шууд үхнэ шүү дээ.
Питер: За алив ээ.
Питер 2: Хэзээ ч үгүй.
Чоно 2: Бид мухардчихлаа шүү. Болорыг нь буцаагаад өгчихье.
Питер 2: Юу болоод байгаа юм бэ?
Чоно: Болорыг буцаагаад өгсөн ч биднийг зүгээр орхихгүй шүү дээ.
Робот хүү: Хөөе, бидэнд болрыг л өгчих. Хэнийг ч гэмтэхгүй.
Чоно 2: Хэзээ ч үгүй. Болор хаана байна аа?
Питер 2: Битгий галлаарай. Хүлээ. Гуйж байна. Битгий галлаарай.
Хараач. Надад байна. Танай болор.
Робот хүү: Маш сайн байна. Чи зөв шийдвэр гаргажээ.
Чамайг онцгойлон шагнах болно.
Өндөр технологийн ачаар чи хэний ч харж байгаагүй их хэмжээний мөнгөний эзэн болно.
Питер 2: Үгүй ээ. Би буцаад явж болохгүй. Намайг олоод хүрээд ирнэ шүү дээ.
Намайг хэзээ ч олохооргүй тийм газарт очмоор байна.
Би аав, ээж, өвөө нарыгаа дахиад хэзээ ч харахгүй нь.
Робот хүү: Чи байж болох хамгийн муу муухай, зохисгүйгээр тэднээсээ урвалаа.
Чи өөрөө өөрөөсөө ч урвасан.
Хэрэв би өөрөөсөө урвасан бол өөрийгөө олж очоод, хэр их буруу зүйл хийсэн бэ гэдгээ өөрөөрөө хүлээн зөвшөөрүүлэх байсан юм.
Энэ бол олон ертөнц хооронд шилжиж болдоггүй ганц газар.
Өт: Илгээмж хүргэгдлээ.
Питер: Чи энд байж ээ? Яагаад чамайг энд аваад ирсэн юм бэ? Алив ээ.
Питер 2: Чи надаар яг яах гээд байгаа юм?
Питер: Чамайг гэрт чинь буцаах гэж байна.
Питер 2: Тэгээд дараа нь яах вэ?
Питер: Би яаж мэдэх юм? Энэ чинь чиний амьдрал.
Дараа нь яах нь чамаас л шалтгаална шүү дээ.
Питер 2: Чи тэгээд над дээр дахиж ирэхгүй юу?
Питер: Очихгүй.
Питер 2: Би чамд итгэхгүй байна.
Чоно: Энэ буудалцаан дуусахгүй нь. Тэд түүнд хавчин гар хийчхэж.
Питер: Түүнд эмч хэрэгтэй юм байна.
Чоно: Хүргэлтийн өт биднийг хүлээсэнгүй. Одоо эндээ үүрд гацах нь дээ.
Питер: Болор бидэнд байгаа шүү.
Алив ээ, буудахаа боль!
Чоно: Тэдэнд хамаагүй болсон юм шиг л байна даа.
Питер: Алив ээ алив.
Чоно: Та биднийг яаж олов оо?
Багш: Бид хайлтын болрыг олсон, бас илгээгдсэн болрыг ч бас авсан.
Питер 2: Хатагтай Томас.
Багш: Питер Саймонсон маргаашийн шалгалтаа мартаж болохгүй шүү.
Энэ чинь шалгалтаа өгөхгүй байх шалтаг болохгүй шүү, залуу минь.
Чоно 2: Түүнд шалгалт өгч байх зав байхгүй ээ.
Бид маргааш катулу агнахаар явна. Та түр хойшлуулж болохгүй юу?
Багш: Би маргааш бүтэн өдөржин завгүй. Шалгалттай, бас эцэг эхийн хурал байгаа. Сургуулийн захиралтай уулзах ёстой.
Питер 2: Энэ бүх галзуурал хэзээ ч дуусахгүй нь ээ.
Ээж: Питер!
Аав: Юу болсон бэ, хүү минь?
Питер 2: Би зомби нартай тулалдаж байна, бас өөрийнхөө ихрийн өрөсөнг олж хараад дараа нь хавчин толгойтой болчихлоо гэж зүүдэлсэн.
Ээж: Эвий хүү минь дээ. Муу хүү минь.
Тэр ТВ үзэхээ болих хэрэгтэй.
Чоно: Уучлаарай. Болор хаана байгаа юм?
Питер: Орон доор байна уу үз дээ?
Чоно: За за, жижигхэн болроо оллоо.
Питер: Хөөе анд минь. Сайн байлаа.
Өөртөө үргэлж итгээрэй.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Ээж |
Чоно |
|
Ноён |
Ахайтан |
Харь гараг эм |
|
Лам |
|
Харь гараг эр |
|
Хаан |
|
Нар |
|
Өвөө |
|
|
49-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Болор бөмбөлөг
Ээж: Алив ээ Питер. Энэ хувцасны шүүгээгээ цэгцэл гэж хэлсэн дээ.
Заваарсан юм.
Энэ чинь одоо юу?
Ноён: Бид үүнийг хийхгүй.
Ширээт лам: Та тэгвэл үүнд харамсах болно доо.
Ахайтан: Би тэгвэл гэрээсээ зугтана шүү.
Питер: Энэ бол болор бөмбөлөг байгаа юм.
Чоноос зээлж авсан юм. Удахгүй өгнө.
Ээж: Юу хүсэж буйг чинь харуулдаг юм уу?
Питер: Нэг их сайн биш ээ.
Алс холын нэгэн эзэнт улсын ширээт ламын гэр бүлийн тухай л үзүүлээд байдаг юм. Эхэндээ ч сонирхолтой л байсан.
Ширээт лам: Одоохон боль. Энэ чинь тийм ч сайхан санаа биш байна.
Ахайтан: Та миний зүрх сэтгэлийг шархлууллаа.
Баяртай аав минь.
Ширээт лам: Ноёнтон минь, би таныг хамгийн шилдэг дарсаараа дайлмаар байна.
Ээж: Яана аа, яасан муухай хэрэг вэ.
Тэр буруугүй шүү дээ.
Би чамд хэлж байна. Ширээт ламын хийсэн хэрэг.
Алив нүдээ нээ л дээ.
Аав: Намайг дуудсан уу хонгор минь?
Ээж: Юу?
Энэ муу зүрх сэтгэлгүй мангасууд илчийг хөнөөгөөд, захиаг үгүй хийчхэж.
Аав: Хонгор минь, наад зүйл чинь чамд нэг л муугаар нөлөөлөөд байх шиг.
Үзэхээ боливол дээргүй юу.
Ээж: Хүрээд ир Виктор.
Үүнийг хар даа.
Энэ муу хорт могой өөрийг нь хэн ч харж чадахгүй гэж бодоод байгаа юм.
Аав: Чи чинь галзуурчхаа юу?
Яагаад энэ зүйлд хэтэрхий автчихав?
Ээж: Үзэж л бай л даа.
Аав: За яах вэ. Тэгээд яг юу болсон юм?
Ээж: Түүний хувь заяаг шийдсэн нууц захиа байсан юм.
Аав: Өөрийн хайртай гэр бүл чинь чамд одоо хамаагүй болсон юм уу?
Яах вэ, наад үзэж байгаагаас чинь нэг их сонирхолтой биш гэдгийг нь мэдэж л байна л даа. Гэхдээ бид энэ дэлхийд бусдын амьдралыг үзэх гэж ирээгүйг чи мэдэж байгаа. Өөрсдийн амьдралдаа анхаарлаа хандуулцгаая л даа.
Гэтэл чи бүтэн сарын турш энэ нэг бөмбөлгийг ширтэж суулаа.
Ээж: Чиний зөв. Юу ч хийхгүй зүгээр суугаад байх нь буруу юм байна. Ямар нэг зүйл хийх хэрэгтэй.
Аав: Барбара, яах гэж байгаа юм бэ?
Ээж: Бид энэ хаант улсруу хэрхэн явах арга замыг хайж олох хэрэгтэй байна. Тэгээд шударга ёсыг тогтооно. Бид хөөрхий Мэрилийг аварч, хорон муу санаат ширээт ламын үнэн төрхийг илчилнэ. Ер нь бүх нууцыг нь дэлгэсэн ч яадаг юм.
Аав: Энэ бол буруу. Хүний хувийн орон зайд халдсан хэрэг болно.
Өвөө: Би дэмжиж байна.
Питер: Сонсооч ээж ээ. Сая сая ертөнцөд тэрбум тэрбум хүмүүс амьдарч байгаа шүү дээ. Бид хэзээ ч тэр гэр бүлийн асуудалд оролцох ёсгүй.
Ээж: За яах вэ, та хоёр тав тухтай сайхан гэртээ ярилцаад байж бай. Хөөрхий Мэрил шоронд орчихсон зовж байна. Нөгөө нэг гүн нь цаазлуулах гээд хорон муу санаат ширээт лам алгаа үрээд л баярлаад сууж байна.
Аав: Одоо бүгдээрээ яах болж байна вэ?
Чоно: Би түүнийг хаант улсруу авч яваад, тэнд тааралдсан хэн нэгэнд харсан бүхнээ яриулбал ямар вэ? Бид цагийн дотор л хүрээд ирнэ дээ.
Аав: Түүнийг ганцааранг нь явуулж болохгүй биз дээ?
Эргэж ирэхгүй бол яана?
Өвөө: Тэд их л муу хүмүүс шиг санагдсан.
Питер: Тэгвэл бүгдээрээ хамтдаа явцгаая.
Хаан: Хүндэт ширээт лам минь, таны зочломтгой занд хил хязгаар үгүй мэт.
Ширээт лам: Боол би эзэн хаандаа үйлчлэхийн төлөө л төрсөн билээ.
Хаан: Энэ юу гээч нь вэ?
Ширээт лам: Юу?
Хаан: Тэр шүүгээнээс их хачин чимээ сонсогдлоо.
Ээж: Үнэхээр цагаа оллоо.
Эзэн хаан, ширээт лам, цэргийн командлагч, бас зөвлөх.
Хаан: Энэ хэн бэ?
Ширээт лам: Та нар юун хүмүүс вэ?
Ээж: Би бүх үнэнийг илчлэх хүн байна.
Гүн болон Мэрил нар буруугүй. Ширээт лам энэ бүхнийг зохион байгуулсан. Тэр бас таны дүүг хордуулж, зөвлөх бүх мөнгийг нь авсан. Цэргийн командлагч бүх лам нарыг шоронд хорьж байгаа.
Питер: За ээж ээ, болчихлоо. Одоо явцгаая.
Ээж: Түр хүлээж бай, Питер.
Хаан: Энэ бүх худал хуурмагт чинь бид яагаад итгэх ёстой юм бэ?
Ээж: Энэ бол худал хуурмаг цуу яриа биш. Би өөрийн хоёр нүдээрээ харсан юм шүү.
Хаан: Харсан гэсэн чинь юу гэсэн үг юм?
Аав: За тэгэхээр хангалттай байх гэж бодож байна. Эндээс явцгаая.
Ширээт лам: Энэ ямар нэг шулмын зан үйл байхаас гарцаагүй.
Аав: За за, гайхалтай.
Чиний тэр муу болор бөмбөлгөөс чинь болж бид шатаж үхэх юм биз дээ.
Ээж: Би огтхон ч ойлгохгүй байна.
Яагаад тэд надад итгэхгүй байгаа мэт дүр эсгээд байгаа юм бол?
Өвөө: Мэдээж бүгд хуйвалдчихсан болохоор тэр шүү дээ.
Тэгээд баригдахгүйн төлөө бүгд амаа хамхиж байгаа юм.
Ээж: Хааны тухайд яах болж байна?
Тэр мэдээж эзэнт улсдаа шударга ёсыг тогтоох хүсэлтэй л байлгүй дээ.
Питер: Ээж ээ, түүний нууцыг дэлгэчихнэ гээд айж байгаа байлгүй дээ.
Өөрсдийг нь тагнаж байгаа хүнд хэн дуртай байх вэ дээ, тийм биз дээ?
Аав: Хэн нэгэн чиний хийж буй болгоныг нууцаар хараад байвал чамд ямар санагдах юм, айн?
Ээж: Чиний тухай мэдэхгүй ч, би л лав өөрөөсөө ичих ямар ч зүйл хийж байгаагүй дэг.
Аав: Тэгвэл чи гэрээр дүүрэн камер зоогоод, гэрийнхээ амьдралыг нийтэд дэлгэхэд дургүйцэх зүйлгүй юм шив дээ?
Өвөө: Би эсэргүүцэж байна. Унтлагын өрөө, угаалгын өрөөнд камер тавихыг бүрэн дүүрэн эсэргүүцэж байна.
Аав: Тэгэлгүй яах вэ. Хүн бүрд бусдаас нууцлах хувийн орон зай гэж бий.
Харь гараг эм: Тэр муусайн зэрлэгүүд тэднийг шатаах нь байна. Энэ гэр бүлийн амьдралыг би 9 жилийн турш үзэж байгаа шүү дээ. Тэдний амьдрал ингээд дуусна гэхэд итгэж чадахгүй нь.
Харь гараг эр:Виктор, Питер 2 ямар нэг санаа олж л таараа. Тэдэнд бас чоно бий.
Харь гараг эм:Чи Викторд дэндүү их итгэх юм.
Харь гараг эр:Виктор чинь элсэнд нуугдсан эрдэнэс юм чинь. Нуугдмал баатрын шинж чанар байгаа гэдэгт нь би үргэлж итгэдэг. Ингээд бүх зүйл дуусчихгүй л байлгүй дээ.
Харь гараг эм:Бүх зүйл ингээд дуусчхаад байна. Тэд аюулд орчихлоо.
Аав: Бүгд тайван байгаарай. Биднийг зүгээр айлгах гэж л байгаа юм. Бид тэдэнд хэрэгтэй. Тэдэнд ирээдүйгээс ирсэн мэдлэг, технологийн шийдэл гарцаагүй хэрэгтэй.
Ээж: Виктор!
Аав: Битгий хашхир, хонгор минь. Би юм бодох хэрэгтэй байна.
Чоно: Питер, намайг уучлаарай.
Өвөө: Би та нарт хэлээд байна шүү дээ, дэлхий нарыг тойрдог гэж.
Хаан: Энэ чинь юу вэ?
Ширээт лам: Би сайн мэдэхгүй л байна. Гэхдээ бууж өгсөн нь дээр байх гэж бодож байна.
Харь гараг эм: Виктор, би чиний үнэнч шүтэн бишрэгч чинь шүү.
Алив, хурдал.
Ээж: Намайг хүлээ л дээ.
Өвөө: Наад болроо хая. Алив ээ.
Ээж: Үгүй шүү. Үгүй.
Аав: Барбара.
Харь гараг эр:Сайн уу, залуус аа? Бид хамтдаа байгаа гэдэгт итгэж чадахгүй нь.
Та нар бидний баатар шүү. Үргэлж хамт байгаа мэт л санагддаг болж.
Нар: Наадах чинь л хамгийн том асуудал болчхоод байна.
Энгийн нэг муу, уйтгартай гэр бүлийн амьдралыг үзэх болсноос хойш бид галактик хооронд ч хүртэл аялж чадахаа байсан. Та нар үзэхэд ч уйтгартай болчихсон. Энэ л шалтгааны улмаас бид ийм өндөр түвшний, нарийн төвөгтэй тоглоомыг зохиож, тэднийг зориудаар энд хүргэхийн тулд болор бөмбөлгийг бүтээсэн юм. Одоо тэднээс салах цаг нь нэгэнт болж. Тэд нар уйтгартай, тэд нарыг үзэж буй та нар ч бас бүр уйтгартай байна. Хоёр дахин уйтгартай шүү бүр. Тэд нараас салах цаг болсон!
Ээж: Үгүй ээ. Би танаас гуйж байна, нар минь.
Нар: Одоо нэгэнт өнгөрсөн.
Ээж: Би юу хийхээ одоо л ойлголоо.
Харав уу?
Одоо тэд биднийг дахиж үзэхгүй боллоо.
Нар: Тийм ээ, энэ үнэхээр сонирхол татам юм, бүр маш ихээр сонирхол татаж байна.
Харь гараг эр:Бид та нарын амийг аварч байхад хариуд нь бидэнд ингэж талархаж байгаа юм биз дээ? Бид цаашид яаж амьдрах болж байна? Бидэнд одоо юу тохиолдох болоо?
Харь гараг эм: Виктор, чи бидэнд хэрэгтэй байна шүү дээ.
Энэ хүмүүсийг бид огт танихгүй.
Ээж: Жаахан тэвчээртэй хүлээчих. Эхэндээ тэд өөрсдийг нь харж байгааг мэдээд хамгийн сайнаараа л аашилна. Удалгүй өөрсдийн үнэн төрхөө илчлээд ирэхээр бүх зүйл сонирхолтой болно, надад итгээрэй. Бүр хараагаа ч салгаж чадахгүй болох вий.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
|
Чоно |
|
Өвөө |
|
Хүү загас |
|
Аав |
|
Аав загас |
50-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Загас
Өвөө: Виктор, Виктор.
Аав: Би бараг л бэлэн болчихлоо!
Өвөө: Өөрийгөө цэгцэл л дээ, Виктор.
Би өчигдрөөс хойш л бэлэн болчхоод байна.
Бид гурван цаг машинаар явах ёстой шүү дээ.
Загаснууд өөрсдөө энэ байр руу сэлээд ирэхгүй шүү!
Чоно : Үе үеийн турш Амстерын гэр бүл энд нэг жижиг үйлдвэр ажиллуулж ирсэн юм л даа. Түүний өндөр өвөө энэ гэр бүлийн үйлдвэрт бүх амьдралаа зориулсан. Тэгээд түүний өвөө. Одоо Амстерын ээлж.
Питер: Тэр чамд юу гэж хэлэв?
Энд загаснууд ярьдаг юм уу?
Чоно : Тийм ээ, гэхдээ тэд маш товчхон ярьдаг.
Нэг "плоп" гэдэг үг олон утга агуулж болно.
Чи түүний утгыг бүрэн ойлгож чадахгүй л болов уу.
Тэгэхээр би тэднийг орчуулах хэрэгтэй болно.
“Би хүүгээ орхиод сэлж явах хэрэгтэй болсон.”
“Гэхдээ тэгэхийг хүсээгүй.”
Питер: Чамд хүү байдаг гэж үү?
Чоно : Би зүгээр л түүний орчуулгыг хийж байна.
Би бүрэн ойлгохын тулд сэтгэл санаагаараа гүн гүнзгий орж,
тэдний богино өгүүлбэрийн цаадах гүн утгыг мэдэрч байж л орчуулж чадна.
Питер: За за.
Чоно : “Харин одоо надад үйлдвэрээ өвлүүлээд үлдээх хэн ч үлдээгүй.”
“Би хүүгээ олох ёстой.”
“Өө, азгүй би!” “Өө, золгүй би!”
“Би түүнийг яг энэ байшинд, дөнгөж өндөг байх үед нь орхиж явсан.”
“Харин одоо энд хэн ч байхгүй.”
Питер: Бид чиний алга болсон залгамжлагчийг заавал олж өгнө өө.Санаа зоволтгүй.
Чоно : “Үгүй ээ, хүү минь. Чи хэзээ ч түүнийг олж чадахгүй.”
“Би бүх газраар хайсан.”
Питер: Магадгүй тэр хүүхэд нэрээ өөрчилсөн байж болно шүү дээ.
Чоно : “Би бүхнийг олж чадна л даа.”
“Гэхдээ хайлт хийхийн тулд энэ мэдээллээс илүү зүйл хэрэгтэй.”
“Ийм нэртэй загас сая саяараа байна.”
“Бас анхааруулж хэлэхэд, чи намайг бухимдуулаад байна шүү!”
“Түүнийг олоход бидэнд туслаач дээ.”
“Түүний төрсөн он энд байна.”
“Магадгүй миний хүү хаа нэгтээ нүүж явсан байх”
Питер: Чи яагаад одоо болтол тэр "плоп"-г орчуулсаар байгаа юм бэ?
Тэд хоёулаа бие биеийнхээ хэлсэн зүйлийг ойлгоно биз дээ?
Чоно : Би чиний төлөө орчуулж байна.
Чамд бүх зүйл ойлгомжтой байлгахын тулд шүү.
“Би түүнийг ойрхон бөмбөлгөөс олчих шиг боллоо.”
Питер: “Ойрхон бөмбөлөг” гэж юу гэсэн үг вэ?
Чоно : Тэдний ертөнц олон том агаарын бөмбөлгүүдээс бүрддэг.
Тэр бүгд вакум орчноор хүрээлэгдсэн байдаг юм.
Тиймээс агаар тэдний хувьд нягт орчин болдог.
Яг л дэлхийн загасанд ус шиг.
Харин одоо бид вакум орчин руу орж байна.
“Өө, миний хүү!”
“Энэ бүх хугацааны дараа чамайг олсондоо би хэчнээн баяртай байна гээч!”
“Манай гэр бүлийн өв уламжлал алдагдахгүй нь дээ!”
“ Үгүй ээ, аав аа, баярлалаа.”
“ Би амьдралынхаа бүх цаг хугацааг тэр үйлдвэрт хий дэмий үрэхийг хүсэхгүй байна.”
“Би хөгжимчин болмоор байна.”
“Хүү минь, хөгжмөөр амьдрах боломжгүй шүү дээ.”
“ Чи өөрийгөө яаж тэжээх юм бэ?”
“ Ирээдүйд өндөгнүүддээ юу үлдээх юм бэ?”
“ Энэ чинь шударга биш байна!”
“ Та ингэж олон жил алга болчхоод,
одоо ирээд намайг удирдахыг л хүсээд байна, аав аа.”
“ Энэ үнэхээр шударга биш байна.”
Питер: За бүгдээрээ тайвширцгаа.
Чоно энэ бүх маргааныг дааж чадахгүй байж мэднэ шүү.
Чоно: “Хэрвээ та ийм гайхалтай хөгжим тоглож чаддаг байсан юм бол,
хэзээ ч мөрөөдлөө хаяж, тэр уйтгартай үйлдвэрийн ажил руу орж чадахгүй л байсан.”
“За Потомайл, та нар баривчлагдлаа.”
“Та саксофоноос 4800 метрийн зайд очихыг хориглосон шүүхийн шийдвэрийг зөрчсөн.”
“Энд юу болж байна аа?”
“Энэ бол миний аав!”
“Тэр ямар ч гэм буруугүй!”
“ Чиний аав маш аюултай хүн, хүү минь.”
“Түүний саксофон тоглолт ухаан самууруулмаар үзэсгэлэнтэй учраас
сонсогчдын тархинд нэвтэрч, тэдний сэтгэл зүйд нөлөөлдөг.”
“Түүнийг дахин саксофонд ойртолгүйгээр амьдрах болзолтойгоор сулласан.”
“Гэхдээ тэр амлалтдаа хүрээгүй.”
“Одоо огтхон ч өршөөл байхгүй.”
“Өө, ааваа...”
“ Би одоо л ойлголоо.”
“Та яагаад намайг орхисон, яагаад хөгжмийн мөрөөдлөө орхисныг.”
“Та бүхнээ бодоод, үр хүүхдүүддээ найдвартай ирээдүй бий болгохын тулд бүхнээ золиосолсон юм байна.”
Питер: Тэр “плоп” гэдэг үгээ хагас цагийн өмнө хэлчихсэн шүү дээ, гэтэл чи тэр үеэс хойш зогсолтгүй ярьсаар л байна.
Чоно: Тэр “плоп” бол үнэхээр гайхамшигтай агуу товчхон байсан юм!
Энэ бол ердөө л эхлэл нь шүү.
Тэр бас ааваа шоронгоос суллуулахаар биднээс маш тууштай гуйж байна.
Питер: Үнэхээр боломжгүй зүйл.
Бид хууль бус ямар ч зүйлд оролцохгүй.
Орчуулга хэрэггүй.
Хэлсэн үг нь маш тодорхой байлаа.
Өвөө: Виктор, бид яаралтай ямар нэг юм барих хэрэгтэй байна шүү дээ.
Үгүй бол өгөөшийг алдах нь байна.
Аав: Сонсож байна, сонсож байна.
Питер: Хөөе, өвөө, бидэнд яг одоо таны тусламж хэрэгтэй байна.
Аав: Хөөе, Николас!
Та хаашаа явчхав аа?
Питер: Энэ галт тэрэг уул руу явж байна. Тэнд нэг хаягдсан цахилгаан шат бий. Тэр цахилгаан шат өөр нэг бөмбөлөг рүү хүрдэг. Тэр бөмбөлгийн зам нь шоронгийн бөмбөлөгтэй маш ойрхон огтлолцдог.
Тэр завсрын бөмбөлөгт түр буугаад тэндээс шоронгийн хоригдлыг та загасны уургаараа татаж гаргах боломжтой болно.
Та үүнийг чадах уу?
Өвөө: Би хэдэн удаа оролдох боломжтой вэ?
Чоно: Зөвхөн нэг л удаа.
Өвөө: Чи эднийг хаанаас авсан юм?
Чоно: Битгий асуу.
Дөрөв, гурав, хоёр, нэг…
За яваарай.
Питер: Нөгөө бөмбөлөг тэнд байна.
Өвөө: Хэтэрхий хол байна аа.
Питер: Бөмбөлгүүдийн хооронд вакум орчин байдаг болохоор агаарын эсэргүүцэл байхгүй. Тэгэхээр хангалттай хол хүрэх ёстой.
Өвөө: Гэхдээ би юу ч харж чадахгүй байна.
Зүгээр шидээд л харахаас.
Питер: Хурдлаарай өвөө. Цахилгаан шат бараг ирж байна.
Энэ чинь бидний хугацаа дуусаж байна гэсэн үг.
Өвөө: Би нэг загас барьчихлаа.
Питер: Би тусалъя. Цахилгаан шатыг аваарай.
Хүү загас: Аав аа, тусгай вакумын эмч таныг вакумд өртсөний нөлөөнөөс удахгүй сэргэнэ гэж хэлсэн. Гэхдээ бидэнд яг баттай мэдэх юм алга.
Аав загас: Тэр урьд нь гайхалтай яруу найрагч байсан. Гэхдээ эмчийн хувьд нэг их сайн биш ээ.
Хүү загас: Та ч бас гайхамшигтай хөгжимчин байсан шүү дээ.
Яагаад мөрөөдлөө хаяад, амьдралынхаа бүх цагийг өөр зүйлд зориулсан юм бэ?
Аав загас: Ирээдүйн төлөө шүү дээ, хүү минь.
Загаснууд бид сэтгэл хөдлөлийн хязгаар маш бага.
Хэт хүчтэй сэтгэгдэл биднийг галзуурахад хүргэдэг юм шүү.
Тийм болохоор загасны ертөнц дэндүү уйтгартай саарал, сонирхолгүй байдаг юм. Зөвхөн бүрэн авьяасгүй загас л урлаг, соёл эсвэл сэтгэл хөдөлгөм зүйлст оролцож чадна.
Харин авьяастай загаснууд зөвхөн ирээдүйн төлөө үүнээс хол байх ёстой.
Хүү загас: Харин би яах вэ? Би хөгжмийн мөрөөдлөө дагаж болох уу?
Аав загас: Болно.
Хүү загас: Та тэгээд намайг авьяасгүй гэж байгаа юм уу?
Аав загас: Би хэлэх гэсэн зүйл маань: чиний хөгжим хэний ч сэтгэлийг хөндөхгүй.
Миний хуучин найз бидэнд хуурамч үнэмлэх хийж өгнө.
Тэр урьд нь гайхамшигтай архитектор байсан.
Түүний барилгууд үнэхээр гайхширал төрүүлдэг байлаа.
Харин одоо хийдэг хуурамчууд нь дунд зэргийн л зүйл болсон.
Гэхдээ энэ үед хэрэгтэй нь тэр л байна.
Хүү загас: Үгүй ээ, би одоо бодоод байхад бидний эргэн тойронд ч бас өөрсдийнхөө хамгийн сайн хийж чадах зүйлээ хийдэггүй олон хөгшин загас байж мэднэ.
Аав загас: Ирээдүйн төлөө, хүү минь.
Хүү загас: Гэхдээ энэ үнэхээр гунигтай. Хэрвээ бид төрөлхийн авьяастай төрсөн юм бол үнэхээр үнэ цэнтэй зүйлтэй байна гэсэн үг.
Гэтэл бид түүнийгээ заавал орхих ёстой болчихдог.
Аав загас: Загасны амьдрал ийм л байдаг юм.
Хүү загас: Хэрвээ миний хөгжим тэдэнд хориглохоор аймшигтай биш юм бол тэгээд би яг ямар авьяастай юм бэ?
Аав загас: Эцэст нь орхих л юм бол тэр зүйлээ хайгаад яах юм бэ?
Магадгүй нэг өдөр байдал өөрчлөгдөж загаснууд хүчтэй сэтгэл хөдлөлийг
даван туулах чадвартай болох байх.
Чиний ач хүү, эсвэл ач зээ гайхалтай хөгжим тоглож чаддаг болж хүмүүс түүнийг үнэлдэг болох ч юм билүү.
Гэхдээ одоохондоо чи гэр бүлийн үйлдвэрээ авч яваад ирээдүйд хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх хэрэгтэй.
Ингэж л бид ирээдүйг бүтээдэг.
Хүү загас: Би таныг хөгжим тоглоосой гэж хүсэж байна.
Аав загас: Болохгүй, энэ хэтэрхий аюултай.
Хүү загас: Энд хэн ч байхгүй байна.
Би чиний хүүтэй адил сайн хөгжимчин. Хөгжим надад ямар ч хор хүргэхгүй.
Хэрвээ та тогловол би таны үгэнд орж үйлдвэрт ажиллаж эхэлнэ.
Хэрвээ үгүй бол, бид хоёрын холбоо дуусна.
Аав загас: За тэгвэл…
одоо сонсох гэж байгаа зүйлээ
хэт сэтгэлдээ тусгахгүйгээр зүгээр л гэр орондоо байж үзээрэй.
Миний хүү… миний хүү...
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Ээж |
Чоно |
|
Өвөө |
|
Алмас |
|
Аав |
|
Сахалт алмас |
|
Эр 1 |
|
Микрофонтой алмас |
|
Эр 2 |
|
Сансрын хөлөг |
|
Цэргийн дарга |
|
|
51-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Алмас
Аав : Энэ багтарсан, дарамттай уур амьсгалыг!
Чи мэдэрч байна уу?
Өвөө: За харин... Виктор ажил олох гэж жаахан удчих шиг боллоо.
Ээж : Тэр хэд хэдэн газар намтраа илгээж, ярилцлагад орсон л доо.
Одоо зүгээр л хариугаа хүлээгээд сууж байгаа юм.
Аав : Энэ чинь юу вэ?
Юу ч биш.
Зүгээр л утгагүй юм бичсэн байна.
Питер: Тэгвэл та өөрөө нэг утгатай юм бич л дээ.
Аав : Тийм ээ, тэгж ч магадгүй.
Питер: Ээж ээ, та үнэхээр аав ном бичнэ гэж итгэж байгаа гэж үү?
Ээж : Түүнд их хэцүү байгаа шүү дээ.
Аавд чинь сэтгэлээ сатааруулах зүйл хэрэгтэй гэж би бодож байна.
Аав : Би хэзээ ч олигтой юм бичихгүй нь.
Надад илүү бүтээлч орчин л хэрэгтэй байна.
За за, яв л даа, Явцгаа!
Тэнд хэн байна?
Хэн байна вэ?
Юу гэнэ ээ?
Чи надтай ярьж байна уу?
Чи цаасанд дургүй юм уу хаашаа юм?
Юу гэнэ ээ?
Би чамайг ойлгохгүй байна.
Юу гэж?
Би чамайг дагах ёстой гэж үү?
Өө бурхан минь…
Бурхан минь.
Энэ хор биш үү?
Алмас: Тийм ээ, Цаасыг битгий дэмий үрэл дээ гэж би чамд хэлэх гэж байсан юм. Удахгүй урам зориг ирэх үед маш хэрэгтэй байж мэднэ шүү.
Аав : Би чиний хэлж байгааг ойлгож чадаж байна!
Миний биед юу болчхов оо?
Юу болоод байгаа юм бэ?
Алмас: Зүгээр ээ, би чамд алмас болгогчоос багахан тунг өгсөн юм.
Одоо чи алмасын хэлийг ойлгож, ярьж чадна.
Хэрвээ чи хүн дүр төрхдөө буцаж орохыг хүсвэл, энэ усыг уухад л болно.
Миний нэрийг Леф Кой гэдэг.
Би тодорхой хэмжээнд танигдсан алмасын зохиолч юм л даа.
Аав : Шуламсын зохиол оо?
Алмас: Алмас!
Алмас!
Алмас гэдэг үгийн утгаар л.
Сүүлийн үед надад бичих үнэхээр хэцүү болоод байна л даа.
Тийм болохоор би эх дэлхийгээ орхиод анхаарал сарниулах юмгүй сайхан газар хайхаар нисэж ирсэн.
Тэгээд энд ирсэн юм. Энэ газар үнэхээр гайхалтай.
Тайван, нам гүм.
Гэвч харамсалтай нь, би одоо ч юу ч бичиж чадахгүй л байна.
Аав : Би ч бас…
Алмас: Тэгвэл хамт яваад, урам зориг бялхсан нэг газар олъё.
Аав : Би явж чадахгүй ээ. Ажлын хариу хүлээж байгаа.
Алмас: Виктор, чи хамт загасчлахаар явах уу?
Аа? Аа?
Энэ чинь… Энэ бол жинхэнэ суутны бүтээл байна шүү дээ!
Виктор, чи юу хийж байна аа?
Аав : Би аягаа угааж цэвэрлэж л байна.
Алмас: Би угаая!
Чи харин суугаад бич!
Маргааш байхгүй мэт л бич!
Эр 1: Алив ээ, Алив ээ.
Аав : Би машиныг чинь түлхээд өгье л дөө.
Леф Кой?
Леф Кой?
Эр 2: Торонд амьтан орчхож, лаборатори руу ачиж байна!
Аав : Леф Кой. Намайг хүн гэдгийг чи ойлгох хэрэгтэй шүү!
Цэнхэр хандыг надад өгөөрэй.
Алмас: За.
Түр хүлээгээрэй!
Энэ бол үнэхээр гайхамшигтай! Гайхалтай.
Хүлээгээрэй.
Аав : Леф Кой.
Намайг тавь!
Би Виктор Саймонсон!
Би бол эрдэмтэн!
Цэргийн дарга: Тэсрэх бөмбөг!
Аав : Өвдөж байна. Миний бодлоор би энд шархадсан бололтой.
Алмас: Виктор, энэ романаа дуусгаж чадах уу?
Дуусгах нь маш чухал байна.
Аав : Миний мөр өвдөж байна. Гэхдээ би чадах чинээгээрээ хичээнэ ээ.
Алмас: Виктор, тэднийг би өөрөө дуудсан юм.
Хэрвээ чи цэнхэр уусмалаа уугаад дахин хүн болчихвол энэ дэлхийн хамгийн агуу алмасын номыг хэзээ ч дуусгаж чадахгүй.
Чиний бүтээлд гарч буй гүн ухааны асуултууд, сансрын орон зайг илүү сайн сайхнаар өөрчилж чадах гэсэн итгэл найдвар төрүүлж байна.
Гэхдээ санаж яваарай, анд минь.
Алмасын уран зохиолын ертөнцөд атаархал, худал хуурмаг маш их бий.
Үслэг ар талаа хамгаалж яваарай.
Микрофонтой алмас: Энэ ном бүх алмасуудын амьдралыг өөрчилсөн билээ. Түүний үзэл санааг илэрхийлэгч нь энэ билээ.
Аав : Надад алмасууд атаархуу, мэхлэгч гэдэг байсан ч би хэзээ ч тэгж итгэж байгаагүй.
Сахалт алмас: Чи зохиолчдын холбооны гишүүн ч биш биз дээ, хөөрхийлөлтэй дуураймал минь.
Сансрын хөлөг: Хүчилтөрөгчийн түвшин багасаж байна…
Алмас: Виктор, намайг сонсож байна уу?
Аав : Леф Кой. Би буцаад хүн болмоор байна.
Алмас: Тэгэлгүй яах вэ, Виктор. Мэдээж хэрэг!
Цэнхэр ханд огт үлдээгүй гэж үү?
Аав : Миний гар бичмэлийн хуулбар ширээний доор бий.
Надад аваад ирээч, анд минь.
Би гуйж байна.
Алмас: Энд байна!
Хэн нэгэн ирж байна!
Баяртай, Виктор!
Ээж: Виктор, чи чинь ном бичих ёстой байсан шүү дээ.
Энэ бүхнийг хийх ёсгүй байсан.
Питер: Аав аа, энэ сараачсан юмнууд чинь юу вэ?
Аав : Энэ бол алмасын хэл.
Питер: За, нэг л асуултад дахин хариулаач.
Та бичсэн зүйлээ ойлгож байна уу?
Аав : Одоо бол үгүй.
Гэхдээ ойлгодог хүмүүс бий.
Алмас: Маш их баярлалаа.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Ээж |
Чоно |
|
Өвөө |
|
Нар |
|
Аав |
|
Элсэн хүн |
|
Эмч |
|
|
52-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Элсэн хүн
Өвөө: Тэр хүн хэн бэ?
Нар: Тэр бол элсэн хүн.
Тэр чамд нэг их дуртай биш байх аа.
Өвөө: Тийм үү. Гэхдээ тэр яг юу хийж чадах юм бэ?
Энэ чинь зүгээр л зүүд биз дээ?
Нар: Тэгж найдаж л бай даа. Учир нь тэр ирж явна.
Өвөө: Тэр намайг барьж чадахгүй ээ.
Хүчний тухай үлгэрүүд
Өвөө: Чи элсэн хүний тухай ямар нэг юм мэдэх үү?
Чоно : Элсэн хүн гэнэ ээ?
Тэд бол зүүд сахиулагчид.
Тэд зүүдний ертөнцөд дэг журам сахидаг гэдэг.
Гэхдээ миний бодлоор, зүүдэнд чинь ямар ч дэг журам байхгүй шүү дээ.
Аав: Барбара, зангиа минь хаана байна вэ?
Би хоцрох нь ээ!
Ээж: Хувцасны шүүгээнд үзсэн үү?
Аав: Байхгүй байна билээ.
Чоно: Элсэн хүнтэй тоглож болохгүй шүү.
Николас, би үнэнээсээ хэлж байна.
Нойр бол бидний амьдралын маш чухал хэсэг.
Элсэн хүн : Энэ удаа чи зугтаж чадахгүй ээ!
Ээж: Ааваа!
Ааваа, сэрээч ээ!
Яагаад тэр сэрэхгүй байгаа юм бэ?
Чоно: Тэгэхээр... Элсэн хүн үнэхээр түүнийг аваад явчихсан бололтой.
Эхэндээ хүний зүүдний ертөнц баяр баясгалантай байсан, гэхдээ ердөө л их элсэн цөл байлаа.
Тиймээс л түүнийг сахиулж байсан сахиулаач нарыг элсэн хүн гэж нэрлэдэг болсон юм.
Би зүүдний ертөнц рүү орж чадна, гэхдээ энэ ертөнц хязгааргүй.
Би өвөөг хаанаас хайхаа ч мэдэхгүй байна.
Питер: Болгоомжтой.
Чоно: Бид энд аяндаа, унтахгүйгээр ирсэн учраас аюулд орж мэднэ. Хэрвээ бидэнд муу зүйл тохиолдох юм бол тэр нь бодит зүйл болно.
Өө, Питер!
Питер: Бид зүгээр л нэг газраа гүйгээд байна.
Чоно: Тийм ээ, энд бол энэ хэвийн үзэгдэл.
Питер: Энэ юу гэсэн үг вэ?
Чоно: Зүүд гэдэг ихэвчлэн хүний санаа зовнил, айдас дээр тулгуурласан байдаг. Эсвэл хүслийнх нь тусгал байдаг юм.
Миний бодлоор энэ бол маш их идэхийг хүсэж буй хүүгийн зүүд.
Питер: Гол нь биднийг идэх зүйл өөрөө л биш байгаасай гэж найдаж байна…
Элсэн хүн: Хөөе, залуусаа үүгээр авир!
За сайн байна уу!
Чоно: Сайн уу?
Питер: Чи түүнийг таньдаг юм уу?
Чоно: Ажил төрлийн шугамаар өмнө нь хэд хэдэн удаа уулзаж байсан л даа.
Энэ бол элсэн хүний хэвийн төрх.
Элсэн хүн: Би чиний өвөөг мэдэхгүй. Харж ч байгаагүй.
Гэхдээ би үүгээр асууж сураглая.
Одоо та нар гэртээ харь даа.
Зүүдэндээ л эргэж ирээрэй.
Питер: Баярлалаа.
Чоно: Чамд өртэй үлдлээ.
Элсэн хүн: Харж л байя даа.
Ээж: Эмч ээ, тэр зүгээр гэртээ байж болохгүй юм уу?
Эмч: Зүгээр ээ, санаа зоволтгүй.
Гол нь түүнийг хянаж байх хэрэгтэй байна.
Питер: Би таныг зөвхөн зүүдэнд л гарч ирдэг гэж бодсон юм сан.
Элсэн хүн: Харин энэ бол зүгээр л зүүд шүү дээ.
Тэр чиний хайж байгаа хүн байна.
Элсэн хүн: За цаг нь боллоо.
Питер: Хөөе, өвөө, та зүгээр үү?
Өвөө: Үгүй ээ, зүгээр биш байна.
Би энэ пирамидыг босгож чадахгүй байна.
Питер: Та өвөөг минь тавиад явуулж болох уу?
Элсэн хүн: Юуны түрүүнд, өвөө чинь завгүй байгаа.
Хоёрдугаарт, Питер ээ,
Би танай гэр бүлээс асуух шаардлагатай зарим асуулт байна.
Эсвэл яг үнэндээ ганц л асуулт байна.
Түр хүлээхгүй юу.
Чи сонсож байна уу?
Энэ л уг нь жинхэнэ асуулт байгаа юм.
Эсвэл асуудал ч байж мэднэ.
Питер: Энэ хар дарсан зүүд үү?
Элсэн хүн: Тийм ээ.
Хэрвээ гэр бүлийн нэг гишүүн нь өөр нэгэндээ зовлон шаналал өгдөг зүүд бүтээсэн бол, энэ нь хуулийн хувьд зүгээр л асуудал биш.
Гэхдээ тэр хар дарсан зүүд нь зүүдний хил хязгаарыг давж, танихгүй хүмүүсийг зовоож эхэлбэл... тэгвэл бидний хувьд том асуудал болно.
Питер: Гэхдээ энэ бидэнтэй ямар хамаатай юм бэ?
Та нар энэ газрыг сахиж, хянах үүрэгтэй. Тэгээд хийж л бай.
За, за...
Би яах ёстой юм бэ?
Энэ мангасыг нэн даруй буцаах уу, эсвэл шууд устгах уу?
Өвөө: Питер, оролдоод хэрэггүй.
Энэ устдаггүй юм.
Питер: Сайн уу?
Аав: Ямар хар дарсан зүүд гэнэ ээ?
Энэ биднийх гэдгийг мэдэж байгаа юм бэ?
Питер: Надад итгэ. Хэрвээ та өөрөө харсан бол, ингэж асуухгүй л байсан.
Аав: Доод давхрын хөршийн зүүд ч юм бил үү, яаж мэдэж байгаа юм?
Өнгөрсөн жил энд багахан үер болсон доо...
Тэгэхэд л тэд биднээс болж хар дарсан зүүд зүүдэлж эхэлсэн байж магадгүй.
Энэ бол эхний шалтгаан.
Харин хоёрдугаарт: яагаад бид зүүдэндээ ийм мангасуудтай тулалдаж, үнэ цээнэтэй цагаа үрэх ёстой гэж?
Амьдрал дээрх асуудал багадсан юм уу?
Ээж: Виктор!
Аав: За тэгвэл, бид энэ мангастай өөрсдөө ганцаараа тулалдах юм уу?
Питер: Элсэн хүн бид бүгд хамтдаа зүүдний ертөнцөд орж чадна гэсэн.
Элсэн хүн: За тэгэхээр... тавтай морил. Бүгд ирчихжээ.
Аав: Би танай даргатай уулзмаар байна.
Элсэн хүн: Ноёнтоон, надад дарга гэж байхгүй ээ.
Би өөрөө өөрийнхөө эзэн.
Аав: Тэр боломжгүй.
Ээж: Аав аа, та зүгээр үү?
Өвөө: Үгүй ээ, зүгээр биш байна.
Би энэ пирамидыг барьж чадахгүй л байна.
Элсэн хүн: Танай хар дарсан зүүд ирж байна!
Ээж: Ээ, бурхан минь...
Аав: Зүгээр ээ, энэ чинь зүүд шүү дээ.
Айх хэрэггүй.
Дайр!
Ээж: Виктор!
Питер: Тэр мангас тайвширч байх шиг байна.
Ээж ээ. Аав та хоёр юунаас ингэтлээ айдаг болохоороо ийм мангас бүтээчхэв ээ?
Ээж: Мэдэхгүй ээ.
Би чинь олон зүйлээс айдаг шүү дээ. Аянга, хулгана, могой, олон хүнтэй газар гээд л.
Питер: Үгүй ээ.
Энэ бол аавын ч бас айдаг зүйл байна.
Би чамайг л хамгийн ихээр хамгаалдаг байсан.
Чамайг төрснөөс хойш, бид чамайг өвдөх вий, эсвэл муу зүйл тохиолдох вий гэж үргэлж айдаг болсон.
Хөөе! Намайг тавь. Намайг тавь.
Аав: Би унтуулдаг эм уучихлаа.
Питер: Гэхдээ улам их хүчтэй болоод байна, ээж ээ.
Ээж: Бидэнд тэр айдас одоо ч байгаа. Магадгүй тийм учраас бид энэ хар дарсан зүүдтэй нүүр тулж байгаа байх.
Аав: Би тэр дороо унтчихсан юм чинь.
Питер: Зүүдний ертөнцөд сая сая эцэг эхийн хар дарсан зүүд дүүлж байдаг. Гэтэл яагаад зөвхөн бид л үүнийг шийдэх ёстой гэж?
Элсэн хүн Хүн бүр өөрийн асуудлыг шийддэг.
Зүгээр л бүгд зүүдээ санахгүй байх нь бий.
Питер: Аав аа, түр хүлээгээрэй.
Та ингэж орилоод байхаар тэр таныг зовж байна гэж ойлгоод байна.
Аав: Яг үнэн. Надад үнэхээр муухай байна.
Питер: Гэхдээ тэр танд туслахыг хүсэж байгаа.
Танд санаа тавьж, тайвшруулахыг зорьж байна.
Аав: Тэгээд би яах вэ?
Питер: Түүнд тайван байгаагаа хэл.
Зүгээр шүү гэж итгүүл.
Зүгээр л ярь л даа.
Аав: Бүгдээрээ тайвширцгаая.
Энэ бид бүгдэд хэрэгтэй.
Бид ярилцаад шийдэж чадна.
Тийм ээ, Барбара, Барбара, болгоомжтой.
Ээж: Бид бүгд зүгээр ээ.
Бүх зүйл сайхан байна.
Хараач, манай Питер ямар том болсныг.
Манай ухаантай том хүү, Питер минь.
Виктор, хүрээд ир.
Түүнийг тэврээрэй.
Аав: Би чадахгүй.
Ээж: Виктор...
Аав: Гэхдээ бид цаашдаа ч бас айсаар л байна.
Учир нь Питер бидний хүү хэвээрээ л шүү дээ.
Ээж: Гэхдээ бид хамтдаа даван туулна.
Айдастайгаа чимээгүйхэн, дотроо тэмцэж сурна.
Ингэснээр хэн нэгнийг түгшээхгүй. Айлгахгүй.
Зөвхөн өөрсдийгөө л...
Аав: Зөвхөн өөрсдийгөө.
Өвөө: Би чадчихлаа!
Тийм ээ!
Би хийж чадсан!
Тийм ээ!
Би чадсан шүү!
Back to episodes Go home