Riverside Code at Qingming Festival 25

Riverside Code at Qingming Festival-25

Хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Ву: эр, Вуёоу жанжин

Хуй: эр, Луан Хуй, Зоу овогтын хүргэн

Зах: эр, Кайфэний байцаан шийтгэх газрын захирагч

Ван: эм, Захирагчийн охин Ван Юншан

 

Эр: Шурагаа. Шурагаа хурдан  буулга. Хурдан олс аваад ир.

Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.  

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 25-р анги.

Бичиг: Ноёд түшмэл болоод албан тушаалтнууд, эцэг эх, үр хүүхэд, ах дүүс, эхнэр нөхөрийн хооронд  хэлэх үгээ цэгнэж, өөрийн үүргийг биелүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хойд Сүн гүрэн Чен Хао

Хө: Чи ч гэсэн бидэн шиг, миний эгч, Бо арь, Чиюу шиг азгүй хүмүүс аль болох цөөн байгаасай гэж хүсдэг байх.

Дүү: Тийм ээ. Мэдээж хүсдэг.

Хө: Мэдсэн юм аа. Чиюу шиг, чи ч гэсэн агуу зүйлийн төлөө чин сэтгэлээ зориулах хүн. Бид нарт боломж байна.  Бид нар..

Дүү: Боломж байгаа? Ямар боломж?

Хө: Сон ноён өөрийгөө золиосолж шалгалтын булхайг олон нийтэд мэдэгдсэн. Сун Бо ах хөрөнгө зуучлагчдын булхайг илчилж, хорон санаатнуудыг илчлэхэд өөрийгөө золиосолсон. А Цы Яаюань өргөөний гэмт хэргийг илчлэхийн тулд бүхнээ зориулсан. Шударга ёс өөрийн гэсэн үнэтэй байдаг.

Дүү:  Би тийм төлөөснөөс айхгүй.

Хө: Хар даа, энэ өчүүхэн загасны яс. Жижигхэн ч гэсэн... хорон санаатны хоолойд тээглэвэл амьсгалыг нь боож чадна.

Дүү:  Би тийм яс болохыг хүсч байна.

Хө: Зоу Мианы ховор чулуу ачсан завь маргааш Солонгон гүүрний доогуур явж өнгөрнө.  Хаантай уулзахаар хотын зүүн талаас орж ирнэ. Тэр эзэн хаантай уулзчихвал эрх мэдлээ  эргүүлж аваад, бидний шударга ёс тогтоох ажил хэзээ ч бүтэхгүй болно.

Дүү: Тэгвэл Зоу Мианы завийг Солонгон гүүрнээс цааш явуулахгүй болгоод өгье.

***************

Эм: Вэн авхай ирлээ.

Хө: Эгч ээ. Эгч ээ. Та ямар хэргээр ирээ вэ?

Ю: Зоу Мианыг алах гэсэн чадсангүй.

Хө: Та зүгээр үү? Би...

Ю: Зүгээр.

Хө: Эгч ээ. Намайг өршөө. Би таныг өшөө авахаар турхирах ёсгүй байсан юм. Бид хоёр дөнгөж уулзаж байхад. Дахиад ийм аюултай юм хийх хэрэггүй.

Ю: Луан Хуй эхнэртэйгээ үхчихсэн. Зоу Мианы эсрэг мэдүүлэг өгөх хүн үлдээгүй.  Тэр чулуу ордонд хүрэх юм бол тэр хааны таалалд нийцнэ гэсэн үг. Тэгвэл чиний бүх төлөвлөгөө нурна.

Хө: Тэр хамаагүй. Би гэр бүлээ алдсан. Таныг яасан ч алдаж чадахгүй. Зоу Миан тэр өөдгүй амьтан нэг л өдөр үйлийн үрээ эдэлнэ. Та тэрний төлөө амиа золиослох хэрэггүй. Танд муу юм болохыг би яасан ч зөвшөөрөхгүй.

Ю: Чи үнэхээр тэгж бодож байна уу?

Хө: Эгч ээ. Та надад хоол хийж өгч болох уу? Ганцхан надад.

Ю: Тэгье. Эгч нь хийгээд өгье.

Хө: Ашгүй дээ. Маргааш болох уу?

Ю: Тэгье. Маргааш хийж өгье.

**************

Бан: Том ах аа. Аавыг хоолоо идээгүй байх гээд, Яао Хөг хэдэн хоол хийгээд өгөөч гэж гуйсан юм.

Жао: Хөөх. Бэр  эгч чинь байхгүй ч гэсэн би байгаа шд. Би аавд хоол хийгээд өгчихнө. Зүгээр ээ. Яао Хө тусалсан бол болж байна. Тэгвэл Яао Хөг хэд хоногтоо тусалж бай гээд хэлчих.

Бан: За.

Жао: На-надад хоол байгаа юу?

Бан:Байгаа. Байгаа. Байгаа.

Жао: За за.

Бан: Байгаа.  Том ах аа.

Жао: Аан?

Бан: Би таныг сайн ойлгож байна. Бэр эгчийн тухай мэдэж байсан бол манай гэр бүл тарах байсан байх. Юу ч мэдэхгүй юм шиг байж байж л тайван амьдарч чадна.

Жао: Санаа битгий зов. Ах нь байгаа цагт бэр эгч чинь байж л таараа. Манай гэр бүл бутрахгүй.

Бан: Том ах аа, бэр эгч хэзээ буцаж ирэх юм?  

Жао: Удахгүй. Бэр эгчид чинь хийх ажил байгаа. Тэр асуудлаа шийдчихээд эргээд ирнэ. Хамгийн гол нь Зоу Мианаас хариугаа авах.

Бан: Хариугаа авах. Танд төлөвлөсөн юм байгаа  юу?

Жао: Байхгүй. Бодож л байна. Удахгүй нэг юм бодож олно оо. Аавыг ирж хоолоо ид гэж хэлье.

Бан: За.

Жао: Би ч гэсэн өлсөж байна.

Бан: За. Аав аа. Хоолоо ид. Аав аа, хоолоо ид ээ. Аав аа? Том ах аа.

Жао: Аан?

Бан: Аав байхгүй байна.

Жао: Юу?

Бан: Энийг хар даа.

Жао: Гарсан юм бол уу?

Бан: Энийг үлдээчихэж.

Жао: Энэ хөгшнийг дээ. Яасан хэрэг тарьж ханадаггүй юм бэ?

Бан: Салах ёс...

Жао: Дараагийн хэсгийг нь унш. Яах гэж байгаа юм бол?

Бан: Дэн буудал...

Аав: Талархаж мэддэггүй хүүхдүүд. Сүүлийн үед манайх тайван байхаа болилоо. Ах дүүс муудалцаж,  эхнэр нөхөр маргаж. Өрхийн тэргүүний хувиар надад  өвөг дээдсийнхээ нүүрийг харах эрх үлдсэнгүй. Нэгэнт явахаар шийдсэн болохоор өөрийн дураар, хүссэнээрээ хийхээр шийдлээ. Би бүх мөнгөө аваад Зүүн хүрээний дэн буудлуудаар хэсч, үнэтэй дарс хүртэж, согтохоороо үзэгслэнт бүсгүйчүүдийн өвөрт амрах болно. Гоо үзэгслэнгээр хүрээлүүлж, эрх чөлөөтэй сүнс болно...Намайг санах хэрэггүй.

Бан: Том ах аа. Том ах аа. Эзэн ахаан энэ газраас дарс авч сайд нарыг цэнгүүнд урьсан гэж байсан.

Жао: Тийм ээ.

Бан: Энд мөнгө ус шиг л урсана. Мэдээгүй байхад л бүх мөнгөө дуусчихна.

Эм: Эрхэм ээ.

Бан: Аав энд байна гэж үү?

Эм: Сайхан зугаацъя.

Жао: Үнэхээр энд байгаа бол ухаанаа алдсан гэсэн үг.

Аав: Уу. Уу. Дахиад дүүргэ. Алив, дүүргээдэх. Эхлээд...

Бан: Тэр манай аав мөн үү?

Жао: Мөн л  юм  шиг байна. Сайн харагдахгүй байна. Орж харъя.

Аав: Миний бяцхан тоор... Барьчихлаа. Нэгийг барьчихлаа. Дахиад нэгийг... Бүү хөдөл...  Та нар энд юу хийж байгаа юм?

Бан: Явъя.

Жао: Явъя аа.

Эм: Та хоёр буцаад яв.

Аав: Би та нарыг дуудаагүй. Та нар хурдан буц. За алив алив.

Эм: Эрхэм ээ, та нар цуг яваа юу? Танд ч бас өрөө бэлдээд өгөх үү?

Бан: Үгүй ээ.

Жао: Хэрэггүй хэрэггүй. Авхай. Өнөө шөнө тэр хүн хэдэн мөнгөнт зоос төлөх бол?

Эм: Манайх төлбөрөө мөнгөн зоосоор авдаггүй. Энэ өрөө л гэхэд арван алтан зоосны үнэтэй.

Жао: За. Ахад нь мөнгө алга. Ингэе. Аяар, чи аавыг аваад түрүүлээд гар.

Бан: Болохгүй ээ. Таныг яаж ганцааранг нь үлдээх юм?

Жао: Сонсоогүй юм уу? Арван алтан зоос гэж байна. Үгэнд ор, аавыг  аваад явж бай. Ямар нэг юм болбол ах нь хариуцна.

Бан: Хангалттай. Одоо тоглохоо боль.

Хүүхнүүд: Хэн бэ? Юу вэ? юу гээд байгаа  юм?

Аав: Зүгээр ээ, зүгээр зүгээр.

Бан: Хурдан харья аа.

Хүүхнүүд: Битгий яв л даа. битгий яв.

Эм: Юу болоод байгаа юм? Эрхэм ээ, охидууд танд сайн үйлчилж чадахгүй байна уу?

Бан: Яахаараа ийм ичих нүүргүй юм?

Эм: Тайвшир. Тайвшир.

Аав: Хүрээд ир. Хүрээд ир. Манай охин их дураараа. Жаахан муухай ааштай. За алив алив. Эхэлье. Эхэлье. Эхэлье.

Эм: Гүнжтэн байж.

Бан: Юуны чинь гүнж вэ?  Галзуураа юу?

Эм: Үнэхээр ууртай юм аа.

Аав: Хэлээгүй юу...

Жао: Гүнжтэн. Эрхэм дээдсийг гэрт нь хүргэе.

Бан: Явъя аа. Хурдан харья.

Аав: Бан арь. Бан арь.

Бан: Гэртээ харья.

Хүүхнүүд: Өө... Юу вэ? Яаж байна аа?

Аав: Би зугаацаж дуусаагүй байна шдээ. Мниий бяцхан тоор... зүгээр ээ.

Эм: Ноёнтон, болгоомжтой яваарай. Сайн яваарай.

Аав: Миний дагина.

Бан: Яваач дээ. Яв.

Аав: Миний хувцас үлдчихлээ.

Бан: Март аа, март.

Аав: Дуусагүй байна гээд байхад даа.

Жао:  Ёс алдсанд өршөө. Төвөг удчихлаа. Тэгэхээр... хэдийг өгөх билээ?

Эм: Хүүе. Амь өршөө. Биднийг ичгэвтэр байдалд оруулаад. Бид ямар нэгэн буруу юм хийсэн бол өршөөж хайрла. Ноёнтон, биднийг өршөө.

Хүүхнүүд: Өршөө.

Жао: Төвөг удсанд өршөөгөөрэй.

******************

Бан: Ганц ч зоос аваагүй юм  гэж үү?

Жао: Би ч гэсэн ойлгохгүй байна.

Бан: Тэр эзэгтэй намайг гүнж гээд байсан. Тэд нар үнэхээр аавыг хаантан гээд эндүүрчихсэн юм бол уу?

Аав: Гайхах юу байгаа юм? Бид хоёр хоёулаа хааны удмынх юм чинь. 11-р дүү.  Багадаа дураараа, хайхрамжгүй байсан. Яг над шиг.

Бан: Аав аа, надад яриад өг л дөө. Тантай ааш зан, байгаа байдлаараа тийм адилхан юм уу?

Аав: Хөөе хөөе хөөе. Аль аль нь. Тэр үед 11-р дүүг Дуан ханхүү байхад бид хоёр байнга нийлдэг байсан. Хүмүүс намайг дандаа тэрэнтэй андуурдаг байсан.

Бан: Тэгэхээр манайх хаантантай ойрын харилцаатай гэсэн үг үү?

Аав: Юун ойрын харилцаа? 11-р дүү үнэн үг сонсож чаддаггүй байсан. Тэгээд би яваад өгсөн юм. Хэн нэг нь тэрнийг хаан болго гэж эх дагинад санал болгосон. Тэгэхэд би тэр хаан болж болж байхад би яагаад болдоггүй юм гэж бодсон. Тэр үгнээс болоод надад өс санаж, байнга надад төвөг уддаг болсон. Би уурандаа яваад өгсөн. Тэрнээс хойш би тэрэнтэй уулзаагүй.

Бан: Тэгвэл та яах гэж тэрний нэрээр тэр үнэтэй дэн буудалд очиж байгаа юм?

Аав: Хөөе. Намайг буруутгах хэрэггүй шүү. Би албаар тэгээгүй. Намайг орсон чинь л бүгдээрээ сөхөрч унаад

Эм: Амь өршөө...

Аав: ... ёсолж, гуйгаад байсан. Хүн андуурсан байна.

Ц: Адилхан.  Их адилхан байна.

Аав: Бид нар чинь хааны удмын хүмүүс. Буёоу. Уурлах хэрэггүй. Би дахиад тийшээ очихгүй дээ.

Жао: Зоу Мианыг яахаа мэдчихлээ.

*****************

Ю: Жэн арь. Хурдан хүрээд ир. Чавганы цэцэгтэй шөлтэй гоймон. Бадамлянхуа цэцгэтэй загас. Бүгд манай нутгийн хоолнууд. Энэ шарсан тахианы мах. Чи багадаа идэх дуртай байсан. Санаж байна уу? Суу.

Хө: Эхний хундагыг аав ээж хоёртоо зориулъя. Тэнгэрт байгаа ч гэсэн эгч дүү хоёр нэгдсэнийг мэдвэл баярлах нь гарцаагүй. Хоёр дахь хундагаа... эгч танаас өршөөл эрье.

Ю: Юун өршөөл вэ?

Хө: Таныг анх харчихаад хэн гэдэгээ хэлэлгүй нуусан. Нууцаар захиалагч болж байсан болохоор. Таныг намайг санах үгүйг мэдэхгүй байсан юм. Бас намайг хүлээн зөвшөөрөх үгүйг мэдээгүй. Нуугдаж, таныг холоос харахаас өөр чадах зүйл байгаагүй. Таныг өнгөрсөн хугацаанд сайн сууж байсан бол уу гэж боддог байсан. Жао Буёоу таныг албаар хуурч байгааг хараад, би тэвчээгүй.

Ю: Жао Буёоу...

Хө: Би...

Ю: Чиний хүргэн ах. Надад хэлээгүй шалтгаан байсан байж таараа. Тэр намайг дэргэдээ аваагүй бол өнөөдөр бид уулзах байсан бол уу? Бүгд тэрний л ач.

Хө: Тэрнийг  ойлгож байна аа. Та хоёрын хооронд зарим нэг зүйл байгааг ч ойлгож байна. Асуудлыг эхлүүлсэн хүн өөрөө л тэрнийгээ зохицуулж чадна. Би та хоёрыг эвлэрүүлэх сайхан арга бодож олсон болохоор, дахиад нэг нэгэндээ гомдох зүйл гарахгүй. Бид бүгдээрээ аз жаргалтай сайхан амьдарна.

Ю: Юу юм? Надад хэлчих.

Хө: Хэд хоногийн өмнө Мо арь бид хоёр ярилцсан. Аавынхаа өшөөг авмаар байна гэсэн.

Ю: Яаж өшөөгөө авах юм?

Хө: Мэдээж, Зоу Мианыг хааны ордонд очиход нь саад болно.

Ю: Мо арь жаахан хүүхэд. Зоу Мианыг яаж зогсоох юм?

Хө: Би ч гэсэн хүүхэд байсан. Миний юунд хүрснийг хар л даа.

Ю: Мо арь өөр. Миний хэлэх гэсэн юм бол... Мо арь гэнэн, бодсоноо гаргаж хэлдэггүй. Нэгэнт шийдэх юм бол заавал хийж байж санаа нь амардаг.

Хө: Тэгвэл хийж л байг. Өршөө. Зоу Мианыг үнэхээр  зогсоож чадах юм бол аавынхаа өшөөг авахаас гадна нэрийг нь цагаатгаж чадна. Нэг сумаар хоёр туулай агнаж байгаа хэрэг бус уу?

Ю: Жэн арь. Чи надад гүйцэт ярихгүй байна.

Хө: Эгч ээ. Өнөөдөр ямар өдөр болохыг мэдэх үү?

Ю: Ямар өдөр гэж?

Хө: Өнөөдөр... миний төрсөн өдөр. Та мартчихаа юу?

Ю: Жэн арь. Өршөөгөөрэй.  Хойшид төрсөн өдөр бүрээр чинь эгч нь хамт байх болно. Гэхдээ Мо арийн хэргийг хойш тавьж чадахгүй нь.

Хө: Миний тэнэгийнх.

*******************

Ю: Бан арь.

Бан: Бэр эгч ээ.

Ю: Том ах чинь хаана байна?

Бан: Мэдэхгүй ээ. Би сая л ирсэн. Аав, ах хоёр гэртээ байгаагүй.

Ю: За за. Явъя. Надтай яв. Хоёрдугаар ахыг чинь олох хэрэгтэй байна. Хурдал.

Бан: За.

***************

Бан: Яан ах аа. Яан ах аа. Манай хоёрдугаар ах байна уу?

Эр: Мо арь байхгүй. Нээрэн, хамт ажилладаг хүмүүс нь түрүүн юм худалдаж авна гээд нэлээд их мөнгө зээлсэн гэж байсан. Би энийг ширээн дээрээс нь олсон. Та нар хар даа.  

Ю Бан: Гялайлаа.

Эр: Зүгээр ээ.  

Бан: Юу байна? 

Ю: Бан арь. Энэ Солонгон гүүрний зураг биш үү?

Бан: Тийм юм шиг байна. нитрит, хүхэр... Одоо л саналаа. Дарь хийхэд ордог юмнууд байна. Хоёрдугаар ах энийг хүчтэй дарь хийхэд ашиглаж байсан.

Сон: Мо арь, чи дарь хийх жор олчихлоо шд. 

Дүү: Би жаахныг л хэрэглаж байхад ийм хүчтэйбайдаг.

В: Хэмжээг нь анхаар. Битгий гүүр нураачих.

Бан: Ингэхэд юу хийх гэж байгаа юм болоо?

Ю: Зоу Миан хааны ордонд хүрэхийн тулд Солонгон гүүрний доогуур заавал гарах ёстой. Хэрвээ хоёрдугаар ах чинь тэрнийг зогсоох гэж байгаа бол... Баларлаа. Хурдан явж Гү мөрдөгчид хэлье.  

Бан: За.

*****************

Эм: Миний хэлэхийг сайн сонс. Миний хэлэхийг сонс.

Эр: Яасан бэ?

Эм: Өнөөдөр зах дээр хахууль авдаг түшмэлийг шүүнэ гэсэн.

Эм: Шуурхай мэдээ. Өнөө орой худалдааны төвд Зоу Мианыг шүүнэ гэж байна.

Эр: Зоу Мианыг байцаана гэсэн.

Эр: та нар очиж үздэг юм шүү. Яаж ч бодсон маш сонирхолтой зүйл болно.

Эм:Очиж үзэцгээе л дээ.

Эм: Тийм ээ, тэгье тэгье.

Эр: Очиж үзье.

Эр: Бэлэн үү?

Эр: Бэлэн.

Хүү: Өнөө орой худалдааны төвд...

Охин:  сонирхолтой юм болно.

Хүү: Өнөө орой худалдааны төвд...

 Охин:   Хахууль авдаг түшмэлийг шүүх хурал болно.

Хүү: Өнөө орой худалдааны төвд...

 Охин:   Хахууль авдаг түшмэлийг шүүх хурал болно.

Хүү: Өнөө орой худалдааны төвд...

 Охин:   Хахууль авдаг түшмэлийг шүүх хурал болно.

Хүү: Өнөө орой худалдааны төвд...

 Охин:   Хахууль авдаг түшмэлийг шүүх хурал болно.

 Хүү: Өнөө орой худалдааны төвд...

 Охин:   Хахууль авдаг түшмэлийг шүүх хурал болно.

*******************

Зоу:  Завь яагаад зогсчихов?

Эр: Нэг жижигхэн завь замд хөндөлдчихөөд байна.

Зоу: Хурдан зайлуул. Хаантанд бараалхах цагаас хоцорч болохгүй.

Эр: Мэдлээ.

Зоу: Байз.

Эр: Яв яв. Хурдан яв.

Зоу: Лимбэний аялгуу үнэхээр таатай юм. жирийн ингэж тоглож чадахгүй. Хаш лимбэнээс урсан гарах аялгуу... Эрхэм дээдэс тэр жил өмнөд рүү аялж байхдаа энэ аяыг тоглож байсан.

Аав: Хэрэгтэн Зоу Миан хаана байна?  

Зоу: Хэрэгтэн Зоу Миан энд байна.

Аав: Намайг харангуутаа сөхөрнө гэж хэлээгүй юу.

Жао: Аав аа, ярихаа боль.

Аав: Зоу Миан. Завинаасаа буугаад хүрээд ир...

Зоу: Зарлиг дагая. Хурдан завиа зогсоо.

Жао: Аав аа. Итгэчихлээ.

Эр: Үнэхээр эрхэм дээдэс мөн гэж үү? Заль  биш байгаа?

Зоу: Би эрхэм дээдэстэй арав гаруй удаа уулзаж байсан. Юу гэж эндүүрэх юм?

Аав: Буёоу, хар даа. Чи миний хөмсөгийг хэтэрхий өргөн болгоод зурчихсан юм биш үү?

Жао: Зүгээр ээ. таны өмсөг зурган дээр байсантай адилхан болсон. Яг адилхан.

Аав: Миний үс ямар байна? Хэтэрхий хар байна уу?

Жао: Харанхуйд ялгааг нь мэдэхгүй ээ.

Аав: Миний сахал яах аргагүй богинохон байна.

Жао: надад итгэ. Сахлыг чинь ч гэсэн зурган дээрхтэй адилхан зурсан.

Эр: Юу шивнэлдээд байгаа юм болоо?

Аав: Ядарч байна. ядарч байна.

Жао: Аав аа, эгцхэн суу л даа.

Эр: юу болоод байна? Тэр... юу хийгээд байна аа?

Аав: Тэсэх арга алга.

Жао: Жаахан тэсчих. Удахгүй дуусна.

Эр: Нэг л биш  байна даа.

Жао: Эзэн хаан гэдэгээ битгий март.

Зоу: Гэн юү чулуу олдсон нь хааны ордны хүсэн хүлээсэн тэнгэрийн ивээл билээ. Мөхөс Зоу Миан миний бие эрхэм дээдсийг өчүүхэн завин дээр маань заларч Гэн Юү чулууг хүлээн авч, ард түмэнд аз жаргал бэлэглэнэ үү хэмээн урьж байна.

***************

Бан: Хоёрдугаар ах хаана байна?

В: Ноёнтон. Өнөөдөр Жао Мо арь хар захаас их хэмжээний хүхэр, нитрит худалдаж авсан гэж байна. Гүүрийг дэлбэлэхээр шийдсэн бололтой.

Гү: Хүмүүсийг холдуул.

В: Мэдлээ. Тие Чи, Фэй Жиан.

Эр т: Байна.

В: Хүмүүсээ дагуулаад гүүрний хоёр талыг хаа. Нэг ч хүн нэмж оруулж болохгүй, бүгдийг нь гарга.

Т: Ийм олон хүн байхад зөвшөөрөл авах хэрэгтэй байх даа?

В:  Тэнгэрийн ивээлд багтсан ховор чулуу нийслэл рүү орох гээд энэ гүүрний доогуур гарах гэж байна. Үгэнд ороогүй хэнийг боловч цаазаар авна.

Бүгд: Мэдлээ.

В: Яв.

Бүгд:  Замаас холд.

Эр: Тэнгэрийн ивээлд багтсан ховор чулуу гүүрний доогуур өнгөрөх гэж байна. Гүүрэн дээр зогсож болохгүй. Үгэнд ороогүй хүнийг цаазална.   Зам тавь. Зам тавь. Бүгд гүүрнээс буу. Хурдан явцагаа.

В: Хурдан хурдан хурдан. Гүүрнээс буу. Хурдан хөдөл. Хурдан хурдан. Хурдан. Э

Эр: Хурдан хөдөл.

Жао: Аав аа, Тэд нарт сэжиг төрж эхлэх шиг боллоо. Эргэж харах хэрэггүй. Надад даатгачих. Зоу Миан, аминаасаа уйдаа юу? Эрхэм дээдэс дуудаж байхад хурдан бууж ирэхгүй юу? Аав аа.

Аав:  Аан?

Жао: Загна.

Аав: Өөдгүй муу албат. Хурдан ирэхгүй юу?

Жао: Өшөө ууртай загна.

Аав: Өөдгүй муу албат.

Зоу: Жаахан өөр байх чинь. Сүүлд харсанаас өөр л байна даа.

Аав: Ирж байна уу?

Зоу: Эрхэм дээдсийн царайг харж болохсон бол уу?

Жао: Зоу Миан, аминаасаа уйдаа юу? Өнөөдөр эрхэм дээдэс чамайг ивээж байхад, их зан гаргана гэнэ ээ. Аав аа, явъя.

Аав: Аан?

Жао: Эхлээд эрэг рүү гаръя.

Зоу: Завь нь хөдөлж байна. Эрэг рүү явж байна.

Эр: Зугтаж байна уу? Аргагүй хуурамч байж. Би хурдан хүн явуулж бариулъя. Хүн ир. Бариад ир.

********************

Эр: Бүгд гүүрнээс бууцагаа.

Ю: Хоёрдугаар ах чинь харагдана уу?

Бан: Надад лав харагдахгүй байна.

Эр : Чамд юм хэлээд байна, сонсож байна уу? Хөөе, тэр тэрэгтэй хүн. Гүүрнээс хурдан буу. Чамд хэлээд байна. Тэр тэрэгтэй хүн. Хурдан гүүрнээс буу.

Ю: Тие Чи, Фэй Жиан. Тэр тэрэгтэй хүнийг зогсоо.

Эр Т: Мэдлээ.

Эр: Хөөе. Хурдан яв. Гүүрнээс буу гэж баайна.

Т: Юугаа хийгээд байгаа юм? Хүний үг сонсохгүй яах гээд байгаа юм? Гүүрнээс буу. Буу гэж байна.

Дүү: Бүү хөдөл.

В: Харваачид бэлдээд.

Эр: Жао Мо арь байна.

Ю: Мо арь.

Бан: Хоёрдугаар ах аа.

Эр: Холд холд холд.

Т: Мо арь. Наадахаа хая. Алив, гүүрнээс хурдан буу.

Дүү: Энд зургаан бөмбөг байгаа. Эднийг асаавал гүүр тэр чигээрээ  дэлбэрнэ.    Та нар явцагаа.

Эр: Тэрийг хар даа.

Ю: Гү мөрдөгч өө, би Мо арьтай ярилцъя.

Гү: Одоо тэрэнтэй ярилцаад нэмэртэй гэж бодож байна уу?

Ю: Мо арь гэнэн, бас сэтгэл хөдлөл ихтэй.  

Эр: Хурдан хая.

Ю: Яахаа мэдэхгүй сандраад л ийм юм хийж байгаа юм. Тэрэнд боломж олго л доо. Миний үгэнд орно оо.

Гү: Орохгүй бол яах вэ?

Эр: Гүүрэн доор зөндөө хүн байна. тэд нарыг алахыг хүсэхгүй байгаа биз дээ? Асааагуураа надад өгчих.

Дүү: Явцагаа.

Ю: Ямар нэг юм болбол би хариуцлагыг нь хүлээнэ.

Гү: Хариуцлага хүлээнэ гэнэ ээ?

Ю: Ямар нэг юм болох юм бол надаас өөр хэн ч тусалж чадахгүй.

Дүү: Холд гэж байна.

Гү: За яах вэ. 

Эр: за...

Гү: Ганцхан боломж олгоё. Би ийм олох хүний амиар тоглохгүй. Таныг чадахгүй бол би арга хэмжээ авна.

Эр: Бүгд ухар.

Ю: Гялайлаа.

Бан: Би хамт явъя. Хоёрдугаар ах аа.

В: Бан арь...

Бан: Хоёрдугаар ах аа.

Т: Бэр эгч чинь ирж байна.

Ю: Мо арь. Юу хийгээд байгаа юм? Дэмий юм хийх хэрэггүй. Эгчийнхээ үгэнд ор. Асаагуураа хая.

Дүү: Бэр эгч ээ. Өршөөгөөрэй. Бан арь бид хоёр өршөөл эрж байна. Зоу Мианы завь ирэхээр... би бөмбөгнүүдийг асааж, Солонгон гүүрийг дэлбэлнэ.Тэр чулууг ордон руу явуулахгүй. Тэгвэл таны өшөөг авч чадна.

 Ю: Мо арь. Эгч нь чамайг буруутгаагүй. Чи хэний ч хүүхэд байлаа гэсэн... чи миний дүү. Миний гэр бүл. Эгч нь өшөөгөө авна гэж бодож байгаагүй. Миний төлөө ийм юм хийх хэрэггүй. Жао Мо арь, үгэнд ор. Асаагуураа хая. Хурдал.

Дүү: Бэр эгч ээ, битгий ойрт. Битгий ойрт. Битгий ... Би энийг ганц таны төлөө хийгээгүй. Бас Сун богийн төлөө. Дин Даны төлөө.

С: Ийм хүмүүсийг өөр яах ёстой юм бэ?

Сон: Энэ хорвоод шударга ёс гэж байна уу? Ядуу болохоор амьдрах эрхгүй юм уу?

Дүү: Тэд нар бүгд Зоу Мианы хохирогчид. Би Дин Дантай хамт төрийн түшмэл болж ард иргэдийн төлөө ажиллана гэж тангараг тавьсан. Би Ди мөрдөгч болж,

Сон: Тэгвэл би Жан Жианжи болно оо.

Дүү: Зоу Миан тийм олон хэрэг хийчихээд яагаад шийтгүүлэхгүй байгаа юм? Энэ хорвоод шударга ёс алга. Би өөрийнхөө цусаар тэр ховор чулууг будна. Өөрийнхөө биеэр би  зөв  зам засна. Энэ миний сонгосон зам.

Ю: Жао Мо. Ухаан ор л доо. Би чамтай шударга ёс яримааргүй байна. Чиний амийг аав, ах хоёр чинь аварч, арав гаран жил өсгөсөн. Чи илүү ихийг хийж бүтээх ёстой. Чулуу дэлбэлээд юунд хүрэх юм? Зоу Мианыг алсан ч, дахиад гараад ирнэ. Үхэхээс айхгүй байгаа бол яагаад зоригтой амьдарч болохгүй гэж? Алхам алхмаар хорвоог өөрчилж болно шд. Мо арь. Би ч гэсэн чиний хүсч байгаа сайхан зүйлсийг хармаар байна. Хамтдаа харъя л даа.

Дүү: Завь ойртож байна. Би заавал хийх ёстой. Бэр эгч ээ. Жао овогтын хүүхэд байж, Ах та хоёрын дүү байсан маань энэ удаа хангалттай. Бэр эгч ээ, хурдан яв. Хурдан яваач дээ. Гуйж байна, хурдан яв.

Ю: Насанд хүрсэн өдрөө чи миний өмнө сөхөрсөн. Чамайг арван жил өсгөс амаргүй байсан, чиний амины тал нь минийх гэж чи хэлсэн. Тэгвэл би чиний ээжээс өөрцгүй бус уу? Чамайг үхчихвэл би яаж амьдрах юм? Өнөөдөр чи энэ гүүрийг дэлбэлнэ гэж байгаа бол би эндээс явахгүй. Хойд нас гэж байдаг бол би чамтай явъя. Хойд насандаа ч гэсэн дахиад нэг гэр бүл болъё. Эгч нь гуйж байна, Жао Мо арь.

Дүү: Бэр эгч ээ. Өршөөгөөрэй.

В: Болчихлоо, болчихлоо.

Дүү: Бэр эгч ээ. Бэр эгч ээ.

Хө: Мо арь. Чамд урам хугарч байна. Өнгөрлөө. Бүгд өнгөрлөө.

Гү: Барь.

Хө: Зогс. Надад бөмбөг байна.

Ю: Жэн арь. Миний хэлснийг сонсоогүй юм уу?

В: Чи бас яах гээ вэ? Завь чинь явчихсан.

Хө: Эгч ээ, та миний араас ирсэн ч болоосой. Даанч тэгсэнгүй. Та намайг Жао Мо ариас өөр гэж боддог. Тэгвэл би тэр хөгшин өөдгүй амьтантай хамт үхээд өгье. Гэтэл та надад зөвшөөрөөгүй. Энд байх ямар аюултайг та мэдэх үү? Та Мо арийг аврах гэж өөрийгөө аюулд оруулсан. Намайг  дахиад хаяж байгаа юм уу? Ингэхэд та хэн юм бэ? Су Юэү юу? Эсвэл Вэн Юүэ юу? Таны гэр бүл чинь хэн юм?

Ю: Миний дүү... Су Жэн.  Хө Хуан биш.

Хө: Би...  

Ю: Тэрнийг  алж болохгүй. Битгий харва.

Хө: Су Жэн. Аль хэдийн зугтаж явахдаа амиа алдсан. Хорин жил энэ хараал идсэн ховор чулууг тээвэрлэх гэж... хэдэн хүн амиа алдсан бэ? Хэдэн хүн үхсэн бэ? Голын эргээр цогцоснууд нь хэвтэж  байгаа. Энэ чулуу явж өнгөрсөн газар бүрт... араг я үлддэг. Зүүн хүрээний тансаг амьдрал... тэнгэрийн ивээл... тэр хүмүүсийн цус, нулимснаас бүтсэн. Ийм хорвоод хорыг хороор л дарна. Тэр Су Жэнүүд... бүгд амь байсан бол... өнөөдөр бүгд Хө Хуан болсон байгаа.  

Ю: Жэн арь.

В: Зүгээр.

Хө: Эгч ээ. Энийг буцааж өгье.

В: Тие Чи, Фэй Жиан.

Ю: Жэн арь. Жэн арь.  

Бан: Хоёрдугаар ах аа. Хоёрдугаар ах аа. Гэртээ харья.

Хүмүүс: Тэрийг хар даа. Ийм залуугаараа.

Т: Ноёнтон. Тэнд нэг юм болоод байна.

В: Зам тавь.  

********************  

Эр: Нөхөд өө. Тайван байцагаа. Нэгэнт энд ирсэн юм чинь бийр бэхээ бэлдээд байж бай. Удахгүй та нар цочирдмоор зүйл сонсох болно.

Эр: Юу юм болоо? Хэлчих л дээ.

Эр: Тэвчээртэй бай. хүлээж бай.

Ван: Зам тавиарай. Зам тавь. Зам тавь. Зам тавь.

Эр: Энэ хэн бэ?

Эр: Захирагч байна шдээ.

Эр: Мөн юм уу?

Эр: Том юм болно гэж би хэлсэн байх аа?

Эр: Захирагч ирж байхыг бодоход том юм болох нь дээ.

Зах: Аав нь жүжиг үзэхээр ирсэн. Яагаад намайг тайзан дээр гаргачихав аа?

Ван: Аав аа, надад итгэ. Энэ жүжгийг үзэхэд энэ суудал яг тохирно.

Зах: Чиний энэ залийг уу?

Хүсүүс: Хүн гараад ирлээ. Эхлэх гэж байна. эхлэх гэж байна.

Эр: Нөхөд өө, та нар сайн мэднэ. би энэ тайзан дээрээс олон түүх ярьж байсан. Ихэвчлэн түүхэн домог ярьж байсан. Өнөөдөр өнгөрсөнд болсон нууцыг тайлахад туслуулахаар нэгэн залуу авъяастныг урьж авчирсан.

Хүмүүс: Нууц үлгэр гэнэ үү?

Эр: Та бүхэн жүжгээ үзэж сонирхоорой. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ гялайлаа. Манай өнөөдрийн зочин Жао Буёоу.

Хүмүүс: Жао Буёоу? Хэн юм бол? Сонсоогүй л юм байна. Жао Буёоу гэж хэн юм бэ? Мэдэхгүй юм байна. Жао Буёоу. Хэн юм бэ? Хэн юм болоо? Танихгүй ю м байна. Хэн юм бол доо?

Жао: Нөхөд өө, Би бол Шианран гудамжны өмгөөлөгч Жао Буёоу. Өнөөдөр энэ тайзан дээр Ли ноёнтой хамт зогсож байгаа маань нэр төрийн хэрэг. Ли ноёнтон, морил.

Ли: Хорь гаруй жилийн өмнө Жианнаны нэгэн хахуульд автсан түшмэл хаантанд ая тал засахын тулд ордонд нэгэн үнэт зүйл аваачихаар шийджээ. Гэвч Жианнанаас Зүүн хүрээ  хүртэл олон мянган бээрийн зайтай. Эрдэнэсийг авчрах тийм ч амар байсангүй.

Жао: Тэгвэл яавал дээр вэ?

Ли: Хахуульд идэгдсэн хүнд арга байж л таараа. Цэргийн хөлөг онгоцыг булааж, бараа тээвэрлэдэг онгоц болгох.

Дүү: Энэ зургийг өөрчилчихсөн байна лээ. Энэ онгоцонд олон эгнээ залуур байна. яах аргагүй байлдааны онгоц байна. Гэхдээ... хувийн завь үйлдвэрлэдэг газар яаж... тулааны хөлөг онгоцны зураг байдаг билээ?

Жао: Энэ түшмэл үнэхээр бүдүүн зүрхтэй байж. Цэргийн хөлөг онгоцыг зөвшөөрөлгүй өөрчилнө гэдэг алах ялтай.

Хүмүүс: Тийм ээ тийм шдээ. Цэргийн хөлөг онгоц булаасан?

Эр: Булааж аваад бараа тээвэрлэдэг болгосон гэж байна.

Эр: Ийм юм хийж зүрхэлдэг хүн байдаг аа?

Ли: Тэр хүн энэ хэрэг нь илчлэгдэхээс айж л дээ. Тэгээд тун удалгүй завь бүтээгч Су Жи тэрний хийсэн хэргийг олоод мэдчихэж. Хэргээ нуухын тулд хахуульд автсан түшмэл Су Жигийн гэр бүлийг хэрцгийгээр сороосон байна.

Хүмүүс: Юу? Алчихсан? Гэр бүлээр нь үү? хэргий амьтан бэ? Ямар аймаар юм бэ?

Жао: Энэ үнэхээр аймшигтай. Хэлэх ч үг олдохгүй байна.

Эм: Тйим хэрцгий хүн байх гэж.

Эр: Өөдгүй муу хог.

Ли: Дараа нь хааны ордонд эрдэнэсийг чулууг аваачиж өгөөд цол хэргэм ахиж, асар их эд хөрөнгөтэй ч болж. Ингээд Жианнаний  дарангуйлагч болсон юм. Эрдэнэсийг зөөвөрлөхийн тулд ард иргэдийг дээрэлхэж, гүүрнүүдийг нурааж, зам харгуйг эвдэлж, газар нутгийг хааны нэрээр булаадаг болж. Ард иргэд орон гэрээ орхиж, тарчлан зовж байсан юм. Энэ хорвоод... ийм хахуульд автсан түшмэлүүд байгаа цагт үнэнч, шударга сайд, түшмэлүүд ч гэсэн байж л таараа.

Жао: Тийм хүн хаана байгаа билээ?

Ли: тэр үед Тээврийн яамны дэд сайд Ли ноён үнэнч шударга хүмүүсийн нэг байсан. Тэр хүн увайгүй энэ түшмэлийг суудлаас нь огцруулахыг олон удаа санал болгож, ард иргэдийг дарангуйллаас аврахыг хүсч байсан юм.

Жао: Тэгээд тэрнийг огцруулж чадсан уу?

Ли:  Харамсалтай нь Ли ноён чадаагүй.  Ингээд өөрийн биеэр ордонд очиж гомдол гаргахаар шийдсэн юм. Гэтэл энэ талаар яриа гарч, хахуульд автсан түшмэл тэрнийг алахын тулд аймшигтай арга сэднэ гэж хэн мэдэх билээ. Ли ноёныг хэрцгийгээр алаад зогсохгүй, толгойг нь тасалж, оронд нь гахайн толгой тавьсан байсан юм.

Эм: Гахайн толгой тавьсан. Ли Яан сайдыг хэлж байна уу?

Жао: Яг зөв.

Эр: Тэр хүн сайн хүн байсан шүү.

Ли: Бас Дон Чиан гэдэг нэгэн түшмэл байсан юм. Ээж нь хүнд өвчтэй байсан учраас хахуульд автсан түшмэлийн дарамт шахалтанд орж, хичнээн эсэргүүцсэн ч, аргагүйдэн олон аймшигт хэрэг үйлдэхээс аргагүй байдалд орсон байна. Ээжийгээ нас барсны дараа Дон Чиан энэ түшмэлээс харилцаагаа шууд тасалсан байдаг. Гэвч тэрэнд юу тохиолдсоныг мэдэх үү?

Жао: Юу болсон юм?

Ли: Дон Чианыг гэр бүлийнх нь хамтаар ганц ч хүн үлдээлгүй алсан.

Хүмүүс: Аймшигтай. Ийм юм байж болох уу?

Эр: Ли ноёнтон. Таны ярьж байгаа зүйл үнэхээр аймшигтай. Энэ хорвоод үнэхээр тийм аймшигтай түшмэл байдаг хэрэг үү?

Жао: Байхаар барах уу? Энэ түшмэл... өнөөдөр энд ирчихсэн байгаа.

Хүмүүс: Юу? Хэн юм бэ? Хэн юм болоо? Гаргаад ир. Гараад ир. Гараад ир.

Ли: Хэрэгтэн Зоу Миан.

Жао: Энэ хүн бол Жианнаны аж үйлдвэрийн сайд Зоу Миан.

Зах: Юу болоод байна аа?

Бичиг: Сүн улсын нэвтэрхий толь

Хө: “Чинмин наадмын нууц явдал” гэдэг зургийг мэдэхгүй хүн байхгүй. Гэхдээ энэ зураг ямар төрөлд багтдагийг мэдэх үү? Жан Зэдуаны “Чинмин наадмын нууц явдал”зураг Хятадын уламжлалт “шугаман зураг”-ны төрөлд багтдаг. Энэ нь зурсан зүйлээс гадна зурах техникийг хэлдэг бөгөөд шугам ашиглан зурдаг гэсэн үг. Шугаман зураг нь хүний төсөөллийг бодит байдалтай холбон дүрсэлдэг бидний “картүүн” зургийн сонирхолтой хэлбэр юм. Энэ нь хүрээлэн буй орчин, барилгуудыг нарийвчлан, маш тодоор дүрсэлсэн байдаг. Үнэнийг хэлэхэд түүхэнд Жан Зэдуантай холбоотой тийм ч их мэдээлэл байдагүй.  Урлаг судлаач Шу Жианрон Жан Зэдуаны нэр урлагийн ихэнх түүх сударт гардаггүй гэж хэлсэн юм. “Чинмин наадмын нууц явдал” гэдэг нэртэй хуйласт зураг нь үлдсэн болохоор л  Хойд Сүн улсад ийм зураач байсан гэдгийг мэдэх боломж бидэнд гарсан юм. Жан Зэдуан болон тэрний Чинмин наадмын нууц явдал зургийг урлагийн түүхэн дэх сэтгэл татам “оньсого” ч гэж хэлж болох юм.

25-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home