Riverside Code at Qingming Festival-21
Хугацаа: 46мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Ву: эр, Вуёоу жанжин
Хуй: эр, Луан Хуй, Зоу овогтын хүргэн
Зах: эр, Кайфэний байцаан шийтгэх газрын захирагч
Ван: эм, Захирагчийн охин Ван Юншан
Эр: Шурагаа. Шурагаа хурдан буулга. Хурдан олс аваад ир.
Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.
Эр: Мянга мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.
Эр: Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.
Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.
Эр: Дөрвөн зүг, найман зовхисын хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.
Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 21-р анги.
Бичиг: Тэнгэрийн хууль гэрэлт цамхаг мэт юуг ч нуулгүй гэрэлтүүлнэ. Хойд Сүн гүрэн, Жан Зай
Хуй: Ажил хэрэг дууссан болохоор одоо зугаацаж цэнгэвэл болно биз дээ?
Ц: Тэгье.
Хуй: Тэгвэл... өнөөдөр хэн бийр болох вэ? Бүгд зочдод үйлчлээд завгүй байдаг. Тэгвэл хамгийн завтагаар нь хийлгэхээс.
Шие: Үгүй ээ. Үгүй.
********************
Ж: Энэ зурагнуудыг Эмэгтэйчүүдэд туслах төвийн ойролцоо зурсан юм. Бүгд саяхны зурагнууд. Жао ноёнтон. Энэ... өнөө өглөө зурсан зураг.
Жао:Энэ юун морь тэрэг билээ?
Ж: Энэ тэрэг тусламжийн төвд бараа хүргэж ирсэн.
Жао:Энэ тэргэн дээр байгаа том торх юу билээ?
Ж: Дарсны торх. Би ч гэсэн зурж байхдаа яг тэгж бодсон. Эмэгтэйчүүдэд туслах төв ийм их дарсаар яадаг билээ гэж.
Жао:Тийм ээ. Дарсны торх ч гэлээ дотор нь өөр юм байж магадгүй. Энэ морин дээр байгаа тэмдэг...
Ж: Тамга байгаа юм. Загасны хэлбэртэй тамга.
Жао:Яаюань өргөөний морь байна.
Эр: Буулга.
***************
Хуй:Хөлчүү зурлага тэнгэрийн ивээл хүртэж
Үзэгслэнт Солонгыг тэрлэв
Энэ нам гүм тайван мөчид
Хань болсон бийрэндээ талархая.
Ц:Луан ноёны яруу найргийн авъяас Су Шигаас дутах зүйл алга. Хурдан оролдоод үз.
Хуй: За. Яарах хэрэггүй.
Бан:Тэрнийг тавь. Тэрнийг тавь.
Шие: Намайг буулга л даа. Гуйж байна, битгий л дээ.
Бан: Өөдгүй харгис амьтад.
Эр: Өргө.
Бан:Тэрнийг тавь. Бичихээ болиоч. Бичихээ боль.
Я: Бэх байна.
Бан:Энэ хүний үс, хамар, ам нь бэх болчихсон байна. Толгойгоор нь бэхэнд дүрсэн байна. Бас чихнийх нь ард хөхөрсөн байна. Үхэхээс нь өмнө доош нь харуулан удаан дүүжилсэн байх.
Хуй: Ямар вэ?
Ма: Сайн байна. Бэх нь гялалзаж, татлагаас нь эрч хүч мэдрэгдэж, харьцуулахын аргагүй гайхалтай бүтээл болж.
Эр:Луу, могой хөдөлж байгаа адил олон оргил харагдаж байна. Жан, Хуай зэрэг их багш нараас гадна дахин төрсөн эрдэмтэн мэргэд ч энэ гайхамшгийг давч гарахгүй.
Ц:Гайхалтай. Үнэхээр ер бусын зүйл үзэж, өнөөдөр нүдийг минь нээж өглөө.
Хуй: Энэ... яах аргагүй миний шилдэг бүтээл боллоо.
Ма: Хөөе.
Бан:Шие эгч ээ.
Ма: Сүйтгэчихлээ.
Хуй: Хэрэггүй амьтан. Миний бүтээлийг сүйтгэчихлээ. Миний сүтээлийг сүйтгэж зүрхэлнэ гэнэ ээ.
Бан:Цохихоо боль.
Хуй: Миний бүтээлийг сүйтгэчихлээ.
Бан:Болиоч дээ. Зодохоо боль. Болиоч. Боль. Муу араатан. Боль гэж байна.
Хуй:Хашгир. Дахиад хашгир. Санаа бүү зов. Бидэнд дахиад олон арга байгаа. Чиний ээлж удахгүй ирнэ.
Эр: Ноёнтон. Ноёнтон. Бийрний булшинд бул.
Бан:Үгүй ээ. Үгүй ээ. Туслаач дээ.
Хуй: Шинэ зүйл туршиж үзмээр байна уу?
Ц: Муу тэнэг.
Хуй: Хэрэггүй амьтан. Хүндтэй зочныг минь хилэгнүүлнэ гэнэ ээ? Чамайг ална даа.
М: Ноёнтон. Амь өршөө.
Эр: Ноёнтон. Ноёнтон. Эзэгтэй эргээд ирж.
Хуй: Эртхэн хэлэхгүй яасан юм?
Эр: Өнөөдөртөө ингээд дуусгая. Тарцагаа.
Ма: Луан ноёнтон. Хаашаа явах нь вэ?
Хуй: Эхнэр эргээд ирж.
Ц: Ма ноёнтон, эрслэн нь эргээд ирж.
**************
Жао: Гү мөрдөг өө. Бан арь Яаюань өргөөнд байгааг би баттай мэдлээ. Хүмүүсээ аваад хурдан очиж аваръя. Оройтвол бүрмөсөн оройтож мэднэ.
Гү:Ван Фу, хүмүүсээ цуглуул. Яаюань өргөөг хурдан бүсэл.
М: Дахиад зугтах нь уу?
Бичиг: Ву Мей
М: Гарах зам байхгүй.
Бан: Ийм дэмий юм ярих чадал байгаа бол яагаад надтай арга бодож болохгүй гэж? Тэр араатнууд гэгээн цагаан өдрөөр хүн зодоод алчихаад байна. Чи өөрийнхөө нүдээр харсан биз дээ. Яаж энд юу ч болоогүй юм шиг байж чаддаг байна аа?
М: Хачин юм ярьж байх шив. Чи биш өөр хүн үхсэн. Юунд сүржигнэсэн юм?
Бан:Тэр хүн манай хөршийн эгч. Яаж юу ч болоогүй юм шиг байх юм? Үхэхийг хүсэхгүй байна. Манай гэрийнхэн намайг хүлээж байгаа.
М: Тийм үү? Чамд атаархчихлаа.
Бан:Түрүүн... яагаад надад тусалсан юм?
М:Сүртэй юм биш. Нэгэнт өнгөрсөн хэрэг.
Бан:Намайг Жао Бан арь гэдэг. Чамайг хэн гэдэг вэ?
М:Үхэхийн хооронд... Нэрээ мэдэлцээд нэмэргүй.
Бан:Хэрэгтэй. Би зугтаж чадах юм бол танай гэрийнхэнд очиж хэлнэ.
М:Надад гэр бүл байхгүй. Энэ хорвоод намайг гэх хүн байхгүй.
Бан:Би... би чамд санаа зовж байна.
М:Би гарах хэдэн арга мэднэ. Эндээс гарч чадах юм бол чиний аз гэж бод.
*****************
Бичиг: Зоу Зи Ин. Зоу Мианы охин /Товчлол: Ин/
Хуй: Болно оо, гарцагаа. Би өөрөө үйлчилье. Алив... Алив. Дүрээд үз. Ус нь таарч байна уу?
Ин:Таарч байна.
Хуй:Эхнэр. Хэдэн хуучин ном ийм их үнэд хүрсэн гэхээр... манай улсын хориотой номнуудын ач. Хөөе.
Ин:Манай аавын л ач. Чиний хэлээд байгаа тэр хүмүүсийг аав танилцуулж өгсөн юм шүү.
Хуй:Тийм ээ, тийм тийм. Зоу овогтоос өөр хэн ийм ажил хэрэг хийж зүрхлэх билээ. Эхнэр... хөлөө дааруулж болохгүй шүү. Аан. Тайши цэг чинь хүйтэн, сул байна. Оточ чамд анхааруулсан шүү дээ. Сарын тэмдгийн үеэр өвддөг болно гэж.
Ин:Чиний л чадваргүйнх.
Хуй:За за. Бүгд нөхөр болсон миний буруу.
Ин:Талархаж яв.
Хуй:Талархал. Талархалгүй яах вэ. Өнөө шөнө би сайн үйлчилнэ ээ.
Ин:Яаюань өргөөнд юу хийдгийг чинь мэдэхгүй гэж бодоо юу.
Хуй: Ноёд түшмэлүүд тийм юманд дуртай болохоор л би бараа болж байгаа юм. Энийг аавын л төлөө хийж байгаа юм шд.
*****************
Цы: Бан арь. Битгий ай. Би байна.
Бан:А Цы эгч ээ.
Цы: Чи яаж энд ирсэн юм?
Бан:Сусу. Сусу таныг олоод өгөөч гэж гуйсан.
Цы:Надаас болж. Гялайлаа.
Бан:Тэгж хэлэх хэрэггүй. Түрүүн та надад тусалсан шд. Тэр дарсны гүцийг та албаар хагалсан биз дээ?
Цы:Энэ ярилцаж байх газар биш. Дагаад яв.
Бан:За.
Ин: Май.
Хуй: Юу юм?
Ин:Фан барилгад болсон хүн амины хэргийн хоёр сэжигтний зураг. Чамд хэрэгтэй гээд авчирлаа. Бусдын гарт амиа алдчихав.
Хуй: Алив... Эхнэр... Миний эхнэр аргагүй л сайн хүн шүү. Алив. Ийш нь тавьчих.
Ин:Хаачих нь вэ?
Хуй: Энэ муу алуурчин манай Яаюань өргөөнд нэвтэрч. Очиж амьдаар нь арьсыг нь хуулъя.
Цы: Зүгээр ээ. Битгий ай.
О: Энэ Яаюань өргөөний дансны дэвтэр. Зоу овогтынх түшмэлүүдэд хахууль өгдөгийг нотлох баримт.
Цы:Энийг нуучих.
О: Эндээс гарах газрын зураг. Аан. Биеэ хамгаалах хутга.
Цы:Эд нар чинь бүгд жинхэнэ биш.
О: Эхнэр хүүхэд хоёр маань таны гарт байгаа. Би яаж зүрхлэх билээ?
Цы:Санаа бүү зов. Тэд аль хэдийн гэртээ харьсан.
О: Ашгүй дээ.
Цы:Хэтэрхий олон нүгэл үйлдсэ болохоор чамайг амьд үлдээхгүй. Явъя.
Бан: Та... тэрнийг алчихлаа.
Цы:Эд нар Ининийг өөр олон хүнийг алсан. Фан барилгаас олдсон улаан торгон дээр байсан нэрс бүгд тэдний алсан гэмгүй эмэгтэйчүүд. Би тэдний хийсэн хэргийг нотлох баримт олох гэж энд амиараа дэнчин тавьж орж ирсэн. Энэ дэвтэр байхад тэднийг илчилж чадна. Тэднийг барьж өгөхийг надаас илүү хүсэх хүн үгүй. Өшөөгөө авмаар байгаа бол намайг дагаад яв.
********************
Гү: Тие Чи, Фэй Жиан.
Т Эр: Байна.
Гү: Эхэл.
Ю: Бан арь.
Жао: Бан арь. Жан арь.
Ю: Жао Бан арь.
Жао:Бан арь, хаана байна аа?
Гү:Ван Фу. Арын уул.
В: Та нар надтай арын уул руу яв.
Эр эр эр:Мэдлээ.
Эр: Энэ эмийн үхэх ч яах вэ. Нүх ухах гэж бид нар зовж байдаг.
Эр2: Тийм ээ. Өмнө нь суваг руу шидчихдэг байж билээ. Хамаагүй амар.
Эр: Яг үнэн.
Эр3: Фан барилгад гарсан хэргийг та нар сонсоогүй юм уу? Суваг руу шидчихсэн чинь үхээгүй байвал яах юм? Амьд байвал баларна.
Эр:Ингэж сүржигнэж байх гэж. Үхсэн эмэгтэйчүүдийг булдаг газарт юун ч сүрхий нэр өгдөг юм. нэр нь юу гэлээ?
Эр2: Бийрний булш. Ном уншихаас өөр юм мэддэгүй амьтад элдэв нэр бодож олохдоо сайн юм аа.
Эр3: Болно оо болно. Хурдан булаадах.
Эр: Тэр юун гэрэл вэ?
Эр3:хурдан. Хурдан очиж мэдэгд.
Эр: Бүү хөдөл.
Эр эр: Ноёнтон. Ноёнтон.
Эр3: Бид бид нар алаагүй ээ. бид нар биш.
В: Хэнд хэлэх гэж байсан бэ?
В: Замчил...
Цы: Энд байна. явъя.
Бан: Явъя. Хүн ирж байна.
Цы: Хурдан.
Хуй:Дайсан орж ирсэн байна. Яваад бүгдийг нь аваад ир. Тэр эмийг барь.
Эр эр: Мэдлээ. Мэдлээ.
Хуй: Хаалгыг хамгаал.
Цы: Яагаад ирдэг билээ?
Бан: Би очоод саатуулж байя. Сусу таныг гэртээ хүлээж байгаа.
Цы: Болохгүй. Би очиж саатуулъя.
Бан: Тэндээс хүн ирж байна. Хурдан.
М: Би байна.
Бан: Чи тулалдаж мэддэг юм уу?
М: Зах зухаас нь жаахан мэднэ. Бусдаас жаахан хүчтэй төдий.
Цы: Энэ дэвтрийг Таоюан туслажийн төвд Лу Санжэнд хүргэж өгөөрэй. Би явж саатуулъя.
Бан: Болохгүй ээ, болохгүй.
М: Хутгаа нааш нь өгчих.
Цы:Яах гээ вэ?
М: Та хоёрыг хүмүүс хүлээж байгаа.
Хуй: Хэрэггүй амьтад. Ганц хүн олоод ирж чадахгүй.
М: Битгий мартаарай. Намайг Ву Мей гэдэг.
Бан: Хөөе.
Хуй:Бариад ав. Зуун зоосоор шагнана.
Бүгд:. Мэдлээ.
Эр: явъя.
Цы:Хурдан явъя. Хурдан.
Бан Цы: Яваарай.
Цы:Бан арь. Би толгодын ард морь бэлдчихсэн байгаа. Явъя.
Цы:За.
Бан: Болгоомжтой. Тэр мөн үү?
Цы:Тийм. Тэр байна. Хурдан. Хурдан морд. Май.
Бан:Та суу.
Эр: Бариад ав.
Бан: А Цы.
Эр: Хурдан барь. Алдаж болохгүй.
Бан: Хурдан мордоорой. Хурдан. Хурдан.
Эр: Бариад ав.
Бан: Явъя.
Цы: Чи түрүүлээд яв. Хурдан яв... Лу Санжэнд заавал өгөөрэй.
Бан: А Цы.
Эр: Нүүр рүү нь цохиж болохгүй. Тэгж байж мөнгөөр зарагдана.
Бан: А Цы...
Эр: Нэгийг нь барьчихлаа.
Цы: Та нар... та нар хэн юм?
Эр: “Талархлын холбоо”-ны “амьгүй бүлэг”. Та нарыг амьдаар нь барь гэж бидэнд мөнгө төлсөн.
Цы: Сусу. Ээжийгээ... өршөөгөөрэй...
***************
Ю: Бан арь.
Я: Бан арь. Бан арь.
Ю: Жао Бан арь.
Я: Бан арь.
Гү: Жао Бан арь.
Жао:Бан арь. Бан арь.
Ю: Бан арь.
Жао:Эхнэр. Яао Хө, сураг байна уу?
Я: Алга аа.
Т: Жао ах аа. Вэн авхай.
Жао:Бан арь.
Ю: Бан арь.
Т: Бан арь биш байна. Бан арь биш. Болгоомжтой. Ван байцаагч энэ бүсгүйг аварсан. Гадар доорх төөрдөг байшинд байсан. Тэд нар хайж байгаа. Энэ авхай Бан арь авхайг харсан гэж байна.
Я: Бан арь хаана байна?
М: Бан арь авхай... зугтчихсан.
Ю: Хаашаа явсан бэ?
М: Тэр...
Цы: Энэ дэвтрийг Таоюань тусламжийн төвд Лу санжэнд хүргэж өгөөрэй.
М:Таоюань тусламжийн төв.
Ю: Таоюань тусламжийн төв.
Жао:Тийшээ явъя. Гү мөрдөгчид хэлчихээрэй. Явъя.
Т: За.
Жао:Таоюуань тусламжийн төв рүү.
**************
Бан: Санжэн эгч ээ. Санжэн эгч ээ.
Лу: Яагаад чи байдаг билээ? А Цы яасан?
Бан:А Цы... А Цы эгчийг хүмүүс барьчихсан.
Лу: Юу болсон юм?
Чи: Дэвтэр хаана байна?
Бан: Чи юу...
Чи: Дэвтэр хаана байна?
Лу:Дэвтэрнээс өөр юм мэдэхгүй. Тусламжийн төвийн эзэн гэчихээд өрөвдөх сэтгэлгүй. Тэрнийг Яаюань өргөө рүү оруулахгүй гэж хэлээд байхад чи л явуулсан. Үхсэн, амьд нь ч мэдэгдэхгүй байхад санаа зовж байгаа юм ч байхгүй, гэмшиж байгаа ч юм байхгүй дэвтэр дэвтэрт гэж хашгичаад... Чи хүн мөн үү?
Чи: Эмэгтэй хүний тэнэг зан. Өнөөдөр бидний хийсэн зүйл зөвхөн энэ дэврийг авч, хахуульд идэгдсэн ноёд түшмэлүүдийг илчилж, тэднийг түлхэн унагаж, зовж шаналсан эмэгтэйчүдийг зовлонгоос салгахын төлөө байсан. Энэ шударга бус хорвоод бид бүгд хохирогчид. Золиос гаргахгүйгээр... яаж шударга ёсыг тогтоох юм?
Лу:Хүн чанаргүй шулам. А Цы та хоёр хаана салсан бэ?
Бан:Юу... Яаюань өргөөний зүүн ойд. Хаачих нь вэ? Хурдан мэдэгдэх хэрэгтэй.
Лу:Намайг эргэж ирэхгүй бол Сусуг сайн харж байгаарай.
Бан:Санжэн эгч ээ...
Чи: Залуу бүсгүй, тэр өдөр шархыг минь боож өгсөнд гялайлаа.
Бан:Зүгээр ээ. Чи авхай.
Чи: А Цыгийн олсон дэвтэр танд байгаа юм шиг байна. Надад өгчих.
Бан:Юу-юун дэвтэр? Би мэдэхгүй ээ.
Бан:Хө... Хө...
Хө: Бан арь, чи... Хөөе...
Бан:Яах гээд байгаа юм? Хэлсэн шдээ, байхгүй гээд байхад.
Хө: Би юу ч хараагүй.
Чи: Хоёуланг нь түлээний пинд хорь.
Эр: Ор. Дуугүй байгаарай.
Хө: Хөөе.
Бан:Юу хийгэд байга юм бэ?
Хө: Шен ноёнтон. Яан ах аа.
Бан:Манай гэрийнхэн яамны түшмэлүүдэд хэлнэ дээ. Цоожилчихож. Сүүлийн үед яагаад хаана ч очсон цоожлогдоод байна аа? Азгүй юм.
***************
В: Яаюань өргөөг нэгжээд сураггүй алга болсон олон эмэгтэйг олсон. Бан арь л алга. Фей Жиан.
Эр: Аан?
В:Олдсон эмэгтэйчүүдийн мэдээллийг сайн бичиж аваарай.
Эр: За.
В:Бас Луан Хуй. Луан Хуй хаана байна?
Ван: Гү Жэн.
Гү: Чи яах гэж ирсэн юм?
Ван: туслахаар ирлээ.
Гү: Чи...
Ван:Санаа зоволтгүй. Аав мэдээгүй байгаа. Би ганцаараа ирсэн. Одоо хаачих вэ?
Гү: Жао Буёоу хаачсан?
Т: Ноёнтон. Жао ах Таоюань тусламжийн газар руу явсан. Бан арь тийшээ явсан гэсэн.
Гү: Намайг дагахаа боль. Зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.
Ван: Хөөе, хамт явъя л даа. Хүлээ л дээ.
В:Хөөх. Захирагчийн охин... Таоюань тусламжийн төв рүү.
**************
Хуй: Эхнэр. Эхнэр. Баларлаа. Яаюань өргөөг нэгжиж байна.
Ин:Яаюань өргөөнд болдог шалдар булдар зүйлсээ хйиж чадахаа болих нь дээ.
Хуй:Эхнэр. Намайг аврах арга бодож ол л доо.
Ин:Ном уншихаас өөрийг мэдэхгүй гээд байдаг хүмүүсийн байж байгааг. Тэгж байхдаа таарсан амьтад.
Хуй: Дансны дэвтэр алга болчихож.
Ин:Хэрэггүй амьтан. Ганц дэвтэр ч хамгаалаад байж чадахгүй.
Хуй:Ноёд түшмэлүүдэд өгсөн хахуулиа бүгдийг нь бичиж бай гэж аав хэлсэн шд. Би аавын хэлснийг л хийсэн.
Ин:Тэр түшмэлүүдийг барьцаалах юмтай байх гэсэндээ л тэр. Хэн чамайг дэвтэрээ хаа хамаагүй тавь гэсэн юм? Тэр дэвтэр ордонд очих юм бол овог аймгаараа цаазаар авахуулна.
Хуй:Мэднэ ээ. би сайн нуусан байсан юм. Яаж авсныг нь мэдэхгүй байна.
Ин:Хэн авсан юм?
Хуй:Тэр нөгөө... нөгөө... А Цы гэдэг эм.
Ин:Дагаад яв. А Цы гэж энэ эмэгтэй мөн үү?
Хуй:Мөн байна. Дэвтэр байхгүй байна.
Ин:Энэ эм хулгайлсан гээ биз дээ? Тэгээд хаана байна? Яаюань өргөө рүү тэрнийг барихаар явлаа гэсэн байх аа? Хаана байна? Олиггүйг чинь мэдээд араас нь цэвэрлэх хүн явуулаагүй бол энэ Ацы Яаюань өргөөнөөс аль хэдийн гараад явчихсан байгаа. Муу тэнэг мал. Харалган амьтан.
Хуй:Эхнэр. Эхнэр. Эхнэр.
Ин:Тэнэг мал...
Хуй:Хамсаатан байж таарлаа. Тийм ээ. хамсаатан байж таарна. Дансны дэвтэр хамсаатанд нь байж таараа.
Ин:Эндээс хурдан яв. Хурдан явж нуугд.
Хуй:За.
Ин:Нийслэл хүрээнээс хурдан нууцаар гар. Буцаж ирэх хэрэггүй. Хол явах тусмаа сайн. Энэ бүгд мартагдахаар би араас чинь хүн явуулна.
Хуй:Эхнэр. Эхнэр... Чамаас холдмооргүй байна.
Ин: Эхнэр, нөхөр байгаагүй бол ааваар хэлүүлэлтгүй чамайг хэдэн хэсэг тасдах байсан юм. Удахгүй байцаан шийтгэх газрынхан чамайг барихаар ирнэ.
Хуй:Дансы дэвтрээ яах вэ?
Ин:Хэрэггүй амьтан. Ийм болчихоод байхад яах гээ вэ? Би өөрөө хайж олно.
****************
Бан: Хө ноёнтон.
Хө:Аан?
Бан:Намайг өршөөгөөрэй.
Хө:Зүгээр ээ.
Бан:Дэвтрийн тухай хэлэлгүй тусалсанд гялайлаа. Гэхдээ та яагаад надад тусалсан юм?
Хө:Би яг ч тусалъя гэж бодсон юм биш л дээ. Тэр үед би яахаа мэдэхгүй байсан юм. Тэгээд ухаан орж амжаагүй байтал намайг тантай хамт энд цоожилчихлоо. Гэхдээ, Чи эзэгтэй өнөөдөр их хачин байсан.
Бан:Тийм. Ямар ч зарчимгүй хүйтэн хөндий дууч эм эндхийн эзэгтэй гэж төсөөлсөнгүй.
Хө:Тийм биш ээ. Жаахан ууртай ч гэсэн сайн хүн байгаа юм. Хагас өнчин байсан юм. Хүүхдүүдийг өөр шигээ зовох вий гээд, асрамжийн газрыг хаахгүйн тулд хаа сайгүй явж дуулдаг. Олсон мөнгөнөөсөө ганц ч зоос өөртөө зарцуулдаггүй. Их сайн хүн.
Бан:За яах вэ. Гэхдээ ийм байхад би л лав итгэж тэр дэвтрийг өгч чадахгүй.
Хө:Дэвтэр ээ?
Бан:Үгүй ээ. Эндээс гарах арга олох хэрэгтэй. Тэр дэвтрийг олоод авчихвал муу юм болно. Хө ноёнтон.
Хө:Аан?
Бан:Надад туслах арга бодож олооч дээ. Энд цоожлуулчихаар гэрийнхэн чинь санаа нь зовохгүй гэж үү?
Хө:Надад гэр бүл байхгүй.
Бан:Өршөөгөөрэй, Хө ноёнтон. Би мэдсэнгүй. Өршөөгөөрэй.
Хө:Зүгээр ээ. зүгээр. Өршөөл эрэх хэрэггүй.
Бан:Та гэрийнхэнээ хайж үзсэн үү?
Хө:Хайгаад олдохгүй.
Бан:Олдохгүй ээ?
Хө:Тэд нас барчихсан. Бүгд миний нүдний өмнө. Зүгээр ээ. их эрт болсон хэрэг.
*****************
Ю: Ирчихлээ. Хурдан. Наашаа.
Я: Бан арь.
Ю: Бан арь.
Я: Бан арь.
Жао Ю: Жао Бан арь.
Жао:Жао Бан арь.
Ю: Наашаа.
Я:Бан арь.
Ю:Бан арь. Бан арь.
Я:Бан арь.
Чи: Та нарыг ирнэ гэж мэдэж байсан юм.
Жао:Чи авхай. Манай дүүг Жао Бан арь гэдэг юм. Тэрнийг энд байгаа гэж дуулсан юм. Та мэдэх үү?
Чи: Дүү чинь аюулгүй байгаа. Санаа бүү зов.
Жао: Гялайлаа, гялайлаа.
Ю: Бид нарыг мэддэг юм уу?
Чи: Мэдээж. Таныг мэдэлгүй яах вэ. Таны чадварыг туршиж үзэхийг хүсдэг байлаа.
Ю: Намайг яаж мэддэг билээ?
Чи: Дэмий чалчихаа боль.
Ю: Жао Буёоу. Яао Хө. Явж Бан арийг хай.
Жао: За. Эхнэр, болгоомжтой байгаарай. Жао Бан арь.
Я:Бан арь. Бан арь.
Жао: Жао Бан арь. Жао Бан арь.
Я: Бан арь.
Жао: Тийшээ очиж хай.
Я: За.
Чи: Өнөөдөр би тантай тулалдана.
Жао: Жао Бан арь.
Я:Бан арь.
Жао: Хуваагдаад хайя.
Я: За. Бан арь. Бан арь.
Жао: Бан арь. Бан арь.
Ю: Иймхэн чадвартай байж... намайг дийлнэ гэж бодоо юу? Хэлээдэх. Чи хэн юм?Яах гэж над дээр ирсэн юм?
Чи: Би таны сүүдэрт амьдардаг хүн. Гэрэл үзэх эрхгүй. Олиггүй төгсгөлтэй хүн.
Ю: Миний сүүдэрт амьдардаг гэж... юу гэсэн үг вэ? Чи яах гэж...
Ин: Эндхийг бүхэлд нь нэгж.
Ю: Чамайг хайж байна.
Чи:Энэ яагаад ирдэг билээ?
Ю: Хэн юм?
Чи: Зоу Мианы охин. Зоу Зи Ин.
Ин: Далдуур гэтэж, Зоу овгийн эсрэг хөдөлж байдаг. Нурж унах дөхсөн энэ газрыг чинь олохгүй гэж бодоо юу? Яаюань өргөөний дансны дэвтрийг өгөөдөх. Үгүй бол... тэрэн шиг болно гэж мэд.
Чи:Санжэн. Сүүлийн үед Зоу овгийн эсрэг ирсэн захиалгуудыг би өгсөн. Тэд өөрсдөө хүрээд ирж. Та миний мөнгийг авсан. Асуудлыг шийдэж өг. Ганц дэвтрийн төлөө ийм олон хүн амиа золиосолж байхад... юу гэж чамд буцааж өгөх юм?
Их: Өгөхгүй юм биз дээ? За яах вэ. Энэ газрыг газартай нь тэгшил.
Бүгд: Мэдлээ.
Чи: Өнөөдөр надад тусалбал бидний хэрэг дуусна. Би танд дахиж төвөг удахгүй.
Ю: Захиалгын чинь тухай дараа ярилцъя.
Эр: Хурдал.
Эр: Нэг нь тэнд байна.
Я:Бан арь. Та нар энд юу хйиж байгаа юм?
Хүү: Гадаа чимээ гараад байхаар нь бид нар айгаад энд нуугдчихсан.
Я: За яах вэ. Тэгвэл та нар эндээ нуугдаж бай.
Хүү: За.
Я: Чимээ гаргаж болохгүй шүү. Сайн нуугдаарай, чимээ гаргаж болохгүй. Чимээгүй байгаарай. Бан арь.
Дон: Сайн сана. Тулааны урлагийн нууц нь бүх эрч хүчээ гартаа төвлөрүүлэх. Гараа төмөр гэж бод. Яасан ч эвдрэхгүй.
Ван: Кайфэний байцаан шийтгэх газар. Бүгдийг нь баривчил.
В: Бүгдийг нь барь.
Бүгд: Мэдлээ.
Эр: Сөхрөөд суу.
Эр: Хаачих гээ вэ?
Эр: Суу гэж байна.
Ин: Надад хүрээд үз л дээ. Нэг муу кайфэний байцаан шийтгэх газар манай аав хэн болохыг мэдэх үү?
Гү: Барь.
Ин: Чи... Үхэхийг хүсээ юу?
Ю:Бан арь яасан?
Я:Бан арь.
Бан: Яао Хө.
Я:Бан арь. Чи хаана байна аа?
Бан: Яао Хө. Энд байна.
Я:Бан арь.
Бан: Яао Хө.
Я: Холдож бай. Би онгойлгоодохъё.
Бан:Юу гэнэ ээ? Чи...
Я: Тэсээрэй. Хурдан отчид очиж чамайг үзүүлье.
Бан:Юу хийгээд байгаа юм бэ? Юу хийгээд байгаа юм?
Я: Отчид очиж үзүүлье л дээ.
Бан:Би... би зүгээр ээ. Хө ноён хараад байна шдээ. Хурдан буулгаач ээ.
Я: Хаачих нь вэ?
Бан:Дансны дэвтрийг олъё.
Я. Хүлээ л дээ, хамт явъя. Аюултай.
Хө: Би...
Эр: Битгий хөдлөөд бай. яваач.
Ин: Намайг тавь.
Эр: Яв.
В: Нэг ч өрөө үлдээлгүй шалгаарай. Хэнийг ч үлдээж болохгүй.
Жао: Эхнэр. Энэ авхай тэсэхгүй нь бололтой. Фан барилгын хэрэгтэй ямар холбоотой юм бол?
Ю: Тэр өөрийгөө захиалга өгсөн хүн гэсэн. Гэхдээ би итгэхгүй байна. Бас миний сүүдэрт амьдардаг гэж хэлсэн.
Бан: Хаана байна? Том ах аа.
Жао: Хөөе.
Бан: Том ах аа. Бэр эгч ээ.
Ю: Бан арь.
Бан: Том ах аа. Бэр эгч ээ.
Жао: Зүгээр үү?
Ю: Гэмтэж бэртээгүй биз?
Бан: Зүгээр ээ. Зүгээр. Гү мөрдөгчтэй уулзах хэрэгтэй байна. Гү мөрдөгчтэй уулзах хэрэгтэй байна.
Гү:Бан арь. Чи зүгээр үү?
Бан: Би зүгээр. Гү мөрдөгч өө. Энэ оёдолчдын амиа эрсдэлд оруулж байж Яаюань өргөөнөөс авсан юм. Энд Зоу овгийг үгүй хийх нотлох баримт байгаа гэж хэлсэн.
Дүү: Зүгээр үү? Чи... Нээрэн зүгээр биз?
Бан:Зүгээр ээ.
Дүү: Жао Бан арь. Чи их зоригтой болж. Тийм газар руу ганцаараа яваад. Муу юм болбол яах юм?
Бан: Би болгоомжтой байсан. Тэр хүмүүс үнэхээр хорон санаатай.
Дүү: Наадах чинь шалтаг.
Бан: Яагаад ингээд байгаа юм? Надад жаахан санаа тавьж болохгүй байна уу?
Жао: Хөөе хөөе хөөе. Хөөе хөөе. Юу хийгээд байгаа юм?
Бан: Том ах аа. Бэр эгч ээ. Ирэнгүүтээ хүн загнаад байна. хуруугаараа чичлээд чанга чанга хашгираад...
Дүү: Ах аа, тэрнийг дандаа өмөөрдөгөө боль л доо. Тэгж байгаад ямар нэг юм болбол яах юм? Бэр эгч ээ. Ийм юм болж байхад яагаад надад хэлээгүй юм? Байцаан шийтгэх яамны хүнээс сонслоо шд.
Ю: Ах чинь чамайг ингэж айна гэдгийг бас бид нарыг дагаж явна гэдгийг чинь мэдээд хэлээгүй юм. Тэгвэл чи ч гэсэн аюулд орно. Дүү чинь айчихсан байгаа. Аргадаад тайвшруулж болохгүй байна уу?
Бан: Харин тийм. Хүн аргадаж ч мэдэхгүй.
Жао: Одоо болно.
Дүү: Би Луан Хуйгийн Яаюань өргөөнд хийсэн гэмт хэргүүдийг мэдсэн. Араатнаас дор амьтан.
Бан: Луан Хуй гэснээс байцаан шийтгэх газрынхан тэрнийг олохгүй байгаа гэсэн. Хаачсан юм бол?
Жао: Харин тийм. Эхнэр, чи юу гэж бодож байна?
Ю: Миний бодлоор... тэрний оронд байсан бол би яах байсан бэ? Кайфэний байцаан шийтгэх газар тэр шөнө байсан хүмүүсийг шалгаж байгаа. Бан арь.
Бан: Аан?
Ю: Тэр шөнө Яаюань өргөөн хахууль авсан хоёр түшмэлээс гадна Цуй овогтой харийн хүн байсан гэсэн байх аа?
Бан: Тийм. Байсан.Гаднаас нь харахад бид нартай их адилхан байсан. Ярьж байгаа нь яах аргагүй харийн хүн байсан. Хэлээ хазаж ярьж байсан.
Аав: Тийм ээ. Харийнхан ярихаараа хэлээ хазаж байгаа юм шиг ярьдаг юм. Энэ... энэ одоо юу вэ?
Жао: Аав аа.
Аав: Аан?
Жао: Та энийг яаж мэддэг юм?
Аав:Чиний өвөө бид хоёр... Үгүй ээ. Би багадаа өвөөтэй чинь ордонд харийн хүмүүс олныг харсан. Бэлэг сэлт авчирч өгөөд л.
Жао: Нээрэн тийм. Аав аа. Та харийн хүний яриаг сонсвол ойлгож чадах уу?
Аав: Ойр зуурын юм бол ойлгох байх.
Жао: Тэднийг хотын хаанаас олж болохыг та мэдэх үү?
Аав: Элч нар хүлээж авдаг асар. Элс нар байрладаг асраас Цуй овогт олдож л таараа.
Жао: Сайн юм боллоо.
Бичиг: Сүн гүрний нэвтэрхий толь
Бан: Мо арийн хийсэн эргэлддэг дэнлүүг та анзаарсан уу? Харахад энгийн тоглоом мэт боловч үнэхээр ур чадвар шаардсан эд байгаа юм. Эргэлддэг дэнлүүний гол дугуйтай тэнхлэг байдаг. дугуйн дээр нь хүмүүс эсвэл амьтдын дүрс зурсан байдаг. Лааг дугуйны доор тавьж асаахад дээш хөөрөх халуун агаар нь зурагнуудыг дугуйн хамтаар эргэлдүүлдэг. Сүүдэр нь дэнлүүний ханан дээр тусч морь давхиж байгаа, эсвэл хүмүүс нэг нэгнээ хөөж байгаа мэт харагддаг. Ийм болохоор л эргэлддэг дэнлүү гэж нэрлэсэн юм. Сүн улсын хүмүүс ухаантай байсан байгаа биз?
21-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home