Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Ээж |
Чоно |
|
Өвөө |
Эмээ |
Хэрээ |
|
Хаан |
Шүүр унасан эмгэн |
|
|
Том/Томас |
|
|
1-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Санамсаргүй хараал
Чоно: Хөөе, жаал хүү.
Жаалаа.
Талх үүрчихсэн яваа жаал хүү.
Тийм ээ. Би чамтай ярьж байна.
Надад туслаач. Гуйж байна.
Питер: Өнөөдөр нэг нохой надаас юм асуухаар нь би хариулсан.
Өвөө: Би ач хүүдээ хамгийн сайн сэтгэцийн эмчилгээ хийлгүүлэхийг хүсэж байна.
Чоно : Чамд саван байна уу? Би энд гацчихлаа.
Энэ чинь юу юм, жаал аа?
Питер : Энэ бол бактерийн эсрэг гель.
Чи ямар нэгэн нууц лабораториос оргосон, ярьдаг ухаантай нохой юм уу?
Чоно : Би чоно.
Чоно шүү.
Танай ертөнцийн эдгээр гар утаснууд сүнснүүдийг айлгадаг гэсэн халуун мэдээлэл олж сонслоо.
Питер : Тийм үү?
Би энэ хэт авианы төхөөрөмжөөр сүнснүүдийг үргээдэг.
Чоно : Ажилладаг юм уу?
Питер : Мэдэхгүй. Би өөрөө ашиглаж үзээгүй л байна.
Чоно : Наадахын чинь талаар огт сонсож байгаагүй юм байна. Тийм болохоор хуучин аргаа л ашиглахаас.
За хүү минь, нэр чинь хэн бэ?
Питер: Питер.
Чоно : Баярлалаа, Питер юм биз дээ.
Аав: Шалгалт чинь хэр байв даа? Питер?
Питер: Дажгүй шүү.
Бас би, өөр ертөнцөөс ирсэн хачин амьтанд тусалсан.
Өвөө: Сайн байна.
Аав: Энэ чинь л миний хүү шүү дээ.
Ээж: Улам хичээгээрэй, үр минь.
Чоно : Питер. Питер
Чамайг айлгах гэсэнгүй ээ, хүү минь.
Гэхдээ яаралтай хэрэг байгаа юм.
Чи надад сүнс үргээх төхөөрөмжөө түр зээлдүүлж болох уу?
За, явцгаая.
Питер: Хаашаа гэж?
Чоно : Нэг их удахгүй дээ.
Удаан, удаан.
Хараач, яг тэнд.
Энэ хавьцаа л байгаа.
Питер: Юу энэ хавьцаа байгаа гэж?
Чоно : Хараач, тэнд.
Питер: Хөөх, итгэмээргүй юм аа.
Чоно : Явъя, хурдал.
Наад юмаа асаа.
Питер: Ажиллахгүй байна шүү дээ.
Энд юу болоод байгаа юм бэ?
Чоно : Юу л даа. Их энгийн.
Надад тэр мангастай газрыг цэвэрлэх даалгавар өгсөн юм.
Питер: Чи сүнс агнагч юм уу?
Чоно : Үгүй ээ, би зүгээр л аялагч.
Би энд тэнд аялж, хүмүүст тодорхой төрлийн асуудлыг шийдэхэд нь тусалдаг юм.
Гэхдээ энэ асуудлыг яагаад ч юм шийдэж чадахгүй байна.
Энэ сүнсэнд ямар нэгэн асуудал байгаа бололтой.
Хэрээ: Энэ чинь сүнс биш шүү дээ.
Энэ бол номд гардаг жинхэнэ хараал байна.
Хаан "Зоригт Том" бол домог төдий л зүйл гэж худлаа хэлсэн.
Тэгээд Том эргээд түүнд хараал тавьсан.
Чоно : Хөөе, сонс. Чи яагаад надад өөрөө хараал хүрсэн гэж хэлээгүй юм бэ?
Би энэ олон ертөнцөөр дэмий тэнэж, тэр сүнсийг холдуулах арга чарга хайсаар өнгөрч байна.
Хаан: Хүмүүс хааччихсан юм бэ?
Яагаад хэн ч алга байгаа юм?
Тэгээд ч би хараал гэдгийг нь яаж мэдэх байсан юм бэ?
Би зүгээр л Том надад хараал хэлж байна гэж бодсон.
Чоно : Чи түүнийг хараал урсгаж байна л гэж бодсон хэрэг үү?
Хаан: Аан гээч. Би тийм ч олон хүнд таалагддаггүй. Бүгд л намайг харааж зүхдэг.
Гэхдээ энэ хачин юм...
Ийм зүйл анх удаа л тохиолдож байна.
Энэ чинь хэн гээч нөхөр вэ?
Хаан эзэнтэйгээ унтлагын хувцастай уулзаж зүрхэлнэ гэнэ ээ?
Чоно : Тэр надтай хамт яваа юм. Тэгээд ч чи сэдвээ өөрчилнө гэж саналтгүй шүү.
Бидний тохиролцоонд хараалын тухай юу ч байгаагүй байх аа.
Явъя, Питер.
Хаан: Буцаад ир.
Чи явбал би бүх хүнд чамайг бүтэлгүйтүүлсэн гэж хэлнэ шүү.
Чоно : Хоосон сүрдүүлэг.
Хамгийн сүүлийн ажил гэж бодоорой.
Ичгүүргүй амьтан.
Намайг ажлаа дуусга гэж дарамтлаад л...
Доод зиндааны амьтан.
Питер: Яагаад энэ ажлыг заавал дуусгах ёстой гэж?
Чоно : Би нэг авьяастай ухаантай.
Би төрөл бүрийн ертөнцөөр
Дайн дажинтай хаалга, шкаф, авдар гэх мэт
хаалттай орон зайгаар дамжин аялж чаддаг юм.
Энэ авдар ч юм уу, өөр иймэрхүү зүйлсээр гэсэн үг.
Питер: Хөөх, янзтай юм аа!
Чоно : Гэхдээ би энэ бүхнийг хувиасаа санхүүжүүлдэг шүү, Питер.
Тэгээд дуртай газраараа ч аялж чаддаггүй.
Зөвхөн ажлын зориулалтаар л явдаг.
Тэгээд ямар ч ажил авсан, би түүнийг заавал дуусгах ёстой байдаг юм.
Мэдээж, авьяас бүр хараал ч байж болно гээч.
Энэ чи юу?
Зоригт Том гуай?
Том: Хэн асууж байгаагаас шалтгаална даа, амьтан минь.
Чоно : Би хаанд тавьсан хараалын чинь тухай ярилцахаар ирлээ.
Том: Мэдээж шүү дээ, тэр хөгшин ямаанд!
Би түүнд зориулж энэ баялгийг ойгоос хөөж гаргасан хүн шүү!
Гэтэл тэр луйварчин надад шагнал өгөлгүй орхисон.
Тийм болохоор хэрвээ чамайг хаан явуулсан бол, дахиж нэг ч үг сонсохыг хүсэхгүй!
Питер: Та ярьж буй үгэндээ болгоомжтой хандахгүй бол,
хэн нэгэнд муу зүйл тохиолдоосой гэж хүслээ хэлэхэд
тэр үнэхээр биелчих ч юм бил үү.
Том: Та нар юу гээд дэмий зүйл чалчина вэ?
Питер: За тэгэхээр, Томас, хаан чамайг уурлуулсан үед,
чи түүнд ямар нэгэн зүйл хэлсэн үү?
Том: Түр азная!
Түр азная!
Би танай хаанд: “Түүнийг мэхлэх хүн байхгүй байгаасай” гэж хэлсэн.
Питер: Тэгээд л одоо тэнд хэн ч байхгүй юм байна.
Зөвхөн танай мангас л энд тэнд гэтэж яваа.
Том: Түр завсарлага дууслаа!
Тэгвэл мангас чинь хаана байгаа юм бэ дээ?
Аан, тийм ээ, энэ ч үнэндээ том асуудал биш ээ.
Хэрвээ хаан надад мөнгөө өгвөл тэр амьтан зүгээр л алга болно.
Питер: Чи энэ хөөрхий амьтныг дахин ярьдаг болгочхож болохгүй юу?
Хүсэл шивнээд л болно шүү дээ.
Том: Дахин ярьдаг бооорой, хачин амьтан минь.
Питер: Чиний биелдэг хүслийн дийлэнх нь зөвхөн муу зүйлс юм шиг байна даа.
Том: Юу гэлээ гэнэ ээ?
Питер: Юу ч битгий хэлээрэй!
Би үнэхээр таныг уурлуулах гэсэнгүй шүү, үнэн шүү!
Том: За мартаж үз!
Одоо нэг мөсөн энэ асуудлыг цэгцлэх цаг нь боллоо!
Питер: Бидэнд одоо ч боломж байна!
Нэг л ухаалаг алхам хийгээд,
Сүнсийг зайлуулах боломжтой.
Хэн энд том нь вэ гэдгийг бидэнд харуулаарай, за юу?
Том: Зогс!
Би тушааж байна!
Май, үүнийг бариарай.
Өө!
Гровер!
Одоо ярь!
Чоно: Тийм ээ. Би дуу хоолойгоо буцааж авлаа.
Питер: Минийхээр бол Зоригт Том өөрийн шидээ бүрэн хянаж чадахгүй байгаа юм шиг санагдаж байна.
Чоно: Тэгвэл тэр шидгүйгээр ялалт байгуулах ёстой.
Чи солгой гараараа тоглодог тул солгой гараараа дайраад, өөр тийшээ хөдөл.
Том: Би бууж өглөө. Сонсож байна уу?
Балиар амьтан минь!
Би бууж өглөө!
Намайг сонс!
Чи нэг л өөр амьтан юм байна!
Болоо!
Болиоч!
Яагаад чи олон түмний өмнө шууд хэлчхэж болдоггүй юм бэ?
Питер: Хөөе, тэр яг түүн шиг л хийчихлээ шүү дээ.
Чоно: Тэгвэл ажил дууссан гэсэн үг.
Явцгаая, чамайг гэрт чинь буцаая.
Том: Хүлээгээрэй!
Тэгэхээр би цаашид уурласан үедээ хүмүүсийн дэргэд юу дуртайгаа хэлж болохгүй болчихсон гэсэн үг үү?
Яагаад гэвэл би үнэхээр тэгж хэлдэг байсан. Их ч хэлдэг байсан!
Өмнө хэлсэн аймшигтай зүйлүүдээ бодохоос ч айж байна.
Тийм ээ, би уурлаж байсан.
Гэхдээ би хэлсэн бүхэн маань үнэхээр биелчихнэ гэж бодоогүй.
Шүүр унасан эмгэн: Сайн уу, Томас!
Том: Чамд юу хэрэгтэй юм?
Шүүр унасан эмгэн: Жон Прия!
Надад газар хэрэгтэй байна.
Үнэхээр их хэрэгтэй!
Үүнийхээ төлөө цаг хугацаагаар ч хамаагүй төлнө!
Том: Чи харж байна уу?
Надтай уулзана гэсэн хүмүүс ямар болсныг хар даа!
Муу шүүр унасан шулам чи яв.
Энэ бол хараалын баривчилгаа шүү!
Шүүр унасан эмгэн: Зогс! Тэнэг амьтан.
Чи цагаа дэмий үрж байна шүү!
Чоно: Уучлаарай, гэхдээ би чамд яаж туслахаа сайн мэдэхгүй байна.
Хэл чинь орооцолдож зангиалагдаагүй л бол шүү дээ.
Питер: Мэдээж шүү дээ!
Түүний хэл!
Хэл гэдэг чинь хэл!
Хэрвээ тэр өөр хэлээр ярьдаг газар руу явбал,
түүний хараал ямар ч утгагүй болно шүү дээ!
Том: Ойлгосонгүй.
Энэ нөхөр чинь юу гээд байгаа юм бэ?
Питер: Чиний хийх ёстой зүйл бол гадаад руу явах.
Тэгвэл чи хэнийг загнасан ч тэд ойлгохгүй.
Том: Энэ чинь зүрхийг минь шархлуулж байна!
Би эх орондоо үнэхээр их хайртай!
Чоно: Гэхдээ чи өөрөө эх орондоо аюул учруулж байна.
Тэгэхээр, хэрвээ чи эх орноо үнэхээр хайрладаг юм бол...
Том: Тэгвэл би…
Чоно: Чи явах ёстой.
Питер: Хил давах хүртлээ сайн гүрийгээд
ам нээхгүй байхыг хичээгээрэй.
Чоно: Давхиарай!
Том: Та нар муусайн азгүй амьтад!
Муусайн азгүй амьтад...
Өө алив ээ. Бүтэлгүй амьтан минь.
Төрсөн нутаг
Том: Энэ дэлхийгээс тонилоод наад ойлгогдохгүй хэлээрээ яривал яасан юм?
Ингээд энэ бүхэн дуусдаг юм байж.
Миний авьяас үгүй болж. За боль доо, чи чангаар орилдог юм аа!
Чоно: Чи аливааг зохицуулах авьяастай юм, Питер.
Хамтарч ажиллая!
Питер: Гэхдээ чи хэлж байсан шүү дээ —
Авьяас болгон хараал дагуулдаг гэж!
Тэгвэл би ямар төрлийн хараалтай байх юм бол, аан?
Хөөе, хаана байна... Өө, ёо!
Ээж: Питер!
Аав: Хаагуур яваад алга болчхов, хүү минь?
Питер: Хувцасны шүүгээнд байлаа.
Аав: Энэ бүх хугацаанд уу?
Чамайг хувцасны шүүгээнд байсан байна гэж цагдаад хэлье дээ.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Эм эмч |
Чоно |
|
Өвөө |
Нарийн бичиг |
Тарвага |
|
Ясан хүн |
|
|
|
Худалдагч залуу |
|
|
|
Шар үст баатар |
|
|
|
Эр эмч |
|
|
|
Хөгшин эр эмч |
|
|
|
Халзан эр |
|
|
|
Аав |
|
|
2-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Үхэшгүй мөнхийн ясан хүн
Питер: Х тэнцүү 207 бол
Хуваагаад...
Өвөө: Питер.
Парк орж дугуйт тэшүүрээ унацгаая.
Питер: Өвөө, дараа болъё. Би гэрийн даалгавраа хийж байна.
Яагаад миний хариу 25 гарахгүй байна аа?
Чоно: Питер.
Питер: Бас яасан бэ?
Чоно: Би нэг хүнтэй хамт яваа юм аа.
Чи завтай байна уу?
Питер: Сайн уу?
Ясан хүн: Сайн уу?
Чоно: Түүнийг Ясан хүн гэдэг юм. Тэр биднээс тусламж хүсэж байна.
Питер: Үхэшгүй мөнхийн Ясан хүн байх нь ээ.
Ямар над шиг эгэл жирийн хүний хүүхэд биш.
Гэрийн даалгавраа хийхгүй бол асуудалд ордоггүй л байлгүй.
Чоно: Гэрийн даалгавраа хийж дуусгах хангалттай цаг гарна даа. Гэвч Ясан хүний тухайд...
Алив, чи өөрөө хэл дээ.
Ясан хүн: Тэд шөнө болгон алт эрдэнэсийг минь авахаар ирдэг.
Эсвэл амь нас минь байгаа эрдэнэсийн хайрцгийг .
Питер: Тэгээд алтаа л өгчхөөч дээ.
Ясан хүн: Юу?
Тэгээд юу ч үгүй, ядуу үлдэнэ гэж үү?
Тэгсэн ч тэд намайг тайван орхихгүй нь мэдээж.
Хамгийн их хүсэж байгаа зүйл нь намайг хороох.
Алдар нэрийн төлөө шүү.
Чоно: Бид түүнд тусалж чадна, тийм биз дээ?
Питер: Багахан цаг зарцуулж болох л юм.
Чоно: Энэ ажлыг багахан хугацаанд зохицуулна гэдэгтээ итгэлтэй байна аа.
Ясан хүн: Үнэ хөлсөнд санаа зовох хэрэггүй шүү. Чамд хангалттай мөнгө өгнө.
Питер: Үгүй дээ. Алтаа өөртөө үлдээ.
Надад хэрэггүй.
Нарны зай хураагуур хэрэг болох нь дээ.
Тэнд чинь нар байдаг биз дээ?
Чоно: Хоёр ч байгаа.
Өвөө: Питер, бэлэн болсон уу?
Питер: Би гарах ёстойгоо мартчихаж. Өнөөдөр тусалж чадахгүй нь.
Чоно: Ясан хүн чиний оронд өвөөтэй чинь хамт гарвал ямар вэ?
Питер: Бүтэшгүй санаа байна.
Ясан хүн: Би хөгшчүүдтэй цагийг өнгөрөөх дуртай шүү.
Би харин ч хэдэн зуун жилийн настай хөгшин хүн.
Өвөө: Явах уу?
Питер: Энэ бол Ясхүү.
Ясан хүн: Сайн уу? Хөгшин анд минь.
Питер: Та түүнтэй хамт гулгахаар явчих.
Ясан хүн: Амьдралын чинь хамгийн сайхан дугуйт тэшүүрээр гулгасан аялал байх болно доо.
Өвөө: Түүнд дугуйт тэшүүр байгаа л гэж найдъя.
Питер: Тэр худалдаад авчих нь аа.
Ясан хүн: Хамгийн сайныг нь авчихлаа.
Худалдагч залуу: Ашгүй нэг юм ажлаасаа гарах нь ээ.
Өвөө: Гэмтчих вий. Болгоомжтой.
Ясан хүн: Санаа зовох хэрэггүй дээ.
Би зүгээр.
Питер: За тэгэхээр.
Гадаа модон дээр байгаа эрдэнэсийн хайрцаг.
Бас шилтгээн дүүрэн алт.
Бид энэ их алтыг гаргаж чадахгүй.
Бас тэр том модыг оруулж ирэх боломжгүй.
Чоно: Харин тийм ээ. Энэ чинь л гол асуудал болчхоод байгаа юм.
Питер: Тэгэхээр ингэе.
Ясан хүн бүх алт эрдэнэсээ эндээ үлдээж болно. Харин бид мод болон эрдэнэсийг хамгаалах систем бүтээе.
Улаан гэрэл, хөдөлгөөн мэдрэгч, дохиолол болон жижиг сажиг гэрэл гээд л.
Хэн ч нэвтэрч чадахгүй.
Шар үст баатар: Энэ Ясан хүний алдарт эрдэнэсийн авдар мөн биз дээ?
Энэ авдрыг би бүх насаараа л хайж байгаа юм.
Гэтэл яг энд байж байдаг.
Ийм амархан бүтчих хэрэг байсан юм гэж үү дээ.
Питер: Цаашаа зогс.
Чоно: Энэ ч тохиромжтой шийдэл болсонгүй шүү.
Шар үст баатар: Би зорьсон хэргээ бүтээлээ. /дуулна/
Питер: Надад тусламж хэрэгтэй байна шүү дээ.
Шар үст баатар: Охид намайг биширнэ дээ. /дуулна/
Нохой минь.
Хэн сайн нохой вэ?
Чи шүү дээ.
Эрдэнэсийн авдар минь. /дуулна/
Чоно: Авдраа онгойлго, Питер.
Шар үст баатар: Эрдэнэсээ би оллоо. /дуулна/
Эргүүлж хэзээ ч өгөхгүй гэж мэд. /дуулна/
Ингээд чирээд явж байна даа. /дуулна/
Питер: Энд нэг юм байгаа юм биш үү?
Чоно: Тийм ээ. Байгаа.
Шар үст баатар: Алдарт Ясан хүний эрдэнэс. /дуулна/
Ай даа, мөн чиг сайхан даа. /дуулна/
Питер: Энэ юун туулай вэ?
Чоно: Туулайн дотор нь л эрдэнэс нь байгаа байх.
Питер: Тийм ээ. Эрдэнэс бас уур хилэн.
Чоно: Бүхнийг сэтгэлзүйгээр ухаж төнхөөд байхаа боль.
Аврах аа бодооч.
Би буцаад хүрээн ирнэ ээ.
Шар үст баатар: Нохой минь дээ.
Өвөө: Чи өмнө нь гулгаж үзээгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?
Ясан хүн: Гайхалтай хөдөлгөөнийг минь хараач, найз минь.
Эр эмч: Үнэхээр хачирхалтай юм.
Судасны цохилт нь мэдрэгдэхгүй юм.
Эм эмч: Зүрхний цохилт ч байхгүй шүү.
Эр эмч: Тэгээд яаж амьд байгаа юм бол?
Эм эмч: Яг л зомби шиг үү?
Эр эмч: Буцаад ир л дээ. Намайг ямар хазчихсан биш дээ.
Би зомби биш шүү дээ.
Би зүгээр л гарыг нь барьсан төдий.
Өвөө: Алив ээ залуу минь.
Ханиад чинь зомбиноос илүү аюултай байх шүү.
Урд өмнө нь амьд үхдэл харж байгаагүй юм шиг л аашилцгаах юм.
Юм идэцгээх үү?
Ясан хүн: Тэгье. Сайхан хоолломоор л байна шүү.
Өвөө: Өнөөгийн залуус нээрэн сонин болцгоож ээ.
Ясан хүн: Залуус залуус хэвээрээ л байна.
Харин дэлхий ертөнц өөрчлөгдөөд л байгаа юм.
Энэ чинь л аюул.
Питер: Ясан хүний алт эрдэнэсийг энд тэнд хадгалах чинь ямар ч утга алга.
Туулайг энд хийхээс өөр сонголт алга даа.
Алт хамгаалагдсан.
Тэгээд ч туулай шинэ найзтай болсон шиг байна.
Чоно: Тэр ч хөөрхөн юм.
Питер: Дохиолол ажиллаж л байгаа юм байна.
Дохиолол ажилласнаар энд байгаа жинхэнэ эрдэнэсээ хамгаалж болох нь байна шүү дээ.
Буцаад явцгаах уу?
Чоно: Туулайг яах юм? Энд үлдээгээд явах юм уу?
Питер: Аваад л явцгаая.
ТВ мэдээ: Шуурхай мэдээ.
Бид танд жинхэнэ зомбинуудыг харуулж байна.
Өнөөдөр хотын төв паркаас уг амьд үхдэлүүдийг барьж авсан байна.
Чоно: Хөөе, нөгөө хөгшчүүд хаана байна аа?
ТВ мэдээ: Парк орчмоор өөр зомби байх магадлалтай тул хайгуулын ажил эхлээд байна. Албаныхан аливаа аюул заналаас сэргийлж зомбинуудыг хяналтдаа авсан байна.
Питер: Тэднийг хаанаас олох болж байна аа?
Хөгшин эр эмч: Зомбины маш олон төрөл байдаг болж таарч байна.
Эхнийх нь зүрх цохилдоггүй.
Нөгөөх нь харин үхдэл шиг харагдаж байгаа ч судас нь цохилж байгаа юм.
Бас их ширүүн догшин ааштай нь харагдаж байна.
Тэр амьд хүн байж болно гэж үү?
Халзан эр: Тэд яг л найзууд шиг паркаар алхалж явахыг бид харсан.
Зомби хүмүүстэй найзалдаггүй юм.
Зомби зомбитойгоо л найзална.
Тэр жижигхэн нь.
Тэр бүр ч аюултай байж мэднэ.
Яаж хүн шиг авирлахыг гаргууд сайн эзэмшсэн байна.
Өвөө: Намайг эндээс гаргаач!
Та нар чинь сохорчихоо юу?
Чанга яригчаар: Бид нар чамд хууртахгүй.
Бүх зүйл дууссан.
Халзан эр: Зүрх нь зогсвол яахыг нь харцгаая.
Хүн шиг болох гээд л жүжиглэнэ биз.
Хөгшин эр эмч: Зүрх зогсоогчийг даруйхан авч ирнэ үү.
Тарвага: Тэр хонгилын үзүүр хүртэл яваад зүүн эргээрэй.
Чоно: Баярлалаа, анд минь.
Питер: Анд гэнэ ээ?
Тарвага: Та хоёрт 100 секунд байгаа шүү.
Чоно: 22 жижиг улаан малгайт.
23 жижиг улаан малгайт.
Питер: Чи энэ тарвагыг таньдаг юм уу?
Чоно: Тарвага биш байх аа. Дорго гэж бодож байна.
Өө, тоогоо алдчихлаа шүү дээ.
24 жижиг улаан малгайт.
Эсвэл 34 ч бил үү?
Толгой эргэчихлээ.
Өвөө: Санаа бүү зов, Ясхүү минь.
Хэнтэй тулгарснаа тэд мэдэхгүй л байна даа.
Тарвага: 1 жижиг улаан малгайт.
Цаг боллоо.
Халзан залуу: Яагаад цахилгаан тасарчхав.Үгүй ээ.
Нарийн бичиг: Тэд тэнд байна.
Хөгшин эмч: Нэг жаал хүү бас нохойтой цуг явна.
Халзан залуу: Одоо бүх зүйл өнгөрсөн.
Цар тахал хэдий нь эхэлж.
Бид одоо зогсоож чадахгүй.
Энэ бол аюулын дохио.
Хэнийг ч гаргаж болохгүй шүү.
Энэ бүхэн дуусвал, бид л хүн төрөлхтнийг аварч чадна.
Аав: Барбара. Хүү маань гэрт туулай аваад ирсэн байна.
Намайг амьтнаас харшилтай гэдгийг мэдэж л баймаар юм.
Одоо бүр тасалгааны ургамал идээд уналаа.
Энэ амьтныг яах болж байна аа?
Питер чамайг даа.
Хөөе муу туулай.
Наадахыг чинь идэж болохгүй.
Болохгүй. Буцаагаад гарга.
Наанаа битгий унт, аав аа.
Та зүгээр үү?
Та нэг л сайнгүй харагдаж байх чинь.
Орондоо орвол яасан юм, аав аа?
Сайн унтаж амар даа.
Зомби шиг л харагдаж байна.
Өвөө: Би үнэхээр их ядарч байна.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
|
Чоно |
|
Өвөө |
|
Луу 1 |
|
Баатар эр |
|
Луу 2 |
|
Эр эмч |
|
Луу 3 |
3-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Гурван толгойт луу
Питер: Чоно оо.
Чоно оо. Намайг сонсож байна уу?
Чи энд байна уу?
Хөөе, чоно оо.
Өвөө: Питер, намайг дуудсан уу?
Питер: Үгүй ээ, өвөө.
Өвөө: Тэгээд юундаа орилоод байгаа юм бэ?
Питер: Шүлгээ давтаж байна аа.
Өвөө: За за. Тэгвэл үргэлжлүүл дээ.
Питер: Чоно оо. Чоно оо.
Чи наанаа байгаа, тийм ээ? Чоно оо.
Хариулаач дээ.
Луу: Чамд тохиолдож болох хамгийн муу зүйл чинь юу вэ? Чоно оо?
Чоно: Луунд баригдаж, хоригдох л байх даа.
Луу 1: Хариулт буруу байна.
Үргэлж хэдэн эргүү юмтай хамт байхыг хэлдэг юм.
Хаа ч явсан, дагасаар байна.
Би ямар нэг юм хиймээр байвал, нөгөөдүүл маань ч бас хийнэ.
Луу 2: Жишээ нь хөлөгт тоглоом тогломоор байна гэж бодъё л доо.
Луу 1: Нэг их хүнд зүйл биш шүү дээ, тийм биз дээ?
Гэвч үгүй! Хөл гар чинь өөр нэг зүйл хийж байх болно.
Луу 2: Зарим нэг нь хөгжим сонсоод ч юм уу.
Чоно: Сонсооч. Намайг эндээс гаргах юм бол би та нарт тусалж чадна.
Луу 1: Үгүй шүү. Чи зугтчихна шүү дээ.
Чоно: Би эндээ ингээд байгаад байвал та нарт тусалж чадахгүй.
Луу 2: Чамд туслаад байдаг нэг жаал хүү байдаг биз дээ? Тийм ээ?
Тэр тусалж чадна.
Чоно: Та нар зөвхөн Питерээс л тусламж авна гэж үү? Би тэр хүүд чинь бүхнийг зааж өгсөн. Жаал хүү та нарт хэрэггүй. Үнэнийг хэлэхэд, ингэж хэлсэнд чинь гомдож байна шүү.
Луу 2: Сайн уу? Хөгшин өвгөн минь.
Өвөө: Оройн мэнд.
Луу 2: Питер гэртээ байна уу?
Өвөө: Питер үү?
Питер ч гэртээ л байгаа л даа. Гэхдээ би үгүй юм шиг байна. Намайг өршөөгөөрэй. Питер!
Луу 2: Энэ хөгшин өвгөн зүгээр гэдэгт итгэлтэй байна.
Надтай цуг яв!
Питер: Тэгэхээр та хоёрын хэлж байгаагаар чоно дундах толгойд чинь уншихыг зааж өгсөн нь гэмт хэрэг гэл ээ? Асуудал нь юундаа байгаа юм?
Та хоёр харин ч чононд талархах хэрэгтэй байх.
Луу 1: Талархах гэнэ ээ?
Баатар эр: Хөөе! Гурван толгойтоо. Гарч ирээд надтай тулалд.
Эзэнт улсад надаас дээр гарах хүлэгт баатар үгүй.
Луу 1: Асуудал нь юундаа байна гэхээр. Тэр энэ номуудыг уншсаар байх юм бол юу тохиолдохыг хар.
Луу 2: Тэр шөнө эргээд ирлээ.
Луу 3: Тийм ээ.
Хөгжим тоглож уралдацгаая.
Хэн хамгийн сайн гитар дарсан нь ялна. Давгүй сонсогдож байгаа биз дээ?
Энэ чинь Ди мажор. Эсвэл энэ нь ч бил үү?
Чоно: Сайн байна. Сайн байна.
Луу 3: Янзтай, залуу минь.
Баатар эр: Тийм ээ. Би яллаа.
Тэгэхээр та гурав бүх мөнгөө өг.
Хөөе, шударга бус байна шүү дээ.
Бид ингэж тохиролцоогүй.
Питер: Юу болоод байгааг нь ойлголоо.
Тэгэхээр одоо яах болж байна?
Луу 1: Түүнийг зүгээр л урьдын хэвд нь оруулж өг.
Луу 2: Уншиж сурсныг нь мартуулаад өг.
Яг одоо!
Питер: Үүнийг хийнэ гэдэгтээ эргэлзэж л байна шүү.
Интернэтээс хайгаад үздэг юм уу.
Өвөө: Манай ач хүүгийн өрөөнд нэг том, эелдэг үлэг гүрвэл байсан. Заримдаа ач хүү минь нэг нохойтой юм яриад л байдаг юм. Нөгөөх нь бүр хариулдаг гээч. Нохой нь ч уг нь дажгүй л нохой байсан.
Эр эмч: Энэ ямар үсэг болохыг та надад хэлж чадах уу?
Өвөө: Энэнд чинь үсэг ямар хамаатай юм бэ?
Эр эмч: Нүдний үзлэг байгаа юм аа. Би нүдний эмч хүн.
Өвөө: Чи бол... муу луйварчин.
Би өөрийгөө өөрөө эмчилчихнэ. Дандаа л тэгдэг юм.
Питер: Өвөө, та зүгээр үү?
Өвөө: Зүгээр ээ. Өөрийгөө сэтгэл зүйн үзлэгт оруулж байна гэх үү дээ.
Хүмүүс бүгд л эмч нар агуу, бүхнийг мэддэг гэдэг.
Гэхдээ би өөрийгөө эмч нараас дээр гэдгээ мэдэж байна.
Тэгэхээр хуучны хатуу аргаар өөрийгөө тордож байгаа нь энэ.
Питер: Өвөө. Хүн яаж уншихыг мартаж чадах вэ?
Өвөө: Миний хувьд бол их л энгийн хэрэг дээ.
Гэхдээ яагаад ингэж асууж байгаа юм?
Питер: Таны тусламж хэрэг болоод байна, өвөө.
Өвөө: Хувцсаа сонгож өмсүүлмээр байгаа юм уу?
Питер: Тусламж хэрэгтэй найз маань энд байгаа юм л даа.
Түүний асуудал ер нь нэлээн том доо.
Өвөө: Ямар асуудал тулгарсан юм бэ дээ? Айн?
Луу 3: Нөгөө хоёр толгой маань намайг юм уншихыг эсэргүүцээд байгаа юм.
Шинэ зүйл сурахыг маань ч гэсэн.
Ер нь л бүхнийг эсэргүүцдэг.
Өвөө: Би хоёр толгой гэж буруу сонсов уу даа?
Тэгээд чамтай нийлээд гурван толгой байгаа юм уу?
Луу 3: Тийм ээ. Гурав.
Өвөө: За тийм байдаг байж. Би тусалж чадах л юм.
Чи юу уншдаг юм?
Луу 2: Бид чамайг тусал гэсэн болохоос
Луу 1: Бүр дордуул гэж хэлээгүй.
Чоно: Яахаараа бүр дордсон гэж?
Ямар чимээгүй болсныг нь хараач дээ.
Луу 2: Үгүй ээ. Тэр зүгээр л биднийг тоохгүй байна.
Луу 1: Тэр өвгөн чинь дундах толгойг зөвхөн ганцаараа байгаа гээд заагаад өгчихсөн байна. Бид түүний төсөөлөн бодож буй зүйлсийн илрэл юм байх.
Луу 3: Энэ бол зүгээр л оюун санааны байдал. Бидний доторх ухамсаргүй оюун ухаан аливааг даван туулах арга замыг бий болгож байдаг.
Мангасууд.
Тэд бидний дотроо тэмцэж байдаг мангасуудыг илэрхийлж байгаа юм.
Зарим хүмүүс энэ бүхнийг бага наснаас эхлэлтэй гэж үздэг.
Одоо бүр гүн ухааны эрдэмтэн болох нь шив.
Луу 2: Гурав байснаас хоёулаа байсан нь дээр.
Питер: Түүнийг битгий алаач, ноёнтоон.
Баатар эр: Яагаад болохгүй бил ээ?
Питер: Яагаад гэвэл наадах чинь их догь луу байгаа юм аа.
Баатар эр: Догь гэнэ ээ?
Сүүлд намайг түлж хаясан шүү дээ.
Питер: Тэр чинь нөгөө хоёр толгойных нь хийсэн хэрэг байгаа юм аа.
Тэд наад том чулууны чинь ард байна.
Баатар эр: Дахиад л уу?
Луу 1: Бид дотор чинь байгаа мангасууд юм биз дээ? Айн?
Бид бүгд адилхан бага насыг туулсан.
Луу 2: Тийм ээ. Чи уншиж сурснаасаа хойш бид хоёртой юм ярихаа ч байсан.
Луу 3: Юу гээч. Надад өөр сонголт байгаагүй юм за.
Та хоёр дандаа намайг үл тоодог, тэгэхээр чинь би шинэ хобби олохоос өөр аргагүй болсон юм.
Луу 1: Утгагүй юм.
Чи зүгээр л юунд ч талархдаггүй.
Луу 3: Би ч бас та хоёртой дандаа хамт зууралдаад баймааргүй л байна, за юу.
Луу 1: Юу байв аа?
Луу 3: Ямар их өвдөж байна аа.
Луу 1: Бид сүүлээ гэмтээчихлээ.
Одоо газардах хэрэгтэй байна.
Луу 2: Өө үгүй ээ. Дор шовх хад байна.
Бид ингээд өнгөрч ээ.Ах дүүс минь.
Луу 3: Тийм гэж үү?
Хөөе, жаал хүү.
Луу аюулгүй газардах гарын авлага олоодхооч.
Бичиг: Луу газардах гарын авлага
Питер: Хөөе, чоно оо.
Чоно: Май үүнийг аваарай.
Луу 3: Хэрэв чи сүүлээ гэмтээсэн бол хөл, гар болон хүзүүгээ чадах чинээгээрээ сунга. Тэгвэл унахаас аврагдана.
Сайн сунгаарай.
Луу 1: Тийм ээ. Бид амьд байна.
Луу 2: Чи бидний амийг аварлаа.
Луу 1: Тийм шүү.
Ном уншдаг болсон нь сайн хэрэг болжээ.
Луу 3: Бид бүгд л ингэх байсан шүү дээ.
Өвөө: Ухаан санаа балартах гэхээр...
Өндөр халуурах шинж тэмдэг байж болно гэж үү?
Питер: Өвөө, та солиороогүй ээ.
Надтай яриад байдаг жижигхэн нохой чинь үнэндээ ид шидэт чоно байгаа юм. Хувцасны шүүгээгээр дамжаад зэргэлдээх ертөнцүүд рүү аялах ид шидтэй юм. Тэгээд намайг бас дагуулаад явдаг. Бид олон адал явдлыг хамтдаа туулсан. Та түрүүхэн уулзсан гурван толгойтой луу байна аа даа, тиймэрхүү зүйлс. Гэхдээ энэ бол нэг их том асуудал биш ээ. Нэг л зүйл байна. Аав ээж хоёрт энэ талаар битгий хэлээрэй.
Өвөө: Суу!
Баатар эр: Хөөе, ямар ч хэрэггүй луунуудаа.
Гараад ир.
Та нарыг дахиад тулаанд дуудаж байна.
Сүүлийн удаа хөгжмийн тулаан хийцгээе.
Луу 3: Нэг, хоёр, гурав.
Луу 2: Чиний И өнгө чинь нэг л болохгүй байна.
Луу 3: Зүгээр дээ, залуус аа. Тэр явчихлаа.
Луу 2: Хэн түүний талаар санаа зовсон юм?
Бүх өнгөө зөв тогло, эсвэл би энэ хамтлагаас гарлаа.
Луу 1: Түрүүнийх миний буруу байсан бололтой.
Хэмнэлийг нь олох жаахан хэцүү юм аа.
Гялс хараадахъя.
Их л сонин соль мажор харагдаад байна. Юу гэсэн үг гэлээ?
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Ээж |
Чоно |
|
Өвөө |
Эмээ |
|
|
Аав |
Эмгэн шулам |
|
|
Тасалбар түгээгч |
Утсаар ярьж буй эм |
|
|
Цагдаа |
Нарийн бичиг |
|
|
Цэргүүд |
Шулмын охин |
|
4-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Эмгэн шулам
Ээж: Хонгор минь, энэ чинь аялал биш ээ.
Би зүгээр л аавтай нь хамт уйтгартай томилолтод нь явж байгаа юм.
Питер: Би ч гэсэн уйтгарламаар л байна шүү дээ.
Өвөө: Тийм ээ.
Питер: Би онц дүн авсан.
Өвөө: Тийм ээ.
Ээж: Аав аа, та огтхон ч туслахгүй байна.
Аав: Гурван өдөр болчхоод л ирнэ шүү дээ.
Ээж: Чш, чимээгүй.
Питер: Гурван өдөр өө? Тэгээд ийм том 2 чемодан авч явдаг юм уу?
Ээж: Үүнийг ч нэг их том гэхгүй л дээ.
Аав: Баригдлаа даа.
Хүү маань их хөөрхий, өрөвдөлтэй нүдээр биднийг хараад хоцорлоо доо.
Биднийг дагавал гайхах зүйл лав алга.
Ээж: Хүү маань тэгэхгүй дээ.
Тэр хоёр бидний эзгүйд сайн байх болно оо.
Өвөө: Би олохгүй байна...
Ээж: Аав аа, орилохоо боль л доо.
Өвөө: Та хоёр биднийг яаж ингээд орхиж явж чадаж байна аа?
Ээж: Танд бүх хэрэгтэй зүйлс чинь байгаа шүү дээ. Зүгээр л хавтсыг нь онгойлгоод хар даа.
Модон дээрх бичиг: Хамт явах хүнгүйгээр орохыг хориглоно.
Эмгэн шулам:Чи юугаа хийгээд наанаа зогсоод байгаа юм?
Бид хоёрт туслаадхаач.
Чи их хүнд юм аа.
Чоно: Хөөе, Питер.
Питер: Явж үз. Би сэтгэлээр унасан байна.
Яг л хоосон мэт ганцаараа. Ганцаардаж байна бас.
Чоно: Юу хэлж буйгаа сайн бодоорой доо.
Яагаад гэвэл чи одоо ганцаардахгүй боллоо.
Питер: Гайхалтай.
Славик үндэстний хорон санаат шулам уу.
Чоно: Түүнээс асуу л даа.
Эмгэн шулам:Би хэдэн шидэт жигнэмэг хийсэн юм аа. Хэрхэн яаж хэрэглэх заавар нь ч байгаа. Хэрэв чи надад туслах юм бол энэ бүгдийг авч болно шүү.
Питер: Надад өөр хийх сонирхолтой юм ч алга л байна л даа.
За за, танд тусалъя даа.
Чоно: Түүний охин хотын захад амьдардаг юм.
Чиний мэдэж байгаачлан би зөвхөн хот руу хувцасны шүүгээ ашиглан явдаг болохоор.
Тасалбар түгээгч: Тэжээвэр амьтнаа үргэлж барьж явна уу.
Авч яваа ачаандаа илүү мөнгө төлөөрэй.
Питер: Чи шидэт торхоороо нисээд хүрчхэж болохгүй байсан юм уу?
Эмгэн шулам: Би оролдож үзсэн. Тэгээд төөрчихсөн.
Питер: GPS ашиглаад үзвэл дээр дээ.
Сайн ажилладаг шүү.
Юу болсон бэ?
Эмгэн шулам:Би зуухаа унтраахаа мартчихаж ээ.
Ингэж болохгүй ээ.
Байшин минь шатчихна шүү дээ.
Намайг одоохон буцаагаад аль!
Чоно: За, ойлголоо доо. Тайвшир.
Питер: Тэгвэл би та хоёрыг буудал дээр хүлээж байх уу?
Эмгэн шулам:Замаас холдооч!
Миний.........
Питер: Метроны буудал дээр шүү, за юу.
Эмгэн шулам:Хүнтэй байна!
Питер: Хөөе. Энэ чинь хогийн сав биш.
Цагдаа: За наад хогийн савнаасаа гараарай, жаал аа.
Питер: Энэ чинь хогийн сав биш ээ.
Энэ бол технологийн өндөр хурдны нисдэг төхөөрөмж байгаа юм.
Тэгээд бас үнэхээр эргономик шийдэлтэй юм.
Өвөө: Юун баахан хэрэггүй хүнс вэ.
Питер.
Хэдэн жигнэмэг идчихье байз.
Юу гээч нь вэ?
Надад туслаач.
Түргэн тусламж, галын машин, цагдаа гээд бүгдийг нь дуудаарай.
90-р байрны нэгэн хөгшин хорт жигнэмэгт хордчихлоо.Туслаарай.
Модон дээрх бичиг: Хамт явах хүнгүйгээр орохыг хориглоно.
Эмгэн шулам:Зогс, зогсооч! Галзуу байшин минь.
Чоно: Буцаад ир. Гол руу хөөгөөч ээ.
Питер: Аав уу даа. Аав аа? Аав аа?
Хөөе аав аа.
Аав: Яагаад ч юм Питер бидэнтэй хамт байгаа юм шиг мэдрэмж төрөөд байх юм.
Ээж: Чи минь их санаа зовдог төрлийн аав шүү дээ.
Хонгор минь, юу болсон бэ?
Бурхан минь, тэр Питер мөн үү?
Питер: Миний гар хөл мэдээгүй болж байна.
Бичиг: Аюултай бүс
Өвөө: Байна уу? Түргэн тусламж уу? Аан за.
Би эмгэн шулмын барьсан жигнэмгийг идсэн чинь эвэртэй бас тэмтрүүлтэй болчихлоо. Галзуу жигнэмэг биш ээ. Эмгэн шулмын барьсан жигнэмэг.
Утсаар: Хэрэв таны толгой өвдөж байвал 1 дээр дарна уу.
Хэрэв өөр зүйл бол 2 дээр дарна уу.
Чоно: Байна уу? Питер.
Чи хаана байна вэ?
Чи энд яаж ирсэн гэсэн бэ?
Эмгэн шулам:Охиндоо бэлэг болгон өгөх гэж байсан юм сан.
Питер: Намайг үнэхээр уучлаарай.
Гэнэт л ийм зүйл болчихлоо.
Эмгэн шулам:Байшин маань үнс болохоо дөхсөн.
Гэтэл одоо шидэт торх минь яасныг хараач.
Бурхан минь, надад одоо юм үлдэв үү?
Цэргүүд: Хөөе та нар.Гараа өргөөд зогс. Хурдал!
Чоно: Удаанаар тэр шүүгээ рүү алх.
Питер: Тэд биднийг хөдөлгөөнгүй зогс гэсэн шүү дээ.
Чоно: Жаал хүү, нэг эмгэн нохойтойгоо.
Хэн л биднийг гэмтээв гэж.
Эмгэн шулмаа, алив явцгаая.
Питер: Тэр чинь зүгээр л нэг нохой, араатнуудаа.
Эмгэн шулам:Чоныг ав.
Та нар биднийг барьж чадахгүй дээ.
Питер: Чоно оо. Сэрээч дээ. Чи биднийг эндээс авч явах хэрэгтэй байна.
Нарийн бичиг:Ерөнхийлөгч ярьж байна.
Шулмын охин: Намайг завгүй байна гэж хэл.
Ээж ээ. Гал түлэхийн тулд надад шидэт торх хэрэггүй л дээ.
Хотын нөгөө захад дээд хэмжээний уулзалттай үед бол хотын түгжрэлээс зайлсхийж, нисэж болох л байлаа.
Питер: Энэ бүгд миний буруу.
Эмгэн шулам:Гэхдээ чиний машин чинь дуут дохиотой биз дээ?
Шулмын охин:Байсан л даа. Тийм ээ.Гэхдээ...
Эмгэн шулам:Өө бурхан минь гэж.
Шулмын охин:Одоо зөвшөөрөхөө больчихсон юм.
Эмгэн шулам:Би чамайг мөнхийн залуу байлгах алим авчирсан охин минь. Дээрээс нь бас хөөрхөн болгоно.
Шулмын охин:Би угийн л залуухан бас үзэсгэлэнтэй шүү дээ ээж минь.
Ээж ээ!
Эмгэн шулам:Өө, буруу алим авчирсан юм байх даа.
Питер: Тэгвэл нөгөө жигнэмгүүд яах болж байна?
Чоно: Нөгөө гарын авлага гээчийг нь шалгая.
Өвөө: Наад гэрлээ унтраа.
Хөгшин хүн унтаж байхад.
Питер: Хуучин хэвдээ буцаж орохын тулд дундаа цөцгийтэй жигнэмгийг нь идээрэй.
Өвөө: Дуугаа жаахан намсгахгүй юу, залуу хүү минь. Би энд унтаж амармаар байна.
Тэгээд бас сахлан дээр минь хээв нэг гишгэхээ болино уу. Ямар хивсэн дээр явж байгаа биш дээ.
Хөгшдийгөө хүндэлж сурмаар юм даа.
Надад амралт хэрэгтэй байна.
Питер: Байна уу?
Ээж: Питер. Энэ чи мөн үү?
Питер: Тийм ээ. Нислэг чинь ямархуу байв даа?
Ээж: Тэр гэртээ л байна шүү дээ.
Би түүнд юу гэж хэлэх юм?
Аав: Утсаа таслаа, тасал.
Ээж: Бид зүгээр ээ. Хайртай шүү, хүү минь.
Гэхдээ хоёулаа Питерийг торхоор нисэж байгааг харсан шүү дээ.
Хонгор минь, хоёулаа галзуурч байгаа юм биш биз дээ?
Аав: За за, юу ч гэсэн санаа минь зовохоо болилоо.
Гэртээ аюулгүй л байгаа юм байна.
Тэгээд ч хоёулаа хөгжилдөх л үлдэж байна шүү дээ.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Цасан охин |
Чоно |
|
Өвлийн өвөө |
ТВ эм |
|
|
Цэнхэр өвлийн өвөө |
Багш |
|
|
Өвөө |
|
|
|
ТВ эр |
|
|
|
Жолооч |
|
|
|
Таксины жолооч |
|
|
|
Цагдаа |
|
|
5-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Өвлийн өвгөн 1-р хэсэг
Чоно: Питер.
Эндээ хүлээж бай.
Хөөе, Питер. Надад туслаач.
Питер: Чоно оо. Би завгүй байна шүү дээ.
Шалгалтууд дөхсөн байна.
Цасан охин: Өвлийн өвөө, өвлийн өвөө.
Тэр юу ч санахгүй байна.
Питер: Энэ чинь хэн гээч нь вэ?
Чоно: Цасан охин.
Питер: Тэгэхээр түүний өвөө нь өвлийн өвөө юм уу?
Чоно: Тийм ээ.
Яг тийм.
Питер: Тэгэхээр яг юу болсон юм бэ?
Чоно: Түүний ажил нь улирлын чанартай гэх үү дээ.
Цасан охин: Өвөл л гэсэн үг.
Чоно: Тэр зунжингаа л сайхан амарч, ихэнхдээ унтсан л даа.
Гэхдээ тэр өнгөрсөн хавар над дээр ирээд унтаж чадахгүй байгаагаа хэлсэн юм. Тэгэхээр нь танай гэрийн эмийн хайрцгаас хэдэн ширхэг унтуулдаг эм өгчихсөн.
Цасан охин: Уг нь сайн унтаж байсан л даа.
Гэтэл өчигдөр өглөө сэрэхдээ бүхнийг мартчихсан байсан.
Өвлийн өвөө: Та нар хэн билээ?
Цасан охин: Харж байна уу?
Биднийг танихаа больчихсон байгаа биз дээ.
Питер: Эмийн гаж нөлөө байж болох л юм.
Чоно: Тэгвэл бидэнд мартсан ой санамжийг эргүүлж авчрах эм олоод өгчих.
Питер: Тэгэх боломжтой эм одоохондоо байхгүй дээ.
Чоно: Ядаж бага зэрэг үйлчилдэг ч байхгүй юу?
Шинэ жил болох гэж байна шүү дээ.
Өвлийн өвөөд хийх маш их ажил байгаа.
Гэтэл түүний байж байгааг хар.
Питер: Та өөрийгөө хэн гэдгээ мэдэж байна уу?
Өвлийн өвөө: Огтхон ч хамаагүй. Би одоо өөрөө өөрийгөө аваад явчхаж чадна.
Тэгээд ч та нарт итгэж болно гэдэгтээ би эргэлзэж л байна шүү.
Питер: Та чинь өвлийн өвөө шүү дээ.
Өвлийн өвөө: За, тийм л юм байлгүй дээ.
Цасан охин: Байлгүй дээ гэнэ шүү.
Питер: Тэр таны ач охин. Цасан охин.
Өвлийн өвөө: Тэгээд гол санаа нь яг юу юм бэ, жаал аа?
Чоно: Алив ээ. Би түүнд хэн болох, юу хийдгийг нь тайлбарлах гэж оролдсон.
Ерөөсөө итгэхгүй байгаа юм.
Тэгээд бүр шинжлэх ухааны зөгнөлт зохиол шиг юм гэж хэлсэн гээд л бод.
Өвлийн өвөө: Сайн зохиол хэрхэвч биш шүү бүр.
За за. Би л лав унтлаа.
Тэгвэл энэ хачин зүүднээсээ сэрээд л зүгээр болчихно.
Питер: Танд тайлбарлаж хэлээд та итгэхгүй байгаа бол бид танд нотолж үзүүлье.
Би танд өвлийн өвөө, цасан охин гээд шинэ жилийн тухай кино үзүүлье.
Ер нь их олон кино байдаг л даа.
Өөрийгөө хэн гэдгээ санатлаа сайн үзээрэй.
ТВ эр: Энэ бол миний хайртай ач охин Цасан охин байна.
ТВ эм: Энэ бол миний өвөө болох Өвлийн өвөө.
Питер: Хичээлдээ явлаа.
Гэрийнхэн маань юун хүмүүс гэрт байгааг асуувал жүжгийн дугуйлангийн сурагчид намайг хүлээж байгаа юм гээрэй,ойлгов уу?
Чоно: Ойлголоо.
Надад ч бас хийх ажил байна аа.
Цаа бугаа хооллох ёстой.
Цэнхэр өвлийн өвөө: Хэн хамгийн түрүүнд өвлийн өвөөд шүлэг уншиж өгөх вэ?
Та нар маш муу хүүхдүүд байна.
Өвлийн өвөө: Тэр ч асуудлыг сайн шийдэж байна шүү, тийм үү?
Гэхдээ л надад суралцах зүйл нэг их байхгүй бололтой.
Цэнхэр өвлийн өвөө: Нэг, хоёрын гурав.
Баяртай.
Өвөө: Өршөөгөөрэй. Та нар Питертэй уулзахаар ирээ юу?
Цасан охин: Сайн байна уу? Ноёнтоон.
Өвөө: Сайн. Би Питерийн өвөө нь байгаа юм.
Өвлийн өвөө: Оройн мэнд, найз минь.
Цасан охин: Сайн байна уу?
Өвөө: Сувгаа сольчихвол дургүйцэхгүй биз дээ?
Өвлийн өвөө: Огтхон ч үгүй. Соль соль.
ТВ эм: Чи ингээд л шууд явчхаж болохгүй.
Би тэгвэл тэмцсээр байгаад л үхнэ шүү.
Хамт босгосон энэ бүхнээ битгий орхиоч дээ.
Өвөө: Энэ хоёр хамтдаа үйлдвэр дээр ажилласан юм л даа.
Гэхдээ ажил нь дуусаад, эрэгтэй нь өөр үйлдвэр рүү ажиллахаар явж байгаа юм. Харин эмэгтэй нь үлдэнэ.
Өвлийн өвөө: Сонирхолтой юм. Их сонирхолтой.
ТВ эр: Чи зүрх сэтгэлийг минь бусниулж байна.
Чоно: Буцаад ор оо. Алив ээ.
Өвлийн өвөө: Бүү сандар, битгий сандар.
Хэн нэгэн бидэнд туслаач.
Гуйж байна.
Чоно: За алив ээ.
Юу болоод цасан охин хайлаад унав аа?
Өвлийн өвөө: Тайвшир, тайвшир.
Би ч бас мэдэхгүй л байна.
Бид хайрын тухай кино үзэж байсан юм л даа.
Гэтэл тэр бүр кинондоо орчихсон.
Цасан охин: Би тэдний төлөө үнэхээр их харамсаж байна.
Өвлийн өвөө: Тэгээд л тэр юу юугүй уйлаад эхэлсэн.
Өвөө: Бурхны нэрээр андгайлъя.
Юу болоод байгааг надад нэг тайлбарлаач.
Яахаараа амьд хүн ингэж хайлж урсдаг байна аа?
Өвлийн өвөө: Юу гэхээр. Хүний биеийн 80 хувь нь уснаас бүрддэг. Тэгэхээр ингэж хайлах боломжтой гэж би бодож байна.
Өвөө: Энэ бол үнэхээр галзуурал.
Тэгээд бас би нохойноос харшилтай гэдгийг чи мэдэж байсан нь дээр шүү.
Ялангуяа бүр ярьдаг нохойноос.
Чоно: Хөргөгч рүү хурдан чирээд ир. Хурдал.
Өвлийн өвөө: Алив ээ, охин минь.
Битгий сандар.
Удахгүй буцаад л хэвэндээ орчихно.
Чоно: Хөргөгчөө битгий онгойлгоорой.
Би удахгүй.
Өвлийн өвөө: Наанаа ямаршуухан байна даа, охин минь?
Цасан охин: Намайг мартаж үз.
Өөрийн ажилтай холбоотой киногоо үз ээ, өвөө.
Өвлийн өвөө: Нөгөө үйлдвэрийн ажилтай кино юу?
Цасан охин: Биш ээ, юун үйлдвэр.
Өвлийн өвгөний тухай киногоо.
Бичиг: Сургууль
Чоно: Питер. Питер.
Питер: Чоно оо. Чи энд байж болохгүй.
Би энэ даалгавраа сайн хийх хэрэгтэй байна.
Багш: Ноён Саймонсон. Ямар нэгэн юм болоо юу?
Та нар яаж энд ирэв ээ?
Бүр ямар ч чимээгүй гаргахгүйгээр шүү.
Хэн гээч нь вэ?
Өвлийн өвөө: Сайхан сэтгэлт эмэгтэй минь.
Би ач хүүтэйгээ хэдэн үг соливол дургүйцэхгүй биз?
Багш: Би Питериийн өвөөг танина.
Та өвөө нь биш байна.
Өвлийн өвөө: Үнэндээ би Питерийн өндөр авга нь юм л даа.
Багш: Тайван бай.
Тайван бай.
Өвлийн өвөө: Түүнийг явуулчхаач дээ.
Сайхан сэтгэлт эмэгтэй минь.
Багш: За яах вэ.
Би таныг хэн гэдгийг чинь мэдэхгүй байгаа учир та нарыг бүгдийг нь гэрт чинь хүргэж өгье.
Дэвтэр: Уран зохиолын дасгал ажлын дэвтэр
Өвлийн өвөө: Юу гээч. Би өөрийгөө хэн гэдгийг мартчихсан юм л даа.
Намайг сансрын нисгэгч, эсвэл нарийн боовчин гэж хэн ч хэлж болно шүү дээ. Эсвэл бүр балетын бүжигчин ч юм уу.
Сансарт нисэх үү? Эсвэл бүжгийн хөдөлгөөн ч хийж үзүүлсэн болж байна.
Багш: Би Питерийг бас аав ээжийг нь ч мөн сайн танина.
Таныг түүний өндөр авга эсвэл өвлийн өвөө гэдгийг чинь эцэг эх нь нотлох юм бол нууц тайлагдана л гэсэн үг.
Питер: Байна уу? Би хөргүүртэй машин түрээсэлмээр байна.
Тийм ээ. Хөргүүртэйг нь.
Шинэ жил хүртэл.
Цасан охин хайлахаа зогсох хүртэл та нар тэр машинаар явж бай.
Чоно: Ойлголоо.
Питер: Үгүй байлгүй дээ.
Машин нь ямар хурдан ирдэг юм бэ.
Өвлийн өвөө: Хөөе.
Питер: Түр хүлээгээрэй.
Багш: Энд юу болоод байгаа юм бэ?
Цасан охин: Үдшийн мэнд.
Өвлийн өвөө: Цасан охины маань бие сайнгүй байгаа юм.
За ингээд болчихлоо.
Питер: Хүлээгээрэй.Хөөе.
Та нар хүн үлдээчихлээ.
Чоно: Цаныг нь бас.
Питер: Би нөгөө газарлуугаа утасдаад яриадахъя даа.
Жолооч: Хөөе. Та нар машин түрээслэхээр залгасан уу?
Питер: Тийм ээ.
Саяных нь яг ямар машин байсан юм бэ?
Чоно оо. Би яваад цасан охиныг авчиръя.
Чи наанаа асуудлуудаа зохицуулж байгаарай.
Такси! Такси!
Чоно: Би яг юу хийх ёстой юм бэ?
Цасан охин алга болчихлоо.
Өвөөгийнх нь ухаан санаа өөр газарт байдаг.
Гэтэл бэлэг хүргэх ажлыг хэн хийх болж байна?
Өвлийн өвөө: Бүү санаа зов.
Бид чамд тусалъя.
Чоно: Надад уу?
Өвлийн өвөө: Тийм ээ.
Чоно: Чи юу?
Өвлийн өвөө: Тийм ээ.
Чоно: Хоёулаа хамтдаа юу?
Багш: Би энэ бүх ажил хэрхэн явагддаг талаар хангалттай сайн мэдлэгтэй гэж өөрийгөө бодож байна. Тэгэхээр та нарт тусалъя.
Питер: Тэнд байна!
Харж байна уу?
Алив ээ. Хурдан яваарай.
Таксины жолооч: Чи чинь яаж байна аа?
Битгий жолооны хүрдэнд хүрээд бай.
Аль чадлаараа л хурдан давхиж байна даг.
Питер: Зогс, зогсооч !
Зогсооч ээ!
Цасан охин: Би дахиад л хайлаад эхэллээ.
Питер: Алив ээ. Хөргүүрээ асаагаарай.
Жолооч: Одоо ажиллахаа больсон.
Питер: Би одоохон буцаад ирнэ ээ.
Цагдаа: Хөөе. Энд зогсож болохгүй.
Энд юу болоод байна,аан?
Цасан охин: Сайн байна уу? Ноёнтон.
Цагдаа: Сайн. Сайн байна уу?
Аааа.
Цасан охин: Уучлаарай.
Багш: Үнэндээ их амархан ажил шүү дээ.
Бид эхлээд очихоор хүүхдүүд гараад ирнэ.
Тэгээд хүүхдүүдээс онц байсан эсэхийг асууна.
Эцэг эхчүүд болон багш нараас нь бас сайн байсан эсэхийг нь асууна.
Зарим нэг хүүхдүүдийг эс тооцвол шүү.
Наасан юм шиг харагдахгүй л байна даа.
Жинхэнэ амьтны үс шиг л харагдах юм.
Тэгээд дараа нь хүүхдүүдээс шүлэг уншиж өгөхийг юм уу эсвэл дуу дуулж, бүжиг бүжиглэж өгөхийг гуйна.
Ингээд л дараагийн айлруугаа явна гэсэн үг.
Өвлийн өвөө: Би саначихлаа.
Багш: Юу санасан гэж?
Өвлийн өвөө: Буга нараа хэрхэн жолоодох оо саначихлаа.
Багш: Хүн ажил мэргэжилтэй холбоотой зүйлээ хамгийн сүүлд нь л мартдаг юм шүү дээ.
Өвлийн өвөө: Үзэсгэлэнт амьтад минь. Алив нисээрэй.
Нисээрэй.
Багш: Юу болоод байна вэ?
Өвлийн өвөө: Би өөрийгөө саначихлаа.
Би чинь өвлийн өвөө шүү дээ.
Чоно: Санах цаг нь болсон байлгүй дээ.
Багш: Та үнэхээр өвлийн өвөө гэж үү?
Өвлийн өвөө: Намайг өөр хэн гэж бодоо вэ?
Багш: Би таныг иймэрхүү чонын арьсан хувцастай хүний араас явж байгаа нэгэн л гэж бодсон.
Өвлийн өвөө: Ха ха ха. За за. Хэн тэр доор хөөрхөн бэлэг хүлээгээд сууж байна даа?
1-р хэсэг төгсөв.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Худалдагч |
Чоно |
|
Эр 1 |
Цасан охин |
|
|
Эр 2 |
Багш |
|
|
Өвлийн өвгөн |
Ээж |
|
|
Льюс Смит |
|
|
|
Эр 3 |
|
|
|
Шар үст баатар эр |
|
|
|
Аав |
|
|
6-р анги . Питер чоно хоёрын адал явдал : Өвлийн өвөө 2-р хэсэг
2-р хэсэг.
Зайрмаг
Худалдагч: Хэн нэгэн миний зайрмагийн тэргийг аваад явчихлаа.
Зогсооч, зогс!
Миний тэрэг. Хэн нэгэн хулгайлчихлаа.
Зогс, зогс гэж байна шүү!
Зайрмагийн тэргийг минь аваад ир!
Питер: Чадахгүй нь ээ. Уучлаарай.
Худалдагч: Зогсооч!
Питер: Жаахан зайрмаг идчих.
Хайлахаа больж магадгүй.
Худалдагч: Наад зайрмагаа төлөөрэй.
Питер: Чамд мөнгө байгаа юу?
Цасан охин: Индра..... , бас аааа.
Питер: Дахиад хэлдээ?
Цасан охин: Надад индранил бас алт байна.
Үүнийг ав.
Питер: Энэ хангалттай хүрэх байх аа. Бариад аваарай.
Цасан охин: Питер. Одоо биднийг хөөж байгаа хүн байгаа юм уу?
Питер: Хараадахъя.
Эр 1: Чи надад юу авчрах ёстой байснаа нэг хэлээдэх дээ.
Эр 2: Гацуур мод.
Эр 1: Харин оронд нь?
Эр 2: Дал мод байна шүү дээ. Захиалгад ямар нэг асуудал үүссэн бололтой.
Эр 1: Надад дал мод огтхон ч хэрэггүй. Шинэ жил хаяанд тулчхаад байхад гацуур мод ч хэрэггүй юм шив дээ.
Питер: Үгүй юм шиг байна аа. Биднийг хүн хөөгөөгүй байна.
Эр 2: Тэгээд би одоо үүгээр чинь яах болж байна аа?
Эр 1: Надад огтхон ч хамаагүй. Африкруу буцаагаад аваад яв!
Өвлийн өвгөн: Хатагтай Томас. Энэ чинь бидний үүрэг.
Багш: Би бол олонд хүндлэгдсэн, өндөр ур чадвартай багш хүн шүү.
Тийшээ яавч орохгүй.
Чоно: Хайрт хатагтай Томас минь дээ.
Энэ хөөрхий жаал хүү бүтэн жилийн турш маш сайн байсан.
Түүнд бэлэг өгөхгүй байж яаж болох вэ?
Өвлийн өвгөн: Таны хувцсыг цэвэрлүүлэх мөнгийг бид өгнө өө.
Багш: Би бол олноо хүндлэгдсэн, өндөр ур чадвартай багш хүн.
Льюс Смит: Энэ бол үнээн. Хатагтай Томас.
Багш: Льюс Смит үү дээ?
Чи чинь математикийн хичээлдээ муу биз дээ?
Льюс Смит: Би дүнгээ Ди болгож ахиулсан шүү.
Өвлийн өвгөн: Маш сайн байна.
Биднийг үүгээр ирснийг харснаас цааш бид хаалгаар чинь гарчих уу?
Льюс Смит: Тийм ээ. Яагаад болохгүй гэж.
Багш: Льюс Смит, чи намайг зүгээр нэг жирийн багш биш гэдгийг маань харлаа.
Миний ангид ахиж хэзээ ч үймүүлэхгүй шүү, ойлгов уу?
Дахин ганц л удаа үймүүлбэл би энэ яндангаар чинь орж ирээд чамтай тооцоо бодно гэж мэдээрэй.
Льюс Смит: Ойлголоо, хатагтай Томас.
Өвлийн өвгөн: Доошоо явж байна уу?
Эр 3: Тийм ээ.
Багш: Хөөе, намайг хүлээгээрэй.
Эр 3: Хатагтай Томас, таныг цасан охин болж цагийн ажил хийдэг гэж мэдсэнгүй шүү. Хатагтай Томас.
Леонардо Кисэнгэр ангидаа ямаршуухан байна даа?
Багш: Миний хичээлд тэр сайнгүй л байгаа. Бусад хичээлд яаж байгааг мэдэх юм алга.
Өвлийн өвгөн: Бусад хичээлдээ уг нь их сайн байна. Математикийн хичээлдээ л жаахан шамдчихвал.
Хүүе, энэ чинь жижиг Жекобсон биш үү?
Эр 3: Юун жижиг гэж?
Бид өмнө нь уулзаж байл уу?
Хамгийн сайн найзууд минь л намайг жижиг гэж дууддаг юм.
Миний нэрийг Николас Жекобсон гэдэг.
Та ингэхэд хэн гээч нь вэ?
Өвлийн өвгөн: Николас Жекобсон гэнэ ээ.
Чи чинь яахаараа ажилдаг шатахуун түгээх станцынхаа бензинийг шингэлж байдаг бил ээ?
Эр 3: Би юу?
Юу?
Та цагдаа юм уу?
Танд мэдээжээр буруу мэдээлэл очсон бололтой.
Чоно: Николас Жекобсон минь дээ.
Энэ жил чи бэлэггүй хоцрох нь дээ.
Эр 3: Төлсөн татвар маань хэрэгтэй зүйлд зарцуулагдаж буйг харах сайхан л байна.
Багш: Надад нэг зүйлийг тайлбарлаад өгөөч.
Бид зөвхөн яндантай айлуудад л бэлэг тарааж байгаа биз дээ? Тийм ээ?
Чоно: Үгүй дээ.
Өвлийн өвгөн:Бид бүх хүнд бэлэг өгөх учиртай юм шүү дээ.
Яндан чинь зүгээр л нэг уламжлалт төдий.
Харин үүгээр бас аялдаг болсон юм.
Багш: Би тооцоолж үзлээ.
Бид энэ янзаараа буюу хүргэлт бүр дээр 3 секунд зарцуулбал энэ хотын бүх хүүхдэд бэлэг өгөхийн тулд 35 өдөр, 7 цаг, 17 минут болох юм байна.
Өвлийн өвгөн:Цасан охин минь дээ. Ийм хүчтэй таталцлын орон зайд цаг хугацаа удааширдаг гэдгийг мэдэхгүй чинь чиний зөв өө. Чи чинь эрдэмтэн биш шүү дээ.
Чоно: Нэг, хоёр. Нэг хоёр. Нэг хоёр.
Багш: Тэгэхээр таны хэлэх гээд байгааг чинь юу гэж ойлгох юм?
Та бүр тусдаа хар нүх эзэмшдэг гэх гээгүй биз дээ?
Өвлийн өвгөн:Энэ их бэлэг хаанаас ирж байна гэж бодож байна даа?
Чоно: Болгоомжтой.
Бариад авлаа.
Унадаг дугуй юу?
Өвлийн улиралд уу? Чи чинь солиорчихоо юу?
Зун болохыг хүлээж тэсэхгүй бүр галзуурна даа.
Өвлийн өвгөн: Тэр үүнийг хүссэн юм аа.
Энд тавьчихъя.
За явцгаая.
Алив, ажлаа хурдлуулъя.
Хатагтай Томас, та бас ажлаа хийгээрэй.
Бэлэгийг нь өгөөд байгаарай.
Багш: Тийм ээ. Би оночихлоо.
Чоно: Питер, ажил нь бүтэж байна уу?
Питер: Огтхон ч үгүй.
Бид Африк явах онгоцонд байна.
Чоно: Онгоцонд байна гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Питер: Ачааны онгоцонд оо.
Хурдан ирээд биднийг авраарай.
Чоно: Яаж?
Бид чамайг яаж олох юм бэ?
Питер: Мэдэхгүй байна аа.
Цасан охины толгой нь салаад уначихлаа.
Цасан охин: Питер, толгойг минь буцаагаад тавиад өгөхгүй юу. Гуйж байна.
Питер: Одоохон.
Бид байршлаа GPS-р явуулах ёстой юм байна.
Өвлийн өвгөн: Хүлээж авлаа.
Бид эхлээд бэлэгнүүдээ өгөх ёстой.
Багш: Бэлгийг мартаж үз.
Энэ дэлхийн хаа нэгтээ 2 хүүхэд онгоцонд гацчихсан. Нэгийнх нь толгой хүнд гэмтсэн байгаа юм биш үү?
Өвлийн өвгөн:Бэлэг хамгийн чухал нь!
Хурдлаарай.
Багш: Үгүй ээ. Бид хүүхдүүд рүү явах ёстой.
Өвлийн өвгөн: Бэлэг чухал байна!
Багш: Хүүхдүүдийг аваръя.
Цасан охин: Би өвөөгөө маш сайн мэднэ. Бэлэгнүүдээ тарааж дуусахаас нааш биднийг ирж аврахгүй.
Питер: Байна уу?
Чоно: Ачааны хаалгаа онгойлгоорой!
Питер: Хатагтай Томас.
Өвлийн өвгөн: Цасан охин минь.
Цасан охин: Өвөө минь. Та бүхнийг буцаад саначихсан юм уу?
Өвлийн өвгөн: Тийм ээ.
Наад тэрэгнээсээ үсрээд гараад ир.
Цасан охин: Би чадахгүй ээ.
Питер: Тэр наалдчихсан.
Өвлийн өвгөн: Түр хүлээгээрэй.
Тийм ээ.
Яг үүгээр.
Тэрэгнээсээ зүүгээрэй.
За алив ээ.
Багш: Давхиарай хурдан буганууд минь, давхиарай.
Питер: Хатагтай Томас, баяр дуусахаар би шалгалтаа дахиад өгч болох болов уу?
Би жаахан амармаар байна л даа.
5 цагийн турш цасан охинтой хөөцөлдлөө шүү дээ.
Багш: Чиний хувьд 5 цаг өнгөрсөн байх л даа, ноён Саймонсон. Гэтэл би 179 өдрийг дэлхийн бүх хүүхдүүдэд бэлэг тарааж өгөх үйлсэд зарцууллаа.
Питер: Үнэхээр аймшигтай сонсогдож байна.
Намайг үнэхээр уучлаарай, хатагтай Томас.
Багш: Зүгээр дээ. Ноён Саймонсон.
Дэвтрээ өгөөд аль!
Питер: 5 гэж үү дээ?
Маш их баярлалаа.
Багш: Би мартах шахлаа.
Энэ бол чиний бэлэг.
Шар үст баатар эр: Би хаана байна вэ?
Агуйд байна.
Болор авс байна. Янзтай.
Нойрсож буй үзэсгэлэнт гүнж.
Хэн нэгэн түүнийг үнсэж гүн нойрноос нь сэрээх хэрэгтэй юм байна.
Өвлийн өвгөн:Түр хүлээгээрэй Ромео минь.
Шар үст баатар эр:Уучлаарай.
Таныг үл хүндэтгэсэн юм биш шүү.
Өвлийн өвгөн:Энэ одооны хүүхдүүд гэж яасан амьтад вэ?
Хэн та нарыг ингэж хүмүүжүүлсэн юм?
Дөнгөж харсан хүнээ үнсэнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ?
Ээж: Энэ чинь юу гээч нь вэ? Питер?
Зохиолч 1: Энэ бол Оросын агуу уран зохиолын ертөнц юм.
Зохиолч 2: Хүндэт Питер минь, бид өөрсдийн биеэр чамд энэ тухай заах болно.
Питер: Гэрийн даалгавар яг л гэрт хүрээд ирсэн юм шиг санагдаж байна.
Би нисдэг тэрэг авахыг л хүссэн шүү дээ.
Зохиолч 3: Дэмий зүйл чалчихаа боливол яасан юм, залуу хүү минь.
Оросын уран зохиолын гурван өндөрлөг чамд хичээл заах гээд ирсэн байна.
Жаахан хүндэтгэлтэй хандаж үз.
Ээж: Питер.
Өвөө: Бидний харж буй зүйл яг юу вэ?
Аав: Энэ анти матер гэж би бодож байна.
Өвөө: Тоглож байгаа байлгүй дээ.
Хэн гээч нь хүүхдэд анти матер өгдөг байна аа?
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Эмээ |
Чоно |
|
Өвөө |
Мөрийтэй тоглож буй эм |
Туулай |
|
Мисхап |
|
Өнхрүүш |
|
|
|
Мако |
|
|
|
Үнэг |
7-р анги. Питер чоно хоёрын адал явдал: Өнхрүүшийн хэрэг
Өвөө: Бид ач хүүдээ хайртай. Үнэн шүү, эрхэм чоно минь. Мэдээж тэр минь маанагдуу ч бид хүүдээ хайртай юм шүү.
Эмээ: Байгаа байдал нь өөрийнх нь буруу биш ээ. Эвий, бяцхан ач хүү минь ердөө... зүгээр л юу ч үгүй. Тэр золигт эр зориг гэж байхгүй. Сулбагар амьтан байгаа юм.
Өвөө: Ач хүүг минь олоод өгөөч, чоно минь. Хэт оройтохоос нь өмнө, нөгөөхөөс урьтаж хүүг минь олдог юм шүү.
Эмээ: Баярлалаа, чоно оо.
Өвөө: Чоно чи бидэнд өртэй шүү, өмнөх өрөө төлөх цаг болсон. Өртэй гэдгээ санаарай. Хуучин өрөө барагдуулаарай.
Эмээ: Гуйя, чоно оо.
Петр: Өр гэж тэд нар юу ярьж байгаа юм бол?
Чоно: Эдэнд юуны өртэйгөө санах юм алга, гэхдээ сулбагар амьтан олон хүн харуулсан шүү.
Туулай: Надаас зугтсаныхаа дараа тэр чононоос зугтсан. Энэ чоно, өөр чоно байгаа юм. Дараа нь тэгээд баавгайнаас зугтчихсан. Гэхдээ үнэгнээс бол зугтаж барахгүй ээ. Үнэг түүнийг заавал олно. Яагаад гэхээр үнэг дандаа олдог. Тэгээд олохоороо, яах вэ…өнгөрөө! Тоглоом дуусаа.
Чоно: Чи бүгдийг нь ярив уу, сөлөр нүдэт ээ?
Туулай: Мэдээж тэгсэн. Тэгсэн байлгүй яах вэ.
Чоно: За яах вэ, Өнхрүүш зугтаж байхдаа чамд ямар нэг юм үлдээсэн үү?
Туулай: Чамайг хэлэхээр саналаа. Өнхрүүш үүнийг үлдээсэн. Энэ тасалбарыг баталгаа гэдэг юмных гэж байсан. Намайг ялбал бид эн тэнцүү болох юм байх. Гэхдээ ялсан эсэхээ яаж мэдэхээ мэддэггүй ээ. Хаана шалгаж болох юм бол оо?
Питер: Энэ тасалбар танай ертөнцийнх биш манай ертөнцийнх байна шүү дээ.
Туулай: Хүүе, хүлээгээрэй, би ялсан юм уу, үгүй юм уу? Хэрэгтэй байна аа.
Питер: Энэ чинь мөрийний тасалбар байна. Хэн нэг нь Альфонсо гэдэг боулингчинд бөөн мөнгө тавьж.
Өнхрүүш: Өө яана аа.
Мисхап: Сайн ажиллалаа. Чи ёстой гярхай байна. Гэхдээ одоо алдаж эхэл, ойлгов уу? Нэг ч тээглүүр унагахгүй шүү.
Өнхрүүш: Тэгэхээр Альфонсо ялахгүй шүү дээ.
Мисхап: Яг тийм.
Өнхрүүш: Гэтэл би Алфонсод зөндөө их мөнгө тавьчихсан.
Мисхап: Ухаангүй л хэрэг байж дээ!
Өнхрүүш: Хаягдаж үлдсэн хүмүүст туслаач дээ!
Питер: Алфонсо хожигдчихож, тийм үү?
Чоно: Тэглээ, гэхдээ Өнхрүүшийг ойр хавьд харсангүй.
Питер: Хэн нэгэн бидэн рүү буудаад байна.
Чоно: Тийм ээ, хэн гэдгийг нь чи харав уу?
Питер: Юу? Хөөе, чоно оо, буцаад ир!
Чоно: Энэ газарт засвар хийсэн юм шиг үнэртээд байна. Хэрэв засвар хийсэн бол
Маршын сүнснүүдийн толь заавал байгаа.
Мако: Энэ доор чи яах гэж хүний хүүхэд авчирч байгаа юм бэ, чоно оо?
Чоно: Хөөш, энэ ертөнц тэрнийх. Хүү хүссэн газартаа очно.
Мако: Ийшээ биш. Амар амгалангийн далай зөвхөн биднийх. Хүнийг
зөвшөөрөхгүй!
Питер: Тайвшир, үгүй бол би та нарын энэ нуувчны талаар реалити шоу хийчихнэ шүү. Чиний оронд байсан би чонын асуултад хариулж эхлэх байлаа.
Мако: Чи ингэж заналхийлж зүрхэлнэ гэнэ ээ?
Чоно: Мако! Өнхрүүшийг хаанаас олох вэ? Хаа гэдгийг нь хэлээд өгөөдхөөч.
Мако: Өнхрүүшийг сүүлийн үед Мисхаптай ажиллаж байгаа гэж дуулсан.
Чоно: Тэгээд тэднийг хаанаас олох уу?
Мако: Би яаж мэдэх болж байна?
Питер: Байна уу? Реалити ТВ юу? Тийм ээ, Питер байна. Чамд нэг сенсаци
дуулгая. Муу сүнсний удирддаг мөрийтэй тоглоомын бүлэг.
Мако: За яах вэ, чи дийллээ. Мисхап саяхан нэг хөл бөмбөгийн тэмцээн дээр галзуу том мөрий тавьсан. Гэхдээ л чи Мисхапын анхааралд өртөхийг хүсэхгүй байсан даа.
Чоно: Мисхапын дэлхий дээрх хамгийн дуртай зүйл бол хүмүүсийг азгүйдлийн цунамид хутгах. Ийм дохио зангаа хийгээд байвал азгүйдлийн хараал нь байдаг юм. Гэхдээ чи энийг гартаа бариад явж байвал яах ч үгүй.
Мисхап: Өнхрүүш? Өнхрүүш? Чамайг энд байгааг мэдэж байна шүү. Өнхрүүш, чи эргэж ирнэ ээ, ялагдагч! Үнэг чамайг хөөж байгаа. Гаднын хэвлэлээс чамайг хамгаалах надгүйгээр амьд үлдэхэд чинь аз хүсье!
Чоно: Мисхап, хүлээ! Зогсооч!
Питер: Чи бид хоёр руу галласан байж ээ.
Мисхап: Тэгэх шаардлага надад байдаггүй юм аа, хүү минь. Би ердөө…ингэхэд л…болдог. Жаахан азгүйдчихлээ. Эндхийн ганц хоёр эрэг нь зэвэрсэн бололтой. Цагаа олсонгүй шүү, ахахаха
Чоно: Питер, санаарай, галт шувууны өдөө ашигла.
Питер: Мисхап, зогс.
Мисхап: Чи надаас юу хүсээ вэ?
Питер: Өнхрүүш.
Мисхап: Миний азгүйдлийн аваргыг уу? Яасан ч үгүй шүү.
Питер: Шагайгаа мулталчихлаа шүү дээ.
Чоно: Питерийг сонсов уу, чамайг зогс гэлээ.
Мисхап: Надад оронд нь юу өгөх юм бэ?
Чоно: Чи юу хүсэж байгаа юм бэ дээ?
Мисхап: Тэр төвөгтэй хүний хүүг.
Чоно: Үгүй.
Питер: За яах вэ, болно оо.
Мисхап: Үүн дээр гарын үсэг зурчих.
Чоно: Питер, болохгүй ээ.
Питер: Байзнаарай. Энийг нь уншаадахъя, за юу? За тэгэхээр, хэрвээ би, аанхан, хмм, ийм нөхцөлтэй…болж байна. Зурсан шүү.
Мисхап: Өнхрүүш та нарынх болсон.
Чоно: Питер, чи юу хийчих вэ?
Мисхап: Би хэлээд өгье. Тэр долоон жилийн турш огт азгүй хүн байх болно. Осол эндэл гаргах бүрд нь би хожиж байх юм.
Чоно: За тийм ээ, яах вэ. Үнэндээ тохироо эхлэх бодит огноог ярилцах хэрэгтэй дээ, яах вэ.
Мисхап: Тохироо шууд эхэлнэ, жижигхэн залуу минь.
Питер: Тэрийг зааж өгөөгүй байсан даа.
Мисхап: Үгүй шүү, юун дэмий юм яриад байна? Урьд нь хэн ч бодит огноо гэж асууж байгаагүй. За за, тэрийг заагаагүй байна. Тэгээд чи долоон жилээ хэзээ эхлүүлье гэж бодож байна?
Питер: Нэг зууны дараа бол болж байна.
Мисхап: Чи тийм удаан амьдрахгүй шүү дээ!
Питер: Яах юу байх вэ, энд жаахан, тэнд жаахан гээд надад тусалбал болно байх.
Мисхап: Чи намайг хуурчихлаа!
Өнхрүүш: Хмм, заавал хожих юм шүү. Мэдрээд байна. Байзнаарай. Ялж уу? Хүлээгээрэй, би хожигдчихож…үгүй ээ, дахиад л хожигдчихлоо. Гэвч дараа удаа ялна гэдгээ мэдэж байна.
Питер: Тэгээд юу ч өөрчлөгдөхгүй дээ.
Өнхрүүш: Юу гэсэн үг юм бэ?
Питер: Өөрт хэрэгтэй бүх мөнгөө хожлоо ч гэсэн дахиад л өөр бооцоо тавина. Тэгэхгүй гэж үү? Мөнгө хожих тухай юм биш шүү дээ
Өнхрүүш: Тэгээд юун тухай гэж?
Питер: Ялах хожих мэдрэмж. Буруу замаар будаа тээж байгааг чинь хэсэгхэн зуур мартуулах тэр мэдрэмж.
Өнхрүүш: Үнээн, эмээгийн цонхноос үсэрч зугтсан тэр өдрөөс хойш би эерэг сэтгэл хөдлөл гэгчийг үнэхээр огт мэдэрсэнгүй.
Чоно: Тэд чамайг гэртээ хүлээж байгаа, Өнхрүүш минь.
Өнхрүүш: Ганцхан удаа үзчихье?
Питер: Хангалттай, найз минь. Хамгийн том шагнал чамайг гэрт чинь хүлээж байгаа.
Үнэг: Бүү хөдөл.
Чоно: Тайвшир даа. Тохиролцоцгоо, үнэг ээ. Өнхрүүш чамд хэдийн өртэй юм бэ?
Үнэг: Энэ удаад тохироо гэж юм байхгүй. Би зогс гэж хэлсэн бол тэгж л хэлсэн гэсэн үг.
Питер: Үнэг бидэн рүү галласан байх нь ээ.
Үнэг: Тийм ээ. Энэ бүгд үнэндээ Өнхрүүш надад хэдийн өртэй гэдэгтэй холбоогүй. Үнэгнээс зугтах ёсгүй байсан байхгүй юу. Миний нэр хүнд гэдэг надад маш чухал. За алив. Нөгөө тэнэг бяцхан дуугаа дуул даа.
Өнхрүүш: Би бол Өнхрүүш, Өнхрүүш. Би өөрийн эмээгээс зугтсан, өөрийн өвөөгөөс зугтсан. Урт чихт туулайнаас зугтсан, дараа нь чононоос зугтсан. Бас үнэгнээс зугтана аа, учир нь надад хамаагүй. Өө /дуулна/
Эмэгтэй: Жэкпот, жэкпот. Би жэкпот хожчихлоо. Би жэкпот хожчихлоо. Жэкпот хожсон шүү!
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Хунтайж 1 |
Ээж |
Чоно |
|
Хунтайж 2 |
Лусын гүнж |
Мэлхий |
|
Хаан |
|
|
|
Питер |
|
|
|
Оёдолчин |
|
|
|
Хунтайж 3 |
|
|
|
Аав |
|
|
|
Өвөө |
|
|
8-р анги. Питер чоно хоёрын адал явдал: Мэлхий гүнж
Хунтайж 1: Өө, үгүй ээ, үгүй, үгүй. Ааа, надад туслаач, туслаарай.
Хунтайж 2: Яг хэрэгтэй хөзөр гараад ирлээ.
Хаан: Залхуу хүүхдүүд та нарын хадам гарах цаг боллоо. Энэ сум хаана зоогдоно, тэндээс та нар эхнэрээ олох болно.
Хунтайж 1: Аав аа, наадах чинь дэмий санаа байна.
Хунтайж 2: Тийм шүү, ядаж биднийг хамгийн муудаа мөнгөний төлөө гэрлүүл л дээ.
Хаан: Хайр гэж байдаггүй юм. Хар даа, хөзөр тэгж хэлж байна.
Чоно: Питер! Питер! Питер! Питер!
Питер: Өө, сайн уу? Ямар нэг зүйл хэрэг болоо юу, чоно оо?
Чоно: Хмм…тэгэхээр.
Питер: Аан, би таая. Тайжтан хүү нараа хадамд гаргахаар болж, эхнэрийг нь олуулахын тулд сум харвуулсан, зөв үү?
Чоно: Аанхан.
Питер: Нэг нь ийшээ бууж, нөгөө тийшээ бууж, гурав дахь нь..
Мэлхий: Гурав дахь нь минийх болсон.
Питер: Баяр хүргэе.
Чоно: Мэлхий тусламж хүсэж ирсэн.
Питер: Ямар тусламж?
Мэлхий: Хурим төлөвлөх. Нар жаргах үед намагтаа үзэсгэлэнтэй хурим хийгээд л, би цагаан даашинз өмсчихсөн..
Чоно: Тэгэхээр жижигхэн даашинзыг хаана хийлгүүлж болох билээ?
Хунтайж 3: Гарцаагүй энд л буусан даа. Тэр балай сум хааччихдаг байна аа? Намгаар нэг алхлаа. Зуун удаа шумуулд хазууллаа, гэтэл ганц сум байдаггүй шүү. Явж сумаа ол, амархан гэнэ, мөн тийм байх даа. Чи сумыг минь харав уу?
Лусын гүнж: Үгүй.
Хунтайж 3: Гэрлэх цаг боллоо, хүүхдийн тухай бодох цаг ирлээ ч гэх шиг. Ха! Айн? Хөөе хүн байна уу? Та нар сум харав уу?
Оёдолчин: Мэлхийнд даашинз оёх оо? Тэгээд бас нохойнд чинь хослол оёх юм биш биз дээ.
Мэлхий: Танаас даашинз оёхыг л хүссэн. Бас хангалттай мөнгө санал болгосон. Ямар гэгчийн хандлага вэ?
Оёдолчин: Байз, энэ мэлхий сая юм ярив уу даа?
Чоно: Харамсалтай нь тийм.
Оёдолчин: Ха ха! Нохой чинь бас ярьж чадна биз? Солиотой юм бэ. Энд халуун байна уу?
Мэлхий: Дараагийнх руу нь очиж үзье.
Чоно: Түргэн тусламж дуудах уу?
Питер: Хэрэггүй, би хэдийн дуудсан.
Чоно: Өнөөдрийн тав дахь оёдолчин байлаа. Тэгэхээр чи амаа хамхиад өгч болох уу? Чимээгүй байгаадах.
Мэлхий: Яасан ч яадаг юм!
Аав: Питер, Питер, чи гэрт байна уу? Барбара, хурдлаарай, яаралтай юм боллоо.
Ээж: Юу болов оо?
Аав: Барбара, манай хүү түүхийн хичээл дээрээ 3 авчихсан байна. Ичиж үхмээр юм. Юу гэгчийн гамшиг вэ. Зүрхэнд минь сум зоочих шиг боллоо.
Ээж: Чи зүгээр үү?
Аав: Миний нуруу. Тэнд ямар нэг юм байна. Очоод хараадах.
Ээж: Гэхдээ миний гар хүрэн манжингийн шүүс болсон байна.
Аав: Хонгор минь, гуйя, зүгээр очоод харчих.
Ээж: Энд юу ч алга, нэг сум л байна.
Аав: Сум аа? Наадах чинь буйдан дээр юу хийж байгаа юм бол? Хүү бүр хяналтаас гарчээ. Би ийм юм хүртэх гэж үү? Өө, сайн уу? Чи хэн гээч вэ? Наанаа юу хийж байгаа юм бэ? Барбара?
Ээж: Энэ хүний тухай би огт мэдэхгүй шүү.
Хунтайж 3: Өө, сайн уу. Чи миний төсөөлснөөс хөөрхөн юм гээч.
Аав: Барбара? Даруйхан наашаа буцаад ир. Насанд хүрсэн хүмүүс шиг ярилцъя. Барбара!
Ээж: Чамайг одоохон болгоод өгье л дөө! Намайг буулгаадах!
Хунтайж 3: Чи энд тун удахгүй гүнж болно оо. Наадах чинь цус уу даа?
Ээж: Айн? Үгүй ээ, хүрэн манжингийнх.
Аав: Барбара? Хөөе! Хүүш, удаан яваач.
Ээж: Виктор?
Аав: Барбара!
Хунтайж 3: Чи бууж өгсөн нь дээр байлгүй.
Аав: Бууж өг!
Ээж: Виктор, гүйгээрэй!
Хунтайж 3: Аан, чи тэгнэ гэнэ ээ? Бараг боллоо. Чөтгөр үү дээ?
Аав: Хөөе чи муу том овоолго! Барбара, Барбара, би энийг удаашруулъя, чи доошоо хурдан буугаарай! Би чамайг уучилна аа.
Ээж: Ээ бурхан тэнгэр минь! Виктор, нөгөө лаазтай шошийн хугацаа нь дуусаад удсан байжээ. Ёстой хачин хий юм хараад байна аа!
Хунтайж 3: Хөөе, наадхаа буулга. Хөөе!
Питер: Ээж, аа, та хоёр гэртээ байна уу?
Чоно: Энд хэн ч алга.
Мэлхий: Надад толь аваад ирээч.
Чоно: Май, чи гэрэлтэж байна аа, тэхх. Яав аа?
Мэлхий: Нөгөө сум. Сумыг хулгайлчхаж! Миний амьдрал бүхэлдээ сүйрчихлээ.
Тайж: Наанаа зогс.
Ээж: Сайн байна уу?
Тайж: Наадах чинь цус уу даа?
Ээж: Хүрэн манжингийнх аа.
Хунтайж 1: Энэ миний сүйт бүсгүй байна.
Хунтайж 3: Үгүй шүү, миний сүйт бүсгүй.
Хунтайж 1: Чи яаж байгаа юм бэ?
Аав: Хөөе, хөөе, чи, Барбара чинь миний эхнэр шүү.
Хунтайж 3: Энэ эмэгтэй миний сүйт бүсгүй.
Аав: Тэр бол миний эхнэр.
Хунтайж 3: Миний сүйт бүсгүй гээд байна.
Хунтайж 1: Хонгор минь, энэ миний сүйт бүсгүй байна.
Ээж: Айн? Юу болоод байгааг мэдэхгүй, эсвэл тэр шош хий юм харуулаад байгаа юм болов уу? Гэхдээ хонгор минь чамайг энд байгаад баяртай байна. Миний хамгийн галзуу төсөөлөлд хүртэл чи дэргэд минь байж, би чамд найдаж байна. Тэгээд чи бол миний нөхөр, би чиний гэргий.
Хунтайж 3: Бараг л эхнэртэй болох гэж байлаа. Үгүй ээ! Аав, шударга биш байна шүү дээ. Миний сүйт бүсгүй хаана байна?
Мэлхий: Энд байна. Энд байна аа.
Хунтайж 3: Юу?
Мэлхий: Сумаа буцаагаад авчихъя. Энэ сум миний даашинзтай зохицож байна уу?
Хунтайж 3: үгүй ээ, үгүй, үгүй, үгүй шүү.
Хунтайж 1: Би дуртайяа сольж болно шүү. Тоглосон юм аа, хонгор минь. Зүгээр тоглосон юм аа.
Питер: Сайн байна уу, тайжтан, хунтайж мэлхийг үнсэх хэрэгтэй.
Тайж: Итгэлтэй байна уу?
Питер: Бах мэлхийнд үү байдаггүй биз дээ?
Тайж: Чамайг тэр мэлхийг үнс гэж тушааж байна.
Хунтайж 3: Энийг чинь санаж явна аа. Тэгээд таныг хэзээ ч уучлахгүй.
Мэлхий: Ммм.
Хунтайж 3: Хөөх!
Хунтайж 1: Ааа! Яагаад минийхэд үйлчлэхгүй байгаа юм бэ?
Чоно: Нөгөө хүү чинь?
Тайж: Тэр сумаа нөгөө, өөрийнхөө гар руу харвачихсан.
Хунтайж 2: Залуус аа та нар юу гэж бодож байна? Хөөрхөн байгаа биз, айн?
Аав: Питер, чиний хуучин шүүгээг лабораторид судлуулах гээд өгчихсөн. Энэ шинээр тавьсан шүүгээ огт аюулгүй.
Чоно: Питер, чи аав ээждээ хэлье гэж бодохгүй байна уу?
Питер: Үгүй дээ, чоно минь. Тэд юу хүсэж байгаагаа л бодох болно.
Аав: Хонгор минь, энийг хараач. Энэ нийтлэлд бидний дунд харийнхан амьдардаг гэсэн байна. Ха, ха ха.
Өвөө: Чи юунд инээгээ вэ? Миний хуучин дарга лав харийн хүн байсан. Майонезийг шууд шилнээс нь иднэ гээч.
Чоно: Чи гэрийнхэндээ хэлэх хэрэгтэй.
Питер: Ойлголоо, маргааш болъё.
Чоно: Маргааш гэнэ шүү. За яах вэ.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Ээж |
Чоно |
|
Аав |
|
Ясан хүн |
|
Нисгэгч |
|
Лусын хаан |
|
ТВ өвгөн |
|
Лусын гүнж 1 |
|
Хүү |
|
Лусын гүнж 2 |
|
|
|
Лусын гүнж 3 |
9-р анги. Питер чоно хоёрын адал явдал: Усны хэрэг
Ясан хүн: Ус, ус, хаа сайгүй ус. Энэ одоо байгалийн гайхамшигт үзэгдэл үү? Сарын турш бороо тасралтгүй цутгаж байна. Гэтэл би зогсохгүй нь гэж айж байна шүү. Нээрээ зогсчхов уу? Үгүй ээ, миний хачин шувууны хатгамал! Асар их үнэтэй эд! Миний үнэт зүйлс! Миний үнэт эрдэнэс минь! Үгүй ээ, үгүй! Миний эрдэнэсийн өрөө! Миний шидэт 9 милийн гутал! Миний шидэт бүтээлэг! Лусын хаан, наадах чинь миний бүтээлэг! Бас миний гутал байна!
Лусын хаан: Чиний нэрийг энэ дээр харахгүй байна. Над руу урсаад ирсэн юм чинь. Тэгэхээр одоо минийх гэсэн үг.
Ясан хүн: Наадах чинь гутал! Алив ээ. Хөлдөө өмсдөг! Чи бурхны хөлтэй байж! Чамд байгаа даа, нөгөө ширээний бүтээлэг. Юу гэдгийг нь мэддэггүй хүнд үйлчилдэггүй юм шүү дээ!
Лусын хаан: Яах вэ, эд нарыг авах гэж тэгж их хүсээд байвал, оронд нь надад юу өгөх юм бэ?
Чоно: За, хоёуланг нь авъя гэвэл тэрэнд ямар нэг юм өг. Чамд тийм чадал байгаа шүү дээ.
Ясан хүн: Би яагаад тэдэнд юм өгөх ёстой юм бэ? Анхнаасаа миний эд зүйлс байсан байхад!
Лусын хаан: Өмнө хэлсэнчлэн тэр энэ асуудлыг энх тайвнаар шийдэх сонирхолгүй байна.
Питер: Ясан хүнээ, сонсооч, би чиний талын хүн. Гэхдээ чи тэнд байгаа загасан залуугаас өөрийнхөө юмыг авъя гэвэл, тэрэнтэй ямар нэг тохиролцоонд хүрэх хэрэгтэй.
Ясан хүн: Ойлголоо, тэгье. Тэгвэл тэрэнд алт өгчихье. Хүн бүр алтанд дуртай, тийм биз? Авдар дүүрэн алт өгнө өө.
Лусын хаан: Би алт авмааргүй байна.
Ясан хүн: Чи тэгээд юу хүсээд байгаа юм бэ, нойтон шаар чинь!
Лусын хаан: Мэдэхгүй юм даа. Надад ямар нэг амттай юм санал болгооч?
Ясан хүн: Одоо, одоо тэгвэл чамайг би сүши болгоод орхиё! Тэгээд идчихье!
Питер: Болиоч! Больцгоо! Бүгдээрээ тайвшир, за юу? Хэдүүлээ ямар нэг тохиролцоонд хүрэх хэрэгтэй нь маш тодорхой байна. Энд байгаа хүн бүр сэтгэл ханах тийм шийдэл олох хүртэл, аль ч талын биш хүн энэ эд зүйлсийг хадгалж байх хэрэгтэй, яг над шиг хүн.
Лусын хаан: Даанч чи Ясан хүнтэй хамт ирсэн биз дээ? Тэгэхээр тэрний тал гэсэн үг үү?
Чоно: Сонсооч, Лусын хаан. Чи Питерийн түүхийг сонссон байх, тийм ээ? Харин ч тусалж чадна гэж бод. Үс нь хачин ч гэсэн тэр шударга хүн шүү. Өөрийгөө аль ч талынх биш гэсэн л бол тийм л гэсэн үг.
Лусын хаан: За яах вэ, тэгье.
Ясан хүн: Чи урхинд уначихлаа даа, Лусын хаан гуай. Питер, алив ээ, миний юмыг нааш нь өг.
Питер: Гэхдээ Ясан хүнээ, би чадахгүй. Та хоёр шийдэлд хүрэх хүртэл.
Ясан хүн: Үнэнээсээ юу? Тэгээд өөрсдийгөө миний найз гээд байгаа.
Аав: Өөрийнхөө гэртээ яагаад юу ч олж чаддаггүй байна аа? Нэг цагийн дараа гэхэд хамгийн чухал шагнал хүртэх гээд байдаг. Гэтэл энд өмд ч үгүй зогсож байдаг!
Ээж: Танай гурван найз, бас чи л энэ шагналыг хамгийн чухал нь гэж итгэдэг шүү дээ.
Аав: Зурагтаар гарна гэдгийг минь чи ер нь мэдэж байгаа юу?
Ээж: Нөгөө халуун ногоотой зөгийн балтай шарсан талхыг хийдэг юм билүү?
Аав: Чи наад хачин дэглэмээ барьснаас хойш хоолноос өөр юм бодож чадахаа байчхаад байгаа шүү.
Ээж: Өө, тийм юм гэж юу байх вэ дээ.
Аав: Хөөе, алив л дээ, болиодох. Энэ гэрээр л нэг эрж хайлаа. Өмдөө хаанаас ч олохгүй байна.
Ээж: Питерийн өрөөг шалгасан уу?
Аав: Яахаараа миний хослолын өмд Питерийн өрөөнд байх болж байна?
Ээж: Хэн мэдэх вэ дээ, чи хаа сайгүй хайсан ч Питерийн өрөөнд л үзээгүй байна. Чамаас жаахан гич дуслаад байх чинь.
Аав: Одоо бас юу вэ? Хаа байна? Энд ямар ч өмд алга байна шүү дээ.
Ээж: 57? Сэрээх дуудлага байлаа шүү. Одоо юм иднэ ээ. За яах вэ, наадах байх шив дээ? Код нь юу билээ? Питер кодыг нь өгөх гэж байсан. Питер тоо цээжилж чаддаггүй болохоор амиа аврахын тулд бичээд тавьсан байж таарна. Питер бүх тэмдэглэлээ ширээнийхээ зүүн талын шургуулгад хийдэг. Хөргөгчийн кодыг Питерын гар дээр биччихсэн гэнэ ээ? Тоглож байгаа байлгүй дээ. Хаа сайгүй замбараагүй. Намайг л бүгдийг нь цэвэрлээрэй гэж байгаа юм байх даа? Өлсөөд үхэх нь ээ. Маш их өлсөж байна.
Аав: Аа, хүн байна уу? Хүүе? Гуйя, намайг зогсоогоод өгөөч. Үгүй ээ! Бүр өөр улсад ирчхэв үү? Баяртай, хайрт эх орон минь!
Ясан хүн: Та нар хувийн эдлэн газарт байна, Та нарын саяын зогсож байсан газарт миний чулуун цэцэрлэгт хүрээлэн байсан юм шүү! Надад нэг цистерн байсан юм.
Лусын гүнж 1: Сонин юм аа, энд хаана ч чулуун цэцэрлэгт хүрээлэн харахгүй байна.
Лусын гүнж 2: Харин ч хаа сайгүй ус байна.
Лусын гүнж 3: Ус бол манай хаант улс шүү!
Ясан хүн: Аан нээрээ, энэ залуу саяхан хооллосон. Юу хийгээд байна аа?
Ингэж нэг юм хоёулаа Лусын хаанд тавих саналтай болдог байж ээ?
Ээж: Байна уу? Түргэн тусламж уу? Би сая бүхэл бүтэн төсөөллийн буфет хоол идчихлээ. Одоо аймшигтай мэдрэгдэж байна. Аанхан. Удахгүй уулзъя.
Аав: Чи хэн бэ?
Нисгэгч: Өдрийн мэнд
Аав: Бид хаана байна аа, хэлээд өгөөч?
Нисгэгч: Цөлд байна аа, анд минь
Аав: Дараагийн асуулт. Та нара замчилж чадах уу?
Нисгэгч: Тийм ээ, анд минь, мэдээж.
Аав: Тэгвэл би хаанаас ирсэн бэ?
Нисгэгч: Тэндээс!
Лусын хаан: Чи муу мангас! Чамайг, тэнэг туулайтай чинь чадна даа
Ясан хүн: Лусын хаантай тохиролцоонд хүрчихлээ. Одоо миний гутал, ширээний бүтээлэг хоёр хаана байна?
Питер: Авахад тун ойртсон байгаа.
Ясан хүн: Тийм үү? Хэр ойртсон гэж? Яагаад гэвэл би яг чиний дэргэд байна, чамд байгаа харагдахгүй байна даа.
Питер: Та хаана байна аа, ээж ээ?
Ээж: Ээж нь гудамжинд хоол тарааж байтал аав чинь намайг олоод, одоо бид хамтдаа бүх дэлхийгээр тойрч, өлссөн хүмүүсийг хооллож байна. Тэд ч өлсөхөө больж байна. Хонгор минь, энд сүлжээ унаад байна аа! Чамд хүнд биш байна уу, хань минь? Ноён эрхэм гэртээ харих цаг болоогүй юу?
Аав: Энэ хүн л ганцаараа нараар замчилж чадна шүү дээ. Энэ хүнгүй бол хоёулаа эргэж ирэхгүйгээр төөрнө.
Ээж: Хаашаа гүйх ер нь ямар хамаа байна аа? Тэртээ тэргүй чи зогсож чадахгүйгээс хойш.
Аав: Ирсэн газар руугаа гүйнэ, гэртээ л эргэж очих ёстой, хонгор минь. Тэгж байж энэ хараалтай гутлыг хөлөөсөө тайлж авна. Эднийг тайлах газар бол манай гэр гэж итгэж байна.
Питер: Ээжийн утас сүлжээтэй болчихлоо. Тэд удахгүй буцаж ирэх нь байна.
Чоно: Ирж байгаа маршрут нь далангаар дайрах юм байна.
Питер: Тийшээ амжиж очиж чадахгүй нь дээ.
Чоно: Хоёулаа амжина аа.
Хүү: За тэгээд юу хүсээ вэ?
Чоно: Холдож үз.
Хүү: Чи наад түлхдэг нохойтойгоо зүгээр нэг ороод ирж болохгүй шүү дээ?
Питер: Тэр чоно байгаа юм аа.
Питер: За, тэд бараг хүрээд ирлээ.
Чоно: Гутлыг зогсоох шившлэг нь “Хүндэт гутал минь, хөгжилтэй байлаа. Одоо болсон. Очих газар үлдсэнгүй”. Ингэж хэлнэ.
Питер: Хүндэт гутал минь, хөгжилтэй байлаа. Одоо болсон.
Чоно: Гутал гараад ирлээ.
Питер: Хөөрөөрэй.
Ээж: Питер, чи өлсөж байна уу?
Питер: Үгүй ээ. Хүндэт гутал минь, хөгжилтэй байлаа. Одоо болсон. Очих газар үлдсэнгүй.
ТВ өвгөн: Тэр бүх хоол хүнс шидэт ширээний бүтээлгээс гараад ирнэ гэж байхгүй, хаа нэгтэйгээс л авчирсан байгаа.
Ээж: 1703. Хөргөгчийн код.
Нисгэгч: Сайхан амраарай.
Ээж: Энэ франц эр одоо хүртэл яагаад энд байгаа юм бэ?
Аав: Барбара, би амийг нь аварсан юм аа. Одоо бол би хариуцлага хүлээнэ. Хамтдаа ихийг үзэж туулсан хойно.
Ээж: Тэгээд юу гэж? Бидэнтэй хамт амьдрах хэрэг үү? Үгүй шүү, одоо гэр рүү нь явуул.
Аав: Даанч гадаа харанхуй болчхож.
Ээж: Уучлаарай, энэ хүн чинь суут ухаантан, оддоор замаа олдог гэж бодсон юм сан.
Дүрүүд:
|
Эрэгтэй дүрүүд |
Эмэгтэй дүрүүд |
Амьтан |
|
Питер |
Ээж |
Чоно |
|
Силвестер |
Эмгэн |
|
|
Аав |
|
|
|
Ажилтан |
|
|
|
Жолооч |
|
|
|
Одой1 |
|
|
|
Одой2 |
|
|
10-р анги. Питер чоно хоёрын адал явдал: Одой нар
Чоно: Энд түр хүлээж байгаарай. Питер?
Питер: Яасан?
Чоно: Эхлээд чи намайг нэг сонсоодхооч, за юу? Силвестерт очих газар байдаггүй ээ. Тэрэнд байх газар олоод өг. Гуйя, Питер.
Питер: Айн? За, тэгье ээ. Чи шүүгээнд амьдарч болно. Гэхдээ гарч ирж болохгүй шүү. Сайхан сонсогдож байна уу? Гайхалтай, асуудал шийдэгдсэн.
Чоно: Үгүй ээ, Питер. Силвестерт өөрийн гэсэн гэр хэрэгтэй. Энэ залууд маш их эд зүйл бий.
Силвестер: Би хүний гэрт баймааргүй байна. Надад өөрийн гэсэн машин л олоод өг. Машиныг нь би хараад байна аа. Ажиллуулаад, дотор нь амьдарна. Машин чинь миний гэр байгаа юм.
Питер: За, тэр байвал яаж байна?
Силвестер: Гайхалтай. Дараа нь хамаг юмаа нааш нь зөөж авчиръя.
Питер: Өглөөний мэнд, Силвестер. Наашаа нүүгээд орчихсон уу? Хөөе Силвестер? Силвестер? Силвестер?
Эмгэн: Аа яа, яа, яа
Питер: Өө, та сайн байна уу?
Эмгэн: 90-р байрныхан галзуу юм байна. Хөөе? Хүн байна уу? Хөөе? Цахилгаан шатны ажилтнууд аа! Та нар өөрсдийгөө яаралтай тусламжийн үйлчилгээнийхэн гэдэг. Яаралтай тусламж болоод байна. Юундаа ингэж удаад байгаа юм бэ? Энийгээ одоохон нээгээд орхи. Би та нараас дээр байх юм байна. Үнэхээр үү? Менежер чинь хаана байна? Замаас холд.
Ажилтан: Талархдаггүй юм байх даа?
Аав: Яагаад хаа нэг тийшээ явна гэхээр л ийм зүйл болдог байна аа?
Ээж: Хонгор минь, юу хийгээд байна аа? Хоцрох нь байна шүү дээ.
Аав: Машины хамрыг хийх зүйл байхгүй байсандаа нээсэн гэж бодож байна уу? Машин асахгүй бол яаж жолоодож явах болж байна?
Питер: Силвестер! Манай машин асахгүй байна, гэхдээ бид нислэгтээ амжихын тулд одоо явах хэрэгтэй. Чи засаж чадах уу? Силвестер?
Эмгэн: Солиотой юм шиг хүүхдүүд. Энэ байран дахь цорын ганц эрүүл ухаантай хүн би бололтой. Силвестер, Силвестер? Айн? Силвестер шилдэг нь шүү. Силвестер муухай. Өө, зүгээр тоглож байлаа. Силвестер муухай биш ээ. Хөөе, намайг эндээс гаргаадах. Намайг сонсов уу? Бүтэн гурван цаг, бүтэн гурван цаг энэ цахилгаан шат намайг алах гэж оролдлоо.
Чоно: Питер, чи гэртээ ганцаараа байна уу?
Питер: Тийм ээ, би л байна.
Чоно: За за, бүгд цэвэр залуус аа, шууд ийшээ. Яав? Тэдэнд санаа зовох хэрэггүй ээ. Силвестер тэдэнд нүүхэд нь тусалж байгаа юм.
Жолооч: Алив, энд хараадахъя.
Одой1: Автобус яагаад дахиад эвдэрчхэв? Чи ажлаа хийхгүй байна даа.
Одой2: Сонсооч, миний буруу биш ээ. Би тосыг нь сольсон. Түлшийг нь байнга дүүргэдэг, харин энэ хэрэггүй амьтан л энэ автобусыг жолоодох гэж ёстой баллаж байна. Энэ автобус миний гэр. Тэгэхэд энэ нөхөр бүр эвдэж гүйцлээ.
Одой1: Байз даа, тэр хэн бэ? Тэр нөгөө алдарт Питер биш үү? Тийм байна, Питер дөнгөж сая автобусанд суулаа.
Одой2: Питер? Манай хүмүүсийг энэ машины гайхалтай ертөнцөд авчирсан хүн үү? Питерийн төлөө бол юу ч байсан хийнэ. Тэрэнд туслах нь нэр хүндийн хэрэг.
Жолооч: Ид шид байлаа.
ТВ: Шалтгааныг нь мэдэхгүй ч мянга мянган машин эвдрээд байна. Галт тэрэгнүүд ч явахгүй байна. Цагдаа нар хөдөлж чадахгүй бас үйлдвэрүүд ч бас бүрэн эвдрээд зогссон байна.
Ээж: Энэ байранд манайх л ганцаараа ажилладаг машинтай айл болсныг мэдсэн үү? Хөргөгч ч адилхан. Аав чинь азтай юм аа.
Питер: Силвестер! Юу гээч нь болоод байна аа? Энд байлгаж өгсний минь төлөө надад ингэж талархаж байгаа юм уу? Нийгэм нурж унаж байна. Силвестер! Машинууд эврээд, хүмүүс байнга шинийг авч байна. Хүмүүс хуучин машиндаа яаж хандаж байгаад уур чинь хүрээд байвал шинэ машин руу нүү л дээ. Чамд амьдрах газар зөндөө байгаа.
Силвестер: Чамд цаг үргэлж нүүж байх хэрэгтэй бол ямар санагдах вэ?
Эмгэн: Чи Силвестертэй яриад байна уу? Тэр муу мондид одоо намайг чад гээд хэл дээ. Би шатаар явдаг болсон юм чинь. Тэгээд юу гээч, хүүхэд ээ? Би улам хүчтэй болж байгаа. Ялангуяа хөл минь.
Силвестер: Цахилгаан шатанд дахиад нэг суугаарай, хөгшин эмгэн гуай. Би зурагтыг чинь унтраана шүү.
Эмгэн: Дуртайяа. Тэгвэл надад унших шалтгаан гарах биз.
Ээж: Питер! Питер! Наашаа хурдан хүрээд ир дээ. Чи итгэхгүй дээ.
ТВ: Үл мэдэгдэх нисдэг биет гарч ирлээ. Тэгээд ухуулах хуудас унагаж эхэллээ. “Хүндэт хүмүүс ээ, бид та нарыг олон жилийн турш ажиглаж байна. Та нар шиг жижигхэн тархитай төрөл зүйлийн хувьд тоног төхөөрөмж чинь гайхалтай байна. Өмнө нь та нарыг ажиглаж байсан бол одоо та нарыг авах болно.”
Аав: Тэр юм дөнгөж сая миний судалгааны лабораторийг устгачихлаа. Одоо дэлхий сүйрэх нь дээ.
Ээж: Бид сөнөх нь ээ, амь амиа бодоорой.
Питер: Хүн төрөлхтөн бүгд дуусах нь. Энэ бүгд миний буруу. Надаас л энэ бүхэн боллоо.
Өвөө: Бүгдээрээ эндээс явах хэрэгтэй. Ой мод руу явъя. Бидний шинэ гэр болог.
Питер: Бидний шинэ гэр ээ? Мэдээж хэрэг. Тэдэнд шинэ гэр л хэрэгтэй. Силвестер! Силвестер! Силвестер! Чи бүх машиныг ажиллуулахыг болиулсан. Машинууд нь хөдлөхгүй байвал эцэстээ зэвэрч таарна. Тэгвэл машин гэж тооцогдохоо болино шүү дээ. Гэхдээ хар даа, тэр үзэсгэлэнтэй машинуудыг хар. Чамд төгс тохирно. Тэгээд бүр бүрэн автомат гээч. Одойд яг таарсан гэр болно.
Силвестер: Дахиад нүүмээргүй байна гэдгээ хэлсэн байх аа.
Питер: Сүүлийн удаа гэж амлая.
Одой1: Бараг боллоо. Бэлдээрэй. Явцгаая!
Чоно: Гэхдээ Питер, энэ чинь яаж дэлхийг аврах юм бэ? Тэдний сансрын хөлөгт одойнууд амьдарлаа гээд юу болох юм бэ? Харийнхан дэлхийг устгах хүртлээ зогсоно гэж байхгүй дээ.
Питер: Бид нарыг ажиглаад удаж байна гэж харийнхан хэлсэн дээ. Гэхдээ ямарвааг хийхээс хэт айдаг байсан. Супер болгоомжтой гэсэн үг. Таамаглаагүй зүйл нь болонгуут тэд бууж өгдөг. Энэ одойнууд байхад таамаглаагүй зүйл цаг үргэлж болох болно. Хотын тал хагасыг нь устгачихлаа шүү дээ.
Чоно: Питер, чамайг юмсыг дандаа сөргөөр хардаг хүн гэдгийг би мэднэ. Гэхдээ чи ганц удаа ч болов гэгээлэг талыг нь харж болохгүй юу? Чи дөнгөж сая дэлхийг аварчихлаа!
Аав: Мэдээж зурагт ажиллахгүй л байна.
Эмгэн: Хөөе, доод давхрын хөршүүд ээ! Та нарт уншчихаар сайн ном байна уу?
Back to episodes Go home