Peter and Wolf 31-40

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Ээж

Чоно

Аав

 

Үлэг гүрвэл эр 1

Эр 1

 

Үлэг гүрвэл эр 2

Вэнс

 

Үлэг гүрвэл эр 3

Эр 2

 

Үлэг гүрвэл цэрэг

Эр 3

 

Үлэг гүрвэл эм 1

Эр 4

 

 

Эр 5

 

 

Эр 6

 

 

 

31-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Атлантис 2-р хэсэг

Аав:               Энэ ёстой галзуу юм аа. Би домогт Атлантисын дотор байна.

Хэн ч надад итгэхгүй дээ.  

Эр 1:             Аан, сайн уу? Та нар хэн бэ?

Аав:               Бид нар…

Эр 1:             Надад хамаагүй ээ.

Аав:               Уугаад үзье.

Ууж болмоор юм байна, гэхдээ химийн бодис дүүрэн юм.

Чоно:             Алив би амсаад үзье.

Питер:          Химийн бодис нь тэднийг сул дорой болгоод байна уу?

Аав:               Мэдэхгүй юм, гэхдээ нар үзэхгүй байгаагаас болсон байх гэж бодож байна.
Эр 1:             Нар гэнэ ээ?

Эр 2:             Нар? Бурхад биднийг мартчихсан байжээ. Тэгээд манай энэ газарт улам олон элчийг илгээсэн байна. Ураа!

Эр, эм:   Ураа! Бурхдыг магтан дуулъя. Ураа! Бурхдыг магтан дуулъя.

Аав:               Юу?

Эр 1:             Энийг зас.

Эр, эм:   Үүнийг зас.
Питер:          Улам олон элч гэнэ ээ? Тэгэхээр ийшээ өөр хүнийг өмнө нь явуулсан

байх нь ээ.

Эр 2:             Тийм ээ! Ммхм.

Питер:          Таныг эцэст нь нэг юм оллоо.

Вэнс:             Та нар хаанаас ирээ вэ?

Питер:          Бид Санкт Петрбургээс ирсэн.

Вэнс:             Наашаа яаж ирээ вэ?
Питер:          Уурт түүх л дээ. Харин та яаж наашаа ирсэн юм бэ?
Вэнс:             Би Атлантын далайн ёроолыг судалж явсан юм. Тэгтэл миний

шумбалтын малгайг нэг мангас залгиад, намайг нулимж хаясных нь

дараа би өөрийгөө энэ усан доорх хотын хажууд олсон.

Бид яг хаана байна вэ?

Чоно:            Одоо тэр ямар хамаа байх вэ!

 Алхаа  хаячих, тэгээд гэртээ харьцгаая.

Аав:               Ийм хурдан уу? Жаахан хөгжилдөөд, хоттой танилцъя л даа.
Вэнс:             Одоогоор далайн ус ямар ч үед хотоор нэг ороод ирж мэднэ. Зуун зууны  турш ямар ч техникийн үйлчилгээ хийгдээгүй.

Системүүд муудсан, инженер ч гэж алга. Тэд үе удмаараа юу ч хийлгүй зүгээр сууцгааж иржээ.

Энэ бүхэн үнэхээр итгэмээргүй. Хэн ч юу ч сурахаа байж, бүгд мартсан.

Харин бүр энэ газрыг бурхад байгуулж, хэрэгцээ гарвал тэдэнд тусалдаг гэж итгэдэг. Та нар итгэж байна уу?

Хамгийн агуу механикийн инженерүүдийн үр удам байж, тэд энгийн холбооснуудыг ч ойлгох чадваргүй болсон.

Эр 3:             Юундаа сүржигнээ вэ? Хар л даа, бид зүв зүгээр л байна.
Эр, эм:   Тийм шүү!
Эр 2:             Айн? Хөөе, хүлээзнээрэй. Итгэмээргүй юм.

 Тэд зугтахыг хүссэн байна.

Тэгээд бурхад тэднийг юмсыг зас гэж явуулсан байж. Ха ха ха.

Гэтэл тэд зугтахыг хүсэж байдаг.


Аав:               Энэ үнэхээр химийн бодисоор дүүрэн юм.

Хөөе!  Хүүш!

 Нэн даруй  хуульч шаардаж байна.

Вэнс:             Хөөе, тэд нарт хуульч байдаггүй юм аа.

Чоно:            Тэд зүгээр л оршиж байдаг.
Эр 2:             Өө, агуу бурхдын элч нар байна. За, та бүхнийг даалгавар хүлээж байна.
Эр, эм:   Хүндэт элч нартай аз болон бурхны хүсэл хамт байг.

Аав:               Та нар ер нь амаа хамхиад өгөөч.  Ийм их чимээ шуугиантайд ажиллах арга алга. Яасан ч төвөгтэй юм дээ.

Питер:          Бид та нарт тусалж чадахгүй нь ээ.

Хот хэтэрхий том гэдгийг мэдэх үү?

Тэгээд харж байгаачлан бүх зүйлээ хаячихсан.

Та нар бидэнд итгээд байдаг.

Тэр нь сайхан ч та нарт ер нь Б төлөвлөгөө гэж байна уу?

Эр 2:      Тийм ээ. Манай анагаагч бидэнд сууц барьж өгөөд бид далайд амьдрах болно.  

Эр 4:             Ммхм. Эхнийх нь бэлэн болчихлоо.

Эр 5:             Энэ зүйл там шиг загатнах ёстой гэдгийг чи ер нь мэдэх үү?

Эр 4:             Тийм ээ. Хөөе, агаарын хавхалгыг бэлтгэ.
Вэнс:             Хүлээ! Энд хэт гүнзгий шүү дээ.  

Усны даралт энэ хүнийг үгүй хийж орхино.

Эр 2:             Надад нэг санаа байна. Туршилтын загвар ашиглая.

За яах вэ, бидэнд  өөр Б төлөвлөгөө хэрэгтэй шиг байна.

 Өө яана аа, нөгөө элч нар зугтчихаж.

Чоно:            Питер, хурдлаарай. Юундаа ингэж удаад байгаа юм бэ?
Питер:          Тэднийг ингээд энд хаячхаж болохгүй шүү дээ.

Тэдэнд бидний  тусламж хэрэгтэй. Гуйя, биднээс өөр хүн алга.

Аав:               Алив, хүчтэй. Намайг сонс доо.

Би доктор зэрэгтэй. Үлдсэн амьдралаа

гинжтэй зууралдаж өнгөрөөмөөргүй байна.

Тэгвэл галзуурах биз.

Питер:          Зүгээр ээ, хэдүүлээ явна, наана нь нэг тойроодохъё, за юу?
Аав:               Юун тойрох тухай яриад байна даа?
Эр 2:             Энд хэн ч алга.
Үлэг гүрвэл эр 1:       Ёстой гайхалтай. Надад та нарын тухай хэлсэн ч…хөөе, хонгор минь,  ирээд хар даа. Тэд бүр хувцастай юм гээч. Итгэж чадахгүй нь ээ.

Үлэг гүрвэл цэрэг :   Ноён ерөнхийлөгч өө, тэд халдвартай байж болзошгүй.
Үлэг гүрвэл эр 1:       Өө. За, тэд бүгд хоорондоо их төстэй юм. Ёстой янзтай. Та нар ах дүүс  юм уу, эсвэл хуулбарууд юм уу?

Питер:          Аль нь ч биш ээ, ноён ерөнхийлөгч өө.

Ноён ерөнхийлөгч өө, та бид  нарын саналыг юу гэж бодож байна?

Үлэг гүрвэл эр 1:       Далайн гүнд амьдардаг эртний хүмүүст газарт өгвөл тэд амьдрах  газартай болох юм биз дээ?

Ёстой сонирхолтой санал байна гэж  хэлэхээс өөр арга алга.

Үлэг гүрвэл эм 1:      Тэд үнэхээр өхөөрдөм юм. Тийм шүү, тийм байна.
Үлэг гүрвэл эр 1:       Энэ бол олон нийтийн хамтдаа гаргах ёстой  хүндхэн шийдвэр гэдгийг та бүхэн ойлгоорой.

Үлэг гүрвэл эр 2:       Та нарын өмнөөс хэнтэй ярих вэ?

Аав:               Би болох уу? Эртнээс л ер бусын зүйл хийхийг мөрөөдсөн, шинэ

элементийн шинж чанарыг нээх, банджи үсрэх, эсвэл Атлантисчуудад шинэ гэр бий болгох ч юм уу.

Гуйя, Питер, надад зөвшөөрөөч.

Питер:          Мэдээж, аав аа.
Үлэг гүрвэл эр 3:       Амжилт хүсье.
Аав:               Айн? Яагаад надад энэ хэрэгтэй юм бол?
Үлэг гүрвэл эр 3:       Яах вэ, та өрсөлдөгчтэйгөө ижил тэнцүү байх ёстой. Тийм дүрэмтэй юм аа.

Аав:               Миний өрсөлдөгч өө?

Питер:          Аав аа, тэд нар хэлэхдээ хэрвээ ялбал чинь тойрог  замд оруулахыг зөвшөөрнө гэсэн!

 Би мэдэж байна, та чадна.

Аав аа, ард чинь!

Аав:               Зогсооч. Зүгээр ярьж болох уу?

Би ердөө л… Би зөвхөн мэтгэлцэхийг л  хүссэн юм аа.

Тэр намайг үнэртэж олох юм байна.

Үнэрээ улам ахиухан болгоодохъё.

За, өнгөрсөн. Одоо бүр илүү дээр үнэртэй болчихлоо.

Үлэг гүрвэл эр 1:Надад хэлээч, саяынх танай шилдэг тулаанч байсан уу?
Үлэг гүрвэл цэрэг :Тийм ээ.
Аав:               Ялсандаа баяртай байна л даа.

Гэхдээ яагаад биднийг хөөсөөр байгаа юм бол?  

Вэнс:             За, энэ ч их энгийн л дээ.

Одоо тэд хүмүүсийг маш аюултай гэж бодож байгаа.

               Бид тэдний нутагт олон хүнийг авчирна гэж амласан. Тэгэхээр тэд

санаа зовж байгаа нь ойлгомжтой.

Аав:       Надад хэзээ ч ялагдах ёстой гэж хэлээгүй. Яаж мэдэх билээ дээ? Итгэмээргүй байна. Би ялсан шүү дээ.

Би номер нэг байсан. Хоёр биш шүү. Номер нэг.

Чоно:            Одоо яах болж байна аа?

Тэгэхээр Атлантисыг аврах сэдэв хаагдаж байх шив.

Миний зөв биз? Алив ээ, алив. Одоо хангалттай. Өө, алив л дээ.

Питер:          Бүхэл бүтэн хот биднээс болж үхэх нь.
Чоно:            Биднээс болоогүй ээ, тэд нар мөхөлдөө мянган жилийн турш бэлтгэж,

хэн нэгэн ирж аврахыг чимээгүй хүлээцгээсэн.

Харин бид чадах бүхнээ

хийсэн, гэвч бүтэлгүйтсэн.

Аав:               Уулын орой дээр нэг хайрцаг байна.
Чоно:            Тийм ээ, телепорт хийхэд хангалттай юм. Бүгд багтаж болох юм.
Питер:          Аав аа, үлэг гүрвэлийг холдуулаарай.
Аав:               Хөөе, биднийг зүгээр орхи. Явж үз. Цаашаа яв. Онгоц уу даа?
Питер:          Аав, бэлэн болчихлоо, алив ээ! Порталаа нээгээч ээ!

Чоно:            Төвлөрч чадахгүй нь ээ.

Питер:          Аав хаана байна аа?!
Вэнс:             Мэдэх юм алга аа.
Питер:          Ёстой муу хэрэг байна, муу хэрэг.

Эр 6:             Хөөх, тэр юу вэ? Тэр юу юм бэ?

Эр 2:             Энэ бол...энэ бол...Нар бурхан! Нар бурхан!

Вэнс:             Аав нь буцаад ирлээ!

Судалгааны институт

Аав:               Ойлгохгүй юм. Питер энэ бүхнийхээ ачаар B аваад л.

Вэнс охиндоо, эх орондоо эргэж очсон.

Вэнсын охин аавыгаа эргүүлээд авсан, аав нь алга болсон байсан. Харин би... Хэдий гайхалтай байсан ч сайн зүйл огт болсонгүй. Тэгээд бүр хувцас алдагдсаны төлөө ажлаасаа хөөгдсөн.

Яаж ийм шударга бус байдаг байна аа!

Тэгээд бас, би бол үлэг гүрвэлүүдийг ялсан ба Их Атлантидын аврагч шүү дээ!

Ээж:              Энэ тал дээр чимээгүй байх нь дээр шиг байна.
Чоно:            Тэгэхээр байна аа, маш сонирхолтой хүний хувьд ажлаас халагдах гэдэг  хамгийн муу зүйл ч биш л дээ.

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Ээж

Чоно

Аав

Сувилагч

Центавр

Жолооч

Эм 1

 

Эмч

 

 

Профессор

 

 

Хераклис

 

 

Эр 1

 

 

Эр 2

 

 

 

32-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Центавр
Центавр:       Энэ юун газар вэ? Надад эндэх таалагдаж байна аа.
Чоно:            Бидний очих газар биш байна. Буцаад ороод ир.
Центавр:       Тэнд байгаа зүйл юу вэ?

Чоно:            Хаана?

Центавр:       Энэ одоо минийх болсон. За, гарцгаая даа.

Ээж:       Питер, хонгор минь чи гэртээ байна уу? Шалан дээрх юм юу вэ? Морины тах? Би шүдээ морины таханд утсаар уяад, тахаа тагтнаас шидчихвэл яах бол?

Аав:       Айхаа болиод шүдний эмчид оч оо! Тэнд очоод шүдийг нь суга татаад л болоо, тэгээд чи бүрэн эдгэрнэ.

Ээж:       Үгүй ээ, тэгвэл өөр сонголт байхгүй бололтой.

Аав:               Чи яагаад морины тах авч яваа юм бэ?
Ээж:              Азтай байх гэж, мэдээж. Дараагийн автобус иртэл цаг хэртэй болох нь  дээ. Автобус түгжрэлд хэдэн цагаар гацаад, үзлэгээсээ хоцрох юм байна л даа.

Жолооч:       Тоормоз ажиллахаа байчихлаа!

Ээж:              За, энэ автобус буудал дээрээ зогсохгүй янзтай.

Миний буух буудал дээр л зогсох юм шиг байна.

Жолооч:       Бензин дуусчих шиг боллоо.
Ээж:              Тэгээд яг шүдний эмчийн маань үүдэнд шүү, хар даа.

Жаахан хачин л юм.

Жолооч:       Өө, юу болсон юм бол оо?
Сувилагч:    Эмч ээ, манайд алдартай профессор Чак зочилж ирлээ.
Эмч:              Үнэхээр тэр хүн үү?
Сувилагч:    Тэнд байна.
Эмч:              Профессор оо.

Профессор:  Би шүдний өвчнийг эмчлэх өөрийн цоо шинэ аргыг үзүүлэхээр ирлээ.

Юуны түрүүнд, өвчтөнөө сонгох хэрэгтэй болж байна даа.

Эм 1:             Тийм ээ, тэгвэл би юм байна. Дараагийн орох хүн нь би.
Профессор:  Аан, би чамайг дараа нь эмчилмээр байна. Одоо шүд чинь яаж байна?
Ээж:              Зүв зүгээр болчихлоо. Бүх өвдөлт намдаад, шүд ч зүгээр болчхож.  
Профессор:  Гайхалтай. Одоо та надтай хамт хувийн онгоцоор маань Парис руу явна шүү, тэнд манай хамтрагч нар таныг судлах юм.

Ээж:              Тантай хамт явж чадахгүй нь ээ.

Гэртээ буцаж хариад оройн хоолоо хийх ёстой.

Профессор:  Та тэгж болохгүй ээ. Бид энд маш чухал шинжлэх ухааны ажлын тухай ярьж байна шүү.

Питер:          Хаана байн аа? Аав, та миний сэрүүлэгтэй цагийг харав уу?
Аав:               Үгүй ээ.
Питер:          Сайн уу?
Центавр:       Энэ хавьд л унагасан гэдэгтээ итгэлтэй байна.
Чоно:            За, гэвч энд алга байна. Байхгүй байгааг нь харахгүй байна уу?
Центавр:       Гэхдээ эндээс явснаас хойш л тэр бүхэн эхэлсэн шүү дээ.
Питер:          Ямар асуудал гараа вэ?
Чоно:            Фоллус нэг гутлаа алдчихсан юм аа.
Центавр:       Жирийн нэг хуучин гутал биш л дээ. Тэр гуталгүй би өнгөрнө.

Олон  жилийн өмнө ээж минь Хера дагиныг доромжилсон юм.

Тэгээд намайг төрөхөд Хера ээжийг минь шийтгэж, намайг хараасан. Ингээд би дэлхийн хамгийн азгүй амьтан болж хувирсан. Өө, өө, өө. За, би хэлсэн дээ, энэ өрөө танай гэрийн хамгийн аюулгүй өрөө мөн үү? Ямар ч байсан, үүнээс болж би өрөвдөлтэй амьтан болсон юм даа. Тэгээд надад маш азтай морины гутал хийж өгсөн. Тэр гутлаа өмсөж байвал бүх зүйл сайхан байдаг. Харин өмсөөгүй бол...

Аав:               Питер.

Центавр:       Ёо ёо, өвдөж байна.

Аав:               Өө, уучлаарай. Өршөөгөөрэй, найз минь. Юу болоод байна?

Питер:   Аав, та нэг морины тах хараагүй биз?

Аав:               Ээж чинь нэгийг олсон байх шиг байсан.

Шүдний эмч рүү явахдаа аваад  явсан.

Питер:          Тэгвэл бүх зүйл зүгээр юм байна. Ээж удахгүй гэртээ ирнэ.
Аав:               Байна уу? Хонгор минь чи хаана байна?  

Парист байна гэдэг чинь юу  гэсэн үг үү?

 Чи чинь галзуурчихаа юу?

Нэг цагийн өмнө шүдний эмчид үзүүлэх гээд гарсан биз дээ.

Барбара! Барбара! Бар...юу болоод байна аа?

Шинжлэх ухаан гэдэг чинь юу гэсэн үг вэ? Барбара?

Би нөгөө, Барбара? Сүлжээгүй болчих шиг боллоо. Хөөе Барбара! Яах аргагүй сүлжээгүй болчхож.

 Надад энэ огт таалагдахгүй байна, гэхдээ чи бид хоёр яг энэ мөчид Парис явах болно.

Чоно:            За, тэгье дээ. Эндээ бид нарыг хүлээж бай.
Аав:               Хурдал.
Центавр:       Маш их баярлалаа. Өө яана аа, уучлаарай.

Азтай гутал минь байхгүй бол

би алхдаг аюул л гэсэн үг. Энд аюулгүй биш бололтой.

Хоёулаа чиний өрөө рүү явж болох уу? Аз гэж юу билээ?

Аз гэдэг зөв газартаа зөв цагтаа байхыг л хэлдэг юм шүү дээ.

 Надаас болоод байна уу, эсвэл тэр гэрэл унах гээд байна уу?

Питер:          Надад унахааргүй л харагдаж байна даа.
Центавр:       Азгүйдэл гэсэн үг. Яг эсрэг нь байхгүй юу. Зөв газартаа биш, харин

буруу газарт, буруу цагт хэзээд байж таарахыг хэлдэг юм.

Питер:          Тэгээд чи явмаар байгаа юм уу?
Центавр:       Асуудал нь азаа алдсантай холбоотой юм.

Нөхцөл байдлыг сайжруулах  гэж яаж ч хичээсэн бүх юм улам дордоод байх болно.

Өө яана аа, унах нь ч гарцаагүй бололтой.

Питер:          Аав, чоно хоёр буцаад ирэх шиг боллоо.

Тэгээд чиний азгүйдэл дуусах нь дээ.

Центавр:       Тэд миний гутлыг авчирч чадсан бол тэгнэ дээ.
Хераклис:    Өглөөний цайны цаг боллоо.
Питер:          Та хэн бэ?
Хераклис:    Би Хераклис байна.

Центавр:       Ёстой төгс таарсан хэрэг биш гэж үү?

Ердийн юм шиг мөртөө миний

амьдралын хамгийн хогийн Ням гараг болж байх чинь вэ! Тэр энд юу хийж яваа юм?

Хераклис:   Би чиний мөрийг хөөсөн юм, жаал минь. Нэг гуталгүй болохоор чамайг олоход амархан байлаа. Тэр мөр намайг нэг хачин ногоон туяатай, гялтганасан зүйлээр дүүрэн агуй руу хөтөлсөн. Би тэр агуйд орж гишгээд л... гэнэт доош уначихсан.

 Тэгээд бодож байлаа, “За ингээд л боллоо доо…” гэж.

Гэтэл тийм юм болоогүй! Хоп! Би ёроолд нь цохигдоод аварга шиг газардан буусан — 10-аас 10 оноо!

 Харин тэгтэл аваргын шагнал болгоод жижиг хулгайч Фоллусыг олоод авдаг байгаа.

Питер:          Чоно порталыг хаагаагүй байж л дээ.
Центавр:       Гараад өнгөрч болох уу?
Хераклис:    Үгүй шүү, үгүй.  За, бурхны үр минь, чамд ийм зүйл тохиох л байж.
Центавр:       Юу? Би чамд хэлсэн дээ, унана гэдгийг нь хэлсэн. Үнэхээр өвддөг.

Аав:               Аа, Барбара, чи хаана байна?
Ээж:              Виктор, би одоо дарвуулт онгоцон дээр байна.

Испанийн эрэг дөнгөж  өнгөрөөд байна.

Энд маш чухал бага хурал болж байгаа юм.

Тэгээд би хүн бүрийн чухал ажилд тусалж байгаа.

Аав:               Барбара, чи одоо надаар тоглоод байна уу? Барбара!
Профессор:  Аан, Барбара, хонгор минь! Одоо биш, дараа утсаар яриарай.

Чамайг байхгүй болохоор дахиад л мухардалд хүрчихлээ.

Ээж:              Нөхөр маань байгаа юм аа.
Профессор:  Энэ хачин нөхрийн нэр хэн юм бэ?
Ээж:              Виктор.
Профессор:  Виктор, хувиа хичээхээ больж үз.
Аав:               Барбара хаана байна?
Профессор:  Тийм шүү. Ноёд оо, нааш ирцгээ.

Санаа бодлоо уралдуулцгаая. Шинэ  санаагаа урсгая.

Эр 1:             За, анагаахын хувьд хангалттай олон санаа бодож олох юм байна.
Эр 2:             Тэгэлгүй яах вэ, бид одон орон судлалд нэгэн том нээлт хийх гэж байна.

Хераклис:    Алив, нааш нь өг.
Центавр:       Чамайг юу яриад байгааг ойлгох юм ер алга даа.
Питер:          Хераклис, түүнээс юу авах гээд байгаагаа бид нарт хэлчих.
Хераклис:    Энэ хулгайч жаалын хулгайлсан зүйлийг буцаа гэж надаас хүссэн.
Центавр:       Сонс, би юу ч хараагүй.
Хераклис:    Aхa! Энд юу байгаа билээ?
Питер:          Өө, миний сэрүүлэгтэй цаг байна.
Центавр:       Үгүй ээ, тэр надад өгчихсөн байж.
Хераклис:    Энэ байнa! Энэ юу юм бэ дээ, тэгээд? Хөөе?
Питер:          Наадах чинь юу вэ?
Хераклис:    Мэдэх юм алга. Энэ залуугаас нэг хар өндгийг ав гэж надад хэлсэн. Ямар заваан юм бэ. Танайд ус байна уу?

Питер:          Энэ юм чинь яагаад томроод байна?
Хераклис:    Хөөх, энэ өндөг юу гэдгийг би мэдэх юм шиг байна.
Питер:          Энэ юу юм бэ?
Хераклис:    Энэ чинь Хайдра байна аа. Чи яах гэж Хайдрагийн өндгийг хулгайлж

байгаа юм бэ, тэнэг ээ?

Центавр:       Өндөг гэдгийг нь би яаж мэдэх болж байна?

 Том хэмжээтэй алим шиг л харагдсан шүү дээ.

Хераклис:    Миний аягыг аваад ир, Фоллус. Алив ээ!
Центавр:       Өнөөдөр би төдийлөн азтай байсангүй. Гэхдээ надаас ч азгүй хүнийг

зүгээр хараад суух таагүй байна.

Аав:               Барбара, хоёулаа гэртээ харья.
Чоно:            Морины тах. Морины тах хаана байна?
Эр:         Нөхөд өө, яг одоо би бүх өвчнийг арилгаж, үхлийг бүр галзуурмаар

түвшинд шийдэх шинэ арга сэдлээ!

 Энэ бол хүн төрөлхтний үүссэн цагаас хойш хүссээр ирсэн агуу нээлт! Гайхмаар энгийн шүү.

Зүгээр л нэг өргөст хэмхийн шүүс аваад зургаан минут орчим гамма туяагаар шарна. Тэгээд дараа нь... ээ, би яасан гэж үү? Юу ярьж байлаа? Би... мартчихлаа.

Профессор:  Хөөе, Барбара хаачив?
Ээж:              Бурхан минь гэж, хар даа!
Аав:               Тэр доор байгаа юу вэ?
Центавр:       Өө!
Чоно:            Май. Дахиад алдахгүйг хичээгээрэй.
Хераклис:    Хараач, намайг өндгийг авчир гэж явуулсан ч одоо өндөг биш

болчихлоо. Тэгэхээр миний асуудал биш гэсэн үг.

Центавр:       Хүлээзнээрэй. Домогт өгүүлснээр та Хайдраг дийлчхээд тэгээд ч

зогсохгүй дахиад 11 агуу үйлийг бүтээхээр явдаг гэсэн байдаг.

Хераклис:    Үгүй ээ, мэдэхгүй юм даа. Тийм зүйл болж болох л байх. Надад дахиад  жаахан аз байвал шүү дээ, наад тахыг чинь би авчихъя.

Центавр:       Хөөе, буцаагаад өг. Хүүе, наад тах чинь минийх.
Хераклис:    Чи намайг 12 агуу том үүрэгт ажлыг хийх ёстой гэдгийг сонссонгүй юу?  Энэ тах надад чамаас илүү хэрэгтэй байна.

Центавр:       Үгүй шүү, энэ миний эд. Алив. Би хэлж байна шүү, буцаагаад өг.
Хераклис:    Зоригтой хүүхдийг аз ивээдэг хойно.
Ээж:              За тэгвэл баяртай.

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Эмгэн

Чоно

Өвөө

Ээж

Минотавр

Аав

 

Минотавр эм

Сэтгэл зүйч

 

 

 

33-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Минотавр

Чоно:            Арал нь усанд автаж живж эхэлсэн. Бүх хүн зугтсан боловч

минотаврыг мартчихсан. Мино! Мино! Тэр төөрдөг лабринтаар  хэсээд л явж  байгаа.

Питер:          Тэр чинь биднийг идчихгүй юу?
Чоно:            Мино юу? Ёо бурхан минь, тэр чинь цагаан хоолтон шүү дээ. Бас чамд  нэг юм үзүүлнэ ээ. Мино! Ха ха ха. Мино, явахаар боллоо. Чамд зөвхөн минатаврууд амьдардаг ертөнц олсон шүү. Чи тэнд аз жаргалтай байх болно.

Минотавр:   Бүх юм нэг л бөөрөнхий болоод, гадаа талаас нь татах ч биш, дотроос нь ч татахгүй.

Питер:          Энэ залуу сая юу ярив?
Чоно:            Битгий тоо, тэр байнга л ийм солиотой юм ярьдаг юм.

                Тийм ээ? Шинэхэн агаар, сайхан байгаль.

Бас чам шиг минотаврууд байдаг.

Минотавр:   За, үгүй шүү, үгүй, үгүй, үгүй.

 Энд хэтэрхий их орон зайтай байна.

Хэдүүлээ буцаж явж болох уу?

Чоно:            Хаашаа буцах гэж?

Чиний лабиринт хэдийн байхгүй болсон. Гараад ир.

Минотавр:   Надад тухгүй байна.
Чоно:            Чи удахгүй дасчихна аа. Наашаа гараад ир ээ.  Чамд бид хоёр есөн өөр ертөнцийг үзүүллээ, нэг нь ч тохирохгүй гэнэ. Одоо шийдвэр гаргах цаг боллоо.

Питер:          Уучлаарай, миний харих цаг боллоо.
Чоно:            Питер, чи Миног дагуулаад харивал яаж байна?

Тэгвэл чамд тохирох нь уу, Голдилокс?

Минотавр:   Хэт их зайтай л юм, гэхдээ арай дээр юм.
Чоно:            Чи хүрээгээ тэлэх хэрэгтэй шүү. Сэтгэлээ онгойлго. Шинэ амьдрал

эхлүүл, тэр хуучин лабиринтаа мартаж үз.

Минотавр:   Тийшээ яваад нэмэргүй дээ. Үр дүнгүй.
Чоно:            Одоо яасан нь зүгээр вэ?
Питер:          Тэр нээлттэй орон зайнаас айдаг юм шиг байна. Сэтгэл зүйч олж

түүнийг үзүүлэх хэрэгтэй. Тэр зуурт манайд байж байг дээ.

Эмгэн:          Өө хө, хөөе.
Чоно:            Эцэг эх чинь зөвшөөрөх болов уу?
Питер:          Энэ улиралд бүх дүнгээ сайн гаргана гэж амлахаас.
Өвөө:            Наадах чинь яагаад толгой дээрээ хайрцаг углачихсан юм бэ?
Питер:          Харанхуй, давчуу лабиринтдаа дасчихсан болохоор энэ хайрцаг

тайвшруулдаг юм аа.

Ээж:              Түүнийг юугаар хооллох билээ?
Аав:               Эртний Грек хүмүүсээр хооллох байх даа.
Питер:          Тэр цагаан хоолтон шүү. Бас сэтгэл заслын эмчилгээ хэрэгтэй байгаа.
Өвөө:            Насан туршдаа лабиринтад ганцаараа байсан юм бол юу түрүүнд найз хэрэгтэй байх.

 Ороод ир ээ. Наашаа суу.

 За найз минь, сайн явж байна уу?

Минотавр:   Яах вэ, хүн бүрд өөрийн гэсэн юм таалагдах байх.

 Гэхдээ нэг их таалагддаггүй ч байж болох.

Өвөө:            Үгүй шүү, больж үз, найз минь.

Яах вэ, хүн бүрд лабиринт байдаг, тэр нь

толгой эргүүлдэг тал бий. Гэвч найз чинь, найз биш байсан ч болно, хэн нэгэн чиний лабиринтын тухай сонирхвол чи тодорхой, урам зоригтой, гоёор хариулах хэрэгтэй. Чи гоёор тайлбарлахаар тэдний төсөөлөл чиний лабиринт руу шилжиж, тэдэнд өөрийн хязгаараас хугацаа өгдөг юм байхгүй юу.

Энэ чинь л харилцааны утга учир, ойлгов уу?

Минотавр:   Ммхм.
Өвөө:            За тэгээд наад хайрцгаа толгойноосоо авчихвал яаж байна?

Манайх чамд хэр таалагдаж байна?

Тодорхой, урам зоригтой, гоёор яриарай.

Минотавр:   Өөх, гайхалтай юм аа.
Өвөө:            Маш их баярлалаа. Миний энэ лабиринтад, олон гэнэтийн бэлэг бий.
Аав:               Юу болоод байна? Тэр яагаад орилоод байгаа юм бэ?
Ээж:              Аав аа, тэр яачихаа вэ?
Өвөө:            Би тэрэнд насанд хүрсэн хүний ундаанаас жаахан өгчихсөн.

Жаахныг л амсуулсан.

Аав:               Чамайг хүрээлж байгаа бүх зүйл уусан арилна.

Чиний дотроо хэн гэдэг л хамгийн чухал.

Дотоод оршихуйгаа дага, тэгвэл чи амар амгалан, эв нэгдэл, үнэн мөнийг гарцаагүй олно.

Одоо намуухан, тайвшруулах хөгжим чамд сонсгоё.

 Миний буруу, би хөгжмийг үргэлж тоглуулагч дээр сонсдог байсан юм аа!

Ээж:              Боль! Наадахаа боль! Нөхрийг минь зүгээр орхи.

 Виктор, чи минь  яачихаа вэ?  Хонгор минь.

Питер:          Одоо болсоон. Альтернатив эмчилгээний арга ашиглаж болсон.

 Хүн бүр оролдоод үзсэн ч хэн ч амжилт олсонгүй.

Ээж:              Би оролдож үзээгүй байгаа шүү дээ?
Питер:          Үгүй шүү, минотаврт мэргэжлийн сэтгэл зүйч хэрэгтэй.

Сэтгэл зүйч: Чамд энэ таалагдаж байна уу?
Минотавр:   Огт үгүй.
Сэтгэл зүйч: За, тэгвэл энэ?

Яахаараа тэр билээ?

Минотавр:   Тэгээд тэнд юу ч байдаггүй. Тэгтэл зарим нь байж байдаг.

Өвөө:            Мино! Тодорхой, урам зоригтой, гоёор ярих хэрэгтэй шүү.

Минотавр:   За тэгэхээр, биднийг хүрээлэх бүх зүйл, орон зай, цаг хугацаа, энэ

ертөнц бүгд бидний дотоод мэдрэмжээр л оршдог.

Туулж буй бүхэн маань бодит ертөнц биш, харин тэр ертөнцийн тухай бидний төсөөлөл, ойлголт л байдаг.

 Бүр бид өөрсдөө бие даан оршдоггүй, бид ердөө нэг үзэгдэл төдий л гэж хүлээж авдаг. 

Бид нарын төсөөллөөс тусдаа бие даан оршдог зүйл гэж байхгүй юм шүү дээ.

Бидний мэдэрч буй бүхэн өөрсдийн дотоод лабиринтаар шүүгдэж оршдог юм шүү.

Сэтгэл зүйч: Би хаашаа ч явмааргүй байна.

Тэнд юу ч байхгүй, эмх замбараагүй л гэж байгаа.

Намайг лабиринттай минь орхиодох. Мино, тэдэнд хэл л дээ.

Чоно:     Чи эмчид юу хийж орхив оо, муу амьтан!

Питер:   Намайг чамд шинэ сэтгэл зүйч хайж байх зуурт тавилгыг зүгээр орхиод лабиринтаа виртуаль ертөнцөд бүтээ.

Энэ бол Бьюлдкрафт, хүссэн бүхнээ бүтээж болдог тоглоом.

Аав:               Хөөе, хүрхрээн дээр усан оргилуур бүтээж болдгийг чи мэдэх үү?
Өвөө:            Лабиританд чинь зөндөө их өвс байна. Одоо хэдэн хонь, бас

оргилууртаа алтан загас хийчих.

Ээж:       Хайр хүрэм лабиринт байна, гэхдээ хэдэн мод, цэцэг нэмэх хэрэгтэй. Юу болов оо?

Питер:          Өөр хүн гарч ирээд лабиринтыг нь устгачихсан бололтой.
Аав:               Бьюлдкрафт чинь нээлттэй ертөнц шүү дээ.
Өвөө:            Миний ч уур хүрчихлээ. Чи хэт автахаа болих хэрэгтэй.

 Юун сүртэй юм  бэ? Дахиад л барьчих.

Минотавр:   Ямар хэрэгтэй гэж? Ямар ч лабиринт бүтээсэн, эвдрээд л дуусах юм

байна. Дэмий хичээсэн болно.

Өвөө:            Тэр чинь л амьдрал юм шүү дээ.  

 Эвдэрнэ, чи барина, барьсан чинь дахиад эвдэрнэ.

Минотавр:   Лабиринт байхгүй бол амьдрал байхгүй ээ.
Аав:               Хэдүүлээ минотаврыг сэтгэл гутралаас нь гаргах хэрэгтэй.
Ээж:              Яаж тэр вэ?
Аав:               Мэдэхгүй ээ. Грек наадам хийвэл яаж байна?  Чидун жимсээ гаргаад

ир, хайрт минь.

Өвөө:            Бас навчин титмээ өмсөнө.

Ээж:              Наадах чинь тэгэхээр юу билээ, хонгор минь?
Аав:               Олимпын наадам байхгүй юу даа.
Чоно:            Одоо л ойлголоо. Та нар ч, танай эмч нар ч минотаврт тусалж чадахгүй юм байна. Минотаврын сэтгэл зүйч л түүнд хэрэгтэй. Босоод ир.

Минотавр:   Намайг орхичих. Би зүгээр л амар тайван үхмээр байна.
Чоно:            Яг энд үү? Чамд туслахыг хүссэн энэ сайн хүмүүсийг үл хүндэтгэсэн

хэрэг болно.

Минотавр:   Та нар маш сайхан лабиринттай юм. Үргэлж сайн хандаж байгаарай.
Чоно:            Mино, алив ээ.

Түүнийг битгий тоо. Наашаа сэтгэл зүйчээ аваад ирье.

Минотавр эм:      Хүүш, чи яагаад энд хэвтэж байгаа юм бэ?
Минотавр:   Би удахгүй үхэх юм аа.
Минотавр эм:      Юунаас болж?
Минотавр:   Утга учиргүй байдлаас болж. Би лабиринтын хамгаалагч байсан юм.

Үнэндээ, би өөрөө лабиринт байсан.

Гэтэл лабиринтыг минь сөнөөчихсөн. Шинийг барих гээд үзсэн л дээ. Тэгсэн ч устгачихсан. Гэтэл би лабиринтад л амьдарч чадна.

Минотавр эм:      Ойлгож байна аа.
Минотавр:   Ингээд л болоо. Тодорхой, урам зоригтой, гоё байх гэж огт хичээсэнгүй.
Минотавр эм:      Чи ер нь лабиринтаасаа огт гарч үзээгүй бололтой.
Минотавр:   Юу гэсэн үг үү?

Минотавр эм:      Тэр оддыг харж байна уу?

Минотавр:   Тийм ээ.

Минотавр эм:      Тэд бол бидний гайхдаг жинхэнэ лабиринт байхгүй юу. Бусад бүх

лабиринт нь үүний хонгил. Бид нэгээс нь гарч, нөгөө рүү нь очно, лабиринт нь хэзээд хэвдээ байна. Чи хана, хонгилыг нь устгаж болох ч лабиринт нь төгсгөлгүй. Устгах ч боломжгүй.

Минотавр:   Энэ тэгвэл нийтлэг лабиринт бололтой. Би ч гэсэн өөрийн гэсэн нэгтэй

болох юм сан. Ядаж л хувийн хонгил ч юм уу.

Минотавр эм:      Тэр тал дээр дэмжиж байна аа.
Минотавр:   Надад алтан загасаар дүүрэн усан оргилуур байсан.
Минотавр эм:      Хөөх.
Минотавр:   Тэнд хаа сайгүй цэцэг ургаад л.
Минотавр эм:      Би цэцгээс харшилтай.
Минотавр:   За, тийм дээ. Цэцэг байхгүй, тэгсэн ч болно.

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Ээж

Чоно

Аав

Эмээ

Аварга

Худалдагч

Хатан

 

Мисхап

Эм

 

Франц

 

 

Эр 1

 

 

Эр 2

 

 

Цагдаа 1

 

 

Цагдаа 2

 

 

 

34-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Шөнийн хатан
Аав:               23, 24..

Ээж:              Надад үүнийг хамгийн сайн унтуулах арга гэж хэлсэн дээ. 30 дусал нь зааныг ч унтуулах чадалтай гэсэн.

Аав:               Энэ дусал ч чамд туслахгүй юм байна. Чи зохих ёсоор нь амраад авбал унтаж магадгүй байх даа.

Ээж:              Тийм бол ам руу жаахныг дусаачих.

Аав:               Чи унтаж байна уу?

Ээж:              Үгүй ээ.
Аав:               Өвөө тоглоод байгаагаас болж байгаа байх даа.

 

Чоно:            Юу болоо вэ?

Питер:          Өөрийгөө ядрааж байгаад унтах гээд ээ. Ямар нэг шалтгаанаар энэ  

                             хотын нэг ч хүн гурав хоног унтсангүй.

Чоно:            За тэгвэл, чи бэлэн байгаа хойно надад адал явдал байна.

Питер:          Унтах хүртэл адал явдал хэрэггүй ээ.
Чоно:            Юун хөгжим сонсогдоод байна?

Питер:          Өвөө байгаа юм аа.
Өвөө:            Энэ чинь тэмцэх зүйл биш ээ. Чамд сайн ч байж болно. Нэмэлт чөлөөт цаг өгч байна шүү дээ. Ухаалгаар ашигла. Би бол хөгжим тоглож сурч байна. Энэ гурван чавхдасыг тоглож сурчхаад 218 даралттай төгөлдөр хуур сурна аа.

Питер:          Энэ байдал удаан үргэлжилнэ гэж үү?
Өвөө:            Нойргүйдэл үү? Үүрд гэж мэд.

 Нууцлаг солир хаанаас ч юм гарч ирээд энэ

бүхнийг хийсэн гэж дуулсан юм байна.  

Аав:               Энэ байдал солироос болоогүй ээ. Магадгүй нууц лабораториос

туршилтын хий алдагдсан байх.

Ээж:              Эсвэл цоо шинэ вирус байх.

Аав:               Тийшээ хар даа. Тэд нарыг шөнийн аваргууд гэдэг. Тэд л энэ бүх

нойргүйдлийн учир шалтгааныг мэдэж байгаа.

Эмээ:             Шөнийн гурав болж байна гээд яах юм, наад юмаа онгойлго гэж би

хэлсэн. Болгоомжтой байгаач.

Ээж:              Питер, ороолтоо ав аа. Хүйтэн байгаа.
Питер:          Зүгээр ээ.

Ээж:              Ав аа. Унтахгүй байхаар дархлаа мууддаг юм аа.

Эмээ нар:     Тийм шүү.

Чоно:            Тэнд байна.
Питер:          Хүлээ, хар даа. Хөөе!

Чоно:            Энэ чинь Мисхап байна.

Питер:          Нойргүйдэл энэнээс болсон уу?

Чоно:            Мисхап!

Худалдагч:  Мөнгөө төлөхөө мартчихлаа!

Чоно:            Мисхап! Дагаад байгаарай.
Питер:          Чи хотыг нойргүй болгоогүй биз, Мисхап?

Мисхап:       Надад ямар ч хамаагүй ээ. Энд жуулчны хувиар л ирсэн.

Чоно:            Тэгээд яах гэж зугтсан юм бэ?
Мисхап:       Та нарыг хөөхөөр л зугтсан шүү дээ.
Чоно:            Худлаа яриад бай. Чи өөрөө эхлээд гүйсэн.
Питер:          Мисхап, хотынхон гурван өдрийн турш нойргүй зовж байна.

Юу болоод байна аа?

Мисхап:       Шөнийн хатан хотод чинь ирчихсэн байгаа.
Чоно:            Хүлээ.

Питер:          Шөнийн хатан гэж хэн юм бэ?
Чоно:            Хатан өөр өөр хотод жилд нэг удаа шоу хийдэг юм. Үнэндээ та нар

азтай байна.

Питер:          Хэн ч унтаж чадахгүй байхад чинь аз гэнэ шүү. Аймшигтай байна.
Аварга: Та нар ардын дуунд дуртай даа. Ла ла ла ла.

Дуугүй бол, та нар сайн  дуулахгүй байна.

Хатан:   Унтахгүй шүү, унтахгүй, битгий унт, бүү унт, унтаж болохгүй. Битгий унт. Хүн бүр нээрээ унтчихсан юм уу, Франц?

Франц:  Хатан минь, танд яаж үйлчлэх вэ?

Хатан:           Яагаад би дахиад бүгдийг нь өөрөө хийж байгаа юм бэ?

Шоундаа бэлдэж байхын оронд хаа сайгүй нисэж, хүн бүрийг сэрээж байна. Тэд унтчихсан байна!

Франц:  Гэвч хатагтай минь, бүгд гурав хоног унтаагүй байгаа.

Таныг хүлээж байгаа.

Хатан:           Чи намайг яаруулаад байна уу үгүй юу?

Франц:  Тэгж зүрхлэхгүй ээ, гэхдээ шившлэгийн хугацаа дуусаж байна. Олон

хүнийг дахин сэрээх хэрэгтэй болох нь.

Хатан:           Тэр тухай чинь мэдмээргүй байна. Өө, гайхалтай. Алиалагч

зогсоогоороо унтчихаж.

Франц:  Хатагтай минь, унтаагаараа явдаг хүн байна. Та сэрээж болохгүй.

Хатан:           Юун утгагүй юм яриад байгаа юм. Сэр! Надад энэ хот огтхон ч

таалагдахгүй байна. Бүгдийг нь цуцал.

Франц:  Үзэгчид хэдийн хүлээж байгаа шүү дээ.
Хатан:           Нэгэнт шийдчихсэн учраас надтай маргахаа боль. Тэр юу вэ? Эд нар

намайг хүндлээд энэ сонин хоолойнуудаар үүл гаргаад байна уу? Бурхан ивээг, тэгвэл шоугаа тоглоцгооно оо.

Өвөө:            Яахаараа би дуулахыг хүснэ гэж вэ? Би чинь ердөө хөгжимчин хүн.
Питер:          Яагаад гэвэл чоно бид хоёр аймшигтай дуулдаг.

Харин та сайн дуулдаг.

Өвөө:     Тэр тал дээр ч чиний зөв шүү.

Одод тодоор гэрэлтэнэ, сайхан сар голын дээгүүр дүнхийнэ./дуулна/

Бүгд:      Гэрэлт зам түний өмнө нээгдэж, гялалзсан чаргаар сэвэлзүүлэн давхина./дуулна/

Эр 1:      Та нар яагаад зурагтаа хаяад байна аа?

Эр 2:      Биднийг унтуулахгүй байна шүү дээ. Та нар ч зурагтаа хая.

Эм:         Үнэн шүү.

Питер:   Байзнаарай, эндээс дуулах гээд үзээд байдаг, тэгвэл шөнийн хатан хэзээ ч сонсохгүй. Бид нарт төгс байрлалтай газар хэрэгтэй.

 

Өвөө:            Хэдүүлээ эндээс уначихвал гудамжинд пицца шиг болох байх даа.

Питер:          Харин ч хот энэ янзаараа унтахгүй байгаад байвал хүн бүр ухаанаа

алдана.

Өвөө:     Одод анивчин гялалзана, тэнгэрийн өнгө гэрэлтэн тодорно. /дуулна/

Газарт бүжих тэр мөчид гал шиг гялалзана, бид хоёр. /дуулна/

Цагдаа 1:      Тэр дээр хүн дуулаад байна уу эсвэл унтаахгүй болохоор хий юм хараад байна уу?

Цагдаа 2:      Тэсэхгүй нь ээ, хэтэрхий хачин байна.

Цагдаа 1:      Хөөе, уучлаарай, тэгсэн ч хоёулаа авирах хэрэгтэй.

Питер:   Өвөө, дуулаад байгаарай, би цагдаа нарын учрыг олоодохъё.

Өвөө:     Бид мөрөөдөх дуртай билээ... /дуулна/

Чоно:     Тэрийг хар даа.

Өвөө:     Бид мөнх амьдарна, гэвч.. /дуулна/

Хатан:   Залуу минь, та сайн дуулах юм.

Миний найрал дуунд дуулмаар байна уу?

Питер:   Үгүй ээ, өвөө хүлээгээрэй. Үгүй гэж хэлээрэй.

Өвөө:     Питер, битгий санаа зов, би зүгээр байна. Би тодорхой хэлчихье, хонгор минь. Нэг удаа, ганц л удаа хэлнэ шүү.

Нэр төрийн хэрэг байх болно.

Хатан:   Өө, ямар сэтгэл татам юм бэ!

Питер:   Үгүй ээ, өвөө!

Өвөө:     Тэнгэр даяар хайртай дуугаа дуулна аа./дуулна/

Чоно:     Янзтай. Хатныг хөөж явуулах гээд өвөөг чинь алдчихлаа.

Питер:   Хоёулаа өвөөг алдаагүй ээ. Өвөөгийн халаасанд хянагч хийчихсэн. Хянагч өвөөг энэ хавьд байгаа гэж заагаад байна.

Чоно:     Өвөө чинь энд алга. Энд ч алга байна.

Питер:   Тэд нар тэр дээр байх шиг байна.

Чоно:     Хоёулаа яаж тийшээ гарах болж байна?

Өвөө:     Дин дин дин.

Хатан:   Николас, мэдрэмжээ илүү илэрхийлж дуул. Өөрийгөө өхөөрдөм жижигхэн хонх гэж төсөөл. Тэгээд төгс хайрыг үнэт итгэлээр түгээж байна гэж бод.

Өвөө:     Aхa! Дин дин дин, дин дин дин!

Аварга: Эд нар туслахаар ирлээ гэж байна.

Хатан:   Тийм зүйл хийдэг эсэхийг нь харах хэрэгтэй.

Аварга: Таны төлөө.

Чоно:     Энийг бид зохицуулъя. Маш их баярлалаа.

Аварга: Та нар тусалсан чинь дээр шүү.

Питер:   Сонс доо, таныг үнэхээр хэнд ч хор хүргэх гээгүйг чинь ойлгож байна. Та өөрийнхөө тоглолтыг хийхээр л ирсэн биз дээ. Харин Шөнийн хатан тоглолтын эртний журамд зааснаар...хотоос иргэдэд урьдчилан мэдэгдэж, тоглолт болон түүнтэй холбоотой бүх нөхцөлд бүрэн зөвшөөрөл өгөх ёстой байдаг гэсэн байна.

Хатан:   Наадах чинь одоо бол хэн ч дагахаа больсон эртний дэмий дүрэм байна.

Питер:   Гэвч энэ бол дүрэм гэдэг баримтыг юу ч өөрчлөхгүй. Дээрээс нь та хотод нууцаар ирж хүн бүрийг нойргүйдэлтэй болгож зовоож байна!

Хатан:   Бид нар явлаа, хангалттай! Би шоуг цуцалж байна.

Аварга: Маш олон хүн энд тэндээс наашаа ирсэн байгаа.

Та нар чинь туслах гээд байгаа гээгүй билүү?

Өвөө:     Питер! Чи ганц удаа ч болов ухаангүй загнаж хүний хэрэгт оролцохоо боль! Урлагийн ийм сайхан ажлыг юу ч биш болгож зүрхэлнэ гэнэ ээ!

Питер:   Өвөө? Таныг эд нар яачихаа вэ?

Хатан:   Франц, эндээс явцгаая!

Өвөө:     Үгүй ээ, хатагтай минь. Толгой нь эргэсэн хүүг битгий сонс!

Хатан:   Оролдоод үз л дээ.

Өвөө:     Энэ шоу чинь манай хотын хувьд гайхалтай хүндлэл. Питер, гуйя!

Питер:   За, яах вэ. Тэгвэл та өнөөдөр тоглолтоо хийчих үү?

 Тэгээд маргааш биднийг унтуулчих!

Хатан:   Айн? Тэгэх боломжгүй. Юугаа ч бэлэн болгоогүй байна! Тэгэх арга байхгүй!

Питер:   Бид танд тусалъя!

Хатан:   Та нар уу? Та нар хангалтгүй ээ. Франц!

Питер:   Хот бүхэлдээ танд тусалбал яах уу?

Хатан:   Хот даяараа юу? Мэдэхгүй юм даа. Тийм зүйл их удаан хугацаанд тохиолдож байгаагүй.

Ээж:       Бид нисээд байна уу даа? Нойргүй байх чинь сонин үр дагавартай юм байна.

Аав:       Тэр хамаагүй ээ, Барбара минь. Зүгээр хэмнэл даган бүжээд бай.

Хатан:   Та бүгдэд баярлалаа! Унт, унтаарай, унтацгаагаарай!


Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Шулам

Чоно

Гүн

Гүнж

Ганц эвэрт 1

Мэрилин

Охин

Ганц эвэрт 2

 

35-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Ганц эвэрт


Гүнж, Ганц эвэрт 1:  Нэгэн цагт чи нинжин сэтгэл гаргаж, хамтдаа хувь тавиланг

туулж, инээмсэглэн нэг нэгнээ ойлгосон...тэр ганц эвэрт баярласан байсан...тэгээд одоо бол зүгээр л— тог тог тог, тог тог тог тог./дуулна/

Ганц эвэрт 1:              Маш гоё, тун сайхан байна.
Гүнж:                   Лайлинг, надад чамд хэлэн гайхалтай мэдээ байна.

Ганц эвэрт 1:              Юу юм бэ?

Гүнж:                   Хар даа!

Гүн:               Миний гэрэлт нар, хайрт цэцэгхэн минь, зүрх сэтгэлийг цохилуулагч минь.

Сайн уу, хээт морь минь?

Ганц эвэрт 1:       Энэ гүн чинь хэн бэ? Яагаад бидэнд тэр хэрэгтэй билээ?

Гүнж:            Гүн надад амьдралаа, зүрх сэтгэлээ өгсөн.

Ганц эвэрт 1:       Миний зүрх сэтгэл яах болж байна?

Гүнж:            Тэнэгхэн минь! Чи миний хамгийн дотнын найз.

Гүн:               Завь маань бэлэн боллоо, цэцэгхэн минь.

Гүнж:            Гайхалтай, би очлоо.

Гүн:               Чи ер нь бидэнд хоёулхнаа байх цаг өгвөл яасан юм, найз гуай?

 Бидний уулзсан өдрийг би хэзээ ч мартаж чадахгүй ээ…/дуулна/

Ганц эвэрт 1:       Одоо гүн чиний хамтран дуулагч болсон юм биз дээ.

 

 

Шулам:         За тэгэхээр, чи тэдэнд яг ямар шившлэг хийлгэмээр байгаа юм

бэ дээ?

Ганц эвэрт 1:               Тэр хоёр хамт дуулах тийм их уртай юм бол тэд үүрд хамтдаа үг унагалгүй дуулж байвал яадаг юм бэ.

Шулам:         Өө, сайхан хэрэг. Надад бүтээлч муухай сэтгэлгээ таалагддаг

шүү, дандаа л ижил хэрэг байдаг юм дөө.

Тэднийг ямар нэг юм бол, эсвэл надад хайртай болгоод өг гээд л.

Ганц эвэрт 1:              Ямар үнэтэй болох билээ?
Шулам:         Яах вэ тусгай тохироо хийе. Чиний өгч чадах зүйлээр хийгээд

өгье.

Ганц эвэрт 1:              Би юу хийчих вэ?
Шулам:         Энэ тэслэгч чинь яагаад ажиллахгүй байна? Сорави фор

воракин. Алив ээ, муу тэнэг товчлуур, ажиллаач.

Ганц эвэрт 1:              Гуйя, шившлэгээ буцаачих. Ингэвэл яаж байна?


Ганц эвэрт 1:              Шулам эмгэн шившлэгийг буцаахыг хүсвэл намайг ганц эвэрт

байхаа боль гэсэн.

Питер:                  Юу гэсэн үг вэ?
Ганц эвэрт 1:              Яах вн үндсэндээ намайг өөрийн бүх ганц эвэртийн зүйлээ өг

гэсэн үг.

Питер:                  Жишээ нь?
Ганц эвэрт 1:              Эвэр, өнгө, ярих чадвараа. Намайг илжигнээс ангид байлгадаг

зүйлс.

Питер:                  Гэхдээ шулам яаж тэгж чаддаг юм бэ?
Ганц эвэрт 1:              Мэдэхгүй ээ, ямар нэг шившлэгээр л байх даа. Гол нь би ганц

эвэрт байхаа болих хэрэгтэй болчихлоо. Тийм юмыг яаж зөвшөөрөх билээ. Би шуламд алт, индранил санал болгосон. Гэтэл тэр авахгүй байна.

Питер:          Өдрийн мэнд.

 Арай дээр байж болох байлаа тийм үү?

 Одоо яах  вэ?

Шулам:         Чи шоколадаа мартчихлаа.
Ганц эвэрт 1:              Цэцэг чинь бол тун гайхалтай байлаа.
Питер:                  За тэгвэл шившлэг цуцалдаг өөр мэргэжилтэн олох хэрэгтэй юм байна.

Мэрилин:             Ганц эвэрт оролцсон шившлэг ер нь маш хүчтэй байдаг юм.

Тийм шившлэгийг зөвхөн анх уншсан хүн л буцааж чадна. Тийм болохоор л шулам ‘ганц эвэртийн чанарыг’ чинь авах гээд байгаа хэрэг, шившлэгээ улам хүчтэй болгох гэж. Ер нь гайхалтай л даа. Ганц эвэрт байх гэдэг дандаа л иймэрхүү байдаг. Ганц эвэртүүд зүгээр л алхдаг шид өсгөгч байдаг.

Питер:                  Та шулам байх гэрчилгээг нь цуцалдаг ч юм уу тийм зүйл хийж болохгүй юу?

Мэрилин:             Ганц эвэрт бол цэвэр ариун, гэм зэмгүй байдлын бэлэг тэмдэг.

Хэн шулмаас ийм аймшигтай зүйл хий гэж хүсдэг байна? Тэр хүн өөрөө хариуцлага хүлээх хэрэгтэй.

 

 

Ганц эвэрт 1:              Яваач. Алив ээ. Муу шившиг. Ямар хэцүү юм бэ.

Ганц эвэрт 2:              Доошоо ч хол доо. Хүүе, чи унавал, тэгээд л дуусна шүү дээ.

Ганц эвэрт 1:              Чи энд юу хийж яваа юм бэ?

Ганц эвэрт 2:              Би дэлхий даяар долоон жилийн турш найз болох цэвэр ариун,

эрхэмсэг охиныг хайж байна, гэвч олоогүй л байна.

Ганц эвэрт 1:              Долоон жил ээ? Зүгээр л сонгочхооч дээ.

Хаа сайгүй л охид байна.

Ганц эвэрт 2:              Тэднийг үү? Үгүй шүү. Энд сонгочихоор хүн алга. Цагийн гарз биз. Энд хаа сайгүй хайсан. Олж чадаагүй. Цаашаа явлаа.

Ганц эвэрт 1:              Өмнөх охиноо яасан юм бэ?

Ганц эвэрт 2:              Тэр гэрлэчихсэн.

Ганц эвэрт 1:              Тэгээд чи орхиод гараад ирсэн юм уу?

Ганц эвэрт 2:              Үгүй ээ. Миний сэтгэл өвдсөн. Тэгээд би мөнгө төлж шившлэг

хийлгэсэн. Тэр одоо үүрд зогьсуулна.

Ганц эвэрт 1:              Хүүе, чи гэхдээ тэр охиноо өрөвдөхгүй байна уу?

Ганц эвэрт 2:              Яах вэ, өрөвдөж байна. Гэхдээ шившлэг буцаахад намайг ганц

эвэртийн бүх юмаа өг гэсэн, би тэгж чадахгүй.

Ганц эвэрт 1:       Чамд тэгээд өнгөрсөн долоон жилийн турш ямар байсан бэ? Тэр охин тасралтгүй зогьсож байхад?

Ганц эвэрт 2:              Зүгээр байгаа. Заримдаа яах вэ солонго харахаа больчихдог.

Даанч надад өөртөө дүн шинжилгээ хийх цаг алга. Дараагийн

охиноо олох гээд л явна.

Ганц эвэрт 1:              Хөөе, би хамт явж болох уу?

Ганц эвэрт 2:              Надтай юу? Яах вэ, тэг л дээ.

Ганц эвэрт 1:              Хар даа. Энэ олон эрхэмсэг, үзэсгэлэнтэй охид байна шүү дээ.

Чиний эрэл дуусах болжээ, анд минь.

Ганц эвэрт 2:              Энэ дунд сонгочихоор ганц ч хүн алга.

Ганц эвэрт 1:              Тэр яаж байна?

Ганц эвэрт 2:              Тэр хамгийн ухаантай нь биш ээ.

 Миний араар нэг шударга бус хүнд дурлачих биз.

Ганц эвэрт 1:              Өө, тэгвэл тэр охин ямар байна?

Ганц эвэрт 2:              Ямар ихээр гоёсон байгааг нь  хараач. Өөртөө л хайртай гэсэн үг.

Ганц эвэрт 1:              Тэгвэл тэнд нэг байна.

Ганц эвэрт 2:              Нүүрээ тэгтэл будчихсан нь уу? Яах аргагүй худалч. За тийм ээ, энд сайн охин нэг ч алга. Хоёулаа цаашаа явъя.

 

Охин:                   Сайн хүү. Сайн хүү. Ямар царайлаг, гайхалтай найз вэ.

Ганц эвэрт 2:              Энд ч гэсэн алга байна. Алив, явцгаая.

Ганц эвэрт 1:              Хөөе, чи ер нь явснаасаа хойш ганцхан солонго л харахаа

байсандаа итгэлтэй байна уу?

Ганц эвэрт 2:              Юу гэсэн үг вэ?

Ганц эвэрт 1:              Би чамтай зургаан сар хамт явж байна, гэвч эерэг зүйлийг олж

харах минь улам бүр цөөрч байна.

Ганц эвэрт 2:              Чи үнэхээр талархах сэтгэлгүй юм, би анхнаасаа л мэдсэн юм аа. Эхний өдөр л зөн совиндоо итгээд чамайг явуулчих ёстой байж. За, болоо! Өөрийнхөө замаар яв. Яв! Чам шиг ганц эвэртэд цагаа дэмий үрэхгүй. Би чинь бараг найман жил ганцаараа байсан шүү дээ.

 

 

Чоно:                    Чи хааччихав аа? Чамайг зургаан сар хайж хаа сайгүй явлаа

Хөдөлж үз. Алив. Хурдал.

Питер:                  Өршөөгөөрэй, хатагтай.

Чоно:                    Ямартай ч нэг гарц олчих шиг боллоо. Чи шуламд юугаар

төлбөр төлсөн юм бэ?

Ганц эвэрт 1:              Алтан зоос гэж бодож байна.

Чоно:                    Тун сайн. Тэр алтан зоосыг чинь буцаагаад авчихвал өөр

шидтэн шившлэгийг цуцалж болох байх.

Ганц эвэрт 1:              Шударга хэрэг мөн үү? Ёо.

Питер:                  Мэдээж дээрэм гэсэн үг. Мэдээж, шударга биш. Гэхдээ л бүх

хүнийг шившлэгээс чөлөөлөх цорын ганц арга.

Бас чи ганц эвэрт хэвээр үлдэнэ.

Чоно:                    Энэ тал дээр надад итгэж болно. Тэр луйварчин шулмыг

луйвардах зүгээр. Тэр бүр хос загалмай булчхаад луйварддаг. Тэгээд  орох байх газаргүй болгоно. Хамгийн муу шулам.

Ганц эвэрт 1:              Өнгөрсөн 6 сарын турш толгой минь их эргэлээ, одоо юу нь

сайн, юу нь муу болохыг ч мэдэхээ байлаа.

 Хийх ёстой бол юу ч байсан хийе.

Чоно:                    Гайхалтай, гэхдээ нөгөө алтан зоосыг хулгайлах хэрэгтэй.

        Чи зоосыг санаж байна уу?

Питер:                  Уучлаарай.
Чоно:                    Чимээгүй ээ.
Питер:                  Наашаа хүрээд ир ээ. Яаж нээдэг юм бол? Ирээд зоосоо хай даа.
Ганц эвэрт 1:               Энэ байна.

Шулам:         Өө хөөрхий гэж.  Хөөрхөн жижиг боллоо доо, Питер. Та нар нэг муу ядарсан авгайг дээрэмдэж байдаг.  Чи буруу гаруудтай нийлж дээ, гэхдээ бүгдэд чинь тун сэтгэл дундуур байна.  Та хоёр эрдэнэсийн авдрыг хамгаалалтын шившлэгтэй гэж бодсонгүй юу? Ганц эвэртийн өгсөн алтан зоосны төлөө ирсэн үү, эсвэл муу моньднууд миний тэтгэврийг хулгайлах гээ юу?

Ганц эвэрт 1:              Тэд надад тусалж байсан юм аа. Тэднийг чөлөөлчих, гуйя. Би

Чамд ганц эвэртийн чанараа өгье. Баярлалаа, залуус аа, гэхдээ

би шийдчихсээн. Алба, Гүн хоёрын шившлэгийг ч бас

арилгаарай.

Шулам:         Тохирлоо.

 

Охин:                   Ээж ээ, хар даа. Манайх хоёр илжигтэй болчхож. Манайх хоёр

илжигтэй, хоёулаа гайхалтай амьтад юм аа. Тэд хамгийн шилдэг  амьтад, хоёуланг нь хамгийн ихээр хайрлана аа. Одоо бүх юм  зүгээр ээ, за юу? Би та хоёрыг үүрд асарна аа.

Питер:                  Нарны туяа. Эрчим хүчний хавтан.

Шулам:         Хүүе ажиллаж байна! Үнэхээр ажиллаж байна.

 Гэхдээ дахиад зай  нь дуусчихвал яах болж байна, айн?

Питер:                  Тийм зүйл болохгүй ээ. Нар шарж л байвал ажилласаар байх

болно. Одоо бүр цэнэглэдэг зайтай болсон болохоор та шөнө ч үзэж болно.

Шулам:         Гэгээн минь гэж, баярлалаа. За май, энийг ав. Энэ ганц эвэртийн зүйлс байна. Бүгдийг нь сайн уншаад үзвэл юу хийхээ мэдэж

болно оо.

Питер:                  Бид хоёр учрыг нь олчихно оо.

Чоно:                    Хоёулаа одоо яаж ганц эвэртийг олно оо? Энд чинь хаа сайгүй

илжигнүүд, бүгдийг нь шалгая гэвэл энэ нас дуусах биз.

Питер:                  Зүгээр дээ. Хоёулаа нэг өдөр түүнийг олно доо.



Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Багш

Чоно

Доктор

 

 

Мэрилин

 

 

Хүү

 

 

Хүүгийн аав

 

 

Нисгэгч

 

 

 

36-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Зомби

Багш:      Өнөөдөр бол бидний сонирхолтой хүмүүстэй уулзалт хийдэг өдрүүдийн нэг.  Бидний онцгой зочин болох Доктор Кола Вердег угтан авцгаая.

Доктор Кола Верде бол химич, гэхдээ тэр энэ мэргэжлээ саяхан эзэмшсэн.

Учир нь доктор их сургуульд хэдэн настайдаа, ммм хэдэн настайдаа

элсэн орсон билээ?

Доктор:  167.

Багш:     Чимээгүй! Чимээгүй байцгаа!
Өө, доктор маань 67 гэх гэсэн байх тийм үү?

Доктор:  Тийм ээ.

Багш:       Доктор маань  маш шударга зангаараа алдартай бөгөөд оюутан байхдаа хамгийн өндөр дүнтэй төгссөн нэгэн юм.

Питер:   Би өмнө нь энэ хүнийг хаа нэгтээ харж байсан санагдаад байх юм?

Багш:       Сурахад хэзээ ч оройтдоггүй. Цаашаа үргэлжлүүлцгээе.

Доктор оо, одоо та яг юун дээр ажиллаж байгаа вэ?

Доктор: За тэгэхээр, би усны далд шинж чанаруудыг судалдаг.

Яагаад энэ канари шувуу ийм тайван байгаа юм?

Багш:       Өө, уучлаарай, доктор оо. Тэр шувуу хиймэл л дээ.

Доктор:    Жинхэнэ юм шиг л харагдаад байна даа.

Багш:      Тийм ээ, бодит юм шиг, сураад аваарай хүүхдүүд минь.

Бодит амьдрал гэдэг чинь ийм л байдаг юм.

Питер:   Таны тухай мэдээллийн санд бүртгэгдсэн гэж найдъя.

Удахгүй харагдана биз.

Кино:     Өө үгүй ээ… Чи намайг ингээд орхиод явж болохгүй! Би яах болж байна?

Чоно:    Тэр чинь үнэхээр гайхмаар. Гэхдээ чиний зөв. Энэ бол Коловад.

Тэр дэлхий дээрх хамгийн чадварлаг мэдлэгийн эх сурвалжуудын нэг байсан. Гэвч Коловад хүч чадлаа хураалгаж, ид шидийн ядуурсан ертөнц рүү цөлөгдсөн юм. Би үүний учрыг олж чадаагүй.

Питер:     Яагаад?

Мэрилин:    Тэр байнга л нэг ертөнцийг эзлэх гэж оролддог байсан... эсвэл нөгөөхийг.
Гэтэл тэр бол бидний дүрмийг зөрчиж байгаа хэрэг, ойлгож байна уу?

Питер:   Энэ чинь ичгүүрийн хана уу? Хөгжилтэй юм, манай ертөнцөд бол тэр хамгийн өндөр шагналтай төгссөн хүн шүү дээ.

Мэрилин:    Тэр нь хараахан батлагдаагүй байгаа, жаал минь. Магадгүй дипломоо метроны мухлаг дээрээс авсан ч юм билүү.
Алив надад өгөөдөх!
Коловад аа!
Үгүй ээ, Коловад амин ус хулгайлсан байна!

Мэрилин:    Яаж тэр дэлхий дээр ирчхэв ээ?
Та нар порталаа онгорхой орхичихсон юм биш биз?

Чоно:           Бид зүгээр л нэг богинохон зочлоод гаръя гэж бодсон юм

Мэрилин:    Коловад бол маш ухаантай. Энэ бүхнийг та нарыг энд ирүүлэхээр зориуд төлөвлөсөн байна! Хэн ч эндээс зугтах ёсгүй!

Хүмүүс: Түүнийг зогсоо!
Битгий!
Боль!

Доктор:      Мангар Питер!

Мэрилин:    Зогс! Түүнийг даруй баривчлах хэрэгтэй! Тэр хаана байна?!
Надад Коловадыг олж өг! Би түүнийг Мирахамын хамгийн харанхуй буланд шидэж хаяна гэж амлаж байна!

Питер:        Болгоомжтой, та унадаг дугуйн зам дээр зогсчихсон байна шүү.
Одоо бид ямар ч ид шидгүйгээр дэлхийгээ аврах хэрэгтэй болох нь ээ.

Доктор:      Одоо надад хязгааргүй амин ус байна!

 Туршилт маань бүтнэ гэдгийг би мэдэж байсан юм!

Энэ бол амь оруулж буй явдал.

Хүү:             Би музей руу явмааргүй байна. Би музей үзмээргүй байна!

Хүүгийн аав: Хүү минь, энэ чинь амьтны музей шүү дээ.

Энд маш олон амьтад байгаа.

Хүү:              Үгүй ээ, тэд чинь хөдөлдөггүй шүү дээ!

Хүүгийн аав:  Тэр амьд байна! Аааааааа

Хүү:              Тэр хөдөлж байна!

Доктор:      Та нар илүү сайхан амьдрах ёстой, найзууд минь... илүү сайхан, илүү олуулаа! Харин одоо... хөгжим эгшиглэ!

Багш:          Энэ чинь Доктор Голдберг мөн үү?

Доктор:      Тайлбарлах цаг алга даа.

Питер:        Тэр хаашаа явж байгаа юм бол?

Чоно:           Цэргийн хүчээ нэмж чадах газар луу.

Чоно, Питер: Оршуулгын газар руу!

Питер:        Ямар ч байсан бид ид шидгүйгээр болохгүй нь дээ.

Чоно оо, энийг бариад ав!
Эмнэлэг рүү явж, Мэрилинийг амилуул! Коловариг би зогсооно. Тэр ялах төлөвлөгөө бодож олох байх.

Чоно:           Асуудалгүй ээ.
Доктор:     
Питер уу? Надад үнэнч байхаа амла. Тэгвэл би чамайг том тоглоомын  

дэлгүүрийн захирал болгоё. Чамд ганцхан л удаа санал тавина шүү!
Питер:        Би болохгүй ээ!

Доктор:        Өө, тийм үү?

Питер:        Ямар төвөгтэй юм бэ!
Доктор:       
Питер! Питер? 

Урагшаа марш!

Доктор:        Зогс! .................! Намайг сонс, чи намайг зогсоож чадахгүй!

Чиний тэнэг шид чинь миний супер цахилгааны эсрэг үйлчлэхгүй!

Мэрилин:      Тийм ээ, чамд үйлчлэхгүй байж болох ч... бусдад нь бол үйлчилнэ шүү!

Доктор:        Гайхах хэрэггүй дээ! Гэхдээ чи удахгүй хүчээ барах болно.

Энд хүч нөхөх юм юу ч байхгүй.

Амин ус бүгд надад бий. Тэр бол миний өмч!

Тэр чинь хэн бэ?

Питер:         Жаахан зүүн тийшээ.

Нисгэгч:     Хүлээж авлаа! Харин энэ бүхнийг яагаад хийж байгааг тайлбарлаад өгөөч?

Мэрилин:     Зүгээр л сонс, асуулт битгий асуу!

Питер:         Шүршээд!

Доктор:        Юу болоод байгааг хэн нэгэн нь тайлбарлаадхаач!

Мэрилин:      Үхлийн ус!

Доктор:        Үгүй ээ! Энэ чинь шударга биш байна!

Миний хамгаалалт сайн ажиллах  ёстой байсан юм.

Мэрилин:      Ха хa!

Доктор:        Үгүй ээ! Би мэдмээр байна. Тэд намайг энэ зэлүүд газарт эзлэх хүнгүй гэж бодсон юм байх даа? Тэд... ёстой томоос том эндүүрэл хийлээ!

 

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Ээж

Чоно

Өвөө

 

Өт

Аав

 

 

Эр 1

 

 

 

37-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Алдагдсан цаг хугацаа
Питер:          Аав аа. Хөөе аав!
Аав аа!
Аав:               Өө
Питер:          Аав аа
!
Аав:              Талх шарагч аа ингээд засчихлаа!

Питер:             Би зүгээр л сонирхоод асууж байгаа юм.                                                                   Та нохойны үсэнд харшилтай хэвээрээ юу?

Аав:               Чи дахиад л нохойтой болохыг хүсээ юу?

Нохой чинь асар их хариуцлага шүү дээ.

Питер:          Өвөө! Аав намайг нохой тэжээж болно гэж сая хэллээ!

Өвөө:             Өө, тийм үү. Дахиад л мултарчихлаа.

Питер:          Ээж ээ!  Аав намайг нохой тэжээж болно гэсэн!

                      Чоно оо!  Аав намайг нохой тэжээж болно гэсэн!

Чоно:              Гайхалтай.

Питер:          Наад дотор чинь юу байгаа юм?

Чоно:            Би зүгээр л нэг илгээмж хүргэж явна.

Питер:          Ммм... ид шидтэй юм уу?

Чоно:            Ингээд л болоо.  Хүргэлтийн өтөөр хэн ч энгийн нэг чулууг илгээдэггүй юм.

Питер:      Хүргэлтийн өт гэнэ ээ?

Чоно:       Тийм ээ. Тэд бол хаана ч, хэнд ч илгээмж хүргэж чаддаг гайхамшигтай амьтад.

Питер:      Сонин юм аа. Би чамайг хүссэн газраа өөрөө л оччихдог гэж бодсон юм.

Чоно:       Тэгэлгүй яах вэ, би ч чадна. Гэхдээ хүргэлтийн өтнүүд илүү гоё шүү дээ.
Тэд бол хэнийг ч олж чаддаг. Танай ертөнцөд хүргэлтийн өт байдаг нь үнэндээ азтай хэрэг шүү.

Чамд илгээмж иржээ.

Өт:           Хаяг нь?

Чоно:       Шуудангийн төлбөрийг урьдчилаад төлсөн байгаа.

Өт:           Сайн байна.

Чоно:       Явцгаая! Хөөе... сонин юм аа, энэ шүүгээ өмнө нь байгаагүй дээ?

 Яг гоё таарлаа шүү. Ийшээ, орж үзье!

Питер:      Энэ чинь юу вэ? Юу болоод дахиад ийм заваан болчихоо вэ?

Чоно:       Юу болоод байна?

Питер:      Би саяхан, нохойны талаар асуухаасаа өмнө өрөөгөө цэвэрлэсэн шүү дээ!

Өвөө:      Өө, за.. дахиад л мултарчихлаа.

Питер:      Тэгээд хэдхэн хормын дараа ээж дэлгүүрээс орж ирнэ
Энэ цаг миний бугуйн цагаас 52 минутаар хоцорч байна!
Өглөө яг таарч байсан шүү дээ!

Чоно оо, бид цаг хугацаагаар ухарчихсан байна!
Өвөө надад нохой авч өгөхийг зөвшөөрдөггүй!

Бид энэ шүүгээгээр орсон, тэгээд л өнгөрсөн цаг руу орчихсон!

Чоно:       Гаднаасаа бол ердийн л шүүгээ харагдаж байна. Гэхдээ магадгүй шүүгээ өөрөө биш ч юм билүү? Дахиад нэг оролдоод үзье!

Питер:      Үгүй ээ! Цаг улам ухарч байна. Бид тэр бохир шүүгээгээр орох болгонд 52 минутаар өнгөрсөн рүү ухарч байна!

Аав:         Питер! Хоёулаа энэ байранд нохой авчрахгүй гэж тохирсон биз дээ?

Питер:      Үгүй ээ, аав аа, энэ чинь чоно шүү дээ. Та түүнийг сайн мэднэ шүү дээ.

Аав:         Би түүнийг огт харж байгаагүй юм байна.  Питер, ээж чинь өвөөг чинь эргэхээр оршуулгын газар руу явсан шүү.

Питер:     Юу гэнэ ээ? Бид зүгээр л цаг хугацаагаар ухраад байгаа биш... бүр өөр амьдралаар амьдраад байна! Энэ цаг хугацаан дотор бол, өвөө маань нэг жилийн өмнө өөд болсон юм байна.

Чоно оо...хар даа! Энэ чинь би юу даа?

Чоно:       Питер, Питер! Сонсооч, би үүнийг удирдаж чадахгүй байна.

Энэ шүүгээг би хянаж чадахгүй.  

Дараагийн удаа бид өмнөхөөсөө ч илүү аюултай цаг хугацаа руу очиж магадгүй шүү!

Питер :    Өвөө маань байхгүй, би ч бас зүгээр л нэг тэнэг жаал. Үүнээс долоон дор юм гэж юу байх вэ дээ, чоно оо?!

Чоно:       Хар даа, би чамд анхааруулах гэж хичээсэн шүү.

Питер :    Аав, ээж 2 маань хаана байгаа юм бол?

Аав:          Барбара! Барбара хонгор минь! Би өдрийн хоолондоо харх барьчихлаа!

Питер :    Өвөө маань?

Чоно:       Гүйцгээе!  Алив, хурдлаарай.

Питер :    Гуйж байна... гуйж байна... энэ хар дарсан зүүд дуусаасай л гэж хүсэж байна...
Би үнэхээр гуйж байна....

Чоно:       Би чамайг дуртай газарт чинь аваачиж чадна.
Зуу зуун ертөнц бий. Чи ханхүү шиг амьдарч чадах газрууд ч бий.

Питер :    Надад ханхүү байх хэрэггүй. Би зүгээр л ээж, аав, өвөөтэйгөө хамт байхыг л хүсэж байна.

Чоно:       Харин өөр нэг Питер тэдэнтэй хамт байж байвал яах вэ...?

Питер :    Надад хамаагүй ээ. Би бүхнийг тайлбарлаад бүгдтэй нь хамт амьдрах болно.
Хөөх? Хот зүгээр юм шиг харагдаж байна.
Сүйрэл ч алга, сүйтгэгдсэн зүйл ч алга...
Гэхдээ л нэг л сонин... хэт чимээгүй....

Чоно:       Аа? Аа?

Питер :    Өвөө, та амьд байна!

Чоно:       Амьд гэдэг үг тохирохгүй бололтой. Тэр зомби болчихсон байна!
За, ингээд
бид явъя даа. Баярлалаа!

Питер :    Аааа, шүүгээ алга болчхож!

 Би энд байж чадахгүй нь ээ!

Чоно:       Питер, наашаа хурдан!

Питер:     Хэрвээ би өрөө рүүгээ буцаад очвол, бүх зүйл эргээд хэвийн болох болов уу?

Үгүй ээ, дордож байна.

Хазуулсан хүн байна уу?
Би энд ингээд гацчихлаа. Би зүгээр л илүү сайхан өнгөрсөн рүү очихыг л хүссэн шүү дээ. Гэтэл бүр улам дордсоор байна.
Яагаад бид тэр хараал идсэн шүүгээнд орсон юм бэ, чоно оо?
Энэ шүүгээний зорилго нь яг юу юм бол?

Яагаад бидэнд ингэж хандаж байгаа юм бол оо?

Чоно:       Надад мэдэх зүйл алга. Ийм зүйл өмнө нь надад хэзээ ч тохиолдож байгаагүй.

Питер:     Тэгвэл... магадгүй чи зүгээр л илүү сайн төвлөрөх хэрэгтэй юм болов уу?

Чоно:       Хараач, би сансраар аялж чадна.
Хэт орон зайгаар ч явж чадна.
Гэхдээ... ганц хийж чаддаггүй зүйл маань — цаг хугацаагаар аялах.
Тэр бол зөвхөн хүргэлтийн өтнүүдийн хийж чаддаг зүйл.

Питер:     Мэдээж шүү дээ! Хүргэлтийн өтнүүд.  

Гэхдээ... хүргэлтийн өтийг дуудах хонх хаана байна аа?

Чоно:       Эндхийн ертөнцөд бол хүргэлтийн өт буулт хийх цэг огт байхгүй юм шиг байна.

Питер:     Ямар шударга бус юм бэ, Чоно оо! Энэ чинь миний өнгөрсөн байх ёсгүй!
Өө, хэн нэгний алдааг засчихсан юм шиг л санагдаж байна.

Чоно:       Одоо тэгээд ямар төлөвлөгөөтэй байна даа?

Питер:     Өөр ямар ч сонголт алга.
Энэ л эвдэрсэн, самуурсан ертөнц миний ганц боломж бололтой.
Тэгэхээр бид одоо хийх ёстой зүйл бол — энэ ертөнцийг аварна.

Аав:         Тэд Пенза мужийн захирагчид z-вакцин өгөхөөс татгалзаж байна.
Түүнийг зомби болсноос хойш бүх зүйл илүү сайн явж байна гэнэ.

Юу? Энэ бүгд чинь ер нь юу болоод байна аа?!

Өт:           Өө, би чамайг хаа сайгүй хайлаа шүү.
Үүнийг хүргэх цагийг нь огт уншиж чадсангүй.

Чоно:       Энд бичсэн нь — 215 минут 22 секунд нэмэгдэнэ гэсэн байна..

Өт:            Баярлалаа!

Питер:     Түр хүлээгээрэй. Чи биднийг яг тэр газарт буцааж хүргэж чадах уу ?

Бид чамд баглааг өгөх мөчид байсан тэр газарт?

Аав:         Питер, чи явж болохгүй ээ! Битгий тэнэг зүйл хий! Лхагва гарагт чи хүмүүсийг аварсныхаа төлөө чухал медаль авах гэж байгаа биз дээ?

Питер:     Аав аа, болиоч! Тэднийг явуул!

Питер:     Хараач, хамгаалалт буцаад байрандаа оччихсон байна.

Өт:           Энэ чинь Небулагын шүүгээ байгаа юм.

Питер:     Юу?

Өт:           Тэд үүнийг өөр газар руу илгээхийг хүссэн юм шиг байна.
Гэхдээ бид ийм том зүйл зөөж чадахгүй болохоор зүгээр л энд орхиод явчихсан бололтой.

Питер:     Тэгэхээр... энэ аюултай, хараал идсэн хамгаалалтыг зүгээр л энд орхиод явсан гэж үү?

Өт:           Өө би хүргэлтийн бүсэд үүнээс ч илүү аюултай зүйлс зөндөө хаягдаж байсныг харж байсан шүү! Аан тийм, мартах шахлаа... энд байгаа үедээ болгоомжтой байгаарай! Баяртай.

Аав:         Питер, чи ер нь хаагуур тэнээд яваад байна аа?
Утсаа ч авахгүй! Одоо хэд болж байгааг мэдэж байна уу? 11 өнгөрчихсөн байна! Чи бидний санааг их зовоож байна шүү!

Питер:     Аав аа......?

Аав:         Дараа нь ядахдаа нэг залгачхаж байгаарай.

Эр 1:      Хөөе, хөөе, хөөе!
Энд хот барина гэж юу байх вэ дээ!

Энд чинь зүгээр шавар шавхай л дүүрэн байна шүү дээ.

Өт:         Энд хүргэлт ирлээ. Тийм ээ.

За, одоо эндээс явцгаая.

Үгүй ээ, нээрэн бодоод үзэхэд… яагаад энд барьж болохгүй гэж?

Чанартай чулуу, мод гээд бүх юм байна.
Барилгаа энд босгоцгооё!
За, нэрийг нь “Гэгээн Питерийн уут” гэе!

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

 

Чоно

Хүн

 

Ноён хөзөр

Эр 1

 

Ноён хөзөр

Эр 2

 

Дөрвөлжингийн 6

 

 

Гилийн 6

 

 

Дөрвөлжингийн 6

 

 

Гилийн 7

 

 

Картууд

 

 

Тамга хөзөр

 

 

Боол хөзөр

 

38-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Хассан хөзөр
Ноён хөзөр:        Тэр биш ээ.
Ноён хөзөр:                Юу болоо вэ?
Ноён хөзөр:         Чиний өнцөг нугаларчихсан байна. Бүгд чамайг мэдэх нь.
Хатан хөзөр:       Харин чамд тэмдэг тавьчихаж. Хожигдвол чиний буруу шүү! Дөрвөлжингийн 6:          Чи яагаад түүн рүү дайраад байгаа юм бэ?

Хожигдсон ч яадаг юм?     

Ямар хамаатай гэж?

Ноён хөзөр:        Том зургаа тоглоомын талаар яриад байна уу даа!
Хатан хөзөр:       Залуу минь, чи үүний талаар юу мэддэг юм?
Ноён хөзөр:        Тэд ноён хөзрөө тавьчихсан.

Би угаасаа хожихгүй гэж хэлсэн шүү дээ..

Гилийн 6:                   Өө, өө, өө… Сонсооч, би үүнийг цааш нь хийж чадахгүй нь ээ.

  Ингэж амьдрахаас үнэхээр залхаж байна.

 Бүгд л биднийг үзэн яддаг. Хожигдвол яадаг билээ?

Би хүний хамарт цохиулдаг.
Булан маань нугаларснаас болж бүгд над руу уурладаг.

 Гэтэл би өөрөө тэгээгүй шүү дээ.
Хорвоо ертөнц бидэнд ийм хувь тавилан өгсөнд итгэж чадахгүй нь.
Хаа нэгтээ 6 гэдэг хөзөр жинхэнэ утга учиртай, үнэ цэнтэй байдаг тоглолт байх л ёстой.

Дөрвөлжингийн 6:  Яагаад тэгж бодоод байгаа юм бэ, Спэйди?

Гилийн 6:               Өөрсдийгөө нэг хар даа. Зүгээр л нэг хатуу цаас.

        Бид бүгд адилхан.

Дөрвөлжингийн 6:  Тийм биш ээ. Ноён, хатан, боол бүгд 6 өнгөтэй. Үнэхээр гоё харагддаг. Тэд бол хааны хүмүүс шүү дээ.

Гилийн 6:               За яах вэ, тэгвэл тамгануудын хувьд?

         Тэд бүр биднээс ч энгийн харагддаг.

Гэхдээ хамгийн хүчтэй хөзөр шүү дээ.

Дөрвөлжингийн 6:  Тэр ч бас тун зөв санаа байна шүү.

Гилийн 6:               Тийм ээ. Тоглогчид бидэн дээр юу зурсан байх нь хамаагүй. Харин утга нь л чухал. Хэрвээ дүрэм нь 6 хөзөр бүхнийг дийлдэг гэж байвал — тэр тоглоомыг л бид олох хэрэгтэй.

Гилийн 7:              Эзэнтэн минь! Эзэнтэн минь!

        Дөрвөлжингийн 6, Гилийн 6 нар зугтчихлаа!

Хатан хөзөр:            Өө, за больж үз дээ.

Дөрвөлжингийн ноён:  Тийм ээ.

Боол хөзөр:           Сайн мэдээ байна. Бид илүү дээр боллоо шүү дээ.

Гилийн тамга:        Бид тэдэнгүйгээр дээрдэх нь юу л бол.

Одоо бид зүгээр л дутуу хөзрийн багц болчихлоо.

Тоолж үзээд л тэд өөр багц хөзөр авахаар явна.

Харин бид бүгд хогийн сав руу орно доо.

Гилийн 6:               Энэ дүнгэнээд байгаа юун чимээ вэ?
Аа, энэ чинь ямар аймшигтай юм бэ

Өө, намайг жаахан хазчихлаа.

Питер:                      За, хайх уу, зүгээр зогсох уу? Та хэд алга болсон хоёр хөзрийг олоход биднээс тусламж хүсэж байна уу?

Тамга хөзөр:        Тийм ээ, өнөө орой тоглоом товлогдсон байгаа.

Хэрвээ тоо гүйцэхгүй бол бид бүтэн багц биш болно.

Тэгвэл бидний төгсгөл ирлээ л гэсэн үг.

Ноён хөзөр:        Өөрийнхөө өмнөөс ярь. Би нэг их нугарчихсан дөрвөлжингийн ноёнд дайруулж байсан. Эцэст нь түүнийг хаяад, намайг оронд нь сольсон шүү дээ.

Хатан хөзөр:   Хатангууд ямар байдалтай байна? Магадгүй тэднийг солих ч юм билүү?

Боол хөзөр:     Тийм шүү, бас боолыг ч гэсэн.

Тамга хөзөр:        Дуугүй бай! Битгий өөр баг руу шилжих тухай мөрөөдөөд бай. Чи тоглогчид тоглоомоо зогсоогоод, бүх хөзрөө шалгаж, биднийг илүү тохирсон газарт хийчихнэ гэж найдсан биз. Харин үнэндээ тэд дутуу байвал тэр даруйдаа л биднийг камин зуух руу шидчихнэ.

Питер:                     Бодоод үз дээ. Хоёр хөзөр чинь хэр хол явсан байж таарах вэ? Тэд энэ байранд л хаа нэгтээ байгаа байх. Сайн хайвал бид олж чадах байх аа.

Гилийн 6:               Өө, яана аа.

Дөрвөлжингийн 6:  Найзаа, миний бие үнэхээр тааруу байх шиг байна аа.

Гилийн 6:              Бүх зүйл зүгээр болно оо. Хоёулаа тэсэх хэрэгтэй шүү. Хоёуланд нь маш тодорхой, энгийн даалгавар бий — өөр хүмүүсийг олох. Өөр хүмүүс гэдэг чинь өөр дүрэмтэй л гэсэн үг.

Итгэ, надад итгээрэй.

Дөрвөлжингийн 6:    Хөөх, хар даа! Тэнд түрийвч байна! Тэд гадагшаа гарахдаа үргэлж үүнийг авч явдаг шүү дээ.

Картууд:             Явцгаа! Та нар энд байх ёсгүй! Энэ бол чухал зүйлсийн байх газар шүү! Та нар энд байж болохгүй! Та нар хулгайгаар орж ирсэн үү?

Гилийн 6:               Зүгээр л жаахан л...

Картууд:              Явцгаа!  Зайлцгаа!

Хүн:                          Өө, олчихлоо! Энэ чинь юу вэ? Хүүхдүүд дахиад л түрийвчээр тогложээ

Дөрвөлжингийн 6:  Спэйди, Спэйди! Намайг энд орхиод явж болохгүй шүү!

Хүн:                          Өө, бас нэг нь байна.

Дөрвөлжингийн 6: Бид хаана байна аа??

Гилийн 6:               Мэдэхгүй ээ.

Дөрвөлжингийн 6:  Эргэн тойронд тоглогчид байна уу?

Гилийн 6:               За хараадахъя.. Чи зүгээр үү?

Дөрвөлжингийн 6:  Би шалба норчихлоо.

Гилийн 6:               Шил дээш өргөгдөхөөр хоёулаа мөлхөх хэрэгтэй.

Дөрвөлжингийн 6:  Мэдэхгүй ээ, Спэйди. Би яг л харанхуй байшинд орчихсон юм шиг гацчих шиг боллоо.

Гилийн 6:               Гомдоллохоо боль. Зүгээр л итгэ. Шилийг дээш өргөхөөр мөлхөөд гар. Хурдан! Чи чадна аа.

7-н хөзрүүд:        Бид байраар бүхэлд нь хайлаа. Тэд энд алга байна.

Карт:                    Зөөлхөн бай л даа!

7-н хөзрүүд:        Тэр хэлэхдээ, зургаанууд байшингаас гарч явахыг харсан гэсэн.

Картууд:                Эндээс гарцгаа! Энд хэвтэхээ боль!
Тэднийг яах гэж авчирч байгаа юм?
Тэд намайг сүрдүүлсэн
Энэ түрийвчинд зай алга даа.

Тамга хөзөр:          Ямар чимээ аниргүй байна аа. Тэр эзэн чинь үнэхээр тийшээ очих нь тодорхой юм уу?

Карт:                     Тийм ээ. Тэр 3 цагт захиалга өгөөд, урьдчилгаа төлчихсөн.

Тамга хөзөр:          Юу хүлээгээд байгаа юм бэ? Орооч!

Питер:                  Хоёулаа ч гэсэн явъя.

Тамга хөзөр:          За, дараа нь яах вэ?

Питер:                  Бид зургаануудыг хаа сайгүй хайлаа. Гэхдээ амжилт олсонгүй.

Тамга хөзөр:          Тэгвэл одоо яах уу?

Питер:                   Тэд хаашаа явсан байж болохыг бодох хэрэгтэй байна, гэхдээ логик тус болохгүй нь. Энэ тохиолдолд яг л хөзөр шиг сэтгэх хэрэгтэй... даанч би тэгж чадахгүй.

Тамга хөзөр:          Төв рүү гүй. Бундангийн хөзрүүдийг шалга!

Боол хөзөр:          Эзэнтэн минь, ёсоор тань болгоё.

Тамга хөзөр:          За, тэгэхээр, чи өөрийгөө зургаа хөзөр гэж бод. Чи юу хийх вэ?

Боол хөзөр:          Би зургаанууд хэрхэн сэтгэдгийг бүр төсөөлж ч чадахгүй нь. Энэ чинь шал тэнэг санаа. Зургаанууд сэтгэх чадваргүй шүү дээ!

Тамга хөзөр:          Тийм болохоор л би төсөөл гэсэн!

Боол хөзөр:          За, за, би зургаа гээд бодъё. Би юу ч хийхгүй. Би ямар ч үнэ цэнгүй. Тийм болохоор би зүгээр л хэвтэнэ.

Ноён хөзөр:        Өө, чи чинь тэс хөндлөн замаар явчихлаа шүү дээ!

Дөрвөлжингийн 6:  Спэйти, бид их л хэцүү байдалд орчих шиг боллоо. Энэ чинь яг юу юм бэ? Бид тоглоомд оролцоход бэлэн байсан шүү дээ... хэрвээ боломж олдсон бол.

Гилийн 6:               Гомдоллохоо боль. Магадгүй бид хайж байсан зүйлээ аль хэдийн олчихсон ч юм билүү? Харахгүй байна уу, Дайми? Бид чинь яг одоо тоглоом дотор явж байна. Энэ бол бидний өөрсдийн тоглоом. Бид энд хаан, хатан нь. Үргэлж ялдаг тоглоом.

Дөрвөлжингийн 6:  Спэйти!

Гилийн 6:               Дайми, тайван. Зүгээр л тайвнаар ухраарай.
Тэр үхэх гэж байна!
Хурдлаарай! Зогс! Зогс! Спэйти!
Үгүй ээ! Үгүй! Үгүй!

Гилийн 6:               Дайми! Үүнийг л жинхэнэ ялалт гэж би нэрлэнэ дээ.

Дөрвөлжингийн 6:  Спэйти! Спэйти! Спэйти! Би чамайг хайж очно оо!

Гилийн 6:               Би бууж өгөхгүй ээ. Чи одоо ч миний дүрмээр тоглож байна.

Тамга хөзөр:          Хөөе, боол хөзөр өө, юу болоод налаад уначхав аа?

Боол хөзөр:          Би үнэхээр ядраад байна.

Тамга хөзөр:          За алив ээ, зургаа шиг сэтгэ л дээ!

Боол хөзөр:          Би яг зургаа шиг ядраад байна. Яг зургаа шиг гэрээ санаж байна. Би харимаар байна.

Тамга хөзөр:          За яах вэ, чи, нааш ир! Тийм ээ, би чамд хэлж байна. Дөрвөлжингийн ноён минь!

Ноён хөзөр:       Би юу? Би үүнийг хийж чадахгүй ээ, ноёнтоон!.

Хүмүүс:                    За алив ээ.
— Дахиад нэгийг өг!
— Дахиад нэг!
— За, ав даа!
— Үүнийг яаж байна?
— Хөөе, энэ ямар байна?
— За, дахиад холиод хуваа!

Гилийн 6:               Дайми!

Дөрвөлжингийн 6:  Спэйти! Чи амьд байна!

Гилийн 6:               Дайми, бид хайж байсан зүйлээ оллоо. Үнэ цэнтэй байх тоглолт! Олсон шүү, анд минь!

Дөрвөлжингийн 6:  Юу гэнэ ээ? Бид юу олсон гэж?

Гилийн 6:               Тэд зургаа хөзрөөр бүхнээс хүчтэй тоглож байна! Харж байна уу? Энэ бол бидний хайж байсан зүйл. Зөв тоглоом, зөв тоглогчид!

Хүмүүс:                    Энэ байна. Танайх хэдтэй вэ?

Дөрвөлжингийн 6:  За байз... “Тек” баг бүр өөрийнхөө тамгын зургааг авчихсан байна шүү дээ! Чи яаж тийшээ орчихсон юм бэ?

Гилийн 6:               Тэд бүгдээрээ л луйварчид юм байна. Тэдний нэг нь намайг хөзрийн багц руу хааны оронд шургуулаад оруулчихсан. Төсөөл дөө, би — хааны оронд!

Дөрвөлжингийн 6:  Спэйти! Спэйти!

Эр 1:                          Бидэнд энд шинэ хөзрийн багц хэрэгтэй байна!
Энэ багцад итгэж чадахгүй нь.

Эр 2:                          Юу гээд байгаа юм бэ?

Эр 1:                          Би чамайг жинхэнэ луйварчин гэж хэлж байна!

Эр 2:                          Чи үүнийхээ горыг амсана даа!

Гилийн 6:               Хаашаа зугтана гэж?

Дөрвөлжингийн 6:  Хаашаа зугтана гэж?

Гилийн 6:               Өө, уучлаарай, жаал минь... чамайг ийм будилаанд татан оруулсандаа үнэхээр харамсаж байна. Чиний байр суурь байлаа. Харин миний л ард тэмдэг байсан юм. Чи бол зүгээр байсан. Тийм ээ, чи зургаа. Гэхдээ заримдаа чи хөзрийн ноён байсан. Итгэж байна уу?

Дөрвөлжингийн 6:  Бид өөрсдийн байр сууриа олж болно шүү дээ.

Гилийн 6:               Үгүй ээ, жаал минь. Бид чадахгүй ээ!

Дөрвөлжингийн 6:  Спэйти, би очиж байна! Бид хамт явах ёстой! Спэйти, бид хамт явах ёстой!

Ноён хөзөр:           Тэгээд би энэ нүхнээс гарахдаа тэр хөлдүү зургаанууд шиг хээв нэг мөлхөж гарна даа. Ёстой ах захгүй!

Дөрвөлжингийн 6:  Өө, нөхөд өө, хөөе!

Тамга хөзөр:          Чи тэднийг олчихлоо. Ноён эрхэм ээ, тун сайн байлаа!

Питер:                       Би хэлсэн шүү дээ — та нар тэдэн шиг сэтгэх хэрэгтэй гэж!

Ноён хөзөр:           Өө, уучлаарай, гэвч энэ бол боломжгүй зүйл. Ноён чинь зургаа шиг сэтгэнэ гэж байхгүй. Зүгээр л тохиолдол байсан байх.

Боол хөзөр:              Бид бүгд адилхан цаас, эрхэм ээ. Яг ижилхэн цаасан хөзрүүд.

Тамга хөзөр:          Бид энэ туршлагаар өөрчлөгдсөн. Энэ хөзрийн багц хэзээ ч урьдынх шигээ байхгүй. Тоглоом эхлэх гэж байна. Одоо л үнэнтэй нүүр тулах мөч ирлээ. Бид бүрэн хөзрийн багц болж чадсан уу, эсвэл би андуурсан уу гэдгийг удахгүй мэднэ. Эргээд нэгэн бүхэл болохын төлөө гаргасан бүх чармайлт маань дэмий зүйл байсан ч юм бил үү.

Хөзрүүд:                Өө! Ашгүй дээ! Нөгөө хоёрыг олчихжээ!

Гилийн 6:               Уучлаарай, ноёнтоон. Та Дайми хаана байгааг мэдэх үү?

Тамга хөзөр:          Тэр тэнд, эсрэг талын гарт байна. Тэр бидний эсрэг тоглож байна.

Гилийн 6:             Миний цаасан анд нар аа! Тэдэнд нэг сайхан үзүүлээд өгье!

   Бүгд:         Тийм ээ!

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Ээж

Чоно

Файро

Сүйт бүсгүй

Робот

Аав

 

 

Өвөө

 

 

Юргэн

 

 

Линкольн

 

 

 

39-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Файро

Робот:       Манайх бол нэр хүндтэй, дээд зэрэглэлийн зочид буудал. Манай зочид алга  болдог гэсэн цуурхал тарж болохгүй.
Энэ бол нөгөө өрөө. Эндээс алга болсон зүйл гэвэл Линкольн бас усны сав л байна.

Питер:     Цонх нь амархан онгойдог юм байна.

Чоно:       Гэхдээ их өндөр юм.
Питер:     Энэ хайрцаг дотор юу байгаа юм бол?
Робот:      Юу гэсэн үг вэ? Би яаж мэдэх билээ?
Питер:      Цоож нь электрон ч гэсэн, амархан онгойх юм байна.

Робот:      Хамаатай гэж үзэж байвал нээгээд үз л дээ.

Питер:      Төхөөрөмжүүд маань бүгд гэрт байгаа.

Тэр чигт нь гэртээ аваачаад онгойлгосон нь дээр байх.
Робот:       Чи өөрөө мэд дээ, хүү минь. Зүгээр л Линкольныг л олоод өг.
Чоно:         Энэ чинь ёстой хүнд юм байна!


Питер:       За, энийг энд нь тавиад...  Аанхаа, ашгүй дээ!

Чи Линкольн уу?

Файро:         Үгүй ээ, би бол Файро.

      Хайнс Линкольны үйлчлэгч нь байгаа юм.

Чоно:          Тэгвэл Линкольн хаана байгаа юм?

Файро:          Мэдэхгүй ээ. Эзэн маань намайг энэ хайрцаг руу ор гэх үедээ, хамгийн

сүүлд зочид буудалд л байсан.
Чоно:           Хачирхалтай байна шүү. Тэгээд бид Линкольныг хаанаас хайх вэ?

Питер:         Эхлээд ноён Файрог гэрт нь хүргэж өгье.
Файро:           Тэгэх хэрэггүй дээ. Би одооноос та нарт үйлчилнэ.

Чоно:            Юу гэнэ ээ?
Питер:          Тэр чинь юу гэсэн үг юм?

 

Аав:                “Үйлчлэгч” гэнэ ээ? Би бол үйлчлүүлж чаддаг хүн шүү!

Өвөө:              Тэгвэл тэр зуслангийн байшин барихад минь тусална биз.

Чи л ер туслахгүй байгаа даг.  

Ээж:                 Алив ээ, аав минь, чухал зүйл асуугаадахъя.

Чи яг юу хийж чаддаг юм бэ?

Файро:            Өнгөрсөн 1300 жилийн турш надад 748 эзэн төрөл бүрийн юм зааж өгсөн. Тэгэхээр бараг юу ч хамаагүй хийж чадна даа.

Аав:                 Тэгвэл нэг “Колгаморийн карт салат” хийгээд өгвөл ямар вэ?

Ээж:                Болгоомжтой байгаарай!

Файро:            За, ингээд боллоо!
Аав:               Ммм… Барбара аа! Ваав!

Энэ салат яг л ингэж амтагдах ёстой байсан юм!   

Төгс байна!

Чоно:             Питер, явцгаая!

Өвөө:             Би ч бас амсъя!


Чоно:             Хамгийн чухал асуудал бол Линкольн алга болсон нь усны сав алга

болсонтой ямар холбоотой юм бол?

Питер:                 Мэдэхгүй ээ. Гэхдээ Файро хэлэхдээ, Линкольн сүйт бүсгүйтэйгээ

маргалдаад, хуримаа цуцалсан гэсэн. Бүр сонин хэвлэлээр зарласан байгаа юм. Энэ зүгээр тохиолдол байж таарахгүй. Заавал шалгах хэрэгтэй.

Сүйт бүсгүй:       Тэр яг л өөр хүн болчихсон юм шиг байсан. Эхлээд над руу залгаж,намайг худлаа хэлсэн гэж загнаад, хуримаа цуцлаад, сонины газрууд руу ч хэлсэн. Харин хамгийн аймшигтай нь — миний хайрт бүр ор сураггүй алга болчихлоо...!

Питер:             Файрогийн тухайд та юу гэж бодож байна?                                                                                                                                             Сүйт бүсгүй:   Хэн гэнэ ээ?
Чоно:                 Линкольны үйлчлэгчийг та мэдэх үү?

Сүйт бүсгүй:    Тэр үйлчлэгчтэй байгаагүй шүү дээ.
Питер:                Тэгвэл та энэ хүнийг өмнө нь харж байсан уу?
Сүйт бүсгүй:     Тийм ээ, танина. Энэ чинь Юргэний шинэ туслах. Юргэн бол Хайнсын  бизнесийн хамтрагч. Хоёулаа зочид буудалд байсан, бараг ажил

хэргийн уулзалттай л байсан болов уу. Юргэн туслахаа дагуулаад

ирсэн байлгүй.


Питер:                  Тэгэхээр Файро өөрийгөө Хайнс Линкольнд үйлчилдэг гээд байгаа.  

Чоно:                    Байна уу?

Питер:                  Харин Линкольны сүйт бүсгүй хэлэхдээ Файро чинь яг үнэндээ  

Юргэний туслах гээд байгаа.  

Юргэн бол Линкольны хамтрагчийн өв  залгамжлагч.

Тэгэхээр нэг нь худлаа л яриад байна даа.
Чоно:                    Аанхаа. Ойлголоо. Баярлалаа.

Юргэн одоо ч зочид буудалд байгаа юм байна.

Питер:                  Тэгвэл бид өөрсдөө очиж уулзах нь зөв юм байна.

 

Юргэн:                    Тийм ээ, Файро нэг хэсэг надад үйлчилж байсан. Гэхдээ би Хайнстай шатар тоглож ялагдсан, тэгээд Файрог түүнд алдсан юм. Тэр цагаас хойш Хайнст үйлчилдэг болсон доо.

Питер:                   Анх та яаж Файрог олж авсан юм бэ?

Юргэн:                    Би Файрог аварсан юм. Урьд нь эзэн нь түүнийг нэг байшингийн шүүгээнд түгжээд орхисон байсан. Би тэр байшинг нь худалдаж аваад олсон л доо.

Чоно:                      Файрогийн яг юу нь асуудал үүсгэдэг юм бол?
Юргэн
:                    Файрод ямар ч асуудал байхгүй ээ. Харин ч маш гайхалтай үйлчлэгч.   Шилдгүүдийн нэг гэж хэлж болно. Гол нь бүх зүйлд тусламж авахад хүн бүр бэлэн байдаггүй л байхгүй юу.

 

Ээж:                          Питер гэртээ хараахан ирээгүй л байна.
Аав:                           Тэр чонотой хамт байгаа. Санаа зовох зүйлгүй дээ.

Ээж:                          Би харин Файрог энд байх хугацаанд нь шөнө хаана унтуулах вэ гэдэгт л санаа зовоод байна.
Файро:                      Үүнд санаа зовох хэрэггүй дээ. Би ер нь унтдаггүй. Бүх ажлаа 

хийчхээд энд хана түшээд чимээгүй суух болно.
Ээж:                           Тэр үнэхээр хана түшээд сууж байгаа гэж бодож байна уу?
Аав:                           Очиж шалгачхаад ирэх үү?

Ээж:                           Тэг тэг.
Аав:                           Гэрлээ асаачих. Шаахайгаа олдоггүй ээ.

Ээж:                         Чи энд юу хийж байгаа юм бэ? Файро!
Файро:                     Та гэрлээ асаа гэсэн шүү дээ.
Аав:                            Чи биднийг чагнаж байсан
хэрэг үү?

Файро:                        Огтхон ч үгүй! Би ер нь хэзээ ч чагнадаггүй. Гэхдээ эзнийхээ хүсэл,  бодлыг мэдэрч чаддаг. Та нар бол одоо миний эзэд.

 Тэгэхээр би юу хүсэж байгааг чинь мэддэг болсон.

Аав:                           Өө, хөөх... арай хэтэрхий юм байна даа.

Мелатонин уухгүй бол унтаж  чадахгүй нь.

Файро:                      Таны ургамлын гаралтай нэмэлт витамин.


Ээж:                     Чи хаашаа явж байгаа юм бэ?
Файро:                  Дэлгүүр лүү явж байна.

Ээж:                     Би албан ёсоор мэдэгдэж байна!

    Миний юу хүсэж байгааг урьдчилж  мэдэхээ болиорой!

    Би өөрөө дэлгүүр явна. Өө бурхан минь, хэн энэ

олон дэрийг энд овоолоод хаячхав аа?

Файро:                  Таныг тайвширмаар байгаа гэж бодсон юм.

Ээж:                     Тийм ээ… Маш их баярлалаа. Файро.

Файро:                 Үүнийг уншаад  үз дээ.
Аав:                     Хэрвээ чи замын голд хэвтээд байвал заавал машинд дайруулах болно. — Томас Мон.

Файро:                  Үүнийг унш даа.

Ээж:                     Тэр бусдын амьдралд хэт анхаараад, өөрийнхөө амьдралыг бүр ор тас  мартчихсан байсан.-Сисеро

Файро:               Энд байна.

Өвөө:                   Баярлалаа.

Ээж:                  Мөсөөр яах гэж байгаа юм?

Файро:                   Надад бол таны аав орцны шатаар дугуйтай буухыг хүсэж байх шиг байна.

 

Питер:         Хүлээгээрэй. Бид сүүлд ирэхэд гадаа чинь ширэнгэн ой байсан биш бил үү?
Робот:                 Энэ бол манай зочид буудлын онцлогуудын нэг л дээ. Энэ зочид буудал  байнга аялдаг. Өдөр бүр дэлхийн өөр өөр буланд байрладаг юм.

Питер:                 Тэгвэл Линколньн алга болсон өдөр яг хаана байсан юм бэ?

                              Линкольн! Линкольн!

Чоно:                    Хараач, тэнд!
Линкольн:          Файро анх бол үнэхээр сайн үйлчлэгч байсан. Эзэндээ чин сэтгэлээсээ  тусалж, бүх зүйлийг нь хийдэг байлаа.
Гэхдээ удалгүй тэр эзнийхээ юу хүсэж байгааг яг таг мэддэг болчихсон.

 Тэгээд л хүн бүр ачааллаа дийлэхээ больсон.
Юргэнийх шиг юу ч хүсдэггүй хүмүүст бол гайгүй л дээ. Харин би бол… Рита юу хийж байгааг бүгдийг нь мэдмээр байсан.
Файро миний энэ
хүслийг улам өдөөж өгсөн. Эцэст нь би хуримаа цуцалж, Ритаг тагнаж мөшгөхөд илүү их цаг гаргасан.
Гэтэл нэг л мэдэхэд цонхоор үсрээд гарчихсан байсан.

Чоно:                     Яагаад тэр вэ?
Линкольн:           Рита дээр очиж харилцаагаа аврахаар сэлэхээр шийдсэн юм.
Чоно:                      Гэхдээ сүйт бүсгүй чинь өөр гариг дээр байгаа шүү дээ. Тийшээ сэлж очно гэдэг ухаантай хэрэг биш л дээ.

Линкольн:            Мэдэлгүй яах вэ.

Гэхдээ Файро хүний хэрэггүй хүслийг хэт амархан

биелүүлээд байдаг нь л аюултай!

 

Аав:                         Барбара, энэ саванд хүссэн бүхнээ хийгээд байж болохгүй шүү дээ. Бусад хүмүүс бас идэх хэрэгтэй!

Ээж:                         Хүн хэт олон зуршилтай бол эрх чөлөөгөө улам л алддаг шүү.

Аав:                          Тэр дэмий үгнүүдээс чинь үнэхээр залхаж байна!
Өвөө:                       Гар минь маш их загатнаж байна. Өө, баярлалаа.
Аав:                          Чи ч ёстой эв хавгүй амьтан шүү. Би зүгээр, баярлалаа.

Чи хамгийн   эвгүй хавгүй хүн.

Аав:                         Хангалттай! Би эндээс явлаа!
Өвөө:                      Хашхирахаа боль! Ёо! Өвдөж байна!

Питер:                    Ааваа, түр хүлээгээч!
Аав:                         Ноходтой холбоотой асуудал гэвэл... За яах вэ , энд яагаад нохдын  тухай яриад байна аа? Өө, өөр мөр уншчихаж.....
Гэхдээ аймшгийн төгсгөл бол төгсгөлгүй айдсаас дээр байдаг юм даа.

Питер:               Баярлалаа. Чи гадаа түр хүлээж байж болох уу?
Аав:                     Нээрээ л... хүн өөрийн сул талыг хүссэн хүсээгүй дагаж явбал, нэг л  мэдэхэд эрх танхи хүүхэд шиг л болчихдог юм байна шүү.
Ээж:                     Санаа бүү зов, хайрт минь.

Одоо чиний бүх сул талыг өөгшүүлдэг хүн  байхгүй болсон.

Аав:                      Харин Файро хааччихав аа?
Питер:                 Явчихсан. Учир нь би тэгж хүссэн юм.

 Тэр миний хүслийг мэдэрчихсэн,  үүнийг биелүүлэхээс өөр аргагүй байсан юм.

Аав:                       Тэгвэл түүнийг сул талгүй эзэнтэй учраасай гэж хүсэж байна.
Өвөө:                    Эсвэл ямар ч хүсэлгүй хүнтэй ч юм уу.

Ээж:                       Тийм хүн гэж энэ ертөнцөд байхгүй дээ.

Питер:                  Гэхдээ Юргэн гэж нэг хүн бий.
Аав:                        Өө, тэр чинь хэн юм?

Питер:                  Тэр бол... урт түүх ээ.

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Ээж

Чоно

Өвөө

Охин

Сүнснүүд

Хераклис

Хераклисийн ээж

 

Зарлагч

 

 

Хаан

 

 

Хулгайч

 

 

Эр

 

 

 

40-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Эриней -Өшөө авагч бурхад
Охин:     Питер, Питер! Питер, түр хүлээгээч! Питер! Аав минь надад бүгдийг хэлсэн.   Би эхэндээ итгээгүй. Чи аавыг минь аварсан гэсэн... Адал явдалтай юм аа... Би үнэхээр биширсэн!

Чоно:     Питер! Пит, наашаа. Питер!
Охин:     Надад ганцхан удаа л хамт явах боломж олгооч дээ. Ганцхан удаа!

Энэ чинь чоно байна. Чи ярьж чаддаг биз дээ?
Чоно:      Үгүй би ярьдаггүй, тэр чинь бүгд худлаа!

Охин:     Хүлээ! Буцаад ир!


Чоно:      Энэ удаад... Хераклис тусламж хүсэж байна.
Питер:     Өө бурхан минь, тэр чинь бүх
нийг булчингаар шийдэх гэдэг шүү дээ.

Энэ  удаад ч  бас түүний л буруу байх.

Чоно:      Үгүй ээ, энэ удаа өөр. Булчингаар шийдэж чадахгүй зүйл гарсан.

Тэр хууль зүйн зөвлөгөө хэрэгтэй гэсэн байна.

Хераклис:   Юристис уурыг минь барж байна аа. Би заавал түүнийг шүүхэд өгнө.

Питер:    Тэгвэл чи өөрөө өмгөөлөгчөө ол доо.

Би хууль, шүүх гэдэгт нэг их итгээд байдаггүй хүн шүү.

 

Чоно:     Эртний Грект шүүх гэдэг нь хууль мөрдөх гэхээсээ илүү сайн ярьж чаддаг байхтай холбоотой. Чи чинь гайхалтай яруу ярьдаг, шударга төрхтэй, дээрээс нь олон нийтийг ч яаж татахаа мэднэ шүү дээ!

Өвөө:    Би бүгдийг нь сонссон шүү!

Та нарт миний тусламж хэрэгтэй юу?
Би бол Питерийн өвөө Николас Саймонсон.

Хераклис:    Хераклис! Зевсийн хүү.

 

Зарлагч:    Грекийн ард түмээн ! Хаан Эретиусын нэрийн өмнөөс Хераклисийн хийсэн буруу үйлдлүүдийг шүүн тунгаах цаг ирсэн байна!

Чоно:   Цаг нь боллоо.

Питер:    Өвөө минь, болгоомжтой байгаарай.

Таны зүрх чинь тийм ч хүчтэй биш шүү.

Өвөө:     Питер минь, энэ чинь асуудал биш ээ. Би чадна! Манай үйлчлүүлэгч чинь хэн билээ — Хераклис, эцэг нь хэн билээ — Зевс!

Тэнгэрийн хамгийн том бурхан!

Тэгэхэд бид юу гэж бүтэлгүйтэх билээ дээ...

Хөөе, би байна!

Зарлагч:   Манай аугаа хаан Эретиусын удирдлага дор хүч чадлаа ард түмэндээ зориулна гэж бодтол, Хераклис юу ч хийгээгүй, зүгээр л тэнээд явж байж! Энэ  чинь Грек хүний үлгэр дуурайл гэж үү дээ?

Хүмүүс:   Үгүй ээ!

Хаан:      Ямар ч маргаангүй! Энэ шүүх хурал дууслаа! Хераклис буруутай!

Өвөө:      Түр хүлээгээрэй!

Хераклис:  Ямар тэнэг шүүх хурал вэ? Хуучны ёсоор өшөө авагч бурхан Эринейнүүдийг дуудаж байна! 

Тэд ирээд энэ хаан Эретиуст хатуу хариу барих болно!

Хаан:     Би өчигдөрхөн тэдэнд тахил өргөсөн. Тэгэхээр тэд ирэхгүй л байх даа.

Хераклис:  Тэгвэл би тэднийг хүчээр дуудаж байна!

Зарлагч:    Харин надад Хераклис өөрөө муу муухай зүйлээс хамгаалдаг сахиус өгсөн!

Хераклис:   Тэгвэл харж бай!

Чоно:        Ичих булчирхай гэж байна уу чамд?

 Хүчтэй л бол бүхнийг хийх эрхтэй гэж бодоо юу?

 

Өвөө:       Тэд нар намайг ганц ч үг хэлүүлсэнгүй шүү дээ!

Сүнснүүд:    Буруутай! Буруутай!

Өвөө:            Эд нар чинь бас юу гээч нь вэ?

Сүнснүүд:     Бид бол өшөө авагч бурхад. Хераклис чамд асар их гомдсон. Энэ бол биднийг дуудуулах хангалттай шалтгаан. Бид чиний сэтгэлийг шаналгахаар ирлээ!

Өвөө:      Уучлаарай. Би үнэндээ тусалмаар л байсан. Гэхдээ надад шүүх дээр ганц ч үг хэлэх боломж олдоогүй. Миний хийсэн “нүгэл” гэвэл тэр л байна.

Питер:    Өвөө, тэднийг битгий тоо! Та ямар ч буруугүй шүү дээ!

Сүнснүүд:     Чи буруутай!

Питер:    Боль! Өвөөг минь тайван орхи! Зайлцгаа! Бид өвөөг Эринейнүүдээс түр нуух хэрэгтэй байна, тэгээд яаж тэднээс салах талаар бодож олъё.

 Ингээд удаан тэсэхгүй байх.

Чоно:      Надад нэг санаа төрлөө.

Сүнснүүд:     Буруутай!.

Өвөө:        Уучлаарай! Намайг өршөөгөөч! Би үнэхээр гуйж байна!

 

Сүнснүүд:     Хөөе, хүү минь, өвөө чинь хаана байна?

Питер:    Өвөө! Энэ бөгжийг зүүчих. Үүнийг зүүсэн цагт Эринейнүүд таныг олж харахгүй. Гэхдээ алдаж болохгүй шүү!

Өнөөдөр л түр зээлсэн юм! Гэртээ харьж бай, өвөө.

Сүнснүүд:     Тэр чиний хажууд байна тийм үү?

Өвөөгөө өг! Үгүй бол чамайг нь авна.
Гэр бүлийн өшөө авалт гэдэг ийм л байдаг.

Чоно:      Зогс! Питерийг авч явж болохгүй! Би дөнгөж сая "Өшөө авалт сөргөөс хамгаалах" буяны санд хандив өгчихсөн. Тэгээд бидэнд хамгаалалт олгосон. Нотолгоо нь энэ байна!

Охин:    Питер! Эд нар чинь сүнснүүд биш үү? Ямар  гоё юм бэ!

Сүнснүүд:     За тэгвэл бид энэ охиныг аваад явлаа!

Питер:    Хөөе! Буцаад ир!

Чоно:      Тэгэхээр, одоо яах вэ?

Питер:    Эринейнүүдийг мөшгөж чадах болов уу?

Чоно:      Бараг л боломжгүй.

Питер:    За тэгвэл Хераклис дээр очъё. Түүнээс л бүх зүйл эхэлсэн шүү дээ.

 

Хераклисийн ээж:    Хераклис! Чам дээр зочид ирлээ!

Хераклис:     Хэн?

Хераклисийн ээж:   Нэг хүү бас нэг ярьдаг нохой.

Хераклис:     Тэдэнд намайг гэртээ алга гээд хэлчих!

Чоно:      Хераклис, бид ойлголцох хэрэгтэй байна.

 Чамд туслахаар ирсэн хүмүүст ингэж хариу барих юм гэж үү?

Хераклис:     Юу нь тийм том асуудал гэж? Хэрвээ би уурлаад, жаахан хачин зүйл хийсэн байлаа гэхэд тэр нь бүгд бурхдын хүсэл байсан.

Өө, дуут бүрээ! Баатрын цаг боллоо!

Чоно:      Хаана? Би яг саяхан хулгайчийг хөөж яваад алдсан.

Хераклисийн ээж:    Агуу хүмүүсийг ойлгоно гэдэг амаргүй шүү.

Сүнснүүд:     Чи буруутай!

Эр :                Үгүй ээ, тэр бүхнийг эхлүүлсэн.

Охин:           Та үнэхээр их сэтгэл зовниж байгаа байх. Уучлаарай.

Эгч нар аа, би маш их өлсөж байна...

Сүнснүүд:     Бид өнөөдөр 33 хүний сэтгэл шаналгах даалгавартай. Чиний өлсөх асуудал бидэнд хамаагүй. Хоол гэдэг бол хийснийхээ шагнал байдаг шүү, хонгор минь.

Охин:           Яаж?

Сүнснүүд:     Тэнд нэг морины хулгайч байна. Түүнийг хийсэн зүйлдээ гэмшүүлж чадвал чамд хоол олдоно.

Хулгайч:           25, 26.

Охин:           Сонс! Морь хулгайлах гэмт хэрэг гэдгийг мэдэж байгаа биз дээ?

Хулгайч:           Чи юу хүсээд байгаа юм?

Охин:           Би чамайг өөрийнхөө үйлдлийг нэг бодоосой гэж хүсэж байна.

Ямар муу юм хийснээ нэг эргээд хараач.

Хулгайч:           Би боддог шүү! Харин чи боддог уу?

Охин:           Эзэн нь магадгүй тэр морьдод амьдралаа зориулсан хүн ч байж мэднэ. Гэтэл чи түүнийг нь хулгайлсан! Тэдэнд үр хүүхэд байж болох юм. Харин одоо тэдэнд өвлүүлэх юу ч үгүй боллоо. Бүх амьдралыг нь баллачихлаа.

Хулгайч:    За тэгээд яах юм? Энэ чинь бурхдын хүсэл байсан биз дээ?

Охин:        Үнэхээр гэж үү? Тэд энэ хэрэгтэй ямар хамаатай юм?

Төсөөл дөө — чиний аав өдөр шөнөгүй ажиллаад бүх амьдралаа чамд зориулсан байлаа гэж бодъё. Гэтэл бүхнийг нь нэг хулгайч хулгайлчихвал тэр ямар их гомдож, өөрөөсөө ичиж, юу ч үр хүүхдэдээ үлдээж чадаагүйдээ хэчнээн шаналах бол гэдгийг бодоод үзээч!

Хулгайч:    Аймшигтай юм яриад зовоогоод байх юм! За за, мөнгийг аваад яв! Намайг тайван орхи!

Сүнснүүд:    Хөөх! Чи түүнээс мөнгийг нь буцааж авчихлаа гэж үү!

Бидэнд энэ аргаа зааж өгч болох уу?

 

Өвөө:            Би юу хийчих вэ? Би нэг агуу хүний итгэлийг алдчихлаа!

 Хераклис надад их найдсан, гэтэл би бүтэлгүйтсэн.

Хангалттай ийм амьдралыг би тэвчихгүй, өөрийгөө цагдаад мэдүүлнэ!

Аав, Ээж:        Юу гэнэ ээ? Өөрийгөө илчилнэ гэнэ үү?

 

Хераклис:     Ээ бурхан минь, энэ хүү, нохой хоёрыг болиулаач!

Намайг үргэлж  дагаад, миний баатарлаг дүр төрхийг баллаад байна шүү дээ!

Питер:         Чиний хийсэн бүх зүйл ямар ч үнэ цэнгүй. Чи буруугүй хүмүүсийг шийтгэж байгаа цагт шүү.

Хераклис:     Би аль хэдийн тайлбарласан шүү дээ. Энэ бол бурхдын зөвшөөрсөн зүйл! Эртний Грекийн домогт хувь тавилан  гэж байдгийг мэдэх үү?

Чоно:             Юу гэнэ ээ? Чи бурхдын нэр барьж, буруу зүйл хийж байгаагаа зөвтгөж байна уу?

Хераклис:     Би бол авлагаа авах гэж яваа хүн. Хэзээ ч хэн нэгний араар нуугдаж байгаагүй!

Хөөе, хэн нэгэн надад туслаач! Би сэлж чаддаггүй шүү дээ!

Питер:         Чи сэлж чаддаггүй байж, усан дунд байна.

Энэ чинь тэгвэл бурхдын хүсэл байж таарах уу?

Чоно:             Энэ чинь яг л хувь тавилан чинь юм биш үү!

Хераклис:     За за, Эринейнүүдийг болиулчихъя. Гэхдээ хэнд ч битгий хэлээрэй! Тэгэхгүй бол би тэднийг дуудчихаад буцаагаад болиулчихдаг аймхай хүн шиг харагдчихна шүү дээ!

Охин:             Хэрвээ чи хэн нэгнийг гэмшүүлмээр байвал шууд буруутгах хэрэггүй. Харин тэдэнд өөрсдийнх нь хийсэн зүйлийг хохирогчийн нүдээр харуулж чадвал, тэд өөрсдөөсөө айж эхэлнэ. Ингээд л алдаагаа засах гэж их хичээнэ дээ.

Сүнснүүд:    Тэгвэл яаж ингэж бодоход нь хүргэх юм бэ?

Охин:             Маш энгийн. Та нар ингэхэд л хангалттай...

Сүнснүүд:     Хөөе, бид яг юу хийхэд хангалттай гэж вэ?

Охин:             Гутал чинь шавартай. Дээрээс чи сандал дээр гутлаараа гишгэчхэж. Хэн нэгэн ирээд яг наад сандал дээр чинь сууна шүү дээ.

Эр :                Хэнд хамаатай юм.

Охин:             Тэр хүн чиний ээж, эсвэл хайртай эмээ чинь байсан бол яах вэ?

Шинэ гоё даашинзаа өмсөөд суусан чинь даашинз нь шавартай болчихвол?

Хүн:                Чи надаас яг юу хүсээд байгаа юм бэ? За, за, ингээд болов уу?

Охин:             Харж байна уу, та буруутай. Харин чи — тэр хаясан лаазаа хараач, чи сая шууд хаясан шүү дээ!

Хүн:                Ингэхэд чи хэн бэ?

Охин:             Юу? Би хэн бэ гэж үү? Одоо л чи мэдэх гэж байна даа!

Back to episodes Go home