Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Ээж |
Чоно |
|
Өвөө |
|
Лус |
|
Аав |
|
Муур |
|
|
|
|
11-р анги. Питер чоно хоёрын адал явдал: Ойн савдаг ба супер робот
Лус: Танай ертөнцөд ямар байдгийг мэдэхгүй ч энд бүх зүйл сүнстэй байдаг. Хаврын улирал ирэх бүрд бяцхан охин бүр сүнс болж хувирдаг. Заримдаа жижиг сүнс ч бий. Хаа сайгүй байдаг юм шүү дээ, тэд чинь.
Питер: Чи энийгээ больчих уу? Би хичээлдээ явах ёстой.
Лус: За яах вэ, тэгвэл. Энүүгээр нисэж явсан нэг луу тэр модыг шатаачихсан. Гэтэл модонд нь амьдарч байсан сүнс очих газаргүй болсон. Эргэн тойрны бүх зүйл эзэнтэй байдаг. Тэгээд муурыг эзэмдэхээс өөр дээр зүйл бодож олж чадаагүй.
Муур: Би тэр моддыг тарьсан. Зүлэг, ургамал, нэг ширхэг навчийг ч ургуулсан. Бүгд л ургахыг хүсдэг хойно.
Чоно: Тэрэнд яагаад цэцэрлэг хэрэгтэй юм бол?
Лус: Тэр өөртөө шинэ ой мод ургуулчихсан.
Питер: Тэгвэл сайн хэрэг биш үү? Бид нарт гуйх арга л хэрэгтэй юм байна. Тэгвэл сүнс шинэ ой ургуулаад, тийшээ нүүж ороод муурыг орхичих юм байна.
Лус: Гэхдээ бид хоёр Далайн эргийн газар дахь хамгийн алдартай шоуг хийдэг. Би мөчир дээр төгс байрлал авч суудаг, модыг тойруулаад гинжтэй. Муур тэрүүгээр нь алхаад түүх ярьж өгдөг. Ирэх 6 сарын турш тэр надтай хамт үзүүлбэр үзүүлэхийн оронд газар малтах юм бол бүх хүн биднийг мартана шүү дээ.
Питер: За, тэгвэл сүнс муурыг эзэмдэхээс өмнө ямар харагддаг байсан бэ? Үүл шиг үү?
Лус: Нэг тийм гялалзсан зүйл шиг. Тийм ээ, дөхөж байна.
Муур: Зүлэг, хөлс, навчны хослол..
Питер: Өршөөгөөрэй.
Муур: Надад ер нь юу тохиолдчихов оо?
Лус: Танхай нөхөд чамайг дээрэлхсэн шүү. Тэд хүндлэл гэж мэдэхгүй. Зүлгийг ч хүндлэхгүй гээч.
Чоно: Сүнс лусын залууд орчхож.
Питер: Яаж зохицуулахаа мэдэж байна. Хоёулаа ойн сүнсийг лусын залуугаас гаргах ёстой, гэхдээ бид хоёрын нэгэнд орчихгүйг батлах хэрэгтэй.
Чоно: Аанхан.
Питер: Үгүй ээ. Хоёулаа хол нуугдаад аюулгүй өнгөрнө. Харин энэ зөгий бидний ажлыг хийнэ, сүнс ч ийшээ орчихно. Төгс урхи байгаа юм даа.
Лус: Зүлэг, хөлс, навчны хослол..
Питер: Болчихлоо.
Чоно: Одоо энэ сүнсийг яах болж байна аа?
Питер: Энэнд би сайхан цэцэрлэгт хүрээлэн ч юм уу олж өгнө өө.
Аав: Энд юу болоод байна? Сонс доо, хүү минь. Чамд робот хийдэг багц авч өгсөн болохоос энэ байранд амьдардаг хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруул гээгүй шүү.
Питер: Ойлголоо.
Аав: Жишээ нь наад робот чинь өвөөг чинь өвтгөсөн бол яана? Өвөөгийн чинь зүрх нь муу шүү дээ.
Өвөө: Энэ чинь ухаалаг робот байна. Хэнийг чадахаа мэддэг гэсэн үг.
Питер: Нөгөө ойн сүнс чинь зөгийнд ороогүй юм шиг байна. Миний роботын микро чипэнд орчихсон бололтой.
Чоно: Тэгээд үр дагавар нь юу байх вэ?
Питер: Бараг байхгүй дээ, Микро чип нь удаан, бас хуучирсан. Өвөө тэр роботтой тоглож дуусаад ядрахаар нь би тэр сүнсийг роботоос цочоож гаргана аа.
Өвөө: За, би ярина, харин чи миний тушаалыг дагана шүү.
Аав: Барбара, ирээд энийг хар даа.
Өвөө: Миний шаахай, яг одоо миний шаахайг авчир.
Ээж: Аав аа, наадах чинь гөлөг биш, компьютер шүү дээ.
Аав: Энэ бол компьютер. Тэр чинь ердөө дугуйтай тооны машин.
Өвөө: Яах вэ, энэ тооны машин бидний гутал дотор ногоо ургуулж байсан. Чамайг төвөг удахаар амыг чинь хамхисан байх. Нэг удаа би яг ийм зүйлийг киноноос үзсэн. Роботод программын доголдол гардаг юм. Одоо тэгээд өөр юм ургуулж эхэлж байна. Робби, миний углаашийг авчир.
Аав: Роботдоо нэр өгчхөж гээч.
Ээж: Тэрийг хар даа.
Өвөө: Сайн ажиллалаа. Сайн робот.
Питер: Тэр юу вэ? Аавын лаптоп байна.
Робот: Оригиналь микро чип. Гурав. Цаасыг байрлуулсан. Программын доголдол.
Питер: Хүүш, энд байгаа зүйлсэд битгий хүрээд бай. Чиний гэр биш шүү.
Аав: Яагаад дахиад шөнө дунд чимээ шуугиан гараад байна? Нүдний шил маань хаана байна?
Ээж: Питер гэж золиг орондоо орохоос татгалзаад байна.
Питер: Аав аа, энийг битгий сонс. Энэ чинь ой модны сүнсэнд эзэмдүүлсэн робот байгаа юм аа.
Аав: Чи яаж ээжийгээ тийм муухайгаар дуудаж чадаж байна аа, муу талархаж мэддэггүй хүүхэд. Орондоо ор.
Питер: Аав аа, энэ чинь ээж биш ээ. Хэдэн хаягдал төмрийн овоолго байгаа юм.
Аав: Хоёулаа хүүгийнхээ өмнө маргалдахаа болих хэрэгтэй юм байна. Үгүй бол чи бид хоёрын хэлснийг л давтаад яваад байдаг болжээ.
Ээж: Тарчлаагч.
Питер: Ээж ээ, танд нэг зүйлийн талаар анхааруулах хэрэгтэй байна. Айн, ээж та хаачих гэж байгаа юм бэ?
Ээж: Би та нараас залхаж гүйцлээ. Байгалиар хүрээлүүлсэн хөдөө нутагт амьдармаар байна. Зүлэгтэй, навчтай.
Питер: Юу? Үгүй ээ. Юу болоод байна аа? Наноботын проекцлол юм уу? Үгүй байлгүй дээ.
Ээж: Өөрийнхөө ээжийг устгахыг оролдоно гэнэ ээ? Ичгүүртэй зан шүү, Питер!
Өвөө: Хэн нэгэн миний хамтрагчийг харав уу?
Питер: Яг энд байна аа.
Өвөө: Өөрийг ярьж байна аа. Миний шаахайг авчирч өгдөг байсан робот.
Аав: Нөгөө өвөө байх шив дээ. Яагаад би түрүүн таныг зурагтын микро чипийг авч өөртөө хийхийг чинь харсан юм бол?
Өвөө: Юу? Ёо.
Питер: Уучлаарай, өвөө.
Өвөө: Чи галзуураа юу?
Питер: Таныг робот юм байх гэж бодлоо.
Аав: Ха, ха, ха. Сайхан боллоо, тийм ээ?
Ээж: Догь тоглолоо.
Өвөө: Юу болоод байгаа юм бэ?
Питер: Хар дарсан зүүд. Робот хувираад, одоо бүр өөр роботуудыг бий болгож байна.
Өвөө: Өө яана аа, бурхан минь гэж!
Питер: За, өвөө, та өрөвдөлтэй хүмүүсийн шилдэг нь байлаа, гэхдээ таны хугацаа дууслаа.
Өвөө: Энэ яах гээд явчхав?
Робот: Наанаа зогс, робот оо.
Питер: Хоцорчихлоо, пуужинг агаарт хөөргөчихлөө. Замыг нь өөрчлөх хэрэгтэй.
Гэхдээ хааш нь чиглүүлэх вэ? Хаашаа байх уу?
Чоно: Зүгээр л сар луу илгээчихвэл яаж байна?
Питер: Нээрээ тийм! Сар! Гэхдээ байзнаарай, хоёулаа сарыг ч бас дэлбэлчхэж болохгүй. Пуужинг идэвхгүй болгох хэрэгтэй.
Чоно: Чи яаж хийдгийг нь мэдэх хойно доо.
Питер: Үгүй ээ! За одоо, онлайнаар харъя! Аан, би олчихлоо!
Аав: Яг тэгж хэлсэн шүү, богино ханцуйтай цамцнаас өөр юм өмсөлгүй яваад байж болохгүй гэсэн.
Өвөө: Энийг хүрт, муусайн робот хогнууд! Одоо та нар зэвэрнэ ээ, гайгүй! Хүн төрөлхтөн аврагдлаа!
Аав: Өө, Барбара!
Ээж: Маргааш эмч рүү ярья даа.
Муур: Тэнгисийн эрэг дээр ногоон царс мод сүндэрлэнэ, мөчир тойрон алтан гинж ороожээ. Тэнд нэг ухаалаг, зальжин муур өдөржин алхлан зүүдний учрыг тайлж хэлнэ.
Питер: Буулгаж эхэллээ
Муур: Тэнгисийн эрэг дээр ногоон царс мод сүндэрлэнэ, мөчир тойрон алтан гинж ороожээ. Тэнд нэг ухаалаг, зальжин муур өдөржин алхлан сонирхолтой, гүн зүүдний учрыг тайлж хэлнэ.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Ээж |
Чоно |
|
Өвөө |
|
|
|
Цус сорогч |
|
|
|
Аав |
|
|
|
Эр 1 |
|
|
|
Эр 2 |
|
|
|
Эр 3 |
|
|
|
Цагдаа |
|
|
|
Хамгаалагч |
|
|
12-р анги. Питер чоно хоёрын адал явдал : Цус сорогчид
Чоно: Энэ хавьд л байх шиг байна. Тийм ээ, энд байна! Олчихлоо! Сэрээд, сэрээд!
Хөөе, чи чинь ухаанаа алдчихаа юу? Чи түүний зүрхийг золтой л жадаар хатгачихсангүй шүү дээ.
Питер: Тийм ээ. Тэр чинь цус сорогч шүү дээ.
Чоно: Тэгээд юу гэж?
Питер: Хэрвээ тэр хүмүүсийг хазвал, тэд цус сорогч болж хувирна шүү дээ.
Чоно: Чиний логикоор бол, хэн нэг нь томуу тусвал цээж рүү нь жад хатгах хэрэгтэй болж байна уу?
Тэглээ гээд тэд бусдыг халдварлуулахгүй байх юм уу?
Питер: Юу гэж дээ, учир нь томууг эмчлэх арга бий. Хэрвээ би хүн төрөлхтнийг устгах аюултай хамгийн аюултай халдварт нэрвэгдсэн бол, хамгийн түрүүнд чамд ‘намайг аварч үлдээ’ гэж гуйх байсан.
Чоно: Хүмүүс чинь хэдэн тэр бумаараа байна.
Харин тэр бол үлдсэн цорын ганц цус сорогч.
Тэгэхээр хэнд нь илүү аврал хэрэгтэй байна даа?
Питер: Хмммм. За яах вэ. Тэгээд бид хаашаа явах юм?
Чоно: Түүний ирсэн газар луу. Цус сорогчдын ертөнц рүү.
Питер: Хөдөл, хөдөл!
Питер: Ммм? Энэ чинь манай гэр байна шүү дээ.
Чоно: Өө уучлаарай, миний буруу.
Бидний дараагийн зогсоол бол цус сорогчдын ертөнц…
Питер: Байж бай!
Би ямар ч хамгаалалтгүйгээр цус сорогчдын ертөнц рүү явахгүй.
Саримс аваад ирье.
Өвөө: Питер! Өө, Сайн байна уу? Би Питерийн өвөө нь байна.
Питер: Үгүй ээ! Цаашаа, цаашаа!
Өвөө: Ямар хачин мэдрэмж вэ?
Питер: Надад цус сорогч дахиж шинээр бий болохгүй гэж амласан биз дээ?
Чоно: За, зүгээр дээ юу ч болохгүй байх аа.
Тэр зүгээр түүний амьдралын шугамыг нь судалсан байх.
Өвөө: Ердөө ч өвдөхгүй байна.
Харин одоо маш аймшигтай өвдөж байна!
Питер: Өвөө маань цус сорогч болчихлоо! Ээж ч намайг алах байх даа.
Чоно: Би юу хийх ёстойгоо мэдэх шиг боллоо. Хоёулаа одоо шууд цус сорогчдын ертөнц рүү явъя. Тэндээс эсрэг цус сорогчийг олно.
Питер: "Эсрэг цус сорогч" гэж юу юм?
Чоно: Тэд бол цус сорогчдыг мөшгөөд хаздаг,
дараа нь тэднийг хүн болгон хувиргадаг амьтад.
Питер: За тэгвэл. Өвөөг эндээс гарахааргүй болгоё. Тэр залууг ч бас.
Магадгүй вакцин эсвэл өөр зүйл гаргаж авах хэрэг гарч магадгүй.
Өвөө: Ммм?
Цус сорогч: Ммм?
Питер: Хэнд ч хаалгаа битгий онгойлгоорой. Хөшгөө ч битгий нээгээрэй.
Зүгээр л эндээ байж бай. Бид 2 удахгүй буцаад ирнэ ээ.
Эр 1: Бид бол өв залгамжлагчид.
Бид цус сорогчдыг агнадаг эртний бүлгийн гишүүд.
Энэ болор 130 жилийн турш унтаа байдалд байлаа.
Харин одоо биднийг цус сорогчдыг агнахад дуудаж байна.
Манай хотод цус сорогчид гарч ирсэн байна.
Эр 2: Гэхдээ хэн ч бидэнд цус сорогч хэрхэн агнахыг зааж өгөөгүй шүү дээ.
Эр 3: Бид өнөөдөр л энэ талаар мэдлээ.
Эр 1: Энэ талаар март даа. Бид өвөг дээдсийнхээ удамшлын ой санамжийг тээгчид.
Ээж: Аав аа? Питер? Гэрт хэн нэгэн байна уу?
Аав: Питер? Хаалгаа чи юугаар хаачихаа вэ? Аааааа
Ээж: Яасан бэ?
Аав: Гарыг маань нэг юм хазчих шиг боллоо.
Цагдаа: Хөөе, та хоёр!
Яагаад дураараа зам хөндлөн гараад байгаа юм?
Энэ бол эхний асуулт. Харин хоёр дахь нь,
Яагаад та хоёрын тусгал энд харагдахгүй байна аа?
Цагдаа: Бүгдээрээ, морин тойруулгаар зугаалъя.
Хамгаалагч: Манайх аль хэдийн хаасан! Маргааш ир! Өө, үгүй ээ!
Эр 1: Тэд улам л олон болсоор байна.
Бид аль болох хурдан арга хэмжээ авах хэрэгтэй.
Эр 2: Гэхдээ бид юу хийж чадна гэж?
Эр 1 : Тэдэнтэй тэмцэх болно! Бидний зөн совин ялалтад хүргэнэ.
Чи эндээ үлдээд биднийг хамгаал!
Эр 3: Боль! Болиоч! Чи цагаа олсонгүй. Хөөе! Ёоё...
Тэднийг одоо хэн зогсоох болж байна аа?
Аав: Бас яагаад тэднийг зогсоох ёстой гэж?
Ээж: Биднийг хар л даа. Цус сорогч байх үнэхээр янзтай.
Питер: Бид энд 10 цаг суулаа шүү дээ.
Хэдийгээр цус сорогчдын ертөнц биднийхтэй төстэй ч
энд байх тийм ч тухтай биш юм аа.
Хоёулаа өөр газраас эсрэг цус сорогчийг хайх хэрэгтэй байх аа.
Чоно: Би эсрэг цус сорогчдын тухай ичмээр олон кино үзсэн.
Тэр кинонууд дээр тэд нар супермаркетийн ойролцоох зогсоолуудад дайралтаа хийдэг.
Цус сорогч хүү: Цусны бялуу, амттай шүү. Цусны жигнэмэг, үнэхээр амттай!
Цус сорогч аав: Би чамайг энгийн цус аваарай гэж хэлсэн биз дээ? Гялалздаг цус биш.
Цус сорогч ээж: Аааааа
Цус сорогч аав: Юу болоод байна аа?
Цус сорогч ээж: Хар даа, би түүний тусгалыг машины цонхноос харж байна.
Цус сорогч хүү: Ааваа, тэр эсрэг цус сорогч гэдэгт илтгэлтэй байна уу?
Цус сорогч аав: Үгүй, үгүй, үгүй. Гуйж байна, битгий л дээ.
Чоно: Би түүнийг барьчихлаа.
Питер: Түүнийг дээш нь өргөөрэй. Хурдлаарай.
Цус сорогч ээж: Хөөрхий жаал хүн болчихсон байна. Тэд одоо хүүхдүүдийг ч өршөөдөггүй болсон байна.
Цус сорогч хүү: Ааваа, би маш их айж байна.
Аав: Сайн уу? Цус сорогчид оо! Бүгдээрээ цус сорогч болгон хувиргах ажлаа түр зуур зогсооцгооё! Учир нь бид онцгой байх хэрэгтэй.
Хэрэв бүх хүн цус сорогч болчихвол бид нар яаж онцгой байж чадах билээ?
Гэхдээ энэ нь бид хөгжилдөхөө зогсооно гэсэн үг биш.
Бид шөнийн харанхуйн эзэн болно.
Илүү хөгжилтэй болгохын тулд бүгдээрээ бүлгүүдэд хуваагдаж, үүрд хоорондоо тулалдах болно.
Эхний бүлгийн тэргүүн бол, манай хөдөлгөөний үндэслэгч Дракула гүнг танилцуулж байна.
Харин одоо хоёрдугаар бүлгийн тэргүүн болох орчин үеийн цус сорогчдын анхдагч, Николас Саймон!
Өвөө: Өө, тийм ээ!
Аав: Питер, чи хэнтэй хамт ирээ вэ?
Питер: Сайн уу, ааваа? Энэ бол эсрэг цус сорогч.
Аав: Түүнийг яагаад энд авчирсныг чинь ойлгохгүй байна, хүү минь.
Гэхдээ би чамд хэлэхийг хүсэж байна.
Чи хүчирхэг цус сорогчдын бүлгийн өв залгамжлагч болсон.
Питер: Та бэлэн үү?
Эр: Битгий. Цаашаа! Би арай гэж нэг зээл авч чадсан. Харин энгийн хүний богинохон амьдрал түүнийг төлж барахад хангалттай биш шүү дээ! Гуйя битгий л дээ.
Питер: Хөөе, ааваа, би дэлгүүрээс эрдэст ус аваад ирэх үү?
Аав: Хүү минь, би чамтай дахиж яримааргүй байна! Би шатаж байна, шатаж байна.
Питер: Аав аа, Та чинь цус сорогч байхаа больчихсон шүү дээ.
Ааваа?
Цагдаа: Хамт яваа хүнгүй хөгшин эр байна. Баримт бичиг байхгүй, тэр төөрчихсөн бололтой. Зүгээр л энд тэнд харайлгаж яваа юм шиг байна. Ойлголоо. Түүнийг асрамжийн газар хүргэе.
Цус сорогч: Өө, цус сорогчдын ертөнц чинь уйтгартай юм байна шүү дээ. Харин хүний ертөнц л илүү хөгжилтэй юм байна!
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Эмэгтэй |
Чоно |
|
Худалдаачин эр 1 |
Дуучин эм |
Бирд |
|
Худалдаачин эр 2 |
|
Эвэн 1 |
|
Өвгөн |
|
Эвэн 2 |
|
Хүү |
|
|
|
Аав |
|
|
|
Карпентер |
|
|
13-р анги. Питер чоно хоёрын адал явдал : Бирд.
Худалдаачин эр1: Тарвас аваарай! Амттай тарвасаа аваарай!
Худалдаачин эр2: Яг л дээд зэргийн чанартай үнэртэй байгаа биз дээ? Юу вэ, чи юундаа тэгж ярвайгаад байгаа юм бэ?
Хэрвээ миний инжрийг үнэрлээд ярвайж байгаа бол
чиний хамарт л асуудал байна даа, найз минь.
Өвгөн: Миний хамар зүв зүгээр шүү!
Эмэгтэй: Хөөх, энэ нэр маш том зааны хошуутай болчихлоо!
Үгүй ээ, миний хамар ааааааа!
Худалдаачин эр2: Энэ миний инжрээс болоогүй шүү. Би тэднийг өдөр бүр үнэрлэдэг, Үгүй ээ, зааны хошуу!
Бирд: Надад дэнлүү хэрэгтэй байна! Би дэнлүүгүйгээр удаан тэсэхгүй нь ээ!
Миний бие маш муу байна! Хэрэв хулганууд намайг хөөж байгаа бол, тэд ирж л таараа. Би хаа нэгтээ нуугдах хэрэгтэй.
Питер: Өө, сайн уу?
Чоно: Нааш ир, ийшээ ор. Түр хүлээгээрэй. Тэгэхээр, Алладин гэдэг нэгэн царайлаг, даруухан залуу байсан юм. Тэр бирдийн байсан дэнлүүг олсон гэнэ.
Питер: Тийм ээ, би Аладдины тухай мэднэ ээ.
Чоно: Жасмин гүнж, Фазир Жафарын талаар мэдэх үү?
Бирд: Тэр аймшигтай нэрийг яагаад дурсаад байгаа юм бэ?
Питер: Тийм ээ, тэднийг ч бас.
Чоно: Аладдин дэнлүүгээ гэр бүлдээ өгснийг ч гэсэн үү?
Питер: Би өмнө нь энэ хэсгийг хэзээ ч сонсож байгаагүй.
Бирд: Үнэхээр үү? Тэгэхээр Аладдин надаас хөгшин ээждээ туслахыг хүссэн юм. Гэхдээ тэр өөрөө гурван хүслээ аль хэдийн ашиглачихсан байсан. Тэгээд би ингэж хэлсэн: Ээждээ дэнлүүг өгөөд, үүнийг үр гэж хэл. Тэгээд би дахин гурван хүслийг нь биелүүлж өгөх болно. Тэгээд би биелүүлсэн. Харин дараа нь би Аладдины авга ахын гурван хүслийг биелүүлсэн. Тэгээд авга эгчийнх нь, дараа нь түүний хоёр бяцхан үеэлүүдийнх, тэгээд ялдамхан хөгшин авга эгчийнх нь хүслийг ч биелүүлсэн. Гэтэл дараа нь Аладдины зээ дүүгийнх нь ээлж ирсэн. Би ч түүнийг хөөрхөн хүүхдүүдийн л хүсдэг гэмгүй зүйл хүснэ гэж бодсон л доо. Жишээ нь, ямар нэгэн тоглоом эсвэл амттан гэх мэт. Гэтэл үгүй байсан! Тэр хүүхэд надаар бүх хотын хүмүүст зааны хошуу өгүүлчихсэн шүү дээ! Галзуу байгаа биз дээ? Би дэнлүүний боол нь учраас “Уучлаарай, энэ бол огт боломжгүй зүйл” гэж эсвэл “Гараа дэнлүүнээс ав, энэ галзуу хүүхдээ аваач” гэж хэлж ч чадахгүй.
Питер: Юу? Бүх хотынхон зааны хошуутай болчихсон гэнэ ээ?
Бирд: Чамд энэ төсөөлөгдөж байна уу? Харин хоёр дахь хүслээрээ тэр жаал хэлэхдээ: "Бүх хүний толгойноос аварга том эвэр ургуулмаар байна" гэдэг байгаа. Төсөөлж байна уу? Тэгэхээр нь би “Чи итгэлтэй байна уу?” гэж асуусан.
Гэхдээ би үүнийг хийж чадаагүй ээ. Чихээ таглаад, тэр чигтээ нисээд чонын тусламжийг гуйхаар ирлээ.
Питер: Асуудал шийдэгджээ. Одоо чи аюулгүй. Ингээд л цайны данханд байж байхад болно.
Чоно: Үгүй дээ, тэр аюулгүй биш. Эвэнүүд түүнийг мөшгөж байгаа.
Питер: Тэр Эвэнүүд чинь хэн юм бэ?
Бирд: Тэд чинь техникийн ажилтнууд.
Хүү: Би энэ нэг юмыг сая удаа үрлээ. Ердөө ч ажиллахгүй байна.
Эвэн: Тийм ээ, тэр дотор нь байхгүй байна.
Хүү: Тэр дотор нь байхгүй байгаа нь миний асуудал биш шүү дээ. Би өөр ажилладаг дэнлүү авмаар байна.
Эвэн: За эхлээд алга болсон бирдийг олох хэрэгтэй. Тэгээд тэр үнэхээр ийм асуудал үүсгэсэн эсэхийг тодруулъя.
Хүү: Бирд хүний хүслийг биелүүлэхгүй гэж зөрүүдэлж байгаа бол, тэр заавал хариуцлага хүлээх ёстой!
Эвэн: Ихэвчлэн ийм байдаг юм. Тиймээс бид таны гомдлыг зөв гэж үзвэл, бирд томоохон асуудалд орж харин танд цоо шинэ гялалзсан дэнлүү өгөх болно.
Болж байна уу?
Хүү: Тэгвэл явцгаая, миний үнэнч цахим жимснүүд ээ!
Питер: Одоогоор тэд цахилгаан соронзон талбайгаар тусгаарлах туршилт дээр ажиллаж байгаа. Хэрэв ямар нэгэн зүйлийг энэ хүчдэл дотор байрлуулбал, түүнийг ямар ч аргаар илрүүлэх боломжгүй болдог.
Аав: Карпентер, хамгаалалтын хормогчоо яагаад өмсөөгүй байгаа юм бэ?
Бид энэ талаар ярилцаагүй гэж үү? Хүчдэлийн ойролцоо цахилгаан соронзон туяа нэмэгддэгийг чи мэдэж байгаа шүү дээ.
Карпентер: Би тугалган малгай өмсчихсөн шүү дээ.
Аав: Хөгжилтэй биш байна шүү, Карпентер! Хормогчоо хурдан өмс!
За хаана байна? Өчигдрийн туршилтын үр дүн.
Питер: Хэн ч таныг эндээс олж чадахгүй.
Бирд: Баярлалаа, хүү минь.
Аав: Питер үү? Ээж чинь над руу явуулаа юу?
Питер: Үгүй ээ, ааваа. Би өнөөдөр ангийнхантайгаа зочилж ирсэн юм.
Аав: Өө, зочлолт юм уу?
Карпентер? Карпентер? Бас л алга болчхож.
Питер: Энэ боломжтой гэдгийг чи мэдэж байгаа биз дээ? Янз бүрийн зүйлсийг хаа сайгүй нууж байгаа гэдгийг
Чоно: Питер?
Эвэн 1: Түүнийг бариач.
Эвэн 2: Битгий хөдөл! Бид дэнлүүг дагах албагүй. Бас чи бидний дарга биш.
Зүгээр л эндээ байж бай.
Эвэн 1: Энэ бол манай бяцхан үйлчлүүлэгч. Тэр энэ дэнлүү ажиллахаа больсон гэж байна, зөв үү? Бидний хийх ажил бол энэ дэнлүү дотор байсан хэрэгтэн бирдийг олох. Тэгэхээр тэр хаашаа явсан юм бол?
Питер: Бирдэд ямар ч буруу байхгүй. Бас дэнлүү энэ залуугийн гарт орохоос өмнө тэр төгс ажиллаж байсан. Ямар хүн гэхээрээ бүхэл бүтэн хотын хүмүүсийг зааны хошуутай, чөтгөрийн эвэртэй болго гэж хүсдэг байна аа?
Наад хоёр хүсэл чинь нэгдээд нэг аятайхан хүсэл ч болох байсан юм бил үү. Бирд шударга бас хариуцлагатай ажиллаж байсан юм шүү.
Эвэн 1: Бирд эзнийхээ хүслийг шүүн тунгаах үүрэггүй. Дэнлүү нь ямар ч хүсэлтийг биелүүлэх ёстой. Юунаас ч үл хамааран.
Эвэн 2: Яг л тэр нь гол нь шүү дээ.
Питер: За тэгэхээр, жишээлбэл, дараагийн хүсэл нь бүх техник туслалцааны албыг чинь хаах тухай байсан бол яах болж байна? Тэгээд чи, чиний ажил гээд бүгд устаж алга болно.
Эвэн 1: Зарим хүсэлтийг бирдүүд биелүүлж чаддаггүй, тэрний нэг нь энэ.
Гэхдээ биелүүлэх боломжтой хүсэлтийг бол заавал биелүүлэх ёстой.
Эвэн 2: Тэр хаана байна?
Аав: Хэн цайны данхыг миний хүчдэл дотор тавьчихав аа?
Хөөе, Карпентер!
Хмм, иймэрхүү тоглоом тохуу ажлын байранд тохирохгүй шүү.
Миний тэвчээр алдарч эхэлж байна шүү. Карпентер! Карпентер, чи тэнд байна уу? Яагаад чи цайны данхыг хүчдэл дотор тавьчихав аа?
Бирд: Би тэгсэн юм.
Би тэр хүчдэл дотор байсан юм.
Аав: Хүчдэл дотор гэнэ ээ? Карпентер! Би чамайг хормогчоо өмс гэж хэлсэн биз дээ? Муу байна шүү. Муу байна. Аймшигтай юм.
Бирд: Та дэнлүүг үрсэн байна, эрхэм ээ. Цайны данхыг шүү.
Би бол бирд тиймээс таны гурван хүслийг заавал биелүүлэх ёстой.
Аав: Карпентер, чи бүр галзуурчхаж. Галзуураад зогсохгүй, царай чинь цэнхэр болчхож. Чи цацрагийн хордлого орчихсон байна. Яг одоо түргэн тусламж дуудах хэрэгтэй. Би айсандаа бараг алхаж ч чадахгүй нь. Утас минь, надад хэрэгтэй байна.
Бирд: За, эрхэм ээ, ёсоор болгоё.
Аав: Энэ хар даа. Би юу ч юм харж солиорч эхэллээ. Цацрагийн хордлого надад ч бас илэрч байна. Хамгаалалтын хормогч огтхон ч хамгаалсангүй. Надад нөлөөлсөнгүй. Миний бие муудаж байна. Надад үнэхээр амралт хэрэгтэй байна.
Та эмч үү? Түргэн тусламж ирчхээ юу?
Дуучин: Би хамгийн сайн тайвшруулах массажийг хийдэг. Бас би хамгийн сайхан тайвшруулах аялгууг тоглодог.
Аав: Карпентер
Бирд: Танд өөр хүсэх зүйл байна уу? Танд гурав дахь хүсэл тань үлдсэн байна.
Аав: Хэн нэгэн дээрээс намайг сонсож байгаа бол. Би Карпентерийг амьд үлдээсэй гэж хүсэж байна. Тэр магистрын зэрэгтэй болж бас гэр бүлтэй болоосой. Түүний бүх зүйл сайн сайхан байгаасай гэж хүсэж байна. Би үнэхээр гуйж байна.
Карпентер: Та ч лав итгэхгүй дээ. Би цайныхаа цагаар магистрын зэргээ хамгаалчихлаа. Би бас гэрлээд ийм олон хүүхэдтэй болсон.
Бирд: Бүх зүйл гайхалтай биеллээ олжээ. Бүгд маш сайн байлаа.
Эвэн 1: Тэд зүгээр л гэрлийг унтраачихсан байна. Юу ч биднийг тийшээ орохыг зогсоож чадахгүй.
Хүү: Би чамайг олчихлоо! Тэр муу гулгамтгай чөтгөр хаана нуугдсан?
Эвэн 1: Цайны данханд.
Питер: Хүлээ, эхлээд чамаас нэг зүйл асууя. Чи яагаад хүн бүрийн хамарт зааны хошуу, толгойд эвэр ургуулахыг хүссэн юм?
Хүү: Энэ гурван үе шаттай төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм. Хүн бүр зааны хошуу, эвэртэйгээ бүгд бэрхшээлтэй зовлонг амсах болно. Тэгээд би тэнгэрийн хаалга нээж орж ирнэ — та-даа! — гурав дахь хүслээрээ бүгдийг хэвийн байдалд нь оруулна. Тэгээд хүмүүс маш их баярлаж, намайг хайрлах болно. Бас эцэг эх маань ч гэсэн надаар бахархах болно.
Чоно: Нээрээ юу? Яагаад бирдээс эхний хүсэл дээрээ л хайр, хүлээн зөвшөөрөл гэж шууд гуйгаагүй юм бэ?
Хүү: Тэгж болохгүй л дээ. Эсвэл болох байсан уу?
Эвэн 1: Статистикийн хувьд, хүмүүсийн хамгийн түгээмэл хүсэл нь хайр сэтгэлийн талаар байдаг л даа.
Хүү: Тэгвэл сайн байна. Гурав дахь хүсэл маань хайртай холбоотой.
Питер: Түр хүлээгээрэй. Хэрвээ гурав дахь хүсэл чинь хайртай холбоотой юм бол хотын хүмүүс зааны хошуу, эвэртэйгээ үлдэх болно. Тэднийг буцаад хэвийн болгож өгөх хэрэгтэй шүү дээ.
Хүү: За яах вэ. Би тэгнэ ээ. Үүний дараа хүмүүс намайг хайрлах болов уу?
Бирд: Энэ гурван үе шаттай хүсэлд би хариуцлага үүрэхгүй шүү!
Хүү: Байзнаарай! Тэгэхээр би зааны хошуу, эврийг арилгаж болно, гэхдээ намайг хайрлах нь ямар ч баталгаа байхгүй гэсэн үг үү? Тэгвэл би хийхгүй ээ.
Чоно: Үгүй ээ,чи явж болохгүй! Түүнээс дэнлүүг ав! Тэр сүүлийн хүслээрээ бүх хүнээр өөрийгөө хайрлуулахыг хүсэх гэж байна. Харин тэр ядарсан хүмүүс насан туршдаа зааны хошуу, эвэртэйгээр зовж шаналсаар үлдэх болно.
Эвэн 1: Тийм ээ, ядаж л амьд байх хайр юм даа.
Питер: Сонсооч, би чиний бусад хүслийг хүсье. Тэгээд дараа нь дэнлүүг надад өгчих. Би эхний хүслээрээ чамайг хүн бүр хайрлах болтугай гэж хүсье.
Хүү: Чи надад худлаа хэлж байгаа бол яах юм?
Питер: Би чамайг хуурахгүй ээ, амлаж байна.
Хүү: Намайг бүгд хуурдаг. Өвөө маань хүртэл.
Питер: Би чамайг хуурахгүй ээ.
Питер: Тийм ээ, чи намайг хуурч байна. Тийм, тийм, тийм!
Чоно: Би энэ жаалыг хүмүүст итгээсэй гэж хүсэж байна.
Хүү: Би хотын бүх хүнийг урьдынх шигээ харагдаасай гэж хүсэж байна.
Питер: Сатара хот руу буцаж очоод, тэнд бүх хүмүүсийн хайр хүндлэлийг хүртээсэй гэж хүсэж байна. Мөн тэр хайрыг хүртэх бүрэн эрхтэй байгаасай гэж хүсэж байна.
Ингээд асуудал шийдэгдчихэв үү дээ?
Эвэн 1: Хэрэв дэнлүүний шинэ эзэд гомдолгүй бол энэ баримт дээр баталгаажуулж гарын үсэг зурна уу?
Питер: Алив нааш нь өг дөө. За боллоо.
Эвэн 1: Баярлалаа. Баяртай
Бирд: Тэд явчихсан уу? Маш их баярлалаа. Дашрамд хэлэхэд, чамд хоёр хүсэл үлдсэн шүү.
Аав: Питер? Питер, чи энд байж болохгүй бас ангийнхан чинь эндээс хурдхан явах хэрэгтэй. Энэ газар маш аюултай шүү.
Питер: Та аавыг маань жоохон тайвшруулаад өгч болох уу?
Бирд: Асуудалгүй ээ.
Дуучин эм: Бүгдээрээ дахин нэгдэцгээе. Гялалзах одод эргэн тойронд анивчин гялтганана.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Эхнэр |
Чоно |
|
Өвөө |
|
|
|
Хаан |
|
|
|
Тайлбарлагч |
|
|
|
Жолооч |
|
|
|
Нөхөр |
|
|
14-р анги. Питер чоно хоёрын адал явдал : Галт шувуу ба Шош хаан.
Хаан: Түүнийг хараач. Тэр огт гэрэлтэхгүй байна. Тэр тийм ч сайн биш байна.
Чоно: Тийм ээ. Магадгүй бидэнд малын эмч хэрэгтэй байх.
Питер: Тэр гэрэлтээд л байна даа.
Чоно: Тэр үүнээс илүү гэрэлтэх ёстой л доо.
Хаан: Мөн цахилгаан гаргах ёстой.
Питер: Үүнээс илүү яаж гэрэлтэнэ гэж? Энэ галт шувуу аль хэдийн чийдэнгээс ч илүү гэрэлтэж байна шүү дээ.
Хаан: Чи ердөө ч ойлгохгүй байна. Одоо хар. Би түүнийг цочроох гэж байна, тэгээд түүнийг хэрхэн гэрэлтэх ёстойг хар.
Чоно: Май, энийг зүү. Тэр торон дотор байна. Тэнд түгжигдсэн байхдаа өөрийгөө аюулгүй гэж мэдэрдэг юм.
Питер: Янзтай. Янзтай.
Хаан: Одоо ойлгов уу?
Питер: Гайхалтай!
Өвөө: Питер?
Питер: Өвөө?
Өвөө: Питер, би юу ч харахгүй байна.
Питер: Энэ гэрлийн чийдэнгээс болсон байх. Чийдэн маш хурц гэрэлтсэнээс болоод таны нүд түр зуур хараагүй болчих шиг боллоо.
Чшшш. Өөөө!
Жаахан амарчих. Нүд чинь удахгүй зүгээр болчихно оо, өвөө.
Питер: Юу болсон бэ?
Чимээгүй.
Хаан: Галт шувуу минь нисээд явчихлаа!
Питер: Би хуруугаа жаахан гэмтээчихлээ, гэхдээ би зүгээр ээ.
Хаан: Үгүй ээ. Миний галт шувуу!
Питер: Тайвшир. Бид шувууг чинь олох болно! Үгүй ээ. Би өвөөгөө ийм байдалтай ганцааранг нь орхиж чадахгүй. Та яг ингээд сууж бай. Юу ч битгий ярь! Хэрвээ тэр ямар нэг юм хүсэх юм бол хүссэнийг нь өгч бай.
Ингэхэд тэр хаашаа нисээд явчхав аа?
Чоно: Тийшээ.
Хүмүүс: Энэ чинь ямар гэгчийн шувуу вэ?
Би түүнийг зурагтаас харж байсан юм байна.
Тэр магадгүй сүүлчийнх нь байх.
Энэ маш үнэтэй шувуу байх аа.
Чи юу ярьж байгаагаа мэдэхгүй байна.
Чоно: Чи тэдэнд түүнээс холд гээд хэлчхэж болохгүй юу?
Питер: Энэ шувуу халдварт өвчинтэй шүү.
Юу болсон бэ?
Тэр хэн нэгний нүдийг сохлоогүй л юм байна.
Чоно: Түргэл!
Питер: Өө бид яг л наранд борлосон мэт арьстай болчихлоо шүү.
Дээр үед нарны аппаратанд хөх өнгийн туяагаар биеэ шардаг байсан шиг л. Яаж ийм юм болчхов оо?
Чоно: Мэдэхгүй ээ. Түүний галын дөл нь гэрэлтэх ёстой ч хэт хурц биш таатай гэрэл байх ёстой. Түүний гэрэл хүмүүсийн хувьд амьдрал, эрч хүч бэлэглэдэг байсан. Харин одоо бүх зүйл сүйрэл болон хувирчээ. Нэг хоромд тэр огт гэрэлтэхгүй, харин дараагийн мөчид ийм хурц гялбаа үүсгэдэг болсон байна.
Тэр тэнд байна!
Питер: Тэр яг хүчирхэг фотон ялгаруулагч шиг юм аа. Гэхдээ энэ бүх энерги хаанаас гарч ирээд байна аа? Хөөх? Хаана байна аа, жижигхэн шувуухай минь? Алив ээ. Хаана нуугдаад байна аа? Би чамайг олчихлоо. Өө, юу болоод байна аа?
Чоно: Энд байгаа цас, мөсийг харж байна уу? Түүний хийж байгаа хэрэг шүү дээ. Тэр эргэн тойрны орчноосоо энерги сорж авч байна.
Тайлбарлагч: Энэ бяцхан арслан заан цас, мөсөн дунд хөлдсөн байсан. Тэр одоо ч гэсэн яг тэр мөсөнд хөлдсөн хэвээрээ хадгалагдаж байгаа.
Хүмүүс: Хөөх, яагаад ийм хүйтэн байна аа?
Тийм ээ, хэрвээ энэ үргэлжилбэл бид бүгд мөсөн блок болох нь байна даа.
Дулаахан байна. Алив ээ. Жаахан дулаацъя. Битгий унтраагаарай!
Питер: Ямар халуун юм бэ!
Чоно: Хүлээ, хүлээ, хүлээгээч!
Тайлбарлагч: Байж боломгүй юм!
Питер: Үгүй ээ, хүлээ, хүлээ. Зогс, зогсооч ээ!
Өвөө: Питер, Питер, Питер, чи тэнд байна уу?
Хаан: Тийм ээ.
Өвөө: Питер, түргэн тусламж дуудаарай! Чи залгаж байна уу?
Хаан: Залгасан ч холбогдож болохгүй байна.
Өвөө: Питер, би нэлээд хүнд байна. Заавал эмчид үзүүлэх хэрэгтэй байна. Хараа муудаад зогсохгүй, толгой минь наалдамхай зуурмагт живчихсэн мэт мэдрэгдэж байна.
Хаан: Та зүгээр хаашаа ч явалгүй амрах хэрэгтэй.
Өвөө: Питер, чи үнэхээр намайг анхааралтай сонссон бол ингэж хариулахгүй байх байсан даа. Алив явъя. Автобусны буудал руу явцгаая. Питер, ийшээ шүү дээ.
Жолооч: Хатагтай, ноёд оо, эндээс тасалбараа аваарай. Картаа уншуулж ороорой.
Өвөө: Жолоочид өөрийн сурагчийн картыг бас миний тэтгэврийн картыг уншуулаад ир!
Хаан: Хөөе, хөөе. Хүлээгээрэй, хүлээгээч!
Эхнэр: Питер, чи үргэлж бусдын хэлсний дагуу л хийх юм. Заримдаа ‘үгүй’ гэж хэлж сурах хэрэгтэй.
Нөхөр: Гэхдээ хонгор минь, би үгүй гэж хэлж мэднэ шүү дээ. Би тасалбараа аваад ирье.
Эхнэр: Үгүй ээ! Чи сууж бай! Алив замаас холд!
Өвөө: Питер, ...................
Нөхөр: Хонгор минь, чи сая сонсов уу? Би үгүй гэж хэлж чадна гэж чамд хэлээ биз дээ!
Өвөө: Питер, дэмий юм ярихаа боль! Хурдал, бидний буух буудал ойртож байна!
Хаан: Хөөе, хүлээгээрэй!
Питер: Түүнийг жаахан тайвшруулаад, дараа нь бид..
Чоно: Чшшшш! Хамгаалагч биднийг хайж байгаа байх.
Тайлбарлагч: Тэд ийшээ гүйгээд явсан. Нэг хүү, нэг нохой, нэг шувуу бас бяцхан арслан заан.
Юу?
Питер: Гал шувуу тэр жаахан арслан зааныг амьдруулж чадах уу? 15,000 жилийн настай шүү дээ!
Чоно: Яаж мэдэх вэ дээ? Би ямар эмч биш дээ?
Питер: Өөр ямар нэг нууц байгаа юу? Үүнийг бид хүлээх хэрэгтэй гэж үү?
Чоно: Түүнийг солиорол үүсгэж чаддаг, хуурамч дүр бүтээдэг, бас бусад шувуудыг удирдах чадвартай гэж би сонссон.
Питер: Үнэхээр гэж үү?
Чоно: Чшшш!
Питер: Тэгвэл хүмүүсийг ч гэсэн удирдаж чадна гэсэн үг үү?
Чоно: Үгүй ээ, түүний ид шид хүн дээр нөлөөлөхийн тулд өөр давтамжтай ажилладаг. Энэ нь...
Питер: дамжуулагч уу? Байзнаарай, чи утас гэж хэлэх гээд байна уу?
Чоно: Яг тийм. Авч болохгүй шүү. Одоо тохирох цаг нь биш.
Тайлбарлагч: Байна уу?
Чоно: Цаашаа! Үгүй ээ.
Питер: Үгүй ээ. Боль! Болохгүй ээ! Тэр түүнийг удирдаад байна! Хүлээ!
Питер: Үгүй ээ! Ингээд баригдав уу! Чи өөрөө өөрийгөө хорьчихлоо доо. Хөөе, хөөе, хүлээ, хүлээ, хүлээ, хүлээ! Утсаа авч болохгүй шүү! Тайвширцгаа хүмүүс ээ!
Зайрмаг
Нөхөр: Болгоомжтой. Урд чинь.
Өвөө: Энэ юу вэ?
Нөхөр: Энэ зүгээр л нэг зайрмаг байна.
Өвөө: Эндээс авъя.
Бичиг: “Эрүүл мэндээ хайрлаарай. Нүдээ хамгаалаарай!”
Өвөө: Питер?
Нөхөр: Юу?
Өвөө: Ээж рүүгээ нэг залгаач.
Нөхөр: Байна уу, ээж ээ? Утсаар яриагүй удсанд уучлаарай ээж ээ. Тийм ээ, ээж ээ. Бүх зүйл сайн байгаа. Би эмнэлэгт байна. Өө, үгүй, үгүй. Би зүгээр.
Би өөр хүн үзүүлэхээр ирсэн юм. Тийм ээ. Би үнэхээр зүгээр. Та огтхон ч санаа зовох хэрэггүй дээ. Сонсооч, би үнэхээр зүгээр, тангараглая. Тийм ээ, ээж ээ. Хайртай шүү!
Өвөө: Би харж байна! Гайхалтай! Гайхалтай!
Нөхөр: Гайхалтай. Үүнийг сонсох үнэхээр сайхан байна шүү.
Өвөө: Энд нэг хүү байсныг та харсан уу?
Нөхөр: Үгүй ээ, би хараагүй.
Эмч: Чи яагаад зүгээр зогсоод байгаа юм бэ? Гэрэл ассан байгааг харахгүй байна уу? Хурдан ороод ир.
Нөхөр: Өө баярлалаа, би зүгээр ээ.
Эмч: Битгий ай. Энэ тийм ч их өвдөхгүй ээ!.
Хүү: Та ахмад дайчин уу? Таны бие өвдөө юу? Хэн нэгнийг дуудах уу?
Хаан: Өө, хүү минь. Би зүгээр л хаан байгаа юм. Би үнэхээр муу байна. Зүгээр дээ, намайг орхи.
Тэр буцаад ирэв үү?
Питер: Тийм ээ! Тэр зүгээр юм шиг байна.
Хаан: Тэр байна. Миний хайртай бяцхан шувуухай минь. Бяцхан, чихэрлэг амьтан нь хэн билээ? Шувуу минь эргээд ирлээ, бүх зүйл сайхан байна. Миний энхрийхэн минь. Түүнд юу тохиолдоо вэ?
Питер: Энэ.
Хаан: Энэ чинь юу вэ?
Питер: Түүний өндөг.
Хаан: Өө. Тэгвэл би ингээд шувууны өвөө болох нь дээ. Ммм.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Ээж |
Чоно |
|
Өвөө |
Эмгэн |
Шувуу |
|
Аав |
Сурвалжлагч |
|
|
Зураглаач |
|
|
|
Багтай хүн |
|
|
|
Эрдэмтэн |
|
|
|
Хамгаалагч |
|
|
|
Эрлэгийн элч |
|
|
15-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Гамаун зөгнөгч шувуу
Өвөө: Мммм. Шийдэж чадахгүй нь ээ. Энэ зангиаг зүүх үү? Эсвэл энийг нь зүүх үү?
Ээж: Өдрийн хоол чинь хөрлөө шүү дээ, аав аа!
Өвөө: Aааа. Өө энийг сонгоё.
Ээж: Та яагаад ингэж их сандраад байгаа юм бэ?
Өвөө: Намайг киноны дүр шалгаруулалтад урьсан. Хэрэв намайг сонговол яах болж байна? Гэхдээ магадгүй би сонгогдохгүй байх. Хмм. Эсвэл энэ үү? Ерөөсөө Питерээс асууна аа. Питер? Питер? Энэ чинь юун шувуу вэ?
Чоно: Энэ бол Гамаун шувуу.
Өвөө: Энэ Гамаун шувуу чинь тэгээд юу хийдэг юм бэ дээ?
Шувуу: Би ирээдүйг зөгнөдөг.
Өвөө: Хөөх, тийм үү? За, тэгвэл.
Шувуу: Ноёнтоон, та өнөөдөр кинонд тоглох болно. Та өнөөдөр заавал кинонд
тоглох болно. Мөн тэр киноны шагналыг авах болно.
Өвөө: Тийм ээ. Би өнөөдөр кинонд тоглох нь ээ!
Питер: За за. Хэрвээ энэ шувуу үнэхээр тийм гайхалтай, бүх зүйлийг зөв зөгнөдөг юм бол яагаад түүнийг үргэлж хөөгөөд байдаг юм бэ?
Чоно: Түүний зөгнөлүүд үргэлж таатай байдаггүй л дээ. Жишээ нь, тэр өнөөдөр хэн нэгэн миний сүүлийг тасална гэж хэлсэн.
Шувуу: Тэр таслах болно.
Чоно: Питер!
Шувуу: Ийм зүйл болох болно.
Питер: Би юу? Үгүй ээ. Чоно оо, би чиний юуг ч таслахгүй ээ!
Шувуу: Тийм ээ, чи тэгэх болно.
Питер: За тэгэхээр. Нэг тохиролцоо хийе. Чоно чамайг эргэж ирж авахаас нааш, би чамаас ямар ч зөгнөл сонсохыг хүсэхгүй байна. Ойлгомжтой юу?
Шувуу: Асуудалгүй ээ. Идчихмээр юм байхгүй биз?
Питер: Би юу ч гэсэн харчхаад ирье.
Шувуу: Хаа сайгүй л адилхан байх юм. Үгүй ээ, үгүй. Миний ирээдүйг надад битгий хэл. Би мэдэхийг хүсэхгүй байна. Юутай ч адил зүйл болох нь тодорхой.
Гэхдээ ядаж ингэж чи юу болохыг мэдэж байж өөрийгөө бэлдэж чадна шүү дээ!
Аав: Энд хэн нэгэн ирээдүйг зөгнөж байна гэж би сонсов уу даа?
Шувуу: Алив, ороод ир ээ.
Ээж: Юу болсон бэ?
Питер: Аав! Аав аа! Хөөе аав!
Хөөе би чамд юу гэж хэллээ!
Шувуу: Хөөе, чи зөвхөн чиний ирээдүйг л зөгнөхгүй байхыг хүссэн биз дээ? Харин тэр залуугийн тухай бол юу ч хэлээгүй шүү!
Питер: Аав аа, тэр танд юу гэж хэлсэн юм бэ?
Аав: Тэр намайг өнөөдөр үхэлтэй уулзах болно гэж хэллээ.
Өвөө: Охин минь, юу болсон бэ?
Питер: Аав аа, таны логик сэтгэлгээ хааччихав аа? Та зөгнөлд итгэхгүй байх нь дээр гэдгийг мэддэг шүү дээ.
Аав: Гэхдээ тэр шувууны хэлсэн бүх зүйл биелдэг шүү дээ!
Шувуу: Тэр шкаф унагаах гэж байна.
Өвөө: Би энэ бүхнийг яаж засахыг мэднэ. Аавыг чинь аврах болно.
Аав: Яаж?
Өвөө: Бид ирээдүйг өөрчлөх болно. Сонс доо. Ирээдүйд намайг кинонд тоглох
болно гэж зөгнөсөн. Харин би тийшээ явахгүй байя. Хэрэв би кинонд
оролцохгүй бол ирээдүй маань тэр шувууны хэлснээс өөр болох болно.
Байна уу? Юу? Та нар манайд зураг авалтаа хийхээр болсон гэнэ ээ? Тэгж
болохгүй ээ. Ямар ч байсан энд ирнэ ээ? Тэгвэл би энд байхгүй. Виктор!
Хурдлаарай. Би нуугдах хэрэгтэй байна! Харин чи ирээдүйг өөрчлөхийн тулд тэмцэх ёстой шүү.
Аав: Хүлээ, би өмнө нь огтхон ч хийж байгаагүй зүйлээ хийх хэрэгтэй гэж бодож байна. Тийм үү? Тийм ээ. Бодъё, бодъё. Би олчих шиг боллоо, хүү минь!
Ээж: Виктор?
Аав: Боб, өнөөдрийн хоол чинь тун амтгүй байсан. Би өмнө нь ингэж байгаагүй ч, үргэлж үүнийг хийхийг хүсдэг байсан.
Питер: Аав аа, та хаачих нь вэ?
Аав: Би гэртээ зүгээр сууж байгаад ирээдүйг өөрчилж чадахгүй.
Өвөө: Энэ хэний скүүтэр вэ?
Эмэгтэй: Минийх.
Өвөө: Үүнийг чинь би түр зээлж болох уу? Надад үнэхээр хэрэгтэй байна.
Эмэгтэй: Инээдтэй юм. Наадах чинь их үнэтэй скүүтэр шүү.
Өвөө: Миний мөнгө хааччихав аа? Надад ердөө 14 л байна. Тэр юу вэ? Лотто юу даа? Надад нэгийг өгчих! За, алив ээ. Янзтай, би 1 саяыг хожчихлоо!
Зураглаач: За, муугүй шүү. Үүнийг арын дэвсгэр болгож ашиглая. Тэгээд энэ хайр
хүрмээр хөгшин эрийг оруулъя. Тэр төгс тохирно.
Өвөө: Би скүүтэрт чинь нэг саяыг өгье.
“Нэг саяын сугалааны тасалбар”
Өвөө: Надад хэлээч, энэ зөгнөл үү? Тийм зүйл болохгүй ээ!
Эмгэн: Хөөе, чи! Замаа харж яваач!
Өвөө: Хөөе, би чиний энэ үйлдэлд чинь буруугүй шүү.
Сурвалжлагч: Бид энд шинэ кино театрын нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн....
Өвөө: Наадхаа унтраа, битгий зураг дар!
Хүмүүс: Хөөх, тэр хөгшин эр нисэж байна шүү дээ!
Хөөх, тэрийг хар даа.
Өвөө: За яах вэ, ядаж л мэргэжлийн зураг авалт биш, тийм биз дээ? Тиймээс энэ огт кинонд тооцогдохгүй. Зөгнөлд тодорхой заасан байсан: би костюм, утга учиртай зүйлсээр жинхэнэ кинонд тоглоно гэж. Харин тийм зүйл болоогүй. Тийм зүйл болоогүй!
Арай дээр байлаа. Өө, үгүй ээ. Үгүй, үгүй!
“Сцень 2 – 4 – 5-2”
Өвөө: Намайг кинонд тоглуулахыг чинь би зөвшөөрөхгүй! Гуйж байна, битгий л дээ! Зураг авалтаа зогсоо, зогсоо!
Зураглаач: Энэ хэсэг бүтэн киноны хамгийн шилдэг зураглал байлаа.
Найруулагч: Болсон!
Питер: Аав аа, та яагаад ингэж их гүйгээд байгаа юм бэ?
Аав: Би өмнө нь хэзээ ч ингэж гүйж байгаагүй. Хэн ч үүнийг төсөөлөөгүй байх. Тиймээс би гүйж байна. Ингэж хувь тавиланг өөрчлөөд, бүгдийг хамгаалах гэж байгаа юм. Ухаалаг биш гэж үү? Өө, би нэлээн ядарчихлаа. Бид үүнээс ч илүү гэнэтийн зүйл хийх хэрэгтэй!
Питер: Ааваа, боль л доо. Та хүмүүсийн анхаарлыг татаад байна шүү дээ!
Аав: Найзууд аа, бид бүгдийг зөв хийж байгаа. Ирээдүй үнэндээ өөрчлөгдөөгүй. Учир нь хэн ч өмнө нь надад анхаарал хандуулж байгаагүй.
Багтай хүн: Үүнийг танд.
Аав: Юу? Хэн явуулсан юм бол оо?
Багтай хүн: Мэдэхгүй ээ. Манай гэр бүл энэ захидлыг 500 жил хадгалсан.
Шуудангийн хайрцаг дээр өнөөдөр дамжуулах ёстой гэж бичсэн байна.
Мэлхий шиг хөлтэй, ганц эвэрт шиг харагддаг хүнд.
Аав: Утгагүй юм. Энэ зүгээр нэг хошигнол л байх. За, Виктор. Тэд бүх багелын олсыг буруу холбосон байна. Хэрвээ тэд багелийг асаавал бүх зүйл устаж
үгүй болно шүү. Ямар олс? Ямар багел вэ? Энэ шал утгагүй нэг хошигнол л бололтой.
Питер: Хүн төрөлхтнийг авраач, Виктор. Чин сэтгэлээсээ. Энэ бол тоглоом биш.....
Аав: Нострадамус гэж хэлэх гэж байсан уу? Байзнаарай. Өнөөдөр институтэд
шинэ бөөмийн хурдатгалтай том туршилт хийж байгаа юм байна. Тэр чинь багел хэлбэртэй. Харин олснууд нь утас, кабелүүд байх магадлалтай. Хэрвээ
тэдгээрийг буруу холбох юм бол хурдатгал нь жижиг хар нүх үүсгэж,
дэлхийг сүйтгэж ч болох юм байна!
Өвөө: Виктор! Би үүнийг зогсоож чадахгүй нь ээ.
Аав: Тайвшир, өвөө. Аврагдах ёстой нь би биш, харин тэр бол дэлхий юм байна!
Өвөө: Чи чинь юугаа яриад байна аа?
Аав: Надад тайлбарлах цаг алга.
Питер: Тэр хар нүхтэй багел хаана байгаа юм бэ?
Аав: Явцгаая!
Эрдэмтэн: Эрдэмтэн андууд минь, тавтай морил! Бид энд эцэст нь бөөм
хурдасгагчийг ажиллуулж, орчлонгийн нууцыг нээн илрүүлэхээр цугласан байна. Нэг, Хоёр...
Аав: Хүлээ! Товчлуурыг дарж болохгүй шүү!
Хамгаалагч: Хөөе!
Эрдэмтэн: Яагаад дарж болохгүй гэж? Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Хамгаалагч: Тэр зөвшөөрөлгүй орж ирсэн. Гаднын хүн.
Аав: Би гаднын хүн биш. Би бол энэ байгууллагын шинэхэн судлаач байна. Та хурдатгалаа асааж болохгүй. Харин одоо бол болно оо. Ааааа!
Питер: Та ойлгохгүй байна уу? Аав маань дэлхийг аварлаа. Тэд бөөмийн
хурдатгалаа буруу холбосон байсан шүү дээ.
Цагдаа: Бид үүнийг шалгаж үзэх болно.
Питер: Танд л гэж хэлэхэд, хэрэв тэд асаачихсан бол бид одоо энд ингээд ярилцаад зогсож байхгүй байсан шүү, ноён цагдаа.
Аав: Би өөрийнхөө амийг золиослон дэлхийг аварна гэж бодсон ч, дэлхийг
авраад өөрөө ч бас амьд үлдлээ.
Эрлэгийн элч: Виктор, битгий хашхир. Хамгаалагч сэжиг авч магадгүй.
Аав: Намайг яг энд дуусгачих! Харин дэлхийг баатарлагаар аварч олон хүмүүсийн нүдний өмнө байх үед лав биш шүү! Би үүнийг хурдан дуусгахыг хүсэж байна!
Эрлэгийн элч: Виктор, Чоно над дээр ирээд чамтай жаахан ярилцаад өгөөч гэж
хүссэн юм. Би чамайг тайвшруулах гэж ирлээ. Чиний нэр миний жагсаалтад байхгүй шүү.
Аав: Гэхдээ, Гамаун өнөөдөр намайг үхэлтэй учрах болно гэж хэлсэн шүү дээ? Эрлэгийн элч: Тийм ээ, үнэн хэрэгтээ бол түүний зөв л дөө. Би чамтай уулзаж
байна шүү дээ.
Чоно: Еээ! Хэн нэг нь надад туслаач! Аааа! Квази Троус миний сүүлэнд наалдчихлаа. Халдвар тарахаас нь өмнө зогсоох хэрэгтэй. Хэн нэгэн нь миний сүүлийг таслах хэрэгтэй байна!
Аав: Өнөөдөр би бол хангалттай зовлоо. Би лав юу ч таслахгүй шүү.
Өвөө: Тийм ээ, би ч бас түүнтэй санал нэг байна.
Ээж: Над руу харах хэрэггүй шүү!
Питер: Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй шүү.
Чоно: Би чамаас гуйя.
Шувуу: Би чамд сүүлийг нь тасална гэж хэлээ биз, Питер? Хэзээ ч Гамауны буруу
байдаггүй юм!
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Ээж |
Чоно |
|
Өвөө |
Амьтан сургагч |
Аварга хүн |
|
Аав |
|
|
|
Викинг |
|
|
|
Багш |
|
|
|
Цагдаа |
|
|
16-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Сүүлчийн Викинг
Аав: Энд гарцаагүй нэг зүйл байна даа.
Питер: Аав? Наанаа юу хийж байгаа юм бэ?
Аав: Би хувцасны шүүгээг чинь квантын тодорхойгүй байдлын үүднээс судалж байна.
Питер: Аав аа, би тайлбарласан шүү дээ, хувцасны шүүгээнд учир байгаа юм биш. Харин чоно хаана ч жижиг, ойрхон зайд хаалга үүсгэж чадна. Хувцасны
шүүгээ бол....
Аав: Энэ тусгай орон зай өвөрмөц шинж чанартай байх ёстой доо. Хар даа,
давтамжийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлж байна.
Питер: Тийм ээ, би мэднэ. Учир нь чоно тэндээс чинь гарч ирдэг юм.
Чоно: Чи юу мэднэ гэж Питер?
Питер: Би чамд юу гэж хэлсэн билээ? Ингэхэд аав маань хааччихав аа?
Питер: Яагаад бид түүнийг зүгээр л олоод очиж болохгүй гэж?
Чоно: Учир нь тэр хэн нэгэнтэй хамт яваагүй, зүгээр л үсэрчихсэн. Энд байхад маш олон өөр зам гарч ирж болно. Аав чинь маш хялбархан нэгэнд нь уначих
магадлалтай.
Викинг: Сэлмээ ав, мангар аа. Сэлмээ ав, тэгэхгүй бол чи Вальхаллад хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүй шүү!
Питер: Хүлэгээрэй!
Викинг: Би яагаад түүнийг явуулах ёстой гэж? Би түүнийг шударгаар ялсан шүү дээ
Чоно: Тэгээд чи юу хүсээд байгаа юм бэ?
Викинг: Би Вальхалларуу явмаар байна. Нөхөд маань аль хэдийн тэнд
Валькирчүүдтэй найрлаж байгаа, харин би энд гацчихсан.
Питер: Вальхалла гэдэг чинь Викингчүүдийн үхсэний дараах амьдрал биш билүү? Тийшээ очихын тулд үхэх хэрэгтэй гэсэн үг үү?
Викинг: Зүгээр ч нэг үхэх биш, харин тулаанд баатарлагаар амиа алдах ёстой. Гэтэл би бүгдийг нь ялчихдаг. Зүгээр нэг үхвэл ямар ч хэрэггүй.
Чоно: Сонсооч, бид бие биедээ туслах боломжтой гэж бодож байна. Манай хүнийг явуул, харин бид чамайг ялах хэмжээний хүчтэй өрсөлдөгч олж өгье.
Викинг: Тохирлоо.
Хаан: Бид чамд тусалж чадахгүй нь дээ. Тэр аль хэдийн бүгдийг устгачихсан. Таван луу, гурван аварга далайн гүрвэл, гурван намгийн мангасыг устгасан. Бусад бүх сүрлэг амьтад түүнээс айж зугтаасан.
Аварга хүн: Чшшш, би энд байхгүй шүү.
Хаан: Гэхдээ тэр одоо эзгүй байна. Манайд чамтай тулалдах хэн ч алга. Явж үз дээ!
Чоно: Бүгдээрээ хаанаас өрсөлдөгч олох вэ? Бүгд чиний түвшинд хүрч чадахааргүй байна.
Аав: Нэг хүн байгаа юм байна.
Питер: Хэн?
Аав: Стивен Петерсон. Миний багш.
Питер: Стивен Петерсон гэж хэн юм бэ? Тэр хэр том сүхтэй болохыг нь
харсан юм уу?
Аав: Стивен Петерсон бол тулааны урлагийн мастер. Би түүний тулааны клубийн гишүүн байсан юм.
Багш: Одоо дайр! Бүгдээрээ дайр! Одоо сандал аваад над руу дайр.
Аав: Чи түүнд юу ч хийж чадахгүй. Тэр өөрийгөө хамгаалах нэгэн хүчний талбай үүсгэдэг юм. Тэр хүчний талбай нь хүрэхээс чинь ч өмнө чамайг унагачихна.
Викинг: Тэр юу хийгээд байна аа?
Аав: Тэр чиний эрчим хүчний талбайг мэдрэхийн тулд төвлөрч байна.
Викинг: Тэгээд хэзээ бид нар тулалдах юм бэ?
Аав: Хэзээ дайрах ёстой нь мэдэгдэх болно оо.
Багш: Хэн нэгэн байна уу? Цагдаа дуудаарай! Тэр намайг алах гээд байна!
Аав: Стивен Питерсон! Викинг рүү астероидын хүчийг ашиглан довтлооч!
Багш: Туслаарай!
Викинг: Тэр агуу дайчин биш байна.
Аав: Харин тэр илүү орчин үеийн дайралтын аргыг хэрэглэсэн бол чи одоо
Вальхаллад байх байсан юм.
Викинг: Чи надад тулалдах дайчин байгаа гэж хэлсэн. Гэтэл тэр хаана байна?
Бас л хэтэрхий амархан байлаа.
Аав: Ногоон гэрэл асахыг хүлээгээч ээ!
Викинг: Чи гайхалтай юм! Чи гайхалтай том биетэй юм! Үүний талаар юу гэмээр
байна даа? Ингээд л боллоо!
Кранч: Надад туслаач! Бууж өгье өө!
Викинг: Үгүй ээ, бууж өгч болохгүй! Нааш ир! Бариад ав! Энд! Тийм ээ! ! Тийм ээ! Тийм ээ! Энэ ч бас хэтэрхий амархан байлаа. За, одоо тэгвэл
нүцгэн гараараа тулалдуулаад үзвэл ямар вэ? Яагаад
зүгээр зогсоод байгаа юм бэ, мангас аа? Дайраач!
Амьтан сургагч: Амьтныг минь тайван байлга! Чи түнийг айлгаад байна!
Викинг: Викингчүүд хөгширч үхдэггүй. Харин тулалдаж үхэх ёстой. Гэтэл би
бүгдийг нь ялдаг байхад яаж тулалдаж үхэх болж байна? Ингээд би
хаягдчихлаа!
Аав: За, алив ээ! Жинхэнэ эрчүүд уйлдаггүй юм!
Викинг: Үгүй ээ, тэд ч бас уйлдаг! Чи яагаад уйлаад байгаа юм?
Аав: Мэдэхгүй ээ! Би уйлмаар байна! Хэн ч надад чи чадна аа гэж хэлдэггүй!
Викинг: Чи бол жинхэнэ Викингийн хамтрагч!
Аав: Байз даа, чи надад хэрхэн жинхэнэ дайчин болохыг зааж өгвөл ямар вэ? Чи намайг супер баатарт сургачихвал би чам шиг болох болно!
Викинг: Виктор! Найз минь, чи бол миний мэдэх хамгийн ухаантай хүн шүү!
Хэзээнээс эхлэх үү?
Аав: Яг одооноос эхэлье!
Викинг: Май энэ сэлэм! Бариад аваарай!
Аав: Тийм ээ!
Ээж: Виктор, чи чинь бүр ухаанаа алдчихаа юу? Би чамайг хэнтэй ч явахыг
Зөвшөөрөхгүй!
Викинг: Эсвэл бид чамаар бахархуулах болно. Түүний нэр чиний домог болно.
Үүнийг мөнхөд санан дурсаарай.
Викинг: Тийм ээ.
Ээж: Би тоглоогүй байна. Энэ чинь аюултай. Одоо болно!
Викинг: Танай гэрт сэлэм байхгүй юу?
Ээж: Яг одоо манай гэрээс яв!.
Викинг: Арай эрт байна шүү дээ. Виктор хангалттай бэлтгэгдээгүй байна.
Ээж: Би чамайг ганцаараа яваасай гэж хүсэж байна!
Аав: Магнус?
Викинг: Миний гэдэс!
Аав: Дэлхийн ямар ч мангас Магнусыг дийлж чадаагүй тэр ялагдашгүй байсан. Гэтэл тэр миний эхнэрийн хоолтой таараад л..
Ээж: Чи ч бас адилхан хоол идсэн биз дээ? Гэхдээ чиний гэдэс өвдөөгүй байна. Тийм биш гэж үү? Миний хоолонд лав асуудал байхгүй шүү! Асуудал нь тэр залхуурсан явдал. Гараа угаагаагүй. Тэгээд нянгаар бохирлогдсоноос болсон байна.
Питер: Бас тэр нянгийн эсрэг ямар ч дархлаагүй.
Викинг: Виктор? Виктор? Виктор? Миний сүх хаана байна?
Аав: Би мэдэхгүй ээ. Магадгүй чи сүхээ амьтны хүрээлэнд орхисон байх.
Викинг: Миний үхэх цаг ирж. Ухаан алдах гээд байна. Виктор. Виктор, би гартаа зэвсэгтэй үхэх ёстой.
Аав: Аймшигтай хэрэг. Тэр ууртай, шүүр барьсан хөгшин сүхийг чинь авчихсан байх. Тэр буцааж өгөхгүй. Тэр өгөхгүй.
Чоно: Май энэ.
Викинг: Баярлалаа, анд минь. Одоо Вальхаллад очиж чадахаар боллоо. Валькирчүүд над дээр ирчихсэн байна.
Аав: Барбара! Чи түүнийг төөрөлдүүлээд байна шүү дээ. Зүгээр л тайван орхи.
Ээж: Би түүний хөөрхийлөлтэй гэдсэнд л хэдэн ширхэг эм өгөх гэж байна.
Өвөө: Түүнд хуурамч цэргийн үнэмлэх хийлгээд дайны талбар луу явуулбал ямар вэ?
Бүгд: Үгүй ээ!!!!
Питер: Байз даа. Вальхалла хаа нэгтээ байдаг. Хэрэв энэ бодит ертөнц юм бол бид үүнийг олж чадна гэсэн үг. Чоно түүнийг тийш нь шууд хүргэж өгч чадна . Тулаан, тэмцэл бүгд хэрэггүй.
Аав: Викингчүүд бид алдар суутай тулалдаж Вальхаллад очихыг илүүд үздэг.
Викинг: Бүх зүйлд баярлалаа. Баярлалаа, Виктор!
Аав: Магнус, анд минь. Яв даа!
Викинг: Чи бол Викингчүүдийн нэг гэдгээ үргэлж санаж яваарай.
Цагдаа: Тэгэхээр таны мэргэжил юу билээ?
Аав: Викинг.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Эхнэр |
Чоно |
|
Эрдэмтэн |
Ээж |
Мангас |
|
Дэлгүүрийн эзэн |
Мэдээллийн ажилтан |
|
|
Аав |
Доод давхрын эм |
|
|
Ногоон үст эр |
Улаан үст эм |
|
|
Цагдаа |
|
|
|
Эр 1 |
|
|
17-р анги. Питер чоно хоёрын адал явдал: Мангас Франкенштейн
Эрдэмтэн : Тэгэхээр, тэгэхээр, энэ болж байна. Сайн байна.
Зүгээр, зүгээр
Болж байна, болж байна
Сайн шүү.
Аянга цахилгаан минь.
Надад яг одоо том аянга хэрэгтэй байна!
Тийм ээ!
Энэ болчихлоо!
Би чадчихлаа!
Өөр эрхтнүүдээс бүтсэн бүтээлд амьдрал өглөө.
Мангас: Аав аа.
Эрдэмтэн: Юу?
Аав биш шүү.
Намайг профессор гэж дууд.
Профессор Франкенштейн.
Мангас: Аав аа.
Эрдэмтэн: Чи хурдан ойлгодоггүй бололтой ,мангас минь.
Эхнэр : Хонгор минь, энд бүх зүйл зүгээр үү?
Мангас: Ээж ээ.
Эрдэмтэн: Үгүй ээ, ээж биш.
Чи үүнийг ойлгохгүй байвал эндээс гар.
Эхнэр: Хонгор минь, түүнийг битгий хөөж гаргаач, гуйя.
Түүнийг хар л даа, тэр яаж ч чадахгүй.
Мангас: Аав аа.
Эрдэмтэн : Тэгвэл би эндээс гарлаа.
Эхнэр: Байж бай л даа, хонгор минь.
Эрдэмтэн : Энэ ертөнцөд заавал ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэгтэй.
Намайг тэнэг хүмүүс тойрон хүрээлж байна.
Мангас: Аав аа.
Чоно : Питер, намайг уучлаарай. Би чамд бусад өрөөг нээ гэж хэлсэн дээ.
Мангас : Аав аа
Чоно : Тэр өөрийнхөө аавыг их удаан хайж байгаа ч олж чадаагүй.
Питер : Тэгээд хэр удаан юм бэ дээ?
Мангас : 202 жил, 43 өдөр.
Питер: Хүмүүс тэгж удаан амьдардаггүй шүү дээ.
Намайг уучлаарай , гэхдээ чиний аав чи түүнийг олтол удаан амьдарч чадаагүй байх гэж айж байна.
Мангас: Аав үхээгүй, за юу?
Миний аав үхэхэд хэтэрхий ухаантай.
Питер: За за, үүний дагуу бол манай хотод амьдардаг профессор Франкенштейний талаар ямар ч мэдээлэл байхгүй байна.
Чоно : Хөөе!
Питер: Чи юу хийгээд байна аа?
Мангас: Энэ бол миний тэмдэг, анд минь. Монтсрог бэлгэдэж байгаа юм.
Питер : Хмм, гоё л юм.
Гэхдээ өөр зүйл дээр зураагүй нь дээр байх.
Хотын бүртгэлийн газраас нэг хайгаад үзье.
Тэндээс профессорын холбоо барих мэдээллийг олох боломжтой байж магадгүй.
Питер : Хэрэв эрдэмтэн янз бүрийн биеийн хэсгүүдээс бүтсэн, алхдаг, ярьдаг, уйтгартайгаар тэнүүчилдэг, хананы зураг зурдаг төрөлхтөн бүтээж чадсан бол тэр өөрийн амьдралыг уртасгах арга замыг олж нээсэн байж магадгүй гэж таамаглаж болох уу?
Үгүй ээ, профессор 200 жил амьдарсны дараа ямар харагдахыг хэн ч таахгүй.
Дэлгүүрийн эзэн: Тэнэг ээ, чи юу хийгээд байна аа?
Мангас: Өөрийгөө илэрхийлж байна.
Яагаад асууж байгаа юм?
Чамд таалагдаж байна уу?
Дэлгүүрийн эзэн: Огтхон ч үгүй.
Мангас : Үгүй ээ?
Дэлгүүрийн эзэн: Үгүй!
Мангас: Нээрээ юу?
Дэлгүүрийн эзэн: Нээрээ!.
Мангас : Tэгвэл би чиний, би чиний, чиний, чиний унадаг дугуйг авлаа.
Дэлгүүрийн эзэн : Хөөе!
Би чиний хаана амьдардгийг чинь олно доо!
Чи сонсож байна уу?
Питер : Тэр бусдыг унадаг дугуйг хулгайлчих сан уу?
Тэр яах гээд байна?
Чоно: Тэр аавгүй өссөн шүү дээ.
Мэдээллийн төв.
Питер: Профессор Франкенштейний төрсөн он өдрийг мэдэхгүй байна.
Питер : Яг тодорхой хэлье гэвэл надад санаа байна, гэхдээ та надад итгэхгүй байх. Та сүүлийн 200 жилийн доторх бүх Франкенштейнийг хайж үзэж болох уу?
Мэдээллийн ажилтан : Утгагүй юм ярихаа больж үз.
Толгой эргэж байна. тэгэхээр наад утгагүй зүйлээ боль.
Мангас: Чи миний жаахан найзтай ингэж ярих чинь зөв юм уу?
Чи муухай жижиг хошуут мэлхий байна шүү.
Мэдээллийн ажилтан: Чи өөрөө харин хошуут мэлхий байна даа.
Болиоч ээ. Боль!
Мангас: Толгой чинь эргээд байгаа гэл үү?
Аав : Питер цагдаа дээр байгаа гэнэ ээ.
Ээж : Хань минь, тайван бай.
Питер айж байгаа даа.
Хэрвээ бид түүнийг загнавал тэр илүү их сандарна.
Тэгээд илүү их айгаад, биднийг дараа нь тоохоо больчихвол яана.
Аав : Тийм байна аа, тийм байна.
Би одоо маш тайван гутлаа өмсөөд, тайвнаар цагдаагийн газар байгаа хүүгээ авахаар явна.
Ээж : Зөв шүү.
Аав : Дахиад л.
Алив л дээ, юу болоод байна аа.
Мангас : Үүнийг хар даа, Монстро гэж бичсэн байгаа.
Питер: Өөрийгөө хар даа..
Чи 200 жилийн настай. Тэгсэн мөртөө сургуулийн сахилгагүй хүүхэд шиг аашлах юм.
Мангас : Надад хүүхэд нас гэж байгаагүй.
Би ингэж л том хүн болсон, гэхдээ хүн бүрд хүүхэд нас хэрэгтэй байдаг шүү дээ.
Чоно : Яг үнэндээ тэр энэ бүх хугацаанд хүүхэд шиг л байна.
Мангас: Тэгээд 200 жилийн турш маш гунигтай хүүхэд нас өнгөрсөн дөө. Гэхдээ би ядаж өчүүхэн ч болтугай аз жаргалтай хүүхэд насыг хүсэж байна шүү дээ.
Тиймээс л би эцгийгээ хайж байна.
Цагдаа : Тэднийг авахаар ирсэн үү?
Аав : Тийм ээ.Тийм.
Питер. Тайван байгаарай.
Бүх зүйл зүгээр. Бүх зүйл зүгээр.
Хөөе, бүгдээрээ хамтдаа дуу дуулах уу?
Амьдрал тэр чигтээ будилаан, гэхдээ бүгдээрээ шалбааг руу үсэрье/дуулна/
Питер: Аав аа, энэ хамгийн муу дуу шүү дээ.
Аав : Тийм үү. Тэгвэл парк руу явцгаая.
Бүгд: Амьдрал тэр чигтээ будилаан, гэхдээ бүгдээрээ шалбааг руу үсэрье/дуулна/
Аз жаргал гэж юу юм бэ? дуулна/
Бүгд: /Ойлгомжгүй дуулна/
Аав : Намайг уучлаарай, залуусаа. Би бага зэрэг ажил амжуулах хэрэгтэй байна.
Ийм хөгжилтэй цагийг парк дээр хамт өнгөрөөсөнд баярлалаа.
Мангас: Энэ бол миний бүх амьдралын хамгийн гайхалтай өдөр юм.
Би чиний аав шиг аавтай болмоор байна.
Аав : Үгүй ээ!
Питер, чи миний нөүтбүүк дээр тоглосон юм уу?
Питер: Жаахан л….
Аав : Яагаад дискийг нь дахин форматалчихсан юм бэ?
Питер: Тэгээрэй гэсэн учраас?
Аав : Чиний хийсэн зүйлээс болж хоёр өдрийн турш хийсэн бүх хичээл зүтгэл маань бүрэн устлаа!
Чи! Чамд үнэхээр ухаан бодол гэж алга!
Чи! Чи! Чамайг тэгсэн гэдэгт үнэхээр итгэж чадахгүй байна!
Чи! Чи зүгээр л!
Мангас: Тэр бусад шиг юм байна.
Аав : Намайг тавиач.
Мангас: Чи! Чи бүх зүйлийг сүйрүүллээ!
Бид дуу дуулсан шүү дээ, санаж байна уу?
Аав : Үгүй ээ, битгий. Би гэр бүлтэй хүн шүү дээ.
Мангас: Парк дээр бид хөгжилтэй байсан шүү дээ
Гэтэл чи бүгдийг сүйрүүллээ.
Доод давхрын эм: Наад дуугаа аядаач, тэгэх үү?
Питер: Эхлээд бүх зүйл сайхан байдаг.
Тэгээд нэг их сайхан биш болдог юм аа.
Заримдаа бүх зүйл муу болдог.
Гэтэл гэнэтхэн өөрчлөгдөж, бүх зүйл дахин сайхан болдог.
Хүмүүс маргалдсан ч эвлэрдэг юм.
Хүмүүс бие биедээ хайртай байснаа дараа нь үзэн ядаж эхлэдэг.
Тэгээд эргээд хайртай болдог.
Амьдрал гэдэг чинь л энэ шүү дээ, найз минь.
Ганц нууц нь сэтгэл хөдлөл өндөр байлаа ч нэгнээ гэмтээхгүй байх явдал юм шүү дээ. Ойлгож байна уу? Том залуу минь!
Чи дахин хананы зураг зурж байна.
Энэ барилгад чиний гарын үсэг хэрэггүй.
Бүгд л үүнийг сараачсан зураг, дэмий тэнэг зүйл гэж хардаг.
Мангас: Гэхдээ би хамгаалалтын тэмдэг зурж байна шүү дээ.
Энэ нь бүгдэд танай гэр Монстрогоор хамгаалагдсан гэдгийг харуулж байгаа хэрэг.
Намайг уучлаарай, би үнэхээр гэмшиж байна.
Питер: Хэрэв би чиний аавын талаар ямар нэг зүйл олж мэдвэл, чамд тэр дор нь хэлнэ!
Мангас: Төрсөн өдөр жилд ганцхан л тохиодог шүү дээ.Харамсалтай ч үнэн. Гэхдээ л тийм.
Хүмүүс бороонд зургуудаа цацаж байна. ЧИЧИЧИ! /дуулна/
Харин би үргэлж ганцаараа, шаналал дунд. /дуулна/
Энэ бол миний дахилт. ЧИЧИЧИ! /дуулна/
Тийм ээ, хүмүүс яагаад ингэж их шаналдгийг гайхаж байна. /дуулна/
Ногоон үст эр: Чиний зөв, анд аа.
Ертөнц үнэхээр муухай.
Мангас: Тийм ээ.
Тэр солиотыг хар /дуулна/
Хэтэрхий ганцаардсан тэрээр ярьж чадахгүй. /дуулна/
Солиот бол солиот! ЧИЧИЧИ! /дуулна/
Ёо, би үргэлж ганцаараа. /дуулна/
Яг л идэх ясгүй нохой шиг. /дуулна/
Тийм ээ, тэр бол солиот. ЧИЧИЧИ. чичичи/дуулна/
Бид бас өсөж байна. ЧИЧИЧИ /дуулна/
Тэр ганцаардлыг л зөвхөн мэддэг./дуулна/
Тэр ганцаараа солиотой. ЧИЧИЧИ дуулна/
Питер : Бид чиний аавыг олсон.
Эцсийн эцэст профессорт үхлээс зугтах боломж байгаагүй бололтой.
Мангас: Аав аа!
Питер: Алив явъя.
Мангас: Өө, яагаад намайг орхин одсон юм бэ?
Та ёстой муу аав шүү!
Муу, муу!
Дэлхийн хамгийн муу аав!
Чоно: Түр хүлээгээрэй.
Улаан үст эм: Тэнэглэхээ больж үз.
Мангас: Чи юу ч ойлгохгүй байна. Арчаагүй хүмүүс ээ!
Тэр миний аав байсан юм.
Эр 1: Тэр болсон зүйлд амьдралынхаа туршид харамсаж явсан.Чи бидний анхдагч байсан.
Цагдаа: Аав чинь нас барах хүртлээ чамайг хайсан.
Эм 1: Чи ганцаараа биш шүү.
Цагдаа: Чамд олон ах дүү нар бий.
Тасалбар шалгагчид, сургуулийн багш нар, их хурлын гишүүд гээд л.
Бид хаа саагүй. Гэхдээ бидэнд бол даруухан байх нь чухал, харин чи хэт их анхаарал татаж байна.
Эр 1: Одоо тэнэг хүн шиг аашлахаа болих хэрэгтэй.
Одооноос эхлэн илүү чимээгүй амьдарч үз.
Улаан үст эм: Маргааш өглөө энэ хаяг дээр хүрээд ирээрэй. Бид чамд боломжийн ажил олж өгнө өө.
Мангас: Баяртай.
Хүмүүс ийм бороотой өдөр яагаад инээмсэглэхгүй байгааг би гайхдаг. /дуулна/
Питер: Аав, та юу хийгээд байна аа?
Аав: Би үүнийг арилгаж байна.
Питер: Яах юм бэ, хэрэггүй.
Аав: Яагаад?
Питер: Хэрэг болж мэднэ шүү дээ.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Ээж |
Чоно |
|
Өвөө |
Багш |
Шилэн хүн |
|
Эр 1 |
|
|
|
Эр 2 |
|
|
|
Эр 3 |
|
|
|
Эр 4 |
|
|
|
Завьчин |
|
|
|
Шууданч |
|
|
18-р анги. Питер чоно хоёрын адал явдал: Сүнснүүд
Шилэн хүн: Тусалсанд баярлалаа. Питер
Чиний сайхан сэтгэлийг шилэн хүмүүс мартахгүй ээ.
Энэ нүдний шилийг талархлын бэлэг тэмдэг болгон хүлээн авна уу.
Чоно: Янзтай шил вэ.
Питер: Маш их баярлалаа.
Ээж: Питер?
Чоно: За за, баяртай.
Ээж: Питер, би чамд хогоо гаргаж асгаарай гэж хэлсэн шүү дээ.
Питер: Би тэгэх гэж л байлаа л даа, гэхдээ…
Ээж: Тийм ээ, чи тэгэх гэж байсан.
Чи өрөөгөө цэвэрлэж эхэлсэн, тэгээд больсон.
Чи хувцсаа өлгүүрт өлгөж эхэлсэн, тэгээд больсон.
Чи эхэлсэн юмаа хэзээ ч дуусгадаггүй.
Өвөө: Питер, чи надтай цуг эрдэнэсийн эрэлд гарах уу?
Питер: Тэгье!
Ээж: Питер, чи хэзээ юм сурах юм бэ?
Өвөө: Гүнгийн авхай Кибировагийн намтар дурсамж саяхан хэвлэгдсэн.
Тэр намтартаа хувьсгалаас зугтааж байхдаа тэд гэртээ үнэлж баршгүй олон янзын эрдэнэсийг нуусан тухайгаа дурдсан байна билээ.
Питер: Гэвч, үүнийг олон хүн уншсан шүү дээ?
Өвөө: Тийм ээ. Гэхдээ маш цөөхөн хүмүүс байшинг хаанаас олохоо мэднэ.
Түүний байшин тэнд байна.
Эр1: Хөөе, хөгшин минь.
Эр2: Ухахаа болиоч, тэнэг минь.
Эр3: Энэ миний газар.
Эр4: Хөөе. би энд ухаж байсан.
Питер: Маш цөөхүүлээ гээгүй бил үү?
Өвөө: Хөөе. Хөөе!
Надад ч гэсэн ухах газар хэрэгтэй байна шүү дээ.
Эр1: Энэ хэсгийг шалгая л даа.
Байж бай даа, чи эрдэнэс биш байна.
Эндээс гар, жаалаа.
Өвөө: Питер, дээшээ гараад ир.
Чамаар ухуулах газар байна.
Сүнс: Та нар муусайн хүмүүс. Яах гэж энд байгаа юм?
Энэ та нарын эрдэнэс биш шүү.
Би чамайг эндээс явахыг шаардаж байна.
Чоно: Тэгэхээр шилэн хүн чамд сүнс харах нүдний шил өгчээ?
Питер: Харах байтугай.. бүр сонсож чадна.
Чоно: Тийм ээ. Хажуу талд нь нүхнүүд байна.
Сүнсний ертөнцийн чихэвч шиг бололтой.
Тэр энд байна.
Питер: Тэнд хэн байна гэж?
Чоно: Тоглосон юм аа.
Ээж: Питер.
Чоно: Алив явцгаая.
Ээж: Тэр нээрээ шүүгээгээ цэгцэлж эхэлсэн гэж үү?
Гэхдээ өмнөх шигээ дуусгаагүй л байх шив.
Чоно: Би үнэхээр, үнэхээр их сүнс харахыг хүсэж байна.
Питер: Тэр тийм ч таатай зүйл биш байна лээ. Надад итгээрэй.
Чоно: Хамаагүй ээ. Хармаар байна.
Питер: Сүнс ангуучлагчдын вэбсайт дээр бол энэ гүүрний доор хааяа нэг живсэн завьчны сүнс нуугдаж байгаа харагддаг гэсэн байна.
Чоно: Нүдний шилээ өгөөрэй.
За за. Би түүнийг харлаа.
Тэр намайг мэдчих шиг боллоо
Питер, тэр завьчны сүнс . Энд ирчихлээ.
Завьчин : Өлсгөлөн хүнд буян болж жаахан мөнгө хандивлаач. Жаахан л байхад болно. Өнөөдөр миний төрсөн өдөр. Баяраа тэмдэглэхийг үнэхээр их хүсэж байна.
Питер: Болно болно, май.
Завьчин: Маш их баярлалаа, найз минь.
Шалбааг дээгүүр /дуулна/
хамгийн зоригтой нь биш. /дуулна/
Шалбааг дээгүүр /дуулна/
Чоно: Сайн бодох юм бол сүнснүүд үнэндээ ямар нэгэн хор хөнөөл учруулж чадахгүй юм байна.
Гэхдээ ойрхон хэн нэгэн байгаа мөртөө тэднийг харж чадахгүй байх тухай бодох нь бас тааламжтай санагдаж байна.
Үгүй ээ, баярлалаа. Надад ерөөсөө хэрэггүй.
Тэднээс айх нь бидний хувьд утгагүй зүйл.
Зүгээр л цаашаа яваад бай. Бидэнд илүүчлээд өгөх мөнгө үлдээгүй байна.
Питер: Чи хэнтэй яриад байна?
Чоно: Энэ ядаргаатай залуутай. Тэр надад захидал тулгаад байна.
Шууданч сүнс: Захидал.
Чоно: Сүнс байгаа биз дээ?
Питер: Тийм л байна бас биднийг сүрдүүлээд байгаа бололтой.
Ойлголоо.
Шуудан
Чоно: Түүнээс мултарч чадав уу?
Питер : Би хараадахъя.
Шууданч : Захидал
Питер: Тэр биднийг дагаад байна?
Чоно: Надад огтхон ч таалагдахгүй байна.
Питер: Тэр ирж байна.
Чоно: Сүнснүүд нэг газартаа байдаггүй юм уу?
Питер: Энэ сүнс тийм биш бололтой.
Өвөө: Юу болоод байна аа?
Ажиллаж байсан шүү дээ.
Шууданч: Захидал. Захидал
Сургууль
Багш: За, сурагчид аа.
Нийлмэл өгүүлбэр гэдэг нь хоёр буюу түүнээс олон өгүүлэгдэхүүн эсвэл өгүүлэхүүнээс бүрдсэн өгүүлбэр юм.
Сүнснүүд: Захидал
Питер: Яг одоо болиоч. Одоо болно.
Нийлмэл өгүүлбэр
Багш: Би заахаа больж болохгүй, ноён Саймонсон.
Энэ чинь хөтөлбөрийн чинь нэг хэсэг шүү дээ.
Чоно: Питер, чи зүгээр шилийг нь хаячихаж болно шүү дээ.
Питер: Гэхдээ би түүний одоо хүртэл энд байгааг мэднэ шүү дээ.
Чоно: Одоо байна уу?
Питер: Тийм ээ. Шүүгээний хажууд. Захиагаа бариад.
Чоно: Чи тэр захиаг нь авч үзсэн үү?
Сүнснүүд үргэлж ямар нэгэн зүйлд хоргодон үлддэг шүү дээ.
Магадгүй чи захиаг нь хүлээж аваад уншвал тэр алга болох ч юм билүү.
Питер. Би тэгж үзсэн. Гэхдээ би захидлыг нь авч чадахгүй байсан.
Чоно: Тэгвэл би үзье дээ.
Тайван байгаарай, ноён шууданч аа.
Тайван бай. Би авлаа шүү
Үгүй ээ, би барьж чадахгүй байна.
Ээж: Чи яагаад унтаж чадахгүй байгаагаа мэдэх үү, Питер?
Учир нь чиний толгойд дуусгаагүй олон зүйл байгаа учраас л тэр юм.
Питер: Тийм байна. Бүх сүнс амьд байхдаа дуусгаж чадаагүй зүйлдээ хоргодсон байдаг. Энэ шууданч захидлаа хүргэж өгч чадаагүй. Тэр захиагаа хүргэхээс нааш зүгээр суухгүй.
Чоно: Юу?
Питер: Би захиаг нь хүргэх хаягийг харж чадаж байна.
Хаана байгааг нь мэдчихлээ.
Питер: Энд юм байна.
Хүн байна уу?
Сүнс: Энд хэн байна? Энэ эрдэнэс чинийх биш гэж би өмнө нь хэлсэн байх аа.
Питер: Тайвшраарай.
Шуудан ирлээ.
Шууданч: Захидал.
Сүнс: Захидал?
Шууданч: Болчихлоо. Би хүргэж чадлаа. Би одоо эрх чөлөөтэй.
Чоно: За за.
Питер: Шууданч явчихлаа.
Чоно: Шилээ авчих тэгээд явъя.
Питер : Чоно оо, байж бай.
Сүнс: Хүндэт Жэйкоб минь.
Бид нуувчаас бүхнийг авсан.
Чи минь одоо хамгаалах шаардлагагүй.
Бид чамайг буудал дээр хүлээж байя.
Энд эрдэнэс байхгүй юм байна. Юу ч байхгүй!
Эцэст нь би эрх чөлөөтэй боллоо.
Эр1,2,3: Хөөе. Өнөөдөр тэр өдөр нь байх аа. Би мэдрээд байна.
Өвөө: Муусайн мэргэжлийн бус ухагч нар.
Питер, өнөөдөр эрт ирсэнд баяртай байна.
Бид хамгийн гол газар ухах болно.
Чи ч гэсэн энд ирсэн үү, өмхий чоно гуай.
Питер: Өвөө, бид эндээс явах хэрэгтэй.
Өвөө: Питер, алив ээ.
Юу яриад байгаа юм бэ?
Бидэнд олох хэрэгтэй эрдэнэс байна шүү дээ.
Олохоороо чамд цоо шинэ дугуй авч өгнө.
Питер: Наана чинь эрдэнэс байхгүй ээ.
Өвөө: Хөөе, Питер!
Чи чинь юугаа яриад байгаа юм бэ?
Энд алт болон алмазууд байгаа шүү дээ.
Алмазууд байгаа шүү дээ.
Хүмүүс: Бидний алт, бидний эрдэнэс. Эрдэнэс биднийг хүлээгээд байна.
Өвөө: Эхэлснээ дуусгах хэрэгтэй шүү дээ.
Питер: Заримдаа хамгийн зөв арга нь эхлүүлэхгүй байх явдал юм шүү дээ өвөө.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Ээж |
Чоно |
|
Өвөө |
ТВ эм |
|
|
Аав |
Туслах эм |
|
|
Үл үзэгдэх эр 1 |
Үсчин эм |
|
|
Үл үзэгдэх эр 2 |
|
|
|
Ерөнхийлөгч |
|
|
|
Омега |
|
|
|
Жонсон |
|
|
|
Эмч эр |
|
|
19-р анги. Питер чоно хоёрын адал явдал : Үл үзэгдэгч эр
ТВ эм : Өчигдөр хотын гудамжинд хагас үл үзэгдэх гартай эр үзэгдсэн байна.
Гэрчүүдийн хэлснээр тэр хүн эрүүл боловч үхтлээ айсан байжээ.
Түүний гар жирийн мэт хөдөлж байсан ч бүрэн тунгалаг байсан гэнэ.
Өө, хар даа, тэр гар яг одоо энд байна!
Аав: Яана аа, тэд бүр солиороод эхэлжээ.
Зохиомол худлаа зүйлээ мэдээ болгож цацаж байна.
ТВ эм: Хүлээгээрэй! Зогсож бай! Ярилцлагад орооч!
Аав: Тэд үнэхээр хямдхан нэмэлт эффект ашиглаж байна.
Биднийг тэнэг гэж бодоод байгаа юм байх даа.
Чоно: Энд ч бас эхэлсэн.
Энэ бол сайн зүйл биш.
Питер: Юу энд эхэлсэн гэж?
Чоно: Саяхныг хүртэл энэ дэлхий яг танайх шиг байсан.
Харин одоо дотор нь байгаа хүн бүр үл үзэгддэг болсон.
Питер: Ямар гоё юм бэ?
Чоно: Гоё гэнэ ээ? Чи үүнийг гоё гэж бодоод байгаа юм уу?
Тийш ээ хар даа.
Үл үзэгдэх эр 1: Анжела, чи болзоонд минь ирсэн байна уу?
Чи энд байгаа биз дээ?
Үл үзэгдэх эр 2: Тийм ээ, би энд байна.
Үл үзэгдэх эр 1: Хоолойнд чинь юу тохиолдоо вэ?
Үл үзэгдэх эр 2: Бага зэрэг ханиад хүрчихсэн юм аа.
Үл үзэгдэх эр 1: Би чамайг, би чамайг үнсэж болох уу, хонгор минь?
Чи хаана байна аа, хайрт минь?
Анжела минь.
Өө, юу вэ энэ чинь? Чи Анжела биш байна!
Чи чинь аварга том зузаан сахалтай юм байна!
Чоно: Харж байна уу? Үнэхээр тухгүй.
Энэ дэлхийн хүмүүс энэ зүйлийг бүтээсэн эрдэмтнийг олоход нь надаас тусламж хүссэн. Тэр үл үзэгдэх томьёог бүтээсэн ба өөрийгөө ч үл үзэгдэгч болгосон. Дараа нь тэр бүтэн галзуурч, дэлхийн хүн бүрийг үл үзэгдэгч болгож хаясан юм.
Туслах эм: Би танд юугаар туслах вэ?
Чоно: Сайн байна уу? Бид уулзалт товлосон юм.
Туслах эм: Түр хүлээгээрэй.
Ороод ирээрэй. Бид яг та нарыг хүлээж байлаа.
Ерөнхийлөгч: Хэрэв үл үзэгдэгч хүмүүс дэлхийд чинь гараад ирэх юм бол
Харамсалтай нь галзуу эр Жонсон ард нь нуугдаж байна гэсэн үг.
Бидний мэдэж байгаагаар түүнд үзэгдэх чадварыг сэргээх шидэт жор байгаа.
Тэгэхээр та бүхэн манай шилдэг тагнуулыг танай ертөнц рүү авч явах хэрэгтэй.
Тэр Жонсон болон шидэт жорыг олох болно.
Төлөөлөгч Омега , та энд байна уу?
Омега: Тийм ээ, би энд байна, эрхэм Ерөнхийлөгч өө.
Ерөнхийлөгч: Чи намайг цочоочихлоо.
Омега: Уучлаарай.
Ерөнхийлөгч: Өө, энэ миний хамгийн дуртай цамц байсан шүү дээ.
Омега: Уучлаарай, эрхэм ээ!
Ерөнхийлөгч: Зүгээр ээ. Ядаж одоо би үүнийг харж чадаж байна.
За, та хоёр даалгавраа сонссон. Явцгаа!
Омега: Уучлаарай.
Чоно: Би явах хэрэгтэй байна.
Питер: Төлөөлөгч Омега, та энд байна уу?
Омега: Тийм ээ. Би Жонсонг хайхаар явлаа.
Питер: Та яагаад цонхоор явж байгаа юм бэ?
Омега: Яагаад гэвэл надад үнэхээр догь үл үзэгдэгч шат байна.
Питер: Ойлголоо.
Омега, юу болоов ээ?
Омега: Би түүнийг олсон ч тэр зугтчихлаа!
Питер: Тэр таныг гэмтээгээ юу?
Омега: Үгүй ээ, би толь мөргөөд эвдчихлээ.
Питер: За за.
Омега: Питер, энд дахиад нэг зэвсэг байна. Гэхдээ би өөрийнхөө харагддаггүй зэвсэгээ алдчихлаа!
Аав: Чи хэнтэй яриад байна аа, Питер?
Өө, бурхан минь! Яагаад агаарт эд зүйлс хөвөөд байгаа юм бэ?
Питер: Энэ бол төлөөлөгч Омега. Тэр үл үзэгдэгч эрийг барих гэж байгаа юм.
Юу гэхлээр, тэр өөр нэг үл үзэгдэгч эрийг барихыг хичээж байгаа.
Аав: Яагаад барина гэж вэ?
Жонсон: Би өөрөө энд ирчихлээ шүү дээ!
Омега: Тэр Жонсон байна!
Тэр яаж ч юм намайг мөрдөөд ийшээ ирсэн байна.
Жонсон: Тэгэх амархан байсан.
Чи ул мөр үлдээсэн байсан. Тэгсэн хэр нь бас өөрийгөө тагнуул гэнэ ээ?
Омега: Хөөе!
Чи дууссаан, Жонсон!
Жонсон: Чи алдчихлаа.
Омега: Тэгвэл үүнийг хүрт!
Жонсон: Дахиад алдчихлаа!
Наадах аа надад өгч бай. Би гэхдээ алдахгүй ээ!
Бухын нүд!
Аав: Би ойлгочихлоо.
Эд нар гэрлийг ойдог технологи дээр суурилсан халхлах нано хувцаснууд.
Хэн нэгэн надаа тайлбарлаад өгөөч?
Яагаад би гараа харахгүй байна аа?
Жонсон: Би хийсэн юм.
Эхнэрийг чинь ч мөн.
Аав: Барбара!
Барбара!
Чи хаана байна вэ?
Ээж: Юу болоод байгаа юм бэ?
Хайрт минь, чи яагаад хашхираад байна?
Аав: Өө, аз болж бүх юм зүгээр байна.
Ээж: Гэрлээ асааж бай даа.
Яасан гэж орилоод байгаа юм бэ?
Питер: Жонсон эрхэм ээ, та яагаад энэ бүхнийг хийж байгаа юм бэ?
Жонсон: Аа, энгийн шүү дээ, хүү минь.
Бид үл үзэгддэггүй байхдаа л эрх чөлөөтэй шүү дээ!
Омега: Чамайг барьсан даа!
Питер: Гуйж байна, эрхэм ээ. Бидэнд дахин харагддаг болгох жорыг өгөөч.
Хүмүүс өөрсдөө үзэгддэг байх уу, үгүй юу гэдгээ шийдэх ёстой.
Жонсон: Магадгүй би аль хэдийн өгчихсөн ч байж мэднэ.
Зүгээр л та нар харахгүй байгаа юм.
Өвөө: Яагаад бүгд шөнө дунд хашхираад байгаа юм бэ?
Жонсон: Бяартай нөхөд өө.
Питер: Та бас үзэгддэггүй шаттай биз?
Жонсон: Үгүй ээ.
Надад бол үзэгддэггүй нисдэг тэрэг байна.
Аав: Николас Саймонсон, та зүгээр үү?
Ээж: Аав аа, та яаж байна?
Өвөө: Сайнгүй л байна.
Миний эмүүд хаана байна?
Үсчин эм: Өө бурхан минь!
Эмч эр: Таны бие яаж байна?
Эр 1: Сайн уу? Эмч ээ, миний хөл бадайраад байна.
Омега: Бид зогсоох хэрэгтэй. Үгүй бол бүгд алга болно.
Олоорой.
Дахин харагддаг болгох жорыг олоорой.
Питер: Тийм ээ, бид олно.
Харин та зүгээр болоорой.
Омега: Жонсон Урлагийн академийн ойролцоо нуувчтай.
Шидэт жор тэнд байж магадгүй.
Тэнд манаа суулгаад түүнийг хүлээ.
Чоно: Би түүнийг эмнэлэгт хүргээд буцаад ирье.
Хүлээгээрэй, гэхдээ яаж бид Жонсоныг харж чадах билээ?
Питер: Бид үүнийг ашиглана.
Үл үзэгдэгч хүмүүс дээр гэрэл ойлгохгүй.
Гэхдээ тэд дулаан ялгаруулдаг.
Тийм болохоор тэр дулааны камерт харагдах ёстой.
Тэнд байна! Энэ ажиллаж байна!
Чоно: Хөөе, би ч бас харъя л даа.
Питер: Тэр барилгын ард үзэгддэггүй микро автобус зогсож байна.
Жонсон тэр лүү үзэгддэггүй юмс ачиж байна.
Чоно: Би харж байна.
Питер: Тэр чамайг танихгүй.
Зүгээр нэг нохой юм шиг дүр эсгээд тэр барилга руу сэмхэн очоод Жонсоны үнэрийг дага. Хөлөөс нь зуураад чанга бариарай.
Тэгээд би очоод энэ торыг шиднэ.
Хөөе, зогсоорой!
Питер: Жонсон.
Жор хаана байна?
Жонсон: Ямар жор?
Чи хэн бэ?
Чоно: Хөөе, тэнэг царайлахаа боль.
Жор хаана байна?
Питер: Хөөе, хүлээгээрэй.
Тэр санах ой санамжаа алдсан бололтой.
Аав: Санах ойгоо алдчихсан гэнээ?
Ээж: Питер, цаг минут өнгөрөх тусам бидний харагдаж байгаа хэсэг улам багасаж байна.
Питер: Би жорыг олно.
Питер: Санаж байна уу, Жонсон "Би жорыг өгсөн, гэхдээ та нар хараагүй" гэсэн.
Тэр үүнийг энд хаа нэгтээ бичсэн байх гэж бодож байна. Гэхдээ бидний харах боломжгүй аргаар, ядаж л энгийн аргаар бол биш.
Хэт ягаан туяанд гэрэлтэх үед олон сонирхолтой зүйлс харагддаг.Энгийн гэрэлд харагддаггүй зүйлс.
Чоно: Тэнэгүүд!
Аав: Тэр биднийг илт доромжилж байна.
Питер: Энэ байна!
Питер: Өвөө, би таныг энд байгааг мэдэж байна шүү.
Би таныг ширээнд сэмхэн очоод утсыг минь авсныг тод сонссон.
Зүгээр л утсыг минь буцаагаад өгчих, тэгэх үү?
Өвөө: Чи өөрөө хэзээ ч олохгүй шүү дээ.
За май.
Аав: Николас Саймонсон, таныг харагддаг болгох шидэт уусмал хөргөгчид удаан хүлээж байна шүү.
Ээж: Тэр зөв хэлж байна, ааваа.
Та одоо авсан нь дээр.
Өвөө: Би тэрийг хэзээ ч авахгүй!
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Эмгэн |
Чоно |
|
Гүнтэн |
Ач охин |
|
|
Туслах |
|
|
|
Нийслэлийн ноён |
|
|
|
Аварга биет |
|
|
|
Сенеша |
|
|
20-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Алга болсон аварга биет
Чоно: Энд үнэхээр их асуудал гарчээ.
Саяхан нэг аварга биет ойролцоо суурьшаад хүмүүсийн амьдралыг ихэд төвөгтэй болгож байна.
Тэр хүн ногооны тэргэнцрүүдийг хулгайлж, цэцэрлэгүүдийг сүйтгэж байгаа.
Одоо хүмүүс алга болж эхэлсэн.
Биднийг хүлээж байгаа.
Питер: Сайн байна уу?
Чоно: Энэ бол гүнтэн.
Энэ бол Питер.
Питер: Өглөөний мэнд.
Чоно: Тийм ээ, яасан?
Питер: Тэд бүгд маш жижигхэн юм.
Тэд хаа сайгүй аварга хүн хардаг нь гайхах зүйл биш.
Гүнтэн: Чи хэнийг жижиг гэж хэлээд байна аа, жаал аа?
Жижигхэн нь хэн байгааг би харуулна даа.
Питер: Би…би…би…би…
Чоно: Хөөе, хөөе, хөөе,
Арагшаа.
Зүгээр тайвшир даа.
Питер: Намайг уучлаарай.
Чоно: Хэрэв чи өөрөө тийм том юм бол өөрөө энэ аварга биеттэй учраа олбол яаж байна?
Гүнтэн: Намайг доош нь тавьчих, залуус аа.
Тэр яагаад надаар тохуурхаад байгаа юм бэ?
Питер: Намайг уучлаарай.
Гүнтэн: Би жижиг биш шүү. Тэр л жижигхэн.
Нааш ир.
Туслах: Сайн уу.
Питер: Уучлаарай, би таны сэтгэлийг шархлуулна гэж бодоогүй юм аа.
Зүгээр л хүн бүрийн үзэл бодол өөр өөр байдаг шүү дээ.
Хаана ч байсан, бүгд харьцангуй.
Гүнтэн: Энэ жаал аваргатай учирч чадна.
Тэр амьтан уул шиг том.
Чоно: Энэ хэмжээний тухай биш, чадварын тухай асуудал.
Питер: Танай ертөнцөд ч гэсэн ямар ч том дайсантай тулалдаж чаддаг баатрууд байдаг биз дээ.
Гүнтэн: Би нийслэлээс хамгийн сайн, хамгийн зоригтой эрийг урьсан.
Аварга биет түүнийг залгичихсан.
Би шөнөдөө ганган зочин урьсан.
Түүнийг ч бас залгичихсан.
Туслах: Дуусчихлаа.
Гүнтэн: Одоо тэр чамайг цайтай хамт иднэ дээ.
Магадгүй нэг аманд л орно.
Хөөе, залуу минь.
Чи юу хийгээд байна?
Питер: Энэ бол хортой улаан өнгө.
Амьтад ийм өнгийн зүйлийг идэхээс зөн совингоороо зайлсхийдэг.
Гүнтэн: Та хоёр амттай, шүүслэг мах шиг харагдаж байна.
Өмнө нь хэлсэнчлэн үзэл бодол хаа сайгүй өөр өөр байдаг.
Туслах: Хэрэв чи аварга биетийг ялмаар байвал тэр яаж сэтгэдгийг ойлгох хэрэгтэй.
Харин тэр ингэж боддог.
Би аварга. Би асар том, хүчтэй. Би юу ч хийж чадна.
Хэн ч надад саад болж чадахгүй.
Питер: Гэхдээ үүнийг мэдлээ гээд бид ялахад ямар тус болох юм бэ?
Туслах: Мэдэхгүй л байна.
Нийслэлийн ноён: Хөөе, зогс! Өөрийгөө аварцгаа!
Туслах: Тэр нийслэлээс ирсэн жирийн нэгэн ноён байна.
Түүнийг аль хэдийн идчихээгүй байсан юм уу?
Нийслэлийн ноён: Тийм ээ, зүгээр хол бай. Өөрсдийгөө авар.
Биш ээ! Энд ирээд түргэн намайг авар, дараа нь өөрсдийгөө.
Туслах: Өө, ээжийн минь амтат бингүүд гэж.
Түүнийг хар даа.
Аварга биет: Зогс, түр зогс. Чамайг идээгүй байна шүү дээ.
Нийслэлийн ноён: Хүлээ, хүлээ, намайг хүлээгээрэй.
Аварга биет: Энэ юу вэ?
Би маш их өлсөөд байна.
Өлсөж үхлээ.
Чоно: Тэр байна.
Аварга биет: Би яг тэмээг идэх гэж байтал
Чи зугтаачихсан!
Чи тэгж аашлах эрхгүй шүү!
Эмгэн: Баяртай хонгор охин минь.
Ач охин: Баяртай, хайрт эмээ минь.
Аварга биет: Одоо би ямар хөдөлгөөн хийх вэ?
Эмгэн: Сайн уу, хайрт ач охин минь.
Ач охин: Сайн уу, хонгор эмээ минь.
Аварга биет: Шаг!
Питер: Тэр тэднийг идэхгүй харин шатар тоглоод байгаа бололтой.
Чоно: Чи хаашаа яваад байгаа юм бэ?
Питер: Ганцаараа тоглохоос уйдахгүй байна уу?
Аварга биет: Тийм ээ! Үнэхээр уйдаж байна. Гэхдээ энд хэн ч яаж энийг тоглохыг мэдэхгүй юм.
Питер: Манай нутагт энэ тоглоомыг шатар гэдэг юм. Би шатар тоглож чадна шүү.
Хмм, энэ тэмээ биз дээ, тийм ээ?
Аварга биет: Тийм ээ, тэмээ.
Сенеша: Би Сенеша. Декүшиний барон. Харин чи хэн бэ?
Питер: Сайн уу, намайг Питер гэдэг. Харин чи E4-рүү нүүж өгч болох уу?
Сенеша: Би морио буцааж автлаа хаашаа ч хөдлөхгүй, юу ч хийхгүй.
Надаас балиар хуруунуудаа ав, мангас минь.
Розетта. Розетта.
Аварга биет: Одоо харин нөгөө талын тэмээ миний хатныг заналхийлж байх шиг байна.
Сайн нүүдэл байлаа.
Питер: Би ялбал би юу авах юм бэ?
Аварга биет: Мэдэхгүй ээ, мөнгөөр мөрий тавихыг ээж минь огт зөвшөөрдөггүй.
Питер: Тэгвэл ингэвэл яаж байна?
Би чамайг ялбал чи тэднийг бүгдийг нь явуулна.
Аварга биет: Хэрэв би ялбал чи надад идэх юм авчирна шүү!
Би маш удаан хугацаанд юм идсэнгүй.
Питер: Нааш ир ээ.
Түүнд ямар нэгэн идэх юм аваад ирээч.
Чоно: Чи хожигдох гэж байгаа юм уу?
Питер: Үгүй ээ, би ялах болно.
Гэхдээ энэ хүүхдийг юу ч болсон хооллох хэрэгтэй юм шиг байна.
Чоно: Юу гэнэ ээ? Тэр хүүхэд гэж үү?
Питер: Тийм ээ, түүнийг хараач дээ.
Чоно: Ээж нь ирвэл юу болох бол гэж бодохыг ч хүсэхгүй байна.
Бүгд: Тийм ээ!
Питер: За тэгэхээр чи яаж яваад энд ирсэн юм бэ?
Аварга биет: Би нэг худаг руу унасан юм. Тэгээд тэнд агуй байсан.
Би түүгээр мөлхөж ороод мөлхөж гарч ирэхэд энд байсан.
Питер: Тэр нөгөө агуй чинь үү?
Аварга биет: Үгүй ээ, тэр байна.
Питер: Чи яагаад худаг руу орсон юм бэ?
Аварга биет: Гэнэтийн байдлаар унасан л даа.
Чоно: Хөөе, сонс.
Зүгээр орил. Тэгвэл хүмүүс чамайг сонсоод эндээс гаргана.
Явъя, Питер.
Аварга биет: Гэхдээ тэнд хэн ч байхгүй шүү дээ.
Бид пикникд явж байсан. Тэгээд би алхахаар явсан я тэрийгээ хэнд ч хэлээгүй. Бас би маш удаан алхсан.
Питер: За, ойлголоо.
Чоно: Тийш ээ авирна гэж үү? Байж боломгүй зүйл.
Питер: За, залуу минь, чи биднийг яаж ийгээд дээш аваачих хэрэгтэй байна.
Чоно: Яаж? Бидэнд энд шүүгээ ч, авдар ч, хайрцаг ч алга.
Питер: Чамд ямар нэгэн хоосон сав байна уу?
Залуу: Тийм ээ!
Рок н ролл!
Чоно: Сонсож бай.
Түүнд хэл. Зогсоод худаг хай гэж.
Худаг ойрхон байх ёстой.
Питер: Ойлголоо.
Хөөе! Хөөе, наашаа харж байгаач!
Зогсож байгаач. Сонсож байна уу? Би энд байна.
Би энд байна. Би энд байна.
Залуу: Энэ юун чимээ вэ?
Питер: Алив ээ, наашаа хар л даа. Би энд байна.
Чоно: Чи яагаад түүнийг байдгаар нь айлгачхаа вэ?
Одоо бид юу хийх юм бэ?
Питер: За, тэр байна. Тэр манай худаг бололтой.
Чоно: За, бид тэнд очоод яах болж байна аа?
Питер: Одоо нэг санаа бодож олох хэрэгтэй.
Чоно: Тайвшир.
Зүгээр л тайвшир. Зүгээр л тайвшир.
Питер: Тэрийг хараач!
Чоно: Гүйгээрэй!
Энд байна аа. Хөөе!
Нааш ир.
Алив ээ. Алив, алив.
Питер: Энэ нохойн эзнийг олох хэрэгтэй!
Эзэн нь бидэнд тусалж чадна!
Тийш ээ хар даа!
Энэ нөгөө худаг байна. Бид олчихлоо!
Алив ээ! Татаад бай!
Үргэлжлүүлээд байгаарай!
Эр: Жаал аа, чамайг бүгд хайж байгаа юу?
Аварга биет: Тийм ээ, тэгж байгаа байх.
Эр: Би түүнийг олчихлоо!
Сенеша: Энэ үнэхээр сонирхолтой агуй байна шүү, Розетта!
Тийш ээ!
Розетта, энэ юун үнэр вэ?
Магадгүй, адал явдал?
Эсвэл хогны үнэр үү?
Өө, бурхан минь.
Чимээгүй, чимээгүй, чимээгүй
Эндээс зугтацгаая!
Хэрвээ бид одоо гэр лүүгээ нисэн харивал би адал явдлаас хол байхаа амлая!
Хадагтай? Ноёнтоон.
Бид гэртээ хариагүй байна.
Back to episodes Go home