Riverside Code at Qingming Festival-24
Хугацаа: 46мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Ву: эр, Вуёоу жанжин
Хуй: эр, Луан Хуй, Зоу овогтын хүргэн
Зах: эр, Кайфэний байцаан шийтгэх газрын захирагч
Ван: эм, Захирагчийн охин Ван Юншан
Эр: Шурагаа. Шурагаа хурдан буулга. Хурдан олс аваад ир.
Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.
Эр: Мянга мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.
Эр: Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.
Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.
Эр: Дөрвөн зүг, найман зовхисын хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.
Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 24-р анги.
Бичиг: Сэтгэл ханамж тууштай байдлаас эхтэй. Сэтгэл хангалуун байх нь бэрхшээлээс сэргийлж, амар амгаланг дагуулдаг. Хойд Сүн гүрэн, Жан Зай
Хө: Эгч ээ. Намайг хэрцгий гэж буруутгаж байгаа юм уу? Би энэ бүгдийг Су овгийн нэрийг цагаатгаж, ёс бусаар амиа алдсан барсан ээж, аавынхаа төлөө шударга ёсыг тогтоохын төлөө хийсэн. Эгч ээ. Миний буруу гэж бодож байгаа бол одоо намайг алчих.
Ю: Су Жэн. Чи үнэхээр Су овгийн хүн мөн бол... миний дүү Су Жэн мөн бол... одоо боль.
******************
Эр: Сайхан шүхэр аваарай.
Эр: Эхнэр, энд байна. Вэн овогтын шүхэр.
Эм: Энэ юм уу? Хөөе. Яагаад хаачихсан юм бол?
Эр: Мэдэхгүй. Өдийд онгорхой баймаар юм аа.
Эм: Тэгвэл маргааш эргээд ирье.
Эр: Юу...
Эр2: Өршөөгөөрэй. Та хоёр шүхэр авах гэж байна уу?
Эм: Тийм ээ.
Эр: Тийм.
Эм: Бид нар олныг захиалах гэж байгаа юм.
Эр2: Сайн байна. Сайн байна. Манай шүхэрнүүдийг хар. Манайх ч гэсэн эднийх шиг сайн шүү. Би хямдруулаад өгье. Сонс доо. Вэн эзэгтэй ойрын үед ирэхгүй гэсэн. Эднийд захиалах юм бол бараагаа мөд авахгүй гэж мэд.
Эм2: Лиу даамал аа, арай хэтэрч байгаа юм биш үү. Үйлчлүүлэгч бүгд мэднэ. Вэн авхай хэзээ ч захиалгаа хэзээ ч оройтуулдаггүй. Өнөөдөр гэрт нь ажил гараад онгойгоогүй байгаа юм. Өөрийгөө хар даа. Хийх юм олдохгүй байна уу? Бүтэн сар шүхэр зараагүй биз дээ?
Эр2: Чи чи чи... Амаа мэдээрэй. Чи... Ирчихлээ. Харж л байгаарай.
Эм2: Ор ор. Ороод шүхрийг нь үз.
Эр: За.
Эм2: Та хоёр дахиад муудалцаа юу? Чамд л гэж хэлэхэд олон эмэгтэй нөхрийг чинь харж байгаа шүү. Болгоожтой байхгүй бол сайн нөхөр чинь энэ хүмүүс шиг бусдын олз болох вий.
Ю: Гялайлаа.
****************
Эр: Шинэхэн мантуун бууз.
Жао: Луаныг эхнэртэй нь байцаах хэрэгтэй.
В: Гү мөрдөгч хаана байна? Гү мөрдөгч хаана байна?
Жао: Ван байцаагч аа.
В: Ноёнтон. Ноёнтон. Байцаан шийтгэх яамны хэдэн хүн пайз барьж ирээд Луаныг эхнэртэй нь аваад явчихлаа. Гэхдээ яам руу авч яваагүй.
*****************
Ин: Мунхаг эм. Голын ус хүйтэн болж, цамхаг дээр туссан нарны гэрэл алга болсон? Ийм дуу дуулж намайг доромжилж байгаа юм уу? Аан? Муу боол.
Хуй: Эхнэр. Хилэгнэх хэрэггүй. Чамайг хилэгнүүлсэн болохоор энэ эмийг шийтгэнэ. Юугаа хийсэн юм. Хурдан хундага авч өршөөл эрээд, өөр дуу дуулахгүй юу. За за. Одоо тайвшир.
Ин: Гараа газар тавь. Хундага өргөж өршөөл эрнэ ээ? Гайгүй байлгүй. Толгойгоо өргө. Хундага өргөөд зүгээр өнгөрнө гэж бодоо юу?
Хуй: Эхнэр, одоо болно. Нааш нь өгчих. Эхнэр. Ийм хүнээс болж хилэгнэх хэрэггүй. Хадам аав аа.
Зоу: Дээрдэв үү?
Ин:Та дахиад жаахан удсан бол энэ муу боолууд байтугай, шоргоолж хүртэл намайг доромжлох байж.
Зоу: Ин арь, аавдаа уурлаа юу даа. Би залуудаа төрийн хэрэгт хүчин зүтгэж, Зоу овогтыг алдар нэрэнд хүргэхийн төлөө өөрийгөө зориулсан. Тэгээд чиний дэргэд байж чадаагүй. Тийм болохоор эцэг хүний үүргээ гүйцэтгэж чадаагүй юм чинь, чамд ядаж тохирох нөхөр сонгож өгье гэж хүссэн юм.
***************
Хө: Эгч ээ. Миний буруу. Надад уурлахаа боль л доо.
Ю: Үнэхээр чиний буруу гэж үү? Чиний буруу биш. Эцэг, эхийнхээ өшөөг авна гэдэг буруу юм биш.
Хө: Эгч ээ, та надтай хамт өшөөгөө авахаар шийдээ юу?
Ю: Энэ хорвоод өшөө авахаас илүү чухал зүйл байдаг юм. Ээж ээ.
Эм: Зугт. Битгий эргэж хар.
Ю: Битгий эргэж хар. Ээжийн нас барахаасаа өмнө надад хэлсэн сүүлчийн үг. Надад амьд үлдэх хүч өгсөнд нь би талархаж явдаг. Зөв ч бай, буруу ч бай. Сайн ч бай, муу ч бай. Би амьдарсан. Амьдарч үзсэн. Даруу, жирийн амьдралаар амьдарсан. Аз жаргалтай мөчүүд олон байсан. Ийм байхад хангалттай.
Хө: Зоу Минийг амьд байгаа цагт та жаргалтай байж чадах уу? Аав, ээжийгээ алсан хүнийг зүгээр чөлөөтэй алхаж байгааг хараад яаж зүгээр амьдрах юм бэ? Яаж амьдрах юм?
Ю: Жэн арь. Чамайг өөрийнхөө амьдралыг олж, өөрийнхөөрөө амьдраасай гэж хүсч байна.
Хө: Эгч ээ, та юу хэлэх гээ вэ?
Ю: Амьдар. Сайхан амьдар.
********************
Ин: Бодоод байсан чинь, аав аа би танаас болж зөндөө зовлоо.
Хуй: Эхнэр. Хилэгнэх хэрэггүй.
Ин: Хуй манайд хүргэн орсон. Тийм болохоор ураг барилдсан ч гэсэн би таны дэргэд байж, ачийг чинь харилж болох байсан. Гэтэл та тэрнийг Зүүн хүрээнд ажилд оруулснаас болоод би таны дэргэд байж чадахгүй байна.
Зоу: Зүүн хүрээ зүг зүгийн хүмүүсийн цугларч, олон орны элч нар чуулдаг газар. Энд байх хүн надад хэрэгтэй. Өөрийнхөө гэр бүлээс өөр хэнд итгэх билээ? Тэгээд ч, манай хүргэн шиг авъяастай хүн Өмнөдөд байвал хайран бус уу?
Хуй: Гялайлаа, хадам аав аа. Энэ удаа бүтэлгүйтэж, төвөг удсаныг минь өршөө.
Ин: Хуй тэнэг хүн биш. Занганд орсноос болоод баригдчихсан.
Хуй: Тийм ээ.
Ин: Аав аа. Та бид хоёрыг гяндангаас гаргаж авсан. Тэгэхээр бүх асуудал шийдэгдсэн гэсэн үг үү?
Зоу: Та хоёрын энэ удаа гаргаж авахын тулд би байгаа бүх холбоо сүлбээгээ ашигласан. Энэ хагас өдрийн уулзалт амар олдоогүй.
Хуй: Хагас өдөр өө? Тэгэхээр үүр цайхаар бид буцааж очих ёстой гэсэн үг үү?
Ин: Тар заваан газар дахиж очсоноос үхсэн нь дээр. Чи буцаж очихыг хүссэн ч, аав явуулахгүй. Тийм ээ?
Хуй: Хадам аав аа. Маргааш үүр цайхаар би... биш ээ. Би Зи Инийг аваад өмнөд рүү буцъя. Тэгээд тэндээ амьдаръя. Хадам аав аа, танд амалъя. Энэ тухай ганц ч үг тархахгүй. Бид нар энэ хорвоогоос бүрмөсөн алга болно. Хадам аав аа. Амийг минь аварч хайрла.
Ин: Чи чинь юу хийгээд байгаа юм?
Зоу: Нөхөр чинь чамайг сайн мэддэггүй юм байна. Чи дутагдах гачигдах зүйлгүй амьдарч ирсэн. Яаж ууланд амьдрах болж байна?
Хуй: Үгүй ээ. Хадам...
Ин: Нөхөр минь. Нөхөр минь. Нөхөр минь. Нөхөр минь. Аав аа. Миний нөхөр буруу юм хийсэн байж болно. Гэхдээ манай Зоу овогтын төлөө шүү дээ. Тэр миний нөхөр. Аав аа. Амийг нь өршөөгөөч дээ.
Зоу: Чиний нөхөр ч гэсэн, тэр бас Зоу овогтын хүн. Бүх юм хяналтаас гарчихаад байна. Ард иргэд уурсаж, эзэн хаан хилэгнэчихээд байна. Биеэ авч үлдэхийн тулд гараа тасалж байж л Зоу овгийг авч үлдэнэ. Өнгөрсөн хугацаанд Зүүн хүрээнд та хоёрын юу хийж байсныг би бүгдийг нь мэднэ. Луан Хуй Зоу овогтын эрх мэдлийг ашиглаж, өөрийн шуналыг гүйцээх гэж байж ийм гамшигт хутгалдуулсан. Би танил талаа ашиглаж байж тэрнийг суллуулсан. Тэгж байж нэр төртэй үхэх боломжтой болж байгаа юм. Тэрний төлөө миний хйиж чадах ганц юм энэ. Хүнд хэцүү үед өөрийгөө золиослох нь жинхэнэ гэр бүл гэдийг харуулж байгаа юм. Тэрнийг амьд үлдээвэл Зоу овогтынхон бүгд тэрний хөлд чирэгдэнэ.
Хуй: Хадам аав аа. Хадам аав аа. Эхнэр. Амь авар. Намайг авар л даа.
Ин: Хуй. Би чиний дэргэд олон жил болсон. Мэдээж чамайг алдахыг хүсэхгүй байна. Гэхдээ Зоу овогтын төлөө, сэтгэл минь шархалсан ч, аавын шийдвэрийг хүндэтгэх болно. Санаа бүү зов. Би гэр бүлийг чинь сайн харж хандана. Санаа амар явж болно.
Хуй: Зоу Зи Ин. Цэвдэг сэтгэлтэй эм. Хорт могой. Надад чин сэтгэлээсээ сайн биш гэдгийг чинь мэдэж байсан юм. Энэ олон жил чи миний хайрыг хүртэх эрхгүй байж. Зоу Миан. Зоу Миан. Бусдаас дутахгүй нэр хүндтэй ч би танай хүргэн болсон. Яагаад намайг сонгосныг чинь мэдэхгүй гэж бодож байна уу? Би бардам зангаа хойш тавьж, доромжлолыг чинь тэвчиж, та нарын төлөө боол шиг зүтгэсэн. Та нарийн барьж байгаа хариу... Өнөөдөр би үхэх ёстой бол чи ч гэсэн надтай үх.
Ин: Манайх байгаагүй бол чи одоо ч тосгоны нэг муу багш хэвээрээ байгаа. Зүүн хүрээнд хөл тавих боломж ч олдохгүй байсан. Намайг ална гэсэн үү? Инээд хүргэж байх шив. Би яагаад...
Хуй: Байж байгааг нь. Чи ч гэсэн хаягдсан шатрын хүү.
Ин: Аав аа. Аав аа. Яагаад? Аав аа. Би үхмээргүй байна. Аав аа.
********************
В: Ноёнтон. Одоо яах вэ?
Гү: Зоу Миан, хөгшин чөтгөр... Зүүн хүрээнд ирж.
В: Яасан ч алдаж болохгүй.
Гү: Би энэ өдрийг 15жил хүлээсэн.
****************
Эм: Хөөе. Мухлагаа яагаад ийм эрт хаачихаа вэ?
Ю: Ирчихсэн үү.
Эм: Вэн эзэгтэй ийм хүн биш дээ. Сүүлийн үед их л азгүй байх шиг. Би нэг төлөгч мэднэ. Тэрнийг авчраад мэрэг тавиулбал ямар вэ? Чамд ялагдсан гээд болж байгаа юм биш. Бухимдлаа шүхрэнд гаргахыг чинь харж тэсэхгүй нь. Юу болоод байгаа юм?
Ю: Фей даамал аа. Надад энэ Зүүн хүрээнд найз нөхөд байхгүй. Бодоод байсан чинь танаас өөр бодлоо хуваалцах хүн ч алга.
Эм: Чи миний найз биш. Миний өрсөлдөгч.
Ю: Миний амьдралыг өөрийнхөөсөө дээр гэж бодож байна уу?
Эм: Ингэж хэлэхээр чинь гомдож байна шүү.
Ю: Тийм утгаар биш ээ.
Эм: Тийм ээ. Би чамд атаархдаг. Бид хоёр нэг нэгнээ мэддэг болоод арав гаран жил өнгөрч байна. Бас төдий хугацаанд чамтай өрсөлдсөн. Шүхрийн чанар, мухлагийнхаа амжилтаар, бас нөхрөөрөө. Эхэндээ би өөртөө дургүй хүрдэг байлаа. Гэхдээ би яваандаа ойлгосон. Амьдрахын тулд амьдардаг. Амьд байгаа цагт өдөр бүр чухал. Чи миний өрсөлдөгч байгаагүй бол би яаж сайжрах юм?
Ю: Тэгвэл хэн нэг нь амьдралыг чинь булаах гэвэл яах вэ? Та яах байсан бэ?
Эм: Би өөрийнхөө юмыг хэнд ч өгөхгүй. Хэн нэг нь авах гэж оролдвол би яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Тоос арчигчаар цохиод хөөгөөд гаргана.
Ю: Тэгж болох юм байна.
Эм: Ингэхэд юунд санаагаа чилээсэн юм?
Ю: Сүүлийн үед жаахан асуудалтай тулгараад. Гэхдээ таны хэлэхийг сонсоод яах ёстойгоо ойлгочихлоо.
Эм: Энэ чинь л миний олон жил өрсөлдсөн Вэн эзэгтэй байна. За за. Би мухлаг руугаа явлаа. Нээрэн, мартах дөхлөө. Оёдлын газрын Юу даамал чамайг маргааш орой хүрээд ирээрэй гэж байна лээ.
Ю: Мэрэг тавиулах гээд завгүй байгаа байлгүй.
Эм: За за. Би явлаа.
Ю: Болгоомжтой яваарай.
**************
Эр: Эзэнтэн. Эмгэнэл илэрхийлье.
Зоу: Хэтэрхий зоргоор нь тавьж, энэ хоёр хүнийг дураар нь дургиулснаас болж ард иргэдийг хилэгнүүлж, дансны дэвтрийг хүртэл алдаж, ийм байдалд хүрлээ. Миний албаны тушаалд санаархдаг хүмүүст над руу дайрах сайхан боломж гаргаж өглөө. Одоо надад өөрийгөө ч хамгаалах чадвар алга. Энэ хоёрыг амьд үлдээвэл би өөрөө ч мөрдөн шалгалтаас мултарч гарч чадахгүй. Зоу овогтын ирээдүй ямар байхыг мэдэхгүй. Зи Иний хувь үхэл хамаагүй дээр байж магадгүй.
Эр: Эзэнтэн. Залуу авхай хойд насандаа таны хүслийг ойлгох нь лав.
Зоу: Зи Инийг маргааш нөхөртэй нь хамт гянданд буцааж хий. Хоёуланг нь өвчнөөр нас барсан гэж бичих ёстой шүү. Бас маргааш орой намайг энэ усан онгоцон дээр, хотын захад том цэнгүүн хийнэ гэсэн цуу тараа. Хүсээгүй зочид ирэх нь лав. Тэр хооронд бид арьсаа гээсэн царцаа мэт хэнд ч мэдэгдэхгүй зугтах болно. Олон жил үйлдвэрийн яаманд ажилласан болохоор би хаантны ямар хүн бэ гэдгийг сайн мэднэ. Тэр чулууг бэлэглэвэл тэр хүн баярлаж, бүх зүйл хэвийн болно. Дараа нь урвагчдын учрыг нэг нэгээр нь олж, Зи Инийхээ араас явуулна.
****************
Хүмүүс: Эхэлж байна. Эхэлж байна. Эхлэх гэж байна. Очиж сонсъё.
Эр: Өмнө зүгийн нэгэн нуурнаас маш ховор чулуу олдсон гэлцдэг.
Хүмүүс: Ховор чулуу гэнэ үү?
Эр: Тэр чулууг тэнгэрийн бүтээл гэх. Нар сар мэт тод гэрэлтэж, Их сүн улсын хөгжил, цэцэглэлтийг билэгддэг гэх юм.
Хүмүүс: Гайхалтай. Сайн эд байх нь.
Эр: Зурхайн яам шөнийн цагаар одот тэнгэрийг ажиглаж, энэ чулууг нийслэл хүрээнд сайн цагт авчирвал Их Сүн гүрэн мөнхөд мандан бадарна гэж тооцоолсон.
Хүмүүс: Нээрэн үү? Тийм үү?
Эр: Энэ өдөр эзэн хааны таалалд нийцсэн Зоу түшмэл уг чулууг усан онгоцоор авчирч эзэн хаанд барих болно. Энэ бол Зоу Миан ноён юм.
Хүмүүс: Аан. Нөгөө Зоу ноён. Зоу ноён гэж байна.
Эр: Тэрний нэр хүнд үргэлж өндөрт байсаар ирсэн. Зарим хүн тэрнийг хаантанд ховор эрдэнэс цуглуулж өгөх нэрээр ард түмний хөрөнгийг завшиж, ард түмнийг дарамталдаг гэж ярьдаг.
****************
Ж: Гү мөрдөгч өө. Жао ноёнтон. Өршөөгөөрэй. Луан ноён, Зоу авхайн дэргэдүүр байцаан шийтгэх яамны хүн явахыг би үнэхээр хараагүй.
Жао: Зүгээр ээ. Та хангалттай тусалсан. Зурагнаас чинь сэжүүр олсон бол үнэхээр аз байх байлаа. Юм олдохгүй байх чинь хэвийн л зүйл. Гү мөрдөгч өө. Өөр арга бодож олъё.
Ван: Би тусалж чадна.
Жао: Ван авхай.
Гү: Бид нарын энд байгааг яаж мэдсэн юм?
Ван: Аав өнгөрсөн шөнө хотоос гадагш явсан. Явахаасаа өмнө өнөө шөнө гол дээр нэг хүндтэй хүнтэй уулзана гэж хүнд хэлж байхыг нь би сонссон.
Гү: Хүндтэй хүн? Зоу Миан.
Ван: Аав хүрээний зүүн захад байдаг, Биан голын эрэг дээр ойд очино гэж байсан.
Ж: Тэгвэл...
Жао: Ван авхай, гялайлаа. Гү мөрдөгч өө, энэ уда танд том өртэй боллоо.
Гү: Тийм ээ, тийм тийм тийм.
Жао: Яаж төлнө дөө?
Гү: Жао Буёоу. Жао Буёоу...
Ван: Хөөе.
Жао: Юм олов уу?
Ван: Тэгээд яаж төлөх гэж байна? Яаж талархах гэж байна даа?
Ж: Гү мөрдөгч өө. Энд байна.
****************
Эр: Зоу ноёнтоны төлөө.
Хүмүүс: Алив. Тулгая... Алив ээ, уу уу. Ноён Зоуд баяр хүргээд бүгдээрээ ууна шүү. За за за.
Эр: Зоу ноёнтон таны олсон ховор чулуу үнэхээр гайхалтай. Энэ сайны дохио шүү. Ноён Зоуд тэнгэр, бурхан тусалж байгаа байх.
Эр: Яг үнэн. Зоу ноён үнэхээр азтай юм аа.
Эр: Хааны таалалд нийцэх нь дамжиггүй.
Эр: Ноён Зоу тэнгэрийн таалалд нийцэж.
Эр: Тийм ээ.
Эр: Бүгд Зоу ноёны л ач.
Ю: Бүү хөдөл. Бусад чинь хаана байна?
Эм: Авхай, амь өршөө. Бид хоёр л байгаа. Өөр хэн ч байхгүй.
Ю: Худлаа ярь. Сая эрчүүд яриад байсан.
Эр: Зоу ноёнтон тусалсанд гялайлаа.
Эм2: Авхай, бид сүүдэрт, хоолойгоороо жүжиг тоглодог жүжигчид. Өнгөрсөн-өнгөрсөн шөнө бид нарт нэг хүн мөнгө өгөөд өнөөдөр энд ирж тогло гэсэн. Ноён Зоуг энд байгаа гэж ойлгуулах ёстой гэсэн. Нэг нэгнийг энд авчрах гэж...
Эр: Алуурчныг барь. Алуурчныг барь.
Эр: Хурдал хурдал.
Эр: Араас нь.
***************
Ю: Намайг дуудсан уу?
Эр: Вэн Юүэ, ирчихэв үү.
Ю: Та мухлагаа зарах гэж байгаа юм уу?
Эр: Нас маань өндөр болж. Ажиллуулахад хэцүү болж байна. Ийшээ дулаац. Наашаа. Дулаац.
Т: Хэн ч алга.
Эр: Дээр ч хүн алга.
В: Хоосон байна. Зоу Миан муу хөгшин үнэг биднийг хуурчихаж. Ноёнтон. Луан Хуй, эхнэртэйгээ манай гол гэрчүүд байсан. Одоо яавал дээр вэ? Тэдний мэдүүлэггүйгээр тэр дансны дэвтрийг Зоу Миантай холбож чадахгүй. Нотлох баримт ч яая гэх вэ. Би хүмүүсээ дагуулаад тэрнийг замд нь отож байгаад хороочихъё. Ах дүүс ээ.
Бүгд: Байна.
В: Миний араас.
Жао: Ван Фу байз. Ийм цөөхөн хүнтэй дийлэхгүй. Зоу Миан маш олон хүнээр хамгаалуулж байгаа. Одоо очиж юм бол цусан гол урсана. Та нарын хэн нь ч амьд эргэж ирэхгүй.
В: Үхэхээс айхгүй байна. Та нар айж байна уу?
Бүгд: Үгүй ээ. Айхгүй байна.
Жао: Гү мөрдөгч өө. Юм хэлээч. Кайцэний байцаан шийтгэх газар ямар газар вэ гэдгийг битгий март. Хүн бүрийн гомдлоо хэлж, гэмт хэргийг мөрдөн шалгадаг газар. Хувийн өс хонзон авдаг газар биш. Зоу Миан үхэж байхдаа таарсан амьтан. Гэхдээ бид нар тэрний хийсэн хэргийг илчилж, Зүүн хүрээний ард түмэнд ямар хүн бэ гэдгийг нь харуулж, шударга ёсыг тогтоох ёстой. Энэ бол бидний хийх ёстой ажил. Ах дүүс ээ. Надад итгэ. Битгий яв. Гү мөрдөгч өө, гуйж байна. Тэнийг болиул.
Гү: Хэргийг илчилж, шударга ёсыг тогтооно гэв үү?
Жао: Тийм ээ.
Гү: Би ч гэсэн тэгж хүсч байна. Даанч чадахгүй нь. Хөдөл.
Жао: Гү мөрдөгч өө. Надад нэг санаа байна.
*****************
Ю: Танд надад хэлэх юм байгаа гэсэн үү?
Эр: Яарах хэрэггүй. Удахгүй мэднэ ээ. 15жил өнгөрч. Буёоу та хоёр манай дэлгүүрт анх таарсныг би одоо ч санаж байна.
Эр: Ямар олон хүн үхээ вэ?
Жао: Хэн намайг түлхчихэв ээ?
Эр:Голын тэнд нэг юм болоод байна.
Эр: Бүгд цугла.
Эр: Зам тавиарай.
Эр: Замаас холдооч. Холд.
Жао: Эрхэм ээ. Хувцас авъя.
Эр: Хөөе. Залуу, юу болоо вэ?
Жао: Голын тэнд хэрэгт дурлаж яваад түлхүүлээд уначихлаа.
Эр: Ийм юм байх гэж. Түрүүн бас нэг хүн норчихсон гээд ирээд хуурай хувцас авсан. Тэр хүн ч бас гол руу түлхүүлчихсэн гэсэн...
Жао: Төвөг удсанд өршөөгөөрэй. Эхнэр. Хоёр дүүгийнхээ өмнөөс албан ёсоор өршөөл эрэх гэсэн юм.
Ю: Бид хоёрын хэрэгт тэр хоёр ямар хамаатай юм? Жао Буёоу. Надаас нуусныг чинь би буруутгахгүй. Гэр бүлээ хамгаалахыг хүссэнийг чинь ойлгож байна. Гэхдээ л огт тоохгүй байж чадахгүй нь. Чи надад итгээгүй. Жао овгийн гэр бүл надад ямар чухал болохыг чи дутуу үнэлсэн. Одоо үнэнийн мэдсэн ч гэсэн миний бодол өөрчлөгдөөгүй. Хойшид ч гэсэн гэр бүл байхыг хүсч байна. Очиж Бан арьтй уулзъя. Надтай хамт яв.
*************
Я: Бан арь. Асуучихаад ирлээ. Луан овогтой эхнэр, нөхөр хоёр гянданд тархсан өвчнөөс болж үхсэн гэж байна.
Бан: Гянданд өвчин тархсан?
Я: Тийм. Баттай мэдээлэл. Сая асуучихаад ирлээ.
Бан: Яахаараа тэгээд гэнэтхэн үхчихдэг байна аа? Тэгээд цогцос шинжээч нь юу гэж байна? Дахиад очоод асуугаад ир.
Я: Дахиад юм хэлэхгүй ээ. Ам нээх хүмүүс биш.
Бан: Тэгэхээр Зоу Миан тэднийг аврах гэсэн юм биш... тэр хоёрыг алах гэж авч явсан байж. Төрсөн охин, хүргэн хоёроо хүртэл алж байдаг. Аймшигтай. Би хараадахъя. Том... Жао ах аа.
Жао: Аан? Бэр эгч бид хоёр чинь энүүгээр явж байгаад чамтай уулзъя гэж бодсон юм. Завгүй байна уу?
Ю: Бан арь. Хоолоо сайн идэхгүй байгаа юм уу?
Жао: Харин тийм. Турчихсан байна шд.
Ю: Тийм байгаа биз? Надад бас тэгж харагдаад байна. Бан арь, гэртээ харь. Бэр эгч нь хичнээн сайн хоол хийдэг билээ дээ.
Бан: Би би нэг юмаа мартчихаж.
Жао: Тэр хоёрт ярилцах юм байгаа. Манай дүүн сайн харж хандаж байгаарай.
Я: Ах аа, санаа бүү зов.
*****************
Ю: Бан арь. Над руу хар.
Бан: Таныг харах нүүр алга.
Ю: Миний хэлэхийг сонс. Өмнөх үеийнхний өс хонзон та хоёрын үүрэх хэрэг биш.
Бан: Өршөөгөөрэй.
Ю: Буруу юм хийгээгүй байж яагаад надаас өршөөл эрээд байгаа юм?
Бан: Бэр эгч ээ.
Ю: Аан?
Бан: Та намайг үнэхээр гэр бүлээ гэж бодож байна уу?
Ю: Юу яриад байгаа юм? Чамайг ийм жаахан байхаас бэр эгч нь хамт амьдарч эхэлсэн. Чиний том болохыг би хараагүй гэж үү? Яаж гэр бүл биш гэх юм?
Бан: Тэгвэл хоёрдугаар ах?
Ю: Хоёрдугаар ах чинь ч буруу юм хийгээгүй.
Бан: Тэгвэл том ах? Танаас үнэнийг нуусан болохоор та уурлачихсан уу?
Ю: Ах чинь яагаад тэгснийг би мэднэ. Гэр бүлээ л хамгаалахыг хүссэн байхгүй юу. Эгч нь буруутгахгүй. Та нар ч гэсэн буруутгах хэрэггүй. Ойлгосон уу? Тийм муухай хэрэг хийсэн хүмүүсийн л буруу. Энэ бүгд удахгүй өнгөрчихнө. Бүгд өнгөрсний дараа хэдүүлээ өмнөх шигээ хамт амьдарч, хэзээ ч салахгүй.
Бан: Бэр эгч ээ. Танд хэлэхийг үргэлж хүсдэг нэг юм байгаа.
Ю: Хэл.
Бан: Би ээжтэй хүүхдүүдэд атаархдаг байсан. Гэхдээ таныг ирсэнээс хойш би дахиад хэнд ч атаархаагүй.
****************
Эм: Болгоомжтой.
Эр: За. Намайг тосох хэрэггүй гээд байхад.
Эм: Зүгээр ээ.
Дүү: Бэр эгч ээ. Би... Одоо тэгж дуудах эрх байхгүй. Вэн авхай, би архивт байсан хуучны хэргийг хэрэг болж магадгүй сэжүүрүүдийг хуулаад биччихсэн. Энэ тус бол... “тус” гэж болохгүй... Эзэн, дахиад нэгийг авъя. Эзэн... Жэ-Жэн ах аа. Өршөөгөөрэй. Би...
Хө: Хөөе. Болгоомжтой. Суугаад ярь. Зүгээр үү? Яагаад ингэж их уусан юм?
Дүү: Та энд юу хийж байгаа юм?
Хө: Би багадаа Тайху голын эрэг дээр амьдардаг байсан. Гэрээ санахаараа энд ирж, Тайху голын цагаан загас захиалж, ганцаараа жаахан уудаг юм.
Дүү: Би энийг Бэр эгчид... Юу... эгчид чинь өгөх гэж байсан юм. Жэн ах аа. Та өгчихөөрэй.
Хө: Хавтаст хэргийг хуулахад их цаг орсон байх.
Дүү: Жэн ах аа. Би танаас өршөөл эрэх ёстой. Бан арь бид хоёр өршөөл эрэх ёстой.
Хө: Өршөөл эрэх хэрэггүй. Үхсэн хүн эргээд ирэхгүй. Өршөөл эрлээ гээд ээж, аав хоёр маань эргээд ирэхгүй. Тэгээд ч чи бид хоёр хоёулаа хохирогч шүү дээ. Танай гэр бүлийг ч бас Зоу Миан сүйтгэсэн биз дээ? Хичээл зүтгэл чинь талаар болох нь.
Дүү: Би илүү олон нотлох баримт цуглуулъя гэж бодсон ч Зоу Миан бүгдийг нь устгачихсан байна лээ. Аавынхаа хийсэн нүглийг наманчилж чадахгүй, бас гэр бүлийнхээ өмнөөс өшөө ч авч чадахгүй. Ийм эр хүн байдаг бол уу?
Хө: Бид нар ном уншихаас өөрийг мэдэхгүй нь харамсалтай. Энэ хэргийг хэн хийсэн, тэр хүн хаана байгааг мэдсээр байж, юу ч хийж чадахгүй.
Дүү: Оройтсон. Одоо тэрнийг хууль яаж ч чадахгүй.
Хө: Үгүй ээ. Оройтоогүй. Одоо л яг зөв цаг. Дуугүй амьдарснаас, хэлээд үхсэн нь дээр.
Сон: Дуугүй амьдарснаас, хэлээд үхсэн нь дээр.
Дүү: Жэн ах та Вэнжэн гүнгийн нийтлэлийг уншсан юм уу?
Хө: Чиюу надад асрамжийн газар байхад хэлж байсан юм. “Ширээн дээр байхгүй ч гэсэн, цэсэнд байгаа” гэдэг.
Сон: Бүх зүйл тийм л байдаг. Хуулийг ч гэсэн эрх мэдэлтэй хүмүүс бичдэг.
Хө: Би Чиюугийн төлөө харамсдаг ч, тэрний зоригоор бахархдаг. “Жирийн хүн хилэгнэхэд, уур хилэн нь газрыг цусаар буддаг”. Тэр дуу хоолойгоо хүргэж чадсан. Мо арь. Чи ч гэсэн бидэн шиг, миний эгч, Бо арь, Чиюу шиг азгүй хүмүүс аль болон цөөн байгаасай гэж хүсдэг байх.
Дүү: Тийм ээ. Мэдээж хүсдэг.
Хө: Мэдсэн юм аа. Чиюу шиг, чи ч гэсэн агуу зүйлийн төлөө чин сэтгэлээ зориулах хүн. Бид нарт боломж байна. Бид нар..
Дүү: Боломж байгаа? Ямар боломж?
Бичиг: Сүн улсын нэвтэрхий толь
Бан: Кинон дээр гэр бүлээрээ дахин уулзаж, бүд хоол хийж байгаа тухай гардаг. Энэ үзэгдэл олон хүний шүлсийг асгаруулсан байх. Үнэн хэрэгтээ өнөөдө бидний иддэг олон амттан, хөнгөн зууш Сүн гүрний үед үүсч, алдартай болсон байдаг. Гэхдээ тэр үед зарим хоолны нэр одооныхоос өөр байжээ. Жишээлбэл малгайтай чөтгөрийн хэрэг дээр “Мантууны дагина” бидний “бао” гэж нэрлэдэг мантуун буузыг хийдэг. Хоёрдугаар ахыг Байцаан шийтгэх яамны гадна хүлээж байхдаа миний идсэн “гудуо” нь одоо бидний мэдэх банш юм. Хайруулан тавган дээр шарах, хольж шарах, буцалгах, тосонд шарах зэрэг аргууд нь Сүн гүрний үед өргөн хэрэглэгддэг болжээ. Ямар вэ дээ? Энийг сонсохоор Сүн гүрний хоолны соёл улам сонирхолтой сонсогдож байна уу?
24-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home