Riverside Code at Qingming Festival 26

 

Riverside Code at Qingming Festival-25

Хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Ву: эр, Вуёоу жанжин

Хуй: эр, Луан Хуй, Зоу овогтын хүргэн

Зах: эр, Кайфэний байцаан шийтгэх газрын захирагч

Ван: эм, Захирагчийн охин Ван Юншан

 

Эр: Шурагаа. Шурагаа хурдан  буулга. Хурдан олс аваад ир.

Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.  

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 25-р анги.

Бичиг: Тэнгэр газрын төлөө, ард түмний амьдралын зорилгын төлөө, эртний өвгөдийн ухааныг өвлүүлэхийн төлөө. Хойд Сүн гүрэн, Жан Зай

Жао: Хэрэгтэн Зоу Мианыг оруул. Энэ бол Жианнаний аж үйлдвэрийн яамны сайд Зоу Миан.

Зах: Юу болоод байна аа?  

Аав: Бид хоёрыг сонсож байгаа юу?

Жао: Сонсож чадахгүй. Гэхдээ ирэхгүй ингэж удахыг бодоход сэжиглэж эхэлсэн байх. Хоёулаа эрэг рүү явъя.

Эр: Завь нь хөдөлж байна. Явчихав уу? Мэдсэн юм аа. Би хүн явуулж бариулъя. Хүн ир. Тэднийг бариад ир.

Аав: Загастнаад байна.

Жао: Болгоомжтой суу.

Аав: Загатнаад байна шд.

Жао: Маажихаа боль л доо.

Зоу: Мөн байна. Тэр яг мөн байна. Эрхэм дээдэс ээ, амь өршөө. Эрхэм дээдэс ээ, амь өршөө.

Аав: Загатнаад байна.

Жао: Ярихаа боль.

Аав: Аан?

Жао: Зоу Миан муу золиг. Эрхэм дээдэс чамайг ингэж байгаа бол... энэ насандаа дахиад уулзах хэрэггүй гэж хэлүүлж байна.

Аав: Дахиад уулзах хэрэггүй.

Зоу: Эрхэм дээдэс ээ, өршөөж хайрла. Хурдан завь бэлд. Хурдан завь бэлдээч.

Эр: Мэдлээ. Завиа буулга. Хурдан завиа буулга.

Зоу: Эрхэм дээдэс ээ, өршөөж хайрла. Мөхөс би эрхэм дээдэст бараалхахыг зөвшөөрнө үү.

Жао: Аав аа. Болчихлоо.

*********************

Зах: Битгий дэмийр. Зоу ноёнтон. Юу болоод байна аа?

Зоу: Намайг гүтгэж байна. Ноёнтон. Энэ хүмүүсийн худал үгэнд итгэх хэрэггүй. Би эрдэнэсийн чулууг хааны ордон руу хүргэхээр явж байтал намайг барьцаалчихлаа. Намайг энд авчраад зогсохгүй, хахуульд автсан хэмээн гүтгэж байна. Ноёнтон, сэрэмжлэгтүн.

Зах: Ноён та тайвшир. Охин минь, чи хэрээс хэтэрч байна шүү.  Жао Буёоу. Сая хэлсэнээ батлах нотлох баримт байна уу? Байхүй бол ингэж дураараа загнахыг чинь би зөвшөөрөхгүй.

Жао: Захирагч ноёнд айлтгая. Надад гэрч байгаа.

Зах: Тийм бол. Кайфэний байцаан шийтгэх газарт өөр өдөр хэргийг шүүе.

Эм: Яагаад одоо шүүж болдоггүй юм?

Хүмүүс: Яг үнэн. Энд шүүе. Одоо шүүе л дээ. Харин тийм. Бид нар сонсмоор байна. Одоо шүү л дээ. Шүүх хурлыг явуул.

Ван: Гэрчийг оруул...

Жао: Гэрчийг оруул.

Эр:  Ноёнтон. Ноёнтон.Ноёнтон. Баларлаа. Баларлаа. Ордны харуулын албаныхан Зоу Мианыг авахаар ирж байна.

Жао: Зоу Мианыг би ч гэсэн хэдэн хэсэг  тасчиж хаяхыг хүсч байна. Гэхдээ тэрний хийсэн хэргийг илчилж, Зүүн хүрээний хүмүүст тэрний ямар хүн болохыг харуулж байж л бид шударга ёсыг тогтоож чадна.

Гү: Бүгдэд мэдэгдэж, шударга ёсыг тогтооно.

Жао: Тийм ээ.

Гү: Би ч  хүсч байна. Даанч чадахгүй нь.

Эр: Зоу ноёнтон, та суу. 

В: Яах вэ? Ордны харуулын алба хахууль авсан бололтой.

Гү: Намайг амьд байгаа цагт миний найзын  шүүх хурлыг хэн ч тасалдуулж чадахгүй.

В: Кайфэний шүүх хурал болж байна. Зөвшөөрөлгүй хүн орохыг хориглоно.

Эр: Бид Зоу ноёнтныг авчир гэсэн тушаалтай. Замаас зайл.

******************

Жао: Захирагч ноёнтон, гэрчийг байцаахыг зөвшөөрнө үү.

Зах: Зөвшөөрч байна.

Жао: Гэрч ээ, буруутай гэдэгээ хүлээж байна уу?

Эр: Би би би би би хүлээж байна.

Жао: Чиний өмнө захирагч ноён байна. Мэдэж байгаа зүйлээ үнэнээр нь хэлээд өг. Ялыг чинь хөнгөлж ч магад.

Д: Намайг Жэн Дун гэдэг. Арав орчим жил Зоу овогтынхон Зоу овогтын хүүхдүүдйн оронд ордны шалгалтанд оруулж, дараа нь төвөг удахаас зайлсхийх зорилгоор тэднийг амыг барих ажлыг хийлгэж байгаа. Гэхдээ гэхдээ би хүн алаагүй. Энийг бүгдийг нь Зоу Миан тушаасан.

Жао: За. Жэн Дун.  Чиний сая хэлсэн Зоу Миан энэ тайзан дээр байна уу? Эз эз эзэнтэн. Таныг энд байгаа гэж мэдсэнгүй. Таны энд байгааг үнэхээр мэдсэнгүй.

Зоу: Манай Зоу овогт олон авъяастныг төрүүлсэн нэр хүндтэй овог. Гэтэл ийм өөдгүй амьтад биднийг  гүтгэж байна. Захирагч ноёнтон, үнэнийг тогтоож өгөөч.

****************

Эр: Замас зайл гэж байна.

В: Нэг тал байж, илдээр яах гээ вэ.

Д: Эзэнтэн, надад дахиад нэг боломж олгооч дээ. Эзэнтэн, амь өршөө. Би үхмээргүй байна. үхмээргүй байна. үхэхийг хүсэхгүй байна. үхмээргүй байна.

Зах: Жэн Дун.

Д: Байна. Чиний сая хэлдэг үнэн үү?

Д: Тэ тэ тэд нар албаар надаар хэлүүлсэн. Надаар хүчээр хэлүүлсэн. Надаар хүчээр хэлүүлсэн.

Эр: Яагаад үгээ өөрчлөөд байна аа?

Д: Хүчээр хэлүүлсэн.

Хүмүүс: Худлаа яриад байгаа юм биш үү? Яагаад үгээ өөрчилчихөв өө?

Д: Зоу овогтыг гүтгэ гэж хэлсэн. Зоу овогтынх энэ хэрэгт ямар ч хамаагүй. Ямар ч хамаагүй ээ.

Зах: Жао Буёоу гэрч мэдүүлгээ буцаачихлаа. Тэгэхээр гэрчийн мэдүүлгийг шалгах хэрэгтэй болж байна. Өөр нотлох баримт байхгүй бол энэ жүжгийг өнөөдөртөө ингээд дуусгая.

Жао: Байз. Захирагч ноёнтон. Надад нотлох баримт байгаа.

Ван: Нотлох баримтыг оруул. Аав аа, суучих. Жаахан тэсчих.

Зах: Наадах чинь юу  вэ?

Жао: Зоу Миан. Энэ хувцасыг таньж байна уу?

Зоу: Би яаж таних билээ?

Жао: Энэ танай охин Зоу Зи Иний тантай сүүлчийн удааа уулзахдаа өмсөж байсан хувцас. Аавтайгаа уулзахдаа сүүчийн удаа байх юм гэж санаагүй байх.

Зоу: Жао Буёоу. Намайг гүтгэхээ боль. Ин арь гянданд өвчнөөр өөд болсон.

Жао: Цогцос шинжсэн хариу гарсан уу?

Я: Гарсан.

Жао: Захирагч ноёнтон, Кайфэний байцаан шийтгэх газрын цогцос шинжээчээр Зоу Зи Иний үхлийг шалтгааныг зарлуулахыг зөвшөөрнө үү.

Зах: Зарла.

Я: Кайфэний байцаан шийтгэх газрын цогцос шинжээч Яао Хө. Жианнаний аж үйлдвэрийн яамны сайд Зоу Мианы охин  Зоу Зи Ин, түүний нөхөр Луан Хуй хоёр өвчний улмаас бус хордож амиа алдсан билээ. Өвдсөн гэдэг нь зөвхөн хэргийг нууцлах арга байсан.

Хүмүүс: Хордсон гэж байна. Өвчнөөр үхээгүй юм байна шд.

Жао: Зоу Миан, өөрийгөө хамгаалахын тулд төрсөн охиноо хүртэл хороож байдаг.

Зоу: Амаа тат.

Жао: Энийг... таньж байна уу? Нөхөд өө, энэ бол зоос. Дээр нь дөрвөн үг бичсэн байгаа. Эрүүл мэнд, урт нас... Энийг охиндоо өгөхдөө, охиндоо хайртай аавын хувиар өгсөн байх. Гэхдээ охиноо өөрийн чинь нүдэн дээр, энийг зүүгээд үхнэ гэж төсөөлөөгүй байх. Хүн чанар байна уу?

Зоу: Миний охины юмыг өг.

Жао: Ийм хүнд эцэг байх эрх байхгүй.

Зоу: Миний Ин арь... Араатан. Бар хүртэл үр удмаа иддэггүй. Хүн мөн үү? 

Ван: Араатнаас дор амьтан. Яаж ч гэмшлээ гээд охин чинь чиний хэлэхийг сонсохгүй. Зоу Миан, чамд эцэг байх эрх байхгүй.

Эр: Өөдгүй новш.

Хүмүүс: Араатнаас дор амьтан байж. Яаж чаддаг байна аа? Араатан ч ийм байхгүй.

Жао: Үхэн үхтэлээ өөрийгөө зүхэж амьдар.

Зоу: Би яасан гэж өөрийгөө зүхэх юм? Ин арь... би ятгасан болохоор амиа хорлосон юм. Би ард түмний өмнөөс шударга ёсыг тогтоож, Эрхэм дээдсийг учирч болзошгүй аюулаас хамгаалсан.

Хүмүүс: Худлаа хэлж байна. Хоосон шалтаг тоочиж байна. Худлаа ярьж байгаа юм.

Зоу: Энэ олон жил Ин арь нөхөр Луан Хуйгийн худал үгэнд итгэж, олон муу зүйл хийсэн болохоор би эрхэм дээдэс болоод ард түмний нүүрийг харах эрхгүй болсон. Хэргээ хүлээхгүй байсан болохоор ард түмэн ч хилэгнэсэн. Би гэр бүл, шударга ёс хоёроор шударга ёсыг сонгосонн. Жао Буёоу  чи намайг гүтгэж, гүжирдэж байна.  Дөнгөж нэг муу заргач болчихоод ийм их зан гаргаж байдаг. Чиний ард хэн байгаа юм?  Жао Буёоу, чи юу хүсээд байгаа юм?

*****************

Эр: Ордны харуулын албаны өмнө хөндөлдөнө гэнэ ээ. Аминаасаа уйдаа юу? Алаад өгье л дөө...

Эр: Босоорой.

Бан: Тэнд хүмүүс бужигнаад байна. Том ах тэнд байгаа байх.

Ю: Та хоёр эндээ хүлээж бай. Ийш тийшээ явж болохгүй.

Бан Дүү. Бэр эгч ээ.

******************  

Жао: Сая... Ли ноён Тайху завины үйлдвэрийн даамал Су Жигийн тухай ярьсан. Тэр хүн алуулахдаа охинтой байсан. Нэр нь Вэн Юүэ. Тэр хүн миний эхнэр. Байцаан шийтгэх газрын мөрдөгч, шүүгч байсан Дон Чиан нас барахдаа охин, хүү хоёроо үлдээгээд явсан. Тэд миний өргөж авсан дүү нар. Шударга сайд Ли Яан... миний тангараг тавьсан ах байсан. Өнөөдөр миний хийж байгаа зүйл хувийн өс хонзон болон шударга ёсны төлөө. Ойлгож байна уу?  Өнөөдөр энэ хүний дарамтанд зовж шаналж байсан хүмүүсийн өмнөөс  би энэ хүнийг долоон гэмт хэрэгт буруутгаж байна.  Нэг. Су Жигийн гэр бүлийн өмнөөс үнэнийг нууж, хүний амийг үл тоомсорлосон гэж буруутгаж байн. Хоёр. Дон Чианы гэр бүлийн өмнөөс төрийн түшмэлийг айлган сүрдүүлж, шударга үнэнийг гуйвуулсан. Гуравт. Ли Яаны гэр бүлийн өмнөөс ордны хуулийг зөрчиж, дур зоргоороо аашилсан гэж бруутгаж байна. Дөрөвт. Сун Богийн өмнөөс сүнс болж жүжиглэж, газрын үнийг дураараа тогтоосон. Тавд. Сон Чиюугийн өмнөөс ордны шалгалтыг луйвардаж, алуурчин хөлсөлсөн. Зургаад. Сусу, Шие Лаобагийн  өмнөөс эмэгтэй хүнээр эрх мэдлийг сольж, эмэгтэйчүүдийг хороосон. Долоод. Ард түмний нэрийн өмнөөс тэнгэр дэх сайны дохиог хуурамчаар үйлдэж, эмх замбараагүй явдал үүсгэж, ордонд ая тал засч, ард ирэдийг хуурсан гэж буруутгаж байна. Зоу Миан, миний хэлсэн хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна уу?

Зоу: Дорд гаралтай өт... төрийн түшмэлийг хөлдөө гишгэлнэ гэнэ ээ. Чиний юу хйиж чадахыг харж л байя. Чамд эртхэн хэлчихье. Су Жи, Дон Чиан, Ли Яан гэх мэт... тэд нар угаасаа үхэж байхдаа таарна. Тэр муу шоргоолжнуудыг хэн миний өөдөөс эсэргүүц гэсэн юм? Өөрсдийгөө өндрөөр үнэлж модыг сэрсэрч байдаг.

Жао:  Гэмшихгүй байх шив. Их Сүн улсын хууль байг гэхэд тэнгэрийн гэсгээлээс айхгүй байна уу?  

Зоу: Тэнгэрийг гэсгээл? Тэнгэр гэж юу юм? Эрхэм дээдэс бол тэнгэр. Хэдэн дорд амьтны амь чухал юм биш. Одоо эрдэнэсийн чулуу ордонд хүрчихсэн байгаа. Энэ тэнгэр одоо түшмэл намайг  хамгаалах болно. Энэ ханцуй эрхэм дээдсийг төлөөлж байгаа... Сөхрөхгүй юугаа хийгээд байгаа юм?

Хүмүүс: Сонсож байсан юм уу? Ханцуй яаж эрхэм дээдсийг орлох юм бэ?  Яагаад сөхрөх ёстой юм? би сөхрөхгүй ээ.

Эр: Хурдан сөхрөөч ээ. 

В: Тэр үед аав надад энэ ажлаа өвлүүлэхдээ нэг юмыг сайн санаж яваарай гэсэн. Хэргийн газарт түрүүлж очиж болохгүй. Амиа алдаж магадгүй гэсэн. Хариуцлагаас зугт гэсэн. Нөхцөл байдлыг ашиглаж сур. Би ч байгаа зүйлдээ сэтгэл хангуул байсан. Тэр жил таныг ирэх хүртэл. Юан Фу би... юу хийх ёстойгоо ойлгосон. Би Гү мөрдөгч таныг хамгаалж, санааг нь зовоохгүй байх ёстой. Тэгж байж л та санаа зовох зүйлгүй ажлаа хийнэ шүү дээ.

Зоу: Муу золигнууд. Хааны зарлигийг зөрчих гээ юу?

Аав: Амаа тат.

Зоу: Дахиад л чи юу?

Аав: Зоу Миан муу золиг. Мэнзийн сургаальд “Ард түмэн хамгаас чухал, төр хоёрт, хаантан адагт” гэсэн байдаг. Төрийн түшмэл байж дураараа аашилж,  хүний аминд хүрч зүрхэлнэ гэнэ ээ?  Эрхэм дээдэс хүртэл тэнгэрээс эмээдгийг чи мэдэх үү? Тэнгэр гэж юу юм? Тэнгэр бол эрхэм дээдсийн ард түмэн.

Хүмүүс: Яг зөв. Үнэн. Тийм ээ.

Аав: Чиний шоргоолж гэж ад үзээд байгаа тоо томшгүй  ард иргэд.

Хүмүүс: Яг зөв. Үнэн. Тийм ээ.

Аав: Эрхэм дээдэс хичнээн эндүүрсэн ч, үнэнийг сайн мэдэж байгаа. Эрхэм дээдэс өнөөдөр энд байсан бол чамайг яасан ч өршөөхгүй. Хэргээ хүлээх үү?

Хүмүүс: Хэргээ хүлээ. Яг үнэн. Хэргээ хүлээгээч. Өөдгүй муу түшмэл. Хахууль авдаг түшмэл. Өөдгүй муу новш. Үхэж байхдаа таарсан амьтан.

Жао: Их Сүн улсын тэнгэр хэн нэгний өмч биш. Тэр тусмаа Зоу Мианых биш. Их Сүн улсын тоо томшгүй олон гэр бүлээс бүтдэг. Таны хэлээд байгаа дорд гаралтай ард иргэд бүгд амьд, амьсгаатай өөртэй чинь адилхан хүмүүс. Өчигдөр таны дарамтаар Су овогт, Дон овогт, Ли овгийнхон гээд гурван гэр бүл хайртай хүмүүсээ алдаж, үгүй болсон. Маргааш манай Жао овогт, Ван овогт, Сон овогт, Сун овогт гээд бид бүгд... тэрний дарамтанд орж мэднэ. Надад хэлээдэх, хэн энэнээс зугтаж чадах вэ? Өрх гэр нь тайван бус бол манай Их Сүн улс амар тайван байх уу?

Эр: Сайхан хэллээ. Сайхан хэллээ.

Хүмүүс: Яг зөв. Яг зөв. Сайхан хэллээ. Яг үнэн. Сайн байна. Сайхан хэллээ.

Жао: Өнөөдөр Жао Буёоу миний бие, заргачийн хувиар энэ Кайфэний шүүх хурал дээр энэ хүний эсрэг гомдол гаргаж байна. Энэ хүн сая хэргээ хүлээсэн. Энд байгаа хүн бүр энэ хэргийг гэрчилнэ. Нөхөд өө. Жао Буёоу би, та бүхнээс миний гэрч болохыг хүсч байна. Та нар зөвшөөрөх үү?

Эр: Би болъё.

Эр: Би  болъё.

Эр: Би болъё. Би болъё

Хүмүүс: Зөвшөөрч байна. Би болъё. Би ч гэсэн. Би болъё. Би болъё. Зөвшөөрч байна. би Би болъё. Би болъё.

Зах: Шүүх энэ хэргийг хүлээн авлаа.

Зоу: Надад туслах ёстой шүү.

Зах:  Жао Буёоу. Төрийн түшмэлийг хилс хэрэгт гүтгэх хүнд гэмт хэрэг гэдгийг мэдэх үү?

Жао: Мэднэ ээ.

Зах:   Чи өнөөдөр болсон зүйлд хариуцлага хүлээж чадах уу?

Жао: Чадна.

Зах:   Сайн байна. Хүн ир. Их Сүн улсын хуулийн дагуу хэрэгтэн Зоу Мианыг баривчилж, Кайфэний байцаах газарт хорь.

Хүмүүс: Тийм ээ. тийм ээ.

Зоу: Та нар... та нар...

Хүмүүс: Гайхалтай. Ашгүй дээ. Тийм ээ. Болчихлоо. Тийм ээ.

 Эр: Шүүх хурал. Зоу Миан хэргээ хүлээлээ. Шүүх хурал. Зоу Миан хийсэн хэргээ хүлээлээ. Шүүх хурал. Зоу Миан хэргээ хүлээлээ. Шүүх хурал. Зоу Миан хийсэн хэргээ хүлээлээ.

Хүмүүс: Гайхалтай. Ашгүй дээ. Тийм ээ. Болчихлоо. Тийм ээ.  Сайн байна.

Ю: Явъя. Ахтай чинь уулзъя.  

*********************

Гү: Шүүх хурал дууссан уу?   

Жао: Та зүгээр үү?

Гү: Чи чадлаа.

Жао: Чадсан.

Гү: Чамайг чадна гэж мэдэж байсан юм. Чадна гэж мэдэж байсан юм.

Жао: Таны  л ач.

Ван: Гү Жэн. Гү Жэн.

Гү: Чи энийг тэрэнтэй хамт төлөвлөж... надаас нуусан уу?

Ван: Гү Жэн. Би хэний төлөө ийм юм хийснийг...  ойлгохгүй байгаа юм уу?

Гү: Ван Фу.

В: Байна.

Гү: Гэртээ харья. Жао Буёоу. Тэнгэр рүү хар даа... үүр цайх гэж байна.

Жао: Миний сэтгэлийн гэрлээр...

Гү: Хүйтэн, урт шөнө ч .... замыг нь гэрэлтүүлнэ.

Бан: Том ах аа. Том ах аа. Том ах аа. Та ёстой мундаг байсан.

Дүү: Ах аа, гялайлаа.

Ю: Өнөөдөр сайхан харагдаж байна. Гэрийнхнийхээ төлөө ийм том хэрэг гүйцээж өглөө.

Жао: Эхлээд бүтнэ гэж бодоогүй. Гэхдээ чадлаараа хичээсэн.

Ю: Яаж чадсан юм?

Жао: Тэр нөгөө...

Аав: Намайг үлдээчихсэн байна.

Бан: Аав аа.

Жао: Аавын ачаар... Бас... манай хөршүүд зөндөө тусалсан.

Ли: Жао заргач аа.

Ли: Вэн Юүэ. Чи үзэж чадаагүй нь харамсалтай.

Эр: Би хэлье. Тэр муу түшмэлийг сайн загнасан шүү. Тэр муу хахуульд идэгдсэн түшмэл ингээд...

Эр: Хэлэх үггүй болсон.

Ю: Хичнээн алдартай заргач болсон ч гэсэн... гэрийн хэргээр бол миний үгэнд орох ёстой шүү. Тийм биз?

Жао: Угаасаа л тэгдэг биз дээ.

Ю: Надад ингэж хэлэх эрх байгаа шүү. Тийм ээ, Бан арь? Би байгаагүй бол...

Бан: Харин тийм. Бэр эгч байгаагүй бол та одоо үхчихсэн байгаа.

Аав: Манайх ингэж нэг аюулаас мултрах гэж.

Жао: Аав аа, угаасаа л аюулгүй байсан шд.

Ю: Аав аа, аюулгүй байгаа. Санаа битгий зов.

Жао: Яао Хө. Нааш ир.  

Хүмүүс: Ирж байна. Ирж байна. Буёоу ирлээ. Манай баатар. Эргээд иржээ. Эргээд   ирж. Ирж байна. ирж байна.

Эм: Миний зүрх амаар гарах шахсан шүү.

Жао: Эрхэм хөршүүд ээ. өнөөдрийн тулаанаар Зоу Мианы хэргийг хүлээлгэсэн нь та бүхний ач. Гялайлаа.

Хүмүүс: Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай.

Жао: Явъя.

Хүмүүс: Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай. Мандтугай.

Жао: Өнөөдөр тусалсанд гялайлаа.

Эр: Сэтгэл сайхан байна. Сайхан байна. Тэр муу өөдгүй түшмэл айсандаа чичирч байсан. Дуу  нь ч гарахгүй байсан.

Ли: Хамгийн чухал зүйлийг хийсэн  хүн нь Жао Буёоу.

Эр: Мэдээж.

Ли: Шилдэг заргач Ж ао Буёоу. Өөр хэлэх үг алга.

Ю: Завин дээр олон хамгаалагч байсан. Та нар Зоу Мианыг яаж барьсан юм?

Жао: Мартсанаас... ёстой аз таарсан шүү. Аавын ачаар...

Ли: Адилхан байна. Яг адилхан байна. Миний харсан эрхэм дээдсийн зурагтай яг адилхан байна.

Эм: Эрхэм дээдэс ингэж мааждаг юм уу?

Ли: Аан? Маргаашнаас би та хоёрын тухай ном бичнэ ээ.

Жао: Заа за.

Эр: Тэр номонд чинь би байгаа юу?

Эр2: Байгаа. Намайг бичээрэй.

Ли: Бүгдийг нь бичнэ ээ. бүгдийг нь бичнэ.

Эр2: Бичнэ гэж байна.

Эм: Болно оо болно. Буёоу өдөржин хэрэг шүүгээд ядарсан байгаа. Төвөг удахаа боль, явъя.

Эр: Харьцагаая.

Жао: Зүгээр ээ.

Хүмүүс: Харьцагаая. Орой болсон байна. Санаа зово хэрэггүй. дараа болъё.

Эм: Бид хэд явлаа шүү.

Жао: Гялайлаа.

Ю: Гялайлаа.

Эм: Надд хэлчих л дээ.

Аав: Дараа хэлье. Дараа хэлж өгөмз.

Эм: За за за. явлаа. Явлаа.

Эм: Явлаа.

Аав: Бүгдээрээ болгоомжтой хариарай. Болгоомжтой яваарай.

Бан: Болно оо болно болно, аав аа. Одоо болсон.

Аав: Аан?

Бан: Жүжиглэхээ боль. Явъя.

Дүү: Хувцасаа сольё.

Аав: Солихгүй ээ.

Бан: Жүжиглэж дууссаан, аав аа. Одоо дууссан. Дуучихсан.

Аав: Буёоу, миний хувцас ямар байна?

Жао: Гоё байна.

Аав: Зохиж байна уу? 

Жао: Зохиж байна. Гоё байна.

Бан: Явъя.

Жао: Эхнэр.  Одооноос чи санаа зовох хэрэггүй боллоо.

Ю: Гэр бүлийнхээ тухай хэлсэн үг чинь, үнэн юм уу?

Жао: Үнэн байлгүй яах юм. Хэн ч итгэдэггүй л болохоос.

******************

Жао: Эхнэр, өглөөний мэнд.

Ю: Өглөөний мэнд.

Жао: эхнэр, Би ажил руугаа Мо арийг дагуулаад явна аа. Өнөөдөр эрхэм дээдсийн бичиж өгсөн “шилдэг заргач” гэсэн пайзаа тавина. Өчигдөр ямар олон хүн ирснийг чи харсан бол ч. Ажил их байна аа...

Ю: Сайн байна. Би угсаа залгамжлагчаас том захиалга авсан. Энэ ажлаа дуусгачихаад байшин үзэхээр явцагаая.  

Жао: Тэгье. Тэр үед байшин авч чадахаар болно.

Ю: Жэн ариас сураг гарсан уу?

Жао: Үгүй ээ. Гү мөрдөгч нэг хүн Жэн арийг харсан гэж хэлж байсан. Амьд байгаа. Санаа зоволтгүй. Сураг гарвал би чамд хэлнэ ээ. Мо арь, надад туслаадах.

Дүү Бан: За.

Бан: Очилоо.

Дүү: Бэр эгч ээ, өглөөний мэнд.

Ю: өглөөний мэнд.

Бан: өглөөний мэнд.

Ю: өглөөний мэнд. Аав аа. Хоолоо ид ээ.

Бан: Одоо идэж болох уу?

Жао: За. Эхнэр, дандаа миний дуртай хоолыг хийчихсэн байна. Гялайлаа.

Бан: Хөөе хөөе. Та хоёр хоол идэж байж яагаад гараасаа бариад байгаа юм?

Жао: Болдоггүй юм уу? Түр зуурын хагацал хайрыг өдөөдөг гэж мэддэггүй юм уу? Бэр эгч бид хоёр чинь унтахдаа ч гараасаа барьдаг юм. Тийм ээ?

Дүү: Ах аа, дэмий юм ярихаа боль л доо. Бэр эгч бөөлжих нь.

Аав: Буёоу.

Жао: Аан?

Аав: Миний чамд өгсөн тан үйлчилж.

Жао: Юу?

****************

Бан: Болгоомжтой. Болгоомжтой.

Ю: Хэтрүүлээд л.

Я: Бан арь. Бан арь. Энэ миний гаргасан шийдвэр. Манай аавтай ямар ч хамааралгүй.

Ю: Яах Хө.

Я: Аан? Бэ бэр эгч ээ.

Ю: Бан арьтай уулзахаар ирээ юу?

Я: Тийм.

Ю: Та хоёр ярилц.

Я: Бэр эгч ээ. Настай хүн байсан нь дээр байх.

Ю: Аан. За яах вэ. Тэгвэл би байж байя. Хэл хэл.

Я: Бан арь. Би би... би..

Ю: Зоу Мианыг шүүж байхад тэр олон хүний өмнө зүгээр яриад байсан биздээ? Яагаад манай Бан арийг харчихаад би би би би гээд байгаа юм?

Я: Б.

Бан: Өнөөдөр манайд баяртай үйл явдал болж байна. Би авга эгч болох гэж байгаа. Сайхан байна. Тийм болохоор... өнөөдөр юу ч хэлсэн бай... б-би зөвшөөрье.

Я: Би... Бэр эгчид эрүүл саруул хүүхэдтэй болохыг хүсье. Авга эгч болсонд баяр хүргэе.

Ю: Хөөе.

Эр: Бүтэлгүй юм аа.

Я:  Хэлдэг хэрэг ээ. Бан арь.

******************  

Эр: Вэн авхай. Баяр хүргэе. Хөл хүндтэй болж.

Бан: Би зөв л оношилсон байгаа биз дээ. Би авга эгч болох нь. Авга эгч болох нь.

Ю: Энэ хүүхэд... бидний юу хүсч байгааг мэдсэн юм шиг. Бүх хэрэг намжсан болохоор... сэтгэл амарчихлаа. Тэгсэн чинь хүрээд ирж.

Эр: Судсыг чинь барихад сар гаран болж байгаа юм байна. Тэгэхээр болгоомжтой байх хэрэгтэй шүү. Би тогтоодог тан бичиж өгье. Та хоёр гараад түр хүлээж байгаарай.

Бан: За.

Ю: Гялайлаа, Жао оточ оо.

Бан: Гялайлаа, Жао оточ оо.

****************

Жао: Шилдэг заргач. Энэ пайз юугаараа онцгой гэдгийг мэдэх үү?

Эр: Юу гэсэн үг вэ?

Жао: Энийг хэн бичсэнийг мэдэх үү?

Эр: Үгүй.

Эр: Хэн юм бол? 

Эр: Хэн бэ?

Эр: Хэн бичсэн юм болоо?

Жао: Эрхэм дээдэс өөрийн гараар бичсэн.

Хүмүүс: Хөөх. Эрхэм дээдэс үү?  Хаантан бичсэн юмуу?

Жао: Тийм.

Эр: Яагаад шилдэг заргач гэсэн юм?

Жао: Хөөе. Сайхан асуулт байна. “Шилдэг заргач” саяхэн болсон Мей завины хэргээс болсон юм.

Эр: Өргөдлөө хэзээ бичих юм бэ?

Жао: Хүлээж байгаарай. Би Мей завины хэргийг ярьж өгье. Энэ Мей завь...

Дүү: Ах аа. Ах аа. Одоо болно оо. Энэ ах таван өдөр дараалаад ирж байна.

Жао: Дуугүй бай. Мей завины хэргээс хойш  Солонгон гүүр замбараагүй болсон.

Дүү: Миний бодлоор заргын газар нээх хэрэггүй юм шиг байна.

Жао: Хүмүүс сандралдаад л. Санаж байна уу?

Дүү: Түүх ярьдаг газар нээвэл...

Жао: Кайфэний байцаан шийтгэх газар гурав хоногийн дотор илрүүл гэсэн.

*****************

Жао: Энэ миний заргын газар биш үү? Энэ би байна. Мо арь байна.

Аав: Бичгийн хэв чинь улам сайн болж. Зурлага бүр нь илд шиг тэнгэрийг хатгаад... Хорвоо дээр өөр гүйцэх хүн алга.

Ө: Энэ юу юм?

Эр: Дугуй бялуу.

Аав: Зүгээр ээ. Завтай болохоороо энүүгээр ирж бай. Гарт чинь хорвоо дэлхий багтаж байна, сэтгэлд чинь ч гэсэн байх хэрэгтэй. Тийм биз дээ?

Эр: Тэнд яагаад дэнлүү өлгөчихсөн юм бол?

Жао: Тэр манай аав биш үү? Хэнтэй дарс ууж байгаа юм бол?

Бан: Хүүхэд нэг сартай гэж байна. Сарын өмнө та шүхрийн мухлагтаа байдаг байсан биз дээ?

Ю: Энэ хүүхэд... бид нартай хамт олон юм үзлээ дээ. Том ахаас чинь илүү амжилтанд хүрэх байх.

Бан: Хөөрхөн юм аа. Би тэвэрч болох уу?

Эм: Болно оо.

Бан: Нааш ир... Нааш ир... Авга эгч болсондоо. Авга эгч болсон... Бэр эгч ээ, тэврээд үз.

Ю: Яасан хөөрхөн юм.

Бан: Бэр эгчийн хүүхэд над шиг халамжтай болох байх. Хоёрдугаар ахаас хамаагүй ухаантай байх байх аа.

Жао: Манай дүү. Бан арь байна. Жан зураач аа. Гялайлаа, гялайлаа. Манай гэрийн таван хүн бүгд зурганд тань багтаж.  Таны зурагнууд миний харсан бусад зурагнуудаас огт өөр. Бодитой. Амьдралын халуун дулааныг харуулсан. Баяр хүргэе.

Ж: Анх тантай уулзахад... миний амьдралын хамгийн хэцүү үе байсан. Тэр үед... яах гэж зураг зурдагаа, юу зурахаа мэдэхгүй  байсан. Жао ноётон. Та намайг ухааруулж өгсөн. Жао ноён, та хар даа. Би жирийн ард иргэдийг зурахаар шийдсэн. Амьд бүхнийг,  хүмүүсийн амьдрал... Тэдний ертөнцөд байдаг гүүр... миний бийр хүмүүсийн амьдралыг мөнхлөх болно.

Жао: Сайхан хэллээ. Жан зураач аа. Хэдэн арван жилийн дараа, хэдэн зуун жилийн дараа, хэдэн мянган жилийн дараа, тэр үеийн хүмүүс таны зурагнуудаас энэ үед, бид яаж амьдардаг байсныг, бидний царайг, ямар хувцас өмсдөг байсныг, юу хийдэг байсныг мэдэх болно. Таны зурагнууд тэр үелд ямар үнэ цэнэтэй байхыг төсөөлөөд үз. Мянган жилийн дараа хүмүүс таны зурагнуудаас энэ түүхэнд гарч байгаа нэг гэр бүлийн таван хүн гэдгийг мэдэж чадах бол уу?

Ж: Жао ноён та санаа амар бай. Миний зурган дээрх хүмүүс, тэдний түүх... үргэлж дурсагдах болно. Нээрэн, Жао ноёнтон. Бас нэг юм байна. Би зөндөө олон зураг зурсан болохоор... алийг нь сонгож, Зүүн хүрээний хуйлмал зураг болгохоо мэдэхгүй байна. Та хараад өгөөч.

Жао: Бүгд гайхалтай болж. Энэ Гү Жэн, Ван Фу хоёр мөн үү?

Ж: Тийм ээ. Тэр хоёр.

Жао: Бүх зүйл эндээс эхэлсэн болохоор энэ зургийг сонгож... хуйлмал зураг хийвэл ямар вэ?

Ж: Тэгье.

Төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

 

Back to episodes Go home