Riverside Code at Qingming Festival-23
Хугацаа: 46мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Ву: эр, Вуёоу жанжин
Хуй: эр, Луан Хуй, Зоу овогтын хүргэн
Зах: эр, Кайфэний байцаан шийтгэх газрын захирагч
Ван: эм, Захирагчийн охин Ван Юншан
Эр: Шурагаа. Шурагаа хурдан буулга. Хурдан олс аваад ир.
Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.
Эр: Мянга мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.
Эр: Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.
Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.
Эр: Дөрвөн зүг, найман зовхисын хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.
Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 23-р анги.
Бичиг: Хууран мэхлэл гурав төрөл байдаг. Ашгийн төлөө хуурах. Ийм тохиолдолд шийтгэх ёстой. Шийтгүүлэхээс айн хуурах. Энийг өршөөх боломжтой. Дараагийнх нь санамсаргүй байдлаар хуурах. Энийг сайтар шалгах хэрэгтэй. Хойд Сүн гүрэн, Чен Хао
Хө: Мо арь.
Дүү: Өршөөгөөрэй. Ажлаа дуусдаггүй оройтчихлоо.
Хө: Зүгээр ээ. Гэнэтхэн дуудсан болохоор аргагүй. Цай уу.
Дүү: Жэн ах аа. Та юу хэлэх гээ вэ?
Хө: Юу ч биш ээ. Мо арь их л завгүй харагдаад байхаар нь чамайг өөртөө санаа тавих завгүй байдаг байх гэж бодсон юм. Хойшид... гэртээ ирж хоолоо идэж бай л даа.
Дүү: Зүгээр ээ. Байцаан шийтгэх газарт гал тогоо байдаг юм.
Хө: Тэндхийн хоол эгчийн хийдэг хоолыг яаж гүйцэх вэ дээ. Үнэнийг хэлэхэд би ирээд та нарт бүгдэд нь төвөг удчихав уу гэж бодох юм. тэгээд чамайг гэртээ ирэхгүй байгаа байх гээд.
Дүү: Үгүй ээ, Жэн ах аа. Тийм юм биш.
Хө: Нээрэн. Энийг чамд... би юмаа янзалж байгаад олсон юм. Манай гэрт тийм юм болсны дараа гэрээсээ авч гарсан юм. Олон жил биедээ авч явсан эд. Чи олон сонирхолтой юм хийдэг болохоор чамд өгч байгаа юм. Хэрэг болох газар олдох байх.
Дүү: Энэ.. завь хийх хар зураг уу?
Хө: Тийм. Манай аав Тайху завины үйлдвэрийн даамал бас ахлах ажилтан байсан. Нас барахаасаа өмнө энэ зургийг надад өгсөн юм.
Дүү: Жэн ах аа. Хэтэрхий үнэ цэнэтэй эд байна. Би авч чадахгүй нь.
Хө: Үгүй ээ, Мо арь. Би та нартай байгаа, та нар миний гэр бүл. Надад маш чухал. Одоо энэ зүйлсийг тавьж явуулах цаг нь болсон.
Дүү: Жэн ах аа. Та бэр эгчийн дүү болохоор манай гэр бүлийн нэг гишүүн. Санаа битгий зов. Би энийг сайн хадгална аа.
Хө: Тэгвэл... цайгаар тулгачихъя.
Дүү: За.
Хө: Өнөөдөр гэртээ очиж оройн хоол идэх үү? Юу идмээр байна? би харих замда хэрэгтэй юм байвал аваад очъё.
Дүү: За.
Хө: Мартсанаас, энэ зэргийг эгчид битгий хэлээрэй. Гуниглаж магадгүй.
*******************
Жао: Эхлээд тосоо халаана. Тахианы мах шарахын тулд цагаан гаа хэрэгтэй. Тэгвэл онцгүй үнэр нь арилдаг юм. Махаа хийгээд... усаа хий.
Хө: Зө. Бүгдийг нь үү?
Жао: Бүгдийг нь. Тэгээд таглачих.
Хө: Бан арь. Тусламж хэрэгтэй юу?
Бан: Болчихсон. Энийг бэр эгчид өгчих.
Хө: За.
Ю: Бан арь.
Бан: Аан?
Ю: Яваад аавыг олоод, ирж хоолоо ид гээд дагуулаад ир.
Бан: За.
Дүү: Бан арь. Хаачих нь вэ?
Бан: Жао Мо арь. Ингэж ирдэг байжээ. Би аавыг олохоор явж байна. Явлаа.
Ю: Мо арь ирж байна.
Дүү: Бэр эгч ээ, ах аа. Жэн ах аа. Байцаан шийтгэх яамны гал тогоонд хйисэн цөцгийн тос.
Ю: Ахтайгаа адилхан гэдэг нь.
Жао: Миний дүү ч мөн дөө. Ордны тогооч хоол хийнэ гэдгийг мэдээд ирээ юу?
Дүү: Ахын хоол улам амттай болоод байгаа. Би яваад авч явахаа хувцасаа бэлдээдэхье.
Ю: За.
Жао: Тэг. Сая юу гэсэн бэ?
Ю: Хувцасаа авна гэж байна.
Жао: Эхнэр, энийг хутгаж байгаарай.
Ю: За. Гэнэтхэн юу болоод эргээд ирсэн юм бол? Мо арийн дуртай нэг хоолыг нэмчихье.
**************
Жао: Мо арь. Идэхийг хүссэн юм байна уу? Бэр эгчдээ хэл, эгч чинь хийгээд өгнө.
Дүү: Мэдлээ ах аа.
Жао: Дотуур байранд унтах хүйтэн байна уу?
Дүү: Үгүй ээ.
Жао: Жэн арь чиний орон дээр унтаж байгаа. Ахыгаа өршөөгөөрэй. Чамтай ярих юм байна. Мо арь. Энэ тавиурыг түлхээд... орыг чинь ийш нь тавьчихъя. Энэ зай гаргаж байгаад...
Дүү: Ах аа, хэрэггүй. Шинэ байшинд орчихвол илүү зайтай болно.
Жао: Тийм дээ. Шинэ байшингаа авахаараа ах нь чмд хамгийн гоё өрөөг нь өгнө өө.
Дүү: Нээрээ ах аа. Надад асуух юм байна. Бэр эгчийн амьдардаг байсан үйлдвэрийн хашаа хувийнх байсан уу, төрийнх байсан уу?
Жао: Хувийнх байсан байх. Юу болоо вэ?
Дүү: Хувийнх юм уу?
Жао: Тийм. Яасан?
Дүү: Нааш ир... Ийшээ суучих. Ах аа. Та энэ зургийг хар даа. Байлдааных байна уу, хувийнх байна уу?
Жао: Хэлж мэдэхгүй байна. Яаж ялгадаг юм?
Дүү: Энэ өөрчлөлт хийсэн зураг. Онгоцонд олон эгнээ сэлүүр байна. Байлдааных гэдэг нь илт байна. Гэхдээ, хувийн завины үйлдвэрт яагаад байлдааны хөлгийн зураг байдаг билээ?
Жао: Чиний хэлж байгаагаар... энэ бэр эгчийн чинь гэрийнх юм уу?
Дүү: Жэн ах энэ зургийг аав нь нас барахаасаа өмнө өгсөн гэсэн. Тэгэхээр тэднийх болж таарч байна.
Жао: Өөр юу гэж байна?
Дүү: Намайг ийм юм сонирхдогийг мэднэ, гунигтай дурсамж сэргээдэг болохоор энийг хадгалмааргүй байна гэсэн.
Жао: Бэр эгч чинь энийг харсан уу?
Дүү: Үгүй.
Жао: Зөв. Бүгд өнгөрсөн хэрэг. Бэр эгчдээ хэлээд хэрэггүй. Сэтгэлээр унах байх.
Дүү: Ойлголоо. Жэн ах надад энийг бэр эгчид битгий хэлээрэй гэсэн.
Жао: Энэ зургийг би аваад судлаад үзье.
Дүү: За. Явж хоолоо идье.
****************
Гү: Хоолоо хийж байна уу?
Ю: Гү мөрдөгч, яг хоол гарч байхад ирлээ.
Гү: За.
Жао: Гү мөрдөгч өө. Хоол идэх гэж байгааг мэдээд ирэв үү?
Дүү: Гү ах ирээ юу.
Гү: Мо арь.
Жао: Очоод хоолнуудаа гаргаад ир.
Дүү: За.
Гү: Жао. Зоу Миан Зүүн хүрээнд ирчихсэн байж магадгүй.
Жао: Аан? Зоу Миан өмнөдөд байгаа гээгүй билүү?
Гү: Өнгөрсөн хоёр хоног өндөр албан тушаалтай түшмэлүүд хахууль авсан хэрэгт буруутгагдаж байгаа. Дээд тал нь 300мянган зоос. Тэднийг барьж байцааж байгаа. Хууль зүйн яам, Байцаан шийтгэх яам, бас манай Кайфэний байцаан шийтгэх газрын түшмэлүүд ч байгаа.
Жао: Бүгд гэмт хэрэгтэй харьцдаг хүмүүс байна.
Гү: Бүгд Луан Хуйгийн хэрэгтэй холбоотой хүмүүс.
Жао: Зоу Миан гэдэг өөдгүй золиг охин, хүргэн хоёроо аврах гэж ирсэнээс зайлахгүй.
Гү: Тэрнийг өмнөдөд хүндээр өвдсөн гэж байсан. Гэхдээ би тэрнийг Зүүн хүрээнд нууцаар ороод ирчихсэн гэж бодож байна. Яасан?
Жао: Тийм байж магадгүй.
Гү: Юу бодоо вэ?
Жао: Үгүй ээ, сонсож байна. Мо арь.
Дүү: Аан?
Жао: Жэн арь хаана байна?
Дүү: Сая энд байсан даа.
Жао: Хоолоо ид гэж хэл.
Дүү: Жэн ах аа, хоолоо ид.
Жао: Эхлээд хоолоо идье. Дараа нь ярилцъя. Мо арь.
Дүү: Аан?
Жао: Яваад дарс аваад ир.
Гү: Би цагаа ололгүй ирсэн бололтой. Та нар хоолоо ид.
Жао: Идчихсэн юм уу? Гү мөрдөгч өө, би удахгүй очино оо.
Аав: Энэ Лабобао уй гашуугаа тайлж байна гээд ууя ууя гээд байх юм. уухаараа уйлаад салахүй. Энэ гудамжныхан бүгд мэдсэн байлгүй.
Бан: За за.
Аав: Хүмүүс намайг дээрэлхсэн гэх вий дээ.
Ю: Аав аа. Хүрээд ирэв үү.
Бан: Хүрээд ирлээ.
Аав:. Хүрээд ирлээ.
Бан: Аав аа, хоолоо ид. Хоолоо идчихээд аяар гараарай.
Аав: Өнөөдөр ямар хоол хийсэн бэ?
Бан: Өнөөдөр. Шарсан тахианы мах. Аав аа, суучих.
Ю: Жэн арь яасан?
Дүү: Жэн ах, өрөөндөө байгаа. Жэн ах аа, хоолоо ид.
Аав: Би хэлээд байхад...
Хө: Очилоо.
Аав: Миний төлд ерөөсөө орохгүй юм аа. Хаашаа явсныг нь мэдээд байхад.
Хө: Авга ах аа.
Жао: Алив хоолоо ид.
Бан: Хоолоо идье.
Хө: Мо арь ирсэн болохоор авга ах, хүргэн ах хоёр хундага юм уувал ямар вэ?
Жао: Өнөөдөр дэмий байх.
Аав: Би ууя.
Хө: Энийг тан авсан юм.
Аав:
Жао: Болохгүй ээ. болохгүй.
Бан: Наадах чинь ихэднэ.
Жао: Ихэднэ.
Аав: Минийх гэж байна. Минийх.
Хө: Мо арь.
Жао: Аав аа.
Бан: Хоолоо идчихээд уу л даа.
Жао: Энийг идчих.
Хө: Энэ...Хүргэн ах аа. Энүүгээр намайг гэр бүлдээ авсанд, бас Мо арид таларханаа илэрхийлье. Би ийм сайхан гэр бүлтэй боллоо. Тийм болохоор энэ хундагыг та нарын төлөө өргөе.
Жао: Би...
Дүү: Жэн ах аа. Та хэтрүүлээд байна. Ах бид хоёр энийг тантай ууя.
Ю: Уумааргүй байвал уух хэрэггүй.
Жао: Зүгээр ээ. Жэн ар ингэж байхад уулгүй яах вэ. Чамайг ирсэнд бид ч гэсэн баяртай байгаа. Алив.
Хө: Хүргэн ах зоригтой юм аа. Хүргэн ах аа. Дахиад хийгээд өгье.
Ю: Хөөе.
Жао: Сайхан байна.
Ю: Эхлээд юм ид л дээ.
Жао: Зүгээр ээ. зүгээр зүгээр.
Хө: Мо арь.
Жао: Амттай дарс байна.
Хө: Хүргэн ах аа. Унтчихсан байна. унтчихаж. Мо арь. Хоёулаа ууя.
Ю: Жэн арь. Одоо болно. Зөндөө уучихлаа. Өнөөдөр ямар онцгой өдөр байдаг билээ?
Хө: Эгч ээ. Өнөөдөр бүгд цуглачихсан байна. Би баярлахгүй яах юм. Зөндөө удаан хүлээсний эцэст бүгдээрээ уулзаж байхад. Би дахиад нэг уучихъя.
Дүү: Тэгвэл би хоол идэхээр ирж байна аа.
Бан: Жэн ах аа, одоо уух хэрэггүй. Толгой чинь өвдчихлөө.
Ю: Болно оо. Бүгдээрээ уухаа боль. Бан арь. Том ахыгаа оронд нь хүргээд өгчих. Мо арь, Жэн арийг оронд нь хүргээд өг.
Дүү: Жэн ах аа, явъя.
Хө: Үгүй ээ. Дахиад байхгүй юу?
Дүү: Байхгүй ээ байхгүй.
Ю: Явъя.
Дүү: Би ажил руугаа явах ёстой.
Ю: Жэн арь.
Хө: Эгч ээ.
Ю: Хэвтэж бай. Толгой чинь өвдөж байна уу?
Хө: Өвдөхгүй байна. Дотор жаахан муу байна. Жаахан байхад худлаа өвдсөн дүр эсгэхээр та над руу яг ингэж хараад шалгаж үздэг байж билээ. Ийм том болчихоод байхад хүртэл шалгадаг байна шүү.
Ю: Том болоод олон зүйл өөрчлөгдсөн.
Хө: Та намайг өөрчлөгдсөн гэж бодож байна уу? Эсвэл таны намайг гэсэн сэтгэл өөрчлөгдсөн юм бол уу?
Ю: Бие чинь тавгүй байвал шөнө энэ тэрүүгээр явах хэрэггүй. Улам эвгүйрхэж магадгүй.
Хө: Үгэнд чинь орохгүй бол яах вэ? Бага байхад ч гэсэн та тоглоом даадаггүй байж билээ. Санаа битгий зов. Би сайн унтаж амарна. Би мэднэ ээ. юу ч хийсэн бас та миний дэргэд байх юм чинь. Тийм биз дээ?
Ю: Тийм ээ. Эгч нь байнга дэргэд нь байна.
******************
Хүмүүс: Бид Зоу ноёнд бараалхахаар ирлээ. Бид Зоу ноёнд бараалхахаар ирлээ. Бид Зоу ноёнд бараалхахаар ирлээ.
Эр: За.
Хө: Зоу Миан. Ашгүй ирээ шив.
Ю: Ингэх гэж хүргэн ахынха дарсанд тан хийгээ юу?
Хө: Эгч ээ. Таныг ирнэ гэж мэдсэн юм аа. Эгч ээ. Хар даа. Зоу Миан. Үнэхээр Зүүн хүрээнд ороод ирж.
Ю: Тэрний ирэх үгүй, чамд хамаатай юм?
Хө: Хамаатай байлгүй яах вэ. Тэр ирэхгүй бол миний төлөвлөсөн бүхэн талаар болно. Мей завины хэргээс, Малгайтай чөтгөр, ордны шалгалт, Фан барилгын хэрэг хүртэл. Эгч ээ. Та бүгдэд нь хамт байсан биз дээ? Мей завины хэргийг би төлөвлөсөн. Зоу овогтын сайны дохио гаргах гэсэн төлөвлөгөөг дайснуудад нь мэдэгдсэн. Сайны дохио нь муугийн ёр болж, тэр хөгшин зөнөгт дохио өгсөн. Малгайтай чөтгөрийн хэрэг Зоу овогтын мэдэлд байдаг үл хөдлөх хөрөнгийн худалдаачдыг чөлөөлөх гэсэн хэрэг. Ордны шалгалт... Зоу овогтын шалгалтыг хахуулиар шийддэг аргыг илчилсэн юм. Фан барилгын хэрэг Зүүн хүрээнд байдаг эрх мэдэлтэй ноёд түшмэлүүдтэй тогтоосон холбоог нь таслахыг хүссэн юм. Хахуульд идэгдсэн түшмэлүүдийн нотлох баримтыг олж, Зүүн хүрээн дэх Зоу овогтын холбоо сүлбээг нэг нэгээр нь таслахын тулд. Тэд нар бүгдээрээ үйлийн үрээ эдэлж байгаа юм. Тэдний нэр хүндийг сүйтгэж, гэр бүлээ, эрх мэдлээ алдах ямар байдгийг мэдрүүлж, нэг нэгнийх нь эсрэг турхирч, айдас цөхрөлийг мэдрүүлэхийн тулд.Миний төлөвлөгөөнд анхнаасаа л... танд захиалга өгөх байсан. Миний төлөвлөсөн том хуйвалдаанаас та хоцорч болохгүй шд.
Ю: Чи байсан байх нь ээ. Надад захиалга өгсөн хүн. Чи Лиаолиао чиний утсан хүүхэлдэй байж.
Хө: Тийм ээ. Харин ч тэр надад талархах ёстой. Тэрний гэр бүлийг Зоу овогт хороосон. цогцос нь ч олдоогүй. Би тэрэнд өшөөгөө авах боломж олгосон. Бид нар ч гэсэн өшөөгөө авах ёстой. Эгч ээ. манай гэрийнхэнд тохиолдсон зүйл дээрэмчнээс болоогүй. Ээж, аав хоёрын аллага, тэр өөдгүй хөгшин зөнөг, Зоу Мианы хийсэн хэрэг. Тэр үед аав тэрнийг хөлөг онгоцны зургийг өөрчилснийг мэдсэн. Байлдааны хөлөг онгоцыг өөртөө ашигтайгаар чулуу тээвэрлэх онгоц болгосон. Энэнээс болоод Зоу Миан хүн явуулж манай гэрийнхнийг алуулсан.
Ю: Чи яаж мэдсэн юм?
Хө: Ганц би ч биш, хүргэн ах ч бас мэдэж байгаа. Би танд захиалга өгч алхам алхмаар таныг Зоу овогтын үнэнийг олуулахыг хүссэн. Гэтэл хүргэн ах үнэнийг нууж, санаатайгаар нуун дарагдуулсан. Эгч ээ. Яагаад тэгснийг нь та асуухгүй юм уу?
*******************
Жао: Аав аа.
Аав: Одоо л сэрж байна уу?
Жао: Би үл болтол унтчихсан юм уу?
Аав: Тэгсэн. Яаж ч дуудаад сэрэхгүй байсан.
Жао: Тэр хэд хаачаа вэ?
Аав: Бүгдээрээ гадагшаа гарсан.
Жао: Толгой өвдөөд байна.
Аав: Тэгнэ ээ. Би чамд дотор засдаг шөл хийсэн Хааны ордны жор шүү. Уусны дараа дотор засдаг юм.
Жао: Энэ үйлчлэх бол уу?
Аав: Үйлчлэх үү гэнэ шүү. Сайн сонс. Аав чинь ордны хүүтэй болох нууц жорыг хүртэл мэднэ. Хэрэглэмээр байвал надад...
Жао: Аав аа. Тэр жорыг хэрэглээд намайг гаргасан юм бишр биз?
Аав: Золиг чинь ярьж байгааг нь. Зуухан дээр чамд хоол үлдээчихсэн. Дуртайгаа идээрэй. Шианхө асарт шинэ хүн ирсэн. Нэг хүн намайг урьсан юм.
Жао: Аав аа, болгоомжтой байгаарай.
Аав: Би тангаа уучихсан.
Жао: Су овогтыг алсан жинхэнэ алуурчныг мэдмээр байвал худалдааны төвийн усан дээрх тайзны дэргэд уулзъя. Би ирчихлээ. Би ирчихлээ. Гараад ир. Зориг байвал гараад ир.
М : Миний дуудсан хүн чи биш.
Жао: Чи хэн юм? Царайгаа харуул. Яах гэж манай эхнэрт мөнгө явуулсан юм? Яагаад байн байн явуулаад байгаа юм? Юу хүсээд байгаа юм?
М : Дон Чианы дэвтэр, нууц захиануудыг хараад ойлгоогүй юм уу? Вэн Юүэ, Дон Чиан, Зоу овогтынх бүгд цусан өшөөтэй хүмүүс.
Жао: Юу яриад байгааг чинь мэдэхгүй байна.
М : Айх хэрэггүй. Үгүйсгэх ч хэрэггүй. Энд өөр хэн ч байхгүй. Дон Чианыг дэвтрийн хаана хийснээ ярихгүй юм уу?
Жао: Юун дэвтэр яриад байгааг чинь ойлгохгүй байна. Ямар ч дэвтэр байхгүй.
М :Тэгвэл хоёр дүү чинь Дон Чианы хүүхдүүд гэдэгээ мэдээгүй байгаа юм байна.
Жао: Дэмийрэхээ боль.
М : Жао Буёоу. Гэрийнхээ өшөөг авч яадахгүй, тэднээс үнэнийг нууж байдаг. Тэдний өмнөөс шийдвэр гаргах эрх чамд байгаа гэж үү?
Жао: Чамд намайг тэгж хэлэх эрх байхгүй. Би юу гэж хэлэх болж байна? Эхнэр маань хоёр дүүг маань өөрийн гараар өсгөсөн. Тэгээд би эхнэртэй тэр хоёрын төрсөн эцэг, Дон Чиан, Су овгийнхныг хороосон хүн гэж хэлэх үү? Эхнэрийн маань өстөн дайсан. Тэгж хэлэх гэж үү? Чи хэн юм? Юу хүсээд байгаа юм? Эхнэр.
Ю: Би байна. Чиний амнаас сонсохыг хүссэн юм.
М: Вэн эгч ээ. Таны хэлснийг хийчихлээ. Би явлаа.
Ю: Гялайлаа.
Дүү: Ах аа.
Бан: Жао Мо арь.
Дүү: Ах аа. Ах аа. Ах аа. Ах аа.
Бан: Хоёрдугаар ах аа.
Дүү: Сая таны ярьсан зүйл... бүгд үнэн юм уу?
Ю: Бан арь, Мо арь. Та хоёр энд юу хйиж байгаа юм?
Бан: Жао Мо арь.
Ю: Мо арь. Бан арь.
Бан: Жао Мо арь.
*****************
Дүү: Жао Мо арь. Жао Мо арь.
Ю: Жао Мо арь.
Бан: Жао Мо арь. Жао Мо арь. Ийм үед намайг хаяж явдагаа болихгүй юм уу?
Дүү: Бан арь. Би ганцаараа баймаар байна. Түрүүлээд харьж бай.
Бан: Гэр ээ? Намайг ганцаараа гэртээ оч гэж байгаа юм уу? Том ахын хэлсэн үнэхээр үнэн бол бид хоёр Дон Чианы хүүхдүүд. Энэнтэй бид нүүр тулахаас аргагүй.
Дүү: Бан арь. Чи мэдэх үү? Би Байцаан шийтгэх яаманд орсноосоо хойш бараг өдөр болгон Дон Чианы хэргүүдийг уншиж байгаа. Миний хувьд тэр маш сайн хүн. Би нэг л өдөр тэрэн шиг болох юмсан гэж хүсдэг. Тэрнийг ийм юм хийсэн гэж үнэхээр төсөөлсөнгүй. Бэр эгчийг ээж, аав хоёрыг хороосон. Бэр эгч бид хоёрыг өсгөсөн, гэтэл бид хоёр тэрний хүүхэд. Гэтэл би тэрнийг үлгэр жишээ болгон биширч явсан.
Бан: Тэгвэл хамт гэртээ хариад бэр эгчээс өршөөл эрье л дээ.
Дүү: Тэр чинь аллага. Бэр эгч яагаад биднийг өршөөх ёстой юм?
Ю: Бан арь. Мо арь. Мо арь, Бан арь хоёрыг чи тийш нь явуулсан биз дээ?
Хө: Эгч ээ. Өнөөдөр тэр хоёр тантай уулзахад бэлэн биш. Надад таныг аваачих газар байна.
Дүү: Бан арь. Би энийг бодох хэрэгтэй байна.
Бан: Жао Мо арь. Би дахиад үгнээс чинь зөрөхгүй. Хүссэн бүхнийг чинь хийе. Хоёрдугаар ах аа. Би ганцаараа гэртээ очмооргүй байна. Бэр эгчийн царайг яаж харах юм бэ?
Эр: Жао ноён. Ийм орой хаанаас ирж байгаа юм? Нэвт норчихсон байна.
Бан: Хоёрдугаар ах аа. Намайг үл тоомсорлохоо боль л доо.
***************
Я: Санаа зовоочих юм. Ийм орой ямар хэргээр ирээ вэ? Юу болсон юм?
Жао: Миний хоёр дүүгийн аав Дон Чиан... эхнэрийн маань өсөн дайсан...
Дүү: Тэр чинь аллага. Бэр эгч яагаад биднийг өршөөх ёстой юм?
Я: Халуун цай уу. Би бас жаахан тайвшруулагч нэмчихсэн.
Жао: Эхнэр.
Бан: Бэр эгч ээ. Бэр эгч ээ.
Дүү: Бэр эч ээ.
Ю: Амьдралд өөрийн зорилготой байна гэдэг сайн зүйл. Эгч нь дэмжиж байна.
Бан: Би насаараа бэр эгчтэйгээ амьдарна. Бэр эгчийгээ орхиж явахгүй.
Я: Уйлмаар байвал уйлчих. Тэгвэл сэтгэл чинь онгойно. Зүгээр ээ, Бан арь. Юу ч болсон бай гарах гарц олдож л таараа.
Бан: Тийм. Гарах гарц заавал олдоно. Гарах ганц заавал байгаа. Бүгд өнгөрчихнө.
Я: Бүгд өнгөрчихнө өө.
Бан: Бүгд өнгөрнө...
******************
Аав: Талархаж мэдэхгүй золиг. Гэрээ гэнэтхэн санаа юу? Орой болчихоод байхад аяга халуун гоймонтой шөл ууя гэж бодсон чинь хийгээд өгөх ч хүн алга. Ингэж их бороо орж байхад яагаад ганцаараа ирж байгаа юм? Миний бэр хаана байна? Бан арь хаана байна? Мо арь хаана байна? Бүгдээрээ хааччихдаг юм бэ?
Жао: Аав аа. Би танд хоол хийгээд өгье.
Аав: Тэг. Нэг нь ч ирэхгүй нь. Энэ айл тарж бутарч дуусах нь.
Жао: Аав аа. Өнөөдөр ядраад байна. Хоол хийж чадахгүй нь.
Аав: Чи юм идсэн юм уу? Хоол хийлгүй удсан байна. Амт нь хэвээрээ байгаа бол уу?
Жао: Аав аа. Та дандаа л энэ айл тарч бутарч дууслаа гэдэг. Үнэхээр ийм юм болно гэж бодсонгүй.
Аав: Тэр үед, тэр хоёр хүүхдийг гэртээ авчрахад чинь би дургүйцсэн. Чи тэнд шөнөжин дуугаа хурааж суусан. Би чамд тэх хоёр золигийн учрыг сайн олоорой гэж хэлсэн шд. Хотоос авч явчихаад, буцаагаад аваад ирнэ гэж хэн мэдлээ. Дараа нь чи хэдэн айлаас асуусан ч тэр хоёрыг авах айл олдоогүй. Би мэднэ ээ. Чи тэр хоёрыг явуулж чадаагүй. Тэр хоёр амьтай, голтой юм чинь аргагүй. Тэгээд би нэг юм бодож олсон. Энэ хүүхдүүдийг надад өгчих.
Эр: Жао Ли, өөдгүй хог. Тэр үед чи надад юу юу гэж хэллээ?
Эм2: Энэ хүүхдүүдийг чамд өгч байдаг би л галзуурсан байх.
Аав: Надад хүрэхээ боль. Хөөе хөөе хөөе. Өнөөдрөөс энэ хоёр хүүхэд... Жао овогтой болсон.
Жао: Аав аа. Тэр өдөр та үнэхээр хилсэдсэн.
Аав: Тэглээ гээд яах вэ дээ. Харин чи л зовсон байх. Аав чинь нэр хүндээ алдлаа гээд ямар ч хамаагүй. Энэ хоёр хүүхдийг яах болж байна? Буёоу, чи үнэхээр чадсан шүү. Хичнээн хэцүү, зүдэрч байсан ч чи тэр хоёрыг өсгөж чадсан. Дараа нь бэр чиний эхнэр болсныхоо дараа бүх зүйлийг болгох гэж их ч зовсондоо. Бид нарын амьдрал хэцүү байсан. Тавуулаа ганц ийм савтай шөл уудаг байж билээ. Мо арь, Бан арь хоёр их мэдрэмтгий байдаг. гоймонг нь миний аяганд хийчихээд шөл ууна гэж булаацалддаг байж билээ.
Бан: Энийг та ид.
Аав: Ид Ид. Би тэр гоймонг залгиж чаддаггүй байсан. Энийг ярихаа больё.
Жао: Би Бан арь, Мо арь хоёрын өмнө гэм хийчихсэн юм шиг л байна. Эхнэрийнхээ өмнө ч бас.
Аав: Дэмий юм яриад. Чи тэр хоёр хүүхдийг сайн өсгөсөн. Надаас л дээр. Чи хийх ёстойгоо хийсэн. Энэ айлд чи хэнд ч гэм хийгээгүй. Үнэндээ ах дүү нар муудалцсан ч уддаггүй юм. Үгэнд ор. Хоолоо ид. Тэгээд сайн унтаж амар. Маргааш хоёулаа явж хайж олъё... Үнэнийг хэлэхэд... энэ айл тарж бутрах нь гээд яриад байдаг маань... аав нь үнэхээр тийм юм болох вий гэж айсандаа л тэр. Тэр хоёр хүүхэд өөрсдийнхөө хэн гэдгийг мэдчих юм бол энэ гэр... бутрахгүй гэж үү? Тэгээд ч чамд өөрийн гэсэн хүүхэд алга. Буёоу. Аав нь хөгширч. Аав нь дахиад чамд хэдэн удаа гоймонтой шөл хийж өгч чадах вэ?
Жао: Аав аа, би цадчихлаа. Аав аа.
Аав: Аан?
Жао: Мо арь хэзээ ирээд явсан юм? Яагаад Бан арьтай цуг явсан юм бол?
Аав: Юу... Мо арь төр Хө гэдэг хүүтэй хамт ирсэн. Бан арийн чихэнд юм шивнээд байсан. Тэгж байгаад л хамт гараад явсан.
*********************
Хө: Энэ миний өргөө.
Ю: Тийм ээ. Чам шиг чадвартай хүн яаж орох оронгүй байх вэ дээ? Нүх шиг жижиг оромжинд байж яах юм?
Хө: Эгч ээ. хурдан оръё. Танд харуулах юм байна. Энэ асрыг хар даа. Танил байна уу? Тайху голын эрэг дээр байсан гэрт байдагтай яг адилхныг хийсэн юм. Та тэр шөнийг санаж байна уу? Би арай гэж амьд гарсан. Тэрнээс хойш энэ хорвоод арай ядан ганцаараа амьдарсан. Хорь гаран жил. Өшөөгөө авахаас гадна... миний хамгийн том хүсэл... эгч тантай уулзах байсан. Даанч эгч тантай уулзсан чинь та хоёр дүүтэй, бас гэр бүлтэй болчихсон байсан. Би... энэ асарт ганцаараа байхаас өөр аргагүй.
Ю: Жэн арь. Чи хүссэнээрээ надтай уулзсан. Бан арь, Мо арь хоёрыг яах гэж дагуулж ирж, тэрийг сонсгосон юм?
Хө: Ийм юм болчихоод байхад Мо арь, Бан арь гээд ярьж байдаг. Таны төрсөн дүү, надад ямар байгаа бол гэж бодож үзсэн үү? Тийм ээ, би албаар тэгсэн. Дайсныхаа хүүхдийг тэгж болохгүй гэж үү? Гэтэл та намайг буруутгаж байдаг. Би ойлгохгүй байна. Таныг ойлгохгүй байна. Жао овогтынх танд амьдрах итгэл найдвар өгсөн гэсэн. Гэтл тэр итгэл найдвар чинь худал хуурмаг дээр боссон. Таны төрсөн гэр бүл биш. Та тараахыг хүсэхгүй байгаа бол би тараана.
Ю: Су Жэн. Өмнөх үеийн өс хонзонг Мо арь, Бан арь хоёр үүрэх ёсгүй. Үхсэн хүмүүс өрөө аваад явдаг юм. Гэмгүй хүмүүсээс өшөө авах юм бол... бид нар ч гэсэн тэр аймшигтай хүмүүсээс ялгарахгүй.
Хө: Эгч ээ. Намйр хэрцгий гэж буруутгаж байна уу? Би Су овогтын нэрийг дахин сэргээж... гэмгүй байж амиа алдсан аав ээж хоёр хоёрынхоо төлөө шударга ёсыг тогтоох гэж маш их хичээсэн. Эгч ээ. миний буруу гэж бодож байгаа бол, одоо намайг л. Тгвэл танд захиалга өгдөг хүн бүрмөсөн үгүй болно. Тэгээд санаа зовох юмгүйгээр Жао овогтынх руу буцаж болно. Тэгээд үлдсэн амьдаралаа юу ч болоогүй юм шиг амьдар.
Бичиг: Сүн улсын нэвтэрхий толь
В: Сүн улс нийгмийн сайн сайхны төлөө хүчин чармайлт гаргадаг байсныг мэдэх үү? Кино дээр Хө Хуаны ажилладаг тусламжийн төв нь ядууст хүүхэд төрүүлэх, хаягдсөн нялх, өнчин хүүхдүүдийг авч тусламж үзүүлдэг газар юм. Түүгээр ч зогсохгүй Сүн гүрний үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хямд үнэтэй түрээсийн байрнууд байдаг байсан. Тэр үеийн засгийн газар түрээсийг хэт өндөр болохоос сэргийлэхийн тулд байрны үнийг хэд хэдэн удаа бууруулж байжээ. Хэдий бодит амьдрал хэцүү байсан ч, Сүн гүрний хүмүүнлэгийн салбар сайн хөгжиж байсан юм.
23-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home