Riverside Code at Qingming Festival 22

Riverside Code at Qingming Festival-22

Хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Ву: эр, Вуёоу жанжин

Хуй: эр, Луан Хуй, Зоу овогтын хүргэн

Зах: эр, Кайфэний байцаан шийтгэх газрын захирагч

Ван: эм, Захирагчийн охин Ван Юншан

 

Эр: Шурагаа. Шурагаа хурдан  буулга. Хурдан олс аваад ир.

Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 22-р анги.

Бичиг: Өө сэвгүй хүмүүс хэвээр үлддэг. Бага сага өө сэвтэй бол засч залруулж болно. Хойд Сүн гүрэн, Чен Хао

Бан:Лао ах аа. Жаахан юм идчих. Лао ах аа. Эмгэнэл илэрхийлье. Та биеэ боддог юм шүү.

Эр: Бан арь. Эгч нь нас барахаасаа өмнө зовоогүй биз дээ?

Бан:Үгүй ээ. Огтхон ч зовоогүй. Шие эгч надад ирээд танд шөл хийж өгнө гэж ярьж байсан.

Эр:Зовоогүй л бол боллоо. Зовоогүй л бол...

Охин:Бан арь эгч ээ. Та ганцаараа ирсэн юм уу? Бан арь эгч ээ. Би ээжийгээ зүүдэлсэн.

Бан:Ээжийгээ дюу гэж зүүдлээ вэ?

Охин: Ээж... надад... амттан идээд байлгүй  хоолоо сайн идээрэй гэсэн... Хөлс гарлаа гээд хувцасаа тайлж болохгүй гэсэн. Хүйтэн ус битгий уугаарай гэсэн. Бан арь эгч ээ.

Бан:Аан?

Охин: Миний ээж эргэж ирэхгүй юм уу?

Бан:Эргэж ирнэ ээ. Эргэж рэлгүй яах вэ.

Охин: Бан арь эгч ээ. ээжийгээ санаад байна.

Бан:Эргээд ирнэ ээ.

*****************

Аав: Мөн байна. Энэ газар мөн байна. Би яг санаж байна.

Жао: За. Аав аа.

Аав: Аан?

Жао: Би Цуй элчтэй ярилцана. Та сайн сонсож байгаарай. Тэд нарыг харийн хэлээр яривал юу гэж байгааг нь надад хэлээрэй.

Аав: Болохгүй ээ. Би бүгдийг нь мартчихсан.

Жао: Юу гэж мартдаг юм бэ. Та ойлгоно гээд байсан биз дээ.

Аав: харийн хүмүүстэй ярилцаагүй их удаж байна. мартчихсаан.

Жао: Тэгвэл... Та гэртээ харьж бай. Би удахгүй очино.

Аав: Харихгүй ээ. Энэ хүртэл ирчихээд...

Жао: Аав аа, болохгүй ээ.

Аав:  Ороод хараадахъя. Энд ирэлгүй их удсан байна.

Жао: Аав аа, та нуугдаж бай.

Аав: За.

Жао: Би удахгүй таныг гэрт хүргээд өгнө.

Аав: За.

***************

Эр: Сайн цэвэрлээрэй.

Ю:Энэ Аршан гудамж. Ийшээ суучих. Одооноос Шигийн амьдарч бай. Бан арийн найз нь байгаа юм. Манай хөрш.

М:Гялайлаа.

Ю:Яасан гэж? Харин ч Бан арийг аварсанд гялайлаа. Ямар нэг хэрэг гарвал бид нар дээр ирээрэй. Эхлээд сайн амраад эдгээд ав.

М :За.

Эр: Май энийг ав. Энийг сая түүсэн юм.

Эр: Гялайлаа.

М: Энийг хараад... итгэж чадахгүй байна.

Ю:Тийм зүйлээс дөнгөж мултарч гарсан хүмүүс итгэж чадахгүй байх. Тийм хүмүүс энэ зүүднээс хэзээ сэрэх бол гэж айдаг. Удахгүй дасчихна аа. Хойшид амьдрал чинь сайхан болно оо.  Жирийн хүмүүс шиг сайхан амьдар.

М:Жирийн амьдрал... гэж юу юм бол?

Ю:Удахгүй олж мэднэ ээ.

Ш: Жао эгч ээ. Тийшээ таныг тосохоор явсан чинь зөрчихөж. Энэ Ву эгч байх.

В: Шиао Ши. Чамд төвөг удчихъя.

Ш: Зүгээр ээ. Бан арийн найз миний найз гэсэн үг. Ву эгч ээ, явъя. Гэртээ харья.

М:За.

Ш: Би тусалъя. Явъя. Болгоомжтой.

********************

Ц:  Ямар хэргээр ирээ  вэ?

Жао: Цуй элч мөн үү? Намайг Жао Буёоу гэдэг. Кайфэний байцаан шийтгэх газрынх. Би таны нууцыг мэднэ.

Ц:  Ямар нууц?

Жао: Торхтой бараа.

Ц:Ямар торх?

Жао: Тэнэг дүр эсгэхээ боль. Луан Хуй хаана байна?

Ц:  Таны юу яриад байгааг мэдэхгүй байна. Хөөе. Ачаанаа өнөө шөнө ач. Гэртээ харьцагаая.

Жао: Хөөе.

Аав: Буёоу. Буёоу.

Жао: Аав аа. Сая юу гэсэн бэ?

Аав: Ачаагаа хурдан ач, гэртээ харина гэж байна.

Жао: Их зоригтой байх нь ээ. Зугтаах гэж байна уу?

Аав: Босоод ир. Чи хүн андуурч. Би адилхан байна уу?

Ц:  Тийм ээ. Их адилхан байна.

Жао: Аав аа. Таныг хэнтэй андуураад байна?

Аав:Бид хоёр их адилхан. Гэхдээ би илүү царайлаг.

Ц:  Тийм ээ. Адилхан юм аа.

Аав: Бид нар та нарын юу хийж байгааг бүгдийг нь мэднэ. Сүн улсад ирсэн бол манай улсыг хүндлэх хэрэгтэй. Энэ тэрүүгээр гэтэж, хууль зөрчсөн юм битгий хийгээд бай. Тэгж болохгүй. Гэртээ харимааргүй байна уу? Аан?

Ц: Тэгвэл бид яавал дээр вэ?

Аав: Яах вэ...

Жао: Сайн сонс. Кайфэний хүмүүс та нарыг бүсэлчихсэн байгаа. Хэргээ хүлээхгүйгээр явна гэж санах ч хэрэггүй. Ойлгов уу?

Ц:  Тийм ээ тийм тийм. Тийм. Би Луан Хуй ноёнтой дахиад таарсан. Гэр рүүгээ явахаар бэлдэж байгаагаа ч хэлсэн. Тэр... Тэр нэг торхонд гурав дахин их үнэ төлсөн.

Жао: Торхны мөнгө төлсөн?

****************

Хуй: Ирчихэн үү?

В: Ирсэн.

Хуй:Ийм хурдан ирчихэж байгаа юм уу?

В: Луан ноёнтон.

В: Дансны чинь дэвтэрт зарим нэг ойлгогдохгүй юм байна лээ. Танас тодруулахаар авчирлаа.

*************

Бан:  Бэр эгч ээ. Том ах таныг маргааш гэртээ авчирна гэж байна лээ. Маргааш болтол хүлээх хэрэг байна уу? Өнөөдөр үлд л дээ.

Ю: Шүхрийн мухлагт очиж хийх ажилбайна. Намайг дагах хэрэггүй. Сусуг Лан эгчийнд хүргэж өгч, тусал.

Бан:  За. Бэр эгч ээ. Би Сусуг Лан эгчид өгөхөөр болчихсон. Хариуцлагаас зугтсан хэрэг болсон уу?

Ю: Чи Сусуд туслах гэж өөрөө аюулд орсон. Яалаа гэж хариуцлагагүй байх юм? Лан эгч хүүхэд өсгөх талаар илүү сайн мэднэ. Лан эгч Сусуг өргөж авахаар болсон нь харин ч сайн хэрэг. Чи өөрөө хүүхдээрээ байна. өөрийгөө буруутгах хэрэггүй.Хурдан ор.

Бан:  Бэр эгч ээ. Таны хэлдэг зөв. Лан эгч ганцаараа амьдардаг. Сусутай байхад ганцаардахгүй байх. Тэгээд ч манайхтай ойр болохоор Сусу бид нарыг санах юм бол манайд ирээд тоглосон ч болно. Тэгээд гэр бүл гэдэг заавал цусан холбоотой байх албагүй. Хайр байгаа цагт, гэр байж л таараа. Тийм ээ?

Ю: Манай Бан арь том болжээ.

Бан:  Гялайлаа, бэр эгч ээ. Би өөрийгөө их өрөвддөг байсан. Ээжийгээ харж байгаагүй болохоор өөрийгөө өрөвдөлтэй гэж боддог байлаа. Гэхдээ дараа нь энэ хорвоод тийм хүн олон байдгийг мэдсэн. Сусу ч гэсэн. Бас надтай хамт цоожлуулсан Хө ноён.

Ю: Тэр яасан гэж?

Бан:   Тэр надад... аав нь Тайху голын эрэг дээр завь хийдэг байсан гэсэн. Энэ өдөр гэрт нь гадны хүн дайрч орж ирээд ээж, аавыг нь алчихан гэсэн. Эгч нь сураггүй алга болчихсон.

Ю: Овог нь Хө гэсэн үү? Өөр юу гэж байна?

Бан:  Овог нь анх Хө байгаагүй гэсэн. Су байсан гэсэн.

*****************

Хүүхдүүд:  Шидээрэй. Наашаа... Бариарай... За...

Охин2: та бид нарыг аварсан эгч байна, тийм ээ?

Ю:Охин минь, Хө ноён хаана байна?

Охин2: Саяхан энд байсан. Би таныг өрөөнд нь хүргээд өгөх үү?

Ю: Тэг.

Охин2: Май. Эгч ээ. Энэ Хө ноёны өрөө. Та энд хүлээж бай. Би явж тоглолоо.

Ю: За. Гялайлаа.

Хө:Вэн авхай, болгоомжтой. Наадахыг чинь нэг удаа хагалж байсан юм. Цавуугаар арай гэж наасан.

Ю:Чинийх үү?

Хө:Тийм ээ. Эгч маань надад хийж өгсөн юм. Нэг нь өөрөө, нэг нь намайг гэсэн.

Ю:Яаж  хагалсан юм? Өршөөгөөрэй. Би хэтэрч байна.

Хө:Танд хэлэхээс таталзах зүйл алга. Хайртай хүмүүсээ алдах үеэр энэ хагарч байсан юм. Намайг бага байхад нэг шөнө  манай гэрт алуурчин орж ирсэн. Ээж аав хоёрыг маань алж байхыг би харсан. Би гүйж очоод гарыг нь хазсан. Энэ баримал тэр үеэр унаад хагарчихсан. Тэр үед би балчир байсан болохоор тэр хүнийг яаж дийлэх вэ. Намайг түлхээд унагачихсан. Би ухаан алдчихсан байсан. Сэрээд хартал... түшмэлүүд эгчийг маань сураггүй алга болж, ээж аав хоёр насбарсан гэж хэлсэн.

Ю:Үнэндээ... Би ч гэсэн дүүдээ ийм Махорага баримал хийж өгч байсан. Яг энэнтэй адилхан байсан. Гэхдээ будаж амжаагүй байсан юм.

Хө:Миний Махорага ч  гэсэн будагдаагүй байсан. Би өөрөө будсан юм. Энэ олон жил энийг харах болгондоо эгч маань хаа нэгтээ амьд байж магадгүй гэж өөртөө хэлдэг байсан.

Ю:Өнөөдөр Бан ариас чамайг Тайху завины үйлдвэрийн хашаанд амьдардаг байсан, овог чинь Су гэж дуулаад ирсэн юм. Би ч гэсэн багадаа Тайху завины үйлдвэрийн хашаанд амьдардаг байсан.Су овогтой байсан.

Хүү: Хурдал л даа.

Хө:Би ухаан алдчихсан. Алуурчин миний үхсэн үгүйг шалгаагүй явсан байх. Би арав гаран жил энүүгээр тэрүүгээр тэнүүчилж яваад Зүүн хүрээнд ирсэн. Ч эзэгтэй намайг авч энд байдаг хүүхдүүдэд тусал гэсэн. Энэ хүүхдүүдийг харахаар тэнүүчилж явахдаа хүмүүсийн хаясан хувцас, үлдэгдэл хоолыг авч иддэг байснаа санадаг юм. Чи эзэгтэй нас барсан. Энэ хүүхдүүд над шиг болох ёсгүй.

Ю:Хойшид Мо арь, Бан арь бид хэд байнга ирж байна аа.

Хө:Эгч ээ. Та санаж байна уу? Манй гэрийн гадна бас ийм гол байдаг байсан. Ээж бид хоёртой бадамлянхуа цэцгийн үндэс түүхээр явдаг байж билээ. Загас чанах гэж. Би өвөл ч гэсэн идье гэж нэхдэг байсан. Тэгэхээр ээж гурилаар орлуулж хийдэг байсан. Та ч гэсэн ээжид намайг хуурахад нь тусалдаг байсан. Эгч ээ, яасан бэ?

Ю:Зүгээр ээ. Их гэнэтийн юм болоод байна. Чи Бан арьтай уулзсан. Бан арь надад чиний тухай хэлсэн. Тэгээгүй бол бид хоёр нэг нэгнээ танихгүй өнгөрөх байлаа.

Хө:Ээж аав хоёрын сүнс биднийг дахин уулзуулсан байх.

Охин: Болгоомжтой.

******************

Эм: Юу болоод байна аа? Юун сүртэй юм бэ?

Эм: Яасан бэ? 

Эм: Зүгээр ээ, яах ч үгүй.

Эм: Юун баяр вэ?

Эм: Жао Буёоу юу хийгээд байна аа?

Жао: Вэнгийн шүхрийн мухлагийн эзэн Вэн Юүэ. Эхнэр, чамайг гэртээ аваачихаар ирлээ.

Хүмүүс: Эхнэрээ аваачих гэж байгаа гэж байна. Юу болоод байна аа?

Эр : Буёоу. Эхнэрээ авахмгэж байгаа хүн шиг харагдахгүй л байна даа. Хурим хийгээд сүйт бүсгүйгээ авах гэж байгаа юм шиг л байна. Тийм ээ?

Бүгд: Тийм ээ. тийм байна.

Эр: Ирж байна.

Жао: Миний эхнэр үргэлж миний сүйт бүсгүй байсан. Тийм болохоор өдөрбүр хуримын өдөр гэсэн үг.

Ю: Юу яриад байгаа юм бэ?

Эр: Буёоу, хуримын баяр хүргэе.

Бүгд: Аз жаргал хүсье.

Жао: Гялайлаа. Гялайлаа. Гялайлаа. Гялайлаа. Гялайлаа. Эхнэр. Гэртээ харья.

Ю: Хаалгаа түгжээгүй байна.

Жао: За.

Эр:Сайхан байна.

****************

Жао: За. Бэр эгчийгээхүлээж ав. Эхнэр. Өнөөдөр ховорхон хоол хийсэн. Бид нар бүгд өөр өөрийнхөө нэрний үсэг орсон хоол хийсэн. Энэ... Ёоудунзи шарвин. Ёоу, Жао Бусёоу гэхэд ордог.

Бан: Энэ шарсан нугас. Доубан сүмтэй. Жао Бан арь гэхэд ордог Бан.

Дүү: Бэр эгч ээ. Би Моюу  гэдэг загастай хоол хийсэн.

Аав:Юу... Энийг хийлгүй удсан байна лээ. Ордны тогоочоос хийж сурсан юм. Нэр нь...

Бан Дүү Жао: Фэнчили.

Аав: Жао Ли гэхэд ордог Ли. 

Жао: Эхнэр, энэ хоолны тухай ярьж өгье. энэ... Солонгон гүүрэн дээр туссан сарны гэрэл. Энэ бид нар. Энэ чи... Энэ хоолнууд бүгд нийлээд “Насан туршдаа чамтай хамт” гэдэг нэртэй.

Бан: Бэр эгч ээ, бид нар үүрд таны дэргэд байна.

Жао: Бид тав ингэж нэг нэгдэх гэж. Тэгэхээр энэний төлөө ууцагаая.

Бан: Ууцагаая.

Дүү: Ууя.

Бан: Ууя.

Ю: Аав аа.

Жао: Чи эргээд ирсэн болохоор бүгд гүйцлээ.

Ю: Бүгд цугларсных надад хэлэх юм байна.

Бан: Хэн бэ?

Жао: Ор оо.

Бан: Хө ноён. Та ямар хэргээр ирээ  вэ?

Хө: Өршөөгөөрэй. Шүхрийн мухлагт очсон эгч байдаггүй. Тэгээд энд байгаа байх гэж бодсон юм. Түшмэлүүд ирээд асрамжийн газрыг хаана гэсэн. Надад о очих газар байдаггүй. Тэгээд... Би тохиромжгүй үед ирчих шиг боллоо.

Бан: Эгч ээ? Хэн чиний эгч гэж?

Хө: Эгч ээ. Эгч ээ.

Ю: Би...

Аав: Яагаад зогсоод байгаа юм? Нааш ир, нааш ир. Наашаа суу. Ярилцъя. Ярилцъя.

***************

Хө: Мо арь.

Дүү:Жэн ах аа. Би зарим юмаа энд хийчихлээ. Тэнд юмаа тавь.

Хө:Төвөг удах хэрэггүй ээ. Хэрэггүй. Надаас болоод дотуур байранд унтах болчихлоо. Төвөг удчихлаа. Би гадуур явдаг байхдаа модон вандан дээр унтдаг байсан. Тэгээд сурчихсан юм. Мо арь. Явах хэрэггүй. Би энд шалан дээр унтчихна.

Дүү:Дотуур байранд байвал ажилдаа явахад амар байдаг юм. Энд энд унтах юм бол би эд нарыг холдуулчихъя.

Хө:Үгүй ээ, үгүй. Хэрэггүй. Би... би...

Дүү:Жэн ах аа, гэртээ байгаа юм шиг  бай. Би явлаа.

Хө:Чи заавал явах уу?

Дүү:Дараа уулзъя.

*****************

Жао: Эхнэр, энийг хар даа. Саяных уу, энэ үү? Аль нь илүү зоригтой харагдуулж байна?

Ю: Аль аль нь зоригтой харагдаж байна. Гэдээ аль нь ч зохихгүй байна.

Жао: Эхнэр. Төрсөн дүүгээ олчихоод яагаад баярлахгүй байгаа юм?

Ю: Энийг өмс. Энэ  илүү зохино.

Жао: Тэгье.

Ю: Чи дахиад л анзаарчихаа юу? Бүх зүйл их л амархан болоод байх шиг санагдахгүй байна уу? Зоу овогтын эсрэг нотлох баримт амархан олдсон. Захиалагч нь Чи Лиаолиао гэдгийг мэдсэн. Миний дүү хүртэл олдчихлоо. Хэтэрхий амархан байна.

Жао: Хэтэрхий сайхан байна. Чи... чиний амьдрал амаргүй байсан. Тэгээд л тэгж бодогдож байгаа юм. Сайхан өдрүүд ирж байна. “Бидний өдөр ирнэ” гэсэн үг сонсож байсан уу? Бидний тийм өдрүүд ирчихээд байна.

Ю: Сэтгэл нэг л тогтохгүй байна.

Жао: Мэднэ ээ. би илүү сайн ажиллаж, их мөнгө олоод том хашаатай өргөө авч өгнө өө. Тэгэхээр санаа чинь амарна.

Ю:Тэгэд энд юу хийгээд байгаа юм? Хурдан явж мөнгө ол.

Жао: Шинэ байшин авч өгнө өө. За. Эхнэр. Би Жэн арьтай ажилдаа явлаа. Шинэ байшин авахын төлөө.

Ю: Шинэ байшин авахын төлөө.

*****************

Жао: Болгоомжтой.

Хө: Та энийг ганцаараа зөөдөг юм уу?

Жао: Тийм. Жиа.

Эр: Аан?

Жао: Энэ миний газар. Мэдэж байна уу? 

Эр: Ирэхгүй байхаар чинь ирэхээ больсон юм байх гэж бодоод л.

Жао:  Тэгсэн ч гэсэн хүний газрыг авч болохгүй шд. Нүү нүү нүү.

Эр: Алив, дүү ирээд туслаарай.

Хө:Хүргэн ах аа, би туслаадахъя.

Жао: За.

Эр: Алив.

Жао: Зүүн хүрээний шилдэг нь.

Хө: Хүргэн ах аа.

Жао:  Аан?

Хө: Та Байцаан шийтгэх яаманд байхдаа Дон Чиан гэдэг Дон мөрдөгчийн тухай сонсож байсан уу?

Жао: Тэрнийг яагаад асуудаг билээ?

Хө:Би энэ номыг хэд хоногийн өмнө Мо ариас зээлсэн юм. Энд Дон мөрдөгч шударга, үнэнч бас хэрэг илрүүлэхдээ сайн байсан гэж бичсэн байсан. Надад их таалагдсан. Хүргэн ах аа. Та мэдэх үү? Эгч бид хоёр тэрэнтэй нэг газар амьдардаг байсан.

Жао: Хорвоо жижигхэн гэж.

Хө: Тийм ээ. Хорвоо үнэхээр жижигхэн. Тэр үед эгч бид хоёр Тайху завины үйлдвэрийн хашаанд амьдардаг байсан. Тэр манай дүүргийн хариуцсан түшмэл байсан. Байнга таардаг байсан. Тэр үед би жаахан байсан болохоор түшмэлүүдээс айдаг байсан. Тэрнийг ийм том баатар болохыг мэдсэн бол тэрэнтэй найзууд болж, өмгөөлөлд нь багтахгүй юу. Тэгсэн бол... ээж, аав хоёр маань алуулахгүй байсан байх.

Жао: Жирийн нэг жижиг түшмэл шүү дээ. Дарга нарын тушаал дагахаас өөр зүйлгүй. Чиний ярьж байгаа шиг сүрхий зүйл биш.

Хө: Тийм үү? Гэхдээ Мо арь үнэхээр биширдэг юм байна лээ. Хүргэн ах аа, та завтай болохоороо бидхоёрт Дон мөрдөгчийн тухай яриад өг л дөө.

Жао: Би яаманд бичээч л хийдэг байсан. Донмөрдөгчтэй тийм дотно байгаагүй. Би хүмүүсээс асуугаад өгье. Хөөе. Чи түрүүн өглөөний зах орж юм авна гээд байсан байх аа? Худалдаачид ирчихсэн байна. Очоод үз.

Хө: Би яваад харчихаад ирье.

Жао: Битгий удаарай.

****************

Охин: Шилиу. Шилиу. Шилиу. Шилиу.

Ю: Дуо арь. Хэнийг хайж байгаа юм?

Охин: Вэн эгч ээ. Түшмэлүүд бид нарыг өөр асрамжийн газар руу явуулна гэсэн. Шилиу явахгүй  гээд байна. Би хайгаад олохгүй байна.

Ю: Сандрах хэрэггүй. Би хайлцаад өгье.

Охин: За.

Ю: Явъя. Шилиу.

Охин: Шилиу.

Ю: Шилиу.

Охин:Шилиу. Шилиу. Шилиу.

Ю: Хөөе.

Охин: Чи энд юу хийж байгаа юм?

Ю: Яагаад энд нуугдчихсан юм? Яагаад нуугдсан юм?

Охин2: Өөр асрамжийн газар очмооргүй байна. Чи эгчийг санаад байна.

Ю: Тэгээд энд нуугдсан юм уу?

Охин2: Тийм.

Ю: Энэ Чи эгчийнх нь өрөө юм уу?

Охин: Тийм.

Охин2: Ха Хуан ах бид нарыг асрамжийн газар руу яв гэж байна уу?

Охин: Тийм.

Ю: Хө Хуан ах нь оч гэвэл та нар очих уу?

Охин2: Тийм. Хө Хуан ахын үгэнд бүгдээрээ орох ёстой. Шэн багш. Яан ах. Чи эгч.  Чи Лиаолиао ч гэсэн Хө Хуан ахын үгэнд ордог байсан уу?

Охин2: Чи эгч Хө Хуан ахын үгэнд хамгийн сайн ордог байсан. Хө Хуан ах Чи эчийн тод өнгөтэй хувцасанд дургүй байсан. Тэгээд Чи эгч өмсөхөө больчихсон. Бас сүүгээр хийсэн бялуу идүүлж, үсэнд нь тууз зүүж өгдөг байсан. Гэхдээ Чи эгч дургүй байсан.

Охин: Явъя. Хоёулаа гарч тоглоё.

Охин2: За.

Ю: Тэг тэг... Хэл. Чи хэн юм?  Яагаад над дээр ирсэн юм?

Чи: Би таны сүүдэрт амьдардаг хүн. Хэзээ ч гэрэлд гардаггүй, намайг олиггүй төгсгөл хүлээж байгаа.

Ю: Миний сүүдэрт амьдардаг... гэж юу гэж байгаа юм?

******************

Жао: Харж байна уу? Жэн арь миний өргөдөл бичих ажилд туслаагүй. Хүргэн ахдаа миний олон жил хүсч байсан бүсийг авч өгсөн. Гялайлаа.

Хө: хар өнгө танд сайхан зохиж байна.

Бан: Том ах аа.  Том ах аа. Миний шинэ хувцас ямар байна?

Жао: Өршөө. Надад харагдахгүй байна. Миний бүс л харагдаад байна.

Хө: Бан арь.  Залуу бүсгүй тод өнгийн хувцас өмсөж байх хэрэгтэй.

Жао: Сайхан зохиж байна. Гялайлаа.

Бан: Гялайлаа, Жэн ах аа.

Жао: Эхнэр... Хар даа.

Хө: Эгч ээ.

Жао: Жэн арь надад бүс авч өгсөн. Гоё байна уу?

Бан: Бэр эгч ээ. Бэр эгч ээ, энийг хар даа. Шар өнгө надад зохиж байна уу? Жэн ах авч өгсөн юм. ямар байна?

Жао: Наад хувцас чинь...

Ю: Гоё байна.

Жао: Муугүй шүү.

Бан: Хар даа. Тэр гайхуулж байгааг нь.

Хө: Эгч ээ, юу болоо вэ?

Ю: Жэн арь... Өнгөрсөн хугацаанд амьдрал амаргүй байсныг мэдэж байна. Одоо гэртээ ирсэн болохоор... дотносохыг хүсэх чинь аргагүй.

Хө: Тийм ээ.Би ирээд багагүй төвөг удсан болохоор. Хариуг нь барилгүй яах вэ. Хүмүүс надад тан шиг сайн байхгүй нь лав.

Ю:Асрамжийн газрын хүмүүс чамд их сайн байсан байх.

Хө:Тэгэлгүй яах вэ.

Ю:Тийм үү?

Бчиг: Зүүх хүрээний захад

*******************

Б : Зоу ноёнтон. Энэ юу билээ?

Зоу: Та Байцаан шийтгэх яамыг хариуцдаг.

Бичиг: Зоу Миан, аж үйлдвэрийн товчоо.

Зоу:Надад нэг тусал. Би бүх насаараа төрд зүтгэж байна. Миний бага охин Зи Ин миний хувьд аминаас минь илүү үнэтэй. Хорон муу санаатнуудад гүтгүүлж шоронд зовохыг нь харж чадахгүй нь. Лиу ноён та өршөөлдөө багтааж хайрла.

Б:Энэ хэрэг эрхэм дээдсийн чихэнд хүрсэн. Зүүн хүрээнд байгаа хэн боловч энэ хэрэгт оролцож зүрхлэхгүй.

Эо: Лиу ноёнтон. Лиу ноён та энэ шар торгыг санаж байна уу? Эрхэм дээдэс манай эзний гараас барьж байсан удаатай. Дараа нь манай эзэн энэ шар торгыг гараасаа салгалгүй авч явдаг болсон. Хэний ч өмнө толгой бөхийж үзээгүй. Өнөөдөр эзэн маань таны өмнө толгой бөхийж байна. Энд эзэн хаан байгаагаас өөрцгүй. Тэгж хэлж болно гэж үү?

Б: Өршөө, надад үнэхээр арга алга. Зоу ноён та өөр хүнээс асуугаад үз.

Зоу:Гэрт бүх зүйл хэвийн биз?

Эр: Бүх хүмүүс байнгын гэрээнд гарын үсэг зурсан. Бас тааралдсан хүмүүст бүгдэд нь мөнгө өгсөн. Санаа амар байж болно. Таны энд нууцаар ирснийг  маш сайн нууцалсан. Энийг хэн ч мэдэхгүй.

Зоу:Урт шөнийн зүүд гэгчээр... Зи Инийг гаргаж авааар өөрийн биеэр ирсэн. Ямар ч хамаагүй үнээр заавал гаргаж авах хэрэгтэй. Явж арга бодож ол.

*******************

Ю: Аав аа. Цай уу.

Эр: За.

Эм: Хөөе. Жэн арь хаана байна? Энэ золиг бас хаашаа гүйчихэв?

Эр: Нэг газар тоглож байгаа байлгүй.

Хө: Аав аа, ээж ээ.

Эм: Яасан бэ?

Эр: Хөөе. Яаж байгаад гэмтчихдэг билээ?

Хө: Гуданаас болж байгаа юм. Махорага баримал шинийг авчихаж. Хамрамлаад надаар тоглоуулахгүй байна. Тэгээд...

Эм:Тэгээд зодолдоо юу?

Хө: Үгүй. Үгүй ээ. Би уурлаад зугтчихсан. Гүйж байгаад уначихлаа.

Эм: Уначихсан? Яваад нүүр гараа угаа.

Эр: Тэг.

Ю:Нааш ир... Зүгээр ээ.

Эр: Энэ хүүхдийг дээ.

Ю:Зүгээр л нэг баримал. Эгч нь хийгээд өгнө за юу?

Хө: нээрэн  үү? та надад Махорага хийгээд өгчих юм бол би сайн хамгаалж хаа явсан газраа авч явж байна аа.

Ю:Тэгээрэй. Тэгж тохирлоо шүү.

Хө: За.

Жао: Эхнэр.

Ю:Би сэрээчихэв үү?

Жао: Үгүй ээ. Яагаад унтахгүй байгаа юм?

Ю:Жэн арьт Махорага хийж байна.

Жао: Марорага? Яагаад Махорага хийж байгаа юм?

Ю: Жаахан байхад нь би нэг хийж өгч байсан. Хаа сайгүй авч явсаар байгаад хуучирсан байна лээ. Тэгээд шинийг хийж өгч байна.

Жао: Та их дотно болохоор... чамайг юу ч хийж  өгсөн баярлах нь гарцаагүй. Эхнэр, би ч гэсэн Махорагатай болмоор байна. Надад нэгийг хийгээд өг. Эртхэн унтаж амар.

***************

Ю:Жэн арь.

Хө:Эгч ээ.

Ю:Юу хийж байгаа юм?

Хө:Мо арийн зурагнуудыг үзэж байна. Та Мо арьт сайн байдаг аргагүй юм байна. Мо арь үнэхээр мундаг юм аа.

Ю: Чинийх. Жэн арь. Завины үйлдвэрийн хашаанд дөрвүүлээ амьдардаг байснаа би хэзээ ч мартахгүй. Ээж аав хоёр нас барсанаас хойш эгч нь өөрийгөө хоолтой байлгаж, амьдрахын тулд сайхан биш зүйл олныг хийсэн. Азаар бид хоёр дахиад уулзлаа. Хоёулаа энэ шинэ гэр бүлээ өөрийн гэр бүл шиг хамгаалж явъя. Энэ хорвоод надад чамаас өөр төрсөн ах дүү байхгүй. Хоёулаа сайхан амьдарч байж, ээж аав хоёр ч санаа амар байх болно. Тийм ээ?

Хө:Эгч таны хэлснийг дагая.

Бичиг: Сүн улсын нэвтэрхий толь

Ю:Дорно зүгийн соёлын өвд тооцогддог тостой цаасаар хийсэн шүхрийн түүхийг танилцуулъя. Үнэнч үзэгчид маань Тостой цаасаар шүхэр хийх нарийн ажиллагаатайг анзаарсан байх. Шүхэр хийх таван алхамтай. Эхнийх алхам нь хулсаа сонгох. Хулсаа сонгохдоо хатуу шаардлага тавьдаг. Хоёрт, хүрээг нь хийхдээ хулсаа өнгөлж, цоолж, угсарч, сүлжиж, тэгээд доод хэсэгт нь бариулаа тогтоох ёстой. Гуравт, цаасаа наана. Цаасаа хачилж хүрээн дээрээ нэгбүрчлэн наадаг. Дараа нь өө сэвийг нь авч, хэлбэрийг гаргаад наранд хатаана. Дөрөвт, хээ зурна. Цаасан дээр нь зураг зурж наранд хатаадаг. Эцэст нь чанаж бэлдсэн Тун тос түрхэнэ. Цаас нь хатсаны дараа шүхэр бэлэн болно. Миний энэ түүх тэр үеийн хүмүүс ямар ухаантай байсныг  харуулж чадсан уу?

22-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home