Peter and Wolf 21-30

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Ээж

Чоно

Аав

 

 

Жүжигчин клон

 

 

Питер улаан

 

 

Питер шар

 

 

Питер ногоон

 

 

Питер цэнхэр

 

 

Клон хийгч

 

 

 

21-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Клон

Аав:               Питер, надад энэ дүнгүүд чинь огтхон ч  таалагдахгүй байна.

Си, өөр нэг Си, бас Ди , тэгээд бас Си.

Чи хичээлдээ хайхрамжгүй хандаж байна шүү. 

Ээж:              Бас чиний дасгалжуулагч залгасан.

Тэр чамайг сарын турш ганц ч удаа сургуулилт хийгээгүй гэж байна билээ. 

Аав:               Бас чи гэрийн ажилд огтхон ч тусалдаггүй.

Чиний дүн ахиж, сургуулилтаа дахин эхэлж, ээждээ гэрийн ажилд тусалж эхлэх үед л, бид хувцасны шүүгээний түгжээг тайлах болно гэж мэдээрэй. 

Түгжсэн нь бидний зөв, тийм ээ? Түгжих нь зөв зүйл байсан. 

Ээж:              Тийм ээ, хонгор минь, тийм.

Бидэнд өөр сонголт байгаагүй.

Үүнийг хийх ёстой.

 Чоно:            Питер, хувцасны шүүгээ яагаад нээгдэхгүй байгаа юм бэ? 

Питер:          Аав ээж маань түгжчихсэн юм аа.

Би одоо ямар ч адал явдалд явж чадахгүй нь дээ. 

Чоно:            Өө, тийм гэж үү?

Хмм. Уг нь их сонирхолтой ажил байгаа юм сан. 

Питер:          Ямар ажил гэж? 

Чоно:            Чи явж болохгүй юм чинь хэлээд ч яах юм? 

Питер:          Хэрэв бид хурдан хийх юм бол хэн ч мэдэхгүй шүү дээ.

Гэхдээ хоёулаа энэ нь шургуулгад багтахгүй.

Тэгэхээр үүдний хувцасны шүүгээг ашиглацгаая. 

Чоно:            Питер, энэ бол маш дэвшилтэт клон хийх технологитой ертөнц.

Тэд энд ихэнх ертөнцийн захиалагчдад зориулж клон хийдэг. 

Питер:          Өө. Энэ тэгээд яачихсан юм ? 

Чоно:            Маш алдартай жүжигчин үүнийг захиалсан юм л даа.

Ажил ихтэй үедээ гаргаж ирээд ашиглах гэж байсан боловч энэ клон зугтсан. Тэр оргосон. 

Жүжигчин клон:Тиймээ, тэр өөрөө энэ бүгдээс холдохыг хүсдэг байсан учраас би зугтсан юм. 

                       Надад түүний бүх дурсамж, мэдрэмж, хүсэл гээд бүгд байгаа. 

Чоно:            Энэ клон эзэнд нь таалагдахгүй байгаа учраас сольж байгаа хэрэг. 

Питер:          Түүнд одоо юу тохиолдох бол? 

Чоно:            Тэд энэ клоныг засах болно. 

Жүжигчин клон:Хөөе, хэрэв би чамд гарын үсгээ өгвөл чи намайг явуулах уу? 

Питер:          Ингэхэд  клоноо хийлгэхэд ер нь  ямар үнэтэй юм бэ? 

Чоно :           Чи яах гэж байгаа юм? 

Питер:          Улаан

Шар

Ногоон

Тэгээд цэнхэр.

За тэгэхээр. Улаанаа, чи сургуулийг зохицуулах болно.

Шараа, чи бол спортлог загвар. Тиймээс чи миний өмнөөс багийн сургуулилт хийх болно.

Ногоон, эндэх бүх зүйлийг зохицуулаарай.

Харин  Цэнхэр, чи маш их хошин мэдрэмжтэй учраас , чи зүгээр л.

Чимээгүй. Чимээгүй бай.

Аа тийм, хамгийн чухал зүйл нь хэн ч та нарыг хамтад нь харах ёсгүй шүү. Хүн бүр биднийг зөвхөн нэг хүн гэдэгт итгэх хэрэгтэй. Ойлгосон уу? 

Питер улаан: Шал утгагүй юм. 

Питер шар:  Тиймээ. Хэрэв чамд дахин амьдрах хангалттай хугацаа байхгүй байсан бол зөвхөн нэг л клон хийх боломжтой шиг санагдаж байна.

Чамд яагаад дөрөв хэрэгтэй гэж?

Питер ногоон: Яагаад гэдгийг би мэднэ. 

Питер цэнхэр:  Тийм ээ. Питер зөвхөн нэг клонтай амьдрахаас айж байгаа.

   Хэзээ нэгэн цагт тэр нь түүний амьдралыг хулгайлах вий гэхээс. 

Питер улаан:       Гэхдээ тэр амьдралаа бид дөрвийн хооронд хуваах юм бол эрсдэл багатай гэсэн үг. 

Питер цэнхэр : Сайхан хэллээ, найзаа. 

Чоно:            За тэгэхээр та нар бүгд Питер үү?

Адал явдалдаа бэлэн үү? 

Питер:          Тэд бүгд өөрсдийн гэсэн ажилтай.

Үнэхээр гайхалтай байлаа.

Бидний хамгийн сайхан адал явдлуудын нэг байлаа шүү дээ. 

Питер улаан: Битгий хашхираа. 

Питер:          Би бүр клонуудынхаа талаар мартаж орхиж.

Бусад нь хааччихсан юм бэ? 

Питер улаан: Тэд дээврийн өрөөнд байгаа.

Идэх юм аваачиж өгөөрэй. 

Питер шар:  Үнэнийг хэлэхэд би дээврийн өрөөнд гурав хонохыг хүсэхгүй л  байна шүү. 

Питер ногоон: Энд хүйтэн байна. 

Питер:          Тэгээд та нарт ямар санал байгаа юм бэ дээ? 

Питер цэнхэр:Бид зүгээр л томчуудад хэлэх ёстой байх.

 Питер :  Энэ чинь боломжгүй зүйл.

 Тэд үүнд огтхон ч бэлэн биш байгаа.

  Гэнэт л  маш олон Питер гараад ирэхээр яана гэж бодож байна? 

Аав:               Санаа зоволтгүй дээ хүү минь.

Заримдаа яг л шавар дунд байгаа юм шиг санагдаж байгаа байх, тийм үү?

Ийм нөхцөл байдал хэзээ ч дуусахгүй юм шиг санагдана.

Гэхдээ чи зүгээр л анхаарлаа хандуулж, бүх зүйлийг даван туулах хэрэгтэй. Тэгээд чи нэг мэдэхэд л даваад гарсан байх болно. 

Питер улаан:       Би ойлгож байна, аав аа.

 Надад санаа зовох хэрэггүй.

Би зүгээр. 

Питер :  Энэ клонуудаа болихгүй бол нэг л хачин санагдаад байх боллоо.

               Би буруу зүйл хийгээд байгаа юм шиг санагдах юм. 

Чоно:            Тэгвэл зүгээр л буцаачхаач дээ. 

Питер :  Клонуудаа  буцаах үед тэднийг яг яах бол? 

Клон хийгч: Тэдний таних тэмдэг арчигдана. Тиймээс тэд Питер байхаа болино.

 Зүгээр л клон хийх түүхий эд болно гэсэн үг. 

Чоно:            Сайхан л сонсогдож байна. 

Питер :  Харин ч  аймшигтай гэж бодож байна.

Баярлалаа, гэхдээ бид өөр шийдэл олно оо. 

Питер улаан :      Сайн уу, Питер.

Чамайг клоны үйлдвэр дээр байсныг бид бүгд мэднэ. 

Питер :  Тийм ээ. Гэхдээ би та нарыг буцаахгүй гэж шийдсэн. 

Питер ногоон :Бид чамайг үнэн хэлж байгааг  яаж мэдэх юм? 

Питер :  Би бол би.

Би та нарт тийм зүйл хийж чадахгүй гэдгийг та нар ойлгох хэрэгтэй. 

Питер цэнхэр: Бид бол чи. Мэднэ ээ.

Гэхдээ, ганцхан жижиг ялгаа байна.

Бид дахин боловсруулагдаж болно. 

Питер:          Би та нарыг тийшээ оруулахгүй. 

Питер шар:  Тэгвэл чи эцэг эхдээ бидний тухай хэлэх ёстой. 

Питер:          Үгүй ээ, үгүй, үгүй.

Бид арай өөрөөр асуудлаа шийдэж болно. 

Питер улаан: Өөрөөр гэнэ ээ?

Бид аль хэдийн нэг арга олсон. 

Чоно:            Питер, чи явахад бэлэн үү? 

Питер:          Тиймээ, гэхдээ би эхлээд нэг зүйлийг учрыг олох хэрэгтэй байна.

 Бид Улаанааг буцаах хэрэгтэй юм шиг байна аа.

 Нэг зүйл нь эвдэрсэн шиг байна. Бүр над руу дайрсан гээд л бод. 

Чоно:     Ийм зүйл хийж байгаа нь надад ч үнэхээр хэцүү байна, надад итгээрэй. Найз минь. Гэхдээ нөгөө талаараа  чи Питерийн хувиар жоохон ч гэсэн амьдарсан шүү дээ.

Чи Питерээс илүү сонирхолтой зан араншинтай ч  байж магадгүй л юм.

Нэг сургуулийн тэнэг хүү  л гэх гэсэн юм.

Үүнээс илүү сайн зүйлийг бодох тийм ч хэцүү биш.

Чи юу гэж хэлмээр байгаа юм бэ? 

Питер:   Чоно оо, би Питер байна аа.

Улаанаа надад тэмдгээ наачихсан юм тэгээд намайг хүлсэн. 

Чоно:            Тийм гэж үү? 

Би чамайг яаж жинхэнэ нь гэдгийг мэдэх билээ? 

Питер:   Өчигдөр бид алтан цэцгийн тоос цуглуулсан шүү дээ.

Энэ талаар бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй. 

               Аав.

               Ээж.

Би өөрийнхөө талаар бага зэрэг судалгаа хийсэн юм л даа.

Тэгээд би дөрвөн ижил ахтай гэдгээ мэдлээ.

Тэднийг төрөхөд нь хэн нэгэн авч яваад, тэдний тухай юу ч хэлээгүй юм байна. 

Аав:               Питер, энэ чинь...  огтхон ч  хөгжилтэй биш байна. 

Ээж:              Надад бол Питер нохой л гуйх гэж байгаа юм шиг санагдаад байна. 

Питер:          Нохой ч үнэхээр гайхалтай л даа.

Гэхдээ яг ч миний олсон ах дүүс шиг гайхалтай биш юм даа. 

Питер шар:  Сайн уу, аав аа. 

Аав:               Барбара. Барбара, энд юу болоод байна аа?Барбара? 

Ээж:              Энэ зүгээр л.... Бидэнд дөрвөн ижилхэн Питер л байна. 

Питер:          Ээж, аав. Би энэ бүхнийг дараа нь тайлбарлая. 

Ээж:              Тав болчихлоо. 

Питер:   Би та нарт өөр шийдэл хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ.

Тэгэхээр одоо  дээврийн өрөө рүүгээ ор! 

Питер шар:  Чи тэр өрөө рүүгээ өөрөө яв.

 Чоно:            Питер, тэсээрэй. 

Питер:          Хөөе, надад туслаач дээ? 

Өвөө:            Аль нь бидний Питер  юм бэ?

Бид хэнийг нь дэмжих юм? 

Ээж:              Хөвгүүдээ яг одоо боль! 

Аав:               Залхуу гэдэг нь. Тэгээд чи өөрийнхөө олон клоныг хийлгүүлсэн юм биз дээ. 

Питер:   Тийм ээ, одоо би яаж тэднийг засахаа мэдэхгүй байна. 

Аав:               Юу засна гэж?

Чамд таван өөр амьдралаар амьдрах гайхалтай боломж байна, хүү минь. 

Питер:   Тийм ээ, гэхдээ би өөрийнхөөрөө зөвхөн нэг л амьдрах боломжтой. 

Аав:               Тэд илүү удаан амьдарч болно. 

Питер:   Энэ бүхэн надад огтхон ч хамаагүй.

Битгий гомдоорой, залуус аа. 

Аав:               Гэхдээ ээж бид хоёрт чинь хамаатай.  

Учир нь бидний амьдралын дөрвөн үргэлжлэл байна шүү дээ. 

Питер :  Тэгээд сургууль, ажил дээрээ бүгдэд юу хэлэх юм?

 Эсвэл зүгээр л тэднийг нуух юм уу? 

Ээж:              Төрөх тасагт гарсан алдаа гэж тайлбарлаж болох юм, тийм ээ? 

Аав:               Хүмүүс асуулт асууж эхэлбэл яах вэ?

Биднийг хэзээ нэгэн цагт мэдэх л болно.

Бид өөр хот руу нүүх ёстой. 

Ээж:              Ямар хот?

Нью Йорк уу? 

Аав:               Бид дараа нь шийдэж болно.

Сайхан амраарай хонгор минь. 

Питер :  Та нар явж байгаа юм уу? 

Питер 2:       Хэрэв бид бүгд эндээ үлдвэл өөр өөр амьдралаар амьдарч чадахгүй.

Бид бүгд салж, өөр өөрсдийн замаар явж байна. 

Питер:          Гэхдээ та нар хаашаа ч явах шаардлагагүй шүү дээ.

Анхнаасаа ийм зорилготой байгаагүй. 

Питер 3:       Хөөе гэхдээ, чи үргэлж

Питер 4:       Антарктид руу аялахыг хүсдэг байсан биз дээ?

Питер 2:       Бас Сахарын цөл рүү.

Питер 5:       Гималайн уулс руу. 

Питер:   Энэ ч  үнэн л дээ.

Гэхдээ би хэзээ ч ээж аавыгаа орхиж чадахгүй.

Бас тэдэнд үүнийг давах хэцүү байна байх. 

Питер 3:       За за, тэгвэл чи энд ээ үлддээ.

Питер 4:       Баяртай

Питер 5:       Үнэхээр сайхан байлаа. Үнэхээр хачирхалтай.

Питер 2:       Баярлалаа, Питер.

Питер байх үнэхээр гайхалтай байлаа. 

Аав:               Барбара, Улаанаа Антарктидад энэ жилийн хамгийн дулаан цаг болж байна гэж бичсэн байна.

 Тэр одоо цаг уурын станцыг бүрэн хариуцаж байгаа юм байх. 

Ээж:              Сайхан хэрэг. Тэр ч их ухаалаг шүү.  

Аав:               Харин Цэнхэр бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүссэн байна.

Тэр одоо албан ёсоор Гималайн уулсын оргил болгонд гарсан тухайгаа бичжээ. Бүр хөтөч болсон гэнэ.

Ногоон Сахарын цөлөөс бас мэнд дэвшүүлжээ.

Гэтэл чи юу бодож байна даа, Питер?

Хичээлийн жилийн турш Си авсаар л.

Ээж:              Унтлагын өрөөгөө дахиад л замбараагүй болгочихсон байна лээ шүү.

Өвөө:            Спортоор хичээллэхээ ч  больсон.

Гэтэл бусад Питер нь ямаршуухан явааг нэг хар даа.

Аав:               Гэтэл чи зурагт үзэж, компьютер тоглохоо л бодно.

Чоно:            Тийм ээ. Чи ч хамгийн  хэцүү ажлыг авч үлдэж дээ, жаал аа.  

Питер:          Тийм ээ. Бидний нэг нь заавал энд үлдэх ёстой байсан шүү дээ.

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Ээж

Чоно

Өвөө

Шулам

Лусын хаан

Эр 1

Лусын дагина

 

Ясан хүн

Хүлээн авагч эм

 

Эр 2

Лусын хатан

 

Жолооч 1

 

 

Ажилтан

 

 

Хамгаалалтын ажилтан  1

 

 

Жолооч 2

 

 

 

22-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Лусын дагинын хурим

Лусын хаан:        Хүүхдээ яаж хүмүүжүүлснээ хар.

Охин чинь хүнд дурлачхаад байна.
Гэтэл лусын ханхүүтэй гэрлэх ёстой байсан юм.

Тэр далайчин хэнд хэрэгтэй юм бэ?
Чи түүнийг далайн ёроолд авчрах гээ юу?
Хүн далайн ёроолд удаан байж чадахгүй, эсвэл чи түүний угаалгын тосгуурт амьдрах юм уу?

Та хоёр яаж цугтаа байх юм?

Шулам:        Чи юу хүсээ вэ?
Лусын дагина: Надад таны тусламж хэрэгтэй байна.
Лусын хаан:          Миний охин шуламтай уулзаад,  сүүлнийхээ оронд хөлтэй болгохыг гуйчхаж.
               Миний гэм зэмгүй, дурласан охин авсан зүйлийнхээ оронд юу төлөхөө мэдэхгүй байгаа юм л даа.

Чоно:            Юу төлөх юм бэ дээ тэгээд?

Лусын хаан: Шулам түүний аз жаргалтай сүнсийг авч, ууртай үглээ болгох болно.
Тэр хэзээ ч  аз жаргалтай байж чадахгүй.

Чоно:            Гэхдээ тэр чамтай хамт байхгүй шүү дээ.
                         Тэр далайчинтай хамт байна.
Лусын хаан:           Надад тусламж хэрэгтэй үед тусална гэж чи амласан.

Одоо надад тусламж хэрэгтэй байна.

Чоно:     За за.
Чиний хүссэн зүйл мөн гэдэгт бүрэн итгэлтэй болох хэрэгтэй байсан юм.

               Би жаахан судалгаа хийсэн. Тэд энэ хотын усан санд  гэрлэх юм байна.
Бид ус зайлуулагч руу шумбаж усан сангаас гарч ирсний дараа чи охинтойгоо ярьж болно.

Лусын хаан:        Тэгвэл явцгаая.

Эр 1:               Ааа мангас байна.

Лусын хаан:        Энэ чинь юу болоод байна вэ?

Чоно:            Энэ өөр усан сан бололтой.

Багш:            Питер, самбар дээр гараарай.

Чи чинь хааччихав аа, Питер?

Питер:   Чоно оо, чи чинь галзуурчхаа юу?

Намайг зүгээр хичээлийн дундуур гаргаад ирж болохгүй шүү дээ.

Чоно:            Лусын хаантай холбоотой яаралтай асуудал тулгараад байна аа.

Би тэдний ярихыг сонссон юм л даа.

 Тэд түүнийг маш нууц загас судлалын байгуулга руу авч явж байгаа гэнэ.

 Лусын хаан хөгширсөн. Түүний зүрх үүнийг давж чадахгүй л байх.

Тэнд байна. Хардаа.

Питер:   Хаашаа явж байгаа юм бэ?

Бидэнд нэг зүйл хэрэгтэй юм байна.  

Худалдагч эр: Машины хиймэл дагуулын мэдээ дамжуулагч нь GPS-ын тусламжтай машины явсан газруудыг мэдэх боломжтой. Нэгдүгээрт, төхөөрөмжөө асаагаад дараа нь нууц үг үүсгэнэ. Дараа нь мэдээ дамжуулагчийг асаана. Хиймэл дагуултай холбогдтол хүлээ. Холбогдсоны дараа хөдөлгөөн мэдрэгч дэлгэцэн дээр гарч ирэх болно

Ясан хүн:     Би яагаад лусын хаанд тусална гэж?

Тэр муу туна загас надад ямар тусалж байсан биш.

Питер:   Хэрвээ бид нэгэндээ хэцүү цаг үед туслахгүй бол бидний ертөнц гунигтай байх биш үү?

Чоно:            За тэгэхээр, тэд ирж байна.

Ясан хүн:     Ойлголоо.  

Эр 2 :            Тэр амьсгалж байна уу?

Эр 3 :            Энэ хүмүүс чинь яачихаа вэ?

Хүмүүс:        Би түүнийг ... гэж бодож байна

Ясан хүн:     Туслаач, найзаа.

Чи миний толгойг салгаснаа ер нь мэдэж байна уу?

Жолооч 1:    Хөөе чи. Замын хаалтыг яг одоо нээгээдэх!

Ажилтан:     Би хаагаагүй шүү дээ.

Хамгаалалтын ажилтан  1: Энэ чинь юун хүн бэ?

Жолооч 2:    Оролдоод нэмэргүй, найзаа.

Энэ бол маш сайн хамгаалагдсан хаалга юм шүү.

Ясан хүн:     Харин энэ бол шидэт сэлэм.

Ямар ч хамгаалалтыг зүсэж чадна.

Жолооч 1:    Надад хамаагүй.

Чи үүнийг онгойлгох хэрэгтэй байна.

Ажилтан:     Уучлаарай, би яаж нээхээ мэдэхгүй байна.

Жолооч 1:    Чи их том асуудалд орно доо.

Хамгаалалтын ажилтан 2: Та нар чинь хаашаа явж байгаа юм бэ?

Жолооч 1:    Зогс!

Ясан хүн:     Шулам төлөөсөө хүлээнэ гэж бодохгүй л  байна шүү.

Тэр хурим дээр авна гэдэгт итгэлтэй байна.

Чоно:            Сайн уу?

Тэр биднийг зүүн тийшээ эргүүлэхийг хүсэж байна.

Тэр их л шийдмэг хараад байна даа. Зүүн тийшээ яваад байгаарай.

Питер:   Би хаашаа явах ёстой юм бэ?

Хамгаалалтын ажилтнууд:  Үгүй ээ, тэд...

Лусын хаан:        Хөөе та нар!

 Ганцхан ус авч явж байгаа биш шүү!

Чоно:            Бид тэднээс мултарсан гэж бодож байна.

Ясан хүн:     Би лусын хааныг хийх ванн авчирлаа.

Одоо явмаар байна.

Би түүнийг харахыг хүсэхгүй л байна шүү.

Чоно оо, гэр лүгээ явахдаа намайг аваад явахаа битгий мартаарай.

Би зоос цуглуулдаг газар байж байя.

Чоно:            Ойлголоо.

Питер:   Баярлалаа, Ясан хүнээ.

Лусын хаан, та  зүгээр үү?

Чоно:            Гараад  ирээ.

Лусын хаан:        Чоно оо.

Чоно:            Бүх зүйл зүгээр.

Зүгээр л тайвшир.

Лусын хаан:        Питер.

Хүлээн авагч эм: Сайн байцгана уу? Та бүгд хурим дээр ирж байна уу?

Питер:   Тийм ээ.

Хүлээн авагч эм:Тавтай морил. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.

Чоно:            Ингээд хүрээд ирлээ дээ.

Эр 3:             Би нэг удаа маш том ..... тулгарч байлаа л даа.

Лусын гүнж 1:Үнэхээр гайхалтай.

Эр 4:             Тийм гэж үү?     

Цугларсан зочид: Үнсэлцээрэй. Үнсэлцээрэй. Үнсэлцээрэй. Үнсэлцээрэй. Үнсэлцээрэй.

Лусын хаан:        Үгүй ээээээээээээээээ.

Муу урвагчид. Эцэг эхийнхээ ардуур ийм зүйл хийнэ гэнэ ээ!

Лусын дагина: Аав аа, би тайлбарлая!

Лусын хаан:        Чимээгүй!

Та нар өөрсдийгөө тийм  ухаалаг гэж бодож байна уу?

Та нар хийж буй зүйлийнхээ төлөө юу төлөхийг лав  төсөөлөхгүй дээ. Шулам чамд энэ нарийхан хөлийг зүгээр өгнө гэж чи бодож байна уу?

Лусын дагина: Гэхдээ аав аа.

Шулам зүгээр л би түүнтэй энэ аз жаргалаа хуваалцах хэрэгтэй гэсэн шүү дээ.

Лусын хаан:        Худлаа. Тэр чиний аз жаргалыг үүрд авах болно.

Шулам: Тийм шүү. Би чиний амьдралын бүх баяр баяслыг авах болно.

Дээрээс нь хөлөө ч буцааж авна. Чи юу ч хийж чадахгүй дээ.

Чоно:            Хүлээ!

Лусын хаан:        Хэн нэгэн түүнийг бариадхаач!

Лусын дагина: Түүнийг зогсоогоорой.   

Шулам: Замаас холд!

Чоно:            Энэ чинь юу болж байна аа?

Би сүүлтэй болчхож, хардаа.

Питер:   Бид одоо юу хийх вэ?

Чоно:            Юу юу хийх вэ гэж? Алив ээ! Босоод, хоёр хөлөө ашигла.

Намайг аваад тэр шулмыг хөө.

Питер:   Чи ганц сүүлтэй болоод зогсохгүй, үглээ өвгөн болсон гэдгээ мэдэж байна уу?

Чоно:            Дэмий зүйл ярихаа болиод түүнийг хай.

Битгий хэрэггүй дэмий юм яриад бай.

Шулмыг хай.

Намайг аятайхан бариадхаач, тэнэг минь.

Би ямар шуудайтай сонгино уу?

Далайчин:    Тэр энд байгаа!

Чоно:            Биднийг оруул.

Надад түүнтэй ярих зүйл байна.

Тэр тэнд байна!

Питер:   Хөөе, хаалгаа хаагаарай!

Чоно:            Тейлор, хаалгаа хаагаарай.

Хаалттай байлгаарай, мэдэв үү!

Чоно:            Шулмаа, энд маш халуун, бүгчим байна.

Бид удаан тэсэхгүй.

Хурдан тохиролцоонд хүрэх хэрэгтэй байна.

Шулам: Надад хамаагүй ээ.

Би үргэлж сэтгэл дундуур амьдрахаас залхаж байна.

Чоно:            Наадах чинь надад ч бас хамаагүй.

Би сүүлтэй болоод  хэдэн минут л амьдарч байна!

Энэ надад хангалттай!

Шулам: Энэ шид лусын дагинад зориулагдсан байсан юм за.

Чоно:            Зүгээр л чалчихаа зогсоо! Аа! Намайг хэвийн байдалд минь оруулаад аль!

Үгүй бол хийсэн зүйлдээ харамсах болно шүү муу хөгшин шулам минь!

Шулам: Доошоо! Намайг орхи!

Чоно:            Хуучин хэвд минь  оруулаад аль!

Шулам: Үүнийгээ зогсоо. Түүнийг надаас аваач!

Чоно:            Тэйлор! Хаалгаа онгойлгож болно.

 Бид тохиролцоонд хүрлээ.  

Далайчин:    Сонсооч, шулам аа.

Цаг үргэлж сайхан ааштай байх ямар хэрэгтэй юм бэ?

 Мэргэжлийн бус харагдах болно шүү дээ.

 Би танд олон хошин шогтой  DVD өгье.

Та аз жаргалтай байхыг хүссэн үедээ үзээрэй.

Тэгээд  унтраагаад, шулмын ажлаа  хийж болно шүү дээ.

Далайчин:    Бүгдээрээ баяртай.

Цугларсан хүмүүс: Баяр хүргэе!

Лусын хаан:        Баяртай, үрс минь! Баяр хүргэе.

Лусын хатан:      Чи охиноо явуулчихлаа.

 Уг нь эндээ хөөрхөн далайн гүнж болоод амьдрах байтал

охин маань хөлтэй болоод далайчин хүний эхнэр болчихоо. Муу хөгшин зөнөг минь.

Лусын хаан:        Хонгор минь! Чи шулмаас ямар нэг зүйл гуйж байсан юм биш биз дээ?

Шулам: Энэ кино үнэхээр  инээдтэй юм аа.

 Надад таалагдаж байна.

Ясан хүн:     Завгүй байна уу, шулмаа?

Шулам: Хонгор минь ороод ир. Ороорой!

Ясан хүн:     Чухал хэргээр ирлээ л дээ.

Шулам: Чухал хэрэг ээ?

Түр хүлээгээрэй.

Надаас юу хүсээ вэ? Хэлээч тэгээд!

 

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Ээж

Чоно

Өвөө

 

Хэрээ

Мод цавчигч:

 

 

Ахлагч

 

 

Эр 1

 

 

Манаач

 

 

 

23-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Амар тайван модод

Мод цавчигч: Үүнийг хүрт. Үүнийг хүрт.

Өө үүнийг ав. Үүнийг хүрт. Үүнийг хүрт. Би сүйрүүлэх болно доо.

Түүнийг олсонгүй. Тэр зугтчихлаа.

 Маш олон мөчрүүдийг тасалсан ч, үндсийг нь олж чадахгүй байна.

Ахлагч:         Өөр ертөнцөөс ургаж байгаа учраас тэр юм.

Мод цавчигч: Би тийшээ яаж очих болж байна аа?

Ахлагч:         Чамд туслах болно.

Чоно:            Сайн байна уу? Оройн мэнд.

Надад битгий саад болоорой. Үнэхээр сайхан уур амьсгалтай байна.

Питер:   Хайж байгаа модны чинь нэр юу гэлээ?

Мод цавчигч: Дорвобод.

Питер:   Ахиад хэлээч?

Мод цавчигч: Дорвобод.

Питер:   Яагаад үүнийг хайх хэрэгтэй гэж?

Чоно:            Дорвобод хэд хэдэн ертөнц дамжиж ургадаг.

Бид судалж үзээд үндсийг нь энд байгааг олсон юм л даа.

Мод цавчигч: Тийм ээ.

Зүгээр л энгийн мод юм. Өөр нэг энгийн мод. Өөр нэг энгийн мод.

Питер:  Тийм ээ, гэмгүй энгийн мод. Та бүр гурвыг цавччихлаа.

Мод цавчигч:  Би үүнийг л яриад байсан юм. Энэ чинь Дорвобод байна. Үүнийг барьж байгаач.

Чоно:            Магадгүй бид өөр тийшээ явах хэрэгтэй байх.

Эр 1:             Тэд энэ зүг рүү явсан. Энэ зүг рүү.

Питер:          Би ерөөсөө ч ойлгохгүй байна.    

Нэг модны төлөө ягаад олон ертөнцөөр явах хэрэгтэй гэж?

Мод цавчигч: Үндсийг харж байна уу?

Энгийн модны үндэс гүнзгий, өргөн ургадаггүй.

Энэ бол Дорвобод. Газар доогуур сүлжилдсэн тор үүсгэж байдаг.

 Хүрсэн газар болгоныхоо модыг сорж байна.

Бүх ой, бүх мод нэг дорвобод болох хүртэл тэр зогсохгүй.

Питер:   За тийм байдаг юм байж. Тэгээд асуудал нь яг юунд байгаа юм?

Энэ бүгд сонин байгааг ойлгож байна л даа.

 Гэхдээ дорвобод хүн төрөлхтөнд юу хийж чадна гэж?

Мод цавчигч: Тэгвэл чамд болон хүн төрөлхтөнд Дорвобод ямар хэрэгтэй гэж?

Өөр түлээ мод туршиж үзэх гэж үү эсвэл тавилга хийх үү?

Одоо ойрхон байж таараа.

Питер:   Бид яг юу хайж байгаа билээ?

Мод цавчигч: Дорвободын зүрхийг. Хаа сайгүй газрын гүнд  нуугдсан үндэс бол түүний гар болон судас юм. Тэднийг тасалсан ч орлох үндэс нь дороо ургаад гараад ирнэ. Гэсэн хэдий ч, тэр ганцхан зүрхтэй. Энэ хавьд л байгаа. Тэд ирж байна!

Туслаарай! Би сүхээ унагаачихлаа!

Чоно:            Алив ээ, гуйя.

Питер:   Өө:

Чоно:            Бид асуудалд орсон бололтой.

Питер:   Одоо тэгээд юу хийх вэ?

Мод цавчигч: Бүгд тайвшир.  

Бид дахиад дээшээ гарч болохгүй юм байна.

Чоно:            Надад туслаарай.

Энд гарах гарц байна!

Питер:   Тэр хоолой  дотор, үндэснүүд яг ухаантай юм шиг үйл хөдлөл хийж байсан.

Мод цавчигч:  Дорвободын заль мэх.

Питер:   Хэрвээ тэр ухаантай юм бол бид түүнтэй тохиролцож болох биш үү?

Мод цавчигч: Сайхан санаа байна. Надад 2 асуулт байна.

Мод биднийг сонсож байгаа гэж бодсон юм л даа.

Питер:   Дэлхийн бүх модыг цавчиж байхаар тохиролцох нь сайхан санаа гэж бодохгүй байна уу?

Мод цавчигч: Миний өвөө, өндөр өвөө  хамгаалагч байсан. Бас элэнц, элэнц өвөг ч бас. Бид дагшин ой модыг зуун дамжин хамгаалж байгаа.

Питер: Цэцэрлэгийн хамгаалагч энд байна. Үндэс бидэн рүү дайрахад, бид үүний доор байсан.

Мод цавчигч: Тэгвэл энэ газар мөн.

Питер:   Эхлээд бид ярилцах хэрэгтэй гэж бодож байна.

Үржүүлэх өрөө

Питер:          Би хэнтэй ярих хэрэгтэй юм бол?

Сонсооч, би ганцхан тохиролцохыг хүсэж байна.

Чамд юу хэрэгтэй байгааг сонссоноор бид шийдэлд хүрч чадна шүү дээ.

Манаач: Хөөе жаалаа. Хэнтэй яриад байна аа?

Мод цавчигч: Тиймээ, яриад байх зүйл байхгүй.

Манаач:        Моднууд амьд юм байна.

Мод цавчигч: Хөөе, чоно оо. Бүх хамгаалагчдыг энд авчир.

Зөвхөн ажилчид орж болно.

Питер:   Үгүй. Бид эхлээд өөр газар очих болно.

Чоно:            Чи надаас хүрээллээсээ сал гэж хэлж байгаа юм уу, айн?

Хэрээ:           Намайг хайрлаж, хүндэлсэн газраас яваад танихгүй модтой ярилц гэх гээд байна уу?

Питер:          Тийм ээ.

Чоно:            Гол асуудал руугаа орох уу?

Хэрээ:   Үүнийг сонсов уу? Юу?

Энэ зөв зүйл гэж үү, тийм үү?

Бас чи тэгж бодож байгаа юм уу?

Чоно:            Питер, чи хэрээг модтой ярьдгийг яаж мэдсэн юм бэ?

Питер:   Үнэндээ би бүх шувууд модтой ярьдаг гэдэгт итгэлтэй байна.

Гэхдээ гол асуудал нь бүх шувууд бид нартай ярьж чадахгүй.

Хэрээ:   Энэ үнсэн мод мөн үү?

Чоно:            Тийм ээ, наадах чинь.

Хэрээ:           Яагаад энд чимээгүй байна?

Айн? Тахиа шиг донгодоод?

Энэ ой модонд шинэ хаан байна.

Чи зүгээр үү?

Хөөе, найзаа, эдгээр залуус чамтай ярихыг хүсэж байна.

Аан, тиймээ. Мхм.

Тийм ээ. Үнэхээр үү?

Питер:   Юу гэж байна?

Хэрээ:           Олон жилийн өмнө тэр олон туслагчтай байсан гэж байна.

Эдгээр туслагч нь ой модыг үхсэн модноос цэвэрлэх үүрэгтэй байсан юм байна. Гэвч үр хүүхдүүд нь хариуцлагаа ойлгохоо байсан. Бүх зүйлийг мартаж замбараагүй байдлыг бий болгосон. Харин одоо сүхтэйгээ л ардаас нь мөшгөх болсон гэж байна.

Дорвобод нэгэн цагт та нарын шүтээн байжээ. Энэ бүх хугацаанд та бүхэнд үүнийг сануулахыг хичээж байсан байна. Гэвч тэд сонсож, харсан зүйлээ ойлгохгүй байж.

Сонсгол чинь муудсаны дээр бас нүдний хараа чинь муудаж найзууд минь.

Ахлагч: Бид ой модныхоо зүрхийг устгах шахлаа.

 Бид хараагдсан сүхээ хаях хэрэгтэй юм байна.

Хэрээ:   Үгүй ээ. Чи тэдэнтэй уулзах болно.

Би олон ертөнцөд олон ой модыг бий болгосон.

Гэхдээ миний үндэс хүрч чадахгүй ертөнц байсаар байна.

Цавчигчид: Алив ээ.

Хэрээ:   Тийшээ явах цаг нь ирлээ.

Мод цавчигч: Бүгдээрээ.

Хэрээ:   Сайн байлаа.

Чоно:            Хэрээ, алив ээ. Гэрт чинь хүргээд өгье.

Хэрээ:   Үгүй ээ. Би одоохондоо энд байх болно.

Эдгээр залуусыг цэцэрлэгийн удирдлага байх газаргүй болгож байна гэж гомдоллож байна.

Тиймээс бид бага зэргийн яриа өрнүүлэх хэрэгтэй байх нь.

Ахиад ухаан алдах гэж байна уу?

Хөөе, хөөе.

Сайн байна.

Байнга гайхшираад байж болохгүй шүү дээ.

Цэцэрлэгийн удирдлагууд хэзээ ажилдаа ирдэг юм?

Манаач:        9 цагийн үед.

Хэрээ:   9 гэнэ ээ? Аятайхан яриа өрнүүлж чадна биз?  

Манаач:        Хэн?

Хэрээ:   Удирдлагууд чинь л байхгүй юу даа.

Манаач:        Сайн мэдэхгүй байна.

Хэрээ:           Харж л байя даа.

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Эм 1

Чоно

Өвөө

Багш

 

Аав

Ээж

 

Жолооч:

Питийн найз

 

Эр 1

 

 

Хүүхэд 1

 

 

Хүүхэд 2

 

 

Хүүхдийн аав

 

 

Хүүхэд 3

 

 

Пит

 

 

Эрэгтэй багш:

 

 

Захирал

 

 

 

24-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Хүн чоно

Эм 1:             Алив шээгээрэй. Шээгээрэй хонгор минь.

 

Өвөө:            Питер! Танай ангийн багш утсаар ярьж байна.

                                                       

Аав:               Хатагтай Томас, юу болсон бэ? Питер хичээлдээ ямар байна?

 

Ээж:              За хүү минь, энэ удаад юу хийсэн юм бэ дээ?

 

Питер:   Би мэдэхгүй ээ.

Сайн уу, хатагтай Томас.

 

Багш:            Питер, яг одоо миний хаягийг бичээд ав. Тэгээд хурдан хүрээд ир.

 Бас чоныг дагуулаад ирээрэй.

 

Чоно:            За, за, тийм байж. Би ойлголоо. Өө, үүнийг хараач.

 

Багш:     Өчигдөр шөнө алхаж байхад нэг жижиг нохой намайг хазсан юм л даа. Тэгээд л ийм юм болчихлоо.

 

Чоно:            Нохой ямар харагдаж байсан бэ?

 

Багш:            Жижиг, улаан сортой цайвар үстэй байсан.

 

Чоно:            За, бид нохойг мөрдөж, олох хэрэгтэй.

Энэ хооронд та зүгээр л гэртээ байх хэрэгтэй шүү.

 

Багш:            Байж боломжгүй юм.

 

Питер:          Хатагтай Томас, уучлаарай, та хараахан мэдээгүй байх л даа.

 Гэхдээ одоо та хүн чоно болсон. Тэгэхээр та бусдад аюултай гэсэн үг.

 

Багш:            Би гэртээ үлдэж чадахгүй.

Өнөөдөр миний хувьд зүгээр л орхиж боломгүй, ээлж дараалсан уулзалтуудтай, чухал өдөр байгаа юм. Би хүлээн зөвшөөрөхгүй...

 

Питер:   Хурдлаарай, хурдлаарай!

 

Хүн чоно болоход дүрэм байдаггүй гэж үү?

Яг л хувирахын тулд тэргэл сар байх хэрэгтэй гэдэг шиг?

 

Чоно:            Тэргэл сар чононуудыг маш ихээр стресстүүлдэг.

 Үнэндээ бол стресс тэднийг хувиргаад байгаа юм.

Гэхдээ хүн чоно хангалттай стресст өртсөн бол энэ нь яг л сар шиг хувиргаж чадна гэсэн үг.

 

Питер:   Бид одоо хаашаа явж байгаа юм бэ?

 

Наадах чинь юу юм?

 

Чоно:            Ягаан цэцгийн бал нь хувирахад саад болдог юм.

 

Питер:   Хатагтай Томас, та үнэхээр тайвшрах хэрэгтэй.

 Үүнийг уучих, танд туслах болно шүү.

 Чоно таныг хазсан хүн чоныг олохоор явлаа.

 Би энд тантай хамт байх болно.

Яв, эндээс гар.

 

Чоно:            Ойлголоо, би явлаа.

Багш:             Юу болох нь энэ вэ? Ийм байх учиргүй.

Сонс, Питер. Би үнэхээр гарах хэрэгтэй байна.

 

Питер:          Огтхон ч үгүй.

 

Багш:            Питер, би маш хурдан ажлаа амжуулна  гэж амлаж байна.

Тэр цэцгийн бал үнэхээр үр дүнтэй юм байна.

Аа! Болгоомжтой! Чи жолоо барьж чаддаг юм уу!

 

Жолооч:       Мангас, мангас!

 

Чоно:            Тэнд хоньчин нохой байна.

Тэнд бяцхан өвөр дээрх нохой байна.

Тэр бүр нохой шиг ч харагдахгүй байна.

 

Питийн найз:      Пит! Пит хонгор минь! Өө, миний Пит!

Чамайг оллоо! Миний хөөрхөн Пит!

Ингэж болохгүй шүү.

 Чи зуухаа унтраалгүй гэрээсээ гараад урд хаалгыг онгорхой орхисон байна.

 

Эр 1:             Чи хэнийх ч биш биз дээ, нохой минь?

Чи яагаад тэмцээд байгаа юм, тэнэгхэн минь?

Би зүгээр л чамайг хооллохыг хүсэж байна.

 

Чоно:            Баярлалаа, гэхдээ би өлсөөгүй байна.

 

Сургууль

 

Питер:   Хатагтай Томас, та энэ бүгдээ зогсоох хэрэгтэй.

Бүх зүйл таныг стресстүүлж байна.

Нэг л  муу зүйл таныг хувиргаж чадна. Бал үйлчлэхгүй байна      .

Өө, энэ бол маш, маш муу. Хатагтай Томас!

 

Хүүхэд 1:     Намайг уучлаарай.

 

Питер:   Хатагтай Томас.

 

Багш:            Питер минь, би бол багш. Би стресстэй байж сурсан.

 

Хүүхэд 2:     Хатагтай Томас, та намайг хотын математикийн олим

иадад сургуулиа төлөөлөхийг үнэхээр хүсэж байсан, гэхдээ би оролцохгүй.

 

Питер:   Хатагтай Томас.

Багш:            Зүгээр л тайвширч үз Питер.

Чиний харж байгаагаар би маш тайван байна.

Би тэгвэл  өөр хүүхэд олох болно доо.

Наадхаа эвдэхээсээ өмнө, яг одоо цонхноос холд!

 

Питер:   Хатагтай Томас, тайвшир. Энэ зүгээр л цонх.

Багш:            Боль, Питер. Чи намайг залхааж эхэлж байна шүү.

Хэн нэгэн цонх янзлах хүн дуудаач.

Та аав нь биз дээ? Таны Иван эхнийхээ боломжийг алдлаа.

 

Хүүхдийн аав: Тийм үү? Тэгвэл жинхэнэ асуудал нь та түүнд юу ч зааж чадаагүйд байгаа юм биш үү?  Та үнэхээр муу багш юм байна.

 

Питер:   Та чинь юу хийж байна аа?

Та энэ багштай ингэж ярьж болохгүй. Тайвшир, хатагтай Томас.

 

Багш:            Таны хүүд нэмэлт хичээлүүд хэрэгтэй байна.

 

Харав уу, Питер?

Бүгд хяналтад байна. Тайван байдал бол багш байхын нэг хэсэг юм шүү дээ.

Хүүхэд 3:     Хатагтай Томас, би Чеховын талаар судлахыг хүсэхгүй байна.

 

Багш:            Яагаад билээ?

 

Хүүхэд 3:     Тэр үнэхээр уйтгартай юм аа.

 

Багш:            Тэгвэл Пушкен яах болж байна? Тар ч бас уйтгартай юу?

 

Хүүхэд 3:     Тэр мэдээж. Хэн Пушкенийг үзэн ядах билээ дээ?

 

Питер:   Тийм ээ. Нөгөөх чинь хаана байна? Цэцгийн бал? Хааччихав аа?

 

Багш:            Тэгвэл Толстой яах болж байна?

 

Хүүхэд 3:     Нөгөө хоёроосоо ч муу. Азгүй амьтан шүү дээ.

Питер:   Алив ээ нааш ир, нааш ир, эндээс гаръя.

Хатагтай Томас, та тайвшрах хэрэгтэй.

Өөрийн дуртай шүлгээ бод.

Хатагтай Томас, та миний нүдний өмнө гэгээн дүрээр гарч ирсэн тэр гайхалтай мөчийг би санаж байна.

 

Питийн найз: Пит зогсоорой!

 

Чоно:            Аа ха! Чамайг барилаа даа! Чи хүн чоно байх нь!

 

Пит:              Таныг хүн андуурсан гэж бодож байна, найз минь.

Би бол үнэхээр эгэл жирийн л нэг залуу.

 

Чоно:            Тийм гэж үү?

Хэрэв жирийн залуу байсан бол та чонотой ярилцахгүй байсан юм.

 

Питийн найз: Хонгор минь зугтаарай!

 

Би чамайг нууц лабораториос миний хонгорын хөл дээр туршилт хийхээр ирсэн гэж бодсон.

 

Пит:              Би зургаан сарын өмнө хазуулсан юм.

Уг нь  үүнийг нууцлахаар шийдсэн байлаа.

Би таны хөөрхий найзыг яаж хазсанаа санахгүй байна.

Би үнэхээр их ичиж байна.

 

Питийн найз: Тэр ихэвчлэн маш чимээгүй байдаг л даа.

 

Пит:              Надад үнэхээр харамсалтай байна.

Би чадах бүхнээ хийх болно.

 

Чоно:            Ерөндөг гаргаж авахын  тулд бага зэрэг цус хэрэгтэй байна.

 

Пит:              Мэдээж хэрэг, ав.

 

Питер:   Шуурга тэнгэрийг харанхуйлж, цасан шуурга шамаргална.

 Цас орж байна...аянга цахихыг сонсоод...

Багш:            Хонгор минь

 

Питер:   Айн?

 

Багш:            Яруу найраг уншихаа болихгүй юу.

Надад өмсөх хувцас  хэрэгтэй байна.

Миний хувцас урагдаад бүр  өөдөс болж!

 

Питер:   Хатагтай Томас, та дахиж ажил хийх боломжгүй гэдгээ ойлгосон гэдгээ хэлээч. Бид гэртээ харих хэрэгтэй. Чоно удахгүй ерөндөг авчирна байх.

 

Багш:            Питер, Бидний сайхан сургууль хаагдах гэж байна.

Тэд өөр зүйл барихаар төлөвлөж байгаа гэсэн.

Дараа нь бүх хүүхдүүдийг бусад сургууль руу шилжүүлнэ.

 

Питер:          Яаж тэгж чадаж байна аа?

 

Багш:            Би ч үүнийг хүсэхгүй байна.

Тэгээд энэ асуудлыг эцэслэх хурал ердөө хагас цагийн дараа болох гээд байгаа юм.

 

Питер:          Гэхдээ энэ чинь үнэхээр стресстэй хурал байх болно.

 

Багш:            Стресс ч үүнийг зогсоож чадахгүй.

 

Тэд бидний гайхалтай сургуулийг хаахыг хүсэж байна.

Бид үүнийг зүгээр л хүлээн зөвшөөрч хэрхэвч чадахгүй.

 

Хүмүүс:        Энэ асуудлыг аль хэдийн шийдсэн.

               Тийм ээ.

 

Питер:   Бүгд амаа хамхи! Уучлаарай.

Зүгээр л тайвшир.. Бүх зүйл сайхан болох болно.

 

Багш:            Манай сайн сургууль бол ...Микрофон асаагүй байна.

 

Питер:          Микрофоныг асаана уу!

Уучлаарай, намайг уучлаарай.

 

Ажилчдын өрөө

 

Чоно:            Ингээд нэг тун хийгээд Хатагтай Томас, цаашид хүн чоно байхаа болилоо.

 

Пит:              Намайг үнэхээр уучлаарай.

 Таныг намайг үнэхээр уучлаасай гэж гуйя.

Би таныг хэзээ ч хазъя гэж бодоогүй гэдэгт итгээрэй.

 

Багш:            Чамайг хазсан хүн чоныг одоо болтол олоогүй юу?

 

Пит:              Үгүй ээ. Тиймээс би одоо энэ асуудалдаа үүрд гацсан байх гэж бодож байна.

 

Питер:   Тэгээд юу чамайг хүн чоно болгодог юм?

Түгшүүр? Эсвэл аюул уу? Бүдүүлэг байдал уу?

 

Пит:              Үгүй ээ. Би тийм ч мэдрэмтгий биш.

Гэхдээ хайхрамжгүй хүмүүс үг буруу дуудаж хэлэхэд би бага зэрэг бухимддаг.

 

Чоно:            Яг экспрессог эспрессо гэдэг шиг үү?

 

Пит:              Өө.

 

Чоно:            Хөөе. Тайвшир. Тайвшир

 

Багш:            Яагаад ингээд хэлчих вэ? Ингэхёстой байсан гэж үү?

 

Чоно:            Үгүй ээ.

 

Эрэгтэй багш: Хатагтай Томас.

 

Питер:   Тэр нохойнд хазуулж болохгүй шүү.

 

Эрэгтэй багш: Хатагтай Томас, би танд сайн мэдээтэй ирлээ.

Сургууль хаагдахаа больсон.

 

Бүгдээрээ:    Тийм ээ.

 

Эрэгтэй багш: Хатагтай Томас, би удирдах зөвлөлтэй яг одоо уулзахаар явлаа.

Би сургуулийн засварын ажилд шаардлагатай санхүүжилтийг асууна.

 

Багш:            Ойлголоо. Баярлалаа. Би очих шаардлагатай юу?

 

Эрэгтэй багш: Үгүй ээ. Тэгэх шаардлагагүй.

 

Багш:            Тэгвэл надад тусалж чадах зүйл байна уу?

 

Эрэгтэй багш: Бид хүүг түр зээлмээр байна.

 

Захирал:       Би үүнд гарын үсэг зурж чадахгүй.

Та нар хэтэрхий их зүйл хүсэж байна.

 

Питер:   Зүгээр л гарын үсгээ зур!

               Уучлаарай, эрхэм ээ.

 

Захирал:       За тэгье ээ. Боллоо.

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Соломоны ээж

Чоно

Усан цэрэг

 

 

Сүнс ахмад

 

 

Соломон

 

 

Сүнс далайчид

 

 

Далайн эзэн

 

 

Ажилтан 1

 

 

 

25-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Нисдэг Голланд

Усан цэрэг: Ахмад  аа, та үнэхээр үүнийг харах хэрэгтэй байна.

Тэнд!

Сүнс ахмад:        Газардаад, тэр хаана ч нуугдаж байж болно.

 Сайн хайгаарай.

Грублер хаана байгааг надад хэлээч. Тэр хаана байна?

 Түүнийг над дээр авчир. Хийж дуусгах ажил байна.

Соломон:     Ээж ээ, та миний цагийг харсан уу?

Соломоны ээж: Чи үүнийг хурал дээр орхичихсон байсан уу, хүү минь?

Соломон:     Би яаж гарах юм вэ?

Би цагтайгаа байх ёстой.

Соломоны ээж: Тайвшир, би чамд гар утас худалдаж авсан. Утсан дээр цаг байгаа.

Соломон:     Үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй ​​ээ, үгүй.

Би утасны цаг ашиглаж чадахгүй. Надад найдвартай цаг хэрэгтэй.

Хаана байна аа? Бурхан минь.

Соломоны ээж: Май, үүнийг ав.

Соломон:     Энэ юу вэ?

Соломоны ээж:   Цаг. Элэнц өвөөгийнх чинь.

Соломон:     Ээж ээ, энэ дээр хэзээ ч битгий ажиллуул гэсэн байна.

Соломоны ээж: Хаана?

Соломон: Энд латин үсгээр бичсэн байна.

Соломоны ээж: Чи латин биш тэгэхээр энэ бичиг чамд хамаагүй.

Соломон: За, тэгвэл.

Өө, гайхалтай.

Сүнс далайчид: Луужин, хөөе. Ахмад аа, луужин. Хардаа.

 Ажиллаж байна. Луужин.

Луужин гэрэлтэж байна.

Гэрэлтэж байна.

Сүнс Ахмад: Усан онгоц руу буцаад.

Явахад бэлдээд.

Соломон:     Юу болоод байна аа?

 Миний хясааны цуглуулга!

Энд хэн байна?

Ээж ээ, ээж ээ, ээж ээ.

Сүнс Ахмад: За за. Сайн уу хүү минь.

               Наашаа хүрээд ир.

Энд цаг байна.

Сүнс Далайчид: Бид хүмүүст харагдаж байна.

Тийм ээ, харагдаж байна!

Тийм ээ.

Тийм ээ, бид чадлаа!

Чоно:            Хөөе Питер! Питер. Питер.

Питер:           Юу вэ?

Чоно:            Ажилласан.

Питер:   Хаашаа?

 

Чоно:            Энд байна. Гараарай.

Питер:   Хөлөг онгоц хаана байна аа?

Ахмад: Хөөе! Гараад ир!

Энэ юу вэ, цирк юм уу?

Питер:    Тийм ээ, Эргэн тойрон явахыг хүсвэл энэ бол төгс халхавч юм.

Ахмад:         Онгоц дарвуулаар явдаг, загас сэлдэг.

Питер:   Бусдыг гайхшируулахгүйгээр явахыг хүсвэл агаараар хөвж байгаа юм шиг дүр эсгэх хэрэгтэй.

Чоно:            Питер, Ахмадын кабинд хувцасны шүүгээ байна. Ажиллаж байна.

Бид хүссэн үедээ явж болно.

Питер:   Гэхдээ би нисдэг Голландыг хүргэж өгнө гээд амлачихсан.

Соломон:     Залуу эр!

Хөөе?

Залуу эр! Би яриаг чинь сонслоо. Би бас зугтах хэрэгтэй байна.

Питер:  Та багийн гишүүн биш юм уу? Танд юу тохиолдоо вэ?

Соломон:     Тэд намайг хулгайлсан. Эндээс гарахад минь тусална уу.

Питер:   Бид таныг гаргах болно.

Ахмад:  Ван Салавин. Чи хаашаа ч явахгүй шүү.

Соломон:     Би хэдэн удаа хэлэх ёстой вэ? Би Ван Саливан биш.

Миний нэрийг Пэрсивал Соломон гэдэг. Алдартай малын эмч, биологийн ухааны доктор.  Та хүн андуураад байна.

Ахмад: Бидний луужин алдаа гаргадаггүй, үглээ минь.

Чамайг нуугдсан газраасаа гарч ирэхийг бид олон жил хүлээсэн.

Питер:   Мэдээжийн хэрэг, та бүгд алдаа гаргасан.

Ахмад:  Алдаа гэнэ ээ?

Хөшиг нээж болохгүй гэж анхааруулсан боловч та хэд нээж алдаа гаргалаа.

Наанаа хоригд.

Бид бүгд Нептүүнээс хулгайлсан зүйлээ өгөхдөө цуг байх хэрэгтэй.

 Энэ бүхний дараа, магадгүй Далайн Эзэн биднийг өрөвдөж, хараалыг арилгана байх.

Питер:   Бид эндээс яаж гарах вэ?

Соломон:     Үгүй ээ, би мэдэхгүй.

Питер:   Эмч, надад нүдний шилээ өгөөч. Хурдан.

Соломон:     За. Май.

Чоно:            Юу болов? Питер, чи юу хийж байгаа юм бэ?

Соломон:     Өө, маш ухаантай юм аа.

Питер, соломон: Гал! Гал! Гал гарч байна, туслаарай?

Надад туслаач!

Туслаач!

Далайчид:    Туслаач!

Ус авчраарай

Гал гарч байна,

Ахмад: Юун гал вэ? Зангуу! Алив ээ, зангууг ав!

Соломон:     Их сонирхолтой дун байна.

Питер:   Ноён Соломон шүүгээнд ороорой.

Соломон:     Зурган дээр ч байдаггүй шүү дээ.

Айн? Ямар сонин юм бэ? Ямар ч чимээ алга.

Чоно:            Доктор оо битгий!

Ахмад: Үгүй ​​ээ, одоо биш ээ гуйя.

Далайчид:    Хэн түүнийг дуудав? Тэр биднийг устгах болно.

Ахмад:  Би дунгаа авъя.

Питер:   Юу болоод байна вэ?

Чоно:            Гайхалтай, шүүгээ эвдэрчиxлээ.

Питер:   Та яагаад дуудах хүчтэй зүйлийг ил тавьж байгаа юм бэ?

Ахмад: Зарим онгоц зохицуулахад хэтэрхий том байдаг юм.

Бид үүний тусламжтай л ялах боломжтой байдаг.

 Сайн хооллосон үедээ бидэн рүү довтолдоггүй. Бас багахан л хоол байгаа.

Үгүй ээ, биднийг идэж болохгүй.

Питер:   Доктор! Соломон!

Ахмад: Энэ бол жижиг загас биш. Тэр чамайг идэх гэж байна.

Соломон:     Өө, ойлгомжтой, ойлгомжтой. Энэ намайг идэхгүй. Энэ бол нялцгай биетэн.

Хэтэрхий их ажилласан булчин, улаан цэврүүтэй нүд, хэтэрхий их ялгарч байгаа салс нь хүнд зэргийн кали дутагдлын шинж тэмдэг юм. Урьд өмнө харж байгаагүй зүйл байна.

Ахмад: Энэ мэдээлэл бидэнд яаж тусална гэж?

Соломон:     Ахиж хичээл үймүүлэх юм бол ангиас гарах хэрэгтэй болно шүү. Бид ядарсан мэдрэлийн системийг тайвшруулах чангарсан булчинг суллахын тулд бид кали өгөх хэрэгтэй.

Ахмад: Кали гэж юу вэ? Тэрүүгээр чинь яах юм. Ямар ч байсан наадхандаа өг.

Питер:   Доктор! Бууны дарин дотор кали байгаа.

Соломон:     Онц нэмэх дүн авлаа. Ямар гайхалтай сурагч вэ?

Зүйтэй. Онц нэмэх тавилаа.

Ахмад: Бууны дариар далайн амьтныг хоолло. Торхоо шидээрэй.

Далайчид:    Үүнийг ид мангасаа.

Утас:             Та бүхэн хүссэн газартаа ирлээ.

Далайн эзэн: Бид нар цунамиг зүгээр л шилжүүлж болохгүй гэж үү?

Өмнөд Азиас өөр бүс нутаг руу? Английн суваг руу ч юм уу?

Ажилтан 1: Английн сувагт хэзээ ч цунами болж байгаагүй.

Далайн эзэн:       За, ямар ч байсан туршиж үзье.

Ахмад: Биднийг уучлаач далайн эзэн минь.

Далайн эзэн:       Энд юу болоод байна?

Ахмад: Биднийг үнэхээр, үнэхээр уучлаарай.

Питер:          Хэдэн зуун жилийн өмнө тэд таны эрдэнэсийн хайрцгаас цаг хулгайлсан юм байна. Түүнээс хойш сүнсний хэцүү амьдралаар амьдарсаар иржээ.

Ажилтан 1: Та ямар төрлийн нөхөн төлбөр авмаар байна?

Питер:   Юу гэнэ ээ?

Ажилтан 1: Аюултай эд зүйлсээс болж хохирсон үед бид шууд нөхөн олговор өгдөг.

Ахмад: Нэн түрүүнд бидэнд шинэ усан онгоц хэрэгтэй байна.

Томыг хүсэж байна. Хурдан бөгөөд удирдлага сайтай.

Сайн чиглүүлэх системтэй, бас зооритой.

Соломон: Хамгийн сайн эмнэлгийн байгууллагатай. Миний багийнханд сайн байхаар. Санал нэгдэж байгаа биз дээ?

Питер:   За за, бид хоёр л буцах юм шиг байна даа, тийм үү?

 

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Ээж

Чоно

Аав

Ажилтан эм

Анубис

Египт эрс

Массажист эм

Гүрвэл

Анубисийн танил

 

 

Нүгэлтэн эр

 

 

Ажилчин эр

 

 

 

26-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Анубис

Аав:               Бага зэрэг, бага зэрэг.

 Бага зэрэг. Би үүнд итгэхгүй нь ээ.

Одоо хэт их болчихлоо. Ингээд өнгөрлөө.

Ээж:              Шарвин хийхэд гурилаа яг хэмжиж авах хэрэггүй шүү дээ.

Аав:               Сонс, битгий саад бол.

 Чи грамм хэмжээнд хайхрамжгүй хандаж байна.

Чоно:            Хоосон байна шүү дээ.

Аав:               Болгоомжтой, миний жинг унагааж магадгүй шүү.

Чоно:            Энд байхгүй байна.

Хаана байна вэ?

Питер:   Музейн тасалбарууд.

Аа ха, би олчихлоо.

Чоно:            Янзтай, явцгаая.

Аав:               Анубисдаа талархъя.

Энэ өндөг 90 грамм бол энэ нь 60.

Надад яг хэрэгтэй хэмжээтэй нь байхгүй байна.

Ээж:              Өндөг!

Аав:               Өө, хагарчихлаа.

Ээж:              Нөгөө өндөг нь!

Аав:               Би юу хийсэн гэж энэ бүхнийг хүртэх ёстой юм?

Ээж:              Хонгор минь дээ, чи хэт их ажиллаад  маш их ядарсан байна.

Чи амрах хэрэгтэй, спа ч юм уу явж амар л даа. 

Аав:               Гэхдээ эрчүүд спа-д амардаггүй шүү дээ.

Би шарвин хийж амрахыг л хүссэн.

Би зүгээр л шарвин хүсэж байсан юм.

Питер:   Хэрэв танай найзууд эртний Египетийг сонирхдог бол, яагаад тэдэнд зориулж аялал хийж болохгүй гэж?

Чоно:            Тэд өөрсдөө аялж чадна. Тэд чинь  нутгийн хүмүүс шүү дээ.

Тэд надаас алга болсон бунхан олохыг гуйсан юм.

 Гэтэл яг энд байж таарсан.

Египт эрс:    Өө, Эзэн минь.

Питер:   Найзууд аа, харахыг хүссэн бунхан чинь энд байна шүү дээ.

Тэд юу хийгээд  байна аа?

Чоно:            Надад мэдэх юм алга.

Ажилтан эм:       Чимээ гаргаж, гараа даллахаа болино уу.

Энэ бол музей, цирк биш.

Питер:   Чи ингэхэд хэнийг авчирсан юм бэ?

Чоно:            Тэд хамаатан садандаа баяртай гэж хэлэхийг хүссэн гэж хэлсэн шүү дээ.

Ажилтан эм : Хөөе, би та нарт хориотой гэж хэлээд байна!

Үгүй, үгүй ээ. Өө!

Египт эрс:    (Тарни уншина…)

Ажилтан эм : Энэ бүгдээ дуусга. Би та нарт хэлээд байна. Болохгүй гэж.

Египт эрс:    (Тарни уншина…) Тэр зугтчихлаа.

Питер:  Бид өнөөдөр музейд байгаагүй шүү.

Ойлгосон уу?

Чоно:            Тийм ээ, би өдөржингөө гэртээ байсан.

Тийм ээ.

Питер:   Тэд байна.

Египт эрс:    Тэнд байна.

СПА салон

Аав:               Гайхалтай юм аа, гэхдээ би тэр бүр хийлгээд байдаггүй л дээ.

Би зүгээр л ердийн залуу байхыг хүссэн.

Массажист эм: Анхилуун үнэртэй боолтоор боож өгвөл ямар вэ?

Аав:               Тэгье.  Тийм гэж бодож байна.

Египт эрс:    Зогс. Зогс

Аав:               Баярлалаа.

Массажист эм: Та ингээд л амраад байж бай.

   Би хагас цагийн дараа эргээд ирье.

Аав:               Юу? 30 минут аль хэдийн болчихсон сон юм уу? Айн? Хөөе.

Би санаа зовохоо болих хэрэгтэй , тэгж байж би амарна.

Египт эрс:    Би түүнийг энэ хаалгаар орсон гэдгийг мэдэж байна.

Аав:               Би сайхан амарч байна.

Египт эрс:    Эзэн минь, бид түүнийг алдсан. Олсон ч эргээд түүнийг алдчихлаа.

Бид олох болно. Санаа бүү зов. Биднийг өршөөгөөч. Биднийг өршөө

Аав:               Ингээд хашхираад байвал амрах хэцүү байна шүү.

Анубис:        Нөгөөдөх чинь энд байгаа юм биш үү?

Египт эрс:    Тийм ээ. Оллоо.

Аав:               Юу вэ?

Юу вэ? Би эрчүүдэд зориулсан үйлчилгээг асуусан болохоос ийм зүйл хэлээгүй шүү дээ.

За, хангалттай. Би энэ эмчилгээг яг одоо зогсоож байна. Надад таалагдахгүй байна.

Бас.. Би төлөхгүй шүү.

Анубис:        Чи муу  Падисэт  намайг хуурч чадна гэж бодсон уу?

Сайхан санагдах байсан биз, тийм үү?

Аав:               Падисэт  юу гэнэ ээ?

 Та юу яриад байгаа юм бэ?

Анубис:        Чи хэн гэгч нь вэ? 

Аав:               Хөөе? Айн? Ааа Ааа Ааа Ааа Ааа

Би хаана байна аа?

Энэ хий үзэгдэл үү? Аа? Айн?

Энэ боолтод юу шингээснийг надад хэл.

Анубис: Чи Падисэт  биш байна..

Анубисийн танил: Хөөе. Хөөе. Анубис!

Чи  Аясисд баяр хүргэсэн үү? Тэр чамайг битгий хоцроорой гэсэн шүү.

Тэд үдэшлэг сүр дуулиантай болно гэж ярьж байна билээ.

Анубис: Тэгэхээр чамайг хэн гэдэг юм?

Аав:               Би бол Вик.

Анубис: За ойлголоо Вик. Чи Падисэт  биш юм байна.

Би чамд тансаг амьдрал өгөөгүй бас чи үхэгсдийн оронд надад үйлчлэх шаардлагагүй.

Аав:               Тиймээ. Шаардлагагүй.

Анубис:        Гэхдээ чи надад туслах хэрэгтэй байна. .

Энэ бол Юриас.

Аав:               Айн?

Анубис:        Энэ жинлүүр.

Энд үнэний өд байна.

Хэн нэгэн сүнсээ жинлүүлэх гэж ирэхэд, сүнс нь өднөөс хүнд биш бол, тэднийг Иалу руу илгээнэ.

Харин хүнд бол тэднийг Амат руу явуул.

Аав:               Аан? Гэхдээ би... би тийм ч...

Анубис:        Маш амархан ажил шүү. Сонс!

Надад өөр сонголт байхгүй байна.

 Би Аясисийн төрсөн өдрийн үдэшлэгт оролцох ёстой.

 Тиймээс чамд ч бас сонголт байхгүй нь дээ.

Аав:               Би тэгээд  энэ ажлыг  хэр удаан хийх ёстой юм бэ?

Би хэзээ гэртээ харих юм бэ?

Гүрвэл: Хэсэг хугацаа шаардагдана аа.

Чамд  л гэж  хэлэхэд сүүлд Аясисийн төрсөн өдөр 17 сар үргэлжилсэн юм шүү.

Аав:               Юу вэ? Тийм байх боломжгүй.

Би энд тийм удаан байж чадахгүй.

 Би гэртээ харих хэрэгтэй байна.

Нүгэлтэн эр:       Эзэн минь. Энд байна.

Аав:               Тэр надаас юу хүсээд байгаа юм?

Гүрвэл: Зүгээр л сүнсийг нь  жинлэ.

Ажилчин эр:       Тийм байж. Харсан уу? Тэнд байж байсан. Дараа нь…

Үгүй ээ, би ойлгохгүй байна.

Үнэхээр ойлгохгүй нь. Тэд тэгээд хаашаа явсан юм бэ?

Ээж:              Тэгэхээр Питер, чи энэ бүгдийг ойлгож байна уу?

Чи аавыгаа буцааж авч ирж чадах уу?

Питер:   Хмм. Ээж, тайвшир.

Аав:               Үгүй ээ.

Анубис: Хөөе, Вик. Яагаад ийм замбараагүй байгаа юм бэ?

Чамайг сүнснүүдийг жинлэж, ялгаж салга гэж хэлсэн.

Тэнд байгаа асар урт цувааг хар.

Аав:               Жигнүүр яг таг хэмжихгүй байна.

Бас их хүнд шийдвэр гэдгийг та ч мэдэж байгаа шүү дээ.

Анубис:        Олон мянган жилийн турш үнэн зөв байсан юм шүү.

Намайг хүлээж бай гэж хэлсэн шүү дээ.

Гайхалтай. Одоо Вик ажилдаа ор.

Жинлүүр тийм нарийвчлалтай байхаа больсон байна лээ.

Одоо бүгдийг нь ялга. Бас матар салхилуулаарай.

Аав:               Зогс. Зогс. Хүлээ. Чи хаашаа...

Би зүгээр л үхэхийг хүсэж байна.

Гүрвэл: Чи үхлийн дараах ертөнцөд байна бас чи  бурхан биш.

Угтаа бол чи ч бараг  үхсэн хүн л гэсэн үг.  

Аав:               Би яагаад үүнийг хүртэх ёстой гэж?

Үхлийн дараах ертөнц 17.

Питер:   Хөөе ээж. Ээж ээ!

Ээж:              Тэр энд байхгүй байна.

Энэ бол балетын бүжигчдэд зориулсан үхлийн дараах ертөнц.

Үхлийн дараах ертөнц 23.

Питер:   Энэ юу вэ?

Чоно:            Энэ ч алдартай ертөнц дөө.

Ээж:              Там шиг л харагдаж байна. Харшил яг ямар байдаг билээ дээ. 

Үхлийн дараах ертөнц 39.

Чоно:            Энэ бол диваажин...

Ээж:              Битгий яв. Тэр хаа нэгтээ байгаа. Би мэдрээд байна. Их итгэлтэй байна шүү.

Хөөе Вик. Вик. Хонгор минь.

Аав:               Өө, баяр хүргэе. Та дээшээ явна.

Гүрвэл: Тэд энд явж байна. Хурдлаарай, тэд чамайг авахаар ирж.

 Нуугдаарай, намайг сонссонгүй юу?

Аав:               Айн хэн ирж байгаа юм бэ?

Би яагаад нуугдах ёстой гэж?

Гүрвэл: Чи чинь галзуурчихаа юу?

 Чи яагаад буцаж явахыг хүснэ вэ?

Чи тэнд хэн ч биш. Зүгээр л нэг технологийн инженер.

Харин энд та хамгийн агуу нь.

 Та хүмүүсийн хувь заяаг шийдэх болно.

Вик, битгий тэнэглэ. Чи энэ бүгдэд  харамсах болно доо.

Анубис:        Виктор.

Чиний удирдагчийн хувьд би чамайг ажлын байрандаа нэн даруй буцахыг тушааж байна.

Аав:               Хэн тэнд байна?

Анубис:        Виктор би чамайг хагас бурхан  болгоё.

 Виктор энэ пирамид чинийх. Зүгээр л буцаад ир!

Аав:               Барбара, Барбара, Барбара.

Ээж:              Вик,

Аав:               Барбара, Энд байна.

Ээж:              Виктор, Виктор.

Анубис:        Вик, бид дахин уулзана гэдэгтээ итгэлтэй байна шүү.

Аав:               Нааш ир, нааш ир хурдан явъя. Явцгаая, нааш ир, явцгаая.

Үгүй ээ, үгүй, баларлаа, би үүнд итгэхгүй байна.

Ээж:              Ийм их зүйл туулсныхаа дараа жаахан ч гэсэн амарвал дээргүй юу.

Хаа нэг тийшээ явцгаая л даа.  Алив ээ.

Зүгээр л жаахан завсарлага авна гээд л бодчих.  

Аав:               Жигнүүр, өд, нүгэлтнүүдийн цуваа.

Ээж:              Өө, намайг уучлаарай хонгор минь.

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Вон Клейн

Чоно

Хүүхэд

 

 

Цэвэрлэгч

 

 

Өвөө

 

 

Годрик

 

 

Харуул

 

 

Эр 1

 

 

Ханс

 

 

 

27-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Төмөр гар 1-р хэсэг

Хүүхэд: Эрт урьдын цагт тас харанхуй нэгэн хотод тас харанхуй аймшигтай оршуулгын газар байж гэнэ.  

Нэг тас, харанхуй шөнө, аймшигтай тас хар гар булшнаас гарч ирээд зугтав гэнэ.

Тэрхүү хар гар хүүг унтаж байхад нь сэмхэн мөлхөж оров. Тэгээд гар түүний хөнжлөөс татаж гэнэ.

Цэвэрлэгч:   Хөөе хар даа, би яг адилхан гартай Хар гар!

Хөөе, та нар хаашаа явж байгаа юм бэ?

Юу хийхийг надад хэлээч!

Энэ гар миний амьдралыг сүйтгэж байна.  Надад тусламж хэрэгтэй байна Туслаач! Бурхан минь!

Питер:   Аймшигтай тас хар  гартай юм уу?

Цэвэрлэгч:  Тиймээ. Маш муухай  аймшигтай гар. Үргэлж миний хөнжлийг татдаг гээч.

Питер:   Надад үзүүлээч. Би тортой юмаа гэртээ тавиадахъя.

Цэвэрлэгч:   Тэр доор байна. Хараач тэнд байна!

Өө, бурхан минь, бурхан минь. Аймшигтай гар!

Шүүрээр яах гэж байгаа юм бол ?

Питер:   Би мэдэхгүй байна.

Үүнийг бариарай. Энүүгээр баръя.

Дохио өгөхөөр шиднэ шүү.

За бараг бэлэн боллоо.

Чоно:            Питер, би чамайг энд байгаа гэж сонслоо.

Цэвэрлэгч:   Бурхан минь. Аймшигтай ярьдаг нохой байна!

Питер:   Хүлээ, хүлээ, түр хүлээгээч!

Чоно:            Зогсоо!

Намайг уучлаарай, мангас гарын тухай юу ч мэдсэнгүй.

Өвөө:            Питер, бид яагаад ид шидийн заль мэх сурч болохгүй гэж?

Аа, Аа, Аа, Аа, хардаа.

Бурхан минь, харж байна уу?

Аа, Аа, Хөөе

Юу болоод байна?

Питер:   Би гэрийн даалгавраа хийлээ өвөө.

Чоно:            Питер, одоо нэг сайн залууд бидний тусламж хэрэгтэй байна.

Зөв зүйл хийцгээе. Бид зовж шаналсан хүнд туслах хэрэгтэй.

Питер:   Ямар хачирхалтай юм бэ.

Чоно:            Энэ асуудал бас гартай холбоотой.

Питер:   За, тэгвэл.

Чоно:            Чиний дараа.

Би үүнийг өөрөө зохицуулчхаж чадна, гэхдээ сэтгэлзүйн асуудал бас байна. Нэг талаас залуу гэрлэхийг хүсэж байна. Харин нөгөө талаар тэр гэрлэхээс айж, янз бүрийн шалтгаан хэлж байна.

Питер:   Энэ бүхнээс харахад чи намайг сайн сэтгэл зүйч гэж хэлж байна уу?

Чоно:             Утгагүй юм. Чи бүх төрлийн туйлын утгагүй зүйл дээр маш сайн байдаг шүү дээ.

Питер:   Утгагүй зүйл ээ?

Чоно:            Чи маш сайн.

Энэ бол онцгой чадвар.

Үгүй, үнэндээ утгагүй зүйл бол хамгийн чухал нь.

Чи санаж байна уу, тэдгээр, юу гэдэг билээ? Энэ бол утгагүй зүйл байсан.

Годрик:        Би гараа алдаад удаж байна. Дайны үеэр л дээ.

Эхэндээ, би энгийн сайн хиймэл гартай байсан.

 Би гартаа хурдан дассан, нэг гартай гэдгээ бараг мартчихсан байсан. 

Гэхдээ өнгө үзэмж муутай байсан л даа.

Тиймээс би гэрлэхээр шийдэж, гараа ч бас сайжруулъя гэж бодсон юм.  

Энэ гар сайхан харагддаг. Сайн ч  ажилладаг гээч.

Гэхдээ заримдаа энэ гар амилаад байдаг юм.

 Яг чухал мөчид аймшигтай зүйлсийг хийдэг.

Харуул:        Хатагтай Вон Клейн ирлээ.

Годрик:        Миний эрхэм сүйт бүсгүй.

Гуйж байна, сайн л байгаарай даа.

 Миний зөвшөөрөлгүйгээр юу ч битгий хийгээрэй.

Вон Клейн:  Хонгор минь.

Годрик:        Хараач, энэ маш сайн ажиллаж байна.

Вон Клейн:  Өө, энэ хар дарсан зүүд одоо ард хоцорсон уу?

Годрик:        Тийм л юм шиг байн.

Тийм ээ.

Өө, өө, үгүй ​​ээ!

Зогс!

Өө, гижиг. Аа, Аа, Аа, Аа. Аа, Аа, Аа, Аа, Аа.

Вон Клейн:  Үгүй ээ.

Годрик:        Өө, би чамаас гуйж байна. Намайг өршөөгөөч.

Зогсоорой. Аа, Аа, Аа.

Өө, уучлаарай.

Би чамаас гуйж байна. Хайрт минь. Намайг уучлаарай. Аа, Аа, Аа, Аа.

Чоно:            Тэр жүжиглэж байгаа юм биш үү?

Питер:   Би тэгж бодохгүй байна. Ингэж худал хэлэх боломжгүй шүү дээ.

 Энд нэг л зүйл болохгүй байна.

Чоно:            Гэхдээ сайн хараарай. Сүйт бүсгүй явах үед бүх үзүүлбэр дуусна.

Тэр гэрлэхийг хүсэхгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа байх.

Годрик:        Өө, миний гэрлэлт. Би бууж өгөөд хуримаа цуцлахад бэлэн байна.

Питер:   Гарыг чинь түр үзэж болох уу?

Годрик: Болно оо. Гэхдээ би богинохон хайр дурлал хүсээгүй.

Питер:   Хиймэл гар.

мхнн ... мм ... мхнн,  ... ийм байх боломжгүй.

Годрик:        Юу вэ?

Питер:   Энэ бол микрофон, микро удирдлага.

Энэ ертөнцөд эдгээр зүйлсийн аль нь ч байх боломжгүй.

Би яагаад гар чинь ийм үйлдэл хийгээд байгааг ойлголоо.

Микрофон бүх дуу чимээг хүлээн аваад процессор боловсруулж эхэлнэ. Тиймээс таны хатагтайн дуу хоолой санах ой дотор байгаа гэж бодож байна.

Тэгээд тэр ярьж эхлэхэд…

Вон Клейн:  ... өө, хонгор минь. Би шүхрээ мартсан байна.

Питер:          Программ идэвхжиж, гар өөрийн гэсэн амьтай болдог юм байна.

Годрик:        Маш сонирхолтой юм. Гэхдээ би огтхон ч ойлгосонгүй.

Питер:   Энэ гарыг хаанаас авсан бэ?

Годрик:        Цаг засварчнаас авсан. Шнелла…

Вон Клейн:  Ханс уу? Ханс үүнийг танд зориулж хийсэн гэж та хэлсэн үү?

Годрик:        Тийм ээ. Ханс Шнелла. Юу болсон бэ?

Вон Клейн:  Тэр надад хайртай гэдгээ хэлж байсан.

 Бүр  гэрлэх санал тавьсан шүү дээ.

Годрик:        Би түүнийг дуусгах болно доо.

Эр 1:              Ноён Шнелла, би цагаа засуулах гэж ирлээ, хаалгаа онгойлгоод өгөөч.

Би чамайг байгаа гэдгийг чинь мэдэж байна.

 Би цагаа засуулахаас нааш явахгүй.

Ханс:            Би дурлах эрхтэй.

Годрик:        Чи гар хийж өгөхдөө намайг мэхэлсэн.

 Чи намайг тэнэг юм шиг харагдуулсан, яаж чадаж байна аа.

Ханс:            Яагаад гэвэл чи усан тэнэг болохоор Годрик.

 Эцэст нь бүгд минийх болно.

Годрик:        Яаж ингэж хэлж чадаж байна аа. Чи бол мэхлэгч. Үүнийг хүрт.

Эр 1:             Ханс… би үнэхээр цагаа засуулах хэрэгтэй байна.

 Би ойлгож байна аа. Гэхдээ хэзээ дуусах юм бэ?

Ханс:            Надад хамаагүй ээ. Би одоо чадахгүй ээ.

Нааш ир юу чаддаг аа харуул.

Питер:   Хөөе зогс. Энийг хаанаас авснаа хэлэх хэрэгтэй байна.

Ханс:            Тэр надад өгсөн.

Чоно:            Би юу?

Ханс:            Тийм ээ. Бас, үүнийг ч гэсэн.

Чи бол миний хайр. /дуулна/

Чи бол миний бүх зүйл. /дуулна/

Тийм учраас би дуулдаг. /дуулна/

Үүнийг өнгөт хөгжим гэдэг юм.

Яв, Фред, чамд надаар хийлгэх юу ч байхгүй.

Чамд ч бас, би маш их хайртай. Чи бол…./дуулна/

Годрик: Ямар шударга бус юм бэ.

 Би үүнтэй хэрхэн өрсөлдөх юм бэ?

 Би дөнгөж ... металл гартай болсон, намайг бага зэрэг дэмж л дээ.

Чоно:            Би эдгээрийн алийг нь ч өгөөгүй гэдгээ амлаж байна.

Би амьдралдаа энэ залууг огт харж байгаагүй.

Ханс:            Чи надад өнөөдөр өөр зүйл авчирна гэж амласан.

Компьютер гэсэн байхаа.

Питер:          Компьютер гэнэ ээ?.

Ханс:            Тийм ээ.

Питер:   Мм-хм. Мм-хм.

Тэр хэзээ авчирна гэсэн бэ?

Ханс:            6 цагт.

Питер:   Мм-хм. Бид хүлээнэ ээ.

Чоно:            Би юу болоод байгааг мэдмээр байна.

Ханс:            Дараагийн дуу бол үнэхээр рок. Аймшигтай тохироо гэдэг нэртэй.

Энэ бол аймшигтай тохироо. /дуулна/

Өө, тэр ганц гартай тэнэг. Салбадай. Салбадай/дуулна/

Годрик: Би үүнийг 6 хүртэл сонсож чадахгүй.

                Өө, Шнелла аймшигтай хүн юм. Гайхмаар аа. Гайхмаар аа. Ханс.

Эр 1:             Та одоо миний цагийг засах боломжтой юу?

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

 

Чоно

Өвөө

 

 

Аав

 

 

Эр 1

 

 

Хамгаалагч

 

 

Эр 2

 

 

Мафи 1, 2

 

 

Мафи толгойлогч

 

 

Ханс

 

 

Годрик

 

 

Парза

 

 

Эмч

 

 

Цэвэрлэгч

 

 

 

28-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Төмөр гар 2-р хэсэг

Аав:              Николас, таныг энд байгаад би их баяртай байна.

Би шатар тоглохыг үнэхээр  их хүсэж байна.

Би мэднэ ээ. Та тоглохыг хүсэхгүй байна уу?

Өвөө:            Миний нуруу их загатнаж байсан юм л даа.

Гэтэл хэн нэгэн маажчихсан.

Аав:               За за, би цэцэрлэгт хүрээлэн руу явлаа.

Би тоглох өөр хэн нэгнийг олох болно.

Эр 1:              Алив ээ, үүнийг энд тавь.

Эр 2:             Яв яв.

Аав:               Чи шатар тогломоор байна уу? 

Би тогших ёстой юу?

Дэлгүүрийн ард хэн нэгэн  сууж байвал яах вэ?

Бас шатар тоглохыг хүсэж байгаа бол.

Алив ээ, яагаад дандаа  тэнэг санаа төрж байдаг байна аа?

Хамгаалагч:        Хэн бэ?

Аав:               Сайн байна уу?

Мафи 1: Чи хэн бэ?

Аав:               Та зүгээр үү?

Мафи 2:        Нэг хөдөлгөөн хийвэл чи үгүй болно шүү.

Мафи толгойлогч: Юун чимээ вэ?

Яваад шалга.

Аав:               Өдрийн мэнд, ноёд оо.

Мафи толгойлогч: Өдрийн мэнд.

Аав:               Эдгээр хүмүүс зүгээр болох болов уу?

Тэд надад ямар нэгэн зүйл хэлээд л гэнэт унаад байна.

Сонсооч, би чамайг ч бас тэгэхгүй гэж найдаж байна.

Мафи толгойлогч: Би тэгэхгүй. Тангараглая.

Аав:               Гэхдээ тэд шалан дээр байна.

 Бид ямар нэг юм хийх хэрэгтэй.

 Бидэнд эмч хэрэгтэй.

Та эмч үү?

Тэгвэл эмч дуудах хэрэгтэй.

Эмч:              Эмч танд үйлчлэхэд бэлэн.

 Тэр намайг тэр даруй ирэхийг хүсэж байна уу?

Тэр ямар гартай вэ?

Аль ширээнд байгааг хэлээч. Ойлголоо Бид очлоо.

Мафи толгойлогч: Эмч удахгүй ирнэ.

Аав:               Гайхалтай. Хүлээх хоорондоо шатар тоглох уу?

Юу гэмээр байна?

Питер:   Аль хэдийн долоо болчихлоо.

Ханс:            Тэр ихэвчлэн хоцордог л доо.

Чоно:            Цагчин аа. Танд шидэт чийдэн авчирлаа.

Тиймээс бид одоо тэнцлээ.

Питер:   Сонсооч энэ цахилгаангүйгээр ажиллахгүй ээ.

Чоно:            Түүний диско гэрэлд олон батарей байгаа.

Питер:   Батарей удаан ажиллахгүй.

Чоно:            Хөөе энэ солиотой юм .Чи яг хэн бэ? Чи?

Чи бол би биш. Би ийм байж чадахгүй.

Би илүү өндөр. Би илүү ухаалаг царайтай бас би өөр хэлбэртэй.

Питер:   Яг адилхан юм. Тэгэхээр та нар нийтлэг түүхтэй байх ёстой, тийм үү? Магадгүй л юм.

Ядаж биднийг уулзах хүртэл шүү.

Чоно:            Би чамайг сайн санаж байна.

Миний хөл усны сараалжинд гацсан үед туслаач гэж би чамаас хүссэн.

Гэтэл чи намайг сонсоогүй мэт дүр үзүүлж, зүгээр л явчихсан.

Чоно 1: Юу гэсэн үг вэ? Питер надад тусалсан.

Тэр өдрөөс хойш бид хамтрагчид болсон.

Питер:   Чамайг анх удаа ярихад би галзуурсан гэж бодсон...учир нь нохой надтай ярьж байсан.

Би явахыг хүссэн, гэхдээ "энэ гайхамшиг байж болох юм" гэж бодсон.

Харин чиний хувилбарт би магадгүй гайхамшигт итгээгүй.

 Намайг уучлаарай.

Чоно1:   Чи үүнээс хол бай. Чи чононд тусалсан.

Тиймээс зүгээр. Гэхдээ хаа нэгтээ чамтай адилхан нэгэн байна.

Питер:   Гайхамшигт итгэдэггүй нэгэн?

Чоно:            Зогс. Би одоо ч ойлгохгүй байна.

Би үргэлж хуулбарлагдаж байсан юм уу?

Яагаад би өмнө нь анзаарсангүй вэ?

Питер:   Үгүй.

Энэ бидний уулзсан мөчөөс болсон гэж бодож байна. Урьд нь цаг хугацааны зэрэгцээ ертөнцөд оролцох нь чиний зан чанараар тодорхойлогддог байсан. Харин одоо бид хамтдаа ажилладаг болохоор минийх ч нөлөөлж байна. Ингээд бид өөр өөр сонголттой зэрэгцээ ертөнцүүд үүсгэжээ.

Чоно1:   Та хоёр сайн байгаад баяртай байна.

Гэхдээ би одоо явах хэрэгтэй байна.

Цагчин надад тусалсан.

Тиймээс би түүнд талархахаар шийдсэн. Тэгээд л болоо.

Баяртай!

Питер:   Үгүй ээ, өөр ертөнцийн зүйлсийг энд үлдээх хэрэггүй.

Аюултай байж болно шүү дээ.

Үнэндээ энэ таамаглашгүй үр дагаварт хүргэж болно.

Чоно1:   Ертөнцийг хуваагч хүн надад ингэж хэлэх нь юу юм бэ?

Ха!

Чоно:            Нохой? Аа.

Питер:   Тэр зүгээр л ганцаардаж байгаа юм байна. Чи ч гэсэн.

Намайг сонс. Годрик хатагтай  хоёрын хоорондын харилцаанд нууцаар хөндлөнгөөс оролцохоо боль.  Энэ бол ёс зүйгүй үйлдэл.

 Түүнтэй шууд ярилцсан нь дээр.

Ханс:            Алив ээ. Би чамайг хатагтайн сэтгэлийг хэрхэн хөдөлгөхийг зааж өгье.

Питер:   Хэрэв эдгээр бэлэг олдвол, чамайг... шулмын зүйл хийсэн гэж буруутгах болно доо.

Миний мэдэж байгаагаар тэд энэ төрлийн зүйлд үнэхээр хатуу байдаг.

Ханс:            Тэд бол аврагчид. Өө, гэхдээ чи, Питер.

Чи хэнд ч хэлэхгүй биз?

Чоно:            Цагчин сүйг бусниулахгүй гэж амласан.

Би үүнийг шахаагүй.

Питер:  Тэгэхээр хуучин хиймэл гар чинь хаана байна?

Годрик: Алга болсон.

Ажлын өрөөндөө байсан юм тэгээд алга болчихсон.

Питер:   Та анх яаж олж авсан  юм бэ?

Годрик:        Өө, Парза надад хийж өгсөн.

Тэр галзуу хөгшин ч, надад сайн ханддаг байсан.

Аав минь Гаррет Парзатай найз байсан л даа.

Тэр амьд эсэхийг ч мэдэхгүй нь.

Питер:   Сайн уу?

Та Годрикт төмөр гар хийж өгсөн үү?

Парза:   За, юу болсон бэ?

Питер:   Тэр гараа алдчихжээ. Тиймээс түүнд шинэ гар хийж өгч болох сон болов уу?

Парза:   Яагаад? Яагаад шидэт гар хэрэгтэй юм бэ?

 Би үнэхээр мэдмээр байна.

Чоно:            Нээрээ юу? Тэр гар үнэхээр ид шидтэй байсан юм уу?

Парза:   Тэр ойлгоогүй, тийм ​​үү? Гэхдээ яагаад гэдэгт гайхахгүй байна.

Харамсалтай нь хэн ч шидэт зүйлд итгэхээ больсон.

Бүгд л бүх төрлийн механикт итгэдэг. Тэнэг пүрш, шүдтэй дугуйнууд гээд л, чи мэднэ дээ.

Өнөө үед хэн ч гайхамшиг хүсдэггүй. Бүгд л заль мэх хүсдэг.

Чоно:            Дахиад нэгийг хийж өгч чадах уу?

 Жинхэнэ дайчин өвгөний сүүлчийнх болог.

Парза:   Эндээс гар! Чи миний хэлснийг сонсоогүй юу?

Сүүлчийн шидтэнг амгалан тайван үхүүлээд аль!

Хэдийгээр яг тэгээгүй ч үнэндээ би энд ядарсан хэвтэж байна.

Чоно:            Тэгэхээр энэ өвгөнийг эмнэлэгт хүргэцгээе.

Ямар нэг эмчилгээ ч хэрэгтэй юм бил үү?

Парза:   Би чиний хэлсэн бүхнийг сонсож байна.

Би чамайг мэлхий болгоно шүү, тэнэг амьтан минь.

Годрикт гараа хай гэж хэлэхгүй бол...шинэ эзэн олчихно.

 Тэгвэл энэ бүхэн аймшигтай зүйл болж хувирна!

 Учир нь тэр хэзээ ч буцааж авч чадахгүйч байж мэднэ.

Битгий мартаарай!

Питер:   Ингээд л болоо юу?

Парза:   Тийм ээ.

Питер:   Би энэ гарыг хаа нэгтээ  харсан юм байна.

 Энэ манай хотод байсан шүү дээ.

Чоно:            Гар яаж тэнд очсон байх вэ?

Цэвэрлэгч:   Өө үгүй, дахиад л!

Питер:   Чи илүү хариуцлагатай байх хэрэгтэй.

Гарахдаа өөрийгөө шалгаж, хариуцлагатай бай!

Эдгээр ертөнцүүдийг хутгах хангалттай төвөгтэй байна.

Давхар явагчгүй ч гэсэн. Тэд чиний сүүлэнд наалдаад энд ирсэн. Анзаараагүй юу?

Тэгэхээр гар гарч ирсэн үү?

Цэвэрлэгч:   Үгүй ээ! Дахиж харагдаагүй.

Чоно:            Тэгэхээр бид одоо хаана хайх вэ?

Эмч:              Би зөвшөөрч байна

Би зөвшөөрч байна Та одоо удирд! Түүнд хэл!

Үүнийг хийхийг болиул! Зогс оо.

Аав:               Надад энэ ямар ч хамаагүй!

 Би зүгээр л шатар тоглохыг хүсэж байсан, үнэхээр шүү.

Эмч:              Гуйя зүгээр л хийгээч! Энэ зүйл чамайг сонсож байгаа юм шиг санагддаг!

Аав:               ЗОГС, ГУЙЯ!

Үгүй, үгүй!

Эмч:              Битгий гомдоогоорой!

Энэ маш мэдрэмтгий юм!

Түүнд "сайн ажиллаа" гэж хэл!

Аав:               Сайн байлаа!

Эмч:              Босс бидэнд асуудал байна.

Бид дахиад мах бэлтгэх хэрэгтэй.

Босоорой, сулбагаруудаа! Босоод бэлд!

Эсвэл боссын гарыг санаа тавихыг хүсэж байна уу?

Босс? Тэд бараг бэлэн боллоо!

Аав:               Аа! Үүнийг ав!

Питер:   Зүгээр ээ. Түүнийг бүү айлга!

Аав:               Түүнийг бүү айлга аа? Энэ чинийх үү?

Өө үгүй ээ. Би ойлголоо.

Чи дахиад бурхад л мэдэх аймшгийг гэртээ авчирсан байна!

Питер:   Сайн байлаа.

Аав:               Дээрэмчнээс өөр хэн намайг сонсох юм бэ?

 Би зүгээр л сонсогдохыг хүсэж байна.

Годрик:        Би хуучны найзууд хамгийн сайн гэдгийг хэлье.

Чоно:            Түүнд гар их таалагдаж байна.

Питер:   Нөгөө Питер зүгээр л тэнд амьдарч, өдөр бүр тэр эргэн тойрныхоо гайхамшгийг олж хардаггүй байх гэж бодож байна.

Нүдний өмнө ийм олон зүйл болж болдог нь гайхалтай юм.

Хэрэв чи үргэлж гайхамшгаас зугтаадаг зуршилтай бол тэгвэл тэд бүрмөсөн харагдахаа болино.

Чоно:            Яг үнэн. Ингэж л шидэт зүйлс аажмаар ертөнцөөс алга болдог.

Праза:   Хөөе, залуус аа!

Хэрэв зүгээр л юу ч хийж суугаа бол яагаад нарийн боовны дэлгүүр яваад ирж болохгүй гэж?

Чоно:            Хараач, ид шид бидэнд эргэн ирж байна!

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Ээж

Чоно

Монстро

Касс

Сүнс

Үзэгчид

Улаан үст эм

 

Цагдаа

Эмгэн

 

Хүүхэд 1

Үйлчлүүлэгч эм

 

Өвөө

Охин

 

Сүнс зайлуулагч

 

 

Сэтгүүлч

 

 

Эр 1:

 

 

Үйлчлүүлэгч эр

 

 

 

29-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Фрэнки

Монстро:     Чи яагаад хумсаа мэрж болохгүйг мэдмээр байна уу?

Учир нь чи өөрийгөө маажих юмгүй болчихно шүү дээ.

Нэг удаа хүн надад "Чи ёс суртахуунтай хүн" гэж хэлж байсан.

Би маш чангаар инээсэн юм л даа.Гэтэл нэг чих минь уначихсан.

Аав маань гэрээс явахдаа энэ байшинд хэзээ ч дахин хөл тавихгүй гэж тангарагласан.

Гэхдээ би үнэхээр түүний хөлийг дотогш оруулсан.

Шууд утгаараа хөл нь шүү. Хараач.

Үзэгчид:       Чи өөрийгөө хөгжилтэй гэж бодож байна уу?

Монстро:     Түүнийг барьж аваад явсан.

Энэ бол комеди.

Тиймээ, Бид үүнийг тэвчихгүй ээ.

Нэг эцсийн хошигнол үлдлээ

Тэгээд бид эндээс гарах болно.

Ээж:              Эндээс явцгаая.

Цагдаа: Энэ сард гурав дахь удаагаа энд хоригдож байна.

Чамд хүндэтгэлтэй ажил өгч, даруухан бай гэж хэлсэн.

Яагаад кафег сүйтгэсэн юм бэ?

Монстро:     Надад тэр ажил тийм ч их таалагдаагүй.

Бид тэнд үнэхээр уйдаад байсан юм.

Цагдаа: Бид гэдэг чинь  юу гэсэн үг вэ?

За, сонсооч.

Чи өөрийгөө нууцлах хэрэгтэй.

Хэрэв хэн нэгэн чамайг олон хүний цуглуулга гэдгийг олж мэдвэл,

 тэд айх болно шүү дээ.

Монстро:     Яагаад тэр вэ?

Цагдаа: Айн?

Учир нь тэд чамайг "хүн" гэж бодохгүй.

Эсвэл ядаж л тэд чамайг "хангалттай хүн" гэж үзэхгүй шүү дээ.

Монстро:     Яг үнэндээ харин ч эсрэгээрээ.

Яагаад гэвэл хэтэрхий хүн шиг байгаад хамаг учир байгаа юм.

Монстро:     Хэн байгааг хараач.

Питер:          Өө Монстро! Юу байна даа.

Монстро:      Одоо хүн болгон намайг Фрэнки гэж дуудаж байна.

Бас тийм ч сайнгүй л байна даа.

Бусад бүх найзууд бүгдээрээ л  нэг зан төлөвтэй байна.

Ганцхан надад л олон байгаад байна.

Миний бүрдсэн хэсэг бүр өөр өөр зан чанаруудтай бололтой.

Питер:   Ямар байдал гэж?

Үнэхээр хачин юм аа. Яаж зүгээр л гараас нь өмнөх эзэмшигчийнхээ бүх зан чанарыг өвлөн авч чадна гэж?

Үнэхээр хачирхалтай.

Монстро:     Чи яаж ойлгох вэ, тэнэг тархитай амьтан!

Тиймээ, энэ бол тэр.

Тэр их ууртай, маш чанга.

Гэхдээ тэр зүрх сэтгэлийг дүүргэх шүлэг бичдэг.

Үнэхээр тайтгармаар байдаг шүү.

Хүүхэд 1:     Питер, математикийн даалгавраа надад өгчхөөч!

Монстро:      Бидний ярьж байгааг харахгүй байна уу, азгүй амьтан минь.

Чамд огт хамаагүй юу, залхуу өмдөт минь?

Хүүхэд 1:     Ээж ээ.

Монстро:      Залхуу, хүмүүжилгүй хүүхэд

Уучлаарай, жаал минь.

Энэ бол бид байлаа.

Одоо чи миний асуудлыг өөрөө харлаа шүү дээ.

Питер:   Чиний бүх шинж тэмдэг "хуваагдмал зөн төлөв"т хамаарна.

Хэт хүчтэй сэтгэл гутралд орсон үед ийм зүйл болдог.

Тэд бол ухамсартай.

Тийм учраас тэд хуваагдан, олон хувилбарыг нэгэн зэрэг бий болгодог.

Монстро:     Би огт ойлгохгүй байна.

Питер:   Бид таны зан чанарын хуваагдсан хэсгүүдийг бүгдийг нь нэгтгэхийн тулд ямар нэг зүйл хийх ёстой гэж бодож байна.

Монстро:     Яаж вэ?

Питер:   Би мэдэхгүй ээ.

Ямар нэгэн... сэтгэл хөдлөлтэй зүйл.

Монстро:     Үгүй, үгүй ​​ээ, гуйя.

Хөөе, одоо би чамд үзүүлээд өгье.

Тайвшир.

Бид бүгдийг хяналтад байлгана, за юу?

Өө, ямар ичгүүртэй юм бэ.

Тэнэг, тэнэг, Фрэнки.

Энэ бол түүний буруу биш.

Тэнэг удирдлагаас болж байгаа юм.

Питер:   Зогс!

Чоно:            Чамд үнэхээр сүнс зайлуулагч хэрэгтэй юм байна.

Монстро:     Зайлуулагч юу гэнээ?

Питер:   Зарим хүмүүсийн итгэснээр... амьтад бусад амьтдын сүнсээр эзлэгдэх үе байдаг.

Сүнс хөөгч гаднын сүнсийг хэрхэн хөөхийг мэддэг.

Монстро:     Эдгээр сүнс гаднынх биш.

Питер:   Яаж мэдэж байгаа юм?

Бид туршиж үзэж яагаад болохгүй гэж?

Чи сүнс хөөгч мэдэх үү?

Чоно:            Тиймээ.

Би 30 минутын дараа эргээд ирье.

Өвөө:            Питер, талх аваад ирээч.

Питер:   Би чамайг өвөөтэй  орхиж чадахгүй.

Надтай хамт яв.

Монстро:     Өө, хүмүүс намайг ширтээд байна.

Питер, тэдэнд битгий хар гэж хэлээч дээ.

Тэд намайг гомдоох гэж байна.

Касс:              Энд бар код байхгүй байна.

Монстро:     Уучлаарай.

Чоно:            Боль. Энэ хүн биш ээ.

Буруу хүн байна.

Питер:   Чи ухаанаа алдаа юу?

               Өвөө та зүгээр үү?

Өвөө:            Энэ дэлхий одоо сүйрэх болно.

Би бүгдийг харанхуйлж заналхийлэхээ хүлээж тэвчихгүй нь.

Питер:   Чи миний өвөөд юу хийчхэв ээ?

Яагаад сүнс оруулж байгаа юм.

Сүнс зайлуулагч: Би тэгж оруулдаггүй.

Би тэднийг гаргадаг.

Гэхдээ сүүлийн сүнс хөөлтийн үед би...

Өвөө:            Өө, энэ бол үнэндээ чиний буруу.

Сүнс зайлуулагч: Сүнс хөөлт тасалдаж болохгүй.

Монстро:      Питер.

Питер:   Хүлээж бай.

Яг одоо өвөөгийн минь доторх тэр зүйлийг хөө!

Өвөө:            Энэ ертөнц дууссан.

Сүнс хөөгч: Би маш их ядарлаа.

Би энергиэ сэргээх ёстой.

Питер:   Одоохон хөө!

Өвөө:            Чи бүтэлгүйтэх болно.

Сүнс хөөгч: /..Тарни унших.../

Ээж:              Сайн уу, хонгор минь.

Питер, чоно:  Сүнс хөөлтийг тасалж болохгүй шүү дээ.

Чоно:            Хүлээ.

Питер:   Өө, өвөө, энэ та юу?

Өвөө:            Өө, Питер, энд юу болсон бэ?

Яагаад би энд байгаа юм?

Сүнс зайлуулагч: Өө, одооноос эхлээд

Удахгүй дэлхий бүхэлдээ дуусах болно.

Чоно:            Одоо энэ зүйл сүнс хөөгчид орсон байна.

Питер:   Энэ миний асуудал биш.

Түүнийг өөр сүнс хөөгчид рүү аваач, найз минь.

Ээж:              Энд юу болоод байна аа?

Сүнс зайлуулагч:Миний өмнө нэг боол байна гэж бодож байна.

Ээж:              Одоо энд юу болоод байна?

Питер:   Юу ч биш ээ.

Ээж ээ?

Фрэнки хаана байна вэ?

Ээж:              Юун Фрэнки?

Сэтгүүлч:     Тэгэхээр бидэнд хэлээч, ганцхан чи л олон хэсгүүдээс бүрдсэн хүн үү?

Монстро:     Үгүй ээ, бид олон байдаг.

Гэхдээ би ганцхан...... сэтгэц хуваагдах эмгэгтэй нэгэн.

Би зүгээр л өөр хаашаа явахаа мэдэхгүй байсан юм л даа.

Надад тусламж хэрэгтэй байгаа нь тодорхой.

Сэтгүүлч:     Та өөрийнхөө ер бусын чадварыг бидэнд үзүүлж чадах уу?

Монстро:      Мэдээж

Дараа эргээд ирье.

Цагдаа: Тиймээ, би ч бас харсан.

Бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй болох нь.

Телевизийн төв байр.

Хуучин хувцас.

Бэлэн байгаарай.

Цагдаа: Даруухан бай гэж хэлсэн шүү дээ.

Эр 1:             Хар даа, чамаас болоод бид бүгдийг агнаж эхлэх болно.

Монстро:      Би юу буруу хийсэн гэж?

Улаан үст эм: Муу урвагч.

Питер:   Монстрогын найзууд аа.

Санаа зовох зүйл юу ч байхгүй.

Чоно:            Тиймээ.

Питер:   Бид түүнийг огт өөр ертөнц рүү аваачна.

Тэгээд чи амьдралаа сүйтгэх боломжгүй болно.

Эмгэн:   Чи намайг бараг дайрах шахлаа.

Аа, түүний толгой салчихлаа.

Монстро:     Нэг хаягдсан бол үүрд хаягдал болдог.

Дахиад л хаягдлаа.

Питер:   Зүгээр л тайвшир.

Бүх зүйл зүгээр болно.

Хараарай за.

Хөөе, Фрэнки.

Сүнс зайлуулагч: Тэр мөн үү?

Монстро:      Би түүнд үнэхээр дургүй.

Сүнс зайлуулагч: Гэхдээ би чамайг итгэлт сурагчаа болгоно оо.

Монстро:     Тийм юм байхгүй, уучлаарай.

Сүнс зайлуулагч:       Хүлээгээрэй, тэнэгтэх хэрэггүй.

Хэдэн сүнс байдаг юм бэ?

Тав уу, зургаа юу?

Эдгээрийг давах чөтгөр дэлхийд үгүй!

Ганц сүнсийг нь олзловч... бусад нь нэгдэж түүнийг устгана.

Чи дэлхийн хамгийн сайн сүнс хөөгч болно!

Чи домог болох болно.

Монстро!

Мангасуудын эсрэг Монстро.

Сүнс:            Би чамайг мэднэ ээ

Онгойлго. Өө, сүнс хөөгч нэмэргүй. Энэ чинь утгагүй зүйл.

Чи миний дараагийн боол болох болно доо.

Үйлчлүүлэгч эр: Тэр дотор байгаа.

Сүнс:            Ингээд ирэв үү?

Би барилаа. Би...

Монстро:     Зүгээр л түүнийг унтуулаарай. Охин одоо зүгээр дээ.

Үйлчлүүлэгч эр: Бид танд талархлаа, Эцэг минь. Маш их баярлалаа.

Үйлчлүүлэгч эм:Маш их баярлалаа. Өө, бурхан чамайг хамгаалдаг байх, найз минь.

Охин:                   Би их удаан унтсан бололтой.

Миний гар утсыг буцаагаад өгөөч.

Үйлчлүүлэгчид: Өө, миний нандин охин минь

Тэг тэг.

Монстро:     Өнөөдөр үнэхээр сайн ажиллалаа, залуус аа.

Чи мэдэж байгаа шүү дээ.

Энэ чөтгөр хөгжилтэй байлаа.

Тиймээ, энэ бидэнд хөгжилтэй байсан мэдээж хэрэг.

Гэхдээ бусад хүмүүст тийм биш ээ.

Ямар амархан байв аа!

Шинэ хошигнол сонсмоор байна уу?

Өө, үгүй. Хөөе, За, Стэн.

Бид үүнийг хүртсэн гэж бодохгүй юу?

Тийм ээ, зөв.

Надад мөнгөө буцааж өг.

Хэзээ ч тэгэхгүй шүү.

Энэ бол миний мөнгө.

Дүрүүд:

Эрэгтэй дүрүүд

Эмэгтэй дүрүүд

Амьтан

Питер

Багш

Чоно

Өвлийн өвгөн

Охин

Үлэг гүрвэл эм

Аав

 

Үлэг гүрвэл эр

 

 

Үлэг гүрвэл эр 2

 

 

Үлэг гүрвэл эр 3

 

 

Үлэг гүрвэл эр 4

 

 

Үлэг гүрвэл цэрэг

 

 

Үлэг гүрвэл цэргүүд

 

 

Үлэг гүрвэл цэрэг 2

 

 

Үлэг гүрвэл цэрэг 3

 

 

Үлэг гүрвэл иргэн

 

30-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Атлантис 1-р хэсэг

Сургууль

Багш:            Питер, хүлээгээрэй. Танай ангийн хайр татам охинд тусламж хэрэгтэй байна.         Стайсигийн аав алга болчхож.

Тэр археологич, судлаач.

 

Питер:          За.

 

Багш:            Өвлийн өвөөгөөс асууж болох уу?

Түүнийг хаа нэгтээ харсан эсэхийг.

 

Питер:   Өвлийн өвөө гэж юу гэсэн үг вэ, хатагтай Томас?

Түр хүлээгээрэй. Бид өвлийн өвгөний  тухай ярихгүй гэж тохиролцсон шүү дээ. Битгий мартаарай.

 

Багш:            Би үүнийг үхтлээ нууцална.

Хөөрхий охинд туслаач дээ.

Тэгвэл би чамд  B тавина шүү.

 

Питер:   Та А гэх гэсэн байлгүй дээ.

 

Багш:             Саймонсон. Чиний хийсэн даалгаварт  А тавих нь өвлийн өвгөнөөс ч илүү итгэж боломгүй зүйл гэдгийг чи мэдэж байгаа биз дээ.

 

Питер:   За бүхэл жилийн турш B байсан ч болно оо.

 

Охин:            Хамгийн сүүлд аав минь энэ усан онгоцноос холбоо барьсан юм л даа.

 Аав Атлантис хайж байсан. Дараа нь тэд хаа сайгүй хайсан ч юу ч олоогүй. Атлантисыг ч, аавыг ч.

 Хатагтай Томас чамд онцгой холбоо байгаа гэсэн.

Надад үнэхээр тусалж чадна гэсэн.

 

Питер:   Би хичээх болно, гэхдээ

би юу ч амлаж чадахгүй шүү.

 

Охин:            Ээж бид хоёр бүгдээс асуусан.

Бид хаа сайгүй хайсан боловч хаашаа ч явсан хэн ч байхгүй л байна.

 

Өвлийн өвгөн: Тиймээ, би түүнийг санаж байна. Майкл Ванс байна.

 

Тэр олдоно. Тэр одоо ч надад захиа бичсээр л байдаг юм.

Энд нэг захиа нь байна.

Хүндэт Өвлийн өвгөн минь ...Атлантис олоход минь надад туслаач.

Би жилийн турш маш сайн байсан шүү гэж бичсэн байна.

 

Питер:   Үүнийг дараа нь харъя. Маш хүйтэн байна.

Зүгээр л, зүгээр л Майклыг олоод гэртээ харьцгаая.

 

Өвлийн өвгөн: Энэ амархан.

М-А-Й-К-Л-В-Э-Н-С.

Одоо зураг. Ингээд боллоо.

Итгэмээргүй юм. Миний радарт Майкл Вэнс байхгүй байна.

 

Питер:   Би юу хийх юм бэ?

Би түүнд зүгээр л "Чиний аав алга болсон" гэж хэлж чадахгүй.

Вэнс шумбагч онгоцонд байгаад Өвлийн өвгөний радар усан доор ажиллахгүй байвал яах вэ?

Ажилладаггүй байх.

Чоно:            Ажилладаг шүү. Түүний  радар дэлхийн хаана ч ажилладаг.

Би одоо ч итгэж чадахгүй байна.

 

Питер:   Магадгүй өөр ертөнцөд байгаа байх.

Магадгүй тэр Атлантисийг хэдийнээ олсон байх.

 

Чоно:            Чи хаашаа явж байгаа юм бэ?

 

Питер:   Аав, Атлантис үнэхээр байсан бол ямар байх байсан бол?

 

Аав:               За, би усан доорхыг сайн мэднэ. Түүний дээгүүр хүчирхэг агаар нэвтрүүлдэггүй бүрхүүл байдаг.

Эрчим хүчний нөхөн сэргээх систем нь...долгионы энерги эсвэл химийн цахилгаан станцыг ашигладаг байх.

Усан доорх фермүүд байна.

 

Питер:   Ямар нэг хэрэгтэй зүйл сонсов уу?

 

Чоно:            Үгүй ээ.

 

Аав:               Атлантис руу явах гэж байгаа юм уу?

Хөөе, намайг хамт авч яваарай!

Би далайн гүнийг судлах тусгай тоног төхөөрөмжтэй! Хөөе!

 

Питер:   Одоо бид Атлантисийг олох хэрэгтэй.

 

Чоно:            "Хэлэх амархан, хийх нь хэцүү" гээд хуучны зүйр үг байдаг даа.

 

Питер:          Усаар хүрээлэгдсэн ч хүмүүс амьсгалж чадах ертөнцийг төсөөл дөө.

 

Үгүй ээ, энд гүехэн байна. Хот байх ёстой.

 

Чоно:            Энд хот байна.

Питер:   Яагаад ийм их хөөс байгаа юм бэ? Одоо эндээс гаръя.

 

Чоно:            Хөөе, болгоомжтой!

 

Үлэг гүрвэл эм: Хонгор минь, чи юу хийснээ харж байна уу? Чи миний гоёл чимэглэлийн хайрцгийг эвдэлчихлээ.

 

Үлэг гүрвэл эр: Гоёл чимэглэлийн хайрцаг яагаад шалан дээр байгаа юм бэ?

 

Үлэг гүрвэл эм: Би тэнд унагаачихсан юм аа.

 

Үлэг гүрвэл эр:  Тийм гэж үү?

 

Тэгвэл яагаад шал дээр унахад нь түүнийг аваагүй юм бэ?

 

Үлэг гүрвэл эм: Сэдвийг битгий өөрчлөөд бай. Чи миний гоёл чимэглэлийн хайрцаг дээр гишгээд, зурагтай хамт хагалчихлаа.

 

Үлэг гүрвэл эр: Чиний зөв. Тиймээс би үүнийг авах гэж байна.

 

Үлэг гүрвэл эм: Яасан бэ?

 

Хүн үү дээ?

 

Питер:   Хэрэв бид яг одоо эндээс гарахгүй бол тэд биднийг иднэ.

 

Чоно:            Аюултай гэдгийг мэдэж байна, гэхдээ би задгай орон зайд портал нээж чадахгүй. Бид хаалттай орон зай хэрэгтэй, учир нь.....хаалттай байхаас айх мэдрэмж шилжүүлэх  чадварыг идэвхжүүлдэг. Энд шүүгээ, нүх гэж юу ч байхгүй.

 

Питер:          Би чамайг тэврээд үзье, тэгээд чи жижиг хайрцагт байгаа мэт санагдах уу?

 

Чоно:             Сайхан санаа, гэхдээ ажиллахгүй.

 

Үлэг гүрвэл эр 2: Энэ гайхалтай юм. Эдгээр эртний амьтад маш сайн харилцаж чаддаг.

Би үүнд итгэхгүй нь.

 

Үлэг гүрвэл эм: Тэд хаанаас ирсэн юм бэ? Тэд аль эрт устаж үгүй болсон шүү дээ.

 

Үлэг гүрвэл эр 3: Чиний зөв. Одоо бодоход эртний амьтдын талаар парк байгуулах санаа олсон гэж сонссон юм байна.

 

Үлэг гүрвэл эр 2: Эртний хүмүүсийн цустай маш олон шумуулууд байдаг шүү дээ.    Тэдгээр амьтдыг заримдаа далайн хясаанаас олдог.

Үлэг гүрвэл эр 3: Сонирхолтой л  юм. Онолын хувьд тэд клон байж болох юм.

 

Үлэг гүрвэл эр 4: Чи тэднийг паркаас зугтсан гэж бодож байна уу?

 Хэрэв тийм бол тэд маш олуулаа байгаа юу? Энэ бол маш аюултай зүйл.

 

Үлэг гүрвэл эр 2 : Тэд бидэнд ямар нэгэн зүйл хэлэхийг хүсэж байгаа юм шиг санагдаад байна.

 

Питер:   Бид зүгээр л таны ертөнцөд санамсаргүй байдлаар ирсэн юм аа.

 Бид аюултай биш. Тангараглая.

 Бид зүгээр л нэг хүн олох хэрэгтэй байнгаа юм.

 Дараа нь бид таны ертөнцийг орхих болно оо.

 

Үлэг гүрвэл цэрэг: Хэн ч хаашаа ч явахгүй.

 

Энэ хоёр амьтад одоо засгийн газрын өмч болно. Тэд бол төгс зэвсэг.

Бүх талаараа төгс төгөлдөр. Би мэдэж байна. Жижиг, шаламгай. Мэдээжийн хэрэг, аюултай.

 

Үлэг гүрвэл Цэргүүд: Ирж, бүртгүүл. Энэ хязгаарлалтыг хар. Орчлон ертөнцийн баяр баясгалан эсвэл үйл ажиллагааг хянаж сонссон бүхнээ надад хэл. /дуулна/

 

Питер:   Бид яаралтай зугтах хэрэгтэй. Энэ сайн зүйл огтхон ч  биш.

 

Үлэг гүрвэл цэрэг: Сэрээрэй! Яв.

 

Үлэг гүрвэл цэрэг: Хараач, энэ бол тэдний шинэ супер зэвсэг.

Бид энэ супер зэвсгийг яаж хэрэглэхийг мэдэхгүй. Тиймээс нэн даруй устгах ёстой.

 

Питер:   Чоно оо, байдал улам дордож байна.

 

Чоно:            Зүгээр л бүжиглэ.

 

Питер:   Юу гэнэ ээ?

 

Чоно:            Зүгээр л бүжиглэ. Дуул.

 

Чоно, Питер: Ла Ла Ла Ла ла.

 

Үлэг гүрвэл цэрэг1: Тэд татаад байна уу даа?

Үлэг гүрвэл цэрэг2: Тэд дуулж байна. Өө, хөөх. Энэ ажиллаж байна.

 

Үлэг гүрвэл цэрэг3: Юу вэ?

 

Үлэг гүрвэл цэрэг2: Тэдний зэвсгийн хүч. Тэднийг сонсоход би энэ дайнд оролцохыг хүсэхгүй байна. Би маш ядарсан санагдаж байна. Намайг уучлаарай, залуус аа.

 

Үлэг гүрвэл цэрэг1: Зогс.

 

Үлэг гүрвэл цэрэг2: Ла Ла Ла Ла Ла Ла.

 

Питер:   Хүлээ. Нэг зүйл болохгүй л байна даа.

 

Үлэг гүрвэл цэрэг3: Би энэ ертөнцийг шатааж, өршөөл үзүүлэхгүй!

 

Үлэг гүрвэл цэрэг2: Үгүй ээ. Үгүй. Энэ соёл иргэншил ингэж үгүй болохгүй!

 

Чоно:            Энэ бол зүгээр л галзуурал.

 Тэд биднийг вирус гэж буруу ойлгосон.

Эндээс гаръя. Шүүгээ олцгооё.

Ямар хачирхалтай, галзуу ертөнц вэ!

 Буутай үлэг гүрвэлүүд. Тэд үүнийг хувьсал гэж нэрлэдэг шүү дээ.

 Бидэнд хэрэгтэй байхад шүүгээ хаана байгаа юм бэ?

Эсвэл ямар нэгэн хөндий ч юм уу.

 

Питер:   Бид Атлантаг олсон.

Чоно:            Итгэлтэй байна уу?

 

Питер:          Чи тэдний түүхийн талаар ярихыг сонссон уу?

 Энд хүмүүс байсан, дараа нь алга болсон.

Магадгүй тэд устаж үгүй ​​болсон байх.

Эсвэл усан доор байж ч магадгүй.

 

Үлэг гүрвэл иргэн: Хөөе туршилтын амьд бөмбөг өө! Ха, тэнд бидний мангасуудыг харах юм уу? Ха ха ха ха!

 

Питер: Тэд чамтай адилхан динозаврууд байна.

 

Үлэг гүрвэл иргэн: Би дөнгөж сая заавал тэрэг авч явдаг супермаркетаас ирсэн.

 

Одоо миний гадуур хувцсыг хараач.

 

Чоно:            Бас дотуур хувцас?

 

Үлэг гүрвэл иргэн: Аа, надад яагаад тийм зүйл хэрэгтэй гэж?

 

Би сая жилийн турш хөгжиж ирсэн соёл иргэншлийн төлөөлөгчийн хувьд тантай ярьж байна. Мэдээж тэр амьтан чамайг идэхийг хүсэж байгаа юм шүү дээ.

 

Чоно:            Тэд яагаад хөгжиж чадаагүйг мэдэх үү?

 

Үлэг гүрвэл иргэн: Тэд зүгээр л далайд байх дуртай.

 

Питер:          Тэр хайрцгийг түр зээлж болох уу? Хайрцаг болох уу?

 

Чоно:            Бид далай руу телепорт хийхгүй гэж мэд!

 

Үлэг гүрвэл иргэн: Үүнийг ав!

 

Чоно:            Нэгдүгээрт, биднийг идэж магадгүй!

 

Хоёрдугаарт, бид живэх эсвэл даралтаар бяцрах эсвэл бидэнд илүү муу зүйл тохиолдох боломжтой!

 

Питер:   Ороорой! Бид ааваас шумбагч хувцас зээлнэ.

 

Үлэг гүрвэл иргэн: Аа, нүдээ анивал энгийн динозавр ярьж байгаа мэт гайхалтай юм

 

Хөөх!

 

Аав:               Үгүй, үгүй, үгүй.

Зөвхөн намайг хамт авч явбал, далайн өмсгөлийг өгөх болно.

Би тодорхой хэлсэн үү?

Нэгдүгээрт, тэд маш үнэтэй.

Хоёрдугаарт, та нар үүнийг яаж ашиглахаа мэдэхгүй.

 

Чоно:            Чи яаж ашиглахаа мэдэх юм уу?

 

Аав:               Би гол хөгжүүлэгчийн нэг нь юм шүү.

 

Ааааа!

Энэ өмсөлгүйгээр бид тагийг нь өргөх боломжгүй байсан.

Даралт.

 

Чоно:            Энд юу ч байхгүй байна.

 

Аа!

 

Энд ч бас алга.

Питер:   Телепорт!

Чоно:            Би чадахгүй. Хясаа түгжээтэй байх ёстой!

 

Аав:               Миний гар гацчихлаа.

 

Питер:   Өмсгөлөө ашигла.

 

Аав:               Энэ ...! Аахх!

 

Чоно:            Одоо ч гацсан гэж бодож байна уу?

 

Чоно:            Нэг гар гацсан байна! Илүү хурдан! Анхаарлыг тат!

Энэ залгих болно, тиймээс бид эндээс гарах хэрэгтэй!

 

Аав:               Үгүй, үгүй, үгүй ​​ээ, үгүй! Гуйя, битгий тээгэлдээч.

Алив ээ! Гараа алдахыг хүсэхгүй байна!

 

Питер:   Хувцсанд өрөм байдаг уу?

 

Аав:               Тийм ээ, хүлээгээрэй, яг энд!

 

Питер:   Ха ха! Шүдний эмчид хэн ч дургүй, тийм биз?

 

Аав:               Ха ха! Бид хаана байна аа? Би яагаад нороод байна вэ?

 

Питер:   Бид одоо ч усан доор байна! Тэрийг хар даа!

 

Энэ бол Атлантис!

 

 

 

Back to episodes Go home